Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Автобусны жолоочын “ааш”-ыг шинжвэл

           Чинжүүтэй үг

         Avtobus 1

           Сүүлийн үед Ховд аймагт маань хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ өргөжиж, “Ховд – Улаанбаатар”, “Улаанбаатар – Ховд” гэсэн маршрутын автобуснууд тогтмол үйлчилж байгаа нь тэр бүр онгоцоор зорчоод байх боломжгүй орлого тааруухан иргэдэд маань тустай байгаа нь магад.

            Харин одоо үйлчилгээний соёл, тав тухтай байдал дээрээ анхаарах асуудал л жаал үгүйлэгдэж байгаа бололтой. Ялангуяа хот хооронд зорчигчдыг тээвэрлэж байгаа автобусны жолооч нарын харилцааны соёлд онцгой анхаарч, байнгын зөвлөгөө өгдөг байвал болмоор санагдана.

            Юу гэвэл зорчигчдыг тээвэрлэж яваа зарим жолоочын зан байдал, харилцааны болон үйлчилгээний соёл тун тааруухан байгаатай хүмүүс олонтоо тааралджээ. Нэгэн жишээ дурдья.

            Өнгөрсөн долоон сард Ховдоос автобусаар Улаанбаатар луу зорчив. Автобусны жолооч ахимаг насны эр, дэргэд нь эхнэр нь, ээлжийн жолоочоор хамаатан нь ч юм уу, эсвэл өөрийнх нь залуу ч юм уу явж байна. Зорчигчид дотор 0-3 насны хүүхэдтэй дөрвөн ч эмэгтэй явав. Тэрээр Ховдын төвөөс гарснаас хойш Дарви суман дээр бууж зорчигчдыг хооллуулаад, цааш хөдөлсөн ба жолооч зөвхөн эзэнтэй нь түнш ч юм уу, хамтарч ажилладаг хоолны газар л зогсдог аж. Учир нь түншийн хоолны газарт олон удаа орлого оруулсны шан хөлсөнд хамгийн наад зах нь л үнэгүй хоол цайгаар дайлуулна.

            Мөнөөх автобусны жолооч Дарвиас хөдөлснөөс хойш Төв аймгийн Эрдэнэсант хүртэл мянга гаруй километрийг огт зогсолгүй гүрийлгэв. Замын дагуу Говь-Алтай, Үнээн ус, Өвөр хангайн Нарийн тээл, Элсэн тасархай, Сансар гээд хоолны газар, ресторан, замын буудал бүхий төвлөрсөн газруудаар дайран өнгөрөх бүрийд өлсөж, ундаассан, ядарч чилсэн зорчигчид зогсож хооллуулахыг санал болгож, сүүлдээ гуйж гувшиж үзсэн авч жолооч болон түүний гэр бүлийнхэн огтхон ч тоосонгүй. Дүлий дүмбэ царайлан цааш хурдалсаар. Тэр ч байтугай мөнөөх бага насны хүүхэдтэй эхчүүд хүүхдээ бие засуулахыг гуйгаад ч нэмэр болсонгүй. Тэдний нэг нь бүр аргаа бараад уугаад султгасан ундааны саванд хүүхдээ шээлгэж байгаа нь харагдав.

            Ингэсний эцэст Төв аймгийн Эрдэнэсантад ирж, жолооч маань зорчигчдыг бүгдийг нь өөрийнх нь түншийн ажиллуулдаг хоолны газарт орж хооллохыг тушаасан ба тэндээ чухам л  тааваараа тухлав.

            Зорчигчид нь хооллож дууссаны дараа зуны халуун наранд автобусны ч юм уу байшингийн сүүдэр мүүдэрхэн бараадан аргаа барна. Хоол болтол шийр зугаа гэж бас ч болоогүй хоорондоо өнөөх жолоочоо шоглон “боссууд тухлаж дуусаж байвал бидний наранд шарагдах ч яамай байна даа”     гэлцэн хошигноно. Автобусаар олонтоо зорчдог хүмүүс иймэрхүү явдал бол нийтлэг үзэгдэл шүү дээ хэмээн ярилцаж байхыг хэдэнтээ сонсов.

            Эдгээрээс харахад сүүлийн үед нийгмийн харилцаанд бизнес сэтгэлгээ давамгайлж хөгжихийн хэрээр байх ёстой зарим мөн чанараа мартагнан, үгүйсгэх, аливаа байгууллага, аж ахуйн удирдлага, хариуцсан хүмүүс нь ч үүний дэргэдүүр ер байх л ёстой зүйл шиг нүдээ аньж өнгөрөх нь түгээмэл болж буй бололтой.           

 Г.Үнэн 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

           

Сайхан сэтгэлт Монголын ард түмэн, ахан дүүсдээ

Enkh-Amgalan

Банзрагчийн Энх-Амгалан миний бие Уушиг гуурсан хоолойн багтраа, амьсгалын хурц дутагдалын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан.

Өнгөрсөн 2014 онд Улаанбаатар хотод Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт сээр нурууны нугасны дарагдал чөлөөлөх мэс засал хийлгэсэн, одоо мөн нурууны нугасны дарагдал болон мэдрэлийн судас чөлөөлөх бэхэлгээтэй хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болж биеийн байдал их муу байгаа.

Мэс засал хийлгэхэд шаардагдах бэхэлгээний нэг ширхэг нь гурван мянган долларын үнэтэй бөгөөд надад хоёр бэхэлгээ хийх шаардлагатай юм байна.  Хоёр бэхэлгээний үнэ болох 6000 долларыг олох шаардлагатай боловч орлогогүй, эмчийн хяналтанд байдаг надад ийм мөнгө байхгүй. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан боловч туслахгүй байгаа болохоор ард олон та бүхнээсээ тусламж хүсэж байна.

Таны сэтгэлээсээ өгсөн зуун төгрөг ч намайг хоёр хөл дээрээ гишгэж амьдрахад минь нэмэр болж урам хайрлана.

Хүний сайхан сэтгэл хорвоогийн дутууг нөхдөг. Та бүхнийг бурхан ивээг.

 

Хүндэтгэсэн шарнууд овогт Б.Энх-Амгалан

Хандивын данс Төрийн банк. 340004016084

Холбоо барих утас: 95251362

 

 

Хүчтэй гуравдагч хүчнийг нийгэм шаардаж байна

Baasansuren

2015 он гарч 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдлээ. Улстөрийн намууд илэрхий идэвхжиж нэр дэвшихийг санаархан горилогчид нь модон хонин жилийн цагаан сараар аймаг, сум руу ар араасаа цувж, бэлэг дурсгал, өглөг тусламжийн бараа машин машинаар хөврөв. Сайд, дарга нар, парламентын гишүүд ойрмогхоноос сонин хэвлэл, радио телевизүүд, сэтгүүлчдэд хайр зарлаж эхэллээ. Энэ бол сонгууль ойртож байгаагийн дохио, МАНАН-г бүтээн байгуулагч АН,МАН ээлжит заль мэхээ ар араас нь угсруулан хийж эхэлж буйн тод илрэл юм. Үүнд намуудынх нь гишүүд дэмжигчид, иргэд сонгогчдын цөөнгүй нь хууртагдан мэхлэгдэх болно. Ингэж пиардахыг Цахиагийн Элбэгдорж “хошгируулах” гэж ихэд онож нэрлэсэн билээ. Санал тоологч хар машин, саймширч тараадаг бэлэг дурсгал, тусламж дэмжлэг бол хуурамч улстөрчдийн сонгодог арга, шалгарсан заль мэх нь юм.

2016 оны парламентийн сонгуулийн босгонд тулж ирсэн Монгол орон өнөөдөр ямархуу дүр төрхтэй байна вэ? Монголын улстөр, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал ямар байдалд байнав гэдгийг сэтгүүлч хүний сониуч нүдээр сонжин харж шинжих гэж оролдлоо. Тэгэхдээ аль болох хүмүүсийн санаа бодол, бодит тоо баримт, холбогдох судалгааны үр дүнд тулгуурлахыг эрмэлзсэн гэдгээ онцлое.

Монголд мандсан ардчилсан хувьсгалын 25 жилийн бодит үр дүнд иргэд сонгогчдын ихээхэн хэсэг нь эргэлзэж гайхалзсан, итгэл алдарсан байдалтай болж байгаа нь юуны өмнө судлаачдын анхааралыг соронздон татаж байна. Хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгмийн бараа иргэдэд, тухайлбал Долоон гудамжны Должин авгайд ч, Дорнод талын жирийн малчинд ч ав адилхан харагдаж, мэдрэгдэж өгөхгүй байгаад хамаг учир оршиж байгаа юм. Сүүлийн үед олон хүн, түүний дотор ерэн оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь тууштай оролцож явсан тэмцэгчдээс цөөнгүй нь “Энэ бол бидний хүсч мөрөөдөж, хэрэгжүүлэхийг зорьсон ардчилал биш” гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод харамсан давтацгаах болжээ. Монгол Улсад баян, хоосны ялгарал гэрлийн хурдаар үргэлжилж, байгаль дэлхийн баялгаа гадаадынханхтай нийлэн тонож дээрэмдэх нь хэрээс хэтрээд ажилгүйдэл, ядуурал агших биш улам ихсэж, улс орон, хүн ард нь өр зээлэндээ “бөөс” шиг бариулж, түүнийг дагаад гэмт хэрэг цэцэглэж, нийгмийн халдварт өвчин ихсэх болсон зэрэг зэрлэг капитализмын “сонгодог” ааш ариншин, шинж чанарыг өөртөө агуулсан цөөнгүй хүчин зүйл иргэдийн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлж эргэлзэл гайхширлыг нь төрүүлэн, улмаар тэвчээр алдахад хүргэж байгаа нь илэрхий мэдрэгдэх боллоо. Ялангуяа хуулийн өмнө бүх иргэд адил тэгш байх Үндсэн хуулийн зарчим алдагдаж, дээрэм тонуул, залилан мэхлэх замаар асар их хөрөнгө мөнгө цуглуулж хуримтлуулсан, сая сая долларыг Швецарийн банкин дахь дансандаа хийчихээд түүнийгээ ор тас “мартчихдаг” олигархи бүлэглэл дэндүү дураараа дургиж, эрээ цээргүй аашлан авирлах болж, төр засгийн оройд залрагчид нь тэдэнтэй хариуцлага тооцохын оронд харин ч улам өөгшүүлэн өөд өөд нь дэвшүүлэн эрхлүүлж, өөрсдөө ч “үйл хэрэгт” нь хутгалдан оролцохоос буцахгүйд хүрсэн нь монголын ард түмний дийлэнх олонхийн дургүйцэл зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлэх болжээ. Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагаж Шийдлийн Засгийн газрыг өтгөн МАНАН-гаар бүрдүүлсний дараагаар ямар ч ахиц дэвшил гарсангүй. Үүнийг олж мэдэрч, ухаарч ойлгогчдын тоо хэмжээ нийгэмд мэдэгдэхүйц олширч байна. МАНАН-г хүсэмжлэгчдийн жинхэнэ нүүр царай, далд бодол санаа улам бүр ил тодорхой болж эхэллээ.

Өнгөрсөн хориод жилийн туршлагаас харахад судалгааны үр дүн нь бодит байдалтай тун ойролцоо байж ирсэн “Сант марал” төвөөс 2014 оны 11 дүгээр сард явуулсан судалгаанаас харахад монголын олон нийтийн санаа бодол маш ойлгомжтой байгаа юм. “Сант марал” төвийн судалгаанд хамрагсдын тал хувь нь Монгол Улс буруу замаар явж байна гэж үзсэн бол ердөө гуравны нэг нь өнөөгийн төр, засгаас явуулж буй бодлогыг зөв чиглэл гэж дэмжсэн байна. Судалгаанд оролцогчдын тал хувь нь Монголын нийгмийн хамгийн том бэрхшээл бол эдийн засаг гэж онцолсон бол 17 хувь нь авилга, хээл хахуул гэж хариулжээ. Эдийн засгийн бэрхшээлээс хамгийн том нь ажилгүйдэл мөн гэж судалгаанд оролцогчдын 40 хувь үзсэн байна. 21 хувь нь ядуурал, 19 хувь нь инфляц гэж дүгнэжээ./“Зууны мэдээ” сонин, 2015.1.22, № 14 /4940/, “Өнөөдөр сонгууль болбол аль намыг дэмжих вэ?” судалгааг харна уу/ 2007 оноос дэлхий нийтийг хамарч хүрээгээ тэлсэн эдийн засгийн хямрал мэдээж Монгол Улсад нөлөөлсөн нь ойлгомжтой ч тус улс 2010 онд эдийн засгаа тогтворжуулж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаж байсан төдийгүй улсын валютын нөөцөө 2,9 тэрбум ам.долларт хүргэж байсан жишээ баримт бас байгаа билээ. Өнөөдөр тэр бүхэн ор сураггүй салхинд хийсэн алга болжээ. Үндэсний үйлдвэрлэл анхаарлын гадна шоовдорлогдож үлдсэн хэвээр байгаа төдийгүй юм хийхийг, бүтээхийг хүсэгч бизнесчдээ АТГ нь бараг толгой дараалан шалгаж хэрэг төвөгт унагаж буй нь бүх нийтийн айдас хүйдсийг төрүүлэх болсон байна. Нэрт нийтлэлч Баабар АТГ-ыг “үр могой” гэж нэрлэж, УИХ-ын гишүүн Лу.Болд “Ард түмнээ тамлагч газар” гэх зэргээр олон түмэн нэр хоч өгч байна гэсэн нь нэгийг хэлж, нөгөөг сануулаад байгаа хэрэг.
Монгол Улсын төсвийн алдагдал 2015 оны 2 дугаар сард 185,3 тэрбум төгрөгт хүрчээ. Тодруулбал нэг сарын дотор төсвийн алдагдал 93 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хоёрдугаар сард төсвийн орлого 754 тэрбум төгрөг, зарлага 930 тэрбум төгрөгт хүрч алдагдал нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогоос 11 пунктээр илүү байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Ийнхүү Монгол Улс төсвийн алдагдалд орсныг зарим мэргэжилтнүүд татварын өршөөлийн хуультай холбоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүссэнээр татварын орлого багассан байж болзошгүй гэж тайлбарлаж байна. 
Манай улс 2007 онд Татварын өршөөлийн хуулийг баталснаар 3000 орчим аж ахуйн нэгж өршөөлд хамрагдаж, 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө ил болж байв. Харин эдийн засагчдын зүгээс өршөөлийн хууль хямралыг даван туулахад дэмтэй ч үргэлж өршөөл үзүүлэх нь эдийн засагт таатай биш гэдгийг онцолж байгаа юм. /”Үндэсний тойм” сэтгүүл, № 10/265/

Ажилгүйдлийн түвшин Монголд 2014 оны нэгдүгээр улиралд Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 9,4%, хоёрдугаар улиралд 8,4%, гуравдугаар улиралд 6,4%, дөрөвдүгээр улиралд 7,7% байсан байна.Дэлхийн банкны эх сурвалжаас авч үзвэл Монгол Улс дахь ядуурлын хувь хэмжээ 2012 онд 27,4%-тай байжээ. Энэ тоо төдийлөн буурахгүй, 2015 онд нэг оронтой тоонд оруулна гэсэн Засгийн газрын зорилт олигтой хэрэгжихгүй байна. Ядуурал Монгол Улсад 2014 оныхоос буурсангүй. МУИС-ийн багш доктор Б.Алтанцэцэгийн судалгаанаас үзэхэд нийслэл Улаанбаатар хотод гэхэд ядуу өрхийн тоо 114449-д хүрч, ядуурлын түвшин 40%-тай байна гэсэн мэдээлэл байна. 
Үндэсний Статистикийн хороо 1966 оноос эхлэн өрхийн орлого, зарлагын судалгааг тасралтгүй явуулж иржээ. Судалгаанд жил бүр 11232 өрх хамрагддаг бөгөөд тэдгээрийг янз бүрийн түвшний амьжиргаатай айлуудаас тэнцүү байдлаар түүвэрлэн авч өрхүүдийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг харьцуулан судалдаг юм байна. Эл судалгаанаас үзэхэд сэтгэл баясгах зүйл төдийлөн харагдахгүй байна.
Монгол дахь өргөн хэрэглээний хүнсний нэр төрлийн бараа товарын үнэ 2013 онд 14%, 2014 онд 6,9% өссөн байна. Нийгэм дэх ажилгүйдэл, ядуурлын мөнхийн дагуул нь гэмт хэрэг юм. 2014 онд Монгол Улсад 27318 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэм зэмгүй ард иргэдийг дээрэмдэх, бага насны охидыг хүчирхийлэх, хүнийг үзэж харшгүй зэрлэг балмад хэрцгийгээр алж хороох, Ерөнхийлөгчийн өршөөлөөр цаазын ялаас хэлтэрчхээд ахин гэмт хэрэг давтан үйлдэх зэрэг дуулиант хэргүүд нийгмийг цочоож, иргэдийг түгшээсээр байна.

Монголын нийгмийг бүхэлд нь түгшээж, иргэдийн сэтгэл санааг асар ихээр эмзэглүүлж байгаа сэдвийн нэг бол гадаад өрийн дарамт юм. Цагтаа 11 тэрбум ам.доллартой тэнцэх ОХУ-ын “их өр”-өөс ухаалаг овсгоолгоор мултарч чадаж байсан Монгол Улс өнөөдөр ахин гадаад өрөндөө бөөстөж өлгийтэй нялх хүүхдээс эхлээд өвгөн буурал нь хүртэл буюу хүн бүр ойролцоогоор 5 сая гаруй төгрөгийн өртэй болчхоод байна. Гадаад өр нь ДНБ-ний 56,5%-тай тэнцэж очжээ. Тогтвортой байдлын тухай хуульд зааж хуульчилж өгснөөр бол 2015 онд өр, Засгийн газрын баталгаа хоёр нийлээд ДНБ-ний 58,3%-д хүрэх аж. Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл 2015 онд төлөвлөж байгаагаар 4,6 их наяд төгрөг, дотоод үнэт цаас 4,1 их наяд, гадаад үнэт цаас 3 их наяд, өрийн баталгааны үлдэгдэл 2,9 их наяд төгрөг байгаа бол “Эрдэнэс-Таван толгой” болон Оюутолгойн татварын урьдчилгаа төлбөр нийлээд 289,5 тэрбум төгрөг байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл өнгөрсөн оны гүйцэтгэлээр нэрлэсэн дүнгээр 14,1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр 11,9 их наяд төгрөг, 2015 онд төсөөлж төлөвлөж байгаагаар бол шинэ хуульд нийцүүлж нэрлэсэн дүнгээр 14,8 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр 13 их наяд төгрөг байна. / “Үндэсний шуудан” сонин, 2015.2.15, № 35. Нарангэрэл: “Энэ жил нэг их наяд орчим төгрөгийн зээл нэмж авах боломж үүсч байна”/. Ийм их өртэй улс орон дэлхийд хэд байдгийг мэдэхгүй юм. Мэдэж байгаа бодит үнэн гэвэл Монгол Улс 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам долларыг, 2018 онд “Чингис” бондын 500 сая ам.долларыг, улмаар 2022 онд үлдсэн нэг тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх үүрэгтэй. Үнэн бодит байдал ийм байхад манай УИХ-ын эрхэм гишүүд Засгийн газартаа бурантаглуулан хөтлөгдөж ахиад хаанаас, хэнээс хэдэн сая, тэрбумын зээл авах вэ гэж цөхрөлтгүй эрэл хайгуул болж, өдөржин шөнөжин зүүдэлж толгойгоо гашилгаж сууцгаана. 2015 онд гэхэд ахиад нэг их наяд орчим төгрөгийн зээл нэмж авахаар болсон байна. Өнөөдөр л хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж чадаж байвал маргааш манийг яваад өгсний дараагаар галав юүлсэн ч яахав гэж бодож буй бололтой. Ийм эх оронч биш үзэл бодол, “эрэмгий баатарлаг” зориг санаа нь зорчих билетээ аваад гадаад паспорттайгаа хамт өвөртөлчихсөн, чемодан саваа баглаж боогоод эх орноо бүрмөсөн орхиж харийг зорин маргааш өглөөний рейсээр яаравчлан нисэх гэж буй хүнээс л гардаг гэлцэх юм. Явах гэж яарч байгаа хүнээр ачаа бүү татуул гэсэн өвгөд дээдсийн минь мэргэн сургаал уг нь байдагсан даа. Тэдэнд бол санаа зовох зүйл байхгүй. Алт мөнгөө аль хэдийнэ авдарлаад тээвэрлүүлчихсэн, сая саяаар нь Щвецарийн банкинд хадгалуулаад хав дарчихсан, хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө мөнгөтэй болчихсон, үлгэрийн гоёмсог орд харш, шигтгээнээ худалдаад авчихсан, нүүж очоод ороод суухад бэлэн болчихсон байгаа гэж жирийн иргэд гудамжинд өөр хоорондоо ярилцах болжээ. Үүнд үнэний хувь лав байж таарна. Улс оронд үүсч буй болсон эдгээр бодит бэрхшээлээс яаж гарах гарцаа Шийдлийн Засгийн газар олж чадахгүй буюу эсвэл төдийлөн хүсэхгүй байгаад хамаг эмгэнэл нь оршиж байна.

Монголын улстөр, нийгэм-эдийн засгийн байдал дээрдэх биш дордож, төр засгийн удирдагчдын нэг биш бодлого шийдвэрт иргэд, олон нийт дургүйцэж байгаагийн хамгийн тод илрэл нь эсэргүүцлийн жагсаал цуглаан, улстөрийн суулт, өлсгөлөн 2015 оны хаврын улиралд биш харин хөхөө өвлийн хүйтнээр эхэлсэн явдал боллоо. Тэднийг түрүүчээс нь хүч хэрэглэн тарааж байгаа ч ар араасаа ундран үргэлжилж улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах хөдөлгөөн болон хувирч иргэдийн гарын үсэг зуруулж цуглуулж байгаа нь үүнийг гэрчилнэ. Өмнөх гурван Ерөнхийлөгчийн ажиллах хугацаанд ийм үзэгдэл гарч байсныг санахгүй юм. Хүрээлэн байгаа байгаль орчин, газар шороогоо гал цогтой хамгаалагч эх оронч иргэддээ төр төмөр нударгаа хангалттай сайн үзүүлж хорьж цагдаж шоронд суулгаж чаддаг атлаа харийнхны өмнө болохоор найр тавин бөхөлзөж 35 тэрбум төгрөгийн татвар төлөх үүргээсээ зайлсхийж бултан зугтагсдыг ногоон гэрлээр чөлөөлөн явуулж байгаа нь олон түмний уур бухимдлын гал дээр тос нэмэн бадрааж байна.

Монгол Улсын төрийн жолоог тасралтгүй ээлжилж барьсан МАН, АН буюу МАНАН-д итгэх иргэдийн итгэл илэрхий унтарч эхэллээ. Энэ нь хорин таван жилийн өмнөх ардчилсан хувьсгалыг өлгийтэй хүүхэд насандаа угтаж авсан охид хөвгүүд эрийн цээнд хүрч идэр насныхны бүхэл бүтэн шинэ үе, шинэ давалгаан үүсэн бүрэлдсэн өвөрмөц нөхцөл байдалтай яг давхцаж байна. Хориод жилийн өмнө харьд явж ажил хөдөлмөр эрхэлж, эрдэм ном сурч юм үзэж нүд тайлсан хэдэн зуу, мянган хүн эх орондоо эргэж ирсэн, өөрөөр хэлбэл Ази, Европ, Америк тивийн ардчилалтай биеэр танилцаж, нүдээрээ үзэж үнэт зүйлсэд нь итгэж үнэмшсэн, дүр эсгэсэн хуурамч ардчилал бус харин жинхэнэ ардчиллын мөн чанарыг олж мэдэж, ойлгож ухаарсан хүмүүсийн гайхширал, эргэлзэлтэй энэ нь яг давхцаж байна гэж тодотгон хэлж болно. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 27% нь хүүхдүүд, 38% нь 15-35 хүртэлх насны залуучууд буюу бүгдээрээ нийлээд нийт хүн амын 65%-ийг эзэлж байгаа билээ. Тэд бол өчигдрийн социализм, нэг намын тогтолцоот Монгол Улсын түүхийн бодит үнэнийг огт мэдэхгүй хүмүүс юм. Харин өнөө үеэ бол сайн мэддэг, сайтар ухаарч ойлгохыг хүсч эрмэлзэж байгаа цоо шинэ үеийнхэн болно.

Энэ насныхны ихэнх нь МАН, АН-ын буюу МАНАН-гийн засгийн газрын гэрэлт ирээдүйд төдийлөн итгэхгүй байгаа нь барин тавин мэдрэгдэх боллоо. Улстөрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагааныхаа үндсэн гол зарчимд бус цөөн тооны олигархи лидерүүдэд үнэнч байх явуургүй дүрэмд суурилж, хөгжил тэмцлийн үзэл бодлоороо бус хөрөнгөлөг ашиг сонирхол, гэр бүлсэг байдал, ураг төрлөөрөө нэгдэн улс орныг удаан хугацаагаар эрхэндээ байлгаж өөрийн мэдэлд өмчлөх гэсэн бодлого хэрэгжүүлж байгаад тэд дургүйцэж байгаа юм. Үүний наад захын тод илрэл бол Монголын нийгэмд залуу үеийнхний төлөөллыг хамарсан шинэ улстөрийн нам, хөдөлгөөн, клубууд үүсэн байгуулагдаж эхэлсэн явдал юм. Нийслэл Улаанбаатар хотод гэхэд “Хөгжил хүн”, “Оюун санаа”, “Реформ” зэрэг 5-6 улстөрийн клубүүд байгуулагдаад идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь үүний жишээ бөгөөд хоёр ч нам албан ёсоор бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл хүсэлтээ гаргасан мэдээлэл ч байна.
Монголын өнөөгийн улстөрийн байдлын талаар МЕС судалгааны төвөөс саяхан явуулсан судалгаа сонирхол гойд татаж байгаа юм. Судалгаанд оролцогсдын 36% нь аль ч намыг дэмжихгүй гэжээ. Бие даагч УИХ-ын гишүүдийн рейтинг 21%, МАН 18%, АН 16%, МАХН-Шударга ёс эвслийн рейтинг 9%-тай байсан байна. АН-ын рейтинг сүүлийн дөрвөн жилд анх удаа МАН-аас доогуур гарчээ. Судалгаанд оролцогчдын 32% нь УИХ-ын үйл ажиллагааг муу, 22% нь маш муу, 4% нь сайн гэж үнэлсэн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ажлыг 27% нь муу, 18% нь маш муу, нийтдээ 45% нь хангалтгүй хэмээн дүгнэсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлыг судалгаанд хамрагдагсдын 19% нь маш муу, 37% нь муу гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл 56% нь түүнийг хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг судалгаанд оролцогчдын 43% нь улстөрд эргэж орох шаардлагатай гэжээ. Олон түмний бодол санаа иймэрхүү байдалтай байгаа ажээ. /“Ардчилал” сонин, 2015.3.16, № 47 /170/, “Хэрвээ маргааш сонгууль болбол аль ч нам ялахгүй нь”/
Эдийн засагч, улстөр судлаач Д.Жаргалсайхан “Төр засгийг авч яваа өнөөгийн улстөрийн намууд, тэднийг төлөөлсөн бүлэг нөхөд дангаараа ч, янз бүрийн хэлбэрээр эвсээд ч улс орноо удирдан чиглүүлж чадахгүй байна. Тэдний арга барил нь цаг үеийн шаардлагаас хоцрогдсоныг эдийн засгийн дараалсан хямрал, Засгийн газрын хөвөрсөн өөрчлөлтүүд, малгайлан дарах цас шиг өр зээлүүд, хэт халамжид дассан олон нийтийн залхуурал, улам бүр өсөж буй гэмт хэргүүд, дампууралд нэрвэгдсэн бизнесчид бэлхнээ харуулж байгаа” хэмээн нэн оновчтой тодорхойлоод Монгол төрийн эрх барьж буй улстөрийн хүчин АН өсөж бэхжиж, хөгжиж дэвжиж чадалгүй “өлгийдөө өтөлжээ” гэсэн байна. /”Өнөөдөр” сонин. 2015.2.25, № 274, “Монголчууд ямар намыг үгүйлж байна вэ”/
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан манай нэрт улс төрч Д.Бямбасүрэн гуай “Зууны мэдээ” сонины сурвалжлагчид өгсөн “Монголын төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог болжээ” хэмээх ярилцлагадаа (2015. 3. 17, № 53 ) “2004 оны сонгуулиас хойш 2006 оны цоохор засгийн үеэс эхлэн намуудын хоорондын ялгаа алга болж хэн нэг нь гарч ирээд нөгөөдөхтэйгээ хуйвалддаг болсон... Энэ 2 нам (АН, МАН) Монголын эдийн засгийг хорлох бодлогынхоо хувьд ижил түвшинд, тэр нь их идсэн, энэ нь бага идсэн гэх юм байхгүй. Сайн муу гэж дүгнэхэд өнгө ялгарахгүй” гэж голоор нь онож хэлжээ. 
Эдгээр үнэлэлт дүгнэлттэй би хувьдаа санал нийлж байгаа бөгөөд Монголын өнөөгийн нийгмийн үнэн бодит байдалд нийцсэн зөв зүйтэй үнэлгээ гэж үзэж буй. Эдгээрийг эргэцүүлэн бясалгаж, тал бүрээс нь нягтлан бодож үзвээс дорхи таамаглалыг хийж болмоор санагдана. Үүнд: 
Нэгд, МАНАН-г бүрдүүлэгч МАН болоод АН улс оронд үүссэн шинэ нөхцөл байдлыг зөв ойлгож ухаарч өөрсдийн намд олигтой огцом өөрчлөлт шинэчлэлийг цаг алдалгүй хийж эс чадваас “түүхийн хогон” дээр хаягдах цаг нь ойртжээ. Эрх баригч улстөрийн хоёр хүчинд нэг бол нэгдэж нийлэн “МАНАН” хэмээгч нэг улстөрийн хүчин болоод хэсэг хугацаанд амь зогоох /хоёр намын толгойн хэсгийнхэн үүнийг маш сайн ойлгож байгаа, нэгдмэл нэг саналд ойртож байж ч болзошгүй. Харин их биеийн хэсэг буюу гишүүд, дэмжигчдийнхээ эрс эсэргүүцэлтэй тулгарч магадгүй/, эсвэл монголын нийгмийн улстөрийн тавцнаас аажмаар арчигдах хувь заяа хүлээж байж тун мэдэх юм. 
Хоёрт, Шийдлийн Засгийн газраас шийдвэртэй алхам хүлээгээд нэмэргүй. Эрх баригч АН дотоод зөрчил тэмцэл, фракциудынхаа ашиг сонирхолд талцан хуваагдаад идэгдэж гүйцсэн хийгээд тэдэнтэй нэг хөнжилд шургаж дэр нэгтгэж сүй тавьсан МАН-ын удирдлага дотор, түүнчлэн гишүүдийн хүрээнд 2016 оны сонгуульд хэрхэн яаж оролцох асуудлаар санал зөрөлдөж хуваагдаж эхэлсэн нь ингэж хэлэх үндэслэл болж байна. Ч.Сайханбилэгийн толгойлсон өтгөн МАНАН-гийн засаглал 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл өнөөгийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах магадлал тун бага бөгөөд Шийдлийн Засгийн газрын хувь заяа туйлын бүдэг бүрхэг, эргэлзээтэй байна. Сонгуулиас өмнө Шийдлийн Засгийн газар нуран унавал Монголд засаглалын хямрал нүүрлэнэ. 
Гуравт, хамгийн гол нь Монголын нийгэм өнөөдөр улстөрийн гуравдагч шинэ хүчнийг бодитойгоор нэхэн шаардаж байна. Үүнийг ойлгож мэдэрч байгаа нь цөөнгүй ч жинхэнэ эх оронч, эв нэгдлийн илэрхийлэл болсон улстөрийн цоо шинэ хүчнийг үүсгэн байгуулж, өөд татаж хөгжүүлж бэхжүүлнэ гэдэг тун амаргүй. Нэг хэсэг хүн, нэг үеийнхний төлөөлөл яагаад ч барахгүй. Нийт ард түмний, өөрөөр хэлбэл ахмад, дунд, залуу үеийнхний нийтлэг тэгш төлөөлөл нэгдэж чадвал сая амжилтанд хүрч чадах биз. МАН болоод АН, бусад улстөрийн хүчний шинэлэг сэтгэлгээтэй хэсгийг ч тэд өөртөө татах шаардлагатай. МАХН-д улстөрийн гуравдагч хүчний орон зайг амжилттай эзлэх бодит боломж байсан боловч цовоо цойлгон, овсгоотой ажиллаж чадсангүй. 
Дөрөвт, сонгуулийн хар машины тооллогыг ХБНГУ шиг гар аргаар дахин тоолж баталгаажуулах хууль эрх зүйн нөхцлийг урьдчилан бүрдүүлж, элдэв популист үл биелэх утоп хоосон амлалтаар ард түмнийхээ тархи толгойг угааж хуурч мэхлэхгүйгээр, улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрүүдээрээ улстөрийн намууд уралдаж 2016 оны УИХ-ын сонгуулийг шударгаар явуулж ардчиллын жинхэнэ үнэ цэнийг үзүүлж чадвал Монголын нийгмийн тавцан дахь улстөрийн хүчнүүдийн өнөөгийн харьцаанд үндсэн өөрчлөлт гарна. Засгийн эрх баригч өнөөгийн хүчнүүд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй ч монголын ард түмэн хүсвэл биелнэ. 
Тавд, 2016 оны УИХ-ын сонгуульд ялж засгийн эрхийг авсан улстөрийн хүчин /нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй/ Монголын ардчиллын түүхэнд хамгийн хүнд ачааг үүрнэ. Хамгийн ихээр хараалгаж, эрс шийдвэртэй шинэчлэл хийж ард түмнээрээ хүрээлүүлж чадвал түүхэнд бас тэр хэмжээгээр ерөөлгөж үлдэх болно.
Монголын өнөөгийн нийгэм-эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлыг сэтгүүлчийн нүдээр шинжин сонжиж, улс оронд нэгэнт үүсч бүрэлдэн буй болсон ээдрээтэй нөхцөл байдлаас гарч болох гарцыг судлаачийн хувьд эрж хайхыг эрмэлзэн эргэцүүлхүйеэ тархи толгойд нэг иймэрхүү ороо бусгаа бодол төрж сэтгэл санааг сэм сэмхэн дэнсэлгэж байгааг нуух юун билээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Т.Баасансүрэн

Top of Form

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Уушиг”-гүй Ховд

Өглөө бүр ажилдаа ирэх замд минь хоолой хорсгосон хар утаа суунаглан, үзэгдэх орчинг хязгаарлана. 40 гаруй мянган хүн амтай Ховд хотын агаарын бохирдлыг сааруулах бодлого, хэтийн төлөв үгүйлэгдсээр олон өвлийг үдлээ. Өдөр бүхэн хар утаанд хахаж цацаж, ханиад томуунаас салахгүй сүүлдээ цэцэрлэгүүдийнхээ үйл ажиллагааг хүртэл зогсоов. Агаарын бохирдлынхоо эсрэг тэмцэх ямар ч зэвсэггүй, тодорхой гарцгүй ганц аймгийг Ховд гэхэд хилсдэхээргүй байна. 2014 онд “Цэвэр агаар” сангаас агаарын бохирдлыг бууруулахад 2 тэрбум төгрөг Жаргалант суманд хуваарилагдсан ч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулагдсан гэх. Өнөөдөр Ховд хотын утаа Улаанбаатрын утаанаас дутахааргүй байна гэж гаднаас ирэгсэд ярьж байх юм.

Агаарын бохирдол нь уушигны хорт хавдар, давсагны хорт хавдар, амьсгалын замын болон зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2010 оны судалгаагаар дэлхий даяар агаарын бохирдлоос болж нийт 223,000 хүн уушигны хорт хавдараар өнгөрчээ. Ялангуяа их хүн амтай, аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа орны иргэд ихээр өвчлөж байна.

Утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлс нь хүний  оюун ухаан, сэтгэхүйд нөлөөлдөг юм байна. Үүнийг эрдэмтэд найман жилийн турш судалж нотолжээ.  Орчны эрүүл мэндийн ухааны профессор, нобелийн шагналт  Кирк Смит 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсны дүнд агаарын бохирдол, түүхий нүүрснээс ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг тогтоожээ. Тэрээр Гватемалийн нэгэн тос¬гонд одоогоос найман жилийн өмнө жирэмсэн эмэг¬тэйд агаарын бохирдлыг хэм¬жих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэж байжээ. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаа¬рын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тог¬тоосон байна. Агаарын бохир¬долт¬той газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судал¬гаагаар тогтоогджээ.

Ховд аймгийн засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр боловсруулж, “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлнэ” гэж тусгасан байна. Засаг бариад хоёр жил гаруйн нүүрийг үзэж буй ч өнөөдөр агаарын бохирдолтой тэмцэх ямар нэгэн арга хэмжээ авсангүй.Зам талбай, гудамжны өнгө үзэмж л нэмэгдсэн дүртэй, аймгийн эдийн засаг, иргэдийн амжиргааны нөхцөл нь хямралтай 2015 он эхэллээ. Уушиггүй иргэдийнхээ эрүүл мэндийн сахин хамгаалах зэвсэггүй явсаар л байх нь.

Агаарын бохирдлыг үүсгэгч нийтлэг гурван хүчин зүйл бий. Тухайлбал, галлагаатай айл өрх, бага оврын уурын зуух хэрэглэдэг аж ахуй нэгжүүд, мэдээж бидний хөлөглөдөг автомашин гэхчилэн. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр аймгийн Байгаль орчны газраас хийж буй ажлуудын талаар тодруулахад, ойн зурвас бий болгосон, нам даралтын зуухыг цөөлсөн, 2000 ш Хас, Өлзий зуух захиалаад байгаа. 2014 оны хувьд Ховд хотод нам даралтын зуухаар ажилладаг 93 аж ахуй нэгж байсан бол энэ жил 42 болж байгассан байгаа гэх тайлбар өгч байна. 

Гэсэн ч бохирдол буурахгүй байгаа нь юуны учир вэ?

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа бас нэгэн хүчин зүйл байгаа нь иргэдийн ухамрсар сэтгэхүйтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, иргэд хашаа болон орчин тойрондоо элдэв хог, яс, дугуй шатаадаг нь агаарыг бохирдуулахад нөлөө үзүүлж байгаа. Мөн хуурайшилт их байгаа учраас тоос, тоосонцор ч их байгаа. Иргэн, аж ахуй нэгж санаатайгаар хог шатааж агаар бохирдуулсан нөхцөлд, иргэнд хөдөлмөрийн хөлсийг 3 дахин нэмсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн торгууль, аж ахуй нэгжид хөдөлмөрийн хөлсийг 5 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг хууль бий.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2012 оны 12/17 дугаар тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-185 дугаар тушаалуудын дагуу агаарын чанарын хэмжилтээр агаарын бохирдлын хэмжээ хүлцэх дээд хэмжээнээс давсан аймгийн төвүүдэд бохирдлыг бууруулахад чиглэсэн Цэвэр агаарын сангийн 2013 оны төсвийн төлөвлөгөөний дагуу нийт 700,0 сая төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэсэн ажлуудыг уншигчиддаа танилцуулж байна.

Үүнд:

д/д       Аймгийн нэр     Төсөл арга хэмжээ       Зарцуулсан хөрөнгө /сая төг/

1          Баянхонгор       Аймгийн төвийн 9 халаалтын зууханд утаа шүүгч суурилуулах   87,5

2          Дархан-Уул       1,2,3 дугаар багийн төвүүдийн бохир усны шугам, Хабитат, Мангирт хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөв  87,5

3          Дорнод Аймгийн УЦУОША-ны байгаль орчны шинжилгээ-ний лабораторийн агаарын чанарын ажиглалтын байр, багаж төхөөрөмж авах, бүрэн шаталттай, эрчим хүчний хэмнэлттэй зуух нийлүүлэх      87,5

4          Орхон   Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх /шахмал түлшний машин, хатаагч, бутлагч, шигшигч нийлүүлэх/    87,5

5          Өвөрхангай       Аймгийн УЦУОША-нд агаар дахь тоосонцор хэмжих, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хий дэх бохирдуулах бодис хэмжих багаж нийлүүлэх, төвийн 3 халаалтын зууханд утааны шүүлтүүр суурилуулах, Хууль зүйн төв лидер төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох       87,5

6          Сүхбаатар        Сумын төвийн төвлөрсөн дулаан хангамжийн 13 км шугам сүлжээний шинэчлэлийн ажлын хүрээнд Боловсрол хотхоны гадна дулаан хангамж, цэвэр бохир усны салбар шугамын ажил   87,5

7          Ховд    Аймгийн төвийн 2 ширхэг халуун усны 4 улиралд нүүрсээр халаадаг системийг халж нар, цахилгаан хосолсон халаалттай болгох, 2-оос доошгүй цэцэрлэгийг цахилгаан халаалттай болгох            87,5

8          Хөвсгөл            Шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүрэн шаталттай, эрчим хүчний хэмнэлттэй зуух нийлүүлэх       87,5

            НИЙТ   700,0 

Ийм байдлаар төсвийг үр ашиггүй зарцуулж байна. манай аймагт л гэхэд 87,5 сая төгрөг төсөвлөсөн ч хийсэн ажлыг нь хэн ч мэдэхгүй байна. Энэ хөрөнгө оруулалт хаана, чухамд юунд зарцуулагдав. Үр дүн нь хаана явна. Хэн хүртэв гэдэг асуулт бүрхэг хэвээр үлдэж байна.Уушиггүй ирээдүй Ховдыг дайрахад гайхаад байхааргүй бололтой.

Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хохирогчийг хохироох зорилгоор мөрдөн байцаалт явагддаг гэж үү?

Эвэртэн тууриатнуудын өмнөх цөхрөл – 2

Havtast hereg 01

Төрийн тусгай албан хаагчид тэр дотроо мөрдөн байцаагч, прокурортой холбоотой хуудуутай ажиллагааны тухай үүнээс өмнө ч бид толилуулж байсан. Энэ удаа дахин нэг асуудлыг олны сонорт хүргэхээс өөр аргагүй болов.

Үүнийг уншаад анхааралдаа авч, ямар нэг зүйл хийх ёстой албан тушаалтан эрхэмүүд гайтай юм бичиж, хүний амар жимэр байдалд саад боллоо гэж ундууцалгүй, жирийн иргэд нь надад ямар хамаа байна, би л болж байвал боллоо гэж хувиа хичээсэн бодол тээлгүйгээр санаа тавиасаа гэж бодно.

2014 оны долоон сарын арван нэгэн буюу улсын баяр наадмаар Ховд аймгийн Дуут сумын Босго баг “Хөх эрэг” гэдэг газраас уралдааны даагануудыг гараанд гаргах үеэр уяач Ж.Төмөрчулууны даагыг унаж байсан 14 настай хүү Н.Төмөрхуяг хүнд бэртэл авчээ.

Хүүг тэр даруйд сумын эмнэлэгт аваачсан ба улмаар аймгийн БОЭТ-д ирүүлж, мэс засалд оруулсан. Улаанбаатар явж эмчлүүлсэн боловч бүрэн дүүрэн илаар болоогүй.

Гэмтэж бэртсэн шалтгаан нь хурдан даагануудыг гараанаас гаргахад эмх журам алдагдаж, будилаан үүссэнтэй холбоотой аж.

Тус тусын унаач хүүхдүүдийн унасан хурдан дааганууд гарааны газар нэгэнт хүрэлцэн ирж, гаргах дохио хүлээн зогсож байсан ба албан ёсны дохио өгөөгүй байхад хэсэг даага дайрч гарсан. Зарим унаач хүүхдүүдийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгээр бол морины комисст ажиллаж байсан ногоон дээлтэй хүн “Гараад” гэж хашгирангуут ийнхүү хэсэг даага түрүүлэн гараанаас гарсан. Гэвч морины комиссынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнд хүрэлцэн очоогүй байснаас бас хурдан дааганууд бүгд нэгэн зэрэг гараанаас гараагүй ихэнх нь гарааны газарт зогсож үлдсэний улмаас түрүүлж гарсан даагануудыг буцаан авч ирж дахин шинээр дохио өгч гараанаас гаргасан байна. Түрүүлж гараад буцаагдсан даагануудын дотор уяач Ж.Төмөрчулууны даагыг унасан Н.Төмөрхуяг хүү явсан бөгөөд гарааны газраас 200-300 метр орчимд унаж бэртжээ. Тэрээр шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хүнд гэмтэл авсан гэж тогтоогдсон байна.

Уг хэргийн тухай мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр хүү дааганаас унасан газраа ухаангүй байсан ба хожуу ухаан орсон. Эмнэлэгт очих үедээ биеийн байдал нь хүнд, амьсгал тасалдсан, толгойн дагзны хэсэгт хатуурч, битүү хавдсан /гэрч Б.Эрдэнэсолонго/, гадна орчинтой харьцах чадвараа алдсан, ухаан бүдгэрсэн, зүүн зулай чамархай хэсэгт цөмөрсөн, тархины зулгаралттай /эмч Д.Цэрэнбадам/ байсан. Сум, аймгийн эмнэлэг, мөн Улаанбаатар хотын эмнэлгүүдээр явж үзүүлж харуулж эмчлүүлсээр, эдгээрийн зардалд 6.0 сая төгрөг зарцуулсан. Ээж болон төрөл төрөгсдийнх нь хэлснээр одоо ч биеийн байдал тийм сайн биш байгаа. Мөн хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгээр даага гаргаж явсан хээр морьтой ногоон дээлтэй залуу Н.Төмөрхуяг хүүг даагатай нь хамт дайрч унагасан тухай тодорхой мэдээллүүд байгаа боловч, уг хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч Өмиргүл, хяналтын прокурор Баяраа нар уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж орхижээ.

Хохирогч болон өмгөөлөгч нар хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, аймгийн прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөхөд гомдол, эсэргүүцэл бичсэн ч, ямар нэг хариу өгөхгүй таг чиг байсаар сарын дараа хариу ирүүлэхдээ мөн л дээрх үндэслэлгүй шийдвэрээ зөвтгөж хамгаалсан байна.

Мөрдөн байцаагч болон прокурорын шийдвэрийг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгааг уншигчдад тодорхой тайлбарлахгүй бол уншигч үүнд эргэлзэх нь магад.

Тиймээс энэ талаар баримт сөхөе. Мөрдөн байцаагч хэргийг шийдвэрлэхдээ дөрвөн гол үндэслэлийг өмнөө барьжээ. Тэрээр эхний үндэслэлээ тайлбарлахдаа энэ хэргийн холбогдогчид /морины комиссын гишүүд, уяачдын холбоо/ нь Монгол улсын Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д заасан унаач хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах үүргээ биелүүлээгүй, мөн дүрэмд ёсчлон биелүүлэх хэмээн тусгагдсан 3.1 дэх заалт, дүрмийн 6.3 дахь заалт /салбар хорооны дарга гишүүд, морины даамал мөн томилогдсон хүмүүс, эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнууд, морьдыг гарааны зурхайд хүргэж эргүүлэх ажлыг зохион байгуулж хариуцах/, 6.4 дэх заалт /морьдыг гарааны зурхайгаас даамлын дохиогоор эргүүлэх/ -ууд зөрчигдсөн гэсэн мөртлөө, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах шигшмэл, бүсийн хэмжээний уралдаанд мөрдөхөөр заасан ба аймаг сумын баяр наадамд дээрх дүрмийг мөрдөнө гэж тусгайлан заагаагүй байна гэжээ.

Эрүүл ухаантай хүн бичсэн гэж итгэхэд бэрх мөрдөн байцаагчийн энэ дүгнэлттэй уншигч та санал нийлж байна уу? Мөрдөн байцаагчийн бичсэнээр бол аймаг суманд болж байгаа улс, хувьсгалын их баяр наадам үндэсний их баяр наадамд хамаарахгүй болж таарах нь. Тэгээд заавал хамааруулахын тулд дүрмэнд тусгайлан зааж өгөх хэрэгтэй. Тэгсэн атлаа Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан үндэсний их баяр наадамд чухам хамаагүй байж болох шигшмэл, бүсийн хэмжээний уралдаанд бол заавал мөрдөх ёстой гэнэ.

Мөрдөн байцаагчийн хоёр дахь гаргалгааг сонирхоцгооё. Энд мөрдөн байцаагчийн дүгнэлтийн хэсгээс шууд толилуулбал: “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.2-т Эрүүгийн хууль тотгоомж нь энэ хуулиас бүрдэнэ. Үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэдэхүүн хэсэг болно” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасан нь эрүүгийн хуулиас өөр салбар хууль тогтоомж, дүрэм журмаар үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахыг хориглосон заалт бөгөөд Дуут сумын баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулах комисст ажилласан энэ хэргийн холбогдогчдыг дүрэм зөрчсөн гэж эрүүгийн хариуцлагад татах үндэслэл алга байна” гэсэн үндэслэл дэвшүүлсэн байна.. Дээрх үгүүлбэрийн утга санаа уншигч танд хэрхэн ойлгогдож байна вэ? Эсвэл хууль гэдэг энгийн хүн ойлгохооргүй хэтэрхий нарийн шинжлэх ухаан байдаг болохоор үг үгүүлбэрийн найруулага энэ тэр нь ийм “сонин, гаж” байдалтай, утга авцалдаагүй байдаг юм болов уу. Тэгээд ямар ч байсан холбогдогчдыг хэрэгт татах үндэслэл алга байна гэдгийг л гол нь нотлох нь чухал бололтой.

Тэгвэл гурав дахь гаргалгаа нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэх зорилго дэвшүүлж, “маш амжилттай нотолсон” айхтар мэргэн шийдэл байгаа юм. Насанд хүрээгүй хохирогч Н.Төмөрхуяг мэдүүлэхдээ “...даага эргээд гараанаас 200 орчим метр давхисан. Тэгтэл ногоон дээлтэй морьтой хүн түрүүлж гарсан биднийг эргүүлэх гэж хойноос хашгирч давхиж ирсэн. Дааганыхаа амыг татаж эргэх гэж байтал тэр хүн хойноос ирээд мориороо намайг даагатай маань хамт дайрч унагасан. Тэгээд юу болсныг санахгүй байна. нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Намайг дайрч унагасан тэр хүн бол салхи хэмээн хочилдог Баянмөнх гэдэг хүн...” гэсэн. Эцэг, эх хоёр нь ч үүнийг үнэн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Насанд хүрээгүй гэрч М.Баянбаяр мэдүүлэхдээ “...гарааны газар дээр морьтойгоо, ногоон дээлтэй очсон байсан салхи Монхоо гэдэг хүн хашгирч, эхний даагануудыг гаргасан. Нэг харсан Төмөрхуяг надаас 10 метр орчимд тасарсан урд явж байсан. Гэтэл хөндлөнгөөс нөгөөх Баянмөнх гэдэг хүн түүнийг морьтойгоо очин дайрч, Төмөрхуяг газар унасан..”

Мөн насанд хүрээгүй гэрч Н.Элбэгсайхан мэдүүлэхдээ “ Нэг хүн “гараад” гэж.хашгирахаар нь хэсэг даага түрүүлээд гарсан. Би тэгэхэд гараагүй зогсож байсан. Н.Төмөрхуяг анх гарсан даагануудын дотор явж байтал, хээр морьтой, ногоон дээлтэй Д.Баянмөнх гэдэг хүн түүнийг морьтойгоо дайрч унагсан. Төмөрхуяг дааганаас унах үед араас нь ирж байсан алаг даага түүний дээгүүр үсэрч гарсан. Д.Баянмөнх Н.Төмөрхуягийн баруун талын хажуугаас нь очиж дайрсан..” гэсэн. Мөн насанд хүрсэн гэрч Төмөрчулууны Гансүх мэдүүлэхдээ “Н.Төмөрхуяг унах үедээ хээр морьтой Баянмөнх миний араас ирж дайрсан. Тэгээд уначихлаа гэж хэлж байсан” гэсэн зэрэг нь Д.Баянмөнх гэгч нь Төмөрхуяг хүүг дайрсан болохыг нүдээр харсан хүмүүсийн яриа юм.

Тэгтэл мөрдөн байцаагч үүнийг үгүйсгэхдээ “Гэвч гэрч Д.Буяннэмэхийн - яасан юу болоод дааганаас унасан гэхэд Төмөрчулууны хүүхэд зүгээр явж байгаад дааганаас уначихлаа гэж хэлж байсан. Баянмөнх дайрч унагахыг нь би үзээгүй, сонсоогүй” гэсэн мэдүүлэг, мөн Д.Буяннэмэхийн охин Туулын “хурдан морины гараан дээр эмнэлгийн машинтай очсон. Миний аав эмнэлгийн жолооч хийдэг. Баянмөнх Төмөрхуягийг дайрч унагасан эсэхийг би хараагүй. Унасных нь дараа харчихаад очсон. Гэрч Б.Эрдэнэсолонгын “машин дотор сууж явсан охин надад эмчээ тэнд хүүхэд уначихлаа гэхээр нь хартал нэг хүүхэд уначихсан хэвтэж байсан”, мөн насанд хүрээгүй гэрч Б.Хатанбаатар, М.Мягмар нарын Н.Төмөрхуягийг дааганаас унаж байх үед нь хараагүй. Хүн дайрч унагасан, өөрөө унасан гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна гэсэн нэгэн адил утгатай мэдүүлгүүдийг ашиглажээ. Эдгээр хүмүүс Төмөрхуяг хүүг морьтой хүн дайрч байхыг нь яг нүдээрээ хараагүй учраас, нүдээрээ харсан гэрчүүдийн мэдүүлсэн нь худлаа байх ёстой гэнэ. Түүнээс гадна гэрчээр мэдүүлэг өгсөн эмнэлгийн жолооч Д.Буяннэмэх нь мөнөөх хэрэгт холбогдогчтой садан төрлийн холбоотой /худууд /, мөн гэрчээр мэдүүлэг өгсөн Туул гэх охин Д.Буяннэмэхийн төрсөн охин гэх мэтчилэн тодруулах шаардлагатай зүйлсийн талаар мөрдөн байцаагч маань ямар нэг ажиглалт хийхээс зориуд зайлсхийсэн юм уу гэмээр. Энэ талаар юу ч дурдаагүй байна.

Нэг хэсэг гэрчүүдийн мэдүүлгийг нөгөө хэсгийнх нь мэдүүлгээр үгүйсгэсэн “мэргэн гаргалгааг” уншигч та уншиж үзээд өөрийн дүгнэлтээ хийнэ байх. Мөрдөн байцаагчийн гаргалгаа үүгээр дуусаагүй. Ядаж байхад толгой нь “хэтэрхий сайн” ажиллаад их олон гаргалгааг ашигласан болохоор нотолгоог “бүр гарцаагүй” болгож орхисон нь надад “харамсалтай” санагдана.

Одоо дөрөв дэх гаргалгаандаа мөрдөн байцаагч маань ямар “гайхамшигтай” санаа дэвшүүлснийг сонирхоцгооё. “Дээр мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч М.Баянбаяр. Н.Элбэгсайхан нарын мэдүүлгээс харахад Төмөрхуягийн унаж явсан даага бусад дааганаас тусдаа, эсвэл бөөндөө явж байсан эсэх нь тодорхойгүй байх ба Элбэгсайхан гарааны зурхайгаас 200-300 метрийн зайд болсон явдлыг хажуугаас нь харсан мэтээр мэдүүлсэн тул тэрхүү мэдүүлгийг үгүйсгэх боломжтой хэмээн байцаагч “онолджээ”.

Даагануудаас тусдаа, эсвэл бөөндөө явж байсан эсэх нь хэргийг үнэн зөв тодорхойлоход ямар ач холбогдолтой талаар хавтаст хэрэгт ямар нэг зүйл дурдаагүй тул хэрвээ мөрдөн байцаагчтай уулзах завшаан тохиож гэмээнэ үүний учир холбогдлыг асууж, гаргалгаа дэвшүүлэх “алтан теором”-уудын талаар зөвлөгөө авах боломж олдоосой гэж горьдмоглоно. Тэрчлэн “200-300 метрийн зайд болж байгаа үйл явдлыг 10-15 насны хүүхдийн нүд тодорхой харах боломжгүй байдаг” хэмээн хэрэг шийдвэрлэсэн дүгнэлтээрээ нотолгоо болгожээ. Миний хувьд бол төдий насны хүүхдийн хурц хараа 200-300 байтугай, километр орчимд болж буй үйл явдлыг “өнгөтөөр” нь, мадаггүй харах боломж бий гэж маргах адын хүсэл хөдлөвч, ухаан бодол, эрдэм мэдлэгээрээ хэтийдэж, өндөр сууринд хүрсэн эрхэм мөрдөн байцаагчийн өөдөөс үг сөргөх нь мань мэтэд хэтэрхий ахадсан зүйл болох тул энэ асуудлыг уншигч та нар луу түлхэж орхив.

Энэ мэтээр гаргалгаа дэвшүүлсээр эцэст нь “мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажилагааг хийсэн боловч, Д.Баянмөнх нь унаач хүүхдийг мориор дайрч гэмтээсэн нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байгаа тул Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасныг нь хяналтын прокурор хянаж үзээд, сайшаан дэмжиж, тогтоол гаргаж өгчээ.

Havtast hereg 07

Дээр дурьдсанчилан энэ шийдвэрийг нь үндэслэлгүй байна гэж үзсэн хохирогч болон өмгөөлөгч нарын эсэргүүцэл гомдлын хариуд прокурор бичихдээ “ гэрчүүд мэдүүлэхдээ Н.Төмөрхуягийг морьтой хүн дайрч унагасан гэсэн хэдий ч тэр хүн нь Баянмөнх мөн эсэх нь эргэлзээтэй. Гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоож чадахгүй байгаа учраас хэргийг хаах үндэслэл болж байгаа юм” хэмээн дахин дахин давтан улиглажээ. Прокурорын үзэж байгаагаар бол мөрдөн байцаагч санаатай ч бай, сачий нь хүрээгүй ч бай мөрдсөн хэргийнхээ үнэн мөнийг олж тогтоож чадахгүй байгаа бол уг хэргийг хэрэгсэхгүй болгоод, хаачих нь зөв гэнэ. Дайрч унагасан хүн нь яг мөн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас л энэ хэргийг хаах хэрэгтэй. Цаана нь яг дайрсан этгээд нь хэн болох, хохирогчийн бие сэтгэлээр амссан хохиролыг хэрхэн барагдуулах энэ тэр бол огт падлийгүй юм байх.

Гэтэл бид эндүүрээгүйсэн бол эд нар маань төрөөс цалин пүнлүү авч, хэрдээ тохирсон эрх мэдэл, хангамжийг нь эдлэж, хувцсыг нь өмсөж, мөрдөсийг нь зүүгээд, алба гүйцэтгэж байгаа төрийн тусгай ангиллын албан хаагчид байх ёстойсон. Албыг иймэрхүү маягаар гүйцэтгэж болдог бол ч алга урвуулахын төдий зүйл юм байна гэж бодогдмоор биш гэж үү. Эсвэл хөөрхийс цалин хангамжиндаа сэтгэл нь цадахгүй голоод, түүнийгээ илэрхийлж буй нэг хэлбэр нь ч энэ юм билүү. Сүүлийн үед шүүгчид гэж нэг их “дааж давшгүй гавьяатай улс” байдаг учир сард 3.0 саяас 6.0 сая төгрөгний цалин авах ёстой гэж хуульчлан, баталгаажуулж өгсөн. Харин мөрдөн байцаагч, прокурор гэх мэтийн барьцах эрхтэй “гавьяатнууд”-ын хувьд цалин хөлснийх нь хэмжээ ямар байдгийг мэдэхгүй юм. Шүүгчдийн хэмжээнд хүрэхгүй болоод барьцаад байгаа шалтгаан буй бол төрөөс үүнийг нь даруйхан шийдвэрлэж өгвөл яадаг бол гэж ч бодогдоход хүрэв.

Гэсэн ч хохирогч хүүгийн хувь заяаг энэ мэт хариуцлагагүйн золиос болгоод орхиж болно гэдэгтэй уншигч та лав санал нийлэхгүй байх. Тийм учраас бид энэхүү хэрэгсэхгүй болгосон хэргийг түүнчлэн үүнтэй адил замаар завхарч, хохирогчийг давхар хохироосон хэргүүдийг үнэн мөнөөр нь шийдвэрлүүлэхэд уншигч та ч бас хувь нэмрээ оруулж бидэнтэй хамтран тэмцэх ёстой гэсэн саналтай байгаагаа дашрамд илэрхийлж байгаа юм.

Г.Үнэнтоль

 

Єрөнд баригдаж, улсаараа дампуурах хямрал руу зүтгэж эхэллээ

Uriin taiz

Грек, Испани, Аргентин, Португал, Украйн зэрэг дэлхийн улс орнуудын туулсан, туулж яваа тvvхийг харахад єрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хvнд хэлбэр бєгєєд эцэс сvvлд нь улсаараа дампуурлаа зарлаж, наашаа харсан болгонд байгаа бvхнээ тавьж єгєхєд бэлэн, жинхэнэ гамшиг дагуулдаг ажээ. Испани, Аргентин улсууд импортыг тэвчиж болох хэмжээнд хазаарлаж, хєдєє аж ахуйгаа эрчимтэй дэмжсэний vр дvнд эдийн засгийн хямралаа тvр зуур намжаагаад байгаа бол Грек улс єнєєдєр манай Ерєнхий сайдын зарлан тунхаглаад байгаа дээд зэргээр бvсээ чангалж, тєрийн албан хаагчдаа 40 хvртэл хувиар цомхотгосны vр дvнд ямартай ч эдийн засагт нь зарим нэг сэргэлт ажиглагдаж эхлээд байгааг зарласан. Тэгвэл Украйн улс єнєєдєр гурав хуваагдчихаад эдийн засаг ярих тэнхээгvй байгаа. Эдгээр улсуудаас жишээ авбал єрийн хямрал нь их хугацаа шаарддаг, улс орны нийгэм эдийн засгийн хєгжлийг хэдэн арван жилээр ч хойш татаж болох ноцтой хямралаар тогтохгvй, асуудал нь даамжирсаар улс орны бvрэн бvтэн байдалд ч хамгийн их аюул дагуулдаг vндэсний хэмжээний гамшиг байдаг юм байна. Эцэст нь судлаачид, эдийн засагчид Грек болон Европын хямралд ороод буй Португал, Испани зэрэг улс орнуудын гол асуудал нь гадаад єрєнд оршиж байсныг нотлосон.

Єнєєдєр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 76 гишvvн одоогоор ДНБ-ний 55 хувьтай тэнцэж байгаа гадаад єрийг нэмэгдvvлж, 70 хувьд хvргэхээр хэлэлцэж эхлээд байна. Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачлан оруулж ирсэн гэж хэлж болох дахин нэг тэрбум ам. долларын єр тавихаар яригдаж байгаа энэ асуудал нь товчхондоо Монгол Улсад гадаад єрийн хямралын vндэс суурь нvvрлэж эхэлсний нотолгоо болж байна. Эрх баригчид сайндаа ч хамтарсангvй гэдэг нь харагдаж эхэллээ. Тэд эвсэж хамтарч аваад Монгол Улсыг єрийн хямралд оруулах, алс хэт нь нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, vндэсний аюулгvй байдалд ч заналхийлэх, тєлж дийлэхийн аргагvй єрийн таазыг нэмэгдvvлэхээр улайрч эхэллээ. Тэдэнд Монгол Улсын маргааш ирээдvй, vр хойчийн маань хувь тавилан падлийгvй болж эхэлж байна.

Тэд нам нийлж, сэм хуйвалдсаар єнєєдєр Тажикстан улс БНХАУ-д тавьсан их єрєндєє газар нутгийнхаа 40 хувийг тvрээслvvлэх, зарим хэсгийг нь бvр мєсєн алдаж байгаа гашуун тvvхийг давтахаар vгсэн хуйвалдаж эхлэв.
Монгол Улсын 2015 оны тєсвийн тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа нь ердєє л єрийн таазыг нэмэгдvvлж ДНБ-ний 70 хувьд хvргэх гэсэн хулгай, луйврын тохиролцоогоо хуулиар баталгаажуулах гэж vхэлдэн зvтгэцгээж байгаа хэрэг юм.

Хэдийгээр УИХ дахь намын бvлгvvд єрийн босгыг нэмэгдvvлэх асуудал дээр нэгдсэн зєвшилцєлд хvрч чадахгvй байгаагаас єчигдрийн Тєсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа гэсэн ч vнэн хэрэг дээрээ нэмж зээлэхээр яригдаж байгаа нэг тэрбум ам. доллараа хэрхэн яаж хуваах талаар л санал зєрєлдсєнєєс дахин тохиролцоо хийхээр цаг хожиж байна гэвэл vнэнд илvv ойртоно.

Ч.Сайханбилэгийн тэргvvлсэн Засгийн газар 2015 оны тєсвийн тодотголыг боловсруулахдаа Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд зарим єєрчлєлт хийхээр болж, єрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр зvтгvvлж байгааг УИХ дахь МАН-ын бvлэг ч чимээгvйхэн нvдээ аниад дэмжиж байгаа нь Монголын улстєрчдийн vнэн нvvр царайг хамгийн тодорхой илчилсэн vйл явдал болж байна.

Монгол Улсын гадаад єрийн таазыг нэмэгдvvлбэл намаасаа татгалзана, сєрєг хvчин болно хэмээж байсан єнєєх Ц.Нямдорж, Н.Алтанхуягийн Засгийн газартай дайн зарлах нь холгvй цамнаж байсан єнєєх Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар уг нь улс vндэстэн, ард тvмнээ vнэхээр л боддог бол одоо л жинхэнэ цам харайж байх учиртай. Гэтэл єнєєдvvл маань амандаа ус балгачихсан аятай чимээгvйхэн л гэлдрээд явна. Хэдийгээр єрийн таазыг нэмэх асуудлаар дуусдаггvй зєвшилцлєє хийгээд байгаа нэртэй ч эцсийн эцэст гадаад єрийг ДНБ-ний 70 хувьд хvргэх тохиролцоо нэгэнт хийгдчихжээ. Товчхондоо “Галт тэрэг хєдєлчихсєн” гэсэн vг. Уг нь єнєєдєр хvчин тєгєлдєр vйлчилж байгаа Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс энэ онд улсын єрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрvvлэхгvй байх vvрэг хvлээсэн. Гэвч хуулиа дэвсэлж сурсан манай дээдсvvд хуулинд єєрчлєлт оруулж, улсын єрийг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр Засгийн газар нь холбогдох хуулийн тєслийг санаачлаад байгаа. Засгийн газраас єргєн мэдvvлсэн дээрх тєсєлд энэ онд тєсвийн орлого, зарлагыг 905 тэрбум тєгрєгєєр тус, тус бууруулсан ч Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дvгээр зvйлийн зарим хэсэгт єєрчлєлт оруулах хvрээнд тєсвийн алдагдал, улсын єрийн хэмжээг нэмэгдvvлэхээр болжээ. Тодруулбал, уг хуулийн 19.6-д нэгдсэн тєсвийн тэнцвэржvvлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн ДНБ-ний 5 хувь, 2016 онд тухайн жилийн ДНБ-ний 4 хувь, 2017 онд 3 хувь, 2018 онд 2 хувиас тус, тус хэтрэхгvй байхаар заасан аж. Мєн улсын нийт єрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 2015 онд 70 хувь, 2016 онд 65 хувь, 2017 онд 60 хувь, 2018 онд 50 хувь, 2019 оны тєсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрvvлэхгvй байхаар єєрчлєлт оруулжээ.

Хамгийн хачирхалтай нь манай эрх баригчдын ам, ажил нь алд дэлэм зєрсєєр байгаа. УИХ дахь АН-ын бvлгийн дэд дарга Ш.Тvвдэндорж “Єрийн таазыг энэ удаад нэмэгдvvлэхгvй” гэсэн тайлбар єгч “76 худалч”-ын нэг гэдгээ зарласан бол УИХ дахь бие даагчдын зєвлєлийн гишvvн Ц.Даваасvрэн “2015 онд єрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хvргэхээр эрх баригчид тєсвийн тодотголыг єргєн мэдvvллээ” хэмээн бодит байдлыг зарласан.
Тэгвэл Монгол Улсын гадаад єрийн бодит байдал єнєєдєр ямархуу хэмжээнд байгааг Монголбанкнаас гаргасан дараах хэдхэн тоо баримтаас харж болно.

Монгол Улсын нийт гадаад єр (Засгийн газар, Монгол банк, Хувийн хэвшил) 19,82 тэрбум ам.долларыг єнєєгийн ханшаар тооцоход 37,2 их наяд тєгрєг дээр дотоодын зээлийн єрийн vлдэгдэл 12,7 их наяд тєгрєгийг нэмж тооцоход Монгол Улсын нийт єрийн хэмжээ 49,9 их наяд тєгрєгт хvрч байгаа нь манай улс гадаад єрийн дарамтанд орсоныг харуулж байгаагаас гадна єрийн сvлжээнд унасаныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газрын гадаад єрийн хэмжээ 2014 оны хvлээгдэж буй гvйцэтгэлээр ДНБ-ий 69,2 хувьтай тэнцсэн байна.
Монгол Улсын нийт гадаад єр 19,8 тэрбум ам. долларын хvvний vйлчилгээг барагцаалахын тулд жилд дунджаар 10% гэж авч vзвэл 1,98 тэрбум ам. доллар буюу 2014 оны хvлээгдэж буй ДНБ болох 21,7 их наяд тєгрєгтэй харьцуулахад 17,1 хувь болж байна.

Иймд манай улсын эдийн засаг доод тал нь жилд 18 хувиар єсєєгvй тохиолдолд бие даан энэ єрнєєс гарах боломжгvй болж.

Хэрвээ жилд дєрвєн тэрбум ам. доллар нийт єрийн vйлчилгээнд, мєн таван тэрбум ам.доллар импортын санхvvжилтэнд шаардлагатай гэж vзвэл манай улсад эдийн засгаа тогтвортой байлгахын тулд жилд доод тал нь есєн тэрбум ам.доллар шаардлагатай юм байна. Харин 2014 оны экспортын нийт орлого 5-5,5 тэрбум ам.доллар болохоор байгаа ба зєрvvг нь бид гадаадын хєрєнгє оруулалт, зээл, тусламж, гадаадад амьдардаг иргэдийнхээ урсгал шилжvvлэг болон валютын нєєц зэргээр санхvvжvvлэх шаардлагатай тулгарчээ. Хэрвээ vvнийг санхvvжvvлж эс чадвал, цаашид валютын нєєц дуусч манай эдийн засагт нvvрлээд байгаа єрийн хямралыг эхлvvлэх нь гарцаагvй. Мєн гадаад валютын албан нєєц эрс буурсан нь олон улсын vнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг B1 тvвшнээс B2 болгон бууруулах нэг шалтгаан болжээ. Зээлжих зэрэглэл буурсан нь дэлхий нийтэд Монгол Улс гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн тєлєлтийг хийж чадахгvй эрсдэл vvсч байгаа дохио єгч байгаа ба дахин Олон улсын санхvvгийн зах зээл дээрээс зээл авахыг хvсвэл єндєр vнэтэй, тохиромжгvй нєхцєлтэйгээр зээл авах байдалд оруулаад байгаа аж. Монгол Улсын засгийн газар єнєєдрийн байдлаар ойрын 10 жилд нэгдсэн тєсвийн зарлагынхаа 8-10 орчим хувийг зээлийн vйлчилгээнд тєлєхєєр болж байгаа.Иймд тєсвийн орлогоо жил бvр наймаас дээш хувиар єсгєх шаардлагатай.

Дээрхээс харахад нийт зээлийн vйлчилгээ нь Хєгжлийн банкны зээл болон Чингис бондыг эргэн тєлєх 2017 болон 2018 онуудад тєсєвт єндєр дарамт vзvvлэх нь тодорхой. Энэ бvхнээс дvгнэлт хийвэл Монгол Улс ойрын дєрвєн жилд Хєгжлийн банк, “Чингис”, “Самурай” бондын эргэн тєлєлтийн дарамтад орох гэж байхад манай дээдсvvд дахин нэг тэрбум ам. долларын єр тавихаар улайрч, товчхондоо улсаараа Грекийн араас орж хоёр гараа єргєн дампуурах зам руу гулсаж эхэллээ.
Эх сурвалж: Shuurhai

 

 

Төрийн нэр барьж, жирийн ардыг залхаан тамлагсад

Ил захидал

 Tamlagsad 1

Хуулийн байгууллагууд нь төр, түмнээ гэсэн нэг зорилготой ч бие биенээсээ үл хамаарах тус тусынхаа тогооноос хооллох ёстой байх. Би үүнийг хэн нэгэнд нь халдварт өвчин тусахад нөгөө нэгд нь халдварлуулахгүй байхаар хийсэн төрийн сайн бүтэц, сайн зохион байгуулалт гэж үздэг юм. Гэтэл Ховдын гарын хуруунд багтаж тоологдохоор цөөн ч нөлөө бүхий хэсэг бүлэг этгээдүүд хувийн өш хонзон авах, ашиг хонжоо олох гэсэн нэг л зорилготойгоор, нэг л хөөтэй хар тогоо тойрон сууцгааж бохир хошуу, бузар сарвуугаа дүрж холлодог болсоор удаж   байна. Эдний зарим нэг нь албан тушаал дэвшиж, буурч, зайлж зарим нэг нь ажлаасаа хөөгдөж эрхээ хасуулж хорогдож байдаг ч эрх биш амьтан юм болохоор үржилд орж тоо толгой нь өсч байдаг шиг байгаа юм. Тэд өөр хоорондоо нийлж, найзан дундаа найрч, гэмт хэрэгтэнд ял завшуулж гэмгүй хүнийг гүтгэж ял өгдөг байсан бол сүүлд гэмт хэргийн хохирогчыг гүтгэж ял өгч, ял тулгадаг. Иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгон Улаанбаатарт болсон асуудлыг Ховдод харьялуулан завхаруулдаг болсон.

Тээр жилийн хавар Ховдын ядарсан иргэдийн хувьд их ээлтэй сайхан хавар байсан юм. Юу гэвэл, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүх, прокурорын дээд удирдлага шинээр томилогдсон явдал шууд бусаар нөлөөлснөөр нилээн хэдэн хүн бузруудын савраас мултарч эрх чөлөөний нарыг харж, чөлөөтэй агаар амьсгалах эрхтэй болсон. Зарим нэг нь бүр хүзүүнээсээ гогцоодуулчихсан цаазын тавцан руу чирэгдэж явах замдаа мултарч, эрх, эрх чөлөөтэйгээ золгох шиг болсон. Гэхдээ асар их хохирол амсан байж

Үүнээс 30-аад жилийн өмнө Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга гэх авгай Мягмар гэгч ялтантай нэг хөнжилд орчихоод Эрдэнэтийн гайхамшиг болсон хуульчдийг энгийн иргэдийн хамт шүүхтэйгээ нийлж байгаад аймшигтайгаар гүтгэн хэлмэгдүүлсэн түүх хараахан мартагдаагүй байх.

Тэгвэл өнөөгийн хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм эрх зүйт төртэй ардчилсан улсад маань тэр “мама”-гийнхаа арга барилаар ажилладаг прокурор байсаар байна. Ялгагдах зүйл бараг байхгүй. Ялгаатай талаас нь яривал: Хаа очиж “мама” нь нэг л ялтантай нэг хөнжилд орчихоод бусдыг гүтгэж байсан бол одоогийн зарим нэг прокурор нь их замбараагүй зүсэн зүйлийн эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийн хөнжил дамжин явж бусдыг гүтгэдэг юм.

Хаа очиж “мама” нь өөрөө санаа, санаачилга гарган, татаж чангааж байгаад ялтан Мягмарыг хөнжилдөө оруулж авчихаад бусдыг гүтгэж байсан бол одоогийн зарим нэг прокурор нь их дуртай. Захын нэг малын хулгайч даллангуут далдагнаж очиж хөнжилд нь орчихоод ялтан төрүүлэх ажлаа хийдэг юм.

“Мама”-гийнх нь хэлмэгдүүлсэн хүмүүстэй тухайн цаг үед ойр харьцаж, бүгдийг нь их хүндэлдэг байсан. Харин тэр үед хэзээ нэгэн цагт тэдэнд оногдсон шиг гашуун хувь тавилан өөрт маань оногдоно гэж яахан зүүдлэх билээ.

 

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-1

2002 оны 11-р сард УЕП-ын дэргэдэх МБА-ны Ховд аймгийн ЦГ-т ажиллаж байсан намайг илт хууль бусаар эрүүгийн хариуцлагад татсан.

1. Надтай уулзаж тайлбар аваагүй, сэжигтэнээр тооцоогүй, шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй мөртлөө, Үүнээс 5 сарын өмнө ялтан Доржсүрэнг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэж өөрсдөө дүгнэлт гарган зүйлчилж, эрүү үүсгэх тогтоолоо Улаанбаатар хотод урьдчилан бичиж ирсэн.

2. Миний эсрэг нэг ч хүн бичгээр болон амаар өргөдөл, гомдол огт гаргаагүй байхад аймгийн орлогч прокурор байсан Бат-Очир өөрийн санаачилгаар дан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд хөтөлж асуулт тавиад тохируулж хариулт бичих замаар 5 хоногт биш 5 сарын турш “маш нууц”-аар мөрдөн мөшгиж бүрдүүлсэн, заримынх нь орон зай, цаг нь тодорхойгүй галзуу хүний тэмдэглэл шиг материалийг нь иш үндэс болон эрүүгийн хариуцалгад татсан.

Бат-Очир гэж хэн бэ?

Цагдаагийн сургуулийг төгссөн ч ажлыг нь хийж чадахгүй мунгинаж байгаад халагдсан цагдаагийн гологдол. Ер нь Цагдаагийн гологдолууд прокурорын ажилд орохоороо шилэгдмэлээр тодордог. Аймаг хотын ерөнхий прокурор, орлогч прокурор, Ахлах прокурор, ахлах мөрдөн байцаагч гээд. Үүнийг би прокурорын үндсэн боловсон хүчний ур чадвар муудсантай холбон ойлгодог юм.

Бат-Очир цагдаад мөрдөн байцаагч байхдаа нэгэн хэрэг дээр хэрэгтэнг хохирогч болгоод хохирогчыг нь харин хэрэгтэн болгочихсон манаргаж явхад нь миний бие аймгийн орлогч прокурор байсан Эрдэнэбалсүрэнд танилцуулан, байрыг нь сольж залруулан шийдвэрлэж байсан удаатай.

Бат-Очир хулгай хийж байсан. Үүнийг би өөрөө нотлохоос гадна Хуулийн байгуулага нь шалгаад тогтоочихсон. Өөрөө хулгайч болохоо хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулчихсан. Өөр хоорондоо хуйвалдаад ял завшаад   өнгөрсөн болохоос биш.

Прокурор нь шүүхтэй нийлж байгаад иргэн Мөнхбаярыг байгаль орчноо хамгаалах зорилгоор байлдааны зэвсэг олж авсанд нь 21 жил 6 сарын ял өгч үүнийгээ багадуулчихлаа гэж тохуурхдаг.

Тэгвэл байгаль орчноо сүйтгэх зорилгоор байлдааны зэвсэг олж авсан прокурорт Эрүүгийн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага ч оногдуулахгүй хуйвалдаад өнгөрдөг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль иргэн Мөнхбаярт л үйлчилэхээс биш эрх мэдэлтэнд үйлчилэхгүй. Харин дээд шүүх Мөнхбаярт холбогдох хэрэг ял оногдуулсан байдлыг нь хянан хэлэлцээд, 7 жил болгосон гэсэн байх. 14 жил 6 сар хасагдаж байна. Болоо ш дээ. Ийм жишээнүүд Ховдод ч байдаг. Нэг иргэнийг гэм буруутай гэж тооцон, 10 жилийн ял оногдуулж, хорих ангид ялыг нь эдлүүлж байхад нь Дээд шүүх гэм буруугүй болохыг нь тогтоон суллаж гэрт нь хариулж байсан. Бас нэг нөхрийг гэм буруугүй гэж үзэн суллаж гэрт нь хариулсныг Улаанбаатар хотын дүүргийн Шүүх гэм буруутай болохыг нь тогтоон, 20 жилийн хорих ял оногдуулж биечилэн эдлүүлж байгаа гэх мэт.

Шүүхүүд өөр, өөр эрх мэдэлтэй ч нэг л эрүүгийн хууль хэрэглэж, нэг л байцаан шиитгэх хуулийг удирдлага болгодог. Шүүгч нарт алдах зүйл байдаг л байх. Тэд 10 сараар хүндрүүлсэн эсвэл хөнгөрүүлсэн ял өгч болох юм гэж үзэхэд арав, хорин жилээр андуурч байгааг нь юу гэж ойлгох бэ?

Намайг гүтгэсэн асуудлыг тухайн үеийн прокурорын дээд удирдлага, УЕП-ын дэргэдэх МБА-ны удирдлага засаж залруулах бүрэн бололцоотой байсан ч хүсээгүй юм.

1.             Би гэм буруугүй болохоо хөдөлшгүй баримтаар батлаж нотолж байсан.

2.             Хохирсон гэх Доржсүрэнгийн төрүүлсэн ээж нь болон бусад олон хүн Доржсүрэнгийн эгэм үүнээс 5 сарын өмнө биш 10 жилийн өмнө нэг биш хоёр удаа хугарч байсан гэж тов тодорхой гэрчилж мэдүүлэг өгч байсан.

3.             Доржсүрэн ч хожим тодорхой шалтгаанаар гүтгэсэнээ хүлээж, үүнийгээ шорон дотроос удаа дараа бичгээр илэрхийлж байсан. Эдгээр хэргийг хавсаргасан ч намайг цагаатгах үндэслэн гэж үзээгүй юм.

4.             Ялтан Д.Доржсүрэн надад зодуулснаас эгэм нь хугарсан гэх үед цагдан хорих байранд иргэдийн олон тооны мал хулгайлсан хэрэгт цагдан хоригдож байсан. Түүнээс хойш нэг ч өдөр суллагдаж гараагүй. Мөн ямар нэг өвчин, зовиурын учир нэг ч удаа эмнэлэг, эмчид хандаагүй байдаг юм. Яс нь хугарсан, тэр тусмаа 2 дахь жилдээ хоригдож байсан хүн эмчид хандаагүйгээр тэсвэрлэж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргасан мөртлөө прокурорын Мөрдөн байцаах алба үүнийг санаатайгаар ойлгоогүй юм.

Д.Доржсүрэн гэж хэн бэ?

Удаа дараагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод мал хулгайлсан ч ганц ч өнчин ишиг төлж байгаагүй, ба ар талтай хулгайч. Удаа дараа хулгай хийх бололцоог нь тэр үеийн прокурорууд олгож байсан. Цагдаа хэргийг нь шалгаад прокурорт шилжүүлдэг. Прокурор ёс юм шиг даалтанд гаргадаг. Д.Доржсүрэн ёс юм шиг оргож, дахин хулгайгаа хийдэг. Цагдаа асар их зардал, чирэгдэл болж байж нэг нэг юм барьж ирээд, хэргийг нь бүрдүүлж, прокурорт шилжүүлдэг. Тэд даалтанд гаргадаг. Оргодог дахиад гэмт хэрэг үйлддэг. Ийм байдлаар зориуд олон жил сунжруулсан хэрэг. Хамгийн сүүлд хамт хоригдож байсан хүмүүсээ зодож, бэлэг эрхтнийг нь галаар түлж хуйхалж, тамхиныхаа галыг тэр хүмүүсийн хамрын үзүүр, хоёр хөх, хацар, цавин дээр нь дарж унтраах зэргээр бусдыг тарчлаан зовоож, танхайрсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд өгөхөд нь ял нэмэх биш бүр урьд нь оноосон байсан ялынхаа хугацааг хасан хөнгөрүүлж өгч байгаа юм.

Шүүх, прокурорынхан намайг гүтгэх ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн хэрэг л дээ. Би хүлээсэн үүүргийнхээ дагуу дээрх аймшигтай үйлдлийг тухайн цаг үед нь мэдэж, таслан зогсоогоогүй байсан бол Д.Доржсүрэн хүний аминд хүрэх л байсан. прокурорын Мөрдөн Байцаах Албаны муухай үйл ажиллагаанд дургүйцэж “Шударга бай л даа” гээд хэлчихсэн чинь Дүгэрээ гэгч мөрдөн байцаагч зуултаа улам чангатгаж, “зүй бус авирласан” гэсэн ЭБШХ-нд байхгүй зүйл заалтаар 14 хоног шоронд суулгасан. Үнэхээр зүй бус авирласан юм бол эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага оногдуулмаар юм.

Дүгэрээ гэж хэн бэ?

Баян –Өлгий аймгийн Шүүхэд ажиллаж байгаад дутагдлаар хөөгдсөн ч прокурорын Мөрдөн Байцаах Албанд мөрдөн байцаагчаар тодорсон нөхөр. Прокурорт ч нэг их удаагүй хулгай, луйврын хэргээр ч гэлүү ажлаасаа хөөгдчихсэн гэсэн. Хэдэн жилийн өмнө Баян Өлгий аймгийн зах дээр хятадын хортой спиртийг ходоодондоо шингээн устгаж, түмэн олноо хордож үхэх аюулаас аврах “Буянтай” ажил хийж байна гэж сонсогдож байснаа сураг алдарсан. Өөрөө хордоод үхчихсэн ч байж магадгүй. Дүгэрээгийн миний нэр дээр бичсэн хууль бус цагдан хорих тогтоолыг нь Шүүгч Бямбасүрэн батламжилсан байдаг юм.

Бямбасүрэн гэж хэн бэ?

Цагтаа прокурор Бат-Очир болон өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт хавтаст хэрэгт байсан хээлтэй гэдэг үгүүдийн сүүлчийн “тэй” дагаварыг “гүй” болгон засварлаж тухайн үеийн онц хүнд хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, ял завшуулах гэсэн гэмт үйлдэл нь илэрч Эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан ч мөрдөн байцаах эрх давхар эдэлдэг байсан миний бие шалгаж байсан юм. Хожим нь энэ хэргийг эрх мэдэлтнүүд ЭБШХ-ийн зүйл заалтаар биш нэгэн албан тушаалтны “Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болго” гэсэн албан тоотын дагуу хаасан.

Намайг анх шалгаж байсан мөрдөн байцаагч Дүгэрээ ажлаасаа хөөгдсөний дараа түүний залгамж халааг Эрдэнбат гэгч авч үргэлжлүүлсэн. Эрдэнбат надад 2 зүйл ангиар 12 жил хорих ял сонсгон, яллагдагчаар татсан. Энэ ял нь Бат-Очир тэр хоёрт чамлалттай санагдсан юм байх. Дахиж хүний ой ухаанд оромгүй олон төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Тухайлбал: Нэг малын хулгайчийн ботинкийг булааж, дээрэмдэж авсан байна гэж шалгасан. Би “Жирийн нэг цагдаагийн тарчигхан амьдралаар амьдардаг ч гэсэн нэг муу малын хулгайчийн шивэртэй ботинк булааж, дээрэмдэж авах дээрээ тулаагүй ” гэж нотолж баталсанаар нэг юм мултарсан. Бас нэг орон байрны хулгайчийн цээж рүү нь өшиглөснөөс өвчүү нь ар нуруундаа наалдчихсан 3-дахь жилдээ хэвтэрт тарчилан зовж байгаа юм байна гэж шалгасан. Би “Резинээр бүтээгдсэн хөндий цээж л биш юм бол хүний өвчүүг ар нуруунд нь наалдтал өшиглөдөг хүчтэн хорвоод байхгүй байлгүй” гэж мэдүүлж байсан. хожим нэг Мэс заслын эмч “Уг хүн суурь өвчтөй. Өвчүү нь байх ёстой байрандаа байна” гэж тодорхойлсноор сая нэг юм мултарсан. Хэрэв тэдний тулгасан хэрэг болгон нь үнэн болж тогтоогдсон бол би цаазаар авхуулдаггүй юмаа гэхэд өдийд бүх насаараа гяндандуулчихсан сууж байх байсан.

Мөн энэ үеэр прокурорын мөрдөн байцаагч Одгэрэл гэсэн байх нэг нөхөр Ховдын Уртын нуруунд гутлынх нь хоншоор эргэчихсэн тэмтчиж явсан байгаа юм. Тэр хаанаас юугаа ч олж сонссон юм нэг малчинтай уулзсан. “Тэр нөхөр үүнээс 5 жилийн өмнө эндээс 2 аргаль агнасан гэсэн энэ талаар мэдэх зүйл байвал хэлж өгөөч” гэж. Энэ нь прокурор Бат-Очирын “ Маш нууц”-аар материал цуглуулсантай адил үйлдэл л дээ. Уг нь хэн нэгэн дурын этгээд ийм байдлаар тэмтчихийг хуулиар хориглодог. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалт ч байдаг. Нэг их хэрэглэгдээд байдаггүй Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтыг хаа очиж прокурорын МБА хэдэн жилийн өмнө 4 хүн дээр (нэгийг нь хэлмэгдүүлснийг эс тооцвол) амжилттай туршин хэрэглэж Шүүхийн хаалга татуулж байсан. Тэд прокурор угшилтай нэг нөхрийн зүрх нь хаашаа цохилж байгааг мэдэх зорилгоор чагнуураар чагнасан нь буруу байсан юм байх. Гэтэл сүүлийн үед эд өөрсдөө их сонин юм ярьдаг боллоо. Онц хүнд өвчтөнөөс бусдыг нь заавал эмнэлэгт хэвтүүлэн оношыг нь тогтоох шаардлага огт байхгүй. Ердөө бүгдийг нь гадуур байлгаад л чагнуураар чагнаж өвчтэй, өвчингүйг нь тогтоочих хэрэгтэй гэж. Болдог л юм байх даа. Хэн нэгнийх нь өвчин нь даамжирч хүндэрч эсвэл халдвартай байгаад хүрээгээ тэлэх юм биш байгаа. Гарч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм уу. Америкийн детектив киноны хэсгээс ярих ч амархан л даа.

Дээрхи дөрвөн хүнийг эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар (хууль бусаар 1 зүйл анги нэмж зүүж өгсөнийг эс тооцвол) зүйлчилснээс нэг нь “Төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулах” гэсэн зүйл анги гэж байгаа. Тэгвэл Улаанбаатар хотоос Ховдод тэнүүлчилэн ирж тэмтчиж байгаад буцсан мөрдөн байцаагчид нь халаасныхаа мөнгөөр лав яваагүй байх.

Мөрдөн байцаагч Эрдэнэбат гэж хэн бэ?

Оросын Волгоградад Мөрдөн байцаахын Дээд сургуулийг төгссөн юм байна. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт томилогдсон ч ажлыг нь хийж чадаагүй. Мунгинаж байгаад халагдсан. Цагдаагийн гологдол. Прокурорт бол шилэгдмэл нь прокурорын ахлах мөрдөн байцаагч Эрдэнбат Ховдод ажиллаж байх хугацаандаа зочид буудалд арихдан согтуурч, улмаар хугархай хөлтэй , 2 суга таягтай ядарсан эрд эр бяраа гарган танхайрсаны учир эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь торны цаана өрөвдөлтэй амьтан баргар царайлан бүлтэгнээд зогсож байхад нь би гарган авч шарыг нь тайлан, тал зассан ч хүний сайхан сэтгэлийг ойлгодоггүй хөлдүү толгой байсан л даа. Мань эр өвлийн идэр ес тачигнаж байхад шөнө дунд мөн л зочид буудлын гадна шал согтуу дотуур хувцастайгаа хөл нүцгэн хөлдөж үхэх гэж байхад нь надтай хамт ажилладаг байсан найз маань таарч, дулаан газар бараадуулан, амийг нь аварч байсан ийм л хүн. Мөрдөн байцаагч Дүгэрээ намайг хууль бусаар 14 хоног цагдан хорьж, 4 сарын турш албан тушаалын эрхийг минь түдгэлзүүлж чадсан бол Эрдэнэбат ямар ч үндэслэлгүйгээр бүтэн жилийн турш, зориуд мөрдөн байцаалтанд байлгасан. Эцэст нь 2 хавтастай, 1000 гаран хуудастай гүтгэж бүрдүүлсэн хавтаст хэргээ прокурорт шилжүүлсэн. Прокурор нь шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг Шүүх рүү шилжих явцад хорих камерт байсан намайг буруугүй болохыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг дотроос 7-н хуудас материал алга болчихдог юм. Үүнийг мөрдөн байцаагч Эрдэнбат хуудас алгасч дугаарласан гэж цэвэрхэн тайлбарладаг. Энэ нь социализмийн үеийн нэгэн зураачийн бүтээл дээр бичсэн байдаг “Капитализмийг алгасч”... гэсэн тайлбартай утга нэг. Алдарт зураач маань тухайн үеийн нийгмийн захиалгаар төрийн далбаа мандуулсан морьтон эрийг хараас шарыг алгасан улаан өнгө рүү харайлган орж байгаагаар зөгнөн дүрсэлсэн бол адгийн мөрдөн байцаагч Эрдэнбат хамсаатнуудынхаа захиалгаар гартаа юу ч үгүй явган намайг цагаанаас хар руу алхуулж оруулахаар санаархан сараачсан юм. Ингээд Шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө би Ховдын шүүхээс татгалзах хүсэлт гаргасан.

1.             Анх намайг эрүүгийн хариуцлагад татаж байх үед аймгийн “шүүхийн эзэн” Тайванхүү шүүгч нартаа “Тэр нөхрийн хэрэг ирэхээр анхан шатны Шүүх заавал 1 жилийн хорих ял өг. Давах шатанд нь тэнсэн” болгоод ажлаас нь хусуулах хэрэгтэй гэж үүрэгдээд цаадуул нь “За тэгье” гэж дэвхцэж байсан тухай баттай эх сурвалжаас сонсож байсан юм.

2.             Намайг шүүх, шүүгчдийн бүрэлдэхүүнийг гайхалтай сонгосон байдаг. Даргалагчаар нь Туяа гэгч бүсгүйг томилсон. Туяа шүүгчийн нөхрийг олон жилийн өмнө миний бие, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй удсан хүн аминий хэрэгт зарим нэг мэдээ, мэдээллийг үндэслэн 14 хоног Цагдан хорьж гэм буруугүй болох нь тогтоогдсон тул уучлал гуйж суллаж байсан. Муйхарлаж хэлмэгдүүлээгүй Туяа шүүгч үүнд эмзэглэж явдаг байсан. Бүрэлдэхүүнд нь шүүгч Бямбасүрэнг оруулж байгаа юм. Бямбасүрэн хэн болохыг дээр товч дурьдсан. Надад таагүй ханддаг 2 шүүгчийн гараар оруулж Шүүх, шүүгчийн сүр хүчийг үзүүлэх, хувийн өш хонзон авахуулах, гүтгэх ажиллагааг амжилттай төгсгөх гэсэн алсын хараатай, мундаг томилгоо байсан. Гэхдээ тэд шүүхийн харъяалал өөрчлөгдөж болохыг урьдчилан тооцоогүйдээ алдсан юм. Тэгээгүй байсан бол намайг зүйл дуусгах л байсан.

Миний Ховдын шүүхээс татгалзсан хүсэлтийг тухайн үеийн Дээд шүүх үндэслэлтэй гэж үзэн Увс аймгийн шүүхээр шийдвэрлүүлэх харъяалал тогтоож өгсөн. Эцэст нь Увс аймг дахь төрийн Шүүхийн Ерөнхий шүүгч Ёндон өөрөө даргалсан шүүх хурал 2003.09.29-ний өдөр болж надад холбогдох асуудлыг эцэслэн хэлэлцэж, холбогдолгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Увс аймгийн шүүхийн энэ шийдвэрийг яагаад ч юм Дээд шүүх татаж хянаад хэвээр баталснаар асуудалд цэг тавигдсан.

Намайг гүтгэх ажиллагаанд энгийн тооцоогоор 10 сая орчим төгрөг зарцуулсан. Энэ 10 сая төгрөг лав хэн нэгний халааснаас гараагүй. Төсвийн мөнгө Татвар төлөгчдийн мөнгө Татвар төлөгчид гэмт хэрэгтэй тэмц гэж прокурорын Мөрдөн байцаах албанд 10 сая төгрөг өгсөн болохоос биш хэн нэгнийг гүтгэхэд зарцуул гэж өгөөгүй байх. Татвар төлөгчдийн нэг нь би өөрөө юм. Би өөрийгөө гүтгүүлэх гэж татвар төлөөгүй.

Хэдийгэр ажил төрлийн хувьд сайн сайхнаараа дуудуулдаг байсан ч мөрдөн мөшгилт хэрээс хэтэрч байсан учир ажлаасаа гарч, амар тайван амьдрахыг хүссэн.

2004.05.31 ний өдөр ээлжийн амралтаа авч, улмаар залгуулж, Цагдаагийн байгуулагад 27 жил ажилласны хувьд тэтгэвэрт гарах өргөдөлөө өгсөн. Гэтэл тэдний саврааас тийм ч амар мултрахгүй юм байж. Шоронд явуулж чадаагүйдээ хорссон тэд цагаандаа гарсан.

 

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-2

Прокурорын МБА нь өөрсдийнхөө шалгах харъялалаас гарчихна гэж сандарсан юм уу 2004.06.01-нд эрүүгийн хариуцлагад татсан. Бүүр хахууль авсан болгож байгаа юм. Хоёр малын хулгайчын хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэх гэхэд бид хоёр 7 хоногийн өмнө хулгайн хэргийн учир шүүхээс “тэнсэн” авсан. Одоо очихоор хорих ял өгнө. Аргалаач гээд 200,0 мянган төгрөг гарган, ширээн дээр тавихаар нь хураан авч, Цагдаагийн газрын даргын нэр дээр дэлгэрэнгүй илтгэх хуудас бичиж танилцуулсан. Цагдаагийн газрын дарга илтгэх хуудасны буланд миний санал болгосны дагуу Мөрдөн байцаах тасгийн даргад “ саналын дагуу хулгайн хэрэгтэй нь хахууль итгэхийг завдсан хэргийг хамтатган эрүү үүсгэж шалгъяа” гэсэн цохолт хийж, нөгөө буланд нь МБТ-ийн дарга мөрдөн байцаагч Алтанбадрал гэгчид хандан ижил утгатай цохолт хийсэн. Ингээд хоёр хулгайчид эрүүгийн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, сар гаруй болж байтал намайг хахууль авсан болгож байгаа юм.

1.             Би гэмт үйлдэл дээрээ баригдаагүй

2.             Би хэн нэгэн “Галдаатан” дээр хэргээ илчилж очоогүй.

3.             Хэн нэг “Галдаатан” намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг нөхөн илрүүлээгүй.

4.             Би хууль бус үйлдэл, хийгээгүй хэргийг зохих журмын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлсэн. Нэг ч төгрөг хувьдаа завшаагүй.

               Нэг хулгайчын аавынх нь өгсөн “Мерейхан шударга хүн болж, нэр төр олох гэж хүүгээр минь зориуд мөнгө авахуулаад улмаар хахууль өгөх гэсэн” гээд бариад өгчихсөн гэсэн өргөдлийг иш үндэс болгон намайг эрүүгийн хариуцлагад татсан.

Харин миний шилжүүлсэн мөнгийг мөрдөн байцаагч байсан. Алтанбадралт хувьдаа завшин (прокурортой хувааж идсэн гэж үздэг) асуудал гарч ирэхээр буцаан, мөнгөний дэвсгэртийг сольж хийснийг намайг сольсон болгон гүтгэж байгаа юм. Тэд прокурорт 3 удаа хэрэг шилжүүлэхдээ сүүлчийн 2 удаад нь хураагдсан 200.000 төгрөгийг огт хавсаргаагүй байдаг. Бүр хахууль өгөх гэсэн хэргийг нь цэвэрлэн, зөвхөн хулгай хийснээр л зүйлчилсэн байсан. Эндээс хэн хууль бус үйлдэл хийснийг харж болох байх. Хожим энэ хэргийг хулгай хийсэн оныг нь 1 жилээр урагшлуулж хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосон. Намайг гүтгэх ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, хулгайч найз нартаа хариу барьж байгаа хэрэг. Бид “мал дагавал ам тосдоно” гэж ярьдаг бол эд “малын хулгайч дагавал ам тосдоно” гэж үздэг юм.

Б.Алтанбадралт гэж хэн бэ?

Уг нь 5-р ангиасаа сурлагаар хасагдсан гэдэг юм. Гэтэл 10 жилийн дараа ЦДС-ийн дэргэдэх эрх зүйн төлбөртөй анги төгссөн гоц ухаантан. Цагдаагийн гологдол энэ нөхөр удаа дараа бусдын халаас ухаж байсан халаасны хулгайч. Эхлээд МБТ-ийн даргатайгаа нийлж иргэн Ц-г хулгай хийсэн болгон гүтгэж, тогтоож чадалгүй 24 цаг хорьж шүүх шоронгоор айлгаж байгаад 30,000 төгрөг авч байсан бол хяналтын прокурор Гантулгатай нийлж, иргэн М-ийг хулгай хийсэн болгон гүтгэж, шоронд явуулна гэж дарамтлан хоёр удаагийн үйлдлээр 350.000 төг авч байсан. Цаад хүн нь мөнгийг хий орон зайнаас илбэдэж гаргахгүй. Өврөөсөө түрийвчнээсээ халааснаасаа гаргаж өгнө. Энэ утгаар нь халаасны хулгайч гээд байгаа юм. Ер нь арга сэдэлтийн хувьд халаасны хулгайчаас ялгараад байх зүйл огт байхгүй. Яг адилхан ижилхэн нэг тэрэгний хоёр дугуй хэрэв цаад   хүмүүс нь мөнгө өгөөгүй байсан бол наад хоёр нь хэлсэндээ хүрч нөхцөлд шоронгийн хаалга татуулна.

Алтанбадралт, Гантулга хоёр хулгайч болохыг би өөрөө нотлохоос гадна прокурорын “алдарт мөрдөн байцаагч” Эрдэнбат Эрүү үүсгэн шалгаад учруулсан хохирлыг нь хагас дутуу төлүүлсэн “миний хоёр найз дахин хулгай хийгээд баригдаж болохгүй шүү” гэж нөхөрсөгөөр зөвлөөд, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Хожим нь халаасны хулгайч Гантулга ахлах прокурор болж дэвшсэн бол Алтанбадралтыг Ардын нам аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллуулсан.

Ингээд намайг авилгачин гэж үзээд шүүх болсон. Тайванхүү ялын төрөл хэмжээг мөн л урьдчилан тогтоож өгснийг сонсож байсан. Намайг шүүлгэхээр өнөөх Туяа, Бямбасүрэн хоёроос гадна Бадрахгэрэл гэдэг шинэ шүүгчийг томилж байгаа юм. Туяа тэр үед Булган сум дундын 2-р Шүүхийн Ерөнхий шүүгчээр дэвшин ажиллаж байсан. Бодвол миний бодийг хөтлүүлэх гэж зориуд дуудаж ирүүлсэн юм байх. Би тухайн Шүүхээс татгалзаж байсан өмнөх үндэслэлээ дахин гаргаж болох байсан ч тэр үед нэгэнт тэтгэвэрт гарчихсан байсан болохоор гэм буруугүй хүнд яаж ял өгөхийг нь харах гээд татгазаагүй юм. Гэтэл янзыг нь үзэх гэсэн биш янзлуулах шахсан. Гурван шүүгч, 2 хулгайч, 1 прокурор, 1 өмгөөлөгч, 2 иргэдийн төлөөлөгч нар нийлээд нэг тал болж би гонь ганцаараа эсрэг тал нь болж байгаа юм. Өөрөө өөрийгөө өмгөөлөн, гэм буруугүй болохоо баталж нотолж зарим нэг хүмүүстэй нүүрэлдүүлэх, шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Хаалттай шүүх хурал хийсэн.

Хамгийн сүүлд дүүжлүүр доор зогсож байгаа алуурчинд хандаж байгаа аятай “Сүүлчийн үгээ хэл” гэсэн. Би намайг гэм буруутай гэж үзэж байгаа юм бол ахиухан жилтэй ял өгөөрөй. Хоёрын хооронд ял шиг юм хэрэггүй шүү гэсэн. Ингээд 2 хулгайч болон надад тус бүр нэг жилийн хорих ял өгч Цагдан хорьсон. Хоригдоод 5 хонож байтал шүүгч Бямбасүрэн ирж уулзан “Тайванхүүгийн хатгаасаар их муухай юм хийлээ, Чамд заавал хорих ял өгөөрөй гээд дарамтлаад байсан. Өөрөө учраа олно биз” гээд даалтанд гаргасан.

Тэр цааш нь ярихдаа шүүх хуралдааны завсарлагаанаар зөвлөлдөх тасалгаанд Сум дундын ерөнхий шүүгч орж ирчихээд даргын хэлсэнээр заавал 1 жилийн хорих ял өгнө шүү. Өөр шийдвэр гаргаж новширвоо гээд Туяа бид хоёрыг дарамтлаад Бадрахгэрэлд “Чи муу амаа хамхиж аятайхан яваарай” гээд загнаж байсан гэсэн. Бямбасүрэнд хүн чанарын өчүүхэн ч гэсэн хэлтэрхий байсанд баярладаг. Одоо Бямбасүрэн дээрхи яриагаа нотлох эсэхийг мэдэхгүй юм. Хорих ял өгч цагдан хорьсон хүнээ дундаас нь өөрсдийнхөө санаачлагаар даалтанд гаргасан явдалд нь дүгнэлт хийж болох байх.

Хүний гэм бурууг тогтоогоогүй байж нэг нь ялын төрөл, хэмжээг урьдчилан тогтоож нөгөө нь ягштал хэрэгжүүлдэг шүүхийг хараат бус төрийн шүүх гэх үү. “Тайванхүүгийн хувийн шүүх” гэх үү. Зөвлөлдөх тасалгаанд дарамталах бүү хэл хэн нэгэн мэндчилэх гэж орж болох уу. Эсрэг тал нь өмгөөлөгчтэй байхад нөгөө тал нь хүсэхгүй байсан ч өмгөөллөөр хангах үүрэг шүүхэд баймаар юм.

Шүүх хурал дээр нэг их юм тогтоож ярьж чадахааргүй 2 хулгайч цаадуулынхаа цээжлүүлсэн уран мэдүүлэгийг шүлэг уншиж байгаа юм шиг дуржигнуулсан. Тэдний мэдүүлгээр бол нэг хулгайч надад хахууль өгөх санаа гаргахаар нь эхнэр нь дэмжин, зах дээр наймаа хийдэг нэг найздаа учраа хэлж гуйгаад, 150.0 мянган төгрөг зээлдэж авч надад өгдөг юм байна. Би дахиад 50.0 төг нэмж өг гэж шаардсан юм байх. Тэгэхээр нөгөө хулгайчын эхнэр нь дахиж найздаа очиж нэмж мөнгө зээлж аваад нөхөртөө өгсөн. Нөхөр нь надад өгсөн би хахууль аваад, Тэд хахууль өгсөн юм бол энэ хэрэгт хулгайчийн эхнэр нь хүртэл холбогдмоор юм. Гэхдээ энэ нь шүүх бүрэлдэхүүн, тэдний хамсаатнуудад огт хамаагүй. Намайг шоронд оруулах нь чухал байсан. дээрх шүүх хурлыг хууль ёсны шүүх хурал гэж үзэх үү.

Байдал ийм болсон учир Давах шатны шүүхийн харъяаллыг нь өөрчлөн хянуулж өгөх хүсэлт гаргасан чинь шүүхийн эзэн Тайванхүү цээжээ дэлдэн “Дээд шүүхийг би мэддэг юм. Заавал энд хянан шийдвэрлэх болно” гээд хүсэлтийг минь хүлээж аваагүй. Би ч хорих анги руу ачихыг нь хүлээгээд дахиж очоогүй. Тэд ч таг чиг болсон. Тайванхүү намайг том харж үзэн, ял завшуулж байгаа юм байнаа гэсэн чинь үгүй байж. Тэд намайг өмгөөллөөр хангах бүү хэл өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг минь хасаж, намайг оролцуулахгүйгээр эчнээ Шүүх хурал хийж хамсаатнуудтайгаа зөвлөлдөж байгаад тэнсэн өгч, улмаар үүнийгээ Дээд шүүхээр баталгаажуулчихсан байсныг 10 жилийн дараа сая олж мэдлээ.

Тайванхүү үнэхээр Дээд шүүхийг мэддэг юм байна. Ахиухан жилтэй ял хүссэн хүнд өчүүхэн төдий ял өгч болдог юм уу. Би Тайванхүү болон тухайн үеийн түүний 4-5 тооны хар нөмрөгтэй хөгшин хүүхэлдэйнүүдийнх нь өмнө нь өршөөл гуйж лав очоогүй. Өршөөл гуйгаагүй хүнийг өршөөж болох уу? Хахууль өгөөгүй хүнийг харж үзэж болох уу?. Нэг л учир байгаа байх.

Өөрийн эгнээнд байгаа ганц нэг бузруудын нүүрний арьсыг нь хамгаалах гэж нэг муу ядарсан иргэнээ золигт гаргасан тэр үеийн Дээд шүүхийн шийдвэрт харамсдаг. Гэхдээ эд хавтаст хэрэгт засвар оруулан хянуулчихсан юм биш байгаа гэсэн эргэлзээ ч төрдөг юм. Эд хавтаст хэргийг оролцогч нарт танилцуулсаны дараа янз бүрийн засвар хийдэг. Үндсэн баримтыг нь авч хаядаг. Хуурамч баримт нэмж хийдэг. Мэдүүлэг зохион бичдэг. Үүнийг би нотлохоос гадна цагтаа хуулийн дээд байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг миний мэдээллийн дагуу   шалгаад үнэн болохыг нь хүлээн зөвшөөрчихсөн зүйл. Гэмт хэрэгтнүүдэд Эрүүгийн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага ч оногдуулахгүйгээр хуйвалдаад өнгөрсөн болохоос биш. Нэгэнт өөрсдийнхөө хүсэл зорилгод тохируулан бүрдүүлсэн хавтаст хэргийг дээд шүүхийн Эрүүгийн танхим бүү хэл нийт шүүгч нарын хурлаар оруулаад ч ноцтой зүйл олж харах боломжгүй. Хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэгдсэн дур зураг л харагдана.

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-3

2006 оны 7-р сард Цагдаагийн офицер Мөнхжиг хувийн өш хонзон хөөж (шудрага бай гэж шаарддаг байсанд минь) архи уусныг минь далимдуулан газ, чулуугаар зэвсэглэн зодож гэмтэл учруулсан. Цусан далайд хутгалдан ухаангүй хэвтэж байхад минь хүмүүс таарч амийг минь аварсан байсан. Эмч нар миний хамар 3 хэсэг газраар хугаран муруйж, тохой мултарсныг засаж эмчилж өгсөн. Үүнээс нэг сарын дараа байх прокурорын мөрдөн байцаагч Эрдэнэбат таарч өргөдөл бичээд өгчих гээд байхаар нь бичээд өгсөн. Шинжээч томилохоор нь очиж үзүүлэхэд “Хүндэвтэр” гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. “Алдарт мөрдөн байцаагч” Эрдэнбат Мөнхжигт эрүү үүсгэн дөвчигнөж байснаа үнэн дүр төрхөө харуулсан. Тэр шүүх эмчийн “хүндэвтэр” гэсэн дүгнэлтийг Улаанбаатар хот руу авч яваад, “Хөнгөн” гэмтэл болгон бичүүлж ирсэн. Ингээд гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр олон нийтийн газар зэвсэг барин танхайрсан хэргийг аргагүй хамгаалалт хийсэн болгон хэрэгсэхгүй болгож, эргээд намайг зориуд худал мэдүүлэг өгсөн болгож, эрүүгийн хариуцлагад татан, сарын турш эрх чөлөөг минь хязгаарлаж байснаа бөөлжилсөн бөөлжисөө буцаан долоож, хэрэгсэхгүй болгосон. Эрдэнбат гуйж өргөдөл бичүүлж авсан гол зорилго нь Мөнхжигийг шоронгоор айлгаж байгаад ашиг хонжоо олох гэсэн шиг байгаа юм. Ямар ч байсан Эрдэнэбат Мөнхжигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод Улаанбаатарт очингуут хүсэлтээ гарган, ажлаасаа халагдсан. Бодвол овоо юм авсан байх.

Мөнхжиг гэж хэн бэ?

Нэрээ зөв бичиж чадахгүй мөртлөө Хувийн дээд сургуулиас “Хуульч” гэсэн дээд боловсролын диплом худалдаж аваад замын цагдаагаас офицер болон дэвшсэн. Ингээд хэдэн сар л болсон байх. Прокурор өмгөөлөгчтэй нийлж, 56 тооны бөхөн хулгайгаар агнасан Эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс их хэмжээний хахууль авсан хэргээр шүүхээр шийтгүүлж, Цагдаагаас хөөгдчихсөн.

Одоо алдарт авилгачин маань Ардын армид армийн албаны даргаар ажилладаг юм. Мөнхжиг хэн бэ гэж Ховдын захын нэг иргэнээс асуугаарай. Намайг ч гэсэн асуугарай. Би өөрийгөө өндөг шиг өөгүй, цэвэр ариун амьтан гэж хэлэхгүй. Надад дутагдал бий. Би энд дутагдлаа тоочоод яахав. Харин хэн ч намайг худалч, хулгайч, авилгачин, луйварчин байсан гэж хэлэхгүй. Цагдаагийн гологдол байсан гэж бүр ч хэлэхгүй. Үүнийг би баттай хэлж чадна.

1.             Хэрэв Ховдын шүүх эмч миний талд үйлчилж “Хөнгөн ” гэмтэлийг зориуд “Хүндэвтэр” гэмтэл болгон хуурамчаар дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хариуцлагад татагдмаар юм.

2.             Би тухайн үед тэтгэвэрт гараад хоёр жил болчихсон, Өөрөөр хэлбэл цагдаа биш энгийн хүн байсан. Энгийн хүнийг эрүүгийн хариуцлагад татах эрх (харъяалал) УЕП-ын дэргэдэх МБА-нд олгогдоогүй шиг санагдана. Галдаагийн албатууд хуулийг ингэж л завхруулж байсан.

Би тухайн үед “хүндэвтэр” ч биш “хүнд” гэмтэл авсан юм байна лээ. Хожим гэнэт ухаан алдан унаж, тэнцвэргүйтэн, явж чадахаа больж, “Тархины хүнд гэмтэл” гэсэн оноштойгоор аймгийнхаа эмнэлгт 2 удаа хэвтэн эмчлүүлж, улмаар эмч нарын зөвлөснөөр УБ хот явж 3-р эмнэлэгт үзүүлэхэд амь насанд аюултай тархины хүнд гэмтэл гэсэн онош тавьсан. Эмчлэх ямар ч боломжгүй гээд ТТАХ-ын эмнэлэгт 10 хоног гэмтэл даамжруулахгуй байх эмчилгээ хийж байгаад буцаасан.

Одоо прокурорын зарим удирдлагууд өөрсдийнхөө Мөрдөн байцаах албыг татан буулгасанд гүнээ гашуудан, ярилцлага өгдөг боллоо. “Хуулийн байгуулагуудын шинэчлэл гэхээсээ илүү эрх мэдлийн булаацалдаан явагдаад байна уу”, “Прокурорын хүчин чадлыг сулруулах гэсэн хүчин байдаг юм биш биз”, “Бүтээн байгуулах хэцүү. Нураах бол амархан” гээд. Мөрдөн байцаах алба байгуулагдсан нь Эрдэнэтийн дайны том бүтээн байгуулалт байгаад, түүнийг хэн нэгэн этгээд бульдозроор түрээд нураачихсан аятай юм сонинд бичээд байгаа юм.

Дуулиант хэргийн эздийн гайхамшигтай өмгөөлөгч нар болох УИХ-ын гишүүн нь хүртэл уг албыг татан буулгаснаар Цагдаа, АТГ хоёр алийгаа алдаж байгаа юм шиг ярилцлага өгч байх юм.

УЕП-ын дэргэдэх МБА нь эрх мэдэл нь бусад албадтай давхцчихсан, “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгтэй адил алба байсан. Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгуулага нь өөртөө МБА-тай байх нь хэлмэгдүүлэлт л бий болгодог. Цагдаа, АТГ прокурорын МБА-ны эрх мэдлийг авч өгөөч гэж УИХ-д хүсэлт лав гаргаагүй байх. Прокурорын МБА-ны эрх мэдэл өөрсдөд нь ирлээ гэж дэвхэцэж баярлаагүй байх. Ажил дээр ажил нэмэгдлээ гэж төвөгшөөсөн байлгүй. Харин эрх мэдэлд хэн нь дурлаад булаалцалдаад байна. Хууль тогтоогчид Үндсэн хууль зөрчсөн өмнөх алдаагаа давтан прокурорт мөрдөн байцаах эрх олговол маргааш нь зарим нөхөд өөрийнхөө дэргэд тусгай шүүх, Тагнуулын газартай байх санал тавьж мэдэх л байх. Сүүлийн үед өөрсдөөс нь бусдыг найдваргүй, шудрага бус гэж ойлгуулах гээд байна л даа. Цагдаа болон АТГ-ын албан хаагчид гэмт хэрэг үйлдчихээд бие биентэйгээ хуйвалддаг гэх юм. Үгүйсгэхийн арга байхгүй. Гэхдээ тэд бие биентэйгээ хуйвалдаад байвал түүнд удирдлага нь буруутай гэхээсээ илүү хууль хэрэгжүүлэх ажиллагаанд нь хяналт тавьж чадахгүй байгаа прокурор өөрөө буруутай. Мэдлэг, ур чадвар нь хүрэхгүй байна. Аягүй бол тэдэнтэй өөрсдөө нийлж хуйвалдаад иргэдийг гомдоож байгаа. Тэд бие биентэйгээ хуйвалдаад байвал хуйвалдаж байгаа нөхрийг прокурор өөртөө дуудан илрүүлж ийм хууль бус үйлдэлээ зогсоо, ийм ийм хууль ёсны үйлдэл хий гэж хугацаатай даалгавар бичиж өгч хугцаанд нь биелэлтийг нь хангуулах эрхтэй. Даалгаварыг нь хугацаанд нь биелүүлэхгүй бол удирдлагад нь мэдэгдэл өгөн ямар ч байдлаар хариуцлага тооцуулах эрхтэй. Тэд бие биеэнтэйгээ хуйвалдаад байвал прокурор хуйвалдаж байгаа этгээдийг болиулж хуйвалддаггүй хүн томилуулах эрхтэй. Шалгах харъяллыг нь ч өөрчилж тогтоох эрхтэй. Шалтаг шалтгаан тоочсноос эрхээ эдэлж үүргээ биелүүлэх хэрэгтэй байх.

Ингээд Цагдаа, АТГ-ынхан бие биентэйгээ хуйвалдаад байвал прокурор засаж, залруулж өгч болж байгаа юм. Шүүхэд ч ийм эрх бий. Харин прокурор прокурортайгаа, шүүх шүүхтэйгээ эсвэл прокурор шүүхтэй хуйвалдсан тохиолдолд засаж залруулах газар хаана ч байхгүй. Хэлмэгдсэн иргэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нус нулимстайгаа холилдоод л үлдэнэ.

               ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-4

Ховдын цөөн тооны хуульчдын хууль бус ажиллгааны талаар 2013 оны нэг сард аймгийнхаа “Ховдын толь” сонинд материал бичиж тавьсан юм. Үүнд нэг ч хүний нэр дурьдаагүй. Гэтэл Тайванхүү, Энхжаргал, Алтанбадралт нарын хуульчдын шудрага бус ажиллагаанд нь гомдсон нэг залуу миний бичсэнийг хуулан татаж, дээрхи хүмүүсийн нэрийг дурьдан өөрийн санаа бодлыг нэмж бичээд Ардын эрх сонин болон интернетэд тавьсан шиг байгаа юм. Аймгийн ерөнхий шүүгч байсан Тайванхүү тэр залууг өрөөндөө дуудан ирүүлж, шоронд оруулан зүйл дуусгана гэж заналхийлж байсан мөртлөө эзэн нь тодорхой энэ асуудлыг надад холбогдуулан, бүх хуулийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа бүх ажилтан, албан хаагчдын нэр төрд халдсан болгон гүтгэх ажил зохион байгуулсан. Эхлээд шүүхийн тамгын хэлтэс нэхэмжлэл гарган шүүхийн нэр төрийн зардал гэх 1.0 сая төгрөг надаас гаргуулж, сониноор дамжуулан уучлал гуйлгахыг хүссэн. Ховдод малын хулгайч ч нэр төрөө нэг сая төгрөгөөр үнэлэхгүй. Эд шүүхийн нэр төрийг нэхэмжилэх биш бүр гутаасан. Миний ойлголтоор Шүүх нь мөнгөн дүнгээр илэрхийлэхийн аргагүй нэр төртэй, түүхэн замналтай байгууллага. Ингээд гурав хонож байтал аймгийн өмгөөлөгчидийн зөвлөлийн дарга Энхжаргал бүх өмгөөлөгч нарынхаа нэрийг нэг бүрчлэн жагсаан бичиж нэхэмжлэл гарган Тайванхүүгийн хүчийг зузаатгасан. Дахиад Тайванхүү өөрөө нэхэмжлэл нэртэй шаардлага хүргүүлсэн. Түүнд Шүүх, түүний тамгын газар огт хүртээлгүй бие даасан этгээд юм байх. Залгуулж өөрийгөө Цагдаагийн төлөөлөл гэж өргөмжилсөн Даваахүү бүх мөрдөн байцаагч нарын өмнөөс нэхэмжлэл гарган, албан тоотоор “Наад нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй” гэж шүүхэд заан чиглэл өгсөн. Мөн аймгийн Ерөнхий прокурор Ганбаатар ” Манайх нэхэмжлэл гаргахгүй. Харин наад нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй, Шүүх хуралд өөрийн биеээр оролцоно” гэсэн албан тоот ирүүлсэн. Уг нь Шүүхэд заах, чиглэж өгөх, шаардах эрх хэн гуайд нь ч баймааргүй юм. Эд бие биендээ дэндүү хайртай, миний бичсэнчилэн нэг тогооныхан болохоо дахин нотоллоо.

Би эдний гаргаад байгаа нэхэмжлэл, албан тоотуудыг нь Ховдын бүх хуулийн байгууллагууд, тэнд ажилладаг нийт хамт олных нь хүсэл зорилго биш гэдэгт итгэдэг.

Цөөн тооны бузрууд өөрсдөө дангаараа нэр төр сэргээлгэх боломжгүй тул бүхэл бүтэн байгууллагуудыг бамбай болгон хамт олныг нь халхавч болгон ашиглаад байгаа юм. Тайванхүү хамт олны нэрээр, мөн цагтаа ”Ганц худаг”-ын бантанг чамгүй олон хоног хүртэж байсан, уг үсэг засварлах, шинэ нөхцөл байдал илрүүлэх гоц авъястай, өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт “Зууны мэдээ” сонинд “Тэр нөхөр авилгийн хэргээр нэг жилийн хорих ял авсандаа хорсон бичдэг” гэж ярилцлага гаргасан байдаг юм билээ. Харин өөрсдөө бөөлжисөн бөөлжисөө буцаан долоож, уг ялаа тэнцэн болгосон тухайгаа бол бичихгүй. Энэ нь тэнсэн ялын төрөлд ордоггүйтэй холбоотой байх л даа. Ер нь хорсолтой байнаа уу, хорсолгүй байна уу энд нэг л зүйлийг дурьдах хэрэгтэй. Эрүүгийн хуулинд: “Шүүгч, прокурор өмгөөлөгч, мөрдөн байцаагчыг гүтгэх ”гэсэн зүйл анги байдаг. Хаа очиж эд энэ зүйл ангийг миний эсрэг огт хэрэглэдэггүй юм. Нэг л учир байна л даа. Ер нь өөрийгөө шоронд оруулах гэж бичдэг хүн байдаггүй байлгүй. Анх эд өөр хоорондоо нийлж, бусдыг гүтгэдэг байсан бол одоо бүхэл бүтэн хуулийн байгууллагуудыг өөрсдийнхээ бузар ажиллагаанд татан оролцуулахыг эрмэлздэг боллоо. Тайванхүү гүтгэх ажлаа далдаас удирддаг байсан бол одоо ил цагаан гардан зохион байгуулдаг боллоо. Эд дандаа нохой шиг сүрэглэн олуулаа болж авчихаад ядарсан амьтад руу дайрч давшилж, зууж хазан, эрэмдэг зэрэмдэг болгон хаядаг онцлогтой. Эдний удаа дараагийн дайралт зуултаас болж, эдийн засгийн асар их хохирол амсан нэр төр, сэтгэл санааны хувьд дахин эдгэршгүй хүнд шарх авч өдий болтол шаналж яваа хүний хувьд сайн мэднэ. Эд энэ удаа ч энэ онцлогоо харуулсан.

Энхжаргал гэж хэн бэ?

Хоёр дээд сургууль төгссөн. Өндөр боловсролтой энэ бүсгүй өөрийн нөхөр Алтанбадралт болон Тайванхүүтэй хуйвалдан, эхээсээ хагацан хагас өнчирсөн нялх амьтныг амьд эцгээс нь салгаж бусдад шилжүүлэн, бүтэн өнчин болгодог шидтэн. Эцэг нь 16 настайдаа аав болсон нь буруу байсан юм байх Улаанбаатар хотоос дуудан ирүүлж гурав хоног шоронд суулган, бүтэн жилээр дээд сургуулиас нь завсардуулсан бол өвөөг нь /16 настай аав төрүүлсэн нь буруу байсан юм байх/ 30 хоног цагдан хорьж залхаан цээрлүүлсэн.

Манайд 16 настанд хүн алсан бол буруутгаж эрхийг нь хасаж ялтан болгодог хууль байдаг бол 16 настан хүн бий болгосон бол зөвтгөж эрх олгон эцэг болгодог хууль бас байдаг. Үүнийг эд мэддэг л баймаар юм. Мэднэ л дээ. Гагцхүү бусдын халаас, өвөр,   түрий рүү нь өлөн нүдээр тэмтчин, зориуд мэдэн будилаад байгаа болохоос биш, Ач, зээгээ булаацалдаад байгаа хоёр талын өвөө эмээ болон үрээ өөр дээрээ авах гэсэн залуу аавд нь ямар ч буруу байхгүй. Тэд огт буруугүй. Харин тэд хуулийг буруу тайлбарлаж байгаа, хуулийг буруу хэрэглэж, худуудын хооронд яс хаяж, хэрэлдүүлж, хэмлэлдүүлж байгаа хуульч нэртэй бузрууд өөрсдөө буруутай. Одоо эдний алдааг засаж залруулах эрх мэдэлтэн, хүчтэн хаанаас ч олдохгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Зогсоох гэж оролдвол одоогийнхоос ч илүү хор уршиг учирч мэднэ. Тэгэхээр Энхжаргал, Алтанбадралт, Тайванхүү нарын гавъяаг хүлээн зөвшөөрч нялх хүүгийн хувь заяаг нагац талд нь даатгахаас өөр арга байхгүй.

Алсдаа хүү эцгээ олж нүгэлтнүүдийг бурхан цээрлүүлэх биз.

Даваахүү гэж хэн бэ?

Цагдаагийн дээд сургууль төгссөн. Төгсөх жилийнхээ уртын дадлагыг над дээр хийж байсан. мэдлэгээр дульхан, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүн бараадаж явах дуртай. Энэ нь ч ач тусаа өгсөн байх, Хуулийн Хэлтсийн даргаар томилогдсон гэж сонссон. Тэр нэг тогооныхонтойгоо нийлж гэмгүй нэгнийг гэр бүлээр нь гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, залхаан цээрлүүлж байсан удаа ч бий. Түүний далдагнуур зан нь түмэн олондоо хайрлагдан хүндлэгдсэн хүний сайн хань, хоёр хүүгийн ээж, сайхан мөрдөн байцаагч бүсгуй амь насаа алдах шалтгаан, нөхцөл нь болж байсан. энэ бол хэн нэгний нэр, төрийн хэрэг биш. Энэ хэргийн талаарх УЕП-ын дэргэдэх МБА-ны шийдвэрт эргэлздэг миний хувьд жигшүүрт хэрэг. Цагдаагийн эрх ашиг үнэхээр хөндөгдсөн юм бол өөрийг нь төлөөлчих өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй залуус Ховдын Цагдаагийн газарт хангалттай бий. Даваахүүгээр төлөөлүүлэхгүй байлгүй дээ. Тэгээд ч би 30-аад жил хоол хороосон тогоо руугаа хэзээ ч нулимахгүй. Тайванхүү болон түүний даган баясагчид түүхээ мэддэгч болоосой. Ховдын Ард-Аюуш Засаг ноёнтойгоо заргалдсан болохоос Засаг ноён нь Ард Аюуштай заргалдаагүй гэдэг.

Иргэн хүн шүүхтэй заргалдаж л байдаг. Энэ нь байдаг л энгийн зүйл. Харин шүүх иргэнтэйгээ заргалдсан тухай огт сонсож байгаагүй юм байна. Бүр бусад эрх мэдэлтнүүдтэйгээ хүчээ нэгтгэн сүрэглэж байгаад шүү. Үнэхээр хохирсон бол өөр хэрэг л дээ. Миний эсрэг анхны нэхэмжлэлийг Шүүхийг төлөөлж түүний Тамгын хэлтэс гаргасан учир Шүүх заргалдсан гэж үзэхээс өөр арга бас байхгүй. Шүүх нэг муу яадарсан иргэнтэйгээ заргалдсан нь Монгол улсын шүүхийн түүхэн дэх анхны тохиолдол байх, бас сүүлчийнх байгаасай гэж хүснэ.

Ядарсан иргэнтэйгээ заргалдаж байгаа шүүх өөрөө ядарсан Шүүх байж таарах байх. Ингээд намайг шүүх болсон чинь шүүх шүүгч олдохоо больсон. Энэ нь Тайванхүү нарын гүтгэх ажиллагаанд оролцохоос шууд бусаар татгалзсан хэрэг л дээ. Зарим нэг нь надтай уулзан өөрсдөөс нь татгалзахыг санал болгосон ч би хүлээж аваагүй. Ингээд яаж ч чадахгүй нэг өдөр Шүүх хурал шиг юмаа хийж байх юм.

Шүүгч Гэрэлмаа даргалсан энэ шүүх хуралд Шүүхийн Тамгын Хэлтсийн төлөөлөл гэх нэг залуу, иргэдийн төлөөлөл гэх хажуу дэлгүүрийн худалдагч эмээ бид гурав шомбойж суусан. Би шүүх хуралд өөрийнхөө зардлаар хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахаар урьд нь бичгээр хүсэлт гаргаж байсан бол энэ удаа амаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Нээлттэй нэртэй   хаалттай шүүх хурал хийсэн. Ингээд тамгын хэлтсийн төлөөлөл гэх залуугаар “ ...шүүхээс татгалзаж байна” гэсэн урьдчилан цээжлүүлсэн үгээ хэлүүлээд улмаар зөвлөлдсөн дүр эсгэж, хүсэлтийг нь хүлээн авсан болж, шүүх хурал болохоос өмнө албан тасалгаандаа өөр хоорондоо зөвлөлдөж байгаад гаргасан шийдвэрээ уншин танилцуулсан. Намайг шүүхээс шүүгч нар өөрсдөө татгалзах ямар ч үндэслэлгүй тул Тамгын Хэлтэс татгалзсан болгон харуулах шүүх хурал болсон. Дээрхи шүүх хуралд нөгөө том том нэхэмжлэл гарган, мундаг хүчтэй албан тоотууд илгээгээд байсан хүмүүсээс нэг нь ч суугаагүй. Тэд шүүхээс гарах шийдвэрийг нэгэнт урьдчилан мэдэж байсан учраас Шүүх хурал шиг юманд цаг заваа үрэх шаардлагагүй байсан байх л даа. Нөгөө талаар улаан цайм гүтгэсэн хүнийхээ нүүр рүү харах халуун байсан биз.

Ингээд Увс аймгийн Шүүхээр шийдвэрлүүлэх харъяалал тогтоогдсон. Увс аймгийн шүүх уг асуудалыг хэлэлцэж нөхдүүдийг хууль бус нэхэмжлэл гаргасан гэж буруутган нэхэмжлэлийг нь хүлээж авахаас татгалзаж, өөрсдийнх нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл өөр аймаг хотын адил шатны Шүүхэд хандах эрхтэй болохыг дурьдсан. Манай баатрууд олгогдсон эрхийнхээ дагуу Баян-Өлгий аймгийн шүүхэд хандсан. Тэд Увс аймгийн Шүүхийн шийдвэрийг давтсан. Баатрууд үймж сандарч эхэлсэн. Урьд нь намайг шүүхээс татгалзаж байсан шүүгч Гэрэлмаа өөрөө шүүх юм болоод дур нь гозолзоод гараад ирсэн. Энэ удаад харин би Гэрэлмаагаар шүүлгэхээс татгалзсан. Ичих булчирхайгүй нөхдүүд дахиад Увс аймгийн шүүхэд хандсан. Уг шүүх өмнөх хоёр Шүүхийн шийдвэрийг давтан баталгаажуулсан. Манай баатрууд улайрч, бүр цагаандаа гарсан. Дахиад өөрсдөө шүүх юм болсон. Энэ удаа би Ховдын шүүхээс татгалзаагүй. Харин “Өөр өөр бүрэлдэхүүнтэй, төрийн гурвын гурван Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэн, хувийнхаа шийдвэрийг гаргах гэж байгаа юм бол гаргацгаа. Хүний зовлого, зовлонд цаддаггүй муу хон хэрээнүүд ” гэсэн тайлбар бичиж өгсөн. Хэд хонож байтал миний тайлбартай танилцаад ухаарсан ч юм уу, ухамсарласан ч юм уу, энэ үед Тайванхүү Завхан руу шилжсэн болохоор айдас, хүйдэс, дарамтнаас ангижирсан ч юм уу, Ховдын шүүх хууль ёсны шийдвэрээ гарган миний эсрэг гаргасан нэхэмжлэллээ буцаан татаж авсан. Энэ нь “Тайванхүүгийн хар нөмрөгтөй хөгшин хүүхэлдэйнүүд”-ийн зарим нь гавъяаныхаа амралтанд гарч, шилжиж, зарим нэг нь хөөгдөж, эрхээ хасуулж, Ховдын Шүүх нэг үеэ бодох нь харьцангуй цэвэршсэнтэй ч холбоотой байж болох. Гэхдээ л миний мэтийн “долоо буудуулсан чоно” бол үүнд итгэхэд бэрх.

Тайванхүү хуучныхаа арга барилаар шүүх, шүүгч нарт нөлөөлөн, миний эсрэг шийдвэр гаргуулахаар асар их хүч хуримтлуулан, нэг жил таван сар заргалдсан ч эцэст нь өөрөө Шүүхийн өмнө буруутгагдан амаараа шороо үмхэн үлдлээ. Хэний ч нөлөөнд ордоггүй шударга шүүх, шүүгчид байдгийг урьд өмнө ч нүдээрээ харж, чихээрээ сонсч, биерээ мэдэрч байсан бол энэ удаа ч бас дахин харлаа. Бузруудын дайралт, зуултаас хамгаалж эсэн мэнд авч үлдсэн Увс, Баян-Өлгий болон Ховд аймгийнхаа шудрага шүүгч нарт баярлаж явдаг.

Нэр төргүй нөхөр нэр төр нэхэмжлэхээр нь би удаа дараа жинхэнээсээ хохирсон нэр төрөө сэргээлгэж, сэтгэл санааны хохирлоо арилгуулахаар сөрөг нэхэмжилэл гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авсан. Засгийн газрын нөөц сангаас 6 сая төгрөг гаргуулж өгөх шийдвэр гаргасан. Энэ мөнгө нь надад учирсан бодит хохирлын өчүүхэн хэсэг нь л дээ. Гэхдээ би Давах шатны Шүүхэд хандаагүй. Тайванхүү шиг дахин дахин шүүхдэхийг хүсээгүй юм. Мөнгөний хэмжээ их, бага байх нь миний хувьд тийм ч чухал зүйл биш. Хамгийн гол нь шүүх нөгөө нөхдүүдийг биш намайг нэр төр, сэтгэл санааны хувьд хохирсон гэдгийг тогтоож, үнэн зөв шийдвэр гаргаж байгаа нь их чухал зүйл. Энэ л миний хувьд том зүйл. Тайванхүүгийн зорилго тодорхой байсан. Тэд өөрсдөө юм уу өөр шүүхэд нөлөөлж байгаад миний эсрэг шийдвэр гаргуулах. Би хууль бус шийдвэрийг нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй, биелүүлэхгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж шоронд оруулах, ийм л зорилготой байсан. Намайг төр хэлмэгдүүлээгүй. Тийм болохоор надад учирсан хохирлыг төрийн сангаас бус санаатай гүтгэсэн этгээдүүдийн халааснаас гаргуулж өгөх ёстой.

Тайванхүү гэж хэн бэ?

Улсын 3 өрөө байрыг луйвардан шүүгч байсан Батсүхэд 45 сая төгрөгөөр худалдан завшсан. Энэ хэргийг УЕП–ын дэргэдэх МБА 9 сар сунжруулан шалгасан болж байгаад замхруулсан. Энэ талаар “Зууны мэдээ” сонинд гарч байсан. “Шүүгч Тайванхүүг шүүе” гарчигтай материалд тодорхой дурьдсан байдаг. Ер нь Тайванхүүгийн өнгөрсөн баларсан үеийг нь сөхвөл нилээн хэдэн өрөө байрны асуудал байдаг байх шүү.

Тайванхүү намайг 1-2 удаа авилгын хэргээр хорих ял авч байсан гэж шууд гүтгэдэг байсан бол одоо Шүүхийн ёс зүйн хороонд “Наад нөхөр чинь 2-3 удаа авилгын хэргээр шийтгэгдсэн” гэж сонссон гээд шууд бусаар гүтгэсэн тайлбар бичиж өгсөн байгаа юм. Миний гомдлоор өөртөй нь холбоотой гүтгэсэн тухай асуудал ярьж байхад эсрэгээр гүтгэсэн тайлбар бичиж өгч байгааг нь юу гэж ойлгох бэ? Цагаандаа гарсан, цайсан хулгайч гэж үзэх үү. Ёс зүйн хороондоо хүндэтгэлгүй хандсан хэрэг гэж ойлгох уу. Шүүхийн ёс зүйн хороо Тайванхүүгийн тайлбарт итгэсэн шиг байгаа юм. Тайванхүү Ёс зүйгээ зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Би үнэхээр авилгын хэргээр 2-3 удаа шийтгэгдсэн юм бол Монгол Улсын шүүхийн түүхэнд бас л анхны тохиолдол болох байх. Манайд авилгын хэргээр 2-3 удаа шийтгүүлсэн хүн арай байхгүй байлгүй.

Зөвхөн хуулийн хүрээнд л хэрэглэх ёстой, хуулиар олгогдсон албаны эрх, дүрэмт хувцас гэдэг нь төрөлхийн сульдаатай бие, ракулиттэй толгойтой төрсөн этгээдүүдийн хувьд биеийг нь хамгаалах хөө хуяг, дуулга бамбай нь байж болдог юм аа гэхэд хувийн ашиг хонжоо олох, өш хонзон авах зэвсэг хэрэгсэл нь байж болмооргүйсэн. Тэгвэл эд энэ хүчтэй зэвсэгээрээ хувь хүний амьдралыг юу ч үгүй болгон бусинуулж байна. Эрүүл мэндийг нь сарниулж байна. Эд материалын хохирол учруулж байна. Энэ хүчтэй зэвсэгээрээ хүнийг тамалж байна, тарчилгаж байна. Зовоож байна. Доромжилж байна. Эд иргэн хүн өөрийнхөө гэм буруугүйг батлаж нотолсоных нь төлөө хонзогнодог. Хууль бус үйлдэлээ зогсоохыг шаардсаных нь төлөө хонзогнодог. Аврал эрж дээд байгууллага, удирдлагад нь хандсаных нь төлөө хонзогнодог. Авилга өгсөнгүй, хамтарч хулгай хийсэнгүй гэж хонзогнодог. Их хачин ойлголттой болчихсон хүмүүс байсан. Тэдний ойлголтоор бүх хүн тэдний өмнө очиж номхон зогсож, айж дагчин чичирч, салганаж байх ёстой юм шиг. Бүх хүн тэдний өмнө очиж бөхөлзөж, нахилзаж, тонголзож, сөхөрч, мөргөж, өлмийг нь үнсэж байх ёстой юм шиг. Бүх хүн тэдэнд хонины гуя, ямааны литр сүү, кг төмс үнэгүй өгч байх ёстой юм шиг ойлгодог.

Тэд хон хэрээ шиг олуулаа болж авчихаад сэг харж гуаглахаас биш түмний өмнө ил цагаан, байж чаддаггүй байсан. Тэд бузар үйлдлээ нүүн дарагдуулах гэж нээлттэй байх ёстой шүүх хурлаа хаалттай болгон хувиргаад олон жил болсон. Тэд зөвлөлдөх нэртэй хуйвалдааныхаа тасалгаанд шивэгнэж ярьдаг байсан болохоос биш ил цагаан, чанга дуугаар ярьдаггүй байсан. Тэдний хууль бус шийдвэрийн зарим нэгийг нь хэлмэгдэгсдийн гомдлоор өөр аймаг хотын шүүх, эсвэл Дээд шүүх засаж залруулчихдаг байсан болохоор сүүлдээ өөр арга барилаар ажилладаг болсон. Нэг шүүгч нь бусдыг тарчилган зовоож, амьдрал ахуйг нь бусинуулан, бах таваа хангаж, хүссэн зорилгодоо хүрмэгц нь нөгөө шүүгч нь засаж залруулсан дүр эсгэж, амыг нь хаадаг. Нэг шүүх тамалж, зовоож, амьдрал ахийг нь бусинуулан, хэлмэгдэгч дээд байгуулагад нь гомдол, хүсэлт гаргаад эхлэнгүүт нөгөө шүүх нь засаж залруулсан дүр эсгэн амыг нь хаадаг, ийм жишээ баримт олныг дурьдаж болно.

Миний бичиж байгаа зүйл дотор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Өршөөлийн хуулинд хамрагдсан. Хамрагдахаар, учруулсан хохирол нь бага бус төдий зүйл байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагуудын одоогийн дээд удирдлагуудад хамааралгүй зүйл байхыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ тухайн үед хууль завхруулж байсан, ял завшиж байсан этгээдүүд өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, хууль ёс ярьж, үлгэрийн “Муур багш” царайлан сууж байгаа учраас өнөөдөртөй холбож бичээд байгаа юм. Дээр зарим хүмүүсийг хэн болохыг товч ч гэсэн тодруулж бичсэн. Яагаад гэвэл: Эд дугуй дугуйгаараа нийлдэг юм шүү гэдгийг харуулах зорилгоор хэн нь хэн болохыг товч дурьдсан юм. Багц багцаар хууль батлагдан мөрдөгдснөөр өмнө нь хууль завхруулж байсан этгээдүүд засрал хүмүүжлийг олж цэвэр ариун амьтан болоод явчихна гэж төрөөс итгэл үзүүлэх үү. Итгэл даах болов уу. Цусанд нь, генд нь шингэсэн худалч, хулгайч шинж чанар нь арилах болов уу. Би үүнд л эргэлзэж байна. Эхнээсээ засрал авахгүйгээ харуулаад байгаа юм биш үү.

Эцэст нь:

1.             Үүнээс хойш үг хэлж, үзэг цаас нийлүүлэхээ болъё. Шоронд орох бүү хэл эрх мэдэлтнүүдийн гарт амь насаа ч алдаж мэдэх юм байна.

2.             Дээд Шүүхээс дээш тэнгэр л байдаг байх. Би тэнгэрт хүрэхгүй амьтан гэдгээ мэднэ. Шүүх намайг авилгачин болгон тогтоосон юм байна. Хэдийгээр огт гэм буруугүй ч өөрийгөө авилгачин гэж тооцъё. Гэхдээ манай Монголчууд гайхамшигтай ард түмэн. Нэг гайхамшиг нь хулгайч, луйварчин танихдаа үнэхээр гаргууд. Хулгайч, луйварчидыг овог, нэр, удам судраар нь, бүр төрөл жанараар нь мэддэг юм. Орон байрны хулгайч, халаасны хулгайч, малын хулгайч, Дансны хулгайч, хориотой ангийн хулгайч, байлдааны зэвсгийн хулгайч гээд л. Бүр сүүлийн үед гардаг болсон шинэ төрлийн хулгайчыг хүртэл мэддэг болчихсон юм байна лээ. Өө тэр чинь саналын хулгайч байхгүй юу гээд сууж байх жишээтэй. Ийм ард түмний дунд амьдарч байгаагийн хувьд би луйварчин авилгачинаар тогтоолгосондоо эмзэглэхгүй. Тэртээ тэргүй ард түмэн хэн нь хулгайч, луйварчин юм бэ, хэн нь биш бэ гэдгийг төвөггүй ялгаад, салгаад ойлгочихно.

3.             Бусдад зодуулж, амь насанд аюултай эдгэршгүй хүнд гэмтэл авсандаа дахин гомдол гаргаж төвөг удахгүй. Би хуулийн байгууллагад нэг удаа хандсан. Прокурорын МБА илт шудрага бус загнасан учир олны жишгийг даган хугарсан яс, асгарсан цусаа таван төгрөгөөр үнэлж худалдан, алдарт луйварчинтай зохицчихсон. Одоо хүнд гэмтэлдээ шанлан, тарчилсаар үхэх өдрөө хүлээе.

Харин цөөн тооны хулгайч нэртэй бузрууд бүхэл бүтэн Хуулийн байгууллагууд тэнд ажиллаж байгаа хэдэн зуу, хэдэн мянган ажилтан, албан хаагчдын нэр төрийг шавар, шалбаагтай хутган гутааж, төрийн нэрийн өмнөөс иргэдээ залхаан цээрлүүлсээр байх уу. Үүнд хариулах эзэн байна уу? Хуулийн анхны мэдэгдэхүүнтэй намайг гүтгэж байгаа хүмүүс бусдыг яах нь тодорхой биз ээ.

 

Ил захидал бичсэн Х. Мерейхан РД: 59101511 утас 88438131 хаяг:

 

2014.11.01                                                                       Жаргалант сум

 

 

 

 

 

 

ДОХ-ын тохиолдол 181, түүний ард 772 магадлалтай иргэн бий

Doh

Бид ДОХ хэмээгч өвчний тухай мэддэг болоод 22 жил өнгөрчээ. Манай улсад “Дархлалын олдмол хомсдол” гэх өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээг сонсоод зарим нэг нь айдаст автаж, байсан сан. Гэтэл эмчилгээ байхгүй, амьдралыг тэр чигээр нь залгидаг тэрхүү өвчний 181 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнө нь ДОХ-оор өвчилсөн нэг хүний ард халдвар авсан байх магадлалтай 10 хүн байдаг гэж ярьдаг байсан бол одоо үүнийг ДЭМБ-ын нарийн технологиор хэмжиж, тооцоолдог болсон байна. Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ-ын 181 тохиолдол бүртгэгдсэн бол тэдгээрийн ард 772 хүн энэ халдварыг авсан байх магадлалтай гэнэ.

ДОХ газар авч, Монголыг бүхэлд нь залгиж магадгүй бас нэг том шалтгаан бий тухай ярьж байна. Энэ нь манай хоёр хөрш халдвар тээгчид хийгээд хамсаатныхаа хүрээгээр дэлхийд толгой цохиж эхэлсэн явдал юм. Мөн сүүлийн үед манайхан нэлээд зорчих болсон Тайланд, Тайваньд ДОХ-ын халдвар хүчээ авч байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар урд хөршид 500 мянга орчим хүн ДОХ-оор өвчилснийг албан ёсоор зарлав. Гэхдээ хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадад энэ тоо хэдийнэ 650 мянгад хүрсэн ба халдвар маш эрчимтэй тархаж байгаа гэнэ. Мөн баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарт халдварын тархалт хамгийн өндөр байна гэсэн мэдээ бий. Хятадын Эрүүлийг хамгаалах яамны судалгаанд дурдсанаар шинээр илэрсэн тохиолдлуудын 37 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, 28 хувь нь хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үедээ халдвар авсан байжээ.

                                       Улсын хэмжээнд ДОХ-ын шинжилгээг 60 газарт авдаг

Улсын хэмжээнд энэ вирусийн шинжилгээг 60 орчим цэг дээр хийж байгаагаас 35 нь сайн дурын шинжилгээ хийдэг газар юм. ДОХ-ын шинжилгээг өдөрт 500-700 хүн хийлгэдэг байна. Хүсвэл 15-20 минутад шинжилгээний хариуг гаргаж өгөх боломжтой аж. ХДХВ-ийн шинжилгээг сайн дураар, үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр авдаг байна. Харин эрүүл мэндийн байгууллагын заавал авах ёстой гэсэн зөвлөгөөгөөр шинжилгээ өгөхийг үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэж нэрлэдэг аж. Заавал шинжлэх хүмүүст жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ болон бэлгийн замын өвчний улмаас оношлуулж байгаа иргэд орно.

                                                  ДОХ-той ээжээс төрсөн 11 эрүүл хүүхэд байна

ХӨСҮТ-ийн “Манай улсад ДОХ-оор өвчилсөн 10 ээж амаржсанаас бүгд эрүүл хүүхэд төрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй нэг ээж дахин төрсөн. Одоогоор манайд ДОХ-той ээжийн 11 хүүхэд эрүүл саруул өсөн бойжиж байгаа гэсэн мэдээлэл байна.

Найман настайгаас 80 настай буурлуудад ч энэ өвчний талаарх мэдээллийг алхам бүрт нь өгөх нь хамгийн чухал байна. Орой бүр телевизүүдээр гардаг алдарт савангийн дууриудынхаа дундуур ДОХ-ын талаарх мэдээллийг тогтмол өгдөг болмоор байна. Гудамж талбай бүрт мэдээллийн самбар байрлуулж, олон нийтийн газарт янз бүрийн хэрэгтэй хэрэггүй реклам сурталчилгаа нааж, иргэд тэрийг харж байхаар ДОХ-ын талаарх мэдээллийг уншиж зогсоход бүгд биш юм аа гэхэд нэлээд олон хүний бодолд “аюултай шүү” гэх зүйл үлдэнэ.

Г.Энхжаргал

“Хонхны дуу” Монголчуудын хувьд хүсээд байх зүйл биш

Huh tolbo

С.Зоригийг алсан алуурчинг олоогүй байж жил бүрийн 10 сарын 2 нд С.Зоригийн үхлээр шоуддагаа болиоч гэж нэгэн уншигч захидал бичснийг нээрээ би сайн санаж байна.

Жил бүрийн 10 сарын 2-нд Ротшильдийн улаан ягаан сарнай С.Зоригийн хөшөөнд тавьж хүний хэлсэн үгийг түүний хэлсэн үг мэтээр рекламддаг нь учрыг мэддэг хүмүүсийн гайхлийг төрүүлдэг билээ. “Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг" гэдэг үгийг МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Ц.Намсрай хэлжээ.

Тэрээр МАХН-ын Улс Төрийн Товчооны Хуралдаан дээр “Монголын ард түмэн социализмын замаас гарахгүй байх, би ард түмнийхээ саруул ухаанд итгэдэг" гэж хэлснийг С.Зоригийн үг болгож рекламдах болсон.

Мөн жил бүрийн Ардчилсан хувьсгалын ой гэхээр хонхны дуу, Цогтсайханы үхлээр шоу хийх болсонд бас гайхаж байна. С.Зоригийг санаатайгаар алсан шиг мөн С.Цогтсайханыг ч гэсэн учир битүүлгээр алсан тухай шуугиж байсан. Энэ бүхний учрыг олоогүй байж хий рекламдахын учир юу вэ?

Мөн хонхны дууг ардчилсан хувьсгалын сүлд дуу -Монгогын ард түмний шүтээн мэтээр Шоудаж хөшөөг нь босгох боллоо. Мөн л тэр үед учрыг мэддэг нэгэн хүн монголчуудын хувьд хонхны дуу тийм шүтэн бишрээд байх зүйл бишээ. Хүний хойдхыг уншиж үхлийн хонх цохидог биз дээ гэж бичиж байсныг тодхон санаж байна.

Хонхны дуу зөвхөн монголд цуурайтсан юм биш 17 -р зуунд Англид 1940 онд Испанид цуурайтсан. 1940 онд Америкийн зохиолч Эрнест Хемингуэй “По ком звонит колокол” гэж роман бичснийг Орос дээр ингэж орчуулсан.

Энэ нь 17-р зууны Английн яруу найрагч Жон Донны “Хэнийг дуудаж үхлийн хонх минь цохино вэ” гэсэн зохиолыг нь иш үндэс болгон зохиолч Роберт Жордоны амьдралаар Испани улсад ард түмэн болон хувьсгалт хөдөлгөөнийг булшлах үхлийн хонх цохиж байгааг бичсэн юм.

Яруу найрагч Жон Донн бичихдээ “...Смерть каждого Человека умаляет и меня, ибо един со всем Человечеством, а потому не спрашивай никогда, по ком звонит Колокол: он звонит по Тебе,” гэсэн нь үхлийн хонх хэнийг дуудаж цохино вэ гэж битгий асуу. Үхлийн хонх чамайг ч гэсэн дуудаж цохиж буй гэдгийг ойлго гэсэн санаагаар бичсэн юм.

Тэгвэл Хэмингуэйн “Үхлийн хонх” зохиол хэн нэгэн баатарын хувь заяа биш бүхэл бүтэн ард түмэн, хувьсгалийн хойдхыг уншиж буй үхлийн хонхны тухай өгүүлсэн юм. Хонхны дуу холоос ирж эгшиглэсэн. Тийм ч учраас энэ жилийн наадмын нээлтийг “Хонхны дуугаар” нээсэн.

Монголын ардчилсан холбооны анхдагч Гомбожавын Даваажав:

-Учир мэдэхгүй юунд бид хөөрцөглөнө вэ? Хөөсөн энэ хөөрцөглөл сэтгэлийн халуун уу? архины халуун уу? гэж бичсэн. Гэгээрнэ гэж яриад л байх юм. Гэгээрэх биш улам мунхарч байна. Өнгөрсөн зуунуудад давтагдаж байсан эмгэнэлт түүх өнөө бидний амьдралд ч давтагдаж байна.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин

 

 


Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ