Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ

Эдийн засаг

Өрийн тааз 670 тэрбум төгрөгөөр өсч байна

670 saya

Төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл 2015 оны төсвийн тодотголыг бодитой хийж чадаагүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Ямар асуудлууд дээр эсрэг байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Шинэ оныг зарим яам төсөвгүй угтаж байна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Монгол Улс анх удаа төсөвгүй яамдуудтай онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлд­вэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж байхгүй. Уг нь оны өмнө тодотголоо хийх ёстой байсан. Энэ оны төсөвт Эрчим хүч, уул уурхайн яам гэж байгаа болохоос Уул уурхайн яам, Эрчим хүчний яам гэж тусдаа байхгүй. Яамдын нэрийг өөрчлөх юм бол төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх ёстой. Учир нь сайдын багц дандаа сайд нар яамдын нэрээр байдаг. Тиймээс эдгээр яам  өнөөдөр яаж санхүүжилтээ авч байгааг мэдэхгүй байна. Нэг бол хууль зөрчиж олгож байгаа байх. Аж үйлдвэрийн яамны тухайд ор тас төсөвгүй байх жишээтэй. Хэтэрхий улстөржилтөндөө халуураад төсөвгүй яамдтай манай улс анх удаа шинээ оноо угтлаа.

-АН, МАН өрийн таазыг нэмэхгүй гэдэг дээр зөвшилцсөн. Гэтэл одоо асуудал өөрөөр эргэж байх шиг байна?

-2015 оны төсвийн тодотгол дээр зарим зүйлийг онцлон хэлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, өрийн таазыг нэмсэн. Өрийн таазаа нэмэхгүй, улс эх орноо өрөнд орууллаа гэж байсан хүмүүс 2015 онд өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэлээ. 2016 онд 65, 2017 онд 60 хувь. Тэгэхээр улсаа өрөнд оруулж байгаа гэдэг асуудлыг ярьсан хүмүүсээс эргээд асуух хэрэгтэй. Яагаад  өрийн таазыг нэмсэн талаар нь. Өмнө нь өрийн таазыг л нэмэх юм бол улс орон сүйрлээ гэж байсан. Үүнээс үүдээд аль аль талдаа хариуцлагыг нэхдэг баймаар байна. Өөрөөр хэлбэл, өрөнд оруулах асуудал сайдын суудлаар солигддог гэсэн товчхон ойлголт байна. Мөн төсвийн тэнцлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр хувь байхыг өөрчилсөн. 2015 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байна гэсэн. 2016 онд дөрөв, 2017 онд гурван хувь байна гэнэ. Ингээд төсвөө дордуулсан хэлбэр рүү орлоо. Уг нь хамтраад энэ бүх нөхцөл байдлыг сайжруулаад явна гэж  бодож байсан. Харамсалтай нь эдийн засаг, төсвөө муутгах хэлбэр рүү явж байна. Төсөв дээр өөр нэг сонин зүйл харагдаж байгаа. Нэгдсэн төсвийн орлого 905 тэрбумаар буурсан. Улсын төсвийн орлого 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн. Уг нь нэг их наядыг хасна гээд баахан таналт хийсэн. Тухайлбал, Төрийн албан хаагчийн цалингийн нэмэлт 234 тэрбум төгрөг байхгүй болсон. Төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан урамшууллуудыг бүр  байхгүй болгож байна. Засгийн газрын хэмжээнд урамшууллын хэмжээг тогтоож байна гэсэн байдлаар өөрчлөх санал оруулж ирж байгаа. “Оюутолгойг”-оос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэдийнхээ орлогоос авдаг, иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байна.

-Хөрөнгийн татгварыг шинээр авна гэсэн үү?

-Хөрөнгийн татвар гэж бий болгож байгаа. Хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг нэмнэ гэсэн үг. Ядарч, хямарч байгаа үед иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж нэг улс төрийн хүчин саяхан хэлсэн дээ. Үүнийг ч гэсэн тэднээс асуух хэрэгтэй.

-Хямралаас гарах хамгийн оновчтой арга юу байна вэ?

-Компаниудаа тогтмол ажилтай байлгаж, улсын төсвөөс өгөх мөнгөө өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид орлоготой болж байж, татвараа төлнө. Ийм энгийн зарчим байх ёстой. Гэтэл компаниудаа ажилгүй болгож өрөнд орж байна. Өрийн тааз гэхэд 670 тэрбумаар өсч байгаа.

Д.ЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Миний инфляцияг л “Мугабе” гуайнх шиг....

lad9rl581-300x206

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэг гэсэн албан ёсны баримт байна. Энэ нь үнийн индекс гэдэг юмыг гаргахад тустай юмбайх. Би гэдэг хүн нэг том сагстай, дотор нь 329 бараа үйлчилгээ хийчихсэн сууж байгаа нөхөр байх нь. Бас буурсан инфляцитай шинэчлэлийн Засгийн газрын тооллогод нь багтаад байдаг.

Статистикийн алба гэдгийн гаргасан мэдээний дагуу хэрэглээний үнийн улсын индекс нь наадамласан үед буюу долдугаар сард 0,1 хувиар, оны эхнээс 4,9 хувиар, өмнөх жилийн мөн үеийнхээс 8,3 хувиар өсчээ. Ингэж нөгөө инфляци гэдэг “мангас” өсөн томорчээ.

Улс ч яах вэ, мангастай байлдаж байгаа болохоор “хүнс, бараа, ус, ундаа”, “орон сууц, ус цахилгаан, түлш”гэх мэтээр бүлэглэж байгаад нэг нь нөгөөдөө нөлөөлснөөс ийм юм болчихлоо, “Яг энүүхэндээ гэхэд галзуу эм Бумаа, орос эмч хоёроос л боллоо” гэдэг шиг тайлбар тавиад л сууж байх юм.

Харин надад тайлбар тавих сагс гэдэг зүйл бий билүү? Эхлээд сагстай болье. За, тэгээд л сагсандаа хэрэглээгээ хийгээд байдаг хэрэг. Одоохондоо сагс хоосон учир тэг үнийн индекстэй. Тэг бараа, үйлчилгээтэй. Бүлэглээд ч яах вэ. Бүтэн гутал байна. Хүн болсон хойно, хэдэн бүтэн цамц, өмд байгаа. Дахиад ч хэдэн жилээ даах учраас “Хувцас, бүс бараа, гутал”-аа хаслаа. Бас дээр нь гэр ахуйн тавилга, бараагаа хаслаа. Телевиз шатчихвал, үүнийг шинээр авч үзэх л байх. Ажил ойрхон. Явганаар таваргаад байх учир тээвэр ч хэрэггүй. “Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ ”одоохондоо хэрэггүй, дулаалаад л туугаад байя. Гэхдээ?! Ингээд л заавал хэрэгтэй зүйлээ сагслаад эхэлье.

“Хүнс, бараа, ус ундаа ”хэрэгтэй. Килограмм мах өнгөрсөн оны хавар 5000 төгрөгийн үнэтэй байсан ч зунаас нэмсээр байгаад одоо 7000. Миний хэрэглээний махны үнэ 50 хувиар өсч, авдаг хэдийн минь 30 хувьтай тэнцлээ. Муу зуршилтай этгээдийн нэг учраас өдрийн хэрэглээний нэг хайрцаг тамхиа сагслав. 700 төгрөгийн “хямд” гэх тамхийг одоо“ лангуун доороос ”муу зуршилтнуудад 1600 төгрөгөөр зарж байна. Үнийн өсөлт бараг 2,5 дахин. Сард сайндаа л хоёр лонх архи авлаа гэвэл үнийн өсөлт нь дөрвөн лонхтой тэнцэнэ. Гурил ногооны үнэ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн. Харин үйлчилгээ байхгүй учир өсөлт тэг. Энд худал залчихшиг боллоо. Өдрийн хоолыг орлох зоогийн газрын хуушуур бууз бараг нэг дахин жижгэрсэн хэдий ч үнээ нэг дахин нэмсэн байгаа. Бааранд амралтын өдөр суувал үйлчилгээний зардлын инфляци маань бас л 2-3 дахин нэмэгдчихнэ.

Миний хэрэглээний сагсанд орсон бараа бүтээгдэхүүн цөөн ч миний инфляци Мугабе гуайнх шиг гэхээр. Авдаг хэд маань хэвээрээ, надад Мугабе шиг сан хөмрөгтөө хуримтлал үгүй. Гайхалтай үйлчилгээ, гайхалтай барааны сагсыг телевизийн дэлгэцнээ ширтэн суугаа Ш.МЯГМАР өөрийн сагстай болоод Н.Алтанхуягийн гарыг харахаа болив. Гэхдээ хишиг тараавал авалгүй яахвэ. Миний хувийн инфляци гурван оронтой болсон юм чинь.

 

                                                                                                               Бэлтгэсэн: Ж.Саруул

2013 оны аймгийн төсвийг тодотгож, санхүүгийн боломжийг хязгаарлав

Цаг үе – Нийгэм

-           Аймгийн ИТХ-ийн ээлжит бус хуралдааны тухай -

1451989 413532672106589 968605402 n

Энэ сарын 13-нд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн 2013 оны төсөвт хийгдсэн тодотголыг хэлэлцэж батлав.

Улсын болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт хангалтгүй биелж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ний 2 хувиас хэтэрэхгүй байх бодлого алдагдсан тул ийнхүү төсөвт тодотгол хийх шаардлагатай болжээ.

Манай аймгийн хувьд орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 13 хувиар, үүнээс татварын орлого 16,7 хувиар, хөрөнгийн орлого 73 хувиар тасарч, орон нутгийн төсвийн өр өмнөх оныхоос 176.7, авлага 44.8 сая төгрөгөөр нэмэгдсэн зэрэг нь төсвийг тодотгох зайлшгүй үндэслэл болж байгаа ажээ.

Улсын нэгдсэн төсөвт хийгдсэн тодотголоор орон нутгийн төсвийн орлогыг 1012,5 сая, зарлагыг 1088,4 сая, ОНХС-ын санхүүжилтийг 1585,8 сая, орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлгийг 350,0 сая, санхүүгийн дэмжлэгийг 76,0 сая төгрөгөөр тус тус бууруулахаар баталсан байна.

Тиймээс энэхүү чиглэлийг удирдлага болгон аймгийн ИТХ-аар орон нутгийн төсвийн орлогыг 602,0 сая, сумдын төсвийн орлогыг 0,2-28,6 сая, аймгийн төвлөрсөн төсвийн орлогыг 784,2 сая төгрөгөөр Боловсролын салбарын зардлыг 350,0 сая орон нутгийн төсвийн зарлагыг 814,6 сая төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг, 634,8 сая, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг 951,0 сая төгрөгөөр, улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардлыг 25632,7 сая төгрөгөөр тус тус хасаж баталжээ.  

Ийнхүү 2013 оны төсөвт хийгдсэн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөө ихээхэн шахуу батлагдаж байгаа тул, орлогыг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, тасарч буй орлогыг өөр нэр төрлөөр нөхөх арга хэмжээ авч, зарлагын эх үүсвэрийг бүрдүүлэх, байгууллагын дотоод томилолт, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, шагнал урамшил, нэг удаагийн тэтгэмж, сургалт семинар, ном хэвлэл авах болон урсгал засварын зардлаас хэмнэлт гаргах, төсвийн хөрөнгөөр дайллага, цайллага хийх, баяр ёслолыг үрэлгэн тэмдэглэхийг зогсоох, дутагдаж буй зардлын нэр төрөлд судалгаа хийж, шалтгааныг тогтоох, сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах замаар оны эцэст өр авлагагүй гарах зорилт дэвшүүлсэн байна.

Төсвийн тодотгол хийгдсэнээр төсвийн байгууллагууд зарлагаа бууруулж бүсээ чангалахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлууд ч зогсонги байдалд орох нь. Тухайлбал манай аймагт хэрэгжиж буй 31 төсөл арга хэмжээний 25632,7 сая төгрөгийн санхүүжилтийг хассан тухай дээр үгүүлсэн.

Хэдийгээр төсвийн орлого зарлага бүхэлдээ ийнхүү хасагдаж байгаа хэдий ч зарим нэр төрлийн зардлууд нэмэгдсэн бололтой. Үүнд төсвийн байгууллагуудын шинээр батлагдсан орон тооны зардалд 20,4 сая, ХАА-ны хэлтсийн шатахуун, тоног төхөөрөмжид 7,9 сая, шууд ардчиллын сургалтанд хамрагдсан сумдын дарга нарын томилолтын зардалд 42.6 сая, аймгийн ЗДТГ болон ГИХАЭ албанд суудлын машин авахад 155,0 сая төгрөгийг нэмж тусгажээ. Хуралдааны үеэр ЗДТГ-т суудлын машин авах ямар шаардлага байгааг төлөөлөгчид асууж, шүүмжилж байсан.

Эдгээр нэмэгдсэн зардлуудын зориулалт нэр төрлүүдийг ажиглаад үзэхэд харин ч шаардлагагүй зүйлүүдэд зардал нэмж тусгасан юм шиг санагдаж байгааг уншигчид хянан болгооно бизээ. Хэрвээ зөв бодлого явуулах юм бол төсвийн байгууллагын орон тоо, дарга нарын томилолт зэргийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагагүй баймаар юм гэж зарим оролцогчид, хүмүүс санал бодлоо илэрхийлж байлаа.    

                                                                                                                                                                                    Редакци

  

 

 

 

 

Өртэй Монгол!

Urtei Mongol

Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрч, аюулын улаан гэрлийг анивчуулж эхэлсэн ч Засгийн газар өр тавихаас буцахгүй нь. Ирэх онд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр давшиж эхэллээ. Хэрэв УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин баталбал Монгол Улсын нэг иргэнд ногдох өрийн хэмжээ зузаарна. Одоогоор Монгол Улсын нэг иргэнд ногдох өр 3.4 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнд иргэн таны хэн нэгэнд өгөх өр, арилжааны банкнаас авчихаад төлж чадахгүй байгаа зээл хамаарахгүй юм.

Уг нь хуулиа тогтвортой мөрддөг Засгийн газартайсан бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар гадаад өрийн хэмжээг ирэх онд буулгах ёстой. Тодруулбал, ДНБ-ий 40 хувь руу оруулах үүргийг Засгийн газар хүлээж  байгаа юм. Гэвч өрийн хэмжээг ирэх онд ДНБ-ий 60 хувьд хүргэхээр зүтгэж буй нь өрийг буулгаж чадахгүй гэдгээ илэрхийлж байгаа хэрэг бололтой. Тэгвэл өр тавихын цаад зорилго нь юу вэ? Сонирхвол үнэт цаас гаргахад чиглэжээ. Үнэт цаас бол цаад агуулгаараа өрийн бичиг.

Зөвхөн өнгөрсөн өвөл гадаад зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын хүүгийн өрийг тооцоход жил хүрэхгүйн хугацаанд 108.8 тэрбум төгрөгийг Монгол Улс төлжээ. Үүгээр юу хийж болох байсан бэ? Зарим улстөрчийн тодотгосноор бол 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгийг салхинд хийсгэлээ гэж хэлж болох аж. Харин Монгол ингэтлээ баяжчихсан орон уу, үгүй шүү дээ.

Иргэн бүр нь өртэй шахам амьдарч буй. Дотоодын зээлээ аваад үзье, хотынхон нь 20 жилийн хугацаатай орон сууцны зээлтэй, малчид нь малаа барьцаалан 3-4 сая төгрөгийн зээлтэй сууж байгаа бол ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Эмч, багш, цахилгаанчин гээд төрийн албанд хамаарах бүх хүн цалингийн зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдралаа чирч явна. Хувийн секторт ажиллагсад ч ялгарах зүйлгүй. Хэрвээ “Чингис бонд”-ын хүүнд төлсөн 108.8 тэрбум төгрөгийг Монгол иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад, үгүй ядахдаа зээлээр амьдарч байгаа иргэддээ нэг удаагийн дэмжлэг болгоод өгчихсөн бол харамсах юм үнэндээ алга.

Гэтэл улсаа өрөнд унаган, унаган босгосон 1.5 тэрбум ам.доллараар Шинэчлэлийн Засгийн газар юу хийв. Ерөнхийлөгчийн урьдчилсан сануулсан шиг 1 төгрөг зараад 2 төгрөг олох төсөлд зарцуулж чадсан уу. “Гудамж” төслийг нь аваад үзье, нийслэлийн хэмжээнд 33 уулзвар баригдсанаар авто машины түгжрэл буурна гэх “үлгэр”-ийг сайд Н.Батбаяр өвөл ярьж байв. Арав гаруй уулзвар өргөтгөсөн байтал яагаад түгжрэл саарахгүй байгаа юм бэ. Тэр тусмаа 1 км замын өртөг 530 сая төгрөг байхад нэг уулзварын өргөтгөл яагаад 3-5 тэрбум төгрөг байна вэ. Ямар их мөнгө иддэг өргөтгөл вэ. Ийм байхад сайд нь “Чингис бонд бол өр биш, төлж чадахгүй байгаа зээлийг өр гэдэг юм” хэмээн инээж суугааг юу гэж тайлбарлах вэ. Дамшиглал уу, эсвэл бүр тэрэндээ тулчихсан тэнэг үү.

Тэр тусмаа 1.5 тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг таван жилийн дараа төлөх бол 1 тэрбум ам.долларыг дараагийн таван жилд төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж буй. Тэр хүртэл “Чингис бонд”-ын хүүнд Монгол Улс хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг төлөх бол… Бодохоос ч аймаар. Ийм байж, гадаад өрийн хэмжээгээ дахин нэмж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх гээд явж байгаа энэ Засгийн газарт Монголын хувь заяаг боддог сайд байна уу гэж асуумаар байна.

Бас нэг өртэй холбогдох асуудлыг мартах нь, Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд 2013 оны тавдугаар сарын 23-нд Монгол Улс 8.3 их наяд төгрөгийн өртэй гэж гарсан байсан. Харин саяхны Засгийн газрын мэдээллээр аравдугаар сарын байдлаар өр 10.3 их наяд болж өссөн харагдсан. Тавхан сарын хугацаанд өр гэв гэнэт 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэний цаад шалтгаан юу болохыг ард түмэндээ тайлбарлах цаг болсон юм биш үү.

Мөн УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон юм бол, Засгийн газрынхаа атганд орчихоогүй юм бол Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд чанга гараар хандах цаг болж. Тэр тусмаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэвээр мөрдөх талд УИХ шийдвэрээ гаргахгүй юм бол Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 60 хувьд хүрнэ гэдэг бол Грекийн араас алхана л гэсэн үг. 1993 онд орос ах нар Их өрийг цайруулж Монгол хүний нуруу тэнийж байсан, түүн шиг аз дахиад тохионо гэж үү. Би лав өрөөс айж байна.

Г.ДАРЬ (Эх сурвалж Yanaa.mn)

 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд Зээлийн батлан даалтын сан

Монгол Улсын Их хурлаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 10-нд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх зорилт тусгагдаж, санг үүсгэн байгуулах хөрөнгийг олгосноор Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Зээлийн батлан даалтын сан нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тухайн зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Засгийн газраас зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ муу, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн барьцаа хөрөнгө зээл авахад нь хүрэлцэхгүй байдаг тул хөдөө орон нутагт зээлийн батлан даалтыг түлхүү олгох бодлого, чиглэл баримталж байна.

Зээлийн батлан даалтад хамрагдах жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан банкны аймаг, сумын салбар нэгжид хандан хүсэлтээ гаргаж, зээлээ судлуулна. Банк нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн батлан даалтад хамрагдах хүсэлтийг зээл олгох дүгнэлтийн хамт санд ирүүлснээр ажлын 10 хоногийн дотор батлан даалт олгох эсэх шийдвэрийг гаргана.

Өнөөдрийн байдлаар зээлийн батлан даалтын сантай дараах банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. 1.Төрийн банк
  2. 2.Хаан банк \Хуучин Хадгаламж банк орно\
  3. 3.Голомт банк
  4. 4.Хас банк
  5. 5.Капитал банк
  6. 6.Чингис хаан банк

Зээлийн батлан даалтыг дараах нөхцлөөр гаргана. Үүнд:

  • Батлан даалтын хэмжээ: Нэг зээлдэгчид тухайн зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргана.
  • Нэг батлан даалтын дээд хэмжээ 250.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
  • Батлан даалтын төрөл: Зээлийн батлан даалтыг эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн 3 төрлөөр гаргана.
  • Батлан даалтын шимтгэл: Батлан даалтын шимтгэлийг авах зээлийн дүнгээс бус батлан даалтын дүнгээс тооцож, 1 хүртэл жилийн хугацаатай зээл авбал 1%, 1-2 жилийн хугацаатай бол 2%, 2-оос дээш жилийн хугацаатай бол 3%-иар тооцож зээлдэгч төлнө.
  • Батлан даалтын хураамж: Хураамж нь 10000 төгрөг байх ба батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран зээлдэгч төлнө.
  • Батлан даалтын хугацаа: Зээлдэгч банк 2-ын байгуулсан гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна.

Зээлийн батлан даалтын сан нь 2013 оны 8 сарын 31-ний байдлаар барилга, газар тариалан, фермер, гэр ахуйн модон эдлэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 14 иргэн, аж ахуйн нэгжид 3,183,0 сая төгрөгийн зээлэнд 958,4 сая төгрөгийн батлан даалт гаргаад байгаагийн 50 % нь орон нутгийн аж ахуйн нэгж, иргэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэгч зээлийн батлан даалтанд хамрагдсанаар зээл авахад хамгийн их тулгардаг барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж бүрдэх юм.

Тус сангийн дэлгэрэнгүй мэдээллийг сангийн www.lgf.mn цахим хуудаснаас болон 70110057 дугаарын утсаар холбогдож авна уу.

 

 

 

 

 

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд

 

Зээлийн батлан даалтын сан

 

Монгол Улсын Их хурлаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 10-нд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх зорилт тусгагдаж, санг үүсгэн байгуулах хөрөнгийг олгосноор Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Зээлийн батлан даалтын сан нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тухайн зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Засгийн газраас зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ муу, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн барьцаа хөрөнгө зээл авахад нь хүрэлцэхгүй байдаг тул хөдөө орон нутагт зээлийн батлан даалтыг түлхүү олгох бодлого, чиглэл баримталж байна.

Зээлийн батлан даалтад хамрагдах жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан банкны аймаг, сумын салбар нэгжид хандан хүсэлтээ гаргаж, зээлээ судлуулна. Банк нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн батлан даалтад хамрагдах хүсэлтийг зээл олгох дүгнэлтийн хамт санд ирүүлснээр ажлын 10 хоногийн дотор батлан даалт олгох эсэх шийдвэрийг гаргана.

Өнөөдрийн байдлаар зээлийн батлан даалтын сантай дараах банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

1.             Төрийн банк

2.             Хаан банк \Хуучин Хадгаламж банк орно\

3.             Голомт банк

4.             Хас банк

5.             Капитал банк

6.             Чингис хаан банк

Зээлийн батлан даалтыг дараах нөхцлөөр гаргана. Үүнд:

              Батлан даалтын хэмжээ: Нэг зээлдэгчид тухайн зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргана.

              Нэг батлан даалтын дээд хэмжээ 250.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.

              Батлан даалтын төрөл: Зээлийн батлан даалтыг эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн 3 төрлөөр гаргана.

              Батлан даалтын шимтгэл: Батлан даалтын шимтгэлийг авах зээлийн дүнгээс бус батлан даалтын дүнгээс тооцож, 1 хүртэл жилийн хугацаатай зээл авбал 1%, 1-2 жилийн хугацаатай бол 2%, 2-оос дээш жилийн хугацаатай бол 3%-иар тооцож зээлдэгч төлнө.

              Батлан даалтын хураамж: Хураамж нь 10000 төгрөг байх ба батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран зээлдэгч төлнө.

              Батлан даалтын хугацаа: Зээлдэгч банк 2-ын байгуулсан гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна.

Зээлийн батлан даалтын сан нь 2013 оны 8 сарын 31-ний байдлаар барилга, газар тариалан, фермер, гэр ахуйн модон эдлэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж 14 иргэн, аж ахуйн нэгжид 3,183,0 сая төгрөгийн зээлэнд 958,4 сая төгрөгийн батлан даалт гаргаад байгаагийн 50 % нь орон нутгийн аж ахуйн нэгж, иргэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэгч зээлийн батлан даалтанд хамрагдсанаар зээл авахад хамгийн их тулгардаг барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж бүрдэх юм.

Тус сангийн дэлгэрэнгүй мэдээллийг сангийн www.lgf.mn цахим хуудаснаас болон 70110057 дугаарын утсаар холбогдож авна уу.

 

"Их санасан газар ёсөн шөнө хоосон" гэгч болох юм биш биз...?

Baruun bus tuv zah 1-    Ховд хотод шинээр барихаар төлөвлөсөн битүү худалдааны захыг тойрсон зарим асуудлууд -1.    Маргаан мэтгэлцээн ширүүсэх хандлага ажиглагдах болов. Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлага шинэчлэгдсэнээс хойш төлөвлөн хэрэгжүүлж эхлээд буй зарим томоохон ажлуудыг дагаж, маргаан мэтгэлцээн ч тасрахгүй байна. Үүний нэг нь аймгийн төвд шинээр битүү худалдааны зах барихтай холбоотой асуудлууд юм.
    Цагаан сарын дараахнаас буюу өнгөрсөн хоёрдугаар сараас

Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав

Ur dungiin gereeӨнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан сумдын удирдах ажилтнуудын сургалт зөвөлгөөний үеэр аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Худалдан авах хөтөлбөр, арга хэмжээний стратегийн ач холбогдол, тоо хэмжээ, чанар, улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сум аймгийн

хөшөөт ба хүлээлт

hushuutХөшөөтийн нүүрсний уурхайн лицензийг эзэмшин, тэнд үйл ажиллагаа явуулж буй “Мо Эн Ко” компаний удирдлагууд 2012 оны нэгдүгээр сарын 23-нд Ховд аймагт хүрэлцэн ирж, орон нутгийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзалт хийв.Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтад  бүртгэх асуудлыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-аар хэлэлцүүлэх болсонтой холбоотойгоор

Төсвийг жинхэнээс нь ил тод болгохын тулд...

Редакцын үгүүлэл Монгол улсын төсвийн тухай шинэ хууль батлагдаад хэрэгжиж эхэлж байна. Хуулийн эхний хэсгийг өнгөрсөн оны 12 сараас, зарим хэсгийг нь энэ оны эхнээс  гэхчилэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ба 2013 он эхлэхэд уг хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэх гэнэ.

Хөшөөтийн нүүрсний ордын талаар шаардлага хүргүүлжээ

 Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн ойрдыг тойрсон олон талын маргаан мэтгэлцээн өрнөсөөр ирсэний нэг нь тус ордын стратегийн ач холобгдолтой орд газрын жагсаалтад оруулж, төрийн анхааралд авах ёстой гэсэн зарим талуудын санал юм. Энэ санал бүүр 2007 оны үеэс эрчимтэй тавигдаж ирсэн ч эрх баригчид хүлээж авалгүйгээр өдий хүрсэн. Амлалт нэхэх ард түмний холбооноос энэ удаад эл асуудлыг дахин сөхөж, УИХ-ын даргын нэр дээр  шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь нийтлэж байна.

Санхүү Төрийн Сангийн хэлтсээс мэдээлэв

8 дугаар сарын байдлаарх аймгийн төсөв, санхүү

Энэ сарын байдлаар орон нутгийн төсөвт нийт 4347,1 сая төгрөгийн урсгал орлого оруулахаар төлөвлөгдсөнөөс,  3186,5 сая төгрөгийн  орлого хуримтлагдаж, төлөвлөгөө 1170,6 сая төгрөгөөр буюу 26,7 хувиар дутуу биелсэн дүнтэй байна. Орон нутгийн төсөвлөгдсөн орлогын 3385,5 сая төгрөгийг татварын орлого,  178,1 сая төгрөгийг татварын бус орлого эзлэх ба татварын орлогоор 2284,2 сая төгрөг, татварын бус орлогоор  154,9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын төлөвлөгөөг 1043,9 төгрөгөөр буюу 32,5 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 23,2 сая төгрөг буюу

Зөвшлийн ажилтай танилцав

Данийхан нийгмийн зөвшлийн ажилтай танилцав

Данийн Үйлдвэрчний эвлэл, хөдөлмөр нийгмийн зөвшлийнхөн манай аймагт ирж, иргэдийн хөдөлмөрлөх эрх хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах зорилгоор аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн холбооний удирдлага удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж хэрхэн ажилладаг

“Сум хөгжүүлэх сан” юм уу?

“Сум хөгжүүлэх сан” юм уу? хишиг түгээх сан юм уу?

Монгол улсын Засгийн газар 2009 оноос эхлэн хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого баримталж төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай аймгийн олон иргэн, аж ахуйн нэгж төсөлд хамрагдан, өөрсдийн үйл ажиллагаагаа эхлүүлж, өргөжүүлэн ажиллаж байна. Тус хугацаанд засгийн газраас гаргасан шийдвэр тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-аас комисс бүрдүүлэн төслийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Харин энэ жилийн хувьд “Сум хөгжүүлэх

Ирэх оны төсвийнтөслийг хэлэлцэв

Ирэх оны төсвийнтөслийг хэлэлцэв

Энэ сарын 16-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тэргүүлэгчдийн өдөр” болж өнгөрлөө. Тэргүүлэгчдийн өдрөөр 2012 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Энэ тухай санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Алтангэрэлийн илтгэлд дурьдахдаа төсвийн төслийн талаар нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа хэдий ч ихэнх сумдын ерөнхийлөн захирагч менежер нар идэвх муутай байгааг онцолсон юм. Төсвийн төсөлд 2012 оны орон нутгийн

Бизнес уулзалт

БНХАУ-ЫН ШУӨЗОрны Алтай аймагт хийсэн ажлын айлчлалаас

Манай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажлын уулзалт хийгээд ирсэн юм. Тус уулзалтанд Алтай аймгийн талаас тус аймгийн орлогч дарга Сүн Бин, Алтай аймгийн орлогч дарга Дэн Жан Ву, Мо Эн Ко компаний ерөнхий менежер Лю Фенг, Алтай аймгийн гадаад харилцааны дарга Юү Гуан Шин, Алтай аймгийн Засгийн ордны нарийн бичгийн дарга Цзянь Тин Вей, Такешикен боомтын дарга Ченг Ван Жүн болон бусад салбарын 20 гаруй төлөөлөгчид оролцжээ. Мөн манай аймгаас

Санхүүгийн шийдвэр гаргах нь

1414Харилцагч санхүүгийн байгууллагаа сонгох нь
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын тоо нэмэгдэж, үйлчилгээний төрөл олширч, өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь сайн талтай. Гэвч харилцагчийн хувьд найдвартай түншээ олж сонгох нь тийм ч амар хялбар асуудал биш билээ.
Банкны хувьд мэдээж санхүүгийн тайлан балансыг нь үзэх хэрэгтэй. Ялангуяа монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангасан болохоо банкууд

МҮХАҮТанхимд гишүүнээр элсэх журам

МҮХАҮТанхимын дүрмийг хүлээн зөвшөөрсөн дотоод, гадаадын албан байгууллага, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ.

• МҮХАҮТ-ын Гишүүн Байгууллагын Асуудал Эрхэлсэн Товчоонд \ГБАЭТ\ хандана. Утас: 324394

• Гишүүний анкет бөглөнө.

• Гишүүний жилийн хураамж төлнө.

Хүн ер нь нэлээд мэдлэг чадвартай байж л энэ нийгэмд амьдрах төлөвтэй болчихоод байна

-Тогтворгүй байвал бизнес эрхлээд үр дүнд хүрэхгүй –

Манай сонины энэ дугаарын бизнесийг дэмжих булангийн зочноор Хатантүнгэл ХХК-ны захирал Д.Энхжаргал уригдан оролцлоо. Түүнтэй ажил амьдрал, бизнесийн салбарын талаар ярилцсан цөөхөн хэдэн хором үнэтэй байсан юм. Үнэтэй гэж хэлж байгаагийн учир нь магадгүй энэ хүнээс үлгэр дуурайл авах, эмэгтэй хүний хөдөлмөрч хичээнгүй зан төрхийг илүү тодотгож

Энэ жил гаднаас үр гуйхгүй

ur_taria-middleТариалалтын асуудлаар ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.

Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

Монгол Улсын 2011 оны төсвийн  тухай хуулийн хавсралт

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ