Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага

ЯРИЛЦЛАГА

Ёорг Яанзен: Монголын баруун бүс нутаг миний сонирхлыг хамгийн их татсан

Ярилцья

Берлин хот дахь Нээлттэй их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Ёорг Яанзен сүүлийн 20 орчим жилийн турш Монгол оронд эрдэм судлалын ажил хийхийн зэрэгцээ Германы хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран манай орны хөдөөгийн аймгуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлж иржээ.

Тэрээр Ховд Их сургуулийн хүндэт профессор бөгөөд 1993 оноос хойш Ховд аймагт олон удаа ирж тодорхой хугацаагаар ажиллаж байсан. аймгийн Засаг дарга асан Г.Нямдавааг тус их сургуулийн захирлаар ажиллаж байх үед энэ сургуультай хамтран эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн, аймгийн дарга байх үед нь ч энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байсан аж. Энэ удаад манай ахмад хөөмийч, ардын урлагийн мастер, МУГЖ Н.Сэнгэдорж гуайн санаачилан бий болгож буй ардын язгуур урлагийн бичил театрыг дэмжиж Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба ноён Ёорг Яанзен энэ асуудлыг өөрөө хөөцөлдөн ажил хэрэг болгосон тус байгууллагын үндсэн гишүүний хувьд хөрөнгө оруулалтаар олгож буй тоног төхөөрөмж, бусад зүйлсийг гардуулж, суурилуулж өгөх түүнчлэн баруун Монголын язгуур урлагийг судлаж буй судалгааны ажлынхаа чиглэлээр Ховд аймагт хүрэлцэн ирээд байсан бөгөөд тэр үеэрээ мөнөөх бичил театрт байхад нь уулзаж, орчуулагч А.Мөнхцацалаар хэлмэрчлүүлэн ярилцсан юм.

SANY0194

-Таны амгаланг айлтгая. Сайн явж байна уу?

-Сайн явж байна. Таны ч бас амгаланг айлтгая

-Та энэ удаад манай Ховд аймагт ямар ажлаар зочилж ирэв дээ. Ажил үйлс тань тавлаг уу?

-Би анх 1993 онд Монгол оронд ирснээс хойш баруун Монгол нутаг, тэр тутмаа Ховд аймагт олон удаа ирж байна. Одоо бол Монголд миний хамгийн сайн мэддэг ойр дотно нутаг бол Ховд аймаг болжээ. Энэ нутагт би их элэгтэй болсон хүн дээ. Би Германы Берлин хотын Нээлттэй их сургуульд олон жил ажилласан. Одоо чөлөөндөө гарсан ч тэр сургуульдаа зөвлөхөөр ажиллаж Монгол судлалын асуудлыг хариуцан, хэд хэдэн докторантын эрдмийн ажлыг удирдаж байна. Түүний нэг нь одоо надтай хамт яваа манай сургуулийн /Берлиний Нээлттэй их сургууль/ ардын язгуур урлаг судлаач, орчуулагч А.Мөнхцацал юм. Би өөрөө газарзүйч, этнологич хүн. Өмнө нь Ховд их сургуультай хамтран газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байлаа. Харин одоо бол этнологи болоод Монголын язгуур урлагийн чиглэлээр судалгаа хийж, Монголын энэ чиглэл дэх залуу судлаачид, эрдмийн зэрэг горилогчидтой хамтран ажиллаж байна. Энэ удаад баруун Монголд тухайн чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс олгож буй техник хэрэгслүүд, хөрөнгө оруулалтын зүйлсийг гардуулж өгөх зэрэг ажилтай явж байна. Манай Лионс клуб бол нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хүмүүсийн сайн дурын нэгдлээр бий болсон байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бичил төслүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг тусламж үзүүлдэг юм. Урьд нь бид Монгол орны бусад аймгууд Төв, Архангай, Хэнтий болон говийн аймгуудын малчдад чиглэгдсэн бичил төслүүд, дэмжлэгүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Лионс клуб маань өнгөрсөн жил Монголын хөдөө нутгийн ахмад настнуудад зориулан 600 харааны шилийг германд үйлдвэрлэж, Монголд авч ирээд Улаанбаатараас тусгай нүдний эмчтэй хамт хөдөөгөөр ажиллан, өндөр настнуудын харааны төвшинг тогтоолгож, уг нүдний шилүүдийг тааруулуулан, тусламж болгож өгсөн гэх мэтийн олон зүйлийг хийсэн юм.

-Танай Лионс клубийг хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэж ойлгож болох уу?

-Энэ бол нийгэмд чиглэгдсэн дэвшилттэй зүйлүүдийг дэмжиж хамтран ажиллах зорилгоор хэсэг хүмүүсийн сайн дурын үндсэн дээрх үүсгэл санаачлагаар байгуулагдсан, олон нийтийн байгууллага юм л даа. Лионс клубийн гишүүд маань сая миний хэлсэн төслүүд болон дэмжлэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн хөдөлмөрлөж олсон цалингийнхаа тодорхой хэсгээр хуримтлал үүсгэж, тэр хуримлалаас мөнөөх төсөл дэмжлэгүүдийг санхүүжүүлдэг юм.

SANY0201

- Энэ чинь буянтай сайхан ажил байна. Манай Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт танай байгууллага яг ямар төхөөрөмж хэрэгслүүдээр туслаж дэмжиж байна вэ?

-Бид үзэгчдийн сандлууд мөн видео камерийг иж бүрнээр нь, нотебоок компьютер, проектор, дуу өсгөгч, тайзны гэрэл зэрэг 3.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олголоо. Энэ маань Ховд аймагт ардын язгуур урлагийн өвийг хамгаалж, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өчүүхэн ч гэсэн нэмэр болвол бидний хэрэг бүтэх юм. Энэ цаг үед даяаршил түрцтэй явагдаж, үндэсний онцлог зүйлүүд язгуур соёл, урлаг мартагдаж бүдгэрэх хандлага бодит үзэгдэл болж байна. Тиймээс үүнийг сөрөн зогсож, үндэсний үнэтэй цэнэтэй зүйлсээ хамгаалж үлдээх, энэ талаар өргөн олон нийтэд мэдүүлэх явдал их чухал байгаа нь ажиглагддаг. Уул нь миний хэлж буй энэ санааг төрийн болон мэргэжлийн байгууллагын түвшинд маш их ярьж байна. Мөнгө төгрөг ч чамгүй зарцуулж байгаа харагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр нь үр өгөөжөө өгөх нь барагтай, хий хоосон яриа болоод байх шиг харагддаг. Хөрсөн дээрээ нэг сайн бууж өгөхгүй л байна гэсэн үг. Тухайлахад ардын язгуур урлагийн хамгаалж хөгжүүлэхийн төлөө үнэн санаанаасаа зүтгэж, юм хийхийг хүсэж буй соёл урлагийн өв тээгч ч юмуу урлагийн зүтгэлтэнүүдийн хийж байгаа бодит зүйлийг дэмжээсэй гэж боддог. Энэ үүднээс бид Сэнгэдорж гуйн сэдэж хийж буй энэ зүйлд багаахан хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм. Том хэмжээний төсөл арга хэмжээ биш юмаа гэхэд ийм багаахан зүйл дээр ч бодит үр дүн гаргаж байвал тэр нь хөрсөн дээрээ бууж байна гэсэн үг. Техник хэрэгслүүдийг гардуулан өгч байгаа энэ арга хэмжээнд зориулаад Н.Сэнгэдорж гуай бидэнд ардын язгуур урлагийн сайхан тоглолт сонирхууллаа. Бид энэ тоглолтыг бүрэн хэмжээгээр нь камерт бичиж авлаа. Тоглолтын бичлэгийг германд аваачиж, хөрөнгө оруулагч Лионс клубийнхэн болон бусад холбогдох хүмүүст үзүүлнэ.  

-Тун сонсууштай зүйлийг ярьлаа. Та Монгол оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажилласан эрдэмтэн хүний хувьд нэн ялангуяа манай орон нутаг дахь нийгмийн хөгжлийн чиг хандлагын тухайд ямар бодол саналтай явдаг вэ, Энэ тал дээр санал онолоо хэлмээр зөвлөмөөр зүйл ажиглагдаж байна уу?

- Миний харж байгаагаар Монгол орны хөгжлийн бодлогод барууны хөгжингүй орнуудын загварыг дуурайх маягийн хандлага их давамгайлсан шинжтэй байна л даа. Тэр нь орон нутагт мөн адил хэрэгжиж байна. Монгол орны хөдөөгийн аймгуудын хувьд суурин соёл иргэншил, хотжсон хэв маягийн хөгжил гэдэг юм дээд тал нь л 90-100 жилийн түүхтэй юм шиг байна. Аймгууд ойгоо тэмдэглэж байгаа зэргээс тэгж харагдаж байна. Тэгэхээр энэ хэв маягийн хөгжлийн туулсан замналын хувьд харьцангуй богино хугацаатай тэр бүр өндөр түвшинд очих болооогүй гэсэн үг. Жишээлэхэд Германтай харьцуулья л даа. Германы хувьд хотжсон хөгжлийг хамгийн наад зах нь л 200 жил өрнүүлсэн улс. Тиймээс үйлдвэрлэл, худалдаа, эдийн засаг соёл, шинжлэх ухаан гээд бүх зүйл нь харьцангуй өндөр хөгжсөн байдаг. Ер нь аль ч орны тухайд хөгжлийг эрчимтэй зөв явуулахад хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжлийн асуудал байдаг. Ард иргэд нь хэр зэрэг боловсролтой, ухамсартай байна вэ тэр хэмжээгээр нийгэм нь зөв замаар хөгждөг. Монгол орон эдийн засагийн нөөцийн хувьд, үндэсний язгуур соёл хийгээд хадгалж, хамгаалж хөгжүүлэх ёстой чухал зүйлүүддээ хөрөнгө зарж, үр дүнд хүрэх хангалттай боломжтой улс гэж би үздэг. Гэвч миний санасны хэмжээнд тийшээгээ анхаарахгүй байна. Хөгжлийн тухай төрийн бодлогын талаар аваад үзэхэд зөвхөн уул уурхайд суурилсан бодлого хэрэгжүүлэх юм бол энэ маань өрөөсгөл зүйл. Нийгмийн бүх салбарыг жигд хөгжүүлэх, тэр тусмаа өөрийн үндэсний уламжлалт салбараа түлхүү авч үзэх бодлогыг явуулах нь аль ч хөгжингүй хийгээд өндөр хөгжилтэй орны явж ирсэн сонгодог зарчим. Үндэсний онцлог бүхий салбараа анхаарахгүй хаях юм бол маш том алдаа болно. Тиймээс Монголд, тэр тусмаа орон нутагт уламжлалт нүүдлийн ахуй соёл, мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх нь чухал шүү дээ. Дан ганц уул уурхайг шүтэж үсрэнгүй өндөр хөгжилд хүрнэ гэсэн бодлого бол хэт нэг талыг барьсан өрөөсгөл бодлого. Ашигт малтмал эрдэс баялгийнхаа нөөцийг аль болох гамнаж хойч үе ирээдүй рүүгээ харсан бодлого явуулахыг аль ч улсаас өнөөгийн бодит нөхцөл байдал шаардаж байна. Монгол улсад мал аж ахуй, газар тариалан бусад үйлдвэр үйлчилгээнийхээ салбаруудыг жигд хөгжүүлэх юм бол уул уурхай руугаа бодлогогүй дайраад байхгүй, ирээдүйгээ харсан бодлого явуулах боломж нь хангалттай байна. Гэтэл зөвхөн Оюутолгойгоор жишээ авахад үндэснийхээ ирээдүйн маш том нөөцийг бодлогогүйн харгайгаар бусдад алдаж байна гэсэн үг шүү дээ. Монголын эрх барих байгууллагуудаас явуулж буй бодлогын тухайд би үүнийг л огт ойлгохгүй байгаа юм.

SANY0197- Берлин дэх Гётёгийн институтаас Манай аймгийн Булган суманд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хэд хэдэн хүн Германы тосгонд очиж туршлага судлаж ажиллаад ирсэнтэй уулзахад надад их сонирхолтой зүйлүүдийг дуулгасан л даа. Тухайлахад Германы бараг 100-аад тосгонд эрчим хүчний асуудлыг дандаа байгалийн нар, салхи, био эрчим гэсэн гурван тулгуурт эх үүсвэрээс хангадаг, газар тариалангийн салбарт газар хагалахад хүртэл ердийн хөсгийг ашигладаг, элдэв чамирхал, үрэлгэн байдлаас аль болох зайлсхийдэг тухай сонссон. Энэ хэр бодитой зүйл вэ?

-Тийм шүү. Та үнэн зүйлийг олж мэдсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг одоо Монгол болон бусад оронд хэрэглэж байгаа технологи эсвэл атом, цөмийн эх үүсвэр дээр тулгуурлаж явуулах нь байгалийн нөөцийг хомстгохоос гадна хүмүүсийн эрүүл мэндэд маш их халгаатай. Нэн ялангуяа цөмийн технологи дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Германд бол цацраг идэвхт бодис ялгаруулдаг бүх төрлийн туршилт үйлдвэрлэл, цөмийн түүхий эд олборлох явдлаас бүрэн татгалзсан. Гэтэл Монголд үүнийг хэрэгжүүлэх гээд ил далд янз бүрийн аргаар зүтгээд байдаг нь бас их ойлгомжгүй зүйл. Тухайлахад Дорноговийн Улаанбадрахын асуудал байна шүү дээ. Монгол бол байгалийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж, эрчим хүчнийхээ хэрэглээг хангах хамгийн боломжтой орон. Гэтэл үүнийгээ ашиглах сонирхолгүй байгаа нь тун базаахгүй хэрэг гэж боддог.

SANY0195-Та манай Ховд их сургуулийн хүндэт доктор хүн. Сүүлийн үед энэ сургуультай ямар түвшинд харилцаа холбоотой байна?

- Харилцаа холбоо байлгүй яахав. Сургуулийн удирдлага мэргэжлийн багш нартай урьдын адил холбоотой ажиллаж байна. Энэ их сургуулийн хэд хэдэн багш оюутны докторын ажлыг удирдаж, заримыг нь Германд өөрийн ажилладаг сургуульд тэндхийн тэтгэлгээр суралцуулан, эрдэм судлалын ажилд нь үргэлжлүүлэн зөвлөж байна. Гэхдээ тэтгэвэрт гарснаас хойш өмнөх шиг идэвхтэй харилцаа холбоо маань жаал сулрах хандлагатай болсон. Хоёрт гэвэл бодлого барьж буй хүмүүсийн хандлага ч бас нөлөөлж байгаа тал бий. Г.Нямдавааг сургуулийн захирал болон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед бодлогын түвшинд эрдэм шинижлгээний далайцтай төслүүд хэрэгжүүлдэг байсан. Энэ нь тэр хүний тухайн чиглэлд ач холбогдол өгч, ойлгож, алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг байсантай холбоотой. Одоо бол тийм зүйл үндсэндээ тасарсан.

-Миний ойлгосноор та уул нь газар зүй, түүн дотроо нийгмийн газар зүйн чиглэлийн эрдэмтэн судлаач. Энэ чиглэлээр манай оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн. Харин одоо бол угсаатны язгуур соёл урлагийг судлаж байгаа юм байна. Энэ таны чөлөөнд гарсантай тань холбоотой юу, эсвэл...?

-Би угаасаа этнологич мэргэжилтэй хүн өөрөөр хэлбэл угсаатны болон хүн амын бүлгийн тухайн нутаг ус, газар оронтой холбогдох онцлог шинж төлөв, ахуй амьдрал, нийгмийн хэвшил соёл, урлаг зэргийн язгуур уялдааг судалдаг. Тэгэхээр угсаатны соёл судлах маань миний мэргэжлийн нэг чухал хэсэг нь юм.

Энэ чиглэлийн судалгаагаа цаашид тасралтгүй явуулах уу, таны судалгаа цаашид Монгол орны аль хэсэгт төвлөрч үргэлжлэх бол?

- Монголд ажилласан 10 гаруй жилийн турш надад хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсэн сонирхол татсан нутаг орон бол баруун бүс нутаг түүний дотор Ховд аймаг. Олон ястан угсаатан амьдардаг гэдгээрээ ч, язгуур соёлын хувьд бусад төв болон зүүн бүсэд тэр бүр байдаггүй ховор өвийг тээж үлдсэн гэдгээрээ ч надад тун онцгой санагдсан тул бий цаашид энэ чиглэлийн судалгаагаа танай аймаг болон баруун Монголд л үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  

-Ярилцсанд баярлалаа. Монгол оронд явуулах таны эрдэм шинжилгээ судалгааны ажил, хүмүүнлэгийн үйлсэд тань улам их амжилт хүсье.

Баярллаа. Танай редакцийн ажил үйлсэд бас өндөр амжилт хүсье.

Г.Төрмөнх

 

Р.Амаржаргал: Засгийн газар нэн даруй огцрох ёстой

AmarjargalУИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.

-Төрийн их баяр наадам болж өнгөрлөө. Төрийн тү-шээ хүнтэй уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Наадам бол монголчуудын их удаан ярьцгаадаг сэдэв. Баяр хөөрийн сэтгэгдлүүд жаахан буурч, хөөс нь дарагд-саны дараа  хүмүүс нухацтай дүгнэлтүүд өгч эхэлдэг. Тэдгээр дотроос бөхийн ба-рилдаан тойрсон сэт-гэгдлүүд илүү онцгой. За, даа шөвгийн наймаас доош бол үзэх юм багатай болж дээ. Хэдэн үеийн турш үнэн хүчийг үзэж, олныг цэнгүүлж авдаг цолыг тогтоол шийдвэрээр авдаг ч болж. Үүнийг нь дагаад олон түмний доторх жалга довны үзэл дэврэв үү дээ гэх шүүмжлэлүүд нэлээд яригдаж байна. Энэ талаар таны бодол ямар байна.

-Ер нь миний нэг баримталдаг зарчим байдаг. Мэддэг юмаа л ярь гэж. Мэдэхгүй юмаа  яриад хэрэг байхгүй. Наадам тойрсон, наадамтай холбоотой асуудлуудын хувьд би илүү хэрэглэгч талаасаа, үзэгч талаасаа хандаж байгаа юм л даа.

Би л хувьдаа өмнө нь бөхийн цолыг барилдаж л авдаг гэж ойлгож байсан. Одоо УИХ-аас хууль батлуулаад цол авдаг болчихлоо. Үнэнийг хэлэхэд надад энэ явдал огт таалагдаагүй. Тийм учраас тэр асуудлыг хэлэлцэж байхад нь би хуралд ороогүй. За, энэ явдлыг би мэдэхгүй юм байнаа гээд. (инээв) Нарийн ширийн юм байдаг байлгүй дээ. Миний хувьд мэдэхгүй сэдэв. Гэхдээ ямар ч байсан намайг бага байхад Төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж байж л дархан аварга цол авдаг байсан. Одоо тогтоол гаргаад л авдаг болчихсон юм байлгүй дээ. Наадам бол Төрийн ёслолын шинж чанартай арга хэмжээнүүд зонхилдог ийм баяр л даа. Тэрэнд би заавал оролцох ёстой л  бол оролцдог. Бусад тохиолдолд аль болох Улаанбаатарын энэ их хөл хөлхөлдөөн, чимээ шуугианаас холхон байхыг боддог.  Сүүлийн 13 жил Багануурын цаахан талд, Хэрлэнгийн хөвөөн дээр очоод л хэвтчихдэг болсон. Миний наадам бол үндсэндээ 10-ны өдөр л дуусчихдаг юм. Морины уяагаар явж ганц нэг айлаар бууж айраг ууна, наадмынхаа гурван ширхэг хуушуурыг олж иднэ. Тэгээд л оройдоо гараад явчихдаг. Хэрлэнгийн эрэг дээрээ очно. Нэг жижиг телевизортой. Тэрийгээ хараад л хэвтчихнэ.

-Та олны дунд тачигнатал инээлгээд, инээгээд явахгүй ч их шогч хүн л дээ. Таны дотор илүү марзан гаргалгаа байж л байгаа. Би хувьдаа УИХ-ын нэг гишүүн дараагийн улс төрөө бодсон уу, нутаг усаа бодсон уу нэг  зальтай зарлиг хөөцөлдөж байгаад гаргуулчихсан чинь тэрнээс ч илүү ухаантай нэг айхтар бөх илүү хорон мэх хийгээд бүгдийг нь шоконд оруулчихлаа л гэж харсан.

-(инээв) Би бөхийн барилдаан үзсэн л дээ. Нэгийн даваанаасаа эхлээд бараг дуустлаа нэлээн бохирдуу л явагдсан. Бөхийн барилдаан, наадам гэхээсээ илүү зодоон нүдээн ч юм шиг. Зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй төрөл бүрийн мэх хэрэглэсэн, их тийм ёс заншилгүй зүйл л болсон. Энэ бүхэн өөрөө монгол бөхийг чимэж байгаа зүйлс биш л дээ.  Ер нь монгол бөхийн ертөнц өөрөө дотооддоо өөрийн гэсэн дэг жаягтай, хорио цээртэй. Энэ бүх зүйл  үгүй болчихвол харамсалтай л юм.

-Баянмөнх аварга 60 насныхаа найран дээр найрын ууцаа Халтмаа гуайгаар хөндүүлээд, “Би энэ сайхан хүний мөрийг түшиж 40 жил Төрийнхөө их баяр наадамд зодоглосон. Тийм учраас түүнд би тусгайлан хүндэтгэл үзүүлэх ёстой юм аа” гэж хэлж байж билээ. Саяны наадам дээр нэг бөх Сэрээтэр гуайг шууд л гар зангидаад цохьчихож байхыг харах харамсалтай л харагдсан.

-Харин тэгсэн байна. Энэ бол маш бүдүүлэг явдал. Эрийн гурван наадам, бөх энэ бүгд чинь өөрөө монголын уламжлал, соёл, философийг тээж яваа зүйл юм шүү дээ. Тэр том философи, тэр том соёлыг арилжааны хэрэгсэл болгож буруу даялуулж баахан яваад, тэр нь сүүлдээ хэтрээд энэ бүх завхрал руу оруулчихав уу гэж  бодож байна.  Бай шагналаасаа эхлээд л бүр хачин хөөрөгдөл болоод явчих шиг боллоо. Сүүлдээ хоорондоо хэн нь юу өгч байна, хаанах нь яаж байлж байна, тэрнээс нь заавал илүү гарах юм шүү гэсэн сонин уралдаан маягийн зүйл болоод ч явчих шиг. Олон ч газар ой тэмдэглэж байна. Тэр их урсгаж байгаа мөнгөөр ядаж нэг сумын цэцэрлэг, сургуулийг засаад өгчихөж байгаа бол арай ондоо зүйл болноо доо.

-Манай УИХ-ын гишүүд ч баян юм аа. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй машиныг нэг бөхөд сэтгэл нь хөдлөнгүүтээ шууд бэлэглэчихэж байна шүү дээ.

-Бас энэ дээр туйлшраад байж болохгүй. Яахав тэгш тоотой ойнуудыг тэмдэглэж болноо. 90 жилийн ой гээд л хийцгээж байна шүү дээ. 90 жил гэдэг бол асар том хугацаа. Энэ хугацаанд бид юу хийж бүтээв. Энэ амжилтад хүрэхэд ямар ямар хүчин зүйлс нөлөөлөв, ямар ямар хүмүүс үүрэг гүйцэтгэв гэдгээ ярьж хэлэлцэж, дүгнэж цэгнэж байгаа бол нэг өөр. Үүнийхээ оронд зугаа цэнгэлээ түрүүнд нь тавьчихаад байна л даа.

-Гэхдээ эдийн засгийн хувьд энэ олон ой руу төсвөөс урсаж байгаа мөнгөний багцаа ер нь юу болж байгаа бол?

-Аймаг болгон өөрсдөө төсөв гаргаад явж байгаа. За Засгийн газраас нэгдсэн журмаар тэр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг нь хийж өгч байгаа. Дээрээс нь нутгийн зөвлөлүүд мөнгө цуглуулаад явахаар миний харж байгаагаар ер нь бол тэрбум төгрөгөөс доош төсөвт багтаж  байгаа ой  байхгүй. Ингээд л бод доо.

-Та ярилцлага эхлэхийн өмнө ер нь хамгийн гоё наадам бол сумын наадам л юм даа гэж хэлсэн. Та ямар сумын наадамд очив?

-Би Булганы Бугат суманд очсон. Амрах гээд найз нартайгаа явж байтал яг сумын наадам таарсан. Тэгээд яаж зүгээр байхав бас наадмаар нь орсон. Сум орны удирдлагууд бас хүндэтгэл үзүүлээд асартаа урьж байна. Бугат үнэхээр гайхалтай сайхан байгальтай нутаг юм. Наадмаа их сайхан хийцгээж байна. Бүх юмыг ойроос харж мэдрэх талаасаа бол хамгийн гоё  нь сумын наадам.  Булган аймгийн Бугат сумын өөрийнх нь түүх их сонин. Үнэхээр л алдартай, сайхан хүмүүс олноороо төрж гарсан нутаг юм. Чин Ван Ханддоржийн төрсөн нутаг юм байна. Г.Амар сайдын төрсөн нутаг юм байна. Орчин цагийн хүмүүсээс  гэвэл найруулагч Л.Эрдэнэбулган гуай, Д.Урианхай зохиолч, алдарт дуучин Х.Уртнасан гуай гээд яах аргагүй л Монголын супер одууд биз дээ. Тэр агуу том хүмүүс зүгээр суугаад байвал байх шүү дээ. Гэтэл бүгдээрээ тэндээ оччихсон зүтгэж байгаа юм. Х.Уртнасан гуай концертыг нь босгох гээд өөрөө дунд нь орчихсон л байна. Тэр үеийн хүмүүсийн ажлаас цэрвэдэггүй, нутаг орноо гэсэн сайхан чанар харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар. Тэр мундаг хүмүүсийн оролцоо өөрөө сумын наадмын өнгө аясыг улам өөр болгочихдог юм байна л даа. Энэ бүхнийг харах надад өвөрмөц, бас сайхан санагдаж байлаа. Өөр нэг чухал зүйл гэвэл Г. Амар сайдын мэндэлсэний 130 жилийн ой 2016 онд болох  юм байна. Тэр ажлын хүрээнд Булганы нөхдүүд санаачилга гаргаад явж байна. Миний мэдэхээр Л.Эрдэнэбулган гуай их идэвх зүтгэл гаргаад хөөцөлдөж байгаа. Г.Амар сайд чинь өөрөө тухайн цаг үедээ маш мундаг сэхээтэн байсан. Монголын түүх гэдэг номыг  Г.Амар гуай бичсэн. Үндсэндээ тэр түүхийн уншилтаар л сүүлийн үеийн Монголын түүх бичигдээд явж байгаа гэхэд хилсдэхгүй. Үндэсний сэхээтнүүдийг , чадвартай боловсон хүчин бэлтгэхэд  энэ хүний хийсэн зүйл үнэхээр их л дээ. Герман руу сургахаар явуулсан нөгөө анхны хэдийг гэхэд Г.Амар гуай явуулж байсан байх жишээтэй. Д.Нацагдорж гуай эд нарыг. Монгол улсын Ерөхий сайд байсан. Тэр хүний тухай үнэхээр ихийг ярьж болно. Тэгээд л хөөрхий нөгөө айхтар хэлмэгдлийн шуурганаар Орос руу баривчилж аваачаад л 1941 онд цаазалсан. Энэ үеийн түүхэн хүмүүсээ  монголчууд санаж явах ёстой. Цөөхөн хүн бий шүү дээ. Тэдний доторх нэгэн онцгой хүн нь яах аргагүй Г.Амар сайд. Энэ хүний ойд эрхбиш төр засаг анхаарлаа хандуулах байх . Чадлынхаа хэрээр хөөцөлдөнө гэж бодож байна. Танай сониноор дамжуулаад энэ талаар сонирхож байгаа, дэмжиж туслахыг хүсч байгаа хүмүүс байвал хандаарай гэж уриалж байна.

-Одоо дараагийн сэдэв рүү оръё. Удахгүй ээлжит бус чуулган хуралдана. Энэ чуулганаар сөрөг хүчнийхэн нэлээд асуудлууд гаргаж тавих болов уу. Бас хоёр хөршийн удирдагчид манайд айлчилна. Хятадын удирдагчийг ирэх үеэр хүндэтгэлийн чуулган бас болно?

-Би ээлжит бус чуулган болно гэдэгт их эргэлзэж байна. Хүндэтгэлийн чуулган бол өөр зүйл. Шаардлагатай үед болоод л явдаг зүйл. Харин ээл-жит бус чуулган болоод  цаг үеийн асуудлуудаа хэлэлцэж, асуудлуудаа цэгцэлнэ гэдэгт би эргэлзэж байна. Ер нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, улс төрийн хүчнүүдийн харь-цаа, энэ байгаа байдлуудыг харахад  ээлжит бус чуулган болох магадлал их бага. Тийм учраас нэг их хүлээх хэрэггүй байх. 10 сар хүртэл таг байцгаах болов уу л гэж бодож байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоо дүгнэх цэгнэхээ яах юм бол?

-Тэр яах вэ дээ. Болоод л өнгөрнө биз. (инээв) Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэгчийг анх санаачилж, Засгийн газарт “худалдсан” хүн бол ер нь  Засгийн газрыг дээд зэргээр  хорлоё гэсэн хүн л байсан байх. Нөгөөдүүл нь ч ямар дуртай юм. Тэрийг нь хүлээж аваад л. (инээв) Аа, ер нь 100 хоногийн дотор эргүүлчихнэ, хөгжүүлчихнэ гээд шуугидаг нь ч юу юм. Эцсийн дүндээ энэ бол нийгмээрээ тоглож байгаа ээлжит нэг хэлбэр шүү дээ. Асар их хэмжээний хүлээлт үүсгээд л, тэр хүлээлт нь ямар ч үр дүнгүй.

-Эргээд л бас нэг цохилт, сэтгэл гутрал нийгэм рүү ирнэ.

-Тэгнэ шүү дээ. Ер нь манай энэ дарга нар сүүлийн үед бодлогогүй, яарч сандарсан, тэвдсэн шоу маягийн юм их хийгээд байна. Нэг бол 100 хоног гэж гаргаж ирээд л, нэг бол ухаалаг төр гээд л. Янз янзын хий гаргасан,шоу маягийн юмнууд сэтгэдэг. Энэ нь хэтрээд  байх шиг байна л даа.

-Технологижсон, илүү ухаалаг-жиж буй массыг урьдынхаараа гэнэн цайлган, дээр нь юу ч өрж тоглож болно гэж хараад байх юм. Үнэхээр дээр байгаа нөхдүүдэд тэгж л харагдаад байдаг юм болов уу?

-Үнэн. Нэгдүгээрт, ард түмэн ямар байна яг тийм засаг байна гэдэг. Ямар засаг байна, яг тийм хууль байгаа. Ямар хууль байна яг тийм амьдрал л байгаа. Тэгэхээр нэг их гайхаад байх юм байхгүй. Өнөөдөр бид нар ямархуу янзтай амьдарч байна. Энэ бидний өөрсдийн л хийсэн сонголт. Бид хэрэв өнгө мөнгөнд хууртагдсан бол тэрнийхээ л горыг эдэлж байгаа. Бид хоосон амладаг улсуудыг дэмжээд гаргаад ирсэн бол тэрэнтэйгээ л байж байгаа. Популизмд дуртай, чихэндээ таалагдсан үгийг л сонсоод, таалагдаагүй юмнаасаа хол байя гэж хүсдэг бол тэрүүгээрээ л байж байгаа.

Манай УИХ  бол үндсэндээ тийм л хандлагуудын үр дүн. Товчхондоо манай нийгмийн өөрийнх нь тусгал энэ их хурал шүү дээ. Хоёрдугаарт, угаасаа өөрийн чинь хэлж байгаа санаа л даа. Ардын ч үг байдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Болж байгаа үйл явдлуудыг харж байхад маш тод харагдаж байгаа. Бүгд л нэг тийм суудлаа олж өгөхгүй байна. Суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй. Хэн нь ямар асуудал хариуцаж байгаа юм. Юу хийж байгаа юм. Ердөө бүү мэд. Ажлаа хийгээд байгаа ч юм уу. Эсвэл хүний ажлыг барьж авч гүйгээд байгаа ч юм уу. Товчхондоо бүү мэд.

-Саяхан та блогтоо хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай бичсэн. Сэтгүүлчдийн түвшинд бол энэ сэдвээр багагүй дуугарсан гэж би боддог. Сөрөг хүчин нэг хэсэг барьж гүйж байгаад хаячихна лээ. Бас жаахан хариуцлагагүй сөрөг хүчин байгаа шүү дээ. Та дөрвөн тодорхой шүүмжлэл хэлсэн. Үүнийг цаашаа задарч олон уншигчдад хүрэх ёстой гэж үзэж байна. Бидний амьдралыг хашиж явах хууль маань өнөөдөр ямар нөхцөлд, ямар үе шаттай батлагдаад байна вэ гэдгийг олон түмэн мэдэх эрхтэй. Хамгийн эхэнд та дурьджээ. Хэлэлцэж бай-гаа асуудлаа мэддэг нь ховор гэж. Энэ үнэхээр дэндүү ичмээр явдал биш үү?

-(инээв) Ер нь мэддэг юмаа л ярих хэрэгтэй шүү дээ. Би санадаг юм. Тэр жил манай УИХ-аар эмийн тухай нэг хууль орсон. Тэр дундаа наркотик агууламжтай эмийн тухай асуудал орж ирэхгүй юу. Тэгээд л хэлэлцүүлэг өрнөөд л явчихлаа. Асуулт тавиад л үг хэлэх болсон чинь танхимд сууж байсан гишүүд бүгд кнопоо дарчихдаг юм. Тэгээд бүгд үг хэлээд байгаа байхгүй юу. Би их гайхсан. Бүгдээрээ л энэ асуудлаар ийм их мэдлэгтэй  юм байхдаа гэж. Үнэн хэрэгтээ ганц гадарлаж байгаа хүн нь тухайн үедээ Эрүүл мэндийн сайд байсан Ламбаа гуай л байхгүй юу. Бусад нь бол тэр тухай юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө л бүгд ярьдаг. (инээв) Би бол иймэрхүү юмнаас аль болох хол байя гэж боддог. Хэрвээ би мэдэхгүй л бол шүү дээ. Намайг одоо тийм эмийн тухай яриад унавал хүн амьтан гайхна биз дээ. Эдийн засаг дээрээ ганц хоёр юм ярьдаг юм байгаа биз. Гадаад харилцаан дээрээ ганц хоёр юм хэлдэг юм байгаа биз. Боловсролын тухай асуудлууд дээр магадгүй юм. Түүнээс биш эмийн тухай, тэр дундаа тийм янз бүрийн бодистой нарийн ширийн эм яриад унавал бас л сонин явдал биз дээ. (инээв) Энэ нөгөө байраа олно гэдэг асуудал чинь юм л даа.  Энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань өөрөө ямар үе шаттай явах ёстой юм бэ. Хам хум ингээд явах юм бол нэг үр дүн гарч ирнэ. Цэгцтэй, замбараатай, маш няхуур, буурьтай суурьтай явах юм бол арай өөр дүн гарна биз дээ. Анх УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байхад үндсэндээ хэлэлцэж байгаа хуулийн заалт болгоноор ярьдаг байсан юм. Энэ хугацаа шаарддаг байсан уу гэвэл байсан. Нэлээн их сунжирдаг. Гэхдээ секундэд 3000 метрийн хүчтэй салхи  даах хэмжээний хууль батлагдаж байлаа шүү дээ. Өнөөдөр бол хагас өдрийн дотор 10 хууль батлагдчихаад тэр нь маргааш нь буруудаад, долоо хонохгүй буцаагаад орж ирж байгаа хууль байна шүү дээ.

-Хууль бичнэ гэдэг өөрөө тусдаа технологи.

-Мэдээж.

-Яг хууль бичдэг гишүүд гээд аваад үзэхэд цөөхөн шүү дээ. Та бас өглөө сэдээд үдээс хойш батлуулдаг шахам байна гэж бичсэн байсан. Энэ үнэндээ гэмт хэрэг биз дээ.

-Харин оромдож л байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь энийгээ зөв-шөөрөөд, хуульчлаад яваад байгаа нь эмгэнэлтэй байна. Хариуцлага гэдэг зүйлийг би сүүлийн хэдэн жил ярьж байна даа. Ердөө л энэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин хариуцлагаа ойлгох ёстой юм аа. Хууль оруулж, батлуулж байгаа энэ бүх зах замбараагүй байдлаа харах, бодох ёстой шүү дээ. Гэтэл тийм юм үнэхээр байхгүй байна. Бас нэг чухал санаа нь бол мэддэг чаддаг бусад хүмүүсийг татан оролцуулах шүү дээ. Тухайн тухайн асуудал дээр мэргэшсэн хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсийнх нь дуу хоолойг нэлээн сүрхий сонсч явах ёстой байдаг. Энэ бүр байхгүй.

-Зарим гишүүд нь ч яахав гаднаас бичсэн хууль худалдаж аваад оруулж ирдэг.

-Ийм асуудал байгаа. Гэхдээ энэ тийм ойлгомжгүй зүйл биш. Төр өөрөө УИХ-аараа дамжуулж хуулиа гаргаж байгаа. Тэгэхээр хаанаас, хэнээс яаж ч орж ирсэн байлаа гэсэн тэр орж ирж байгаа хуулийг хэлэлцээд гаргадаг тэр механизм, тэр шүүлтүүр өөрөө маш чамбай байхгүй бол болохгүй шүү дээ.

-Бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль гаргадаг гэж та шүүмжилсэн байна. Энэ явдал нэг үе хэмжээ хязгаараа алдаж байсан. Одоо бас сэргэж байна гэж үү?

-Би энэ батлуулж байгаа хуулиудыг дотроо хараад л суудаг юм. За, энэ ийм л замаар орж ирж байгаа хууль байна даа гээд. Сая бид хоёр бөхийн тухай нэг асуудал ярьлаа даа. Жаахан ухаад үзэх юм бол юу ч гараад ирэх юм билээ.(инээв) Тэгэхээр хоёулаа ингээд л зогсчихъё, яршиг.

-Асуухгүй, ярихгүй байж болох-гүй нэг сэдэв яах аргагүй хөрөнгө оруулалтын орчин болчихоод бай-на. Манайд ажиллаж байсан айлууд гараад явчихсан. Түрээсэлж байсан байрууд бүгд эзгүйрсэн. Тэгсэн ч гадна талдаа Монголыг сонирхох сонирхол  байгаад байдаг. Зориг-лоод ганц нэг нь ороод ирдэг. Санхүүгийн ямар ч сахилга бат байхгүй, ёс суртахууны багана байхгүй, дэг журам байхгүй нөхцөл байдал угтдаг. Энэ байдлаас яаж гарах вэ?

-Цаашдаа яах вэ гэдэг асуултад ердөө нэг л хариулт байгаа. Ерөөсөө л итгэл олох. Өөр юм байхгүй. Өнөөдөр Америкийн Засгийн газар нэг хувийн хүүтэй зээл авч байна. Монгол улсын Засгийн газар юм уу, Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл дээр гараад зээл авъя гэхээр 11-12 хувь болчихоод байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд аягүй том зөрөө гарч байгаа биз. 11 дахин, 12 дахин . Энэ хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл, Монголын эдийн засагт итгэх итгэл байхгүй байна л гэсэн үг . Тэгэхээр тэр итгэлийг олж авах асуудал өнөөдрийн нэн тэргүүний асуудал. Хэрвээ бид хөрөнгө оруулагч нарын итгэлийг олоод авчих юм бол тэд бидэнд 13 хувийн хүүтэй зээл өгнө гэж байхгүй. Хэвийн түвшинд 5 хувийн хүүтэй, 6 хувийн хүүтэй өгье гэж ярина. Ингээд явж болж байна. Энэ бол дэлхий дээр байж байгаа хэвийн харилцаа. Бид чинь дэлхий дээр байж байгаа тэр нэг зүй ёсны юмнаас бүр гажаад давхичихсан, ойлгомжгүй, хэцүү байдалд орчихоод байна шүү дээ. Энэ л  хамгийн чухал зүйл. Итгэлийг олж авах тал дээр маш шийдэмгий арга хэмжээнүүд авах хэрэгтэй.

-Энэ ажлын хамгийн эхний хийх ажил ямар ч хүчээр хамаагүй Төрийн залуур дээр байгаа энэ бүтцийг өөрчлөх л биз дээ?

-Хамгийн эхэнд, нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ Засгийн газар огцрох ёстой.

-Үнэхээр өөр арга алга.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэ-хүүнийг өөрчлөх хэрэгтэй, Монгол  Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа энэ нүүр царайг бол өөрчлөх ёстой. Ердөө өөр арга байхгүй.

-Хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна гэж та маш тодорхой байр суурь илэрхийлсэн байсан.

-Үнэхээр өөр яаж ойлгомжтой, тодорхойгоор хэлэх юм бэ.

-Манай сайд нар гэж маш хачирхалтай олонлогийн цуглуулга болчихоод байна л даа.Ичих багадаж байна шүү.

-Тийм. Асар их итгэл найдвар хүлээлгээд томиллоо. Бололцоог нь өглөө. Үр дүн алга. Хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Ажил унагаачихсан нөхдүүдээ одоо даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Энэ хариуцлагыг олон түмэн шаардаж байна. Эрх мэдлийг нь өгсөн үү, өгсөн. Бүр дүүрэн, хангалттай өгсөн. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлж өгсөн үү, өгсөн. Хөөрхий муу Монголбанкны Н.Золжаргал ёстой эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаад урьд өмнө Монгол Улсын аль ч Засгийн газарт байгаагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж өгсөн шүү дээ.

-Өнгөрсөн хоёр жилд чардайж байгаад бүх бололцоог тавьж өгсөн.Одоо харин бид, үхэхээр чи үх гэх шиг Монголбанкыг загнах маягтай суух нь увайгүй харагддаг.

-Наадах чинь нөгөө унаж яваад морио...гэдгийн л үлгэр шүү дээ.Хүн чанарын асуудал.Инээдэмтэй л юм даа.Өөр юу гэлтэй.Монголбанк тийм их бололцоо босгож өгөөд байхад өөрсдөө яасан гэхээр зүгээр л ажил унагаасан байхгүй юу.Итгэл даагаагүй л байхгүй юу.

-Монголбанкны Ерөнхийлөгчид ярилцлага авах хүсэлт тавьсан юм.Тэр сэтгэл гутралд орсон бололтой.Би ийм нөхцөлд юу хэлэх юм бэ. Хэл нэвтрэлцэх хүн ч ганц хоёрхон байна шүү дээ гэж  харилцуурын цаана санааширч байна билээ.

-Хэцүү нөхцөл, хэцүү нөхөдтэй учирсан ч тэр хүн  эдэнд маш том бололцоо гаргаж өгч ажилласан. Даанч бүгд итгэл хөсөрдүүлсэн, ажил унагасан.Дэндүү харамсалтай.

-Ганц нэгхэн улстөрч Засгийн газраас хариуцлага хүлээхийг шаардаж байна.Ёс суртахууны хувьд цаашаа алхах бололцоогүй болчихлоо.Одоо зогсоочээ гэж.Олон түмэн бол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн зүг анхааралтай харж байна.Өөрийнх нь нам эрх барьж байна. Олонх биш ч олуулаа. Гэхдээ энэ ч гэсэн тоглоомын үг шүү дээ. Алтан гэж хэлж болохуйц эрх мэдлийг л АН атгаж байгаа. Ардчиллын аранзал туг маань харин чимээгүй. Хааяа гарч ирж ард түмэнд концерт үзүүлчихээд л сууж байх шиг.

-Наадах чинь ахиад л нөгөө төрийн тогтолцооны асуудал.Төрийн тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа механизмын асуудал болчихоод байна.Хэрвээ дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ.Сая Японд Монгол Улсын Ерөнхийлөгч яваад хөрөнгө оруулалтын уулзалтад оролцоод ирлээ.Ерөнхий сайдтай нь уулзлаа, учирлаа.Үнэхээр сайхан, баярламаар, бахархмаар.Дэлхийн аль ч орны төрийн тэргүүн иймэрхүү арга хэмжээнд оролцдог.Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, үндэсний эдийн засгаа дэмжиж гадаадад дотоодод очиж сурталчлах арга хэмжээнд оролцдог.Бүх юм зөв.Өөлөхийн аргагүй зөв. Гэхдээ...

-Бизнесменүүдээ аваад явлаа.

-Тэглээ, бүгдийг нь аваад явлаа.Чадлаараа л зүтгэлээ.Гэвч ардаа буруу л байгаа байхгүй юу.Зөв мөртлөө буруу.Яагаад гэхээр энэ л засаглалын тогтолцооны асуудал чинь байхгүй юу.Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.Манайх парламентын засаглалтай орон.Тэгээд Ерөнхийлөгч нь ийм ажиллагаа хийгээд яваад байхаар эцсийн дүндээ юу болж харагдаж байна вэ гэхээр Засгийн газар нь ямар ч нэр хүндгүй болчихсон юм уу. Засгийн газарт нь  утга учир алга гэдэг тийм юм руу яваад байгаа байхгүй юу. Засаглалын хоорондын тэнцвэр, баланс бүх юмыг ингээд алдагдуулаад байгаа юм.Ерөнхийлөгч өөрөө хүссэндээ ийм ажлууд руу орж байгаа юм биш.Хөөрхий амьтан арга буюу энэ юм руу ороод байна шүү дээ.Ерөнхийлөгч нь засгийн ажлыг барьж хийгээд л, УИХ нь засгийн ажлыг барьж хийгээд л байх юм бол Засгийн газар нь юуны ажлыг хийх үү.Яамныхаа ажлыг хийгээд, яамных нь ажлыг хийж байгаа хүмүүс нь аймгийн ажлыг хийгээд ингээд холион бантан.Суудлаа олохгүй байгаагийн л тод эмгэнэл шүү дээ.

-Эрт холион бантан болоод явчихсан л даа. Манай Ерөнхийлөгч чинь сүүлдээ яамны сайд, агентлагийн дарга нарын асуудал руу орсон. Загнах, өмөөрөх гэх мэтийн бүр хачирхалтай байдлуудыг үзүүлж эхэлсэн.

-Энэ буруу байхгүй юу.Ахин хэлье.Нөгөө суудлаа олохгүй байгаагийн л илрэл.Миний бодлоор бол жаахан алсын хараатай, том харж ажиллая гэвэл өнөөдөр засаглалын тогтолцоогоо тодорхой болгох чиглэл дээр анхаарах ёстой.Нэг бол энэ парламентын засаглал гэдэг юмаа бэхжүүүл.Энийгээ бүр хоёр уншигдахааргүй болго.Нэгд, Монгол Улсын Ерөнхий сайд бол ялсан намын дарга байна.Хоёрт, Ерөнхий сайд нь УИХ-аа тараана.Энэ эрх мэдлийг нь өг.Ерөнхий сайд чинь их хурлаа тараахын тулд ер нь нэлээн юм болноо доо.За, хорошо их хурлаа тараагаад, ээлжит бус сонгуулиа явууллаа.Дахиад манай нам ялах уу, дахиад би Ерөнхий сайд болох уу.Энэ бүгдийгээ бодож байж тэр Ерөнхий сайд шийдвэр гаргана шүү дээ.Ерөнхий сайдын оруулж ирж байгаа юмыг унагааж байгаа их хурал нь ч бас юм бодноо доо.Дараа нь би гарч ирэх үү, үгүй юу гэж.Ингэж тал талаасаа тэнцвэржүүлэлт гэдэг юм чинь яваад нөгөө сонгодог парламент гэдэг зүйл чинь тогтдог байхгүй юу.Англид байж байна.Японд байж байна.Дараагийн хувилбар, эсвэл ингэж ойлгомжгүй явахаар Ерөнхийлөгчийн засаглал руугаа ор.Энэ хоёр юман дээр тодорхой ажиллах ёстой болчихоод байна.Энийгээ хийж байж энэ ойлгомжгүй байдлаасаа төр өөрөө гарах юм.Энийг хийх эр зориг байх ёстой.Чадахгүй юм бол энд эрх ямбыг нь эдлээд байгаад байх ямар шаардлага байгаа юм.Хийх ёстой.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухай яриа бол хааяа Ерөнхийлөгч байгаа хүмүүсийн зүгээс л явуулж үздэг яриа төдий л дөө.

-Хааяа биш ерэн оноос хойш аваад үзье л дээ.За, П.Очирбат гуай энийг ер нь яриагүй байх. Н.Багабанди гуайн үед бол яригдаад эхэлчихсэн байсан. Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм байна гэж. Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн засаглалын тухай их олон ярьж байсан. Одоо ч гэсэн яригдаад байгаа. Ер нь их олон хүн энэ сэдвийг яриад байгаа юм. Тэр эрх мэдэл дээр суучихаад энэ юмнуудыг бас нэг ойлгоод байна шүү дээ. (инээв) Нэг л юм болохгүй байна гэж. Гэсэн атлаа энийг тууштай барьж аваад шийдэх чадалтай хүн байхгүй. Ерөнхийлөгч хүн өөрөө ярихаар янз бүрээр ойлгогдчих гээд байдаг. Энэ байдлаас нь болоод тойруу замаар явж байна. Одоо УИХ дээр маш хошин юм их болж байгаа ш дээ. УИХ маань өөрийнхөө шийдэх ёстой байсан юмыг өөрсдөө шийдэхгүй, жаахан төвөгтэй юм гараад ирэнгүүт нэг бол Засгийн газар луу шидчихдэг, эсвэл Ерөнхийлөгч рүү явуулчихдаг. Тэгээд дараа нь цөмөөрөө гайхаад байдаг. Энэ одоо юу болоод байна вэ гэж. Өнөөдөр П.Очирбат Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрх мэдэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эдэлж байгаа эрх мэдэл хоёр өдөр шөнө шиг ялгаатай байгаа. Хамаагүй хүчтэй болчихсон. Яагаад тийм болчихсон юм. Хэн тийм болгочихсон юм. Тэд нар өөрсдөө хүсээгүй шүү дээ. Монгол Улсын Их хурал хууль батлахдаа тэр юмнуудыг шилжүүлсээр шилжүүлсээр байгаад өнөөдөр ийм болчихоод сууж байгаа.

-УИХ-ын потенциалд хамаг учир байгаад байна шүү дээ. Энэ нь явсаар намууд руу орж байгаа.

-Намууд руу орж байна. Хоёрдугаарт, ерөнхийдөө энэ төрийн тогтолцоо, төрийн механизм гэдэг чинь өөрөө юу юм. Төрийн уламжлал соёл гэдэг чинь юу юм. Төрийг чинь бэхжүүлж байдаг гол элемент нь юу юм гэдгийг бас мэддэг хүмүүс байх ёстой юм. Түрүүн миний онцлоод байсан асуудлаа мэддэг хүн гэдэг ойлголт шүү дээ. Түүнээс биш зүгээр л нэг их хуралд орж ирчихээд туугаад байж болохгүй шүү дээ. Төрийн эрэг шураг, Төрийн анатомийг мэддэг хүмүүс баймаар байна. Би нэг жишээ хэлье. Сая  Төрийн ёслолын албаны тухай хууль баталлаа. Тэгээд Засгийн газрын мэдэлд байсан юмыг зүгээр аваачаад л Ерөнхийлөгч рүү шилжүүлээд хаяж байгаа юм. (инээв) Ерөнхийлөгчид эрх мэдэл нь дутаагүй шүү дээ. Одоо бүр хийх ажилгүй болчихоод тэр ёслолыг хариуцах нь л дээ. Ийм байдал руу Ерөнхийлөгчийг оруулж, олны дунд нэр хүндийг нь таагүй байдалд оруулж байгаа явдал маш хариуцлагагүй, өрөвдмөөр явдал. Дэндүү хариуцлагагүй засаг, дэндүү хариуцлагагүй Их хурал байгаа байхгүй юу.

-Чадамжин дээр нь гол асуудал байна л даа. Чадахгүй, мэдэхгүй учраас айгаад залхуураад, хялбарчлаад ийш тийш нь тарааж хаяад байна.

-Тийм. Асуудлынхаа мөн чанарыг барьж авч чаддаг, том зургаар нь харж уншиж чаддаг түшээд үгүйлэгдэж байна л даа. Хаана нь хэн нь юу хийгээд яваа нь огт ойлгогдохгүй, хөл толгойгүй засаг л байна шүү дээ. Суудлаа бушуухан олмоор байна, үнэндээ. Энэ улсын нүүр царайг баллаж дууслаа.

-Оюутолгойг гацаачихлаа. Дараа дараагийн төслүүдийн хувь заяа маш хүндэрчихлээ. Гаднаас авчихсан зээлүүдийн өр өсөөд яваад байдаг. Ахиад л яах вэ?

-Ацан шалаа шиг л юм болчихоод байна . Үндсэндээ Оюутолгой бол төгс төгөлдөр гэрээ байгаагүй. Гэхдээ тухайн үед энэ гэрээг хийж байх үед үүнээс илүү юм гарч ирнэ гэж хүлээж байсан гэвэл бас худлаа. Одоо өнгөрсөн хойно нь мэдэмхийрээд л, тэгэх ёстой байсан, ингэх ёстой байсан гэж ярьж байгаа хүмүүсийг би их л хачирхалтай сүрхий хүмүүс юм даа гэж хардаг.  Их л дотуур тамиртай хүмүүс байж дээ л гэж хэлэх гээд байна. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн бүх бололцоогоо дайчлаад л байгуулсан гэрээ нь энэ. Алдсан юм байгаа. Оносон юм байгаа. Гэхдээ  цаашаа яаж явах вэ гэдэг тактикаа бодох хэрэгтэй ш дээ. Эхлээд бид жаахан цэгцтэй байя, замбараатай байя. Үе шаттайгаар энэ юмнуудаа засаад явъя. Засаад залруулаад явахын тулд бид нарт хэлэлцээ хийх чадал байх ёстой. Нөгөө хүнтэйгээ нэг түвшинд очиж байж хэлэлцээ хийнэ шүү дээ. Түүнээс биш чи сул дорой, чадавхигүй байж мянган юм яриад яахав. Тэгэхээр тэр түвшиндээ очих хэрэгтэй байна. Энэ түвшин рүүгээ алхахын оронд дандаа сэлэм эргүүлж давхисан. Үр дүн нь энэ. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид ганцхан дохио хүлээж байгаа юм. Ерөөсөө та нар энийгээ л явуул. Та нар мянган хууль батлана уу, мянган удаа амаараа мэдэгдэл хийнэ үү тэр огт сонин биш. Бид нар танай яг үйл ажиллагааг чинь л харж байна. Бодитой та нар юу хийх юм бэ л гэж байгаа. Тэгэхээр энэ Оюутолгойг явуулахаас өөр арга байхгүй. Энэ хорвоо дэлхий дээр үнэ төлбөргүй зүйл гэж байхгүй шүү дээ. Чи хэрвээ хариуцлагагүй байсан л бол тэрнийхээ төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлөх л болно. Туршлага чинь дутсан бол, оюун ухаан чинь хүрээгүй бол чи ямар нэгэн хэлбэрээр төлөөсөө төлнө. Манай Монгол улсын болж байгаа юмны ч, болж бүтэхгүй байгаа юмны ч төвлөрөл нь энэ Оюутолгой шүү. Нэг их хамаг юмаа тавиад туучихсан юм шиг, сүйрчихсэн юм шиг хараагаад хэрэггүй. Айгаад ч хэрэггүй. Зүгээр тулхтай л байр сууриа баримтлаад яв. Өдий болтол яваад байсан юм, ахиад нэг хэсэгтээ ч явах бололцоо байж л байна.

-Хариуцлагагүй хэвлэл мэдээллийн хийсэн балаг ч энэ төсөл дээр их байгаа шүү дээ.

-Тийм. Гол нь ахиад л нөгөө мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Сайд маань энэ дээр жинхэнэ төрийн хүний зангаргыг л гаргах хэрэгтэй  дээ. Би энэ салбарыг хариуцаж байгаа сайд нь байнаа. Би юмаа мэдэж байнаа. Би Монгол улсынхаа эрх ашгийг мэдэж байна. Яаж хийхийг нь би мэдэж байна. Би ингэж ингэж хийнэ. Хэрвээ миний энэ байр суурь таалагдахгүй байгаа бол уучлаарай, тэр чаддаг хүнээ авчраад тавь гэж хэлээд явах чадвартай хүн байх ёстой байхгүй юу. Харамсалтай нь манайд тийм хүмүүс алга л даа.

-Яв гээд байхад явахгүй байна шүү дээ. Явах хугацаа нь болчихоод байхад явахгүй байна. Юун сайн дураараа явах тухай та ярина вэ?

-(инээв) Харамсалтай нь тийм бай-на. Сая З.Энхболд танай сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна билээ. Сайдын суудалгүй л бол үхчих гээд байгаа хүн олон байна гэж. Энэ үнэн л дээ. Бүр нэг гөлийчихөөд , уйлан дуугараад суугаад байгаа юм чинь.

-Шүүж шалгах битгий хэл сонсохын аргагүй аймшигтай юмнууд хийчихээд л сандал ширээнээс тас зуураад тавьж өгөхгүй. Монголын төр бас түшээддээ хайртай шүү дээ. Асуудлуудыг нь хаалттай хуралдаж ярьж байна. Бас л сонин зүйлс уншигдах юм даа.

-Хайртай. Тэр үнэн.

-Хаалганы наана гарч ирээд ч нөгөөхөө шоглоод тараагаад явдаггүй. Бас л сайхан шинж биз дээ. Гэвч нөгөө нөхдийн үзүүлэх хариу өчүүхэн байх нь л харамсалтай.

-Хүн байхын хамгийн гол хэмжүүрүүдийн тухайд ч авч үзэх бололцоогүй хүмүүс олон таардаг. Мэдэх чадахын тухайд бүр орхиод шүү дээ. Бид нэг том юман дээрээ алдаад байна. Энэ явж явж улс төрийн намаасаа ч хамаараад байгаа юм биш. Ер нь Монголын төрийн түшээ гэж ямар хүн байх юм. Тэр төрийн түшээгээ яаж бэлтгэж, яаж шигшиж дээшээ гаргаж ирдэг юм бэ гэдэг тэр механизм алга болчихож. Урд нь бол худлаа үнэн ч гэсэн байсан юм. Нутгархдаг, танил тал хардаг ч гэсэн нэг тийм шүүлтүүр байсан юм. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд эргүүлд гарч үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Сум удирдаж үзээгүй, аймаг удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байна. Ядаж 500 хүнтэй хамт олон удирдаж үзээгүй хүн төрийн сайд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ буруу юм байна. Угаасаа тодорхой шалгуур байх ёстой. Мэдлэгтэй гэдэг бол 30 дугаар асуудал болчихоод байна. Өнөөдөр ерэн он биш. Хорин хэдэн жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд маш олон хүн урьдийн мөрөөдөл байсан тэр сургуулиудыг төгсөөд сураад ирчихсэн байна. Өнөөдөр мэдлэгтэй хүмүүс  хангалттай байна. Мэдлэг дээр юу хэрэгтэй байна вэ гэхээр чин сэтгэл, ёс зүй, туршлага, совесть хэрэгтэй байна. Энэ бүгд хосолсон, төлөвшсөн хүмүүсийг үе шаттайгаар бойжуулж дээшээ гаргадаг болохгүй бол явахгүй нь ээ. Яахав өнөөдрийн Монголын ардчилал, сонгуулийн тогтолцоо ч гэсэн бас сөрөг нөлөө үзүүлж байна л даа. Бид нарын хүссэн юмнаас арай л ондоо үр дүнд хүргээд байна. Гэхдээ ер нь төр гэж байдаг л бол төрийн боловсон хүчний бодлогоо маш хатуу явуулах л ёстой юм. Тэгэхгүй бол өнөөдөр намын дарга дагасан, бусдаас илүү бялдуучилж чаддаг хэсэг хүмүүс нь дэвшээд явж байна. Нэг бол бусдаас илүү хэрэлдэж чаддаг, гайхалтай хэрүүлч хүн  бас явчихдаг юм байна ш дээ. Нэг бол их орилж чарладаг нөхдүүд яваад байдаг. Ийм л талбар болчихоод байна. Би өнгөрсөн 11 дүгээр сард нэг мэдэгдэл энэ тэр хийгээд, гишүүнээсээ татгалзъя гээд бөөн асуудал болсон шүү дээ. Түүнээс хойш анх удаа л ийм дэлгэрэнгүй байдлаар сонинд ярилцлага өгч байна. Ганц нэг удаа бага сага ярьсан. Анх удаа том сэдвүүдээр байр сууриа илэрхийлж байна. Яагаад ярилцлага өгөхгүй байсан юм бэ гэхээр үнэхээр ярих юм олдохгүй юм. Жил гаруй болох гэж байна. Ярих юм олдохгүй л байна. Хэлдэг юмаа бол би тухайн үед нь хэлчихсэн. Улс төрийн байдлын талаар хэлчихсэн, эдийн засгийн байдлын талаар хэлчихсэн. Төрийн тогтолцоотой холбоотой, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар үндсэн-дээ хэлчихсэн.  

-Нөгөө талаас нэг зорилго, үзэл санааны төлөө бүх амьдралынхаа турш хамт явчихсан нөхөд чинь болохоор хэцүү байгаа байх. Та бүхний дунд түүх, нэг тийм дотоод хайр байгаа. Энэ зүйл чангаагаад харин ч та их тэвчсэн юм болов уу, харин ч хожуу тэмцэж байгаа юм болов уу гэж хардаг шүү дээ.

-Тийм ээ, юу хэлж байгааг чинь маш сайн мэдэрч байна. Юм хэлэх гэхээр намаа шүүмжилчих гээд, за эд нар маань нэг юм учрыг нь олчих болов уу. Бас ч гэж ийм нөхдүүд биш юмсан. Бас ч гэж босгоод ирчих болов уу гээд дотроо бодоод яваад байдаг. Нөгөө талаас надтай надгүй зөндөө нухуулж байна шүү дээ. Амтай болгон л нүдэж байна. Тэд нар нүдээд, шархадчихсан байхад нь би очоод тэрэн дээр нь давс хийгээд яах вэ дээ гэж өөрийгөө бариад яваад байгаа байхгүй юу. Бүр болохоо байхаар нь хааяа өөрийнхөө блог дээр байр сууриа биччихээд. Нэг ийм хэмжээнд байна л даа. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол маш их юм ил харагдлаа. Их тод гарч ирлээ. Хамгийн чухал нь ямар ямар асуудлууд байгаа юм бэ гэдэг нь их тодорхой болж ирж байна. Ядаж УИХ дотроо шийдмээр асуудал гэхэд маш их байна. УИХ-ын дэгтэй холбоотой. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэг өргөдөл өгч байхад тэр өргөдлийг нь ер нь яаж хэлэлцэх ёстой юм. Энэ гэхэд л байсангүй шүү дээ. Гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна.

-Таны хийсэн тэр акцийг бол хугацаанд нь тултал хайрлаад, хугацаанд нь тултал гайхшираад л хийсэн тэмцэл гэж хардаг. Яг таны асуудал орж байхад таны түүхийг бараг мэдэх мэдэхгүй хүмүүс л элдэв том үг хэлж байна билээ. Сонгогчдын өгсөн мандатыг хүндэтгэсэнгүй гэж байх шиг л байсан. Зугтах гэлээ ч гэж байх шиг байсан. Гэхдээ яг сонгогчид юу гэж үзсэн бэ. Энийг асууя гэж бодож байсан юм?

-Сонгогчид маш дэмжсэн.  Ер нь зүйтэй шүү. Наадах чинь зөв. Харин ч ийм асуудал гаргаад тавихад чинь сэтгэл онгойлоо гэж хүртэл хэлж байсан. Зөвхөн миний тойргийнхон ч биш өөр аймаг сумдаас олон хүмүүс ярьж байсан. Олны тэр хандлага чинь аягүй их дэмжлэг өгдөг юм билээ шүү. Огт мэдэхгүй танихгүй, тэр бүү хэл бүр огт ямар нэг хандлага хүлээгээгүй хүмүүс ч утасдаад ярихаар сайхан юм билээ. Ерөнхийдөө зөв юм хийж байгаадаа би маш их итгэлтэй байсан. Тэгээд дээрээс нь олон түмний тэр дэмжлэг ороод ирнэ гэдэг сайхан л даа. Таныг ч гэсэн би ийм мэдрэмжийг авч байгаа хүн гэж хардаг. Энэ хэвлэл мэдээллийн салбарт өчнөөн жил ажиллаад, ер нь ер бусыг л үзлээ ш дээ. Одоо бас ингээд шинэ сонин гаргаад явж байна. Олны дунд ам сайтай л байна билээ. Гэхдээ амаргүй л байгаа байх. Сүүлийн үед улам хурц хурц асуудлуудыг гаргаж ирж нийтэлж байгаа. Бас л дуудагдаж бариад байгаа сурагтай байсан. Хажуугаар нь элдэв холбоо, хаалтын гэрээний асуудлуудаар тэмцэл явуулж байна. Гэхдээ энэ бүхний ард олон түмний дэмжлэг түрж орж ирж байгаа нь л сайхан байхгүй юу. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм билээ.

-Ардчиллын алтан гэгдэх лидерүүд гэвэл цөөхөн хүн байна. Ихэнх нь залхсан уу, энэ улс төрийн тогооноос хол явна л даа. Тогоон дотор орж ирээд тонгочуулж, тэр онцгой хүмүүсийн зорилго, үнэт зүйл, нэр хүндийг унагаж байгаа нөхдүүд болохоор тэр үед хэн ч биш явсан бүлэглэл байх. Харин танай хэд хааччихав аа. Гадны парламент, төрийн дээд түвшинд ажиллагсдын настай харьцуулахад та нар идэр залуу байна.

-Тийм ээ, бид залуу.

-Манайд болохоор өө, одоо болсон. Хол явъя гэцгээх. Жишээ нь, энэ сэдвээр би Баабартай гэхэд хоёр гурван удаа ярилцаж байсан. Би ирэхгүй ээ л гэдэг. Да.Ганболд байна. Лав л байх ёстой газраа алга байна. Дэлгэрмаа алга байна. Элбэгдорж тэнд. Очихыг хүссэн газраа очсон байх. Энэ их гунигтай дүр зураг санагддаг юм.

-Би зүгээр нэг юмыг хэлэхэд ганцхан зүйлийг их найдаж байсан юм.2012 оны сонгуулийн үр дүн гайгүй гарвал.Ёстой нэг зовлон үзсэн хэдэн чавганц нараа дайчилна даа гэж.Тэд нар чинь хий нь гарчихсан хүмүүс байхгүй юу.Юм юм үзчихсэн.Хэр баргийн юманд сөртөлзөөд байхгүй.Хэлүүлдгээ хэлүүлчихсэн, шүүлгэдгээ шүүлгэчихсэн.Авдаг үнэлгээгээ авчих-сан.Тийм учраас орж ирээд үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэнэ дээ гэж.Том ч зорилтууд байсан шүү дээ.Тэрийг барьж аваад шийднэ дээ гэж үнэхээр их горьдож байсан.Үнэхээр манай халзан Ганболд гэхэд ямар хүн билээ.Гарцаагүй л Монгол улс энэ хүний потенциалийг дутуу л ашиглаж байгаа.Өнөөдөр тэнд аваачиж тавьчихаад потенциалийг нь ашиглаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байдалд л байл-гаж байгаа.ЗХУ-д дээр үед нэг тийм албан тушаал байсан юм.Хөдөө аж ахуйн яамны сайд гэж.Ер нь хүнийг унагаая л гэвэл тийш нь аваачиж тавьдаг байхгүй юу.Яагаад гэвэл хө-дөө аж ахуй нь ерөөсөө босдоггүй байсан. (инээв) Тэрэнтэй адилхан нэг юман дээр аваачаад тавьчихсан байх жишээтэй.Гэхдээ цаадах чинь бол үнэндээ юмыг хамаагүй том хар-на шүү дээ.Өнөө маргаашийн эрх мэдэл албан тушаалыг сонирхохгүй.Ерөнхийдөө том зураг, том чиг ханд-лагыг нь хараад явж байгаа.Одоо миний мэдэхээр цаадах чинь шинэ технологитой холбоотой өөрөөр хэл-бэл занартай холбоотой төслийг яриад хэлэлцээд яваад байгаа юм.Тэр хэрвээ шийдэгдэх юм бол юун энэ Оюутолгой. Агуу юм.Ийшээ л ажиллах гээд яваад байгаа.М.Энхсайхан бас тэнд оччихоод зүтгээд л явж байна.Баабар эрдэм дэлгэрүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр асар их ажиллаж байна.Залуучууд, хүүхдүүд, шинэ үеийнхэнд чиглэсэн том төслүүд хийж байгаа шүү дээ.Би л тэнэгтээд энэ дотор ганцаараа сууж байна. (инээв)

-Гэхдээ л хуучин нөхөд уулзалдана биз дээ?

-Уулзалгүй яахав.

-Яах гээд байгаа юм бэ. Цаад нөхдүүдтэйгээ учраа олооч гэх үү. Эсвэл таныг мэддэг учраас олон үг хэлэхгүй юу?

-Зөв, гэхдээ буруу л гэдэг юм. (инээв) Буруу, гэхдээ зөв л гэдэг.

-Ерэн оноос хойш манайд хуваагдал л явсан. Хамгийн гайхамшигтай нэгдэл бол ардчиллын төлөөх таван намын нэгдэл байсан. Энэ ажлыг та тэргүүлж ажилласан. Олон том лидерүүд учраа олж чадсан. Харин үр дүнг ямар нөхдүүд хүртчихэв дээ. Нөгөө хувьсгалын үр шимийг адгийн шаарууд эдэлдэг гэдгээр л явчихсан уу?

-Тэгдэг л юм байна. Гэхдээ бас нэг л туулах ёстой зам.Туулаад л гарах ёстой байдаг юм байна.

-Фракц гэхээр танд ямар ч фракц байдаггүй. МҮАН-ын Амаржаргал л гэдэг. Гэвч МҮАН гэдэг фракц байхгүй.

-Байхгүй.

-Фракц байгуулаад явах тэр аргачлалыг та яагаад тоогоогүй юм бэ?

-Угшлаараа бол би чинь  МҮДН л даа. Гэхдээ энд нэг юм байдаг юм.Хоёулаа зүйрлэе.Гал гарчээ гэж бодъё.Тэр галыг очоод унтрааж байгаа нөхөр бол үр дүнд нь шууд баатар болдог л доо.Гэхдээ бас нэг асуудал бий.Гал гаргуулаагүй байж болно шүү дээ.Огт галыг гаргуулаагүй.Гэтэл тэр хүнийг бол хэн ч мэдэхгүй.Хэзээ ч сонины тэргүүн нүүрэнд гарахгүй.Баатар болохгүй.Би өөрийгөө тэр галыг гаргуулахгүйн төлөө ажилладаг хүн л гэж боддог юм ш дээ.Ерэн оноос хойш явж ирсэн өөрийн замнал, баримталж ирсэн зарчим, хийж явсан ажлуудаа нэгтгээд бодоход би ийм чиглэлийн л хүн.Хүмүүс намайг зурагт энэ тэрээр харагдахгүй байна.Үг хэлэхгүй байна.хаагуур, юу хийгээд яваад байна гэдэг. Уг нь бол аль болохоор нүдэнд нь харагдахгүй л байвал сайн биз дээ. (инээв) Одоо ч тэгээд шал ондоо үнэлэмжтэй болчихсон доо.Аль болох хэвлэлийн баатар л болж байвал сайн болчихсон юм уу даа.

-Та өөрийнхөө амьдралаар ном бичье гэж боддог уу.Эсвэл арай залуу байна уу?

-Бичвэл бичмээр л байна.

-Таны түүхэнд үнэхээр сонин явдлууд их болж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшчихээд өөрөө өөртөө санал өгөөгүйгээс болж унаж байсан. Одоо бол өөртөө санал өгөх зэрэгт бол улайдаг хүн байхгүй болсон. Тэр үед та тийм “хуучин” зарчимтай хүн байсан юм уу. Эсвэл одоо ч энэ доторх хүн чинь тэр хэвээрээ юу?

-Хэвээрээ.

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын суудал шүү дээ. Аймаар харамсаж байсан уу?

-Тэр үед бид нар үнэндээ тийм зүйлийг нэг их сонирхдоггүй байсан юм шүү дээ. Ерээд онд чинь УИХ-д нэр дэвшүүлнэ энэ тэр гээд санал тавихад тэгье гэж хэлдэг хүн ер нь ховор байсан. Хүчээр шахуу дэвшүүлдэг байсан. Дараа нь Засгийн газарт орж ажилла энэ тэр гэвэл бараг “Би яасан гэж ингэж шийтгүүлж байгаа юм бэ” гэх нь халаг юм болдог байсан. Би тэр үеийнхний л төлөөлөл. Одоо бол огт ондоо болчихсон.

-Та бас намаасаа хөөгдөж байсан.

-Тэгсэн, би хөөгдөж байсан.

-Эвгүй байсан уу?

-Өөрийнхөө байгуулсан, барьсан гэр орноосоо хөөгдөнө гэхээр ямар олиг байхав дээ. (инээв) Гэхдээ би нэг зүйлд огтхон ч эргэлздэггүй. Миний баримталдаг зарчим, миний байр суурь зөв гэдэгт. Би боддог юм. Бусдыг дагуулах чадвартай улстөрч гэж ямар хүн байх вэ. Бусдыг манлайлах чадвартай улс төрийн хүчин гэж ямар хүчин байх вэ гэж. Хариулт нь ерөөсөө л ариун цэвэр шүү дээ. Шударга, зарчимч, нэр төртэй ийм улстөрч бөгөөд улс төрийн намынхан л бусдыг дагуулна. Хэрвээ тийм хүмүүс гарч ирж чадах юм бол энэ төр бэхжинэ.Энэ өнгө мөнгө бол түр зуурын л юм шүү дээ. Удаан явахгүй.

-За, хоёулаа дуусгах уу даа.

-Баярлалаа. Тантай уулзах сайхан байлаа. Амжилт хүсье.

                                                                                                                                                        Ярилцсан Б.Ганчимэг /Эх сурвалж Tsag.mn/

 

Ж.Батсайхан: МАЛЧДАД ТҮНШЛЭЛ ЧУХАЛ

Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн холбоо болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн нэгдсэн ОЙРДЫН 5-Н ЭРДЭНЭ хоршооны тэргүүн, Буянт ноос ХХК-ийн захирал Жигжидсүрэнгийн Батсайхантай “Малын ноосны урамшуулал, түүний олголт, малчдын анхаарах асуудал”-ийн талаар ярилцлаа..

bbbbbbbbbb

- Сайн байна уу, Сайхан хаваржиж байна уу? Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

- Сайн сайн байна уу? Сайхан хаваржиж байна. Тарган сайхан хаваржиж байна уу?

              -Өөрийн эрхлэж буй үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар уншигчдад товч танилцуулна уу?

                -Манай байгууллага малын гаралтай түүхий эдийн зуучлан борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо юм. Урьд нь ноос ноолуурын зуучлан борлуулалтын холбооны хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын хувьд хоршооны хэлбэрт шилжих шаардлага зайлшгүй урган гарч байгаа тул ингэж хоршоо болж зохион байгуулагдсан.

-Ноос ноолуур болон арьс ширний   зуучлан борлуулалтыг өмнө нь ихэнхдээ хувь хүмүүс /ченжүүд/ эрхлэдэг байсан байх. Хоршоо болж зохион байгуулагдсанаар ямар өөрчлөлт бий болж байна?

-Хамгийн чухал зүйл гэвэл УИХ, Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг болон малчдыг дэмжих бодлого явагдаж, тогтоол гарсан. Энэ 2014 онд хонины болон тэмээний ноосоо үндэснийхээ үйлдвэрт нийлүүлсэн малчдын тушаасан ноосны 1,3 кг тутамд 2000 төгрөгний урамшуулал олгохоор болсон. Тиймээс малчдын малын ноосыг цуглуулж, үндэсний үйлдвэрүүдэд тушаах итгэмжлэгдсэн албан ёсны аж ахуйн нэгж байхгүй бол болохгүй болсон учраас аймаг сум бүрт ийм хоршоодыг байгуулсан. Манай хоршоонд ннйт 30 гаруй итгэмжлэгсэн төлөөлөгчид ажиллана. Энэ төлөөлөгчид маань бүгд үнэмлэхтэй албан ёсны эрхтэй хүмүүс.

-Малчдын үндэсний үйлдвэрт нийлүүлсэн ноосонд урамшуулал олгох үйл ажиллагаа 2012 онд эхэлж явагдсан. Тэгэхэд жаахан будилаан болсон тал байгаа. УИХ-аас анх тушаасан ноосны нэг кг тутамд 1000 төгрөгний урамшуулал олгоно гэж тогтоол гаргачихаад яг олгохдоо болохоор нэг хонин толгой тутамд 1000 төгрөг олгосон. Бас ноосоо үндэсний үйлдвэрт борлуулсан ч урамшуулал нь олгогдоогүй хоцорсон малчдын гомдол хэсэгтээ тасрахгүй байсан гэх мэт. Харин одоо ийм явдал давтагдахгүй гэх баталгаа байна уу?

- Тийм явдал болсон. УИХ-аас ноосны нэг кг тутамд 1000 төгрөгний урамшуулал олгохоор тогтоол гаргасан байсан ч, Засгийн газраас санхүүгийн боломжоо тооцоолж үзээд, нэг хонин толгойд олгох нь зүйтэй гэж шийдсэн байсан. Урамшуулал нь олгогдоогүй малчдын урамшууллыг нөхөж олгосон. Урамшуулал олгогдохгүй орхигдох, ноосоо тушаасан малчдын нэр нь орхигдох зэрэг асуудал их гарч байсан нь тухайн үед нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй хэн дуртэй ченжүүд малчдын ноосыг цуглуулж авч нийлүүлж байсан, бас суманд энэ асуудлын бүтгэл зохион байгуулалтыг хариуцаж ажиллаж байсан хүмүүстэй ч холбоотой юм билээ. Харин одоо бол тийм биш. Итгэмжлэгдсэн үнэмлэх бүхий хүмүүс малчдаас ноос авах юм. Малчдад анхааруулахад зун ноосоо борлуулахдаа ноос авах гэж очсон хүмүүсийн үнэмлэхийг заавал шалгаж үзэж, нягтлаж байж ноосоо өгөөрэй. Үнэмлэхний ар талд нь сунгалт хийгдэж, гарын үсэг зурж, тамга дарагдсан эсэхийг нягтлаж үзэх хэрэгтэй. Ийм албан ёсны үнэмлэхгүй хүмүүст ноосоо тушаачихаад дараа нь асуудал гарвал манай хоршоо хариуцахгүй.

-Үнэмлэхний сунгалтан дээр хаанахын тамга гарын үсэг байх юм бэ?

-Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны даргын гарын үсэг тамга байх ёстой.

-Ирэх зун малчдын ноосыг тэгээд ямар үнэ ханшаар авах төлөвтэй байна. Урьд оныхоос ханш хэлбэлзэх үү?

-Нэг кг ноос 600 -650 төгрөг байх төлөвтэй байна. Тэрнээс буурахгүй бас өсөхгүй байх.

- 600-аас дээш тухайлбал 1000 төгрөгөөр ноос авья гээд хүн очвол бэлэн мөнгө чухал байгаа малчид өгч л таарах байх даа. Энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчид ноосоо борлуулаагүй гээд урамшуулал олгогдохгүй юу?

-Тийм ээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бусад хүнд ноосоо худалдсан ямар ч тохиолдолд урамшуулал олгогдохгүй. Гэхдээ тийм өндөр ханшаар ноос авах хүмүүс байхгүй гэж бодож байна.

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчид ноосоо өгсөн, эсвэл өөр хүнд борлуулсан гэдгийг нь юугаар нотлох юм бэ?

-Малчид бүгд тамгатай болсон шүү дээ. Тэгэхээр ноос тушаахад тамга эзэмшдэг өрхийн тэргүүн өөрөө байж тушаавал их сайн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгч байгаа эсэхээ үнэмлэхийг нь үзэж нягтлаад, ноосоо наймаалсны дараа тусгай маягтан дээр тушаасан ноосныхоо хэмжээ, үнийн дүнг бичээд хүлээлцсэн тухай баримт үйлдэж, малчин гарын үсгээ зурж тамгаа дарж баталгаажуулна.  

-Малчин өрх мал бүхий өрх гээд зааг байдаг. Сум, аймгийн төвд байдаг ганц хоёр хийгээд, тав арван малтай өрхүүдийн тавиул мал малчин өрхүүдэд олон бий. Тэд нар тамга байхгүй болохоор урамшуулал авах уу?

-Малчин өрхийн тамга эзэмшиж байгаа өрхийн тэргүүн өөрийн суурьт байгаа бүх малын ноосыг хариуцана л даа. Нийтдээ тэдэн кг ноос тушаасан гээд л тамгаараа баталгаажуулчихна. Тэгээд тавиул малынхаа эзэдтэй өөрөө тооцоогоо хийнэ гэсэн үг.

-Ноосноос гадна арьс ширний урамшуулал олгогдох тухай яригдаад байсан. Энэ асуудал яаж шийдэгдэж байгаа вэ?

-Арьс ширний урамшууллыг олгох асуудал УИХ-аар ерөнхийдээ шийдэгдээд, олгогдох нь тодорхой болсон. Гэхдээ мөнгө нь шийдэгдээгүй байгаа юм байна лээ. Бог малын нэг ширэнд 3000 төгрөг, бод малын нэг ширэнд 15000 төгрөгний урамшуулал олгох журам батлагдсан.

- Ноосны урамшууллын мөнгө нь шийдэгдсэн үү?

- Ноосны урамшууллын мөнгө батлагдсан 20.0 тэрбум төгрөг зарцуулахаар болсон юм байна.    

-Малчид маань мал аж ахуйнхаа түүхий эдээ л борлуулж байж мөнгө төгрөгтэй залгадаг. Түүхий эдийн борлуулалт нь улирлын чанартай. Хавар ямааны ноолуур, зун ноос, тэгээд сүү цагаан идээ гэх мэт. Төвөөс алслагдмал, тэр тусмаа сумын төвөөсөө хол нутагладаг малчид бол сүү цагаан идээ ч борлуулах боломж муутай. Тийм болохоор Төр засгаас олигтойхон дэмжиж, зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлэх нь их чухал юм шиг. Одоо бол тийм нөхцөл хангалттай бүрдээгүй байх шиг. Энэ талаар таны бодол ямар байна?

-Тэр үнэн л дээ. Түүхий эдээ борлуулж байж л мөнгөтэй залгадаг. Түүнээс бусад цагт мөнгө олох боломж тун хомс. Харин түүхий эдээ борлуулж олсон мөнгөө хэрхэн хадгалж арвижуулж өсгөх вэ гэдэг дээр бодлоготой хандах нь чухал юм шиг санагддаг. Одоо малчдад чиглэгдсэн банкны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд олон болсон байна. Ялангуя ХААН банк энэ талаар ихээхэн уян хатан нөхцөлтэй ухаалаг бодлого явуулж байгаа харагддаг. Малчны төрөл бүрийн хөнгөлөлттэй хадгаламжууд байна. Мөн малчны зээл байна. Малчид ч энэ банктай олон жил идэвхтэй харилцаж, найдвартай түншлэл тогтоосон нь харагддаг. Ховд аймагт гэхэд малчидтай холбоотой бүхий л үйлчилгээ ХААН банкаар л хийгддэг юм байна. Энэ жил бас малчдад зориулсан шинэлэг үйлчилгээнүүд нэмэгдсэн харагдсан.        

- Нээрээ л түүхий эд борлуулах боломжгүй цагт малчид маань санхүүгийн асуудлаа банкаар дамжуулж л зохицуулж байгаа байх. Одоо ноосны тухай яриандаа эргэж орье. Аймгийн 16 сумын нэг суманд л гэхэд 200-300 малчин өрх бий. Тэр олон малчдын ноосыг цуглуулахад танай хоршооны 30 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэхгүй юм биш үү?

- Сум болгонд манай хоршооны салбар аж ахуйн нэгжүүд бий. Нэг суманд л гэхэд ямар ч байсан 5-аас дээш итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа гэсэн үг. Тэр хоршоонууд маань сумынхаа малчдаар манай төлөөлөгчидтэй хамтарч ажиллана.

-Хонины ноосонд 1.3 кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгогдоно гэлээ. Тэмээний ноосны урамшууллын хэмжээ ямар байх вэ?

-Тэмээний ноосны 1.3 кг тутамд мөн адил 2000 .төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан байгаа.

-За ноосны хувьд тийм байдаг байж. Үндэсний үйлдвэрийг түүхий эдээр дэмжих ёстой бас нэг чухал төрөл нь ноолуур гэж боддог. Гэтэл ноолуурын талаар яагаад ийм бодлого явуулахгүй байгаа юм бэ?

-Манай ноолуурын нийлүүлэлтийн цар хүрээ өргөн. Үндэсний үйлдвэрүүд бүгдийг авна гэвэл хүч хүрэхгүй. Эдийн засгийн боломж нь ч тийм. Тэгэхээр ноолуурын талаар тийм бодлого явуулах боломжгүй гэсэн үг.

-Ноолуурын ханш 3 дугаар сард өндөр байснаа одоо буурчихлаа 70-н хэд, 80 мянгаас 65-д орж ирлээ. Энэ юунаас шалтгаалж байна?

- Манай орны ноолуурын нийлүүлтийн дийлэнх хэсэг нь говийн аймгуудад оногддог. Тэр аймгийн малчид ямаа ихтэйгээс гадна ноолуурын чанар ч сайн, нарийн микронтой ноолуур байдаг. Манай баруун аймгуудын малчдын сүргийн бүтэц говийнхноос арай өөр, казакын дон үүлдэр энэ тэр гээд өргөн микронтой өнгө нь хар, саарал бор гэх мэт олон үүлдрийн ямаа холилдсон байдаг тул дахин ялгаж, цэвэршүүлэх шаардлагатай ноолуур нэлээд хувийг эзэлдэг. Үүнийгээ дагаад үнэлэмж нь буурдаг. Анхандаа 3 сард ханш өндөр байсан нь ноолуур авч байсан томоохон ченжүүд үүнийг анзаараагүй байсан хэрэг. Яваандаа үүнийг нь мэдээд эхлэнгүүтэй ханшийг нь зохих түвшинд нь буулгаж байгаа гэж ойлгож байна.

-Цаашдаа ноолуурын ханш хэлбэлзэх үү? Дээрх таны хэлснээс өөр ямар нэг нөлөөлөх зүйл байгаа юу?

-Одоо үүнээс хойш ханш тогтвортой байна. Өөр нөлөөлөх зүйл байхгүй гэж бодож байна. 65000 –аас өсөхгүй бас буурахгүй.

- Малчид болоод манай сонины уншигчдад хандаж өөр хэлэх зүйл юу байна?

- Аймгийнхаа нийт малчин түмэнд төл бүрэн сүрэг мэнд, ажил үйлс нь өөдрөг, цаг агаар зохистой сайхан байж, зуны дэлгэр цагтай золгоорой гэж ерөөе. Ноос ноолуурын бизнес эрхлэгчдийн холбооны өмнөөс онцлон захих нэг зүйл гэвэл зун малын ноосоо борлуулахдаа заавал итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг нягтлаж байж харьцаарай гэж захих байна. Ингээгүйгээс болж ноосны урамшууллаа авч чадахгүйд хүрэх вий гэдгийг анхаарах хэрэгтэй. Танай сонины уншигчид болон ХААН банкны нийт харилцагчид, малчин түмнийхээ ажил үйлсэд дахин амжилт хүсье.

 

Ярилцсан Г.Мөнх  

 

 

 

 

Д.Баатарсүрэн: ЧАМИРХАЛААС ТАТГАЛЗАЖ, ЭНГИЙН ҮНЭНИЙГ ЭРХЭМЛЭЕ

-               Нийгмийн сэтгэлгээний хандлага, хэвшмэл байдалтай холбоотой зарим чухал асуудлаар

Булган сумын Засаг дарга Д.Баатарсүрэнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна -

SANY0024

-Сайн байна уу? Тарган сайхан хаваржиж байна уу? Аймгийн төвд хурал зөвлөгөөний ажлаар ирсэнийг тань далимдуулан, таныг редакцидаа урьсны учир гэвэл явсан газрын сонин сонсох гэсэн хэрэг. Ойрмогхон гадагшаа яваад ирсэн сурагтай хаагуур юу амжуулж яваад ирэв дээ?

-Герман улсад очиж хөдөө тосгоны амьдрал, ажил үйлстэй нь танилцаж, туршлага судлаад ирлээ. Манай суманд олон улсын судлаачид эрдэмтэдийн хамтарсан Ватеркоп нэртэй судалгааны төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн хүмүүстэй хамт надаас гадна манай сумын хоёр хүн явсан. Гол нь туршлага судлах ажлаар юм даа.

-Холын сонин дуулах гэсэн биш бас нэг сонирхолтой мэдээлэл сонсоодохлоо. Тэр Ватеркоп гэдэг чинь ямар учиртай төсөл юм бэ? Танай суманд ямар учир зорилгоор, хэдийнээс эхлэж хэрэгжүүлж байгаа юм бэ?

-Сумын нутаг дэвсгэр, хөрс усны онцлогоос эхлээд байгаль, нийгмийн нөхцөл, эдийн засаг, ард олны аж төрлийн онцлогийг цогцоор судлаж, цаашид хэрхвэл зохих, ямар онол, үндэслэл дээр суурилсан бодлогоор, хэтийн ирээдүйгээ хэрхэн яаж, төлөвлөж ажиллах талаар шийдэл олоход нэн хэрэгтэй төсөл юм. Германы Кайссены их сургууль дээр төвлөрсөн Монгол, Франц, Герман, Япон, Хятад, Солонгос гэхчлэн 8 орны судлаач эрдэмтэд оролцон ажиллаж буй цэвэр судалгааны төсөл. Энэ төсөл манай суманд 2012 оноос хэрэгжиж байна.

-Анх танай суманд хэрэгжүүлэх санаачлага, шийдэл нь хаанаас үүдэлтэй вэ?

-Бидний өөрсдийн санаачлага хөөцөлдлөг гэх үү дээ. Булган нутгаас маань төрсөн эрдэм чадалтай олон хүмүүс улс эх орныхоо төрөл бүрийн салбарт чухал ажил алба хашиж, бүтээж туурвиж явдаг. Тэднийхээ нөлөө дэмжлэгтэйгээр санал тавьж хөөцөлдөж байж энэ төслийг сумандаа хэрэгжүүлэхээр болсон доо.

-Төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой юм бэ?

-Ерөөсөө Булган сумыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орчин цагийн дэлхий дахины хамгийн сүүлийн үеийн ололт дэвшлүүдэд тулгуурлаж, өөрсдийнхөө нөхцөл, нөөцийг бодитой тооцож, хамгийн оновчтой арга замаар хөгжүүлэх, одоо яриад байгаачилан цаашдынхаа ирээдүйд ухаалаг тэмүүлэл, ухаалаг хэвшлийг бий болгоход шийдвэрлэх нөлөө авч ирнэ гэж найдаж байгаа. Адаглаад л сумын нутаг дэвсгэрийн хөрс усыг судалснаар тариалалт эрхлэхэд хөрсийг яаж бордвол, ямар сортын үр суулгавал илүү үр ашиг өгөх, тэр нь байгаль экологид болон хүмүүсийн эрүүл аж төрөхөд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судлаж тогтооно. Түүнчлэн шинжлэх ухааны ололтод түшиглэн, ямар шинэ төрөл сорт гаргах боломжтой усны тухайд усыг цаашид арга замаар хэмнэлттэй, үр өгөөжтэй ашиглавал зохистой гэдгийг олж мэднэ.

-Их л хэрэгтэй төсөл юм байна. За одоо холынхоо сонинг сонсох уу даа. Германы ямар тосгонд хэд хоног ажиллав?

-Вейзэн холдин гэдэг тосгонд 14 хоног байхдаа олон үйлдвэр аж ахуйн газар, сургууль цэцэрлэг албан байгууллагаар орж танилцлаа. Олон хүнтэй хөдөлмөрийн талбарт уулзаж санал бодол солилцлоо. Тэгээд хүн эх нутгаа, эх орноо яаж хайрлах ёстой гэдэг дээр жишээ болгож хэлмээр хэд хэдэн зүйлийг олж харсан. Юу гэвэл хамгийн чухал юм нь байгалиа үнэн голоосоо хайрладаг байхыг их тодоор мэдэрсэн Германд одоо дулааны цахилгаан станцаас татгалзаж байна. Түүний оронд сэргээгдэх эрчим хүч, био технологийг эрхэмлэж байна. Германы эрдэмтэд судлаад, өөрийн улсын төдийгүй дэлхийн бусад улсуудын нутаг дэвсгэр дэх газырн хөрсөн доор байгаа эрдэс баялгийг одоогийн улангассан хэрэглээгээр эрчимтэй ашиглавал ердөө 60 гаруйхан жилийн нөөцтэй гэдгийг тоймлож тогтоосон байдаг юм байна. Тиймээс ашигт малтмал ашиглаж хөгжинө, ашигт малтмалын орлогоор баяжина гэдэг харалган бодлогоос аль хэдийн ангижирсан байдаг юм байна. Тосгоны эрчим хүчний хэрэглээг био энерги, салхи, нарны эрчим хүч гэсэн гурван тулгуурт эх үүсвэрээр л шийддэг юм байна.

-Таны очсон тосгоныхны хэрэглэж буй эрчим хүч гэхэд ямар эх үүсвэрээс хангагдаж байх юм? Энэ чинь тэгээд бүр хэрэглээ болоод хэвшчихсэн зүйл мөн юм уу? Нэг хоёрын зэрэг газарт туршиж байгаа зүйл биш биз?

-Хэрэглээ болоод хэвшчихсэн зүйл юм байна. Одоо германы 100 гаруй тосгоны хэрэглэж буй эрчим хүчний эх үүсвэр нь дээрх гурван төрлийн эх үүсвэрээр 100 хувь хангагддаг тухай бидэнд танилцуулсан.

-Сэргээгдэх эх үүсвэр гэснээс танай Булган сум гудамжны гэрэлтүүлгээ нар салхины сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн байсан. Манай энэ аймгийн төвийн цахилгаан эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлг ээс ямар ямар давуу талтай юм бэ?

-Зардал маш бага гаргана. Анх барьж байгуулахад л тодорхой хэмжээний зардал гаргана. Тэгээд цааш нь бол бараг л зардал гаргахгүй хэрэглэнэ гэсэн үг. Нар салхинаас эрчим хүчээ өөрөө хураачихна. Байгаль орчинд сөрөг нөлөө байхгүй.

-Нээрээ л тийм байх шүү. 2011, 2012 онд аймгийн төвийн гудамжуудад сүрхий гэрэлтүүлэг тавьсан ч түүнийгээ ажиллуулахад зардал мөнгөний асуудлаас болж бөөн хүндрэл үүсч байсан. Эрчим хүчний байгууллагын гаргасан тооцоогоор нэг шөнөд л 500 гаруй сая төгрөг зарцуулах тухай яригдаж байсан санагдаж байна. Тэгтэл одоо гэрэлтүүлэгтэй гудамжны тоо түүнээс олон болсон. Шөнөжингөө л асаалттай байх юм. Ямар их зардал мөнгө хий урсаж байгаа бол доо. Урдахаа яая гэж байж, зарим талаараа илүү, хээнцэр, хиймсэг юманд ач холбогдол өгөөд байна уу даа гэж санагддаг л юм.

-Тийм шүү. Гудамжины гэрэлтүүлэг нэг талаасаа шөнө оройн цагт гэрэл гэгээтэй сайхан болж, манай ихэнх хүмүүсийн ярьдагчилан хөгжиж дэмжиж байгаа юм шиг санагдавч эдийн засгийн болон цаад талаараа байгальд үзүүлж нөлөөллөөрөө сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс германууд эрчим хүчний эх үүсвэрийн сая ярьснаар шийдсэн байна. Дээрээс нь манайхан их үрэлгэн хэрэглээтэй улс. Эдийн засаг маань ямар байгааг мэдсэн мөртөө мэдээгүй юм шиг бүхэл шөнөжингөө гудамжны гэрэл асаалттай байлгах хэрэггүй шүү дээ.

-Нээрээ л бодмоор зүйл байна. Ингэхэд таны томилолт чинь их өвөрмөц маягийн томилолт болжээ дээ. Манай дарга даамлууд төрийн албан хаагчид маань ийш тийш томилолтоор яваад ийм л үр ашигтай ирж, үр дүнг нь гаргаж баймаар юм. Та манай сониноос гадна сум орондоо энэ талаараа сайхан яриа таниулга хийж, холын туршлагыг нэвтрүүлэх боломж арга замуудын талаар хүмүүстээ санаа өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав би сумынхаа бүх байгууллага, газрууд болоод ард иргэдэд энэ талаар лекц, яриа таниулга хийхээр төлөвлөсөн. Би томилолтоор яваагүй л дээ. Амралтаа аваад явсан. Явахынхаа өмнө аймгийн Засаг даргад энэ тухайгаа танилцуулж, ийм ийм туршлага судлаж ирэх юм аа гэсэн. Тэгтэл та аялах гэж байгаа юм бол амралтаа аваад яв гэсэн. Би хэлснээр нь амралтаа аваад л явсан.

-Өө за манай аймгийн Засаг дарга ч сүрхий зарчимч хүн дээ. Өөрөө гадаад айлчилал, туршлага судлах энэ тэр ажлаар явахдаа байнга амралтаа аваад, томилолт энэ тэр авалгүй явдаг байх шүү. Тэрийг нь судлаж үзье байз. Аймгийн дарга нар нь өөрсдөө ингэж үлгэрлээд байвал ч болж байна шүү.

-Тэрийгээ чи судлана биз дээ. (Инээв)  

-За тэр ч яахав. Үзэж харж ирсэн зүйлээ нэвтрүүлэх талаасаа ч юм уу ер нь сумандаа ямар бодлогыг гол болгож ажиллаж байна вэ?

-Бидний хувьд Булган сумын ирээдүйг өгөөжтэй зам, гарцаар явуулахын тулд бодлогоо дөрвөн гол зүйл дээр төвлөрүүлж авч үзэж байгаа. Нэгдүгээрт байгалийн талаасаа зөв баримжаатай, төлөвлөлт үйл ажиллагааг эрхэмлэх, байгалийг шавхаж сүйтгэх замаар биш, хайрлаж хамгаалж, тэтгэх замаар хөгжих. Хоёрт гэвэл Усны нөөцийг бодитоор судлаж тогтоох, хэрэглээний зөв арга зүйг эрхэмлэж, чандмань эрдэнэ болсон усыг хамгийн ихээр гамнаж хайрлах. Энэ маань бидний ирээдүйдээ хийж буй асар том хөрөнгө оруулалт. Ухаалаг хөрөнгө оруулалт болох ёстой. Гуравт ирээдүй хойчийнхоо зөв хүн болж төлөвшихөд гол анхаарлаа хандуулах. Хүүхдүүд маань юмыг бодитой хардаг, үнэнийг эрхэмлэдэг, өөрийгөө болоод бусдыг үнэнээсээ хайрладаг, өрөвч нинжин сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, чадварлаг, авьяаслаг болж төлөвшвөл бид эх нутгаа эх орноо хөгжүүлж чадаж байна гэсэн үг. Дөрөвт Монгол улсын дархан хилийн дархлааг сайжруулах. Хил бол Монгол орны маань бүрэн бүтэн байдлын нэг чухал зүйл гэдгийг манай албан тушаал хашиж буй удирдлагууд анзаардаггүй, ухаардаггүй нь харамсалтай байдаг. Өндөр албан тушаалтнууд энэ бүхнийг чин зүрхнээсээ мэдэрдэг түүнийг шийдэхийн төлөө зүтгэж, тэмцдэг түвшинд хүртлээ бэлтгэгдсэн боловсролтой хүмүүс бус намын албан тушаалаас улс төрийн албан тушаал руу холбирч, гулсаж орох маягаар суудал эзэлдэг тогтолцоо ноёрхож байгаа болохоор арга ч үгүй юм.

-Хилийн асуудлаас гадна Булган сум аймгийнхаа хэмжээнд бусдаас ялгарах, нутгийн засаг, захиргааны бодлогын төвд авч үзэх олон онцлогтой сум гэж боддог. Миний бодлоор танай Булган сумыг л жишиг сум болгож хөгжүүлмээр санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Улсынхаа дархан хилийг чухалчилан хамгаалах, тэнд сууж, аж төрж байгаа иргэдээ дэмжиж тэтгэх, аймаг орон нутгийн “геополитик” буюу газар зүйн байршлыг оновчтой ашиглах бодлого, хөрш гүрэнтэйгээ эдийн засаг, нийгмийн талаар харилцах ойрын болон хэтийн бодлогын гол зангилаа цөм нь болж байгаа, хүн ам хамгийн их төвлөрсөн, аймагтаа төдийгүй улсдаа хүн амын суурьшлаар нэг хоёрт орох суурин газар гэхчлэн зайлбаргүй олон үндэслэлээр Булган сумыг жишиг сум болгож сонгож авах ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл үүнийг огт хэрэгсэхгүй өнгө нүүр харсан байдлаар хэн нэг том суудалтай хүний үзэмжээр ч юм уу, эсвэл түүнд ая тал засах маягаар асуудал шийдэгдэж байгаа нь харамсалтай. Энэ бол манай төрийн бодлого харалган байгаагийн нэг жишээ.        

-Хил хамгаалалтын талаар сумын удирдлагын эрх хэмжээний хүрээнд ямар зүйлийг хийж байна даа?

-Хил хамгаалахад туслах хүчнийг зохион байгуулж идэвхжүүлж ажиллуулахад ихээхэн анхаардаг. Яг үнэндээ бол хил хамгаалахад үнэн зүрхнээсээ хандах хүмүүс бол тэнд ганц хоёр жил алба хаагаад буцаж буй хугацаат цэргийн албан хаагчдаас илүү тэнд хилийн дагуу аж төрж амьдарч буй малчид, иргэд юм. Гэхдээ цэргийн албан хаагчид маань үүргээ амжилттай нэр төртэй гүйцэтгэлгүй яахав. Гэхдээ л “халдсан ч хар халтартай” гэж, тэнд байгаа малчид бол амь амьдралаараа дэнчин тавьсан хүмүүс шүү дээ. Энэ утгаар нь 2013 онд гэхэд хилийн дагуу аж төрдөг хил хамгаалахад туслах хүчний гишүүн иргэдэд ажлынх нь үр дүнтэй уялдуулж 250.0 мянгаас 500.0 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Цаашид урамшууллын хэмжээг өсгөхийг хичээж байна.

-Таны хэлээд байгаа ч бодох л зүйл шүү. Бид 2010 онд Булганы нутаг болон баруун чиглэлээр улсын хил дагуу хэд хоног сурвалжлах ажлаар аялсан. Тэгэхэд цаад хөрш улсын хилийн багана, шугам, хилийн боомтын байгууламж, зам энэ тэрийг өөрийн улсынхтай харьцуулахад үнэхээр өрөвдөлтэй. Бараг л нулимс гарч байлаа. Явж ирсний дараа төвийн болон өөрийн сонинд цуврал тэмдэглэлүүд бичиж, “Эх байгаль - Эртний Ховд “ гэж ном хэвлүүлсэн. Удирдлагууд хариуцлагатай алба хашдаг хүмүүсээс хилийн талаар эмзэглэж бичсэн зүйлүүдийг чинь уншлаа гэж ганц үг сонсоогүй. Хэрэг болгоод асуухаар уншаагүй л байх жишээтэй.

-Үүнийг л манайхан анзаараасай гэж олон жил бодож, санаснаа хэрэгжүүлэхээр зүтгэж явна даа.

- Хилийн асуудлаас гадна өмнө хэлсэн гол бодлогуудынхаа хүрээнд ямар ажлууд өрнүүлж байгаа вэ?

- Сумын төвийн ногоон байгууламжыг өргөжүүлэх ажлыг алхам алхмаар үргэлжлүүлж байгаа. Мөн сумын төвийн оршин суугчдыг ундандаа газрын гүний цэвэр ус хэрэглэдэг болгох маань нэн чухал зорилтуудын нэг. Худаг гаргах ажлуудыг гүний усны судалгаанд үндэслэж үе шаттай хэрэгжүүлж байна. Шинээр гурван ч томоохн биеийн тамирын талбай байгууллаа. Манай сумын уугуул Номин компаний зөвлөх Шагдарсүрэнгийн санаачлага, хөрөнгө оруулалтаар хоёр улсын баатарынхаа хүрэл хөшөөг бүтээн босгосон нь нэн дурсгалт үйл хэрэг болсон гэж бодож байна.

Түүнээс гадна орчны ариун цэврийг сайжруулах иргэдийг өөрсдийг нь цэвэрч боловсон хэвшилд сургах зорилгоор нэг санаачлагыг хэрэгжүүлээд байгаа. Юу гэвэл сумын төвийн оршин суугчдыг байршлаар нь дөрвөн хэсэгт хувааж, тус бүрд нь хариуцуулах дөрвөн ажлын хэсгийг зохион байгуулсан. Уг ажлын хэсгүүд удирдан дөрвөн чиглэлийн хогийг цэвэрлэж, ариун цэврийг сахиулах ажлыг тогтмолжуулна. Ажлын хэсгүүдэд болон тэдний удирдлаганд ажиллаж буй ахмад настан, жирийн иргэд хүүхдүүдэд хэрхэн ажилласнаас нь хамааруулан урамшуулал олгоно. Зүгээр 20, 30 мянган төгрөг биш, 200.0 -300.0 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Төрийн албан хаагчдад бол урамшуулал олгохгүй. Тэд албан үүргээ гүйцэтгэж буй хүмүүс. Тэгээд хог новш хуримтлагдсан бүх газруудаар ажлын хэсгийнхэн болон иргэдийг аялуулна. Аялал гэхээр заавал аятай сайхныг нь үзэж баясахыг хэлэх ёстой юу. Тийм сэтгэлгээгээр хэвшвэл хамар доороо байгаа аягүй зүйл муу муухай зүйлээ олж харахгүй, харахыг хүсдэггүй засаж, өөрчлөхийг хүсдэггүй болно шүү дээ. Ийм байдлаар тааруухан зүйлийг нь өөрсдөд нь харуулж, ойлгуулах нь бас хэрэгтэй. Ингэснээр архи зардаг дэлгүүрүүд гэхэд өөрсдөө архины шилтэйгээ тэмцдэг. Гудамжинд муу усаа асгаж буй, хог хаягдал хаяж буй айл өрхүүд түүнийгээ ухаарч жигшдэг болно. Ийм байдлаар бодлогын бүхийл үр өгөөж хүнд л чиглэгдэх ёстой.  

-Бодлогын үр өгөөж хүнд тусаж байх ёстой гэдэг чинь сайхан үг байна. Одоо манай төрийнхний явуулж буй бодлогыг ажиглаж байхад нэг их байшин барилга барих, зам талбай засах, гудамж гэрэлтүүлэх, төрийн албаныхны тавилга төхөөрөмжийг хамгийн орчин үеийн болгож шинэчлэх, дарга нар албандаа өндөр үнэтэй ганган машин авч унах, албан тушаалтнууд өрөөгөө тохижуулах, байгууллага бүр шинэ ажлын байртай болох гэх мэт зүйлд л их анхаарах юм. Энэ чухам юунд чиглэгдсэн хөгжлийн бодлого юм бол оо?

-Энэ бодитой байгаа зүйл Чи их сонин санаа хэллээ. Герман тосгонд байхдаа хүмүүсээс нь ажигласан бас нэг зүйл бол тэд байгаа юмандаа сэтгэл хангалуун байхыг их эрхэмлэдэг хүмүүс юм. Тэд трактороор бус мориор анжис чирч газар хагалж байна. Мориор газар хагалж буй өвгөд болоод нас хэвийсэн хүмүүс энэ бол бидний хувьд эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Тосгоны захирагч нь өглөө 16 км-ын цаанаас унадаг дугуйгаар ажилдаа ирж байна. 18-аас доош насны хүүхдүүд гар утсыг ер хэрэглэдэггүй. Бусад насныхан ч гар утасны хэрэглээг аль болох хязгаарлахыг чухалчилдаг юм байна. Учир нь бас л эрүүл мэнддээ анхаарч байгаа хэрэг. Нөгөө талаасаа чамин хэрэглээг хэт хөөцөлдөх нь хүнийг ёс суртахууны хувьд эвддэг гэдгийг маш их анхаардаг бололтой. Хэрэглээ нь маш энгийн. Түүнийгээ олхиогүй байна. Ядуу байна гэж ер боддоггүй. Вэйзэн холдин тосгон гэхэд 1225 онд бий болсон. Барилгуудынх нь ихэнх нь дунджаар 300 гаруй жилийн настай. Хуучин барилгаа нураагаад шинийг барина гэсэн ойлголт бараг байдаггүй. 100 жилийн настай барилга цоо шинэ барилгад орох жишээтэй. Хуучнаа л засаж додомдоод аваад яваад байдаг юм байна. Энэ нь нэг талаасаа арвилан хэмнэлт, бас нэг талаасаа түүхэн уламжлалаа мартахгүй хадгалахад их хэрэгтэй юм байна.

-Манайхан бол гайхмаар л юм байна. Түрүүхэн оны босгон дээр Германы нэг эдийн засагч манай улсад ирж, судалгаа хийж, хэд хэдэн газар лекц уншсан байна лээ. Тэгээд Монголчуудын цамаан чамин хэрэглээг гайхсан байсан шүү. Эдийн Засгийн салбарт явуулж буй төрийн бодлогод онцгой дүгнэлт хийхийг сануулсан байсан. Чингис бонд энэ тэрийг бол ердөөсөө л улсынхаа эдийн засгийг доройтуулах, улс орныхоо эсрэг бодлого гэж дүгнэсэн. Энэ байдлаараа өрийн хүүдий болно шүү гэсэн байдаг шүү. Хатуухан болохоос үнэн үг гэж бодсон.

-Мэдээж худал зүйл биш л дээ. Манайхан дүгнэлт хийх л хэрэгтэй. Герман тосгоны талаар нэмж хэлэхэд Вар ресторан цэнгээний газруудад залуучууд идэр насныхан ер харагдахгүй. Тийм газарт настангууд л, 70-аас дээш насныхан орж тухалдаг бичигдээгүй хуультай юм байна. Яагаад гэвэл тэд хийдгээ хийгээд бүтээдэгээ бүтээсэн улс. Харин одоо бол цэнгээний газар тухлаж, шар айраг уух маягаар улсынхаа эдийн засагт халааснаасаа хөрөнгө оруулж буй хэрэг гэж хэлэхийг сонссон. Бидэнд тосгоны сургуулийг танилцуулахдаа эхлээд тэр сургуулийн гуравдугаар ангийн хүүхэд нь сургуулийн захирлаа танилцуулж, дараа нь сургуулийнхаа бусад зүйлсийг сурагчид ээлж ээлжээрээ танилцуулж багш нар нь ажиглаад л байж байх жишээтэй.

- Санаа авах юм ч арвинтай ирж дээ та. Танай суманд хэрэгжиж байгаа төсөл хэдийд өндөрлөж үр дүнгээ тайлагнах вэ?

-2015 онд хамгийн эцсийн үр дүнг тайлагнана. Түүнээс гадна явцын дунд тухай бүр нь үр дүнгийн тухай танилцуулга мэдээллүүд өгдөг юм. Ирэх долоон сард энэ төсөлтэй холбоотой олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Төслийн үр дүнгээс орон нутагт юуг нэвтрүүлж хэрэгжүүлэх боломж байна вэ гэдэг талаар тодорхой мэдээллүүд өгөгдөнө.

- Нэн сонирхолтой яриа өрнүүлж, санаа авууштай олон зүйлийг бидэнд болон уншигчдад маань дуулгасанд гялайлаа. Таны болон сум орны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

 

Ярилцсан Г.Төрмөнх                      

Л.Дашням: Толгой нь уруугаа харчихсан нийгэмд бид амьдарч байна

Dashnyam L

-Танд шинэ оны мэнд хүргэе. Одоогоос хоёр жилийн өмнө таниас улс төр, уран бүтээлийн тухай   ярилцлага авч байлаа. Энэ удаагийн сэдэв түүнээс өөр, магадгүй та бид маргаж мэтгэлцэж, шүүмжлэхийн зэрэгцээ бас асуудал дэвшүүлж  ч болох өнцөг юм уу даа. Төрийн тэргүүн анх хэлж одоо хүн болгон ярих болсон  “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих “хувьсгал”-д та хэр ач холбогдол өгч байна?

-Нийгмийн хөгжил, улс төрийн тогтолцоо, улс орны нөхцөл байдалд том дүгнэлт хийж, өөрчилье гэж байгаа нь сайн хэрэг юм. Бид байх ёсгүй байдалд хүрчихэж, үүнийг өөрчлөхөөс аргагүй боллоо гэж хэлж байх шиг байна.

-Тэгэхээр хэн тийм  болгочихов гэсэн асуулт гарч байгаа. Та юу гэж үзэж байна?

-Наад асуултад чинь хариулахын өмнө Монголын нийгмийн ийм байдлыг гаднаас бий болгочихсон уу, аль эсвэл биднээс өөрсдөөс маань болоод  ийм байдалд орчихов уу гэдгийг хариулахад хүрнэ.Миний бодлоор гаднаас хэн ч нөлөөлөөгүй, бид л өөрсдөө яван явсаар ийм байдалд хүргэсэн  нь үнэн.

-Тэгвэл бид гэж та хэнийг хэлэв?

- Эзэн олон. Улс төрийн хүрээний асуудал ярьж байгаа учраас юуны өмнө улс төрийн намууд, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд хариу ирэх газрууд гарна. Ерөнхийлөгчийн зүгээс  ийм байдлыг өөрчлөхгүй бол болохгүй нь гэж өөрөө манлайлан үгээ хэллээ.

Харин санаагаа томъёолохдоо соёлтой хандаж, “Тэнэг төрөөс ухаантай төр рүү” гэж хэлсэн нь цаад логик нь тэнэг хандлага л явж явж том төрд хүргэснийг хэлээд байх шиг байна. Түүнээс том жижиг, ухаантай тэнэг гэсэн үг  эсрэг тэсрэг байдлыг илэрхийлдэг л дээ. Гэхдээ том юм  тэнэг байдаг, жижиг бол ухаантай бай­даг гэж ойлгож болохгүй. Учиргүй томорсон, буруу аргаар томорсон гэдэг нь тэнэг байдлыг л харуулж байгаа юм. Тэгэхээр одоо яагаад, юунаас болж томорсон бэ гэдэг шалтгааныг олохоос гадна, яаж засах вэ гэдэг арга замаа маш тодорхой болгох шаардлага үүсч байна. Шалтгааныг нь олохдоо “Ийм болчихжээ” гэж эзэнгүй яриад ямар ч нэмэр байхгүй. Тийм ерөнхий хандлага шалтгааныг нь ч бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй. Тиймээс Ерөнхийлөгч “Дотроо яриад шалтгааныг нь олъё, тодорхойлъё” гэж хэлэхдээ“хариуцлага” гэдэг үгээр эзнийг нь тодотгож байх шиг байна. Тиймээс ч “шалтгааныг нь яаж олох вэ, хариуцлага яаж тооцох вэ” гэдэгтээ эрхзүйн зохицуулалт хийх тухайд хэлж байх шиг байна.

-Тэгэхээр шинэ хуу­лиуд гаргах хэрэгтэй гэсэн үг үү?

-Миний бодлоор бол манайд хууль цөөдөөгүй. Эрхзүйн орчныг нь хуульчилж өгөөгүйгээс бүх юм муу болчихлоо гэж хэлж би чадахгүй. Хамгийн гол нь хууль тогтоогчдоосоо эхлээд хэрэгжүүлэгчдээ хүртэл тухайн хууль жинхэнэ амьдралаас урган гарсан, түүнд нийцсэн хууль байна уу, үгүй юу, тэр нь яаж хэрэгжиж байна гэдгээс эхлээд олон зүйлийг ярих учиртай. Ерөнхийлөгчийн санаачилсан хэлэлцүүлгээс харахад бүх зүйл болохоо больчихож гэдгийг нийгэм ерөнхийдөө маш сайн олж харжээ гэдэг нь мэдэгдэж байна. Яамай шүү. Гэхдээ харамсалтай нь, яг тэр хүнээс болоод, яг тэр намаас болоод ийм байдал бий болжээ гэдгийг тодорхойлсон юм алга, одоохондоо эзэнгүй яриа л байна. “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж томъёолсон шигээ ямар нэг соёл заагаад байна уу, эсвэл нэрлээд хэлэх гэхээр боломжгүй, хавтгайрсан байдалд байна уу, цаанаа бас л шалтгаан байгаа байлгүй.

-Ерөөсөө төрийн  эрхийг ээжлэн  барьж ирсэн хоёр нам л буруутай юм биш үү?

-Олон жил хоёр нам ээлжилж эрх барьж ирсэн нь үнэн. Тэд эрх барьж байхдаа нийгмийн ардчиллыг  бодитой хийж чадаагүйг одоо дэвшүүлж байгаа энэ шинэ зорилтууд тодорхой харуулж байна. Том төрөөс ухаалаг руу гээд байгаа чинь өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлүүд бодитой үр дүн болж чадсангүй. Харин ч энэ хийгээд байгаа юм нь эргээд эдийн засаг, улс төрийн хямралд хүргэж, нийгмийн өөрийнх нь тогтолцоог задалж, янз бүрээр сөргөлдүүлсэн, ёс суртахууны олон гаж үзэгдлийг бий болгосон байдал руу аваачжээ гэдгийг харуулаад байна л даа. “Оройтсоноос охинтой нь дээр” гэгчээр эртхэн энэ байдлаа засъя гэж байгаа нь сайн явдал. Гэхдээ зүгээр нэг яриа болгоод өнгөрөөчихгүй бол шүү дээ. Үнэхээр шалтгааныг нь олж харж, хариуцлага тооцож, буух эзэн буцах мөртэй болбол алдаа засагдана.

-Сонгууль болгоноор улс төрийн намууд улс орныг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр  гээд гаргадаг шүү дээ. Тэр бүхний үр дүн урвуу байсан гэж үү?

-Бид олон жил тийм зүйлүүд гаргаж ирсэн. Тэр нь даан ч цаасан дээр үлддэг. Хичнээн удаа сонгууль боллоо, гаргасан хөтөлбөр нь хоорондоо уялдаагүй, улс орныг хөгжүүлье гэсэн нэгдмэл нэг санаа дэвшүүлэхээсээ илүү яаж бид сонгуульд ялах вэ гэсэн амлалтын маягтай л хөтөлбөрүүд дэвшүүлж ирсэн. Хөгжлийн хөтөлбөрөөр биш хоосон  амлалтаар сонгуульд оролц­дог, оролцож байгаа хүмүүс нь голдуу мөнгө түрсэн, хэдэн сонгогчдынхоо саналыг би гарыг нь цайлгаж байгаад л авна гэдэг юм уу, эсвэл ийм тийм гоё үг хэлж байгаад л гараад ирдэг шүү дээ. Намууд “бид суудал эзлэхийн төлөө л тэмцэж байгаа, улс төрийн намын гол зорилго нь Засгийн газрыг эрхшээлдээ оруулж, эзэн болоход л байдаг юм” гэж хэлдэг шүү дээ. Уг нь тэдний гол зорилго нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулах, түүний төлөө гаргасан хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд л орших ёстой биз дээ. Мэдээж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхзүйн орчин, янз бүрийн байршил  хэрэгтэй нь ойлгомжтой. Гэтэл өнөөгийн нөхцөлд бүх зүйл,  зорилт зорилгоосоо авахуулаад толгой нь уруугаа харчихсан явна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монголын нийгэм өөрийн хөгжүүлэгч эрүүл хүчээ гаргаж чадахгүй байгаа. Ялангуяа төрийн төвшинд тийм байна. Өөр бодолтой, өөр зорилго бүхий хүмүүс тэр орон зайг нь эзэлчихдэг нь гаргаж байгаа хууль, хурал чуулганд ярьж хэлж байгаа үг ярианаас нь хүртэл тодорхой харагддаг шүү дээ. Тийм байдал өнөөдөр  хонх цохиход хүргэж  өөрчилье, болохоо байлаа гэж хэлүүлэхэд хүргэж байна шүү дээ. Тиймээс би төрийн тэргүүний “Болж байна гээд байгаа маань болохгүй байна, засъя”гэж хэлж байгаад нь их баярлаж байгаа. Ийм алхам хийж байгаад нь талархаж байгаа. Харин энэ санаа тавиад байгаа бүхнийг нь цаашид яах вэ, хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг л байна. Үүнийг шат шатандаа хэн хүнгүй бодох ёстой.

-Бид “Төрийн хар хайрцагны бодлого”  гэж томъёолж   ярьдаг. Тэгвэл өөрчлөлт, шинэчлэл дунд төрийн дархлаа, залгамж чанар нь яаж явах вэ энэ цаг үед?

-Манай Үндсэн хуульд төрийн дархлаа, залгамж чанарын ту­хайд тун муугүй тус­гагдсан. Үндсэн хууль муу болсноос бид муу болчихоод байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд, энэ хуулийг хэрэгжүүлэгчдээс, төрийн жолоог хэн, хэзээ яаж барьж ирэв гэдгээс бүх зүйл болж байгаа юм. Тэд олигтой байсан бол, зохих төвшинд ажиллаж чадсан бол, өөрийнхөө төлөө бус улс орны төлөө ажилладаг хүмүүс байсан бол байдал өөр байх байсан. Тэрнээс Үндсэн хуулиас болсон муу зүйл огт байхгүй ээ. Харин тэр хүмүүс, тухайлбал буруутнуудыг гаргаж ирж, засч  залахгүй болохоор юун төрийн дархлааны тухай ярих вэ, яриад ч хэрэггүй болчихож. Төрийн дархлааны тухай ярихдаа бүх ажил үйлийг хүн л хийдэг учраас төрийн жолоо хэнээс хэний гарт очих вэ гэдгээ л ярихад хүрнэ. Бидний ажил буруу явж байна уу, зөв явж байна уу гэдгээс шалтгаална. Улс орны эрх ашигт нийцсэн бодлого, Монгол улсын тусгаар тогтнолыг, ард түмний аз жаргалтай амьдралыг, газар нутгаа, хөрс шороогоо хамгаалж чадаж байна уу гэдэг нь бүх зүйлээс харагдаж байх ёстой. Төр бол  ард түмэн, нийгэмдээ үйлчлэх л арга хэрэгсэл. Төрийн ажил үйлийг ярихад хүрвэл онол яриад хийсвэрлээд байх бус, бодитой эзэнтэй, хэрэгжих арга замтай зүйлийг ярих ёстой.

-Үндсэн хууль тог­тоогч­дын холбооноос Цэ­цэд шаардлага хүргүүлсэн. Цэц хууль зөрчсөн гэсэн шийдвэрээ гаргачихсан, гэтэл тэр нь хэрэгждэггүй, тэр талаар нь шүүмжилдэг, ярьдаг ч хэвээр явж ирсэн  “Доголон долоо” гэх өөрчлөлт, нэг ёсондоо гажуудал  ухаалаг төрийн өнгөнд засагдах  найдлага байна уу ?

 

-Үндсэн хуулийн өдрийн өмнө бид Цэцэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн хуульд зааснаар Цэцийн шийдвэр эцсийнх болдог. Гэтэл өнөөдөр Цэц шийдвэр гаргаад байхад түүнийг тоодоггүй төр, улс төрийн намуудын хэлцэл зөвшилцөл бий болчихоод байна. Жаахан юм мэддэг, уншдаг, ойлгодог хүмүүс үүнийг Монголд төрийн дарангуйлал бий болжээ гэж дүгнэхэд хүрч байгаа. Тиймээс бид Цэцэд хандан“Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээч, шаардлагаа тавиач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж буй  Ерөнхийлөгчид хандаач” гэдэг үгээ хэлсэн. Цэц шийдвэр гаргачихсан байхад түүнийг нь хэрэгжүүлэх хууль, механизм өнөөдөр байдаггүй гэж ярьж байна. Шийдвэрээ гаргалаа, түүнийг нь тоохгүй бол яах юм бэ гэдэг асуудал байж болохгүй. Тиймээс зайлшгүй засах, өөрчлөх хэрэгтэй. Буруу юм хийсэн бол түүнийг үтэр түргэн засч байх  ёстой. Нэг буруу юм өчнөөн буруу зүйлийн үндэс болдог. Тиймээс Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт өнөөдрийн энэ байдлыг бодитойгоор бий болгосон. Ийм байдал бий болсоноос ч том төрөөс ухаантай төр рүү гэдэг яриа гарч ирж байна. Тиймээс“дордуулсан долоон өөрчлөлт”-өө эргэж харъя, засъя гэж ярьж байгаа юм. Өмнө нь бид “Энэ гажуудлаа засаачээ” гэж олон удаа хандсан боловч түүнийг өөрчлөхөөр олон юм өөрчилж засч залруулах  болчихоод байгаа тул сонгууль өнгөрөөгөөд өөрчилье” гэж ярьсаар өнөөг хүрсэн. Сонгууль ойртохоор түүнийгээ мартчихдаг, дараагийн сонгууль болоход дахиад л нөгөө үгээ хэлдэг. Ийм байдалтай олон жил явж ирлээ. Одоо бид нэгэнт л том төрөөс ухаалаг руу явж байгаа юм бол үгээ тод хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ тухай Үндсэн хууль тогтоогчдын Холбооны гишүүд бид Цэцийн даргатай  уулзахдаа сайтар ярилцсан.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэж талцдаг. Энэ талаар?

-Огт өөрчилж болохгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Нийгмийн өөрчлөлтийг дагаж, нийтийн эрх ашгийн үүднээс олон өөрчлөлт хийж болно. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэрхэн хийх талаар хууль гарсан байгаа. Муугүй хууль гарсан. Тэр дагуу өөрчлөлт оруулж, ямар учраас яагаад өөрчлөх болсон, тэр нь хэрхэн яаж хэрэгжих вэ гэдгийг нийтэд ойлгуулах хэрэгтэй. Анхлан тогтоосон Ардчилсан Үндсэн хууль хууль маань бүх ард түмний оюуны өв болж хадгалагдах ёстой. Магадгүй цаашид үе үед Үндсэн хуулийн нэмэлтийн хууль гаргаж, тэр нэмэлт нь агуулгадаа Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтийг ч, чанарын шинэчлэлтийг ч хадгалах учиртай юм. АНУ Үндсэн хуулиа хэзээ ч өөрчлөөгүй гэдэг. Гэвч 300-гаад нэмэлтийн хууль гаргасан гэдэг шүү дээ. Гэтэл манайх монгол түмний оюуны өв хэмээн алтан хайрцагт хадгалах учиртай зүйлээ үрэн таран хийчихсэн. Цэцэд шаардлага хүргүүлэх үед Үндсэн хууль тогтоогчдын холбооны нэг гишүүн: “Цэц таныг  бид  манаач гэж ойлгож байгаа. Та бол Монголын ард түмний оюуны өвийг хамгаалж, манаж суугаа. Гэтэл таны хадгалж, хамгаалж суугаа өвд өчнөөн төчнөөн гар орж, хулгай хийж  байхад яагаад амар амгалан сууж байна вэ. Энэ тухай яагаад ард түмэндээ хэлэхгүй байна вэ” гэж хэлж байна лээ.Цэц цаашид манаачийн үүргээ сайн гүйцэтгэнэ гэж амласан. Энэ бол том төрөөс ухаантай руу явж байгаагийн л нэг илрэл.

-Өнөөдөр болохгүй, бүтэхгүй байна гэж ярьж буй ч бүгдийг харлуулж бас боломгүй. Ухралт бол байгаа, гэхдээ түүний хажуугаар гялайж гялтайж буй  ахиц дэвшлээс юуг нь онцолж олж харж байна вэ?

-Монголчууд 1990 оноос хөгжлийн цоо шинэ замд орсон явдал сайн талаа харуулсаар л байгаа. Жишээ нь би уран бүтээлч хүний хувьд бодсон сэдсэнээ чөлөөтэй хийж байна. Монголын оюуны амьдралыг чөлөөлснөөр өнөөдөр маш өөр бүтээл туурвидаг хүн олон болсон. Ард түмний амьдрал нээлттэй болсноор өчнөөн төчнөөн мэдээлэлт нээгдэж байна. Чөлөөт ертөнцөд амьдарснаар өөрийгөө хөгжүүлэх, аж амьдралаа дээшлүүлэх боломжууд нээгдсэн. Энэ боломжийг ашиглан хөгжиж байгаа пүүс компани, хувь хүн олон бий. Гэтэл цаашид улам хөгжихөд нь саад болоод байгаа зүйл яагаад олшроод байна? Төрийн зүгээс тэр бүхний үүд хаалгыг хааж, болохгүй бүхнийг давж туулах гарц гүүрийг нь улам олон болгох учиртай. Том гэдгийн ард сонсогдоод байгаа тэнэг байдлаас болж  саад тотгорууд олшроод байгаа шүү дээ. Хөгжиж байгаагаа олж харж, бүгдийг тийм болгохын төлөө, тийм байлгахын төлөө  явах ёстой.

-Та бидний ярьж буй сэдэв зөвхөн яриа биш бодит ажил болоход олон зүйл өөрчлөгдөнө биз?

-Үнэхээр тэгж бодож, сэтгэж чадвал маш олон зүйл өөрчлөгдөх ёстой. Өөрчлөлтийг бодтойгоорхийж чадсан цагт үг маань ажил болно. Төр маань ухаантай төр болно. Ухаантай төртэй болохоор нийгэм нь хөгжинө. Нийгэм хөгжихөөр ард түмний амьдрал сайн сайхан болно гэх мэт. Нийгэм бидний хүссэнд хүрэхгүй байгаагийн нэг том шалтаг нь төрд байна гэж олж хараад байна шүү дээ, өнөөдөр. Энэ буруу биш байх. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдгийг монголчууд хэдэн мянган жилийн амьдралынхаа туршлагаас аль эрт хэлчихсэн юм шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлээд байгаа үгийг аргазүйчилсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр болохгүй байгаагаа олж хараад,хэлж яриад байгаа нь нэг алхам. Хэлэхээс хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Би Ерөнхийлөгчийг болохгүй байгаа бүхнийг өөрчилье гэж үнэхээр зүтгэж байна гэж бодож байгаа. Сайхан үгийг ажил хэрэг болгоход бас ч зай бий. Хамаг ачаа нь ч тэр л зай талбарт ногддог.

-Бас нэг асуулт байна. “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгүүд хэр үр дүнтэй явж байна гэж та үзэж байна. Зарим хүн тухайн хэлэлцүүлэг зөв өнцгийг олж харсан ч цээжээ дэлдсэн, тэнгэр харж ярьсан юм болоод байна гэж шүүмжилсэн?

-Хэлэлцүүлгүүд судалгаанд суурилсан, болохгүй зүйлийг олж харсан бодитой хөрсөн дээр суурилахгүй зүгээр л хүний өөрийн хувь бодол, үзэлд, санагдаж байгаа зүйлд, тэгээсэй гэсэн мөрөөдөл дээр хөвөөд байгаа тал байх шиг байна. Хоёр жилийн өмнө би өөрт чинь ярилцлага өгөхдөө  “Гурван сая хүний хэн нь хаана ажиллаж, юу хийж байгааг нас хүйсээр нь аваад үзэхэд нэг юм харагдана” гэж байснаа санаж байна. Тэгвэл улс орны амьдрал ийм байна гээд харж, ярьж байгаа бол түүний цаана хэрэгжүүлэх эзнийг нь олж харах ёстой. Өөр ямар нэмэлт хүч байна, түүнийг ч бас олж харах хэрэг гарна. Нэг хороонд гэхэд л хэзээ ч, ямар ч бүртгэлд хамрагдаж байгаагүй өрх айл 25 гарч ирж байгаа  гэж миний удирдлагад ажиллаж байгаа судлаач залуус  хэлж байна лээ. Бидний яриад байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх эзэд нь иймэрхүү л алдуул мал шиг байдалтай байна шүү дээ. Социологийн хүрээлэнгийн судалгааг жишээ нь хэн ч уншдаггүй, ямар ч хэрэгцээгүй байсаар л байна. Хотын иргэдийн сонирхол хаашаа чиглэж байгааг судалгаагаар гаргаад ирсэн байхад түүнийг түшиглээд ярьж байгаа нэг ч төрийн түшээ алга. Хэдэн мянган хурал, хэлэлцүүлэг, цуглаан хийж болно. Тэнд яригдаж байгаа зүйлс ямар судалгаанд түшиглэсэн, ямар бодот хөрсөн дээр хэрэгжих зүйл вэ гэдгээс хамаг юм шалтгаална. Зүгээр л санагдсан эсвэл бодогдсон зүйл дээр ажил хийдэггүй. Тэр тусмаа бодлого, зорилтыг тэгж тодорхойлдоггүй. Тэгвэл одоо байгаа байдлаас ямар дүр зураг харагдаж байна? Төрийн зүгээс судалгааны төвүүд, шинжлэх ухааны байгууллагуудад тодорхой даалгавар өгөх хэрэгтэй. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих хэрэгтэйг олж харсан шигээ байгаа байдлын шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж харах хэрэгтэй болно. Хэлэлцүүлгийн зэрэгцээ судалгааг ч эрчимжүүлэх учиртай. Хятадын төр Хуа Жинтаогийн үед шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийн бодлого нь төрийн бодлогын цөм байсан гэж дүгнэдэг юм билээ.

-Өмнөх туршлагаас харахад Монголын төр аливаа асуудалд хэр судалгаатай, бодлоготой хандаж ирсэн бэ?

-1990 оноос өмнө харин ч муугүй байсан. Хатуу ч цаг үе байж. Тооцоо судалгаа хийгдээгүй зүйл Төлөвлөгөөний Комиссын босго давдаггүй байсан. Бүх зүйлийг нарийн бодож тооцож зорилтоо тодорхойлдог байжээ. Хамгийн бага зүйлийг ч хүртэл нь буух эзэнтэй, буцах мөртэй, хэрэгжүүлэх хугацаатайгаар төлөвлөнө. Хэрэгжүүлэхгүй бол хууль зөрчсөн хариуцлагад унадаг байв. Төсвийн тодотгол хийнэ гэдэг тэр үед маш хэцүү байсан. Яагаад гэвэл бодчихсон юмыг яагаад өөрчлөх гээд байгаа шалтгааныг нь гаргах учиртай болно.Орлогоосоо давсан төсөвтэй байна гэсэн ойлголт байгаагүй. Одоо бол хэдэн хүний, нэг намын, сайндаа л гэхэднамууд зөвшилцсөн нэртэй зүйл ярьдаг болж. Нам гэдэг нийгмийн нэг л хэсэг. Үнэхээр ухаантай байя гэж байгаа бол бүх нам  улс орныг хөгжүүлэх нэг зорилттой, түүнийгээ нэгтгэсэн нэгдмэл нэг бодлоготой байх учиртай. Зөвхөн ялсан намын хөтөлбөрөөр хөгжинө гэдэг асуудал байх учиргүй. Тэр тусмаа намуудын хөтөлбөр улс орныг хөгжүүлнэ гэхээсээ илүүөөрсдийгөө бодсон амлалтаас  бүрддэг нөхцөлд хөгжлийн тухай гол асуудал орхигдох нь мэдээж. Ер нь бол амлалтаас үүдсэн гажуудал яван явсаар том төр буюу тэнэг төрд хүргэсэн. Үүнийг л шударгаар ил тод ярих цаг иржээ гэж ойлгогдож байгаа.

Эх сурвалж Tames.mn

Н.Нагаанбуу: Цагаан сарыг намрын дунд сард л хийх ёстой

Nagaanbuu

Цагаан сар хаяанд ирж байна. Зарим жил зурхайч, судлаачдын дунд шинийн нэгний єдєр судрын ширvvхэн маргаан дэгддэг. Єдгєє манайд Л.Тэрбиш, М.Намсрай, Д.Баасанжав нарын зурхайч гурван янз зурлага гарган, тєрєєс маргааныг нь тасалж байсан тохиолдол бий. Харин манайхан доктор Л.Тэрбишийн Тєгсбуянтын хэмээх цаг тооны бичгийг илvv ойшоодог. Мєн хятад цаг тооллын талыг барьдаг Д.Мєнх-Очир гэдэг зурхайч ч байдаг. Харин тvvхч, судлаач, зохиолч Н.Нагаанбуу Их Монгол Улсын тvvхийн гурван гол vйл явдлыг хятадын ч, тvвдийн ч бус, манайд ор тас орхигдоод байгаа эртний монгол тооллоор хєєж, эдvгээчлэн буулгасан нь онц сонирхолтой юм. Энэ завсар цагаан сарын тухайд ч содон баримт сєхєгджээ. Монголын он цаг тооллын талаар Бэсvдэй Н.Нагаанбуутай ийн хєєрєлдсєн юм.

-Таныг Чингис хааны амьдралын хоёр туйл газарт тєрсєн, тэнгэрт хальсан он цаг одоо хvртэл нэг мєр болоогvй байгаад эмзэглэсэндээ эртний монгол он тооллын асуудлыг сєхєн мєшгєв vv хэмээн санагдана.
-Юутай ч Чингис хааны ємнєх vед Монгол он тоолол байснаар барахгvй он дарааллын бичгийн олон vеийн єв байсныг Рашид-ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэн vлдээсэн байдаг юм шvv дээ. Тєрєл бvрийн эш сурвалжуудад тvvхэн мэдээ байгаа учраас л ямар нэгэн он цаг хэлээд байгаа хэрэг. Гэтэл яагаад санал бодлоо нэгтгэж, дvгнэлт гаргаж чадахгvй олон янзаар маргалдаад байдаг юм бэ хэмээн санагдсанаас vvдэн тvvхийн шарласан хуудсуудыг сєхєж vзсэн юмаа. Хамгийн гол алдаа нь барс сард шинэлдэг одоогийн тvвдийн тооллыг эртний монгол vндэснийх гэж эндvvрч, 13 дугаар зуунд энэ тооллоор тvvх бичигдсэн хэмээн тєєрєлдсєнєєс эхлэлтэй юм билээ. Иймд намраас эхлэн тоолдог байсан монгол тооллын оны тэргvvн хувь сарыг мєнєєх тvвдийн хаврын бар сартай нэг цэг дээр аваачин ойлгож байгаа явдал. Ер нь тvвдэч зурхайч нар тодорхойлсон уг он цагаа тvvхэн vйл явдал, эш сурвалжтай хэр дvйж буйг ерєєс хайхарч vздэггvй. Тvvхийн шинжлэх ухааныхан ч тvвд зурхайгаар тулгасан зурхайн цаг хугацааг сурвалж судалгааны vр дvнгээр шалган нягталдаггvй. Харин ч уг хугацаа руу зориуд шахаж тааруулж байсан зэрэг дутагдал байна л даа. Єєр зурхай байх биш гэж яс баримталдгаас тvvхийн ухаан єєрєє тєєрєлдєж, бодит vнэнийг гажуудуулах болж.Дэлхийн тvvхэнд суу алдраа мандуулсан 13 дугаар зуунд монголчууд чухам ямар тооллоор цаг хугацаагаа тооцож байсныг юуны ємнє лавлан vзэх ёстой. Тэгвэл мєн vеийн гайхамшигт бvтээл “Монголын нууц товчоо”-нд зуны тэргvvн сарын улаан тэргэл єдєр хэмээн улирлаар, долдугаар сарын 12 их хаан тэнгэрт халив гэж тоогоор, хулгана жилийн гур сард гэсэн нь амьтны нэрээр тоолсны тод жишээ юм.

-Монгол он тооллын онцлогоос цєєн жишээ татаж хэлбэл ой тойнд илvv буухсан болов уу?
-Монголчууд шинэ жилийг намар сvvн сар, vр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлvvлдэг тоололтой байжээ. Хvннv гvрний тvvхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сvхбаатар, Хvннv нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар тав, есдvгээр сард нохой єдєр тэнгэр хайрхдыг тахидаг. Иймд олон аймаг цуглаж, тєрийн хэрэг хэлэлцэн тэмээ, морь уралдуулан наргидаг. Хvннvгийн хаан буюу шаньюгийн оны амгаланг айлдахаар гэх мэт бичсэн нь бий. Эндээс vзэхэд цагаан сар нь одоогийн европын есдvгээр сар, таван сар нь нэгдvгээр, есєн сар нь тавдугаар сар болох нь ойлгомжтой байна. Иймэрхvv зєрvvгээс он цагийг хольж хутгах тєвєгтэй єєрчлєлт vvсч, хаврыг зун хэмээн тунхаглах болжээ.“Монгол татарын тухай бvрэн тэмдэглэл”-д “євс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” хэмээснийг зарим нь бvдvvлэг гэдэг ч уг нь vнэн л юм. Vнэхээр євс ногоорохуй нэгэн жил, сар тєгрєглєхvй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шvv дээ. Тэрхvv євс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дvгрэглэв, хэдэн удаа яаж хємсєглєв, улирал хэрхэн єєрчлєгдєв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хvннvгийн vед нарны дєрвєн мєчєєр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн тvvхэн хэвшилтэй байжээ. Харин одоо нар, сар хоёроор єдєр, шєнє хоёрын хугацааг ялган тооцож хоног болгох, захын одыг харуут цагаа мэдэх эрдэм бvдгэрч байна. Гурван нохой гарах vед гэрээсээ сэмхэн гараад ирээрэй гэвэл энэ болзоонд очих хvн ховорхон байж магадгvй. Хавирган (шинэдийн), тэргэл (арвантавны), хожидын (хорьдын) хэмээх нь дvрслэх сэтгэлгээ, хугацааны хэмжээгээр ярьж буй болохоос гуч хvртэл тоо мэддэггvйнх биш билээ. Тэр ч байтугай тэргэл сартай єдєр байлдаанд орж, хавирган сарны vед хvлээзнэдэг байсан нь дайчин эрсийн сэтгэл зvй, бие эрхтэн, золбоо хийморьт тєгрєглєх сар ямар нэгэн vйлчлэлтэйг мэдэрсэн хэрэг бизээ. Монгол цаг тоололд хамгийн тvгээмэл нь цагийн тухай ойлголт юм. Цаг нь зєвхєн єдєрт буюу наранд хамаатай байдгаараа ихээхэн онцлогтой. Иймээс монголчууд “Шєнєд цаггvй, шєлєнд дээжгvй” гэдэг. Єдрийн наран цаг нь зєвхєн он хийгээд єдрийг хэмждэг бол саран цаг нь жил, улирлыг хэмжинэ. Гэтэл євлийн эхэн сарыг ес эхэлсэн єдрєєс тооцдог учиртай атал харь єєр цаглабараар сэтгэдэг, тvvхэн vйл явдал, цаг улирлын тооцоог орчин vеэрээ боддог дутагдал гэм биш зан болжээ. Ташрамд дурдахад долоон сарын 12 гэдэг бол монголчуудад их хаан эцэслэсэн цээртэй єдєр. Европын ч бай, тvвдийн ч бай, эртний vндэсний тооллынх ч бай , ямар ч тоололд байсан хар л єдєр. Vндэсний баяр наадам vйлдэх цэнгэлийн бус, тvvхэн гашуудлын тэмдэгтэй єдєр билээ. Христийнхэн гэхэд 666, бас 13-ын тоог цээрлэж, єрєє тасалгааг хvртэл алгасан дугаарладаг гэсэн. Сэрхийж байх учиртай энэхvv тоон сар, єдрийг баяслын болголгvйгээр ухраан тэргэл, тахилгын єдєр давхацсан зуны тэргvvн сарын 16 буюу европын долдугаар сарын найманд баяраа тэмдэглэж байх юмсан гэж бодогддог. Ардын журамт цэргvvд анх Нийслэл хvрээнд энэ л єдєр орж ирсэн гэдэг. Мєн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын баяр тєрийн мэргэн сайдуудаа шагнаж, эртний суут хаад, баатар єрлєгvvдээ нэрлэн дууддаг зуны тахилгын єдєр мєн л одоогийн долдугаар сарын найман байсан нь санамсаргvй хэрэг биш бололтой.

-Монголчууд зурхайч Л.Тэрбишийн цаг тооны бичгийг хамгийн тvгээмэл хэрэглэдэг. Гэтэл Та тэгтлээ сєрєхийн учир юусан билээ.
-Ингэж сєрєхийн учир нь шинжлэх ухааны доктор цол хvртсэн ганц зурхайч Л.Тэрбиш зурхайг шашны мунхруулгын хэрэгсэл болгож, шинжлэх ухаанаас холтгож байгаа юм. Ийм ажлыг Гандан хийд хийж байгаа бол бас яая гэхэв. Та нар хар л даа. Л.Тэрбишийн зурхай нь Таравчинбо, Жанаг гаг дог уншуул, Дашням, Балжиннямтай єдєр сайн, тэрсvvд єдєр тул бурхныг тахих зэрэгт муу, дvвзий, жэдзий од гэх мэт тvвд, самгарад зурхайг орчуулсан хувилбар шvv дээ. Нєгєєтэйгvvр даваа, мягмар, лхагва гэх мэт тvвд, эсвэл адъяа, сумъяа зэрэг самгарад гараг нэрийг vндэсний гэж зурхайлсан харь номлол юм.Vvнээс жинхэнэ монгол vндэсний цаглабар зурхай, цээр бэлгэдлээ ялгахын тулд юуны ємнє 12 эрхтэний жил, сар, єдєр, цаг тєдийгvй 12 эрхтэний мэргэ тєлгє зэргээ тусгайлан сєхєхєд тэс єєр наалдацтай байдаг. Тухайлбал, жинхэнэ монгол зурхайд зааснаар хулгана єдєр буюу цагт хураах хумихын бэлгэдэл буянтай тул гадагш юм єгєх, архи дарс уун дарвих, хутга мэс ирлэхийг цээрлэх. Харин бар єдєр, цагт зааснаар бар цаг хvртэл бvv унт сэргэг бай, барын ємнє сацал бvv єргє. Бар жил, єдєр, цагт зєвхєн тєрийн vйлийг эрхэмлэ гэжээ. Мєн 12 эрхтэний жилийг єнгєєр нь хулгана жилд vржил ихтэй, vхэр жилд цас их, хvйтэн, сvv сааль элбэгтэй гэх мэтээр уг амьтны vндсэн шинжээр тухайн жилийн єнгийг гаргадаг нь он удаан шинжсэн эрдмээ тэмдгийн соёлд буулгаж, дохио чанарыг илтгэсэн ардын эрдэм ухааны єв сан болтлоо хєгжсєн нь хосгvй юм.Ийнхvv тvвдийн бар сартай монгол зурхайн хувь буюу хулгана сарыг зэрэгцvvлснээс vvдэн монголчууд балчир, идэр, гурван есєєр євєл цагаалж, улмаар луу сард буюу европын апрель сард тэнгэр дуугарч, зуны шинж орно хэмээн бvр ч тєєрєлдсєн нь харамсавч багадмаар хэрэг. Гэхдээ би хэн нэгнийг буруутгаж, тvвдийн шашин хэрэггvй гэх санаа агуулаагvй, гагцхvv шинжлэх ухаан, шашин хоёрын тухайд тодорхой зааг ялгаа байдгийг сануулахгvй аваас vндэсний соёл vгvйсгэгдэн гээгдэх болно гэж сэтгэл зовнисных юм шvv.

-Угийн монгол зурхайгаар цагаан сар маань хэзээ таарч байна вэ?
-Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол тvvхийн vнэнд нийцэхгvй. Их хаан тэнгэрт итгэсэн бєє мєргєлтєн, алив шашныг даган vндэс угсаагаа умартагч биш, бvх шашинд адил тэгш хvндэтгэлтэй ханддаг байсан. Зєвхєн Алтан хааны vед лам нар тvвдийн бар сард сvм хийддээ ном хурж, сvсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн vзvvштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, тvвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрvvлэхдээ Тvмэдийн Алтан хантай хамтран тvвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрvvлжээ. Дараа нь XVII зууны дунд vед “Монголын нууц товчоо”-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар тvвдчилэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн тєрсєн єдєр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерєєс Чингис хаан болоод Єгэдэй, Гvег, Мєнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг єєрчлєх зарлиг буулгаагvй болох нь амьдрал тvvхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагvй.Бид намрын дунд сарын 17-нд vзэлтгvй сайн єдєр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л єдєр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл єдрєє байтугай сараа vсэргэж, илvv сартай улирал ч бий болгочихдог тvвдийн тооллоос болж тєєрєлдєєд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертєнцийн он, сар, єдрийг хєвєхдєє илvv дутуу давхар єдєргvй тоолсоор есдvгээр сарын 21-ний орчим єдєр, шєнє тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа vйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад vзэхэд таван есийн хvйтнээр зургаа, зургаан есд дєрвєн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал тєллєх болоогvй, цагаан сvvний дээж, шинэ идээ гараагvй цаг шvv дээ. Монгол орны цаг агаар, бvс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй тvвд тоололтой огт нийцдэггvйн нэгээхэн баримт бол энэ.

-Тэгвэл он тооллын энэхvv зєрvvг єдгєє залруулж болохсон болов уу?
-Монголчууд бид цагаан сарыг золголтын бус, сvv сvргийн их тахилга гэдэг утгаараа гуравдугаар сарын 21 гэж тодотговол олны сэтгэл санаа, мал євєлжилт, хаваржилт, тєлийн баяр зэрэг аль аль талаа харгалзсан зєв зvйтэй тов болохсон хэмээн бодож байна. Єнєєгийн Энэтхэг улс эртний тооллоо цэгцлэн 1957 оны гуравдугаар сарын 21-нд шинэ оноо эхэлдэг vндэсний календарь бий болгон мєрдсєн. Ер нь монгол тоолол нь эртний Месопотами, Грек, Энэтхэг зэрэгт нєлєєлсєн хаврын тахилгатай байсан нь бvр нэн эртний улбаатай юм билээ. Месопотамийн он тоолол хаврын єдєр шєнийн тэнцлээр шинэ оноо эхлvvлдэг, эртний Грекийн он тооллын эхлэл хавар гуравдугаар сарын 21 байдаг. Эртний еврейчvvд бас хавар эхлvvлдэг байснаа нийтийн тооллын ємнєх гуравдугаар зуунаас намарт шилжжээ. Юлианы календарь Григорийд шилжсэн нь гуравдугаар сарын 21-ний єдєр шєний тэнцлээр оноон тооцсон залруулга байлаа. Францын бvгд найрамдахчууд 1792 оны есдvгээр сарын 22 буюу намрын єдєр шєнийн тэнцлээр тооллоо хагаслаж, хавар эхэлсэн нь мєн л гуравдугаар сарын 21 байлаа. Мєн эртний Хятадын шинэ он нь євлийн туйл буюу арванхоёрдугаар сарын 22, хаврын тэнцэл буюу гуравдугаар сарын 22-ны дунд байжээ. Зєвхєн европ тоолол л євєл шинэ оноо угтдаг хахь єєр заншилтай юм даа.

-Та Их Монгол Улсын тvvхтэй хvйн холбоо бvхий чухал vйл явдлын он цагийг єнєєгийн зарлиг тогтоолд тусгаснаас шал єєрєєр оноон гаргасан байх юм?
-Эртний монгол тооллын ул мєр болох тvvхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар тvвдийн жарны тооллоос чєлєєлж, “Монголын нууц товчоо”-ны гурван гол vйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд тєрсєн. Хоёрт, Монголын тулгар тєрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хvртэл хуралдаагvй. Харин 1205 оны есдvгээр сараас арваннэгдvгээр сарын сvvлч буюу барс жилийн барс сар хvртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдvгээр хувилбараар 1227 оны дєрєвдvгээр сарын хоёрны єдєр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдvгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхvv хоёр он цаг нь хоёр єєр зарчмаар гаргасан бус, vнэн байж болох тvvхэн vйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцvvлэн гаргасан юм.Эдгээр гаргалгааг дэвшvvлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс тvvхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, vйл явдлын нєхцєл байдал, сар улирлын єнгє тєрхєєр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд тvвд жарны тооллоор тооцсон нь vндэслэлгvй тєдийгvй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зєрvv зєрчил улам гvнзгийрчээ гэсэн дvгнэлтэд эрхгvй хvрсэн юм.

-Тvvхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар vндэслэлээр хvрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж єгнє vv?
-Тvvхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил тєрсєн гэдгийг зааж байна. Гэтэл тvвдийн барс сараас болж, 1162 оны нэгдvгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндvvрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгvй vнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан vнэхээр 1257 оны гахай жил 66 нас хvрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт єнгєгvй тоолдог монгол тооллыг тvвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.Их хуралдай чуулсныг “Монголын нууц товчоо”-нд зєвхєн барс жил гэж тэмдэглэсэн нь тvвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бvх ноёд ихэс 1206 оны хавар хvртэл хуралдсан болж таардаг. Монголын єндєрлєг дэх євлийн тэсгим хvйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх тєдийгvй ийм цэнгэлийг Чингис хаан зєвшєєрсєн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхvv их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас vзвэл яавч євєл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар єдрийн бар цагт бар зvгээс их хааныг залж, “Их засаг” хуулиа батлан Нэгдсэн Монгол гvрнээ тунхагласан болж таарах нь ээ. “Монголын нууц товчоо” болон “Алтан товч”-ийн мэдээгээр “гахай жил долоон сарын 12-т Тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” гэснээр бол 1227 оны хаврын сэрvvнд насан эцэслэжээ гэж тооцох. Нєгєєтэйгvvр Рашид-ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрvvнд тэнгэрт хальжээ гэж vзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зvтгэх шєнєдєє хvйтэн, єдєртєє сэрvvн улирал мєнєєс мєн гэлтэй. Гэтэл эдгээрийг тvвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндvvрч, их хааны євчтэй ахуйн тvvх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.
-Ингэхэд Та XIII зууны Монголын тvvхийн он цагийг орвонгоор нь эргvvлсэн нээлт хийчихсэн юм биш vv. Харин манай тvvхчид, шинжлэх ухааны байгууллагууд хvлээн зєвшєєрєх эсэх нь сэтгэлийг тань зовоохгvй байна уу?
-Би энэ суурь судалгаандаа ихээхэн хvч хєдєлмєр, цаг заваа зарцуулсаан. Манай монгол цаг тоолол нь хятад, тvвд цаглабарт шахагдсаар бараг мартагджээ. Харин vvнийг сэргээж, “Монголын нууц товчоо”-ноос єгсvvлээд Чингисийн эзэнт гvрний тvvхийн чухал чухал vйл явдлыг цаг хугацааных нь хувьд зєв голдрилд нь оруулахыг монгол судлаачийн хувьд чин сэтгэлээр зорьсон билээ. Талархууштай нь монгол туургатан судлаачдын анхааралд єртєж, зарим эрдэмтэн судлаач хамтарч ажиллахаар ирээд байна. Миний судалгааны бvтээл дэндvv олон жилийн хэвшмэл ойлголтыг сєрж, цєєнгvй хvний эсэргvvцэлтэй тулгарч мэдэх авч яв цав тvvхэн нотолгоонд гарцаагvй суурилсан гэдэгт уншиж танилцсан хvмvvс ч итгэлтэй байгаа. Харин албан ёсоор хvлээн зєвшєєрєх эсэх нь хувь хvний асуудал. Ямар ч байсан ШУА намайг урьж, илтгэл тавиулах саналаа ирvvлсэн. Монголын он цаг тооллыг энэ мэт хэт ташааруулсан дэндvv харамсалтай явдлыг би ганцаараа засаж залруулах нь юу юм. Гэхдээ тvvхэн vнэнийг гуйвуулж болохгvй байх. Ямар ч байсан монгол, тvвд он тооллын зєрvvг тооцон гаргаж, цаг улирал, газар орны байдалд нь авч vзсэн билээ. Дээрх он цагийн гаргалгаандаа итгэлтэй, их гvрнийхээ тvvхийг эргэж сєхсєндєє бахархалтай байгаа шvv.

                                                                                                                                                       Эх сурвалж Bayan Mongol.com

Б.Даваасүрэн: БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ДҮР ЗУРГИЙГ БОДИТОЙГООР ЦЭГНЭЖ ҮЗВЭЛ

Орон даяар барилгын үнэ ханш өндөр байгааг иргэд хэлдэг. Тэгвэл манай аймагт хамгийн хямд үнээр орон сууцыг төрийн албан хаагчдад, тодруулбал Мэргэжлийн хяналтын газар, Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус”-ын ажилчдад метр квадратыг нь 550 мянган төгрөгийн ханштайгаар өгсөн анхны тохиолдол бий. Та бүхэнд итгэхээргүй санагдаж магад. Гэхдээ энэ бол маргахааргүй үнэн. Үүний талаар манай сонин сурвалжилж, ББМЗЗТ компанийн захирал Даваасүрэн гуайтай ярилцлаа.

С.Эрдэнэчимэг: ИРГЭДДЭЭ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОЛГОНО

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга С.Эрдэнэчимэгтэй тус хэлтэсийн үйл ажиллагааны

талаар болон Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа -

Erdene-chimeg

-Хөдөлмөрийн хэлтэс өнөөдөр хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар, ямар үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Хөдөлмөрийн хэлтэс нь 2013 оны 2 сарын 1-ээс өөрийн гэсэн байртай болж үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Засгийн газрын 36 дугаар тогтоолын дагуу бүх аймаг нийслэлд тус хэлтэс байгуулагдсан. Манай хэлтсийн хувьд 25

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ