Download Firefox
Download Firefox

Tuesday, Jun 02nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Ерөнхийлөгч Ц.Элбэгээ Х.Баттулгыг загнасан нь

       Battulga 02 Сүүлийн үед асуудал дагуулаад байгаа “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүнийг өчигдөр өрөөндөө дуудаж уулзжээ.

Тэрээр “100 чухал сэдэв" нэвтрүүлгийг иргэд гурван янзаар хүлээн авах шиг боллоо. Хөгшчүүд, ахмадууд бухимдаж, залуус шууд хүлээн авч, учраа мэдэхгүй халаглаж хүлээж авлаа. Уг нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд нэг хэсэг нь захиалгат нэвтрүүлэг хийж, нөгөө тал нь өөрсдийгөө өмөөрч, хариу нэвтрүүлэг хийгээд байх хэрэг үү. Иргэд хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Тусгаар тогтнол, гадаад бодлого, аюулгүй байдалд хагаралдаад байж болохгүй. Монгол Улс үүнд нэгдсэн бодлоготой байх ёстой.

Жирийн иргэд үзэл бодлоос эхлээд талцаад эхэлбэл яах вэ. Зодолдоод унавал хэн очиж салгах вэ. Эрхэм гишүүн очиж салгах уу. Жирийн ард иргэд асуудлыг тал талаас нь ярьж, үзэл бодлоо яаж ч илэрхийлж болно. Харин улсын төрийн албан тушаалтан хүн ингэж болохгүй. Хамт ажиллаж байгаа хүнээ харийн гар хөл гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь ингээд хэлээд байвал яах вэ.

Би нэвтрүүлгийг үзээд гайхсан. Хэний бодлогыг хэнд ярьж өгөөд байгаа юм, хэний төлөвлөгөөг хэнд сануулаад байгаа юм. Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм.

Монгол Улсын нэрийн өмнөөс гадаад бодлого, улс эх орны ашгийн талаар ард түмнийг төлөөлж ярих нэг л албан тушаалтан байдаг. Энэ үүднээс би хэлэх үүрэгтэй гэж бодож байна. Гол яриад байгаа зүйл чинь төмөр зам.  2008 онд сайдаар томилогдоход чинь би өрөөндөө дуудаж уулзсан.

“За Баттулгаа хүрз барьж чадах хүн бүхнийг дайчлаад 50, 100 км-аар нь хуваагаад далангаа босгоодхоорой. 2010 он гэхэд үр дүн гаргаадхаарай гэсэн ч юу ч байхгүй. 2012 онд дахиад л уулзсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өөрөө ямар ч ажил хийгээгүй. Хүнээр ч ажил хийлгээгүй. Чамд бүх боломж нь байсан. Сайншандын аж үйлдвэр хаана байна. Яагаад баригдаагүй юм гээд иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх эрхтэй шүү” гэдгийг хэлсэн юм.

Төмөр замын тал дээр Ерөнхийлөгч дараахь байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс төмөр замын бодлоготой. Гэтэл огт бодлогогүй байсан юм шиг эсвэл нэг хэсэг нь гадаадынханд хамаг баялгаа худалдах гээд байгаа юм шиг харагдуулах нь буруу.  Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина" гэв.

 

Эх сурвалж gogo.mn

 

Төр захиргааны мэдээлэл

Эртэч Ховд...

            Гэр бүлийн өдрийн хүрээнд “Эртэч Ховд” арга хэмжээг өглөө бүр зохион байгуулж байна

Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор “Эртэч-Ховд” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Сүүн сэтгэл ахмад эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өглөө бүр төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг 06 сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд нийтдээ 60 гаруй хүн оролцож эрүүл мэнд, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өглөөний дасгал хийлээ. Ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооноос энгийн дасгал хөдөлгөөн болон хийн дасгалыг олон нийтэд зааж эхлүүлсэн бөгөөд цаашдаа өглөө бүр энэхүү үйл ажиллагааг ССАЖГ болон бусад төрийн байгууллагууд хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Төрийн албан хаагчид цусаа хандивлалаа

2004 оноос Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 14-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил цусны донорын өдрийг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүний алтан амь насыг аврах буянт үйлст аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж цусаа хандивлалаа. БОЭТ-ийн цусны салбар банкны хамт олон аймгийн ЗДТГ-т байрлаж цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэг хүний өгсөн цус 3 хүний амь аварна гэдгийг хүний гавьяат эмч Ц.Даваахүү хэллээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын 3 хувь нь байнга цус бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ хэрэгцээг хангана гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

Сумдын бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд сургалтанд хамрагдав

Сумдын бичиг хэргийн болон өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах ”Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэнд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг саяхан зохион байгуулав. Сургалтаар төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдүүлэлтэд тавигдах шаардлага, захирамжлалбн болон мэдээлэл лавлагааны баримт бичгийг хэрхэн хөтлөх талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга С.Батдорж, мэргэжилтэн М.Отгонхишиг, Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Долгор нар сургалт зөвлөгөө өгсөн юм. Мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгч, ярилцлага, санал авах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Багийн Засаг дарга нар номын дуу сонслоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангаас хамтран энэ сарын 11-нд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд “Баг иргэний засаг захиргаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 90 гаруй багийн Засаг дарга нар хамрагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Засгийн газрын ахлах референт Ш.Бямбаа нар энэхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцож Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, багийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх арга зам, иргэний санаачилга-багийн хөгжлийн үндэс зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хийсэн юм. Мөн багийн Засаг дарга нар өрх гэрт багаас үзүүлэх үйлчилгээ, багийн ИНХ-ын төлөвшил, баг-төрийн байгууламжийн анхдагч нэгж болох нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа нэгтгэх, дүгнэлт хийлээ. Сургалтын 2 дахь өдөр нь төрийн албан хэрэг хөтлөлт, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгснөөс гадна аймгийн Статистикийн газраас хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ, түүний хэрэглээ, хагас жилийн мал тооллого, хэрхэн зохион байгуулагдаж байгаа байдал, шивэх программын талаар сургалт явагдсан юм.

Багийн Засаг дарга нарыг унаажууллаа

Төр иргэн хоёрын гүүр болж ажилладаг багийн Засаг дарга нарыг унаажуулах талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хөдөөгийн 62 багийн Засаг дарга нарыг унаажуулж, БНХАУ-ын үндэсний үйлдвэрийн Шандас маркийн мотоциклийг ЗГХЭГ-ийн ажлын хэсэг болон аймгийн удирдлагууд багийн дарга нартаа гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ. Дээрх ажлын гүйцэтгэгчээр Жаргалант шанд компани ажилласан байна. Энэ ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 49 сая төгрөг зарцуулж, үлдсэнийг нь багийн Засаг дарга нар хувиасаа гаргасан байна.

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяны ажлын хэсэг хуралдав

Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл гудамж миний хашаанаас...” аян 3 сарын хугацаанд Жаргалант сумын Буянт, Бичигт, Цамбагарав багуудад хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. 4 сараас эхэлсэн тус аян дуусч 7 сарын 1-нд ажлаа үнэлүүлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн учраас ажлын хэсэг 06 сарын 13-нд хуралдаж дахин ажил эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргалаа.. Мөн баг тус бүрт төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Төр захиргааны мэдээлэл - 02

Буянт багийн иргэн н.Болдбаатарынх “Эрүүл гудамж-

миний хашаанаас” аянд идэвхитэй оролцож байна

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяныг аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөлтэй хамтран 3 багт зохион байгуулж байна. Аяны хүрээнд айл өрх хашаа хороогоо янзлах, гудамж талбайгаа цэгцлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсэг Буянт багийн Экогийн 2-3 тоотод оршин суух н.Болдбаатар хэмээх айлаар орж аяны хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа. Тус өрх өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн аяныг дэмжин, хашаандаа гүйдэг хаалга /дааман/ хийж, хашаагаа зосдож, хээлсний зэрэгцээ явган хүний чулуун зам хийж, шинээр 6 төрлийн мод тарьж, цэцэгжүүлжээ. Аяны хамгийн гол шалгуур үзүүлэлт болох бие засах газрыг тохижуулж, суултуур байршуулан, агааржуулах хоолой, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг эднийх үлгэр жишээ хийснээс гадна, хашаандаа 3 төрлийн хог ангилан ялгах хогийн сав хийж байршуулжээ. Цаашид нэмж хийх зүйл маш их байгааг өрхийн тэргүүн н.Болдбаатар дурдаад, айл өрх болгоныг аянд идэвхитэй нэгдэж ажиллахыг уриалсан юм.

Ховд аймаг “Гэр бүлийн өдөр”-ийг тогтмол тэмдэглэнэ

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гаригийг "Гэр бүлийн өдөр" болгож өнгөрөгч бямба гаригт буюу 06 сарын 14-нд гэр бүлийн өдрийн нээлтийн арга хэмжээг хүүхдийн паркт зохион байгууллаа. Бусад аймгуудаас анхлан "Гэр бүлийн өдөр"-тэй болж тус өдрийн хүрээнд гэр бүлд чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Тухайлбал хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүд гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна байгууллагууд дор бүрнээ гэр бүлд чиглэсэн үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна. Аймгийн музей гэхэд өв соёлын хүрээлэнгээ үнэгүй үзүүлсэн бол Хөгжимт драмын театрын хамт олон "Буратино ба алтан түлхүүрийн адал явдал" сэдэвт хүүхдийн жүжгээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлжээ. Цаашдаа сар бүр тогтсон хугацаанд "Гэр бүлийн өдөр" арга хэмжээг тэмдэглэх юм.

Алтай, Дарви сумдад дулааны шугам

сүлжээ барих гэрээ байгууллаа

Дарви, Алтай сумдад шинээр халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ бариулахаар Ану Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Инжиннаштай аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Дээрхи сумдыг төвлөрсөн дулаанд холбох, шугам сүлжээ барих ажлыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгөөр хийж байгаа ба 7 сарын 1-нээс ажлаа эхлүүлэх юм байна. Гэрээнд тусгагдсанаар төслийг 2014 оны 10 сарын 01 гэхэд ашиглалтанд оруулах ба техникийн шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий дулааны шугам сүлжээг зохих стандарт, норм, дүрмийн дагуу барьж байгуулахаар тусгагдсан юм байна.

Хөдөлмөр сониноор түүчээлсэн орон нутгийн

хэвлэл мэдээллийн байгууллагын 70 жилийн ой боллоо

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 101 жил, Ховд аймагт хэвлэл мэдээллийн байгууллага үүссэний 70 жилийн ойг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээх 1944 оны 12 сарын 24-нд “Хөдөлмөр” хэмээх сонин бий болж, хөдөлмөрч бүтээлч олон үндэстэн ястны алдар түүхийг өртөөлүүлэн түгээсээр өнөөдрийн 70 жилийн өндөрлөгт иржээ. Энэхүү 70 жилийн хугацаан дахь Ховд аймгийн маань хөгжлийн замнал “төрийн хоточ банхар” дөрөв дэхч засаглалынхны үйл ажиллагаатай салшгүй холбоотой явж иржээ. Хуучнаар “Хөдөлмөр”, Алтайн өглөө зэргээр сонинуудад хэн нэгэн шүүмжлүүлсэн тохиолдолд хамт олон, айл өрх, аймгаараа бангадаж, арга хэмжээ авдаг байсныг тухайн үеийн хэвлэх үйлдвэр, хөдөлмөр сонины ахмадууд дурсан ярьдаг. Өдгөө Ховд аймагт тэрхүү анхны хэвлэлийн түүчээ болсон 4 телевиз, 2 сонин, 2 фм радио ажиллаж байна.

            70 жилийн ойн баярын үеэр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хөдөлмөр сонин болон сонины хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан ахмад ажилтнууд, Жаргалант студийн захирал Л.Ууганбаяр, Олон ястны телевизийн захирал Ч.Нямхүү нарын уран бүтээлчид шагнагдсан бол МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагналаар Г.Одонтуяа, Г.Алтанзаяа нар шагнагдлаа. Мөн энэ үеэр Ховд аймгийн хүндэт тэмдэг болон аймгийн Засаг даргын өргөмжлөл, Жаргалан сумын хүндэт тэмдгээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллагатай ажил амьдралаа холбосон олон сэтгүүлч, уран бүтээлчид энгэрээ мялаасан юм.

Сумдад интернэтийн үйлчилгээг хүргэх талаар цахим уулзалт боллоо

Пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтыг аймгуудын удирдлагуудтайгаа зохион байгууллаа. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ. Манай аймгийн хувьд Манхан, Мянгад, Буянт, Дарви сумд шилэн кабелд холбогдсон бөгөөд 7 сарын 1 гэхэд Эрдэнэбүрэн, 8 сарын 10 гэхэд Чандмань, Мөнххайрхан, Мөст сумд холбогдох юм. Цаашдаа бүх сумдыг үе шаттай интернэтэд холбох ажлыг хийх юм

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Алдартнуудад хүндэтгэл үзүүлэв

Ug aya biir 09             Ховд аймагт амьдарч байгаа Хөдөлмөрийн баатар, ардын болон, гавьяат цолтон төрийн шагналтанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөрлөхийн бахархал ТББ-аас хамтран 06 сарын 19, 20-ны өдөр буюу зохион байгуулжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Д.Харай, Ш.Лхагваа нараар манлайлуулсан гавьяатууд, ахмад дайчдыг аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа болон хэлтэс тасгийн дарга нар хүлээн авч уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.

                                                                                                                           Г.Одонтуяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

Орон сууцны өнөөгийн ханшийг Бодит ханш гэж бодсоор байх уу

Ужиг асуудал

SANY0010

Та хамгийн сайн эдийн саван аваад сайн хөөсрүүлээд үз. Хөөс ихдэхийн хэрээр усны агууламж багасч харин хир буртгийг арилгах бус хөөсрөлт ихэсдэг. Үүнтэй агаар нэгэн адилаар өнөөдөр орон сууцны үнэ ид хөөсрөлтийн үе дээрээ явж байна гэхэд хилсдэхгүй. Үүнтэй хэн ч санал нэгдэнэ. Манай сонин орон сууцыг хямд үнээр барьж болдгийн тод жишээг харуулсан ярилцлага, нийтлэлийг өмнө нь удаа дараа хүргэж байсан.

Улс орон даяар барилгын үнэ ханш өндөр байгааг иргэд, мэргэжлийн хүмүүс хэлж ярьсаар ирсэн. Тэгвэл манай аймагт орон сууцыг төрийн албан хаагчдад, тодруулбал Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус”-ын ажилчдад хамгийн хямд үнээр нийлүүлсэн бодит баримт бий. Тодруулбал ББМЗЗТ компаний барьсан 36 айлын орон сууцыг дээрх байгууллагын ажиллагсад метр квадратыг нь 550 мянган төгрөгийн ханштайгаар худалдаж авсан. Тэдгээр айл өрхүүд тэр орон сууцандаа одоо амьдарцгааж байна. Итгэмээргүй санагдаад байвал айл өрхүүдээс нь очоод асууж болох юм. Гэтэл ихэнх комданиудын барьсан орон сууцны үнэ нэг метр квадрат нь 1.0 саяас буухгүй байгаа нь хэт их ашгийн төлөө шунаж байгаагийн илрэл гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй.

Өмнө нь барилга орон сууцны үнэ яагаад хэрэглэгчдийн худалдан авах чадвараас давсан өндөр үнэтэй байх ёстой талаар хөндөхөд, материалын үнэ өндөр учраас л тэгээд байгаа юм хэмээн ард олныг хуурцгаадаг байсан. Харин “Мянган угалзат” ОНӨҮГ-ийн даргаар ажиллаж байсан Д.Энхболд нар санаачилж, ББМЗЗТ компанитай хамтран ийнхүү 36 айлын сууц барихаар төлөвлөж байхдаа, барилгын компаниуд үнийг яаж зохиомолоор хөөрөгдөж, түүнийг нь албан тушаалтнуудаасаа эхлээд зах зээлийн ханш ийм учир яах ч аргагүй гэж хамгаалдаг болохыг нь үйл ажлаараа илчлэнэ хэмээн ярилцлага өгч байсныг манай сонин нийтлэж байсан. Тэгээд тэд хэлсэндээ хүрсэн. Үнэхээр үйл ажлаараа бодит байдал дээр хэн ч маргаад нэмэргүйгээр харуулж чадлаа.

Тэгэхээр орон сууцны үнийн хөөсийг зөвтгөх гэж оролдож байгаа бизнесийнхэн болоод зарим албан тушаалтнууд ичих хэрэгтэй. Эднийх ийнхүү одоогийн зах зээлийн нийтлэг ханш гэж тайлбарлаж байгаа хөөсөрсөн үнээс нэг дахин бага ч, орчин үеийн бүхий л стандартыг хангасан орон сууцыг ашиглалтанд оруулсан нь нэг талаараа хүмүүсийн нүдийг нээж өгсөн хэрэг. Гэвч хэрэглэгчид юмыг гярхай тусгаж авч, өөрсдийн төлөө дуугарах талаараа нэн хойрго, алмай байдалтай байгаа нь тоогүй.

Орон сууцны үнэ ханш болон барилгын салбар дахь биенесийн нөхцөл байдлын талаар ББМЗЗТ компаний Ерөнхий захирал Б.Даваасүрэн ярихдаа “бизнесийн бүлэглэлийнхэн мөнгөө эргэлтэнд оруулахын тулд барилгын салбар руу хүч түрэн орж ирснээр нэг талаар барилга байгууламжийн тоо нэмэгдэх ч, нөгөө талаар барилгын чанарт бус мөнгийг богино хугацаанд хурдан үржүүлэхийг чухалчлаад байна. Үнэндээ бол барилгын ажил улс болон аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт бизнесийн бүлэглэлийнхний ч юмуу, хувь хүмүүсийн мөнгө үржүүлэх бодлого болчихсон байна. Барилгын төсвийн программаар хийсэн төсөв бол төгс төсөв биш. Барилгын салбарын үнэ бүрдлийн систем өөрөө төгс биш байгаа. Энэ яаж харагдаж байна гэвэл урьдчилаад нэг төсөв зохиочихдог, гэтэл тухайн төсөв нь гурав дахин их. Үүнд манай улсад хэрэглэж байгаа норм үнэ цэнэ, цаг үеэ хэдийнээ өнгөрөөчихсөн байгаа юм. Засгийн газрын тэргүүн нэг ижил загвараар, сургууль, цэцэрлэг гэх мэтийг барих тухай мэдэгдэл хийгээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэр бол төрийн компаниудад мөнгөний “комбинаци” хийх боломжийг олгож байгаа болохоос Монголыг гоё сайхан болгох гэсэн санаа биш. Инженерийн ур хийц гэдэг зүйлийг хайрцаглаж байгаа хэрэг. Урьд нь аймгуудын барилгууд адилхан ялгагдахааргүй байсан. Одоо л өөр өөр загварын шинэлэг барилга байгууламжтай болох нь уу даа гэтэл ингэж хязгаарлалт хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Хуулбарлан хэлбэрддэг систем манайд жинхэнэ “утгаараа” нэвтрэх нь байна шүү дээ гэж байсан.

Ийнхүү “хуулбарлан хэлбэрдэж” үнийг хөөсрүүлэн, чанаргүй юмаар хүмүүсийг хуурч баяждаг систем ноёрхож байгаагийн зэрэгцээ, өнөөдөр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн нэг нь ч гаднах тохижилт хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн асуудлаа шийдээгүй зохих хэмжээний шаардлага хангасан цэцэрлэгжилттэй барилга ашиглалтад оруулдаггүй дүр зураг улс даяар түгээмэл байна.

ББМЗЗТ компани дээрх орон сууц бариад, нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдахад, 12 айлын орон сууцнаас 20 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Компани өөрийн хөрөнгөөр гадна шугам сүлжээний ажлыг 67 сая төгрөг зарцуулж хийсэн. Хэрвээ тэр санхүүжилтыг төрөөс шийдээд өгчихвөл нэг метр квадратыг нь 550 мянган төгрөгөөр худалдсан дээрх орон сууцнаас бид чамлахааргүй ашигтай ажилласан хэмээн хэлж байгаа юм. Зарчмын хувьд гадна шугам сүлжээг төр хариуцаж шийдэх ёстой байдаг бөгөөд бусад барилгын хувьд ч ийм байдаг байна. Аймаг орон нутгийн удирдлага, холбогдох хүмүүст гаднах шугам сүлжээний асуудлыг тавьсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм. Уг нь “Орон сууцны гаднах шугам сүлжээний санхүүжилтыг ОССК-аас санхүүжүүлнэ” гэсэн сайдын тушаал байсан ч ОССК татан буугдаад үгүй болчихсон учраас аймаг орон нутгаас шийдэж өгнө хэмээн ББМЗЗТ ХХК-ийнхэн өнөөдрийг хүртэл горьдсоор...

Орон сууцны үнийг доош нь буулгах боломж, гарц бий юу гэвэл бий. Саяхан Улаанбаатар хотод Нийслэлийн ИТХ-аас орон сууцны хөтөлбөр баталсан нь үнэ ханшийг тодорхой хэмжээгээр бууруулах тогтвортой барих гарцыг нээлээ хэмээн тэдгээр албаны хүмүүс телевизээр ярьж байсан. Гэхдээ тэд яг орон сууцны байвал зохих ханш, зохист ашгийн харьцаа ямар байх боломжтой вэ гэдгийг судлахаас зайлсхийж, бас л нэг ийм, тийм гарц байна хэмээн чулуу үмхүүлэх гэж оролдож байгаа харагдана лээ. Орон сууцны нэг метр квадратын үнэ 1.2 саяас хамаагүй дээш гарахгүй бол болно хэмээн тэд ухуулж байсан. Гэвч энэ нь хэт ашгийн төлөөх үнийн хөөсийг арилгаж чадсан бодит ханш мөн үү гэвэл бас л худлаа.

Тухайн үед компани зохистой ашгаа үлдээгээд л бүр ихэдлээ гэхэд нэг метр квадратыг нь 700.0 мянгаар үнэлэхэд огтхон ч хотойхгүй гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Үнэмшихгүй бол Ховд аймгийн дурьдагдаж буй компаний туршлагыг ирж хянаж нягтлаж үзсэн ч болно шүү дээ

Зах дээр наймаа хийж байгаа наймаачид ч тэр, барилгын компаний захирал ч тэр гаргасан зардлаа заавал нугалж ашиг олох ёстой гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаад бүх учир бий. 100 төгрөгийн юмыг 120 болгоод зарахад боломжийн ашиг унадаг ч одоо манай бизнесийнхэн болохоор заавал 200, 300 болгож 2-3 дахин их болгохыг эрмэлздэг. Хятадад байгаа барааны үнэ Ховдод байгаа барааны үнэ ямар зөрүүтэй байгааг харж байгаа. Барилга ч гэсэн ийм л механизмаар явж байгаа гэж хэлж болно. Хаа сайгүй л “нуга нуга хийдэг” тогтолцоог халмаар байна. Барилгын үнэ ханш өндөр байгааг барилга барих, авах, захиалах хүн ч үүнийг бодолцох хэрэгтэй. Нэг метр квадратыг өрнө гэж бодоод тоосгоо өрнө. Таазанд нь люкстер, шал, хаалга авчраад тавьчихъя. Гэтэл нэг метр квадрат газар 2 сая төгрөг овоолно гэдэг арай л дэндүү бодит бус хөөсөрсөн тооцоо. Үүнийг 500-600 мянган төгрөгт багтаах бүрэн боломжтой зүйл гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Орон сууцны үнэ хөөсрөөд байдаг, иргэдийн цалин нэмэгдэхгүй, эдийн засаг илт уналтанд орж, эдийн засгийг аврах 100 хоногийг зарлаж байгаа ч эдийн засаг аврагдах нь юу л бол.

Тийм учраас удирдлагууд дарга нар үнэхээр ажил хийе, хүлээсэн үүргээ зохих ёсоор нь биелүүлье гэж бодож байвал энэ мэт асуудлыг үнэн бодитоор нь харж, засаж залруулах, зөв шудрага гольдрол руу оруулах гарцыг эрэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулья.

 

Г.Энхжаргал

 

Эх орны дайн – сургамж – мартагнал

Мартагдах учиргүй сэдэв

Halhiin gol 06

Хvн төрөлхтний амьдралын түүхийг аваад үзэхэд нэгнээ хөнөөж байр суурийг нь эзлэх гэсэн тэмцэл, булаалдааны түүх гэмээр, дайн тулааны намтар дурсамжаар дүүрэн байдаг тухай нэгэн судлаач бичсэнийг сэтгүүлч Ж.Гал Монгол улсын хамгийн сүүлчийн баатар Н.Жамбаагийн тухай тэрлэсэн дурсамж нийтлэлдээ эш татжээ.

Үхэл хагацал, цус нулимс дагуулсан энэ дайн хэмээгчийг бид хүсдэггүй ч дайн хэзээ ч үүсэхгүй гэхэд бас бэрх.

Магадгүй дайнаас үүссэн гашуун сургамж, хэлж баршгүй их хохирол харууслыг мартдагтаа л зарим улс гүрний удирдагчид, цэргийн эрхтнүүд дахин дахин дайны төлөвлөгөө зохиодог байсан байх.

Дэлхийн хоёрдугаар дайн хэмээн нэрийддэг, нийтийг хамарсан шинжтэй их дайны сүүдэрт дайруулж, түүнийг даван туулахын төлөө халуун амь, хүн чанараа зориулж явсан өвгөдөөс маань одоо бараг л өдрийн од шиг ганц нэгхэн хүн үлдэж байх шиг. Тэр хэрээр дайны гашуун сургамж бүдгэрч, түүхэнд ямар ч хал зовлон байгаагүй юм шиг гэнэн хийсвэр төсөөлөлд умбасан хойч үе ар араасаа түрж байна. Ямар сайндаа л өвгөдтэйгээ зэрэгцүүлэх гавьяагүй гэдгээ ухаараагүй зарим нь өөрсдийгөө улсын баатар болгон цоллож, түүндээ эрэмшин, омойтож явахав.

Чухам иймээс энэ сэдвийг “Мартагдах учиргүй сэдэв” хэмээн нэрлэж, уншигчид олон түмэнтэй хамтран эх орон, үр хойчсоо жинхэнээсээ өмгөөлөн, хамгаалж явсан өвөг дээдсийнхээ туулсан тэр замналаас мэдэх нэгнийгээ хуваалцаж, мэдэхгүй нэгнийгээ асуун сураглаж, эрэн сурвалжилж, санаж сэрэхийн учир холбогдлыг дурьдахыг хичээсэн юм.

Бидний хойт хөрш Алтайн бүгд найрамдах улсын “Вестник Горно-Алтайска” сонины редакциас энэ талаар манай сонины редакцитай дөрөө нийлүүлж, мэдээлэл материал солилцон, хэд хэдэн нийтлэл бэлтгэж ирүүлснийг Монгол хэлнээ хөрвүүлж “Ховдын толь” сонин болон www.tsahim-toli.mn цахим сайт түүнчлэн зарим сонин сэтгүүлд нийтэлсэн билээ.

1945 онд дууссан агуу их эх орны дайны түрүүч нь 1939 онд халхын голын орчмоор довтолсон Японы түрэмгийлэл байв. Япон улс нь бүүр 1920-иод оны дунд үеэс ОХУ-ын Алс дорнод, Зүүн хойд Хятад, Монгол Улсыг эзлэх дайны төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн.. Хожим түүхэнд Танакагийн меморандум /1927/ хэмээн тэмдэглэгдсэн, Ази, түүний дотор БНМАУ-ын эсрэг Японы зүгээс цэрэг стратегийн түрэмгийлэл хийх хөтөлбөр энэ үед боловсруулагдсан хэмээн эрдэмтэн түүхчид үздэг аж.

Халхын голын байлдаанаас өмнө Дорнод хязгаарт хоёр талаас хамгийн их хүн хүч, зэвсэг техник оролцсон байлдааны ажиллагаа нь Адаг дулааны орчимд 1936 оны 3-р сард болжээ. /доктор. Э.Лувсанбалдан МУДХХ /

Энэ байлдаанд гавьяа байгуулсан олон хүн төрийн дээд одон медалиар шагнуулсан байна. Тухайлбал: Онцгой гавьяа байгуулсан нисгэгч Д.Дэмбэрэлд зоригт баатар цол, 35 хүнийг Улаан тугийн одонгоор шагнасан байдаг.

Энэ хүнд хэцүү цагт 1936 онд ЗХУ-тай улс төр, цэргийн салбарт бие биедээ харилцан туслах гэрээ байгуулсан нь тухайн үеийн Монгол Улсын хувьд улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолынхоо баталгааг хангахад онцгой ач холбогдолтой гэрээ болжээ.

Halhiin gol 01             Зөвхөн нэг жишээ дурдахад Халх голын отрядын Эрс уулын заставын хилчид 1938 оны 1-р сараас 1939 оны 5-р сарын 15-ныг хүртэл хугацаанд дайсны их бага 30 гаруй удаагийн дайралтуудыг няцааж эх орноо хамгаалж байв. Мөн 1938-1939 онд манай улсын хилийг зөрчин ирсэн 479 этгээдийг хилчид баривчилсны ихэнх нь тагнуулын зорилготой байжээ. / МУ-ын хил хамгаалалтын түүх 2/

Ингэж урт удаан хугацааны турш үргэлжилсэн хямралын дараагийн шат буюу оргил хэсэг нь 1939 оны 5 дугаар сарын 11-ээс эхэлдэг. Уг өдрийн өглөөгүүр Номун хан, Бүрдэн Овооны чиглэлээр Япон-Манж-гогийн миномёт, пулемётоор дэмжүүлсэн 200 цэрэг бүхий салбарууд хилээс дотогш холгүй зайд орших Бойтогт манханд үүрэг гүйцэтгэж байсан 10 хүний бүрэлдэхүүнтэй хилийн харуул руу дайрсан бөгөөд үүнийг Халхын голын байлдаан буюу зарлаагүй дайны эхлэл хэмээн тооцдог байна.

Халхын голын байлдаанд БНМАУ, ЗХУ нийт 57000 цэрэг, 515 нисэх онгоц, 498 танк, 542 их буу, 385 хуягт машинтайгаар, Япон улсын, нийт 75.000 цэрэг, 700 нисэх онгоц, 181 танк, 500 их буутайгаар тулалдсан ба Зөвлөлт Монголын дайчдаас 7974 хүн амь үрэгдэж, 15251 хүн шархадсан /үндэсний архивын судалгаа/, Японы талаас 8440 хүн амь үрэгдэж, 8766 хүн шархадсан /Японы Засгийн газрын мэдэгдэл/ гэсэн мэдээлэл байдаг байна. Энэ байлдаанаас тодорсон баатруудыг тоочвол морьт хорооны захирагч ахмад Дандар, Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей,Самдан гээд л хөврөнө.

Нэр нь дуурсаагүй мөртөө үнэлж баршгүй гавьяатангууд ч үй олноороо бий. Халхын голын дайн 1939 оны 9 сард Монгол Зөвлөлтийн ялалтаар дууссан ч бараг залгаад Гитлерээр удирдуулсан Германы фашист арми ЗХУ руу итгэл алдан довтолсноор эх орны дайны хоёрдугаар фронт нээгдсэн гэдэг.  

“Энэ үед Монгол Улс хэрэг дээрээ дайны байдалд шилжиж, Зөвлөлт Холбоот Улсын цорын ганц холбоотон байсан юм. Дайн эхэлсэн өдөр 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гаргаж, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол орон даяар зөвлөлтийн ард түмнийг дэмжин туслах их кампанит ажил өрнөсөн. ЗСБНХУ-д туслах фондод мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлуулж, ажилчид, малчид дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэн Монголын хөдөлмөрчид «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» уриа дэвшүүлж 1941 оны аравдугаар сар, 1943 оны дөрөвдүгээр сар, 1945 оны эхээр ЗСБНХУ руу тусламж, бэлэг ачсан цуваануудыг илгээж, 53 танкаас бүрдсэн “Хувьсгалт Монголын нэрэмжит” танкийн цуваа, нисэх онгоцны «Монгол ард» эскадрил”-ийг Монгол түмний хүч хөлсөөр бий болгон, мөн л ЗХУ-д дайны фронтод илгээж байв. Танкийн бригад,болон нисэх онгоцны эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.

Дайны эцэс гэхэд цэргийн тоо гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагийн 48,5 хувийг армид зарцуулж байсан нь чухамдаа Квантуны армийг тогтоон барих нэмэлт хүчнийг зузаатгах явдал байсан” хэмээн Монгол улсын сангийн сайд асан Д.Моломжамц гуай үгүүлжээ. Дайсан этгээдүүдээс сэрэмжлэж ийм бодлого явуулсан нь 1945 оны чөлөөлөх дайнд түрэмгий санаархал өвөрлөсөн Квантуны армийг бут цохиход ач тусаа өгчээ.

Эх орны дайнд Зөвлөлтийн 26600000 иргэн, түүний дотроос 1200000 дайчин амь үрэгдсэн гээд бодоход хэзээ ч мартагдахгүй харуусал, халаглалыг сэдрээнэ. Монголоос ч цөөн биш дайчид хоёрдугаар фронтод тулалдаж байсан мэдээ байдаг.

Ер нь тухайн үеийг бүхэлд нь авч үзье гэвэл дайн дажны байдал1920 хэдэн оноос 1945 оныг хүртэл 20 орчим жил үргэлжилсэн бөгөөд хугацааны туршид Монгол орны бүхий л газраас түүний дотор баруун хязгаар нутгаас ч олон дайчид зэвсэг мөрлөн фронтод одож, тэдний хэсэг нь л амьд мэнд үлдсэн байдаг.

Дайнд оролцсон зөвхөн Ховд аймгийн харьяат иргэдийн тухай мэдээлэл олохоор аймгийн ахмадын хорооны бичиг тэмдэглэлийг сөхөж үзвэл Дөргөн сумын харьяат Баатарын Гомбожав, Манхан сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан, Мөст сумын харьяат Хорлоогийн Нүдэг, Батхуягийн Уламбаяр, Булган сумын харьяат Манжийн Төмөржөөн, Үенч сумын Шонхоон Мамад, Алтай сумын Очирын Довжуу, Эрдэнэбүрэн сумын уугуул Жарантайн Цэдэнсодном нарын дайчид одоо амьд сэрүүн байгаа бололтой. Эд бүгд 85-аас дээш зарим нь 90 хол гарсан настай ахмад дайчид юм. Нас барсан дайчдын тухай мэдээллийг сурвалжлан олох юм бол чамгүй урт жагсаалт болох нь мэдээж. Дайны үеэр ажиг сураггүй болсон хүмүүс ч мэр сэр бий бололтой.

Халхын голын байлдааны үеэр цэргийн яамны хөгжмийн салаанд алба хааж байсан Жарантайн Цэдэнсодном гуайтай уулзах боломж тохиосноор, бие нь тааруухан байсан ч өвгөнөөс ганц хоёр зүйлийг сонсож үлдэв.

Тэрбээр 1943 онд цэргийн зарлан хүлээн авсан бөгөөд өөрийн адуун сүргээсээ нэг сайн морь барьж унаад л албанд морджээ. Ховд аймгаас мориор Завханы 22 дугаар морьт хороонд очиж элсээд, тэнд нэг сар сургууль хийгээд дахиад хэсэг нөхдийн хамт мориороо нийслэл Улаанбаатар хотыг зорьж олон хоног “морин марш”-аар явсаар, нэгэн шөнө дөлөөр хүрэх газраа очжээ. Тэгээд Цэргийн явдлын яамыг дамжиж, Улаанхаурангийн харуулын ангид харуулд гарч, дараа нь 9-р морьт хороонд хөнгөн пулёмточиноор, тэндээсээ дахиад Цэргийн яамны дэргэд хөгжмийн салаанд очсон байна. Хөгжмийн салаанд ирээд өөрийнхөө адуунаас унаж ирсэн морийг фронтод бэлэглэсэн, түүнтэй хамт нутгаасаа мориор ирж хожим бас хамтдаа хөгжмийн салаанд хувиарлагдсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат Тангадын Наранхүү, Дуут сумын хартьяат Хөхийн Омбого, Манхан сумын Умаашийн Балдан нар ч мөн адил унаж очсон морио фронтод бэлэглэцгээсэн ажээ.

Тэндээ таван жил алба хаасан ба 1947 онд цэрэг улс төрийн шалгалтанд амжилттай дүн үзүүлж, өрлөг жанжин Лхагвасүрэнгээс сайшаалын үнэмлэх 25 төгрөгтэй гардаж явлаа хэмээн хуучлана. Цэргээс халагдаад багийн ухуулагч, Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж улмаар 1956 онд аймгийнхаа цахилгааны дизел моторыг анхлан асааж, Ховд аймгийн эрчим хүчний салбарын суурийг гардан тавилцсан ба энэ ажлаа 30 гаруй жил хийгээд чөлөөнд гарчээ.  

Дайнд оролцож эх орныхоо төлөө тулалдаж явсан ахмад дайчдаас зөвхөн одоо амьд мэнд байгаа хүмүүсийн тухай материал л ахмадын байгууллагад байгаа ба нас барсан хүмүүсийн тухай мэдээлэл алга байв. Харин манай редакцид Ховд аймгийн төвд суудаг өндөр настан Н.Шарав ирж өөрийн аав, ахмад дайчин Ц.Нанзадын тухай мэддэг зүйлээ хэлж өгснийг сонирхуулбал Халхын голын байлдааны үеэр Тамсагбулагийн 6 дугаар дивизээс бүрдүүлсэн шилмэл суманд байлдаж явсан, их бууны новадчик байсан нэгэн аж.

Цэргийн дарга Д.Шарав, улс төрийн удирдагч Д.Махцэнд нарын удирдсан тэдний суман халхын голын байлдааны урьтал болон эхлэл үед японы гол довтолгоонуудыг амжилттай няцааж байсан. Хожим нь улсын баатар цолоор нэхэн шагнагдсан суман юм. Цэвэгдоржийн Нанзад 1938 онд цэрэгт татагдаж, Тамсагийн 6 дугаар дивизэд очсон бөгөөд уг дивизийн дайчид япон манжийн удаа дараагийн өдөөн хатгалагыг тухай бүрд нь няцааж байсан гол хүч байсан байсан аж. 1939 оны өвөл 6 дугаар дивизийн 15, 17 дугаар морьт хорооны хүнд пулимётын болон хуягтийн салааны бүрэлдэхүүнээс 108 дайчин бүхий шилмэл суманг бүрдүүлж Халхын гол дахь галын тэргүүн шугам руу илгээсэн нь тэдний суман байв. Их бууны новадчик Ц.Нанзад нэгэн удаагийн тулалдааны үеэр эрүүн тус газраа миноментийн суманд оногдож хүнд шархаджээ. Тэгээд цэргийн хээрийн эмнэлэг, улмаар Улаанбаатар хот руу цэргийн эмнэлэгт хүргэгдэж, эрүүнд зоогдсон сумаа авахуулсан байна. Энэ үеэр халхын голын дайн манайхны ялалтаар дуусаж Ц.Нанзад халагдаж нутагтаа иржээ. Түүнээс хойш Ховд аймгийн Мянгад суманд мал маллаж амьдарсаар 2007 онд 92 насандаа тэнгэрт хальсан. Гэтэл тэр жил нь дайнд оролцож явсан ахмад дайчидад байр олгосон ба Нанзад гуай болон түүний үр хүүхдүүд одоо ч төрийн энэ хайр хишгийг хүртэж чадаагүй байна.      

Өдгөөгөөс 70 жилийн өмнө дайраад өнгөрсөн дайны сүүдэрт энэлэл харууслын жавар хургаастай, өдгөө ч нарны гэрлээр бүрэн нөхөгдөөгүй хэвээр сэтгэлийн гүнд сүүдэгнэсээр авай. Хэдийбээр тэр цагаас хойш Монгол оронд маань болон зовох цагт нэгнээ өмгөөлөн тэмцэж асан хөрш улсуудад маань дайн, дажин нүүрлээгүй ч, дэлхийн зарим улс оронд түгшүүр зовинол сонсогдсоор байна.

Үгүүллийн эхэнд дурьдсанчилан “Вестник – Горно Алтайска” сонины редакцитай хамтран өрнүүлж буй нийтлэлийн аяныг бид “Мартагдах учиргүй сэдэв” хэмээн нэрлэсэн нь ийм учиртай билээ.    

                                                                                                                                   Г.Төрмөнх

 

Үенч сум улсын тэргүүний сумаар шалгарлаа

Засгийн газраас тогтоосон болзолт журмын дагуу Улсын тэргүүний сумыг 2 жилд нэг удаа шалгаруулдаг бөгөөд энэ удаад баруун бүсээс манай аймгийн Үенч сум шалгарсан байна. Баруун бүсээс Ховдын Үенч, Завханы Тэлмэн, Увсын Бөхмөрөн, Баян-Өлгийн Алтай, Говь-Алтайн Баян-Уул гэсэн 5 сум өрсөлдсөнөөс Ховд аймгийн Үенч сум улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна.

Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн ажлын хэсэг 03 сарын 23-аас 04 сарын 02-ныг хүртэлх хугацаанд өрсөлдөж байгаа бүх сумдын ажил байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд 03 сарын 31- 04 сарын 01-ны өдрүүдэд Үенч суманд ажилласан байна. Ажлын хэсэг Үенч сумын ажил байдлын онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ.

Гадаад харилцаагаа сайн хөгжүүлж байна /Үенч сум 2012 оноос БНХАУ-ын Алтай аймгийн Чингэл сумтай харилцаа тогтоон эдийн засаг, Худалдаа, ХАА, барилга зэрэг олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөөд байна./

Нэг цонхны үйлчилгээ төслийг амжилттай хэрэгжүүлсэн /Монгол Улсын хэмжээнд 5-н сум нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Түүний нэг нь Үенч сум юм/

Эко сум хөтөлбөрийг хэрэгжүүлж ойжуулалт ногоон байгууламжийн ажлууд сайн хийгдсэн /2013 онд Ховд аймаг 160 га талбайд ойжуулалт ногоон байгууламжийг бий болгосон бол Үенч сум дангаараа үүний 100 га-г эзэлж аймагтаа төдийгүй улсад өндрөөр үнэлэгдлээ/

Соёлын үйл ажиллагаа амьд явагддаг /2013 онд Ховд хотноо зохиогдсон соёл сурталчилах өдрүүдэд Үенч сум 100 морин хуурч, 100 биелээчийг нэгэн зэрэг бэлдэж захчин түмний их соёлыг нийтэд сурталчилан таниуллаа/

Цаг бол алт”, “Архи тамхигүй Үенч хүн”, “Гудамж” зэрэг хөтөлбөрүүдийг ИТХ-аар батлуулан үр дүнтэй сайн хэрэгжүүлсэн. /Бүх төрийн албан хаагчид нь яг цагтаа ажилдаа ирдэг, цаг баримтлаагүй ажилчиддаа хариуцлага тооцдог гэх мэт/

ЖДҮ-ийг дэмжих төсөл хөтөлбөрүүд сайн хэрэгжсэн /Жишээ нь Оёдлын үйлдвэр, машин засвар, Тоосгоны үйлдвэр гэх мэт/

Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлсэн, бүх байгууллагын ажилчид албан хаагчид 7 хоногийн нэг өдөр спортоор хичээллэдэг тодорхой цагтай/

Мөн улсын тэргүүний сумаар зүүн болон төвийн бүсээс Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал сумд тус тус шалгарсан байна.

                                                                                                                                                    Г.Одонтуяа

Эрүүл бус сэтгэлгээ

Eruul bus

Интернет, цахим ертөнцөөр дамжуулан “од” болох хүсэлд хэт автсан хүмүүс нүцгэн зургаа оруулж, элдэв үгс хэлж бичлэг хийлгээд олны анхааралд төвөггүйхэн орчихдог болж. Энэ эрүүл бус сэтгэлгээг өртөөлөгчид тасрах янзгүй. Тэдний энэ гаж үйлдэл хүүхэд, залууст ямар үлгэр дууриалал үзүүлж буй нь ч тун ойлгомжтой юм.
Хүүхэд минь, дүү нар маань харчихвал яана аа гэсэн эмзэглэл, тэднийг л битгий дууриагаасай гэх санаашрал олон ах, эгч, ээж, аавд төрж буй нь лавтай биз ээ. Хэн нэгэн хүүхний өгзөг, хөхийг өдөржин харж суух “боломж”-ийг фэйсбүүк хуудас олгоод удаж байна. 18+ тэмдэглэгээг эс харгалзан насанд хүрэгчдийн гэх ангилалд багтах бүхнийг эндээс үзэхэд нээлттэй гэх. Гэмт хэрэгтэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэл энэ хуудасны хэрэглэгчдийг цаг ямагт отож байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бололтой. Хэн нэгнийг элдвээр хэлэх, гүтгэх, өдөх, садар самуун сурталчлах гээд хэн нэгний “нууцаар” хийж буй бүхэн энэ хуудаснаа хадгалагддаг ажээ. Бодит бус харилцаа хэдий ч таны тоглоом шоглоомоор бичсэн бүхэн нэг л өдөр өөрийг тань гэмт хэрэгтэн болгож мэдэх юм.   
Цахим ертөнцөөр дамжин олны анхаарлын төвд ороод байгаа нэг хэргийн талаар сийрүүлье. Хэрэг ч гэж дээ хууль хяналтын байгууллагаас хэрэг гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй юм л даа. Уг хэргийн хохирогч гэж өөрийгөө нэрлэсэн Г.Дэлгэрмаа гэх бүсгүй сүүлийн үед өөрийн нүүр номдоо Монголын ард түмэнд хандан захидал бичиж, "Мон Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнх намайг ажлын байран дээр минь ирж хүчирхийлсэн гээд байгаа. Гэтэл П.Энхмөнхийн ээж С.Эрдэнэцэцэг нэг сайтад Г.Дэлгэрмаа хүүг нь өдөж хагас нүцгэн зургаа илгээж байсан баримтыг дэлгээд байгаа юм. Unen.mn сайтад бичсэнээр П.Энхмөнх өөрийн фейсбүүк хуудаснаа ид ажиллах насны эрчүүд гадагшаа гарч, Монгол Улсад амьдралын ноён нуруу болсон эр хүн цөөхөн болсныг харамсан өгүүлэхдээ “Монголын хүн амын хүйсийн харьцаа тэгш бус болсон. Нэг эрэгтэй хүнд найман эмэгтэй ногдож байна” гэсэн утга бүхий өгүүлбэр бичжээ. Гэтэл Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Би чиний найм дахь чинь болъё” гэж зурвас бичээд эхэлсэн байна. Ийнхүү Г.Дэлгэрмаа гэгч удаа дараа өөрийн фейсбүүк хуудаснаа П.Энхмөнхийг өдсөн төдийгүй өөрийнхөө хөхийг гаргасан болон усанд орж байгаа хагас нүцгэн зургуудаа явуулж, “Би ийм секси бүсгүй”, “Миний хөх Apple” гэж өджээ. Тэгэхдээ өөрийнхөө утасны дугаарыг явуулж мессэж хүртэл бичилцэж байсан гэжээ. Үүний хариуд Г.Дэлгэрмаа “Ийм л эхийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд тийм бусармаг үйлдэл хийж хөөрхий тэр эцэг нь тэнгэрийн орноос тэнэг шуламтай нөхцөж явснаа бодоод халаглаж суугаа байлгүй дээ. 60 хүрч ухаараагүй та 61 хүрч жаргах уу” гэж бичээд танай гэр бүлийг үеийн үед хараал дагаг гэж хараах, зүхэхийн хоорондуур юм бичжээ. Тэрээр П.Энхмөнх бол масктай араатан байж гэж хүртэл ярилцлага өгөөд байна.  
Ийм хэрэг үйлдэгдсэн байгаад Г.Дэлгэрмаа гэх бүсгүй хохирсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч олон нийтийн цахим хуудсаар энэ ингэлээ, тэр тэглээ гэж бичих нь хэр зөв тэмцэл вэ гэдэгт олон хүн эргэлзэж байна. Хохирогч болсон л бол хууль хяналтын байгууллагад хандаад асуудал шийдэгдтэл хүлээх хэрэгтэй байсан болов уу. Гэтэл тэр захидал бичиж, мэдэгдэл хийгээд уйгагүй “тэмцсэн” нь зарим хүний хардаад байгаа шиг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх бодлыг улам ихээр төрүүлж буй. Эл хэргээс үүдэлтэйгээр гэртээ хамгаалалт авч, цахим хуудсаа хакердуулсан гэж бичээд Г.Дэлгэрмаа гэх бүсгүйн  цахим ертөнцийн ээлжит “тэмцэл” хэсэг намжаад байна. Харин П.Энхмөнхийн тухайд энэ бүсгүй түүний нэр төрд бүдүүлгээр халдаад байгаа нь үнэн бол бас л хууль хяналтын байгууллагад хандсан нь дээр байх. Тэрээр энэ тухай ам нээхгүй байгаа нь олны танил гэгдэх нэрэндээ эзэн байхыг хүссэнийх байж болох. Бас нөгөөтэйгүүр хэрэг үйлдсэн нь үнэн байгаад хэлэх үггүйдээ дуугаа хураачихсан байх магадлалтай. Ямартай ч тэдний холбогдсон хүчингийн гэх хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхгүй гэж байна. Сэжигтнээр шалгаж байгаа хүнийг хэрэгтэн болгож бичээд байдаг болохоор сэтгүүлчдэд ийм төрлийн мэдээлэл өгөхгүй гэсэн.
Дээрх үйл явдлын талаар харин цахим ертөнцөд тун онцгүй нөхцөл байдал үүсээд буй. Монголчууд хүчингийн хэргийг жигшин зэвүүцэж “улаан мах”-ны бузар хэрэг гэж нэрлэдэг. Энэ өнцгөөс харвал өсвөр насныханд хамгийн халтай мэдээллээр фэйсбүүкт өрнөж буй хүчингийн гэгдэх дээрх хэргийн талаарх маргааныг нэрлэж болохоор байна. Байнга ийм төрлийн хэргийн мэдээллийг олон нийтийн цахим хуудаснаа байршуулах нь хүчирхийллийг “сурталчилсан” явдал болоод байгаа юм. Тиймээс насанд хүрсэн хүний эрүүл ухаанаар араасаа алхаж байгаа ирээдүй рүү анхаарч компьютерийн ард хэн сууж байгааг бодолцох нь зүйтэй болов уу. Хүүхэд бол хүүхэд. Томчуудыг дууриах тэдний үйлдэл гэмт хэрэг дээр ч биелэлээ олохыг үгүйсгэх аргагүй билээ. 
Хүн, адгуус амьтнаас юугаараа ялгаатай вэ. Хамгийн голлох ялгаа нь сэтгэхүйн онцлог гэдэгтэй маргах хэрэггүй байх. Ямартай ч хүн адгууснаас илүү ухаантай гэдгээ аль хэдийнэ батлачихаад байгаа. Энэ нь хүний хийж буй үйлдэл, хэлж байгаа үгс, үгүй ядахдаа л ичиж зовох сэтгэлтэй нь холбоотойгоор илэрдэг байж болох юм. Ингэж сэтгээд хүний адгууснаас ялгарах энэ шинжийг товчхондоо ёс зүй гээд тодотгочихвол болох юм л даа.  
Ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэлэх нь зөвхөн хувь хүн таны л асуудал огтоос биш. Тэгэхээр ямар ч зүйлд эрүүл сэтгэлгээгээр хандаж наанадаж л ирээдүй, хойч үеийнхэн надаас суралцаж, миний үйл хөдлөл, биеэ авч яваа байдлыг дууриаж байгаа гэдгийг мартах учиргүй. Тэр тусмаа сайхан бүсгүй, олны танил баян залуугийн амьдрал тэдэнд юу юунаас сонирхолтой санагдаж болох юм шүү дээ. 
 

Ж.Тагтаа Эх сурвалж /MNB/

Малчдыг хуц, ухнаас дор үзсэн С.Бямбацогтыг огцрохыг шаардлаа

huts uhna

Өнгөрсөн Баасан гариг буюу 04 дүгээр сарын 18 ний өдрийн үдээс хойшхи УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мал сүрэг өссөн нь хуц ухны хийсэн ажил” гэж хэлсэн нь 5000 жилийн тэртээгээс өдий хүртэл мал аж ахжуйн салбарыг хөгжүүлж ирсэн малчин ардын нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн хариуцлаггүй үйлдэл боллоо гэж үзэж буйгаа Монголын малчдын нэгдсэн холбооныхон мэдэгдсэн байна. 

Тэд "МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  Ховд аймгаас нэлээдгүй малчдын саналыг авч  сонгогдсон нэгдэлийн даргын хүүхэд. Халуунд халж хүйтэнд хөрж мал сүргээ адгуулан хариулдаг  малчдыг хуц ухнаас дор үзэж, доромжилсныхоо төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь МАН-ын бүлгийн даргын суудлаасаа огцрох хэрэгтэй" хэмээлээ. 

Мөн манай улсын нийт ажиллах хүчний 30 хувийг  малчид эзэлж, мал аж ахуйн салбар эдийн засагт гол нөлөө үзүүлж байгааг онцолсон байна. 

Ийнхүү МАН-ын бүлгийн даргн хариуцлагагүй үгэнд бухимдсан малчдын холбооныхон С.Бямбацогтод хариуцлага тооцож, огцруулахыг МАН-ын бүлгийнхнээс хүслээ.
                  

Эх сурвалж /www.mnews.mn/

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ