Download Firefox
Download Firefox

Wednesday, Jun 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Р.Амаржаргал: Би хангалттай бодсон

Amarjargal 02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтийг хэлэлцэхгүй удсан шалтгааныг тодруулсан юм.

Тэрээр :  "УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаад нэлээд хугацаа өнгөрлөө. Асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Ямар нэг далд учир шалтгаан байна уу. Миний хүсэлтийг хэлэлцүүлэхийн төлөө байнгын хорооны удирдлага ямар нэг алхам хийсэн үү?" гэхэд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Гишүүн өргөдлөө УИХ-ын даргын нэр дээр гаргасан. Долоо хоног бүр байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны даргын хувьд Зөвлөлд гаргасан. "Хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ, одоохондоо болоогүй гээд хэлэлцэх асуудалдаа оруулаагүй"

Р.Амаржаргал: "Одоохондоо болоогүй" гэдэг нь юу гэсэн үг юм бол?

А.Бакей: Үүнийг холбогдох дарга нараас асуусан нь дээр байх. Миний ойлгож байгаагаар та бол АН-аас нэр дэвшиж, энэ намын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүн. Мөн танд сонгогч олон түмнээс итгэл хүлээлгэсэн мандат байгаа. Тийм учраас хувь хүнийхээ хувьд тунгаан бодох нь зүйтэй гэсэн агуулга байгаа болов уу.

Р.Амаржаргал: Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би бодчихсон. Нэлээд эрт бодсон. УИХ-ын гишүүнийг төрийн түшээ гэж өргөмжилдөг. Тэр хүмүүс нь асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага санаачилга гаргах хэрэгтэй гэж үзэж байна уу?

А.Бакей: Танд түрүүн тайлараа хэлсэн. Би танд байцаагдмааргүй байна.

А.Амаржаргал: Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор тодруулж байна. Би таныг байцаагаагүй. Тодруулга өгөх сонирхолгүй байгаа бол хэлэлцэх асуудлын эхэнд миний хүсэлтийг хэлэлцэх, эсэх асуудлыг санал хураалтаар шийдвэлэж өгөөч гэж хүссэн юм.

Р.Гончигдорж: Өөрийнхөө асуудлыг өөрөө хэлэлцэж өгөөч гэж байна. Өөр гишүүн оруулсан бол би санал хураахад бэлэн байна. Сонирхолын зөрчилтэй асуудал оруулж байгаа учраас санал хураах боломжгүй.

Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө асуудлыг хурдан шийдүүлье гээд яарч байх шиг байна. Асуудлыг шийдэх хуулийн хугацаа байхгүй. Төрд орж, гарах нь өндөр хариуцлага. Ний нуугүй хэлэхэд , УИХ-гишүүн болчихоод дуртай үедээ ажлаа өгье гээд гараад явчихдаг байж болж байгаа юм уу.  Энэ утгаараа Р.Амаржаргал гишүүнийг бушуухан гаргачихъя гэж яаран сандран хэлэлцэх шаардлага байна уу. Р.Амаржаргал гишүүн ч бодож үзнэ биз дээ.
Хоёрдугаарт, энэ долоо хоногийн төлөвлөгөөнд эрхэм гишүүний асуудал ороогүй. Заавал тусгах заалт ч бас байхгүй. Ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа учраас асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдүүлээд оруулах нь зүйтэй.

Н.Батцэрэг: УИХ-ын гишүүн тодорхой асуудал тавиад албан ёсоор хандсан байхад шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Хуульд хугацаа заасан зохицуулалт байхгүй ч шуурхай шийдсэн тохиолдол нэг биш бий. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн асуудлыг дэгээр зохицуулдаггүй ч бидний соёл болоод хэвшчихсэн.
Р.Амаржаргал гишүүн улстөрчийн хувьд "насанд хүрсэн" гэж тодорхойлж болохуйц, төлөвшсөн хүн. Хүсэлт гаргахдаа өөрөө бодож, тооцсон байлгүй дээ. Чухам ийм үйлдлээрээ олон түмэнд тодорхой зүйл бодуулж, магадгүй та бидний олж харахгүй байгаа зарим зүйлд олон түмний анхаарлыг хандуулах гэсэн байж ч болох юм.

Су.Батболд: УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзах тухай асуудал нь ямар нэг нам, улс төрийн хүчин түүнийг нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай яриа биш. Мөн энэ хүн ард түмнээс сонгогдчихоод, эцэст нь хариуцлага хүлээхгүй байгаа асуудал ч биш. Угаасаа улс төрийн намаас сонгуульд нэр дэвшдэг ч, нэр дэвших саналыг хувь хүн өөрөө гаргадаг.

Монголын ардчилсан парламентын түүхэнд гишүүний бүрэн эрхээс нь татгалзаад, гараад явсан түүх зөндөө бий. Хуулийн зохицуулалт нь ч байна. Намын бүлэг нь асуудлыг хэлэлцээд болно, болохгүй гэж байгаа нь УИХ-д нам, улс төрийн үүргийг хэтэрхий өндөрт таьж байгаа нэг хэлбэр.

М.Энхболд: Энэ хүн 14 хоногийн өмнө өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. АН-аас сонгогдсон хүн гэж асуудлыг яриад байна.

Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ үүднээс өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Ардын намын нэрийн өмнөөс санал авч, гишүүн болсон хүнийг АН саналтай, юутай хүйтэй нь аваад явж л байсан. Тэгээд ч өнгөрсөн 21-ны өдөр хуралдсан Зөвлөлийн хурлаар бидэнд өгсөн материалд энэ сарын 23-ны өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэнэ гээд орчихсон байсан. Үүгээрээ ч батлагдсан. Тиймээс одоо энэ асуудлыг хэлэлэх юм байна гэж бодсон. Одоо санал хурааж шийдэх хэрэгтэй.

Р.Гончигдорж: Р.Амаржаргал гишүүн яарч, цаг хугацаанд хавчигдаад, өөр ажил хүлээж авах гэж байгаа бод асуудлыг нь хэлэлцье. Нэг долоо хоног юу ч биш" гэж байв.


Эцэст нь УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх саналыг дэмжих шаардлаггүй гэж үзсэн байна.

 

(Эх сурвалж gogo.mn)

 

 

Орон сууцыг өнөөдрийн ханшнаас 50 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой

           suuts

Аливаа улс орны эдийн засгийн тогт¬¬¬вортой өсөлтийг бий болгодог хамгийн гол нөхцөл нь хүн амын дундаж давхарга байдаг гэдэг. Дээд мэргэжилтэй, тогт¬мол ажлын байртай хэн боловч өөрийгөө дундаж давхаргад тооцох байх. Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэ¬жил¬тэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эрх өгдөг. Энэ хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож олгодог жишээ байна.

            SANY0021

Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан хаагчид, орлого нь баталгаажсан иргэд хамрагдаж байгаа. Орон нутагт орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаад зогсохгүй, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна Гэвч үнэ ханш нь тухайн барилгын компаний үзэмжээр тодорхойлогдож байна гэхэд хилсдэхгүй. 2011 онд тухайн үед Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Д.Энхболд Нэвт амралтын газарт цөөн айлын сууцыг өөрсдийн хүчиээр барьж үзсэнийхээ дараа зах зээл дээрх орон сууцны үнэ ханш дэндүү хуудуутай, хэтэрхий өндөр байгааг ойлгож, бодит жишээн дээр нотлохыг зорьсон. Тодруулбал 36 айлын орон сууц барьж Монголд байхгүй хямд үнээр, метр квадратыг нь 500.0-550.0 мянгаар худалдана гэж ярьж байхад нь бид эргэлзэж байсан. Гэтэл ББМЗЗТ компанитай хамтран хийсэн энэ ажлаа бодит байдал болгож чадлаа. Санаачлагыг ББМЗЗТ ХХК-ийн удирдлага дэмжсэнээр өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлчилгээний газар, Нийтийн ахуй үйлчилгээний Шим-Ус компанийн 36 ажилтан өөрийн гэсэн 2 өрөө байртай, дулаан тохилог орчинд амьдарч байна. Манай аймагт орон сууцны метр квадрат тутам нь 950,000-аас 1,3 сая төгрөгийн хэлбэлзэлтэй байна. Тэгвэл 36 айлын орон сууцны 1 м2 тутам нь 550 мянган төгрөгөөр боссон гэвэл та итгэх үү. Хямд үнэтэй, чанартай орон сууцыг Монголоос хайгаад олохгүй. 36 айлын орон сууц нь 52, 59 метр квадрат бүхий хоёр өрөө байр бөгөөд 29-32,5 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. Гаднах пасад, орцны тохижилт нь аль нэг байрнаас дутахааргүй,цэвэр цэмцгэр, шалны халаалттай гээд олон давуу талтай орон сууц баригджээ.

           Ингээд манай сурвалжлах хэсэг тус байрны оршин суугчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.

            SANY0008

Оршин суугч, НААҮ-ий Шим-Ус компанийн хүний нөөцийн менежер Ц.Дэлгэрмаа:

            Энэхүү төслийг Мянган угалзат ОНӨҮГ-ын дарга асан Д.Энхболд санаачилсан. Миний хувьд олон хүнд байртай болоход нь буян болсон гэж боддог л доо. Өнөөдөр манай Ховдод ийм хямд байр байхгүй. Бидний амьдарч буй орон сууцыг цаг наргүй их ажлынхаа хажуугаар өглөө, орой, өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэн хөлс хөдөлмөрөө шингээн барьсан санаачлагч Д.Энхболд, барилгын компанийн инженер техникийн ажилчдад маш их талархаж явдаг. Нэг үгээр бол 12 айлын амьдралыг шийдэж өгсөн. Барилгын хийц чанарын тухайд бол гаднах пасад энэ тэрийг нь аваад үзэхэд аймагтаа үлгэр жишээ болохуйц чанартай орон сууц гэж боддог.

Сайн удирдагч, сайн гүйцэтгэгчид орон сууцыг чанарын өндөр түвшинд зах зээлийн ханшаас доогуур үнээр барьж болдог юм гэдгийг харуулж чадсан. 550 мянган төгрөгийн ханш Монголд байхгүй жишиг шүү дээ. Энэ байрны оршин суугчид бүгд баярлаж явдаг. Дулаахан, шалны халаалттай. Мөн ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулж өгсөн. Хаана ч байхгүй зүйл. Бид өөрсдөө обой, паркетан шалаа авсан.    

            SANY0005

Оршин суугч, НААҮ-ий Шим ус компанийн эдийн засагч Б.Нямдэлгэр

            Залуу хүний хувьд өөрийн гэсэн орон сууцтай болчих юмсан гэдэг хүсэлтэй явдаг байсан. Хүсэл маань биелэлээ олж манайх гэдэг айл 59 м2 байр авсан. Мэдээж залуу хүн гэдгээрээ ажилласан жил хүрэхгүй. Зээлд хамрагдъя гэхэд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэх, орлогын эх үүсвэр хүрэхгүй гээд олон л асуудал байдаг байсан. Гэтэл манай байгууллагын 12 айлын орон сууц баригдах болсноор бидний хүсэл биелэлээ олох болсон. Манай байр зах зээлийн ханшаас хоёр дахин бага үнэтэй. Доторх тохижилт, амьдрах орчин нөхцөл боломжийн санагддаг. Ер нь тооцоод үзвэл манай байр зах зээлийн ханшаас 10 гаруй сая төгрөгөөр бага үнэтэй. Энэхүү төслийг санаачлагч Д.Энхболд, хэрэгжүүлэгч ББМЗЗТ компанийн инженер технкийн ажилчид, удирдлагуудад маш их баярлалаа. Барилгын компаниудын үнээ хөөрөгдсөн энэ үед биднийг хямдхан чанартай орон сууцтай болгосонд маш баяртай байна.

Оршин суугч өндөр настан н.Жавзансүрэн:

-Танайх энэ байраа ямар үнээр авсан бэ?

-Манайх энэ хоёр өрөө байрыг 34 сая төгрөгөөр авсан. Дээр нь өөрсдөө дотор тохижолт жаал жуул юм хийсэн.

-Байрандаа хэр сэтгэл хангалуун байна. Барилгын чанар, талбайн хэмжээ энэ тэр гээд?

-Сэтгэл хангалуун байна. Талбайн хувьд боломжийн сүүлийн үеийн зарим байр чинь одоо ёстой л бөгс эргэх аргагүй жижигхэн умгар юм байдаг юм байна лээ шүү дээ. Тэдний дэргэд энэ байр бол зай талбай томтой. Манай энэ байр бол 59 метр квадрат талбайтай. Эндхийн бүх айлынх адилхан л даа.

Чанарын хувьд ч гэсэн дажгүй. Ийм тийм юм байхгүй шүү. 00-ийн өрөө энэ тэр гээд бүх зүйлийг компаниас сайхан янзлаад ороход бэлэн болгоод л өгсөн.

Байрны гэрчилгээ нь гарахгүй жаахан хүлээгдээд байгаа даа. Нэг хэсэг нь ард олон бидний төлөө ийм тааламжтай нөхцөлтэй, хямд өртөгтэй орон сууц бариад өгч байхад нөгөө хэсэг нь манай төрийн үйлчилгээний улсууд маань юунаасаа болдог юм бас л чирэгдэл учруулдаг юм байна л даа.

Уул нь тэр гэрчилгээг нь шуурхай гаргаад өгчихвөл энэ айлууд маань нөгөө 8 хувийн зээлэндээ хамрагдах боломж нь нээгдэх байтал түүнийг нь хаагаад байдаг юм шиг байна оо. За хөгшин бид хоёрт ч яахав тэтгэвэртэй гарсан гээд зээл олгохгүй гэсэн. Чи зураг авах гээд байна уу даа. Эгчийнхээ зураг мурагийг бол хэрэггүй ээ. Заавал зургаар яахав, нэр ус нь байж байгаа бол болно шүү дээ.

Оршин суугч М.Батбилэг (Мэргэжлийн хяналтын газрын лабораторын эрхлэгч)

- Ховдын толь сониноос Ховд аймаг дахь орон сууцны үнэ ханшийн талаар сонирхож хүмүүстэй уулзаж явна л даа. Одоо чинь орон сууцанд орно гэдэг чинь санахгүй хэрэг болсон байна

- Харин тийм байх шиг байна оо. Манай байр бол үнийн хувьд сүрхий хямдхан шүү дээ. Компанидаа ашиггүй л байж магадгүй юм. Түүнээс биш одоогийн манай Ховдод байгаа ханшнаас бараг 50 хувийн хямдаар баригдсан байр шүү.

-Компани бол ийм үнээр өгөхөд боломжийн ашиг гарна гэж байлаа шүү. Танайх ямар үнээр авсан бэ?

- 33.0 сая төгрөгөөр авсан. Манай энүүн шиг байр одоо лав л 50.0 саяас дээш байгаа байх шүү.

-Шинэ байр бол 2 өрөө нь жар мяр л гэж байх шиг байна.

-Харин тийм байгаа байх аа. Ард иргэдийн нуруун дээр л ачаа ихдэж байгаа л даа. Зарим нь орон сууц бариад ийм хямдаар худалдаж болж байхад ихэнх нь хэтэрхий өндөр үнэтэй байдаг нь ойлгомжгүй юм.Та нар сэтгүүлч хүмүүс энэ асуудлыг нэлээн далайцтай хөндөөч

- Харин тэгэх л санаатай байна. Барилгынхан болоод эрх мэдэлтэй улсууд нь ойлгож хүлээж аваад зөв талаас нь зохицуулах хүсэл байвал орон сууцны үнийг бууруулж, бодит түвшнд нь авч ирэх боломжтой гэж л үзээд байна.

- Харин тийм ээ.

           

Одоо та бүхэн үүний үндэс, шалтгааныг эрэлхийлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг уншина уу

 

                                                                Б.Даваасүрэн: БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ

                                                             ДҮР ЗУРГИЙГ БОДИТОЙГООР ЦЭГНЭЖ ҮЗВЭЛ

 

Орон даяар барилгын үнэ ханш өндөр байгааг иргэд хэлдэг. Тэгвэл манай аймагт хамгийн хямд үнээр орон сууцыг төрийн албан хаагчдад, тодруулбал Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус”-ын ажилчдад метр квадратыг нь 550 мянган төгрөгийн ханштайгаар өгсөн анхны тохиолдол бий. Та бүхэнд итгэхээргүй санагдаж магад. Гэхдээ энэ бол маргахааргүй үнэн. Үүний талаар манай сонин сурвалжилж, ББМЗЗТ компанийн захирал Даваасүрэн гуайтай ярилцлаа.

                                                      SANY0070

                                                            Дарга нар арга барилаа өөрчлөх хэрэгтэй

-Хэдэн оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна?

-Би барилгын салбарт нийтдээ 33 жил тасралтгүй ажиллаж байна. Манай компанийн суурь 1997 онд барилгын зураг төслийн ЗЗТ хоршоо нэртэйгээр байгуулагдаж, 2006 оноос ББМЗЗТ компани болон өргөжсөн. Түүнээс хойш бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Манайхыг зөвхөн барилга барьдаг гэж ойлгож болохгүй. Гадна шугам сүлжээний завсар, авто зам, өндөр хүчдэлийн шугам сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтын салбарт бүрэн хүрч ажиллахаар зорьж байгаа. Өнгөрсөн жил дулааны хоёр дахь эх үүсвэрийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.

-Хичнээн ажилтантэй вэ?

-Байнгын тогтмол ажлын байр бий болгоно гэхэд учир дутагдалтай. Тухайн үед тендерээр ямар ажил авна тэр хэрээр л ажлын байрыг бий болгодог. Өнөөдөр тогтмол 20 ажилтны 10 гаруй нь инженер. Орон нутагт барилга байгууламжийн ажил харьцангуй бага. Тасралтгүй бүрэн ажлын байр бий болгоод ажиллана гэж байдаггүй.

-Барилгын компаний тусгай зөвшөөрлийн тухайд их хүндрэл, чирэгдэл учирдаг гэсэн яриа байдаг. Яг ямар шат дамжлага дамждаг вэ? Зөв механизм мөн үү?

-Нэг инженер 10 хүн цуглуулаад нэг барилга засварлая гэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг. Тусгай зөвшөөрлийг сайд олгоно. Эхлээд Барилга хот байгуулалтын газраас, МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, яамын нэг хэлтэст өгнө, тэндээс хуралд орно, хурлаас сайд руу орно. Нас нөгчсөн хүний материалыг явуулчихсан ч мэдэхгүй байх. Тэрийг хянах боломжгүй. Сайдын гарын үсэг хүлээж байхаар иргэний нийгмийн байгууллагуудад эрхийг нь өгчихвөл зүгээр. Дамжлага болгон мөнгө хардаг. Хамгийн гол нь эрх мэдлийг задалж, либеральчлах л хэрэгтэй байна. Хүнд үйлчилдэг үйлчилгээний байгууллагын ажилтан шүү гэдгээ мэддэг байх хэрэгтэй л дээ. Даанч тийм сэхээрлээр тун маруухан. Саарал байшинд сууж байгаа хүн бол иргэнд үйлчлэх үйлчилгээний ажилтан. Иргэдэд үйлчлэх үйлчилгээний ажилтныг зохион байгуулах үүрэгтэй гэж даргыг томилж байгаа юм.

-Барилга байгууламжууд олноор нэмэгдэж байгаа ч гаднах тохижилт, ногоон байгууламж дутагдалтай байгааг шүүмжилмээр санагддаг. Энэ талаар таны бодол?

-2008 онд УИХ-ын гишүүд барилгын салбарынхныг хүлээн авч уулзахад би барилгаа иж бүрэн ногоон байгууламжтай болгоё гэдэг санал санаачлага гаргаж байсан. Зохих хэмжээний шаардлага хангасан цэцэрлэгжилттэй барилга ашиглалтад оруулдаг баймаар байгаа юм.

Бизнесийн бүлэглэлийнхэн мөнгөө эргэлтэнд оруулахын тулд барилгын салбар руу хүч түрэн орж ирж байна л даа. Яг барьж буй барилгын чанарт бус мөнгийг богино хугацаанд хурдан үржүүлэхийг чухалчлаад байдаг. Үнэндээ бол барилгын ажил болон улс болон аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт маань бизнесийн бүлэглэлийнхний ч юмуу хувь хүмүүсийн мөнгө үржүүлэх бодлого болчихсон байна. Барилгын чанар муу байна гэдэг шат шатны дарга нартай холбоотой гэж боддог. Инженер болон мэргэжлийн ажилчдаас барилгын чанарт нөлөөлж, жинэхэнэ утгаар нь хариуцаж ажиллах боломж нь хомс байна. Ер нь бол дарга нар чанаргүй болгож байгаа юм. Барилгын чанарыг гурван түвшинд хувааж үзэж болно. Барилгын чанар бол хариуцлага, хяналт, чадамж юм л даа. Хариуцлагаа дагаж бусад нь унадаг. Хариуцлага эдийн засгийн тодорхой эрхээр хязгаарлагддаг. Инженер стандартад нийцсэн барилга барихад эзний авчирч өгсөн эд материалаас л шалтгаална. Энэ хязгаарыг шат шатны дарга нар тогтоож байна. Тооцоо судалгаагүйгээр, санаагаараа мөнгө амлаж байгаа, санаагаараа тоо тавьж байгаа дарга нар маань үүнийг ойлгож, арга барилаа өөрчлөх ёстой.

Барилгыг чанаргүй болгож байгаа нь бодлогын хариуцлагаас үүдэлтэй. Бодлогын хариуцлагаас үүдэж гарсан дутагдлыг засахад их төвөгтэй. Нэлээд гүнзгий бугшмал асуудал үүснэ гэсэн үг. Зөвхөн чанаргүй будгаар ханыг будлаа гэхэд хусаад сайн чанарын будгаар будах бол маш амархан шүү дээ.

-Манай аймгийн барилга хот байгуулалтын төлөвлөлт мэргэжлийн хүний нүдээр ямар байна?

-Ховд аймгийн ерөнхий төлөвлөгөөг 1956, 1973, 1988, 2004 онуудад дөрвөн удаа боловсруулсан. Энэ онд дахин тав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ олон төлөвлөгөөний аль нь хэрэгжээгүй гэж хэлж болно. Шалтгаан нь бол Монгол хүн монгол ахуйгаараа амьдарна гэдгийг мартагнадаг. Ерөнхий төлөвлөгөө хийж байгаа хүмүүс гадны орны ерөнхий төлөвлөгөөний аргачлалыг хуулчихдаг нь зөвхөн Ховдод бус Монголд байгаа нийтлэг үзэгдэл. Өөрөөр хэлбэл огт сэтгэж санаачлахгүйгээр хуулбарлан дуурайгч маягаар л явж байгаа.

-Манай Ховдод үйл ажиллагаа явуулж байгаа бүтээн байгуулалтын салбарынханд ерөнхий төлөвлөгөө хийх боломж олгосон бол та бүхэн хийж чадах байсан уу?

-Манайд түүнийг хийх боломж олгосон бол бид хийж чадна. Манай компанид гэхэд Буянтогтох, Шагдарсүрэн гээд Монгол улсын гавьяат цолтой, нэртэй архитектур, бас чадалтай залуу архитекторууд байна. Би барилгачдын холбооны тэргүүн гэдэг утгаараа Засаг даргын зөвлөлийн хурал дээр төлөвлөгөөний асуудал яригдаж байхад европ ахуйг Ховдод битгий хуулаад тавьчихаасай гэдэг асуудлыг тавьж байсан. Яаж тусгаж авсан юм бүү мэд.

-Барилгын зураг төсөв боловсруулдаг программын тооцоолол хэр бодитой байдаг вэ?

- Гурван төрлийн программ ашиглагддаг. Үүнээс өнөөдрийн байдлаар стиматор 21 гэдэг төсвийн программ албан ёсоор батлагдаад ашиглаж байна. Барилгын төсөвт өртөг, үнийн тооцоо хийдэг. Барилгын төсвийн суурь нормуудыг оруулаад хийчихсэн программ л даа. Тооцоолол харьцангуй бодитой байдаг. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт нормуудыг оруулаад орц нормыг нь гаргаад өгчихсөн байдаг. Үүнд төсөвчид үнээ оруулж өгдөг. Төсвийн талаар Ерөнхий сайд ямар барилгыг, ямар төсвөөр босохыг төсвийн программын ард сууж байгаа хүн хийж байна. Энэ бол буруу гэсэн хандлага илэрхийлж байна лээ. Урьд нь манайд дарга нэг тоо хэлээд түүний дагуу шийддэг байсан. Дарга тийм мөнгө өгье, тийм юм хий гэдэг байсан. Энэнд тааруулж төсөв хийдэг байсан. Дарга хэр мэргэн байхаас төсөв хэр бодитой байх нь харагддаг байсан.

Гэхдээ программаар хийсэн төсөв бол төгс төсөв биш. Барилгын салбарын үнэ бүрдлийн систем өөрөө төгс биш. Энэ яаж харагдаж байна гэвэл урьдчилаад нэг төсөв зохиочихдог, гэтэл тухайн төсөв нь гурав дахин их. Үүнд манай хэрэглэж байгаа норм үнэ цэнэ, цаг үеэ өнгөрөөсөн норм яваад байна. Засгийн газрын тэргүүн нэг ижил загвараар, сургууль, цэцэрлэг гэх мэтийг барих тухай мэдэгдэл хийлээ. Тэр бол төрийн компаниудад мөнгөний “комбинаци” хийх боломжийг олгож байгаа болохоос Монголыг гоё сайхан болгох гэсэн санаа биш. Инженерийн ур хийц гэдэг зүйлийг хайрцаглаж байгаа л хэрэг юм. Урьд нь аймгуудын барилгууд адилхан ялгагдахааргүй байсан. Одоо л өөр өөр загварын шинэлэг барилга байгууламжтай болох нь уу даа гэтэл ингэж хязгаарлалт хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Хуулбарлан хэлбэрддэг систем манайд нэвтрэх нь.

Ажлыг сайжруулах арга нь шалгалт биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Харин сэтгэлгээг өөрчлөх юм. Боловсруулсан загварын дагуу бүгдийг хянаж шалгаж байгаа нь буруу.

                                                “Төрд татвар, хяналт гэдэг хоёр юм л үлдэхэд болно”

-Танай компанийн барьсан байранд төрийн албан хаагчид оршин сууж байгаа байхаа?

-Манайх монголд байхгүй хамгийн хямдхан үнэтэй барилгыг барьж үзье гэсэн санаачлагыг Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга асан Д.Энхболдтой хамтран гаргаж, энэ төсөл дээр ажилласан. Орон сууц бариад, нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдахад, 12 айлын орон сууцнаас 20 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан. Д.Энхболд дарга захиалгын бүрдүүлэлтийг хариуцаж, Шим-Ус, Мянган угалзат, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд орсон. Манай компани өөрийнхөө хөрөнгөөр гадна шугам сүлжээний ажлыг 67 сая төгрөг зарцуулж хийсэн. Хэрвээ тэр санхүүжилтыг төрөөс шийдээд өгчихвөл нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдсан дээрх орон сууцнаас бид чамлахааргүй ашигтай ажилласан гэсэн үг. Зарчмын хувьд гадна шугам сүлжээг төр хариуцаж шийдэх ёстой. Бусад барилгын хувьд ч ийм байдаг болохоор би тэгж ярьж байна л даа. Аймаг орон нутагт гаднах шугам сүлжээний асуудлыг тавьсан. Уг нь сайдын “Орон сууцны гаднах шугам сүлжээний санхүүжилтыг ОССК-аас санхүүжүүлнэ” гэсэн тушаал байсан ч ОССК татан буугдаад үгүй болчихсон. Гэхдээ шийдэгдэнэ гэж горьдож л байна. Орон нутгийн өмчид шилжүүлэх гарц бий.

-Танай компани дахин хямд үнэтэй орон сууц барих уу?

-Орон сууцны үнийг доош нь буулгах боломж бий. Тухайн үед компани тодорхой ашиг олоод борлуулах боломжтой. Зах дээр наймаа хийж байгаа наймаачид ч тэр, барилгын компаний захирал ч тэр гаргасан зардлаа нугалах ёстой гэсэн сэтгэхүйгээр хандаад байна ш дээ. 100 төгрөгийн юмыг 120 болгоод зарахад боломжийн ашиг унадаг ч одоо манай бизнесийнхэн болохоор заавал 200, 300 болгож 2-3 дахин их болгохыг эрмэлздэг. Хятадад байгаа барааны үнэ Ховдод байгаа барааны үнэ ямар зөрүүтэй байгааг харж байгаа. Барилга ч гэсэн ийм л механизмаар явж байгаа гэж хэлж болно. Банк нь мөнгө хүүлэх системтэй, үйлчилгээ нь заавал үнээ нугалсан ашиг болох ёстой гэсэн зарчимтай, тэгсэн мөртлөө түүхий эд материал энэ тэрээ бүгдийг гаднаас авдаг. Улс эх орондоо эдийн засгийн бодит үр дүнг авч ирдэггүй системээ өөрчилж чадахгүй л яваад байгаа. Ийм л орчин бүрдчихсэн байгаа юм л даа. Хаа сайгүй л нуга нуга хийдэг тогтолцоо ноёрхож байна.

-Танай жишгээр яаж барилга барих вэ? Үүнд хэнийг хэрхэн татан оролцуулах вэ?

-Барилга барих, авах, захиалах хүн ч үүнийг бодолцох хэрэгтэй. Нэг метр квадратыг өрнө гэж бодоод тоосгоо өрнө. Таазанд нь люкстер, шал, хаалга авчраад тавьчихъя. Гэтэл нэг метр квадрат газар 2 сая төгрөг овоолно гэдэг арай л дэндүү бодит бус хөөөсрсөн тооцоо. Үүнийг 500 мянган төгрөгт багтаах бүрэн боломжтой зүйл шүү дээ. Үүнээс үнэ бол худал гэдэг нь батлагдаж байна л даа. Үнийг зохицуулж байгаа зүйл нь эрэлт, худалдан авах чадвар. Бид нар хоёр жилийн өмнө метр квадрат тутмыг 550 мянган төгрөгөөр борлуулсан бол одоо 650 мянга орчимд боломжтой. Барилгын ашиг, хугацаа чанарт л байгаа юм. Гүйцэтгэгчид бол чанар, ашиг л чухал. Манай барилга чанарын хувьд бусад үнэтэй барилгаас илүү гарахаас дутуу зүйл нэг ч үгүй.

-Дараагийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээр төлөвлөж байна?

-Бид дараа дараагийн хийх ажлаа төлөвлөж байна. Захиалагчаа олох,санхүүжих хэлбэрээ тодорхойлох, гэрээ байгуулах, газрын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Нуга нуга хийдэг компаниуд цөм цөм үнээр газар худалдаж авч байна. Бид одоо хашааны газрыг 5 сая гэдэг байсан бол тэр цаг өнгөрч. Одоо манай ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн боломжтой нөхцөл байна. 456 айлын орон сууц, 258 айлын хаус хороолол барих төлөвлөгөө байна. Бидэнд хүртээх юм бол орон сууц барих чин эрмэлзэл байна. Барилгачдаа жилийн дөрвөн улиралд ажилтай, барьсан барилгадаа барилгачид ордог болоосой гэсэн хүсэлтэй явдаг даа. Ахиу ашиг олж байгаа хүнийг юу гэж хэлэх вэ дээ. Авч чадаж байгаа бол та 550 мянгаар авахгүй дээ гэж хэлж болохгүй л дээ.

-456 айлын орон сууц, 258 айлын хаус хорооллын барилгын ажлыг гүйцэтгэх хүсэлтэй байгаа тухай саналаа холбогдох газарт тавьсан уу?

-Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өдөр болгон миний асуудаг зүйл бол энэ. Төрийн орон сууцны корпораци 400-аас дээш айлын орон сууцыг барилга угсралтын компаниар гүйцэтгүүлэх юм. Тэгэхээр төрийн өмчит компани хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд зарахыг нь өөрсдөө зарна гэсэн үг л дээ. Метр квадрат нь хэдэн төгрөгөөр борлуулагдах нь төрийн орон сууцны корпорацийн мэдэх л хэрэг болж байх шиг. Бид өөрийнхөө санхүүжилтээр босгочихъя гэсэн. Өнөөдөр цэргийн анги 300 гаруй ажилтантай байхад 30 хүн л орон сууцанд амьдарч байгаа юм. Орон сууцанд орох хүмүүстэй нэгдсэн журмаар гэрээ байгуулаад бариад өгөх боломжтой. Одоо ямар хувилбараар, яаж барих нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргатай барилгын компаниуд уулзсан. Засаг дарга төлөвлөсөн газруудад барилга бариарай гэдэг саналыг тавьж байсан. Хямд орон сууцаар Ховд аймгийг хангах бололцоотой юу гэвэл бололцоотой. Хотоос зайдуу байхад үнэ хямдарч байгаа нь харагдаж байгаа биз дээ. Манайд барилгын түүхий эд хоёр дахин их үнэтэй болж ирж байна. Ховдод ийм байгаа юм чинь Улаанбаатар хотод манайхаас ч хямд худалдаалах боломжтой. Гэхдээ Улаанбаатарт газрын үнэ өндөр байна л даа. Хатуухан хэлэхэд хотод барилгууд өндөр болж байгаагийн шалтгаан нь хотыг өнгө үзэмж сайтай болгох биш, харин өндөр ашиг олох гэсэн чин эрмэлзэл л байгаа.

-Тэгвэл танай жишигт нийцүүлж орон сууцыг яаж барих вэ?

-Төр эрх мэдлээ иргэний нийгмийн байгууллагуудад өгчих.

-Барилгын салбарыг хэрхэн тунгалагшуулах вэ? Ашиг олдог гэхдээ ард түмний төлөө үйлчилдэг болгоход ямар арга, механизм байна?

-Маш амархан. Хүсэл сэтгэл байвал хийх амархан. Нэгд дарга нар дамжсан зөвшөөрлийг устгах, тэрний хэрэг огт байхгүй. Энэ салбарын иргэний нийгмийн байгууллагыг өөд нь татах, өөрсдийн зохицуулдаг онцгой эрх мэдлээ холбоодуудад шилжүүлэх хэрэгтэй. Төрд татвар, хяналт гэдэг хоёр юм л үлдэх хэрэгтэй. Хяналтын систем нь шат дамжлагагүй. бүрдүүлэх. Барилгын салбар дахь даргын тоо арав дахин багасч, ашиг арав дахин нэмэгдэнэ.

- Ярилцсанд баярлалаа.

Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цагдаагийн газрын Хэв журмын тасгаас алба сурталчлах нэг сарын аяныг зохион явууллаа

Бичсэн Г.Одонтуяа   

 Tsagd

Цагдаагийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд олон нийтийн оролцоо, тэдний дэмжлэг туслалцааг өргөжүүлэх, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлаар иргэдийн санал асуулга авч түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах зорилгоор Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Хэв журмын тасгаас алба сурталчлах нэг сарын аяныг 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2013 оны 12 дугаар сарын 01 хүртэл зохион явууллаа. Аяны хүрээнд 28 албан хаагч өглөөний рапорт дээр орчин үеийн дэвшилтэт техник технологи, байгалийн сонин хачин, нийгэм эдийн засгийн байдлын талаар чөлөөт мэдээлэл хийж, онигоо, алба хаагчдын дунд болсон хөгжөөнт явдлуудыг алба хаагчдын стрессийг тайлах арга хэмжээ авлаа. Мөн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний баярын өдрийг тусгай хөтөлбөрийн дагуу анх удаа зохион явуулав. Нийт алба хаагчдын дунд зохион байгуулсан буудлагын аварга шалгаруулах тэмцээнд  Дотоодын цэргийн 812 дугаар салбарын алба хаагчдын баг тэргүүлж, 2 дугаар байрыг Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн 1 дүгээр баг, 3 дугаар байрыг Захиргаа аж ахуйн баг эзэлсэн юм. Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн дэг журам сахиулах, байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг сайжруулах, иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвшөөрлийн бус цэгт архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан иргэдийг журамлах, хууль бус худалдаа, наймаа эрхлэгчдийн үйлдлийг таслан зогсоох, хууль эрх зүйг сурталчилах зорилгоор орон нутгийн Ховд телевизтэй хамтран “Ховдын нэг шөнө” арга хэмжээг зохион явууллаа. Мөн эргүүлийн алба хаагчид чиглэлийн дагуух 42 айл өрхөөр орж санал хүсэлтийг нь сонсож, тэмдэглэл үйлдэн ажилласан байна гэж Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймгийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлэг байгуулагдав

Odnoo 01

Ховд аймгийн Залуучуудын холбооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийг 2013 оны 12-р сарын 03-ны өдөр шинээр зохион байгуулагдаж лобби бүлгийн дарга, дэд дарга, гишүүд сонгогдлоо.
Лобби бүлгийн даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат, дэд даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгч А.Арбол сонгогдож аймгийн залуучуудын холбооны дарга Г.Цоожхүүгээс тамга, батламжаа гардан авлаа. 

 Лобби бүлгийн гишүүдээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Цэдэнбал, Ц.Нарантуяа, Г.Пүрэвганди, С.Гантөмөр, Т.Шинэбаяр, Х.Харахат, Б.Бат-Энэрэл, Ц.Ганчимэг, Д.Хуягбаатар, Н.Энхмандах, Б.Гомбосүрэн гэсэн 13 төлөөлөгч нэгдэж “Залуучуудыг дэмжих лобби” бүлгээрээ дамжуулан залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, гүүр нь болж төрийн түвшинд ажиллахаар боллоо.

Г.Одонтуяа

 

Махны үнийн өсөлтийг бид аймагтаа тогтоон барьж чадах уу

          Uniin usult

Баруун бүсдээ төдийгүй улсын хэмжээнд Ховд аймагт махны үнэ өндөр байна. Гэтэл одоог хүртэл аймгийн төр захиргааны болон холбогдох байгууллагуудаас махны үнийг тогтоон барих, үнэ бууруулах, захын худалдаа наймаа эрхлэгчидтэй уулзаж энэ талаарх санал бодлыг нь сонсож, асуудлыг шийдвэрлэх талаар нэг ч ажил хийгдэхгүй байгаа гэж хэлж болно. Харин он гараад нөөцийн мах нийлүүлэхээр төсөвт суугдсаныг эс тооцвол шүү дээ.

            Өнөөдөр Ховд аймгийн зах дээр үхрийн ястай мах -7000, үхрийн цул мах 8000, хонины цул мах 8000, ястай мах 6500, ямааны мах 6500, адууны мах 6000 гэсэн төгрөгийн ханштай байна. Өвлийн ид улирал эхэлж хаа сайгүй хүнсний үе тохиож, мал мах элбэгшиж байгаа энэ үед ч гэсэн махны үнэ буурахгүй байгааг иргэд ихээр шүүмжилж байгаа юм. Уг нь бол намар, өвлийн энэ цагуудад махны үнэ хамгийн ихээр хямдардаг. Гэтэл сүүлийн жилүүдээс эхлэн махны үнэ буурна гэсэн явдал бараг үгүй боллоо. Харин ургамал зах дээр ирж байгаа малын хувьд эм хонь 120,000, төлөг 110,000, эр хонь 130,000-180,000, ямаа 60,000-аас 85000 төгрөгийн үнэтэй байна.

            Махны үнийн өсөлт ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болоод байгаа. Тэгэхээр энэхүү үнийн өсөлтөд хязгаар тавьж хазаарлах зайлшгүй шаардлага байгаа юм. Ийнхүү зах дээр гараад мал махны үнэ судлаад явахад малыг амьдаар нь авсан нь хамаагүй ашигтай байна гэж иргэд ярьж байсан юм. Харин махны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл бол ченжүүдэд тавих хяналт байхгүй байгаа учраас тэд үнийг дураараа өсгөж үнийн хөөрөгдөл бий болгож байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр төр захиргааны байгууллагын зүгээс ченжүүдийн махны үнийн өсөлтийг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол цаашид Ховд аймагт махны үнэ өссөөр байх нь дамжиггүй. Хэдийгээр төр, хувийн хэвшил, хувь хүний асуудалд оролцох ёсгүй гэж байгаа ч гэсэн шударга өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдах ёстой. Ийнхүү махны үнийн өсөлтийн талаар ард иргэдийн зүгээс томоохон хүлээлт бий болчихоод байгааг энэ дашрамд дуулгая.

                                                                                                                                                                                 Ж.Саруул

 

ББТЗ-ын хаалганы хураамж бүрэн гүйцэд зогсохгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандсаар байна

         

           Өнгөрсөн жил Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас томоохон зах худалдааны төвүүдийн үүдээр ороход хураадаг байсан хураамжийг зогсоох тухай журам гаргасан. Учир нь иргэд ямар нэгэн худалдааны төв захуудаар үйлчлүүлж тэдэнд орлого оруулахын тулд хураамж төлөх нь хууль бус юм гэж үзсэн учраас Ховд аймгийн ББТЗ-ын хувьд ч гэсэн энэхүү журмыг дагах тухай шаардлагын дагуу тус захаар ороход иргэдээс хураадаг байсан 50 төгрөгийн хураамж үндсэндээ зогссон. Гэтэл Ургамал зах руу ороход авто машинаас 200 төгрөг хураадаг явдал одоог хүртэл зогсоогүй байгаа юм. Энэ нь автомашины зогсоол биш зөвхөн тус захын хаалгаар ороод гарахад 200 төгрөгийн хураамж авч байгаа нь бас л дээрх шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байгаагийн нэг илрэл. Бид Ургамал зах дээр очиж энэхүү хураамжийг одоо хүртэл яагаад зогсоохгүй байгаа талаар тодруулсан ч машинаас авдаг хураамжийг зогсоож болохгүй гэж манай дарга хэлсэн хэмээн мөнгө хураадаг хүн нь хэлж байв.          Нийтээр дагаж мөрдөх аливаа дүрэм журам, шаардлагыг хэн ч байсан адилхан биелүүлэх учиртай. Төрийн холбогдох албаныхан үүн дээр анхаарч, шуурхай арга хэмжээ авна гэж найдаж байна.

                                                                                                                                                                                    Ж.Саруул

 

“Тэмцэхгүй байх арга алга”

 Иргэний индэр

Ayurzana 02

Жаргалант сумын иргэн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн Аюурзана удаа дараа хүсэлт тавьсны учир түүнтэй ярилцсан энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Түрүүчийн удаа танай сонинд үзэл бодлоо илэрхийлэхээр хандахад та нар шалтаг хэлж хойшлуулсан. Харин одоо дахиж хойшлуулахгүй гэж итгэж байна.

- Та манай уншигчдад ямар мэдээлэл хүргэх, эсвэл үзэл бодлоо илэрхийлэхээр ирэв?

-Аймгийн нийгмийн амьдралын   өнөөгийн байдлын тухайд зарим зүйлийг ярих гэж ирлээ. Би хэлсэн ярьсан бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ. Үнэн үг хэллээ гээд намайг шоронд хийж ч болно. Айх юм байхгүй.

- За шорон морон ч яахав. Тийм айхтар хурц юм ярих гээд байгаа юм уу?

- Сонгуулиас сонгуулийн хооронд, мөнгөнөөс мөнгө рүү шунаж амьдардаг бэртэгчингүүдтэй тэмцэхээс өөр арга алга байна гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

- Яг ямар асуудал байна аа?

- Өөрсдийнхөө асуудлыг эхлээд хэлье. Манай тээвэрчдийн холбооны жолооч нар маань ачиж ирсэн нүүрс түлээ, бусад ачаагаа зарж борлуулах гэтэл газаргүй зогсоолгүй болоод сэтэртэй болгоныг нь гуйж, учирлаж заримдаа загнаж зандарч байж арай гэж нэг юм захын дэргэд зогсоолын зөвшөөрөл авсан. Гэтэл Дурдабай, тээвэр авто замын газрын байцаагч Цагаанцоож гээд нөхдүүд миний газар дээр зогслоо гээд булаалдаад байх юм. Энэ цаг үе чинь олон толгойтой могой шиг болчихсон хүмүүсийн цуглуулга юм биш үү. Ямар сайндаа бид нар “жижиг жижиг зулзаган могойнууд ирж томорлоо” гэцгээж байхав.

-Танай зогсоолыг ашгүй нэг юм шийдэгдэжээ гэж бодтол бас л асуудалтай байгаа юм байна даа тэгвэл?

- Миний газар, чиний газар гээд л яс булаалдаж байгаа нохой шиг. Та нар нээрээ боль л доо гэж байгаа юм би.

- Тэр зогсоол дээр зогсож байгаа тээврийн хэрэгслүүдээс танай холбоо татвар авдаг уу?

- Үгүй манайх ямар нэг татвар авдаггүй. Тэр миний хувийн эзэмшил биш. Тэгээд ч газрыг тэгж хувьдаа эзэрхэж, нэгнээсээ харамлаж амьдрана гэдэг шиг утгагүй юм байхгүй. Харин нэг гэм нь манай жолооч нар жаахан хариуцлагагүй хандах гээд байх юм. Нүүрсээ зарахдаа цэвэрхэн зарахгүй хог их тарьж байна. Хажуугаар нь тэдэнтэйгээ хэл амаа олж ойлгуулах гэж бас нэг ачаалал нэмэгдээд л...

-Нүүрс гэснээс нээрээ “нүүрс хөтөлбөр” гээд хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэр талаар та ямар мэдээлэлтэй байна. Хэр үр дүнтэй хөтөлбөр болж байгаа юм бол?

- Нүүрс хөтөлбөрийн нүүрс гээд хүнд даацын том машинуудаар баахан хог ачиж авч ирээд айлын хашаанд асгачихсан наян мянгаар зарна гээд зогсоцгоож байна.

- Харин хүмүүсээс ийм шүүмжлэл гомдол их ирж байна л даа. Хөтөлбөрийг нь ямар улсууд хэрэгжүүлж байгаа юм бол?

- Силам, Одсүрэн, Дамбий гээд нөхдүүдийн компаниуд. Тэд нар Хотгороос ямар ч илч чанаргүй хог ачиж ирж хэрэглэгчдийг доромжлохоос гадна. Холбогдох газруудаас хориглоод байгааг тоохгүй 100 тоннын хүнд даацын машинуудаар тэр нүүрсээ тээвэрлээд зам гүүрийн даацанд сөрөг нөлөө учруулж байна. Тэр Мянгадын гүүр нураад унавал хэн хариуцах юм бэ. Хэн түүнийг төлж өгч засаж сэргээх юм. Засаг дарга Цэвээнравдан уу, Засаг даргын орлогч Шура юу, эсвэл авто замын байцаагчид уу, нөгөө компани нэртэй өртөнгүүд болох тендер авсан хэдэн нөхөр үү, хэн ч хариуцахгүй шүү дээ. Арай гэж гадна дотноос мөнгө хөрөнгө цуглуулж, Азийн хөгжлийн банкны тусламжаар хэдэн тэрбумаар гүүр бариад авахаар энэ хэдэн шунал нүүрлэсэн нөхдүүд нь нийлээд нураагаад хаях нь байна шүү дээ. Би тэр газар булаалдаад гүйгээд байгаа Цагаанцоожид нь хэлж байгаа юм. Чи ингэж явахаар албан үүргээ биелүүлж, тэр гүүр мүүрээ хамгаал гэж.

-Тийм олон хүнд даацын машин яваад байгаа юм уу?

- Силамын компаний 7-8 машин, Одсүрэн, Дамбий нарын кампаний тус бүр 10-н хэдэн 100 тоннын даацтай машин Хотгороос нүүрс тээвэрлэж байгаа. Уул нь замын цагдаагийн газар хүнд даацын машин явуулж болохгүй гээд хориглож байгаа л юм байна лээ. Тэгтэл нөгөө Силам гэдэг нөхөр нь манай 100 тоннын даацтай машинуудыг явуулахгүй бол суулт хийнэ гээд явж байна лээ. “Нүд улаан мөнгө цагаан” гэдэг юм л жинэхэнэ үүрлэж байна. Мөнгө л олж байвал зам ямар хамаатай, ард олны эрх ашиг ямар хамаатай гэсэн шуналын төлөөх хуйвалдаан л ноёрхож байх шив.

- За тийм байдаг байж. Өөр танд ямар яриа байна?

- Үнэн шударгуу юм гэдэг бараг л байхгүй шахуу болжээ. Хүмүүсийн хөдөлмөрийг шудрага үнэлэнэ гэдэг юм алга байна. Миний хөдөлмөрийг хамт олноос маань үнэлээд санал двэшүүлээд байхад энэ албан тушаалтнууд яаж дарж булж байгааг би өмнө нь өгсөн ярилцлагандаа хэлсэн. Тэр Шолтан энэ тэр гэсэн нөхдүүд юу хийсэн дээ гавьяат мавьяат гэсэн цол аваад байгааг би огт ойлохгүй байгаа юм.  

- За өөр онцын асуудал байхгүй бол яриагаа өндөрлөхүү дээ.

- За хүлээж авсанд баярлалаа. Харин миний хэлсэн ярьсныг яг тэр чигээр нь гаргана шүү. Та нар айгаад хасаж, өөрчилөх гээд, зөөлрүүлэх гээд байдаг шүү!  

                                                                                                                                                                     Ярилцсан Г.Үнэнтоль    

 

“Үнийн өсөлт дээшээ, үндсэн амьдрал доошоо”

Uniin usult

Эдийн засгийн өндөр өсөлт, төрийн хайр халамжинд эвийлэгдэх эвгүй юм аа. “Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай” гэж Р.Чойном бичсэн байдаг. Тэгвэл төрийн хайр хишгээс болоод шинэ хэлц үг үгсийн санд мэндэллээ. “Үнийн өсөлт дээшээ, үндсэн амьдрал доошоо” гэж. Утга санаа нь ч яруу тод сонсогдож байгаа биз. Өнөөдрөөс эхлэн сонгуулийн амлалт бүрэн хэрэгжиж, жинхэнэ мөнгөний найр хавтгайрах бололтой. Учир нь, “Хүний хөгжил сан”-гийн мөнгөндөө иргэд тасралтгүй дугаарлан зогсохын зэрэгцээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол мөнгөн урамшуулал авахаар болчихлоо. Өгч байгаа үед нь аваад л байх нь бидний зан. Дахиад л уртаас урт дараалал, бөөн бичиг цаасны ажилд нийтээрээ шумбаад орох нь.

“100 мянган айл орон сууц”-ны хөтөлбөр гэж хэсэг шуурч, бичиг цаас, лавлагаа, архив гээд  хүндрэл бэрхшээл ихтэй, иргэд л зүдэрч байна. Сонгууль ойртох тусам төрийн хайр халамж нэмэгдсээр. Нөгөө талд иргэд гар дээр ирэх бэлэн мөнгөний тооцоогоо байнгын цээжиндээ бодож хоног тоолон хүлээгээд л. Дуртайдаа сонгосон ч юм биш мөнгөнд нь болоод саналаа өгчихсөн юм гээд шулуухан хэлдэг болж, иргэд. Ийм хямдхан ард түмэн гэж байдаг юм болов уу. Хийморь, золбоотой, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой монголчууд хаачив. Солонгос явчихсан гэж үү.

1.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500, I зэргийн одонтойд сая төгрөгийн тэтгэмжийг тараахаар болов. Үүний сул тал нь нэг удаа олгогдох болохоор баталгаатай орлогын эх үүсвэр биш юм. Хэрэв баталгаатай 20, 30 жилийн настай байсан бол Монголын үрс маш олон болох байлаа. Гэртээ хүүхдээ харах эмэгтэйчүүдийн тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдэх байсан. Юун эмэгтэйчүүдийн квот, улс төрийн идэвхтэй амьдрал. Бүгд Өмнөд Солонгосын гэрийн эзэгтэйн нар шиг “Савангийн дуурь” үзсэн олдмол уламжлалтай нүүр тулах байв. Монгол эмэгтэйн мөн чанар, гоо сайхан, хатан ухаан ч бөхөж, гундахаар байлаа. Монголчууд ч амьдралын хэв маягаа мөнгөнөөс болж эвдэхэд хүрээд байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 17661 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 1835 эх буюу 11.6 хувир өсчээ. Төрсөн хүүхдийн тоо 17737 болж, 1856 хүүхэд буюу 11.7 хувиар өссөн байна. Мөнгөөр бороо орж байна уу даа гэмээр эндүүрч мэдэхээр тэвдүү цаг үе иржээ. Төрөөс бэлэн мөнгө тараангуут амьдралын өртөг нэмэгдэнэ. Өртөг нэмэгдэхийн хэрээр зарлага тэлээд л. Замбараагүй хэрэглээ бий болоогүй байхад хамжааргагүй үнийн өсөлт дээрэлхэнэ. Цалин нэмэгдсэн ч нэмүү орлогын амт шимт харагдаж өгөхгүй зовооно. Заримдаа авдаг хэдээ ч амьдралдаа хүргэж чадахгүй зутрах үе олширох боллоо гэлцэнэ. Яагаад вэ? Цалин нэмэгдлээ. Одоо л овоо болох нь гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд л. Цалингийн хүлээлт талаар болчихлоо. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 50.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 мянган хүнээр буюу 22.8 хувиар өсчээ. Төрийн мөнгөөр дулдуйтсан ажилгүйдэл газар аваад л.

2.

 Засгийн газраас саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэддээ өмчлүүлэх шийдвэр гаргалаа. Зүгээр сууж байгаад л мөнгөтэй, хувьцаатай, энэ дэлхийн хамгийн баян хүн мэт мэдрэмжийг иргэддээ төрүүлж чадсан төрдөө талархаад ханашгүй. Харин нэг сэтгэл гонсойлгох зүйл хоолой дээр тээглээд ер санаа амардаггүй. Сонгууль ойртох тусам 21 мянган төгрөгийн айдас нэмэгдэж байна. Сар бүр авдаг байсан 21 мянган төгрөг долдугаар сарын 1-нээс олгогдохгүй. Өвлийн хүйтэн, зуны халууныг ажрахгүй банкны үүд байнга сахидаг бараан царайтай хүмүүсийг амьдрал яана даа гэж бодохоор сэтгэл өвдөнө.

Олон хүний зүрх сэтгэл ингэж өвдөж яваа байх. Зүгээр байсан ард түмнээ мөнгөөр угжиж, муу зүйлд сургасан, гэмт хүмүүсийн маань сэтгэл зүрх харин энэ талаар бодохоор яадаг юм бол. Хүн л болсон хойно зүрх сэтгэл нь шимширдэг баймаарсан. Гэхдээ ийм зүйл бодохыг огтхон ч хүсдэггүй ч байж мэднэ. Хэрэв хүсдэг байсан бол, зүрх сэтгэл нь өвддөг байсан бол бэлэн мөнгөөр бороо улам ширүүн оруулахгүй байсансан. "Хүний хөгжил" сангаас 2012 оны эхний улиралд 180.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд тараасан хэмээн ҮСХ-ноос саяхан мэдээллээ.

Монгол хүний хөгжилд “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг мөн ч их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хэтэвч хоосон байхад хөл залгуулах автобусны мөнгө болно. Өлсөхөд хоол, сэтгэл давчдах цагт сархад, урвайхад мөнгө. Үнэхээрийн 21 мянган төгрөгийн алдар гавьяаг сайшаан магтах нэг хэсэг ч бий. Сар бүрийн дундуур усны гудамжнаас урд ТҮЦ хүртэл иргэд уртаас урт дараалал үүсгэнэ. Ингэж зогсохдоо учиргүй их ууртай байдаг ч 21 мянгаа атгаж аваад ухаангүй баярладаг ард түмнийг бэлдэж өгсөн төр.

3.

Ахмадууд ойрын өдрүүдэд тун нийгмийн идэвхтэй байна. Хөл нь хөнгөрч, даралт нь ч буугаад л. Тэтгэвэрийн нэмэгдэл, одоо сая төгрөгийн бараа сураг гээд настангууд магнай тэнэгэр алхана. Тэднийг дагаад ач, гуч зээ нар ч бөөн баяр. Ерөөсөө л эмээ өвөөгийн гэрт сая төгрөгийн яриа цайны хачир болж байна. Эмээ өвөө нар мөнгөн зүгээр сууж байхад нь тэнгэрээс унаад ирсэн сая төгрөг дээрээ аль хэдийнэ өрхийн төсөв зохиож, зарлагаа бодоод амжжээ. ТҮЦ-ийн эгч ч үүнийг мэдээд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхээр зэхэж байна. Бүгд л хүлээсэн, тэвчээрээ барсан улс байж ядан байцгаана. Иргэн бүрт олгох нэг сая төгрөгний 3.1 хувийг нь өндөр настай эмээ өвөө нарын гар дээр хамгийн түрүүнд төрөөс олгох гэж байна. “Төрийн минь сүлд өршөө” гэсэн өвөө эмээ нар маань уулга алдах дуутайгаа хамт алгаа тосож сууна. Буурлууд гэдэг чинь хэр баргийн юмыг тоодоггүй, бор авдартаа хэдэн арван сая төгрөг хураасан буянтай улс байдагсан. Нэг сая төгрөгийн тухайд ирэх гурван сарын хугацаанд гурав хувааж олгоно гээд Засгийн газар шийдвэрээ гаргасан.

4.

Нутаг усаа голон, олон хөлийн газрыг зориогүй хүмүүст мөнгөн тэтгэмж олгохоор боллоо. Хөдөөд амьдрах иргэдээ Монголын төр шагнаж байгаа нь энэ гээд бэлэн мөнгийг харамлахгүй, хайрлахгүйгээр өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. “Хүний хөгжил сан”-гийн 21 мянга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа, гурав ба түүнээс дээш хүүхдийн мөнгөнөөс тусдаа сар бүр долоогоос арван мянган төгрөгийг өрхийн гишүүн бүрт Монгол Улсын нэрийн өмнөөс өгөх гэж байна.

Засгийн газрын ээлжилт хуралдаанаар “Алслалтын болон говийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Засгийн газар нэгэнт шийдсэн болохоор УИХ-ын гишүүд тойрогтоо болоод хөдөөд сонгуулийн өмнөхөн бэлэн мөнгө тараахыг ногоон гэрлээр шууд л дэмжих болов уу. Угаасаа ч дэмжиж, санаачилж ирсэн түүхтэй. Нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжилт хөдөлгөөн, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд говийн бүсийн долоон аймгийн 45 сум, алслагдсан найман аймгийн 71 сумын иргэдэд бэлэн мөнгө сонгуулийн өмнөхөн тараах бололтой. Энэ мөнгийг хөдөөд хавтгайруулан тарааснаар орон нутгийн хөгжил, иргэдийн өрсөлдөх чадвар хэдэн хувиар нэмэгдэх бол. Хэзээ үнийн өсөлт доошоо, үндсэн амьдрал дээшээ болох вэ, улстөрчдөө.

Б.Баяртогтох

(Эх сурвалж:" Монголын Эдийн засаг бизнесийн сэтгүүл")

Ховд аймагт Залуучуудын хөгжил төсөл хэрэгжинэ

Zaluuchuud tusul

НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Залуучуудын хөгжил” төслийг 2013-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь 4 үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих бөгөөд салбарын яамдын төлөөллийг багтаасан 16 хүний бүрэлдэхүүнтэй удирдах хороо байгуулагдсан байна. Харин орон нутагт салбаруудын оролцоог хангасан зөвлөх баг ажиллах бөгөөд Залуучуудын хөгжлийн төв байгуулагдах ажээ. Энэ талаархи танилцуулга мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Ч.Батаа, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын эрх мэдэл, нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Дастин Бартер нар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцууллаа.

                                                                                                                                                                       Г.Одонтуяа   

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ