Download Firefox
Download Firefox

Tuesday, Nov 12th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

АБНУ-ын төлөөлөгчид Баян-Өлгий аймагт

Саяхан Баян-Өлгий аймагт ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын төлөөлөгчид ирж, боловсрол, түүх соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр тодорхой ажлууд өрнүүлэн уулзалтууд хийж, хамтран ажиллаа.

Төлөөлөгчдийн энд ажиллах нэг гол чиглэл нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 74 жил, уг дайны эхлэл болох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хил орчмын бүс нутгуудад хамтын ажиллагааны чиглэл, хамтран хийх ажлуудын талаар мэдээлэл, санал солилцох уулзалтууд байсан бөгөөд энэ чиглэлээр Зайд дунд сургууль дээр хийсэн уулзалтын үеэр АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, ОХУ-ын гавъяат сэтгүүлч, Горно-Алтайск хотын депутат, Вестник Горно-Алтайск сонины редактор Алексей Сергеевич Ивашкин тэргүүтэй төлөөлөгчид, эх орны дайны жилүүдэд Монгол улсаас Зөвлөлтийн дайчдад зориулсан тусламжийн зүйлсийг (бэлэг) фронт хүргэж, эх орны дайнд оролцон, ялалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан Хашхынбай агсаныг “Фронтовник” одонгоор нэхэн шагнасныг түүний үр хүүхдүүдэд, мөн Ховд аймгийн сэтгүүлч, Ховдын толь сонин, www.mongolgarag.mn мэдээллийн цахим сайтын редактор Гонгоржавын Төрмөнхийг “Ажилчин тариачны улаан армийн 100 жилийн ойн хүндэт медал”-иар шагнаасныг тус тус гардуулав.

Г.Төрмөнх нь XIX-XX зуунд Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт өрнөсөн улс төр, цэргийн олон сурвалжит, адармаат үйл ажиллагаа, Халхын голын дайн, түүний урьтач нөхцөл хожмын хэрэг явдлууд, агуу их эх орны дайн болон түүнийг тойрсон асуудлуудыг судлан сурвалжлах, Оросын болон зарим орны сэтгүүлчдийн бүтээлүүдийг орчуулан Монголын уншигчдад хүргэх, судалгаа шинжилгээнд тулгуурласан үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр 2013 оноос амжилттай ажиллаж ирсэний учир түүнд энэ шагналыг олгосон ажээ.

Төлөөлөгчид АБНУ болон Монголын баруун хилд ойрхон аймгуудын хооронд эдийн Засаг худалдааны харилцааг эрчимжүүлэх талаар холбогдох хүмүүстэй санал солилцож, уулзалтууд хийснээс гадна Баян-Өлгий аймгийн ахмад дайчдыг хүлээн авч уулзан, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн Баруун Монгол дахь орос хэлний хөдөлгөөн төслийн хүрээнд Горно-Алтайн их сургуулийн багш оюутнууд энэ өдрүүдэд Баян – Өлгий аймагт ажиллаж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад хичээл зааж, орос хэлийг хэрхэн амжилттай сурч, улмаар ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийн талаар зөвлөгөө өгсөн. Төслийн багийн багш, оюутнууд тэндээсээ Ховд аймгийн зорьсон ба энэ чиглэлээр Ховд аймагт 7 хоног ажилласан юм.

АБНУ-аас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов, дэд дарга Андрей Жуков нар ажиллаж, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай харилцаа тогтоон, эдийн засгийн худалдааны талаар харилцан ашигтай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм.

Нэрт найрагч Х.Эрдэнэбаатар агсаны “Уулсын дуулал” цомгийн нээлт боллоо

МЗЭ-ийн эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны “Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлтэнд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 10-ны үдэш Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болов.

Энэхүү үйл ажиллагаанд нэрт найрагч агсаны ойр дотны хүмүүс утга зохиолын болон уран бүтээлийн нөхөд нь түүний тухай дурсамж сэргээж, шүлэг зохиолоос нь уншиж, халуун яриа өрнүүлж байснаас гадна шүлгэнд нь ая дан тааруулсан олон сайхан дуунуудыг мэргэжлийн дуучид уран бүтээлчид дуулан үзэгчдийн сонорыг мялаав.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга, мөн аймгийн Аудитын газрын дарга асан Л.Галбадрах Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсаны нэрээр нэрлэгдсэн сан байгуулагдсаныг мэдэгдэж, сангийн гэрчилгээ, тамга тэмдэгийг төрсөн охин Э.Янжинлхамд нь гардуулж өгсөн юм. Сангийн тэргүүн Э.Янжинлхам болоод үүсгэн байгуулагчид хэлэхдээ “энэхүү сангийн үйл ажиллагаа нь нутаг орондоо утга зохиол, яруу найргийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж хамтран ажиллах, өсвөр залуу найрагчид, уран бүтээлчдийг дэмжихэд чиглэгдэнэ” гэсэн юм.

Цомгийн нээлт хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь “Алтай” салбарын удирдлага, хамт олон мөнхүү Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, найрагч агсаны төрсөн нутаг Дуут сумын удирдлага хамт олон, Жаргалант сумын удирдлага, хамт олон, аймгийн бусад байгууллага, газруудын төлөөлөл, найз нөхөд болон дэмжигч бусад хүмүүс хүндэтгэл үзүүлж, Х.Эрдэнэбаатар санд хандив өргөсөн юм.      

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ

11111111111

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:
Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.
Иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан тэтгэмж авах хүсэлт гаргахдаа доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:
өргөдөл;
1 хувь зураг;
нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС ЭХЛЭН ОЛГОНО.

ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ.

САР БҮР ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН САРЫН 20-НООС ХОЙШ, УЛИРАЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН УЛИРЛЫН СҮҮЛИЙН САРЫН 20-НООС ХОЙШ ТУС ТУС ОЛГОНО.

БНСУ-д 2018 оны "Е-9" визийг шинээр 56 мянган хүнд олгоно

95673d407514283ec2973f12ffb5e55d94372106

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд
- Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
- Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
- Загас агнуурын салбарт 2 600,
- Барилгын салбарт 2 400,
- Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Гадаад паспортын хугацаа дуусвал сунгахгүй, шинээр олгоно

gadaad passportЗасгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан. Гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээний хэвийн байдал алдагдахаар байсан.

Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой.

Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлэв.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Гадаад хэргийн сайдын 2006 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний энгийн гадаад паспортын загвар”-аар ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс гэрээний дагуу бэлдэцийг хүлээн авч, ”Титан Интернейшнл ХХК-иар үндэсний энгийн гадаад паспортын бичилтийг хийлгэж, Монгол Улсын иргэнд гадаадад зорчих эрхийн үйлчилгээг үзүүлдэг. ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэр нь гэрээний дагуу төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийг нийлүүлдэг.

ДБХС-гийн 25 жилийн ой болон Их говийн зургаа

Ikh goviin zurgaa 1Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь Монголын анхны байгаль хамгаалах төрийн бус байгууллага гэгдэж байгаа бөгөөд өдгөө байгуулагдсаны 25 жилийн ой нь тохиож байгаа юм байна. ДБХС-гийн Ховд дахь салбараас ойн арга хэмжээнд зориулан энэ сарын 18-ны өдөр гэрэл зургийн үзэсгэлэн танилцуулга, уулзалт зохион байгуулсан нь тус байгууллагаас орон нутагт тэр дундаа баруун бүс нутагт явуулсан үйл ажиллагааг гэрэл зураг, ведио бичлэг, богино хэмжээний баримтат кино, жүжигчилсэн тоглолт, шторк, тайлбарын хэлбэрээр богино хугацаанд багтаан хүмүүст хүргэх хөтөлбөртэйгээр явагдсан юм.

Эдгээрээс харахад ДБХС нь амьтан хамгаалах талаар дагнан ажилладаг нь харагдаж байсан ба өнгөрсөн өвөл хаврын улиралд бөхөн, хар сүүлт зэрэг амьтдад тохиолдсон мялзан төст өвчины гамшигт дахин нэрвэгдэхгүй байгаасаа гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байлаа. Мөн Мянган угалзтын нуруу хийгээд бусад газарт оршин амьдардаг аргаль, янгир, ирвэс шилүүс чоно, үнэг зэрэг зэрлэг ан амьтдын бодит амьдралыг хамгийн ойрхноос харуулсан ведио бичлэг хүмүүст нэгийг бодогдуулсан нь лав. ДБХС болон хамтрагчдаас сүүлийн жилүүдэд хулан, монгол бөхөн, хар сүүлт, тахь, хавтгай, мазаалай гэсэн Монголын говьд амьдардаг дэлхийд нэн ховордсон зургаан төрлийн амьтныг “Их говийн зургаан эрдэнэ” хэмээн дээдлэж хамгаалах хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар энэ үеэр тод томруун илэрхийлсэн бөгөөд тухайн сэдвээр магтаал дуулал, зохиолгон жүжигчилсэн тоглолтонд ашигласан нь сонирхолтой байсан юм.

Ikh goviin zurgaa 2Энэхүү арга хэмжээнд ДХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Улаанбаатар хот дахь удирдлагын төлөөлөл болон Ховд аймгийн Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан мөн хамтран ажилладаг холбогдохбусад байгууллагын төлөөллүүд оролцсон юм.  

Сэтгүүл зүй болон боловсролын чиглэлээр хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ОХУ –ын АБНУ болон Монгол улсын баруун аймгуудын сэтгүүлчид, боловсролын салбарынхны хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдсанаас гадна Баян-Өлгийд аймагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвтэй хамтран Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд боловсролын байгууллага дээр SANY0003Орос хэлний сургалтыг чанаржуулахад чиглэгдсэн уулзалт, ярилцлага хэлэлцүүлгүүд явагдав.

2017 оны 5, 6 дугаар саруудад Улаанбаатар хот дахь ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвийн салбаруудыг зарим аймгуудад байгуулсанд баруун бүсийн аймгууд багтсан байдаг. Ховд аймагт энэхүү төвийг байгуулахдаа аймгийн БСУГ-ыг түшиглсэн бол Баян-Өлгий аймагт тусад нь бие даасан байдлаар тусгай өрөө тасалгаа, сургалтын танхимтай, тогтмол үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын зарчмаар зохион байгуулсан байна. 

ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ын төвийн салбар, Ховд аймагт төвтэй “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин, АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Александрович Жуков, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төвийн эрхлэгч К.Жулдыз, Ховд аймагт төвтэй Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнх, сэтгүүлч П.Гантөмөр, Баян-Өлгий аймаг дахь МСЭ-ийн салбар зөвлөлийн дарга Б.Өмирбек нар болон тус аймгийн сэтгүүлчид, сургуулийн удирдлагууд багш нар сурагчид болон холбогдох бусад хүмүүс оролцсон.

9 дүгээр сарын 13-ны өдөр баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын ахлах ангийн ангийн сурагчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага, мөн сурагчид оюутнууд орос хэл сонирхон судлагч иргэд олон нийтийн дунд Орос хэлний мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдсэн лекц, сургалт, 9 дүгээр сарын 14-ны өдөр Монгол улсын баруун аймгууд (Ховд, Баян-Өлгий, Увс) болон ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүдийн уулзалт, Баян-Өлгий аймгийн “Зайд” хувийн дунд сургууль дээр багш нар, сургуулийн удирдлага, судлаачид, сэтгүүлчдийг хамруулсан “Орчин үеийн ерөнхий боловсролын сургалтын чиг хандлагийн тухай” хэлэлцүүлэг, ярилцлага, гадаад хэлний нээлттэй хичээлүүд, түүнчлэн ОХУ-ын СШУМ-ын төв дээр лекц сургалтууд, 9 дүгээр сарын 15-ны өдөр сэтгүүлчдийн чөлөөт уулзалтууд өрнөсөн юм.Zaiad 1Эдгээр арга хэмжээний үеэр хоёр улсын хил орчмын муж, аймгуудын сэтгүүлчдийн байгууллагууд мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, экспидиц зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бол багш нар болон ахлах ангийн сурагчдыг цөм болгон, зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгийн үеэр гадаад хэлний сургалтыг тойрсон дэвшилттэй шинэлэг санаа оноонуудаа солилцсоноос гадна, санал зөрөлдөөнтэй зөрчилтэй асуудлуудын талаар халуун яриа өрнүүлсэн юм. Тухайлбал Зайд дунд сургуулийн сурагчид өнөөгийн байдлаар Монгол, Казак, Англи, Орос, Турк, Герман гэсэн зургаан хэлний хичээлийг тусгай хөтөлбөрөөр үзэж байгаа аж. Гэвч ерөнхий эрдэмийн суурь боловсрол ээзмшихийн хажуугаар ийн олон хэлний хөтөлбөр үзэх нь сургалтыг саармагжуулах сөрөг үр дагавартай байж болзошгүй талаар зарим судлаачид багш нар ярьж байсан.

ОХУ-аас ирсэн Алексей Сергеевич Ивашкины ярьснаар Britan English буюу Британи аялгад суурилсан англи хэлний хөтөлбөр үзэж байгаа нөхцөлд зэрэгцүүлээд Немц хэлний хөтөлбөр үзэх нь сөрөг үр дагавартай. Учир нь немц хэл бол америк аялгатай төстэй хийгээд их хатуу хэл учир сурагчдын англи хэлээр ярьж сурахад төвөг учруулах самууруулах магадлалтай хэмээн анхааруулсан юм.

“Зайд” дунд сургуульд Германаас уригдан ирсэн Немц хэлний багш, мөн олон улсын байгууллагаас уригдан ирсэн Англи хэлний багш зэрэг гадаад багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл заадаг юм байна.

zaiad 2Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төв нь тогтмол сургалт явуулахаас гадна, ОХУ-ын тухай мэдээлэл таниулга зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулан зохион байгуулж, сурагчид оюутнуудыг ОХУ-ын их дээд сургуулиудад сонгосон мэргэжлээрээ элсэн суралцахад нь бэлтгэж, оюуны дэмжлэг үзүүлэх зэргийг чухалчилан ажиллаж байгаа тухай эрхлэгч К.Жулдыз танилцуулсан. ОХУ-ын төлөөлөгч хэлэхдээ “Ховд аймагт байгуулагдсан төв нь хэрхэн ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Уг төвийн үйл ажиллагааг дунд сургуулиуд руу хандуулах, түүнчлэн Ховд их сургуультай нягт хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй гэсэн бидний  санал зөвлөмжийг дамжуулж өгнө үү” хэмээн Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнхөөс хүссэн юм.

Мэтгэлцээний дүр зураг

 

Asuuh asuult Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг дөрвүүлээ хамт сууж үзэв. Тэгсэн нэг ах маань

- үзэг, цаас аваад ир гэж" байна.
- Яах гэж байгаа юм гэсэн
- тэмдэглэнэ гэж байна. Тэгээд гурвуулангийнх нь дунд тавьсан нийтлэг асуултуудын хариулсан байдал дээр тус тусад нь оноогоо хэл гэж байна. Хоёр, хоёроороо баг болоод оноо өгөв. Мэтгэлцээн дуусахад манай нэгдүгээр багийн үнэлгээгээр
- босоо Ганбаа 7.5 оноо,
- женко Баттулга 0.5 оноо,
- харин М.Энхболд 0 оноо авчээ. Нөгөө ахын маань хоёрдугаар багийн үнэлгээгээр

- М.Энхболдод мөн 0 оноо,
- женкод 1.0 оноо,
- босоо Ганбаад 7.0 оноо өгсөн байв.
Ажиглагдсан зүйл гэвэл MN телевиз маань хэн Засгийн эрхэнд гарна түүнд тал засдаг байдлаа хадгалсаар байгаа нь харагдав. Юу гэвэл нэр дэвшигчдээс тус тусаас нь цохож асуусан асуултууд дээр М.Энхболдоос бараг 50-60 хувьд нь захиалгат асуулт асуув.
"Дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрыг удирдаж, "мундаг хүнд ажил" хийж байх үедээ та тэр бүхнийг яаж эвийг нь олж байсан бэ?" гэх ч юм уу "Таныг аядуу зөөлөн зан чанартай гэж хүмүүс хэлдэг энэ "добрий", "аятайхан" зан чанар тань улс төрд арай зөөлдөхгүй юу" ч гэх шиг хөх инээд хүргэмээр, урьдаас захиалгаар бэлдүүлчихсэн асуултууд байсан бол Х.Баттулгаас дандаа өөр лүү нь дайрсан асуултууд "гэр бүлийнхээ түүхийг ярь", "хүү чинь хар тамхичин гэж байгаагаа тайлбарла" ч гэж байх шиг. Ганбаатараас бол дундаж маягийн асуултууд, заримдаа дайрсан асуулт ч орж ирж байлаа. Ер нь ямар ч асуултууд дээр Сайнхүүгийн Ганбаатар нөгөө хоёроосоо тохой байтугай алд дэлэмээр илүү гэдгээ аархан харуулсан бол Х.Баттулга ярианы эв дүй муутай, бас зарим асуултан дээр шоконд орох байдал ажиглагдсан. М.Энхболдын хувьд хэлж өгөөд цээжлүүлчихсэн юм шиг, ерөнхий бөгөөд бөөрөнхий, жижүүрийн үгээр бүх асуултыг аргацааж өнгөрөөв. Ер нь асуултынхаа мөн чанарыг ойлгохгүй ч байгаа юм шиг, их л өрөвдөлтэй харагдав.
Үнэхээр боловсрол тааруу хүн гэдэг нь ч тодорхой мэдэгдэв. Х.Баттулга ч бас боловсролын түвшин базаахгүй гэдгээ харуулав. босоо Ганбаа болуул бүх асуултанд үндэслэлтэй, гаргалгаатай, хожим нь барих барьцтай, баримт нотолгоотой, жинэхэнэ гавалтай хүн шиг хариулж аархсан гэдгийг өмнө нь хэлсэн.
За ийм л мэтгэлцээн боллоо доо. Ард түмэн маань мундаг юм чинь юу эс андахав дээ, тодорхой ажиглаа байлгүй дээ !

Г.Мөнх

- женко Баттулга 0.5 оноо, 
- харин М.Энхболд 0 оноо авчээ. Нөгөө ахын маань хоёрдугаар багийн үнэлгээгээр 
- М.Энхболдод мөн 0 оноо, 
- женкод 1.0 оноо, 
- босоо Ганбаад 7.0 оноо өгсөн байв. 
Ажиглагдсан зүйл гэвэл MN телевиз маань хэн Засгийн эрхэнд гарна түүнд тал засдаг байдлаа хадгалсаар байгаа нь харагдав. Юу гэвэл нэр дэвшигчдээс тус тусаас нь цохож асуусан асуултууд дээр М.Энхболдоос бараг 50-60 хувьд нь захиалгат асуулт асуув. 
"Дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн Засгийн газрыг удирдаж, "мундаг хүнд ажил" хийж байх үедээ та тэр бүхнийг яаж эвийг нь олж байсан бэ?" гэх ч юм уу "Таныг аядуу зөөлөн зан чанартай гэж хүмүүс хэлдэг энэ "добрий", "аятайхан" зан чанар тань улс төрд арай зөөлдөхгүй юу" ч гэх шиг хөх инээд хүргэмээр, урьдаас захиалгаар бэлдүүлчихсэн асуултууд байсан бол Х.Баттулгаас дандаа өөр лүү нь дайрсан асуултууд "гэр бүлийнхээ түүхийг ярь", "хүү чинь хар тамхичин гэж байгаагаа тайлбарла" ч гэж байх шиг. Ганбаатараас бол дундаж маягийн асуултууд, заримдаа дайрсан асуулт ч орж ирж байлаа. Ер нь ямар ч асуултууд дээр Сайнхүүгийн Ганбаатар нөгөө хоёроосоо тохой байтугай алд дэлэмээр илүү гэдгээ аархан харуулсан бол Х.Баттулга ярианы эв дүй муутай, бас зарим асуултан дээр шоконд орох байдал ажиглагдсан. М.Энхболдын хувьд хэлж өгөөд цээжлүүлчихсэн юм шиг, ерөнхий бөгөөд бөөрөнхий, жижүүрийн үгээр бүх асуултыг аргацааж өнгөрөөв. Ер нь асуултынхаа мөн чанарыг ойлгохгүй ч байгаа юм шиг, их л өрөвдөлтэй харагдав. 
Үнэхээр боловсрол тааруу хүн гэдэг нь ч тодорхой мэдэгдэв. Х.Баттулга ч бас боловсролын түвшин базаахгүй гэдгээ харуулав. босоо Ганбаа болуул бүх асуултанд үндэслэлтэй, гаргалгаатай, хожим нь барих барьцтай, баримт нотолгоотой, жинэхэнэ гавалтай хүн шиг хариулж аархсан гэдгийг өмнө нь хэлсэн. 
 За ийм л мэтгэлцээн боллоо доо. Ард түмэн маань мундаг юм чинь юу эс андахав дээ, тодорхой ажиглаа байлгүй дээ !

 

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ