Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

“Жаст”-ын хэрэг юу болов

Jast

Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан, Хадгаламж банкны харилцагчдын мөнгийг хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүг наймдугаар сарын 13-нд баривчлан хорьсноос хойш бараг хоёр сар болох гэж байна. Түүний хэрэгт холбогдуулан “Жаст” групп болон Хадгаламжийн банк, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим хүмүүсийг өнгөрсөн есдүгээр сард цагдаагийнхан саатуулжээ.

Энэ хэрэг долоон жилийн өмнөөс буюу 2007 оноос эхлэлтэй. Тухайн үед “Жаст” групп “Стандарт” банкнаас зээл авахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгсөн байдаг. Түүний дараа Ш.Батхүү удаа дараа зээл авсан бөгөөд нийтдээ 109 сая ам.долларыг зээлжээ. Анх зээл авахад нь “Стандарт” банкны зүгээс “Эрдэнэт”-ийг барьцаанд тавибал зээл олгож болох юм гэсэн саналыг Ш.Батхүүд тавьсан гэдэг. Тиймээс Ш.Батхүү ТӨХ болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж дэмжлэг хүсчээ. Тухайн үед “Улаанбаатар төмөр зам” компани санхүүгийн хүндрэл орсон, түүнийг нь яаж шийдвэрлэх вэ гэдэг арга ухаанаа олохгүй ТӨХ-ныхон сандарч байсан бололтой. Тиймээс  “Жаст”-ын тавьсан саналыг уухайн тас хүлээн зөвшөөрч “Жаст”-ыг мөнгөжүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ыг санхүүгийн хүндрэлээс гаргах боломжтой гэж үзсэн байна. Ингээд “Жаст” группыг Стандарт банкнаас 20 сая ам.доллар зээлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгосон бөгөөд энэ гэрээ 2008 оноор дуусгавар болжээ. Үүний дараа “Жаст”-ынхан дахин зээл авахдаа дахиад л Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд нь тавьж. Нийтдээ 109 сая ам.долларыг 4-5 хувийн хүүтэй 2015 онд барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн бөгөөд одоогоор 120 сая ам.долларын өр төлөлгүй үлдсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сараас “Жаст” групп гэрээнд тусгагдсаны дагуу зээлээ төлөөгүйгээс болж тавдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад Стандарт банкныхан хандсанаар энэ хэрэг ил болсон юм. Энэ хэрэгт холбогдуулан ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”-ын өмнөх удирдлагуудаас мэдүүлэг авчээ. Тэдний зүгээс Ш.Батхүүгийн авсан зээлд ямар ч баталгаа гаргаж өгөөгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Хамгийн ээдрээтэй нь уг зээлтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт “Эрдэнэт” үйлдвэрийн архиваас олдоогүй аж. Харин Төрийн өмчийн хорооны архивт Стандарт банкнаас ирүүлсэн батлан даалт гаргасан гэх албан бичигтэй адилхан хэрнээ өөр утга агуулгатай баримт нотолгоо олдсон байна. 

Гэхдээ зээл авахдаа баталгаа болгосон бичиг баримт тамга тэмдэг нь хуурамч байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа гэх мэдээлэл бий. Гэвч Стандарт банкны зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Дээрх эрхмүүдийн гарын үсэг баталгаатай гэдэгт итгэлтэй байгаа учраас тус банкныхан энэ асуудлаар олон улсын  арбитрын шүүхэд хандаад байгаа юм.
 
Ш.Батхүү хэн нэгний гарын үсэг, албан газрын тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, их хэмжээний зээл авахдаа ашигласан нь тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл анги болох хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх ашиглах гэдгээр ял шийтгэл оногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэх аж. Харин Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг баталгаатай болохыг олон улсын арбитрын шүүхээс тогтоовол төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын тавьсан зээлийг барагдуулах өрөнд унана гэсэн үг. Олон улсын арбитрын шүүх дээр дуудагдсан тохиолдолд Монгол Улс өмгөөлөгч хөлслөх нь тодорхой.  Тэгвэл энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч магадгүй байгаа юм.

Монгол Улсын төсвийн 40 хувийг хангадаг, саалийн ганц үнээгээ хувийн компанийн барьцаанд тавих баталгаа гаргаж өгсөн гэгдэг Д.Сугар энэ талаар “Би мэдээгүй, гэрээнд гарын үсэг” зураагүй гэж хэлдэг ганц үгээ хэлсээр сууна. Үүнийг ХЗЯ, ТӨХ, Монголбанк ажлын хэсэг гарган судалж байгаа юм. Тэгвэл Ш.Батхүү энэ хэрэг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбогдсноос боллоо хэмээн хэвлэлээр дамжуулан халагласан. Ц.Мянганбаяр “Жаст”-аас авсан  шатахууныхаа төлбөрийг цагт нь төлөхгүй явсаар байгаад 10 тэрбум хүрсний дараа Олон Овоотод хамтрах замаар тэдний наймаа өрнөжээ. Гэвч тэд нэг салж, нэг нийлж явсаар С.Баярыг Ерөнхий сайд байх үед Ц.Мянганбаярын  эзэмшилд байсан Олон Овоотын “А” лицензийг Ш.Батхүү гартаа оруулсан байдаг. Олон банк дампууруулах шалтгаан болсон гэгдээд байгаа Олон Овоот дөрөвхөн тонн алттай байсан гэж Ш.Батхүү мэдэгдсэн. Харин Ц.Мянганбаяр 25 тонн алттай гэж Ш.Батхүүд зарсан Олон Овоотыг эргүүлэн авахад бэлэн гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бий. Тус ордын батлагдсан нөөцийг АМГ-аас 18.5 тонн алттай хэмээн бүртгэсэн байдаг. Тиймээс энэ хэл амыг цэгцэлж, хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг томилон ажлуулж байгаа юм.

Ажлын хэсэгт АМГ-ын даргаар удирдуулсан таван хүн багтсан бөгөөд тэд энэ долоо хоногийн сүүлээр Олон Овоотыг зорино гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. АМГ-ынхан газар дээр нь хяналт тавьсны дараа хөндлөнгийн шинжээчдээр судалгаа хийлгэх эсэхээ шийдэх юм. Хөдлөнгийн шинжээчдийг тодорхой хөлсөөр хөлслөх болохоор энэ мөнгийг Ш.Батхүү гаргах уу, Ц.Мянганбаяраас авах уу, эсвэл төр даах уу гэдэг нь тодорхойгүй байгаа бололтой. Анхны тайлан гаргасан геологич н.Готовсүрэн, н.Баярсайхан нарын хувьд уг ордыг 18.5-25 тонн алттай гэдэг нь үнэн гэсэн тайлбарыг хуулийнхан болоод холбогдох албаныханд өгсөн байна. Геологич н.Баярсайхан нь өмнө нь “Монгол газар” компанид ерөнхий геологичоор ажиллаж байжээ.

Ж.НЯМСҮРЭН (эх сурвалж newsb.mn)

 


Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 500 жишиг хашаа барина

tn.jpg Jishig hashaa barihaar bolloo

Нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийнхээ санал санаачлагыг аймаг орон нутгаас дэмжин хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн зун аймгийн Засаг дарга жишиг хашаа, гудамж байгуулахад иргэн бүрийн зүтгэл санаачлагыг нэмэгдүүлэх үүднээс уриалга гаргасан. Энэ уриалгын дагуу Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа орон нутагтаа жишиг болохуйц 500 хашааг барихаар боллоо. Энэ талаар болон бусад салбарт хамтран ажиллаж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах санамж бичигт өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа нар гарын үсэг үзэглэлээ.

Жаргалант суманд баригдах жишиг болохуйц 500 хашааг Хөгжлийн төлөө сангийн орон нутгийн төлөөлөгчийн газраас хариуцан зохион байгуулах бөгөөд баригдаж дууссаны дараагаар аймгаас тогтоосон жишиг үнийн саналын дагуу газар хүссэн иргэддээ өмчлүүлэх юм байна.гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Одонтуяа мэдээлэв. .

 

Тэдний дүгнэх Монгол

578b1bf44bf02c36bigХөрөнгө оруулагчид үргэчих вий. Байсхийгээд л сольдог хууль, дүрэм. Дөрвөн жилийн томилолттой засаг захиргаа. Дээрээс нь популист хандлагатай үзэл бодол гээд тэднийг үргээх зүйлүүд чамгүй их бий. Сүүлийн хэдэн жил газар доорх баялгаараа бид ам.доллар арвин далласан, басхүү буруу бодлогоосоо болоод ашигтай хөрөнгө оруулагчдыг ч үргээсэн. Яг одоо Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийг батлах гэж байгаа энэ үед гадныхан

Ээлжит бус чуулган ба эдийн засаг

tesreh bumbug 5

УИХ-ын даргын захи¬рамжийн дагуу ээлжит бус чуулганыг өнөөдрөөс энэ сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, зарим асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Уг нь энэ удаагийн ээл¬жит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр тогтсон. Харин олон түмний зүгээс чуулганаар улсын эдийн засгийг аврах талаар шийдэл гаргах байх гэж хүсэн хүлээж байгаа.

Гэтэл УИХ-ын даргын ээлжит захирамжинд эдийн засгийн талаар огт дурьдагдсангүй. Дээрх хуулийн төслүүдтэй холбоотойгоор Монгол улсын эдийн засагт тодорхой өөрчлөлт орно гэж үзсэн байж болох л юм. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засагт хүндрэл учирсан зэргийг чимээгүй орхихгүйгээр, хуралдааны төгсгөлд зарим сайдтай хариуцлага тооцох тухай эх сурвалж мэдээлсэн нь бий .

Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний нийлүүлэлт 2013 оны эхнийхээс 12.6 хувиар, импортын барааны үнэ 14 хувиар өссөн. Үүнийг буцаан буулгах ямар боломж байгаа талаар эрх баригчид ам нээхгүй байсаар. Японоос гуйсан Самурай бондын мөнгийг амь тариа болгож ашиглахаар шийдсэн байх гэсэн таамаглал байгаа.

Хоёр долоо хоног үргэлжилэх ээлжит бус чуулганаар эдийн засгаа аварч чадах уу гэдэг л хүлээгдэж байна.        

Б.Төгөлдөр (Эх сурвалж Өглөөний сонин)

Гал үндэстнийхэнд эрүү үүсгэжээ

 

tesreh bumbug 4"Гал үндэстэн" холбооноос өнөөдөр зохион байгуулсан жагсаалаас үүдэн гарсан асуудлаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ өгөв.

Албаны хүмүүсийн мэдээлснээр өнөөдөр өглөө 10.30 цагийн үед Төрийн ордны хамгаалалтын бүсэд Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс гранат, галт зэвсэгтэй нэвтэрч, эрх баригчдад заналхийлж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангийг үндэслэн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

tesreh bumbug 3

Өнөөдөржин олны анхаарлыг татсан энэ үйл явдал өрнөх явцад Төрийн ордны арын цэцэрлэгээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" зэрэг барилгыг шалгаж, нийт гурван буу болон 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат болон тэслэгч илрүүлж, хураан авчээ /Хурааж, илрүүлсэн галт зэвсгийн зургийг дор нийтлэв/.
Тагнуулын байгууллагынхан өнөөдрийн жагсаал цуглааны үеэр хүн бэртэж гэмтээгүйг мөн албан ёсоор мэдэгдээд, хэргийг шалгаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

(Эх сурвалж Shuurhai.mn)

Ипотекийн зээл цаашид ....?

Ipotek 00

Найман хувийн ипотекийн зээлийг зургадугаар сарын дунд үеэс олгож эхэлснээс хойш өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирж, үүнээс банкууд 16009 иргэнд 447.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн болохыг Монголбанкны вэб сайтад өчигдөр мэдээлжээ. Мөн шинээр 443.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээл авах хүсэлт гаргаснаас банкууд 411.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь шинээр 7301 иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэсэн үг юм байна.

Анх ипотекийн зээлд зориулж 800 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж байсан ч санхүүжилтийн хэмжээ хэдийнэ 854.7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд банкуудад материалаа өгчихсөн зээлийн хүлээлт 32 тэрбум төгрөг. Хойшдоо ч зээлд хамрагдах хүсэлт олноороо ирсээр байна. Анх гарахаасаа л ипотекийн зээлийн хүү инфляциас шалтгаалан 8+-1 хувь байна гэдгийг зарлаж байсан. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард инфляци өмнөх сараасаа 1,7 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ. Тэгэхээр ийм нөхцөлд ипотекийн зээлийн хүү өсөх вий гэсэн түгшүүр нийтийн дунд байна. Тиймээс урьдчилгаа төлбөр өндөр байна хэмээн гомдоллож байсан хүмүүс 30 хувийн урьдчилгааг бушуухан бүрдүүлээд найман хувийн зээлд хамрагдахаар яаравчилж байна. Цаашдаа ипотекийн зээлийн хүү өсөх үү, санхүүжилт нь үргэлжлээд байх боломжтой юу, урьдчилгааны хувь хэмжээ буурах уу, 80 метр кв-аас дээш хэмжээтэй орон сууцанд найман хувийн зээл олгох уу, урьдчилгаа барьцаанд хашаа байшин барьцаалж болох уу, амины орон сууцанд зээл олгох уу зэрэг олон эргэлзээтэй асуултын хариуг албан эх сурвалжаас тодруулсан юм.

Монголбанкны энэ оны инфляцийн зорилтот төвшин найман хувь. Оны эхний хагаст Улаанбаатар хотын инфляци найман хувьд дөхсөн ч харамсалтай нь дахин нэмэгдсэн. Өнгөрсөн наймдугаар сард хэрэглээний үнийн улсын индекс наймдугаар сард өмнөх сарынхаас 1.7 хувь, оны эхнээс 6.7 хувь, жилийн өмнөхөөс 9.4 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ийм нөхцөлд анх гарсан хувилбараар бол ипотекийн зээлийн хүү өсөх ёстой. Гэвч одоогоор зээлийн хүүг нэмэх бодолгүй
гэж албаны эх сурвалж хэлсэн. Хэрвээ хүү өсвөл ард түмний нуруун дээр хүндхэн дарамт ирэх нь мэдээж. Мөн ийм нөхцөлд зээлийн санхүүжилт хэрхэх бол гэсэн түгшүүр хэн бүхэнд бий. Гэвч Монголбанкнаас санхүүжилтэд санаа зовохгүй байж болно гэж амлаж байна. Учир нь зээлд хамрагдсан хүмүүс эхнээсээ төлбөрөө төлж эхэлж байгаагийн дээр Ипотекийн корпораци үнэт цаас гаргах бэлтгэлд орсон гэнэ. Харин урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулах эсэх нь  Засгийн газрын шийдвэрлэх асуудал ажээ. Ингэхдээ нийтэд нь хавтгайруулан бууруулах бус тодорхой шалгуураар урьдчилгааг бууруулах байх гэсэн таамаглал байгаа ажээ. 80 метр кв-аас дээш хэмжээтэй орон сууцанд найман хувийн зээл олгох эсэхийг ч Засгийн газар шийднэ. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед товлосон намар цаг хэдийнэ ирснийг гүйцэтгэх засаглалынханд сануулах л үлдээд байгаа юм.

Барьцаанд хашаа байшинг авах тухайд нааштай хариу гараагүй бөгөөд гагцхүү халуун, хүйтэн ус, төвийн шугамд холбогдсон байрыг л барьцаанд авах ажээ. Харин амины орон сууцны санхүүжилтийг нааштайгаар шийдэх боломж бий гэнэ.

Д.ЦЭЭНЭ (News.mn)

Усны суурь үнийг үндэслэлгүй нэмэхийг завдав

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хэрэглэсэн усны үнээс гадна тогтмол хураамж авах болсон тухай мэдээллийг хэвлэлээр ярьж эхэлсэн. Усны салбарын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, усыг хэрэглэгчдэд зориулан байнгын бэлэн байдалд байлгаж буйн төлбөр хэмээн тайлбарлаж буй энэхүү мөнгийг хэрэглэгчид төлөх ёсгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үзсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдэл хүргүүлсэн.

Хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад олон нийтэд усны суурь хураамж авна хэмээн ойлголт төрүүлэн, тулган шаардсан маягтай мэдэгдлүүд гаргах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ үзжээ.

                                                                                                                                                                                      Б.Билэг

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих субьект Ховдод байна уу

Untitled-1

Цалингийн доод хэмжээ нэмэгдэж байгаа сургаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэг л хоногийн дотор нэмэгдэв. Үндэслэлтэй үгүй нь мэдэгдэхгүй нэгнээ дагаад үнээ нэмдэг тогтолцоо манайд л байдаг байх. Тэгээд түүнд нь хариуцлага тооцох хууль нь байгаа ч хэрэгжүүлэх субъект буюу хэрэгжүүлэгч шатны эрх мэдэлтэн албан тушаалтан нь даанч алга. Яг энэ үед л Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв зэрэг байгууллагуудын ид ажлын үе баймаар. Гэтэл Ховд аймагт энэ хоёр газрын нэр нь ч иргэдэд сонсогдохгүй байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу хүнс, ахуйн хэрэглээний зүйлс 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Хүн болгон, худалдан авагч бүхэн төрийн албан хаагч байдаггүй учраас цалингийн доод хэмжээ нэмэгдсэн нь нийгмийн талаас илүү хэсэгт нь хүртээлгүй учраас цалин дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нийгмийн талаас илүү хувьд дарамт болох нь мэдээж. Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг орон нутгийн түвшинд хяналт тавих, тогтоон барих ямар нэгэн ажил хийх хэрэгтэй гэдгийг төрийн захиргааны байгууллагуудад иргэд олон нийт уламжилж байна.

Ж.САРУУЛ

 

 

Хэтэрхий цамаан стандарт


Оюутолгойн далд уурхайгаас халагдсан ажилчид тэмцэж эхэллээ

Oyu-tolgoi

Оюутолгойн далд уурхайгаас халагдсан ажилчдын эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага байхгүй байгаад Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Салбарынхаа ажилчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй бол Уул уурхайн сайдыг огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Оюутолгойн төсөл дээр ажиллаж байсан гүйцэтгэгч компаниуд 2000 гаруй ажилчнаа халсан гэх мэдээлэл байгаа ч Хөдөлмөрийн яамны мэдээлснээр далд уурхайн монгол ажилчдаас 701 хүн цомхтголд өртөж, Оюутолгойн 61 хүн ажлаас халагдсан гэнэ.

Хэдийгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойгоос халагдсан ажилчдын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй дараагийн ажлын байрыг олоход судалгаа хийнэ гэдгээ хэлж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэртэй алхам хийгээгүй байна. Ялангуяа уурхайчдын эрхийг хамгаалах, ажлын байрыг авч үлдэх ёстой салбарын яамнаас одоог хүртэл ажлын хэсэг гаргахгүй байгаа нь салбараа мэдэхгүй сайд нарыг халах цаг болсныг харуулж буй хэрэг.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос өнгөрсөн тавдугаар сараас хойш Ажлын хэсэг гаргах санал гаргасан ч Уул уурхайн дэд сайд “Манай яам уурхайчдын хөдөлмөр эрхлэлтийг мэдэхгүй. Хөдөлмөрийн яаманд ханд” гэжээ. Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-ны дарга С.Ганболдоос тодруулахад “Уул уурхайн яам цомхтголд өртсөн 762 монгол хүний нийгмийн асуудлыг нэгэнт шийдэж чадахгүй нь тодорхой болжээ. Тиймээс уурхайчдын эрх ашгийг хамгаалах үүднээс манай холбоо Уул уурхайн яамтай хатуу тэмцэхээр болж уурхайчдын тэмцэл өнөөдрөөс эхэлж байна” гэв.  
Эх сурвалж www.wikimon.mn

 


 

 

 

 

 


Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ