Оюунлаг Ховд хөтөлбөрийн хүрээнд шилдэгийн шилдэг болон шилдэг 100 сурагчийг шалгаруулан тэргүүн шагнал, мөн хичээлийн хэрэгсэл, өргөмжлөл, туузаар шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон.
2011 оны шилдэг 100 сурагчийн нэрс саяхан тодорхой болжээ.
Шилдэгийн шилдэг сурагчаар Жаргалант сумын 12 жилийн зургадугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Гаанжуурын Отгонжаргал, 12 жилийн нэгдүгээр сургуулийн 11 дугаар ангийн сурагч Төмөрбаатарын Хонгорзул, Манхан сумын бүрэн дунд сургуулийн Баяртын Марал-Эрдэнэ нар шалгарч зөөврийн компьютер, олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнууллаа.
Шилдэг сурагчаар шалгарсан бусад 97 сурагчид уламжлал ёсоор хичээлийн хэрэгсэл олгоно. Шилдэг сурагчдийн шагналын санд нийтдээ 3.0 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Манлайлагчид
Шилдэг сурагчид тодорлоо
- 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 20:17