Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Ярилцлага

ЯРИЛЦЛАГА

100 мянган айлын орон сууц хөтөлбөрт

-Энэ хөтөлбөрт маш бага орлоготой иргэдийг ч хамруулах талаар ярилцаж байгаа-

ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлантай уулзаж, шинээр хэрэгжихээр яригдаж байгаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар ярилцлаа. Мөн өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй 4000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, гарч буй үр дүнг сонирхсон юм.

-Энэ жилээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжихээр яригдаж байна. Хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?

-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг ямар замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал одоогоор яригдаж байна. Засгийн газар дангаараа 100 мянган айлын орон сууц барина гэж байхгүй. Тиймээс энэ ажилд хувийн хэвшлийнхэн ч оролцоно.

ХОВДЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ НЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

Аймгийн засаг дарга, доктор, профессор Г.Нямдаваатай ярилцлаа

- Гарч буй жилийн өнгө газар газар өөр өөр өнгө аястай байгаа байх. Ховд аймгийн хувьд цагаагчин туулай жилийн өнгө ямар байгааг аймгийн бүхий л ажлыг зохицуулж байдаг засаг даргын амнаас сонсох нь илүү сонирхолтой санагдаж байна?

- Улиран одож буй бар жилийн хавар байгаль цаг уурын бэрхшээлтэй байсан ч манай аймгийн бүтээлч, хөдөлмөрч олон ястан түмний маань зүтгэл, УИХ, Засгийн газрын болон нутгийн зөвлөл, гадаад, дотоодын сайн санаат олон хүмүүсийн сэтгэлийн нөр их дэмжлэгээр цагийн хатууг даван туулж дэлгэр сайхан зун, налгар намар мал сүргийнхээ отор нүүдэл, ногоо тариаландаа шамдан, өвөлдөө өнтэй сайхан өвөлжин туулай жилтэйгээ золгоод байна. Бар жилд аймгийн олон ястан ард түмэнд маань 2100 нялхас төрж, эсэн мэнд бойжин, 364 хос залуус гал голомтоо бадраан өрх сунгаж бүл нэмлээ. Үүнээс гадна бүтээлч хөдөлмөрч ард олныхоо дундаас үйлс

Хүүхдээ 196 хоног тээсэн эх тэтгэмж авах эрхтэй

Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмжийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэн И.Гончигоос тодруулсан юм.

-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг ямар журмаар олгож байгаа вэ?
-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх гэж байдаг. 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгал төлсөн байх. Мөн жирэмсэн эх амаржихаас өмнө зургаан сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх ёстой. Үндсэндээ нийт 12 сар, үүнээсээ сүүлийн зургаан сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүсэх юм. Нэг ёсондоо хүүхдээ 196 хоног тээсэн эх тэтгэмж авдаг.

Гар бөмбөгийн спортоор хичээлбэл өв тэгш хөгждөг

Биеийн тамир спортын газрын гар бөмбөгийн дасгалжуулагч багш Даваажаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Биеийн тамир спортын газарт хэдийнээс ажилласан бэ?

-2008 оноос эхлэн аймгийн Биеийн тамир спортын газар воллеболын дасгалжуулагчаар ажилласан. Биеийн тамирын дээд сургуулийг 2004 онд багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Би спортын мастер Баярболд багшийн шавь. Би Боловсролын их сургуулийн Анх дөрөв тавдугаар ангийн хүүхэд байхаасаа л ах нарыгаа дагаад тоглодог болсон л доо.

П.Эрдэнэбулган: Эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьдог

“Хос бадмаараг” хоршооны дарга П.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Анх ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан тухайгаас тань яриагаа эхлэх үү?

-Манайх нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Анх өрхийн үйлдвэрлэлээ 1998 оны 11 сард эхэлж байсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа бага багаар өргөтгөсөөр өнөөдрийг хүрлээ.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ