Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

Булган нутгийн жороо морьд

Joroo

XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын жороо морьдын уралдаанд Булган сумын уяач Шагдаржавын Халиун магнайлж, хоёрт Булган сумын уугуул Бээжингийн хээр, гуравт Эрдэнэбүрэн сумын уяач Ганзоригийн шар хээр, дөрөв тавд Зэрэг сумын уяач Эрдэнэбат, Булган сумын уяач Эрдэнэбаатар нарын хоёр хээр морь ирсэн юм. Жороо морины уралдаан нь Монгол орны баруун хязгаар нутгаас бусад газар тэр бүр байдаггүй ховор уралдаан бөгөөд ялангуяа тус аймгийн булган сумын торгуудууд жороо морьдоороо алдартай. Жороод уралдаж байгаа морьд зөвхөн жороо хайвай явдлаар уралдаж, хүлгийн уран галигуун явдал, унасан хүний ур чадварыг зэрэг сорих ба давхиулах зэргээр жороо явдлаа алдсан уралдаанчдыг уралдаанаас хасах, эсвэл байр ухрааж барих зэрэг шийтгэл оноодог журамтай. Дөрөв, тав дээр ирсэн Эрдэнэбат, Эрдэнэбаатар нарын жороо морьд давхиулсан, явдал алдсан гэсэн маргаантайгаар аль нь дөрөвт, аль нь тавд ирсэн болохыг одоогийн байдлаар эцэслэн шийдээгүй байгаа юм.

 SANY0071

 

 


Хязаалангийн уралдаан

SANY0093

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын Хязаалан насны морьдын уралдаанд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Гарьд зам компаний захирал Нямдаваагийн Батбаярын хээр хязаалан магнайлж, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат эмч Начингийн Баасанжавын бор хязаалан хоёрт, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Даваасүрэнгийн алаг гуравт, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ховд нутгийн төлөө хөгжлийн сангийн тэргүүн Ш.Адьшаагийн хээр дөрөвт, мөн Ш.Адьшаагийн хул хязаалан тавд хурдаллаа

SANY0094

 

 

Хөдөлмөрийн баатар Начингийн Баасанжавын азарга магнайлава

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын азарганы уралдаанд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат эмч Начингийн Баасанжавын хул азрага түрүүлж, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Монгол улсын алдарт уяач Баасанжавын хүрэн азрага хоёрт, Завхан аймгийн уяач Нямдоржийн хүрэн гуравт, Ховд аймгийн Дарви сумын уяач Цамбаасүрэнгийн хар азарга дөрөвт, Говь-Алтай аймгийн уяач Галбаатарын хар азарга тавд тус тус хурдаллаа.

SANY0036

Соёлон морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Туваанжавын Гантөмөрийн бор түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Даваанямын бор хоёрт, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ганбаатарын Ариунболдын хээр гуравт, Ховд аймгийн Дарви сумын уяач Батмөнхийн буурал дөрөвт, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Гарьд зам компаний захирал Батбаярын хар тавд тус тус хурдлаж наадамчин олны өмнө торгон жолоогоо өргүүлэв.

SANY0048

Халхын голын байлдаан Тухайн үеийн Сибирийн хэвлэлд

  Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд

Istoriya 03

Ирэх наймдугаар сарын сүүлчээр Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ.

Халхын голын байлдаанд оролцсон дайчдын нэлээд хэсэг нь сибир нутгийнхан байсан бөгөөд тэдний олонх нь байлдааны галын шугаманд тулалдаж байсныг гэрчлэх баримт сурвалжууд зөвхөн цэргийн архивт хадгалагдаж, энгийн хүмүүст ер мэдэгдэлгүйгээр өдийг хүрчээ. Тухайн үеийн сонин хэвлэлийн хуудаснаас үйл явдлын он дарааллын товчооныг шүүрдэн судлаж байсан эрдэмтний судалгааны ажлыг сөхөж үзсэн маань л сая энэ тухай олж мэдэх завшаан олгосон юм.

Ойрадын автономит салбарын Майманск аймгийн Бирюла суурингийн уугуул Иван Петрович Эдоков 1944 онд Алс дорнотын фронтын тэргүүн ангид алба хааж, дайнд оролцож явсан нэгэн. Горний Алтайн багшийн сургуулийг дүүргэсэн бэлтгэл хошууч И.П.Эдоков цэргээс халагдсаныхаа дараа тус сургуульд аспирантурт элсэж, эрдмийн зэрэг хамгаалсан ба түүхийн факультетийн захирлаар ажиллаж байв. Мөн Горно-Алтайн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн түүх, хэл, утга зохиолын салбарт 2006 оныг хүртэл ажилласан байна.

Тэрээр 1945 онд алс дорнотод алба хааж байх үеэсээ, Халхын голын зэвэгт мөргөлдөөний талаар сонирхон судалжээ.

Түүний дурссанаар самурай нарын хэрцгий балмад байдал мөн Зөвлөлт Монголын дайчдын баатарлаг дайчин үйл явдлуудын тухай үзэж харсан, дуулж мэдсэнийг нь нутгийн хүмүүсээс олонтоо сонсож байжээ. Монгол нутагт амь үрэгдсэн ч шарил нь олдоогүй зөвлөлтийн үйл олон дайчид бий гэх ба энэ тухай Читийн цэргийн эмнэлэгт шархны халуунаас болж нас барсан нэгэн дайчин ярьж байсан аж. Ахмад дайчин Эдоков маань гавьяаны амралтанд гарсныхаа дараа судалгааны ажлаа үргэлжлүүлж, Ойрад мужийн “Красной Ойротий” /Улаан Ойрад/ мөн “Звездая Алтая”   /Алтайн од/ сонинуудад нийтлэгдэж байсан өөрийн судалгааны сэдэвтэй холбоо бүхий мэдээ материалуудыг шүүрдэн үзсэн байна.

Istoriya 02

Тэр үеийн үйл ядлуудаас олон зүйл өнөө хэр бидэнд илэрхий бус үлдэж, гагцхүү дорнот талын наран л чимээгүйхэн дурссаар байх шиг сэтгэгдэл төрүүлсэн нь их л харамсалтай санагдсан аж. Эдгээр нь орон нутгийн түвшинд авч үзэх чухал асудлууд бөгөөд юуны өмнө Халхын голын тулалдааны үеэр шархны халуунаар нас барсан дайчдын дурсгалыг сэргээн мөнхжүүлэх явдал нэн чухлаар тавигдах ёстой. Тухайлбал Читид оршуулагдсан дайчдын шарил чандрыг төдийлөн, хайхралгүй, анхаарал тавилгүй хөсөр орхисон нь ч олонтоо бий аж. Дал гаруй жилийн өмнөх тэр дайныг 1945 онд бүрэн ялалтаар төгсгөх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхийн тулд 18 мянга орчим эрэлхэг дайчдын амьдрал золиослогдсон юм. Чухам ийм их үнэ цэнээр ялалт байгуулж өнөөдрийн гэрэлт амьдралыг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн юм шүү гэдгийг өнөөгийн залуус өсвөр үеийнхэнд хоногшуулан ойлгуулах явдал хамгийн эрхэм.

Монголд Халхын голын дайнд оролцогчдыг ихэд хүндэтгэж, эх орны их дайны дайчидтай адилтган үздэг. Монголын аль ч газрын музейд тэрхүү дайны зэвсэг техникийг үзмэр болгосон, гудамж талбайд баатруудыг алдаршуулан олонд таниулсан нь түгээмэл байдаг бол Оросод тэрхүү Халх голын дайнд оролцсон өөрийн орны дайчдын дурсгалыг хүндэтгэх талаар учир дутагдалтай байдаг гэхэд хилсдэхгүй байх. Читид буюу түүний орчимд нойрсож буй Халхын голын байлдаанд амь үрэгсэн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх явдал бас л удаашралтай байна. Өдгөөг хүртэл дурьдаж буй үйл явдлаас сэдэвлэсэн дорвитой кино бүтээх явдал ч дутагдалтай хэвээр.

Монголын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатараар удирдуулсан ажлын хэсэг 2009 онд Дорнот аймагт ажилласан. Уг ажлын зорилго нь Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярыг тус бүс нутагт тэмдэглэхэд шаардагдах зардлыг судлаж тодорхойлох явдал байв. Ажлын хэсэг хөшөө дурсгалуудыг үзэж, Халхын гол сумын музей, мөн тус сумын Хан Уул цогцолбор сургуульд зочилон, Халхын голын ялалтын тухай түүхэн дурсгалт зүйлүүдтэй танилцаж, сонирхсон. Тэгээд Зөвлөлт Монголын дайчид оролцсон ялалтын баярыг 8 сарын 22-28-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ үед буюу 2009 онд амьд сэрүүн байсан 1600 ахмад дайчдаас 76 дайчин уг ойн арга хэмжээнд оролцож байлаа. Одоо 75 жилийн ой хаяанд ирээд байна.

Уг ажлыг Монгол улсын Батлан хамгаалах яам, Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулах ба үйл ажиллагааны цөмийг уламжлал ёсоор Дорнот аймгийн Халх гол суманд төвлөрүүлэхээр төлөвлөсөн бололтой. Түүнчлэн ойн хүрээнд Монгол улсын баатар Л.Дандар, Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж, Монгол Оросын зэвсэгт хүчний дайчдын “Сэлэнгэ 2014” хамтарсан сургалтыг зохион байгуулах юм байна. Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдаас одоо Монголд 45 дайчин амьд сэрүүн байгаа ажээ.

Istoriya 01

М.Чевалковын нэрэмжит үндэсний номын сан, “Улаан Ойрад” сониноос санаачилсан 1939 оны үйл явдлын тухай богино хэмжээний киноны зураг авалт төгсгөлийн шатандаа явж байгаа ба энэ ажилд байгууллагын захирал Светлана Кимовна Штанакова ихээхэн тусалсан ажээ. Уг киног 1939 оны долоон сарын 18-ны үед “Красная Ойратия” сонинд нийтлэгдсэн Япон, Манжуурын өдөөн хатгалгын гол, өрнөл үеийнтухай үгүүллүүдээс сэдэвлэн бүтээжээ.

Зохиогчийн бичсэнээс үзвэл тэр өдрүүдэд японы арми “согтуугаар” атаkанд орсон. Үүнтэй зэрэгцээд Квантуны армийн штабаас зөвлөлт монголын цэргийн хэсгийг хордуулсан бодис буюу бактериологийн зэвсэг хэрэглэж хордуулах үйл ажиллагаа явуулж байна гэсэн цуу тараасан ба зөвлөлт Монголын цэргийн штабаас үүнийг эрээ цээргүй, ичгүүргүй худал явуулга, гүтгэлэг хэмээн хариу барьсан тухай бий. Кинонд өрнөж буй ноцтой үйл явдлын талаар цухас авч үзэхэд япончууд ийм үйл ажиллагаа явуулж байсан нь 731 дүгээр отрядын архивын баримтуудаас тодорхой илэрсэн байдаг.

1930 оноос самурай нар Хятад, Тува, Солонгос зэрэг оронд мөн өмнөд хятадад нууц лаборатори байршуулж, бактерлогийн бэлдмэлүүдийг туршиж байсан нь илэрхий болсон билээ.

1939 оны 7 сарын 27, 30-ны сонинд “Японы армийн өдөөсөн хилийн шинэ зөрчил”, “Японы өдөөн хатгалаг үргэлжилсээр байна” гэсэн гарчигтай үгүүллүүдийг нийтлэж, байлдааны үйл явцын зургуудад оновчтой, яруу тод тайлбар хийжээ. Дашрамд үгүүлэхэд уг сонинд сүүлийн үед бас нэг сонирхолтой баримтыг нийтэлсэн нь 1939 оны 7 сарын 25-нд японы армийн нэгэн цэргийн нисэх буудал дээр тэдний 19 байлдааны онгоц шатсан тухай зураг юм. Энэ зургийг манай армийнхан байрлалаа солих үеэрээ ажиглалт хийж, авсан бололтой.

Мөн “Красная Ойротая” сонинд япончуудыг Хасан нуурын дэргэд бут цохих тулалдаанд оролцсон нэгэн эмэгтэй дайчны шүлэг нийтлэгдсэнийг олж үзэв. Тулалдаанд оролцож явсан энэ найрагчийг Кузьмой Андрианов гэдэг бөгөөд

“Орос нутаг минь хэмээн дайчин эр дуу алдлаа

Энд самурай японы хөл гишгэх ёсгүй

Энд зандалчин чононууд үүрээ засах ёсгүй” хэмээн шүлэглэжээ.

Иван Петрович Эдоков тухайн үеийн сонин хэвлэлүүдэд улаан армийн дайчдаас ирүүлсэн захидлууд, сонирхолтой зурвасуудыг бас судалжээ. Тухайн жилүүдэд “Улаан Ойрад” сонины редакци залуус, өсвөр үеийнхнийг эх орныхоо төлөө ариун үйл хэрэгт уриалан дуудах, эх оронч хүмүүжил олоход нь нөлөөлөх зорилгоор ийм төрлийн нэг сэдэвт цуврал материалуудыг нэг бус удаа нийтлэж байсан байна. Тухайлбал улаан армийн дайчин П.Шираев “Зайлшгүй хүндлэгдэхийн тулд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй” хэмээн бичжээ. Тэрээр цэрэг хүн бичиг үсэг мэддэг байх нь нэн чухал гэдгийг захиж, дор хаяж долоодугаар ангиас дээш боловсролтой байх хэрэгтэй, түүнчлэн техниктэй сайн ажилладаг байх нь зайлшгүй шаардагдах зүйлсийн нэг юм гэснээс гадна захидалдаа өөрийн төрсөн нутаг усныхаа тухай бичсэн нь бий. Түүнчлэн улаан армийн дайчин М.Чалчиков эх оронч үзэл санааны тухай тунхаглаж, агуу их зөвлөлтийн ард түмний төлөө алба хааж байгаадаа туйлаас бахархалтай байдаг гэсэн бол Халхын голын эрэгт тулалдааны талбараас бичсэн бололтой П.Екинековийн захидалд өнгөрсөн жил Хасан нуурын эрэгт бид япончуудыг бут ниргэсэн. Өнөөдөр энд ч бас тэд санасандаа хүрч чадахгүй хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн байх.

Дайны цагийн шалгуураар дайчдын захидлаас зарим хэсгийг нь баллаж дарсан, зарим захидлууд нийтлэгдээгүй хоцорсон нь ч бий бололтой. Балбаков гэдэг дайчин нуувчинд бичсэн захидалдаа 8 сарын 23-ны өдрийн төлөө улаан армийн дайчдыг уулзалтанд уриалан дуудсан байхад байлдагч Базанов маш мэргэн буудаж сурсан тухайгаа илтгэн бичээд өнөөдөр бид эх орон ард түмнийхээ төлөө бүрэн итгэлтэйгээр тулалдаж байна хэмээжээ.  

“Красная Ойротая” сонины 9 сарын 2-ны дугаарт тулалдаан Квантуны групп бут ниргэгдсэнээр төгсгөл болж буй мэдээлсэн. Чайска аймгийн Култура хамтралын Комин, Суворов нарын тэргүүтэй дайчид Амурт Комсмолын үйл хэрэгт дайчдыг, залуучуудыг эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж, нэг ёсны алба хаахыг бас уриалж байв. Тэд дайны талбараас халагдаж очсон дайчид байсан болохоор ийнхүү дайчин үйл хэрэгт уриалах нь маргаангүй. Нуувчинд танилцаж нэр овгоо мэдэлцсэн А. Анишенко, И.Голево, К.Захарьева. Г.Мизонова. Тэд бүгд 1939 онд мөр зэрэгцэн тулалдаж явав.

Харин одоо “Красная Ойротий” сонины 9 сарын 06-ны дугаарт нийтлэгдсэн “БНМАУ-ын хилийн орчим дахь япон, манжуурын цэргийн бүлэглэлийн сүүлчийн үлдэгдэл нуран уналаа” гэсэн гарчиг бүхий нэгэн үгүүллийг авч үзье.

Үүнийг уншсан бүх л уншигчид тэр үед өөрсдөө тулалдааны талбараас энхийн мэдээ сонсон, уужим амьсгал авах шиг, доголон нулимстай, халуун мэдрэмжээр хүлээн авсан нь магад юм.

Ийнхүү Зөвлөлт холбоот улсын баруун хил орчим дахь нэгэн үеийн хатуу ширүүн түүхийг жирийн нэг орон нутгийн сонины хуудаснаас хамгийн бодитоор мэдэрч болохоор зураглагдан үлджээ. Энэ бол нэг талаараа фашистын Герман болон Польшийнхны үзсэн гарз хохирлын гэрч болох юм. Тун ч удалгүй Польшийн дүрвэгсэд Ойрадын нутаг болон Бийскд хүрч ирсэнээр үүнийг тайлбарлаж болох билээ.  

Бэлтгэсэн Алексeй Ивашкин /АБНУ-ын гавьяат сэтгүүлч/

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Манжерок” – Найрамдал нөхөрлөлийн дуулал

Горно –Алтайн “Вестник Горно-Алтайска” сониноос ирүүлсэн энэхүү

                 үгүүллийг сэтгүүлч Г.Төрмөнхийн орчуулснаар уншигчдад хүргэж байна. 

Manjerok 03            1966 онд Горно-Алтайн Манжерок сууринд болсон Зөвлөлт Монголын их наадмын 50 жилийн ойг 2016 онд тэмдэглэнэ. Энэ үйл явдалд зориулан “Вестник Горно-Алтайска” сонины редакциас цахим хуудсандаа шинэ цэс нээн, цахим аян өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ тухай дурсамж, мэдээллийг хэн ч гэсэн илгээж, олны хүртээл болгох боломжтой ажээ.

Вестник Горно-Алтайска сонины эрхлэгч АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин 13 настай жаал хүү байхдаа энэ үйл хэрэгт оролцож байснаа дурсан хуучилсан ба “Сэтгэлд хэтэрхий танил дотно нэгэн дууны аялгуунд тэр цагийн бүхий л дурсамж хадгалагдаж байдаг юм” хэмээн ахмад сэтгүүлчийн үгүүлсэн нь нэн сонирхолтой.

Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны /ЦТ ВЛКСМ/ захиалгаар Зөвлөлт Монголын оюутан зулуучуудын их наадмыг ийнхүү тэмдэглэсэн тэр жил Улаанбаатар хотод зөвлөлт монголын залуучуудын байгууллагын хооронд хамтран ажиллаж, харилцан туслалцах шинэ гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллүүд тухайн үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн байдаг.

Manjerok 02

Алдарт Чуйн их зам дээрх Манжерок тосгоноос холгүйхэн Манжерок нууран дээр, мөн Бийск, Барнаул Горно-Алтай хотуудыг хамруулан явагдсан тэрхүү их наадмын тухай цөөнгүй мэдээлэл архивт хадгалагдаж үлджээ.

Их наадамд “Манжерок” дууны зохиогчид болох яруу найрагч Наум Олев, хөгжмийн зохиолч Оскар Фельцман нар оролцож, эргээс нь дотогш 30 метрийн зайд нуурын мандал дээр зассан тайзан дээрээс бүх оролцогчдод хандан үг хэлж, дуу хоолойгоо өргөж байв. Энэ бол 1966 оны 8 дугаар сард юм. Тэнд болсон үйл явдлын тухай Эдита Пьехагийн “Хөх түүдэг” дуу цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж байсныг тэр үеийнхэн бүгд санаж байгаа байх. Түүнчлэн хязгаар нутгийн уугуул иргэн Николай Воробьевийн хэлснээр бол “Манжерок” дуу бараг хагас зууны турш хязгаар нутгийнхны бахархал болсоор ирснээс гадна эстрадын тайзан дээр үнэнхүү алдаршиж чаджээ.

                Сэтгэлд тод үлдсэн бас нэг дурсамжыг сөхөхөд нуурын мандлыг “чилим” буюу усны самар битүү бүрхсэн байсансан. Энэ ховор ургамлын ургаж, боловсрох үе нь нуурын ёроолд өнгөрдөг ба боловсорч гүйцээд ийнхүү мандал дээр цэцэглэн хөвдөг юм. Тухайн үеийн дүр зургийг харахад нуурын мандал олон мянган эвэртэй толгойнууд хөвж байх шиг сэтгэгдэл төрүүлж байсансан. Хязгаар нутгийн эртний хүмүүс түүнийг “чөтгөрийн самар” хэмээн нэрлэж, элдэв зүйлд ихээр хэргэлдэг байсан ба улаан номонд орсон ховор ургамал юм. Сүүлийн үед энэтхэг, хятадад энэ ургамлыг тарималжуулан хэрэглэдэг болжээ.

                Фестивалын үеэр нуурын мандал дээр банз модоор үлэмж том талбайг эзэлсэн, хотхон байгуулж, нуурын хөвөөг орлохуйц элсэн төгөл хүртэл гаргасан байсныг тодхон санаж байна. Хэдий усны мандал дээр ч гэсэн тэнд 25 градус хүртэл зуны наран ээж, хүүхэд залууст гойд сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэнд бас В.И. Лениний нэрэмжит пионерийн лагерийг бий болгосон нь амарч тухлах хэсэг, хооллох газар, гар бөмбөг болон бусад спорт тоглоом тоглох стадион, урлагийн тогтлолт хийх тайз, үзэгчдийн танхим бүгдийг цогцлоожээ. Нэг үгээр хэлбэл өсвөр үеийнхний томоохон цогцолбор болсон байсан юм.

Их наадам эхлэхийн өмнө Монголын оролцогчидын түрүүч нь Кош-Агачийн районы Ташант сууринд ачааны машинаар ирцгээсэн. Түүний араас гал дөлөөр ассан хүүхэд залуусыг суулгасан 20 орчим ПАЗ автобусны цуваа Улаанбаатараас гарч, Чуйн их замаар цувран ирсэнсэн. Тэдний дунд бяр хүчит бөхчүүд, мэргэн буудагчид, сур харваачид, авьяаслаг жүжигчид, уран сайханчид олноороо байлаа.

Москвагаас жүжигчин Сергей болон Кирилл Столяров, хөгжмийн зохиолч Оскар Фельцман, дуучин Эдита Пьеха, акробат гимнастикч Геннадий Попов нар хүрэлцэн ирсэн. Тэд бүгдээр хамгийн эхний автобусаар ирсэн бөгөөд дашрамд үгүүлэхэд Геннадий Попов бол Горно –Алтайн Ойрад угсааны хүн байлаа.

                Manjerok 01          

            “Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү” хэмээн эгшиглэх тэр л дууны аялгуу их наадмын оролцогчдын сэтгэлд мартагдашгүй, гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Мэдээжийн хэрэг Монголын хөвгүүд охид энэ дууг сонсоод муухан ойлгож байсан ч дагаж дуулсаар “Манжерок -Дружба найрамдал” гэдэг үгийг хурдан хугацаанд, бүгдээрээ сурцгаасан юм. Энэ үг нэг ёсондоо их наадмын таних үг /парол/ нь болж байлаа. .

                Тэндэхийн иргэд, оршин суугчид нэг их төвөггүйгээр наадмын бүс буюу залуусын хотхонд зочилцгоох бололцоотой байсан санагдана. Оршин суугчид болоод Монголын оролцогч залуус танилцаж, нэр хаягаа ч солилцоцгоож байв.

                Их наадмын нэгэн хүндэт оролцогч Геннадий Поповын үзүүлбэрүүд хүүхэд залуусын чухам цөсийг хөөргөж байсан бөгөөд хоёр пудийн жинтэй, /гир/ мөн түүнээс хэдэн хувь хүнд бөмбөлөгөөр ээлжлүүлэн, ямарч хүч гаргахгүйгээр чөлөөтөй жонглердэж, нэг гар дээрээ зогсож, таваас зургаан метрийн өндөр дэх нарийн тросон дээгүүр бэхэлгээгүйгээр явж байсан нь гайхамшиг гэхээс аргагүй. Энэ гайхамшгуудыг үзүүлэгч маань үзүүлбэрийнхээ дараа инээмсэглэн, гарын үсгээ түгээж байсныг санаж байна. Монголын хөвгүүд түүний уран чадварт ихэд татагдаж, буй нь илэрхий байлаа.

Их наадмын хоёр дахь өдөр Алтайн залуучууд сонины шинэхэн дугаар уншигчдын гар дээр ирэхэд, сэтгүүлч Борис Майоровын бичсэн “Дуудлага” үгүүлэл нийтлэгдсэн байсан. Энэ үгүүлэлд Геннадий Поповын Париж дахь Эйфелийн цамхагийн орой дээр өрөөсөн гар дээрээ зогссон тухай нь үгүүлсэн байв. Тэрхүү үгүүллийн хайчилбар одоо хүртэл суурингийн архивт хадгалагдаж үлджээ

. Наадамд Монголоос ирсэн бөхийн спортын тамирчид үлэмж хүчтэй байсан ба бөхийн барилдааны үзүүлэх тоглолт нь маш сонирхолтой хийгээд амжилттай болсон юм.

                Тэр үеэр буудлагын тэмцээнд оролцсон нэгэн мэргэн буудагчийн нэр алдрыг мэдэж чадаагүй нь харамсалтай. Тэр буудагч 50 метрийн зайнаас 10 удаа буудахдаа бүгдэд нь хамгийн дээд оноо авч хүмүүсийг бишрүүлж байв. Тэрээр энэ бол эх орны дайнд оролцон, тулалдаж байсан дайчин эр бөгөөд дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн билээ.  

                Монголоос ирсэн сур харваачид бас бахархам сайхан харваж, нумнаас тавьсан сум нь онох байгаа хүртэл шунганан нисэлдэж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэдгээр харваачид бүгд л өсвөр, залуучууд байсан болохоор асар туршлагажсан мастерууд очсон гэж хэлэх нь дэгс болох байх. Гэсэн ч бидэнд тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсныг бодоод жинэхэнэ мастеруудтай харьцуулбал чухам ямар байсныг яахин мэдэх.

                Их наадмын талбарт өдөр бүр найрамдал, хайр энэрэл, эх орны сэдэвт аялгуут дуунууд эгшиглэж, үзэгчдийн талархалын мэдрэмжээр нэлэнхүйдээ гэрэлтэн, үзэгчдээс тэдэнд цэцгийн баглаагаар мялаалга өргөсөөр байсансан.

Харин өнөөдөр тэрхүү нуурын эргээс холгүйхэн уулын цанын бааз байгуулагдан, аялал жуулчлалын цогцолбор бий болж байна. Замын дагууд өвөлд нь цанын бааз ажиллаж зунд нь амралт, жуулчлалын газрын үүд хаалга байнга нээлттэй байх юм.              

                Чуйн их замаас нуурын суурин хүртэл нуур хүртэл дардан сайхан засмал зам тавигдажээ. Тэнд далайн түвшинээс 1228 метрийн өндөрлөгт бүхий Малая Синюха уулын оргил өөд өргөгч татлагаар дамжин гарч, Алтай дахь Артем Игнатенкогийн сүм болон олон зүйлийг дээрээс нь харж болно. Ижилгүй сайхан олон зүйл хуралдан тогтсон энэ нутагт жуулчдын бааз, орон байрнууд олноор бий болж, энэ цагийн нэгэн онцлогийг илтгэх, аяллын бизнес цэцэглэн хөгжиж байгаа билээ.      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газраас мэдэгдсэн нь

Сүүлийн үед зарим телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацагдаж байгаа “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр худал хуурмаг мэдээлэл, өөрсдийнхөө үзэл бодлыг зохион байгуулалтайгаар түгээн иргэдийг талцуулан хагаралдуулж байгаа нь бидний цөөхөн монголчуудын дунд байж болшгүй үзэгдэл юм. Тиймээс үндэсний аюулгүй байдалд харш, хэт туйлширсан үзэл бодлоо олон нийтэд тулгаж, нэвтрүүлэгт оролцсон иргэдийн яриаг өөрсдийн хүсэл зорилгод нийцүүлэн эвлүүлсэн, занан сүрдүүлсэн нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлагуудын талаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэртэй арга хэмжээ авах болсноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Засгийн газраас мэдэгджээ

УИХ-ын гишүүн Х.Батулгын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандсан ил захидал

Төмөр замын маргаантай асуудлуудын тухай 100 чухал сэдэв нэвтрүүлгийн талаар Засгийн газраас сандран мэдэгдэл гаргаж, Ерөнийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дуудаж, загнасны дараахан тэрбээр Ерөнхий сайд Алтанхуягт дараах захидлыг хүргүүлжээ.

Battulga 01МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна.

Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;

2. Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;

3. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;

4. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.

Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа. Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий. Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.

Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.

Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан. Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм. Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх "гавъяа"-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!

Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга

Х.Батулга хэнд хандаж, юу ярив

100 чухал сэдэв нэвтрүүлэгтэй холбоотойгоор Ерөнхийлагч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Батулгыг өрөөндөө дуудаж донгодосны дараа Х.Батулгад сурвалжлагчид ийнхүү ярьжээ.   

Battulga 03

Х.Баттулга: Эдийн засаг эрлийзэж эхэллээ гэсэн царигийн талаарх нэвтрүүлэг юм л даа. Улс төрчид бид нар ард түмнээс сонгогддог. Сүүлийн үед сонгуулиар лист гэдэг юм гараад ирсэн. Ардаа эзэнгүй улс төрчид гарч ирсэн. Энэ хүмүүс ямар ч хариуцлага байхгүй, амласан юм байхгүй. Лист гэдэг юмаар ороод ирсэн маш амар улс төрчид болсон.

Энэ эрх мэдлээрээ ард түмний амьдралыг сайжруулах гэж гарч ирчихээд өөрсдийн хэдхэн гэр бүл, хэдхэн бүлэглэлийн төлөөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ өөрөө Монгол улсад хоёрдмол сэтгэлзүй гарч ирсэн. Ард түмнээ гээд яриад л байдаг нөгөө талд нь амин хувиа яриад байдаг. Тодорхой асуудлыг ямар нэгэн байдлаар мэдээлж байгаа юм. Эрлийз нь гэнэ үү хурлийз нь гэнэ үү энэ бол дараагийн асуудал. Бидэнд тодорхой хэмжээгээр үндэсний үзэл байх хэрэгтэй. Улс төрчид аймхай хүмүүс. Эрээ цээргүй давраад байгаа улс төрчдийг тодорхой хэмжээгээр айлгая л даа.

Далайд гарцгүй орны хамгийн том дэд бүтэц бол төмөр зам. Энэ төмөр зам монголын үндэсний эрх ашгийг хамгаалсан, Монголын төрийн бодлогыг багтаасан нэг сет ёстой юм. Эрлийз цариг боллоо. Эрлийз шийдвэрийг эрлийз талдаа хүмүүс гаргалаа.

Төрд байгаа эрлийзүүд төрийн бодлогыг гэж ярьж байгаа юм. Наадах чинь мушгиж байгаа хэлбэр. Бүгдээрээ нэг улсаас хараат боллоо. Эрлийз бодлого гэхгүй яахын.

Хийхгүй гэвэл хийхгүй. Хийе гээд зорих юм бол газаргүй улс орнууд хиймэл газар хийгээд юм хийж болоод байхад газар нутагтай манай улс тийм ч юм, тэр ч юм  болохгүй гээд яриад байвал юу ч хийж чадахгүй. Юу ч хийлэгдэггүй систем сүүлийн 20 жилд тогтоод ирсэн байна. Энийг нураах хэрэгтэй. Өнөөдөр Дорнодын Тамсагаас нефт гарч байгаа юу, гарч байгаа. Урагш нь зөөж байгаа юу, зөөж байгаа. Яагаад тэнд нефт боловсруулах үйлдвэр барьдаггүй юм гэхээр “Нөөц нь жаахан юм гэнэ лээ” Зүүнбаянгаас түүхий нефт зөөж байгаа юу, Сайншандаар бас л урагшаа зөөж байгаа. Боловсруулах үйлдвэр баръя гэхээр “Өтгөн юм гэнэ лээ” гэж хэлдэг. Төсөл нь байна уу, байна. Ерөөсөө бүх зүйлийг болохгүй гэдэг.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААР-

Х.Баттулга:Орон нутгийн өгсөн газар дээр нь өрөм хайгуул хийж эхэлсэн. Судалгаагаар 200 гаруй метр газар шавартай байсан. Тэгэхээр нь бид нар өөр газар руу нүүгээд өрөм тавьж эхэлсэн. Хөрсний судалгаа нь гарчихсан. Өнгөрсөн, баларсан юмыг гаргаж ирээд өнөөдөр ерөнхийлөгч ярьж байна. Ерөнхийлөгч гэхээрээ ухаантай хаан хүн биш.Нэгдүгээрт аж ахуйн ажил мэдэхгүй, хийж байгаагүй. Шавар гэдэг юмыг ярьж байсан хүн нь Ерөнхий сайд асан Энхсайхан. Энэ хүнийг ярьдаг юмыг л ярьж байгаа.

Энхсайхан гэдэг хүнийг өнөөдөр хэн бэ гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр ажлыг нь гардаад явж байсан хүнээс юм сонсоогүй байж, хөндлөнгийн хүнээс юм сонсоод ярьж байгаа Ерөнийлөгч өөрөө хариуцлаггүй байна гэсэн үг.

Ерөнхийлөгч дээр ороход яагаад дугараагүй вэ гэвэл нэгдүгээрт надад дуугарах цаг өгөөгүй, зөвшөөрөл өгөөгүй. Би бас төрөө хүндэлж байна. Ерөнхийдөө 20 гаруй минут ярих байх гэж бодсон. Буруу мэдээлэл бэлдэж гарч ирээд л ярьсан. Би төрөө хүндэлж байгааг л харуулсан. Дотроо маш их бухимдалтай байсан. Тийм үед хүмүүс “Яагаад дуугараагүй  юм. Ёстой нэг алуулж байна” гэж ярьж байсан. Төрдөө алуулах иргэн хүний хувьд бол үүрэг. Гэхдээ тэндээс маш буруу мэдээллүүд гадгаш нь цацсан.

“Машинаар нүүрс зөөхөд цагдаа зогсоодог юм. Вагонаар нүүрс зөөхөд далай хүрдэг юмаа” гэсэн. Тийм юм байхгүй. Аж ахуй мэдэхгүй хүний нэг зовлон л доо. Вакум орчинд орчихсон. Насаараа дарга хийсэн хүний алдаа л байхгүй юу. Хүн болгон алддаг. Тэр хүн алдаж байна гэсэн дүгнэлт дотор байсан. Би аж ахуй эрхэлж Аж ахуйн хоёр яамыг толгойлж байсан хүн.  

Эх сурвалж Monngol HD

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ