Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Харцагын баяр

Харцагын баяр, бумба оршоохтой

давхцан тохиов

Наадмын нар хэвийж намрын амьсгал нэгэнт орлоо. Энэ зуны хувьд улс, аймаг сумаараа түүхэн их ойнуудыг давхцуулан тэмдэглэж жил жилийнхээс илүү өргөн цар хүрээтэй, нижгэр наадацгаасан нь Ховдчуудын хувьд онцлог дурсамж олныг үлдээж байна.
Нийслэл хотноо болсон үндэсний уламжлалт их баяр наадамд Мянгад сумын уугуул аймгийн арслан Г.Алтангэрэл зургаа давж лусын начин болон харцага цолыг зэрэг хүртсэн бол Чандмань сумын уугуул аймгийн арслан Цогбаяр улсын начин болсон. Наадмын хурдан морины уралдаанд Ховд нутгийн уяачдын уясан хүлгүүдээс хэд хэдэн хурдан хүлэг айрагдаж нутгийн зон олны магнайг тэнийлгэсэн билээ.
Улсын наадамд одтой сайхан наадсан бөхчүүд болон хурдан хүлгийн эзэд төрөлх аймгийнхаа 80 жилийн түүхт ойн баярт хүрэлцэн ирцгээж наадамд өнгө нэмснийг олон түмэн мэднэ. Ойн баярын дараахан буюу энэ сарын найманд улсын харцага Г.Алтангэрэлийн цол мялаах наадмыг Мянгад сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Улаанбаатар хот болон Ховд аймаг дахь нутгийн зөвлөлөөс Өндөр хөхий уулын бэл хормой Адуунчулуунд зохион байгуулж, хурсан олныг баясгасан ба уг наадамд улс аймаг сумын алдар цолтнууд зодоглож, даага, соёолон, их насны хурдын хүлгүүд урладав.
Улсын начин Цогбаяр аймгийн харцага Батсайхан, аймгийн заан Уламбаяр, начин Мөнхбат, Жаргалсайхан, Ариунболд,нараар манлайлуулсан хүчит бөхчүүдийн барилдаанд аймгийн харцага Н.Батсайхан түрүүлж, улсын начин Цогбаяр үзүүрлэсэн.
Их насны моринд Увс аймгийн Өлгий  сумын Цэнд-Аюушын саарал, Соёлонд Мянгад сумын Чацаргант багийн Батжаргалын хээр, дааганд мөн Өлгий сумын уяач Буяндэлэгрийн хүрэн халзан тус тус түрүү  магнай олж торгон жолоогоо өргүүлэв. Нутгийн зон олныг улсын баяр наадамд нутаг усныхаа нэр сүрийг өргөн урамтай сайхан барилдсан улсын харцагатай сэтгэлээсээ талархацгааж, 200-аад бог мал 10 гаруй адуу, бас бус зүйлсийг  бэлэглэснээс гадна аймгийн ИТХ, ЗДТГ-аас хоёр өрөө байраар шагнасаныг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа өөрийн биеэр очиж гардуулав.
Мөн эл өдөр аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тэргүүтэн тус сумын Ховд аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн Төвдийн орноос Гандан хийдийн их хамба Л.Чойжамц ламтаны залж болгоосон бумбыг Өндөр Хөхийн уулын төрийн тахилгат овооноо оршоон хүндэтгэл үзүүлсэн чухал үйл явдал давхцав.

Г.Энхжаргал

Ерөнхийлөгчийн тухайкино хийнэ

Ерөнхийлөгчийн тухай баримтат кино хийнэ

 

онгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж энэ сарын 10-ны өдрийн 3 цаг 30 минутанд Ховд аймагт газардсан. Энэ удаа хувийн журмаар ирсэн манай Ерөнхийлөгчийг дагаж Их Британий CNN телевизийн хоёр сэтгүүлч явсан нь ерөнхийлөгчийн тухай баримтад киноны зураг авах ажлыг гүйцэтгэж явав. Онгоцны буудалд үлээвэр найрал хөгжимтэй угтуулан, Ховд аймгийг харах өндөрлөг, сангийн хэрэм, Амарсанаагийн цэцэрлэгт байрлах “Өв соёлын хүрээлэнг үзэж танилцаад, хүндэтгэлийн өргөөнд үдийн зоог барьсны дараа аймгийн удирдлага, бараа болон дагалдагсадаа араасаа цувруулан, нисэх онгоцны буудал руу очиж, тэндээсээ төрсөн нутаг нь болох Зэрэг суманд очин амарч тухлахаар  нисдэг тэрэг хөлөглөн заларч одов.


Г.Энхжаргал

3 түрүү, 17 айраг авлаа

Ховдын уяачид 3 түрүү, 17 айраг авлаа

 

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойнуудтай хамтатган  тэмдэглэсэн Ховд аймгийн маань түүхт 80 жилийн ойн баяр наадамд даага, шүдлэн, хязаалан, соёолон, их насын морьд, түүнчлэн азрага, жороо морины уралдаанд нийт 630 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, унасан хүүхэд, уясан эзэн хуран цугласан нутгийн олныг цэнгүүллээ. Ойн баярыг зохион байгуулах хорооны шийдвэр ёсоор бүх насны хурдан морьдыг засаж бэлтгэсэн замын дагуу уралдуулж, дам усны эхэнд барьсан. Хурдан хүлгүүдийг гарааны газарт бүртгэж, унаач хүүхдүүдийг барианы дэргэдэх төв асрын хажуугаас автобусанд суулган, гарааны газарт хүргэж өгч байв.  Барианы зурхайд айрагдсан морьдыг барих морьтой таван хүнээс гадна зурхайн хоёр талд унаач хүүхдийн нөмрөгний дугаараар морьдын байрыг тэмдэглэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй морины комисс ажиллаж байсан юм. Хурдан морины ажлын хэсгийнхэн чанга яригчийн дэргэд байрлан морьд гараанаас гараад, барианд орох хүртэлх бүх үйл явцыг утсаар холбогдон шууд тайлбарлаж байсан нь уралдааныг улам ч сонирхолтой болгож байлаа. Түрүү болон айргийн морьдыг баяр наадам зохион байгуулах хорооны бай шагналаас гадна Улаанбаатар хотоос ирсэн нутгийн уугуул ивээн тэтгэгчдийн бай шагналаар давхар шагнасан юм. Унасан морь нь түрүүлж, айрагдсан унаач хүүхдүүдэд унадаг дугуй гардуулж байв. Нас насны морьдын уралдаанд Ховд, Говь-Алтай, Завхан, Увсын уяачдын уяж сойсон хурдан хүлгүүд түрүү, айргийг эн тэнцүүхэн авч, сайхан наадлаа.
Та бүхэнд Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан морьдын цувааг нас насаар ангилан хүргэе.
Дааган насанд нийт 102 даага шандасаа сорьсноос  Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Баярсайханы цоохор даага түрүүлж, Буянт сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Хүрэлбаатарын халзан аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Ж.Энхсайханы шарга, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уяач Б.Лхагваагийн хонгор, Ховд аймгийн Зэрэг сумын уяач Ц.Пүрэвдоржийн хонгор тус тум айрагдав. Баян ходоодоор н.Лхаасүрэнгийн шарга даага тодорлоо.
Наадамд 117 хурдан шүдлэн уралдсанаас  Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын уяач Ж.Отгонбаатарын хээр түрүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор хоёрт хурдалж,  Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Баянмөнхийн сартай хүрэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн халтар, Говь-Алтай аймгийн уяач Б.Банзрагчийн халтар шүдлэнгүүд айрагдлаа. 
Хязаалан насанд 92 хурдан хүлэг хурд хүчээ сорьсноос   Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын уяач Ж.Отгонбаатарын шарга түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач Н.Батхуягийн цавьдар аман хүзүүдэн, Завхан аймгийн Сант маргац сумын уяач н.Магсаржавын сартай хар, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн хээр, Ховд аймгийн Жаргалант сумын уяач Б.Гагтогтохын ухаа хязаалангууд тус тус айргийн тавд давхисан.
Соёолон насанд 134 хурдан хүлэг уралдсанаас Говь алтай аймгийн Дарви сумын уяач Н.Буяндэлгэрийн шарга түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын Аймгийн алдарт уяач Ц.Даваасүрэнгийн хар аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач А.Цэцэнбандийн бор, Ховд аймгийн Жаргалант сумын Аймгийн алдарт уяач Д.Хүрэлбаатарын сартай хүрэн, Ховд аймгийн Ховд сумын Аймгийн алдарт уяач Н.Энхбаярын шар хээр соёолон тус тус айрагдлаа. 
Их насны морьдоос Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр түрүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн удаалан,  Увс аймгийн Завхан сумын уяач н.Юнгэрэнгийн хээр,  Говь-алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн ягаан,  Ховд аймгийн Мянгад сумын уяач н.Оюунболдын халтар морьдууд айргийн тавд давхилаа. 
129 хурдан азрага уралдсанаас  Завхан аймгийн Сант маргац сумын Аймгийн алдарт уяач М.Даваагийн хүрэн түрүүлж, Ховд аймгийн Дарви сумын уяач А.Алтансүхийн хүрэн халзан аман хүзүүдэн,  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач А.Цэцэнбандийн хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хул,  Увс аймгийн Завхан сумын уяач Б.Наянтайн хүрэн тус тус айрагдав.
Жороо морьдын уралдаанд  Ховд аймгийн Жаргалант сумын уяач Ч.Гантулгын хул түрүүлэн торгон жолоогоо өргүүлж, Манхан сумын уяач Х.Хүжхүүгийн хүрэн аман хүзүүдэн, Алтай сумын уяач н.Батсүрэнгийн халтар, Манхан сумын уяач Т.Давхарбаярын хээр, Жаргалант сумын уяач Д.Бээжингийн халтар морьд удаалсан юм. .
Их ойн баяр наадмын хурдан морины уралдаанд Ховд аймаг нийт 3 түрүү, 17 айраг, Говь-Алтай аймаг 3 түрүү, 8 айраг, Завхан аймаг 1 түрүү, 1 айраг, Увс аймаг 2 айраг авлаа. Түүнчлэн энэ наадамд Мянгад сумын уугуул З.Мэндсайханы Их насны хээр морь нь түрүүлж, хул азрага нь дөрөв дээр давхисан. Ш.Адьшаагийн улсын наадамд  түрүүлсэн хонгор шүдлэн аман хүзүү, хар морь нь мөн аман хүзүүнд хурдалсан. Говь-Алтай аймгийн уяач Ж. Отгонбаатар хоёр түрүү авсан бол, Говь-Алтай аймгийн уяач Т. Ганзоригийн гурван морь айргийн дөрвөөр, Говь-Алтай аймгийн уяач А.Цэцэнбандийн хоёр морь айргийн гурваар хурдалсан нь ихэд сонирхолтой байснаас гадна жороо морины уралдаанд айргийн 5 морь бүгд Ховдынх байлаа.

Б.ЛХАГВА-ОЧИР

Хоёр арслан, нэг харцага, таван начин

Хоёр арслан, нэг харцага, таван начин

Таван их ой тохиосон энэ жилийн баяр наадамд Үндэсний бөхийн барилдаанд сум, улс, аймаг, цэргийн цолтой хүчит 512 бөх барилдлаа. Энэ жилийн бөхийн барилдаанд улсын гарьд Баяржавхлан, Улсын заан Ч.Батзориг, улсын заан Ч.Мягмарсүрэн, Улсын харцага н.Амартүвшин, Улсын харцага Бямбажав, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын өсөх идэр начин н.Лхагвасүрэн, Улсын начин Ч.Цогбаяр, Улсын начин Н.Батзаяа, Улсын начин Б.Заяамандах, Улсын начин И.Мөнхбаатар нар зодоглосон нь наадамчин олныг баясган, наадмын ногоон дэвжээг чимж байлаа.    
Хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харъяат Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн аймгийн харцага З,Соёмбыг амлаж,, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын харцага Ц.Содномдорж Увс аймгийн Малчин сумын уугуул аймгийн харцага О.Гантулга нар тунаж үлдлээ.  Аймгийн харцага О.Гантулга, Монгол улсын харцага Ц.Содномдоржийг, Аймгийн харцага З.Соёмбо Улсын заан Мягмарсүрэнг  өвдөг шороодуулан үзүүр түрүүнд үлдсэн юм. Аймгийн харцага О.Гантулга ес даван түрүүлж аймгийн хурц арслан, З.Соёмбо үзүүрлэж аймгийн арслан цол тус тус хүртлээ.
Энэ жилийн наадамд Дөргөн сумын заан О.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын ажилтан Сумын заан С.Мөнх-Од, Дарви сумын заан Б.Тайван, Увс аймгийн Наранбулаг сумын заан З.Лхагвасүрэн, Мөст сумын заан Ц.Адъяа нар начин цолны болзлыг хангасан юм. 
Өсвөрийн 64 бөх хүч бяраа сорин барилдлаа. Идэрчүүдийн барилдаан  шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, Мянгад сумын Одгэрэл, Буянт сумын Мөнх эрдэнэ болон Даваажав нар тунаж үлдсэн. Б.Дэнзэнсамбуу, Одгэрэлийг даван идэрчүүдийн барилдаанд түрүүлэв.

сум мэргэн байв

Баян-Өлгийн харваачдын сум мэргэн байв


Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн Үндэсний сурын харваанд 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээн Үндэсний харваа /халх харваа/ эрэгтэй, эмэгтэй, Хүүхдийн харваа /халх харваа/, Урианхай сурын харваа /эрэгтэй/ гэсэн гурван төрлөөр явагдлаа. Үндэсний сурын харваанд улсын мэргэн найм, спортын мастер 16, дэд мастер 20 гаруй харваач оролцов. Харваачдаас хамгийн өндөр настай нь Ховд аймгийн Дуут сумын харваач 73 настай н.Төрбат, хамгийн залуу нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 настай Ж.Монхоо нар байсан юм.
Үндэсний сурын /халх/ эрэгтэй харваанд 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос нэгдүгээр байранд  Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, спортын мастер О.Эрдэнэбилэг, дэд байранд Баян-Өлгий аймгийн Бугат сумын харваач, спортын мастер З.Нямсүрэн, гуравт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, спортын дэд мастер Ш.Нэргүй, дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач,  Улсын мэргэн Ч.Алтансум, тавд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харваач, спортын дэд мастер Б.Бумцэнд нар орсон.
Үндэсний сурын эмэгтэй харваанд 30 гаруй харваач цэц мэргэнээ сорьж нэгдүгээр байранд Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч “Алтайн буйлааст” ХХК-ны харваач, сумын мэргэн Л. Номин, хоёрт Ховд аймгийн “Шим ус” ХХК-ний залуу харваач Б.Номинчимэг, гуравт Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харваач, аймгийн гоц мэргэн Т.Хулан, дөрөвт Баян-өлгий аймгийн Алтай сумын аймгийн мэргэн Т.Болорчулуун, тавд Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн багш, аймгийн мэргэн Д.Уранчимэг нар цэц мэргэнээрээ жагсав.
Хөвгүүдийн харваанд 50 гаруй хүүхэд оролцсоноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач спортын дэд мастер Б.Тэнгисболд түрүүлж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын залуу харваач Э.Энхсаруул удаалж, Ховд аймгийн Дуут сумын залуу харваач Б.Цогбадрах гутгаар байр, Ховд аймгийн Жаргалант сумын залуу харваач Г.Оргилболд, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн нэгдүгээр сургуулийн сурагч, залуу харваач Т.Тэмүүжин нар тусгай байранд орлоо.
Хүүхдийн эмэгтэй харвааны тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн сурагч “Алтайн буйлааст” ХХК-ны харваач сумын мэргэн Л.Номин, дэд байрыг 12 жилийн хоёрдугаар сургуулийн сурагч, залуу харваач Т.Нохойжав, гуравдугаар байрыг 12 жилийн гуравдугаар сургуулийн сурагч Т.Үрэл нар тус тус эзэлсэн юм.
Урианхай сурын харвааны төрөлд 200 гаруй харваач онч мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Бугат сумын харваач, спортын мастер З.Нямсүрэн нэгдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбаатар хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харваач, Улсын мэргэн Ч.Одонхүү гуравдугаар байр, Ховд аймгийн Дуут сумын залуу харваач Д.Чулуунбат, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач, сумын мэргэн Ц.Хилчинхүү нар тусгай байранд орлоо.

Г.Энхжаргал

Цэцгийн баяр

“Ховд 80” Цэцгийн баяр” шилдгүүдээ тодрууллаа

“Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцгийн баяр”-ыг зохион байгууллаа. Энэхүү цэцгийн баярт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 775 төрлийн 1465 цэцэг Ард-Аюушийн талбайд алаглаж, Морин хуурийн аялгуу, дуу, бүжиг гээд цугласан олны сэтгэл хөдөлгөсөн үйл ажиллагаа болов. Аймгийнхаа төвийг өнгө үзэмжтэй болгохын тулд 1000 ширхэг нэг наст цэцгийг цэцгийн мандалд суулган ургуулсан. Сүүлийн жилүүдэд гэр орон, байгууллага албан тасалгаандаа цэцэг тарих сонирхолтой болж, цэцэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иймээс цэцэг тарих сонирхолтой иргэд, аж ахуй нэгжийг шалгаруулах зорилгоор энэхүү баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярьсан. Мөн ирэх жил аж ахуйн нэгж байгууллагуудыг олон настын үрээр шинээр зүлэгжүүлсэн талбайн хэмжээгээр байр эзлүүлж шагнаж урамшуулахаар болжээ.

Үзэсгэлэнд оролцсон байгууллага, иргэдийг шалгаруулж байр эзлүүлснийг толилуулж байна.

“Ховд 80 цэцгийн баяр”-т шалгарсан  байгууллага: 1-р байр 12 жилийн II сургууль,  2-р байр  Прокурорын газар, 3-р байр “Хөх цөцгийт” хоршоо

“Ховд 80 цэцгийн баяр”-т шалгарсан  иргэн: 1-р байр н.Лхамхүү, 2-р байр А.Оюундэлгэр, 3-р байр н.Эрдэнэчимэг

“Ховд 80 цэцгийн баяр”-ын тусгай байрын номинац: 12 жилийн II сургууль /хамгийн өндөр цэцэг/, А. Оюундэлгэр /гоёмсог цэцэг/, Лхамхүү /ховор цэцэг, Цэдэнбал /өндөр настан цэцэгчин/, Баясгалан /залуу цэцэгчин/

Г.Энхжаргал

Хуурын таталт


Хуурын таталт, хөөмийн
түрлэгтэй 80 жилийн ойн баяр


Өглөөн наран алсын тэртээгээс шаргалтан мандсаар өнө мөнхийн тэнгэрт нэгэн шинэхэн өглөө ирснийг дуулгах шиг. Уяан дээр хүлэг морьд үүрсэж, унаач хүүхдүүдийн сэтгэл гэгэлзээд л хэдэн шөнө хугасалсан нойр нь энэ өглөө хамгаас түрүүнд сэргэв гэлтэй эртлэн босно. Ямар хүлэг өнгөтэй байгааг хэн хүнгүй явсан газартаа харсан морьдоо шинжиж явах. Яг л ингэж наадмын өглөөд хүүхэд, хөгшидгүй догдлох. Хүч бяраа үзэж хурсан олныг цэнгүүлэх хүчит бөхчүүд ч гэсэн наадмын өглөөд битүүхэн яарах. Нум нь хүчтэй, сум нь мэргэн харваачдын уухайн түрлэг хаа тэртээгээс чихэнд хоногшсон мэт сонсогдох нь наадмын өглөө болсныг дуулгах.
Өнгө зүс, үзэмж жавхаагаар алагласан Ховд хотын цэнгэлдэхийн өргөөнд асар майхан дэрвэх нь алсаас ирсэн зочдоо даллан дуудах мэт наадамчин олны сэтгэлийг гэгэлзүүлнэ. Уухайн түрлэг хуурын таталтаар аялгуу түгэж хөөмийн эгшиг, хурсан олны уухайгаар хөг нэмсэн Баруун Монгол түмний баяр наадам ийн эхэллээ.
Индэрийн тэртээд хөтлөгчид уран үгээрээ ирсэн зочид, наадамчин олноо суудлын зүг зална. Эрээн асар, ногоон дэвжээ, эр бяр амтагдсан бөхчүүд гээд энэ бүгд наадмын нэгэн өнгийг цогцлооно. Буянт голоо дуулан бүжиглэх балчир үрс, буурлын үеэс улбаатай морин хуурын айзам, баруун монголын бахархал болсон хөөмийн түрлэг гээд л хурсан олныг цэнгүүлэх нь юутай гайхамшиг.
Баруун монголын соёлын өв, бахархал болсон түүхийн улбаа, баатрын үеэс заяагдсан соёл, өв уламжлалаа Ховдчууд хадгалан үлдсэн нь эндээс илхэн харагдах. Ингэж цэнгэх наадамчдын бахархал, гайхширал, алга ташилт дуусаагүй байхад эрээн асар, ногоон дэвжээг тойрсоор Ховд аймгийн олон ястнуудын төлөөлөл сум сумаараа орж ирж үүх, түүхээрээ гайхуулсаар наадмын талбайг тойрч хурсан олныг баясган цэнгүүлнэ. Түүхийн улбаа, үндэсний хэлхээ олон ястануудынхаа тухай болон аймгийн 80 жилийн түүхэн замналын тухай манай сонины эрхлэгч яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх, Ховд их сургуулийн багш доктор, дэд профессор М.Ганболд нарын бэлтгэн зохиомжилсноор хөтлөгчид яруу тодоор үгүүлэн наадамчин олонд сонордуулж байв.      Буурал түүхтэй нутаг маань ийн 80 нас хүрлээ. Бурхадаас заяагдсан газар нутагт минь баярын түрлэг ирлээ. Босоо явсан эрсийн бүтээж өгсөн улсыг бүр тэртээх Хүннү гүрний улбаагаас ярьвал 2220 жил, Эзэн Чингис хаан, Их монгол улсын үеэс нь хэлбэл 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаас тоолбол 100 жил, Ардын хувьсгал мандан бадарснаас үзвэл 90 жилийн ой гэх мэтчилэн тэгш ойн жилээ угтацгаав. Буурал түүхтэй өвгөдийнхөө босгосон хот, бүтээсэн байгууламжуудыг нь үеийн үед үүх түүхээрээ залгамжлуулан авч яваа Ховдчууд 80 насныхаа ойг хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.  


Ж. Саруул

түншлэлийн хорооныхон манайд ажиллав


Увс, Архангай, Өвөрхангай аймгийн
түншлэлийн хорооныхон манайд ажиллав

Зургадугаар сарын 28,29-ний өдрүүдэд Ховд аймаг дахь “Гурван талт түншлэлийн хороо”-ны үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах дөрвөн аймгийн уулзалт боллоо. Тус уулзалтанд Архангай аймгаас ирсэн ийн ес,  Өвөрхангайн долоо, Увс аймгийн зургаа, Ховд аймгийн арван зургаан төлөөлөгч оролцож, арга туршлагаа хуваалцан, мэдээлэл солилцож ажилласан байна. Гурван талт гэрээний уулзалтыг “Мерси кор – Монгол” олон улсын байгууллагын Ховд дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан ажээ.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ