Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

Улсын их хуралд хүргүүлэх таны санал гомдлыг хүлээн авч байна

Аймгийн Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт байрлах Иргэний танхимд Монгол улсын Их хурал, түүний өргөдлийн байнгын хороонд хандсан иргэд олон түмний өргөдөл гомдлыг саналын хайрцагаар хүлээн авч байна. 

            Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр “Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журам”-ын талаар мэдээлэл, танилцуулгыг явуулж байгаа аж.

            Санал хүсэлтийн хайрцагт ирсэн өргөдлүүдийг журмын дагуу 14 хоног тутам  нэгтгэж хүргүүлэхээр график гарган батлуулжээ

Sanaliin hairtsag

Саналын хайрцгийн тухай

            Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд иргэдээс Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан гаргасан өргөдөл болон саналыг хайрцгаар дамжуулан хүлээн авах, түүний нууцлалыг хангах, Байнгын хороонд шуурхай хүргүүлэхтэй холбогдсон харилцааг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулж байна.

            Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах дараах асуудлаар гаргасан өргөдлийг энэ саналын хайрцгаар дамжуулан хүлээн авна.

            1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд санал өгөх.

            2.Хууль,  Улсын Их хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.

            3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын шийдвэр эрх зүйн актуудыг хянуулах.

            4.Байгууллага, хувь хүний эрх нь зөрчигдсөнтэй холбоотой асуудал

            5.Иргэний амьдарч буй орон нутагтай холбоотой санал, гомдол

            Өргөдөлд өргөдөл гаргагч овог нэр, өөрийн оршин суугаа газрын нэр болон шуудангийн хаяг, утасны дугаар, өргөдлийнхөө агуулгыг ойлгомжтой, тодорхой товч илэрхийлж 250 үгэнд багтаан бичиж өөрийн гарын үсгээ заавал зурсан байна.

            Саналын хайрцгийг Иргэний танхимд байрлуулж цугларсан өргөдлийг 14 хоног тутамд хариуцсан мэргэжилтэн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд шуудангийн хаягаар хүргүүлнэ.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

 

Агуу их Эх орны дайны жилүүдэд (1941-1945) Монгол улс Улаан Армид

Агуу их эх орны дайны 70 жилд

Зохиогч: Наваанзоч Х. Цэдэв /Монголын Үндэсний их сургууль. 

Дашдоржийн Мөнхбат /Монголын Үндэсний их сургууль, Монгол судлалын “Тулгатан” төвийн тэргүүн, В.М. Шукшиний нэрэмжит Алтайн Боловсролын академийн аспирант/ 

..Dain 01

. 1941 оны 6-р сарын 22-нд фашистын Герман улс Зөвлөлт Холбоот улс руу халдан довтлоход фашизмын эсрэг хийх энэхүү үхлийн дайнд зөвхөн ЗСБНХУ, түүний ард түмнүүд төдийгүй, харин нийт хүн төрөлхтөн, түүний дотор манай монголын ард түмний хувь заяа ч шийдэгдэнэ гэдгийг сайтар ойлгож байсан юм.  Ийм учраас манай ард түмэн фашизмын эсрэг зөвлөлтийн ард түмний тэмцэлд өөрийн байр суурийг тун тодорхой томъёолсон билээ. Энэ дайныг монголчууд өөрсдийн амин чухал үйл хэрэг мэтээр хүлээн авчээ. Ийм шалтгаанаар дайны эхний өдрөөс эхлэн манай орон их дайны ар тал болон хувирчээ. Улс орны эдийн засгийг энх тайван, намжмал байдлаас дайны цагийн нөхцөл байдалд шилжүүлж, эдийн засаг, улс ардын аж ахуйн хөгжлийн бодлогыг улс орноо батлан хамгаалах болон Улаан армид тусламж үзүүлэхэд чиглүүлж байв.  

Тэр үеийн баримт бичгүүдээс бид өнөөдөр “1941-1945 онд монголын ард түмэн ЗСБНХУ-д тусламж үзүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, “Бүхнийг фронтод, бүхнийг Ялалтанд!” гэсэн уриан дор ажиллаж байлаа. Ийм хэлбэрээр, хэдийгээр монголын ард түмэн дайнд шууд оролцоогүй ч гэсэн хэтрүүлэггүйгээр хэлэхэд БНМАУ нь ЗСБНХУ болон түүний ард түмний фронтын найдвартай гүн ар тал болов”. Орон даяар дайны туршид Улаан Армид бэлэг цуглуулах, тусламжийн санд хөрөнгө хандивлах хөдөлгөөн өрнүүлэв. Энэ санд хүнсний бүтээгдэхүүнүүд орж байлаа: мах, өөх тос, хиаман болон амтат бүтээгдэхүүн, мал, дулаан хувцас – нэхий дээл, шинель, эсгий гутал, хөвөнтэй хүрэм, бойтог, үстэй малгай, бээлий, тэрчлэн мөнгөн хадгаламж зэрэг.

Агуу их Эх орны дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлт Холбоот улсад 485 мянган агт морь (түүнээс 30-ыг нь ЗСБНХУ-д монголын ард түмний бэлгийн журмаар) нийлүүлжээ.  Монголын хөдөлмөрчид Эх орны дайны фронтод 8 удаа бэлгийн цуваа хүргэсэн билээ. Эдгээр бэлэг нь тулалдаж буй зөвлөлтийн дайчдын сэтгэл зүрхийг ахан дүүсэг анхаарал, найрамдлын элчээр бүлээцүүлж байлаа. Дайны жилүүдийн хугацаанд Монголын хөдөлмөрчид Улаан Армид тусламж болгон 65 сая төгрөгийн үнэт зүйлс, аж үйлдвэрийн бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илгээсэн байна. Монголын ард түмний хөрөнгөөр 1942-1943 онуудад “Хувьсгалт Монгол улс” танкийн цуваа, “Монголын ард” нисэх онгоцны эскадриль байгуулж ЗХУ-д өгчээ. Нэг үгээр хэлэхэд монголын ард түмэн ЗСБНХУ-ын ялалтыг ойртуулахын тулд бололцоотой бүхнийг хийжээ. Үүний тулд энгийн хүмүүс, материаллаг байдлаа эс харгалзан мал бэлэглэдэг (зарим нь хоёр, бүр гурван мянган толгой мал өгсөн хүмүүс ч бий) байв. Увс аймгийн малчин эмэгтэй, Дундговь аймгийн малчин Сүрэн, Төв аймгийн малчин Жигжид нар ийнхүү олон тооны мал бэлэглэжээ. Үүний зэрэгцээ Монголын хөдөлмөрчид ангийн бригадууд зохион байгуулж, Улаан Армид зориулан зэрлэг амьтны мах бэлтгэдэг байв. Нэгэн тийм бригадыг Д. Хаянхярваа (Энэхүү өгүүллийн зохиогчийн эцэг) ахлаж байжээ. Энэ талаар тэр бригадад оролцож байсан, хожмын улсын анчин  Бардаа хүүд нь ярьсан ажээ. Байлдаж буй зөвлөлтийн ахан дүүст өгөх бэлэг, буцалтгүй тусламжийг ихэвчлэн төмөр замаар ЗСБНХУ-руу хүргэдэг байжээ. Тэмээн жингээр хүргэж байсан удаа ч бас байдаг.   

Dain 2

…Хэдийгээр фашистын Герман улс бууж өгсөн ч, Эх орны дайн дуусаагүй байлаа: өөрийн холбоотныхоо бүтэлгүйтлийн төлөө өс хонзон өвөрлөсөн милитарист Япон дорно зүгт дайныг үргэлжлүүлэх бодит нөхцөл үүссэн байв. Үүнтэй холбоотойгоор ЗХУ 1945 оны 8-р сарын 9-нд Японы эсрэг цэргийн үйл ажиллагаа эхлэв. ЗСБНХУ-ын засгийн газрын шийдвэрийг БНМАУ дэмжив. Нэг өдрийн дараа Монгол улс ч энэхүү дайнд оров. Шударга үйл хэргийн төлөө, мнай орон 1945 оны 5-р сараас эхлэн бэлтгэж байсан гэдгийг тэмдэглэе. Халх голд ялагдсаныхаа төлөө эрт орой хэзээ нэгэнтээ Япон хариугаа нэхнэ гэдгийг манай улсын засгийн газар ойлгож байсан юм.  Ийм учраас одоо (1945 оны найм, есдүгээр сард) БНМАУ-ын зэвсэгт хүчин Квантуны армийн эсрэг тулаанд шууд оролцсон юм.   Тэд Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн тулалдав. Үүнээс өмнө японы милитаристуудын байгуулсан “Халдашгүй бэхлэлт” манай хамтарсан дайралтанд тэсч чадаагүй юм. Монгол-зөвлөлтийн дайчдын довтолгоог говийн усгүй цөлд ч, япончуудын хэлдгээр “халдашгүй цайз” бүхий Жанчхүүгийн даваа, Чуулалт хаалга, Жэхэ, Анзятунь ч зогсоож эс чадав. Японы милитаристуудын эсрэг дайнд эр зориг гаргасан олон дайчдыг БНМАУ-ын баатар цолоор шагнав. Энэ цолыг Л. Аюуш, Д. Данзанваанчиг, С. Дампил, М. Жанчив, Г.Дуудэй, Д. Нянтайсурэн, П. Чогдон болон бусад хүмүүст олгожээ. Японы милитаристуудыг бут ниргэсэн зөвлөлт-монголын бүлэглэлийг дэслэгч-генерал И.А. Плиев удирдсан юм. Түүний бүрэлдэхүүнд зөвлөлт-монголын морьт-механикжсэн групп (42 мянган цэрэг офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужингийн төхөөрөмж). БНМАУ-ын зэвсэгт хүчнийг маршал Х. Чрйбалсан, дэслэгч генерал Ж. Лхагвасүрэн нар командалж байлаа. Японы милитаристуудтай хийсэн тулаануудад шалгарсан Улаан Армийн 800 гаруй цэрэг, офицеруудыг БНМАУ-ын одон, медалиар шагнав

1945 оны 9-р сарын 2-нд Квантуны арми ялагдаж, Японы засгийн газар үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрэв. Ийнхүү гарын үсэгт зурснаар Агуу их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны тэмдэг болов. Хоёрдугаар дайны бүхий л хугацаанд Монгол улс дайны байдалтай, дээр өгүүлсэнчлэн “Улаан Армийн гүн ар тал” нь байсан юм. 

Үүнтэй холбоотойгоор бид Георгий Константинович Жуковын үгийг иш татах нь зүйтэй хэмээн үзлээ: “...фашистын Германы эсрэг Эх орны дайны үеэр Зөвлөлт Холбоот улсад монголын ард түмний үзүүлсэн тусламж багагүй байсныг онцлон тэмдэглэмээр байна. Зөвхөн 1941 онд БНМАУ-аас нийтдээ 65 сая төгрөгийн 140 вагон янз бүрийн бэлэг хүлээн авсан билээ. Гадаад худалдааны банкинд 2 сая 500 мянган төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт оржээ. Эдгээр хөрөнгөөр 53 танк бүтээсний дотор Бүгд Найрамдах Монгол Ард улсын Сүхбаатар болон бусад баатруудын алдарт нэрсийг бичсэн “Т-34” танк 32 байлаа...

Танкнаас гадна ... Улаан Армид 1941-1942 онд “Монголын ард” нисэх хүчний эскадриль хүлээлгэн өгч, ...35000 морь бэлэг болгон хүргэсэн нь зөвлөлтийн морин ангиуд байгуулахад хэрэглэгджээ. 2014 оны 9-р сарын 3-нд В.В. Путинийг Монгол улсад айлчлах үеэр болсон хүндэтгэлийн хүлээн авалт дээр Монгол улсын ерөнхийлэгч Ц. Элбэгдорж Агуу Их Эх орны дайны үед манай хоёр орны харилцааг тодорхойлсон дараах баримтуудыг иш татсан байдаг: “... тэр жилүүдэд зөвлөлтийн цэрэг, офицерийн өмсөж байсан таван шинель тутмын нэгийг монголчуудын боловсруулсан ноосоор хийж байлаа ... Монгол улс тэр үед Зөвлөлт Холбоот улсын зэвсгийн үйлдвэрүүдэд вольфрам нийлүүлдэг ганц орон байлаа. Түүгээр танк болон хуягт машины хуягийг нэвт цохих чадвартай сум хийдэг байлаа” гэж өгүүлсэн юм.

ЗСБНХУ, БНМАУ-ын хувьд хүнд бэрх тэр жилүүдэд монгол-зөвлөлтийн ард түмнүүдийн харилцаа ийм байсан билээ. Эцэст нь ХХ зууны 20-иод оноос эхлэн монголчууд Орос улсыг “мөнхийн түшиг”, харин оросуудыг орос ах нар хэмээн байнга нэрлэдэг болов. Энэ бол мөнхөд байх ёстой түүхэн үнэн билээ. Тийм байсныг бид – ахмад үеийнхэн ч баримтлана, бид Монголдоо, та нөхөд – оросууд ч – өөрийн орондоо залуу хойч үеийнхэндээ дамжуулах учиртай.

Түүхийн ухааны доктор, профессор, Оросын Хүмүүнлэгийн Шинжлэх ухааны Академийн академич Николай Модоров (Горно-Алтайск)-ын дэмжлэгтэйгээр Алексей Ивашкин хэвлэлд бэлтгэв.       

 

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс гаргана

Ц.БАЯР

НИТХ-ын хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж баталлаа. Журамд сангаас үзүүлэх дэмжлэгийн хэмжээ нь орон сууцны урьдчилгаа төлбөр дутагдалтай байгаа нийслэлийн харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчийн худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн төлбөртэй тэнцүү байна.Төрийн албан хаагч нь Нийслэлийн харъяа байгууллагад гурваас доошгүй жил тогтвортой ажилласан, цаашдаа тогтвортой ажиллах, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай байх. Урьдчилгаа төлбөрийн дутагдалтай боловч банк санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлүүдийг хангасан байх хэрэгтэй. Эхлээд харилцагч банкинд хүсэлт гаргаад банкнаас зээл олгох боломжтой гэвэл санд хандан урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авна. Сонгосон орон сууц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан, 80 м.кв-аас ихгүй талбайтай орон сууц байна гэж заажээ. Журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

uri 1uri 2uri 3uri 5

Их Монгол уу, аль эсвэл цагийн хавчуурганд өртсөн жижиг Монгол уу?

Н.ИКЕДА

/Монголын Олон улсын эдийн засгийндээд сургуулийн профессор/

Ikh Mongol

2014 оны арваннэгдүгээр сард Бээжинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болов. Яг өмнөх өдөр нь буюу 8-нд болсон “Харилцан холбоост хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт форумд АПЕК-т багтдаггүй Монгол, Тажикстан, Бангладеш, Пакистан, Мьянмар зэрэг улсыг урин оролцуулсан юм. Тэр үеэр АПЕК-ийг тэргүүлэгч Си Жинпин дарга Азийн орнуудын харилцан холбоост байдлыг дэмжих зорилгоор 40 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий “Торгоны замын сан” байгуулах саналаа  танилцуулсан юм.

Түүнээс гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, BRICS-ийн шинэ хөгжлийн банк байгуулах зэргээр Торгоны замыг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрд­сээр байгаа гэж болно.

Ийнхүү өөрчлөгдөн буй олон улсын харилцааны орчинд Монгол Улс ямар байр суурь эзэлж явах ёстой вэ? Монголын XXI зуунд нэмэр болох дэлхийтэй харилцах үзэл баримтлал ямар байж болох талаар бодол хөрвүүлж үзлээ.

ШИНАГИЙН (China) ЕРТӨНЦӨД ДАЛАЙН ТЭЭВЭР АНХ ХӨГЖСӨН НЬ ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕ

Орчин цаг (Modern) эхлэх үе хүртэл, Шина династийн дэлхийтэй харилцах гол хаалга нь Христийн тоолол эхлэхээс ч өмнө нийслэл байж ирсэн Сианы баруун тал руу хязгааргүй үргэлжлэх Азийн эх газар байсан юм. Юань гүрний засаглалын ачаар Өмнөд Шинагийн эх газарт далайн тээвэр хийхэд аюулгүй болсон тул Гуанжоу (Quanzhou) хот лалын худалдаачдын эрхэлдэг далайн тээврийн хөлөг онгоцны ирж, очдог боомт болов. Далайн торгоны замд хамрагдах худалдааны бүс нутаг Араб хүртэл тэллээ.

Юань гүрний эрх баригчид Монголын өндөрлөг рүүгээ буцсанаас хойш, Мин улсын үед далайн тээврийг адмирал Жэн Хэ (Zheng He, 1371-1434) удирдах болж, Энэтхэгийн далайгаас Африкийн зүүн эрэг хүртэл далайн тээврийн замтай болов. Далайн тээврийн долоон ч удаагийн томоохон операцийг зохион байгуулжээ. Жэн Хэ лалын шашинтан байв. Гэвч, Жэн Хэг үхсэнээс хойш Мин гүрэн далайн тээврийг сонирхохоо больж эхлэв. Бүр сүүлдээ далайн тээврийг хориглосон шийдвэр гаргаж, зөвхөн дотоод руугаа харсан улс болж хувирчээ.

ОРЧИН ЦАГИЙН ТООЛОЛ ЭХЭЛСНЭЭР ЗҮҮН АЗИД ДАЛАЙН ТЭЭВЭР ДАХИН ЭРГЭН ИРЭВ

Далайн тээвэр Зүүн Азид дахин эргэж ирсэн нь Орчин цагийн Барууныхны дайралтаас үүдэлтэй. Тэдний дайралт эзлэн түрэмгийлэх шинжтэй байсан нь хар тамхины зах зээлийг эзлэх санаа агуулан Чин улсын эсрэг Англичуудийн хийсэн дайнаас харагдана. Орчин цагаас өмнө, хойтох Азийн түүхэнд асар том ялгаа бий. Орчин цагийн түүх нь аж үйлдвэрийн хувьсгалын дараагаас Барууныхны эхлүүлсэн колоничлолын дайнд өртсөн үе юм. Монгол ч мөн цагийн шуурганаас холуур өнгө­рөөгүй. Оросууд Уралын нурууг давж Сибирийн газар нутгийг эзэлсэн нь Барууныхны түрэмгийллийг эх газар дээр хийсэн хувилбар мөн билээ.

ДУНДАД УЛС ДЭЛХИЙ ЕРТӨНЦТЭЙ ХАРИЛЦАЖ ЭХЭЛСЭН НЬ 90-ЭЭД ОНООС ХОЙШ

Эрт цагаас авахуулан Зүүн Азидаа жанжлагч байсан Дундад улс дэлхийн тавцнаа биеэ даан дахин гарч ирсэн нь хэзээ вэ? Хятадын коммунист нам гол дүрд тоглон 1949 онд Бээжинд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан тухай зарласан нь үйл явдлын эхлэл байв. Улс байгуулснаа зарласан боловч төөрч будилах нь их байсаар дэлхийн тавцнаа бие даасан улс болон гарч ирэх хангалттай нөхцлийг бүрдүүлэхэд эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлого дэвшүүлэн гаргасан 1990-ээд он хүртэлх урт хугацаа шаардагдсан юм. Өнөөдөр Хятадын зүгээс дэвшүүлэн гаргаж буй элдэв санаачлага нь Коммунист Намынхаа “амийг аварч үлдэх” гэсэн төдий оролдлого юм.

ТОРГОНЫ ЗАМЫН ЕРТӨНЦИЙГ ШИНАГИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ БҮТЭЭСЭН ЮМ ГЭЖ ҮҮ?

ЮНЕСКО 2014 оны зургадугаар сарын 22-нд Хятад, Казак, Киргизийн хамтран гаргасан өргөдлөөр Торгоны замыг Дэлхийн соёлын өвд бүртгэн авлаа. Энэ удаад говь цөлийн бүсийг, цаашид талын бүс, далайн замыг ч мөн хамруулна хэмээн Хятадын тал хэлж буй.

Хятад улс эртний он цагийн тооллоос өнөө хүртэл дамжин ирсэн түүхийн ой санамжийг цэвэрлэж, Торгоны замын хувьд Евроазийн эх газрыг ”түүхийн нэгэн орчин” болгож, өөрөөр хэлбэл нэгэн бүхэл цогц хэмээх ойлголтыг төлөвшүүлэхийг санаар­хаж байна. Торгоны замын ертөнцийг Шинагийн соёл иргэншил удирдан бүтээсэн юм гэдэг түүхийн ойлголтыг дэлхий даяар тарьж ургуулахыг зорьсон амбицлаг санаархал юм. Тэгж гэмээнэ, Барууны соёлын эхлэл болох Ромын эзэнт гүрнээс ч хөгшин настай Шина соёл иргэншил анхаарал татах болж ирэх нь л дээ.

ТОРГОНЫ ЗАМЫН ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭСЭН НЬ ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН

Хятадын талаас Шина соёл иргэншил нь эх газар, далайг хамарсан Торгоны замын дэд бүтцийг бүтээн байгуулсан гэх дуу хоолой сонсогдох болов. Шинагийн өвөрмөц бүтээгдэхүүн торгоноос улбаалан Евроазийн эх газар холбогдсон нь бодит үнэн ч, Шинагийн соёл иргэншил Торгоны замыг бүтээгээгүй юм.

Чингис хаанаас эхлэн, Өгөөдэйгээр дамжин, Хубилай хүртэл Их Монгол Улсын гурван үеийн хаадын маневр сайтай хүчирхэг морьт армийнхаа хүчээр аюулгүй байдлын баталгааг байгуулж чадсаны гавьяа мөн билээ. Евроазийг эдийн засгийн нэгэн бүхэл бүс болгож, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд гурван хувийн татвар төлбөл эзэнт гүрний доторх худалдаа бүрэн чөлөөтэй болсон юм. Монголын Эзэнт гүрний хяналтад орохоос өмнө худалдаачдын жингийн цуваа хулгай дээрэмд өртөх, зам дагуух улс бүрд дамжин өнгөрөх татвар төлөх зэрэг өгүүлэшгүй их дарамт шахалтын дор явагдаж байжээ. Тэрхүү чөлөөт бус байдлыг Монголын Эзэнт гүрэн бүрэн халсан юм. Их Монголын Эзэнт гүрний байгуулсан тэр агуу их үйлсийг Хятадын түүхнээ дурдах нь үгүй. Нэрэлхдэг юмуу гэлтэй, өнөөгийн монголчууд бас юу ч дуугардаггүй.

АГУУ ИХ ГҮРНИЙ ҮЛДЭЭСЭН ӨВ

Евроазийн өргөн уудам эх газарт өнөө хэр Монгол гаралтай үндэстнүүд оршин суусаар билээ. Хэдий тийм ч, орчин цаг эхэлснээс хойш этникийн хувьд монголчуудын амьдралын орчин Орос, Хятадын улс төрийн нөлөөгөөр таран бутарсан юм. Хятадад тэдний нэрлэснээр Дотоод Монгол гэх Өмнөд Монгол, Оросын хил дотор Буриад, Халимаг бий. Казах, бусад түрэг гаралтай үндэстнүүд ч Их Монголтой хүйн холбоотой. Их гүрний оргил үед засаглагч давхаргад хамрагдсан хэнийг ч болов ямар үндэстэн байхаас үл хамааран монгол хүнд тооцож байв.

Зөвлөлт гүрний үед харъяат иргэд бүгдээр ямар үндэстэн байхаас үл шалтгаалан зөвлөлт хүнд тооцогдож байв. Америкийн эзэнт гүрэн ч мөн ялгаагүй. Гэвч, энд Зөвлөлт, АНУ гэсэн хоёр их гүрний байдал Монголын эзэнт гүрнээс ялгаатай гэдгийг тэмдэглэвэл зохино. Монголын эзэнт гүрний хувьд монгол үндэстэн, монгол хүн 2-ын хооронд ямарваа нэг ялгавар байсангүй. Өөрөөр хэлбэл тэнд эрх тэнцүү байдал буюу equality оршиж байсан юм.

Энэ талын ойлголт өнөөгийн Монгол Улсын иргэдийн дунд ямар байгаа бол? Их Монгол Улсыг дахин сэргээнэ гэдэг бол мэдээж мөрөөд­лийн түвшний яриа. Гэвч, зөвхөн өнөөгийн Монгол Улсын иргэдийг л монгол хүн гэж үзэж болохгүй нь ойлгомжтой.

XXI ЗУУНЫ ИХ МОНГОЛЫН ТУХАЙ КОНЦЕПЦ

Өнөөгийн Монгол Улсын байр сууриас асуудлыг авч үзэхэд төрийн бүрэн эрхийнхээ үйлчлэх хязгаараас халих боломж хязгаарлагдмал. Орчин цагийн түүх эхэлснээс хойш Орос, Хятад гэсэн хоёр том гүрний явуулсан бодлогын үрээр Монгол Улс бол энэ хоёрын  хавчуурганд өчиггүй орсон жижиг Монгол болжээ. Энэхүү бодит үнэний байр сууриас Евроазийн ертөнцийг харахуйд Монгол Улсын дэвшүүлж буй АНУ, Европ, Япон зэргийг хамруулсан гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэлтэй тал бий. Их Монгол гүрний цогцлоон бүтээ­сэн Торгоны замын эдийн засгийн бүс зэрэг Монгол соёл иргэншлийн бахархал болсон их өв түүхийн санамжаас арчиг­дан арилж одох юм гэж үү.

Монгол Улсын хувьд аль нь нэгдүгээр хөрш гэдгээс үл хамааран мөнхийн хоёр хөрштэйгээ харилцах бодлого чухал гэдэг нь ойлгомжтой. Хэдий тийм ч, Евроазийн эх газрын нийгмийн дэд бүтэц хөгжиж дэвших тусам, түүний агуулгыг жинтэй болгоход гурав дахь хөршүүдийн оролцоо чухал болно.

Түүний зэрэгцээ, Их Монгол хэмээх буурал түүхийн үлдээсэн оюуны санамжаа сэргээн, ирээдүйн олон улсын харилцааг томоор харж, XXI зууны өрсөлдөөнийг амжилттай даван туулахын тулд дэлхий ертөнцтэй харилцахад өөрийн гэсэн өвөрмөц арга, хандлага хэрэгтэй гэдгийг анзаарах ёстой. Тэгж гэмээнэ, Их Монголын сэргэн мандлыг эхлүүлж чадах биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

 

 

 

2015 оны 3 сарын 26-нд улс даяар гамшгийн аюулын дохигоор ажиллана

Ontsgoi zurag

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой юм.

Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын газраас 3 газар  шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.

Дадлага сургуульд оролцогчид Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан 15 нэр төрлийн биед авч явах зүйлийг бэлтгэсэн байх шаардлагатай.

 

ХОВД АЙМАГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

Төсөв тодотгож, газар нутгийг тусгай хамгаалалтанд авлаа

Hural 3

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2015 оны 2 сарын 12-нд хуралдаж, 2015 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах, мөн нэр бүхий сумдын ИТХ, холбогдох багуудын Иргэдийн нийтийн хурлаас өргөн мэдүүлсэн, газар нутгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтанд авах тухай  асуудлуудыг хэлэлцэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэж, 2015 оны улсын нэгдсэн төсөвт өөрчлөлт  буюу тодотголыг баталсан. Үүнд үндэслэн, Ховд аймгийн 2015 оны орон нутгийн төсөвт мөн өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Төсвийн тодотголын тухай илтгэлийг ИТХ-дээр аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар тавьж хэлэлцүүлсэн ба халамжийн сангийн төсөв 704.5 сая, Байгаль орчны газрын төсөв 9.7 сая төгрөгөөр нэмэгдэж, хөрөнгө оруулалт, их засварын зардлыг 40.6 сая, Байгаль хамгаалах сангийн зардлыг бууруулахаар тодотголд тусгасныг юуны өмнө дурьдав.

Сангийн яамнаас чиглэл ирүүлэхдээ төсөвт төвлөрүүлэх орлогыг 91.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр заасныг шийдэхдээ орлогын эх үүсвэр, хувь хэмжээг нэмэх биш харин төсвийг  хасаж  тооцох, өөрөөр хэлбэл төсвийн нийт орлогын хэмжээг бууруулах замаар тохируулсан гэдгийг мөн танилцуулсан. Үүнд Байгаль хамгаалах сангийн төсвийг 50.1 сая, хөрөнгө оруулалт, их засварын төсвийг 40.6 сая төгрөгөөр хасагдуулах замаар ийнхүү тохируулсан байна.

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн тодотгол аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг өмнөх батлагдсан дүнгээс 3117,9 төгрөгөөр буюу 37.4 хувиар буурч, батлагдсаныг нь орон нутгийн орлогын эх үүсвэрийг нэмэх замаар 45.0 сая төгрөгөөр өсгөж тодотгосноос гадна аймгийн ОНХС-гийн төсвийг бүрэн бүрдүүлэхийн тулд Зэрэг сумаас 50.0 сая, Мянгад сумаас 45.0 сая нийт 95.0 сая төгрөгийг аймаг руу шилжүүлж, улмаар аймгийн ОНХС-д 2228.0 сая төгрөг, сумдын ОНХС-д 3036.6 сая төгрөг хувиарлагдахаар төсөвлөжээ.

Хөдөөгийн сумдад санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ажиллах хүчний зардлыг 87.5 сая төгрөгөөр, бүтцийн өөрчлөлтийн улмаас зарим чиг үүрэг нь өөр салбарт шилжиж байгаатай холбогдуулан хуучнаар ССАЖ-ын газар одоо биеийн тамир, спортын газрын төсвийг 20.7 сая төгрөгөөр тус тус бууруулж, харин эрүүл мэндийн салбар дахь эмийн төсвийг 168.3 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өнгөрсөн онд Сангийн яамны төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас хийсэн шалгалтаар төсвийн хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй, зарим хориглосон зүйлд, түүнчлэн хөрөнгө бэлтгэх, машин худалдаж авах гэх мэт шаардлагагүй зүйлд хөрөнгө зарцуулсан, урсгал зардлыг зориулалтын бус төсвөөс санхүүжүлсэн, төсөл хөөтлбөрийг зориудаар хэт жижигрүүлж, олон төсөл хөтөлбөр болгон хувиарлах замаар төсвийн үр ашгийг бууруулж, хууль журам зөрчсөн дутагдлууд илэрсэн бөгөөд цаашид үүнийг давтахгүй байхыг илтгэлд мөн анхааруулж байлаа.

2015 оны тодотгосон төсвөөр сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 5424485.7, тусгай зориулалтын шилжүүлгийг 32979388.4, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 3036600.0 төгрөг, 2015 оны төсвийн жилд зарцуулах аймгийн төсвийн зарлагын хэмжээг 12712732.0  төгрөг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дээд хэмжээг 2227994.5 төгрөгөөр тус тус баталсан байна. 

Төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулахын тулд мал аж ахуйн татварыг шинэчлэн боловсрогдож буй хуулийн хүрээнд тооцон авч нэмэлт эх үүсвэр болгох, жижиг оврын уурын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагуудаас агаарын бохирдлын татвар авч төсөвт төвлөрүүлэхийг сумдын ИТХ, Засаг дарга нар болон аймгийн Засаг даргад үүрэг болгосон тогтоолыг аймгийн ИТХ-аас баталжээ.

Мөн хуралдаанаар ховор болон ховордсон, түүнчлэн дэлхийн улаан номонд орсон амьтан, ургамлууд бүхий, орон нутгийн эко системийн нүд болсон Мянгад сумын нутаг дахь “Чаргат”, “Хад” нэртэй 75280 га талбай бүхий газар нутаг, Эрдэнэбүрэн сумын Шунхат уул, Хөх хургалж буюу Овоот уулын нийт 3068,02 га талбай бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд, мөн Ховор болон ховордсон 16 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн шувуу байршидаг  Дарви сумын нутагт орших Сутай уулыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг хэлэлцэн баталж, аймгийн ИТХ-ын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 02, 03, 04 дугаар тогтоол гаргасан байна. 

Эдгээр шийдвэрийг гаргахдаа тухайн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багуудын Иргэдийн нийтийн хурлаас ирсэн саналыг үндэслэн, ховор болон ховордсон амьтан, ургамлын тархац нутгийг хамгаалах, амьдрах орчныг бүрдүүлэх, байгалын ховор нөөц, өвөрмөц тогтоцыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгыг эрхэм болгосон байна.

                                                                                                                         Г.Төрмөнх  

Хотын зочин хийгээд хамтын нөхөрлөл

Хил дамнасан хамтын ажилагаа

Mantai

Өнгөрөгч долоо хоногт “Горно-Алтай” хот болон Монгол улсын Баян-Өлгий аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр талынхан оролцсон хэлэлцээр болон санамж бичигт гарын үсэг зурав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноос хойш.зөвхөн сүүлийн сар хагасад л гэхэд хилийн “Ташант” боомтоор зорчигсдын тоо өнгөрсөн 2013 оны тухайн үеийнхээс 50 хувиар нэмэгдсэн байна.

Шинэ жилийн баяр амралт дууссаны дараа ажлын хамгийн эхний өдөр Горно-Алтай хотод Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хавалхааны Мантай айлчилан ирэв.

Ноён Мантай ирсэн даруйдаа хотын захиргаанд зочилж, уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтанд Оросын талаас Горно-Алтай хотын дарга Виктор Облогин ач холбогдол өгч оролцсон. Ирсэн зочид маань орос хэлээр чөлөөтэй нэвтрэлцэх чадвартай байсан учир уулзалтыг илүү халуун дотно болгож байсныг дурьдах нь зүй.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр хотуудын ерөнхий боловсролын сургуулийн нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн болон орос хэл, уран зохиол, түүх, орон нутаг судлал, газарзүй, биологийн багш нарыг харилцан туршлага судлуулахаар тохиролцов. Ирэх оны зуны амралтын үеэр Монголын Баян-Өлгий аймгийн сургуулиас АБНУ-ын “Горно-Алтай” хотод сурагчдын амралтын хотхон /зуны лагер/ ажиллуулах тухай, мөн ирэх гуравдугаар сард Баян-Өлгийгөөс Горно-Алтайд ахлах ангийн сурагчдын анхны группын танилцах аяллыг ирүүлэх боломжтой бөгөөд дараа нь Горно-Алтай хотоос мөн сурагчдын анхны групп Баян-Өлгийд богино хугацааны танилцах аялал зохион байгуулж болох талаар ч ярилцав.

Алтайн хязгаарын Майманскийн районы Манжерок сууринд 1966 онд болсон Зөвлөлт Монголын найрамдлын их наадмын 50 жилийн ойг ирэх 2016 онд тэмдэглэнэ. Харин өнөөдөр энэ тухай архивын материалууд, пото зураг, оролцогчдын дурсамж, захидлууд болон бусад үзмэрүүдийг цуглуулж эхлэх тухай, улмаар хамтарсан үзэсгэлэн гаргах талаар тохиролцов.

Мөн Горно-Алтайн Боловсролын газрын дарга Екатерины Петренкогийн санаачлагаар ирэх 2015 онд нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлүүдээр Горно-Алтай болон Өлгий хотын шилдэг сурагчдыг оролцуулсан хамтарсан олимпиадыг зохион явуулах болов.

Монгол зочид маань санаачлагаараа өөрийн хотод Оросын хэл, соёл, уран зохиолыг гүнзгийрүүлэн судлах төвийг байгуулахаар бэлтгэж, ном сурах бичиг цуглуулж эхэлсэн, цаашид орос хэлээр нэвтрүүлэг бэлтгэж дамжуулах гэхчлэн ажлуудыг төлөвлөж байгаа юм байна.

Х.Мантай Комсмолская уулан дахь цанын баазад саатаж, Космос хүүхдийн лагерт зочилон, Горно-Алтай хотын өвлийн амтыг мэдэрснээс гадна ням гаригт хотын төв талбайд болсон цасны баярт ч оролцов. Ганган гацуур, мөсөн хотхон, тэшүүрийн талбай, гулгуур, тэнд өдрийг өнгөрөөж буй хүүхдүүд зочдын маань сэтгэлд маш тодхон сайхан сэтгэгдэл төрүүлснийг илэрхийлж байсан. Энэ сард багтаад манай хотод Монголоос сурган хүмүүжүүлэгч багш нар манай хотод бас зочлон ирэх болно.

    Сэтгүүлч Алексей Ивашкин

Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуралдааныг чагнахад

Тойм – Шинжилгээ

Аймгийн ИТХ-ийн ээлжит VII дугаар хуралдаан .энэ сарын дөрөвний өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын илтгэлийг хэлэлцэж, хөтөлбөр төлөвлөгөөний биелэлтийг нь дүгнэн, мөн 2015 оны төсөв болон 2014 оны төсвийн тодотгол, 2015 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Эдгээр нь жил бүрийн өдийд хэлэлцэж баталдаг жижүүрийн асуудлууд юм.

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ байгуулагдсан цагаасаа хойш, өдгөө ... удаа хуралдаж байгаа ч нэг л идэвхгүй, санал шүүмжлэл ч бараг байхгүй, төлөөлөгчид нь зөвхөн эрхэмүүдийн тавьсан илтгэлийг сайшаан, оруулсан асуудлыг санал нэгтэй дэмжиж гар өргөх үүрэгтэй л хүмүүс юм шиг явж ирсэн бол. Энэ удаад байдал өөрчлөгдөж, сүрхий амьд хуралдаан болсныг зориуд дурдахыг хүсэв.

Дээрх өгүүлбэр нь ИТХ хурал болон аймаг орон нутгийн удирдах болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн амьдралын бодит дүр зурагтай холбоотой манай редакцын байр суурийг илэрхийлэх бөгөөд бидний зүгээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр бүхий л иргэдийн бодол санаа, байр суурь илэрхийлэгдэж, хамгийн нийтлэг хийгээд оновчтой шийдвэрүүд гарч байх ёстой. Хуралдаан дээд зэргийн нээлттэй, оролцоог дээдэлсэн, ямар ч иргэн чөлөөтэй мэдээлэл авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт тусгуулах боломжтой байх нөхцөлтэйгээр явагдах ёстой гэж үзсээр ирсэн. Гэвч бодит байдал дээр бүтэн 2-3 өдөр хэлэлцээд дуусахааргүй асуудлыг ганц өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж зохицуулдаг, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болох тухай урьдаас нийт иргэддээ нээлттэй мэдээлж, зар түгээдэггүй, зарим шаардлагатай иргэний нийгмийн болон төрийн бус секторын төлөөллүүдийг хуралдаанд тогтмол урьж хэвшээгүйн улмаас асуудал зөвхөн төлөөлөгчдийн хүрээнд явагдаж, нийт массын зүгээс оролцох боломж нь хумигдмал хэвээр байгаа нь ч ажиглагдсаар байна.

Хуралдааны үйл явцын тухай сурвалжлагыг багцлан цувралаар нийтлэхээр төлөвлөсний дагуу энэ дугаартай бид хамгийн гол асуудал болох аймгийн Засаг даргын хөтөлбөрийн биелэлтэй холбоотой илтгэл, хэлэлцүүлгийн талаар тоймлон хүргэж байна. Цаашид бусад асуудлыг ч цувралаар хүргэх болно.

Мэдээллийг тоймлохдоо бид илтгэлийн чухал ач холбогдолтой хэсгүүдээс сонгон авч, түүнтэй холбоотойгоор хуралдаанд оролцогсдын асуусан асуулт болон Засаг даргын хариулт, мөн холбоотой саналуудыг тус тусад нь таацуулан оноож, байршуулсан болно. Ингэснээр уншигчдад ойлгомжтой, мэдээллийг тодорхой авахад дөхөмтэй болсон гэж найдна.

Hural 3

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

- “...Ховд хотыг Улаанбаатар хоттой холбох зорилтын хүрээнд Ховд-Манхан чиглэлийн 85 км замыг ашиглалтанд бүрэн хүлээн авч, Манхан-Дарви чиглэлийн 100 км зам ”Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-ийн хүрээнд Бага улаан даваа-Тэмээн хүзүү чиглэлийн 110.8 км замын асфальтан хучилтыг бүрэн хийж хөдөлгөөнийг нээж, Манхан-Бага улаан даваа чиглэлийн 103.3 км хатуу хучилттай авто замын ажлаас одоогоор 86.5 км замын асфальтан хучилтыг хийгээд байна.

2013-2014 онд Ховд хот дотор 7.1 км хатуу хучилттай автозамыг барьж байгуулсан ба 2014-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 км хатуу хучилттай авто замыг явган хүний замын хамт 2.9 тэрбум төгрөгөөр барих ажлын тендерт “Түмдэлгэрэх” ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байна...”

“...Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, байгаль орчны бохирдлоос хамгаалахад чиглэгдсэн “Эрүүл гудамж–Миний хашаанаас”, “Түмэн цэцэг-Мянган мандал” аян, Ховд хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа”....

Асуулт хариулт:

Асуулт: төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш: Таны яриад байгаа бүтээн байгуулалт гээд байгаа ажлууд тань бүгд өмнө нь эхлүүлсэн ажлууд гагцхүү ашиглалтанд орох хугацаа нь л энэ үед таарч байгаа. Тэгэхээр өөрөө санаачилж эхлүүлээд амжилттай хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

Хариулт: - Таван сургууль, гурван цэцэрлэг бас зарим барилгууд барьлаа. Бүтээн байгуулалт чамлалтгүй гэж бодож байна. Дэмбэрэл Жаажаа тэргүүтэй Ховдын томчууд хөрөнгө оруулалтын суурийг сайн тавьж өгснөөр манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Ховдод жилд дунжаар 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Манай аймгийн хөгжлийн ирээдүй бидний өмнө байна. Цаашид аймаг маань олон улсын тээвэр ложистикын төв болно. Том том машинууд олон улсын тээвэр хийж, олон үйлдвэр байгуулж, баруун бүсийнхээ хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. 160 гаруй тэрбумын ДНБ-тэй аймгийг хүлээж авсан бол одоо 200.0 тэрбумын ДНБ-тэй аймаг болж байна.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Явган хүний зам хийж байна гэж чанаргүй, оромдсон зүйл хийгээд байгааг анзаарахгүй байна уу?

Хариулт: Тийм юм мэр сэр бий байх. Цаашид чанаргүй зүйл хийж байгаа гүйцэтгэгчидтэй хариуцлага тооцно. Хариуцлагыг чангаруулна.

Санал: Төлөөлөгч Д.Хуягбаатар: Хэтэрхий их мөрөөдлийн шинжтэй хийсвэр зүйлүүд яриад байна. Мөрөөдөж болно. Гэхдээ мөрөөдөл бодитой байх хэрэгтэй. Түүнд ямар арга замаар яаж хүрэх вэ гэдгээ сайтар тооцож байж ярих нь зөв байх.

Санал: Б.Гантөмөр: Эдийн засгийн хямралтай байгаа ийм нөхцөлд орон нутгийн хөгжлийн сангийн зориулалтаар батлагдсан хөрөнгө оруулалтыг ой, орчны тохижолт, гудамж, зам, цэцэг модхонд заралгүйгээр зайлшгүй шаардлагатай байгаа бодлогын шинжтэй зүйлүүдэд зарцуулах, санхүү төлөвлөлтийнхээ энэ мэт зүйлд анхаарч өөрчлөх хэрэгтэй.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Бизнес эрхлэгчдийг сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин ажиллаж, 2013, 2014 онд 60 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, сум хөгжүүлэх санд 4150.0 сая, ЖДҮХСанд 4250.0 сая төгрөг, аймгийн хэмжээнд нийт 8400.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэртэй болоод байна....”

“...Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах 3, төмс боловсруулах 2, ус ундааны 2, барилгын ханын болон дулаалгын материал, тоосго, хөөсөнцөр, хар замаскны, бетон зуурмагны, вакуум цонх, хаалга, модон эдлэл, шилэн хийц, хайрга, дайрга, талбайн даацын хавтан, явган зам, хашлага, хөөсөн блок, чулуу, бусад барилгын материалын 20 гаруй үйлдвэр байгуулагдаж, аймгийн хэмжээнд нийт 28 зөөлөн оёдол, гутал үйлдвэрлэх цех, өрхийн аж ахуй жилдээ 1900 орчим хос гутал, 8000 гаруй дээл, 2000 гаруй үндэсний болон европ хувцас, ажлын хувцас үйлдвэрлэж, 6 жижиг үйлдвэр, цех хонины ноосоор гэрийн эсгий үйлдвэрлэж, тэжээлийн 3 үйлдвэр ажиллаж байна.

Hural 1Асуулт хариулт:

Асуулт – Төлөөлөгч Өлзийхүү: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 4.0 тэрбумын нөөц бүрдүүллээ гэж байна. Гэтэл 2014 онд шалгаруулж, санхүүжилт олгохоор гэрээ хийгдсэн хорин зургаан төслөөс гуравхан төсөл л санхүүжилт авсан бусад нь санхүү байхгүй гээд мөнгө нь олгогдоогүй байгаа нь ямар учиртай вэ?

Хариулт: Тодорхой хариулаагүй

Асуулт: Төлөөлөгч Б.Ганзориг: - Хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээлэл Засаг даргын илтгэлд огт дурьдагдсангүй. 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, зарлагдсан тендерүүдийн гүйцэтгэлийн үр дүнг дүгнэсэн мэдээлэл байгаа бол танилцуулахыг хүсэж байна.

Хариулт: Энд асуултанд хариулаагүй

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг татвараар дарамталдгаа болимоор байна.

Хариулт: Дэлхий нийт Монголыг хамгийн бага татвартай орон байна гэж гайхаж байна. Гэтэл та нар татварын дарамт энэ тэр гэж яриад байдаг. Хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлөх л ёстой

Санал: Төлөөлөгч Батсайхан: 2013 онд Жаргалант сумын мэдэлд сум хөгжлийн сангийн нэг тэрбум төгрөг батлагдсан. Энэ мөнгө маш үр ашиггүй зарцуулагдаж байна. Гол төлөв ач холбогдолгүй зүйлд зарагдаад, зарим нь хаашаа орсон мэдэхгүй. Хяналт маш муу байна. Иймээс энэ чиглэлийн мөнгийг анх төлөвлөхдөө их нарийн тооцоо судалгаатай төлөвлөж баймаар байна. Дээр нь хяналтыг сайжруулх хэрэгтэй байна.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийт 1110 ажил олгогчоос 2158 ажлын байрны захиалга авч, 1767 иргэнийг ажлын байранд зуучлан, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 7 дэд хөтөлбөр, 1 төсөл хэрэгжүүлж шинээр 1735 ажлын байр бий болсноос 981 нь байнгын ажлын байр байна.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж ажилласны үр дүнд оны эхний 11 сарын байдлаар 1725 бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,7 хувиар буурчээ...”

Энэ онд иргэд 30.0 гаруй тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авч иргэдийн бодит орлого нэмэгдсэн жил болж байгаа хэдий ч гадаад зах зээлд гаргадаг түүхий эдийн үнэ, ханш унасан, эсрэгээр нь валютын ханш өссөн зэргээс улбаалан улс оронд бий болсон санхүү, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зарим бүтээн байгуулалтын ажлууд удаашрах, цаг хугацааны хувьд хойшлох зэрэг хүндрэл учирч байна.

Асуулт хариулт

Асуулт: Төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш :- Энэ онд 23.0 мянга гаруй иргэд зээлд хамрагдсан. Аймгийн нийт малчдын 40 хувь нь банкнаас зээл авсан. Чанаргүй зээлийн хэмжээ 640.0 сая төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг хямарч, иргэдийн амжиргаа доройтож, худалдан авах чадвар муудаж байхад иргэд банкнаас зээл авч байгаа нь сайн зүйл гэсэн утгатай үг, өгүүлбэр таны илтгэл, мэдээлэлд яваад байна. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү.

         Хариулт: Малчдын гар дээр 90 гаруй тэрбум төгрөг, тариаланчдын гар дээр 16 тэрбум төгрөг очиж байгаа. Халамж, цалин тэтгэвэрт тэдэн тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хүмүүсийн гар дээр ийм их мөнгө очиж байна. Тэгэхэд худалдан авах чадвар муудлаа гэж яриад байгааг би ойлохгүй байна. Зээл бол хэвийн зүйл. Маш их хэмжээний мөнгө үл хөдлөх хөрөнө болж хадгалагдаж байгаа. Ард иргэд зээлийг дорвитой аваад, олигтойхон зарлага гаргаж юм хийх хэрэгтэй. Төрийн албан хаагчид, иргэд, малчид та нар бүгд зээл авах хэрэгтэй.

       Асуулт: Төлөөлөгч Б.Дүгэржав: - Цэцэг суман дахь Вольфромын ордод хүмүүс үй түмээрээ цуглаж, хүний амь нас хүртэл эрсдсэн нь ард олны амжиргаа, орлогын түвшин ямар байгааг илтгэх нэг зүйл мөн гэж үзэж байна. Энэ тухайд ямар байр суурь баримталж, цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Хариулт: Энэ талаар хангалттай хариулт өгөөгүй.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Тендерийн гүйцэтгэлийг хариуцлагагүй хийж, аймаг орон нутагт их хэмжээний хохирол учруулж байгаа компануудыг хар дансанд бүртгэж, цаашид тендерт оролцох эрхийг нь хасах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?

             Хариулт: Хар данс хөтлөе гэсэн саналыг ИТХ-д оруулсан боловч, төлөөлөгчид энэ саналыг унагасан шүү дээ.

Асуулт: Төлөөлөгч Азамат: Шинээр байгуулагдсан дулааны шугам сүлжээний горимын тохиргоо одоо болтол хийгдээгүй байна. Түүнээс болоод гол, гол газруудын халаалт маш муу байна. Энэ талаар хэзээ арга хэмжээ авах гэж байна вэ?

Хариулт: Аймгийн Засаг дарга энэ асуултад дулааны шинэ станцын дарга Б.Болдыг хариулахыг даалгасны дагуу Б.Болд хариулахдаа: Горимын тохиргоог хийлгэхээр Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг урьсан. Станцын дулаан гаргалт стандартын төвшинд сайн байгаа. Станцаас 90 градусын ус гараад, шугамаар дамжиж хэрэглэгчдийн барилга, обьектуудыг халаагаад буцаад станцад очихдоо 50-60 градустай чоиж байгаа.

Санал: Редакци: 30 гаруй тэрбум төгрөгийн орон сууц борлуулагдсанаар хэрэглэгчдийн орлого нэмэгдэж байна гэж ярих боломжгүй. Харин ч эсрэгээрээ хэрэглэгчдийн орлого буурч, зарлага нь нэмэгдэж өрхийн амжиргааны нөхцөл өмнөхөөсөө тааруухан болж байгаа. Орон сууцны үнэ ханш хэт өндөр, үндэслэл муутай. Чанар нь үнэтэйгээ нийцэхгүй байгаа талаар бид бодит баримт нотолгоонд тулгуурлаж, үнийг бодит хэмжээнд нь бууруулж, зохистой харилцаанд оруулах талаар хэд хэдэн удаа асуудал хөндөж нийтлэл бичсэн боловч анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. Салбар бүрийг тэгш хөгжүүлэх бодлого үгүйлэгдэж байна. Зөвхөн барилгын эсвэл дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ашиг орлого өндөр байгаад бусад салбарын хүмүүсийн амьдрал тарчиг байснаар аймаг орон нутгийн хөгжил хангагдахгүй. Тэнцвэргүй, ялгаатай амьдрал, шударга бус байдал л цэцэглэнэ. Энэ бол бодлогын түвшинд барьж шийдэх ёстой маш чухал асуудал !!!

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ховд аймагт хэрэгжих боломжтой, эрэлт хэрэгцээтэй, эдийн засгийн чухал ач холбогдолтой 110 гаруй төслийг танилцуулж, хамтран ажиллах талаар танилцуулга, яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд оролцогч талуудтай нийт 300.0 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамтран ажиллах 13 санамж бичиг, хөрөнгө оруулалтын 1 гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөрөнгө оруулагчдын чуулганы үеэс эхлэн манай аймагт хөрөнгө оруулах сонирхол, хүсэлтэй дотоод, гадаадын олон компаний төлөөллүүд ирж аймгийн эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, боломж зэргийг судлан, манай бизнесийн байгууллагуудтай хамтран тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр урьдчилсан гэрээ, санамж бичгүүдийг байгуулж, үйлдвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах санал, санаачилга өрнөж эхэллээ. Тухайлбал аймагт барилгын материалын үйлдвэрүүд, цемент, тоосго, чулууны үйлдвэр, 100 га талбайд эрдэнэшиш болон жимс, тосны ургамал тариалах, гаалийн баталгаат агуулах, бөөний худалдааны төв, дөрөв болон түүнээс дээш одтой зочид буудлын иж бүрэн цогцолбор, орон сууцны болон хаус хороолол, ноос, ноолуур, мах, малын дайвар бүтээгдэхүүн болон арьс ширний үйлдвэр, зах зээлд эрэлт хэрэцээтэй байгаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар хэлцэл, гэрээ байгуулах шатанд ихээхэн ажил хийснийг дуулгахад таатай байна...”

Асуулт: Төлөөлөгч Цэдэнбал: Мо Эн Ко компанитай гэрээ байгуулахдаа анх хятад руу гаргах Хөшөөтийн нэг тонн нүүрсний өртөгийг 1.0 доллараас буулгахгүйгээр тогтооно гэж амлалт өгч байсан бол яагаад 0.6 центээр тохироод гэрээ байгуулчихав. Ингэж Ховд аймагт хохиролтой гэрээ хийснийгээ юу гэж тайлбарлах вэ?

Хариулт: Хөрөнгө оруулагчийг үргээхгүй, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах үүднээс эхний удаадаа ийм байдлаар экспортонд гаргах нүүрснийхээ үнийг анх ярьж байснаасаа багаар тогтоохгүй бол болохгүй гэж үзсэн.

Санал Редакци: Энэ тухайд тус сонинд нийтлэгдсэн нийтлэлийн хэсгүүдээс эш татья. “...Уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах болсон гол зорилго нь баруун бүс нутагт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүсийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх арга замуудыг эрэлхийлэх явдал хэмээн тодотгож байсан ч, хэрвээ ийм зорилго тавьж ажил зохион байгуулж байгаа бол цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх тухайд бодолцож үзэх шаардлагатай байсан тухай нэг биш хүмүүс ярьж байв. Учир нь яг энэ цаг үе бол Монгол улсын эдийн засгийн байдал тийм таатай биш болсон, Засаглалд итгэх итгэл суларсан, хөрш болон гадаадын орнуудад Монголоос гарсан аливаа саналыг дэмжихээсээ илүү, байдлыг харзнаж, ажиглах хандлага давамгайлсан үед тохиож байгаа нь үүний ач холбогдлыг бүрхэгдүүлж байх шиг санагдсан....”

“...ОХУ-аас болон бусад орнуудаас Монголын баруун бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаанд хэрхэн оролцож, ямар бодлого баримтлах талаар мэдээлэл, танилцуулга хийсэн, тодорхой асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэгт уриалсан зүйл ер ажиглагдсангүй. Харин Шинжааны төлөөлөгчдийн зүгээс чуулганд амжилт хүсэж товч үг хэлснээс гадна, хэлэлцүүлгийн үеэр Монголын баруун аймгуудын нутагт ямар, ямар ашигт малтмалын орд газрууд байдгийг сонирхож, түүний нарийвчилсан мэдээллийг авахыг хүсэж байгаагаа л илэрхийлж байлаа...” хэмээн нийтлэлд бичжээ.

Дээрх нь сануулахад энэ үеэр хийгдсэн санамж болон гэрээнүүд нь БНХАУ-ын Шинжаанаас хоёр компани, Монгол улсаас хоёр комданитай л хэд хэдэн удаа давтан гэрээ хиисэн, тэрчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ гэх адлбаан доор тодорхой компанид үйлдвэрийн зориулалтаар газар олгох тухай шууд гэрээ байгуулсан нь газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа асуудал бий.

Мөн Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Хятадын компанид газар тариалангийн зориулалтаар газар олгож, тариалан эрхлүүлэхээр гэрээ хийсэн, аймгийн төвд мөн утс улсын компаний эзэмшил бүхий зочид буудлыг шинээр бариулахаар тохролцсон тухайгаа илтгэлд дурьдсан байна. Энэ нь хууль тогтоомжид харшлаад зогсохгүй, бүс болон орон нутгийн язгээр эрх ашиг, аюулгүй байдал, цаашдын ирээдүйд сөргөөр нөлөөлөх, шуудхан хэлэхэд байж болшгүй асуудал гэдгийг сануулахыг хүсэв.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...500-600 мянган ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлж, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн махны хэрэгцээг 100 хувь, төмсний хэрэгцээг 182,8 хувь, сүүний 72,8 хувь, хүнсний ногооны 95,3 хувийг тус тус дотоодын үйлдвэрээс хангаж байна.

2013 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2241,3 мянган мал тоолуулсан нь урьд оныхоос 202,3 мянган толгойгоор өссөн бөгөөд 2014 онд аймгийн түүхэнд хамгийн олон буюу 880.000 төл бойжуулсан жил боллоо.

Газар тариалангийн салбарт аймгийн хэмжээнд нийт 2554,3 га талбайд тариалалт хийж төмс 8350,2 тн, хүнсний ногоо 14373,4, малын тэжээл 3155 тн, үр тариа 268,7 тн нийт 26147,1 тн ургац хурааж авсан байна.

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд 2014 онд шинээр 31,8 га талбайд чацаргана тариалж аймгийн чацаргана тариалсан нийт талбай 394 га-д хүрч, 56 тн жимс жимсгэнэ хураан авсан байна....”

Асуулт: Төлөөлөгч Ганбаатар Дөргөн - Саяхан аймгийн дарга сумуудаар явж ажил танилцуулахдаа Ховд аймгийн мал 2.5 сая толгой болсон гэж байсан бол одоо тавьж буй илтгэл дээрээ 3.0 сая гэж байна. Яагаад иим зөрүүтэй тоо хэлээд байна вэ?

Хариулт: Тодорхой хариулсангүй.

Асуулт: Арьс ширний урамшуулалын үр дүнд малчдад тусахгүй байна. Урамшуулал олгогдсонтой зэрэгцээд түүхий эдийн үнийг зориудаар бууруулаад байгааг юу гэж үзэж байна вэ?

Хариулт: Малчдын дунд тийм яриа байгаа. Гэхдээ түүхийн эдийн үнэ буурч байгаа нь урамшуулалтай холбоогүй.

Санал Редакци: Урамшууллын хүрээнд гарч байгаа алдаа завхарлыг засахын тулд бас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талаар манай сонины дугаар 27-д нийтлэгдсэн.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...2014 онд Ховд аймагт улсын төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 69 барилга угсралтын болон их засварын ажил хийсний дотор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг 3, сургууль 5, дотуур байр 2, соёлын төв 1, спорт заал 2, худалдааны төв 1, лабораторын зориулалттай 2, инженерийн байгууламж 5, их засвар болон бусад зориулалтын 4 нийт 25 барилга байгууламжийг 50 гаруй тэрбум төгрөгөөр шинээр барих, засварлах ажил хийж, сургуулийн 3, бусад 12, нийтдээ 15 барилга байгууламжыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа.

Нийт 2 тэрбум гаруй төгрөгийн ажил хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний зориулалттай 10, нийт 683 айлын 24 орон сууц, цэцэрлэгийн 1 барилга угсралтын ажлыг 50 гаруй тэрбум төгрөгөөр барьж 11 дүгээр сарын байдлаар 300 гаруй айлын орон сууцны барилга байгууламж бүрэн дуусч ашиглалтад орсон дүн мэдээтэй байна...”

Асуулт: Төлөөлөгч Б.Амаржаргал: Засаг дарга ямар мэдээллийг үндэслэж, Булган сумын эмнэлгийн засвар 100 хувийн гүйцэтгэлтэй гэж ярив. Эмнэлгийн засвар дуусаагүй байгаа шүү дээ. Мөн 2015 онд тус суманд сургууль, цэцэрлэгийн засвар хийгдэнэ. Эмнэлгийн өргөтгөл хийгдэнэ гэж ярьсан нь төсөвт зардал нь огт тусгагдаагүй зүйл байна. Энэ талаараа тайлбарлаж өгнө үү?

Хариулт: Тодорхой хариулт хэлэгдсэнгүй.

Асуулт. Төлөөлөгч Б.Дүгэржав: Та барилгын салбар их амжилттай хөгжиж байна. Барилгын олон компани бий болж, их ашиг орлоготой ажиллаж байна гэж ярилаа. Энэ салбарт удирдах ажил хийж байгаагийн хувьд би сайн мэдэж байна. Одоо манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй барилгын компани бүгд өр зээлтэй, урд хормойгоороо хойт хормойгоо нөхсөн байдалтай байна. Тэгэхээр барилгын салбарт төчнөөн хөрөнгө мөнгө хуримтлагдаж, орлого ашиг ихтэй байна гэж тооцоо судалгаа муутай зүйл ярихынхаа оронд барилгын салбарыг бодит нөхцөл байдлыг судлаж үзээд бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ талаар ямар бодолтой байна.

Таны үйл ажиллагааны хөтөлбөрт 70 гаруй барилга байгууламжийг шинээр барьж ашиглалтанд өгөхөөр тусгагдсан өнөөдөр үүнээс 10 гаруй нь л баригдсан байна. Гэтэл таны хэлж байгаагаар хөтөлбөрийн биелэлт хангалттай үнэлгээ авч байдаг. Одоо танд нэг л жилийн хугацаа үлдэж байна. Бүрэн биелэх бодит боломж байна гэж үзэж байна уу?

Хариулт: Энэ тухайд мөн тохирох, оновчтой хариулт хэлэгдсэнгүй.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Баатар хайрхан багт өрхийн эмнэлгийн барилга шинээр барих асуудлыг олон жил тавилаа. Шийдэх болоргүй юу?

Хариулт: Бас тодорхой хариулт өгсөнгүй.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор нийт 683 дугуйлан хичээллүүлж давхардсан тоогоор 17739 сурагчийг хамруулж, угсаатны бүлгүүдийн их наадам, уран нугаралтын чуулбар, домборын чуулга, 700 сурагчийн найрал дуу, 100 хүүхдийн хөөмий, ардын язгуур урлагийн 1805 хүүхдийн тоглолтууд зохион байгуулж, ард иргэддээ сурталчлав.

           Асуулт төлөөлөгч Д.Пүрэвганди: Хүний хөгжлийн бодлого өгсөх бус уруудах шатаар явж байна гэж харж байна. Өмнөх жилүүдэд аймгийн хүүхэд хөгжлийн ордон, усан спорт сургалтын төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төв гээд хүний хөгжил, нийгмийн асуудалд чиглэгдсэн томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Гэтэл одоо тэдгээр бүтээн байгуулалтыг сэргээж додомдож хөгжүлэхийн оронд өмнөх эрх баригчдын үед хийсэн ажил гээд энэ талаар гаргасан санал санаачлагыг огт дэмжихгүй байна. Хүүхдийн ордонгийн засьар шинэчлэл, усан спорт сургалтын төвийн засвар шинэчлэлийн төсвийг баталж өгөхгүй зориудаар хасаж хаяж байгаа нь ямар учиртай вэ? Хүүхдийн ордонд 20 гаруй төрлийн дугуйлан секц хичээллэж, хүүхдийн хөгжлийн төлөө анхаарч байсан бол одоо дугуйлан секц хичээллүлэх төсвийг нь бас л зориудаар хасаж хаяснаар тэнд явагдадг дугуйлан, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаануудын олонхи нь хаагдсан. Гэтэл та илтгэл дээрээ хаанаас ямар баахан худлаа тоо гаргаж ирээд яриад байна ойлгохгүй байна энэ талаараа тайлбарлаж өгөөч?

Хариулт: Энэ талаар тодорхой оновчтой хариултыг сонссонгүй.

Санал Редакци: Боловсролын салбарт хэрэгжиж байгаа ном, авьяас зэрэг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сайтар явагдахгүй, зарим төлөвлөгдсөн зардал нь зохих зүйлдээ зарцуулахгдахгүй байгаа талаар бид өмнө нь мөн асуудал хөндөж байсан боловч бас л ойшоогоогүй. Цаашид анхаарах байх хэмээн найдаж байгаа.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Аймаг орон нутгийн төсвийн орлогод 11 дүгээр сарын 30-ны байдлаар 6055.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 5855.1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 96.7 хувийн, сумын орлого 1431.7 сая төгрөг оруулахаас 1320.9 сая төгрөг орж 92.3 хувийн, улсын төсөвт 1826.5 сая төгрөг оруулахаас 1781.1 сая төгрөг орж 97.5 хувийн биелэлттэй, нийт дүнгээр 9314.2 сая төгрөг оруулахаас 8957.1 сая төгрөг орж төлөвлөгөө 96.2 хувийн биелэлттэй байна.

Ирэх онд байгаль цаг уур хэвийн байж, бодит хөрөнгө оруулалт хийгдсэн нөхцөлд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 30-иас дээш хувиар өснө гэж өөдрөгөөр төсөөлж байна.

Асуулт: Төлөөлөгч Цэдэнбал: - Улс орны санхүү хүндрэлтэй байгаатай холбоотойгоор зардал хэмнэж төсөв танах шаардлагатай болж байна. 2015 оны төсвийг ямар байдлаар танав. Хэрэгцээгүй орон тоонуудаа цөөрүүлэх боломж байгааг шүү дээ. Энэ талаар ямар шийдвэр гаргах гэж байна?

Хариулт: Төрийн захиргааны тэвчиж болох зардлуудыг бид дээд зэргээр тэвчинэ. 2015 оны төсвийн төсөлд Боловсрол, Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Батлан хамгаалах байгууллагуудын зардлыг өнгөрсөн оны хэмжээнд байхаар, орон нутгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын цалин хөлсийг 2014 онд нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 12,2 хувиар нэмэгдэхээр, тогтмол болон хоолны зардлыг өмнөх оны хэмжээнд байхаар, тэвчиж болох бичиг хэрэг, аж ахуйн зардлыг 27,5 хувиар, дотоод томилолтыг 15,4 хувиар, тээвэр шатахууны зардлыг 32,1 хувиар, шуудан холбооны зардлыг 15,6 хувиар, нормын хувцас, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 22,3 хувиар, бараа, ажил үйлчилгээний бусад зардлыг 9 хувиар, нийтдээ 259,7 сая төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. .

Асуулт: Аймгийн нэг хүнд ногдох ДНБ 3.3 сая төгрөгт хүрлээ гэжээ. Энэ нэг л итгэл төрүүлэхгүй тоо байна. Тайлбарлаж өгнө үү.

Хариулт: Аймгийн Засаг дарга энэ асуултанд Статистикийн хэлтсийн даргыг хариулахыг даалгасны дагуу тус хэлтсийн дарга Даваасамбуу: ДНБ-ийг тооцож байгаа сүүлийн үеийн аргачиллын дагуу хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг ийм хэмжээнд болох боломжтой гэж урьдчилан тооцсон тойм тооцоо юм. Түүнээс яг тийм болсон гэсэн бодит тооцоо биш гэж хариулав. .

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар Засгийн газрын тогтоолоор баталсан аргачлалын дагуу тооцож үзсэн дүнг танилцуулья. Нийт 454 заалтаас хугацаа болоогүй-46, хэрэгжээгүй-4, 10 хувийн хэрэгжилттэй-15, 30 хувьтай-42, 50 хувьтай-182, 70 хувьтай-86, 90 хувьтай-13, 100 хувь хэрэгжсэн-66 заалт, дундажаар 58,9 хувийн биелэлттэй байна. /Уг төлөвлөгөөг 4 жилд хэрэгжүүлнэ гэж тооцож бүрэн хэрэгжсэн заалтыг 100 хувь гэж үзэхэд эхний жилд 25-30, 2 дахь жилийн эцэст 50 хувийн хэрэгжилттэй байх ёстой/....”

Асуулт: төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш: Таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Дөргөний УЦС-ын эзэмшлийг аймгийн харьяанд шилжүүлэх, эрчим хүчний өдөр, шөнийн тариф мөрддөг болох, цэвэр, бохир усны үнийг хоёр дахин бууруулах, ажилгүйдлийн түвшинг 4.5 хувьд хүргэж, ядуурлын түвшинг зургаан хувиар бууруулах, Ховд аймагт 100 жижиг дунд үйлдвэр байгуулах, Булган сум болон Хөшөөтөд мах хадгалах зоорь барих, Ярантын боомтод лаборатори байгуулах ажлууд ямар түвшиндээ хэрэгжиж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Хариулт: Дөргөний УЦС-ыг аймгийн харьяанд шилжүүлэх ажлыг хөөцөлдөнө. Манангийн Засгийн газар байгуулагдсан болохоор бүтэхэд бэрхтэй болж байна. Хүрэлбаатар энэ тэр гээд Ардын намын томчууд их нөлөөтэй шүү дээ. Тэд нар хаалт хийгээд бүтээхгүй байж магадгүй. Цахилгааны өдөр шөнийн тарицын асуудлыг бас шийдэхийн төлөө ажиллана. Гэхдээ бэрхшээтэй зүйл их бий. Ядуурал, ажилгүйдлийг бууруулж байгаа гэж бодож байгаа гэсэн ба 100 жижиг дунд үйлдвэр махан зоорь Боомтын лабораторын тухайд тодорхой хариулт сонсогдсонгүй.

Асуулт: Төлөөлөгч Б.Дүгэржав: аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөлд эдийн засгийн хямралыг давж туулах талаар ямар нэг үг өгүүлбэр сонссонгүй. Өмнө нь 2009 онд ийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байж, амжилттай даван туулж чадаж байсан. Гэтэл одоо энэ талаар бодож төлөвлөсөн зүйл бий юу?

Хариулт: Энэ талаар тодорхой хариулт өгсөнгүй

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Дулааны салбар шугамын өмчлөлтэй холбоотой маргааныг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсэж байна. Хэзээ шийдэж өгөх вэ?

- Мөн сумдын цэвэр усны шугамын өмчлөлийн асуудлыг тухайн суманд нь шилжүүлэх талаар хэзээ арга хэмжээ авч өгөх вэ?

Хариулт: Хэлэлцүүлж шийдэхийн төлөө ажиллана.

Санал Редакци: Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ-ын ажлын үр дүн, түүнчлэн төрийн бусад байгууллагууд ажлаа дүгнэхдээ өөрсдөө биш хөндлөнгийн үнэлгээний багаар үнэлүүлдэг шудрага тогтолцоонд орох хэрэгтэй гэсэн саналыг манай редакци болон зарим төрийн бус байгууллага, иргэдээс удаа дараа дэвшүүлж байгаа. Үүнийг анхаарч үзнэ гэж найдаж байна.

            Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

2014 оны статистикийн мэдээгээр Ховд аймгийн хүн амын дундаж наслалт 71.1 болж улс, аймгуудын түвшнээс 2 насаар дээгүүр болсон нь хүн ам зүйн бодлого зөв чиглэлд явж, нийгмийн эрүүл мэндийн салбар зохих түвшинд ажиллаж байгааг харуулж буй нэг үзүүлэлт болж байна.

Санал: Энэ тухай баримт нотолгоог нягтлан үзэх хэрэгтэй.

               Г.Төрмөнх

               Г.Энхжаргал

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ