Download Firefox
Download Firefox

Wednesday, Jun 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Газар гэдэг чинь хөзөр шиг

Өнөөгийн төрх

“Гүн ухааны ёгтлол - эмзэглэл”

Gazar huzur

“Газар зарна”, “газар зарна”, “газар зарна”, “газар зарна”, Энэ бол миний өмчилж авсан газар. Мөнгө хэрэгтэй үед дотоод, гадаад хэнд ч байсан ахиухан үнээр өгчихнө.

Ямар амьтны үр сад яаж яваад, хаанаас, хэнээс, юунаас газар шороо үүрч ирж тавьчихаад энэ миний өмч, зарна, арилжина гээд тогтож ядаад байна вэ хөөрхий....

Уг нь бол “Газар улсын үндэс” гэж өвөг дээдис хэлсэн гэдэг. Гэтэл одоо “газар олзын үндэс, шуналын бай” болчихож. Зах зээлийн “ногоон хууль” манай улсад гайгүй сайн нэвтэрсний үрээр газар маань наанаа улсын өмч юм шиг ч, цаанаа хувь хүний хөрөнгө, өөрөөр хэлбэл ТҮЦ болгонд байдаг хөзөр шиг юм санж. Газар гэдэг тэр хөзрийг бид тоглоомын талбай болгоод өмчлөх, эзэмших нэрээр тал талаас нь өрсөлдөн булаалдаж, хэрчиж, тасчиж, заазуурдаж, ар өврийн хаалгаар хувааж авчихаад, эргүүлээд нэгэндээ өндөр үнэ хүргэж зарна.

Үнэндээ бол энэ чинь өвөг дээдсээс яс цусанд маань шингээж үлдээсэн Монгол мөн чанарыг эвдэхийн дээдээр эвдсэн, хэзээ ч уучилж болохгүй ноцтой гэмт хэрэг, нүгэл, тамд хөтлөж аваачих ухаангүй үйлдэл юм. Монголын газар шороо эзэнгүй байсан бус, эзэнтэй, тэгэхдээ бүгдээрээ хамтаараа эзэмшдэг, булаалдаж, хэрчиж, тасчих бус, харин эвлэлдэж, бүтээж, бүрэлдүүлж эзэмшдэг өвөг ухааны уламжлалтай байсан.  

Гэтэл сүүлийн хорь гучин жил манайхан “дэв бузар” шингэсэн гаднын шуналт бодлогын урхи, мэхэнд оосорлогдон, үнэгүй өмчилж авсан газраа алт эрдэнэс болгох, үнэ тохирч худалдаж авсан нь болохоор түүнийгээ хорь, гуч дахин “нуга, хуга хийж”, амар хялбараас айхтар их ашиг олз олохын дон шүгэлцгээжээ.

Тэгээд мөнөөх “шуналын дон”-гоо зах зээлийнхээ “ногоон саарал хууль”аар хамгаалж, зах зээлийн ханш хэмээн тайлбарлана. Яг үнэнээрээ бол зах зээлийн ханш гэдэг нь чинь хэний ч бай эдийн засгийн үндсэн бодит чадамжаар хэмжигдэж байх ёстой. Гэтэл манайхны газрын наймааны ханш хүмүүсийн худалдан авах чадварыг хэд дахин нугалчихсан, ямар ч үндэслэлгүй, бөөн “хөөс”, булхай луйврын аргаар хөлжих гэсэн санаархалын үүр уурхай л болж байна. Булхай луйвар гэхээр ямар ч хууль зөрчөөгүй шүү дээ гэх биз. Тэр хууль нь өөрөө бөөн булхай, луйврын эх үндсийг тавигч, бодлогогүйн үр урхагийг таригч гэдгийг анзаарах сөхөөгүй болчихсондоо бид дэндүү хөөрхийлөлтэй.  

Бидний эцэг өвгөд хэдэн үе дамжсан өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газруудтай ч, түүнийгээ бусдаас өмчирхөж, дааж давахгүй үнээр зарна, арилжина гэж “хийсэж” байсангүй. Хэрвээ тийм явдал гарвал буяндаа бузар оруулсан сэжгийн зүйл гээд цээрлэж цэрвэх нь энүүхэнд байх байсан. Төв суурин газарт ч гэсэн адил, айл өрхүүд гэр орноо агаар сансарт барьдаг байгаагүй. Ийм уламжлалаа, өөрийн гэсэн өв ухаанаа мартчихаад, ухаан солиотой болчихсон юм шиг газрыг арилжаа наймааны түлхүүр, тэгэхдээ бүүр хүний санаанд ормооргүй шулах мөлжихийн дон шүгэлсэн юм шиг үндэслэлгүй үнэ хэлж, зах зээлээр түрээ барьдаг, “арга бач” болгоод байгаагийн далд урхаг нөлөөг нь бүгдээрээ харахгүй байна гэхэд итгэмээргүй ч юм шиг, итгэмээр ч юм шиг нэг л эмзэглэлтэй

“Газар зарна”, “газар зарна” гэсэн улангасал, хийрхэлийн цаана хөөрхөн алаг, номхондуу бор, инээсэн, хөмсгөө зангидсан, шуналын гал маналзсан, асар том улаан ......гэх мэт олон янзын нүднүүд ....

“Тархиныхаа түлхүүрийг хэн нэгэнд атгуулчихсан” хөөрхийлөлтэй энэ олон нүднүүдийг харахад нүд халтирам.....

Бас нэг талаасаа 0.7 га хүрэхгүй бэсрэгхэн дөрвөлжинг 25.0 сая гээд зогсож байгааг нь харахад өхөөрдмөөр ч юм шиг. Хамгийн харамсалтай нь энд хүний мүс чанар, ёс жудаг, үнэн шудрагийг эрхэмлэх гэгээн зоригдол, тэмүүллийг устган булшлах гэсэн нэн явуургүй, далд санааны үр урхаг байгааг хэн нь ч анзаараагүй гэдгийг үнэмшмээргүй.... үнэхээр тийм байсан ч хүчээр үнэмшихгүй зөрүүдлэмээр санагдана.

Магадгүй хэзээ нэгэн цагт Баатархайрханыг Буянт голтой нь, Ямаат улааныг, “хорих”-ын хашаатай нь дэндвэл дотор нь байдаг, алдсан оносон, хэдэн хоригдлуудтай нь өмчилж аваад дамлаад зарчих бодолтой, “золигнууд” бидэн дотор сууж ч байж мэднэ.

Өнөөдрийн төр Засгийн түүхийн өмнө хүлээх хамгийн том үүрэг нь газрын наймааг хуулиар зогсоох !

Тэгж чадаж гэмээнэ түүхийн өмнө ялгүй үлдэнэ. Түүх гэдэг бол нэгэн зуунаар ч юм уу, мянганаар хэмжигдэхгүй, тэгсэн хэрнээ энэ хорвоод тоос хөдөлгөсөн хэнийг ч алагчилж, гээдэггүй хамгийн том шүүгч. Монголчууд маань сүрхий их шашинжиж, бурханжисан өнөө цагийнхаар бол “үйлийн үр”-ийн шүүлт гэдэг нь тэр юм.  

Эцэст нь бүр зориуд захихад хэний үр, хэн ч байсан газрын үнэ дийлдэхгүй байна гэж битгий гунихарч, бууж өгөөрэй!

Монгол цустай, Монгол цөстэй, Монгол хэлтэй Монгол үндэстэн бол эх орноосоо хөөгдөнө гэж “гонжийнжоо”.  

“Газар зарна”, “газар зарна”, “газар зарна”, “газар зарна”, Ямар амьтны үр сад яаж яваад, хаанаас, хэнээс, юунаас газар шороо үүрч ирж тавьчихаад энэ миний өмч, зарна, арилжина гээд тогтож ядаад байна вэ хөөрхий....

 

У.Батболд

Г.Төрмөнх

 

Жишиг хороолол гоц ухаантнуудын шийдвэр үү?

/Ёгтлол/

SANY0004

Өнгөрсөн жил аймгийн болон Жаргалант сумын удирдлагууд Сүхбаатар аймгийн жишиг хорооллын туршлагыг судлаад ирсэн. Үүнийхээ дагуу аймагт шинэ суурьшлын бүс бий болгох шийдвэр гаргаж, аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер зарлаж, аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Ямаат улааны хормойн цөлөрхөг газарт 480 айлын жишиг хорооллыг барихаар болсон. Иргэд хуулийн дагуу бол газар үнэгүй өмчилж авах ёстой, гэтэл жишиг хорооллын хашааг иргэд, айл өрхүүдэд 2 сая 300 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Иргэдийн үнэгүй өмчилж авах эрх энэ мэтээр зөрчигдөж байна. Харин удирдлагуудын зүгээс газар зохион байгуулалт, өмчлөл эзэмшлийг түргэтгэх оновчтой бодлого гэж тайлбарласаар байдаг нь сонин.

            Нэгэн жигд хийцтэй гэдгээрээ жишиг хороолол хэмээн нэрийдээд байгаа энэ хороололд өнөөдрийн байдлаар долоохон айл амьдарч байгаа ба тэдгээр нь хөдөөнөөс нүүж ирсэн айлууд байгаа юм. Газар сонголтын хувьд энэ газар нь цөлжилттэй, элсэрхэг, дээрээс нь шарил, оршуулгатай бараг хаяа нийлсэн, төвөөс алслагдсан, автобус унаа явдаггүй учир, тийшээ очихыг дурлах айл өрх гарч ирэхгүй байгаа бололтой. Үүнээс гадна бас нэг том эрсдлийг тооцож үзээгүй нь урд талд нь байх Ямаат улаан уулын бүүр дээд оройгоос орж ирсэн том гуу жалга мөнөөх “жишиг хороолол”-ын яг тэг дундуур нь дайран гарч байгаа нь хур борооны үеэр үерт автах эрсдэл энүүхэнд гэсэн үг.

            Жишиг хороолол хэмээн нэрийдээд байгаа энэхүү хорооллыг ийм орчин нөхцөлд барих нь хэр оновчтой сонголт вэ гэдгийг эргэн харах хэрэгтэй. Тэнд амьдардаг иргэдийн ярьж буйгаар бол худаг нь ажилладаггүй учраас рашаант багийн 17-р гудамжны айлын хашаанаас буюу бараг нэг километрийн зайнаас усаа зөөх тохиолдол их байдаг, нэгэнт айл өрхүүд очихгүй байгаа газарт автобус унаа явахгүй нь тодорхой учраас аймгийн төв ороод гэртээ буцаж ирэхэд таксинд ойролцоогоор 5000 хүртэлх төгрөг зарцуулдаг гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа өнөө үед тэнд амьдарч буй иргэд таксины мөнгөндөө байдгаа барахаар дүр зураг ажиглагдаж байна.

            Ямар ч тэнэг хүн олж харахаар энэ мэт эрсдлүүдийг тооцолгүйгээр, төрийн хөрөнгөөр тендер зарлаж, компаниудад мөнгө өгөөд баахан хашаа бариулсан, тэгээд түүнийгээ газар эзэмшиж, өмчилж аваагүй байгаа, /уул нь хуулиараа бол үнэгүй газар авах ёстой/ хүмүүст 2300000 төгрөгөөр үнэлж, шахаж байгаа гээд бодлогын завхрал гэхээс өөрөөр хэлэх боломжгүй зүйлүүд мөнөөх “жишиг” энэ тэр гэсэн “шоусаг” нэрийг нь салам унагаагаад байгаа хэрэг. Анхнаасаа ийнхүү бодлогогүй хандаж, газрын сонголтоо буруу хийсэн, ирээдүй муутай, хүн амьдрах орчин нөхцөл, дэд бүтцээ хангалттай шийдээгүй хорооллыг жишиг хэмээн нэрийдэх хэрэг байна уу? Бас болоогүй “жишиг мишиг” гэсэн зохиомол нэрээр нь олз ашиг олох гэсэн нөхдүүд нэг хэсэгтээ бий болж, хөдөөнийхнийг мунхруулан 2300000 төгрөгийн ханшийг нь 3500000 болгож суга завшсан баримтууд ч бий. Бодлогогүй шийдвэр юунд хүргэж болохыг бэлхнээ харуулаад өгч байна гэсэн үг.

            За яахав айл өрхүүд очиж сууршина гэж итгэсэн гэнэн төсөөллийг нь зөвтгөе гэж үзэхэд нийтийн тээвэр, ундны ус, дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулж шийдвэрлэхгүй бол нүүж очих айл өрх олдохгүй нь тодорхой. Эзэнгүй суурингийн газрыг нэгээр нэмж, баахан мөнгө хөрөнгө дэмий цацах нь төр засгийн бодлого биш байлтай. Эсвэл одоо ажиллаж буй төр захиргааны бодлого маань барж багтааж дийлэхгүй байгаа, илүүдээ гарсан баахан мөнгө төгрөгийг ямар ч хамаагүй зүйлд зувчуулж, далд оруулахад чиглэгдэж байгаа юм болов уу? гэж бодоход хүрэх. Иймэрхүү үйлдэл зөвхөн энэ биш өөр олон зүйл дээр илэрч байгаа учраас ингэж бодогдож байгааг тайлбарлах шаардлагагүй биз. Тэдгээрийн заримыг нь өмнөх дугааруудад бичсэн.  

            Гэтэл аймгийн удирдлагууд маань тэр бүсэд дахиад 480 айлын хорооллыг барихаар төлөвлөсөн гэх. Энэ нь үнэн бол лав л мань мэтийн ухаан хүрэлцэхгүй бололтой. “Гоц ухаантнууд”-ын л гаргадаг шийдвэр юм байж гэж бодохоос өөр яах билээ.

                                                                                                                                                                Г.Энхжаргал

Олон айлын орон сууц барихад бус гаднах тохижилт, ногоон байгууламжид анхаарах цаг болжээ

Oron suuts. 2014.4.11

Иргэд өөрсдийн хурааж хуримтлуулсан хэдийг шавхан байж орон сууц худалдан авдаг. Өнөөдөр айл өрхүүд орон гэртэй болохын тулд нэг насандаа төлж дуусахгүй үр хойчдоо гэрээслэх өрийн барьцаанд ордог бодлогыг төр засаг маань хэрэгжүүлж гялайлгаж байгаа.

Гэтэл өндөр үнээр худалдан авсан орон сууцны гаднах тохижилт хангалтгүй, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, тоглох, өсч хүмүүжих орчин нөхцлийг хангаж чадахгүй байна.

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт орон сууцны метр квадрат тутмын үнэ нэг саяас 1,3 сая төгрөгийн хэлбэлзэлтэй байна. Орон нутагт орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаад зогсохгүй өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Гэвч орон сууцны үнэ ханш барилгын компанийн үзэмжээр тодорхойлогдож байна гэхэд хилсдэхгүй. Иргэд орон сууцны гаднах тохижилтод сэтгэл дундуур байдаг. Орой үдшийн цагаар амарч суух газаргүй, ойр орчим нь сул шороо ихтэй, хүүхдийн тоглоомын талбай шаардлага хангадаггүй гээд олон асуудал бий.

2014 онд 248 айлын орон сууцыг Төрийн орон сууцны корпораци хариуцан барих бол, бусад хувийн барилгын компаниуд ч төдий тооны орон сууцыг барина. Үүнд нэг анхаарал татаж буй асуудал бол орон сууцны гаднах талбайн тохижуулалт юм.

Үнэхээр барилга байшин барих гэж байгаа л бол гаднах тохижилтыг нь иж бүрнээр нь хийхээр тусгаж, улсын комисс ч шаарддаг байвал иргэдийн хамаг бүхнээ шавхан байж авсны хэрэг гарна. Гэтэл иргэд ч өөрсдөө шаарддаггүй, төр засгаас ч анхаарахгүй анхаарлын гадуур өнгөрч байна.

Иргэд орон сууцны орчны тохижилтын асуудлыг төр шийднэ гээд хүлээгээд байдаг. Харин төр засгийн бодлого нь хаашаа чиглэж байгаа нь өнөөдөр мэдэхгүй байна. Бид маргааш, ирээдүйд гээд хүлээгээд суусаар байтал цаг хугацаа өнгөрсөөр, хүүхдүүд гадна тоглох бус ухаалаг утас, компьютерээс салахгүй болох вий. Хүүхэд багачуудын сэтгэлд нийцсэн тоглоомын талбайг манай аймгаас хайгаад олохгүй байх.

Шинээр тохижилт хийгдсэн 52,62,72,48,30 айлын дундах замын хучилт хуурсан, орон сууцны ойр орчмын траншейны нүхэнд унах магадлал өндөртэй гээд хүүхдийн аюулгүй орчинд тоглох нөхцөл дутмаг байна. 52,62,72 айлын орон сууцны гаднах сагсны талбайд жилийн өмнө засвар хийсэн ч цемент нь ховхорч шороо тоостой орчин нөхцөл хүүхдүүд тоглож байна. Энд бага насны хүүхдүүдийн тоглох орчны талаар ярих ч хэрэг алга. Хүүхдүүд траншейнд унаж бэртэх бол наад захын асуудал. Тоглож буй орчин нь бараг хогийн цэгтэйгээ хаяа нийлчихсэн, бохирдолтой гээд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн хувьд их л асуудалтай байна даа.

Бэлтгэсэн Г.Энхжаргал

 

 

 


 

 

 

  

 

 

 

“Амьдрал”-гүй хуулиар чинь яах вэ

Tamhi           Өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгнээс тамхины хяналтын тухай хууль орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт анхандаа гайгүй байсан боловч одоо бүр дийлдэхээ байх нь. Ховдын гудамж талбайн хаа сайгүй янжуур зуусан эрхмүүд хэлхэлдэнэ. Төр захиргааны ажилтнууд захиргааныхаа үүдэнд хэнэггүй “тамхилж” зогсох нь энгийн үзэгдэл. Ер нь бол хариуцлагын тухай ойлголтыг хангалтгүй суулгаж өгснөөс л хууль зөрчих угшил нь улбаатай байх. Учир нь энэ хуулийн олон зүйл заалт өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа юм. Хууль бол нийтээрээ дагаж мөрдөх ёстой хэм хэмжээний цогц энэ утгаараа ч хүн бүр дагаж мөрдөх нэг ёсондоо “замын хөдөлгөөний дүрэм” мэт үйлчлэх ёстой. Уг хуулийн заалт ёсоор бол гудамж талбай, баар цэнгээний газар, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт тамхи татаж болохгүй гэж заасан ч хуулийг дагаж мөрдөж байгаа хүн байхгүй байна.

Уг хуулийн дагуу бол сургууль цэцэрлэгээс 500 метрийн доторх зайд тамхи борлуулахыг хориглосон. Тэгвэл аймгийн төв барааны зах маань Нэгдүгээр сургууль, Ховд их сургуулиас 500 метрээс холгүй байрладаг ч тэнд тамхи чөлөөтэй зардаг. Энэ мэтийг харахад тамхины хяналтын тухай хуулийн талаар яриад илүүц биз.

Аливаа юмыг хааж боох тусам “далд гар” өөрөө өөрийгөө зохицуулаад эхэлдэг нь нууц биш. Хуулиар тамхины хэрэглээг хязгаарласан нь сайн хэрэг боловч далд бизнес хөгжих нөхцлийг бий болгоод байгааг үгүйсгэх аргагүй. Хэдий санаа нь зөв ч, хэрэгжүүлэх арга хэлбэрт нь асуудал байна. Зарим нэг дэлгүүр өөрийн найдвартай худалдан авагчиддаа ширхгийн тамхи борлуулсаар байна.

Гудамжинд гараад тав алхаад л “Тамхины хяналтын тухай хууль” хэр зэрэг амьдарлтай хууль болох нь тодорхой харагдана. Монголд хууль-гууль болдгийн үлгэр энэ ажээ.

 Г.ЭНХ

 


Баруун бүсэд баригдсан “битүү зах”-ууд дээр “хурган” дарга нар “битүүрч” байна.р

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн УИХ-аар хэл амтайхан батлуулсан 50 тэрбумын багцаасаа баруун аймгуудад орчин үеийн худалдааны төв барьж өгөхөөр санаачлага гаргаж тэр нь ч ажил хэрэг болж энэ хавар “дуу дуугаа авалцан” нээлтээ хийлээ. Гэвч эдгээр битүү захууд дээр орон нутгийн “хурган” дарга нарын хошуу, хуруу хоёр багагүй оролцож төрийн мөнгөөр баригдсан атлаа арилжааны захуудаас ч өндөр татвар түрээстэй, эзэмшигч өмчлөгч нь тодорхойгүй, нэг нам бүлэглэлийн “мөнгөний түрийвч” болж хувирсанд баруун бүсийн иргэд бухимдалтай байна. Тэд үгээ хэлээд ч тоож хэлцэх хүн байхгүй, бүхнийг шударга, ил тод нээлттэй шийднэ гэсэн эрх баригчдын  амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байна.

Увсад болсон “дээрэм”

Bituu zah Uvs

Увс аймагт битүү захыг барих газраасаа эхлээд маргаан дагуулсан. Заавал Аймгийн Ардчилсан намаас ИТХ-д сууж буй төлөөлөгч, хуучин барааны захын эзэн Х.Нямаагийн газар дээр барина гэж албаныхан зүтгэсээр санаагаа гүйцэлдүүлсэн. Мөн Аймгийн орлогч дарга асан М.Ганбаатар тус зах барих газрын хажуу дахь нийтийн эзэмшлийн талбайг эзэмшдэг ашиг сонирхлын зөрчилтэй нь илт байхад тэр хүнээр асуудлыг шийдвэрлэх комиссын даргаар томилсон. Захын наймаачдын болон ард иргэдийн саналыг авсан боловч түүнийгээ тусгаагүй. Хүмүүс дургүйцээд ирэхээр цагаан сарыг дайруулж судалгаа явуулан иргэд идэвхгүй оролцлоо хэмээн өөрсдийг хамгаалж гарсан зэрэг олон баримт бий. Мөн 3 тэрбум төгрөгөөр зөвхөн сэндвичин 4 хана, дээвэр л босгосон. Доторх лангуу, зах барих газрын цэвэрлэгээ зэргийг Х.Нямаагийн компаниар хийлгэж төр өөрөө хувь хүнд сайн дураараа “өрөнд орж” одоо захынхаа тодорхой хувийг түүний нэр шилжүүлэхээр тохирч, тоглоомын ТУЗ байгуулан гүйцэтгэх захирлаар томилоод байгаа юм. Түрээсийг анх 1мкв-ийг 9 мянгад барина гэж байсан боловч одоо 12 мянга болгосон тухайгаа Аймгийн Засаг дарга өөрөө зарлаж сууна. Хатуухан хэлбэл энэхүү төрийн өмчийг шамшигдуулсан, ард түмний мөнгийг “дээрэмдсэн” хэрэгт Аймгийн Засаг дарга түүний тойрон хүрээлэгчид шууд холбоотой хэмээн Увсын ард түмэн хардахаас өөр аргагүйд хүрлээ. Хэдийгээр дээшээ санал хүсэлтээ явуулдаг ч тэр нь амьдрал дээр хэрэгжсэн, арга хэмжээ авсан зүйл огт алга. Эсрэгээр “хурган” дарга нарын дарамт шахалт, сүрдүүлгэнд өртөөд дуугай болдог үзэгдэл газар авлаа. Хэдийгээр Аймгийн Засаг дарга түрээсийг  зах зээлийн хамгийн доод үнийг тогтоож байна гэх боловч Баян-Өлгий аймагт нэг лангуу 80 мянга гэж тогтоосон нь Увс аймгаас даруй 30 хувиар хямд байгаа юм. Ингэж төсвийн мөнгө баруун аймагт хэдхэн хүний гарт орж ард иргэд хохироход тулаад байна. Үүгээр ч барахгүй түрээслэгчдээс битүү захад ороход 1-2 сая төгрөг авна гэдэг босго тогтоогоод байгаа тухай захын худалдаа эрхлэгчид хэлж байна.

Ховдын эрх баригчдын “үнэгний сүүл” ажиллагаа

Unegnii suul

Ховд аймагт ч мөн ялгаагүй дээрх “дээрэм” явагдсан бөгөөд онцлог нь хүч түрэмгийлэх биш хууран мэхлэх аргаар идэж уухын хүслээ “ёс бусаар” хангасанд байгаа юм. Анх 402 түрээслэгчээс хувьцаа эзэмшүүлэх нэрээр 1-2 сая төгрөг авч 1 тэрмбут төгрөг босгосон бөгөөд Ц.Энхтөр гэгчээр толгойлуулсан “Эвийн хүч” нэртэй компани байгуулжээ. Гэвч битүү зах баригдаж нээлт дээр нь  Сайд дарга нар өөрсдийн хийсэн бүтээснээ “шагшраад” явсаны дараа Ц.Энхтөрийн тойрон хүрээлэгчид хууль бусаар битүү захыг өөрсдийн мэдэлд авах “Х ажиллагаа” –гаа эхлүүлсэн байна. Улмаар төрийн өмчит компани болгон өөрсдийн нэр дээр шилжүүлэх тогтоолын төсөл боловсруулсан ч аймгийн ИТХ-ын дарга нь хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Гэвч аймгийн ИТХ-ын дарга нь зөвшөөрөхгүй байсаар байтал Засаг дарга Д.Цэвээнравдан Ц.Энхтөрийн талд орж түрээслэгчид өөрсдийн эрх ашигаа  хамгаалах гэж байгуулсан “Эвийн хүч” хоршоог хууль бус хэмээн үзэж, мөнгийг чинь авчихсан одоо та нар хэрэггүй гэх маягтай харьцаж байгаад иргэд гомдолтой байна. Иймэрхүү маягаар Ховдод иргэдийн 1 тэрбум, улсын 3 тэрбум төгрөгийн дарга даамал түүний гар хөл бологсод хамтран луйвардсан ноцтой хэрэг гарсаар байтал холбогдох газар нь шалгахгүй, үнэнийг хэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамтлах, айлган сүрдүүлэх зэрэг хууль бус үзэгдэл газар авчээ. Ховдод анх нэг лангууг 45 мянган төгрөгөөр түрээслэнэ гэж байсан ч одоо 100 хол давж тогтоно гэдэг чиглэлтэй байгаа бөгөөд эцсийн хариу өдийг хүртэл гараагүй байна.

Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын бодлого энгийн ардын зоог тэнийлгэх биш эсрэгээрээ  “хурган” дарга нарын шилэн хүзүүг томруулсан урвуу хамааралтай үр дүн гарч байгааг энэ нийтлэлээрээ хүргэхийг зорьлоо. Ер нь алс баруун хязгаарт эрх барьсан намын эрх мэдэл, дарангуйлал хэрээс хэтэрдэг үзэгдэл байсан, одоо ч байсаар байна. Хууль зөрчдөг, төрийн албыг төрлийн алба болгодог, ард түмэнд хэрэгтэй иймэрхүү бүтээн байгуулалтыг аргалж байгаад дундаа “цохьдог” тод жишээ баруун 3 аймагт баригдсан битүү зах . Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээ хотынхоо төвд ваартай цэцэг тавьж “шинэчилж” дууссан бол одоо хязгаар нутгийн хязгааргүй эрх мэдэлтэй “хурган” дарга нарынхаа арга барилыг шинэчлэх цаг нэгэнт иржээ. 

Эх сурвалж www.uvsu.mn

Туслана уу ! ХОЛБОО БАРИХ УТАС НЬ 95251362

Ховд аймгийн иргэн Б.Энх-Амгалан Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт нуруу нугасны хүнд мэс засалд орохоор хүлээж байгаа бөгөөд гадаадаас нарийн мэргэжлийн эмч нар урьж авч ирж хийлгэж байгаа 7.0 сая төгрөгний төлбөртэй хагалгаа юм Төлбөр нь хүрэлцэхгүй одоо 1.0 сая төгрөг дутаад байгаа тул сайн сэтгэлт хүмүүс туслана уу. Аймгийн ИТХ-ийн тэрүүлэгчид 1.0 сая төгрөгний тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тогтоол гаргасан ч Засаг дарга Д.Цэвээнравдан түүнийг нь олгохгүй гээд тас гүрийсэн байна. Өвчтөн Улаанбаатар хотоос 2 сарын дунд үеэс эхлэн өнөөдөр 3 сарын 18-ыг хүртэл Засаг дарга луу өдөр болгон утсаар залгаад утсаа огт авахгүй байгаа тул найдлага тасарч байгаа бололтой. Ядаж чадахгүй гэдэг хариугаа өгчихвөл их баярламаар байна хэмээн цөхрөнгөө барж суугаа иргэн Б.Энх-Амгаланд одоо хэн туслах вэ. Б.Энх-Амгалан нь гадны нөлөөнөөс болж (хүнд зодуулж) бүх эрхтэнд нь гэмтэл учирсан ба 2007 оноос эхлэн 10-аад удаа хүнд хэлбэрийн хагалгаа хийлгэж байгаа зовсон нэгэн юм. ХОЛБОО БАРИХ УТАС НЬ 95251362

Бусдыг айлган сүрдүүлэх, элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ амь насанд аюул учруулах зорилго үйлдлийг бид хүсээгүй, хийгээгүй

"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар хорих ангиас ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэе.
Munkhbayar
Бид монгол хүн бүрт заяамал жам ёсны болон хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, Монгол Улсын иргэний журамт үүргээ биелүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан бодит аюул занал хууль бус халдлагыг өөрсдийн сонгосон аргаар таслан зогсоосон.

Улс үндэстнийхээ өмнө тулгарсан аюулыг зайлуулахыг тулд бидний сонгон авсан арга нь зайлшгүй байсан бөгөөд хэрэгжүүлэхдээ бусдад хор хохирол учруулахгүй байх зарчмыг хатуу баримталсан юм. Галт зэвсгийн тэсэрч дэлбэрэх аюул эрсдлийг баталгаатай хязгаарлан, бүрэн хяналтад байлгасан.

Тулгарсан аюул: -Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны есдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан Засгийн газрын үйлдэл, түүнийг 2013 оны есдүгээр 16-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нам эвслийн бүлгүүд хэлэлцэж эхэлсэн үйл баримт/-нь шүүхийн шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн илт хууль бус улайрсан үйлдэл нь Монгол Улсын язгуур эрх ашиг болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт ноцтой хор уршиг дагуулах гэмт халдлагын шинжтэй болсон нь биднийг аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдалд хүргэсэн билээ. Энэ тухай холбогдох эрхзүйн үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулбал,

Нэг. Засгийн газар шүүхийн шийдвэрийг зөрчсөн эс үйлдэхүй, үйлдлийн талаар

1.1 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дугаар 687 тоот тогтоолоор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Монгол Улсын Их хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаснаас хойш хоёр жил дөрвөн cap өнгөрсөн боловч одоо болтол биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.

1.2 Засгийн газар 2013 оны есдүгээр сарын 10-нд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хорилох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг шүүх эрх мэдэлд халдсан үйлдэл болсон.

1.3 Дээрх эс үйлдэхүй, үйлдлийн холбогдох нотлох баримтууд 14 дүгээр хавтаст хэргийн хуудас 149-153, 237-246-д авагдсан,

Хоёр. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар

2.1    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн caн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай ,/цаашид хууль гэх/ хууль батлагдаад дөрвөн жил долоон cap, хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол гараад хоёр жил, дөрвөн cap болоход Засгийн газар хуулийг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.

2.2    Дээрх байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой ус, ургамал, амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна" 50 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ", 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн нэгт "Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэжмээ авах", 16 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй", нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", 70 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт "Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэснийг тус тус зөрчсөн болно.

Гурав. Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хууль зөрчсөн тухай

3.1    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258.1-д "Хуулийн хүчин төгөлдвр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, захирамжийг санаатай биелүүлээгүй, эсвэл биелүүлэхэд нь зориудаар саад учруулсан бол торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, хорих ялаар шийтгэхээр заасан байна.

3.2    Эрүүгийн хуулийн 1.1-д "Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино гэж тусгажээ.

3.2.1. Орчин үед хууль эрхзүйн дайн гэх томъёо олон улсын харилцаанд нэвтрээд учир холбогдол улам тодорхой болж байна. 2013 оны есдүгээр сарын 16-нд "Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үйл баримт" нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг биелүүлэхэд зориуд саад учруулсан гэмт үйлдэл болохын хамт гадаад дотоодын улстөр эдийн засгийн бүлэглэлийн явуулга захиалгаар Монголын төр ажилласан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлсөн аюултай халдлага байлаа. /Энэ талаар шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх/

3.2.2    Хэрвээ 2013 оны есдүгээр сарын 16-нд хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хууль бус үйлдэл, гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол ашигт малтмалын 1782 тусгай зөвшөөрлийн эрх бүхэлдээ сэргэж, хайгуул ашиглалтын ажиллагаа явагдсанаар сүүлийн 20 орчим жилд 4000 гаруй гол горхи, булаг шанд тасран 1300 гаруй нуур цөөрөм ширгэсэн аймшигт үйл явц давтагдаж Монгол орны байгалийн тэнцвэрт байдал хадгалах онцгой нөлөөтэй бүс нутагт хэмжээлшгүй хор хохирол учрах байлаа. Дээрх 1782 зөвшөөрлөөс зөвхөн 235-д нь байгаль орчинд учруулсан хохирлыг 2011 онд холбогдох журам, аргачлалын дагуу тооцож гаргахад /нэг их наяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөг/ гэсэн хэмжээ тогтоогдсон.

3.2.3    Дээрх хууль бус үйлдэл гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол монголчууд бидний өмнөх үеэс өвлөн авсан үнэт зүйлийн эрхэм нандин бүхнийг тээн тэтгэгч бэлчээрийн эрх чөлөөт малчин амьдрал, 180 мянган , малчин өрхийн амьдрал,, нүүдэллэн амьдрах газар нутаг, 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн хүчээр уулгалан дайрах халдлагад нэрвэгдэх байлаа.

3.2.4 Монгол орон газарзүйн байрлалын хувьд дэлхийн цэвэр усны хагалбар дээр оршин буй онцгой зүй тогтолтой. Тиймээс Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн дотогшоо урсгалтай ай сав газрын цэвэр усны нөөцийн арвидах, хомсдох, цэвэр тунгалаг байх эсэх нь Монгол Улсаас үлэмж хамааралтай байдаг. Дээрх хууль бус гэмт халдлага Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөц, эх ундаргыг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн онцгой үүргийг хөсөрдүүлснээр хүн төрөлхтний эсрэг гэмт халдлагын шинжийг давхар агуулсан билээ.

Дөрөв. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн талаар .

4.1    Монгол Улсын Засгийн газар хуулийг дөрвөн жил долоон cap хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа хоёр жил, дөрвөн сарын эс үйлдэхүй, 2013 оны есдүгээр сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан үйлдлүүд нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын дараах гэрээ заалтыг зөрчсөн болно.

4.2    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зүйл болоод байгааг ухамсарлан

-Улс орон бүр өөрийн эрх мэдлийн болон хяналтын хүрээнд явуулах үйл ажиллагаандаа хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх явдлыг ханган хариуцлага хүлээнэ.

-Өнөөдөр болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгааг нотлоно гэснийг

4.3    Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, -ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай конвенцийн

-Ус намгархаг газрын ашиглалт түүнээс үүдэн гарах хор хохирол ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэнэ.

-Хэлэлцэж тохирогч тал бүр ус намгapxaг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар жагсаалтад орсон эсэхийг үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна гэснийг

4.4    "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын

-Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энхтайвны үндэс мөнийг иш үндэс болгон

-Хүний эрхийг үл тоомсорлох басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөө, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй, дэлхий ертөнцийг буй болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж

-Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хамгаалах нь нэн чухал гэдгийг анхаарна гэснийг

4.5    Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын

-Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрхзүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод нийлүүлж захиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.

-Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртэй болон харъяалалтай байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хандах үүрэгтэй гэснийг тус тус зөрчсөн болно.

Тав. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, нэг талыг барьсан гүйцэд биш хийгдсэн тухай

5.1 Бид хэрэгт чухал ач холбогдол бүхий хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авахыг прокурор Б.Эрхэмбаяр, шүүгч М.Алдар нарт удаа дараа хүссэн боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзан бидний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлан боогдуулж иррнээр хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох арилгах арга хэмжээ oгт авагдаагүй болно.

Зургаа. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй талаар

6.1    Нэгэнт шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох ажиллагаа явагдаагүй тул шүүх яллах талын дүгнэлтэд хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй тогтоол гаргасан. Шүүх, Засгийн газрын Үндсэн хууль, Эрүүгийн хууль. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүй, үйдлийг өмгөөлөн Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасанд харамсаад баршгүй.

6.2    Шүүхийн тогтоолд дурдсан шиг шаардлагыг биелүүлэхгүй бол тэслэнэ, дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг бидний зүгээс огтхон ч гаргаагүй бөгөөд харин ч хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг даруй хангаж Засгийн газрын хууль бус гэмт халдлагыг цаг алдалгүй таслан зогсоох аргагүй хамгаалалт хийсэн нь амжилттай болж нийтэд аюултай бус ашигтай тустай үр дүн авчирч чадсан нь бодит үнэн юм.

Мөн тогтоолын 25 дугаар хуудсанд шүүгдэгч Ц.Мөнхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлээр яллах дугнэлт ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь тогтоолын хуудас 15-д байгаа ашиг олох зэрэг үйл ажиллагаа явуулсан шүүгдэгч нарын үйлдэл нь зохион байгуулалттай бүлгийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэснээ үгүйсгэж байгаа болно.

'"Бид улс үндэстнээ аваръя" гэсэн эрхэм зорилготой улс үндэстний эрх ашигт аюул тулгарсан үед өөрсдийн амь биеийг үл хайрлан хамгаалах андгай тангарагтай. Бусдыг айлган сүрдүүлэх, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ амь насанд аюул учруулах зорилго үйлдлийг бид хүсээгүй, хийгээгүй. Бууны гол хамгаалагч дараатай /бууны их дарагдахгүйгээр/ хамгаалагдсан байсан бөгөөд гранат, тортел тус бүр тэслэгч угсрагдаагүйгээр тэсрэх аюулгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх тэсэрч дэлбэрсэн бол тийм аюултай байсан гэх "ирээдүй цаг" дээр хийсвэрлэн таамагласан прокурорын үндэслэлгүй дүгнэлтийг Хамгаалан хэт нэг талыг баримталжээ. Мөн үлдэгдэл гранат, тортелыг өөрсдийн санаачлагаар тагнуулын ажилтнуудад авчирч өгсөн.

Сэтгүүлчид болон цагдаагийн газарт тэдгээрийн байршлыг зааж өгсөн, мэдээлэл өгсөн, аюулгүй болгохыг хүссэн үйл баримт нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байтал шүүх анхааран үзэлгүйгээр орхигдуулжээ.

Долоо. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын зөрүүтэй байдал-шүүх нэг талыг баримталсан талаар

7.1 Шүүх "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг /цаашид хуулийн төсөл гэх/ УИХ-аас эргүүлэн татах, "хуулийн хэрэгжилтийг хангах тухай" тогтоолыг батлахыг Засгийн газраас шаардсаныг биднийг буруутгах гол үндэслэлээ болгожээ.

Харин хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын үйлдэл хууль ёсны эсэх, хууль болон дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй, хууль ёсны эсэхийг авч үзэлгүй орхигдуулж, түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, гэтэл дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарык 20-ны өдор 687 дугаар тогтоолоор "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Иймд хавтаст хэрэгт авагдсан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2011 оны аравдугаар сарын 20-ны дугаар 687 тоот тогтоол "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль", УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны 55 дугаар тогтоол, хуулиар цуцлагдвал зохих 1782 лицензийн жагсаалт, үүнээс 234 алтны шороон ордын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэрэг шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр биднийг гэмт буруутай эсэхийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлгүй юм.

Найм. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар

8.1 2013 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, монголчуудын эрүүл аюулгүй амьдрах эрх, эрх чөлөө, байгаль орчин хүн төрөлхтний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах, Засгийн газрын илт хууль бус /эрхзүйн журмыг зөрчсөн/ гэмт халдлагыг таслан зогсоосон бндний тэмцэл нь:

Эрүүгийн хуулийн есдүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах халдашгүй, чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэт гэмт хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр

-Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээсэн үүрэг, албаны тусгай бэлтгэсэн бэлтгэлээр хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

-Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй гэснээр

-Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар: энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөлд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр тус тус биднийг гэмт буруугүйд тогтоох бүрэн үндэслэлтэй.

8.2    2013 оны есдүгээр сарын 16-ны үйл баримт нь бусдад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, хохирогч тогтоогдоогүй, нийгэмд аюулгүй, Монгол Улсын язгуур эрх ашгийг бататган хамгаалж чадсан, нийтэд ашигтай үйлдэл болсон тул Эрүүгийн хуулийн 16.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгэмд ялимгүй учирч нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуульзүйн үндэслэлтэй.

8.3    Сэтгүүлчид болон цагдаагийн 102 руу утастаж тортел байрлуулсан газрын байршлыг зааж өгсөн, аюулгүй болгохыг хүссэн мэдээлэл өгсөн, тагнуулын эрх бүхий албан тушаалтанд бид өөрсдийн санаачилгаар үлдэгдэл гранат, тортелын байгаа газрыг зааж авчирж өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 177.2-ын тайлбарт ...Эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдсэн эсвэл энэ үйлдлийг таслан зогсоохонд идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэснээр

Эрүүгийн хуулийн 185:2-ын тайлбарт -галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирж өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэснээр тус тус эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуульзүйн үндэслэлтэй билээ. Иймд хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу хэрэглэсэн. бидэнд хилсээр хүнд ял оноосон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн дугаар 126 шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож бидний зөрчигдсөн эрх нэр төрийг сэргээнэ үү.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ёсоор шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцон тайлбар мэдүүлэг өгөх боломжийг хангана уу.

Тал харахгүй шударга шүүх шийдвэр гаргахдаа -Монголын төр Монгол Улсын язгуур эрх ашгаас ypван тэрсэлсэн шийдвэр гаргахаар завдсаныг

-Энэ завдалт нь эрхзүйн журмыг илт зөрчсөн хууль бус гэмт халдлага болохыг

-Гэмт халдлага биелэгдвэл Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтөн болон дэлхий дахинд хүнд гарз хохирол дагуулахыг

-Гадаад дотоодын улс-төр эдийн засгийн бүлэглэл, Монголын төрд нөлөөлөн шийдвэр гаргах нөхцөл шалтгаан арилаагүй байгаа нь

-Анхан шатны шүүх биднийг хилсээр яллан буруутгаснаар дээрх гэмт халдлага хор хохирол бодитой нүүрлэх эрсдэл нэмэгдсэнийг онцгойлон анхаарч үзэхийг хүсье.

Гомдол гаргасан Ц.Мөнхбаяр Д,Төмөрбаатар Г.Болдбаатар

Munkhbayar 02

“Эвэртэн туурайтнууд”-ын өмнөх цөхрөл

Эмзэг сэдэв

-               Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичэхээс наашгүй –

Hovdiin emneleg dugnelt 02

2012 оны 3 сарын 27-ны орой. Бяцхан охин Нинжин хамаатны танил хүүхдийн хамт гэрийнхээ орчим буюу талын хашааны (Баатархайрхан баг) Хишиг дэлгүүрээс дээш эргэдэг гудамжны өнцөгт явж байтал улаан өнгийн шаланз маркийн машин гэнэт гарч ирэн хоёр хүүхдээс тун холгүй орших цахилгааны утасны шонг мөргөж, хазайлган унагаснаас өндөр хүчдэлийн тогтой утас тасарч, савлан шидэгдэж, 3 настай Нинжингийн хүзүү, толгойн тус харван ирснээр тогтой утсанд цохиулан унажээ.

Энэ хэрэг болох үед охиныхоо хойноос очиж явсан ээж нь машины дугаарыг амжиж харснаар амиа хоохойлон зугтаж амжсан хэрэг таригчийг цагдаад мэдэгдэж, цагдаа нар түүнийг олж барьсан байна.

Эрүүл чийрэг өсөж бойжиж байсан Нинжин охин тэр явдлын улмаас тархи мэдрэлийн эмгэгтэй болж, байнга өвчин ороох болов. Толгой нь өвдөж, юмнаас айж, цочиж хар дарж зүүдэлдэг, өмдөндөө бие засдаг, уур уцаар ихтэй байнгын тайван биш байдалтай болсон бөгөөд аймгийн эмнэлэгийн (БОЭТ) хүүхдийн тасагт дөрөв таван ч удаа хэвтэж эмчлүүлсэн боловч засал болсонгүй. БОЭТ-ийн сэтгэц наркологийн эмч нарт мөн Улаанбаатар хотод очиж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж оношлуулав. Эмч нар охиныг “Гэмтлийн дараах айдас, түгшүүрт байдал, хэт хөдөлгөөтөх эмгэг өвчтэй” гэж оношложээ. Үүний дараа Ховд аймгийн БОЭТ-ийн гэмлийн зэрэг тогтоох комиссын гишүүн эмч нар өвчний түүх, онош болон бусад нөхцөл байдлыг тодруулан, нарийвчлан шинжилж дүгнэлт гаргасан нь.

Medegdeh huudas

1.             Гэмтлийн дараах айдас түгшүүрт байдал, хэт хөдөлгөөнтөх эмгэг өвчтэй

2.             Урьд нь өрхийн эмнэлгийн “Эрүүл Монгол хүүхэд” үзлэгээр эрүүл гэж оношлогдсон

3.             Сэтгэцийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт нь удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай

4.             Н.Нинжингийн гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. /Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хэсгийн 2, 3, 1 –р заалт/ гэж тогтоогджээ.

Комиссын дүгнэлтэд БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал клиникийн профессор М.Дунгаамаа, Шүүх сэтгэцийн шинжээч, клиникийн профессор, ахлах зэргийн эмч С.Цэрмаа, мэдрэлийн эмч, клиникийн профессор Л.Эрдэнэцэцэг, Гэмтэл заслын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Коля, Хүүхдийн мэдрэлийн ахлах зэргийн эмч ч.Нямаахүү нар гарын үсгээ зуржээ. Хүндэвтэр зэрэгт орох гэмтэлтэй хэмээн тогтоогдсон, (хүндэвтэрээр барахгүй хүнд гэмтэл л дээ) хот хүрээ явж удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай энэ хүүхдийн хохирлыг хохироогч этгээд буюу согтуугаар хэрэг тарьсан жолооч Б.Б барагдуулах хуультайгаар барахгүй хүн ёсны хувьд ч ойлгомжтой асуудал. Цагдаа, хууль хяналтынхан ч энэ ёсоор хандаж охиныг хохироосон жолооч Б.Б-ээс хохирлыг нь барагдуулж, эмчилгээний бүх зардлыг төлөх тухай ам өчгөө өгсөн 2013 оны 7 сарын 19 гэсэн огноотой тодоройлолт бичүүлж, гарын үсгийг нь зуруулж авсан байна.

Гэвч эрчим хүчний газарт цахилгааны гэмтэл учруулсны 250000 төгрөг төлснийг эс тооцвол бараг хариуцлага хүлээлгүйгээр хоёр жил шахам болжээ. Эрхлэсэн ажилгүй, дээрээс нь охиноо эмчлүүлэхийн тулд амьдарч байсан гэр орноо зарж, айлд толгой хорогдох болсон ээж охин хоёр ийнхүү гачлант байдалтайгаар 2014 оны хаврыг үзэж байтал Хохироогч Б.Б тэдэнд гомдол заргаа зогсоож, дахин иймээ тиймээ юм ярихгүй байх болзолтойгоор хохирол барагдуулахаар нэхэмжилсэн төлбөрийнх нь 50 гаруй хувь болох 2.0 сая төгрөг өгчээ. Энэ нь осолд орсны дараа Нинжин охиныг Улаанбаатар хотод авч очиж эмчлүүлсний зардал болох 3.8 сая төгрөгний тал нь юм байна. Охины олдмол өвчнийг бүрэн эдгээж эрүүл саруул болгохын тулд тэрнээс хавьгүй илүү зардал гарах бөгөөд, ээж охин хоёр ямар ч мөнгө төгрөггүй орлогын эх үүсвэргүй учир өгсөн мөнгийг нь аргагүйн эрхэнд авч амаа хамхихаас өөр аргагүй болсон гэнэ.  

Badraa meduuleg

Энэ хэрэг дээр ажилласан цагдаагийн мөрдөн байцаагч Ж. Т, С. Ж нар прокурор Б.Ц, мөн У нар хэрэгтэнд ямар ч хариуцлага хүлээлгэхээргүй, ял шийтгэл эдлүүлэхээргүй болгон, хэргийг гурван удаа хааж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан ба хохирогчийн ээж болон өмгөөлөгч нар нь тухай бүрд нь нарийн мэргэжлийн эмч нарын онош, гэмтлийн зэрэг тогтоох комиссын дүгнэлтийг эш болгон ийм төрлийн гэмтлийг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд юу гэж зүйлчилэн заасан байдгийг цагаан дээр хараар бичин тайлбарлаж, дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн, мөрдөн байцаагч, прокурор нараас хуудуутай үйл ажиллагаа, хулхи шийдвэрээ эргэж болгоохыг гуйсан өргөдөл хүсэлт гаргаж, хоёр удаа уг хэргийг сэргээн, мөрдөн байцаалт, прокурорын хяналтанд оруулсан боловч үнэн мөнөөр нь шийдүүлж чадаагүй учир гомдол зарга үргэлжилсээр байна.

Хамгийн эмзэглэмээр зүйл нь дээрх мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүхийн шинжилгээний алба болон Улаанбаатар хот дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид нь нарийн мэргэжлийн эмч нарын тогтоосон онош, БОЭТ-ийн гэмтлийн зэрэг тогтоох комиссын гаргасан дүгнэлтийг үл тоомсорлон, үнэн бодит зүйлүүдийн дэргэдүүр нүдээ тас анин, муйхарлаж, Нинжин охины гэмтлийг хөнгөн зэрэгт оруулан өөрчилснөөр дээр дурьдсанчилан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг хэдэнтээ давтан гаргаж, “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэгч болжээ.

Нинжин охины ээж Нямхүү өмгөөлөгчийнхөө хамт гутлынхаа улыг эргэтэл мөрдөн байцаагчтай, прокурортой муур хулгана болон хөөцөлдөж, цагдаагийн даргаас эхлээд аймгийн Засаг даргыг нь хүртэл дарга даамлуудын үүд сахив. Бүгд л бөөрөнхийлж, би яг сайн мэдэхгүй хариуцсан хүмүүстэй нь л холбоотой, за би анхаарья ч гэх юм уу, заримдаа бүүр улайм цайм надад хамаагүй зүйл гэх мэтээр өөрсдөөсөө зайлуулан бултуулсаар өдий хүрэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаад ч таагүй хариу сонссон гэж бодохоор гол гонсоймоор. Тодруулбал аймгийн нэр бүхий ТВ-ийн нөхдүүд нь “ерөнхий прокурор ийм мэдээллийг битгий явуул гэж захисан” хэмээн тэр прокурорын албат боол нь юм шиг аашилсан бол бас нэр бүхий сонины “нэг этгээд” “ингэж зовж байгаа тань бурханаас оноосон тавилан (шийтгэл ч байж магадгүй). Тиймээс та манай Есүс Христ бурханд залбирч, итгэгч бол, Тэгвэл таны энэ зовлон зүдүүрийг нимгэлж болох юм” хэмээн тэвчмээргүй доромжиллоор хариу барьжээ. “Коллегууд”-ийнхаа таагүй зүйлийг дэлгэх нь хүн муутай гэж санагдаж болох ч нэгд үнэхээр уур хүрсэндээ болоод, хоёрт гэвэл цочрол авч, юм бодвол бодог гэж бодоод бичихгүй байж тэвчсэнгүй.      

Харин дарга даамлуудад баярлахаар ганц л зүйл болсон нь олон сараар тэдний үүд сахиж зовлон тоочин гуйлга гуйсны үр дүнд орон гэргүй ээж, охин хоёрыг аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн харьяа асрамжийн газар толгой хоргодуулах шийдвэр гаргаж өгчээ. Тэр хоёр ийнхүү толгой тавих газартай болсон боловч хохироогчийн гайгаар үүссэн охиныхоо олдмол өвчнийг эмчлүүлэх арга чарга дутсан хэвээр, залилагч, завшигч, хуйвалдан идэгчидэд чадуулсан хэвээр л байна.

Үүнийг анхааралдаа авч шийдэх ёстой алба тушаалтан эрхэмүүд маань энэ бичвэрийг уншаад гайтай юм бичиж, хүний амар жимэр амьдралд саад боллоо хэмээн дургүйцэж, нүдээ анин цааш түлхэх үү, эсвэл гэдгийг цөхрөлтгүй харах хэрэгтэй гэсэн итгэлээр үүнийг уншигч та бүхэнд толилуулж байгаа юм.    

 

Г.Үнэнтоль

Данагар сайхан битүү захаа хараад баяссан минь... (Ёгтлол)

SANY0210

Өнгөрсөн оны хавар эхлээд, намар ашиглалтанд орно хэмээн төлөвлөгдөж баригдсан шинэ битүү зах саяхан 2014 оны 2 сарын сүүлчээр баригдаж дуусаад нээлтээ хийлээ. Нээлтэнд Улаанбаатар хотоос УИХ дахь эрх баригч болон цөөнхийн намын бүлгийн дарга нар, Засгийн газрын зарим сайдууд ирж оролцож, хөл хөөр болов.

Ховдынхныг өөд нь татах, нүдэнд харагдаж, гарт баригдах мундаг том юм бүтээн байгууллаа хэмээн манай удирдлагууд, төр захиргааныхан сурталдсаар байх энэ обьектыг зарим иргэд ялангуяа зах тойрч амьдралаа залгуулдаг хүмүүс харан баясаж, сайхан байр сав баригдсанд нь урамшин хөгсөхийн зэрэгцээ, хүн болгон л тэнд хэдэн метр талбай эзэмшээд авахсан гэсэн горь, тэмүүлэл, гомдол, зарга бас дагалдана.

Сайхан том битүү сав бослоо хэмээн хүмүүс баярлалдахыг харах аятайхан ч гэлээ үүний цаана хэрсүү ухаанаар хандаж, эрэгцүүлэх зүйл өчнөөн буйг ер гадарлах шинжгүйд нь өрөвдмөөр ч юм шиг, шоолмоор ч юм шиг санагдана.

Мунхаг миний хэрсүүрхэн тэнэгтэж буй зүйлүүдийн заримаас энд дурьдвал: нэгд энэхүү “битүү зах” гээчийг төрийн голдуу хөрөнгөөр босгосон нь эдийн засгийн үр ашгийнхаа хувьд Ховд аймгийг гэхээсээ өмнөд хөрш “Жун го” нарыг далдуур тэтгэсэн хожим нь амаа барихаар хөнгөн хуумгай зүйл болчихсон юм биш биз гэх эзмзэглэл.

Юу гэвэл энд хувь нийлүүлэгч эзэмшигч болж буй дөрвөн зуу ч гэнэ үү, таван зуу ч гэнэ үү наймаачид бараг зуун хувь “Жун го”-гийн Такешикен болон Эрээнээс эд бараа чирч ирж борлуулдаг улс. Бид дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй, үйлдвэрлэл хөгжүүлэхгүй мөртлөө олсон хэдийгээ “Жун – го”-д аваачиж тушаагаад буцаж ирж дотоодын хэрэглэгчдийн мөнгийг хуримтлуулж аваад,дахиад л “Жун-го” руу аваачиж өгөх замаар өөрсдийгөө цөлмөсөөр байна гэх харамсал тээсэн яриа хөөрөө манай “шинэчлэгч” дарга даамлуудын чихний гадуур өнгөрөөд, өөрсдийнх нь толгойд ч ийм бодол огт төрөхгүй байгаа бололтой.

Уул нь бол энэ битүү захыг босгосон 4.7 тэрбум төгрөгийг эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйчүүдийг ажилтай анхиатай болгох зүйлд зараад багахан ч болов өндийсхийснийхээ дараа битүү байр савны тухай ярьсан бол аштай юу гэж бодогдох.

За энэ ч өнгөрч гэж бодоход бас нэг уур хүргэмээр зүйл дотроос хатгаад байдаг нь хараажаар, бүр үсрээд, үсрээд 2 тэрбум төгрөгнөөс хэтрэхээргүй л зардал шаардагдахаар нэг муу сэндвичэн байшинг яахаараа 4.5 тэрбум төгрөгөөр барьдаг юм. Монгол улсын төсвийн тухай, Төрийн өмчийн тухай, Шудрага өрсөлдөөний тухай, Газрын тухай, Газар өмчлөлийн тухай өч төчнөөн хуулийг зөрчин зөрчин байж, (энэ тухай “Ховдын толь” сонины 2013 оны дугаар 11/154-д гарсан “Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болох юм биш биз..?” гэсэн гарчигтай нийтлэлд тодорхой бичигдсэн) зайлшгүй онцгой нөхцөл шаардлагын үүднээс, бараг л улсын аюулгүй байдлын төлөө гэх шахуу юм ярьцгааж, амьтны толгой эргүүлсээр, Ерөнхий сайдын мэдлийн хөрөнгөнөөс 3,7 тэрбумыг гулсуулан барьсан энэ барилгын ажлын тендер шалгаруулалт дээгүүрээ ногоон гэрлээр шийдэгдэж, мөнөөх олигархи гэгдэх, Монголын толгой баян, Төрийн толгой мэдэлтэн цөөн хэдийн нэгнийх нь компанид очсоныг энд нурших нь илүүц байх.

SANY0196

Анхандаа улсаас 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн тухай ярьж байсан мөрт нэг л мэдэхэд 3.5 тэрбум болж өссөн нь ойлгомжгүй. Бүх зүйл дээгүүрээ, том эрх мэдэлтнүүдийн хуйвалдаанаар хийгдсэн болохоор төсвийн төлөвлөлт хийгээд, тендер шалгаруулалтанд бид мэт нь хошуу дүрэх, хяналт энэ тэрийн тухай ярих ямар ч боломжгүй. Харин жинэхэнэ шудрага удирдлага, шудрага дарга нар байгаад, зориг зүрх нь үхчихээгүй бол дуугарч болох л байсан байх.  

За бүх юм хавтгайдаа л ийм байгаа юм чинь дээ, үүнийг орхие гээд бодоход яг зах дээр ил задгай худалдаа хийгээд даарч хөрч байгаа, хадгалалт байршлын нөхцлөөс болж борлуулсан нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа, хамгийн эхний ээлжинд төрийн бодлогод хамруулж битүү зах руу оруулах ёстой нөхдөөс шинэ баригдсан битүү захад талбай эзэмших ямар ч боломж олдоогүй нь харамсалтай яа.

Тэгээд бас энэ захыг бариулахын тулд хувь нийлүүлсэн компани болж зохион байгуулагдсан 25 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөөр толгойлуулсан гэх Эвийн хүч компани нь ашиг сонирхолын зөрчил, хөрөнгө мөнгөний төлөө мухар сохор тэмүүлэл дээр суурилсан бөөн маапааны үүр байсан тул нийт хувь эзэмшигчид анзааран, уг асуудлыг хөндөж хэлэлцсэнээр татан буугдаж, шинэ зохион байгуулалтын эрэлд мордов.  

Энэ мэтээр дарга, даамлуудын худлаа ярьж, сайхан сурталдах нь бодит амьдралтайгаа нийцэхгүй, үнэнээс тэмээ, ямаа шиг зөрөөд байхаар сэтгэл жаал гонсойвч, асар их мөнгө хөрөнгө цацаж барьсан данагар сайхан битүү захаа хараад тайвширахаас өөр аргагүй. Шинэ битүү захын дотроос Ховд аймгийн маань тэтгэн дэвжээх эд хөрөнгөний урсгал өдөр өдрөөр урсан арвижих болтугай.

Хууль ном зөрчсөн, орон нутгийн эдийн засагт бодитой өгөөжтэй эсэх нь эргэлзээтэй энээ тэрээ бол бүүр ч яамай байна даа.  

                                                                                                                                                                                Г.Үнэнтоль

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ