Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Ховд аймаг хоёр орлогчтой болов

 

Chinbat

1990 оноос хойш Ховд аймаг түүхэндээ анх удаа хоёр орлогч даргатай болж байна. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан шинээр батлагдсан хоёр дахь орлогчийн орон тоонд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чимэдийн Чинбатыг томилжээ.

Хуучин ажиллаж байсан орлогч дарга Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтцийн асуудлыг хариуцах бол шинээр томилогдсон орлогч нь нийгмийн бодлогын асуудлыг хариуцаж ажиллах юм гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Одонтуяа мэдээллээ.

 

 

 

О.Зана агсны нэрэмжит гудамж өнгө төрхийг чимэх болов

Neremjit gudamj 1

Neremjit gudamj 3

Төр нийгмийн ахмад зүтгэлтэн О.Зана агсний үр хүүхэд төрөл төрөгсөд нь санаачилж, аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаснаар түүний ажиллаж амьдарч байсан төрөлх нутаг Ховд аймгийн төвд түүний

Төлөвлөгөөтэй ажиллахыг сануулав

Ээлжит цахим хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Архангай аймагт хувийн хэвшлийн дэмжлэгээр битүү худалдааны төв баригдаж ашиглалтанд орсон, Өвөрхангай аймаг Засаг даргын дэргэд мэдээлэл шуурхай ажиллагааны төв байгуулсан зэргийг сайшаагаад, сар бүр хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, хийсэн ажлаа тайлагнадаг механизмд шилжиж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.

Жишиг хорооллын хашааг дамлан худалдаж эхэллээ

SANY0301

Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааны дагуу  Ховд аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер зарлаж, аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Ямаат улааны хормойн цөлөрхөг газарт гурван компаниар хашаа бариулан, газар үнэгүй өмчилж авах хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэд, айл өрхүүдэд нэг хашааг 2 сая 300 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Аймгийн удирдлагын зүгээс үүнийг газар эзэмшилт өмчлөлтийн түргэтгэх их оновчтой менежмент хэмээн тодотгож ярих нь сонсогддог.  

Жигд цэвэрхэн баригдсан гэдэг утгаар нь “жишиг хороолол” хэмээн нэрлээд байгаа энэхүү шинэ хороололд одоогоор хөдөөнөөс орж ирсэн ганц хоёрын зэрэг айл буусан нь эзгүй суурингийн сахиул мэт торойж харагдана.

              Энэ байдлаараа бол тэнд хашаа худалдаж авч буй иргэд айл өрх тун ховор байгаа юм байна даа гэсэн бодол төрөх. Гэтэл хүмүүсийн ярих нь худалдагдаагүй сул хашаа тийм ч олон биш үлдсэн гэх. Айлууд худалдаж авсан хашаандаа нүүж очихгүй байгаа нь дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа юм байна даа гэж бодсон чинь, харин өөр шалтгаан бас байгаа бололтой. Юу гэвэл зарим нэг бэл бэнчин сайтай нөхдүүд “жишиг хороолол”-оос сүйхээчилэн хашаа худалдаж аваад, түүнийгээ газар авч чадахгүй байгаа, хашаа хороо олдохгүй байгаа, мэдээлэл муутай, хөдөөний голдуу нэгэндээ дамлан худалдаалж байгаа бодит мэдээлэл бидэнд ирэх болов.

               Untitled-1

              Жишиг хорооллын дамын үнэ нь дунджаар 3.0 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд жишиг хорооллын асуудалд иргэд янз бүрийн байр сууринаас хандаж буй нь харагддаг. Зарим нь нэгдсэн журмаар ийм цэвэрхэн жигдхэн хашаа бариад иргэддээ худалдах нь боломжийн санаа. Гагцхүү үнийг нь жаахан буулгачих хэрэгтэй гэцгээнэ. Нөгөө хэсэг нь болохоор газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулинд зааснаар Монгол улсын бүх иргэн хуулинд заагдсан хэмжээний газрыг ямар ч үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй. Гэтэл иргэдийн энэ эрхэн дээр бизнес хийж байгаа үйлдэл юм. Засаг захиргаанаас газраа үнэгүй өмчилж авах боломжийг нь л иргэдэд олгож өгөх хэрэгтэй. Тэгээд хашаа хороогоо хэрхэн цэгцтэй, жигдхэн барих тухай журам заавар гаргаж мөрдүүлээд, холбогдох албаны хүмүүсээрээ хяналт тавиулах хэрэгтэй. Ингэвэл айл өрхүүд үнэгүй авсан газар дээрээ хашаа хороогоо босгох гэж 2.0 сая гаруй төгрөгний зардал гаргахгүй. Үсрээд л сая гаруй төгрөг зарлагадана. Харин одоо бол тэр зардлыг бүтэн нугалсан үнээр хашаа худалдаж авч байна. Энэ нь иргэдэд ээлтэй гэхээсээ илүү хэн нэг бизнес эрхлэгчийг дэмжсэн үйл ажиллагаа гэж ойлгогдож байна хэмээн шүүмжилдэг.

             SANY0316

             Гэтэл одоо дээрээс нь дамын наймаа гэсэн бас нэг асуудал гараад ирлээ. Үүн дээр иргэд ямар байр суурьтай байгаа нь сонин.

Хамгийн гол нь тэр дамын наймааг зогсоох уу, эсвэл өөгшүүлэх үү гэдэг тухайд засаг захиргааныхан шийдлээ гаргах хэрэгтэй. Ард нийтийн эрх ашиг үүнийг л хүсэн хүлээж байгаа нь маргашгүй билээ.

Г.Үнэнтоль   

   

 

 

 

 

 

 

 

 

 


УРИАЛГА

Энэ жил дэлхий нийтээрээ 20 дахь удаагаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтарсан Уэндхүегийн тунхаглал 1991 оны 5-р сарын 3-нд батлагдаж, 1993 оноос  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ.  Энэ жил НҮБ-ээс  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үгээ хэлэхээс үл эмээх нь

“Халзан бүргэтэй”-д юу болоод байна вэ....?

 (Цуврал 7) “Алтай бидний шүтээн” ТББ-аас  аймгийн Засаг даргад Мянгад сумын нутаг дахь “Халзан бүргэтэй”-н газрын ховор елементийн орд газрын лиценз зөвшөөрөл, бусад үйл ажиллагаатай холбоотой зургаан зүйл бүхий шаардлагыг хүргүүлсний дагуу  Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон, улмаар мэдээлэл нь байнга хаалттай байсан “Монголиан нэйшнль рийр ийрт корп” компанийхныг урин ирүүлж,

Баруун бүсийн их хурлдаа галтай, ширүүн уур амьсгалаар буцалж байв

Ikh hurildai 02Болсон явдал Энэ сарын эхний өдрүүдэд Ховд аймагт УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд Шийлэгдамба, тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж, “Шудрага ёсны төлөө” аян өрнүүлэв. Энэ үеэр “Шудрага ёсны төлөө хөдөлгөөн” болон, МАХН-ын баруун таван аймгийн төлөөлөл Ховд аймагт чуулж, Баруун бүсийн аймгуудын “Ард түмний Их хуралдааг”

Ариухан рашаан ус минь аль хэдийнэ “бузар”-тчихаж

Jashaanii bohirdol 04Ховдын толь-ийн дуранд Аймгийн төвөөс холгүйхэн байрлах Богочийн рашааныг хэн хүнгүй ариун рашаан, ходоодонд сайн хэмээн хүртэж ирсэн түүхтэй. Тэгвэл одооноос эхлэн ходоодны эм бус хор болох хэмжээнд бохирдол бидний нүднээс далдуур явагдаад эхэлчихлээ. Энэ юу гэхээр Шим-Ус ХХК-ийн бохирын ус соруулдаг

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ