Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага

СУРВАЛЖЛАГА

Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 1-р ангид элсэн орох сурагчдад сурагчийн дүрэмт хувцас хандивлав

Tsets shagna 2Булган, Мөнххайрхан, Дуут сумдын 2017 оны 9 сард сургуульд элсэн суралцах сурагчдад сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүн О.Батнасан хандивлажээ. УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд тус сумдын зүгээс сурагчын дүрэмт хувцасны туслалцаа үзүүлэх санал хүсэлт гаргасны дагуу ийнхүү дээрх гурван сумдад сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн байна. Нийт 339 сурагчийн дүрэмт хувцсыг УИХ-ын гишүүний ажлын албанаас сумдын хүүхдүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан гардуулан өгчээ.  

Tsets shagna 1

Горний Алтайд болсон Хаврын баяр буюу Наурыз

 

Dmitrii

Өнгөрсөн 3 сарын 27 –нд Горний Алтайд Хаврын баяр буюу Наурызын баярыг тэмдэглэв. Дэлхийн хаа газар байгаа мусульманчуудад бүгдэд нь энэ өдрүүд баяр баясал, амар жаргалыг авч ирдэг.

Энэ удаагийн хаврын баяраар Горний Алтай хотын төв талбайд казак, киргиз, татар, башкир, азарбайженчуудын төлөөлөгчид хуран чуулав. Хотын дарга Виктор Облогин арга хэмжээг нээж үг хэлэв. Хотын дарга хэлсэн үгэндээ бүс нутгийн төв энэ хотод алтайц, татар, казак, киргиз, азарбайжен, узбек, туркмен, таджик гэсэн олон үндэстнүүд эв найртай оршин амьдардаг нь бахархалтай хэмээн онцолсон бөгөөд тун саяхан энэ хотод Чага байрам, Масленицы  хэмээх үндэсний баяруудыг тэмдэглэж өнгөрүүлээд байтал хаврын баяр буюу наурыз залгав энэ бүх баярууд өрнүүн сайхан болж өнгөрлөө хэмээн тэмдэглээд нийт оршин суугчиддаа халуун баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг ерөөсөн юм. Түүнчлэн баярын үйл ажиллагаанд зориулж АБНУ-ын Засгийн газрын орлогч Александр Сакладов, Хурлын дэд дарга Михайл Трехов, Казак иргэдийн холбооны дарга Темирбек Кусков нар мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь Хотын Соёлын ордны ансамблийн тоглолт болж, ард олон нийтээрээ бүжин цэнгэцгээв. Шашлык, полов гэхчлэн үндэсний хоол ундын худалдаа ч дэлгэгдэв. Спортын тэмцээн, хүчит бөхийн барилдаан болж энэ өдрийг нийтээрээ хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн юм хэмээн сэтгүүлч Дмитрий Соколов мэдээллээ. 

Гэрэл зургийг Алексей Ивашкин

Олборлох салбарыг ил тод болгохын тулд....

/Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндэсний чуулганаас хийсэн сурвалжлага/

Chuulgan 6

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндэсний чуулган энэ сарын эхээр Улаанбаатар хотод болов.

Чуулганыг энэхүү санаачлагын гурван талт үндэсний зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газар, хувийн хэвшлийн болон уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүд, аймгуудын дэд зөвлөлийн төлөөлөгчид оролцож, хоёр өдрийн турш Монгол улсад олборлох үйлдвэрлэлийн аливаа мэдээллийг ил тод байлгаж, иргэд олон нийтэд хүргэх үйл явц ямар түвшинд байгаа, цаашид хэрхэх талаар хэлэлцэн зөвлөлдөв.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага гэдгийг байгалийн нөөц баялаг арвинтай улс орнууд засаглалаа сайжруулах болон Засгийн газрын хүлээн авсан орлогыг ард нийтэд мэдээлж, төр засгийн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөө ажиллуулах, энэ тухай мэдээллүүдийг ард олон нь ашиглах боломжтой, чадавхитай, байнгын хяналттай байхад чиглэгдсэн үйл ажиллагааны цогц гэж ойлгож болох юм.

Дэлхий нийтийн түвшинд анх 2002 оны 9 дүгээр сард Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Тогтвортой хөгжлийн дэлхийн хэмжээний чуулга уулзалт”-н дээр Их Британийн тэр үеийн ерөнхий сайд Тони Блейр энэхүү Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд 50 гаруй орон уг санаачлагад нэгдэхээ зарласнаас одоо 48 орон хэрэгжүүлж байгаа аж.

Монгол улс энэхүү санаачлагад 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2011 онд санаачлагыг сайн хэрэгжүүлж байгаа орнуудын тоонд багтаж, олон улсын шагнал авч байжээ.

Chuulgan 2

Энэхүү санаачлагын олон улсын хүрээнд баримталдаг гол баримт бичиг нь ОҮИТБС-гын зарчим, стандарт юм байна. анх 2003 онд ОҮИТБС-гын зарчмууд гэж гарч байсан бол 2005 оноос шалгуур буюу баримжаа олгох чиглэлийг гаргаж мөрдөж эхлэцгээсэн. 2008 онд баталгаажуулалтын зааварчилгаа болгон өөрчилсөн, тэгээд 2011 онд 21 шаардлага бүхий дүрэм, баталгаажуулалтын зааварчлагыг Парисын бага хурлаас гарган мөрдсөн. 2013 онд тэрхүү дүрмээ дахин өөрчилж, үндсэн долоон шаардлага бүхий стандартыг Сиднейн бага хурлаас батлан гаргажээ. Энэхүү долоог шаардлагыг дурьдвал

Нэгд: тус санаачлагын үйл ажиллагаа хэрэгжилтийг олон талын оролцоот бүлэг үр дүнтэйгээр зохицуулж, хянаж байх

Хоёрт: санаачлагын тайланг цаг хугацаанд нь хэвлэн нийтлэж байх

Гуравт: Олборлох салбартай холбогдолтой үндсэн мэдээллүүдийг тайланд бүгдийг багтаасан байх.

Дөрөвт: Засгийн газар нь олборлох салбараас хүлээн авсан бүх орлого болон ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлож буй компаниас Засгийн газарт төлсөн бүх төлбөрийг тайланд тусгаж, ил тод нээлттэй мэдээлдэг байх

Тавд: Олон улсын стандартыг хангасан итгэмжит баталгаажуулалтаар тайланг баталгаажуулах

Зургаад: тайлан нь иж бүрэн ойлгомжтой байж, түүнийг идэвхтэйгээр түгээн сурталчилж, олон нийтэд нээлттэй байлгаж, олон нийтийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж байх

Долоод: олон талын оролцоот бүлэг нь санаачлагыг хэрэгжүүлсэн туршлага авсан сургамжин дээрээ үндэслэн, арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулж, ОҮИТБС-гын хэрэгжилтийн үр дүн болон нөлөөллийг судлан үздэг байх явдал ажээ.

Chuulgan 4

Chuulgan 1

Монгол улс уг санаачлагад нэгдэн орсон цагаас санаачлагын үндэсний зөвлөлийг байгуулан ажиллуулж, аймгуудад дэд зөвлөлийг бий болгосон. Санаачлагын даргаар Монгол улсын Ерөнхий сайд ажиллаж, үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын зөвлөх толгойлж байгаа боловч бодит байдал дээр үйл ажилагааны хэрэгжилт тун хангалтгүй байгаа тухай чуулганд оролцогчид шүүмжилж байсан юм.

Санаачлагын ажлын албаны дарга Цолмон танилцуулга хийхдээ 2014 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан энэ баримт бичиг 2023 он хүртэл хэрэгжинэ. Бид ОҮИТБС-ийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ үүнийг хүлээж авахдаа маш хойрго байна гэж байсан. Гэсэн ч оролцогчдын зүгээс эдгээр баримт бичгүүд нь бодит амьдралтай нийцэхгүй түүхий, хоорондоо зөрчилдсөн зүйлүүд байгаа хэмээн шүүмжилж байлаа. Тухайлбал санаачлагын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол улсын Их хурлын дэд дарга асан Гомбожав гуай тэргүүтнүүд хуулийн төсөлд олон талын оролцоог ихээхэн бүрхэгдүүлсэн, зөвхөн Засгийн газрын болон компаний талын эрх боломжийг давамгай хамгаалсан, хэрэгжилтийн үр дүнг иргэд олон нийтэд хэрхэн хүргэх асуудлыг тодорхой болгоогүй байгаагаагийн улмаас энэ нь батлагдаад ч үр дүн гарахгүй. Иймээс жинхэнэ олон талын оролцоотой ажлын хэсэг томилж хуулийн төслийг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлж байлаа. Мөн үндэсний зөвлөлийн гишүүн ТАН эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Баярсайхан ОҮИТБС-гийн үндэсний зөвлөлийн дүрэмд заагдсан санаачлагын тайланг жил бүр УИХ-аар хэлэлцүүлэх асуудал огт хэрэгжихгүй явж ирсэн, ажлын алба яагаад санаачлага гаргахгүй байна хэмээн асуулга тавьсан. Уг асуулгад ажлын албаны дарга Цолмон хариулахдаа энэ асуудлыг яг хэн нь хариуцаж оруулах вэ гэдэг дээр төвөгтэй байсан. Уул уурхайн сайд хариуцаж оруулах ёстой гэтэл сайд нь би оруулах ёсгүй гээд Засгийн газрынхан хоорондоо бултуулаад байсан хэмээн тун ч ойлгомжгүй хариулт өгөв.    

Нээлттэй нийгэм форумаас гаргасан ОҮИТБС-гын дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүний олон талд оролцооны байдалд хийсэн судалгаагаар бол Засгийн газар болон төр захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн гурван талын тэнцүү төлөөллөөс бүрдэх ёстой энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүн бүх аймгуудад ганцхан Засгийн газар болон төр захиргааныхны төлөөлөл илт давамгайлсан байдалтай байгааг илрүүлэн мэдээлэв. Тэрээр 10 хүний бүрэлдэхүүнтэй дэд зөвлөлд иргэний нийгмийн байгууллагын хоёрхон төлөөлөл, найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлд иргэний нийгмийн ганц төлөөлөл байх жишээтэй. Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Эрдэнэчимэгийн ярьснаар Иргэний нийгмийн зүгээс тодорхой хүчин зүтгэл гарган ажиллаж, Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтыг оруулан тусгуулах, санаачлагын хэрэгжилтийг мэдээлэх,сурталчилах, хөндлөнгйн хяналт тавих, урьд нь гарсан мониторингийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд нөлөөлж, шахалт шаардлага тавих зэрэг дээр ихээхэн санаачлагатай ажиллаж ирсэн. Гэтэл иргэний нийгмийн санаачлагыг талууд ялангуяа Засгийн газраас дэмжиж, урагшаа алхахын оронд шүүмжлэхээс өөрийг хийдэггүй ямар ч хэрэггүй нөхдүүд гэх мэтийн яриа гаргаж, өөрсдийн үүрэг хариуцлагаас хойш суух байдал үүсгэж байгаа нь тоогүй гээд, цаашид талуудын оролцооны тэгш байдлыг хангаж, чадавхийг сайжруулах, орон нутгийн дэд зөвлөл болон ИНБ-уудын чадавхийг бэхжүүлэх ажлуудыг дараагийн дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөнд суулгаж хэрэгжүүлэхийг санал болгосон.

Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын орон нутаг дахь дэд зөвлөлүүд ор нэр төдий, гагцхүү засгийн газрын нэг талыг барьсан заавар дохиогоор байгуулагдсан нэр зүүсэн, хэрэгжүүлэх чиг үүргийнхээ тухай бараг мэддэггүй нөхдүүд байдаг тухай олон хүн ярьснаас гадна санаачлагын тайлангаас орон нутгийнхан мэдээлэл авах боломжгүй, уг тайланг иргэд олон түмэн ашиглаж хэрэглэж чадахгүй, ашиглья гэхэд хугацааны хувьд ямар ч ач холбогдолгүй болсон үед гардаг, тодруулбал дээр хэлсэнчилэн 2 жилийн дараа сая нэгдсэн тайлан хэвлэгддэг зэрэг асуудлууд байгаа учраас санаачлагын тайлан мэдээллийг орон нутгийн ард иргэдэд хялбар ойлгогдох байдлаар хугацаа алдалгүй мэдээлж байхад зориулагдсан загварчлал бий болгох саналыг нэр бүхий оролцогчид гаргаж зөвлөмжийн төсөлд оруулсан.

Chuulgan 5

Тайланд хамрагдаж байгаа олборлох компаниудын тоо хангалтгүй байгаа нь Уул уурхайн ассиоцацийн хийсэн мэдээллээс харагдсан. Тэрээр 2012 он гэхэд компаниудын тайланд хамрагдалтын байдал нэлээд эрчимтэй өссөн ч дараа жилээс нь дахиад уруудаж байгаа аж. Өнөөгийн нөхцөлд леценз эзэмшиж байгаа нийт компаниудын 50 хүрэхгүй хувь нь л санаачлагын тайланг гаргаж өгч байгаа юм байна. Гэхдээ тайлан гаргаж түүнийг нь нэгтгэх гэдэг бол санаачлагын хэрэгжилтийн зөвхөн нэг л асуудал. Харин тэрхүү тайланг Монголын ард иргэд хэрхэн ашиглаж, хэрэгтэй мэдээллээ олж авч байна, цаашилбал дүн шинжилгээ хийж, иргэдийн зүгээс нөлөөлөл үзүүлэх боломж байна уу гэвэл огтхон ч байхгүй гэдгийг чуулганд оролцогчид болон санаачлагын ажлын албаныхан ч хүлээн зөвшөөрч байсан.

Зөвхөн тайлан нэгтгэх ажил дээр асар их цаг хугацаа зараад өнөөдөр гэхэд л зөвхөн 2013 оныхоо тайланг танилцуулах түвшинд явж байгаа, тайлан нэгтгэх ажил нь хоёр жилээр хоцорч яваа гээд бодоход санаачлагын үр өгөөжийг Монголын ард иргэд хүртэх тухайд бүр ч боломж хомс байна гэсэн үг.

Мөн чуулган дээр уул уурхайн компаниудын бенефициар буюу ашиг хүртэгч эздийг ил тод зарладаг болгох тухай, Монгол дахь ОҮИТБС-гийн үндэсний зөвлөлийн статус бүтэц,тогтолцооны тухай, баримт бичгүүдийн зөрөлдөөнийг арилгаж, бодлого зорилт, дүрэм журмыг уялдуулах тухай, орон нутгийн дэд зөвлөлүүдийг чадавхижуулж жинхэнэ утгаар нь ажиллуулах тухай яригдсан. Оролцогчдын зүгээс цаашид ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллах талаар олон саналууд гаргаж зөвлөлдсөн бөгөөд чуулганаас эдгээр бүх санаа бодлуудыг тусгасан хоёр гол зөвлөмжийн төслийг гаргаж ирсэн.

Ажлын албаныхан болон үндэсний зөвлөл уг төсөл дээр ажиллаж оролцогчид руу дахин илгээж санал аваад эцсийн байдлаар зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа орохоор болсон юм.

Г.Төрмөнх

Чөлөөлөх дайны ялалт ба олон улсын хамтарсан хөтөлбөр

Наймдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 1945 оны “чөлөөлөх дайн”-ы ялалтын 75 жилийн ойд зориулсан олон улсын томоохон цогц арга хэмжээнүүд өрнөсөн бөгөөд энэхүү хөтөлбөрт манай сонин болон “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо голлох үүрэгтэйгээр оролцов.

Анх 1913 онд манай редакциас санаачлага гаргаж ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн эвлэл болон Вестник Горно-Алтайска сонины редакцитай хамтран ажиллах хүсэлт илгээж, хэлэлцээр хийснээр уг асуудал амжилттай шийдэгдэж, хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажилагааны нэг гол хэсэг нь 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жил, 1941-1945 оны агуу их эх орны дайны ялалт, түүнчлэн 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жил, өөрөөр хэлбэл дэлхийн хоёрдугаар дайнд хүн төрөлхтний шудрага үнэн сэтгэл зүрх ялсны түүхэн сургамжит ойг далайцтай тэмдэглэх, өнөө үеийнхэн болон хойч үед энэ талаар үнэнийг мэдүүлж, өргөн мэдээлэл өгөх зэрэгт чиглэгдэж ирсэн юм.

Улмаар бидний энэхүү хамтран ажиллах санаачлагыг ОХУ-аас хэрэгжүүлж буй тус улс болон Монгол, Хятад зэрэг орнуудын хил орчмын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамруулах болсноор тодорхой үр өгөөжтэй үйл ажиллагаануудыг төлөвлөн явуулсаар байна.

Өнгөрсөн хугацаанд бид ОХУ-ын Алтайн хязгаарын сэтгүүлчдийн бэлтгэсэн 30 гаруй томоохон нийтлэлийг орчуулан,  өөрийн сонин цахим хуудас, бусад мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлсэн нь урьд өмнө нь орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт бий болоогүй байсан шинэлэг үзэгдэл юм. АБНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бидний мэдээ материалууд нийтлэгдэж, олны хүртээл болсооор байна. Тэрчлэн 2015 оны 5 дугаар сард “Горно-Алтайска” хотод болсон агуу их эх орны дайны ялалтад зориулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монголоос Үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, түүхч доктор Д.Мөнхбат, манай сонины эрхлэгч Г.Төрмөнх нар  оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд энэ тухай тэмдэглэл нийтлэлүүд ч олонд хүрсэн.  Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод болсон үйл явдал нь дээрх ажлын үргэлжлэл бөгөөд гурав дахь шатны хэсэгчилсэн хөтөлбөр ажиллагаа ажээ.

Press konper 1

Монголын халуун наран дор хийгээд

Манжерокийн чуулга уулзалт  

Нийслэл хотод явагдсан үйл ажиллагаануудыг Монгол улсын Үндэсний их сургууль, Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв, ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, “Вестник Горно-Алтайска” сонины редакци, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Ховд аймагт төвтэй Монгол улсын “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, “Ховдын толь” сонины редакци хамтран зохион байгуулсан.

ОХУ-аас АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, “Вестник Горно-Алтайска” сонины эрхлэгч Алексей Сергеевич Ивашкин, мөн тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Жуков нар хүрэлцэн ирсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хэвлэлийн бага хурал, чөлөөлөх дайны ялалтын ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний  хурлууд явагдаж, талуудын төлөөлөгчид Монгол улсын Засгийн газраас шийдвэр гарган тэмдэглэж буй хөтөлбөр арга хэмжээнүүдэд мөн оролцов.

Энэ хүрээнд бас нэг чухал үйл ажиллагаа өрнөсөн нь 9 сарын 26-ны өдөр Монголын Үндэсний их сургууль дээр Монгол Оросын залуучуудын “форум” чуулганыг  2016 онд Алтайн Бүгд найрамдах улсад зохион байгуулах тухай хэлэлцээр хийгдэж, улмаар меморандум буюу санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм.

Эл үйл ажиллагаа нь анх 1966 онд АБНУ-ын Манжерок тосгонд болсон “Зөвлөлт Монголын Залуучуудын анхдугаар их наадам”-ын 50 жилийн ойд зориулагдах бөгөөд зохион байгуулагчдаар меморандумд гарын үсэг зурсан хоёр талын байгууллагууд болох ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн эвлэл, Горно-Алтайска хотын Улсын их сургууль, “Вестник-Горно Алтайска” сонины редакци, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Горно-Алтайска хотын захиргаа, Залуучуудын холбоо, Монгол улсын Үндэсний их сургууль, Монголын сэтгүүлчдийн эвлэл, “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Ховд аймаг дахь   “Ховдын толь” сонины редакцууд ажиллахаар болов.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажилагааны үеэр ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Сергеевич Ивашкин хэлэхдээ “хоёр улсын залуучуудын форум, фестивалыг хамтран зохион байгуулах энэ чухал үйл ажиллагааг анх санаачилагчид нь Оросын талаас “Вестник Горно-Алтайска” сонин, Монгол талаас Ховд аймаг дахь “Ховдын толь” сонины редакцууд юм” гэдгийг онцолж байлаа. Мөн энэхүү чуулга уулзалтын тухай хэлэлцээрийн үеэр Ховд аймаг дахь Ховд их сургуулийн оюутан залуусыг уг арга хэмжээнд хамруулан оролцуулах явдлыг “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнхөд Үндэсний их сургуулийн удирдлага болон эрдэмтдийн зүгээс санал болгосон бөгөөд эрхлэгч ч дуртайяа хүлээн авсан юм.

SANY0045

Түүнчлэн Алекскей Сергеевич гарын үсэг зурах ёслолын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр  хэлэхдээ “1966 онд АБНУ-ын нутаг Манжерок тосгонд болсон Зөвлөлт Монголын залуучуудын анхны их наадмын 50 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанууд “Оросын болон Алтайн Бүгд найрамдах улсын эрдэмтэд, сэтгүүлчдийн анхаарлын төвд байгаа гэдгийг дамжуулахад таатай байна. Энэ хүрээнд бид Оюутан залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Бидний энэ удаагийн уулзалт, эх орны дайны ялалтын 70 жил, Зөвлөлт, Монголын цэргийн хүчээр 1945 оны есдүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар өндөрлүүлсний 70 жилийн үеэр зочломтгой Монгол нутаг дээр болж байна. Энэхүү үйл явдалд зориулагдан “Монголын халуун наран доор” нэртэй хоёр хэсгээс бүрдсэн түүхэн тэмдэглэлийн ном хэвлэгдэн гарлаа. (уг номыг өөрөө бичиж бэлтгэн хэвлүүлжээ) Нэгдүгээр хэсэг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1941-1945 оны немцийн фашизмийн эсрэг Зөвлөлтийн ард түмний шудрага дайны үед үзүүлсэн Монголын ард түмний сэтгэл харамгүй, буцалтгүй тусламжид зориулагдсан юм. Хоёрдугаар хэсэг нь Японы эсрэг Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчний ялалтанд зориулагдсан юм” гэсэн бол түүхч Андрей Жуков “Бид бол 70 жилийн өмнө Монгол улс, Орос улсын эрх чөлөөг хамтран хамгаалж чадсан тэр баатруудын үр хүүхэд, ач, зээ нар нь билээ. Миний өвөө Андрей Семенович Жуков чөлөөлөх дайны үеэр Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан юм. Харамсалтай нь түүхийн энэ үе хангалтгүй судлагджээ. Иймээс 2014-2015 онд хоёр улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан янз бүрийн эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, санхүүжүүлэхэд оролцохоор болсон юм” гэлээ.

1939 оны Халхын голын үйл явдал 1941-1945 оны эх орны дайн мөн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар өндөрлүүлсэн үйл явцын үнэ цэнэ ач холбогдлыг залуу хойч үед бодитоор ойлгуулах, ач холбогдлыг нь ямар нэг өнгөлөн далдлалтгүйгээр ухааруулах явдал даяршлын эрин үед улам бүр чухал болж ирж байна.

Энэ удаад хийгдэж буй эрдэм шинжилгээний бага хурал нь цуврал гурван арга хэмжээний төгсгөлийнх нь юм. Нэгдүгээр шатных нь өнгөрсөн жил болсон бөгөөд 1939 оны Халхын голын дайнд Монгол Зөвлөлтийн цэрэг ялсны 75 жилийн ойд зориулагдсан бол хоёр дахь шатных нь агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд, харин энэ удаагийн арга хэмжээ бол чөлөөлөх дайн буюу дэлхийн хоёрдугаар дайныг хүн төрөлхтний шудрага сэтгэлийн ялалтаар өндөрлүүлсэн түүхэн үйл явдлын 70 жилийн ойд зориулагдаж байгаа юм Эдгээр бүхий л арга хэмжээнүүдийн талаар www.pero-altai.ru цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлдэг. Тэрчлэн Ховд аймгийн сэтгүүлч г.Төрмөнхийн эрхлэдэг “Ховдын толь” сонин болон www.tsahim-toli.mn сайтаар ч олон удаа мэдээлэл бичигдэж, орчуулагдаж нийтэд хүрснийг тэмдэглэхэд таатай байна хэмээн МҮИС-ийн профессор Х.Цэдэв, доктор Д.Мөнхбат нар ярьсан.  

Тэрээр сэтгүүлч Г.Төрмөнх хэлэхдээ “өнгөрсөн хугацаанд бид ОХУ-ын Алтайн хязгаарын сэтгүүлчдийн бэлтгэсэн 30 гаруй томоохон нийтлэлийг орчуулан,  өөрийн сонин,  цахим хуудас, бусад мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлсэн нь урьд өмнө нь орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт бий болоогүй байсан шинэлэг үзэгдэл юм. АБНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бидний мэдээ материалууд нийтлэгдэж, олны хүртээл болсооор байна. Тэрчлэн 2015 оны 5 дугаар сард “Горно-Алтайска” хотод болсон агуу их эх орны дайны ялалтад зориулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монголоос Үндэсний их сургуулийн профессор Х.Цэдэв, түүхч доктор Д.Мөнхбат болон миний бие оролцсон ба энэ дашрамдаа Манжерокийн оюутан залуусын чуулга уулзалтын талаар анхны саналаа солилцсон” гэсэн юм

SANY0042

Чөлөөлөх дайны ялалтыг тэмдэглэх нь

тусгаар тогтнолоо хүндэтгэж буй хэрэг 

           9 дүгээр сарын 27-ны өдөр Монголын үндэсний их сургуулийн хуралдааны танхимд явагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн удирдлагууд, ОХУ-аас ирсэн зочид, тэрчлэн Улаанбаатар хот дахь Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн захирал Михайлов дагалдах хүмүүсийн хамт, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их сургуулиуд түүнчлэн бусад газруудын эрдэмтэн, судлаачид оролцов.

            Хуралдааныг МҮИС-ын дэд захирал Ш.Батмөнх нээж, АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Ивашкин, Оросын СШУ-ны төвийн захирал, элчин зөвлөх Михайлов, Монголын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Галаарид нарын хүмүүс үг хэлэв.

Нийт 20-оод илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд Монголын үндэсний их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, түүхч Д.Мөнхбат, Цэргийн түүхийн хүрээлэнгийн судлаач доктор Ганболд нарын зэрэг нэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавигсад цөөнгүй байв.

Доктор Ганболдын илтгэлд Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдол нь тухайн үед болсон “Ялтын гэрээ”-гээр Монгол улсын “статус ково”-г Хятад зэрэг улсаар хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолыг баталгаажуулахад түүхэн асар том нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэсэн бол доктор Д.Мөнхбат энэ асуудлыг улам нарийвчлан авч үзэж, тухайн үеийн Орос, Хятадын улс төрчдийн харилцаа, гурван улсын улс төрийн нөхцөл байдал, түүнчлэн хадгалагдаж үлдсэн мөрт огт ил гараагүй түүхэн далд баримтуудад тулгуурлан тайлбарлаж, дүгнэлт өгсөн юм.

1944 оны хоёрдугаар сард Крымын хойгийн Ялт хэмээх багаахан хотод болсон ЗХУ, Америк, Английн төрийн тэргүүнүүдийн хэлэлцээр буюу “Ялтын гэрээ”-ний үед БНМАУ буюу гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадын Засгийн газраар зөвшөөрүүлэх асуудлыг Оросын зүгээс буюу Иософ Сталины зүгээс оруулж, энэ асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлэх үүргийг тохиролцооны үндсэн дээр Франклин Рузвельтэд даалгажээ. Учир нь Сталин өөрөө энэ асуудлыг Хятадад тулгах боломжгүй байсан. Яагаад гэвэл тэр үед Орос Хятад хоёр бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцох гэрээ байгуулсан байсан.  Хэлэлцээр дээр Рузвельт уг асуудлыг оруулж, бусад талууд дэмжсэнээр Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх заалт батлагдсан байна. Үүний дараа Москвад Сталин болон Чан Кай шигийн хүү Чан Цзян го нарын хооронд болсон. Уулзалтын үеэр уг асуудал хүчтэй сөхөгдөж, туршлагатай хатуу байр суурьтай улс төрчийн хувиар Сталин Хятадын Засгийн газар асуудлыг яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болгож чадсан бөгөөд 1945 оны 10 сарын 20-нд Монголын тусгаар тогтнолын асуудлаар Монголын бүх ард түмний санал асуулга явагдаж, тусгаар тогтноно гэсэн 100 хувийн санал гарснаар асуудал шийдэгдэжээ. Улмаар 1945 оны 8 сарын 14-нд Орос Хятадын хооронд Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тухай нот бичиг солилцсон. Дараа нь Хятадын Засгийн газрын тэргүүн Чан Кай Ши Гоминданы намын хурал дээр эл асуудлыг тайлбарлахдаа “Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Ядахдаа бид үүнийг зөвшөөрснөөрөө зүүн хойд Хятадыг гадаад Монголоор сольж авлаа” хэмээн мэдэгдсэн зэрэг түүхэн баримтат үйл явцуудыг гаргаж, тавьсан нь нэн чухал зүйл байлаа

Тэрчлэн уг хуралдаанд “Ховдын толь” сонины эрхлэгч сэтгүүлч Г.Төрмөнх Халхын голын болон чөлөөлөх дайнд оролцож, хувь нэмрээ оруулсан хязгаар нутгийн ахмад дайчдын тухай, мөн орон нутаг дахь сурвалжуудыг илрүүлэн судлахын ач холбогдлын талаар хөндсөн илтгэлийг хэлэлцүүлсэн нь бас нэг онцлог сэдэв байсан.

Мөн МҮИС-ийн багш ОХУ-ын Бийскийн Боловсролын акедемийн аспирант, Алимаа, Сарантуяа, Мөнхбат, Уранчимэг нар эх орны болон чөлөөлөх дайнтай холбоотой зохиогдсон яруу найраг, дуу, бусад уран зохиолын бүтээлүүдэд анализ хийсэн сонирхолтой илтгэлүүд, цэргийн түүх судлаач доктор Баярмагнай Чөлөөлөх дайнтай холбоотой олон улсын улс төрийн нөхцөл байдал, геополитикийн асуудлуудыг хөндсөн чухал илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод болсон үйл ажиллагаанууд цаашид ч шинэ шинэ агуулгаар баяжин үргэлжилж, оролцогч талууд улам нягт хамран ажиллах чин эрмэлзлэлтэйгээр энэ удаагийн хөтөлбөр өндөрлөсөн юм.

Терьентев Валад (Монголын Үндэсний их сургуулийн аспирант, сэтгүүлч, түүхч) 

Хуралдааныг чагнахад

Тойм – Шинжилгээ

Аймгийн ИТХ-ийн ээлжит VII дугаар хуралдаан .энэ сарын дөрөвний өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын илтгэлийг хэлэлцэж, хөтөлбөр төлөвлөгөөний биелэлтийг нь дүгнэн, мөн 2015 оны төсөв болон 2014 оны төсвийн тодотгол, 2015 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Эдгээр нь жил бүрийн өдийд хэлэлцэж баталдаг жижүүрийн асуудлууд юм.

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ байгуулагдсан цагаасаа хойш, өдгөө ... удаа хуралдаж байгаа ч нэг л идэвхгүй, санал шүүмжлэл ч бараг байхгүй, төлөөлөгчид нь зөвхөн эрхэмүүдийн тавьсан илтгэлийг сайшаан, оруулсан асуудлыг санал нэгтэй дэмжиж гар өргөх үүрэгтэй л хүмүүс юм шиг явж ирсэн бол. Энэ удаад байдал өөрчлөгдөж, сүрхий амьд хуралдаан болсныг зориуд дурдахыг хүсэв.

Дээрх өгүүлбэр нь ИТХ хурал болон аймаг орон нутгийн удирдах болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн амьдралын бодит дүр зурагтай холбоотой манай редакцын байр суурийг илэрхийлэх бөгөөд бидний зүгээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр бүхий л иргэдийн бодол санаа, байр суурь илэрхийлэгдэж, хамгийн нийтлэг хийгээд оновчтой шийдвэрүүд гарч байх ёстой. Хуралдаан дээд зэргийн нээлттэй, оролцоог дээдэлсэн, ямар ч иргэн чөлөөтэй мэдээлэл авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт тусгуулах боломжтой байх нөхцөлтэйгээр явагдах ёстой гэж үзсээр ирсэн. Гэвч бодит байдал дээр бүтэн 2-3 өдөр хэлэлцээд дуусахааргүй асуудлыг ганц өдөрт багтааж дуусгахаар төлөвлөж зохицуулдаг, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болох тухай урьдаас нийт иргэддээ нээлттэй мэдээлж, зар түгээдэггүй, зарим шаардлагатай иргэний нийгмийн болон төрийн бус секторын төлөөллүүдийг хуралдаанд тогтмол урьж хэвшээгүйн улмаас асуудал зөвхөн төлөөлөгчдийн хүрээнд явагдаж, нийт массын зүгээс оролцох боломж нь хумигдмал хэвээр байгаа нь ч ажиглагдсаар байна.

Хуралдааны үйл явцын тухай сурвалжлагыг багцлан цувралаар нийтлэхээр төлөвлөсний дагуу энэ дугаартай бид хамгийн гол асуудал болох аймгийн Засаг даргын хөтөлбөрийн биелэлтэй холбоотой илтгэл, хэлэлцүүлгийн талаар тоймлон хүргэж байна. Цаашид бусад асуудлыг ч цувралаар хүргэх болно.

Мэдээллийг тоймлохдоо бид илтгэлийн чухал ач холбогдолтой хэсгүүдээс сонгон авч, түүнтэй холбоотойгоор хуралдаанд оролцогсдын асуусан асуулт болон Засаг даргын хариулт, мөн холбоотой саналуудыг тус тусад нь таацуулан оноож, байршуулсан болно. Ингэснээр уншигчдад ойлгомжтой, мэдээллийг тодорхой авахад дөхөмтэй болсон гэж найдна.

Hural 3

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

- “...Ховд хотыг Улаанбаатар хоттой холбох зорилтын хүрээнд Ховд-Манхан чиглэлийн 85 км замыг ашиглалтанд бүрэн хүлээн авч, Манхан-Дарви чиглэлийн 100 км зам ”Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл”-ийн хүрээнд Бага улаан даваа-Тэмээн хүзүү чиглэлийн 110.8 км замын асфальтан хучилтыг бүрэн хийж хөдөлгөөнийг нээж, Манхан-Бага улаан даваа чиглэлийн 103.3 км хатуу хучилттай авто замын ажлаас одоогоор 86.5 км замын асфальтан хучилтыг хийгээд байна.

2013-2014 онд Ховд хот дотор 7.1 км хатуу хучилттай автозамыг барьж байгуулсан ба 2014-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 км хатуу хучилттай авто замыг явган хүний замын хамт 2.9 тэрбум төгрөгөөр барих ажлын тендерт “Түмдэлгэрэх” ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байна...”

“...Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, байгаль орчны бохирдлоос хамгаалахад чиглэгдсэн “Эрүүл гудамж–Миний хашаанаас”, “Түмэн цэцэг-Мянган мандал” аян, Ховд хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа”....

Асуулт хариулт:

Асуулт: төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш: Таны яриад байгаа бүтээн байгуулалт гээд байгаа ажлууд тань бүгд өмнө нь эхлүүлсэн ажлууд гагцхүү ашиглалтанд орох хугацаа нь л энэ үед таарч байгаа. Тэгэхээр өөрөө санаачилж эхлүүлээд амжилттай хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

Хариулт: - Таван сургууль, гурван цэцэрлэг бас зарим барилгууд барьлаа. Бүтээн байгуулалт чамлалтгүй гэж бодож байна. Дэмбэрэл Жаажаа тэргүүтэй Ховдын томчууд хөрөнгө оруулалтын суурийг сайн тавьж өгснөөр манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Ховдод жилд дунжаар 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Манай аймгийн хөгжлийн ирээдүй бидний өмнө байна. Цаашид аймаг маань олон улсын тээвэр ложистикын төв болно. Том том машинууд олон улсын тээвэр хийж, олон үйлдвэр байгуулж, баруун бүсийнхээ хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. 160 гаруй тэрбумын ДНБ-тэй аймгийг хүлээж авсан бол одоо 200.0 тэрбумын ДНБ-тэй аймаг болж байна.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Явган хүний зам хийж байна гэж чанаргүй, оромдсон зүйл хийгээд байгааг анзаарахгүй байна уу?

Хариулт: Тийм юм мэр сэр бий байх. Цаашид чанаргүй зүйл хийж байгаа гүйцэтгэгчидтэй хариуцлага тооцно. Хариуцлагыг чангаруулна.

Санал: Төлөөлөгч Д.Хуягбаатар: Хэтэрхий их мөрөөдлийн шинжтэй хийсвэр зүйлүүд яриад байна. Мөрөөдөж болно. Гэхдээ мөрөөдөл бодитой байх хэрэгтэй. Түүнд ямар арга замаар яаж хүрэх вэ гэдгээ сайтар тооцож байж ярих нь зөв байх.

Санал: Б.Гантөмөр: Эдийн засгийн хямралтай байгаа ийм нөхцөлд орон нутгийн хөгжлийн сангийн зориулалтаар батлагдсан хөрөнгө оруулалтыг ой, орчны тохижолт, гудамж, зам, цэцэг модхонд заралгүйгээр зайлшгүй шаардлагатай байгаа бодлогын шинжтэй зүйлүүдэд зарцуулах, санхүү төлөвлөлтийнхээ энэ мэт зүйлд анхаарч өөрчлөх хэрэгтэй.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Бизнес эрхлэгчдийг сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин ажиллаж, 2013, 2014 онд 60 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, сум хөгжүүлэх санд 4150.0 сая, ЖДҮХСанд 4250.0 сая төгрөг, аймгийн хэмжээнд нийт 8400.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэртэй болоод байна....”

“...Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах 3, төмс боловсруулах 2, ус ундааны 2, барилгын ханын болон дулаалгын материал, тоосго, хөөсөнцөр, хар замаскны, бетон зуурмагны, вакуум цонх, хаалга, модон эдлэл, шилэн хийц, хайрга, дайрга, талбайн даацын хавтан, явган зам, хашлага, хөөсөн блок, чулуу, бусад барилгын материалын 20 гаруй үйлдвэр байгуулагдаж, аймгийн хэмжээнд нийт 28 зөөлөн оёдол, гутал үйлдвэрлэх цех, өрхийн аж ахуй жилдээ 1900 орчим хос гутал, 8000 гаруй дээл, 2000 гаруй үндэсний болон европ хувцас, ажлын хувцас үйлдвэрлэж, 6 жижиг үйлдвэр, цех хонины ноосоор гэрийн эсгий үйлдвэрлэж, тэжээлийн 3 үйлдвэр ажиллаж байна.

Hural 1Асуулт хариулт:

Асуулт – Төлөөлөгч Өлзийхүү: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 4.0 тэрбумын нөөц бүрдүүллээ гэж байна. Гэтэл 2014 онд шалгаруулж, санхүүжилт олгохоор гэрээ хийгдсэн хорин зургаан төслөөс гуравхан төсөл л санхүүжилт авсан бусад нь санхүү байхгүй гээд мөнгө нь олгогдоогүй байгаа нь ямар учиртай вэ?

Хариулт: Тодорхой хариулаагүй

Асуулт: Төлөөлөгч Б.Ганзориг: - Хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээлэл Засаг даргын илтгэлд огт дурьдагдсангүй. 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, зарлагдсан тендерүүдийн гүйцэтгэлийн үр дүнг дүгнэсэн мэдээлэл байгаа бол танилцуулахыг хүсэж байна.

Хариулт: Энд асуултанд хариулаагүй

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг татвараар дарамталдгаа болимоор байна.

Хариулт: Дэлхий нийт Монголыг хамгийн бага татвартай орон байна гэж гайхаж байна. Гэтэл та нар татварын дарамт энэ тэр гэж яриад байдаг. Хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлөх л ёстой

Санал: Төлөөлөгч Батсайхан: 2013 онд Жаргалант сумын мэдэлд сум хөгжлийн сангийн нэг тэрбум төгрөг батлагдсан. Энэ мөнгө маш үр ашиггүй зарцуулагдаж байна. Гол төлөв ач холбогдолгүй зүйлд зарагдаад, зарим нь хаашаа орсон мэдэхгүй. Хяналт маш муу байна. Иймээс энэ чиглэлийн мөнгийг анх төлөвлөхдөө их нарийн тооцоо судалгаатай төлөвлөж баймаар байна. Дээр нь хяналтыг сайжруулх хэрэгтэй байна.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийт 1110 ажил олгогчоос 2158 ажлын байрны захиалга авч, 1767 иргэнийг ажлын байранд зуучлан, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 7 дэд хөтөлбөр, 1 төсөл хэрэгжүүлж шинээр 1735 ажлын байр бий болсноос 981 нь байнгын ажлын байр байна.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүхий л талаар дэмжиж ажилласны үр дүнд оны эхний 11 сарын байдлаар 1725 бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,7 хувиар буурчээ...”

Энэ онд иргэд 30.0 гаруй тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авч иргэдийн бодит орлого нэмэгдсэн жил болж байгаа хэдий ч гадаад зах зээлд гаргадаг түүхий эдийн үнэ, ханш унасан, эсрэгээр нь валютын ханш өссөн зэргээс улбаалан улс оронд бий болсон санхүү, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зарим бүтээн байгуулалтын ажлууд удаашрах, цаг хугацааны хувьд хойшлох зэрэг хүндрэл учирч байна.

Асуулт хариулт

Асуулт: Төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш :- Энэ онд 23.0 мянга гаруй иргэд зээлд хамрагдсан. Аймгийн нийт малчдын 40 хувь нь банкнаас зээл авсан. Чанаргүй зээлийн хэмжээ 640.0 сая төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Эдийн засаг хямарч, иргэдийн амжиргаа доройтож, худалдан авах чадвар муудаж байхад иргэд банкнаас зээл авч байгаа нь сайн зүйл гэсэн утгатай үг, өгүүлбэр таны илтгэл, мэдээлэлд яваад байна. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү.

         Хариулт: Малчдын гар дээр 90 гаруй тэрбум төгрөг, тариаланчдын гар дээр 16 тэрбум төгрөг очиж байгаа. Халамж, цалин тэтгэвэрт тэдэн тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хүмүүсийн гар дээр ийм их мөнгө очиж байна. Тэгэхэд худалдан авах чадвар муудлаа гэж яриад байгааг би ойлохгүй байна. Зээл бол хэвийн зүйл. Маш их хэмжээний мөнгө үл хөдлөх хөрөнө болж хадгалагдаж байгаа. Ард иргэд зээлийг дорвитой аваад, олигтойхон зарлага гаргаж юм хийх хэрэгтэй. Төрийн албан хаагчид, иргэд, малчид та нар бүгд зээл авах хэрэгтэй.

       Асуулт: Төлөөлөгч Б.Дүгэржав: - Цэцэг суман дахь Вольфромын ордод хүмүүс үй түмээрээ цуглаж, хүний амь нас хүртэл эрсдсэн нь ард олны амжиргаа, орлогын түвшин ямар байгааг илтгэх нэг зүйл мөн гэж үзэж байна. Энэ тухайд ямар байр суурь баримталж, цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Хариулт: Энэ талаар хангалттай хариулт өгөөгүй.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Тендерийн гүйцэтгэлийг хариуцлагагүй хийж, аймаг орон нутагт их хэмжээний хохирол учруулж байгаа компануудыг хар дансанд бүртгэж, цаашид тендерт оролцох эрхийг нь хасах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?

             Хариулт: Хар данс хөтлөе гэсэн саналыг ИТХ-д оруулсан боловч, төлөөлөгчид энэ саналыг унагасан шүү дээ.

Асуулт: Төлөөлөгч Азамат: Шинээр байгуулагдсан дулааны шугам сүлжээний горимын тохиргоо одоо болтол хийгдээгүй байна. Түүнээс болоод гол, гол газруудын халаалт маш муу байна. Энэ талаар хэзээ арга хэмжээ авах гэж байна вэ?

Хариулт: Аймгийн Засаг дарга энэ асуултад дулааны шинэ станцын дарга Б.Болдыг хариулахыг даалгасны дагуу Б.Болд хариулахдаа: Горимын тохиргоог хийлгэхээр Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг урьсан. Станцын дулаан гаргалт стандартын төвшинд сайн байгаа. Станцаас 90 градусын ус гараад, шугамаар дамжиж хэрэглэгчдийн барилга, обьектуудыг халаагаад буцаад станцад очихдоо 50-60 градустай чоиж байгаа.

Санал: Редакци: 30 гаруй тэрбум төгрөгийн орон сууц борлуулагдсанаар хэрэглэгчдийн орлого нэмэгдэж байна гэж ярих боломжгүй. Харин ч эсрэгээрээ хэрэглэгчдийн орлого буурч, зарлага нь нэмэгдэж өрхийн амжиргааны нөхцөл өмнөхөөсөө тааруухан болж байгаа. Орон сууцны үнэ ханш хэт өндөр, үндэслэл муутай. Чанар нь үнэтэйгээ нийцэхгүй байгаа талаар бид бодит баримт нотолгоонд тулгуурлаж, үнийг бодит хэмжээнд нь бууруулж, зохистой харилцаанд оруулах талаар хэд хэдэн удаа асуудал хөндөж нийтлэл бичсэн боловч анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. Салбар бүрийг тэгш хөгжүүлэх бодлого үгүйлэгдэж байна. Зөвхөн барилгын эсвэл дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ашиг орлого өндөр байгаад бусад салбарын хүмүүсийн амьдрал тарчиг байснаар аймаг орон нутгийн хөгжил хангагдахгүй. Тэнцвэргүй, ялгаатай амьдрал, шударга бус байдал л цэцэглэнэ. Энэ бол бодлогын түвшинд барьж шийдэх ёстой маш чухал асуудал !!!

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ховд аймагт хэрэгжих боломжтой, эрэлт хэрэгцээтэй, эдийн засгийн чухал ач холбогдолтой 110 гаруй төслийг танилцуулж, хамтран ажиллах талаар танилцуулга, яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд оролцогч талуудтай нийт 300.0 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамтран ажиллах 13 санамж бичиг, хөрөнгө оруулалтын 1 гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөрөнгө оруулагчдын чуулганы үеэс эхлэн манай аймагт хөрөнгө оруулах сонирхол, хүсэлтэй дотоод, гадаадын олон компаний төлөөллүүд ирж аймгийн эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, боломж зэргийг судлан, манай бизнесийн байгууллагуудтай хамтран тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр урьдчилсан гэрээ, санамж бичгүүдийг байгуулж, үйлдвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах санал, санаачилга өрнөж эхэллээ. Тухайлбал аймагт барилгын материалын үйлдвэрүүд, цемент, тоосго, чулууны үйлдвэр, 100 га талбайд эрдэнэшиш болон жимс, тосны ургамал тариалах, гаалийн баталгаат агуулах, бөөний худалдааны төв, дөрөв болон түүнээс дээш одтой зочид буудлын иж бүрэн цогцолбор, орон сууцны болон хаус хороолол, ноос, ноолуур, мах, малын дайвар бүтээгдэхүүн болон арьс ширний үйлдвэр, зах зээлд эрэлт хэрэцээтэй байгаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар хэлцэл, гэрээ байгуулах шатанд ихээхэн ажил хийснийг дуулгахад таатай байна...”

Асуулт: Төлөөлөгч Цэдэнбал: Мо Эн Ко компанитай гэрээ байгуулахдаа анх хятад руу гаргах Хөшөөтийн нэг тонн нүүрсний өртөгийг 1.0 доллараас буулгахгүйгээр тогтооно гэж амлалт өгч байсан бол яагаад 0.6 центээр тохироод гэрээ байгуулчихав. Ингэж Ховд аймагт хохиролтой гэрээ хийснийгээ юу гэж тайлбарлах вэ?

Хариулт: Хөрөнгө оруулагчийг үргээхгүй, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах үүднээс эхний удаадаа ийм байдлаар экспортонд гаргах нүүрснийхээ үнийг анх ярьж байснаасаа багаар тогтоохгүй бол болохгүй гэж үзсэн.

Санал Редакци: Энэ тухайд тус сонинд нийтлэгдсэн нийтлэлийн хэсгүүдээс эш татья. “...Уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах болсон гол зорилго нь баруун бүс нутагт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүсийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх арга замуудыг эрэлхийлэх явдал хэмээн тодотгож байсан ч, хэрвээ ийм зорилго тавьж ажил зохион байгуулж байгаа бол цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх тухайд бодолцож үзэх шаардлагатай байсан тухай нэг биш хүмүүс ярьж байв. Учир нь яг энэ цаг үе бол Монгол улсын эдийн засгийн байдал тийм таатай биш болсон, Засаглалд итгэх итгэл суларсан, хөрш болон гадаадын орнуудад Монголоос гарсан аливаа саналыг дэмжихээсээ илүү, байдлыг харзнаж, ажиглах хандлага давамгайлсан үед тохиож байгаа нь үүний ач холбогдлыг бүрхэгдүүлж байх шиг санагдсан....”

“...ОХУ-аас болон бусад орнуудаас Монголын баруун бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаанд хэрхэн оролцож, ямар бодлого баримтлах талаар мэдээлэл, танилцуулга хийсэн, тодорхой асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэгт уриалсан зүйл ер ажиглагдсангүй. Харин Шинжааны төлөөлөгчдийн зүгээс чуулганд амжилт хүсэж товч үг хэлснээс гадна, хэлэлцүүлгийн үеэр Монголын баруун аймгуудын нутагт ямар, ямар ашигт малтмалын орд газрууд байдгийг сонирхож, түүний нарийвчилсан мэдээллийг авахыг хүсэж байгаагаа л илэрхийлж байлаа...” хэмээн нийтлэлд бичжээ.

Дээрх нь сануулахад энэ үеэр хийгдсэн санамж болон гэрээнүүд нь БНХАУ-ын Шинжаанаас хоёр компани, Монгол улсаас хоёр комданитай л хэд хэдэн удаа давтан гэрээ хиисэн, тэрчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ гэх адлбаан доор тодорхой компанид үйлдвэрийн зориулалтаар газар олгох тухай шууд гэрээ байгуулсан нь газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа асуудал бий.

Мөн Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Хятадын компанид газар тариалангийн зориулалтаар газар олгож, тариалан эрхлүүлэхээр гэрээ хийсэн, аймгийн төвд мөн утс улсын компаний эзэмшил бүхий зочид буудлыг шинээр бариулахаар тохролцсон тухайгаа илтгэлд дурьдсан байна. Энэ нь хууль тогтоомжид харшлаад зогсохгүй, бүс болон орон нутгийн язгээр эрх ашиг, аюулгүй байдал, цаашдын ирээдүйд сөргөөр нөлөөлөх, шуудхан хэлэхэд байж болшгүй асуудал гэдгийг сануулахыг хүсэв.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...500-600 мянган ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлж, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн махны хэрэгцээг 100 хувь, төмсний хэрэгцээг 182,8 хувь, сүүний 72,8 хувь, хүнсний ногооны 95,3 хувийг тус тус дотоодын үйлдвэрээс хангаж байна.

2013 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2241,3 мянган мал тоолуулсан нь урьд оныхоос 202,3 мянган толгойгоор өссөн бөгөөд 2014 онд аймгийн түүхэнд хамгийн олон буюу 880.000 төл бойжуулсан жил боллоо.

Газар тариалангийн салбарт аймгийн хэмжээнд нийт 2554,3 га талбайд тариалалт хийж төмс 8350,2 тн, хүнсний ногоо 14373,4, малын тэжээл 3155 тн, үр тариа 268,7 тн нийт 26147,1 тн ургац хурааж авсан байна.

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд 2014 онд шинээр 31,8 га талбайд чацаргана тариалж аймгийн чацаргана тариалсан нийт талбай 394 га-д хүрч, 56 тн жимс жимсгэнэ хураан авсан байна....”

Асуулт: Төлөөлөгч Ганбаатар Дөргөн - Саяхан аймгийн дарга сумуудаар явж ажил танилцуулахдаа Ховд аймгийн мал 2.5 сая толгой болсон гэж байсан бол одоо тавьж буй илтгэл дээрээ 3.0 сая гэж байна. Яагаад иим зөрүүтэй тоо хэлээд байна вэ?

Хариулт: Тодорхой хариулсангүй.

Асуулт: Арьс ширний урамшуулалын үр дүнд малчдад тусахгүй байна. Урамшуулал олгогдсонтой зэрэгцээд түүхий эдийн үнийг зориудаар бууруулаад байгааг юу гэж үзэж байна вэ?

Хариулт: Малчдын дунд тийм яриа байгаа. Гэхдээ түүхийн эдийн үнэ буурч байгаа нь урамшуулалтай холбоогүй.

Санал Редакци: Урамшууллын хүрээнд гарч байгаа алдаа завхарлыг засахын тулд бас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талаар манай сонины дугаар 27-д нийтлэгдсэн.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...2014 онд Ховд аймагт улсын төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 69 барилга угсралтын болон их засварын ажил хийсний дотор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг 3, сургууль 5, дотуур байр 2, соёлын төв 1, спорт заал 2, худалдааны төв 1, лабораторын зориулалттай 2, инженерийн байгууламж 5, их засвар болон бусад зориулалтын 4 нийт 25 барилга байгууламжийг 50 гаруй тэрбум төгрөгөөр шинээр барих, засварлах ажил хийж, сургуулийн 3, бусад 12, нийтдээ 15 барилга байгууламжыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа.

Нийт 2 тэрбум гаруй төгрөгийн ажил хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний зориулалттай 10, нийт 683 айлын 24 орон сууц, цэцэрлэгийн 1 барилга угсралтын ажлыг 50 гаруй тэрбум төгрөгөөр барьж 11 дүгээр сарын байдлаар 300 гаруй айлын орон сууцны барилга байгууламж бүрэн дуусч ашиглалтад орсон дүн мэдээтэй байна...”

Асуулт: Төлөөлөгч Б.Амаржаргал: Засаг дарга ямар мэдээллийг үндэслэж, Булган сумын эмнэлгийн засвар 100 хувийн гүйцэтгэлтэй гэж ярив. Эмнэлгийн засвар дуусаагүй байгаа шүү дээ. Мөн 2015 онд тус суманд сургууль, цэцэрлэгийн засвар хийгдэнэ. Эмнэлгийн өргөтгөл хийгдэнэ гэж ярьсан нь төсөвт зардал нь огт тусгагдаагүй зүйл байна. Энэ талаараа тайлбарлаж өгнө үү?

Хариулт: Тодорхой хариулт хэлэгдсэнгүй.

Асуулт. Төлөөлөгч Б.Дүгэржав: Та барилгын салбар их амжилттай хөгжиж байна. Барилгын олон компани бий болж, их ашиг орлоготой ажиллаж байна гэж ярилаа. Энэ салбарт удирдах ажил хийж байгаагийн хувьд би сайн мэдэж байна. Одоо манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй барилгын компани бүгд өр зээлтэй, урд хормойгоороо хойт хормойгоо нөхсөн байдалтай байна. Тэгэхээр барилгын салбарт төчнөөн хөрөнгө мөнгө хуримтлагдаж, орлого ашиг ихтэй байна гэж тооцоо судалгаа муутай зүйл ярихынхаа оронд барилгын салбарыг бодит нөхцөл байдлыг судлаж үзээд бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ талаар ямар бодолтой байна.

Таны үйл ажиллагааны хөтөлбөрт 70 гаруй барилга байгууламжийг шинээр барьж ашиглалтанд өгөхөөр тусгагдсан өнөөдөр үүнээс 10 гаруй нь л баригдсан байна. Гэтэл таны хэлж байгаагаар хөтөлбөрийн биелэлт хангалттай үнэлгээ авч байдаг. Одоо танд нэг л жилийн хугацаа үлдэж байна. Бүрэн биелэх бодит боломж байна гэж үзэж байна уу?

Хариулт: Энэ тухайд мөн тохирох, оновчтой хариулт хэлэгдсэнгүй.

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Баатар хайрхан багт өрхийн эмнэлгийн барилга шинээр барих асуудлыг олон жил тавилаа. Шийдэх болоргүй юу?

Хариулт: Бас тодорхой хариулт өгсөнгүй.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор нийт 683 дугуйлан хичээллүүлж давхардсан тоогоор 17739 сурагчийг хамруулж, угсаатны бүлгүүдийн их наадам, уран нугаралтын чуулбар, домборын чуулга, 700 сурагчийн найрал дуу, 100 хүүхдийн хөөмий, ардын язгуур урлагийн 1805 хүүхдийн тоглолтууд зохион байгуулж, ард иргэддээ сурталчлав.

           Асуулт төлөөлөгч Д.Пүрэвганди: Хүний хөгжлийн бодлого өгсөх бус уруудах шатаар явж байна гэж харж байна. Өмнөх жилүүдэд аймгийн хүүхэд хөгжлийн ордон, усан спорт сургалтын төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төв гээд хүний хөгжил, нийгмийн асуудалд чиглэгдсэн томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Гэтэл одоо тэдгээр бүтээн байгуулалтыг сэргээж додомдож хөгжүлэхийн оронд өмнөх эрх баригчдын үед хийсэн ажил гээд энэ талаар гаргасан санал санаачлагыг огт дэмжихгүй байна. Хүүхдийн ордонгийн засьар шинэчлэл, усан спорт сургалтын төвийн засвар шинэчлэлийн төсвийг баталж өгөхгүй зориудаар хасаж хаяж байгаа нь ямар учиртай вэ? Хүүхдийн ордонд 20 гаруй төрлийн дугуйлан секц хичээллэж, хүүхдийн хөгжлийн төлөө анхаарч байсан бол одоо дугуйлан секц хичээллүлэх төсвийг нь бас л зориудаар хасаж хаяснаар тэнд явагдадг дугуйлан, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаануудын олонхи нь хаагдсан. Гэтэл та илтгэл дээрээ хаанаас ямар баахан худлаа тоо гаргаж ирээд яриад байна ойлгохгүй байна энэ талаараа тайлбарлаж өгөөч?

Хариулт: Энэ талаар тодорхой оновчтой хариултыг сонссонгүй.

Санал Редакци: Боловсролын салбарт хэрэгжиж байгаа ном, авьяас зэрэг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сайтар явагдахгүй, зарим төлөвлөгдсөн зардал нь зохих зүйлдээ зарцуулахгдахгүй байгаа талаар бид өмнө нь мөн асуудал хөндөж байсан боловч бас л ойшоогоогүй. Цаашид анхаарах байх хэмээн найдаж байгаа.

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Аймаг орон нутгийн төсвийн орлогод 11 дүгээр сарын 30-ны байдлаар 6055.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 5855.1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 96.7 хувийн, сумын орлого 1431.7 сая төгрөг оруулахаас 1320.9 сая төгрөг орж 92.3 хувийн, улсын төсөвт 1826.5 сая төгрөг оруулахаас 1781.1 сая төгрөг орж 97.5 хувийн биелэлттэй, нийт дүнгээр 9314.2 сая төгрөг оруулахаас 8957.1 сая төгрөг орж төлөвлөгөө 96.2 хувийн биелэлттэй байна.

Ирэх онд байгаль цаг уур хэвийн байж, бодит хөрөнгө оруулалт хийгдсэн нөхцөлд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 30-иас дээш хувиар өснө гэж өөдрөгөөр төсөөлж байна.

Асуулт: Төлөөлөгч Цэдэнбал: - Улс орны санхүү хүндрэлтэй байгаатай холбоотойгоор зардал хэмнэж төсөв танах шаардлагатай болж байна. 2015 оны төсвийг ямар байдлаар танав. Хэрэгцээгүй орон тоонуудаа цөөрүүлэх боломж байгааг шүү дээ. Энэ талаар ямар шийдвэр гаргах гэж байна?

Хариулт: Төрийн захиргааны тэвчиж болох зардлуудыг бид дээд зэргээр тэвчинэ. 2015 оны төсвийн төсөлд Боловсрол, Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Батлан хамгаалах байгууллагуудын зардлыг өнгөрсөн оны хэмжээнд байхаар, орон нутгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын цалин хөлсийг 2014 онд нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 12,2 хувиар нэмэгдэхээр, тогтмол болон хоолны зардлыг өмнөх оны хэмжээнд байхаар, тэвчиж болох бичиг хэрэг, аж ахуйн зардлыг 27,5 хувиар, дотоод томилолтыг 15,4 хувиар, тээвэр шатахууны зардлыг 32,1 хувиар, шуудан холбооны зардлыг 15,6 хувиар, нормын хувцас, зөөлөн эдлэл худалдан авах зардлыг 22,3 хувиар, бараа, ажил үйлчилгээний бусад зардлыг 9 хувиар, нийтдээ 259,7 сая төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. .

Асуулт: Аймгийн нэг хүнд ногдох ДНБ 3.3 сая төгрөгт хүрлээ гэжээ. Энэ нэг л итгэл төрүүлэхгүй тоо байна. Тайлбарлаж өгнө үү.

Хариулт: Аймгийн Засаг дарга энэ асуултанд Статистикийн хэлтсийн даргыг хариулахыг даалгасны дагуу тус хэлтсийн дарга Даваасамбуу: ДНБ-ийг тооцож байгаа сүүлийн үеийн аргачиллын дагуу хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг ийм хэмжээнд болох боломжтой гэж урьдчилан тооцсон тойм тооцоо юм. Түүнээс яг тийм болсон гэсэн бодит тооцоо биш гэж хариулав. .

Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

“...Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар Засгийн газрын тогтоолоор баталсан аргачлалын дагуу тооцож үзсэн дүнг танилцуулья. Нийт 454 заалтаас хугацаа болоогүй-46, хэрэгжээгүй-4, 10 хувийн хэрэгжилттэй-15, 30 хувьтай-42, 50 хувьтай-182, 70 хувьтай-86, 90 хувьтай-13, 100 хувь хэрэгжсэн-66 заалт, дундажаар 58,9 хувийн биелэлттэй байна. /Уг төлөвлөгөөг 4 жилд хэрэгжүүлнэ гэж тооцож бүрэн хэрэгжсэн заалтыг 100 хувь гэж үзэхэд эхний жилд 25-30, 2 дахь жилийн эцэст 50 хувийн хэрэгжилттэй байх ёстой/....”

Асуулт: төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш: Таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Дөргөний УЦС-ын эзэмшлийг аймгийн харьяанд шилжүүлэх, эрчим хүчний өдөр, шөнийн тариф мөрддөг болох, цэвэр, бохир усны үнийг хоёр дахин бууруулах, ажилгүйдлийн түвшинг 4.5 хувьд хүргэж, ядуурлын түвшинг зургаан хувиар бууруулах, Ховд аймагт 100 жижиг дунд үйлдвэр байгуулах, Булган сум болон Хөшөөтөд мах хадгалах зоорь барих, Ярантын боомтод лаборатори байгуулах ажлууд ямар түвшиндээ хэрэгжиж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Хариулт: Дөргөний УЦС-ыг аймгийн харьяанд шилжүүлэх ажлыг хөөцөлдөнө. Манангийн Засгийн газар байгуулагдсан болохоор бүтэхэд бэрхтэй болж байна. Хүрэлбаатар энэ тэр гээд Ардын намын томчууд их нөлөөтэй шүү дээ. Тэд нар хаалт хийгээд бүтээхгүй байж магадгүй. Цахилгааны өдөр шөнийн тарицын асуудлыг бас шийдэхийн төлөө ажиллана. Гэхдээ бэрхшээтэй зүйл их бий. Ядуурал, ажилгүйдлийг бууруулж байгаа гэж бодож байгаа гэсэн ба 100 жижиг дунд үйлдвэр махан зоорь Боомтын лабораторын тухайд тодорхой хариулт сонсогдсонгүй.

Асуулт: Төлөөлөгч Б.Дүгэржав: аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөлд эдийн засгийн хямралыг давж туулах талаар ямар нэг үг өгүүлбэр сонссонгүй. Өмнө нь 2009 онд ийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байж, амжилттай даван туулж чадаж байсан. Гэтэл одоо энэ талаар бодож төлөвлөсөн зүйл бий юу?

Хариулт: Энэ талаар тодорхой хариулт өгсөнгүй

Асуулт: Төлөөлөгч Д.Нямлхагва: Дулааны салбар шугамын өмчлөлтэй холбоотой маргааныг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсэж байна. Хэзээ шийдэж өгөх вэ?

- Мөн сумдын цэвэр усны шугамын өмчлөлийн асуудлыг тухайн суманд нь шилжүүлэх талаар хэзээ арга хэмжээ авч өгөх вэ?

Хариулт: Хэлэлцүүлж шийдэхийн төлөө ажиллана.

Санал Редакци: Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ-ын ажлын үр дүн, түүнчлэн төрийн бусад байгууллагууд ажлаа дүгнэхдээ өөрсдөө биш хөндлөнгийн үнэлгээний багаар үнэлүүлдэг шудрага тогтолцоонд орох хэрэгтэй гэсэн саналыг манай редакци болон зарим төрийн бус байгууллага, иргэдээс удаа дараа дэвшүүлж байгаа. Үүнийг анхаарч үзнэ гэж найдаж байна.

            Аймгийн Засаг даргын илтгэлийн хэсгээс:

2014 оны статистикийн мэдээгээр Ховд аймгийн хүн амын дундаж наслалт 71.1 болж улс, аймгуудын түвшнээс 2 насаар дээгүүр болсон нь хүн ам зүйн бодлого зөв чиглэлд явж, нийгмийн эрүүл мэндийн салбар зохих түвшинд ажиллаж байгааг харуулж буй нэг үзүүлэлт болж байна.

Санал: Энэ тухай баримт нотолгоог нягтлан үзэх хэрэгтэй.

               Г.Төрмөнх

               Г.Энхжаргал

Та орон сууц сонирхож байна уу?

Хэрэглэгч ба бизнес

Сүүлийн үед Ховд аймгийн төвд орон сууц олноор баригдах болов. 2014 оны байдлаар аймгийн төвд шинээр ашиглалтанд орж байгаа болон барилга угсралтын ажил нь явагдаж байгаа 10 гаруй орон сууцны барилга байна.

Эдгээр нь гол төлөв 12 болон 24 айлын сууцнууд бөгөөд Ховд аймаг, мөн бусад аймаг хотуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилга ч байна. Үнэ ханшийн хувьд Улаанбаатараас харьцангуй хямд ч, орон нутагтай бол иргэдийн худалдан авах чадвараас бас л хэтийдсэн түвшинд байна гэж үзэж болно.

Өмнө нь бид орон сууцны үнийг хөөрөгдөхгүйгээр бодитоор тооцож үзэх юм бол ямар түвшинд байх боломжтой байгаа тухайд мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа, тэр ч байтугай зарим, ганц нэгхэн шудрага удирдлага бүхий компаний үнэлгээгээ бодитоор тогтоож, хэрэглэгчдэд худалдсан жишээн дээр тулгуурлаж, хэд хэдэн цуврал нийтлэлийг бэлтгэн хүргэсэн.

Тэрхүү нийтлэлд дурьдагдсан бодит ханштай харьцуулах юм бол бидний та бүхэнд товч мэдээллийг нь хүргэх гэж байгаа шинэ сууцнуудын үнэ бас л “хөөсрөлттэй” байна гэж үзэхээс аргагүй. Эдгээрийн дотор нэг метр квадрат нь 750.0 мянга, 850 мянгаар үнэлэгдэж буй орон сууц байхад ихэнх нь саяас дээш байгаа нь чанартай холбоотой гэхээсээ илүү, бизнесменүүдийн сонирхол, дур зоргоос ихээхэн шалтгаалж байна гэж үзэж болохоор. Яагаад гэвэл орон сууцнуудын үнийн зөрүү нь тэдгээрийн чанар, баталгаат байдалтай ямар холбоотой байгаа талаар асуухад мэргэжилтнүүд тодорхой тайлбар хэлэхээс зайлсхийж байгаа юм.

Тэрчлэн шинээр баригдаж буй энэ олон сууцны чанар, стандарт хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцэж буйг үнэлж, дүгнэж буй байдал нь ч учир дутагдалтай. Мэргэжлийн хяналтын ганц хоёрхон байцаагч бүгдийг хянаж ажиллах боломжгүй. Дор хаяад захиалга өгч буй хэрэглэгчдэд барилгын компаниудын танилцуулж байгаа орон сууцны талбайн хэмжээ нь “маапаантай” байх магадлал ихтэй байна.

Компаниуд шинээр барьж байгаа орон сууцныхаа талбайн хэмжээг гаргахдаа ихэвчилэн нийт зай хэмжээ болон ашигтай талбайг хооронд нь ялгаж салгахгүйгээр нийт талбайгаа ашигтай талбай болгон тооцож танилцуулдаг болсон нь олон жишээн дээр харагдсан. Үүнийг хуучны үеийн барилгын инженерүүд болон мэргэжилтнүүдийн зарим нь гайхахад хүрээд байгаатай ч тааралдаж байсан.

Эл бүгдийг орхин үгүүлэхэд ямар ч атугай орон сууц олноор баригдах болсон нь сайн хэрэг бөгөөд, үүнийг дагаад үнэ, чанарын өрсөлдөөн, хэрэглэгчдэд ээлтэй хандлагууд ч бий болох биз ээ гэсэн билэгтэй үгийг дашрамд нь дайхыг хүснэ.

Уншигч та бүхнийг Ховд аймгийн төвд шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцнуудын тухай товч мэдээлэлд урьж байна.

Tulga kompani 45 ail 21.Прокурорын газрын зүүн тал, Шүүхийн шинжилгээний албаны баруун талд байрлалтай, “Ховдын тулга ХХК” -ний барьж буй 5 давхар 45 айлын орон сууц. 2013 онд баригдаж эхэлсэн. 2014 оны 1 сараас ашиглалтанд өгөх зорилготойгоор ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 1 өрөөтэй 2 сууц, 2 өрөөтэй 6 сууц, 3 өрөөтэй 1 сууцнаас бүрдсэн.

Үнийн хувьд бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. Банкны зээлд хамрагдах замаар авах бол 1,0 сая 200.0 мянган төгрөг.

. Khovd baganatiin 24 ail2.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Ховд баганат ХХК” -ний Жаргалант сумын ЗДТГ-ын захиалгаар барьж буй 4 давхар 14 айлын орон сууц. 2013 оны 6-р сард эхэлсэн. 2014 оны 12-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд өгөх зорилготой. Өрөөний сонголтын хувьд давхар тус бүр нь 1 өрөөтэй 1 сууц, 2 өрөөтэй 3 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 900000 төгрөгийн саналтай байна.

Elektro instalatsion 48 ail 13.Спортын ордны баруун талд талд “ Электро Инсталэшин ХХК” -ний барьж буй 4 давхар 48 айлын орон сууц нь А, Б гэсэн хоёр байрнаас сонголтоо хийх боломжтой. 2014 оны 4-р сарын 25 баригдаж эхэлсэн. Сүүлчийнхээ байрыг 2014 оны 1-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200 мянган төгрөг.

 Injid tur XXK 24 ail4.72 айлын орон сууцны баруун, замынхаа цаад талд байрлалтай “Инжид төр ХХК” –ний барьж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгат 4 давхар 24 айлын орон сууц. 2013 оны 10-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 750.0 мянган төгрөг.

Jargalant rashaant 14 ail 15.Хөгжил политехник коллежийн дотуур байрны баруун хойт талд нэгдүгээр 12 жилийн сургуулийн ар талд байрлалтай, “Жаргалант рашаант” компани барьж ашиглалтанд оруулж буй 4 давхар 16 айлын орон сууц. 57 болон 60 метр квадрат бүхий 2 өрөө, 47 метр квадрат бүхий 1 өрөө байруудас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг.  

And zul6.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Анд зул ХХК” -ний барьж буй 4 давхар 16 айлын орон сууц. 2012 оны 8-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 2 өрөөтэй 8 сууц, 3 өрөөтэй 8 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

Dinatos XXK-nii 12 ail 17.Прогресс сургуулийн дэргэд “Динатос ХХК” -ний барьж буй 4 давхар 12 айлын орон сууц. 2014 оны 7-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа. Давхар тус бүрт нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

8.Цагдаагийн газрын баруун өмнө талд ХДТ-ын зүүн талд байрлалтай “Шинэ төгс шийдэл” компани барьж, 2014 оны 11 сарын эхээр ашиглалтанд оруулсан 4 давхар, 12 айлын орон сууц. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг 

Tsats gurvan suvraga 12 ail 2 9.Тавдугаар цэцэрлэгийн барилгын баруун талд 52 айлын орон сууцнаас урагш, Ховдын өргөө компаний барьсан 12 айлын орон сууцны чанх урд талд байрлалтай “Цац гурван суврага”   компаний барьж буй 4 давхар, 12 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. Оны сүүлчээр ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 100.0 мянган төгрөг

Elsen morit XXK 24 ail 310.Захын хойт тал, “станцын сууцнууд”-ын орчимд байрлалтай Говь-Алтай аймгийн “Элсэн морьт” компаний барьж буй 4 давхар, 24 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг

11.Цэргийн ангийн хашаан дотор хашааны урд талаас ордог гол хаалганы дэргэд байрлалтай ББМЗЗТ компаний барьж буй цэргийн ангийн албан хаагчдад зориулсан 4 давхар 24 айлын хоёр орон сууц /нийтдээ 48 айлын сууц. 2014 оны 7 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг, хоёр, гурван өрөөтэй дөрвөн сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 850 мянган төгрөг

Бэлтгэсэн:  Г.Төрмөнх

Б.Дарьчулуун

Францын элчин сайд айлчилав

Prants 1

Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ энэ оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Ховд хот, Булган суманд ажлын айлчлал хийгээд буцсан. Булган суманд ажиллах хугацаандаа сумын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, 2 дугаар дунд сургуульд хандивласан компьютер, хүүхдийн цэцэрлэгт хэрэгжүүлсэн худгийн төсөл, мөн “Эко 00”-ийн төсөлтэй танилцан, 2015 онд тохиох Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Булган суманд Рубрукийн хөшөө босгох газар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг үзэж, хөшөөний загварыг сумын удирдлагуудад үзүүлэхийн дашрамд хөшөөг босгох хөрөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан.

Мөн сум дундын Прокурорын газрын хамт олонтой ч уулзаж амжсан юм.

Элчин сайд Францын Рубрук хотын Захиргаанаас Булган сумын 2 дугаар дунд сургууль дээр зарласан “Хүүхэлдэй урлахуй” сэдэвт уралдааныг дүгнэж, оролцогч хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулсан ба Булганы хүүхдүүд өөрсдийн хийсэн хүүхэлдэйгээ Рубрук хотын музейд илгээж байсан нь тун сонирхолтой.

Элчин сайдыг Булган сумаас Ховд аймгийн төвд хүрэлцэн ирэхэд Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

Засаг дарга Элчин сайдыг дипломат албаныхаа нөр их ажлын цаг заваа гарган, өөрийн биеэр хөдөө орон нутгийг зорин ирж, хамтын ажиллагаатай танилцаж байгаад талархал илэрхийлээд, сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа төдийгүй Франц улсаас хэрэгжүүлж буй олон төсөл хөдөө орон нутгийн ард иргэдэд ач тусаа өгч байгааг сайшаан тэмдэглэж байв.

Түүнчлэн Ховд хот бол Монголын эртний хотуудын нэг бөгөөд Алтайн нурууны ар талд аян зам, худалдааны зангилаан дээр үүссэн. Одоо энэ түүх орчин үед дахин давтагдах гэж байна Дараа жил Ховд хотын 330 жилийн ой тохиох гэж байна гээд аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн гарцыг танилцуулав. Мөн Франц улсын Рубрукийн холбооноос хэрэгжүүлсэн 67 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий эко 00-ийн төсөл нь сум орны эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд ихээхэн үр дүнтэй болсныг сайшаагаад, Ховд хотод хэрэгжүүлэх саналыг Элчин сайд болон Рубрукийн холбоонд албан ёсоор уламжлав.

Prants 4

Элчин сайд Ховд хотод саатах хугацаандаа ХоИСургууль, Прокурорын газар, ХДТ, БОЭТөвөөр орж танилцлаа. БОЭТ-д зочилохдоо эмч нарын төлөөлөлтэй уулзаж, 11 дүгээр сарын сүүлээр Францын эмч нар энд ирж хийх, мэс заслын эмчилгээний   урьдчилсан хөтөлбөртэй танилцав. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох хэлэхдээ өнгөрсөн жил францын эмч нар ирж, олон хүүхдэд хагалгаа хийсэн нь үр дүнтэй болсон. Франц-Бельги улсын хамтарсан 6,8 сая еврогийн санхүүжилттэй төсөл удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр нь Франц Монголын харилцаа тус байгууллага дээр онцгой үр нөлөөгөө өгч буйгийн тод илрэл гэсэн юм.

Ховд их сургуульд зочлох үед нь захирал, доктор Ж.Янжмаа хүлээн авч уулзаад, өнгөрсөн зуны 7 дугаар сард Булган сум, Рубрук тосгоны хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Франц улсад очсон тухайгаа хэлж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ сургуулийнхаа талаар товч танилцуулсан.

Францтай зэргэлдээ орших Швейцарь улсад Ховд их сургуулиас 2 багш, 2 оюутныг 45 хоногоор мэргэжил дээшлүүлж байгаагаас гадна, Швейцариас ч багш, мэргэжилтнүүд ирж ажилладаг. Тэд нар голдуу франц хэлтэй байдаг тухай сургуулийнхан дотночирхон ярьж, тус сургууль дээр органик бордоо гарган авч, барилгын материал үйлдвэрлэлийн туршилтийг амжилттай хийснийг танилцуулав. Бас Франц улсын технологийн хөгжил өндөр тул хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв.

Элчин сайд Ив Дэлүнэгийн энд айлчилж буй нэг зорилго нь Ховд их сургуульд франц хэлний анги нээх боломж байгаа эсэхийг судлах, Францын Тулизийн их сургуультай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх явдал юм байна.

               Франц улс бол дэлхий дахины амьдралд тодорхой байр сууриа олсон, хөгжилтэй гүрнүүдийн нэг бөгөөд, Герман улстай хамтран Европын холбоог үүсгэн байгуулсан, НҮБ-ын ҮАБЗ-ийн гишүүн орон юм. НҮБ-ын харьяа ЮНЕСКО хэмээх байгууллага тус улсын нийслэл Парис хотод байрладгийг бид мэднэ.

Франц хэл НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг, Европын холбооны ажлын хоёр хэлний нэг бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 50 оронд 300 сая хүн франц хэлээр ярьж байгаа, 2050 он гэхэд 800 сая болж нэмэгдэх урьдчилсан тооцоо бий гэнэ.

Элчин сайд “сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа их эрчимтэй хөгжиж байна. Томоохон компаниуд УБ хотод төлөөлөгчийн газраа нээж олон улсын бага сургууль байгууллаа. 1963 оноос эхлэн МУИС-д франц хэл зааж эхэлсэн. Монгол улсад 5000 гаруй хүн франц хэлээр ярьдаг гэсэн мэдээ байдаг. Өнгөрсөн жил хоёр улсын хооронд агаарын шугам нээж, Францаас Монгол улсад 10 мянган жуулчин ирсэн нь франц хэлний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэнэ гэдгийг харуулж байна” гээд францаас нэг багш ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ЭСЯамнаас ном, сурах бичиг явуулна хэмээн амалсан.

Уулзалтын дараа Элчин сайд ХоИС-ийн оюутнуудад лекц уншиж тэдний асуултанд хариулсан юм.

Д.Нямаа /доктор, Аймгийн ЗДТГ-ын ГХ хариуцсан мэргэжилтэн/    

                                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

Тагнуулч өвөө

              Халхын голын байлдааны ялалын 75 жил,

                Агуу их эх орны дайны 70 жилийн ойд

Ivashkin zurag 04

Тапала Алданышыг анх хараад л их хүнд хэцүүг туулсан хүн юм даа гэж тааварлав. Дулаахан сайхан монгол гутал өмссөн тэрбээр тасалгаан дотуур хурдан шаламгай хөдлөж, аяг дүүрэн цай барьсаар ирэх зуураа, тэнд байгаа зочдоос нүд салгалгүй ажиглана. Тэр бүүр бяцхан жаал байхаасаа л хэзээ ч өөрийн иргэний үнэмлэх, төрсөн бичиг баримтаа хүмүүст үзүүлдэггүй ажээ. Би түүний бичиг баримтыг хараад өөрийн эрхгүй гайхаш төрөв. 1916 оны оны есөн сарын 15 гэсэн тэмдэглэгээ тэнд дурайж байх юм. Хүнд хэцүү цагийг хамт туулсан түүний нас цачуутнуудаас одоо ганц хоёроор тоологдох, тун цөөхөн хүн үлджээ. Энэ хүн аль 75 жилийн өмнөх үйл явдлыг маш сайн санаж байлаа. Залуу дайчин 1939 онд 17 дугаар дивизийн командлагчийн хараанд өртжээ. Тэр эмээл дээрээ бат сууж бууны сум шунгинан, исгэрэх талын дундуур огт чимээ гаргалгүй давхихдаа, мэдэгдэхийн аргагүй газрыг төвөггүй баримжаалан олж очдог байв. Тийм болохоор л японы милитиристуудтай хийсэн дайны эхэн үеэс аваад цэргийн тагнуулийн албанд тохоон томилогджээ. Командлалаас түүнд нууц даалгавар өгсөн нь Зөвлөлт Монголын цэргийн байрлалаас бараг 300 километрийн алслагдсан газарт, дайсны ар талд нэвтрэн, дайсны байршил, хөдөлгөөний тухай хэл мэдээ авах, холбоо харилцааг нь устгах ажиллагаа байв.

Тагнуулчид өдөр нь зөвхөн нөхцөл байдлыг ажиглаж өнжөөд, шөнө нь ажиллагаагаа эхлэв. Харуулыг ганц сумаар алдалгүй буудаж чадахгүй бол бүх зүйл бүтэлгүйтнэ. Гэсэн ч тэд тэгж бүтэлгүйтсэнгүй. Ийнхүү харуулыг устгах төлөвлөгөө амжилттай болж, тэд японы офицеруудын бүрэлдэхүүн бүхий зургаадугаар армийн штабын үндсэн байрлалд хүрч, дотогш нэвтрэн, дайсны гол хүчний байршлыг тодорхойлж өөрийн армийн агаарын хүчний бөмбөгдөгч группын командлалтай холбоо барьж чаджээ. Тэрээр 24 удаа ийм нууц ажиллагаа гүйцэтгэсэн байна. Эрэлхэг зориг, дайчин үйлсийнхээ төлөө шагнуулсан одон медалууд ч түүнд цөөнгүй бий.

Халхын голын байлдаан манайхны ялалтаар дууссаны дараа тэр японы хорлон сүйтгэгчдийг илрүүлэн устгах тагнуулын үүргээ үргэлжлүүлсээр байлаа. Түүнтэй мөр зэрэгцэн байлдаж явсан 20 гаруй хүнтэй тагнуулын багаас одоо гагцхүү мань хүн л амьд сэрүүн үлджээ. Хал үзсэн хашир дайчин Тапал 1945 оны 8 дугаар сард японы самурай нарыг бут цохих, Зөвлөлт Монголын армийн бүрэлдэхүүнд Хайлаар хотын чиглэлд давшив. Тэрээр Монголын армийн 20 дайчин дайсан этгээдийн зүгээс хэл мэдээ олзлох тагнуулийн даалгавар авсан бөгөөд даалгаврыг амжилттай биелүүлж, командлалд нэн чухал хэрэгтэй байсан мэдээллийг олж хүргүүлж чадсан байна. Чухам үүний үр дүнд манай цэргүүд цус асгаруулж байлдалгүйгээр хотыг чөлөөлж Японы арми цагаан туг өргөн бууж өгчээ.

Дэлхийн хоёр дугаар дайны дараа Тапал Алданыш төрөлх Өлгий хотдоо ирж багшаархан байшин барьж аваад амьдралаа зохиолоо. Гэрлэж, хүүхэдтэй ч болов. Гэтэл гэнэтийн золгүй явдал тохиолдож эхнэр нь хорвоог орхин оджээ. Тэгээд амьдралын эрхээр дахин гэрлэж, одоо тэр таван хүү, есөн охин, олон ач зээ нартай өнөр өтгөн аж төрж байна.

Өнөөдөр Монголд амьдарч буй Тапалын төрөл төрөгсдийг тоолбол 172 -т хүрнэ. Хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачинчир, зээнцэр гээд. Энэ жил тэд бүгдээрээ Тапал өвөөгийнхөө 100 насны ойг тэмдэглэнэ. Энэ өнөр гэр бүлээс миний олж харсан бас нэг эрхэм зүйл бол тэд ургийн бичгээ тун нямбай сайн хөтөлдөг явдал юм. Чухам тиймээс элэнц, хуланцаа ч мэддэг, хүндэтгэн дурсдаг нь надад сайхан сэтгэгдэл төрүүлэв. Тухайлбал тэдний хуланц өвөө Рысбая гэж 1800-1882 онд амьдарч байсан биеийн хүч тэнхээ ихтэй хүн байжээ. Тэр хүн Монгол бөхийн спортоор хичээллэж, хүндийг өргөлтийн төрлөөр дээд амжилт тогтоож байсан түүх намтар нь одоо үр ач нарт нь хадгалагдан үлдсэн байна.

Ид аагтай, бяртай байхдаа түүний өргөсөн 178 сантметрийн диаметртэй, 184 килограмм жинтэй чулууг одоо болтол хэн ч өргөж дийлээгүй аж. Өвөг дээдсийнх нь бахархалт намтрын гэрч болсон тэр чулуу одоо Дундат (Хятад) улсын Шинжаан Уйгарын Шункор сиян (сум)-ын дэргэдэх спортын сургуульд хүчит эрийн дурсгалыг сануулсан, музейн үзмэр болон хадгалагдаж байна. Тапал Алданышийн тэсвэр хатуужил, яс чанар нь мэдээжийн хэрэг, тэрхүү алдарт өвөөгөөс нь өвлөгдсөн байж таарна.

Биднийг тэдний гэрээс явахын өмнөхөн Тапал өвөө Оросоос ирсэн зочдоо хүндэтгэж, одон медалуудтай (пиджак), гадуур цамцаа өмсөж зураг авахуулья гэснээр бид түүний зургийг дуртайя дарж өгсөн билээ.

Алекскей Ивашкин (АБНУ-ын гавьяат сэтгүүлч)

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх      

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ