Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ

Банкууд хамтарч, бичил жижиг дунд бизнесийг дэмжинэ

ХААН банкнаас мэдээлэв

HAAN bank

25 сая ам долларын санхүүжилт ХААН Банкны харилцагчдад хүрэхээр боллоо

ХААН Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /ЕСБХБ/-тай хамтран нэмүү өртгийн сүлжээ, бичил жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд ХААН Банкны ТУЗ-ийн гишүүн Ц.Баатарсайхан, Д.Хулан болон Гүйцэтгэх захирал Норихико Като, ЕСБХБ-ны ерөнхийлөгч Сума Чакрабарти, Турк, Зүүн Өмнөд Европ, Төв Ази хариуцсан захирал Оливье Декамп болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү 25 сая ам долларын гэрээг үзэглэснээр нэмүү өртөгийн сүлжээг дэмжих цоо шинэ санхүүгийн хэрэгслийг Монголд нэвтрүүлж байгаа төдийгүй бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах юм.

ХААН Банкны хувьд жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон шинэ санаачлага хэрэгжүүлж ажилладаг. Тухайлбал байгуулагуудтай хамтран бүх төрлийн зээл, төслийн зээлийг олгодгоос гадна тусгайлсан бизнес төвүүдээр дамжуулан ЖДБ эрхлэгчдэд банкны цогц үйлчилгээг хүргэдэг бол бизнес инкубатор төв нь ЖДБ эрхлэгчдийг бүх төрлийн зөвлөгөө сургалтанд үнэ төлбөргүй хамруулдаг.

ЕСБХБ, ХААН Банкны бас нэгэн хамтын ажиллагааны дүнд Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдсэн төдийгүй бичил бизнес эрхлэгчид болон нэмүү өртгийн сүлжээ буюу бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан санхүүгийн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ.

Гэрээг үзэглэх арга хэмжээний үеэр ЕСБХБ-ны Ерөнхийлөгч ноён Сума Чакрабарти хэлэхдээ: “Монгол дахь манай сайн түншүүдийн нэг ХААН Банктай хамтран нэмүү өртгийн сүлжээг санхүүжүүлэх шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаадаа баяртай байна. ЕСБХБ-ны Монгол улсад явуулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар бий болох өндөр өсөлтөөс эдийн засаг тогтвортой үр өгөөж хүртэхэд дэмжиж туслах юм. Энэхүү санхүүжилтийн шинэ хэрэгсэл нь хөдөө аж ахуй, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй БЖДБ-үүдээс гадна томоохон уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгчдэд хүрэх юм” хэмээлээ.

Харин ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлэхдээ:

“Манай банк ЕСБХБ-тай хамтран томоохон компаниудын ханган нийлүүлэгчээр ажилладаг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ханган нийлүүлэгч, түгээгчид болон томоохон компаниудын хооронд нэмүү өртгийн сүлжээг үүсгэж, харилцан холбоог дэмжих юм. Ингэснээр өртгийн сүлжээ бүхэлдээ бэхжинэ гэж үзэж байна. ЕСБХБ-наас олгож байгаа зээлийн тусламжтайгаар бичил жижиг дунд бизнес эрхлэгч манай харилцагчдад очих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдсэнд баяртай байгаа онцлон тэмдэглэсэн юм.

ЕСБХБ нь Монгол улсын эдийн засгийн олон салбарт 1 тэрбум гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж, Монгол оронд баримтлах стратеги бодлогоо саяхан шинэчлэн баталсан. Энэхүү стратегийн дагуу эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд бичил жижиг дунд бизнесийг дэмжих нь зорилтын нэг хэсэг юм.

 

 

 

 

 

 

 

 


Монгол банкнаас мэдээлж байна

Bank Mungu

ХОВД АЙМГИЙН БАНКНЫ САЛБАР, НЭГЖҮҮДИЙН 2013 ОНЫ

2 ДУГААР УЛИРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН

ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Банкны салбар нэгжүүд:

Аймгийн хэмжээнд 6 арилжааны банкны 50 салбар, нэгжүүд харилцагч, үйлчлүүлэгчиддээ банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Салбар нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 1 тооцооны кассаар нэмэгджээ. Тайлант улиралд банкны ажилчдын тоо 274-д хүрч өмнөх оны мөн үеэс 8 ажилтнаар өсчээ. Банкны нийт ажилчдын 51.1 хувь нь хөдөө сумдын тооцооны төвд, 48.9 хувь нь аймгийн

М.Ганзориг: Барилгын салбар бол үндэсний хөгжлийн тулгуур

-Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед танай компаний бүтээн байгуулалт, цаг үеийн мэдээлэл бага байгаад байх шиг байна. Сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Манайх хэвлэл мэдээлэлд нэг их мэдээлэл өгөөд байдаггүй л дээ. Хийж бүтээж байгаа бүхэн минь ард иргэдийн нүдэн дээр илхэн байдаг гэхэд болно. Манай компани өнгөрсөн жилийн ажлуудаа хийгээд дуусчихсан. Энэ жилийн хувьд шинэ ажил эхлээгүй байна. Тендер, худалдан авах ажиллагаанд оролцоод явж байгаа ч тендерт шалгараагүй байна. Дангаараа санхүүжилтээ бүрдүүлээд явахад орон нутгийн компаниудад боломж хомс гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар ажилчдынхаа 12 айлын орон сууцыг барьж байгаа. Орон сууцыг олон жил тогтвор сууршилтай, идэвхтэй зүтгэлтэй, ур чадвартай ажилласан ажилчиддаа өгөхөөр

"Их санасан газар ёсөн шөнө хоосон" гэгч болох юм биш биз...?

-    Ховд хотод шинээр барихаар төлөвлөсөн битүү худалдааны захыг тойрсон зарим асуудлууд -1.    Маргаан мэтгэлцээн ширүүсэх хандлага ажиглагдах болов. Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлага шинэчлэгдсэнээс хойш төлөвлөн хэрэгжүүлж эхлээд буй зарим томоохон ажлуудыг дагаж, маргаан мэтгэлцээн ч тасрахгүй байна. Үүний нэг нь аймгийн төвд шинээр битүү худалдааны зах барихтай холбоотой асуудлууд юм.
    Цагаан сарын дараахнаас буюу өнгөрсөн хоёрдугаар сараас

Төсөв санхүүгийн ил тод байдлын зөвлөл байгуулан ажиллахаар болжээ

Өнгөрсөн 3 сарын сүүлчийн долоо хоногт манай аймагт хэрэгжиж буй төсөв санхүүгийн загвар стандарт боловсруулах төслийн хүрээнд Ховд аймагт төсвийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг цаашид ямар зохион байгуулалтаар, хэрхэн авч явах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга болон Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд төслийг үндэсний хэмжээнд,

Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав

Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан сумдын удирдах ажилтнуудын сургалт зөвөлгөөний үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Худалдан авах хөтөлбөр, арга хэмжээний стратегийн ач холбогдол, тоо хэмжээ, чанар, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сум аймгийн

хөшөөт ба хүлээлт

Хөшөөтийн нүүрсний уурхайн лицензийг эзэмшин, тэнд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компаний удирдлагууд 2012 оны нэгдүгээр сарын 23-нд Ховд аймагт хүрэлцэн ирж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзалт хийв.Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтад  бүртгэх асуудлыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-аар хэлэлцүүлэх болсонтой холбоотойгоор

Хүнд даацын сайн чанарын зам ашиглалтанд орлоо

Хөшөөтийн уурхай, Барлагийн хавцал, Олон булагийн орд, Ярантын боомтыг холбож тавигдсан 311 км хүнд даацын хатуу хучилттай замыг албан ёсоор ашиглаж эхлэхээр болжээ.

        Энэ сарын 17-ны өдөр энэхүү замын нээлтийн ажиллагааг хийсэн нь үүний бодит илэрхийлэл болсон юм.

Төсвийг жинхэнээс нь ил тод болгохын тулд...

Редакцын үгүүлэл Монгол улсын төсвийн тухай шинэ хууль батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Хуулийн эхний хэсгийг өнгөрсөн оны 12 сараас, зарим хэсгийг нь энэ оны эхнээс  гэхчилэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ба 2013 он эхлэхэд уг хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэх гэнэ.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ