Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр

Нийгмийн сэдвээр

Тэтгэврийн даатгалын нөхөн олговрын хууль үргэлжилэн хэрэгжиж байна

Tet daat

 Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль 2012 оны 11-р сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож байгаа юм. Хуульд заасан дээрх хугацаа нь нийгмийн шилжилтийн үе байсан болохоор энэ хугацаанд иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж завсардсан.

Манай аймгийн хэмжээнд 20741 иргэн хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 70 гаруй хувь хураамжаа төлсөн бөгөөд баталгаажилтын хуудасны 70 гаруй хувь нь ирсэн байгаа юм байна. Хуулийг санаачлагчид иргэд энэ хугацаанд ирээдүйгээ баталгаажуулах эрсдэлд орсон, үүнд төр хариуцлага хүлээх ёстой учраас хэрэгжүүлж байна хэмээж байсан. Өнөөдрийн тэтгэврийн хуулийн дагуу эрэгтэй хүн. 60 нас, 20 жил ажилласан байх шаардлагатай, гэтэл тэтгэвэрт гарах нас болчихоод байхад ажилласан жил хүрэхгүй бол дээрх хуульд хамрагдаж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, засвардсан хугацааныхаа шимтгэлийг нөхөн авч болох юм. 2014 онд энэхүү хуульд хамрагдан бүртгүүлсэн иргэд 2015 онд, 2015 онд бүртгүүлсэн иргэд 2016 онд ажилласан жил тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулах боломжтой юм байна. Мөн өөрсдийнхөө ирээдүйн төлөө НДХ-т хандахыг уриалж байна. Энэ хуульд хамрагдсан иргэдэд 1-11 жилийн ажилласан жил нэмэгдэж байгаа юм.

“ТВ 9” Телевиз Засгийн телевиз болж ажиллав

TV 9

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ой, морин эрдэнийн Бат-Оршил даншиг наадмыг ТВ 9 телевиз 50.0 сая төгрөгийн төлбөртэйгээр шууд дамжуулж ажилласан.

Наадмын үеэр энэ телевизийн дэлгэцээр сэтгэгдэлээ илэрхийлэх мэдээ мэдээлэл солилцох, ярилцлага өгөх хүсэлтэй иргэд цөөнгүй очиж уулзаж байсан ч ТВ-ийн ажилтнууд зөвхөн аймгийн дарга нарын цохолттой, зааж өгсөн хүмүүсийг хүлээж авч байгаагаа мэдэгдэв.

SANY0207

Энэ нь нэг талаасаа баяр наадмыг шууд дамжуулж, ачаалал ихтэй байсантай холбоотой ч нөгөө талаасаа зохион байгуулагчдаас авсан өндөр төлбөртэй нь бас холбоотой бололтой.  

 


Бие засах газрын хүрэлцээ муу байлаа

Bie zasah

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ой, морин эрдэнийн Бат-Оршил даншиг наадмын үеэр наадмын талбай дээр бие засах газар тун цөөн байсан нь наадамчидад хүндрэл үүсгэж байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын баруун дээр хэсэг үндсэндээ бие засах газар болж хувирчээ. Наадам өндөрлөсний дараа энэ хэсгийг хэн хэрхэн цэвэрлэх юм бол гэсэн бодол төрж байв.

Bie zasah 00

Морь барианы газар буюу бөөр харын урд Цалуугийн дэнж дээр морь барих үеэр энэ байдал мөн л давтагдав. Ганц хоёрын зэрэг бие засах газарт хүмүүс олноороо дугаарлан хүлээцгээнэ. Ихэнх хүмүүс ингэж дугаарлахаас залхаад зайдуу гарч мөр харцгааж байв.

Хогийн сав бас л хүрэлцээ муутай байснаас морины бариан дээр үе үе хуй салхи босох үеэр талбай дээгүүр бөөн хог, цаас хийсэж байлаа  

 

 



Нэрээ хичээж чадсан уу?

SANY0251

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын морь бөхийн бай шагналыг харьцангуй өндөр тогтоож, газар газраас цугласан түмэн олны өмнө нэрээ хичээх нь чухал хэмээн эртнээс бэлтгэж, үүний төлөө ихээхэн цаг зав, хүч, хөдөлмөрөө зориулсны үр дүн нь ч чамлалтгүй болов бололтой.

 

SANY0154

Наадмын түрүү бөхийг 20.0 сая, үзүүрлсэн бөхийг 10.0 сая төгрөгөөр шагнасан бол, хурдан хүлгийн уралдаанд түрүүлсэн азаргыг мөн 20,0 сая, аман хүзүүний азрагыг 10,0 сая, гуравт ирсэн азаргыг 8.0 сая, дөрөвийн азаргыг 4.0 сая, айргийн тавд давхисан азаргыг 3,0 сая төгрөгөөр, Их насны түрүү морийг 25,0 сая, хоёрт ирснийг 15,0 сая, гуравт давхисан морийг 8.0 сая, дөрөв, тавд давхисаныг 4.0 сая болон 3.0 сая төгрөгөөр, Соёолон хүлгийн бай шагналыг дэс дараалан жагсаавал нэгийнхийг 12.0 сая, хоёрыг 5.0 сая, гуравыг 4.0 сая, дөрөвийг 3.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр, Үрээ морьдын нэгийг 5.0 сая, хоёрыг 4.0 сая, гурвыг 3.0 сая, дөрөвийг 2.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр. Харин айргийн тавын жороо морьдын эхнийхийг нэг сая, хоёрт ирсэнийг нь 500.0 мянга, дараачийн морьдыг 200.0 мянгаас 400.0 мянган төгрөгөөр байлсан. Гэтэл ивээн тэтгэсэн кёкшүзан Батбаяр нь эхний таван моринд тус бүрд нь сая, сая төгрөг шагнахаар нийт 5.0 сая төгрөг өгсөн гэж байдаг. Морины комиссынхнаас дахиад л будилаан. Эрлийз морины бай шагнал эдгээрээс харьцангуй багаар тогтсон бололтой, дээрх бүх насны морьдын уяачид буюу эздэд нь мөнгөн шагналын дүнг бичсэн том том пайз гардуулсан бол эрлийз морины уяач эздэд нь пайз энэ тэр өгсөнгүй, өргөмжлөл болон дугтуйтай /мөнгө/ бололтой зүйлийг гардуулж харагдсан.

 

 

 

                                                                                                                                                   Г.Мөнх 

Төр захиргааны мэдээлэл

Эртэч Ховд...

            Гэр бүлийн өдрийн хүрээнд “Эртэч Ховд” арга хэмжээг өглөө бүр зохион байгуулж байна

Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор “Эртэч-Ховд” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Сүүн сэтгэл ахмад эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өглөө бүр төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг 06 сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд нийтдээ 60 гаруй хүн оролцож эрүүл мэнд, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өглөөний дасгал хийлээ. Ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооноос энгийн дасгал хөдөлгөөн болон хийн дасгалыг олон нийтэд зааж эхлүүлсэн бөгөөд цаашдаа өглөө бүр энэхүү үйл ажиллагааг ССАЖГ болон бусад төрийн байгууллагууд хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Төрийн албан хаагчид цусаа хандивлалаа

2004 оноос Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 14-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил цусны донорын өдрийг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүний алтан амь насыг аврах буянт үйлст аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж цусаа хандивлалаа. БОЭТ-ийн цусны салбар банкны хамт олон аймгийн ЗДТГ-т байрлаж цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэг хүний өгсөн цус 3 хүний амь аварна гэдгийг хүний гавьяат эмч Ц.Даваахүү хэллээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын 3 хувь нь байнга цус бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ хэрэгцээг хангана гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

Сумдын бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд сургалтанд хамрагдав

Сумдын бичиг хэргийн болон өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах ”Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэнд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг саяхан зохион байгуулав. Сургалтаар төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдүүлэлтэд тавигдах шаардлага, захирамжлалбн болон мэдээлэл лавлагааны баримт бичгийг хэрхэн хөтлөх талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга С.Батдорж, мэргэжилтэн М.Отгонхишиг, Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Долгор нар сургалт зөвлөгөө өгсөн юм. Мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгч, ярилцлага, санал авах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Багийн Засаг дарга нар номын дуу сонслоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангаас хамтран энэ сарын 11-нд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд “Баг иргэний засаг захиргаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 90 гаруй багийн Засаг дарга нар хамрагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Засгийн газрын ахлах референт Ш.Бямбаа нар энэхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцож Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, багийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх арга зам, иргэний санаачилга-багийн хөгжлийн үндэс зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хийсэн юм. Мөн багийн Засаг дарга нар өрх гэрт багаас үзүүлэх үйлчилгээ, багийн ИНХ-ын төлөвшил, баг-төрийн байгууламжийн анхдагч нэгж болох нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа нэгтгэх, дүгнэлт хийлээ. Сургалтын 2 дахь өдөр нь төрийн албан хэрэг хөтлөлт, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгснөөс гадна аймгийн Статистикийн газраас хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ, түүний хэрэглээ, хагас жилийн мал тооллого, хэрхэн зохион байгуулагдаж байгаа байдал, шивэх программын талаар сургалт явагдсан юм.

Багийн Засаг дарга нарыг унаажууллаа

Төр иргэн хоёрын гүүр болж ажилладаг багийн Засаг дарга нарыг унаажуулах талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хөдөөгийн 62 багийн Засаг дарга нарыг унаажуулж, БНХАУ-ын үндэсний үйлдвэрийн Шандас маркийн мотоциклийг ЗГХЭГ-ийн ажлын хэсэг болон аймгийн удирдлагууд багийн дарга нартаа гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ. Дээрх ажлын гүйцэтгэгчээр Жаргалант шанд компани ажилласан байна. Энэ ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 49 сая төгрөг зарцуулж, үлдсэнийг нь багийн Засаг дарга нар хувиасаа гаргасан байна.

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяны ажлын хэсэг хуралдав

Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл гудамж миний хашаанаас...” аян 3 сарын хугацаанд Жаргалант сумын Буянт, Бичигт, Цамбагарав багуудад хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. 4 сараас эхэлсэн тус аян дуусч 7 сарын 1-нд ажлаа үнэлүүлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн учраас ажлын хэсэг 06 сарын 13-нд хуралдаж дахин ажил эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргалаа.. Мөн баг тус бүрт төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Төр захиргааны мэдээлэл - 02

Буянт багийн иргэн н.Болдбаатарынх “Эрүүл гудамж-

миний хашаанаас” аянд идэвхитэй оролцож байна

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяныг аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөлтэй хамтран 3 багт зохион байгуулж байна. Аяны хүрээнд айл өрх хашаа хороогоо янзлах, гудамж талбайгаа цэгцлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсэг Буянт багийн Экогийн 2-3 тоотод оршин суух н.Болдбаатар хэмээх айлаар орж аяны хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа. Тус өрх өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн аяныг дэмжин, хашаандаа гүйдэг хаалга /дааман/ хийж, хашаагаа зосдож, хээлсний зэрэгцээ явган хүний чулуун зам хийж, шинээр 6 төрлийн мод тарьж, цэцэгжүүлжээ. Аяны хамгийн гол шалгуур үзүүлэлт болох бие засах газрыг тохижуулж, суултуур байршуулан, агааржуулах хоолой, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг эднийх үлгэр жишээ хийснээс гадна, хашаандаа 3 төрлийн хог ангилан ялгах хогийн сав хийж байршуулжээ. Цаашид нэмж хийх зүйл маш их байгааг өрхийн тэргүүн н.Болдбаатар дурдаад, айл өрх болгоныг аянд идэвхитэй нэгдэж ажиллахыг уриалсан юм.

Ховд аймаг “Гэр бүлийн өдөр”-ийг тогтмол тэмдэглэнэ

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 2 дахь 7 хоногийн бямба гаригийг "Гэр бүлийн өдөр" болгож өнгөрөгч бямба гаригт буюу 06 сарын 14-нд гэр бүлийн өдрийн нээлтийн арга хэмжээг хүүхдийн паркт зохион байгууллаа. Бусад аймгуудаас анхлан "Гэр бүлийн өдөр"-тэй болж тус өдрийн хүрээнд гэр бүлд чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Тухайлбал хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүд гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна байгууллагууд дор бүрнээ гэр бүлд чиглэсэн үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна. Аймгийн музей гэхэд өв соёлын хүрээлэнгээ үнэгүй үзүүлсэн бол Хөгжимт драмын театрын хамт олон "Буратино ба алтан түлхүүрийн адал явдал" сэдэвт хүүхдийн жүжгээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлжээ. Цаашдаа сар бүр тогтсон хугацаанд "Гэр бүлийн өдөр" арга хэмжээг тэмдэглэх юм.

Алтай, Дарви сумдад дулааны шугам

сүлжээ барих гэрээ байгууллаа

Дарви, Алтай сумдад шинээр халаалтын зуухны газар, дулааны шугам сүлжээ бариулахаар Ану Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Инжиннаштай аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Дээрхи сумдыг төвлөрсөн дулаанд холбох, шугам сүлжээ барих ажлыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгөөр хийж байгаа ба 7 сарын 1-нээс ажлаа эхлүүлэх юм байна. Гэрээнд тусгагдсанаар төслийг 2014 оны 10 сарын 01 гэхэд ашиглалтанд оруулах ба техникийн шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий дулааны шугам сүлжээг зохих стандарт, норм, дүрмийн дагуу барьж байгуулахаар тусгагдсан юм байна.

Хөдөлмөр сониноор түүчээлсэн орон нутгийн

хэвлэл мэдээллийн байгууллагын 70 жилийн ой боллоо

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 101 жил, Ховд аймагт хэвлэл мэдээллийн байгууллага үүссэний 70 жилийн ойг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээх 1944 оны 12 сарын 24-нд “Хөдөлмөр” хэмээх сонин бий болж, хөдөлмөрч бүтээлч олон үндэстэн ястны алдар түүхийг өртөөлүүлэн түгээсээр өнөөдрийн 70 жилийн өндөрлөгт иржээ. Энэхүү 70 жилийн хугацаан дахь Ховд аймгийн маань хөгжлийн замнал “төрийн хоточ банхар” дөрөв дэхч засаглалынхны үйл ажиллагаатай салшгүй холбоотой явж иржээ. Хуучнаар “Хөдөлмөр”, Алтайн өглөө зэргээр сонинуудад хэн нэгэн шүүмжлүүлсэн тохиолдолд хамт олон, айл өрх, аймгаараа бангадаж, арга хэмжээ авдаг байсныг тухайн үеийн хэвлэх үйлдвэр, хөдөлмөр сонины ахмадууд дурсан ярьдаг. Өдгөө Ховд аймагт тэрхүү анхны хэвлэлийн түүчээ болсон 4 телевиз, 2 сонин, 2 фм радио ажиллаж байна.

            70 жилийн ойн баярын үеэр Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Хөдөлмөр сонин болон сонины хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан ахмад ажилтнууд, Жаргалант студийн захирал Л.Ууганбаяр, Олон ястны телевизийн захирал Ч.Нямхүү нарын уран бүтээлчид шагнагдсан бол МСЭ-ийн “Ган үзэгтэн” шагналаар Г.Одонтуяа, Г.Алтанзаяа нар шагнагдлаа. Мөн энэ үеэр Ховд аймгийн хүндэт тэмдэг болон аймгийн Засаг даргын өргөмжлөл, Жаргалан сумын хүндэт тэмдгээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн байгууллагатай ажил амьдралаа холбосон олон сэтгүүлч, уран бүтээлчид энгэрээ мялаасан юм.

Сумдад интернэтийн үйлчилгээг хүргэх талаар цахим уулзалт боллоо

Пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтыг аймгуудын удирдлагуудтайгаа зохион байгууллаа. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байна. Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 128 нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болжээ. Манай аймгийн хувьд Манхан, Мянгад, Буянт, Дарви сумд шилэн кабелд холбогдсон бөгөөд 7 сарын 1 гэхэд Эрдэнэбүрэн, 8 сарын 10 гэхэд Чандмань, Мөнххайрхан, Мөст сумд холбогдох юм. Цаашдаа бүх сумдыг үе шаттай интернэтэд холбох ажлыг хийх юм

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Алдартнуудад хүндэтгэл үзүүлэв

Ug aya biir 09             Ховд аймагт амьдарч байгаа Хөдөлмөрийн баатар, ардын болон, гавьяат цолтон төрийн шагналтанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөрлөхийн бахархал ТББ-аас хамтран 06 сарын 19, 20-ны өдөр буюу зохион байгуулжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Д.Харай, Ш.Лхагваа нараар манлайлуулсан гавьяатууд, ахмад дайчдыг аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа болон хэлтэс тасгийн дарга нар хүлээн авч уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.

                                                                                                                           Г.Одонтуяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

Эрүүл бус сэтгэлгээ

Eruul bus

Интернет, цахим ертөнцөөр дамжуулан “од” болох хүсэлд хэт автсан хүмүүс нүцгэн зургаа оруулж, элдэв үгс хэлж бичлэг хийлгээд олны анхааралд төвөггүйхэн орчихдог болж. Энэ эрүүл бус сэтгэлгээг өртөөлөгчид тасрах янзгүй. Тэдний энэ гаж үйлдэл хүүхэд, залууст ямар үлгэр дууриалал үзүүлж буй нь ч тун ойлгомжтой юм.
Хүүхэд минь, дүү нар маань харчихвал яана аа гэсэн эмзэглэл, тэднийг л битгий дууриагаасай гэх санаашрал олон ах, эгч, ээж, аавд төрж буй нь лавтай биз ээ. Хэн нэгэн хүүхний өгзөг, хөхийг өдөржин харж суух “боломж”-ийг фэйсбүүк хуудас олгоод удаж байна. 18+ тэмдэглэгээг эс харгалзан насанд хүрэгчдийн гэх ангилалд багтах бүхнийг эндээс үзэхэд нээлттэй гэх. Гэмт хэрэгтэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэл энэ хуудасны хэрэглэгчдийг цаг ямагт отож байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бололтой. Хэн нэгнийг элдвээр хэлэх, гүтгэх, өдөх, садар самуун сурталчлах гээд хэн нэгний “нууцаар” хийж буй бүхэн энэ хуудаснаа хадгалагддаг ажээ. Бодит бус харилцаа хэдий ч таны тоглоом шоглоомоор бичсэн бүхэн нэг л өдөр өөрийг тань гэмт хэрэгтэн болгож мэдэх юм.   
Цахим ертөнцөөр дамжин олны анхаарлын төвд ороод байгаа нэг хэргийн талаар сийрүүлье. Хэрэг ч гэж дээ хууль хяналтын байгууллагаас хэрэг гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй юм л даа. Уг хэргийн хохирогч гэж өөрийгөө нэрлэсэн Г.Дэлгэрмаа гэх бүсгүй сүүлийн үед өөрийн нүүр номдоо Монголын ард түмэнд хандан захидал бичиж, "Мон Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнх намайг ажлын байран дээр минь ирж хүчирхийлсэн гээд байгаа. Гэтэл П.Энхмөнхийн ээж С.Эрдэнэцэцэг нэг сайтад Г.Дэлгэрмаа хүүг нь өдөж хагас нүцгэн зургаа илгээж байсан баримтыг дэлгээд байгаа юм. Unen.mn сайтад бичсэнээр П.Энхмөнх өөрийн фейсбүүк хуудаснаа ид ажиллах насны эрчүүд гадагшаа гарч, Монгол Улсад амьдралын ноён нуруу болсон эр хүн цөөхөн болсныг харамсан өгүүлэхдээ “Монголын хүн амын хүйсийн харьцаа тэгш бус болсон. Нэг эрэгтэй хүнд найман эмэгтэй ногдож байна” гэсэн утга бүхий өгүүлбэр бичжээ. Гэтэл Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Би чиний найм дахь чинь болъё” гэж зурвас бичээд эхэлсэн байна. Ийнхүү Г.Дэлгэрмаа гэгч удаа дараа өөрийн фейсбүүк хуудаснаа П.Энхмөнхийг өдсөн төдийгүй өөрийнхөө хөхийг гаргасан болон усанд орж байгаа хагас нүцгэн зургуудаа явуулж, “Би ийм секси бүсгүй”, “Миний хөх Apple” гэж өджээ. Тэгэхдээ өөрийнхөө утасны дугаарыг явуулж мессэж хүртэл бичилцэж байсан гэжээ. Үүний хариуд Г.Дэлгэрмаа “Ийм л эхийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд тийм бусармаг үйлдэл хийж хөөрхий тэр эцэг нь тэнгэрийн орноос тэнэг шуламтай нөхцөж явснаа бодоод халаглаж суугаа байлгүй дээ. 60 хүрч ухаараагүй та 61 хүрч жаргах уу” гэж бичээд танай гэр бүлийг үеийн үед хараал дагаг гэж хараах, зүхэхийн хоорондуур юм бичжээ. Тэрээр П.Энхмөнх бол масктай араатан байж гэж хүртэл ярилцлага өгөөд байна.  
Ийм хэрэг үйлдэгдсэн байгаад Г.Дэлгэрмаа гэх бүсгүй хохирсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч олон нийтийн цахим хуудсаар энэ ингэлээ, тэр тэглээ гэж бичих нь хэр зөв тэмцэл вэ гэдэгт олон хүн эргэлзэж байна. Хохирогч болсон л бол хууль хяналтын байгууллагад хандаад асуудал шийдэгдтэл хүлээх хэрэгтэй байсан болов уу. Гэтэл тэр захидал бичиж, мэдэгдэл хийгээд уйгагүй “тэмцсэн” нь зарим хүний хардаад байгаа шиг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх бодлыг улам ихээр төрүүлж буй. Эл хэргээс үүдэлтэйгээр гэртээ хамгаалалт авч, цахим хуудсаа хакердуулсан гэж бичээд Г.Дэлгэрмаа гэх бүсгүйн  цахим ертөнцийн ээлжит “тэмцэл” хэсэг намжаад байна. Харин П.Энхмөнхийн тухайд энэ бүсгүй түүний нэр төрд бүдүүлгээр халдаад байгаа нь үнэн бол бас л хууль хяналтын байгууллагад хандсан нь дээр байх. Тэрээр энэ тухай ам нээхгүй байгаа нь олны танил гэгдэх нэрэндээ эзэн байхыг хүссэнийх байж болох. Бас нөгөөтэйгүүр хэрэг үйлдсэн нь үнэн байгаад хэлэх үггүйдээ дуугаа хураачихсан байх магадлалтай. Ямартай ч тэдний холбогдсон хүчингийн гэх хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхгүй гэж байна. Сэжигтнээр шалгаж байгаа хүнийг хэрэгтэн болгож бичээд байдаг болохоор сэтгүүлчдэд ийм төрлийн мэдээлэл өгөхгүй гэсэн.
Дээрх үйл явдлын талаар харин цахим ертөнцөд тун онцгүй нөхцөл байдал үүсээд буй. Монголчууд хүчингийн хэргийг жигшин зэвүүцэж “улаан мах”-ны бузар хэрэг гэж нэрлэдэг. Энэ өнцгөөс харвал өсвөр насныханд хамгийн халтай мэдээллээр фэйсбүүкт өрнөж буй хүчингийн гэгдэх дээрх хэргийн талаарх маргааныг нэрлэж болохоор байна. Байнга ийм төрлийн хэргийн мэдээллийг олон нийтийн цахим хуудаснаа байршуулах нь хүчирхийллийг “сурталчилсан” явдал болоод байгаа юм. Тиймээс насанд хүрсэн хүний эрүүл ухаанаар араасаа алхаж байгаа ирээдүй рүү анхаарч компьютерийн ард хэн сууж байгааг бодолцох нь зүйтэй болов уу. Хүүхэд бол хүүхэд. Томчуудыг дууриах тэдний үйлдэл гэмт хэрэг дээр ч биелэлээ олохыг үгүйсгэх аргагүй билээ. 
Хүн, адгуус амьтнаас юугаараа ялгаатай вэ. Хамгийн голлох ялгаа нь сэтгэхүйн онцлог гэдэгтэй маргах хэрэггүй байх. Ямартай ч хүн адгууснаас илүү ухаантай гэдгээ аль хэдийнэ батлачихаад байгаа. Энэ нь хүний хийж буй үйлдэл, хэлж байгаа үгс, үгүй ядахдаа л ичиж зовох сэтгэлтэй нь холбоотойгоор илэрдэг байж болох юм. Ингэж сэтгээд хүний адгууснаас ялгарах энэ шинжийг товчхондоо ёс зүй гээд тодотгочихвол болох юм л даа.  
Ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэлэх нь зөвхөн хувь хүн таны л асуудал огтоос биш. Тэгэхээр ямар ч зүйлд эрүүл сэтгэлгээгээр хандаж наанадаж л ирээдүй, хойч үеийнхэн надаас суралцаж, миний үйл хөдлөл, биеэ авч яваа байдлыг дууриаж байгаа гэдгийг мартах учиргүй. Тэр тусмаа сайхан бүсгүй, олны танил баян залуугийн амьдрал тэдэнд юу юунаас сонирхолтой санагдаж болох юм шүү дээ. 
 

Ж.Тагтаа Эх сурвалж /MNB/

“Амьдрал”-гүй хуулиар чинь яах вэ

Tamhi           Өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгнээс тамхины хяналтын тухай хууль орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт анхандаа гайгүй байсан боловч одоо бүр дийлдэхээ байх нь. Ховдын гудамж талбайн хаа сайгүй янжуур зуусан эрхмүүд хэлхэлдэнэ. Төр захиргааны ажилтнууд захиргааныхаа үүдэнд хэнэггүй “тамхилж” зогсох нь энгийн үзэгдэл. Ер нь бол хариуцлагын тухай ойлголтыг хангалтгүй суулгаж өгснөөс л хууль зөрчих угшил нь улбаатай байх. Учир нь энэ хуулийн олон зүйл заалт өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа юм. Хууль бол нийтээрээ дагаж мөрдөх ёстой хэм хэмжээний цогц энэ утгаараа ч хүн бүр дагаж мөрдөх нэг ёсондоо “замын хөдөлгөөний дүрэм” мэт үйлчлэх ёстой. Уг хуулийн заалт ёсоор бол гудамж талбай, баар цэнгээний газар, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт тамхи татаж болохгүй гэж заасан ч хуулийг дагаж мөрдөж байгаа хүн байхгүй байна.

Уг хуулийн дагуу бол сургууль цэцэрлэгээс 500 метрийн доторх зайд тамхи борлуулахыг хориглосон. Тэгвэл аймгийн төв барааны зах маань Нэгдүгээр сургууль, Ховд их сургуулиас 500 метрээс холгүй байрладаг ч тэнд тамхи чөлөөтэй зардаг. Энэ мэтийг харахад тамхины хяналтын тухай хуулийн талаар яриад илүүц биз.

Аливаа юмыг хааж боох тусам “далд гар” өөрөө өөрийгөө зохицуулаад эхэлдэг нь нууц биш. Хуулиар тамхины хэрэглээг хязгаарласан нь сайн хэрэг боловч далд бизнес хөгжих нөхцлийг бий болгоод байгааг үгүйсгэх аргагүй. Хэдий санаа нь зөв ч, хэрэгжүүлэх арга хэлбэрт нь асуудал байна. Зарим нэг дэлгүүр өөрийн найдвартай худалдан авагчиддаа ширхгийн тамхи борлуулсаар байна.

Гудамжинд гараад тав алхаад л “Тамхины хяналтын тухай хууль” хэр зэрэг амьдарлтай хууль болох нь тодорхой харагдана. Монголд хууль-гууль болдгийн үлгэр энэ ажээ.

 Г.ЭНХ

 


МЭНДЧИЛГЭЭ

IMG 7279

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бид шинэчлэлийн Засгийн газар, Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх, иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байж, иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах үүднээс ажлын арга барилдаа үнэлэлт, дүгнэлт хийж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль сахин биелүүлэх чиглэлд онцгой анхаарч, иргэдийнхээ санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, ажил, үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэн Улс, орон нутгийнхаа дотоод аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Бидний ажлын үндсэн тулгуур нь нэг талаас хууль сахиулах, нөгөө талаас иргэн таны эрх, эрх чөлөө, аюулгүй орчинд аж төрөх баталгаа байх тул иргэн таныг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт, үнэтэй зөвлөмжөө ирүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Амар тайван, аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж, дэмжиж туслана гэдэгт итгэж байна.

Олон үндэстэн, ястны өлгий нутаг болсон алс баруун хязгаарын Ховд нутгийн нийт иргэд та бүхэндээ болон ард түмнийхээ энх амгалангийн манаанд хүёргүй сэтгэлээр гал халуун залуу насаа зориулж явсан үе үеийн ахмадууд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжин тусалж байдаг аймаг орон нутгийн удирдлагууд, одоо ажиллаж байгаа үйлс зорилго нэгт хамт олон та бүхэндээ болон та бүхний гэр бүл, үр хүүхдүүд тань Шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй.

 

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН

ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА С. ЦЭРЭНСАМБУУ

 

Залуучууд шинэ жилээ сүү өргөж тэмдэглэв

Zaluuchud shine jil 02

Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүн “Сүү өргөж амьдаръя” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ жилийн цэнгүүнд салбар бүрийн төлөөлөл болсон 130 гаруй залуус оролцсон бөгөөд нэгэн үдшийг архи согтууруулах ундаагүй, шилдгүүдийн баярыг хуваалцсан баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэв.

Ховд аймгийн Залуучуудын холбоо нь 10 сард шинэчлэгдэн байгуулагдаж 17 тэргүүлэгчидтэйгээр залуучуудынхаа дуу хоолой болон үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан хурал зохион байгуулж, Залуу удирдагч сан байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн Ховд Их сургууль, БОЭТ-ийн дэргэд оюутны, эрүүл мэндийн зөвлөл байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд залуучуудын үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж, тэргүүнээр нь ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат сонгогдон, дэд тэргүүнээр Ховд сумаас сонгогдсон төлөөлөгч н.Арбол нар сонгогдон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд залуучуудынхаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар сонгогдлоо.

Оны шилдэг залуу тодруулах “NEXT STOP” ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүнд аймгийн ИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлгийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар оролцож, залуучууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Г.Одонтуяа

 

. Хамтарсан эргүүл ажиллана

 Tsagdaa

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Нийтийн эргүүлд гарах хуваарь” ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/473 тоот захирамжаар баталсантай холбогдуулан анхны эргүүлийг үүрэг зааварчилгаа авч, аймгийн Соёл, спорт аялал жуучлалын газрын ажилтнууд эхлүүлэн 20.00 цагаас 00 цаг хүртэл цагдаагийн алба хаагчийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 31  төрийн байгууллага сар болгоны нэг өдөр хариуцан эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж Цагдаагийн газрын ОНХ албанаас мэдээллээ.

Цагдаагийн газрын Хэв журмын тасгаас алба сурталчлах нэг сарын аяныг зохион явууллаа

Бичсэн Г.Одонтуяа   

 Tsagd

Цагдаагийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд олон нийтийн оролцоо, тэдний дэмжлэг туслалцааг өргөжүүлэх, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдлаар иргэдийн санал асуулга авч түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах зорилгоор Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Хэв журмын тасгаас алба сурталчлах нэг сарын аяныг 2013 оны 11 дүгээр сарын 01-ээс 2013 оны 12 дугаар сарын 01 хүртэл зохион явууллаа. Аяны хүрээнд 28 албан хаагч өглөөний рапорт дээр орчин үеийн дэвшилтэт техник технологи, байгалийн сонин хачин, нийгэм эдийн засгийн байдлын талаар чөлөөт мэдээлэл хийж, онигоо, алба хаагчдын дунд болсон хөгжөөнт явдлуудыг алба хаагчдын стрессийг тайлах арга хэмжээ авлаа. Мөн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний баярын өдрийг тусгай хөтөлбөрийн дагуу анх удаа зохион явуулав. Нийт алба хаагчдын дунд зохион байгуулсан буудлагын аварга шалгаруулах тэмцээнд  Дотоодын цэргийн 812 дугаар салбарын алба хаагчдын баг тэргүүлж, 2 дугаар байрыг Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн 1 дүгээр баг, 3 дугаар байрыг Захиргаа аж ахуйн баг эзэлсэн юм. Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн дэг журам сахиулах, байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтыг сайжруулах, иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвшөөрлийн бус цэгт архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан иргэдийг журамлах, хууль бус худалдаа, наймаа эрхлэгчдийн үйлдлийг таслан зогсоох, хууль эрх зүйг сурталчилах зорилгоор орон нутгийн Ховд телевизтэй хамтран “Ховдын нэг шөнө” арга хэмжээг зохион явууллаа. Мөн эргүүлийн алба хаагчид чиглэлийн дагуух 42 айл өрхөөр орж санал хүсэлтийг нь сонсож, тэмдэглэл үйлдэн ажилласан байна гэж Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймгийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлэг байгуулагдав

Odnoo 01

Ховд аймгийн Залуучуудын холбооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийг 2013 оны 12-р сарын 03-ны өдөр шинээр зохион байгуулагдаж лобби бүлгийн дарга, дэд дарга, гишүүд сонгогдлоо.
Лобби бүлгийн даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат, дэд даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгч А.Арбол сонгогдож аймгийн залуучуудын холбооны дарга Г.Цоожхүүгээс тамга, батламжаа гардан авлаа. 

 Лобби бүлгийн гишүүдээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Цэдэнбал, Ц.Нарантуяа, Г.Пүрэвганди, С.Гантөмөр, Т.Шинэбаяр, Х.Харахат, Б.Бат-Энэрэл, Ц.Ганчимэг, Д.Хуягбаатар, Н.Энхмандах, Б.Гомбосүрэн гэсэн 13 төлөөлөгч нэгдэж “Залуучуудыг дэмжих лобби” бүлгээрээ дамжуулан залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, гүүр нь болж төрийн түвшинд ажиллахаар боллоо.

Г.Одонтуяа

 

Хогийн цэг байсан талбайд барилгын материалын үйлдвэр баригдана

Hogiin tseg

Зам засварын компаниудын тусламжтайгаар Ховд хотын урд хэсэг дэх хогийн цэг болон түүний орчим дахь 400 гаруй га талбайг цэвэрлэж хог хаягдлыг шилжүүлэн зөөх ажил хийгдэж байна.

Аймгийн Засаг даргаас энэ тухай тодруулахад хогийг шилжүүлэн зөөсний дараагаар, хөрсийг халдваргүйжүүлж, бетон зуурмаг, замын хавтан зэрэг барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн ба иргэд үүнд ухамсартай хандаж, ухамсартайгаар хүлээн авч дахин хогоо энэ талбайд буулгахгүй байх нь чухал юм.

                                                                                                                                                                                                                                                     Г.Одонтуяа

Аймгийн Залуучуудын холбоо “шинэ”-члэгдэв

             SANY0007

Улс орны хөгжлийг түүчээлэн авч явах иргэд бол мэдээж залуус. Аймгийн залуучуудын чуулга уулзалт өнгөрөгч сарын 26-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын их танхимд болов. Тус чуулганд сумдын салбар бүрийн төлөөлөл 100 гаруй залуус оролцож, холбооныхоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн юм. Чуулганыг нээж аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Бямбажав үг хэлж, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Монголын залуучуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлээ сонордуулав. Энэ үеэр аймгийн Залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагналаа. Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн үгэндээ залуус бид амьдарч байгаа сум, дүүрэг, багтаа өөрсдийн оролцоог бий болгох шаардлага зүйл ёсоор байна. Лобби бүлгийг УИХ дээр байгуулсан. Төрийн аливаа шийдвэрийг энэ бүлгээрээ дамжуулан хийнэ гэдгээ тодотгож байлаа. Энэ үеэр урьдны жилүүдэд аймгийн Залуучуудын холбоог тэргүүлэн ажиллаж байсан Б.Бямбажавыг залуучуудын холбооны багц шагналаар шагнаж урамшууллаа.

                Энэ чуулганыг халуун сэдэв бол аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох, шинээр эмхлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, хоёр төлөөлөгч өрсөлдсөнөөс аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Г.Цоожхүү сонгогдлоо. Тэрээр төрийн банкны эдийн засагч, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөлч бөгөөд өмнө нь залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Залуучуудын холбоо бүтэц бүрэлдэхүүний хувьд бусад аймгууд 17 тэргүүлэгч сонгож байгаа жишгийг дагав.

896 багшийг сургалтанд хамруулав

                Өнгөрсөн сарын 20, 21, 22-нд орон нутгийн ЕБС, СӨБ-ын багш, удирдах ажилтанд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйг эзэмшүүлэх сургалтыг аймгийн Боловсрол соёлын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас хамтран зохион байгууллаа. Сургалтанд ЕБС, СӨБ-ын 896 багшид Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа, дэд захирал О.Оюунтунгалаг нараар ахлуулсан орон нутгийн сургагч багш нийлсэн 24 багш хичээл, сургалтаа заан явуулсан байна. Сургалтын нээлтэнд аймгийн Засаг дарга оролцож, эх орныхоо ирээдүй хойчийг бэлтгэх багш нарынхаа сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж зорилгодоо хүрэхийг тодотгов.

 

 

                                                                                                                                                                                 Г.Энхжаргал

Засаг даргын Тамгын газар 7 сард

    Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хоёр удаа хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Уг хурлаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын журам шинэчлэх, аймгийн шагнал, түүнийг олгох журам, Монгол улсын Засгийн газрын тогтоол шийлдвэрийн эхний хагас жилийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хагас жилийн биелэлтийг тус тус хэлэлцэж, Засаг даргын захирамжаар 4 иргэнд тус бүр 50 000 төгрөгийн буцалтгүй тусламж олголоо.

    Ховд аймагт Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа

Сүүн бүтээгдэхүүний төсөлд 27 сая ам.долларын зээл олгоно

25572Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтаар үйлдвэрлэл эрхлэн явуулахад тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар тэдний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцав.

Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг

Аажмаар ч гэсэн ахиц гаргахын төлөө

1Манай аймгийн хувьд ногоон байгууламж муутайн дээр хотын төвийн тохижилт тааруухан байсан цаг ард үлдэх нь гэсэн таатай мэдээ байна. Чих худал нүд үнэн гэдэг шиг. Бидний нүдэн дээр орчны тохижилтын ажил хийгдэж эхэлсэнд иргэд ч ам сайтай байна. Ховд хотын захирагчийн ажлын алба өмнө нь нохой усгах, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, орчны тохижилтод анхаардаг “хязгаарлагдмал” статустай байсан мэт санагддаг. Өнөөдрийн Ховд хотын захирагчийн ажлын алба бодлого боловсруулах түвшний асуудал эрхлэн ажиллаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар

Сонгогчдын сонирхол хаашаа чиглэнэ вэ

songuuliИргэд олон нийтийн эрх барих, өөрсдийн төлөөллийг бий болгох түүгээр дамжуулан улс орныг зөв жолоодож чадах хүнийг сонгох цаг хугацаа, эрх мэдэл бидэнд сонгуулиар л олгогддог. Харин энэ үеийг бид хэрхэн зөв ашиглаж, зөв хүнээ сонгож чадах эсэхээс улс орны ирээдүй хамаарна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Нацагийн Удвал нар нэр дэвшиж байна. Жилээс жилд сонгогчдийн сонгуульд оролцох идэвхи буурч, сонгуулийн үйл ажиллагаанд шударга бус үйлдэл олноор гарах болсон цагт сонгогчдийн сонирхол хаашаа чиглэж байгааг хамтдаа хайя.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ