Засаг даргын зөвлөл шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдав

Аймгийн Засаг даргын зөвлөлийн журам шинэчлэгдэж, зөвлөлийн бүрэлдэхүүнд Ахмадын холбооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Залуучуудын холбооны даргыг нэмж оруулсан. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Засаг даргын зөвлөл энэ жилийн 30 дахь хуралдаанаа өчигдөр хийж, 6 асуудлыг авч хэлэлцлээ.

  1. Аймагт 2014 онд нийтээр тэмдэглэх ой, тэмдэглэлт өдөр, спорт урлагийн нэгдсэн арга хэмжээ, сургалт зөвлөгөөний нэгдсэн төлөвлөгөөний төсөл

  1. Хөрөнгө гаргах тухай захирамжийн төсөл

  1. Сумдын Засаг даргын Тамгын газар, баг, төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх журам

  1. Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, түүний гүйцэтгэлийг санхүүжүүлэх журам

  1. Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

  1. “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” аян зохион байгуулсан тухай мэдээллийг Засаг даргын зөвлөлийн гишүүд сонсож, саналаа тусган захирамж тэмдэглэлээр шийдвэрүүд гарахаар боллоо.

                                                                                                                                                        Г.Одонтуяа