Аймгийн төв болон сумуудын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн анхдугаар барилдаан явагдлаа. Аймгийн төвийн спортын ордонд болсон уг барилдаанд 19 цэцэрлэгийн 168 “бөх” мэх, бяраа уралдуулан барилдсанаас Булган сумаас оролцсон Б.Далайцэрэн түрүүлж, 4-р цэцэрлэгийи Г.Төмөртогтох, А.Алдархишиг нар үзүүрлэж, цом, алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн дайчин барилдаант бөх, уран дэвэгч бөх, тэргүүний цоллооч, засуул хүүхдүүдийг шалгаруулан урамшуулсан ба шагналыг бөхийн холбооны дарга Д.Энхболд, ахмад багш Б.Шоовдой нар гардууллаа.
19 цэцэрлэгийн 168 бөх бяр, мэхээ уралдуулав
- 2011 оны 4-р сарын 11, Даваа гариг, 20:31
Архаг чулуутай цөсний хүүдийн үрэвсэл ба дурангийн мэс засал
- 2011 оны 4-р сарын 07, Пүрэв гариг, 14:54
Монголчууд дорно дахины анагаах ухааныг үндэснийхээ өвөрмөц арга ухаантай хослуулах замаар ардын эмнэлгийг үүсгэж, баяжуулан судлах талаар их зүйлийг бүтээж иржээ. XVI зууны сүүлчээр Монгол эмч нарыг бэлтгэх сургууль сүм хүрээ хийдийн дэргэд байгуулагдаж байсан бөгөөд тийм сургуулийг лам оточ нар удирдаж, эмийн ном зааж, эмчилгээний дадлага хийлгэдэг байжээ. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг зөөлөн засал, хатуу засал хэмээн хувааж авч үздэг байсан ба зөөлөн засалд бариа засал, бумба, эм тангийн гэх мэт харин хатуу засалд зүү, хануур төөнүүр гэх мэт заслууд орж байсан аж. Тэгэхээр монголчууд хатуу засал буюу одоогийн нэрлэж байгаагаар мэс заслын эмчилгээг эрт үеэс эзэмшсэн нь ойлгомжтой бөгөөд дайн байлдаан хийгээд ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан нь тодорхой байна. Цөсний хүүдийн чулуу Хүмүүс биеэ өвдөхөд болон урьдчилан сэргийлэх үзлэгээр ЭХО буюу хэвлийн хэт авиан оношлогооны аппаратанд харуулахад таны цөсний хүүдий чулуутай байна гэсэн онош гардаг. Энэ нь мэдээж хүнийг их бага хэмжээгээр стресс, бие сэтгэлийн зовиуртай байдалд хүргэдэг.
ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо таваар нэмэгдлээ
- 2011 оны 3-р сарын 23, Лхагва гариг, 09:56
ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо 90-д хүрчээ. Вирүс тээгчдийн тоо 85-д хүрсэн тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яамныхан зарлаж байсан бол он гарсаар таван тохиолдлыг нэмж бүртгэсэн байна.
ДОХ-ын 90 дэх тохиолдол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.