АЛТАЙ ТАВАН БОГД ХАЙРХАНД
ӨНГӨРӨӨСӨН ӨДРҮҮД
- Манай сонины эрхлэгч Г.Төрмөнх нарын баг
Монголын ноён оргилд амжилттай авирав-

Тэнгэрт цойлон дэвэх хүчирхэг жигүүртнийг санагдуулам дагшин их “Их Монгол” буюу, “Хүйтэн”-ий оргил, “Их наран” оргил, “Бүргэдийн оргил”, “Малчин” оргил, уулчид хийгээд жуулчин, судлаачдын нэрлэсэнчилэн “Герман - Монгол” оргил, “Чех – Монгол” оргил тэргүүтнүүд өдрийн туршид эх тэргүүн, энгэр цээжээ өтгөн мананд ороолгон,хүдэнтэж, тэр зүгийн салхин сэрүү татсан мөсөн амьсгалаар үлээх нь даардас хүргэж, сэтгэлийг жихүүцүүлнэ.