бүсийн эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

"Баруун бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн онол практикийн асуудлууд" бүсийн эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын бодлого зорилт, баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хурдасгах хүчин зүйлс, байгалийн нөхцөл нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах асуудал, бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжихүйц дэвшилтэт технологи зэрэг олон асуудлаар тус бүс нутгийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, туршлагыг сонсон хэлэлцэж, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар тодорхой санал боловсруулан бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх бүсийн аймгууд, байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх боломжийг бий болгож байгаа ихээхэн ач холбогдолтой юм.

Бага хурлын үйл ажиллагаанд Монгол улсын ШУА, Бүс нуттийн хөгжлийг дэмжих хөтөлбөр зэрэг төвийн   томоохон байгууллагууд   Баруун бүсийн зөвлөл, Ховд аймгийн ЗДТГ, ХИС, МУИС-ийн Завхан сургууль, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь НЭЗС төв, ХИС-ийн БӨ аймаг дахь салбар сургууль, Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургууль зэрэг бүсийн шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөгчид, Ховд аймгийн зарим албан байгууллагууд, дээр дурдсан салбарт судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид оролцож байна

 

Бүс  нутгийн  хөгжилд  ихээхэн  ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочиддоо талархал илэрхийлье