Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин

БАЙГАЛЬ ОРЧИН

Залуучууд Буянт голоо цэвэрлэлээ

Ховд аймгийн Залуучуудын холбооноос санаачилга гарган 2014 оны 04 сарын 26-ны бямба гарагт “Цэмцгэр – Ховд” уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг Ховд Их Сургууль, Ховд Хөгжил Политехник коллеж, Хөдөлмөрийн хэлтэс, Хар нуур- Ховд голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, Эрч хүч ОНӨҮГазар, Хотын захирагчийн ажлын алба зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэхүү уриалгад нийтдээ 3000 гаруй оюутан залуус хамрагдаж Буянт гол орчмоо хогноос нь салгалаа.

Цэвэрлэгээг Улаан богочийн Рашаанаас дээш Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим – Ус” ОНӨҮГазрын 5-н худаг хоорондох, Их бага голын хооронд гэсэн маршрутын дагуу хийсэн юм.

Г.Одонтуяа

“Хархираа, Түргэний уулс дээгүүр Хан Тэнгэрийн гэрэл цайрна”

-    “Монголын уулчдын нэгдсэн алпиниад – 2013” -ын тухай тэмдэглэл -

Harhiraa aviralt 01Зэлүүд уулын мухарт нэвсийтлээ цасанд дарагдсан дан майхнуудын орой цухуйж, үүр шөнийн заагаар үүргэвч сэлтээ үүрсэн уулчдын баг цас чахруулан алхсаар замд гарна.
Цавчим цавчим оргилуудынхаа хормой биеийг хучсан, мөсөн хучлага доороос уулын гол харгиатан урсаж, урин цагийн аяс дулаан уур амьсгал зонхилох нь энд нэгэнтээ найртай улирал эхэлснийг илтгэвч,  яагаад ч юм өвлийн тэсгим цагаас өөрцгүй мэт санагдана.
Ер бусын сүрлэг хийгээд нэг л нууцлаг, анир чимээгүй ноёлсон эл газарт хөл тавимагц л энэ нутагт төрж өссөн нэгэн найрагчийн (М.Уянсүх)
“Хүйтэн балар уулс минь хүдэн дундаа  төөрнө     
Хүчирхэг дөрвөн Ойрадууд зүрхэн дотроо уйлна

Ховдын уулчид шинэ зам нээж Сутай хайрханы оргилд гарлаа

abiralt4Ховд аймгийн уулчдын баг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөртэй ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандууллаа. Уулчид маань энэ оргилд өөрсдийн санаачлагаар авирсан бөгөөд урьд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ маршрутыг нээж чадсанаараа онцгой амжилтыг авч ирэв. Сутай хайрханы оргилд уулчид олон удаа авиралт

“Мөнгөлөг шагшуургын” чимээ тэнгэрийн хаяанд сонсогдоно

mungun-shagshuurga-Цас мөсний баяраас хийсэн сурвалжлага -Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэхэд торох бараагүй цагаан далай мэт цайраад, тэнгэрийн хаянд уусан алдарч одно.  Төв сууринаас очсон бидэнд рашааны ундрага мэт цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, алсын барааг ширтэхэд бие сэтгэлийн алжаал тайлагдан, гайхалтай сайхан амралт болох ажээ.Хаврын сар гарч жаврын эрч уярсан ч Хар ус нуурын мандал “хэрэлсэн ноос” шиг нимгэн цагаан цасаар өнгөлсөн мөсөн хучлагаа хөдрөөстэй. 

Органик монгол хөтөлбөрийн төслийн шалгаруулалт эхэллээ

Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлье уриан дор үндэсний органик ба ногоон брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буй хөтөлбөрийн 2012 оны төслийн шалгаруулалт эхэллээ.

-           Хэрэв та органик ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол

-           Өөрийн бүтээгдэхүүнээ бүс нутгийнхаа брэнд болгож сурталчлан таниулахыг зорьж яваа бол

-           Бизнесээ хөгжүүлж аймаг орон нутгийнхаа болон үндэсний органик ба ногоон брэнд болгохыг хүсч байгаа бол бидэнтэй хамтран ажиллаарай.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн төсөл болон анкетийг 3-р сарын 5–аас 30-ыг дуустал аймгийн Худалдаа аж үйлдвэрийн Салбар танхимд авна. Төслийн шалгаруулалт: 4-р сарын 1-10-нд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ХАҮТанхим болон доорх утсаар лавлана уу. 99156880, 96444118


Ховд голын сав газрын зөвлөл Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд

khovd-sab copyХовд голын сав газрын зөвлөлөөс саяхан Баян-Өлгий аймгийн  “Баяннуур сумын усалгаатай газар тариаланд усалгааны хэмнэлтэт хэрэглээ бий болгоход талуудын оролцоо” сэдэвт уулзалт зорион байгуулав. .Хар нуур-Ховд голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд өмнө нь Ховд гол болон  бусад цутгал голын усны нөөцийг зохистой ашиглах Баяннуур сумын усалгаатай газар тариаланд усны хэмнэлтэт хэрэглээ би болгоход чиглэгдсэн санал зөвлөмжийг орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудад хүгүүлсэн юм. Баяннуур суманд болсон уулзалт нь дээрх ажлын үргэлжлэл бөгөөд бэлчээр,

Сүүлийн зургаан жил мөнх цаст уулны мөсний хэмжээ мэдэгдэхүйц нимгэрчээ

taban-bogdХовд гол нь Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч 516км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд голын сав газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Буянт нийт 14 сумдын нутгаар дайран урсдаг. 2007 оны тооллогоор Ховд голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Баян-Өлгий аймгийн нутагт 313 гол, 1215 нуур тоологдсноос 179 нуур, 21 гол горхи, 73 булаг шанд ширгэсэн байна. Ховд голын эх орчимд байгаа хүндрэл бэрхшээлүүд үндсэндээ Ховд голын эх авдаг Даян, Хотон, Хурган нуурын орчимд 1970-1988 он хүртэл хөрөө рам ажиллаж олон жил ихээхэн хэмжээний мод бэлтгэж байсны улмаар

"Алтан намар-2011"

altan-namar“Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохиогдож буй “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 420 гаруй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуй нэгжүүд оролцлоо.Үзэсгэлэн худалдаанд 730 тонн төмс, 475 тонн хүнсний ногоо, 50,000 ширхэг жимс, жимсгэний суулгац, даршилсан ногоо 7750, чимэглэлийн мод 3000 ширхэг, зөгийн бал 1,2 тонн, байгалийн жимс жимсгэнэ 2,5 тонн, эмийн ургамал 10 кг худалдагдаж нийт 1,533,250,000 төг борлуулалт хийгдсэн байна.Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд нийт 15 аж ахуйн нэгж 30 гаруй төрлийн техниктэйгээр үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр техникийн зөвлөмжийг 140 гаруй иргэнд, зоорийн аж ахуйн талаар 80 гаруй иргэнд, ногоо нөөшлөх арга, жимс, жимсгэнэ тариалах зөвлөмжийг 50 гаруй иргэнд өгч ажиллалаа.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ