Download Firefox
Download Firefox

Tuesday, Aug 22nd

Last update12:01:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

“Нийгмийн цөөнх”-ийн нийтлэг гачлан

Hevlel medeelliin tuhai 1Аливаа зүйлд олонх эсвэл цөөнх байхын ялгаа нэн их. Энэ ойлголтыг бид гол төлөв УИХ, эсвэл иргэдийн төлөөлөгчдийн хурал, нам хүчний доторхи үзэл бодлоороо нэгдсэн бүлэг, хэсгүүдийн тооны харьцаагаар жишиж ойлгодог. Амьдрал дээр олонхи, цөөнхийн үлгэр загвар, үр дагаврыг тод, томруун харуулж буй нь тэд юм болохоор арга ч үгүй биз. Үүнтэй адилхан нийгмийн амьдралын түвшинд цөөнх, хэт цөөнх болсноороо багагүй хохирол үзэх, зарим талаараа нийгмээс золиослогдох үзэгдэл ч байж болдогийн нэгэн жишээ гэвэл, өнөөдрийн бодит амьдрал дээр чөлөөт уран бүтээлчид, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхныг авч үзэж болох юм.

Тэдний хувьд бусад салбарынхан шиг үйл олноороо нийгмийн нийтлэгийг буй болгох боломж хомс. Жишээлэхэд багш нар, эмч нар, төрийн алба хаагчид, бизнес эрхлэгчид, малчид бол Монгол улсын сум, аймаг, хот болгонд хэдэн арваас хэдэн зуугаараа ажиллаж амьдарцгаах агаад төр, засгаас ихээхэн анхаарал талбиж, салбар бүрт тусгайлсан бодлого явуулан, хүний хөгжил нийгмийн асуудлыг нь байнга анхаарлын төвд авч явдаг. Энэ нь нэн сайшаалтай агаад Монголын төр, засаг ард түмнийхээ төвд байж, тэдний тусд ажиллаж байгаагийн тод илрэл юм.

Харин хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол аймаг бүрд ихэдлээ л гэхэд 30-40 хүн. Тооны хувьд ийм байхаас гадна тэдний тухай төр засгаас анхаарч санаа тавих, дэвшил хөгжлийг нь дэмжин хөхиүлэх шаардлага байхгүй гэж үзэх нь хэвшил болсон зүйл учир энэ утгаараа цөөнхийн шинж байдал нь илүү тод илрэнэ. Орон нутагт сайндаа л арав, хориор тоологдох уран бүтээлчид, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч ч гэх юм уу байгалийн өгөгдөлт авъяас чадвараараа аж төрөхийг хичээгсдийн хувьд бол дээрх асуудлыг ярихын ч хэрэггүй байх.       

Миний бодоход жам ёсны дагуу бол аливаа улс гүрний төр засгийн бодлого ард түмнийг бүрдүүлж буй бүхий л хүмүүст, ямар салбар, байгууллагад ажиллаж байгаа, ямар үндэс угсаатай, ямар үзэл бодолтойгоос нь үл хамааран адил тэгш үйлчлэх ёстой байх.

Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заажээ.         

                Гэвч .... амьдрал дээр манайд төрийн бодлогыг явуулахдаа төрийн алба, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, уран бүтээлчид, сэтгүүлчдэд ихээхэн харилцан адилгүй, тэнцвэргүй байдлаар хандаж, тэдгээрийн ажиллах амьдрах баталгааг нь харьцангуй өөр, өөр түвшинд хангахаар хуульчилсан байх ба заримыг нь бүр ямар ч баталгаагүйгээр бодлогоос гадуур орхисон нь ч бий.

Жишээ болгоод төрийн алба хаагчид болон сэтгүүлчдийг харьцуулж үзье. Улс төрийн, тусгай, жинхэнэ, үйлчилгээний гэхчилэн төрийн албаны аль ч хэсэг, ангилалд ажиллагсадын ажиллах нөхцөл баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, дэмжлэг туслалцаа сэлтийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам заавраар хуульчилан баталгаажуулсан байдаг учир өнөөгийн Монгол улсад төрийн албанд ажил хийх нь  ажил эрэгчдийн хүсэн тэмүүлдэг “диваажин” гэж хэлэхүйц. Харин хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд тэдний ажиллах нөхцөлийг хангах, баталгаатай цалин хөлстэй байх, бодлогын дэмжлэг авах талаар эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Үндсэндээ дээрх хоёр салбарынхны хувьд тэмээ, ямаа шиг, нэгийг нь ордны дээдсүүдтэй, нөгөөг нь гудамжны хэрмэлүүдтэй адилтгаж болохуйц. Гэвч эрхлэж буй ажлынх нь нийгмийн ач холбогдол, ард олны тусад гүйцэтгэж буй үүргийг харьцуулж үзвэл, онхи ялгаагүй. Хэвлэл мэдээллийнхэн болоод соёл, уран бүтээлийн чиглэлийнхэн   ард түмнийг мэдээлэлтэй байлгах, ингэснээр тэднийг улам боловсронгуй, ухаалаг, хүчирхэг болоход нь туслах, бас танин мэдүүлэх соён гэгээрүүлэх гэх мэт хэзээнээс хүн төрөлхтний дээд суртахууны түвшинд тооцогдож ирсэн улс гүрний амин чухал хэрэгцээнд үйлчилдэг бол, төрийн алба хаагчид төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хууль сахиулах, ард олонд тэдгээртэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэх мэт мөн л амин чухал хэрэгцээнд үйлчилнэ.

                Монгол төрийн бодлогод ардчиллыг тууштай баримтлан хөгжүүлэх, хүний хөгжилд онцгойлон анхаарч хүнийг дээдлэх, үндсэн хуулинд заасанчилан ялгаварлан гадуурхлыг үл тэвчиж, нийгмийн нийтлэгийг бүрэлдүүлж буй, төрөл салбарынханд тэгш зарчмаар хандах, тэднийг нийтэд нь дэмжих бодлого явуулах гэсэн “чихэнд чимэгтэй” үзэл баримтлалууд байдаг ч амьдрал дээр бол дээрхтэй адил таагүй жишээнүүд нэг бус байгааг эрэгцүүлж, улсын түвшин дэх бодлого үзэл баримтлалын хувьд “гишгэсэн мөрөө дахин дахин харж, шинжиж байх” тухай дээдсийн захиас сэлтийг санаж сэрэх шаардлагатайг үгүйсгэмгүй санагдана.

Үүнийг бичих болсон гол санаа маань орон нутгийн хэвлэл мэдээллийнхний өмнө тулгамдаж буй ужиг асуудлын талаар хөндөхөд чиглэгдсэн бөгөөд одоо тэр сэдэв рүүгээ төвлөрөхийг хичээе.

                Hevlel medeelliin tuhai 3Эдийн засгийн тааламжгүй нөхцөл нүүрэлсэн энэ үед тэдэнд, давын өмнө хоолой дээр нь тээглэсээр байгаа зүйл бол мэдээж орлогын хомсдол, санхүүжилт дутмаг байхын зовлон гачаал буй. Энэ нь орон нутгийнхны хувьд зах зээлийн цар хүрээ хумигдмал, төрийн идэвхтэй дэмжлэг, зохицуулалт бараг үгүй, мэдээлэл хүлээн авагч, хэрэглэгчдийн аж төрөх нөхцөл, сэтгэлгээний соёл тааруухан зэргээс голлон шалтгаална. Бас үүнийг дагалдаад тэнд ажиллаж буй хүмүүсийн сэтгэл ханамж, ажилдаа хандах хандлага, гараас нь гарч буй зүйлсийн чанар чансаа, цаашлаад ёс суртахуун, ёс зүйн асуудалд ч “согог , гэмтэл” бий болж буй нь амьдрал дээр тод ажиглагддаг. 1990-ээд онд Монголд гарсан нийгмийн өөрчлөлтийн дараахнаас чөлөөт хэвлэл мэдээллийн үзэл санаа нэвтэрч, нийслэл болон томоохон хотуудад “замбараагүй” олон сонин, телевиз гарч ирэхийн зэрэгцээ “хэвлэл мэдээллийн хараат бус байдал” гэдэг лоозон маш хүчтэй дэлгэрч, ийм тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэгдсэн зарим нэг алхмууд хийгдсэн. Одоо ч бас энэ тухай ярьдаггүй, аливаа зүйл дээр эшлэл болгодоггүй, тухайн салбарынхан руу хандахдаа энэ үгийг зориуд онцлодоггүй салбарын удирдах түвшиний хүмүүс, төрийн албан тушаалтнууд, дарга даамлууд, эрдэмтэн судлаачид бараг үгүй. Орон нутгийн түвшинд л гэхэд сэтгүүлчдийн салбар байгууллагын дарга, эсвэл аль нэг сонины эрхлэгч, телевизийн захирлын амнаас “бид хараат бус байдлыг эрхэмлэн ажиллаж байна” гэсэн үг байнгын давтамжтайгаар сонсогдоно. Харин бодит байдал дээр ямар вэ? Орон нутагт хэвлэл мэдээллийн байгууллагууд орлого олж, өөрийгөө санхүүжүүлэхийн тулд, хэн нэг том дарга, томоохон албан тушаалтан, аль нэг улс төрийн намын удирдлага, тодорхой түвшиний улс төр бизнесийн бүлэг, хэсгийнхэнтэй түншлэж, тэдэнд тал алдахгүйгээр, “хормойдон дагаж” гүйхгүйгээр олигтой оршин тогтнох боломж хомс. Миний оршин амьдардаг аймагт л гэхэд үйл ажиллагаа явуулж буй бараг бүх  телевиз, /3, 4/ оршин тогтнох арга чарга хайхын эрхэнд дуу, дуугаа авалцан, улс төрийн намуудад тодорхой байр суурь эзэлж,  “карьер” /улс төрийн өндөр байр суурь, нэр төр, ашиг сонирхол/ хөөцөлдөж буй, амбиц /ашиг сонирхол/ ихтэй нөхдүүдэд худалдагдаж, /шууд, утгаараа арилжаалагдаж, тэдний өмчийн ХМХ болсон/ дуусав. Сонин хэвлэлүүд нь ч мөн адил дээрхийн адилаар “”тал засан, шарвалзах” арга барилаар хоол олж идэхээс өөр гарцгүй шахам. Аймгуудад сэтгүүлчдийн байгууллагын салбар зөвлөл гэж байх ч түүнийг удирдаж буй хүн нь аль нэг ХМБ-ын дарга, захирал байх тул мөнөөх байр сууриа ашиглан эрхэмүүдэд аятайхнаар шадарлаж, хал балгүйхнээр өөрийн байгууллагадаа давуу байдал олж авахыг ихэд хичээх дүр зураг ч ажиглагдана. Тоймлон дурьдаж буй энэ мэт шинж байдлыг тодотгохуйц, жишээ баримтыг өөрийн нүдээр үзэж, мэдэрсэн, бусдаас дам мэдээлэл авсан болгоныг тоочвол цөөн бус бөгөөд энд тийнхүү нэр усаар тоочихоос зайлсхийж, гагцхүү үл зохилдоход эрэмшин, мартагнасан зүйлүүдийг нь сануулж, санаа, сэдэл өгөхийг чухалчилсан болно.

Иймэрхүү байдлаас болоод “дөрөвдэгч засаглал”, “хоточ ноход” хэмээн элдвээр хээмсэглэн гангарагчдын маань эрхэм үүрэг болсон үнэн бодитой мэдээлэл түгээх, тэнцвэртэй хандах, танин мэдүүлэх, соен гэгээрүүлэх чиг үүрэг ч ямх ямхаар өнгөө хувирган, өөрчлөгдөж байх шиг. Тэдний хийж буй ажлыг нь, гараасаа гаргаж буй бүтээл туурвилыг нь үнэлэх үнэлэмж ихээхэн өнгөц хийсвэр, зарим талаараа хуурмаглан оромдсон, тал тохой татсан байдалтай байгаагаас нийгмийн тусд, ард олны жинхэнэ эрх ашгийн төлөө шатаж хөдөлмөрлөх, оюун санааны эрэл хайгуул хийх, ололт, эрсдлийн заагт хүрч, хурц содон гаргалгаа дэвшүүлэх хүсэл зоригтнууд нүдний гэм шиг болж, бараг л үзэгдэхээ болих шинжтэй.

Монголын нэгэн нэртэй зохиолч, эрдэмтэн, судлаачийн хэдхэн жилийн өмнө хэвлэгдсэн номон дээр сэтгүүлч хэмээх нэр томъёоны утга агуулгыг эрэгцүүлэхдээ уг үг нь “сэд, сэдэх, сэдхил” Â хэмээх язгуур утгаас үүсэлтэй агаад оюун санаа, сэтхил, үйлийн түвшинд цолгорон манлайлсан сэтгэгчдийн зиндаанд хүрсэн хүмүүсийг нэрийдсэн нийтлэг нэршил байх нигууртай хэмээгээд, өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй ихэнх нөхдүүд маань болсон явдлыг хүмүүст дамжуулан мэдээлэх төдийг гүйцэлдүүлснээрээ  өөрсдийгөө сэтгүүлч хэмээн цоллох нь нэг л зохимжгүй мэт. Тиймээс дамжуулан мэдээлэх түвшинд ажиллаж, бүтээж буй нөхдөд бол сурвалжлагч, харин дээр үгүүлсэнчилэн арай “өөр түвшинд” туурвин бүтээж буй нөхдөд нь сэтгүүлч гэдэг нэршил зохимжтой юм” хэмээснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй санагддагсан.

Эдгээрийг цаашид нуршин улиглахыг тэвчээд, орон нутгийнхнаар зогсохгүй салбарын түвшинд анзаарч, ажил хэрэг болгох ёстой ямар алхамууд үгүйлэгдэж байна вэ гэдэгт санаа бодлоо чиглүүлбэл

Нэгд: тус салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцлийг баталгаатай болгож, нэгдсэн бодлогооор зохицуулах. Үүнтэй холбоотойгоор мэдээж мөнгө санхүүгийн асуудал босож ирэх бөгөөд бодит амьдралыг цухас судлаж үзэхэд аймгуудад хэвлэл мэдээллийн салбарт үзүүлж буй бодлогын дэмжлэг харилцан адилгүй, зарим нь орон нутгийн төсөвт 30.0-40.0 сая орчим төгрөг /Баянхонгор зэрэг аймаг/ батлуулан, салбартай мөрдөж, буй журам дүрмийн дагуу тэгш зарчмаар хувиарлаж, зарцуулдаг, бас зарим аймагт 60.0-70.0 сая төгрөг /Говь-Алтай, Баян-Өлгий гэх мэт/  батлагддаг байхад нэлээд олон аймагт /Ховд, Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Өмнөговь, Дунговь гэх мэт/ тухайн салбарт зориулж, ямар ч эх үүсвэр батлаж өгдөггүй байх жишээтэй.

Хоёрт. Сэтгүүлчид болон ажиллагсдын мэргэжлийн болон хөдөлмөр бүтээлийн үнэлэмжийг бодитой болгох. Хамгийн наад зах нь тэдний бичиж туурвиж буй мэдээлэл, нийтлэл, бэлтгэж буй нэвтрүүлгийн нийгмийн болон танин мэдэхүй, оюун санааны түвшин дэх ач холбогдол, чанар чансаа, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, амьдрах чадварыг харгалзаж үнэлдэг байх. “Одоогоос өнгөрсөн цаг руу аялах” зарчмаар олон сар, жилүүдийн өмнө бүтээгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд хожим нь ямар үр өгөөж гаргасан, амьдрах чадвар нь ямар байсан гэдгийг нягтлаж байж. Сая шагнал урамшуулалд дэвшүүлдэг зарчимыг нэвтрүүлэх  

Гуравт: Хараат бус байх гэдгийг “мэдэн будилалгүйгээр” бодитой ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагууд санхүүгийн эх үүсвэрээ олохын тулд эрх, мэдэлтнүүд, чинээлэг түвшиний улс төр, бизнесийн бүлэг, хэсгийн аманд орох, эсвэл тэдэнд хандах шаардлагагүй байхуйцаар нөхцөл боломжийг нь бодлогоор зохицуулж өгөх

Дөрөвт: Мэдээлэлд зэрэг зиндаа байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгож, нийслэл хот буюу төвийн байгууллагууд орон нутгийн сэтгүүлчдийн хөдөлмөрийг ямар ч үнэ хөлсгүйгээр ашиглах, эсвэл багаахан хэмжээний аар, саарханаар хуурдаг гэх мэт түгээмэл үзэгдлийг арилгахуйц сэтгэл зүйн орчинг бүрэлдүүлэх

Тавд: Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарынхан бусадтай адил жам ёсны эрхээ эдлэн, төрийн хуулийн /үндсэн хуулийн/ үйлчлэлд багтаж, салбартаа мэргэжлээрээ тогтвортой ажиллах баталгаатай байхуйц эрх зүйн орчинг бүрдүүлэх

Зургаад:  Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүнгээр, нийгэмд буй таагүй, охор хандлагуудыг сонжиж сануулсан, далд бугшмал асуудлуудыг эрэн сурвалжилж ил гаргасан, тулгамдсан, шийдэл олох, шийдвэрлэх шаардлагатай зүйлүүдийг илрүүлж, засаж сайжруулах арга замыг санал болгосон нийтлэл, нэвтрүүлгүүд үй олноор түгээгддэг ч түүнд нүдэн балай, чихэн дүлий байдлаар хандсаар ирсэн ужиг самуурлыг цочоож, хөдөлбөргүй асуудлыг гаргаж  хөндсөн, дэвшүүлсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийн мөрөөр шуурхай арга хэмжээ өрнүүлдэг, мэдрэмжтэй нийгмийг цогцлохын төлөө хамтарсан эрэл хайгуул хийх тэргүүтнийг онцломоор байгаа юм.  

Мэргэжил нэгт  сэтгүүлчид хийгээд сэтгүүлчдийн үндэсний байгууллага болох МСНЭ, бусад мэргэжлийн байгууллагууд, мөн төрийн шат шатны байгууллагууд маань миний цухас дурьдсан дээрх асуудлуудын талаар болгоон, тунгааж, болж өгвөл гарц шийдлийг олоход шамдах аваас цаг зав, тархи мэдрэлийнхээ ямх төдийг хугаслан цахим бичвэрт буулгах гэж мунгинсаны минь хэрэг зориг сая гүйцэлдэх болой.        

Сэтгүүлч Хиргис Г.Төрмөнх 

Хэвлэлийн эрх чөлөө хэнд хэрэгтэй вэ?

Дэлхий дахинаа 1993 оноос хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхаглан тэмдэглэж эхэлсэн. Монголд ч энэ өдрийг тэмдэглэх болсоор нэлээн хэдэн жилийг үдэв. Хэвлэлийн эрх чөлөө гэж чухам юу вэ? НҮБ-ын Ерөнхий ассемблейн 59 дүгээр тогтоолд хэвлэлийн эрх чөлөө бол хүн төрөлхтний язгуур эрх гэж тэмдэглэжээ. Монгол улсын үндсэн хуулинд эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших зэрэг иргэний жам ёсны эрхүүдийг тунхагласан бий.

Энэхүү халдашгүй эрхийг хэрэгжүүлэхэд ард иргэдэд туслах гүүр нь хэвлэлийн эрх чөлөө юм.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр хангагдсан гэгдэж байгаа улс оронд тухайн улсын иргэн хэн ч байлаа гэсэн хэвлэл мэдээллээр дамжуулан чөлөөтэй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэл мэдээллээр дамжуулан төрийн хэрэгт оролцож, засаг захиргааныханд хяналт тавьж байх бүхий л бололцоо нь нээлттэй байх ёстой. 

Гэвч амьдрал дээр ямар байна. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсад төрийн эрх ард түмний гарт байна гэж заасан байдаг. Үнэхээр ард түмэн төрийн эрхийг гартаа байлгаж чадаж байна уу? энэ бас л хэвлэлийн эрх чөлөө, ард түмний мэдэх эрхтэй салшгүй холбоотой зүйл.

Хэвлэлийн эрх чөлөө бодит амьдрал дээр ямар байна вэ гэдгийг мэдэхийн тулд юуны өмнө манай улсын аль нэг баг сум, аймаг, хотын иргэн захын хэвлэл мэдээллийн байгууллагад очоод үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж хангалттай бий юу? Манай улсын, аймаг, сум, багийн  ямар ч иргэн өөрийнх нь амин чухал эрх ашигтай холбоотой төрөөс авах ёстой мэдээллийг саадгүй авч чадаж байгаа юу, тэрчлэн иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх эрх чөлөөг нь сахин хамгаалах иргэдэд мэдээллийг чөлөөтэй олж авах, төр захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг нь төрөөс хангаж өгч чадаж байгаа юу? бидний төлсөн татварыг албан тушаалтнууд юунд зарцуулж байна вэ? Бүх хүнд, тэр дундаа надад, танд адилхан хүртээлтэй байх ёстой нийтийн баялгийг хэн нэг нь зөвхөн өөртөө зориулаагүй биз? гэсэн олон асуултад хариу олох хэрэг гарна.

Энэ бүхнийг мэдэх эрх хуулиар нээлттэй ч хүн болгон өөрийн гэсэн оногдсон ажилтай, амьдралын ачаатай болохоор орчин цагийн хүмүүст хүссэн бүх мэдээллийнхээ хойноос хөөцөлдөх боломж, цаг зав хомс. Ийм нөхцөлд өмнөөс маань энэ ажлыг “хөөцөлдөж”, мэдэх эрхээ эдлэх боломжоор хангаж өгдгөөрөө хэвлэл мэдээлэл бидний мэдэх эрхийн маань хүндтэй манаач юм. Иймээс л хэвлэл мэдээллийн салбарын зүрх, тархи нь байх учиртай сэтгүүлчдийг дэлхий нийтээр хүний эрхийн манаач гэдэг.

Хэвлэл мэдээллийг дөрөвдөгч засаглал хэмээдэг нь чухам үүнтэй холбоотой. Хэвлэл мэдээллээр дамжуулж иргэний жам ёсны эрхийг хамгаалах, засаглалд хяналт тавих, засаглалд оролцох иргэдийн оролцоог хангах амин чухал зорилтууд хэрэгжих учиртай бөгөөд хэвлэл мэдээлэл бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай зэрэгцсэн томоохон үүрэг, хариуцлага бүхий засаглалын институц гэдгийг ингэж тунхагласан хэрэг.

Хэвлэл мэдээллийг дөрөвдөгч засаглал байлгах боломжийг нь хууль тогтоох болон гүйцэтгэх институцаас бүрдүүлж өгөх жам ёсны үүрэгтэй. Гэвч Монгол улсад энэ үүрэг хэрэгжихгүй байгааг бид харж байгаа. Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар юу ч хийгдээгүй хэвээр, уг салбар нь Монгол хөрс сууринд тохирохгүй, гаднын тааруухан хуулбар болсон тогтолцоотой, хэвлэлийн байгууллагуудын дийлэнх нь улс төр, бизнесийн бүлэглэлийнхний эзэмшил болсон, ажиллагсад нь тарчиг ядуухан амин зуулгатай хэвээр өнөөдөртэй золгож байгаа нь хилс зүйл биш.

Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаас хийсэн удаа дараагийн судалгаагаар Монголын сэтгүүлчдийн олонх нь хараат бусаар ажиллах нөхцөл баталгаажаагүй бөгөөд тэд өөрсдийгөө юун түрүүнд эздээсээ, улс төрчдөөс, мөнгөнөөс хамааралтай байгаа гэж үзсэн байдаг. Хэвлэлийн хүрээлэнгийн сүүлийн судалгаагаар гурван сая хүрэхгүй хүнтэй Монголын жижигхэн зах зээл дээр нийт 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл  үйл ажиллагаа явуулж байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн зах зээл эрүүл өрсөлдөөнд оршиж байна гэж үзэх ямар ч үндэсгүй бөгөөд сэтгүүлчдийн эвлэлийг олон жил толгойлсон ахмад сэтгүүлч Ц.Дашдондов гуай саяхан “Монголд мөлжлөгийн сэтгүүлзүй оршиж байна” хэмээн харамсан өгүүлсэн нь үүнийг нотолно” хэмээн УИХ-ын гишүүн Батчимэг нэгэн нийтлэлдээ дурьдсаныг энд эш татъя.

Ийм нөхцөлд бид хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт дээр дооргүй бодож, улс орныхоо иргэдийн язгуур эрхийг хэрхэн хангах талаар санаа оноогоо уралдуулахад л хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тэмдэглэхийн амин чухал эрх ашиг орших билээ

 

Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийгмийн хариуцлага иргэдийн оролцооноос шалтгаална

Иргэн ба төр

-Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэсэн нийтлэл-

“Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” хэмээх төсөл хэрэгжиж эхлэх гэж байгаа талаар бид урьд нь мэдээлж байсан. Төслийн хүрээнд хийгдэх гол үйл ажиллагаа нь иргэд болон иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох явдал. Үүний тулд олон нийтийн оролцооны арга хэлбэрүүдийг туршин хэрэгжүүлэх юм. Ийнхүү нийгэмд төр, иргэний нийгэм, төрийн бус секторууд, хэвлэл мэдээлэл, иргэд, бизнесийн байгуулагууд гэх мэт олон талын оролцоотой харилцан хяналт тавьж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгож хөгжүүлэх нь бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг ил тод, хөнгөн шуурхай болгох, засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх чухал арга зам хэмээн олон улсын түвшинд үздэг ажээ.

Энэ төсөл Монгол улсын 10 аймаг, мөн Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжих ба Ховд аймаг үүнд хамрагдаж байгаа. Төслийг эхлүүлэхтэй холбоотой үндэсний семинарт суусан багийнхан өнгөрсөн долоо хоногт уг төслийн танилцуулах уулзалт сургалтыг Ховд аймгийн төр захиргаа, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл гэсэн талуудын төлөөллүүдийг оролцуулж зохион байгуулав. Уулзалт, сургалтанд аймгийн Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, Ховд дахь баруун бүсийн БОЭТ-ийн удирдлага болон мэргэжилтнүүд, сургуулиудын захирлууд, зарим багш нар, холбогдох ажилтанууд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд тэрчлэн иргэдийн төлөөлөл хамрагдсан. Сургалтын явцад чиглүүлэгчид “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн тухай танилцуулга хийж, төслийн хүрээнд IRIM судалгааны байгууллагаас хийсэн суурь судалгааны дүн болон хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хийсэн эрх зүйн орчны судалгаатай холбоотой асуудлуудыг танилцуулсан. Тэрчлэн нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар арга хэрэгслүүдийг ашиглах талаар мөн Ховд аймгийн Боловсрол, Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онуудад хийгдсэн үйл ажиллагаа болон бүтээн байгууллалтын талаар мэдээлэл хийж оролцогчдын санал бодлыг сонсон харилцан ярилцжээ.

IRIM судалгааны байгууллагаас хийгдсэн судалгааны дүнгээс үзвэл Монгол улсад нийгмийн хариуцлага тэр дундаа улс төрийн болон төрийн байгуулагын албан тушаалтан, албан хаагчдын нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэн сул байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал судлаачид төрийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол саналыг судалж үзсэн бөгөөд асуулгад оролцсон нийт иргэдийн 94.2 хувь нь төрд хандаж ямар нэг санал гомдол гаргаж үзээгүй энэ талаар үндсэндээ “харанхуй” байдаг гэдгээ илэрийлсэн бол дөнгөж 5.8 хувь нь л ямар нэг асуудлаар төрийн байгууллагад хандсан байна. Санал гомдол гаргасан хэсгийг зуун хувь гэж үзвэл тэдний 36.2 хувь нь төрийн албан тушаалтан албан хаагчдын хариуцлагын талаар, 22.4 хувь нь иргэдийн амьдрах орчин нөхцөлтэй холбоотой, 20.6 хувь нь эрүүл мэндтэй холбоотой, 8.6 хувь нь төрийн албан хаагчтай холбоотой, 5.1 хувь нь боловсролтой холбоотой, 6.8 хувь бусад асуудлаар санал гомдол гаргажээ. Аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар асуухад иргэдийн дийлэнх буюу 35 хувь нь мэдэхгүй гэсэн бол 30 хувь нь сайжирсан 25 хувь нь муудсан гэж хариулсан, эцэг, эхчүүд боловсролын үйлчилгээнд гаргасан гомдлынхоо шийдвэрлэгдсэн байдал буюу үр дүнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа талаар асуулга явуулахад оролцогсдын 25-35 хувь нь сэтгэл ханамжгүй, 31 хувь нь маш сэтгэл ханамжгүй, 24-28 хувь нь сэтгэл ханамж дунд зэрэг гэж хариулсан бол сургуулийн насны хүүхдийн эцэг эхчүүдийн гурван хувь, цэцэрлэгийн насны хүүхдийн эцэг эхчүүдийн 18 хувь нь л сэтгэл ханамжтай байна гэж хариулжээ. Энэ нь тухайн салбарууд дахь эгэх хариуцлага буюу хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийн эргэх холбоо тун тааруухан тасалданги, хэсэг бусаг байдалтай байгааг илтгэж байгаа хэрэг юм.

Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн, чиг үүргээ төрөөс хэрхэн биелүүлж байгаа, тэрчлэн төрийн хэрэгт иргэд бодитоогоор оролцож байгаа эсэхийн шалгуур нь “иргэдийн оролцоо” гэсэн хоёр үгээр илэрхийлэгддэг. Иргэдийн оролцооны тухайд Монгол улс эрх зүйн хувьд бас ч боломжийн түвшинд хүрсэний жишээ гэвэл Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсэгт “... эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг” эрхэм зорилго болгосон, гуравдугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан, цаашлаад уг хуулинд “Монгол Улсад оршин суугаа хүн бүр эрх тэгш байна”, “иргэн нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй...” хэмээн заасан нь иргэдийн оролцоог баталгаажуулсан хэрэг болно.

Иргэдийн оролцооны хэлбэрийг судлаачид авч үзэхдээ мэдээлэх, зөвлөх, идэвхтэй оролцоо тэрчлэн хяналт тавих гэсэн дөрвөн үндсэн хэлбэрт багтаан үзэж байгаа бөгөөд Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад энэ чиглэлээр нийт 189 заалт тусгагдсан, тэдгээрийн 68 нь мэдээлэх хэлбэрт, 25 нь зөвлөлдөх хэлбэрт, 44 нь идэвхтэй оролцооны хэлбэрт, 28 нь хяналт тавих хэлбэрт мөн 24 нь бусад хэлбэрт хамрагдах заалтууд байна хэмээн Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хийсэн судалгаагаар тогтоожээ. Тэгвэл үүний хэрэгжилт ямар байна гэдэг тун сонирхолтой асуудал. Үүнтэй холбогдуулж хуульч эмэгтэйчүүдийн холбооноос явуулсан судалгааны дүнгээс хэдхэн жишээ авч үзье.

Тус холбооноос “байгаль орчны талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авахад хүндрэл үүсдэг үү” гэсэн асуултаар иргэдийн дунд асуулга явуулахад 51 хувь нь хүндрэл үүсдэг, 20 хувь нь маш их хүндрэл үүсдэг, 43 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 22 хувь нь л хүндрэл үүсдэггүй гэж хариулсан байна.

Мөн төрийн байгууллагаас хот байгуулалт, дахин төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой мэдээлэл авахад ямар нэг хүндрэл тохиолдож байсан эсэхийг иргэдээс тодруулахад 31 хувь нь хандаж байгаагүй тул мэдэхгүй, 17 хувь нь хаана хандахаа мэдэхгүй, 16 хувь нь хандах шаардлагагүй хэмээсэн бас 21 хувь нь огт хариулаагүй байна.

Судалгаанд оролцсон иргэний харьяалагддаг орон нутгийн төрийн байгууллага аливаа шийдвэр гаргахдаа иргэний оролцоог хангаж чаддаг эсэх, санал авдаг эсэхийг тодруулахад 35 хувь нь оролцуулдаг гэж мэдэхгүй, 13 хувь нь оролцуулдаггүй, мөн 13 хувь нь огт үгүй гэсэн бол 22 хувь нь хариулааагүй байна. Иргэд өөрсдийн оршин суугаа нутаг орныхоо захиргааны болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж, мэдээлэл авч, асуулт асууж, санал бодлоо илэрхийлэх нь оролцооны нэн чухал хэлбэр. Гэтэл бодит байдал ямар байгааг авч үзвэл тус судалгаанд хамрагдагсдын 39 хувь нь хуралд оролцох боломж байдаггүй, 37 хувь нь хурал болох тухай мэдээллийг хэн ч өгдөггүй, 10 хувь нь энэ надад хамаагүй, 2.7 хувь нь миний саналыг сонсоно гэдэгт итгэддэггүй, 4.8 хувь нь цөөхөн хэдэн хүмүүс л үргэлж оролцдог гэж хариулжээ. Энэ бүхэн юуг илтгэж байна вэ гэдэгт уншигчид дор бүрнээ дүгнэлт хийж үзвэл зохилтой. Дээр үгүлэгдсэн дүр зургаас харахад уг төслийг хэрэгжүүлж, тухайн асуудал дээр ахиц дэвшил гаргах нь нийгмийн харилцаанд оролцогч бүх талуудад хамаатай чухал асуудал болох нь илт. Цаашилбал хөгжил дэвшлийг авч ирэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь энэхүү иргэдийн оролцоо, нийгмийн эгэх хариуцлагийн асуудал билээ.

Аймагт зохион байгуулагдсан уулзалтанд оролцогсод танилцуулга, мэдээллүүдийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж, аймгийн төвийн хэмжээнд боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдаж байгаа гол асуудлуудыг тодорхойлохыг хичээсэн бөгөөд үүний үр дүнд нэгдүгээрт боловсролын салбарт

1.Сургууль цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн үүрэг оролцоо сул байгаа бөгөөд энэ нь иргэдийн мэдээллийн хүртээмж муу, ажилгүйдэл их байгаа, өрхийн орлого тааруухан зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.

  1. 2.Эцэг эхчүүд болон иргэд холбогдох хүмүүст мэдээлэл чөлөөтэй олж авах боломж хомс байгаа, тэрчлэн мэдээллийг ашиглах чадвар сул зэрэг нь нийтлэг сул талууд болж байгаа
  2. 3.Багш нарын чадвар, хариуцлага хангалттай биш
  3. 4.Боловсролын байгууллагад ажиллагсдын хүйсийн харьцаа тэгш бус эмэгтэйчүүд давамгайлдаг
  4. 5.Боловсролын байгууллага болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа сул
  5. 6.Багш нар нь хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дундаас өөрийн сайн таньдаг танил дотно хүмүүсээр дамжуулан элдэв шалтаг зааж, эцэг эхчүүд, хүүхдүүдээс мөнгө цуглуулж авах зэрэг зохисгүй үйлдэл мэр сэр байдаг
  6. 7.Тус салбартай холбоотой төр, захиргааны шийдвэр, бодлого боловсруулах, төлөвлөх ажиллагаанд иргэдийг хэрхэн оролцуулах, яаж хяналт тавих тухай зохицуулалт аргачилал сул, иргэд энэ талаар ойлголт муу.
  7. 8.Боловсролын салбарт төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр зэрэгт иргэдийн саналыг авч тусгах ажлыг зохион байгуулдаг боловч саналыг хангалттай тусгадаггүй,
  8. 9.төлөвлөгдсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн хяналт дутмаг, батлагдсан хөрөнгө оруулалтыг өөр зүйлүүдэд зарцуулдаг
  9. 10.Тайлагналтыг хянах механизм байдагггүй, хөндлөнгийн хяналт хийгддэггүй.

Хоёрт эрүүл мэндийн салбарт

  1. 1.Дарааллыг цахим бүртгэлээр шийдсэн боловч эмч нарын хүрэлцээ муугийн улмаас ачаалал их, урт дараалал үүсч байнга хүндрэл үүсгэдэг
  2. 2.Эмч нар, эмнэлгийн ажиллагсад иргэдэд ялгавартай ханддаг. Ядуу эмзэг бүлгийнхэн байнга хүнд сурталтай тулгардаг
  3. 3.Эрүүл мэндийн байгууллагын ажлын төлөвлөгөөнд иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийх тухай тусгагддаг ч тэр нь хэрэгждэггүй
  4. 4.Хэвлэл мэдээллийг ашигладаггүйггээс иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу шаардлагатай мэдээллийг олж авч чаддаггүй
  5. 5.Эмч нар оновчтой оношлож чаддагүй, эмийн жороо олон удаа өөрчлөх зэрэг тохиолдлууд байдаг. Үүнээс болж иргэд өвчтөнүүд хохирдог
  6. 6.Харилцааны соёлын хувьд асуудал ихтэй
  7. 7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах орчин нөхцөл хангагдаагүй
  8. 8.Зарим шаардлагатай өвчнийг оношлоход шаардлагатай тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай
  9. 9.Энэ талаар арга хэмжээ авахдаа хойрго, арга хэмжээ авч байна хэмээн иргэдэд мэдээлдэг ч зориулагдсан хөрөнгө оруулалтыг өөр зүйлд ашигладаг,
  10. 10.Хавдрыг эрт оншлох талаар онцгойлон арга хэмжээ авах шаардлагатай
  11. 11.Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад болон иргэдийн аль аль нь өөрсдийн хариуцлагын талаар ойлголт сул, энэ талаар мэдээлэл өгч мэдлэгжүүлэх шаардлагатай  гэсэн асуудлуудыг гаргаж ирсэн.

Эдгээрийг шийдвэрлэхийн тулд

  1. 1.Иргэд болон төрийн байгууллагынханд нийгмийн эгэх хариуцлагын тухай, түүний ач холбогдлын талаар мэдээлэл өгөх, төрийн бодлого үйл хэргийг оролцоонд тулгуурлаж явуулах
  2. 3.Хариуцлагыг сайжруулахын тулд төрийн үйлчилгээнд иргэдийн оролцоотой хяналт тавих, (иргэдийн онооны картаар үнэлэх, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хяналт тавихад өргөн оролцуулах)
  3. 4.Төрийн байгууллагуудаас иргэдэд өгөх мэдээллийг оновчтой, хүртээмжтэй, ач холбогдолтой болгох аян өрнүүлэх
  4. 5.Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцүүлэг, аян өрнүүлэх 
  5. 6.Нийгмийн эгэх хариуцлагын тухай бүх нийтэд мэдээлэл өгөх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
  6. 7.Иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах, бүх нийтийг мэдээлэлжүүлэх аян зохион байгуулах (чөлөөт хэлбэрээр) Үүнд хэвлэл мэдээллийг өргөн ашиглах
  7. 8.Иргэдийн оролцоотой аудитыг туршин хэрэгжүүлэх
  8. 9.Бодлого төлөвлөлтөнд иргэдийг оролцуулж, эргээд түүндээ хяналт тавьдаг тогтолцоог бий болгох зорилго бүхий талуудын хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг харилцан тайлагнах
  9. 10.Эрүүл мэнд боловсролын үйчилгээнд дутагдалтай байгаа зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд төслийн хүрээнд талуудын хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлж үр дүнд хүрэх зэрэг асуудлыг төсөлд тусгаж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Г.Төрмөнх

“Алдарт” Ж.Янжмаа гэгч Ховд их сургуулийг хөмрөх шахаад зугатжээ

Дээр дооргүй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн тухай ярьж, хорголоо тоолж суугаа энэ үед мөнөөх хүндрэл бэрхшээл чухам юунаас үүдсэн тухайд дор бүрнээ өөр өөрийнхөөрөө цэцэрхэцгээж, эрх баригчид, албан тушаалтнууд тодруулбал хариуцлага үүрэх ёстой нөхдүүд маань дэлхийн эдийн засгийн нөлөө, уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас л боллоо хэмээн бүхнийг биеэсээ зайлуулж суугаа.

Гэвч өөрсдийнхөө үйл ажиллагааны дотоод дүр зургийг өнгийгөөд харах юм бол мөнхүү эдийн засгийн хүндрэлд саар нөлөө үзүүлж, нэрмээс болсон нь захаас аван харагдана. Үүний зөвхөн нэгээхэн хэсэг болох Ховд их сургууль болон тус сургуулийг захирлаар 3 жил ажиллаад учир үл ойлгогдох шалтгаанаар буцан явж одсон Ж.Янжмаа гэгчтэй холбоотой эмгэнэлт гэмээр “паянг” энэ удаа дэлгэж байна. 

БНСУ-д магистр, АНУ-д математикийн магадлалын онолоор 2012 онд докторын зэрэг хамгаалсан гэх Ж. Янжмаа 2013 оны хоёрдугаар сард Ховд их сургуулийн захирлаар томилогдон гурван жил ажиллаад хэл сураггүй нэг л өдөр гэнэт алга болов. Ховдод шинжлэх ухааны парк байгуулах саналаа БШУ-ны сайдад танилцуулахад намайг яаманд ажиллуулъя гэсэн. Тэгэхэд нь би зөрсөөр байгаад Ховдыг зорьсон хэмээн ярилцлага бүхэндээ дурддаг байсан. Мөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан түүнийг Ховд их сургуулийн захирлаар ажиллахыг санал болгосонд хүлээн авч ирсэн гэдэг. Тэрээр засаг дарга маань энэ захирлыг том, жижиг хурал, уулзалт болгон дээр магтаж, бахархан ярих дуртай байв.

Ж. Янжмаа бол нийслэлийн унаган хүүхэд бөгөөд түүний нөхөр А.Хүдэрээгийн ээж Мөст сумын уугуул гэнэ. А.Хүдэрээ нутагтаа очиж ажиллана гэж ярьдаг байсан учраас нөхрөө дагаад ирсэн гэх. Түүний захирлаар томилогдох болсон шалтгааныг олон талаас нь ярьдаг. Ж. Янжмаагийн нөхөр А.Хүдэрээ аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж, ажиллах хугацаандаа орон нутгийн хөгжлийн сангаас 240 сая төгрөгийг төмс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр авсан гэх яриа ч бий. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төмсний үйлдвэр байгуулсан нь эргэн төлөгдөхгүй хөрөнгө бөгөөд төмсний үйлдвэрийн сураг ч тасарсан. Ж.Янжмаа докторын зэргээ хамгаалчихаад Монголд ирээд эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар Ховдод шинжлэх ухааны парк байгуулах судалгаа хийж дуусгаад 2013 оны хоёрдугаар сард Ховдод гэр бүлээрээ ирж суурьшжээ. Түүний “сайн туршлага”-ын талаар хэвлэл мэдээлэл, олон нийт ам уралдан ярьцгааж гурван жилийн нүүрийг үзсэн. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг нь сийрүүлбэл “Гадаад хамтын ажиллагаа эрчимжиж БНСУ-ын Ханлим, Данкүк, АНУ-ын Мидвест сургуультай хамтын ажиллагаатай боллоо, гадаад хэлний сургалтын төв байгууллаа” гэж зарлан тунхаглаж байсан ч өнөөдөр Солонгос, Америк руу суралцахаар явсан хүнийг хайгаад олсонгүй. Аймгийн ЗДТГ-тай хамтран байгуулахаар төлөвлөсөн Инноваци, технологийн инкубатор төвийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулж, аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон хөрөнгө оруулалт гэж байсан ч өнөөдөр хамаг тоног төхөөрөмж нь складад хадгалагдаж байна. Хоёроос гурван үйлдвэр байгуулах нэрийдлээр төсвөөс мөнгө гаргасан ч эдгээрийн үр дүн нь талаар болсон тухай дүнэлт бий. Энэ мэт тэнгэрийн гэмээр амлалтуудыг олноор өгч, тархи угааж байсан ч гарсан дорвитой үр дүн харагдсангүй.

Ж. Янжмаа БСШУЯ-ны хараанд өртчихсөн байж. Юу гэхээр 2013 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны арван сая төгрөгийн тэтгэлгийг хүртсэн.

Мөн “Ховд их сургууль 5-11 дүгээр ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан 21 хүүхдийг АНУ руу явуулна” би олон улсын математикийн олимпиад зохион байгуулах хорооны зөвлөлийн гишүүн учраас оролцох хүүхдийн тоог нэмэхийн тулд Ховд болон Улаанбаатар хотод зохион байгуулна. Ховдоос шалгарсан хүүхэд шууд АНУ руу явна, орон нутгийн хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцож нүдээ нээн, газар үзэж үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулах боломж бүрдэнэ хэмээн хэсэг мунхруулсан. АНУ руу явах хүүхдийн зардлыг хамтран ажилладаг байгууллагуудаасаа гаргуулна гэх мэтчилэнгээр үлгэр ярьж байсан цаг саяхан. Хөрсөн дээрээ буугаад байдлыг харах юм бол АНУ руу явсан ганц ч хүүхэд байхгүй. 

Ж. Янжмааг ажлаа авахад сургуулийн нөөц хөрөнгө 1,8 тэрбум байсан бол түүний сураг тасрахад нэг тэрбум төгрөг сох дутсан. Санхүүгийн наад захын тайлангаа гаргаж чадахгүй, бүх баримтууд нь дутуу, шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулдаг санхүүгийн албаны дарга Г.Жаргалтай “нэг тогоо”-ных байсан байж таараа. Ж. Янжмаа, Г.Жаргал нар Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг удаа дараа зөрчиж, бүхий л худалдан авалтаа шууд гэрээ байгуулан хууль бусаар гүйцэтгүүлсэн нь батлагдаж байгаа. Төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа ашигласан, үнэлгээний хорооны даргаар өөрийгөө томилсон, сургуулийн бус ажлаар гадаад руу явсан, тодорхой зорилгогүйгээр байнга Улаанбаатар хот руу явдаг, явсан тийз, баримтууд нь зөрүүтэй, анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийдэг, үр дүнгүй зардал гаргадаг гээд олон баримтыг дурдахад өөрийгөө математикч хэмээн цоллох дуртай Ж.Янжмаагийн мэдлэг хууль бус үйл ажиллагаанд зориулагдан хуримтлагдсан мэт. Эдгээр бүх асуудал зөвхөн Ж.Янжмаагийн толгой мэдэн хийсэн хууль бус ажиллагаа биш Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга Г.Жаргал нартай зайлшгүй холбоотой хэрэг гэдэг нь аудитын дүгнэлт баримтаас нотлогдож байна.

Г. Жаргал бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Ховд их сургуулийн санхүүгийн албаны даргын хувьд хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж таслан зогсоох ёстой хариуцлагатай албанд томилогдсон баймаар. Түүнийг ард түмэн сонгоогүй ч намын жагсаалтаар ИТХ-д суудаг. Ард түмний сонголт биш ч намынхаа нөхдийн итгэл, зүтгэлийг даагаад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, залуу хүнийхээ хувьд зөв замаар явах эрмэлзэл үгүй бололтой. Аймгийн Аудитын газраас Ховд их сургуулийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар Ж.Янжмаа, Г.Жаргал нартай холбогдол бүхий 591,3 сая төгрөгийн зөрчил байгааг илрүүлжээ. Мөн аудитаар тогтоосон төлбөрийн актын жагсаалтад Ж.Янжмаа, Г.Жаргал нар хувьдаа завшсан байж болзошгүй 53,9 сая төгрөгийн төлбөр зөрчил гарчээ. Хууль бус үйл ажиллагаа нь илчлэгдээд, баригдчихвий гэсэндээ нэг л өдөр Ж.Янжмаа салах ёс хийлгүйгээр, дотор нь ажиллагсад нь ч мэдэж амжаагүй байхад яваад өгч. Хулгай хийгээгүй л юм бол хүний ёсоор ажлаа гүйцэд хүлээлгэж өгөөд явж болноо доо. Чоно борооноор гэгчээр сүүлээ хавчаад зугтсан нь энэ байж. Нийтлэлийн дараагийн хэсгүүдэд Ховд их сургуулийг хоосруулсны учиг тайлагдана.

 

Удирдах зөвлөл чадамжгүйгээс эргэлтийн хөрөнгийн нөөц буурчээ

Ховд их сургууль нь БСШУЯ-ны харьяа бие даасан төрийн өмчийн их сургуулийн статустайгаар салбар нэг, бүрэлдэхүүн гурван сургуультайгаар нийт 260 гаруй багш ажиллагсадтай, 3500 орчим оюутан суралцагчидтайгаар 9 аймаг, Улаанбаатар хотоос элсэлт авч дээд боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэн ажилладаг.

Ховд аймгийн Аудитын газар 2015 оны нэгдүгээр сард хийсэн аудитаа Ховд их сургуулийн 2013-2014 оны үйл ажиллагааны тайлан, гэрээний биелэлт, 2013-2015 оны батлагдсан төсөв төлөвлөгөө, 2013-2014 оны санхүүгийн болон үйл ажиллагааны баримт материал, тайлан тэнцэл, холбогдох бусад материалуудад тулгуурлан гүйцэтгэжээ. Ж. Янжмааг захирлаар ажиллах хугацаанд хоёр удаагийн аудит хийсэн байна.

Мөн 2013 онд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд бусад нотлох материалд тулгуурлан аудит хийсэн байна. Аудитын явцад хоёр сургуульд саналын хайрцаг ажиллуулахад хоёр санал ирж, 130 хүнээс нэргүй хуудсаар санал асуулга авч, 25 орчим хүнтэй ярилцлага хийх зэргээр нийт ажилчдын 64,1 хувийг хамруулж, аудитын тайлан, дүгнэлтэд ашиглажээ. Санал асуулгад оролцогчид төсвийн зарцуулалтыг ил тод болгох, зарцуулалтын тайланг улирал бүр тайлагнах, ерөнхий нягтлан бодогч нь эдийн засаг, хөгжил, хангамж үйлчилгээ хариуцсан дэд захирал хийдэг нь хуульд нийцэхгүй байна, орон тоо бүтэц тохиромжгүй үндэслэлгүй нэмэгддэг, хичээлийн хоёрдугаар байрны засвар, эко байшин барих, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тодорхой төсөв батлуулалгүйгээр хийсэн, ХоИС-ийн захирал асан н.Ванчинхүүгийн номын сан барихаар хуримтлуулж үлдээсэн 1,5 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, тухайн оны төсвийн төлөвлөгөөг батлахдаа багш ажилчид, салбар сургуулиуд, эрдмийн зөвлөлийн санал авалгүйгээр удирдах зөвлөл шууд баталсан гээд олон асуудлыг гаргаж ирсэн байна. Түүнчлэн захирал асан Ж.Янжмаа сургуулийн бус ажлаар Франц улс руу явсан, Улаанбаатар хот руу байнга явдаг, элсэгчдийн мэдлэгийн түвшин муу байгаа нь босго оноонд хүрээгүй элсэгчид орж байгааг шалгаж өгөхийг хүссэн. Нийт санал асуулгад оролцогчдын 56 хувь нь сургуулийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт хуулийн хүрээнд хэрэгжихгүй байгаа гэж үзсэн бол, 26 хувь нь мэдэхгүй, 18 хувь нь боломжийн гэсэн үнэлгээ өгчээ. Эндээс Ж.Янжмаа тус сургуулийг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байна.

Удирдах зөвлөлөөр баталсан 2013, 2014 оны төсвийг аудитаар хянахад алдагдалтай баталсанаар барахгүй тооцооллын алдаа ч илэрсэн байна. Тухайлбал, 2013 оны төсвийг авч үзвэл бүрэлдэхүүн гурван сургууль 395,1 сая төгрөгийн ашигтай, Баян-Өлгийн салбар сургууль 52 сая, төв сургууль 660,7 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар баталжээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт огт хэрэгжээгүй. 2013 онд тус сургуулийн цалингийн сан нь нийт орлогын 57.8 хувийг эзлэхээр батлагдсан байхад зарцуулалт нь 76,1 хувь, 2014 онд нийт орлогын 54.4 хувийг эзлэхээр батлагдсан ч зарцуулалт нь 71,9 хувийг эзэлж байгаа нь удирдах зөвлөлөөр батлуулсан төсөв бодит бус байсныг харуулах нэг баримт болж байгаа юм. Аудитын хугацаанд нийт 986 оюутан, багш ажиллагсдаас сургалтын төлбөрийн хэмжээг бодитой тогтоосон эсэхэд санал асуулга авахад 28 хувь нь тийм, 42 хувь нь үгүй, 30 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Мөн сургалтын төлбөрөөс гадуур хууль бус төлбөр хураамж авдаг эсэх талаар санал асуулга авсан дүнгийн нэгтгэлээс үзэхэд 27 хувь нь тийм, 23 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Сүүлийн гурван жилд сургалтын төлбөр дунджаар 16,6 хувиар нэмэгдсэн ч бодитоор судалгаа тооцоо хийж үзээгүй байна. 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлсэн боловч сургуулийн УЗ-ийн шийдвэр, тогтоол гаргаагүй байхад орлогыг төвлөрүүлжээ.

 

Оюутнуудаа мөлжжээ

Сургуулийн удирдах зөвлөлийн 2010 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад суралцагчдад сургалтын үндсэн үйлчилгээнээс гадна үзүүлэх үйлчилгээний хураамжийн орлогыг 17 нэр төрлөөр баталсан боловч 2013 оноос хойшхи УЗ-ийн хурлаар сургалтын болон дотуур байрны төлбөр, дахин болон нөхөн шалгалтын төлбөрийг өөрчилж, бусад орлогын хураамжид өөрчлөлт оруулаагүй байхад зарим төрлийн орлогыг дур мэдэн нэмэгдүүлж төлбөр хураамж авчээ. Тухайлбал, сургалтын төрийн сангийн баримт бүрдүүлэхэд нэг оюутнаас 19 мянган төгрөг авахаар батлагдсаныг 25 мянга болгож, дотуур байрны төлбөрийг УЗ-ийн шийдвэргүйгээр 45-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 14385,0 мянган төгрөг, шинээр элссэн нэг оюутнаас бүртгэлийн хураамж 50,0 мянган төгрөг авч байсныг дахин нэмэгдүүлж 200,0 мянган төгрөгөөр тооцон авч 37050,0 мянган төгрөгийн шийдвэргүй орлого авсныг аудит илрүүлж, буцаан төлүүлэхээр (оюутнуудын төлбөрийн тооцоонд суутгах) аудитын дүгнэлтэд гарсан ч энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь одоо ч тодорхойгүй байна. Сургуулийн орлогын бүрдүүлэлтэд бүртгэлээр тавих хяналтын систем огт байхгүй бөгөөд үнэт цаас болох дахин нөхөн шалгалтын хуудсыг бүрэлдэхүүн сургуулийн нарийн бичгээр дамжуулан олгодог, олгохдоо оны эхнээс эхлэн дугаарладаггүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ. 37 жилийн түүхтэй, баруун бүсийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэдэг сургууль атал нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байж өөрсдөө иймэрхүү хариуцлагагүй хяналтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой зөрчил гэж харахаар байна. Олон жишээ баримтуудаас харахад Ховд их сургууль дээр хэрэгжих ёстой холбогдох хуулиуд хэрэгждэггүй, удирдах зөвлөл нь үүн дээр огтхон ч анхаарал тавилгүй явж ирсний уршгаар сүүлийн гурван жилд хууль бус үйл ажиллагаа “гаарчээ”. Удирдах зөвлөлийг бүрдүүлэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хяналтын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх бүрэлдэхүүнийг сонгох учиртай. Гэтэл удаа дараагийн аудитын дүгнэлт албан шаардлагыг удирдах зөвлөлийн дарга биелүүлдэггүй, албан тоотыг хэрэгжүүлдэггүй нь хатуухан хэлэхэд тус сургуулийн санхүүгийн зарцуулалтад УЗ-ийн гишүүд ямар нэгэн байдлаар холбогдсон байх гэсэн хардлага төрж байгаа юм.

 

Дотоод хяналтгүй ХИС

Тус сургуулийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл жил бүр буурч байсан нь аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа. Тухайлбал, 2013 онд 4265,5 сая, 2014 онд 4365,8 сая, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 2763,1 сая төгрөгийн мөнгөн зарлагын гүйлгээ гаргаж, 2013 оны эцэст 1951,9 сая, 2014 оны эцэст 1723,6 сая төгрөг, 2015 оны 10-р сарын 31-ны байдлаар 471,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж, мөнгөн хөрөнгө нь 1251,7 сая төгрөгөөр буурчээ.

2013 оны үйл ажиллагаанд хийгдсэн аудитаар санхүүгийн төлбөрийн даалгаварт дардас дарж гүйлгээ хийсэн, багш нарт шагналын мөнгө давхардуулан олгосон, тээврийн хөлс гэж шилжүүлж аваад тооцоо бодуулаагүй, анхан шатны баримтгүй гүйлгээ хийсэн, төслийн үр дүнг нэг бүрчлэн бодитойгоор үнэлүүлж, дүгнүүлээгүй, хөрөнгө, бараа материалыг орлогод аваагүй, хөрөнгийн үргүй зардал гаргасан, байгууллагуудын хоорондын тооцоо зөрүүтэй тооцсон зэрэг шалтгаантай нийт 1269,2 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн ба 25,7 сая төгрөгийн төлбөр, 1240,5 сая төгрөгийн албан шаардлага бичигдсэний мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй явсаар өнөөдрийг хүрээд байна.

Мөн уг сургууль нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг мөртлөө наад захын баримтуудаа бүрдүүлж, санхүүгээ тайлагнаж чаддаггүй нь олон баримтаар баталгаажиж байна. Алдаа дутагдлуудын гол эх үүсвэр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.4, 7.5, 7.6, 7.7, 9.1, 19.1.3, 19.1.4, 19.1.5 дэх заалтуудыг зөрчсөнд байгаа юм. Тэдгээрээс дурдвал 2014 онд 618 ширхэг шаардах хуудас бичсэнээс 95,9 хувь буюу 593 ширхэг нь иж бүрэн гарын үсгээр баталгаажаагүй байхад хөрөнгө зарлагадсан, шатахууны тооцоо бодоогүй, замын хуудас бичээгүй, харилцахаас шатахуунд зарцуулсан зардал зөрүүтэй, машины сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа норм, нормативийн дүгнэлтгүй, техникийн комиссын дүгнэлт гаргаагүй, сургуулийн засварын материалд 3,3 тонн чанарын шаардлага хангахгүй будаг худалдан авсан нь төсвийн үр өгөөжийг бууруулсан, бараа материал, үндсэн хөрөнгийн тайлан гаргаагүй, баталгаажуулсан тайлан байхгүй, хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөөгүй, складын бүртгэлгүй, эмх цэгцгүй гэх мэт маш олон алдаа дутагдлууд байна. Мөн томилолтоор явсан замын зардлын баримт бүрдүүлээгүй, дескотопны үнэ болох 9375,0 мянган төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн ч үндсэн хөрөнгөд орлого аваагүйгээс дүгнэвэл НББ-ийн тухай хууль Ховд их сургууль дээр сүүлийн гурван жилд хэрэгжээгүйн нэг баталгаа юм.

 

Хөрөнгө оруулалт нэртэй “луйврууд”

Ж.Янжмаа сургуулийн захирлаар томилогдсон цагаасаа эхлэн худалдан авах ажиллагааг бодитой төлөвлөхгүйгээр, олон нийтэд ил тод бус, цөөн хэдэн иргэн аж ахуй нэгжтэй шууд гэрээ байгуулах замаар асуудлыг шийдэн, хөрөнгийн үр өгөөжийг бууруулж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удаа дараа зөрчсөөр иржээ.

Тодруулбал Ховд их сургууль 2013 онд нийт 521,9 сая төгрөгийн 24 багц ажил, 2014 онд 577,6 сая төгрөгийн 8 багц ажил, 2015 онд 90,0 сая төгрөгийн 1 багц ажлын хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3, ОНХС-ийн эх үүсвэрээр 2, өөрийн орлогын эх үүсвэрээр 28 ажлын гүйцэтгэсэн ч Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг мөрдөхгүйгээр босго үнээс давсан 14 ажилд шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийжээ.

Тэрчлэн улсын төсвийн хөрөнгөөр нэг, хоёрдугаар дотуур байрны гадна пасад, цонх, хаалгыг солих ажлын зураг төсвийг ББМЗЗТ ХХК-аар хийлгэсэн боловч тендер зарлахдаа ажлын тоо хэмжээг өөрчилж, сантехникийн засвар болгосон, дотуур байрны засварын ажилд нээлттэй тендер шалгаруулалт зарласан боловч санхүүгийн тайлан ирүүлээгүй Биг монголиа билдинг ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгож, ТБОНӨХБАҮХАТ хуулийн 15.3.2-дахь заалтыг ноцтой зөрчсөнөөс гадна улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн засварын ажлыг орлогод авч капиталжуулаагүй байна. Мөн дотуур байрны гадна фасад болон цонх солих ажил нь тус компанитай концессийн гэрээ байгуулж, 180.0 сая төгрөгний санхүүжилтийг 100 хувь урьдчилан олгох замаар явагдсан бөгөөд энэ ажил нь концессын тухай хуулийн 8.1 заасан концессын зүйлийн жагсаалтад ороогүй, нээлттэй тендер шалгаруулалтын аргаар явагдах ёстой ажил байсан байна. Ийнхүү удаа дараа хуулиас бүдүүлгээр зугатаж, бултах замаар хуйвалдан санхүүжилт авч байгаа компани нь ямар хүний эзэмшил болохыг ч судлах хэрэгтэй. Эх сурвалжийн мэдээллээр бол энэ нь Ш.Адьшаатай холбоотой компани юм байна.  Ховд их сургуулийн оюутны хоёр дотуур байранд 580 гаруй оюутан амьдардаг. Байранд Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөлөөс элссэн оюутнууд ихэвчлэн амьдардаг ч тэр бүр сэтгэл хангалуун байдаггүй гэнэ. Дотуур байранд бусад аймаг, хот, гадаадын оюутнууд 296,6 мянган төгрөгийн төлбөртэйгээр амьдардаг ч дулаан, тохитой амьдрах орчин хангагдаагүй байрыг шилдэг оюутны байр болгосон нь бодит байдалд нийцэхгүй. Шилдэг дотуур байр бол зүгээр л ШОУ.

Мөн ондоо аймгийн ОНХС, БСШУЯ-ны төсөл хөтөлбөрүүдээр хийгдсэн 900 гаруй сая төгрөгийн өртөг бүхий худалдан авах ажиллагаанууд холбогдох хуулиудыг зөрчсөн. 2014 онд шийдвэрлэгдсэн эко байшингийн 69,0 сая, бахархлын танхим байгуулах 24,9 сая, инноваци технологи инкубатор төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх 79,5 сая төгрөг, гумины бордооны үйлдвэр байгуулах 63,6 сая төгрөгийн ажлуудыг Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг зөрчиж,  шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Худалдан авах ажиллагааг зарлахдаа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, вэб сайтуудад тендерийн урилгыг байршуулаагүй. Захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Янжмаа өөрөө өөрийгөө үнэлгээний хорооны даргаар томилон ажилласан, тэр ч байтугай Ж.Янжмаа 2013 онд томилогдон ирмэгц сургуулийн захирлаар ажиллаж байгаа мөрт өөрөө биеийн тамирын талбайн гүйцэтгэлийн ажлын нийтлүүлэгч болж 69.4 сая төгрөгийн ханган нийлүүлэлтийг өөрийн нэр дээр авч, гэрээ байгуулалгүйгээр гүйцэтгэсэн зэрэг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн, үнэлгээний хороо хуулийн дагуу хуралдаж тендерүүдийг үнэлээгүй, ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй зэрэг дутагдлууд гаргажээ. 2013 онд л гэхэд 162.6 сая төгрөгийн өртөг бүхий 6 төрлийн худалдан авах ажиллагаа ямар ч гэрээ байгуулагдалгүй, хувь хүмүүстэй тохироо хийх замаар, хууль журмыг ноцтой зөрчиж явагджээ. .

Эко байшингийн ажлын тендерт “барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийг оролцуулна“ гэж заачихаад барилгын тусгай зөвшөөрөлгүй “Очирбуян өргөө” ХХК-аар гүйцэтгүүлсэн нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 27.4 дэх заалтыг зөрчсөн. Мөн үйлдвэрүүдийг худалдан авахдаа шууд гэрээ байгуулсан бөгөөд “Ар сайн хүрхэрээ” ХХК-тай гэрээлэн эхний санхүүжилт 48 сая төгрөгийн төлбөрийг тухайн компанид шилжүүлээд, үлдэгдэл 29,8 сая төгрөгийг Ж.Янжмаагийн хувийн дансанд бэлнээр шилжүүлсэн,  явган зам байгуулах ажлын цементийг сургуулийн хөрөнгөөр авч өгчихөөд Панцас ХХК-д давхардуулан 2,7 сая төгрөгийг олгож, хийгээгүй ажлыг хийсэн мэтээр санхүүжилт өгсөн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 онд БСШУЯ-наас ирсэн нийт 371,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдээс 41,4 сая төгрөгийн тоног төхөөрөмж одоог хүртэл ирээгүй, инноваци технологи инкубатор төвийн тоног төхөөрөмжийг огт ашиглахгүй складад хадгалж үхмэл хөрөнгө болгосон, төмснөөс цардуул гаргаж чипс үйлдвэрлэх, чацаргана боловсруулах, чацарганы тос савлах, цэвэр ус үйлдвэрлэх шугамуудыг суурилуулсан боловч одоог хүртэл ашиглаагүй, гумины бордооны үйлдвэр байгуулахаар ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 63,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авсан боловч хэдий хэмжээний бордоо зах зээлд нийлүүлсэн нь тодорхой бус 125,0 мянган төгрөгийн борлуулалтыг бүтэн жилийн хугацаанд хийсэн нь хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зүйлд зарцуулсныг илтгэж байна. Маш их хэмжээний өртгөөр байгуулсан үйлдвэр өнөөдөр хэнд ч хэрэггүй зүйл болон хувирсан нь цаагуураа хэн нэгний “шахааны бизнес” байх вий гэсэн хар төрж байгаа юм.

2009 онд удирдах зөвлөлөөр батлуулан сургуулийн номын сангийн барилга бариулахаар зураг төсвийг нь Гандарис орд ХХК-аар 33,2 сая төгрөгөөр хийлгэсэн ба өмнө нь ажиллаж байсан захирлын удирдлагаар үүнд зориулж 1.5 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байтал, 2013 онд захирал болон удирдах зөвлөл нь солигдмогц уг ажлыг төсвийн хөрөнгөөр хийлгэнэ хэмээн төлөвлөлтийг өөрчилсөн, тэгсэн мөртлөө хөрөнгийг нь төсөвт суулгаагүй, харин хуримтлуулсан мөнгийг нь үрж дуусгажээ.  Мөн 2014 онд багш, ажилчдын орон сууц барихаар Сэнзо констрашн ХХК-аар 27,5 сая төгрөгөөр зураг төсвийг нь хийлгүүлж, геологи хайгуулын ажлыг Хан хошууд ХХК-аар 4 сая төгрөгөөр хийлгэсэн ч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээгүй байж төлөвлөсөн нь учир дутагдалтай зүйл болсон байна. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч мэдээллийн системийн програм хангамжгүйгээс төгсөгчид төгсөлтийн дараах тойрох хуудас зуруулахдаа 25 албан тушаалтныг дамждаг гэнэ. 1,2 тэрбум төгрөгийг сох дутаахдаа ядаж сургуулийнхаа програм хангамжийг сайжруулахад бага ч болов мөнгө зарцуулчих сэтгэл байгаагүй бололтой. Тэгсэн атлаа Ж. Янжмаа захирал маань нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “би бүх асуудлыг боломж гэж хардаг болохоос шантардаггүй” гэсэн байдаг. Үнэхээр тэр ямар ч асуудлаас айдаггүй хатан зоригтон бололтой. Хатан зоригтон маань мэдээллийн мөнгө үрж зарахдаа л гаргууд болохоос үр өгөөж гаргахдаа тун таарухан нь бас тоогүй.

Эдгээр бүх асуудал зөвхөн Ж.Янжмаагийн толгой мэдэн хийсэн хууль бус ажиллагаа биш Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга Г.Жаргал нартай зайлшгүй холбоотой хэрэг гэдэг нь аудитын дүгнэлт баримтаас нотлогдож байгаа юм.

37 жилийн түүхэн замналтай, 1,8 тэрбум төгрөгийн нөөц хөрөнгөтэй байсан сургууль шамшигдуулагчдын халдлагад өртөөд, гуравхан жилийн дотор данс нь цайгаад үлдлээ. Төсвийн хөрөнгийг үргүй зүйлд зарцуулах, гарын салаагаар урсгах энэ ажилд анхнаасаа мэргэшчихсэн байсан юмуу гэмээр дүр зураг аудитын шалгалтын дүгнэлтээс тодоос тод харагдаж, халаглах сэтгэл төрж байна. Эдгээр дурдсан баримтууд бол наад захын асуудал. Энэ их асуудлын цаана ганц Ж.Янжмаа дангаараа байна гэдэгт ч итгэх боломжгүй. Түүний ард Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, хууль бус үйл ажиллагааных нь халхавч санхүүгийн албаны дарга Г.Жаргал мэтийнхэн байгаа нь олон баримтаар бэлхнээ нотлогдоно. Ж. Янжмааг олж ирсэн, томилсон дарга даамлууд өнөөдөр бид мэдэхгүй гээд мэлзээд суухыг хэн ч үгүйсгэхгүй. Порбес сэтгүүлийн нүүрийг чимж, од болоод байсан эмэгтэй Ховд их сургуулийг хоосруулаад алга болно гэж хэн санахав. Зайсанд тансаг зэрэглэлийн хаус бариулж, үнэтэй тансаг машин, насаараа идэх хөрөнгөө “хөдөөгийн” их сургуулиас босгоод авчихсан “АЗИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ ЭМЭГТЭЙ” маань хөлгийн жолоогоо тив алгасан залаад одохыг хэн ч үгүйсгэхгүй.

Г.Амир

Ховд аймаг болон Мо Эн Ко компаний хооронд “Хөшөөт” төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг сайжруулах тухай ЗӨВЛӨМЖ

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн уурхайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж, олборлох, боловсруулах худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй Мо Эн Ко компани болон Ховд аймгийн Засаг даргын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт үнэлгээний үр дүнд тулгуурлан, энэхүү зөвлөмжийг боловсруулав. 

03

Нэг: Зөвлөмж боловсруулах болсон тухай товч таниулга

Зорилго: Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага болон орон нутгийн иргэдийн оролцоо ямар байгааг,  түүнчлэн гэрээний заалтуудын хэрэгжилтийн явцыг судлах, үр дүнг нь үнэлэх

Эрсдэлт хүчин зүйлүүд байгаа эсэхийг судлаж, илрүүлэх

Хөндлөнгийн болон олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлэх,

Судалгааны үр дүнд тулгуурласан цогц зөвлөмж боловсруулан гаргаж, холбогдох нөлөөллийн үйл ажиллагааг явуулах 

Тайлбар:  Ховд аймаг болон МоЭнКо компаний хоорондох хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт, үнэлгээний ажил нь 2015 оны 8 сараас 2016 оны 2 сарыг дуустал явагдсан бөгөөд төслийн баг эн тэргүүнд авч үзэх ёстой гэрээний гол гол заалтуудыг фокуслан /онцлон сонгож/ авч, тэдгээрийн хэрэгжилтийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсний эцэст дараах дүгнэлт зөвлөмжийг санал болгохыг чухалчилсан болно.  

Хоёр: Хийгдсэн судалгаа, хяналт үнэлгээний үр дүнд үндэслэн зөвлөх нь

Гэрээний /7.11-д/ /Төслийн хэрэгжилт болон явцын мэдээллийг орон нутгийн төр захиргааны байгууллага, орон нутгийн иргэдэд цаг тухайд нь өгч хамтарч ажиллана/ гэж заасантай холбоотойгоор МоЭнКо ХХК-аас үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тухай товч мэдээллийг сар, улирлаар /А3 хэмжээний/ аймгийн Засаг даргын орлогч /ажлын хэсгийн ахлагч/,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ирүүлдэг ч, холбогдох цөөн албан тушаалтнууд  уг мэдээлэлтэй танилцахаас хэтэрдэггүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлдэггүй. Мөн Ховд аймгийн албан ёсны вэб сайт болох www.khovd.gov.mn сайтад байршуулж хэвшээгүй байгаагаас холбогдох бусад байгууллага, газар түүнчлэн иргэд олон нийт энэ тухай мэдэх, боломжгүй байна. Тиймээс гэрээний хэрэгжилтийн явцын тухай мэдээллийг тухай бүрд нь орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж, нийтэд мэдээлж байх нь чухал байна.  Мөн гэрээний /7.12/ /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, нийтэд мэдээлнэ/ гэсэн нь хэрэгжихгүй, хэрэгжих боломжгүй явж ирсэн байна. Цаашид үүнийг  хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэлд хүрэх хамтын чармайлт зайлшгүй шаардагдаж байгааг анхааран үзэх нь зөв  гэж үзэв.

Гэрээний /14.2/. /Тухайн төслийг хэрэгжүүлэх явцад нийлүүлэх шаардлагатай бараа, ажил үйлчилгээний 50-аас доошгүй хувийг орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдээс нийлүүлж, гүйцэтгүүлэх/

Гэрээний /14.3/ /Төслийн хүрээнд ажиллах нийт Монгол ажилчдын 70-аас доошгүй хувийг Ховд аймгийн иргэдээс бүрдүүлэх/  гэсэн заалтуудыг авч үзвэл тодорхой түвшинд хэрэгжиж ирсэн ч Ховд аймгийн талаас зохицуулалт хангалтгүй байна. Тухайлбал энэхүү заалтын хүрээнд явагдах худалдан авалтын үйл ажиллагааг зөвхөн компаний тал дангаар хариуцан зохион байгуулдаг бөгөөд Ховд аймгийн талаас уг ажиллагаа хэрхэн явагдаж байгааг ажиглах, хяналт, тавих, бүртгэж тооцох талаар ямар нэг зохион байгуулалт хийгдэлгүй явж ирсэн байна. Үүний улмаас энэ талаар бодитой мэдээлэл авах боломж хомс байна. Цаашид энэ заалтын хэрэгжилтийг үнэн зөв дүгнэх боломжийг бий болгохын тулд Ховд аймгийн талаас бүртгэж тооцох систем бий болгож, мэдээллийн сан бүрдүүлэн, хяналт тавих боломжоор хангах шаардлагатай байна. 

Гэрээний /14.4/. /Тээврийн хэрэгслүүд нь тээвэрлэлтийн нөхцөлд тохирсон, техникийн чанарын баталгаатай бөгөөд орон нутгийн тээвэрчдийн төлөөллийг оролцуулсан, Ховд аймгийн албан ѐсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, тээврийн байгууллагаар тээвэрлэлтийн ажлын 50,0 -иас доошгүй хувийг гүйцэтгүүлэх/ гэсэн заалтын тухайд компаниас өгсөн мэдээллийг үндэслэн бидний судлаж үзсэнээр экспортонд гаргах нүүрсний тээвэрлэлтийн ихэнхийг орон нутгийн тээвэрчид гүйцэтгэсэн сайшаалтай. Гэвч аймгийн тал энэ талын мэдээллийн сан бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.  

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 5-р сарын 06-17-ны хооронд Хөшөөтийн уурхайд хийгдсэн шалтгалтаар: 2009 онд Хөшөөтийн уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа жил тутам 1,5-8 сая тонн нүүрс олборлохоор тооцоо хийгдсэн боловч уг ТЭЗҮ нь уурхайн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, тусгагдсан хүчин чадлаараа ажиллахгүй байгаагаас гадна төслийн хүчин чадал, үйлдвэрлэлийн техник технологид өөрчлөлт орсон, ТЭЗҮ батлагдаад таван жил өнгөрсөн ч нэмэлт тодотгол хийгдээгүй нь Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 04-р сарын 17-ны өдрийн 074 дүгээр тушаалын хавсралт “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын 7.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарч шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын дагуу компани ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан тухай мэдээлэл ирүүлсэн ч уг баримт бичгийн хувь аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажил хариуцсан хүмүүст байхгүй байна.

Хамтран ажиллах гэрээг анх удаа болон шинэчилж байгуулахдаа аймгийг төлөөлсөн ажлын хэсгийн зүгээс уурхайн нөөцийн үнэлгээ, ТЭЗҮ, борлуулалтын төлөвлөгөө, тооцоо зэргийг сайтар судалж, хянаж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал гэрээнд хэрэгжих боломжтой хэмээн тусгагдсан зарим заалтууд өнөөдөр хэрэгжих үндэслэлгүй болж хувирснаар тайлбарлаж болно. 

ИТХ-аас батлагдсан бодлогын баримт бичиг, тэрчлэн гэрээний /14.6/ –д зааснаар /2014 онд экспортлосон нүүрсний хэмжээ 100 мянган тонн болмогц, 1 тонн тутмаас 0.6 ам доллар, экспорт эхэлснээс хойш 9 сар өнгөрмөгц экспортын хэмжээ сар тутам 100 мянган тонноос давсан нөхцөлд 1 тонн тутмаас 1.0 ам долларыг тус санд төвлөрүүлнэ/, мөн /14.7/. /2015 онд “Ховд хөшөөт хөгжил санд 1.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ба экспортын хэмжээ 500.0 мянган тонн хүрсэн нөхцөлд 500.0 сая төгрөгийг, 1.0 сая тоннд хүрсэн нөхцөлд мөн 500.0 сая төгрөгийг төвлөрүүлнэ/ гэж заасан. Гэвч бодит байдалтай харьцуулахад энэ нь дэндүү хийсвэр тооцоо болж таарч байна.

Учир нь амьдрал дээрээ МоЭнКо компани 2014 оны 9 сараас эхлэн 2015 оны 11 сарыг хүртэлх хугацаанд нийтдээ 341,995 тонн нүүрсийг л экспортлосон. Үүнийгээ зах зээлийн нөхцөл байдлаас болсон гэж тайлбарлаж байгаа ч борлуулалтыг төлөвлөхдөө эрсдлийг нь ийм хол зөрүүтэй тооцоолно гэхэд итгэмээргүй байгаа юм. Үүнээс шалтгаалаад Ховд аймгийн хувьд гэрээний дагуу Хөшөөтийн уурхайн олборлолт ашиглалтаас орж ирэх хөрөнгө мөнгийг хуримтлуулж, хувиарлан зарцуулах ажлыг зохицуулах үүрэг бүхий Хөшөөт хөгжил санд 2014, 2015 онд ердөө л 329.0 сая төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гарсан. Гэрээнд тусгагдсан урьдчилсан тооцооллоор гэрээний /14.6/ дахь заалтын дагуу  дор хаяж 600.0-700.0 мянган тонн нүүрс экспортлож, 1.0 тэрбумаас доошгүй төгрөгийг, /14.7/ дахь заалтын дагуу дор хаяж 500.0 мянган тонноос доошгүй нүүрс экспортлож, 500.0 сая төгрөгийг, нийтдээ хамгийн багаар бодоход 1.5 тэрбум төгрөгийг “Ховд хөшөөт хөгжил” санд төвлөрүүлэх ёстой байгаа юм.

Эндээс харахад хоёр тал гэрээний төслийг боловсруулж, хэлэлцэж, батлахдаа нүүрсний борлуулалт болон түүнээс орон нутагт төвлөрүүлэх хувь ноогдолын тухайд эрсдлийг огт тооцоогүй, эсвэл зориудаар худал тооцоо хийсэн гэхээс өөр аргагүй болж байгаа юм. /Зөрүү нь 80 хувь/

Үүнтэй уялдаад 2016 онд гэрээний хугацаа дуусаж, гэрээг дахин шинэчлэн байгуулах үед тооцооллыг дахин нарийвчлан хийж, хийсвэр биш үндэслэл сайтай бодит тооцоололд тулгуурласан биелэгдэх боломжтой заалтуудыг тусгаж өгөх шаардлагаа гарч ирж байна.

Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дахин хэлэлцээр хийхэд ч болохгүй зүйлгүй гэж үзэв. 

Мөн аймгийн МХГ-аас шалгалт хийх үед БОНБНҮ, Байгаль орчны менежмент төлөвлөгөөнд уурхайн хаалтын төлөвлөгөөгүй, дүйцүүлэн нөхөн сэргээлт хийхэд шаардагдах хөрөнгийг тодорхой тусгаагүй бөгөөд тэдгээр нь Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны 374-р тушаалын хавсралт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын /4.14/ болон /5.12/ заалтуудыu тус тус зөрчсөн гэсэн үнэлэлт авсан ба компани эдгээр зөрчлүүдийн ихэнхийг шаардсан хугацаанд засаж, арилгасан гэсэн мэдээ байгаа. Гэвч бидэнд байгаа мэдээллээр дүйцүүлэн нөхөн сэргээх ажил шаардлагад нийцэхүйцээр, бүрэн хэмжээнд хийгдээгүй аж. Тиймээс байгаль орчны талаар хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж, 

Гэрээний 14.18-д заасанчлан Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Номингийн уулзвараас Бичигтийн пост” хүртэлх авто замын хоёр талыг замын хашлага, ногоон байгууламж, явган хүний зам бүхий иж бүрэн байдлаар тохижуулах ажлыг Мо Эн Ко компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүргээ биелүүлж, “Ховд - хөшөөт хөгжил” санд 140.0 сая төгрөгийг шилжүүлэн, гүйцэтгэлийн ажлыг “Ховд эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар хийлгэсэн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй болсон зүйл ажиглагдаж байна. Тодруулбал дээрх бүтээн байгуулалтыг хийх ёстой замын урт нь 1300 метр. Гэтэл 550 метрт нь замын хоёр талаар төмөр хашлага хийсэн ба үлдсэн 750 метрт хашлага хийгдээгүй, явган хүний замыг шинэчлэх ажил мөн дутуу дулимаг, ногоон байгууламж хийгдээгүй байдалтай байна. Энэ нь гагцхүү гүйцэтгэгч компаний хариуцлагын асуудал бөгөөд 550 метр замын хоёр талаар хийсэн хагас метр /50 см/ хэрийн өндөртэй хөндий төмөр сараалж бүхий хашлага нь яг ямар ач холбогдолтой зүйл болохыг иргэд, оршин суугчид огт ойлгохгүй байгаа асуудал бий. Түүнчлэн энэ ажилд яг 140.0 сая төгрөг зарцуулах шаардлага байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Үйл явцыг судалж үзэхэд компани болон аймгийн төр захиргааны зүгээс үүн дээр ямар нэг тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд гэрээ байгуулж гүйцэтгэсэн бөгөөд ажлын зураг төсөв, зардлын тооцоо зэргийг цаашид нягтлан судлах шаардлагатай гэж үзэв.

Цаашид энэ мэт ажлуудыг ил тод, сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж байх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. 

Дээр өгүүлсэн зүйлүүд болон судалгааны явцад илэрсэн бусад асуудлуудтай холбогдуулж, цаашид дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулахыг гэрээг хэрэгжүүлэгч талууд, нэн ялангуя Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар,  холбогдох бусад нөхдөд санал болгож байна.

 

  1. 1.Гэрээг анх боловсруулж батлахдаа үндэслэл муутай тооцоо судалгаанд тулгуурласан- /эсвэл зохих баримт материалуудыг судалж үзээгүй, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаагүй байж болох/-ны улмаас амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй, бодит байдлаас зөрүүтэй заалтууд тусгагдсаныг нягтлан үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх
  2. 2.12.5. /Хөшөөт төсөл болон Ховд аймгийн хэрэгцээг хангах цахилгаан станцын хэрэгцээ шаардлага, хүчин чадал, байршил, эдийн засгийн үр өгөөж эзргийг Ховд аймгаас томилсон ажлын хэсэгтэй хамтран судалж, цаашдын алхмыг тодорхойлно. Түүнчлэн төслийн үйл ажиллагаанд Ховд аймгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон эрчим хүчний хангамжийн бусад эх үүсвэрийг ашиглах боломжийг судлана/ гэсэн заалтыг хэрэгжүүлэх алхам хийгдээгүй, байгаад дүгнэлт хийж цаашид хэрхэх талаар олон нийтийн оролцоотойгоор зөвлөлдөж шийдэл гаргах,  
  3. 3.Гэрээний 14.1 /Компани нь төсөлд бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, цаашид төслөөс хамааралгүйгээр үйл ажиллагаагаа бие даан явуулах боломжийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ/ гэсэн заалт байгааг Ховд аймгийн ажлын хэсэг анхааралдаа авч, хэрэгжүүлэх боломж нөхцлийг нь судлан, орон нутагт үр өгөөжтэй ажил болгохын төлөө хүчин зүтгэл  гаргах
  4. 5.ТЭЗҮ, ажлын төлөвлөлтүүд, Байгаль орчны үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэнд хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгэх .

Нээлттэй нийгэм форум

“Ховдын толь” ТББ. Төслийн баг

Евроазийн бүсийнхэн Монголд юу хэлэлцэв?

Evro azi 4

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын үндэсний чуулган болж өндөрлөсний маргааш нь мөн Улаанбаатар хотод Төлсөн авснаа нийтэл /ТАН/ эвсэл болон Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Евроазийн бүсийн сургалт, зөвлөлдөх уулзалт, ТАН эвслийн Евроазийн бүсийн хуралдаан зохион байгууагдав.

Энэ үйл ажилагааг Нээлттэй нийгмийн хүрээлэн, ТАН эвсэл, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулж, Монгол, Албани, Азарбежан, Украйн, Гүрж, Тажик, Казакстан, Киргиз, ОХУ-уудын төлөөлөгчид оролцсон.

Бүс нутгийнхан юуны өмнө уул уурхай болон олборлох салбарыг ил тод байлгах асуудлаар тус тусын орны Засгийн газрын баримтлаж буй байр суурь, тулгамдсан болон бэрхшээлтэй асуудлуудын талаар танилцуулан санал солилцсон бөгөөд бенефициар өмчлөгч гэж юу болох түүнийг хэрхэн ил тод болгох тэрчлэн уул уурхайн салбар дахь гэрээнүүдийг ил тод нээлттэй болгох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын нөлөөллыг нэмэгдүүлж, үр өгөөжийг сайжруулахын тулд хэрхэн ажиллах талаар лекц, мэдээллүүд сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн шийдлийг эрэлхийлсэн юм. Бүсийн чуулганд дээрх орнуудын гол төлөв иргэний нийгмийнхний төлөөллүүд оролцсон бөгөөд Евроазийн орнуудын хувьд иргэний нийгэм Засгийн газраас илүү санаачлагатай ажиллаж, хурдан хөгжиж байгаа талаар ярьцгааж байсан. Ихэнх улсын Засгийн газар энэ асуудал дээр тийм ч уриалагхан биш байдаг тухай оролцогч орнуудын төлөөллүүд мэдэгдэж байв.

TAN 2

Гэсэн ч Стамбулд төвтэй Байгалийн баялгын засаглалын хүрээлэн, Лондонд бүртгэлтэй, Стамбулд төвтэй ТАН эвслийн зүгээс олон улс бүс нутгийн түвшинд олборлох салбарыг нээлттэй болгох, тухайн салбараас ард нийтийн хүртэх ашгийг сайжруулах талаар тууштай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид тасралтгүй, эрчимтэй ажиллах тухайгаа танилцуулж байлаа.

Хоёр өдрийн турш ийнхүү номын дуу сонсож, хэлэлцэн зөвлөлдсөний үр дүн Евроазийн бүсийнхэн ямар ч асан бенефициар өмчлөгчийн тухай мэдээллийг олборлох салбарын ил тод байдлын санаачлагын тайланд нэг үзүүлэлт болгон тусган оруулдаг болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, бүсийн хэмжээнд нөлөөллийн үйл ажилагаа явуулахаар тогтов. Бенефифиар өмчлөгч гэдгийг улс орнуудад зарим талаараа харилцан адилгүй ойлгодог ч үндсэн утга чанар компанийг өмчлөж, эзэмшиж, эцсийн үр өгөөжийг нь хүртдэг мөртлөө ил гарч ирдэггүй далд байдаг этгээдүүд юм. Ийнхүү далд байгаа шалтгаан нь цаанаа татвараас зайлсхийх зорилго, эсвэл төрийн өндөр албан тушаалтан байх гэхчлэн ямар нэг шалтгаантай бөгөөд уг шалтгаан нь гол төлөв нийтийн эрх ашигт харшилж байдаг байна.

Мөн тухайн салбар дахь гэрээнүүдийг ил тод болгох үүний тулд ТАН эвслийн болон ББЗХ-гийн гишүүн орнууд Евроазийн бүсийнхэн өөр, өөрсдийн оронд хийгдсэн гэрээнүүдийн тухай мэдээллүүдийг илрүүлэн тухайн олон улсын байгууллагуудын цахим сайтад байршуулахад туслах, харилцан мэдээлэл солилцох, тэрчлэн Иргэний нийгмийг чадваржуулах талаар өөрсдийн бололцоонд түшиглэж хамтран ажиллах талаар саналууд солилцов.

Сургалт болон зөвлөлдөх уулзалтын үеэр ББЗХ-гийн Станбул дахь төв, ТАН эвслийн Лондон даь төвөөс тэрчлэн бусад орноос оролцогчидтой онлайнаар холбогдон лекц тавьж, санал бодлоо солилцож, хэлэлцүүлгийг ч хөтлөн удирдаж байсан нь сонирхолтой байлаа.

Сургалт, уулзалтанд оролцогч орнууд хамтран өөрсдийн оронд олборлох үйлдвэрлэлийг ил тод болгоход чухал үүрэг бүхий /глобал/ нийтлэг асуудлуудаас эхний ээлжинд хамгийн тулгамдаж байгааг нь тодорхойлохыг хичээсэн бөгөөд Монголын хувьд гэрээг ил тод болгох, мөн далд эзэмшигчийг зөв тодорхойлж, ил тод зарлах асуудал нэн хэрэгтэй байгаа гэдэгт санал нэгдэж байлаа.

Г.Төрмөнх

Цахимд дугаар авах хүн хөнжил гудастайгаа ирж болох гэх бодрол

Миний бие наймдугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс ирсэн өндөр настай хамаатныхаа хүнд эмнэлгийн цахимын дугаар авахаар өглөө 05 цагт эмнэлэг дээр ирэв. Нэгдсэн эмнэлгийн урд хаалгаар ороход урт хонгилоор хүмүүс цувран зарим нь эвшээж зарим нь ганц нэг муу үг хэлж сонсогдоно. Түрүүчийн хүн шөнийн 02 цагт ирсэн гэнэ. Хүмүүс нэмэгдсээр байлаа. Хана дагаж хоёр эгнээ болон зогсож байснаа дундаа нэг салаа гаргаад гурав боллоо. Тэгж байтал харуул гэж нэгэн эр орж ирээд “Үймээ шуугиан, хэрүүл уруулгүй” байх тухай анхааруулсан боловч түүний үгийг жагсагсад баруун чихээрээ оруулсан ч толгой дотроо тогтоолгүй нөгөө чихээрээ гаргаад дашин шог болголоо. Найман цаг арай болоогүй байхад цахимын ажилтан ирлээ. Жагсагсадын сэтгэлзүйд шууд өөрчлөлт орж байр байраа булаалдан хэрэлдэж “Ямар ч хүн амьд явах эрхтэй”-г нэгэндээ сануулж яггүй маргаан үүсээд эхлэв. Урт хонгилоор цувран зогссон хүмүүс түрэлт үүсгэж ар араасаа шахцалдан яа... яа ... болж, битгий шахаад байлдаа аллаа... наана чинь жирэмсэн хүн байна... болиоч гэх мэтийн дуудлага цуурайтаж, цахим руу ордог хаалга нээгдэнгүүт хүмүүс жинхэнэ утгаараа бол тэжээлийн мал адил дайран шуугин орж байгааг харахад сонин бодол төрнө. Цахимын сувилагч юм байх нэгэн эмэгтэй дайрч давшиж байгаа олонхын өөдөөс яаж учирлаад ч уурлаад ч тусыг үл олж, сүүлдээ цуцав бололтой хамар дээгүүр нь хөлс бурзайсан харагдана. Тэр өдөр тэнд хамгийн сүүлийн дугаар авсан хүн Алтай сумаас ирсэн гэх 66 настай 348  гэсэн дугаар барьчихсан зогсож байсан юм. Тэр хүн тэр холоос ирээд үзүүлж харуулж чадсан уу бүү мэд. Өдөр болгон эмнэлгээр явдаг хүний ярианаас сонсвол 348 бол бага тоо бөгөөд зарим үед 400 хол давдаг гэнэ. Манай нэгдсэн эмнэлгийн нэгэн өглөөний байдал ийм байдаг юм санж. Энд нэгэн зүйлийг санаа гаргаад зориуд тэмдэглэхэд Монгол улсдаа үндсэн хуулиар зааснаар “Хүн бүр амьд явах эрхтэй” ч төөрөг зурлагаараа өөр өөр хувь заяатай юм. Нэгэнт заяа тавилан өөр учир мөнгөтэй хэд нь хувийн эмнэлгээр орж анхаарал тавьдаг байхад дунд ба түүнээс доош орлоготой хэдэн зуун мянган иргэдэд нэгдсэн эмнэлгийн үүд хаалга байнга нээлттэй байдгыг авралын гарц, амьд явах, эрүүл байх, амьдрах хувь заяаны түлхүүр гэж хэлж болох бүрэн үндэстэй юм. Зарим нэгэн “Эдийн засаг” сонирхогчдод нэгдсэн эмнэлэг хувьчлах “Зүүдэн бодол байж мэдэх юм. Ховд хэмээх бүхэл бүтэн аймагт Баруун бүсийг хамарсан Улсын данстай ганц эмнэлэг юунд ч торолгүй бат бөх суурин дээрээ асаасан галаа манаад өөдлөж байх ёстой биз. Өнөөдрийн байдлаас үзэхэд нэгдсэн эмнэлэгт ажилладаг эмч, сувилагч, асрагчдын тоо удирдах албан тушаалтнуудын тоо толгойд яагаад ч хүрдэггүй бололтой. Баримжаагаар зуун хүн тутамд жаран дарга оногддог гэж үзвэл эмч сувилагч нарын хувьд ердөө л 2-3 оногдож байх. Манайхны тухайд бол гурван иргэн тутамд нэг удирдагч байдаг. Өөрөөр хэлбэл гурван хүний аль нэг нь эмчлэгч бус “Даргалагч” гэсэн үг. Бас нэгэн баярлавал баярлахаар зүйл бол УИХ-ын гишүүн Д.Батцогт 190 хүний ортой эмнэлэг бариулж өгье гэж амласан байдаг юм байна. Тэр санаа бодол ерөөлөөр болчихвол эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрч, тэнд ажилладаг хүмүүсийн нурууны чилээ бага ч гэсэн гарч, хөнжил гудастайгаа цахимд дугаарлах тухай бодол алга болж мэдэх юм.

Гэхдээ итгэл муутай байна. Яагаад гэвэл гэнэт дампуураад байдаг төртэй, нам намаараа талцаад хэрэлдээд байдаг улс төрчидтэй, сонгууль дөхөөд ирэхээр хэний ч өмнөөс үхэж чадах чадвартай болчихдог шоучидтай, ард олны татварын мөнгөөр зугаалчихдаг “хүнд гарууд”-тай болохоор итгэл сулхан байдаг нь зөв байна. Ирэээдүй цаг дээр нэгэн сайхан үйлс бүтээсэй гэж залбираад энэхүү жаахан тэмдэглэлийг цааш бичигдэхээр бодоод түр зогсооё. 

У.Батболд 

Ховдчууд өвөлд бэлэн үү

SANY0045

Урин дулааны улирал дуусч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ базааж байгаа. Ховд хотын хувьд жилийн жилд хэл ам дагуулдаг, анхаарлын төвд байдаг асуудал бол халаалт дулаан байдаг. Улс орон даяар нийт газар нутгаар гантай, газрын гарц муутай байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хариуцлагатайгаар хангах шаардлагатай гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн бүс нутгаар ургац алдах магадлал өндөртэй гээд хэцүүхэн өвөл биднийг хүлээж байгаа. Мөн малчид сүргээ сорчлон онд мэнд орж чадахааргүй гэсэн малаа худалдан борлуулж байна.

Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн 10-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл халаалт дулаан өгдөг. Тэгвэл өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг дулааны станцууд болон эрчим хүчний салбар хэрхэн хангасан талаарх сурвалжлага мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Мөн шинэ дулааны станцийн хувьд Хөшөөтийн уурхайгаас нүүрс авч өнгөрсөн жил түлсэн. Хөшөөтийн уурхайгаас олон жилийн хур, хэт нунтаг, чанар муутай нүүрс нийлүүлдэг гэж яригддаг. Үүнээс үүдээд бүрэн шаталт явагдахгүй утаа тортог ихтэй ч байж болох юм. Хөшөөтийн уурхайн 2007 оноос хойшхи овоолгын нүүрсийг 1 тонныг нь 18,000 төгрөгөөр авдаг, нийт өртөг нь нэмэгдээд 38-39 мянган төгрөг болж шинэ дулааны станцад нийлүүлэгдэж байгаа. Бид хамгийн сайн чанарын нүүрс бүхий уурхайтай ч түүнийхээ үр өгөөжийг хүртэх нь битгий хэл хур овоолгыг түлж байгаа гэхээр Ховд аймаг МоЭнКо компанийн гэрээний хэрэгжилтийг яриад ч илүүц биз.

Ховд дулааны станци өвөлжилтийн бэлтгэл ажил 85 орчим хувьтай байна. Ховд дулааны станц ашиглалтанд орсноор Ховд хотын дулаан хэрэглэгчдийн 30 орчим хувийг халаалтаар хангаж байгаа. Хүйтнээрээ алдартай 52,62,72 айлын орон сууц, 3-р бүрэн дунд сургууль, эмнэлэг гэх мэт албан байгууллагуудын боломжийн хэмжээнд халж байгаа гээд ам сайтай байгаа. Тэгвэл 2015-2016 оны өвөлд шинэ дулааны станц бэлтгэлээ хэрхэн хангасан талаар Ховд дулааны станцийн инженер Д.Дарамбазараас тодрууллаа.

-Ховд дулааны станц өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна?

-Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 орчим хувьтай явагдаж байна. Гүйцэтгэгч болох МЭЗ компанийн хувьд МХЕГ-ын улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгавар болон станцад дутуу хийгдсэн ажлуудын гүйцэтгэл 20-30 хувьтай байна. Дулаан дамжуулах төвүүд барих ажлууд энэ жил орон нутгийн төсөв болон концессийн гэрээгээр хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Халаалт өгөхөөс өмнө дотор системийн угаалгыг хийнэ.

SANY0034

-Шинэ дулааны станц эхний жилдээ амжилттай ажиллалаа. Хэрэглэгчдийн хувьд дулааны төлбөрөө хэр барагдуулж байна?

-Аймгийн төвийн нийтийн орон сууцнуудын хувьд оршин суугчдын 60-аас дээш хувь нь төлбөрөө төлөөгүй бол тухайн байранд хэсэгчлэн халаалт өгөхгүй. Өнгөрсөн жил 500-аад айл өрхөд дулаан өгөх гэрээ байгуулж ажиллахад одоогоор хэрэглэгчдийн 70-аад хувь нь төлбөрөө төлөөгүй байгаа. Тиймээс хэрэглэгчдийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөр тооцоогоо яаралтай хийж барагдуулах шаардлагатай байна. Цахилгааны үнэ нэмэгдсэн нь хүндрэл учруулж байна гэв

Мөн шугам сүлжээний насжилт, халаалтын чанар байдлыг бодсон ч төлбөр тооцоогоо хийх нь эргээд тухайн байгууллага ажлаа цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэх нэг нөхцөл болдог. Айл өрхийн халаалтын төлбөр харьцангуй хямд. Дунджаар орон сууцанд оршин суугч нэг өрх сардаа арав гаруй мянган төгрөгийн дулааны төлбөр төлдөг. Харин гэр хорооллын өрхүүд сардаа багаар бодоход 150-200-аад мянгөн төгрөгийг түлээ, нүүрсэндээ зарцуулдаг. Цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдээд байгаа ч айл өрхийн дулааны үнэ тариф тогтмол байгаа учраас дулаан түгээгч байгууллагын хувьд зардал өндөр гарч байгаа нь хүндрэлтэй асуудлын нэг болж байгаа гэдгийг онцолж байсан юм. Ховд дулааны станцын хувьд зуухны яндангаас утаа тортог их гарч хавь ойрын айл өрхүүдэд хөө тортог ихээр унаж байсан. Мөн зуны улиралд утаа тортогийг бууруулах ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар тодруулахад “Үнсний хашааг өндөрлөн, үнсээ нойтон аргаар тээвэрлэж, конверууд дээрээ аспирацийн төхөөрөмж тавина” гэсэн юм

"Бадамлах дөл" ХХК өвөлжилтөд 30 хувийн бэлтгэлтэй байна 

            Ховд хотын нийт хэрэглэгчдийн 70 орчим хувийг дулаанаар хангадаг дулааны Бадамлах дөл ХХК-ийн өгч буй халаалт дулаанд иргэд сэтгэл хангалуун бус байдаг. Халаалт хангалтгүй байгаа талаар иргэд санал гомдлоо үргэлж илэрхийлж байдаг. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатараас тодруулсан юм.

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг дулааны "Бадамлах дөл" ХХК хэрхэн хангаж байна?

- Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 10-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл халаалт дулаан өгдөг. Өнгөрсөн хавар халаалт дулаан зогссоноос хойш Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас манай цахилгааныг тасалсан. Цахилгаангүй учраас урсгал засварын ажил өнөөдрийн байдлаар огт хийгдээгүй. Засварын ажилд зуухнуудын битүүмжлэл, тоног төхөөрөмжүүд суурилуулах гээд ажил их байсан. Манайх дулааны станц ажиллах эсэхийг эрчимийн дарга мэднэ. Өнөөдөр цахилгаан эрчим хүчтэй боллоо гэхэд нэг зуух бэлэн байгаа. Хэрвээ цахилгаантай болчихвол ажилчдаа өдөр, шөнийн ээлжээр ажиллуулж засварын ажлаа бүрэн хийх бололцоотой. Нэг сарын хугацаанд хоёр зуухыг засах боломжтой. Одоо ажиллахад бэлэн байгаа нэг зуухаар халаалт өгвөл 10-р сарын 10 хүртэл дулаанаар хангаж болно. Энэ зун шугам сүлжээний хаалтуудыг сольсноос өөр засварын ажил хийгдээгүй. төв, салбар шугамуудын хаалт элэгдэж хуучирсан байсан. Орон сууцнуудын халаалтын хаалтыг хэсэгчлэн сольсноор хэсэгчлээд хаах боломжтой болсон.

-Танай цахилгааныг ямар шалтгаанаар тасалсан юм бэ?

-257 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлаас үүдэж цахилгаан тасалсан. Бид Ховд цахилгаан түгээх сүлжээ компани Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Албан байгууллагын тоолуурыг тавихдаа хоёр байгууллагын хил хязгаар дээр тавих ёстой. Манайх 380В-ын тоолуур хэрэглэдэг. Цахилгаан түгээх байгууламж дээрээ 6000-ын тоолуур тавьсан. Анхан шатны шүүхээр 257 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. 

-Дулааны станцийн хашаанд олон жилийн хур үнс байдаг. Үнс цацраг идэвхи ялгаруулдаг талаар байгаль орчны мэргэжилтнүүд хэлдэг. Танай байгууллага үнсээ хэрхэн зайлуулдаг вэ?

-Манайх өнгөрсөн жил 319 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. айл өрх 250, төсөвт байгууллага 250 сая гаруй, аж аху*й нэгжүүд 200-аад сая төгрөгийн өртэй гээд тооцоод үзвэл 700-аад сая төгрөгийн авлага байгаа. Үнсийг зайлуулахад 200 гаруй сая төгрөг шаардлагатай. Аймгаас газар гаргаж өгсөн боловч төсөвт өртөг байхгүй.

ХОВД ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХХК ӨВӨЛЖИЛТИЙН

БЭЛТГЭЛ АЖИЛ 85 ХУВЬТАЙ ХАНГАГДСАН 

Цахилгаан түгээх сүлжээ ХХК болон дулааны Бадамлах дөл ХХК-ийн хоорондох өр төлбөрийн асуудал анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс цахилгаан түгээх сүлжээ компанийн ашиглалтын инженертэй уулзаж ярилцсан юм.

У.ПҮРЭВДОРЖ "ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХХК-НЫ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР 

-Цахилгаан түгээх сүлжээ компанийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна. Засвар шинэчлэлийн ямар ажлууд хийгдэв?

-Манай байгууллага Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй айл өрх, 370-аад албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа. Ховд цахилгаан түгээх сүлжээ компаний зүгээс 2015-2016 оны ажлын жилд 21 ажил хийхээр төлөвлөснөөс одоогоор 17 ажлыг өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хийж гүйцэтгэсэн. Айлуудад 106 станцаар 500 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тэрбум орчмын засвар хийлээ. Шугам сүлжээнд өргөтгөл засварын ажил хийгдэхээр үргэлжлээд явж байгаа. Тухайлбал, эрчим хүчний хүчдэлийг нэмэгдүүлэхэд Баатархайрхан, Бичигт, Цамбагарав багуудын төгсгөл, их голын ард малчдын хороолол зэрэг газруудад гурван дэд станц барих ёстойгийн нэг нь баригдаж ашиглалтанд хүлээн авсан. Мөн аймгийн төв дотроо Толхын ойл байр буюу Их монголын эргэн тойрны газруудад нэг дэд станц бариад байгаа. Ер нь аймгийн захын хорооллуудын хүчдэлийг сайжруулахаар төлөвлөж байгаа.

-Өнөөдөр эрчим хүчийг нь тасалснаас үүдэн дулааны “Бадамлах дөл” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй гэсэн тайлбар өгч байна. Ямар шалтгаанаар эрчим хүчээр хангахгүй байгаа юм бэ?

-Манай компани аж ахуй нэгж байгууллагуудтай цахилгаан нийлүүлэх гэрээ байгуулж ажилладаг. Дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн хувьд 257 сая төгрөгийн өртэй учраас 2015 оны 04-р сарын 24-нөөс эхлэн цахилгааныг нь тасалсан. 2014-2015 оны өвөл цахилгаан худалдан авах гэрээг “Бадамлах дөл” ХХК манайхтай байгуулаагүй. Бид цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа 370 гаруй аж ахуй нэгжүүдтэйгээ эрх тэгш нэг гэрээг байгуулдаг. “Бадамлах дөл” ХХК-ийн хувьд тусгай заалт оруулах гээд байгаа юм шиг байгаа юм. Гэрээ байгуулаагүй байгууллагад манайх тог өгөхгүй. Хэрвээ гэрээ байгуулчихвал одоо ч залгахад бэлэн байна.

-Бадамлах дөл ХХК-аас өгч байгаа мэдээллээр үндэслэлгүйгээр 250 сая төгрөгийн өр төлбөр нэхэмжилж байгаа. Анхан шатын шүүхээр энэ өр төлбөрийг барагдуулах ёсгүй, хууль бус тоолуур тавьж төлбөр нэхэмжилсэн гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Энэ талаар?

-Энэ 250 гаруй сая төгрөг бол зөвхөн ганцхан жилийн цахилгааны төлбөр биш он дамжсан өр төлбөр. 2010 оноос хойш цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг он дамнуулж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. 2014, 2015 оны цахилгааныг гэрээгүйгээр нийлүүлсэн. Шүүх хурлын процессыг би сайн мэдэхгүй байна л даа. Гэрээгүй байсан учраас өр төлбөрөө барагдуулах шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэнэ лээ.

-Бадамлах дөл ХХК-ийн хувьд 380-ын тоолуур тавиулах ёстой атал 6000-ын тоолуур суурилуулсан, хоёр байгууллагын хилийн зааг дээр байрлуулаагүй, 6000-ын тоолуур сул гүйлт ихтэй учраас алдагдал ихтэй байдаг гэсэн тайлбарууд тавьж байна?

-Манай хуваарилах станц чиглэл чиглэлээр нь айл өрх, албан байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа. Дулааны “Бадамлах дөл” станц 1986 онд ашиглалтанд орохдоо тусдаа гаргалгаатай шугамтай.  Замаас нь нэг ч хэрэглэгч авдаггүй. Маргаан үүсээд ирэхээр манайх 6000-ын шугамгүй, хэрэглэдэггүй гээд байгаа юм л даа. Хэрэглэгчийн эзэмшлийн зааг гэдэг утгаараа тэр 6000-ын шугамын үзүүр дээр манайх тоолуураа тавьчихсан байгаа. Хэрвээ энэ тоолуурыг станц дээр тавья гэх юм бол техникийн боломжоо хангаад өгвөл тавиад өгье. Манайхаас суурилуулсан тоолуурыг хиый гүйлттэй гэж үзэж байвал гэвэл хяналтын тоолуураа суурилуулаад үнэн худлыг хянах боломжтой гэдгийг удирдлагуудад нь хэлсэн. Бадамлах дөл станц дотроо 380-ын тоолуургүй, шинэ дулааны станц ч 6000-ын тоолууртай, хоёр станц Улсын стандарчлал хэмжилзүйгээр бүрэн баталгаажсан нэг стандартын тоолуур хэрэглэж байгаа.

Г.Энхжаргал

Автобусны жолоочын “ааш”-ыг шинжвэл

           Чинжүүтэй үг

         Avtobus 1

           Сүүлийн үед Ховд аймагт маань хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ өргөжиж, “Ховд – Улаанбаатар”, “Улаанбаатар – Ховд” гэсэн маршрутын автобуснууд тогтмол үйлчилж байгаа нь тэр бүр онгоцоор зорчоод байх боломжгүй орлого тааруухан иргэдэд маань тустай байгаа нь магад.

            Харин одоо үйлчилгээний соёл, тав тухтай байдал дээрээ анхаарах асуудал л жаал үгүйлэгдэж байгаа бололтой. Ялангуяа хот хооронд зорчигчдыг тээвэрлэж байгаа автобусны жолооч нарын харилцааны соёлд онцгой анхаарч, байнгын зөвлөгөө өгдөг байвал болмоор санагдана.

            Юу гэвэл зорчигчдыг тээвэрлэж яваа зарим жолоочын зан байдал, харилцааны болон үйлчилгээний соёл тун тааруухан байгаатай хүмүүс олонтоо тааралджээ. Нэгэн жишээ дурдья.

            Өнгөрсөн долоон сард Ховдоос автобусаар Улаанбаатар луу зорчив. Автобусны жолооч ахимаг насны эр, дэргэд нь эхнэр нь, ээлжийн жолоочоор хамаатан нь ч юм уу, эсвэл өөрийнх нь залуу ч юм уу явж байна. Зорчигчид дотор 0-3 насны хүүхэдтэй дөрвөн ч эмэгтэй явав. Тэрээр Ховдын төвөөс гарснаас хойш Дарви суман дээр бууж зорчигчдыг хооллуулаад, цааш хөдөлсөн ба жолооч зөвхөн эзэнтэй нь түнш ч юм уу, хамтарч ажилладаг хоолны газар л зогсдог аж. Учир нь түншийн хоолны газарт олон удаа орлого оруулсны шан хөлсөнд хамгийн наад зах нь л үнэгүй хоол цайгаар дайлуулна.

            Мөнөөх автобусны жолооч Дарвиас хөдөлснөөс хойш Төв аймгийн Эрдэнэсант хүртэл мянга гаруй километрийг огт зогсолгүй гүрийлгэв. Замын дагуу Говь-Алтай, Үнээн ус, Өвөр хангайн Нарийн тээл, Элсэн тасархай, Сансар гээд хоолны газар, ресторан, замын буудал бүхий төвлөрсөн газруудаар дайран өнгөрөх бүрийд өлсөж, ундаассан, ядарч чилсэн зорчигчид зогсож хооллуулахыг санал болгож, сүүлдээ гуйж гувшиж үзсэн авч жолооч болон түүний гэр бүлийнхэн огтхон ч тоосонгүй. Дүлий дүмбэ царайлан цааш хурдалсаар. Тэр ч байтугай мөнөөх бага насны хүүхэдтэй эхчүүд хүүхдээ бие засуулахыг гуйгаад ч нэмэр болсонгүй. Тэдний нэг нь бүр аргаа бараад уугаад султгасан ундааны саванд хүүхдээ шээлгэж байгаа нь харагдав.

            Ингэсний эцэст Төв аймгийн Эрдэнэсантад ирж, жолооч маань зорчигчдыг бүгдийг нь өөрийнх нь түншийн ажиллуулдаг хоолны газарт орж хооллохыг тушаасан ба тэндээ чухам л  тааваараа тухлав.

            Зорчигчид нь хооллож дууссаны дараа зуны халуун наранд автобусны ч юм уу байшингийн сүүдэр мүүдэрхэн бараадан аргаа барна. Хоол болтол шийр зугаа гэж бас ч болоогүй хоорондоо өнөөх жолоочоо шоглон “боссууд тухлаж дуусаж байвал бидний наранд шарагдах ч яамай байна даа”     гэлцэн хошигноно. Автобусаар олонтоо зорчдог хүмүүс иймэрхүү явдал бол нийтлэг үзэгдэл шүү дээ хэмээн ярилцаж байхыг хэдэнтээ сонсов.

            Эдгээрээс харахад сүүлийн үед нийгмийн харилцаанд бизнес сэтгэлгээ давамгайлж хөгжихийн хэрээр байх ёстой зарим мөн чанараа мартагнан, үгүйсгэх, аливаа байгууллага, аж ахуйн удирдлага, хариуцсан хүмүүс нь ч үүний дэргэдүүр ер байх л ёстой зүйл шиг нүдээ аньж өнгөрөх нь түгээмэл болж буй бололтой.           

 Г.Үнэн 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

           

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ