Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сургалт, дадлагын хүрээнд......

Kollej Tsendsuren 01
Kollej Tsendsuren 03

 

Ховд Политехник коллежийн хөдөө аж ахуйн тэнхмийнхэн сургалт дадлага, эрдэм шинжилгээ туршилтын талбай дээрээ Агротехник, хүнсний ногооны фермер, Трактор машинчийн ангийн суралцагчдыг дадлагажуулахын зэрэгцээ газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулдаг.    

Тухайлахад энэ намрын сургалт үйлдвэрлэлийн дадлагаар Арван мянгатад байрлах жимсний 4 га талбайд чацаргана, яст жимс, үхрийн нүд зэрэг жимс тариалж үхрийн нүд 136 кг, чацаргана 57 кг –ийг, Буянт суманд байрлах жимс болон хүнсний ногооны 32 га талбайд хүнсний ногоо, овъёос, хөх тариа арнитик тариалж, овъёос 3 тн, хөх тариа 3тн, төмс 9тн, манжин 2тн, лууван 5тн, арнитик 32О кг –ийг хураан авчээ.

Эдгээр ажлын С.Ширбазар, М.Мөнхжаргал нараар удирдуулсан Агротехникийн 2-р ангийн оюутнууд, Хүнсний ногооны фермер, Трактор машинчийн ангийн суралцагчид хавар, намрын сургалт үйлдвэрлэлийн дадлагаараа хийж гүйцэтгэсэн байна.


 

Цахимтоль