Download Firefox
Download Firefox

Wednesday, Jun 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр

Нийгмийн сэдвээр

Төрийн худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог эрчимжүүлье

4210733966 18786a6db6

Төсвийн хөрөнгийг иргэдийн татвар, хувьчлал, уул уурхай газрын баялаг, гадаадын зээл тусламж зэрэг олон эх сурвалжаас бүрдүүлдэг. Ингэж бүрдүүлсэн төсөв нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, улс орон цаашид оршин тогтнох бүрэн бүтэн байдал болоод нийт хүн амын бүхий л хэрэгцээ шаардлагад зориулан зарцуулагддаг. Төрөөс иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулахын тулд төрийн худалдан авах үйл ажиллагааг зохион явуулдаг.

Хотын хөгжил нийтийн тээврийн үйлчилгээгээр тодорхойлогддог

516c0120bdd43ccfb82bfd89fНүүдэлчин ахуйгаас хот сууринд төвлөрөн амьдрах болсноор Монголчуудын хувьд суурин соёлд суралцах гэж хаа хаанаа л хичээж байна. Аймгууд бүгд хотын статустай болох гэж байгаа гэсэн мэдээлэл нэлээд эртнээс явсан. Дэлхийн жишиг их хотын соёл, хөгжлийн гол хэмжүүр нь нийтийн тээврийн үйлчилгээний соёлоор хэмжигдэж үнэлэгддэг нь бичигдээгүй хууль. Нийтийн тээврийн үйлчилгээний соёл гэхээр л зай завсар алдалгүй самбаачлан давхих жолоочийн сахилга бат, мөнгө нэхэн хашгирах кондуктор төдийхнөөр төсөөлбөл хэтэрхий гоомой хэрэг болно байх. Энэ оны байдлаар

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн ерөнхий журам батлагдлаа

oron suutsnii zeelБямба гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул Засгийн газрын ээлжит хуралдааныг 2013 оны өчигдөр хуралдуулж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа.

80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба

Тимор-Лесте улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

tuluulugchЭрүүл мэндийн сайд Н.Удвал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Ардчилсан Тимор-Лесте Улсын Гадаад харилцааны сайд Хосе Луйс тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн өдрийн зоог барив. Тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулж, зочдын сонирхсон асуудлаар

Барилгын салбарын ажил олгогчдын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байна

АМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ш.Должинсүрэн, Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Нямгарав, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Чанцал нар  Өнгөрөгч 7 сарын 20-оос 8 сарын 25-ны хооронд Ховд аймгийн төв, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэж буй аж хуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийв.
Шалгалтыг Мэргэжлийн хяналтын

“Хэмжилзүй аюулгүй байдал”-ыг хангая

Олон улсын хэмжээнд хэмжлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол чухлаар тавигдах болж, 1999 оны 10 дугаар сард  Франц улсын Париж хотноо Жин ба Хэмжүүрийн Олон улсын Хорооноос зохион байгуулсан Жин ба Хэмжүүрийн 21 дүгээр Ерөнхий Бага Хурлаар Дэлхийн хэжилзүйн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон байна

Үүний дараа 2006 онд гаргасан Монгол улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэж Дэлхийн хэмжил зүйн өдрийг 12 дахь жилдээ Монгол

Нийллэг ... /егөө/

Уушийн Батболдын булан

Нийллэг гэдэг үгийн утга нь тайлбар тольд бичсэнээр бол “учрал”, “тохиолдол”, “нийлсэн газар” нөгөө талаасаа “хээлтэгч”, “хээлтүүлэгч” гэж тайлбарласан байдаг юм. Яггүй задгайдуу болчихсон Монголчууд өнөөдөр 2 янзаар нийлж байна. Хахир хатуу хүйтний улиралд байр саванд, урин дулааны улиралд машин тэрэг хөлслөн байгалийн аль өнгөтэй үзэсгэлэнтэй газарт очиж хорхогийн чулуу, хомоолын үнс, өтгөн шингэн ялгадас,

Багш нарын явцуу эрх ашиг дээр дөрөөлсөн болчимгүй үйлдлийн гай

үзэл бодол

         Монгол улс хэдэн хүн амтай, эдгээрээс хэдэн хувь нь төрийн албанд болон төрийн үйлчилгээний салбарт хийсэн ч хийгээгүй ч тогтмол цалин авч байгааг захын хүн хэлж чадна.
        Тэгвэл үүний цаана хувиараа бизнес эрхлэгчид болон, ажил орлогогүй 21.0 мянган төгрөгөөр амь зууж, эрх ашгийг нь хамгаалах эзэнгүй, ядарч зүдэрч байгаа олонхид хэн ч анхаарал хандуулахгүй нь хачирхалтай. Үүний цаана өчнөөн мянган хүний эрх ашиг хөндөгдөхгүй үлдэж байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Ганбаатар тэргүүтэй

Нөөцийн мах зах зээлийн ханшаас 500 төгрөгөөр доогуур үнэтэй зарагдана

          нэ жилийн хувьд “манай аймаг 100 тонн мах нөөцөлсөн бөгөөд хоёр үе шаттайгаар худалдаанд гаргах гэнэ. Нөөцийн махны нэг хэсгийг энэ сарын 16-наас, дараагийнхыг 4-р сарын 15-наас зарж эхлэх ба зах зээлийн ханшаас 500 төгрөгөөр татуу үнэтэй байлгахаар шийдвэрлэжээ. Уг махыг нэг аж ахуйн нэгж, хоёр иргэн нийлүүлж, тус аймагт үйлчилгээ явуулж буй гурван төрлийн сүлжээ дэлгүүрүүдээр

Бөх Баавайтай хөөрөлдсөн минь

Ховд аймагт бөхийн чөлөөт барилдааныг бий болгосон ахмад тамирчдын нэг
чөлөөт барилдааны аймгийн таван удаагийн аврага, сумын заан Ч.Баатартай спортын мастер, олон улсын шүүгч Ц.Лхагважавын ярилцсан ярилцлагыг
уншигч та бүхэнд хүргэж байна.

        -Та чөлөөт болон жудо, самбогоор барилдаж явсан гэсэн. Хэдэн оноос эхлэж барилдав. Ямар амжилт үзүүлж байв?
        -Бөхөд элэгтэй Ховд хотын үе тэнгийн хэсэг

БОЭТ орон нутагтаа тендер зарлах нь зохимжтой

-Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны Ховд салбараас судалгаа хийжээ-

        Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн төсвийн зарцуулалт зөөлөн эдлэл, нормын хувцас худалдан авах төсвийн хэмжээ болон ханган нийлүүлэлтийн талаархи бодит мэдээллийг олон нийтэд ил тод болгох зорилготой судалгаа, үнэлэлт дүгнэлтийг Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны Ховд дахь салбараас хийжээ. Үүн дээр мөн БОЭТ-ийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

Ч.Хүрэлбаатар: Цалин тэтгэврийг нэмэх тухай асуудал гацаанаас болж хүлээгдэж байна

- ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа-

        Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болох байсан. Яагаад хуралдсангүй вэ. Засгийн газар хуралдах эрх зүйн чадамжтай эсэх талаар тайлбар өгнө үү.
       Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байсан.  Үүсээд байгаа  улс төрийн нөхцөл байдлаас улмаас Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдах боломжгүй болоод байна.  Засгийн газрын гишүүдийн

Иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа

Цалин тэтгэвэрийн өсөлт хэрэглээний үнийн өсөлтийг хангахгүй байна. 2010 оны 10-р сартай харьцуулбал хэрэглээний үнийн индекс 10,1 хувиар өссөн байхад нэрлэсэн дундаж цалингийн өсөлт ийм хэмжээнд хүрээгүй байна. Үүний зэрэгцээ цалингийн худалдан авах чадвар үүнээс ч муу дүр зурагтай байна. Хот сууринд махны үнэ байнга өндөр байсаар байна. 40 гаруй сая малтай, 3 сая хүрэхгүй хүн амтай орны иргэд өөр сонголтгүйн улмаас өндөр |3000 төгрөгөөс дээш| үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг  хэрэглэж байна. Энэчлэн хүнсний гол нэрийн барааны хэрэгцээ өрхийн төсвийн

Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байна вэ?

Ж.САРУУЛ
Үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс 2009 оноос эхлэн Засгийн газраас санаачлан иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн билээ. Энэ зээл манай аймагт хэрэгжээд 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл иргэдэд хэрхэн хүрч, тэдний амьдрал ахуйг яаж дээшлүүлж байгаа юм бэ гэдгийг иргэд дор бүрнээ харж байгаа байх. Харин тэдэн дундаас доорх иргэдтэй адил зээлээ авч чадаагүй, эсвэл барьцаа хөрөнгө хүрээгүйн улмаас хагас дутуу авсан тэгээд тэр нь хийх гэсэн ажлаа бүрэн гүйцэд хийж чаддаггүй байдал нэлээдгүй бий.

Веган хоолтон болцгоох уу?

Ховд аймагт “Лoving hut” веган хоолны сүлжээ ресторон ажиллаж эхлээд нэлээд хугацаа өнгөрчээ. Төгс гэгээрсэн их багш хэмээгдэх Веатнам гаралтай Чин хай гэгч сургаалтны оюуны бясалгалын үр нөлөөгөөр дэлхий дахинаа махнаас татгалзаж, ургамлын гаралтай хоол хүнсээр хооллох үзэл санааг дэлгэрүүлэх зорилго бүхий сүлжээ үүссэн нь Ховд аймагт ийнхүү нэвтэрсэн бөгөөд байгуулагдсанаасаа хойш багагүй амжилттай ажиллаж байгаагийн илрэлийг Ховд аймагт 2009 онд зохион байгуулагдсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанаас тэргүүн байр эзэлсэн, 2010 оны үзэсгэлэн худалдаанаас хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнээр шалгарсан зэргээс харж болно хэмээн тухайн байгууллагын зохион байгуулагч үгүүлж байна. Эдний явуулж буй үйл ажиллагаа манайд өмнө нь байгаагүй, шинэлэг зүйл учир веган хоол гэж юу болохыг уншигчидад товч тайлбарлах нь зүйтэй байх.

Сэтгэлийн зул

“Хөрөг зураг Дамдинсүрэн авгай Хөгжим хэмнэлт цолмонгийн хуруу……” хэмээн эхлэх яруу найрагч Г.Бямбаагийн шүлгийг санах бүрийд Ховдын уран бүтээлчид, нутаг нугийнхан урлаг, уран зураг, бүтээл туурвилд элэгтэй хүн бүхний сэтгэлд эцэг мэт хүндлэгддэг Даамиа ахын тухай уулсын таталбар мэт бүдэг бадагхан хөрөг цомнол ой ухаанд маань үзэгдэж, хүндэтгэн хайрлах сэтгэл эрхгүй төрдөг юм. Хүүхэд, шуухад, хөгшин залуу хэнийг ч ялгалгүй нөхөрлөж, харахад дулаахан, халдахад зөөлөн төрхөөрөө бидний сэтгэлд нэвтэрч чадсан, эгэл боргил хэрнээ энгүй их авъяасын эзэн энэ хүн санаандгүй байтал нэг л өдөр тэнгэрийн орноо морилж одов. Жил гаруй хугацаанд бие нь чилээрхүү байсан ч эндээс бүүр явж одсоноос нь хойш сэтгэлд ямар нэг уйлгар манан хөшилдсөөр, бодолд ямар нэг бүүдгэр сүүдэр тээгэлдсээр байнам. Өдгөө Ховдчуудын дундаас төрсөн байгалийн унаган авъяасаар тэжээгдсэн нэрт зураач байгаад хорвоог орхин одсон Магсарын Дамдинсүрэн гэх энэ хүнийг би гурав дөрөвхөн настай байхдаа л таньдаг болсонсон.

Баруун монголынхоо нийслэл томоохон хот байхын төлөө ажиллана

Аймгийн ИТХ-ын дарга Х.Батболдтой аймаг орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлого үйл ажиллагааны чиглэлүүдийн талаар цөөн хором ярилцлаа. -Цагаагчин туулай жилд Ховд аймгийн улс, аймгийн чанартай олон онцлог үйл явдлууд тохиож байна. Эдгээрийг угтаж аймгийн ИТХ-аас ямар шинэлэг ажлуудыг өрнүүлж байна вэ?

-Түүхт ойнуудыг угтан олон үндэстэн ястан Ховдчуудын бүтээлч хөдөлмөрч уламжлалыг өрнүүлэн 2010 оныг “Их бүтээн байгуулалт- эрчимтэй хөгжилийн жил” болгон зарлаж баг, сум, байгууллага, аймгийн хэмжээнд оруулж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулан, иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэхэд бодлогоо төвлөрүүлэн хамтын өндөр зохион байгуулалттай ажиллах зорилтыг аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаас дэвшүүлж ойг угтаж 80 бүтээлч ажлыг хийхээр шийдвэрлэн хэрэгжүүлж эхлээд байна. Айл бүхэн үйлдвэрлэгч байх хөдөлмөрч ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа.

оюутнуудын 500 мянгыг гуравдугаар сараас олгож эхэлнэ

Засгийн газраас 2010-2011 оны хичээлийн жилд их дээд сургуулийн өдрийн ангид суралцагчдад Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгох журмыг баталсан билээ.

Сургалтын төлбөрт зориулж улсаас 85.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 24 сургуулийн 7382 суралцагчийн материал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт иржээ.

Бор дарсанд боолгуулсан "Цагаан сар"

Монголчууд та бидний 2000-аад жилийн тэртээгээс уламжлал болгон тэмдэглэн ирсэн Цагаан сар хэмээх баяр хаяанд ирээд хаалга vvд тогшин байна.

Харамсалтай нь Цагаан гэж нэрийдсэн энэ аугаа баярын єдрvvдээ та бид ‘’хар’’ болгож мєнхлєх нь холгvй байх юм даа. Одоо vед ч хатуу хар гэж нэрийддэг бор дарсаар цагаан сарыг тєсєєлєхєєргvй болжээ гэмээр. Хаана л цагаан сар тэмдэглэж байна тэнд архи ширээ дvvрэн л харагддаг.
Бас болоогvй ээ, айл саахалтаар зочилсон л бол тухайн гийчин тэр айлаас ч эрvvл гарах нь ховор гэж мэд.

хятадууд үлэмжийн чанарыг хулгайллаа

Tиймээ энэ дууг манай монгол улсын 8 настай хvvхдээс 80 настай хөгшид ч мэднэ. Гэтэл энэ дууг хятадын хэдэн бацаан ая нь дээр нь vг нэмээд өмхийрvvдээд хаясан байна.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ