Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Оюутан залуус

Оюутан залуус

“Өглөөний хүн” гүйлт

 

  Odnoo med zurag 05

Ховд аймгийн Залуучуудын холбооноос санаачилан энэ сарын 9-ны өдрөөс эхлэн “Өглөөний хүн” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өглөөний хүн арга хэмжээнд Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаагаас гадна 20 гаруй залуус оролцож, аймгийн төв талбайгаас цэнгэлдэх хүрээлэн хүртэл гүйлээ. Мөн төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийхээс гадна Залуучуудын холбооны тэргүүлэгч Б.Бямбасүрэн холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ “Өглөөний хүн” клуб нээж байгааг албан ёсоор мэдэгдэж, залуусаа нэгдэхийг уриалсан юм. Цаашдаа өглөөний хүн өглөөний гүйлт байнга явагдах бөгөөд аймгийн төв талбайд 6 цагт цугларах юм байна.

                                                                                                                                                    Г.Одонтуяа

Оюутны онол, практикийн хурлыг тогтмол зохионо

Oyutnuud iltgel

“Хар нуур – Ховд голын сав газрын усны, байгалийн нөхцөл, нөөц, экологийн асуудлууд” сэдэвт Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээ, онолп рактикийн бага хурлыг 2014 оны 4-р сарын 1-ны өдөр ХИС-ийн лекцийн зааланд зохион байгуулав. Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Ховд их сургуулийн БШТС-ийн Хими, Биологи байгаль шинжлэл, Байгаль хамгаалал экологи, Менежмент газар зохион байгуулалтын ангийн оюутнуудын 16, Политехник коллежийн агрономийн ангийн оюутны 1 илтгэл тус тус нийт 17 оюутны илтгэл хэлэлцэгдэн дүгнэгдэв.

 

     Шагналт байр эзэлсэн оюутнууд:

 

I байр:               Ч.Баяндүүрэн . / ХИС, ББШ-IV/

II байр:               Г. Бямбасүрэн / ХИС, ББШ IV/

III байр:             Д. Хизатхан / Политехникколлеж, Агроном II/

 

       Тусгай байр:       М. Жавзандулам /ХИС, Хими IV/

       Тусгай байр:       Б. Цолмон /ХИС, ББШ III/

       Нэрэмжит шагналаар:   С. Нансалмаа /ХИС, БХЭ IV/

                                                 Ж. Нямдорж /ХИС, БХЭ-II/

                                                 Х. Жаныбек / ХИС, МГЗБ- II/

 

.Хурлын талаар ХИС-ийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн Химийн

тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор З. Бурмаагаас тодрууллаа.

 

-     Энэ жилийн эрдэм шинжилгээ онол практикийн хурлын ач холбогдол, онцлог тал нь юу байсан бэ?

-     НҮБ-аас жил бүрийн 3-р сард “Ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Цаг уурын өдөр”, “Эх дэлхийн цаг”сэдвийн дор байгаль хамгаалал, экологийн чиглэлээр дэлхийн өдрүүд болгон тэмдэглэсээр ирсэн. Эдгээр өдрүүдийг угтан зохион байгуулагдсан оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн энэхүү хурал нь цаг үеээ олсон ач холбогдолтой ажил болж өнгөрлөө. Оюутан залуусын байгаль хамгаалах сэтгэлгээ, сэдлийг төрүүлж идэвхжүүлсэн, тэдний эрдэм судлалын ажлыг дэмжсэн энэхүү онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулсан болон ивээн тэтгэсэн байгууллагуудад талархал илэрхийлье.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд олны анхаарлыг татсан, Ховд аймгийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлуудыг оюутнууд, судалгаа, шинжилгээний үндсэн дээр нотлон харуулсан онц сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ. Үүнд: Ховд аймгийн төвд байгаа машин угаалгын газруудын усны зохисгүй хэрэглээний тухай Биологи, байгаль шинжлэлийн IV ангийн оюутан Ч.Баяндүүрэнгийн илтгэл, Буянт голын усны бохирдолтонд нөлөөлж буй антропогений хүчин зүйлийг тодорхойлсон Химийн IV ангийн оюутан М.Жавзандуламын илтгэл, Рашаант багийн зарим цэгүүдийн худгийн усны химийн найрлагыг тогтоож, үнэлгээ өгсөн Химийн IV ангийн оюутан Ж.Рэгзэдмаагийн илтгэл, Дөргөн сумын ундны усны химийн судалгааг тодорхойлсон Химийн I ангийн оюутан Ц.Бямбасүрэнгийн илтгэл,Жаргалант сумын хатуу хог хаягдал, түүнийг боловсруулж, дахин ашиглах боломжийг судалсан Байгаль хамгаалал экологийн IV ангийн оюутан С.Нансалмаа, Менежмент газар зохион байгуулалтын II ангийн оюутан Х.Жаныбек нарын илтгэлүүдийг дурьдаж болно.

Мөн энэхүү хурлаар ард иргэдийн эрүүл аж төрөх үндэс болсон байгалийн гаралтай экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг тарималжуулах туршилт судалгааны ажлууд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн асуудлуудыг хэлэлцүүлсэн нь онцлогтой байлаа. Тухайлбал, “Шар буурцгийн ургацад сорт, агротехникийн нөлөө” сэдвээр Политехник коллежийн оюутан Д.Хизатханы илтгэл, “Лууванг хатаасан жимс болгох боломж” сэдвээр ХИС-ийн ББШ-ийн IV ангийн оюутан Г.Бямбасүрэнгийн илтгэл, “Алимны зарим сортуудын өсөлт, хөгжилтийг судалсан” ЭБХ-ын II ангийн оюутан Ж.Нямдоржийн илтгэлүүд их сонирхолтой байлаа. Оюутнуудаа судалгааны ажилд татан оруулж, дадлагажуулж байгаа оюутны илтгэлүүдийг удирдсан багш нартаа ажлын амжилт хүсье.

-     Цаашид юун дээр анхаарвал дээр вэ?

-     Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүрийн 3-р сарын 20-оос 4-р сарын 1-ны хооронд уламжлал болгон зохион байгуулах, энэхүү хуралд оролцогчдын хамрагдах хүрээг өргөтгөн Их дээд сургуулийн магистрантууд, докторантуудыг хамруулж эрдэм шинжилгээний хурлын цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй. Мөн Харнуур-Ховд голын сав газрын усны чанар, байгалийн нөхцөл, нөөц, экологийн асуудлуудыг үүсгэж байгаа нийгэм-эдийн засгийн судалгааны чиглэлүүдийг оруулах нь чухал байна. Хурлаас гарсан санал, шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргэн, цаашдын ажлын төлөвлөгөөнд нь тусгуулах, бодит ажил болгох нь онол-практикийн хурлын хамгийн чухал үр дүн, ач холбогдол болох юм. Иймээс энэ тал дээр анхааран ажиллах нь зүйтэй байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан АНУ-ын Азийн сан, ХИС-ийн доктор, профессор багш нар, ХИС-ийн “Экологи”-ийн сургалт, сурталчилгаа, мэдээллийнтөв,оюутнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Алтайн нүүдэлчид ТББ

 

Швейцарь анд Анита Фарни мэндчилж байна

Швейцарь улсын иргэн Анита Фарнигаас ирсэн шинэ жилийн мэндчилгээг Ховд Их сургуулийн багш В.Янжиндуламын монгол хэлнээ хөрвүүлсэн хувилбарын хамт уншигч олон нийтэд хүргэж байна.

“Анита Фарни нь ХИС-ийн оюутан, багш нарыг Швейцарь улсад оюутан солилцоогоор суралцуулах их боломж үүдийг нээж өгсөн дотнын туслагч. Бас ХИС-д олон зуун ном, кино бүхий Швейцарь номын санг бэлэглэсэн. Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл гарган тусалсан түүний сэтгэлийн өглөгийн нэгээхэн хэсэг нь Ховд их сургуульд оруулсан оюуны хөрөнгө оруулалт юм. Анд нөхөр Анита Фарни жил бүрийн он солигдох энэ мөчид бидэнд хандан, дотно сэтгэлийн мэндчилгээ илгээдэг уламжлалтай” хэмээн орчуулагч В.Янжиндулам тайлбарласан байна.

Anita parni 

Anita Fahrni-Minear Wishes for 2014, from Friend to FriendsAt the end of a year it is common for friends to exchange greetings and to wish each other health and happiness in the New Year. Thinking now of Mongolia and of my many friends there, I have been wondering what I should wish that country in addition for the coming year. Here are several of my wishes for Mongolia for 2014:First of all, I wish Mongolia a winter which is not too bitterly cold and which allows allof the animals to survive.I wish Mongolia more solidarity among its own people and more financial independence. I hope that the newly gained wealth will be spread more equally throughout the entire population. Donors of aid should now be Mongolians, as there are many who could help those outside their own extended families. I wish Mongolia more solidarity among all its ethnic groups and less discrimination within the society.

This would include more openness and acceptance of lesbians and gays but less acceptance of extreme nationalism and violence against foreigners. I wish my Mongolian friends a stronger education system, better trained teachers and more diligent students, truly interested in learning, motivated to move themselves and their country forward.I wish Mongolia success in fighting against the expansion of the desert. Efforts to plant trees are not enough; the trees much be cared for, watered, protected from animals and from illegal cutting.

I wish Mongolians more jobs, less alcoholism, less domestic violence and more respect for human rights and the law. All of these problems are interlinked. Solutionscan be found.Most of all I wish all Mongolians that they have officials, politicians, judges, businessassociates and friends whom they can trust. A sense of well-being and security mustbe based on trust at all levels of society, on the trust that one will be treated justly by everyone, from teachers to police to bankers to neighbors. Nothing can replace trust.With its tremendous annual economic growth, Mongolia could see these wishes come true if the will of the people is strong and all Mongolians participate in deciding the future of their country. One can gain wealth from natural resources while also protecting the environment, if the will of the people and the politicians to do so exists. One can raise the living standards of everyone if that is the will of the people and the politicians. Establishing trust will take many years; the twelve months of 2014 will not be enough to accomplish that. But why not begin to build that trust in 2014? I wish all Mongolians health and happiness in the

 

Монголын тухай бодож, Монголд амьдран суугаа олон найзаа санан дурсаад би энэ орны ард түмэнд ирэх 2014 ондоо: Юуны өмнө өнөтэй сайхан өвөл болж мал сүрэг нь тарган тавтай өвөлжиж, онд мэнд ороосой гэж хүсч байна. Монголчууд өөр хоорондоо эв нэгдэлтэй байж, эдийн засгийн тусгаар тогтнолоо илүү бэхжүүлээсэй. Улсын баялгаас бүхий л ард иргэдэд тэгш хүртээгээсэй. Тусламж өглөгийн донорууд нь одоо Монголчууд байгаасай. Өөрийн өнөр өтгөн гэр бүлээс гадна өөр бусдыг ч дэмжин туслах олон хүн монголд бий. Олон ястан үндэстнүүд нь хоорондоо илүү эвтэй найртай байж, нийгэмд ялгаварлан гадуурхах хандлага бага байгаасай.

Үүнд хэт үндсэрхэх үзэл болон гадаад хүмүүсийн эсрэг хүчирхийллийг дэвэргэхгүй байхыг багтаан ойлгоосой. Би монгол найзууддаа боловсролын илүү хүчтэй систем, илүү чадварлаг багш бас эх орныхоо хөгжлийг түргэтгэх сэдэл тэмүүлэлтэй, сурах үнэн дур сонирхолтой, хичээнгүй оролдлоготой оюутантай байгаасай гэж ерөөж байна. Цөлжилтийг бууруулах ажилдаа амжилт гаргаж, зөвхөн мод тариад орхих биш түүнийгээ услан тордож, хууль бусаар мод огтлох гэх мэт халдлагаас хамгаалж байгаасай. Бүхнээс түрүүнд, нийт монголчууд албан хаагчид, улс төрчид хууль сахиулагчид, бизнесийн холбоод цөмөөрөө адилхан найз нөхдөдөө итгэж найдаж чаддаг байгаасай.

Сайхан амьдрал, аюулгүй байдал нь нийгмийн бүхий л түвшинд итгэл найдвар дээр тулгуурлан, багшаас эхлээд цагдаа, банкны ажилтнаас аваад хөршүүд хүртэл хүн бүр бие биедээ итгэж, нэгнийхээ итгэл найдварыг дааж яваасай. Монголын эдийн засгийн жилийн хөгжилтэй зэрэгцэн, Монголын иргэн бүр чин хүсэл сэтгэлийн тэнхээтэй, ажилсаг байж, өөрийн эх орныхоо ирээдүйн төлөө хөдөлмөрлөх аваас энэ ерөөл бүхэн биелэх нь дамжиггүй. Байгалийн нөөц баялгаас ашиг хүртэгсэд хүрээлэн байгаа орчноо хамгаалж, хүмүүсийн болон улс төрчдийн хийх бүтээх хүсэл тэмүүлэл өрнөн байгаасай. Хүн бүрийн амьдралын стандартыг дээшлүүлэх нь хүмүүсийн болон улс төрчдийн зориг, хүсэл тэмүүллээс хамаарна. Итгэл найдварыг бий болгоно гэдэг олон жилийн хугацаа шаардана.Магадгүй 2014 оны 12 сар бүрэн итгэлцлийг цогцлооход хангалтгүй ч байж болно. Гэхдээ яагаад бие биедээ итгэж найдахын сууриа 2014 онд тавьж болохгүй гэж? Би Бүх монголчууддаа шинэ ондоо эрүүл энх байж, аз жаргалаар бялхан байхыг ерөөж байна. гэжээ.

                                                                                                                             Орчуулсан В.Янжиндулам

 

 

 

 

 

 

 

 

Залуучуудад идэх хоолыг нь бэлдэж өгөх биш, идэх хоолоо бэлдэж авах орчин нөхцөл шаардлагатай байна

         250       Хүний нийгэмд хамгийн их үүрэг рольтой үе бол залуу нас байдаг. Харин манай улс энэ нийгмийн хөдөлгөгч хүч, гэрэл гэгээ болсон залуусаа улс орны бүтээн байгуулалт, нийгмийн өсөлт дэвшилд хэрхэн гар бие оролцуулж тэднээр өөрсдөөр нь нийгмийн баялаг бүтээлгэх хүссэн хэмжээгээр нь оролцуулж чадаж байгаа билүү. Өнөөдөр залуучуудын маань хэдэн хувь нь гудамжинд ажилгүй явна, хэдэн хувь нь нийгэмд хөл алдаж, хэдэн хувь нь өнөө маргаашаа аргацаах хэмжээнд бор хоногоо өнгөрүүлж явна, хэн нь ямар амжилттай, ажилтай явна вэ гэдгийг тодорхойлоод хэлчих нийгмийн суурь судалгаанууд ч байхгүй байгаа юм.

МУ-ын хувьд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээрх бодлогын асуудлыг

Нүүрний хэлбэрт тохируулж үсээ яаж засах вэ ?

Урт гонзгой нүүртэй бол: Танд тэгш бус хэмтэй үс засалт зохино. Гэхдээ туг үс дух руугаа унжуулаарай.

Нүүрний хэлбэр төрх өргөн том бол: Танд том томоор сулхан ороосон үс зохино.

Нүүрний хэлбэр төрх жижиг бол: Танд жижиг буржгар үс зохино, дух, хацраа далдалвал зүгээр.

Дугуй нүүртэй бол: Yсээ хойш самнан боож, дух, шанаа, хацар луугаа хэдэн туг үс унжуулвал зохино.

Буржгар, долгиолсон үс хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд бараг хүн болгонд зохидог. Yсээ буржийлгах хамгийн энгийн бөгөөд гэм хоргүй арга бол бигуди ороох. Бигуди зөв ороож сурах хэрэгтэй. Богино үсийг бүдүүн, эсвэл дунд зэргийн, харин урт үсийг зөөлөн бигудээр ороовол дээр. Бигуди байхгүй бол цаас, туузаар ороож болно. Yсний хайч үс хуурайшуулж, гэмтээдэг тул заавал тусгай лосьон, мусс түрхэж ороогоорой.

Богино үсний засалт
Чийгтэй үсэнд мусс түрх, дараа нь самна. Дагзны үсээ сэнсээр хатаана, дороос дээш. Хажуу талын үсэнд бигуди орооно, зүүн талын үсэнд бүдүүн, баруун талынхад дунд зэргийн бигуди орооно. Дараа нь үсээ хажуу тийш самнахад зүүн талын туг үс нүүр лүү унжиж ирнэ. Yсээ хэлбэр оруулж самна.

Урт үсний засалт
Чийгтэй үсэнд кондиционер түрхэж, жаахан хатаана. Хагас дугуй сойзоор үсний угаас үзүүр хүртэл самнаж хатаана. Урд талын туг үсийг дээш сэвсийлгэн самнаж, толгойн оройн үсийг бага зэрэг арзайлга.

Чөлөөт үзгээр: Чинжүү мэт гашуун үг тань чихэр, бурам мэт санагдах үе бий

Хэдэн жилийн өмнө их сургуулиа төгссөн ч төгсөх жилийнхээ хавар зүг зүгт таран одох гэж буй ангийн нөхөд, сургуулийн танхимдаа сэтгэл уягдан байж тэрэлсэн оюутны дурсамж тэмдэглэл цүнхэнд нь хадгалаастай явсаар саяхны нэг өдөр манай редакцид ирсэн юм. Оюутан бичээчийн санааг нь гаргасанчилан харагдах бие нь шавилхан ч харах нүдэндээ дэлхийг багтаасан, гашуун ёж үгээр шавь нараа ороолгож, гарцаагүй хүн чанарыг номлож чадсан Д.Ганболд багшийн тухай үгүүлэх энэхүү дурсамж, тэмдэглэлийг цаг хугацааны хувьд яг тухайн үеийнхээр нь үлдээн уншигчдад толилуулж байна.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ