Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгалийн сэдвээр

Байгалийн сэдвээр

Тарвастай намар

 

Urgats Odnoo 01

Навчис ганц нэгээрээ хаялах намрын шаргал өдрүүдийг Ховд нутагт тарвасгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Энэ л үед Ховд, Буянт, Манхан сумын ногоочид бөндгөр ногоон хальстай том том тарвасыг машин машинаар нь ачиж ирээд Ховдын захыг дүүргэчихдэг. 8 сарын эхээр болц нь гүйцсэн тарвас килограмм нь 2500-3000 төгрөгний ханштай худалдаалагддаг бол 9 сарын 10-ны үед 200-400 төгрөгний үнэтэй зарагдаж байна.

Urgats Odnoo 02

Улаанбаатар хотод жимсний лангуу болгон дээр томоос томоор “Ховдын тарвас зарж байна” гэсэн лоозон өргөдөг нь учиртай хэрэг. Хятад тарвасыг бодвол илүү амттай, шүүслэг учраас нутгийн брэнд бүтээгдэхүүн болж чаджээ.

Үржил шимт ариун хөрсийг Буянт голын усаар тэжээгээд олон жилийн туршид өвгөдөөсөө өвлөж авсан арга барил, хөдөлмөр зүтгэлээрээ торддог учраас салахын аргагүй амттай байдаг гэж нутгийнхан сайрхдаг.

Дунджаар жилдээ 700 орчим га талбайд тариалалт хийж 8000 тонн тарвас, амтат гуа хураан авдаг байна.

Тарвасны болц гүйцэж, үнэ нь хямдарсан энэ үед Ховдыг хол ойрын зочдын хөл дардаг ажээ. Эрүүл мэндэд нэн ашиг тустай үртэй нь идэхэд гэдэс дотор цэвэрлэдэг учраас заавал амтлаад буцдаг байна. Нөгөөтэйгүүр нутгийнхны найз нөхөддөө, зочиддоо барих бэлэг тарвас болдог аж.

Амралтын үе улирч хичээл сургууль эхэлсэн намар цагт албан газраараа, анги хамт олноороо, найзуудаараа “тарвасны баяр” хийж хэвшсэн байна.

Тарваснаас гадна помидор, чацаргана, алим, слив зэргийн нутгийн хөрсөнд боловсорсон жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоог өргөн тариалж, хямд үнээр зарж борлуулдаг намрын улирал Ховдод дэндүү сайхан болдог ажгуу.

 

                                                                                                                                                          Г.Одонтуяа

 

 

 

 

Ховд аймаг ургацынхаа 50 хувийг хураажээ

Энэ зун хур бороо ихтэй, зуншлага сайхан болж өнгөрлөө. Энэ хэрээр ургац арвин байж, өнөөдрийн байдлаар нийт ургацын 50 хувийг хураасан байна.

Үр тариа 23,8 га- гаас 30 тонн

Буудай 3 га- гаас 3,6 тонн

Төмс 195,2 га- гаас 2720 тонн

Хүнсний ногоо 265,2 га- гаас 3521,3 тонн

Тэжээлийн ургамал 165 га- гаас 471,6 тонныг тус тус хураан авсан гэж ХХААЖДҮГ-аас мэдээллээ.

 

                                                                                                                                                          Г.Одонтуяа

 

 

 

 

Сутай хайрханы цагаан салхины амьсгалаар...

            Orgild 06Сураг мэт алсын хөх униар дунд хавийн уулсаа дэрлэж дүнхийн цайрах Сутай хайрханы цагаан салхины амьсгалаар бодол сэтгэлээ илбүүлсээр Ховд хотынхоо төвд дөрөө мултлав.Ёстой л “мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй” тэрхүү дагшин оргилын

Монголын Швецайрь гэгдэх Хөвсгөл нутгаар зочилогтун!

hubsgulХөвсгөл аймгийн байгалийн тогтолцоо ард иргэдийн эртнээс уламжлан ирсэн түүх соёл зан үйл болоод ахуй амьдралын талаарх өөрийн мэдлэг дээр үндэслэж холбогдох материал цуглуулан газарзүйн шинжлэх ухаанд тулгуурлаж дүн шинжилгээ хийлээ.Гол зорилго нь Баруун монгол түмэндээ Хөвсгөл аймагт аялахад дөхөм болохын үүднээс мэдээлэл гарын лавлах болгон энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэгээ та бүхний өмнө дэлгэн барьж байна.

Гайхамшигт бадамлянхуа цэцэг

Зуны өглөө эрт Хар Ус нуурын эргээр очвол ус цэцэглэж байгаа гайхамшигт дүр зургийг олж харах болно. Хэрвээ та удаан анхааралтай ажиглах юм бол усны гүнээс дээш гарч буй олон тооны цэцгийн бундууг олж харах болно. Бидний нүдний өмнө өнөөх олон бундуунууд аажмаар дэлгэгдэн манай ардуудын бадамлянхуа хэмээн хүндэтгэн нэрлэдэг бөлбөө цэцгүүд нэг нэгээрээ гарч ирнэ. Энэ бол зөвхөн Хар Ус нууранд л харж болох онцгой сонин содон дүр зураг юм. Нар мандах хүртэл бундуунууд усны мандал дээгүүр хөвж байгаад нарны туяа усны мандалд дөнгөж хүрч эхэлмэгц дэлбээгээ нээж эхэлдэг нь үнэхээр гайхалтай.

Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 3"

Голын харгиаг сонсож уулсын зүүдийг зурсан минь 1. Харуул Алтай хийгээд хязгаар нутгийн өнгө
Бичвэрийн түрүүчид үгүүлсэнчлэн Ховд нутгийн үзэсгэлэнт байгалиар аялан явж, газар бүрийн өвөрмөц онцлог, сүр хүч, ховор үзэсгэлэн,

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ