Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

Сэтгүүл зүй болон боловсролын чиглэлээр хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ОХУ –ын АБНУ болон Монгол улсын баруун аймгуудын сэтгүүлчид, боловсролын салбарынхны хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдсанаас гадна Баян-Өлгийд аймагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвтэй хамтран Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд боловсролын байгууллага дээр SANY0003Орос хэлний сургалтыг чанаржуулахад чиглэгдсэн уулзалт, ярилцлага хэлэлцүүлгүүд явагдав.

2017 оны 5, 6 дугаар саруудад Улаанбаатар хот дахь ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвийн салбаруудыг зарим аймгуудад байгуулсанд баруун бүсийн аймгууд багтсан байдаг. Ховд аймагт энэхүү төвийг байгуулахдаа аймгийн БСУГ-ыг түшиглсэн бол Баян-Өлгий аймагт тусад нь бие даасан байдлаар тусгай өрөө тасалгаа, сургалтын танхимтай, тогтмол үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын зарчмаар зохион байгуулсан байна. 

ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ын төвийн салбар, Ховд аймагт төвтэй “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин, АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Александрович Жуков, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төвийн эрхлэгч К.Жулдыз, Ховд аймагт төвтэй Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнх, сэтгүүлч П.Гантөмөр, Баян-Өлгий аймаг дахь МСЭ-ийн салбар зөвлөлийн дарга Б.Өмирбек нар болон тус аймгийн сэтгүүлчид, сургуулийн удирдлагууд багш нар сурагчид болон холбогдох бусад хүмүүс оролцсон.

9 дүгээр сарын 13-ны өдөр баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын ахлах ангийн ангийн сурагчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага, мөн сурагчид оюутнууд орос хэл сонирхон судлагч иргэд олон нийтийн дунд Орос хэлний мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдсэн лекц, сургалт, 9 дүгээр сарын 14-ны өдөр Монгол улсын баруун аймгууд (Ховд, Баян-Өлгий, Увс) болон ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүдийн уулзалт, Баян-Өлгий аймгийн “Зайд” хувийн дунд сургууль дээр багш нар, сургуулийн удирдлага, судлаачид, сэтгүүлчдийг хамруулсан “Орчин үеийн ерөнхий боловсролын сургалтын чиг хандлагийн тухай” хэлэлцүүлэг, ярилцлага, гадаад хэлний нээлттэй хичээлүүд, түүнчлэн ОХУ-ын СШУМ-ын төв дээр лекц сургалтууд, 9 дүгээр сарын 15-ны өдөр сэтгүүлчдийн чөлөөт уулзалтууд өрнөсөн юм.Zaiad 1Эдгээр арга хэмжээний үеэр хоёр улсын хил орчмын муж, аймгуудын сэтгүүлчдийн байгууллагууд мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, экспидиц зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бол багш нар болон ахлах ангийн сурагчдыг цөм болгон, зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгийн үеэр гадаад хэлний сургалтыг тойрсон дэвшилттэй шинэлэг санаа оноонуудаа солилцсоноос гадна, санал зөрөлдөөнтэй зөрчилтэй асуудлуудын талаар халуун яриа өрнүүлсэн юм. Тухайлбал Зайд дунд сургуулийн сурагчид өнөөгийн байдлаар Монгол, Казак, Англи, Орос, Турк, Герман гэсэн зургаан хэлний хичээлийг тусгай хөтөлбөрөөр үзэж байгаа аж. Гэвч ерөнхий эрдэмийн суурь боловсрол ээзмшихийн хажуугаар ийн олон хэлний хөтөлбөр үзэх нь сургалтыг саармагжуулах сөрөг үр дагавартай байж болзошгүй талаар зарим судлаачид багш нар ярьж байсан.

ОХУ-аас ирсэн Алексей Сергеевич Ивашкины ярьснаар Britan English буюу Британи аялгад суурилсан англи хэлний хөтөлбөр үзэж байгаа нөхцөлд зэрэгцүүлээд Немц хэлний хөтөлбөр үзэх нь сөрөг үр дагавартай. Учир нь немц хэл бол америк аялгатай төстэй хийгээд их хатуу хэл учир сурагчдын англи хэлээр ярьж сурахад төвөг учруулах самууруулах магадлалтай хэмээн анхааруулсан юм.

“Зайд” дунд сургуульд Германаас уригдан ирсэн Немц хэлний багш, мөн олон улсын байгууллагаас уригдан ирсэн Англи хэлний багш зэрэг гадаад багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл заадаг юм байна.

zaiad 2Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төв нь тогтмол сургалт явуулахаас гадна, ОХУ-ын тухай мэдээлэл таниулга зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулан зохион байгуулж, сурагчид оюутнуудыг ОХУ-ын их дээд сургуулиудад сонгосон мэргэжлээрээ элсэн суралцахад нь бэлтгэж, оюуны дэмжлэг үзүүлэх зэргийг чухалчилан ажиллаж байгаа тухай эрхлэгч К.Жулдыз танилцуулсан. ОХУ-ын төлөөлөгч хэлэхдээ “Ховд аймагт байгуулагдсан төв нь хэрхэн ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Уг төвийн үйл ажиллагааг дунд сургуулиуд руу хандуулах, түүнчлэн Ховд их сургуультай нягт хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй гэсэн бидний  санал зөвлөмжийг дамжуулж өгнө үү” хэмээн Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнхөөс хүссэн юм.

Мэтгэлцээний дүр зураг

 

Asuuh asuult Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг дөрвүүлээ хамт сууж үзэв. Тэгсэн нэг ах маань

- үзэг, цаас аваад ир гэж" байна.
- Яах гэж байгаа юм гэсэн
- тэмдэглэнэ гэж байна. Тэгээд гурвуулангийнх нь дунд тавьсан нийтлэг асуултуудын хариулсан байдал дээр тус тусад нь оноогоо хэл гэж байна. Хоёр, хоёроороо баг болоод оноо өгөв. Мэтгэлцээн дуусахад манай нэгдүгээр багийн үнэлгээгээр
- босоо Ганбаа 7.5 оноо,
- женко Баттулга 0.5 оноо,
- харин М.Энхболд 0 оноо авчээ. Нөгөө ахын маань хоёрдугаар багийн үнэлгээгээр

- М.Энхболдод мөн 0 оноо,
- женкод 1.0 оноо,
- босоо Ганбаад 7.0 оноо өгсөн байв.
Ажиглагдсан зүйл гэвэл MN телевиз маань хэн Засгийн эрхэнд гарна түүнд тал засдаг байдлаа хадгалсаар байгаа нь харагдав. Юу гэвэл нэр дэвшигчдээс тус тусаас нь цохож асуусан асуултууд дээр М.Энхболдоос бараг 50-60 хувьд нь захиалгат асуулт асуув.
"Дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрыг удирдаж, "мундаг хүнд ажил" хийж байх үедээ та тэр бүхнийг яаж эвийг нь олж байсан бэ?" гэх ч юм уу "Таныг аядуу зөөлөн зан чанартай гэж хүмүүс хэлдэг энэ "добрий", "аятайхан" зан чанар тань улс төрд арай зөөлдөхгүй юу" ч гэх шиг хөх инээд хүргэмээр, урьдаас захиалгаар бэлдүүлчихсэн асуултууд байсан бол Х.Баттулгаас дандаа өөр лүү нь дайрсан асуултууд "гэр бүлийнхээ түүхийг ярь", "хүү чинь хар тамхичин гэж байгаагаа тайлбарла" ч гэж байх шиг. Ганбаатараас бол дундаж маягийн асуултууд, заримдаа дайрсан асуулт ч орж ирж байлаа. Ер нь ямар ч асуултууд дээр Сайнхүүгийн Ганбаатар нөгөө хоёроосоо тохой байтугай алд дэлэмээр илүү гэдгээ аархан харуулсан бол Х.Баттулга ярианы эв дүй муутай, бас зарим асуултан дээр шоконд орох байдал ажиглагдсан. М.Энхболдын хувьд хэлж өгөөд цээжлүүлчихсэн юм шиг, ерөнхий бөгөөд бөөрөнхий, жижүүрийн үгээр бүх асуултыг аргацааж өнгөрөөв. Ер нь асуултынхаа мөн чанарыг ойлгохгүй ч байгаа юм шиг, их л өрөвдөлтэй харагдав.
Үнэхээр боловсрол тааруу хүн гэдэг нь ч тодорхой мэдэгдэв. Х.Баттулга ч бас боловсролын түвшин базаахгүй гэдгээ харуулав. босоо Ганбаа болуул бүх асуултанд үндэслэлтэй, гаргалгаатай, хожим нь барих барьцтай, баримт нотолгоотой, жинэхэнэ гавалтай хүн шиг хариулж аархсан гэдгийг өмнө нь хэлсэн.
За ийм л мэтгэлцээн боллоо доо. Ард түмэн маань мундаг юм чинь юу эс андахав дээ, тодорхой ажиглаа байлгүй дээ !

Г.Мөнх

- женко Баттулга 0.5 оноо, 
- харин М.Энхболд 0 оноо авчээ. Нөгөө ахын маань хоёрдугаар багийн үнэлгээгээр 
- М.Энхболдод мөн 0 оноо, 
- женкод 1.0 оноо, 
- босоо Ганбаад 7.0 оноо өгсөн байв. 
Ажиглагдсан зүйл гэвэл MN телевиз маань хэн Засгийн эрхэнд гарна түүнд тал засдаг байдлаа хадгалсаар байгаа нь харагдав. Юу гэвэл нэр дэвшигчдээс тус тусаас нь цохож асуусан асуултууд дээр М.Энхболдоос бараг 50-60 хувьд нь захиалгат асуулт асуув. 
"Дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрыг удирдаж, "мундаг хүнд ажил" хийж байх үедээ та тэр бүхнийг яаж эвийг нь олж байсан бэ?" гэх ч юм уу "Таныг аядуу зөөлөн зан чанартай гэж хүмүүс хэлдэг энэ "добрий", "аятайхан" зан чанар тань улс төрд арай зөөлдөхгүй юу" ч гэх шиг хөх инээд хүргэмээр, урьдаас захиалгаар бэлдүүлчихсэн асуултууд байсан бол Х.Баттулгаас дандаа өөр лүү нь дайрсан асуултууд "гэр бүлийнхээ түүхийг ярь", "хүү чинь хар тамхичин гэж байгаагаа тайлбарла" ч гэж байх шиг. Ганбаатараас бол дундаж маягийн асуултууд, заримдаа дайрсан асуулт ч орж ирж байлаа. Ер нь ямар ч асуултууд дээр Сайнхүүгийн Ганбаатар нөгөө хоёроосоо тохой байтугай алд дэлэмээр илүү гэдгээ аархан харуулсан бол Х.Баттулга ярианы эв дүй муутай, бас зарим асуултан дээр шоконд орох байдал ажиглагдсан. М.Энхболдын хувьд хэлж өгөөд цээжлүүлчихсэн юм шиг, ерөнхий бөгөөд бөөрөнхий, жижүүрийн үгээр бүх асуултыг аргацааж өнгөрөөв. Ер нь асуултынхаа мөн чанарыг ойлгохгүй ч байгаа юм шиг, их л өрөвдөлтэй харагдав. 
Үнэхээр боловсрол тааруу хүн гэдэг нь ч тодорхой мэдэгдэв. Х.Баттулга ч бас боловсролын түвшин базаахгүй гэдгээ харуулав. босоо Ганбаа болуул бүх асуултанд үндэслэлтэй, гаргалгаатай, хожим нь барих барьцтай, баримт нотолгоотой, жинэхэнэ гавалтай хүн шиг хариулж аархсан гэдгийг өмнө нь хэлсэн. 
 За ийм л мэтгэлцээн боллоо доо. Ард түмэн маань мундаг юм чинь юу эс андахав дээ, тодорхой ажиглаа байлгүй дээ !

 

 

 

 

Оёдолчин бэлтгэх сургалт амжилттай явагдаж байна

Oedol 1УИХ-ын гишүүн О.Батнасангийн санаачилгаар Тайваны Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчны сургалт явагдаж байна. Энэхүү сургалтыгФутурсургалтын төв гүйцэтгэн явуулж байгаа бөгөөд нийт 20 хүн уг сургалтанд хамрагдаж байгаа юм. Сургалтанд хамрагдагсдад цахилгаан оёдлын машин өгч онол дадлагыг хослуулан явуулж байгаа нь үр дүнтэй сургалт болж байгаа төдийгүй сургалтын эхний 7 хоног гэхэд суралцагсад дор бүрнээ 5-6 бүтээл гараас гаргаад байгаа юм. Ийнхүү орон нутагт ажлын байр хомс байгаа энэ цаг үед иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, орон нутгийн үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон чухал ажил болж байгааг энд онцлох хэрэгтэй бизээ. Цаашид энэ мэтчилэн ажилгүй иргэдийг мэргэжшүүлж, үйлдвэрлэл бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт олноор зохион байгуулах шаардлагатай байгаа юм. 

Аймгийн ИТХ-ын III хуралдаан хуралдлаа

Asuudalt hural 2Аймгийн ИТХ-ын III хуралдаан 6 сарын 2-ндаймгийн нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцох ёстойгоос 40 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдав.Ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэн баталлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журам хэлэлцүүлэн батлахтай холбогдуулан зарим төлөөлөгчид үг хэлж санал гаргажбайлаа.Мөн Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэхэсэх асуудлыг нэмж оруулах санал гаргасан юм. Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 1 саналын хуудас хүчингүй, 23 төлөөлөгч огцруулахгүй, 17 төлөөлөгч огцруулах санал өгч, нийт Төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ. Тэрээр дахин итгэл үзүүлж дэмжсэн төлөөлөгчиддөө баярлалаа гээд, Ховд аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа онцолж байлаа.

Asuudalt hural 1

 

БНХАУ-ын ШУӨЗО-ны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

Neelt

БНХАУ-ын ШУӨЗО-ны бараа бүтээгдэхүүний 8 дугаар удаагийн үзэсгэлэн худалдааны нээлт 5 сарын 31 өдөр боллоо. Тус үзэсгэлэнд Алтай аймаг болон Хаме аймгийн нийт 40 бизнес эрхлэгч оролцов. Үзэсгэлэн худалдаа 6 сарын 2-ны өдөр хүртэл явагдаж бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн гэх зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг монгол улсад худалдан борлуулах, хамтран ажиллах түншийн гэрээ байгуулах зорилготойгоор явагдлаа. 

 

Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 1-р ангид элсэн орох сурагчдад сурагчийн дүрэмт хувцас хандивлав

Tsets shagna 2Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 2017 оны 9 сард сургуульд элсэн суралцах сурагчдад сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүн О.Батнасан хандивлажээ. УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд тус сумдын зүгээс сурагчын дүрэмт хувцасны туслалцаа үзүүлэх санал хүсэлт гаргасны дагуу ийнхүү дээрх гурван сумдад сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн байна. Нийт 339 сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүний ажлын албанаас сумдын хүүхдүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан гардуулан өгчээ.  

Tsets shagna 1

Эдийн засгийн хямрал уу, оюун санааны хомсдол уу?

Тоймчийн байр суурь

Нэг:Улс ба төрийн өнөөдрийн байдал

Эдийн засгийн хүндрэл хямрал, ажилгүйдэл ядуурал, орлогын хомсдол газар авсан энэ үед ээлжит сонгуулийн хугацаа тохиов.Төсвийн байгууллагууд дөнгөн данган цалинтайгаа үлдэж, бусад төрлийн бүх санхүүжилт зогссон, хөрөнгө оруулалт хумигдаж, үндсэндээ зогсонги байдалд орсон, бизнесийн орлого ихээхэн буурсан гэхчлэн таагүй байдлууд хэзээ арилах вэ гэдэг хамгийн чухал асуулт болж байна. Улс орны эдийн засгийн байдлын тухай судлаачдын гаргасан сүүлийн үеийн судалгааны тоймоос үзвэл сүүлийн дөрвөн жилд /2012 оноос хойш/ төсвийн нийт хуримтлагдсан алдагдал 4.2 их наяд буюу 2.6 тэрбум орчим ам доллар-т хүрч, төсвийн алдагдлыг цаашид санхүүжүүлэх боломжгүй болсон хийгээд 2016 оны төсөв 0.9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцогдож буй нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа аж

Түүхий эдийн үнийн болон гадаад хөрөнгө оруулалтын жил дараалсан бууралт, төгрөгийн ханшийн уналт зэргийн улмаас орлогын тасалдал, үүссэн. Үүнийг шийдэх зорилгоор Засгийн газрын бонд гаргасан ч нэмэр болоогүйгээр барахгүй, төсөв байнгын алдагдалтай болж, Засаглалын дархлаа суларч, эдийн засаг сульдсан .

Нийт урсгал зарлага дахь зээлийн үйлчилгээний төлбөрийн хувийн жин өссөөр 2010 онтой харьцуулахад 22.7 дахин нэмэгдсэн, 2016 онд энэ төрлийн зарлагын 15.9 хувийг зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байгаа нь банкуудын хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлсөн. 

Тэрчлэн 2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 71.4 хувь буюу 316.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 450 төсөл, арга хэмжээ нь өмнөх онуудад эхэлсэн дутуу ажлуудыг гүйцээх төслүүд байгаа. 2015 оны нэгдсэн төсвийн зарлага тухайн оны эцэст 60 гаруй хувийн л гүйцэтгэлтэй гарсан (Нээлттэй нийгэм форумаас хийлгэсэн Монгол улсын 2016 оны төсвийн тойм судалгааны дүн)

Улсын гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсаж байгаа, арилжааны банкуудын чанаргүй буюу эргэн төлөгдөх боломжгүй зээлийн хэмжээ нийт зээлийн 7.6 хувь буюу 960 тэрбум төгрөгт хүрч, банкууд тэр хэмжээний алдагдал хүлээх болсон. Ийм нөхцөл байдал үүсээд байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар урт хугацаатай зээл авч, богино хугацаатай зээлээ төлөх бодлогоо зарласны дараа хятадаас 7.5 хувийн хүүтэй зээл, дахиад 2016 онд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. /Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл/

Мөн Оюунтолгойн уурхайг барьцаалан Дубад очиж гэрээ хийсэн ба эндээс 6.0 миллард долларын зээл авсан ч үүнийхээ улмаас улсаа 2.0 тэрбум гаруй долларын алдагдалд оруулсан нь баримтаар.нотлогдсон. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын Монголыг цөлмөх зорилгоор явуулж байсан санхүүгийн луйврууд илэрсэн ч түүнийг нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч зөрчилгүй байсан мэтээр хуйвалдан тохирох замаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь гадаадынхан мөнөөх луйвраа үрэлжлүүлэн явуулах боломжийг олгосноор барахгүй, гэрээг цуцлах бараг боломжгүй байдлаар асуудлыг зохицуулахад нь тус болсон.. /Шудрага ёс эвслийн хэвлэлийн бага хурал дээр сангийн сайд асан Ч.Улаан нарын хийсэн тайлбар мэдээлэл/

Өнөөдрийн байдлаар авсан зээлээ хэрхэн эргүүлж төлөх, алдагдлаа яаж нөхөх тухайг бүү хэл өмнө нь авсан өр зээлүүдээ ямар аргаар дарах талаар тоймтой тооцоо судалгаа байхгүй гэх мэт мухардмал асуудлуудтай улс орон маань орооцолджээ. .

Хоёр: Өөрсдөөс шалтгаалж байгаа нь юу вэ?

Тэгвэл Ховд аймагт байдал ямар байна вэ? Ховд аймаг маань 2013 онд ажлын үзүүлэлтээрээ улсад тэргүүлж сайхан амжилт үзүүлсэн бол энэ 2016 онд сонгуулийн өмнөхөн төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулав. “Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэл үүсч, бэрхшээл нүүрлээд байхад Ховд аймаг л харьцангуй сайн байна” хэмээн аймгийн Засаг дарга байнга ярьдаг нь чухам энэхүү шагнал урамшлаар батлагдаж байх бололтой.

Тэрээр урьд онуудад буюу 2008, 2009 оноос эхэлсэн томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилж, зам барилгын чиглэлийн зарим ажлууд, тухайлбал Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар тавигдаж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн замын 40 гаруй хувь, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2010 оноос эхэлсэн Манхан-Ховд чиглэлийн зам, мөн АХБ-ны хөнгөлөлтэй зээлээр 2010 оноос эхэлсэн 103.3 км замын ажлууд үргэлжлэн хийгдэж дууссан бол 2012 оноос зураг төсөв нь зохиогдож, бэлтгэл ажил нь хийгдээд байсан дулааны хоёрдугаар станцыг 2013 онд барьж ашиглалтанд оруулснаар жил болгон учирдаг Ховд хотын дулаан хангамжын хүндрэлийн дийлэнх хэсэг шийдэгдэв.

2013 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих ажлыг 2015 онд эхлүүлсэн, 2016 онд аймгийн төвд Прогресс сургуулийн дэргэд биеийн тамирын талбай байгуулсан, жилд 30 мянган тонн шахмал түлш боловсруулах хүчин чадалтай шахмал түлшний үйлдвэр ашиглалтанд орсон, Төрийн орон сууцны корпорацийн шугамаар 120 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон, хувийн хэвшлийн хөрөнгөөр цөөнгүй орон сууцнууд баригдсан зэрэг томоохон ажлууд хийгджээ.

2011 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт түлхүү олгох болж, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх шийдвэр гаргасны үр дүнд Ховд аймагт 2013 оноос эхлэн түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдэж тухайн ондоо 12.4 тэрбум, 2014, 2015 онуудад тус бүрдээ 10-аад тэрбум төгрөг Ховд аймагт хувиарлагдан зарцуулагджээ.

Гэсэн ч эдийн засгийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан бусад асуудлууд манай аймгийг тойрсонгүй. Ард иргэдийн орлого хомсдож, эдийн засаг доройтсоны улмаас өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоох нь ихэссэн, 2015 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 14,7 хувиар, үүний дотор татварын орлогын төлөвлөгөө 1.7 тэрбум, төсвийн зарлага 6.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан Өнгөрсөн оны төсөв 300.0-аад сая төгрөгийн өртэй гарсан. 2016 онд орон нутгийн төсвийн нийт зарлага тусламжийн дүн 2014 оныхоос 2,3 тэрбум, 2015 оныхоос 1,1 тэрбум төгрөгөөр, сумдад хувиарлагдах орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 2015 оныхоос 0,8 тэрбум төгрөгөөр тус тус буурч батлагдсан зэргээр төсвийн боломж хумигдсанаас гадна хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болсон нь мэдээж хүндрэлтэй нөхцлийг бий болгож байна. .

Дээр дурьдсанчилан төсвийн байгууллагууд цалингаас өөр санхжүүжилтгүй болж өр, авлагын данс зузаарсаар байгаа бол худалдаа эрхлэгчдийн орлого өмнөх жилүүдийнхээс 35-45 хувиар буурчээ./захын худалдаа эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар/ Санхүүгийн хүндрэл, эдийн засгийн таагүй нөлөөллийн улмаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа гацаанд орж, төрөөс дэмжлэг бүхий ганц нэг газрууд л боломжийн ажиллаж байна. Зарим нэг ажил бүтээчих санаатай, үгүйдээ л төрийн байгууллагаас өрөө авах санаатай эрх мэдэл бүхий нөхдүүд, засаг захиргааныхантай уулзахад төсөв мөнгөний боломж ийм байгаа болохоор яах ч арга алга шүү дээ хэмээн мөрөө хавчина. Тэгсэн хэрнээ цааш эргээд иргэд олон нийттэй уулзалт, яриа энэ тэр хийхээрээ бүх юм болж бүтэж байна. Бид ийм ч амжилт үзүүлж, тийм ч гавъяа байгууллаа. Амьдрал өдөр сараар сайхан болж байна. Цаашид улам ч гоё болно хэмээн сурталдаж эхлэхийг нь сонсоход өөрийн эрхгүй гайхаш төрнө.

Харин одоо үүнийг орхиод эдийн засаг нийгмийн таагүй нөхцөл нүүрлэх болсны уг шалтгаан нь юу байсан бэ гэдэгт асуудлыг чиглүүлье. Эрх баригчид, албан тушаалтнууд маань ихэнхдээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш буурснаас л хамаг юм боллоо. Үүний нөлөө л орон нутагт маань тусаж байна хэмээн тайлбарлаж байгаа. Өөрсдөөс шалтгаалсан зүйл нэгээхэн ч байхгүй хамаг юм гадаад нөхцөлөөс л болж буй бололтой. Тэгвэл дотоод шалтгаан буюу өөрсдөөс шалтгаалж байгаа зүйл байна уу, үгүй юу гэдгийг цөөн хэдэн жишээгээр тодруулах гэж оролдоё.

2013 онд баригдаж эхлээд 2014 онд ашиглалтанд орсон битүү худалдааны зах өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байсаар байна. Дөрвөн тэрбум 700.0 сая төгрөгөөр баригдсан энэхүү хэр тааруухан байгууламжийн өртөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 80 айлын 9 давхар орон сууцны баригдсан нийт өртөгтэй харьцуулахад хувь илүү хөрөнгө зарцуулсан нь ойлгогдохгүй байгаа. Барилгын мэргэшсэн төсөвчиний тойм тооцоогоор уг барилгыг хамгийн өндөр зардлаар барьлаа гэхэд л 2.0 тэрбум төгрөг зарцуулагдах боломжтой гэх. Гэтэл түүнээс 60 гаруй хувийн илүү зардлаар баригдсан мөнөөх объект ашиглагдахгүй ямар ч хэрэггүй сав болж үлдсэн нь өөр ноцтой шалтгаанаас улбаатай. Энэ барилгыг барих тухай яригдаж, аймгийн Засаг дарга болон зарим нөхөд захын худалдаа эрхлэгчдийг ятгаж, хуримтлал цуглуулж байх тэр үед “Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов уу зай” хэмээн сэрэмжлүүлж, сануулсан гарчиг бүхий нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд “энэ асуудал нь өөрөө Монгол улсын 4-5 хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн, цаашдын ирээдүй нь тун бүрхэг зүйл байна шүү !” хэмээн анхааруулсан ч, эрх мэдэл бүхий нөхөд нохой хуцсаны төдийд тоосонгүй. Тус объект одоо болтол ашиглагдахгүй байгаа явдал нь энэ мэт учир шалтгаанаас улбаатай. Цаашлах юм бол худалдаа эрхлэгчдийг ятган итгүүлэх аргаар тэднээс 1.0 тэрбум гаруй төгрөг цуглуулсан ч өөрсдөд нь үүний үр өгөөж ирэхгүй байдлаар иргэдийг хохироох ажиллагаа явагдсан, түүнчлэн газрын наймаа, баригдсан обьектын чанар чансаа, хууль бус компани байгуулж, их хэмжээнйи мөнгө завшсан үйлдэл гэх мэтээр үүнтэй холбоотой өөр ноцтой асуудлууд ч гарч ирнэ.

Түүнээс гадна мөн л 2013 онд аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Рашаант уулын хормой дахь элсэрхэг газарт “жишиг хороолол” гээчийг барихаар төлөвлөж, сум хөгжлийн сангаас 100.0 сая төгрөг зарцуулан, нэр бүхий гурван компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэн. Энэ нь газар сонголтын хувьд эрсдэлтэй, учир нь нэгд сул хөрстэй элсэрхэг, хоёрт уулын хормойгоор үерийн далан байгууламж барих асуудлыг шийдээгүй нөхцөлд үер усанд автах магадлалтай /уулнаас уруудсан өргөн гуу жалга уг газрыг дайран өнгөрч буй/, гуравт оршуулгын газарт хэт ойрхон байгаагаас хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой эрсдэл байгааг сануулж, мөн л сонин дээр нийтлэл бичигдэж байсан ч үл тоосон. Магадгүй олж уншаагүй бололтой. Шинээр баригдсан тэр хороолол эзгүй чигээрээ байсаар нэг жил болоод байхад ч санаа сэрэмж авахгүйгээр 2014 оны төсөвт дахин мөнгө төсөвлөж, уг газрыг гэрэлтүүлэгтэй болгоход 140.0 сая төгрөг зарцуулсан. Ингээд орон нутгийн төсөв, сум хөгжлийн сан гэх мэтээс 300-аад сая төгрөг зарцуулж барьсан “жишиг хороолол” маань өнөөдөр бас л эзгүй. Хөдөөнөөс орж ирсэн, газар олдохгүй байгаа гэх 20-оод өрхөөс өөр айл амьтан тэнд очсонгүй гурван жил болов.

2013, 2014 онуудад хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгээр халгиж, цалгиж байх үед олон тендерүүд зарлагдаж, гэрээ байгуулагдсан ч хүссэн үр дүнг авч ирсэнгүй. Үүний заримаас дурдвал 2013 онд Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр байгуулахаар 300.0 сая төгрөгийн тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь шалгарч ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж, санхүүжилт нь “Сутайн цамхаг” компаний данс руу шилжсэн ч төмсний үйлдвэрийн сураг тасарсан. 300.0 сая төгрөг ч мөн байхгүй болсон. Үр дүн нь гэвэл Буянт сумын төвд баригдсан нэг жижиг сендвичэн амбаар л болж үлдэв.

Тендерийн баримт бичигт тусгагдсанаар Ховд хотын ногоон байгууламжуудын услалтын системийг шийдэх гол зорилго бүхий “монгол гутал”, “тарвас”, “домбо”, “хөөрөг”-ний хэлбэр бүхий усан сангийн байгууламжуудыг барьж байгуулахаар 4-5 тендер зарлагдсан ч үр дүн нь ердөө л дээрх “домбо”, “монгол гутал”, “тарвас” мэтийн листэн төмрөөр хийгдсэн хөшөөрхүү юм болж үлдэв. Өнөөдрийг хүртэл эдгээр обьектын ганцад нь ч орчин тойрныхоо ногоон байгууламжийг усжуулах иж бүрэн шийдэл хийгдээгүй, улсын болон техникийн комисс хэрхэн хүлээж авсан, ямар дүгнэлт гаргасан нь мэдэгдэхгүй байна. Эдгээрийн төсөвт өртөг тус бүрдээ 50 сая, зарим нь 30 сая гээд бодоход бас л хайран санагдана. Ийм хэмжээний мөнгө нь 5-6 ажиллагсадтай төрийн бус, эсвэл хувийн байгууллагын бүтэн жилийн төсөвт хүрэлцэх хөрөнгө юм.

Аймгийн төв буюу Ховд хотын төв талбайг шинэчлэх ажил дөрвөн жилийн турш хийгдэж, одоо л ерөнхий төрхөө олж байна. Энэ ажил өмнөх Засаг даргын үед санаачлагдан, 2012 ондоо 700.0 сая төгрөгний өртөгтэйгээр тендер нь зарлагдаж, тендерт “Буянт стандарт” компани шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар уг ажлыг 2012 оны 10 сар гэхэд дуусгаж хүлээлгэн өгөх ёстой байв. Санхүүжилт нь гэрээний дагуу хийгдсэн. Гэвч ажил сунжирсаар 4 жилийг үдэв. Гэрээний дагуу авсан санхүүжилт яасныг бүү мэд. Тэгээд 2013-2015 онд хэсэг, хэсгээр дахин 600.0 сая гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж батлуулжээ. Уул нь Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиар бол тендер шалгаруулалт явагдаж, шалгарсан компанитай гэрээ байгуулсан л бол гэрээгээ мөрдөх, харин гэрээг биелүүлээгүй, хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй бол хариуцлага тооцох, улмаар “хар данс” гэгчид бүртгэж, дахиж тендер шалгаруулалтанд оролцох эрхийг нь 3 жил хүртэл хугацаагаар хасах ёстой. Гэтэл дээрх 600.0 сая төгрөгийг хууль зөрчиж батлуулснаар дөрвөн жилийн түүхтэй энэ ажлын төсөвт өртөг болох 700.0 сая төгрөг маань 1.3 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдэв. Компани өөрөө үнийн саналаа өгөөд, төсөл тооцооллоо хийгээд, төдий хэмжээний санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэнэ гээд батлуулчихсан, ажил гүйцэтгэх гэрээ нь байгуулагдчихсан ийм нөхцөлд дахин нэмж санхүүжилт батлах нь хуулиар хориотой. Гагцхүү онцгой шалтгаан үүсвэл, тодруулбал хоёр жилээс дээш хугацаатай ажил гүйцэтгэх гэрээний хувьд суурь үнийн индекс огцом өөрчлөгдсөн тохиолдолд л тухайн үнийн өөрчлөлттэй уялдуулахын тулд ийм арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Гэтэл энэ ажлын тухайд тийм шалтгаан үүсээгүй.

Ховд аймгийг тэжээх гол үүц хэмээгдэх Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, ашиглалтын үр өгөөж бас л тааруухан. Ховд аймгийн Засаг дарга болон Хөшөөтийн уурхайг эзэмшиж, ашиглаж буй МоЭнКо компаний хооронд 2013 онд шинэчлэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг үнэлсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний дүгнэлтээс үзэхэд орон нутгийн хөгжлийг дэмжих, Хөшөөт хөгжил санд хөрөнгө оруулах чиглэл бүхий заалтуудын хэрэгжилт төлөвлөснөөс 80 хувийн хоцрогдолтой байгаа аж. Энэ нь нүүрсний гадаад зах зээлийн үнэ буурсан зэрэг шалтгаантай холбоотой ч, аймгийн зүгээс ажлын хариуцлага маш сул байснаас ихээхэн шалтгаалсан тухай дүгнэлтэнд тодорхой дурьджээ. Нэгэн жишээг авч үзэхэд хамтын ажиллагааны гэрээний 14.18-д заасны дагуу “Ховд-Эрч хүч” ӨНҮГ-ын гүйцэтгэсэн 140.0 сая төгрөгний санхүүжилт бүхий /МоЭнКо компаний хөрөнгө оруулалт/ Ховд хотын “Номингийн уулзвар”-аас “Бичигтийн пост” хүртэлх авто машины замыг тохижуулах ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй, мөнөөх 140.0 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь учир битүүлэг, гэрээний хугацаа өнгөрсөн оны 12 сард дууссан ч одоо болтол /2016 оны 6 сард/ тус ажлыг комисс хүлээж аваагүй. Ямар комисс байгаа нь ч тодорхой бус байх жишээтэй. Бидэнд мэдэгдэж судлагдсан эдгээр тохиолдлуудыг л авч үзэхэд л хөрөнгө оруулалтаар батлагдсан 5.0-6.0 тэрбум төгрөгийн эцсийн үр ашиг нь гарсангүй. Зарим хэсэг нь бүр ямар ч хэрэггүй гарын салаагаар урсан алга болж, хэн нэгний халаасанд оржээ.

2013 оны эхээр Ховд их сургуулийг удирдахаар Улаанбаатар хотоос томилогдож ирсэн захирал гурван жил ажиллаад гэнэт буцан одохдоо сургуулийн санхүүгийн нөөцийг үндсэнд нь дуусгаад, бараг цөлмөж орхиод алга болжээ. Гурван жил дараалан хийгдсэн гурван удаагийн аудитын шалгалтаар идэж шамшигдуулсан тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч, түүний 40 хувьд нь акт тавьсан, зөрчилд холбогдох хүмүүст арга хэмжээ авахыг даалгасан ч мөн л нөгөө “нохой хуцсаны төдий боддогүй” зангаараа огтхон ч авч хэлэлцээгүй орхисон байдаг. Сүүлийн жилүүдэд сонгуулийн мөчлөгтэй давхцаж, Ховд их сургуулийн захирал солигддог, тэгэхдээ заавал эрх авсан улс төрийн намын томилгоотой хэн нэгэн ирж суудаг, сургуулийн удирдах зөвлөлийн дарга гишүүд нь мөн л нөгөө эрх баригч улс төрийн хүчний албан тушаалтнууд болдог хачин гаж бодлого хэвшил болсон. Уул нь энэ тэндээс намын даалгавар биелүүлэгчдийг эрж хайж явахаар тус сургууль дотроо байгаа, сургуулиа арван хуруу шигээ мэддэг, мэдлэг туршлагатай профессор, докторуудаас сонгож удирдуулвал хувь илүү байхсан. Бүс нутгийн дээд боловсролын өнгийг тодорхойлох учиртай их сургууль маань улс төрийн хүчний хавсрага, гар хөл болж хувирсан энэ инээдэмт байдлыг даруй халах хэрэгтэй юм шиг санагдана.

Энэ бүх асуудлууд ийм түвшинд байгаа нь юунаас шалтгаалав? Хөрөнгө мөнгө нь батлагдсан, тендер зарлаж компанитай гэрээ байгуулсан, санхүүжилтийг нь олгосон ажлууд яагаад ийм олиггүй байдалтай болж төгсөв гэдгийн шалтгааныг бид олох ёстой байх. Уул нь бол төрийн ажилд иймэрхүү цалгар, хариуцлагаггүй байдал гармагц холбогдох албан тушаалтнууд тэр даруйд нь анхааралдаа авч, сануулах, дутагдлыг засуулах, арга хэмжээ авч ажлыг зөв гольдролд оруулах үүрэг хүлээсэн байдаг. Чухам ийм учраас л нэн ялангуяа улс төрийн албан тушаал хашиж байгаа нөхдөд ихээхэн эрх дарх олгож, төрөөс өндөр цалин пүнлүү өгч, машин унаа унуулж, орон байрыг нь хүртэл бэлддэг билээ. Чухам ийм эрх эдлэж буй нөхөд нь ард олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ард түмэн өөрсдөө хянамгай, санаа самбаатай байж нөхцөл байдлыг хяналтандаа авах нь жам ёсны зүйл. Ингэж байж л сая бидний ярих дуртай “хөгжил, дэвшил” гэдэг юм чинь өрнөж, ирээдүй маань гэрэл гэгээтэй болох учиртай гэж санана.

Аймгийн удирдлагын ажлын тайлан, холбогдох мэргэжлийн хүмүүстэй, олон нийттэй хийсэн уулзалтууд дээр энд бичигдсэн бодит зүйлүүдийн талаар ямар нэг юм яригдаж байхыг ер үзсэнгүй. Харин ч энэ мэтээр шүүмжлэлтэй хандсан хэн нэгэнд машид дургүйцэж, албаны нэрээр далайлган сүрдүүлж байхтай ганц нэг таарсан маань, санамсаргүй “дайрлага” байсан гэж үзээд мартаж орхиё.

Төрийн ажил хийж буй хүн аливаад маш хариуцлагатай, хариуцлага алдсан тохиолдлыг зүгээр орхидоггүй, асар зарчимч, их мэдлэгтэй, ухаалаг, дорд ядууст энэрэлтэй, дээд зэргийн ёс суртахуунлаг нэгэн байх ёстой гэсэн тогтсон үзэл надад байдаг бөгөөд энэ ойлголтынхоо улмаас өөрийгөө төрийн албаны ажилд тэнцэнэ гэж бодохоос бага зэрэг эмээсхийдэг байсансан. Гэтэл одоо энэ ойлголт маань аажмаар сарнин арилж, харин ч үе, үехэн бухимдал цухал, эргэлзээ тээнэгэлзэл, үл итгэхийн сүүдэрт дайрагдах мэт. Хуучны хүмүүс их жудагтай өндөр ёс суртахуунтай байсан тухай мэдээ занги, яриа хөөрөөг олонтоо сонсож байв. Яагаад үүнийг хэлмээр санагдав гэхээр дээр бидний уг шалтгааныг нь хайсан асуудал маань мөнхүү ёс суртахууныг эрхэмлэх чанарын хомсдлоос үүдэлтэй биш биз гэх санаа юм.

Гурав: Оюун санааг үл эрхэмлэх бодлого

Дэд бүтэц, барилга байгууламжийн салбар дахь асуудлууд нэг иймэрхүү байгаа бол одоо нийгмийн салбарын холбогдол бүхий асуудлуудаас авч үзье.

Сүүлийн жилүүдэд төр захиргааны бодлого үйл ажиллагаанд иргэд олон түмний оролцоог эрхэмлэх талаар яригдаж, зарим нэг нааштай алхамууд хийгдсээр байгаа. 2013 оноос боловсролын салбарт олон нийтийн оролцоотой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тогтоол гарч, тэр даруйд “Ном”, “авъяас”, “багшийн хөгжил”, “аврага” гэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөр бүр тус тусдаа 120.0 сая төгрөгийн санхүүжилттэй. Хөтөлбөрийг боловсруулж батлуулахад салбарын удирдлагаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, төрийн бус иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг ч оролцуулав. Тэд ч санал бодлоо хэлснийг хөтөлбөрт боломжоор нь тусган оруулсан байсан нь сайшаалтай санагдаж байлаа. Тухайлбал “ном”, “авьяас”, хөтөлбөр мөн үлдсэн хоёр хөтөлбөрт ч ялгаагүй хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах талаар тодорхой асуудлууд тусгагдаж, мөнгө хөрөнгө ч тавигдсан байв. Хэвлэл мэдээллийнхэн уг хөтөлбөрт заагдсанаар энэ чиглэлийн ажлуудыг санаачилж өрнүүлээд эхний жилийн эцэст салбарын удирдлагад тайлангаа өгсөн боловч хариу өгсөнгүй. Яваандаа санхүүжилт байхгүй болж хувирав. Хоёр дахь жилд бас санаачлагатай ажиллахыг хичээж тодорхой ажлуудыг төлөвлөн өрнүүлээд, дэмжлэг авах гэтэл улам ч мухардсан болохоор тэгэсхийгээд унтарсан юм. Хожим нь аймгийн Засаг даргын захирамжуудыг шүүрдэж үзвэл мөнөөх хөтөлбөрүүдийн шугамаар батлагдсан хөрөнгийг арай л өөр чиглэлийн зүйлүүдэд зарцуулаад байсан нь харагдаж байна лээ. Тухайлбал 2015 онд аймагт зохиогдсон ахмад волейболчдын тэмцээнд зарцуулах 6.0 сая, үндэсний сурын харвааны тэмцээнд зарцуулах 7.0 сая төгрөгийг авьяас хөтөлбөрөөс, Улсын харцага цол авсан бөхөд шагнал болгон олгох 4.0 сая төгрөгийг аврага хөтөлбөрөөс, баяр наадмын хүрээнд зохиогдсон янз бүрийн арга хэмжээнүүд, гадна дотноос ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт арга хэмжээнүүдийн зардлыг мөн тус хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх тухай захирамжууд гарган зарцуулсан байсан.

Дээрх хөтөлбөрүүдийг өөрсдийн байгууллага дээр маш амжилттай хэрэгжүүлж байгаа тухай сургууль, цэцэрлэгүүд, боловсролын газрын ажил хариуцсан хүмүүсийн тайлан мэдээллүүдийг олонтоо харж, байсан боловч тэр бүгдийг хянаж, нягтлаагүй болохоор дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин тэдгээрт зориулагдсан санхүүжилтээс өөр зүйлд зарцуулсан, мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хамтарч ажиллах тухай яриа нь зүгээр л “чихэр үзүүлж хуурах” төдий юм болсон гэдгийг л мэдэж байна.

Төр захиргааны бодлого шийдвэрт иргэдийг оролцуулах, санал бодлыг нь сонсох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ихээхэн ахиц гарсан мэтээр албан тушаалтнууд дарга нар хурал, уулзалтууд дээр ярьж байхыг олонтоо сонссон. Гэвч энэ ажил хэлбэрийн хувьд л ахиц гарсан мэт харагдаж байгаа болов уу гэж бодно. Яагаад гэвэл энэ чиглэлийн ажил Монгол улсад 2008, 2009 оноос түрцтэй яригдаж, улмаар 2010-2012 оны үед нэлээд идэвхжиж ирсэн. 2009, 2010 оны үеэс төсвийн ил тод байдлын асуудал яригдаж, 2011 онд төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөн онд төсөв санхүүгийн ил тод байдлын журмыг Засгийн газраас батлах гэх мэт чухал шийдвэрүүд гарахын зэрэгцээ, төрийн худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагуудаар хараат бус хяналт үнэлгээ хийлгэх, тэрчлэн  төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх тухай заалт холбогдох хуулинд тусгагдсанаар энэ ажил ч хийгдэж эхлээд байсан. Идэвхжиж эхэлж байсан дээрх ажил Ховд аймагт 2013 оноос хойш бүрэн унтарсан юм. Тухайн үеэс эхлэн төрийн байгууллагын ажил үүргийг төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэх асуудал яригдахаа больсноос гадна, урьд нь бүрэлдэн тогтож үйл ажиллагаа нь хэвшээд байсан төрийн бус байгууллагуудын нэгдэл /Иргэний нийгмийн албан бус сүлжээ/ ч байхгүй болсон. 2013 онд Мерси Кор байгууллагаас зарлагдсан төслийн хүрээнд нэр бүхий ТББ төрийн худалдан авах ажилагаанд хяналт үнэлгээ хийх эрх авч, уг төслийн шалгуур зарчмын дагуу аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, төслийн санхүүжилтийнх нь 15 хувийг шийдэж өгөхийг хүсэж, санал тавихад хүлээж аваагүй явдал нь энэ чиглэлээрх аймгийн удирдлагын байр суурийн илэрхийлэл гэж үзэж болох юм. 2013, 2014, 2015 онуудад Ховд аймгийн худалдан авах ажиллагаа, дэд бүтэц, хөшөөтийн уурхайн гэрээний хэрэгжилт зэрэгт хийгдсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний үр дүнг танилцуулж, санал зөвлөмж гарган, аймгийн удирдлагад хүргүүлсэн боловч, дүгнэлт зөвлөмжийн талаар ажилдаа тусгах нь бүү хэл, авч танилцсан талаар хариу мэдэгдэж байсан удаагүй. Бидний хувьд дээрхээс гадна бусад асуудлаар аймгийн удирдлагад (Засаг дарга) хандаж, албан бичгээр хандах, санал гаргах, асуудал тавих зэрэг харилцааг олонтоо үүсгэсэн боловч хариу огт өгдөггүй нь бодит үнэн юм. 

Иргэд, иргэний нийгмийн оролцоог сайжруулснаар гарах эцсийн үр өгөөж нь төрийн захиргааны бодлогыг илүү мэдрэмжтэй, эргэх холбоотой болгох, хөнгөн хийсвэр, нутаг орны болон олон түмний нийтлэг эрх ашгийг бодитоор хангаж чадахгүй байгаа зүйлүүдийг анхааран, залруулж, боловсронгуй болгоход орших ёстой байх. Чухам энэ үүднээс авч үзвэл өнөөдөр төр захиргааны бодлогод хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл гэвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж төрж, амьдарч байгаа хүн бүхэн тэгш эрхтэй, тэгш боломжтой байх тухай Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөөр байгаа явдал. Тухайлбал өнөөдөр манайд хүмүүс өөрсдийн эзэмшсэн мэргэжил, боловсрол, авьяас сонирхлоосоо шалтгаалаад ялгавартай орлоготой, амьдралын харилцан адилгүй түвшинд аж төрөх нөхцлийг баталгаажуулсан, алагчилангуй тогтолцоо ноёрхож байна.

Тодруулбал уран бүтээлчид оюуны салбарынхан маань төрийн албан хаагч л болж чадаагүй бол орон нутагт олигтой аж төрөх, уран бүтээлээ амжилттай туурвих боломж нь маш бүрхэг. Оюуны салбарын зах зээлийн орчин нөхцөл орон нутагт хөгжих нь байтугай бий болоогүй, төр захиргаанаас ямар нэгэн зохицуулалтын бодлого байхгүй хэвээр. Уран бүтээлчид энэ талаар төр, захиргаанд хандан, тодорхой санал дэвшүүлэхэд мөн л хүлээж авахгүй. Энэ байдлаас болоод тухайн чиглэлийн мэргэжил, мэргэшилтэй хэсэг нь зэврэн будангуйрч, яахаа мэдэхгүй цөхөрсөн байдал улам ч гүнзгийрч байна.

Дэлхийн аль ч улсын гүн ухаан, түүх, улстөртэй холбоотой ном судрыг сөхөж үзэхэд төрийг төр шиг, улсыг улс шиг, ард түмнийг ард түмэн шиг байлгахад нөлөөлдөг хамгийн эрхэм зүйл нь үндэстний оюун ухаан, мэргэдийн сургааль, ном судар гэх. Гэтэл Монголд маань оюуны салбар ад үзэгдсэн байдалтай. Хамгийн захын жишээг хэлэхэд сүүлийн хоёр жил эдийн засаг хямарч арга мухардах үед улс, орон нутгийн төсөв санхүүг танах, хэмнэх арга хэмжээ авахдаа юуны түрүүн ном, соёл, хэвлэл мэдээллийн зардлыг хасаж танаж хаяж байгаа явдал. 1990-н хэдэн оноос хойш хамгийн хурдан хугацаанд түвэггүй баяжиж, хөрөнгөжсөн нөхдүүд гэвэл улсын обьектуудыг хувьчилж аваад зарсан хүмүүс, дараа нь элдэв төрлийн ченжүүд буюу зуучлан борлуулагчид болсон, түүний дараа нэг хэсэгтээ барилга, дэд бүтцийн салбарынхан сүрхий бийлэгжүү болж, харьцангуй тансаг амьдралтай байх нөхцөл нь бүрдээд байв. Гол шалтгаан нь Монголд барилгын үнэ, үнэлгээ их өндөр ханштай байгаа явдал. Үүнээс улбаалаад мөнгөтэй болохыг хүссэн бүхэн барилгын салбар руу хошуурав. Танил талтай, зальтай зайтай л бол эмнэлгийн эмч, сургуулийн багш нар хүртэл барилгын компаний захирал болох аянд мордоцгоосон. Барилгын компани байгуулаад 12 айлын нэг орон сууц барихад л байр, машин гээд амьдралынхаа бүх хэрэгцээг түвэггүй хангаж байсан юм чинь арга ч үгүй. Гэтэл тухайн салбарын нэлээн мэргэшсэн сайн төсөвчиний тооцож үзсэнээр мөнөөх барилгын бодит ханш нь амьдрал дээрхээс хоёр дахин багаар тооцогдож байгаа тухай баримт жишээг бид өмнө нь нийтлэж байсан. Яваандаа эдийн засаг доройтсонтой холбоотойгоор барилгын борлуулалт, орлого ашиг ч муудаж эхлэв. Энэ бүх солиг саармаг зүйлийн уг шалтаан нь төр захиргааны бодлого зохицуулалтай холбоотой биш гэж үү.

Дээр нь үзэл суртлын хийрхэл гэдэг өвчинд айхтар нэрвэгдсэнийг хэлэх хэрэгтэй. 2012 оны сонгуулийн үр дүнд аймгийг удирдах болсон нөхөд маань хуучин ажиллаж байсан төрийн албан хаагчдыг хомроглон халах, тушаал доошлуулах “хойшлуулшгүй ажиллагаа”-нд ханцуй шамалсныг олон нийт мэдэж байгаа. Үүний улмаас дунд сургуулиудын захирлууд мэтсийн зарим хэсгийнх нь эсэргүүцэлтэй тулгарсан ба тэд аймгийн Засаг даргын шийдвэрийг шүүхэд өгснөөр шүүх хууль бус шийдвэрийг түдгэлзүүлж, улмаар давах шатны шүүхээс хууль бусаар халсан захирлуудыг ажилд нь эргүүлж томилох тухай шийдвэр гарсан ч энэ хэрэгжээгүй. Шүүх хүчтэй юу “нам” хүчтэй юу гэдгийг харуулсан нэг шоу болсон гэж болох. Энэ мэтээр намаар талцан хуваагдах, үзэн ядалцах туйлшрал “бугшмал хэцүү”-г идээлүүлэн өөрлүүлж, ямар сайндаа л “А хүн, Б хүн, В хүн” гэх онигоо гарахав дээ. А хүмүүс бол эрх баригч намын талын түүний ивээлд орсон хүмүүс. Тухайн цаг үед бүх зүйл нь ногоон гэрлээр бүтнэ. Мэргэжилгүй байсан ч ажилд орно. Салбар байгууллагын талаар мэдлэг чадвар, дадлага туршлага хамаарахгүйгээр албан тушаал дээр очно. Харин Б хүмүүс бол сөрөг хүчний тал болон тэднийг дэмжигчид учир бүх зүйлд ямар ч “шансгүй”. В хүмүүсийн хувьд аль алинд нь шууд хамааралгүй, гэхдээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, төр захиргааны ажлын талаар санал бодлоо шударга ил хэлдэгт нь бол бас л эрсдэлтэй. Учир нь хардлагад өртөнө. Ялангуяа шүүмжлэлтэй зүйл ярьсан дутагдал, доголдолтой зүйлийн талаар хэлж сануулсан хүмүүс сөрөг намын талын хүн болж харагдах ба үүнээсээ болж албан тушаалтнуудын араанд зуугдах айдас отож байдаг. Ажил шийдүүлэхээр ороход, хана мөргөөд л буцах жишээний. “Чи муу тэр намын нөхөр” гэх нь энүүхэнд

Энд авч үзвэл зохих бас нэг чухал зүйл гэвэл иргэд олон түмний зүгээс амьдралд хандаж буй хандлага гэж бас болох. Тэдний ихэнх нь төрийн хэрэг бидэнд хамаагүй гэх “хувиа хичээсэн” үзлээр аж төрцгөөнө. Төр захиргааны бодлого шиидвэр, түүний хэрэгжилт явагдаж буй үйл ажиллагааг ажиглаж оролцох, санал онолоо хэлэх, дутагдалтай зүйлсийг нь шүүмжлэх, залруулахын төлөө хичээх сэлтээс аль болох зайлсхийнэ. Харин эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжлэхгүй, тэдэнд тал алдахгүй байж, магтах дөвийлгөх байдлаар бяцхан заль хэрэглэхийг гол болгож буй нь цөөнгүй. Энэ нь тэдний хоолоо олох гол арга болдог нь маргаангүй зүйл. Тэгсэн атлаа сонгууль мэтийн үеэр миний нам, чиний нам, манай нам, танай нам хэмээн хэрэлдэж уралцах нь холгүй юм болно. Ингэж хөөрч хөвхөлзөж байж санал өгөөд, сонгуулийн үр дүн гарсны маргаашнаас л нөгөө надад хамаагүй хэмээх “хувиа хичээсэн” төрхөндөө орчихно. Аймаг сумдын иргэдийн хурал хуралдахад сонгогдсон хэдэн төлөөлөгч оролцох ёстой, бусад хүмүүс оролцох ёсгүй юм шиг байдал ноёлсоор бүр хууль шахуу юм болсон гэхэд хилсдэхгүй. Энэ байдал маань мөнөөх сонгуулийн үеэр эрх мэдэл суудал сандлын төлөө улайран зүтгэх нөхдийн хувьд сайхан өөш болно. Ард олон гярхай, хянамгай байж, улс төрийн наана цаанийг шүүн тунгааж, шүүмжлэлтэй хандаж чадсан нөхцөлд улс төрчид хийгээд биднийг төлөөлөгчид маань өөрсдөдөө дүгнэлт хийж, заавал бид л энэ эрхийг эдлэх ёстой гэж улайрахаасаа түдгэлзэн, эрүүл ухаанаар хандах боломжтой болох юм шиг санагддаг.

Орон нутгийн хүрээнд явагдах бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт энэ тэрийг хийхэд ард олон ихэнхдээ мэдэлгүй хоцрох, эсвэл харь хөндий мэт өнгөрнө. Зарим нэг ажлуудад иргэдийн оролцоог хангахыг хичээж байгаа хэмээн янз бүрийн ажил зохиож буй харагдавч үр дүн нь хөрсөнд шингэхдээ тийм ч сайн бус байгаа. Энэ мэтийг улиглан үгүүлж буйн учир гэвэл иргэд ард олон маань өөрсдөө засаглалд нэн идэвхтэй оролцогч байж, улс орон нутгийнхаа аливаа үйлийг жинхэнэ утгаар нь хамтын хүчээр авч явах боломжийг бий болгож чадваас дээр дурьдсан таагүй байдлуудыг өөрчлөх боломж бүрдэнэ гэж бодно.

Түүний тулд иргэд олон түмний дуу хоолой нэн чухал. Сонгуулийн сурталчилгаа явагдах хугацаанд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизүүд маань улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж, магтан пиардахын зэрэгцээгээр ард олныхоо санаа бодол, дуу хоолойг улам өргөн дэлгэрээр тархаан түгээх нь сонгуулийн жинхэнэ утга учир болох юм. Юу гэвэл сонгогч олон түмэн маань энэ өдрүүдэд л үндсэн хуульд тунхагласанчилан “төрийн эрхийг гартаа барих” эрхээ эдлэх өндөр боломжоор хангагдаж байх учиртай.

Эцэст нь гэвэл 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хүн бүр өөрийн гэсэн бие даасан бодлоор хандаж, эрээн мяраанд хууртахгүй, элдэв заль, уран арганд автахгүй, ард иргэдийн нарийн мэдээлэл байхгүйг ашиглан худал сайрхаж, гоёчлон сурталчилсан зүйлүүдэд төөрөлдөн итгэхгүйгээр төв хянамгай байж гэмээнэ бидний сонголт голч болох учиртайг онцлон сануулахыг хүсэв.

Г.Төрмөнх

Горний Алтайд болсон Хаврын баяр буюу Наурыз

 

Dmitrii

Өнгөрсөн 3 сарын 27 –нд Горний Алтайд Хаврын баяр буюу Наурызын баярыг тэмдэглэв. Дэлхийн хаа газар байгаа мусульманчуудад бүгдэд нь энэ өдрүүд баяр баясал, амар жаргалыг авч ирдэг.

Энэ удаагийн хаврын баяраар Горний Алтай хотын төв талбайд казак, киргиз, татар, башкир, азарбайженчуудын төлөөлөгчид хуран чуулав. Хотын дарга Виктор Облогин арга хэмжээг нээж үг хэлэв. Хотын дарга хэлсэн үгэндээ бүс нутгийн төв энэ хотод алтайц, татар, казак, киргиз, азарбайжен, узбек, туркмен, таджик гэсэн олон үндэстнүүд эв найртай оршин амьдардаг нь бахархалтай хэмээн онцолсон бөгөөд тун саяхан энэ хотод Чага байрам, Масленицы  хэмээх үндэсний баяруудыг тэмдэглэж өнгөрүүлээд байтал хаврын баяр буюу наурыз залгав энэ бүх баярууд өрнүүн сайхан болж өнгөрлөө хэмээн тэмдэглээд нийт оршин суугчиддаа халуун баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг ерөөсөн юм. Түүнчлэн баярын үйл ажиллагаанд зориулж АБНУ-ын Засгийн газрын орлогч Александр Сакладов, Хурлын дэд дарга Михайл Трехов, Казак иргэдийн холбооны дарга Темирбек Кусков нар мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь Хотын Соёлын ордны ансамблийн тоглолт болж, ард олон нийтээрээ бүжин цэнгэцгээв. Шашлык, полов гэхчлэн үндэсний хоол ундын худалдаа ч дэлгэгдэв. Спортын тэмцээн, хүчит бөхийн барилдаан болж энэ өдрийг нийтээрээ хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн юм хэмээн сэтгүүлч Дмитрий Соколов мэдээллээ. 

Гэрэл зургийг Алексей Ивашкин

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ