-Агаарын бохирдолтой тэмцэх дэд хөтөлбөр батлагдана- Хотын доторх саарал тэнгэр, хар утаа, харанхуй манан жилээс жилд нэмэгдсээр. Өглөө ургах нартай уралдан Ховд хотыг бүхлээр нь бүчээд авах харанхуй утаанаас Ховдчууд хэзээ салах юм бол гэж хэн хүнгүй амны уншлага мэт хэлнэ. Жил ирэх бүр нэмэгдэж буй утаанаас салж чаддаггүй юмаа гэхэд нэмэгдүүлэхгүй байх тухай бодох ёстой байх. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Агаар бохирдуулах эх үүсвэрийн тоо тооллогын дүнгийн талаар ЗДТГазрын хурлын зааланд холбогдох алба болоод мэргэжилтнүүдийн хамтарсан хурал болж Ховд аймгийн Агаарын бохирдлын эсрэг тэмцэх дэд хөтөлбөр боловсруулахаар ажлын хэсэг томилогдлоо.
БАЙГАЛЬ БА АСУУДАЛ
Elit Nullam pellentesque vitae Nulla eget Sed eget sed adipiscing accumsan. Tincidunt felis non amet et eu Nulla egestas cursus accumsan condimentum. Tincidunt accumsan tincidunt dolor pellentesque accumsan Nullam convallis egestas nunc quis. Mauris Suspendisse at pretium ac Aenean faucibus Morbi convallis pharetra et. Sed ut sed Vestibulum ut elit congue convallis massa ante consectetuer. Curabitur non Phasellus cursus et Vestibulum enim lorem.
Утааны асуудалтай уг нь аль эрт тэмцэх байсан юм
- 2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 21:50
- Үзсэн: 549
Яг одоо зогс - цөлжилт дэргэдүүр чинь урагшилж байна ...
- 2011 оны 6-р сарын 18, Бямба гариг, 18:46
- Үзсэн: 883
Жилээс жилд цаг уурын өөрчлөлт улам улмаар мэдрэгдэж зундаа гандуу, өвөлдөө хэт хүйтрэх нь элбэгшив. Тэр дундаа алслагдсан баруун бүс нутагт гэдэг утгаараа Ховд аймагт маань хүн амын нягтрал төдий их биш ч байгаль орчин, газар дэлхийн “доройтол” таагүй үзэгдэл бусад хүн ам төвлөрсөн томоохон суурин бүхий газраас ялгалтгүй болсон нь сэтгэл эмзэглүүлнэ.
“Газрын гарц гандуу, гадаах мал зутруу” гэдэг үгийг хэлэхээс ч цэрэвдэг байсан өвгөдийн үг өдгөө жирийн л нэгний хэлэх үг, хийсэн үйлдэлийн бодит жишээ болсоор.
Ховд хотын иргэд хойч үеэ усгүй үлдээх нь...
- 2010 оны 12-р сарын 16, Пүрэв гариг, 20:41
- Үзсэн: 510
“Ус чандмань эрдэнэ” гэж энэ үг хэзээнээс л хэн хүний амны хэвшил байсаар ирсэн. Гэтэл түүний үнэ цэнийг бид ой тойндоо тогтоож ухамсарласан байдаг болов уу. Өвөг дээдсийнхээ нандигнан хайрлаж ирсэн тэрхүү чандмань эрдэнийг өнөө цагт бид дэндүү хайр гамгүй хэрэглэсээр усны хомсдол үүсэхэд хүрсэн.
Голын харгиаг сонсож, уулсын зүүдийг зурсан минь "цуврал 5"
- 2010 оны 12-р сарын 03, Баасан гариг, 17:52
- Үзсэн: 850
1. Үенчийн хавцал дахь нэгэн өдрийн хөрөг
Замд Таригын голын ойролцоо намаржиж буй Үенч сумын Нарийн гол багийн малчин Б.Доржынд бууж цаг, мал, нутаг буурь, тэнгэр газрын ааш аягын талаар ярилцав.
Өнгөрсөн өвөл, хаврын зуднаар эднийх 900 гаруй малтай Нарийн голын өвөлжин гэдэг газар нутаглан цагийн хахирыг барагтаахан давжээ. Тэрээр айлуудын нэлээд хэсэг нь малынхаа 50-аас илүү хувийг алдсан байхад энэ багийнхан харьцангуй гайгүй.