Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Тусгаар тогтносон Монголоор (Хангилцагаас Кош-Агач хүртэл)

                 А.В.Бурдуков

                                                                                                                   (Аян замын тэмдэглэл - 9 дэх цуврал) 

     Tuuhiin jimeer

8 сарын 10. Өглөө бид дахин шинэ мэдээ сонсов. Миний танил нэгэн лам хүрч ирж ярихдаа өнөө шөнө Улаангомоос Түшээ гүнд элч авчирсан захидлыг тэд хүрээнд уншжээ. Захидалд Шар сүмээс 500 хятад цэрэг ирж яваа, тэд аль хэдийнэ Ховд голыг Өргөн - гаталгаар гаталж, Ховд руу биш, тойруу замаар Улаангом руу ирж байгаа. Иймээс Улаангомыг хамгаалахаар Түшээ гүний хошуунаас цэрэг татаж байгаа тухай бичжээ.

       Улаангомоор дайран Кош-Агач хүрэхээр тэргээр эхнэр, хүүхэдтэйгээ явж байгаа бидний аялалд аюул нүүрлэж байгааг лам хэлж өгөв. Энэ мэдээ биднийг ихэд зовоов. Нөхцөл байдлыг хэлэлцэн бид ямар ч байсан Улаангом хүрэхээр шийдэв. Тэнд очоод цааш явах эсэхээ ярилцахаар боллоо.

     Энэ бүхэн нь биднийг саатуулж, бид оройхон хөдлөв. Зам Гэдэргэний голыг уруудан эхлээд багахан жалгууд өнгөрч, эндээс эхлэн хэц налуу, чулуутай хэцүү замаар явав. Ийм замаар 3-4 мод газар явж, бид зүүн талаа барин уудам тал дээр Годыгийн голын адгаар гарч ирэв. Энд баядууд бас арвай тариалдаг. Хэдэн мод газар яваад Арман булгийн хуурай голдрилыг хөндлөн туулав. Энэ голдрилоор баядын тариалангийн газар тархжээ. Бидний баруун талд тэгш талын дунд Эрдэнэ толгой харагдана. Түүний ар талд 30 мод газарт Увс нуур (Газрын зургууд дээр Убса хэмээжээ.) цэнхэртэнэ. Зүүн талд Тогтохын шил өндөр уулстай нуруу үргэлжилнэ. Хойно Баян хайрхан сүндэрлэнэ. Харин бидний өмнө талд тэгш тал 20 мод газар үргэлжилнэ. Энэ талаар бид нилээд хурдан явав. Хэцүүгийн хотгорын хуурай голдрилоос Тогтохын шилийн хормой хүртэл чулуурхаг зам болов. Энэ уулсаас Түргэний гол эх авдаг. Энэ голын эрэг дээр бид хонохоор буудаллав. Голын дагуу хаа сайгүй баяд, дөрвөд айлын гэрүүд харагдана. Энэ газар нь Говь Паньдий бэйсийн хошуунд харъяалагдах боловч энэ хошууны баядууд цөөхөн суудаг. Хүн амын олонхийг Улаангомын вангийн хошууны дөрвөдүүд эзэлдэг. Нацаг бэйсийн болон Говь Паньдий бэйсийн хошууны хилийн зааг нь Хэцүүгийн хотгор орчим бололтой. Энэ газар маргаантай ч энд олон янзын хошууны монголчууд холилдон суудаг. Бидний буудлаас холгүйхэн болц нь гүйцсэн арвай цайран харагдана. Бидний хажуугаар 2 баяд хэдэн тэмээн дээр цайруулсан тариа ачин гэрийн зүг явж байлаа.

8 сарын 11-нд бид эртхэн хөдлөв. Тэгш тал, уулын хормойгоор явж, хааяагүй тааралдах голын хуурай голдрилоор хөндлөн гарна. Үд дунд Тээлийн гол дээр ирж буув. Тээлийн голын хөвөөгөөр хотонгуудын тарьсан арвайн зурвасууд тааралдана. Хотонгууд бол Улаангомын вангийн албатуудаас өвөрмөц онцлогтой нүүдэлчин аймаг юм. Тэд лалын шашин шүтэж, киргиз хэмээх өвөрмөц хэлээр ярьдаг. Эдүгээ энэ аймаг нь хувирч, дөрвөдүүдэд алгуур уусч байна.

     Голоос бид жижигхэн уул өгсөөд багавтар нүцгэн уулсаар хүрээлэгдсэн хөндийгөөр явж, Тээлийн гол хэмээх өөр нэгэн гол уруудав. Эндээс бидний өмнө улаангомын хөндийн сайхан үзэмж харагдана. Хөндийн дунд шавар хашаагаар хүрээлэгдсэн вангийн өргөн уудам эдэлбэр газар, 1500 орчим ламтай улаангомын баян сүм хийд оршино. Бүхий л юм ногоон ургамал, цэцэрлэгт умбажээ.

     Тээлийн гол болон тариалангийн талбайг услах зориулалттай хэдэн гууг гаталж, бид тэрэгний дардан замаар явав. Энэ замын ойролцоо вангийн хашааны хана босгожээ. Тэнд ноос буулгасан хашаа, манай пүүсийн худалдааны суурингийн байшингууд харагдана. Бид тун удалгүй тэнд хүрч очлоо.    

     Юуны түрүүнд хүмүүс бидэнд Ховдод болсон үйл явдлын тухай, монголчууд хотыг 8 сарын 7-нд эзэлж авсан тухай ярив. Өмнөхөн нь уг мэдээг вангийн да лам элдэв янзын чимэгтэйгээр тодорхой ярив. Тэрээр Ховдыг зэвсгийн хүчээр биш, харин Жалханз, Дамбийжанцан нарын ид шидийн хүчээр эзэлж авсан мэтээр ярив.

     Хотыг эзэлж авах үед монгол цэргүүд хэрмийн хананы хажуугаар явж өнгөрөх үед хятадууд хананаас тулгаж буудахад нэг ч сум байгаа оноогүй байна. Ийм ид шидийг харангуут манжийн амбан айн сүрдэж, хэрмийн хананаас унаж, хөлөө бэртээн доголон явах болжээ. Иймэрхүү яриа хөөрөө эцэс төгсгөлгүй тархав.

   Тэнд бид Шар сүмээс Улаангом руу хятад цэргүүд хөдөлсөн тухай мэдүүлсэн баруун урианхайчуудаас вангийн жасаанд захидал ирсэн тухай мэдлээ.

Бид цай ууж амжаагүй байтал нэгэн дөрвөд хүн хажуу айлаас орж ирж, ханы хүрээний ойролцоо (ханы хошуу нь вангийн хошуутай хил залгаа оршдог) хятадуудтай тулалдаж, лам нар тал тал тийшээ зугтсан тухай ярив.

Бид энэ мэдээнд итгээгүй ч, ямар ч байсан өөрийн пүүсийн салбарын эрхлэгчийг вангийн жасаанаас лавлуулахаар явуулав. Хашаанд аль хэдийнэ гэгээ тасарчээ.

     Жасаанд ямар ч мэдээ ирээгүй бөгөөд энэ бүх түгшүүрт мэдээ нь монголчуудын дунд тархсан хий хоосон цуурхал байв.

8 сарын 12. Өглөөгүүр жасааны эрхлэгч түшмэл Баяр захирагч бидэн дээр ирж, хэрэг явдал хэрхэн өрнөсөн тухай ярив.

     Харуулын бичээч нараас нэг нь Ховд голын эхэнд тагнан турших ажлаар явжээ. Тэрээр хэн нэгнээс хятад цэргүүд ирж байгаа тухай сонсоод, энэ тухай нягтлалгүйгээр урианхайн түшмэлд бичсэн байна. Тэр нь Ховд, Улаангом уруу албан бичиг бичин тарааж, зэргэлдээх оросын муж руу ч бас бичжээ. Ингэснээр бүх хязгаар нутгаараа сандрал мэгдэлд оржээ. Үнэндээ Шар сүмээс жижиг отряд Ховд руу гарсан боловч хот эзлэгдсэнийг сонсоод эргэн буцсаныг хожим нь мэдсэн байна. Энэ нь магадгүй дээр дурдсан сандрал үүсэх шалтаг болсон бололтой.

     8 сарын 12-нд бид өнжихөөр шийдэв. Чөлөөт цагаа ашиглан бид нөхдийн хамт Улаангомтой танилцахаар гарцгаалаа. Эхлээд бид вангийн ордонгоор орсон боловч ван өөрөө байсангүй. Тэрээр Ховд уруу Жалханзтай хамт явсан байлаа. Ордонд зөвхөн ар гэрийхэн нь үлджээ. Тэд бидэнд бүх зүйлийн тухай ярьж, танилцуулав. Нэгэн хөгшин лам биднийг бүх газраар дагуулан явлаа. Эхлээд тэр биднийг вангийн ордоны хоёр давхарт гаргахад тагтны нилээд өргөн уудам талбайнаас гадна төрөл бүрийн бурхантай, өмнө нь мөнхийн зулууд асаасан буддын гэрийн тахилын ширээ залсан байв.

Тагтыг манай гонхонтой адилаар төмөр утсан тороор шувуунаас хамгаалжээ. Тагтнаас эргэн тойрны сайхан үзэмж харагдана. Тагтан дээрээс ван тэнд тавьсан жижиг дурангаар харах дуртай (хөгшин лам бидэнд ийнхүү ярив). Дараа нь бид доод давхарт орцгоов.Түүнийг амьдран суухад тохируулжээ. Бүх өрөө тасалгааг сайхан цэгцлэн засжээ. Голд нь албаны хүлээн авалтанд зориулсан нилээд том өрөө байв. Энд тэндгүй л орос, хятадын үйлдвэрийн төрөл бүрийн чамин эд зүйлс тавьсан байв. Бусад өрөөнүүдийг хятад маягийн эд зүйлсээр тохижуулсан байлаа. Ханаар нь аятайхан хятад зургууд өлгөжээ. Нэгэн өрөөнд өндөр ширээ, орос сандалууд тавьж, ширээн дээр оросоос ирсэн хүндтэй зочдыг хүлээж авах үед хэрэглэх оросын цайны болон гал тогооны хэрэгслүүд өржээ.

   Вангийн хашаанд өөр олон байшингууд байх боловч бид тэднийг үзсэнгүй, харин вангийн цэцэрлэгт оруулахыг хүслээ. Биднийг тийшээ шууд явган хаалгаар бус, хашааг тойруулж хүргэв. Энэ хашааны буланд Улаангомд амьдардаг ганц хятад болох вангийн ордоны дарханы амьдран суудаг гэр байлаа.

   Вангийн цэцэрлэгт төрөл бүрийн бут сөөг ургана. Бүр моносны мод байв. Харин бид түүнийг нь амтархан идэж чадсангүй. Учир нь энэ 7 сарын хүйтнээр жимснүүд нь даарч, унажээ. Энд тэнд мөчирүүдэд ганц нэг жимс бултайна. Цэцэрлэгийн хамгийн гол таримал бол агуу том улиасууд юм.

   Цэцэрлэгийн голд нь бүхий л талаасаа хаалттай өргөн уужим талбай байх бөгөөд тэнд жижгэвтэр хуучин сүм буюу бунхан байрлана. Бунханд вангийн удам угсааныхны шарил хадгалагджээ. Эдгээр сайхан зүйлсийг ханатлаа харан хэсэг зураг авсаны дараа бид хөгшин ламтай салах ёс гүйцэтгэн вангийн ордноос хагас мод зайтай орших хүрээ рүү явав. Хүрээ нь вангийн эдлэн шиг эргэн тойрон шавар ханаар хүрээлэгджээ. Хүрээ рүү бид баруун хаалгаар ороод, муруй сарий нарийхан гудмаар явж, гол сүм орших талбай хүрэв. Гол сүмийн хоёр талд нь дахин 2 сүм босгожээ. Бид тэр сүмд орж үзэхийг хүсч байв. Энэ 2 багавтар сүмийг болсон тоосгоор, цэнхэр өнгийн ваараар гадуур нь бүрж, хятадын тоосго өрөгчид өвөрмөц барилгын хийцтэйгээр маш сайн барьжээ. Эдгээр сүмийг энэ хавар барьж дууссан учир биднийг очих үед сүм хараахан ариулж ариун дагшин газар болоогүй байв. Энэхүү ганц барилгыг болсон тоосгоор барьж, ваараар гадуур нь бүрхжээ. Бусад бүх барилгуудыг түүхий тоосгоор барьж, харин дээврийг нь шавардсан байв. Үүнээс гадна гол сүм, вангийн ордонг төмрөөр дээвэрлэжээ. Улаангомын лам нар зунд нь шавар байшинд, харин өвөлд нь эсгий гэрт сууна. Бид лам нарын гэрт орсонгүй, харин хятад байшингуудын балгас үзэхээр хойд хаалга руу чиглэн явав. Энэ балгас нь бараг л хүрээний хананаас эхлэж байв.

     Улаангомын ойролцоох хятадын суурин 300 орчим оршин суугчдаас бүрдэх бөгөөд тэдгээр нь бүгд худалдаачид, тээрэмчид юм. Энд 30 шахам морин тээрэм ажилладаг. Өнгөрсөн хавар энэ сууринг урианхайчууд юу ч үлдээлгүй бүрмөсөн устгасан. Бүгдийг шатааж, сүйтгэжээ. Хятадууд шавар байшинтай тул тэдгээрээс хагас нурсан хана л үлдсэн байна. Тэнд шуудуунуудаар ус дүүрч цэлийж, сүйрлийг эцэст нь хүргэжээ.

     Манай худалдааны суурин хүрэх замд монголчуудын барьсан тээрмээр дайрав. 2 дөрвөд хүн ханыг нь барьж дуусахад бараг дөхсөн байв. Удахгүй барьж дуусгана, эхлээд нэг чулууг нь, дараа нь нөгөөг нь хөндийрүүлж тавина хэмээн дөрвөд хүмүүс ярьж байлаа.

Ийм нэгэн тээрэм холгүйхэн харагдана. Тээрмийг 2 сарын өмнө ашиглаж эхлэжээ, одоогоор хоёр чулуун тээрэм ажиллаж байгаа бөгөөд, гуравдахыг нь тавих гэж байгаа аж. Үүнээс гадна вангийнд 2 тээрэм ажиллаж байгаа, одоохондоо Улаангомд ажиллаж байгаа бүх тээрэм ингээд боллоо. Ийм чулуун тээрэм бүр дээр өдөрт 5-6 пуд -ын тариа тээрэмдэнэ.

     Энэ хавраас улс төрийн ярвигтай байдлын улмаас энэ онд үр тариа бага зэрэг тариалсан, иймээс ч ургац сайн аваагүй. Өөрөөр хэлбэл цаг тухайд нь услаагүйгээс болж, Улаангомд үр тарианы ургац хураалт хангалтгүй байв.

     Ойрын ирээдүйд энд тээрэмчдэд их хэмжээгээр тарианы хомсдол үүсэх нь мэдрэгдэнэ. Ийм нөхцөлд хэн нэгэн оросын үйлдвэр худалдааны эзэн сайн тээрэм байгуулан, тээрэмдсэн гурилаа хямдаар зарж (Одоо тээрэмдсэн гурил 1 пуд нь 50-60 коп хүрч байна)томоохон үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа бололтой.

Ер нь энд газар тариалангийн ажилд өргөн боломж нээлттэй байна. Зөвхөн чин сэтгэлээсээ ажиллах л хэрэгтэй байна. Монголчуудад олон сайн зүйлийг хийснээр бид ч өөрсдөө ашиг олох боломжтой.

       Хятадын ноёрхлын үетэй (Манжийн ноёрхлын үе Б.Н) харьцуулбал одоо тээрэм байгуулах зөвшөөрөл авах нь тун амар болсон.

     Хэрэв Улаангомд газар тариалангийн ажил эрхлэх гэвэл энд нийт баруун хойд Монголд зориулсан тарианы газар байгуулж болно. Учир нь одоо хүй нэгдлийн үеийн аргаар газраа боловсруулж буй нөхцөлд улаангомын район нь Ховдын хязгаарыг бүхэлд нь, Улиастайн хязгаарын хойд хэсгийг үр тариагаар хангаж байна. Тусгаар тогтносон Монгол улс сэргэн мандаж буй өнөөгийн нөхцөлд Улаангомыг бүхэлд нь худалдаа-үйлдвэрлэлийн суурин болгон хувиргах боломжтой. Энд улаан буудай, арвай, овъёс, хөх тариа, бас тарвас, амтат гуа, өргөст хэмх зэрэг бүх төрлийн ногоонууд сайн ургадаг. Мэдээж дөрвөдүүдийн яагаад ч юм өмнө огт тарьдаггүй байсан шар будааг (амуу будаа) ч тарих болно.

     Өдөржингээ бид зугаалж явсаар оройхон худалдааны суурин руугаа буцав.

8 сарын 13-нд бид цааш замдаа гарав. Бараг л худалдааны суурингаас Далай ханы хошууны нутаг эхэлж, манай хил буюу Ташантын (Дошонтын Б.Н) даваа хүртэл үргэлжилнэ. Эхлээд 10 мод газар тариан талбайг услахаар малтсан олон суваг, шуудуунуудыг гатлан, үзэсгэлэнт хөндийгөөр явав. Дараа нь тариалангийн талбай хүртэл 10 шахам мод газар нүцгэн чулуу ихтэй талаар явжээ. Тариалангийн талбайд үр тариа ховор бөгөөд тариачдын хөдөлмөрийн үр шим харагдсангүй.

     Малтсан шуудуунууд нь ус ихтэй байсан ч бид цааш Цагаан хүрээгийн голын хуурай голдрилын нөгөө талд байгаа шуудуунд хүрэхээр хичээсэн тул энд үдлэсэнгүй. Гэвч бидний хүлээлт талаар болов. Биднийг энд ирэхэд шуудуугаар ус гүйхгүй байв. Магадгүй бидний дайрч өнгөрсөн шуудуунуудаар л ус урссан бололтой. Үдлэлгүй явсаар бид Улаан даваанд хүрэв. Удалгүй зам уул өөд хавцал руу хөтлөв. Биднийг Улаан давааны хавцал уруу ороход бөөн шумуул, дэлэнч угтав. Бидний гар, нүүр шумуул дэлэнчид хазуулснаас удалгүй булдруу болж эхлэв. Бид яаран майхнаа барьж, шумуулаас хамгаалахын тул утаа гарган нэгэн булаг дээр хоноглохоор буудаллав.

                                                                                                                                                                   Чуец

                                                                           “Сибирийн амьдрал” сонин. 1912 оны 11 сарын 16. Баасан гараг №255 2-р тал

                                                          Тэмдэглэлийг орос хэлнээс орчуулж, оршил тайлбар бичсэн

                                                              Ховд их сургуулийн багш  доктор профессор Б.Нямдорж

Ховдод гучин мянган мод тарилаа

Odnoo med zurag 07

Odnoo med zurag 06

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дугаар долоо хоногийн бямба гараг"-ийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласантай холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр идэвхи санаачилга гарган оролцлоо. Энэ өдөр 29 аж ахуйн нэгж, сум, байгууллагын 2706 иргэн 31934 мод аймгийн хэмжээгээр тарьсан байна гэж Ойн анги мэдээлсэн юм. Ховд аймаг нь тогтвортой хөгжлийн буюу ногоон хөгжлийн загвар аймаг болох эрхэм зорилго дэвшүүлсэн бөгөөд энэ жилийн мод тарих үйл ажиллагаа, хашаа хайс хамгаалалт, суулгац зэрэгт нийт 22,2 сая төгрөг зарцуулжээ. Энэ жилийн мод тарих өдрөөр Жаргалант суманд Сангийн хэрмийн урд талд, мөн Бичигтийн тээвэр авто замын хяналтын постноос Буянт сумын пост хүртэлх зам дагуу төрийн байгууллагууд хуваарилсан талбайд мод тарилаа. Цаашдаа мэргэжлийн байгууллагууд услалт, ургалтын асуудалд анхаарах бөгөөд тарьсан модоо тухайн байгууллагууд ч хариуцаж харж хандах юм. Энэ үеэр “НИК”, Петровис ХХК нийтдээ 100 тоннын ус хадгалах савыг энэхүү үйл ажиллагааг дэмжиж “Ховд Эрч Хүч” ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

Г.Одонтуяа

Засаг дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Энэ жил манай аймагт нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49,6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр 11,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Томоохон ажлуудаас дурдвал 16 тэрбум төгрөгний өртөгтэй дулааны 2 дугаар станцын ажил хийгдэж байна. Мөн талын хашааны гэр хорооллын цэвэр бохир усны өргөтгөл, хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Цахилгааны 2 дугаар хуваарилах станцын өргөтгөл 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна гээд олон томоохон ажлыг дурдаж болно. Аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай энэ сарын 7-нд аймгийн Засаг дарга газар дээр нь очиж танилцлаа. Энэ бүрэлдэхүүнд Жаргалант сумын засаг дарга Д.Баасандорж, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Энхтөр, ГХБХБГ-ын дарга Д.Пүрэвдорж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Тээвэр авто замын газрын дарга Я.Галбат, МХГ-ын даргын үүргийг тур орлон гүйцэтгэгч н.Алтанхишиг нарын холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл хамт явж, холбогдох мэдээлэл, заавар зөвлөгөөг өгч ажилласан юм.

Баруун бүсийн барилгын материалын сорил шинжилгээний лабратори Магсаржав кино театрын урд талд баригдаж байна. Энэхүү барилгын ажлыг “Арвижих Увс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 24 хүн ажиллаж байгаа ба арматур төмөр болон хэрэгцээт материалуудаа татаж авсан 6 сарын 30 гэхэд карказын ажил дуусах юм байна. Нийтдээ 960 сая төгрөгийн өртгөөр босож байгаа энэ барилгын ажил 2014 оны 4-р улиралд ашиглалтанд орно. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн нэр, ажил эхэлсэн болон дуусах сар өдрийг бичсэн анхааруулах самбарыг хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулахыг, барилга байгууламжийн журмын дагуу ногоон тор татаж, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас өмсүүлж хэвших, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан чанартай барилга байх ёстойг анхаарууллаа.

2012-2016 оны 4 жилийн цикл хугацаанд 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ ажилд хувийн хэвшил идэвхтэй оролцож өнгөрсөн жил 9 давхар лифттэй байр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулсан зэрэг жишээг дурдаж болно. Тэгвэл усан бассейны урд талбайд мөн л хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хорооллын орон сууцнууд босож байна. “Электро инсталейшн” ХХК 24 айлын 2 орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа ба 2014 оны 4-р улиралд ашиглалтан оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 1-р 24 айлын орон сууцны дотор өрлөг, дотор шавардлагын ажил хийгдэж байна, 2-р 24 айлын зоорийн давхрын багана, дамнуруу хэв хашмал хийгдэж байна.

2011 онд 550 сая төгрөгийн өртөгтэйгээр “Ахуй үйлчилгээний барилга” барихаар Сутайн сарьдаг ХХК ажлаа эхлүүлсэн боловч өнөөг хүртэл ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй л байна. 2012 оны 07 сарын 05 ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан бөгөөд графикт хугацаанаасаа 2 жил хоцорч байна. Одоогийн байдлаар барилгын өрлөг цутгалтын ажил хийгдэж дууссан. Дотор гадна ханын шавардлагын ажил хийгджээ. Биднийг очиход барилгын материалыг хүлээж барилгын ажил түр зогссон байдалтай байсан юм.

Бүтээн байгуулалтын ажилтай танилцах маршрут цааш үргэлжилж 72 айлын орон сууцны дээд талын модон дэлгүүрээс хүүхдийн парк хүртэлх замд хийгдэж буй дугуйн зам, явган хүний замын ажилтай танилцлаа. Тус замын ажлыг “Эрч хүч” ОНӨААТҮГ орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгний төсвөөр гүйцэтгэж байгаа ба 2140 метр урттай 1м 50 см өргөнтэй, дундаа 30 см зайтай дугуйн болон явган хүний замын ажлыг хийж байна.

Талын хашааны цэвэр бохир усны шугам сүлжээний ажил: Ховд аймгийн Жаргалант сумын цэвэр усны шугам, өргөлтийн насосны станцын шинэчлэлтийн ажил нь 2011 оны 12-р сарын 01-ний өдрийн дугаар №ЛШ-2011/13/159, 2012 оны 04-р сарын 16-ны өдрийн дугаар №41, 2012 оны 12-р сарын 07-ны өдрийн дугаар №БУ-2012-20/1 барилга угсралтын ажлын гэрээний дагуу УБ хотын “ХҮЧИТ ЧУЛУУТ” ХХК 2012 оны 5-р сараас эхлэн хийж гүйцэтгэж байна. Уг ажил эхлэснээсээ хойш 2012 онд цэвэр усны 3800м орчим шугамын угсралт хийгдсэн бөгөөд 2013 оны 5-р сараас эхлэн Ф160 шугам 530м, ЦУХ6-аас ЦУХ12 хүртэл Ф100 шугам 1456м, ЦУХ13-аас 8-р цэцэрлэг хүртэл Ф100 шугам 1042,4м, Бичигт багт ЦУХ22-оос эхлэн Жаргалант сумын чиглэлд 812,5м Ф100 шугам угсарч нийтдээ 3840,9м цэвэр усны шугамын ажил хийгдсэн байна.

Бохир усны шугамын ажил нь БУХ6-аас эхлэн дулааны II эх үүсвэрийн чиглэлд Ф200-ийн 2067,7м бохир усны шугам, хүүхдийн паркийн доод 4 замаас шинэ хороолол хүртэл өөрөөр хэлбэл БУХ126-аас БУХ165 хүртэл Ф150-ийн 1334,8м бохир усны шугам угсраад ажил явагдаж байна. Мөн энэ онд цэвэр усны ТУС бүр 500м3 багтаамж бүхий 2ш усан сангийн ул болон ханын бетон цутгалтын ажил хийгдсэн боловч I усан сангийн М тэнхлэгийн дагуух хана усаар дүүргэж шалгах явцад цууралт өгч ан цав үүссэн учир УБ хотоос зохиогч нь ирж үзээд явжээ.

УБ хотод БХБЯ-ны БОСНААБХЗГазар, ББМБХЗГазар, СХОХ-ийн дарга нар 2013 оны 9-р сарын 4-нд захиалагч, гүйцэтгэгч, зургийн зохиогч нарын төлөөллийг байлцуулан хуралдаж уг хурлаас Ховд аймгийн МХГазрын акт, Ховд аймгийн ГХБХБгазрын дүгнэлтийг үндэслэн I усан сангийн барилгыг буулгаж дахин барих шийдвэр гаргасан байна.

Жаргалант сумын цэвэр усны шугам, өргөлтийн насосны шинэчлэлтийн ажил нь нийтдээ цэвэр усны 13000 м шугам хийх ёстойгоос одоогийн байдлаар 7640,9м шугам, бохир усны 6500м шугам хийхээс одоогийн байдлаар 3402,5м шугам хийгээд байна. Мөн шинэ насосны станцын барилга 1000м3 багтаамжтай усан сан, 2 ширхэг гүний худаг барьж байгуулах ёстойгоос зөвхөн 500м3 багтаамж бүхий 1усан сангийн ул ба ханын бетон цутгалтын ажил хийгдээд байна. Энэ талаар “Хүчит чулуут” компанийн ерөнхий механик инженер Д.Лхагвасүрэн хэлэхдээ "Олон дахин зураг нь өөрчлөгдсөн, өнгөрсөн зуны байдалтай харьцуулахад цэвэр бохирын шугамыг 10 км метр орчим ахиулсан, бохир усны шугамыг нийтдээ 6,5 км метр тавих ёстой байснаас 3,5 км, цэвэр усны шугам 12 км тавихаас 8 км хийсэн байна. 8-р сарын 1-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар 7 хүн ажиллаж байгаа ажил жигдрээд ирэхээр хотоос 12 мэргэжилтэн ирнэ. Шугамын ажил 70 хувьтай харин усан сангийн цутгалтын ажлыг өөр нэг туслах компани хариуцан авсан гэлээ.

Мөн улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дулааны хоёрдугаар станцын барилга байгууламжийн ажилтай танилцлаа. Энэ ажлыг "МЭЗ”ХХК, Энерго Тех сервис ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд нүүрсний талбайн хашааны суурийн цутгалт, станцын тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Энэ зун 8 сард туршилтын галлагаа өгч, ирэх өвөл гэхэд ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр шуурхай ажил хийгдэж байна.

Мөн Хөгжимт драмын театрын хажууд машины зогсоол хийх ажлыг “Аса Контракшин” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 14 хоногийн дараа ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө гэдгийг тус ХХК-ийн захирал Д.Цэндсүрэн хэллээ.

Өнгөрсөн онд Ховд аймагт монгол гутал, домбоны хэлбэр бүхий ус хадгалах сав хийгдсэн бол энэ жил тарвас, морин хуур, монгол гутал бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд хийгдэх юм. Тус бүр 50 сая төгрөгний өртөгтэйгээр Бат дайчин ХХК төмөр хийцийн угсралт, талбайн тэгшилгээний ажил хийж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнгүүд 7 сард ашиглалтанд орно.

Өнгөрсөн онд зарим байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Мянган угалзат ОНӨААТҮГ, Шим Ус ХХК-ийн ажилчдын орон сууц байсан юм. Тэгвэл энэ жил НХҮХ-ийн ажилчдын 6 давхар 24 айлын орон сууцны барилгын ажлыг “Эсба интернэйшнл” ХХК хийж байна. Одоогоор 1-3-р давхрын гадна ханын өрлөг хийгдсэн, 5-р давхрын багана дамнуруу цутгалтын ажил хийгдэж байна.

Ийнхүү олон үндэстэн ястан хаврын бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орж, нутаг орныхоо хөгжлийн замыг гэрэлтүүлсээр байна.

                                                                                                                                                    Г.Одонтуяа

2013 оны шилдэг 9 залуу

Zaluuchud shine jil 01

“Сүү өргөж амьдаръя” уриан дор Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүний үеэр ажилласан салбартаа амжилт гаргасан 2013 оны шилдэг 9 залуу тодорлоо.

Энэ жилийн оны шилдэг залуу шалгаруулах үйл ажиллагааг цахим мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлахаас гадна албан байгууллагуудад бичиг хүргэсний дагуу 30 гаруй залуугийн материал ирснээс салбар бүрийн төлөөлөл болсон 9 залууг 2013 оны ажлын үзүүлэлт, амжилтыг нь үнэлж шалгаруулсан байна.

2013 оны эрүүл мэндийн салбарын шилдэг залуугаар БОЭТийн амбулаторын тасгийн дотрын их эмч Лхагвацэрэнгийн Бадамхорлоо шалгарлаа.

Тэрээр 2013 онд алсын дуудлаганд 27 удаа, хот дотор 89 удаа дуудагдаж, зүрх зогссон 5 удаагийн тохиолдолд нарийн мэргэжлийн ур чадвар гаргаж сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хийж хүний алтан амь насыг аварчээ. Л.Бадамхорлоо эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллаж яваа залуу юм.

Боловсролын салбарын оны шилдэг залуугаар ХИС-ийн ГХСС-ын Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхмийн багш н.Нямдаваа шалгарсан байна. Тэрбээр бага суурь боловсролын монгол хэлний дүрэм, түүний шинэчилсэн найруулга, Монголын орчин үеийн уран зохиолд нөлөөлсөн хүчин зүйлс зэрэг эмхтгэл бүтээл, ном, гарын авлага бэлтгэн хэвлүүлжээ. Боловсролын салбарын шилдэг залуу Нямдаваа 8 оюутны судалгааны ажил, 2 оюутны бакалаврын ажил удирдсан байна. Мөн 19 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, 9 бүтээлд өгүүлэл хэвлүүлжээ.

Бизнесийн салбарын шилдэг залуугаар Ирээдүйн эзэд интернэт сургалт мэдээллийн төвийн захирал н.Болд шалгарсан байна.

Соёл урлагийн салбарын шилдэг залуугаар Алтан гадас одонт ХДТ-ын хөгжимчин хөөмийч Ч.Баатарсүрэн шалгарлаа. 2013 оны 8 сард Улаанбаатар хотноо ОУ-ын хөөмийчдийн дунд зохиогдсон Япон улсын нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн “Хойт нутгийн хавар” дууны уралдаанд 3 байр, 11 сард ОУ-ын хөөмийчдийн салхиар дуулагч хөөмийн их наадамд тусгай байр эзэлсэн амжилтаараа шалгарчээ.

Спортын салбарын шилдэг залуугаар хөлбөмбөгийн холбооны шүүгч, дасгалжуулагч А.Анхбаяр шалгарлаа. Үндэсний цом 2013 тэмцээнд 3 байрт шалгарч улсын тэмцээнээс анх удаа медаль хүртсэн амжилтаараа шалгарсан байна.

Хууль эрхзүйн салбарын оны шилдэг залуугаар аймгийн шүүхийн шүүгч М.Нямбаяр тодорлоо. Хууль зүйн салбарт 8 дахь жилдээ, шүүх эрх мэдлийн салбарт 3 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Банк санхүүгийн салбарын оны шилдэг залуугаар Хаан банкны тооцооны төвийн захирал н.Төрбат шалгарлаа

Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын оны шилдэг залуу номинацид Мерси кор ОУБ-ын бүсийн хөтөлбөрийн ажилтан Н.Жавзанханд шалгарсан. Тэрээр 26 удаагийн сургалтыг 390 хүнд, 48 удаагийн зөвлөгөөг 55 хүнд өгөхөд хамтарч ажиллажээ.

ХАА-н салбарын оны шилдэг залуугаар Хөгжил политехник коллежийн газар тариалангийн багш Н.Батжаргал тодорчээ.

2013 оны шилдэг залуугаар шалгарсан эдгээр залуучуудын шагналыг ИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлгийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, Залуучуудын холбооны дарга Г.Цоожхүү, Залуу удирдагч сангийн тэргүүн н.Батсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Арбол, Харахат нар гардуулж, оны тэргүүний залуучууддаа баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

                                                                                                                                                                                                                                                                     Г.Одонтуяа

 

 


Хууль сахиулах байгууллагуудын баруун бүсийн зөвлөгөөн

 

Odnoo 02

Өнөөдөр 2013.12.06-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, боловсруулж буй хуулиудын төслийн талаар” баруун бүсийн хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалт хэлэлцүүлэгийн нээлтэнд Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн Гадаадын иргэн харъяатын эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж , Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн дарга Б.Баярсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нар оролцлоо.

Г.Одонтуяа

Tangarag urguluu

SANY0028

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Ховд аймгийн төрийн захиргааны шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглалаа.

 

Г.Энхжаргал

Зарим хүмүүст төрийн одон тэмдэг гардуулав

1474782 552261778176783 329244638 n

Тусгаар тогнолын 89 жилийн ойн өдрөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот зарлигийн дагуу нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцов.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Сүхбаатар, Алтан гадас одонгоор С.Даваажав, Н.Шарав, Ц.Жалцав, Л.Батбаяр, Л.Баарай, Ц.Нямцэрэн, М.Нямдаваа, Ц.Нямсүрэн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар М.Бердихан, Б.Дуламсүрэн, М.Өмирбек нар тус тус шагнагдав.

1470928 552261684843459 990300596 n


Г.Энхжаргал

Хаалттай ч юм шиг нээлттэй ч юм шиг айлчлал

 

Ailchlal 01Ойрын  тав  хоног  Хятад улс дэлхийн анхаарлын төвд байлаа. Уг нь тавхан хо­­ног төдий биш байнга л  ан­­хаарлын  төвд  оршдог их гүр­ний хувьд онцлох яв­дал  үнэ­­хээр энэ болов. Гол нь Орос, Энэт­хэг, Мон­го­л­ын  Ерөнхий сайд нар Бээ­­жин хотноо Хята­дын Тө­рийн зөвлөлийн

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ