Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдээлэл: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 дүгээр сард 2 удаа хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан зарлах тухай, Говийн их дархан газрын “б” хэсгийн газар нутгийг өргөтгөх санал дэмжих тухай, Зөвшөөрөл олгох тухай, Төрийн дээд шагналд тодорхойлох тухай, Хөрөнгийн тухай нийт 13 тогтоол баталлаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулж: Аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн 2013 оны хүлээгдэж буй дүн, 2014 оны зорилтын тухай илтгэл, Аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсөл, 2012 оны гүйцэтгэл, Аймгийн Аудитын газрын 2013 оны ажлын тайлан, орон нутгийн 2014 оны төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар өгөх санал, Аймгийн ИТХ-ын 2013 оны үйл ажиллагааны тайлан, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2013 оны бүтээн байгуулалтын ажлын тайлан, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийн өргөтгөлийг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Төлөөлөгчдөд холбогдох байгууллагуудын мэдээллийг хүргэж Тэргүүлэгчдийн хурал, хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүллээ.
Аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны мэдээлэл: Засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2013 оны биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсөл, 2012 оны гүйцэтгэл, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтын тухай тус тус хэлэлцэв.
Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2013 оны биелэлтийг 454 заалтаар 37.6 хувийн, аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 85.7 хувийн хэрэгжилттэй биелэгдсэнээр, 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихаар шийдвэрлэв. Аймгийн Засаг даргын захирамжаар засаг даргын зөвлөлийн хурлын журмыг шинэчлэн баталж, 11 гишүүнтэй байсан зөвлөлийг 15 гишүүнтэй болгож, Ахмадын хорооны дарга, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга, Залуучуудын холбооны тэргүүн нарын төлөөллийг орууллаа.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх тухай хуулийн хүрээнд 36 өргөдөл, гомдол бичгээр хүлээн авч, 19 өргөдлийг шийдвэрлэж, 17 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ. Аймгийн Засга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, тасгийн дарга нарт мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтын дагуу амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах тусгай дэвтэр хэвлүүлэн хөтлөж, 76 иргэнийг хүлээн авч уулзсан байна.
Иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111 төвийг шинээр нээн 2 оператор ажиллуулж, нэг сарын хугацаанд дуудлагаар 26, биечлэн 10, веб сайтаар 3, фэйсбүүкээр 2, имэйлээр 1 иргэн санал, гомдол, талархал ирүүлснийг холбогдох хэлтэс тасгийн дарга нар хариуг нь өгч ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Жаргалант сумын иргэдтэй уулзаж, 2013 онд хийсэн ажлын тайлангаа тавьж, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Жаргалант сумын 12 багийн иргэдээс санал асуулгын хуудсаар 2200, хэлэлцүүлгээр 600, бүгд 2800 гаруй иргэдийн санал авч 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар гүйцэтгэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний эрэмбэ, дарааллыг гаргалаа.
Онцгой байдлын газар: Аймгийн Онцгой комисс 1 удаа хуралдаж дулааны “Бадамлах дөл” ХХК-ний үйл ажиллагаа, нүүрсний нөөц, татан авалт, дулаан, халаалтын доголдол, 2, 3 дугаар зуухны засварын ажлын талаар хэлэлцэж 8 шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Аврах гал унтраах 48 дугаар анги 2 удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авснаас 2 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 цаг 25 минут ажиллаж, 8,5 тн ус, 45 литр шатахуун зарцуулав. Аврах гал унтраах 38 дугаар анги 1 удаа гал түмрийн дуудлагаар ажиллаж, 15 литр шатахуун зарцуулан түймрийг унтрааж, аж ахуйн нэгж, иргэдийн 5,5 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан байна. Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, стандарт, дүрэм зөрчсөн 134 зөрчил 54 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, бусад зөрчлийг засуулахаар Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 7, мэдэгдэл 1 бичиж, холбогдох албан тушаалтанд хүргүүллээ. Тус газар нь 2013 оны 11 дүгээр сард төсвөөс 103753,7 мянган төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Хоёр. Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хүрээнд: Орон нутгийн болон орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын 11 дүгээр сарын санхүүжилтийг олгож, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, зайлшгүй гарах зардлуудыг хугацаанд нь санхүүжүүлж байна. Сум хөгжүүлэх сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, зээлийн эргэн төлөлтын судалгааг нэгтгэн түүнд дүгнэлт хийж зээлийн зориулалтанд хяналт тавьж, эргэн төлөлтийг сайжруулах талаар сумдад албан бичгээр үүрэг чиглэл өгөв. ММНБИ-тай хамтран мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд авахуулж, 40 гаруй хүн хамрагдлаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар орон нутгийн 2013 оны төсвийн тодотголыг 11 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн төсвийн орлогыг 602,0 сая, зарлагыг 814,5 сая, ОНХС 1585,8 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 350,0 сая төгрөгөөр тус тус бууруулан баталлаа. Сум, төсөвт байгууллагуудын төсвийн захирагч нарт төсвийн талаар авах арга хэмжээ, 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл ирүүлэх талаар 1/2401 дүгээр албан бичиг сумдад гаргаж үүрэг чиглэл өглөө. 2014 оны төсөв боловсруулахтай холбогдон төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргахад орон нутгийн төсвийн тодотгосон орлогод 8361,9 сая төгрөг орж төлөвлөгөө 71,2 сая төгрөгөөр, үүнээс татварын орлогод 6679,0 сая төгрөг орж төлөвлөгөө 54,8 сая төгрөгөөр, татварын бус орлогод 727,2 сая төгрөг орж төлөвлөгөө 18,9 сая төгрөгөөр ту тус давж, хөрөнгийн орлогод 67,3 сая төгрөг орж төлөвлөгөө 2,7 сая төгрөгөөр тасрахаар байна.
Орон нутгийн төсвийн урсгал зарлага 16571,0 сая төгрөг хүрч, тодотгосон төлөвлөгөөнөөс 98,1 сая төгрөгөөр давж гарахаар байна. Давж гарч байгаа зарлагаас сумдын өмнөх оны болон энэ оны давсан орлогоос зарцуулсан 55,0 орчим сая төгрөгийг хасаж тооцоход 40,0 орчим сая төгрөгийн өртэй гарах урьдчилсан дүнтэй байна. Энэ онд улсын төсөвт 1764.8 сая төгрөг оруулж төлөвлөгөө 8,3 хувиар давахаар байна. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар 3.5 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.8 хувиар, агаарын бохирдолын төлбөр 13.1 хувиар тус тус давж биелэхээр тооцоо гарч байна.
Орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын төсвийн зарлага урьдчилсан байдлаар 31627,6 сая төгрөгт хүрч, төсөвлөснөөс 138,3 сая төгрөгөөр давж өртэй гарч болзошгүй байна. Өрийг салбараар авч үзвэл Эрүүл мэндийн салбарын сумдын эрүүл мэндийн төвүүд 86,0, ССАЖ-ын байгууллагуудын өр 40,3, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтэс 11,3 сая төгрөг тус тус байна.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 27 нь хэрэгжиж 93 хувийн ажлын гүйцэтгэлтэй, 11 дүгээр сарын байдлаар 2875,7 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 72,8 хувийн, Замын сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтанд 200,0 сая төгрөг олгосон нь 100 хувийн, орон нутгийн хөрөнгө оруулалтанд 68,5 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сумдын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтэнд 5276,0 сая төгрөг олгохоос 11 дүгээр сарын байдлаар 3614,5 сая төгрөг олгосон нь 73,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн 2014 оны төсвийн төслийн хуваарилалтыг сум, байгууллага бүрээр өмнөх онуудаас нилээд шинэлэг байдлаар боловсруулан Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар 12 дугаар сарын 3-ны өдөр хэлэлцэн баталлаа. Батлагдсан төсвийг аймгийн Засаг даргын 1/2657 дугаар албан бичгээр сумдад хүргүүлэн Төсвийн тухай хуульд заасан хугацаанд батлуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах, хяналт тавих комиссыг Засаг даргын А/435 тоот захирамжаар байгуулж, холбогдох маягт, зааврыг бүх сумуудад урьдчилан хүргүүлэн тооллогын бэлтгэлийг хангаж байна. 11 дүгээр сарын 14-нд сумдын төрийн сангийн төлөөлөгч нарт мал тооллогын сургалт хийж, аймгийн Засаг даргын захирамжийг албан бичгээр сумдад хүргүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
ҮСХ-ны МССТ-ийн дарга А.Дэмбэрэл Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын сумдын Засаг даргын орлогч нарт “Орон нутгийн түвшин дэх статистик мэдээллээр хангах одоогийн боломж, дутагдалтай байдлыг үнэлж, хэрэгцээг тодорхой болгох асуудал” сэдвээр 11 дүгээр сарын 27-ноос 2 өдрийн сургалт хийв.
Гурав: Хууль эрхзүйн чиглэлээр: ХуульАвлигын талаархи олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа болон бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг төрийн албан хаагчид, иргэд, бизнес эрхлэгчдэд танилцуулах ажлыг Мерси кор олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа. Мөн Мерси кор олон улсын байгууллага, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төсөл танилцуулах, санал авах ажиллагааг байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж, нийт 103 хүн хамрагдсан байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зарлсан “Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” сарын аяныг аймгийн төв, сумдад зохион байгуулж гарын авлага материалыг хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2 сум, 3 байгууллагын даргын захирамж, тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж зөвлөмж хүргүүлж, Засгийн газрын 2 тогтоолд өөрчлөлт хөдөлгөөн оруулж, 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Архивын лавлагаа хүссэн 89 хүнд архивын лавлагаа олголоо. Манхан сумын 1946-2008 он хүртэл 518 ширхэг хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийж, 2002-2008 оны баримт болох 220 ширхэг хадгаламжийн нэгж хүлээн авсан. Дарви сумын 2003-2011 он хүртэл 105 хадгаламжийн нэгж хүлээн авч, Эрдэнэбүрэн сумын 1933-2008 он хүртэл 510 ширхэг хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийсэн.
Аймгийн Прокурорын 1999-2008 оны 137 хадгаламжийн нэгж бүхий баримтыг хүлээн авсан. Хөмрөг №23 Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 1966-2003 оны 136 хадгаламжийн нэгжийн 5902 хуудас, хөмрөг №100 Худалдаа бэлтгэлийн трестийн 1980-1996 он хүртэлх 38 хадгаламжийн нэгж бүхий 3715 хуудас, хөмрөг №54 Мөст сумын Туяа нэгдлийн 1974-1995 он хүртэлх 39 хадгаламжийн нэгжийн 5821 хуудас бүхий баримтыг цахим хэлбэрт оруулсан.
Цагдаагийн газар: Ховд аймгийн хэмжээнд 2013 оны 11 сарын 24-ний байдлаар 16 хэрэг бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг ангилан үзвэл:
- Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг – 5
Үүнээс: малын хулгай – 2
Иргэдийн – 2
- Бусдыг амиа хорлоход хүргэх – 1
- Бусад – 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 169 гомдол мэдээлэл хүлээн авснаас 46 буюу 27.2 хувийг гэмт хэргийн шинжтэй, 123 буюу 72.8 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл байна.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:
- Бусдын бие махбодид гэмтэл учруулах – 11
- Хулгайлах – 6
- Бусдыг амиа хорлоход хүргэх – 1
- Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх – 1
- Зам тээврийн осол – 8
- Бусад – 19
Захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:
- Бусдын амгалан тайван байдал алдагдуулах – 41
- Бусадтай маргах – 40
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 22
- Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн – 13
Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 14 эрх хасаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 4 хүнийг 105.000 төгрөгөөр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлээр 45 хүнийг 126.000 төгрөгөөр торгож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 5 хүн, 25 дугаар зүйлийн 25.6 дахь заалтаар 1 хүнийг тус тус баривчилч, 11 сарын 24-ний байдлаар зөрчил гаргасан 234 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний алба: Шүүхийн шинжилгээний албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, Ховдын толь сонинд нийтлэл гарган, 11 дүгээр сарын санхүүгийн гүйцэтгэлийг хамт олондоо танилцуулж мэдээллийн самбарт байрлууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу ажилтнууддаа 6 цагийн сургалт зохион байгуулав. Гэмт хэргийн газрын үзлэгт 42 удаа оролцож, криминалистикийн шинжилгээ 6 хийж дүгнэлт гаргажээ. Мөн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээг 7 цогцост, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг тогтоох үзлэг 111, хими 10, биологийн 5, гистологийн 1 шинжилгээ хийж, нийт 133 дүгнэлт гаргаж, алсын дуудлаганд 3 удаа явж үүрэг гүйцэтгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр гарын 10 мөр илрүүлж бэхжүүлсэн, 50 хүний гарын хээний дардас авч салбар станцад, галт зэвсгийн хошуу 117, хонгио 126-г галт зэвсгийн санд баяжилт хийв. Шинжээчийн ур чадвараар 2 хэрэг нотлогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: 10 дугаар сарын 18-ны байдлаар хорих ангид 127 ялтан, цагдан хорих байранд 10 хоригдогч, баривчлах ял эдлүүлэх байранд 2 ялтаны хэлбэлзэлтэй 3 үндсэн объектод харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллалаа. 11 дүгээр сарын байдлаар албаны дотоод хяналтыг 2 удаа явуулсан бөгөөд илэрсэн дутагдал гараагүй байна. Ялтны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шатар, сагсан бөмбөг, олс таталт, үндэсний бөхийн барилдаан, караоке тэмцээн явуулсан бөгөөд хамтран ажилладаг байгууллагуудаас ар гэрийн эргэлтгүй 6 ялтанд хувцасны туслалцаа үзүүллээ.
Дөрөв. Нийгмийн хөгжлийн салбарын хүрээнд:
Соёл, спорт, аялал жуулчлал: УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн ивээл дор зохион байгуулагддаг уламжлалт “Ихэлийн эгшиглэн” морин хуурын VIII наадам 11 дүгээр сарын 02-03-ны хооронд Манхан суманд явагдаж, 13 сумын 150 гаруй морин хуурчид хамтлаг, болон гоцлол төрлөөр оролцлоо. Хөгжимт драмын театр, Хүүхэд залуучуудын ордон, сумдын Соёлын төвүүдийн дэргэд хичээллэдэг морин хуур уртын дууны дугуйлангийн үйл ажиллагааг тогтмолжуулсны үр дүнд 2013 онд морин хуур суралцагчдын тоо 1650-д хүрч өмнөх оныхоос 15 хувиар ахисан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага, ивээл дор 2 жил тутамд зохиогддог “Захчин урлагийн наадам” 11 дүгээр сарын 07-08-ны хооронд Зэрэг суманд амжилттай зохион байгуулж, Зэрэг, Алтай, Манхан Үенч, Мөст, Жаргалант сумын нийт 80 гаруй ардын авьяастнууд 8 төрлөөр билиг авьяасаа уралдуулж нэгдүгээр байрыг Үенч сум, удаах байранд Зэрэг сум, гуравдугаар байрыг Жаргалант сумын ардын авьяастнууд эзэллээ. Аймгийн Хөгжимт драмын театр өвөл цагийн 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан 2013 оны 11 сарын 14-нд 60, 70, 80-аад оны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Зуун дамжсан аялгуу” концертыг иргэдэдээ өргөн барьж, 11 сарын 15-нд “ Эргэн дурсахуй” нийтийн дуу бүжгийн цэнгүүнийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаа нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн шинэлэг ажил боллоо.
Сангийн сайдын 2013 оны 140 дугаар тушаалаар батлагдсан “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн үнэ тогтоох журам”-ын дагуу Музейн бүх үзмэрүүдийн шинэчилсэн үнийг программд шивлээ. Жаргалант сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хүүхдүүдэд монгол ахуй уламжлал, ёс заншил, түүх соёлын онцлог, түүний ялгааг танин мэдэх, түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх аян зохион байгуулан явууллаа.
Боловсролын чиглэлээр: “Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв”-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудын дунд англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, урамшуулах зорилгоор Ховд аймагт англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оны 11 дүгээр сарын 23-нд анх удаа зохион байгуулж, 800-аад сурагч он-лайнаар бүртгүүлснээс А, Б ангиллуудад 730 сурагч оролцлоо.
Боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшид мэргэжил аргазүйн бодиттой дэмжлэг үзүүлэх, багш, удирдах ажилтны судалгаа шинжилгээний аргазүйг сайжруулах, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор оны шилдэг илтгэлийг шалгарууллаа. “Хүүхэд 1 бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, аргазүй” сэдвээр зарласан илтгэлийн уралдаанд нийт 24 сургуулиас 13 сургууль, 31 цэцэрлэгээс 9 цэцэрлэг оролцож, 1 дүгээр байранд Жаргалант сумын 7 дугаар сургуулийн багш нарын багийн илтгэл, 2 дугаар байранд Мянгад сумын багш Ж.Одонцэцэгийн илтгэл 3 дугаар байранд Жаргалантын Цаст Алтай сургуулийн багш Х.Нямсүрэнгийн илтгэл, тусгай байранд Зэрэг сумын Г.Наранцэцэгийн илтгэл, 3 дугаар сургууль Р.Алимаагийн илтгэл, 8 дугаар цэцэрлэгийн Н.Жавзангийн илтгэл тус тус шалгарлаа.
Завхан аймагт 2013 оны 11 сарын 5-9-ны хооронд “Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын арга зүйн шинэчлэл” сэдэвт сургалтанд 5 багшийн оролцлоо. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын шинэчлэл, Бага бүлгийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сэдэвт сургалтыг 2013 оны 11 сарын 18-22 ны өдрүүдэд зохион байгуулж, сумдын цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл бүхий 65 хүн оролцлоо. 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуульд ашиглагдаж байгаа сурах бичиг хангалтын судалгааг батлагдсан маягтын дагуу гаргалаа. Нийт номын сангаар бага анги 49287 сурах бичиг, дунд ахлах ангид 123895 сурах бичгийг номын сангаар олгоод байна.
Байгальд ээлтэй сургалтын материалаг баазыг бэхжүүлэх, экологийн боловсролыг дээшлүүлэх, дахин ашиглаж болох хог хаягдлыг боловсруулах арга технологийг турших, нэвтрүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорхи материал ашиглан хийх санаачилгыг дэмжих зорилгоор “Хог хаягдлыг мөнгө болгох ухаан” сэдэвт бүтээлч ажлыг Жаргалант сумын 7 сургуулийн хими-биологи-эрүүл мэнд, технологийн багш нарын дунд зохион байгуулж, нийт 30 багш 160 бүтээлээрээ оролцоо.
Тогтвортой хөгжил- эко –сургууль модуль сургалтыг 11 сарын 12-13 нд Жаргалант суманд зохион байгуулж, нийт 18 хүн хамрагдлаа. “Хөдөөгийн бага боловсролын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн түшиц сургууль шалгарууллаа.Түшиц сургуулиар Прогресс сургууль сонгогдож цаашид хамтран ажиллах боллоо.
БШУЯ-ны 2013-2016 оны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “нисгэгч хүүхдүүд” дугуйлангийн багш сурагчдыг чадваржуулах сургалтыг ЕБ-ын 24 сургууль, төвийн сургуулийн 35 сурагч нийт 54 хүнийг хамрууллаа.
Эрүүл мэндийн чиглэлээр: Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт харъяалагдах 184 ахмад настанд 323840 төгрөгний үнэ бүхий “УНДЕВИТ” витаминыг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олголоо.
2013 оны 11 дүгээр сарын 4-нээс 11 дүгээр сарын 10-ыг дуусталх 45-дахь 7 хоногт аймгийн хэмжээнд 5025 хүн амбулаториор үйлчлүүсний 281 буюу 5,59% нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 17-ыг дуусталх 46-дахь 7 хоногт аймгийн хэмжээнд 5926 хүн амбулаториор үйлчлүүсний 285 буюу 4,8%нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон 10000 хүн амд 36,32 тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлттэй гарсан ба түргэн тусламжийн дуудлаганд томуу, томуу төст өвчний эзлэх хувь нь 21.89%-тай байна.
Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцооны EWAR 2.0 программаар халдварт өвчний тохиолдлыг 7 хоног бүр Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү мэдээлж, энэ сард халдварт өвчний 5 тохиолдол гарсан нь А гепатит 1, гахайн хавдар 2, рожа-1, бруцеллёз 1 тус тус бүртгэгдсэн байна. 11 төрлийн тарилгатай халдварт өвчнөөс сэргийлэх 7 төрлийн вакцин, вакцин биобэлдмэлийг сум, өрх, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрх тасгуудыг дагалдах хэрэгслээр тасралтгүй хангалаа.
Төрсөн хүүхэд 192 халдварт саа, БЦЖ, В гепатитийн эсрэг вакцин 2 сартай хүүхэд 188, сартай 187, 4 сартай -184, 9 сартай 195, 2 настай 179, 1 нас 2 сартай 191, 7 настай 1516, 15 настай 1465 хүүхдийг тус тус хамрууллаа.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс: Хүүхдийг тал бүрээр хөгжүүлэх, тэдний сонирхол, авьяас чадварыг нээн илрүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багш, эцэг эх, гэр бүлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө явуулж буй үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хичээллүүлдэг хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн өвлийн 2-р ээлжийн улирлын сургалт амжилттай хичээллэж, 16 төрлийн дугуйланд 262 хүүхэд хичээллэж байна. Мөнххайрхан, Дуут суманд “хүүхдийн хүмүүжил төлөвшилд, хамтдаа” сургалт, арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллав.
Сургалт арга зүйн зөвлөгөөний зорилго нь сумдын Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн элч, ЕБС-ийн Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхэдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтнууд, дотуур байрны багш нарыг хүүхдийн эрх, хөгжил төлөвшил, хамгааллын асуудлаар мэргэжил арга зүйгээр ханган мэдээлэл өгөх, хандлагыг шинэчлэх, салбар дундын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, аливаа гэмт хэрэг үйлдэх байдлаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан нь цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажиллах арга зүйд дэмжлэг болсон ажил боллоо. Ажлын хэсэг сумын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажлыг шалгаж, зөвлөгөө өгөх, нийгмийн бодлогын ажилтны ажилтай танилцаж, арга зүйг завлах, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байр зэрэг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газруудаар орж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж ажил үйлчилгээ явуулж буй байдалд хяналт тавих, хичээл болон ажил үйлчилгээ явуулж байх үед тулгамдаж буй асуудал байгаа эсэх хүүхдийн талаар баримталж буй төрийн бодлого чиглэл хэрхэн хэрэгжиж буй байдалд хяналт тавьж ажиллаа.
Мөн эцэг эхчүүд, төрийн байгууллагынхан, хүүхдийн төлөөлөл нийт 150 хүнд сургалт явуулж, эцэг эхчүүдийн дунд АХА тэмцээн, хүүхдүүдийн дунд Алтан хонх танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан нь үр дунтэй олны талархал хүлээсэн ажил боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдад өөрийгөө илэрхийлэх чадварт сургах, найз нөхөдтэй болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран “Тэврэлт бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгуулж, 15 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оролцуулан ажиллаа.
Аймгийн ОБГ, ДЗ Ховд ОНХХ-тэй хамтран олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг 8 сумдад зохмион байгуулан 240 хүнийг хамрууллаа. 11 сарын 05-наас 7 гэр бүл хувь хүмүүст кейс нээж сэтгэлзүйн зөвөлгөө өгсний 5 нь гэр бүл, 2 нь хүүхэд байсан. Эдгээр гэр бүлээс 5 хүүхэдтэй ажиллаж биеэ хэрхэн зөв авч явах, бусадтай харилцах өөрийгөө илэрхийлэх чадварт сургаж сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч, 4 хүүхдийг хүүхэд хөгжүүлэх дугуйланд хамруулж байна.
Тав. Хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтцийн хөгжлийн бодлогын хүрээнд:
Дэд бүтцийн талаар: Дулааны “Бадамлах дөл” ХХК 4 дүгээр зуухны горим ажиллагааны тохируулга хийж дууссан, нүүрсний уурхай дээрээ зөвхөн 4 дүгээр зууханд зориулсан шигшсэн нүүрс бэлтгэж байна. 1 дүгээр зуухны ул ширэмийг шаталтын тавцантай болгон экномайзерыг шинээр сольж утаа сорогчийн ажлын дугуйг шинэчлэн өрлөг дулаалгыг бүрэн хийж 11 дүгээр сарын 27-ны өдөр галлаж эхэллээ. Сүлжээний усны температур нэмэгдэж 80СО градус болж халаалт сайжирч байна. Хувийн машинтай жолооч нарыг дулааны станцын нүүрсэнд явуулж эхлээд байна. Нүүрсний нөөц 15 хоног байна. Сүлжээний усны алдагдлыг багасгах, ус алдаж байгаа байгууллага орон сууцны шугам сүлжээнд үзлэг хийх, 36 айл, БОЭТ, 80 айл зэрэг газруудын ус алдалтыг зогсоох ажлуудыг гүйцэтгэж хэвийн ажиллагаатай болголоо.
Цахилгаан эрчим хүчний тасалдлыг арилгах талаар Мянгадын под станцын реле хамгаалалтын тавилын тохируулга хийж, аймгийн төвийн 35/6 кВа дэд станцын тохиргоог хийлгэж, трансформаторуудад ачааллын тэнцвэржүүлэлт хийлгэв. Мөн 1750,0 сая төгрөгийн өртөг бүхий 35/6 кВа дэд станцын ЦДАШ, дэд станц, барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг эрчим хүчний зураг төслийн “Жи Ди Эй” ХХК зураг төслийг боловсруулж “RP and A” ХХК гүйцэтгэгчээр ажиллахаар УБ хотоос ирэв. Тус дэд станцын газар олголтыг өөрчлүүлэн байршлыг тогтоож ажил эхлэх зөвшөөрлийг авч, тоног төхөөрөмжийн захиалгаа өгч оноос өмнө эхний ээлжинд 1 ширхэг трансформаторыг аваарийн үед ашиглах нөөц байдлаар суурилуулах талаар хэлцэл хийлээ. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний тасалдалт багасаж хэвийн ажиллагаа хангагдаж эхлээд байна.
Орон сууцны халаалтыг сайжруулах чиглэлээр “Шим ус” ОНӨААҮГ 60 айлын орон сууцны урьд байрлах худагнаас гаалийн 12 айл хүртлэх 1250 метр дулааны шугам, хэрэгцээний халуун усны өгөх, буцах шугам, цэвэр усны шугамын хамт сольж ашиглалтанд оруулав. Мөн хуучин нисэхээс Спортын ордон хүртлэх 800 метр 220 мм-ийн диаметр бохир усны шугам сүлжээг шинэчлэн ажилд орууллаа. Дулааны станцад 2 зуух ажиллаж халаалт жигдэрч байгаа болохоор энэ зун хийсэн 30 айл, 72 айлын дотор системийн тохируулга хийх, усны алдагдлыг олж арилгах, орон сууцнаас ирж байгаа дуудлагыг богино хугацаанд барагдуулах чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн талаар: Аймгийн ХХААЖДҮ-ийн газраас 11 дүгээр сард мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймгийн дээд шатны байгууллагуудад хүргэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтүүдийг хангах ажилд гол анхаарлаа хандуулсан болно.
Аймгийн дүнгээр МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг 91 хувьтай хангасан байна. Отроор өөр аймаг, сумдын нутагт өвөлжих 74 өрхийн 47,3 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 310 гаруй өрхийн 147,9 мянган малын гэрээ, хэлцэл хийгдэж байна. Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх албан тоотыг сумдад гаргаж хэрэгжилтийг хангаж байна. 11 дүгээр сард Мал эмнэлгийн угаалга туулгалт, боловсруулалтыг чанарын сайн түвшинд хийж гүйцэтгэх чиглэлийг сумдад өгч ажиллаа. Аймгийн аюулгүйн нөөцөд авч байгаа өвсний чанар, тоо хэмжээнд хяналт тавьж дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байна. Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас шалган туслах ажлыг зохион байгуулж түүний дагуу өгсөн заавар, зөвлөмжийн дагуу байгууллагынхаа дотоод албан хэрэг хөтлөлтийн ажлыг эмхлэн цэгцлэх ажлыг зохион байгуулж байна.
Мал аж ахуйн өвөлжилтийн хувьд 2013 оны 11 сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож, өдөртөө 4-9 градус, шөнөдөө 13-18 градус хүйтэн байна. Цаг агаарын хувьд боломжийн байгаа хэдий ч үе үе цас орж дулааран цас хайлмагтан, мөстөж малын хариулга маллагаа хүндэрч болзошгүй байна. Иймд МАА-н салбарын эмч, мэргэжилтэн, малчид, иргэдэд анхааруулга өгч байна. Өвсний нөөц бүрдүүлэх тухай Засаг даргын 2013 оны А/390 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 13395 боодос өвс буюу 241,1 тн өвсийг аймгийн аюулгүйн нөөцөд татан төвлөрүүлээд байна.
Мал ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулснаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар аймгийн хэмжээнд 145,0 мянган мал ээмэгжүүлэхээс үхэр 14,2 мянга, хонь 82,7 мянга, ямаа 10,9 мянга нийт 107,9 мянган мал ээмэгжүүлж, ялган тэмдэглэгээ хийсэн дүнтэй байна. Малын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2013 онд 20 инженерийн хийцтэй худаг гаргахаас 13 худгийг улсын комисс 100 хувийн саналтай хүлээн авч 4 худгийн хуурай өрөмдлөг дээр улсын байцаагчийн дүгнэлт гарч, Мөнххайрхан, Дуут, Мөст, Зэрэг сумдад өрөмдлөг хийж чадаагүй байна.
Ховд аймгийн 17 сумдын төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж явууллаа. Тус арга хэмжээнд хамрагдах төлийн тоо шаардагдах вакциныг хувиарлан УМЭГазраас ирүүлсэн нүдэнд дусаах аргачлал, заавар, арга зүйн дагуу сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүүдийг байлцуулан зөвлөмж өгч гаргалаа. Энэхүү арга хэмжээнд 17 сумын 91 багийн 7265 өрхийн нийт 693005 толгой төл мал буюу 28360 толгой тугал, 286014 толгой хурга, 378806 толгой ишиг хамруулж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 46 МЭҮН-ийн 68 их, бага эмч 42 техникч, 10000 гаруй малчныг оролцуулан тарилгыг амжилттай зохион байгууллаа. Тарилга хийгдэж байх үед 17 сумдын байцаагч нар айл өрхүүдээр явж вакцинжуулалтын ажлын явц, технологийн мөрдөлтөнд хяналт тавьж тарилгын актыг баталгаажуулж, дүгнэлт гаргаж ажиллаа.
2014 онд хоршоо экстейншиний чиглэлээр ажиллах саналын төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргэлээ. Энэ онд хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд олгох хонь, тэмээний ноосны урамшуулалд 6,9 мянган өрхийн 777,0 тн хонь, тэмээний ноосны материалыг ҮХАА-н яамны Мал хамгаалах санд хүргэж 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал авах нөхцөл бүрдүүллээ.
Үйлдвэр, худалдааны талаар: Аймгийн Засаг даргын 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн А/453 тоот захирамжаар ажлын хэсэг томилогдон Ховд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулж 338 аж ахуйн нэгжийг хамруулан 258 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгож, 80 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаж согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 4/1-ээр цөөрүүлэн ажиллаа. Ховд аймагт 7 хоногийн 5 дахь өдрийг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаггүй буюу “ Архигүй баасан гариг” болгов .
Байгаль орчны талаар: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.4-д тусгагдсаны дагуу Говийн Их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийг өргөтгөх талаар аймгийн иргэдийн хурлын 2013 оны ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэн саналыг дэмжсэн тогтоол гаргуулан ажиллаа.
Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээний агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллого явуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс Дөргөн суманд хэрэгжүүлэхээр бэлдэж буй 10МВт нарны цахилгаан станц барихтай холбоотойгоор төрийн албан хаагчид болон орон нутгийн иргэдээс санал асуулгыг авч хүргүүлсэн болно.
Хөшөөтийн уурхайн “МоЭнКо” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулахтай холбогдуулан Алтай, Үенч, Булган, Цэцэг, Зэрэг, Дарви, Мөст сумуудаас гэрээнд тусгагдах саналуудыг авч тусган ажиллаж байна.
УЦУОША: 11 сард цаг агаарын хоногийн урьдчилсан мэдээ 31, долоо хоногийн төлөв мэдээ 4, анхааруулга мэдээ 5 зохиож, холбогдох газар, хэлтсүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэлээ. Монгол улсад цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж Баруун бүсийн урлаг, спортын бага наадам зохион байгууллаа. Ажилчдын бие бялдарын сорил авч, www.soril.sport.gov.mn вэб сайтад байршуулсан байна.
Мэргэжлийн хяналтын газар: Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв, Холбооны газар, Шуудан холбооны алба, Цахилгаан түгээх сүлжээ компаниудад 2012-2013 оны хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж гүйцэтгэлээ. Архи согтууруулах ундааны зөвшөөрөлтэй ААН-үүдэд хяналт шалгалт хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дүнг танилцууллаа. Хилийн хяналтын чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 63 иргэний 2884,8 тн, 180586 ш, 445,8 кг импортын бүтээгдэхүүнд холбогдох баримт бичгийг үндэслэн шалгалт хийлээ. Экспортын чиглэлээр 284 тээврийн хэрэгсэл 4234 зорчигч, импортын чиглэлээр 220 тээврийн хэрэгсэл, 3964 зорчигч хяналт шалгалтанд хамрагдан хилээр нэвтэрсэн байна.
Стандартчилал хэмжилзүйн хэлтэс: Төсөв танагдсан тул байгууллагын санхүү хүндэрч, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж хомсдож байна. Тухайлбал эхний 11 сарын байдлаар томилолтын 7817,4 мянган төгрөгөөс 5625,7 мянган төгрөг, тээвэр шатахуун 4004,0 мянган төгрөгөөс 3676,4 мянган төгрөг, төлбөр хураамж 1191,7 мянган төгрөгөөс 823,56 мянган төгрөг зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай зардлууд хасагдсан нь хүндрэл учруулж байна. “Тээлийн буян” ХК-д 2, хувь хүнд 1 стандартаар нийт өссөн дүнгээр 222 стандартаар үйлчилсэн байна. “Ховдын мэдээ” сонин, www.khovd.gov.mn вэб сайтад байгууллагын үйл ажиллагааны тайлан, мэдээ өглөө. Цахилгаан хэмжүүрийн төрлөөр улсын шалгагч Д.Цогтхүү 258 ширхэг тоолуур баталгаажуулж, загварын туршилтанд ороогүй 2 ширхэг, тэнцээгүй 8 ширхэг тоолуурыг ашиглалтаас хасав. Механик цул, хий шингэний улсын байцаагч Э.Ганбаатар цулын хэмжлээр 12 жин, эзэлхүүний хэмжлийн төрлөөр 29 нийт 41 хэмжүүр баталгаажуулсан байна.
Газар хөдлөлтийг бүртгэх “Ховд” станц: Тус станц энэ сард нийт 4562050 төгрөгийн санхүүжилт авснаас ажилтнуудын үндсэн цалинд 3254700 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 79200 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 376800 төгрөг, шуудан харилцаа холбооны зардалд 65037 төгрөг, интернетийн зардалд 121000 төгрөг, бичиг хэргийн зардалд 24800 төгрөг, тээвэр шатахууны зардалд 33600 төгрөг, цэвэр бохир усын зардалд 89600 төгрөг, түлш, халаалтын зардалд 354360 төгрөг тус тус зарцуулсан байна. 11 дүгээр сард тус станцад ойрын газар хөдлөлт 230, холын газар хөдлөлт 123 бүртгэгдсэнээс хүч нь 2,5-аас дээш газар хөдлөлт 31 удаа бүртгэгджээ.
Зургаа: Сум орон нутгийн мэдээлэл:
Алтай сум: Багуудын Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, малжуулах төсөлд хамрагдах иргэдийг журмын дагуу сонгон шалгаруулж, нийт 4 багийн 30 малчин өрх уг төсөлд хамрагдаж боллоо. Алтангадас багийн доод хуучин сумын төвийн хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангаар 5,0 сая төгрөгөөр н.Ариунболд ахлагчтай нөхөрлөл гүйцэтгэв. Нийгмийн халамжийн тухай хуульд нийцүүлэн 50 өндөр настан, 23 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2 ахмад дайчинд түлшний хөнгөлөлтөнд Нийгмийн халамжийн сангаас 10500000 төгрөг олгоод байна.
Булган сум: 11 дүгээр сарын 11-нд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан зохион байгуулж, газар, байгаль орчны чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, жилийн эцсийн мал тооллогын ажлууд хийгдэж байна. Сарнай цэцэрлэг “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байгууллагааа сурталчлах ажлыг зохион байгуулав.
Буянт сум: Сургуулийн халаалтын тогоо шинэчлэх ажлыг “Буянт цуурай”ХХК гүйцэтгэж, 1800 м2 халаах хүчин чадалтай, 2 тогоог суурилууллаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн 40 хүүхдийн тайлан тогтолтыг соёлын төвь зохион байгуулав. Энэ сард эмнэлэгт 36 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 46 эх хяналтанд байна.
Дуут сум: Хөх бэлчир багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид Иргэний танхимтай хамтран “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг хийж, спортын уралдаан тэмцээн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Мөн Босго багаас сонгогдсон Төлөөлөгчид “Орон нутгийн хөгжилд бидний оролцоо” хэлэлцүүлэг хийж, сумын төвийн хог цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. 2013 онд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж ажлууд бүгд хийгдсэн, 11 дүгээр сарын 25-ны байдлаар 132,2 сая төгрөг буюу 56,96 хувийн санхүүжилт оржээ. Сумын татварын орлого эхний 10 сарын байдлаар 99,4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дөргөн сум:Амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажлыг хийх баг байгуулж11 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт зохион байгуулж, 3 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. 2014 онд хөдөлмөр эрхлэлтийн сургалтын судалгааг авсны үр дүнд 35 төрлийн сургалтанд 95 хүн хамрагдсан байна. 2013 оны санхүүжилтээр нийт 535804,4 мянган төгрөгийн төлөвлөгөөтэй байснаас 11 дүгээр сарын байдлаар нийт 449983,7 мянган төгрөгийн санхүүжилт хийснээс ИТХ -36995,2 мянга, ЗДТГ -179292,4 мянга, багууд -42010,8 мянга, Ахмадын хороо -850,0 мянга, МЭУСАХ зардал -11020,0, Халамжийн сан 174083,7 мянган төгрөг байна.
Манхан сум: Босоо тэнхлэгийн замын барилгын ажил гүйцэтгэж буй БНХАУ-ын Чайна жанду жанса констракшн компаний ажилчдын хүчээр сумын төвд 1,8 км хатуу хучилттай барилгын ажил гүйцэтгэлээ. Сумын Засаг даргын 2013 оны А/142 дугаар захирамжаар “Эрх зүйн мэдээ мэдээллийг иргэн бүрт” аян зохион байгуулж, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, Тамхины хяналтын тухай”, “Өргөдөл гомдлын тухай”, “Байгаль орчны тухай”, “Хог хаягдлын тухай” хууль сурталчилж, нийт давхардсан тоогоор 640 гаруй иргэнд 940 гаруй гарын авлага, материал тараалаа. Төгрөг багийн өндөр настан Д.Саранхүүд сургуулийн дотуур байрны 5-11 дүгээр ангийн 94 сурагч өөрсдийн санаачилгаар 100 шуудай аргал түүж өгч туслалаа.
Мөст сум: Төсвийн тухай хууль, тендер сонгон шалгаруулах үйл явцын тухай сургалтыг “Тогтвортой амьжиргаа-2” төсөлтэй хамтран зохион байгуулж, иргэд, төрийн албан хаагчид нийт 40 гаруй хүн оролцож, мэдээлэл авлаа. ИТХ - 39844,7төгрөг, ЗДТГ- 173137,4 төгрөг, багуудын Засаг дарга нар -47260,4 төгрөг, Засаг даргын нөөц -3790,0 төгрөгийн санхжүүжилт авч ажиллалаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор 507,4 мянган төгрөг, иргэдийн сайн дурын даатгалын шимтгэлийн орлогоор 443,6 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын орлогоор 91,7 мянган төгрөг, нийт 1,1 сая төгрөгийн орлого оржээ. Иргэний танхимд Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтанд 30 иргэн оролцож, мэдлэгээ дээшлүүлсэн байна.
Мөнххайрхан сум: Багуудын Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын жагсаалт гаргаж, баг тус бүрээр эрэмбэллээ. Сумын Засаг даргын нэрэмжит 5 төрөлт спортын бага наадмыг 1761,1 мянган төгрөгийн зардлаар зохион байгуулж, давхардсан тоогоор 345 тамирчин оролцож сагс, гар бөмбөг, үндэсний бөх, ширээний теннис, шатрын төрлөөр өрсөлдлөө. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 442 өрхөөс авахаар бэлтгэл ажлыг хангаж, 3 тоологч, 3 жолооч ажиллахаар боллоо. Сумын ИТХ-аас санаачлан 80 гаруй төрийн албан хаагчдаас тестээр шалгалт авч, үнэлгээ, зөвлөмж өглөө. Сумын нийтийн халуун усыг 48,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад хүлээн авлаа. Сумын ОНХС-д 291,7 сая төгрөгөөр 17 ажил хийхээс 10 ажил бүрэн хийгдэж 176770,0 мянган төгрөгийн гүйцэтгэл хийж, дансны үлдэгдэл 3230,0 мянган төгрөг буюу 86750,0 мянган төгрөгний өглөгтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн “Ховд оргил” ХХК-тай 900,0 тн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 506,4 тн нүүрс татан авлаа.
Мянгад сум: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2 удаа хуралдаж, Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний төсөл, олон нийтийн байцаагч томилох тухай, ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Цэцэрлэгээс аймгийн Боловсролын газартай хамтарч “Гурван үеийн чуулга уулзалт”, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Мал эмнэлэг үржлийн нэгжээс бруцеллекын вакциныг 59620 төл малд, ээмэгжүүлэлтийг 1128 үхэр, 4000 хонь нийт 2128 толгой малд хийлээ.
Зэрэг сум: Тус сумын нутгаар цас их орж, хүйтрэх төлөвтэй, цасны зузаан 3 см, агаарын температур шөнөдөө -13 -18 байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжитт “Захчин урлагийн гуравдугаар наадам”-ыг зохион байгуулж, 6 сум оролцсоноос Үенч сум тэргүүллээ.
Цэцэг сум: Нийгмийн даатгалын хүрээнд 25 иргэний нөхөн төлөлтөнд 1953000 төгрөг оруулж, шинээр өндөр насны тэтгэвэрт 3 хүн хамруулж, нийт 228 хүнд 45,0 сая төгрөгийн тэтгэвэр олгожээ. 2000 үхэр, 4500 хонь ээмэгжүүлж, 6516 толгой малыг мэдээллийн санд бүртгэсэн байна. Орон нуьгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Бизнес-инкубатор төв”-ийн барилгын тендерийн нээлтийг 11 дүгээр сарын 8-ны өдөр хийв.
Чандмань сум: Өрхийн амьжиргааны түвшин тогтоох ажлын хэсгийн байгуулж, өрх, хүн амын байршлын зураг гарган 6 чиглэлд ажиллах бэлтгэл хангалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд нийт 800 гаруй тонн нүүрс татан аваад байна. Сумын нийт газар нутгийг хамарсан цас 3 удаа орж, одоогийн байдлаар цасны зузаан 3 см орчим байна. Жаргалан баг “Өрх бүр үйлдвэрлэгч” сэдэвт багаа сурталчлах өдөрлөг зохион байгуулж, иргэдийнхээ хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 74 иргэний 63 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож, 2,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Эрдэнэбүрэн сум: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах 16-аас дээш насны 1704 иргэн бүрэн хамрагдлаа. Аймгийн төвийн Жаргалант сумын Цаст Алтай цогцолбор, Прогресс сургуультай хамтарч багш нарын туршлага солилцох уулзалт зохион байгуулав. Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 680 хүн хамрагдахаас 691 хүн хамрагдлаа. Орон нутгийн орлогын төлөвлөгөө оны эхний 10 сарын байдлаар 83761,0 мянган төгрөг оруулахаас 84322,8 мянган төгрөг оруулсан байна. Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлын хүрээнд өссөн дүнгээр 160 иргэн, 11,84 га газрыг гэр бүлийн хэрэгцээндээ өмчилж авлаа. ЗДТГ -1196, 12 жилийн сургууль 2046, Гомбын талбайд 110, стадионд 5000, “Тунгалаг уст шураг” ХХК-ний 50, нийт 8762 м.кв ногоон байгууламжтай боллоо.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|