Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Технологи

Технологи

Хүнд машин механизмын оператор мэргэжлээр анх удаа 29 мэргэжилтэй ажилтныг бэлтгэжээ

Hund mehanizmiin simulyator laboratori 03

Танхимд сууж байгаад хүнд машин механизмуудыг бүрэн хэмжээгээр ажиллуулж, жолоодож сурах бололцоо нээгдсэний үр шимийг өнгөрсөн 2012 онд 29 төгсөгч хүртэж, энэ төрлийн мэргэжил ээзмшиж төгсчээ.

Танхимд сууж байгаад уул уурхай, зам барилгын үйлдвэрлэлийн нүсэр том машин механизмуудыг жолоодож ажиллуулж сурна гэж юу байхав дээ хэмээн уншигч та гайхаж магад. Гэтэл орчин үеийн технологийн дэвшлийн үр дүнд ийм боломж нээгдэж, бүүр манай мэргэжлийн үйлдвэр сургалтын хөтөлбөрт биеллээ олсон байна.

Танхимд суурилуулсан симулятор буюу сургалт дадлагын електрон төхөөрөмж дээр суралцагсад дадлагажиж, 5 төрлийн хүнд машин механизмийг жолоодож ажиллуулж, үйлдвэрлэлийн орчинд ажиллаж байгаатай яг адилхан даалгаврууд гүйцэтгэнэ.

Hund mehanizmiin simulyator laboratori 02                 Ингэснээр бараг л үйлдвэрлэл дээр ажиллаж дадлагажсантай ялгаагүй хэмжээнд суралцаж чадна гэсэн үг.

“Ховд” политехник коллежид 2012 оны 2-р сард АНУ болон Монголын Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар энэхүү лабораторийг байгуулж өгсөн ба тухайн оныхоо намар шинэ ангид элсэлт авч 29 суралцагчийг ийнхүү амжилттай сургаж, төгсгөсөн тухай мэргэжлийн багш Д.Дамдинсүрэн, С.Ширбазар нар ярьж байна.

Төгсөгчид нэг жилийн хугацаатай суралцаж, тухайн мэргэжлээр 2, 3, 4 дүгээр зэргийн үнэмлэх авах боломжтой ба бульдозер, эксковатор, скрепер, хүнд даацын өөрөө буулгагч, хүнд даацын дугуйт ачигч гэсэн 5 төрлийн механизм дээр бүрэн хэмжээгээр ажиллаж сурдаг байна.      

Hund mehanizmiin simulyator laboratori 01

Суралцагсад танхимд ийнхүү технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл дээр тулгуурласан лабораторийн орчинд суралцаж, мэргэжил эзэмшихээс гадна тухайн төрлийн машин механизмуудийг үйлдвэрлэлд хэрэглэдэг аж ахуйн нэгж комданиуд дээр хавар 4 сараас 6 сар хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийж, чамлалтгүй сайн туршлагаждаг тул төгсөөд ямар ч газар шууд ажиллах бүрэн боломжтой ажээ.

Өнгөрсөн хавар төгссөн анхны төгсөгчдийн хувьд Ховдын АЗЗА, Алтайн зам, Тулга, мөн Увсын АЗЗА компаниуд дээр үйлдвэрлэлийн дадлага хийсэн байна.

Хүнд машин механизмын оператор мэргэжлийн анги маань 2013 – 2014 оны хичээлийн жилд 30 суралцагчтай хичээллэж байгаа юм байна.

Нэг үеийг бодоход манайд үйлдвэрлэлийн орчинд ажиллах мэргэжилтэй ажилчдын нөөцийг бэлтгэх бааз суурь бүрэлдэж эхлэж байгаагийн нэгэн жишээ нь энэ ажээ

 

                                                                                                                                                                                                                                                 Г.Мөнх

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сургалт, дадлагын хүрээнд......

 

Kollej Tsendsuren 01

Kollej Tsendsuren 03Ховд Политехник коллежийн хөдөө аж ахуйн тэнхмийнхэн сургалт дадлага, эрдэм шинжилгээ туршилтын талбай дээрээ Агротехник, хүнсний ногооны фермер, Трактор машинчийн ангийн суралцагчдыг дадлагажуулахын зэрэгцээ газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулдаг.    

Тухайлахад энэ намрын сургалт үйлдвэрлэлийн дадлагаар Арван мянгатад байрлах жимсний 4 га талбайд чацаргана, яст жимс, үхрийн нүд зэрэг жимс тариалж үхрийн нүд 136 кг, чацаргана 57 кг –ийг, Буянт суманд байрлах жимс болон хүнсний ногооны 32 га талбайд хүнсний ногоо, овъёос, хөх тариа арнитик тариалж, овъёос 3 тн, хөх тариа 3тн, төмс 9тн, манжин 2тн, лууван 5тн, арнитик 32О кг –ийг хураан авчээ.

Эдгээр ажлын С.Ширбазар, М.Мөнхжаргал нараар удирдуулсан Агротехникийн 2-р ангийн оюутнууд, Хүнсний ногооны фермер, Трактор машинчийн ангийн суралцагчид хавар, намрын сургалт үйлдвэрлэлийн дадлагаараа хийж гүйцэтгэсэн байна.


 

Цахимтоль

 

 


УИХ-ын дарга “Цахим -Эко ном” уншихыг уриалжээ

123456658

Жил гаруйн өмнө Монголд нэвтэрсэн ухаалаг төхөөрөмжүүд дээр уншдаг цахим номыг УИХ-ын дарга З.Энхболд цахим хуудсаараа дамжуулан ихэд олзуурхжээ. Байгаль орчинд ээлтэй энэхүү цааснаас татгалзсан цахим ном давуу тал ихтэй болохоор уншигч, хэрэглэгчдийнх нь тоо ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа ажээ. Цаг хугацаа хэмнэхээс эхлээд хүргэлтийн үйлчилгээний хөлс төлөхгүй гээд орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийн шийдлээр хийгдсэн уг номыг Мөнхийн үсэг группийн ВиЭсЭм ХХК-ийн IT инженер залуус бүтээжээ. Ухаалаг гар утас, Ipad, Iphone таблеттай хэнбугай ч az reader гэсэн аппликейшнийг суулгаад www.bookstore.mn сайтаас хүссэн номоо татаж авч уншиж болох юм байна.  

                                                                                                                                                         Г.Ганаа      

Цахим ном хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байна

tsahimnomМанай улсад анхны цахим номыг Мөнхийн үсэг группын ВиЭсЭм компанийн залуус зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Гэвч жил ч болоогүй энэхүү богино хугацаанд цахим ном хэрэглэдэг монголчуудын тоо хурдтай өсч 80 мянгад хүрчээ. Ялангуяа алс хол гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын хувьд хэдхэн минутын дотор хэрэгцээт номоо худалдан авдаг болсон байна. Мөн орон нутгийн уншигчдын

Утас цэнэглэхэд цахилгаан шаардлагагүй

Гар утасны цэнэг дуусчихаад цэнэглэгч, залгуур хайн сандардаг цаг түүх болон үлдэх нь. Сөүлийн эрдэмтдийн бүтээсэн түүхэн дэх хамгийн сонирхолтой нээлт хэмээн онцолж буй төхөөрөмж хэрэглэгчдэд гар утасны шинэ эринийг авчирч байна. Тус хотын Сункюнкваны их сургуулийн эрдэмтдийн баг дуу

Интернэтээр үнсэлцэнэ

Бие биеэсээ хол байгаа хосууд цахим ертөнцийн гайхамшигт боломжийг ашиглан үнсэлцэх боломжтой боллоо.

Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн зохион бүтээгчдийн бүтээсэн алсын зайд үнсэлт дамжуулах чадвартай багаж ийм бололцоог олгох аж.

Шинэ төхөөрөмж харагдах байдлаараа дээрээ жижиг сэртэнтэй дөрвөлжин хайрцагтай төстэй бөгөөд компьютерт холбогдон ажиллах юм байна.

Багажны дээд талд байрлах хуванцар сэртэнг амандаа үмхэн хэлээрээ эргүүлэхэд нөгөө хос нь уг хөдөлгөөнийг тэр хэвээр нь хүлээж авах гэнэ.

Тамхичдад зориулсан электрон янжуур

Электрон янжуур нь дахин цэнэглэгдэх зайгаар ажиллаж, ууршилт бий болгодог бичилтехнологийн  өндөр зэрэглэлийн шинэ нээлтийн бүтээл ажээ.
Испани улсад 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлснээс хойш электрон янжуурын борлуулалт 200 хувиар өссөн байна.

Мах шулдаг робот бүтээгджээ

robotMayekawa Electric компани HAMDAS-R хэмээх яс өвчигч робот зохион бvтээжээ. Тус робот нэг цагт 500 ширхэг гахайн гуяыг яснаас нь салгах хvчин чадалтай юм байна.

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ