8 дугаар сарын байдлаарх аймгийн төсөв, санхүү
Энэ сарын байдлаар орон нутгийн төсөвт нийт 4347,1 сая төгрөгийн урсгал орлого оруулахаар төлөвлөгдсөнөөс, 3186,5 сая төгрөгийн орлого хуримтлагдаж, төлөвлөгөө 1170,6 сая төгрөгөөр буюу 26,7 хувиар дутуу биелсэн дүнтэй байна. Орон нутгийн төсөвлөгдсөн орлогын 3385,5 сая төгрөгийг татварын орлого, 178,1 сая төгрөгийг татварын бус орлого эзлэх ба татварын орлогоор 2284,2 сая төгрөг, татварын бус орлогоор 154,9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын төлөвлөгөөг 1043,9 төгрөгөөр буюу 32,5 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 23,2 сая төгрөг буюу