Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Арван гурван онигооч уралдав

Аймгийн Залуучуудын холбоо, Нийтийн номын сангаасөнгөрсөн 4 сарын 1-ны инээдмийн баярын өдөрт зориулан 4 сарын 2-нд Онигооний тэмцээн зохион байгуулав. ХДТ-т болсон уг тэмцээнд 13 онигоочин оролцсоноос Мөнххайрхан сумын 12 жилийн сургуулийн багш, яруу найрагч С.Бүрнээ тэргүүн байр, ХДТ-ын жүжигчин Б.Батдорж дэд байр, Цэцэрлэгийн хөгжмийн багш Ж.Пүрэвдорж гуравдугаар байранд тус тус шалгарч, 7-р сургуулийн багш С.Хоролсүрэн, ХДТ-ын морин хуурч Д.Мөнхсүх, Ховд их сургуулийн оюутан О.Энхтүвшин нар тусгай байрыг эзлэв.

Монголын хэвлэл мэдээллийг тэгш зарчмаар хөгжүүлъе

Монголын Сэтгүүлчдийн XY-р их хурлаас хийсэн сурвалжлага  Энэ сарын 10-ны өглөөнөөс 11-ны өглөөг хүртэл үргэлжилсэн  Монголын сэтгүүлчдын XV-р их хурал өмнөх их хурлуудаасаа өвөрмөц онцлогтой болж өнгөрөв. Хурлын үеэр нэгэн төлөөлөгчийн хэлсэнчилэн өнөөгийн нөхцөлд Монгол улсад 4000 шахам сэтгүүлч ажиллаж байгаа гэж үзвэл тэдний төлөөлөл болох 500 сэтгүүлч нэгэн танхимд цугласан ийм өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан урьд өмнө нь болж байсангүй. Үүнээс гадна хуралдааны онцлогийг илэрхийлэх хамгийн гол зүйл нь өнгөрсөн зунаас эхлэн өрнөсөн сэтгүүлчдийн шинэчлэл хөдөлгөөний уур  амьсгал юм. Үүний нэгээхэн хэсэг нь орон нутгийн сэтгүүлчидтэй холбоотой байсныг онцлох нь бас ч зүй ёсны хэрэг.

Ховд нутгийн дархан ээжүүдийн хүндэтгэлийн чуулган болов

Энэ сарын эхний өдөр аймгийн төвд Ховд нутгийн дархан ээжүүд цуглан, нутаг орон, түмэн олныхоо төлөө сайны ерөөл өргөв. Монголчууд 5 –аас дээш хүү дараалан төрүүлсэн эх хүнийг ихэд бэлэгшээн хүндэтгэж дархан ээжээр өргөмжилдөгийг уншигчид мэднэ. Ийнхүү өргөмжлөгдөх гавъяатай 30 гаруй эх аймгийнхаа төв талбайд, их хаан Галдан болон Ард Аюушийн хөшөө дурсгалыг тойрон сүүн цацал өргөж, ерөөл юугаа шившин байх нь хэн хүнд эрхэм сайхан  сэтгэгдэл төрүүлж байв.

Холын хүний үгийг сонсоход

“Холын хүний үгийг сонс” гэдэгчилэн уншигч та бүхнийг энэ удаа Германы эрдэмтэн, Швейцарь улсын Цюрихын их сургуулийн угсаатны зүйн тэнхимийн профессор Петер Пинкетэй уулзуулж байна. Профессор Петер Пинке өнгөрсөн  8 дугаар сарын сүүлчээр манай аймагт ирж 20 орчим хоног ажилласан ба эл үеэр нь түүнтэй уулзаж, сонирхсон сэдвээр ярилцсан билээ.

Цөлжилтийг сэтгүүл зүйд хэрхэн тусгах талаарх сургалт зохиогдов

Баруун бүсийн сэтгүүлчдэд өнгөрөгч 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд цөлжилтийг сэтгүүлзүйд хэрхэн тусгах, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд зориулан Цөлжилтийг сааруулах төслөөс санаачлан гурав хоногийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар байгаль орчин болоод цөлжилтийн талаарх сүүлийн үеийн тоо баримт, мэдээ мэдээллийг өгснөөс гадна байгаль орчны сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, гамшгийн үед сурвалжлах нь зэрэг үндсэн сэдвүүдийн дор явагдсан юм. Сургалтыг Гео-экологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Мандах, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Бадарч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид, Цөлжилтийг сааруулах мэргэжилтэн зэрэг холбогдох хүмүүс зохион байгууллаа. Энэхүү сургалт нь алслагдсан тэр дундаа баруун бүсийн сэтгүүлчдэд ихээхэн ач холбогдолтой байсныг оролцогчид хэлж байв.

Ж.САР

Мэдээ, мэдээлэл

Хүний хөгжлийн илтгэлийг олон нийтэд
танилцуулах бүсийн уулзалт боллоо

Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг олон нийтэд танилцуулах бүсийн уулзалт Ховд аймагт энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн илтгэлийн үндсэн гол сэдэв нь “Эмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү: Байгаль орчин, хүний хөгжил” сэдвийн дор зохиогдсон юм. Тус уулзалтанд баруун таван аймгийн төлөөлөгчид болон Хүний хөгжлийн үндэсний илтгэлийн Зөвлөлдөх хорооны гишүүн Ши.Батбаяр зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо. Иргэдийн ядууралтай холбоотойгоор жил ирэх бүр гандаж буй байгаль орчны байдалтай холбон авч үзсэн энэхүү илтгэл нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой тоо баримтуудыг агуулсанд оролцогчид ихэд олзуурхаж байв. Энэхүү илтгэлтэй уялдуулан цаашид улс орны хөгжлийг тодорхойлж чиглүүлэх юм байна.

Хөдөлмөр бүтээлийн эвийн залгамж, “алтан гинж”-ийг дархлагч

Ховд аймгийн Хөгжил МСҮТ нь 2010-2011 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон ажиллаж байна. 

2010 онд Монголын мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс зарлагдсан “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр-II”-т оролцож шалгаран, “Тэргүүн туршлагыг хөгжүүлэх дэлгэрүүлэхийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжлийн сургалтын багшийг чадавхжуулах” /45.0 мянган $ санхүүжилт бүхий  “Багшийн хөгжил“/ төслийг хэрэгжүүлж байгаа юм.. 

БҮТЭЭСНЭЭ ХАМГААЛЪЯ

 

Гэрэлтүүлэгтэй болсон ч
зардлыг нь хариуцах эзэн олдоогүй

Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд олон томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, аймгийн хөгжил, эдийн засгийн нийгмийн байдалд дорвитой ахиц гарсан нь бодит үзэгдэл болжээ. лоо. Бүтээлч санаачлагууд гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадсан нь аймгийн удирдлага, тус тусын ажил хариуцсан хүмүүс, иргэд олон түмний бахархах ёстой зүйл  мөн ч үүн дотор анхаарууштай зүйл бас байгаа юм. Юу гэвэл бүтээлч ажлын аяны хүрээнд аймгийн төвөөр зорчих тээврийн хэрэгсэлийн жолооч нар болон явган зорчигчид харанхуйгаас халшрах зовлонгүй болсон нь гавъяатай хэрэг. Харин  замын дэргэдүүр эгнэх гэрэлтүүлгийн шонг хэр зэрэг найдвартай суулгасан бэ гэдэгт хяналт тавьсан эсэхийг нь нягталмаар санагдсан. Хальт харахад заримыг нь чулуугаар ивж тогтоосон байгаа бөгөөд хүчтэйхэн шуурга болвол уначихаж магадгүй гэх бодол төрсөн. Нэг гэрлийн шон унахад бусад шонгоо унагаах ч эрсдэл ч бий. Зарим гэрлийн шонгийн монтажны утас ил задгай байгаа нь бас нэг түгшүүртэй асуудал Юу гэвэл ил задгай байгаа цахилгааны утсанд бага насны хүүхэд хүрвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэдэг асуудал санаа зовоож байгаа юм. Үүнээс гадна гудамж замын гэрэлтүүлгийг суурилуулахдаа эрчим хүчний зарцуулалтын асуудлыг хэрхэн тооцож төлөвлөсөн юм бол гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Одоогоор гэрэлтүүлгийг улсын комисс ч хүлээж аваагүй байгаа бөгөөд цахилгааны төлбөрийг нь аль байгууллага төлөх нь шийдэгдээгүй. Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Хотын захирагчийн алба ба хот тохижилтын газрууд өөрөөсөө зайцуулан бие биерүүгээ түлхэж байгаа сурагтай. 300 ватт болон 200 ваттын хүчин чадалтай эдгээр гэрэлтүүлгийн зарцуулж буй эрчим хүчний өртөгийг тооцож үзэхэд сард 1,5 сая орчим төгрөгийн төлбөрийг тогтмол төлөх болж байгаа юм. Жил тутам дунджаар 15.0 орчим сая төгрөг. Иймээс Цахилгаан түгээх сүлжээ компанийханы зүгээс үүний төлбөр мөнгийг хариуцах газрыг тодорхой болтол тогийг нь хязгаарлахахаас өөр аргагүй гэдгээ учирлаж суугаа.  

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ