Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ

Утга зохиол

Миний мэдэх “соньхон хорвоо” нам гүмхэн улирсаар...

“Болор цом 34” наадмын тэргүүн шүлэгчийн ярилцлагыг гүйлгэн уншиж суутал, элэгдэж улирсан оочин цоочин бодлууд гэнэт сэргэх шиг санагдав.

- Өөрийг тань яруу найрагч гэж энэ хүмүүс огт мэдэхгүй байна. Мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Эгдүү хүрмээр байгаа биз ! хэмээн сэтгүүлч асуухад найрагч:

– “Ха ха. Хүмүүс мартдаг юм болов уу. Энэ тухай олигтой тайлбар өгч чадахгүй байна. Утга зохиолын хүрээнд хүртэл мартах хүсэлтэй хүн байх шиг байна” гэж хариулжээ. 

Тэгээд ялимгүй бодлогоширолд автав. Ингэхэд хүмүүс чухам хэн, хэнийг мартаж чадахааргүй болтлоо сэтгэл оюундаа тээж яваа, хэнийг мартагнах болсон, хэнийг бүдэг бадаг санаж, хэнийг бүүр огт танихгүй байгааг магадлан нягтлах боломжтой гэж үү? Хэн нэг зохиолчын, яруу найрагчийн, хөгжмийн зохиолч, эсвэл зураачийн бүтээлийг таних эс таних, мартах эс мартах асуудал бол манай энэ цагийн бараг ихэнх хүмүүсийн хошууран дагадагчилан “олны танил болж чадсан” эсвэл чадаагүй, “Болор цом”-д дээгүүр байр эзлэсэн, эзлээгүй, цэнхэр дэлгэцээр олонтоо гарч, сонин, сэтгүүл, “соүшил медиагаар /олон нийтийн мэдээллийн цахим сүлжээ/ ямар давтамжтай үзэгддэгтэй төдийлөн холбогдолгүй, өнөө, маргааш хийгээд цаг хугацааны хязгаар заагаас ч хамааралгүй зүйл юм шүү хэмээн адран, зөрүүдлэх нэгний “бачимдангуй” төрх харагдаад далдрах шиг ...

Магад энэ бол хаа нэгтээд, аян замын уртад, аагтай сархадын дэргэд хэдэнтээ сонсож өнгөрөөсөн халуун яриа, зоримог маргааны хэсэг бусагхан дурсамж сөхөгдсөн хэрэг л дээ.

Уран бүтээлчдийн гол төлөв халамцуухан байхдаа өрнүүлдэг, хурц, гашуун, эедүү зөөлөн үгсийн амт хэдэн арван жилийн турш ч мэдрэгдсээр байх нь бий бөгөөд хэзээ нэгтээ гав ганцаараа бодолд эзлэгдэж суухад дотроос цоролзон өндийж, эс бөгөөс учирлан аргадах нь түмэнтээ дотно, дулаахан амуй. Эл учраас улбаалан нэгэн гэгэлзүүр бадаг санаанд унасан нь

“Цаст уулын сууринд Сүрэнгийн Бүрнээ нам гүмхэн улирна

Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхих морьтон Батболд мөн үү...? хэмээн найрагч санаашрах аж. Энэ бол яруу найрагч Гомбосүрээгийн Бямбаагийн “Уянгат нөхдөө дурсахуй” гэдэг шүлгийн мөрүүд юм.

“Хөрөг зураг Дамдинсүрэн абугай 

Хөгжим хэмнэлт Цолмонгийн хуруу...” хэмээн эхлэх эл шүлгийн мөр, бадгаас би урьд нь ч хэдэнтээ эш татаж байсныг зарим уншигчид санаж байгаа нь лав. Дээр үгүүлэгдсэн Сүрэнгийн Бүрнээ, Уушийн Батболд нараас гадна хэн хүнд үл анзаарагдам шахам аж төрж, бүтээлээ туурвисаар “нам гүм, чимээгүйхэн улирсаар” ахуй миний мэдэх өдий төдий найрагчид, зохиолчид, уран бүтээлчид газар, газарт бий.

Тэдний тухай дурдъя гэтэл илүү ойр, хажууханд минь болоод ч тэр үү хамгийн эхлээд жинхэнэ Алтайн хөх чулуу байсан гэлцдэг Ховдын Баянзулын Баасанжав агсан, Аюушийн Жаргалсайхан, Аварзэдийн Оюунчимэг, Жамбын Төмөрчулуун, Дашзэвэгийн Өрнөхдэлгэр, Буяндалайн Цогбадрах, Пүрэвдоржийн Гантөмөр, Б.Лхагва-очир, Б.Оюунхүүгээс эхлээд Увсын Билэгт хүмүүн гэгдэх Билэгийн Норов абугай, Төмөрийн Цэдэнсодном, Б.Дагьмэд, Өндөрхангайн Д.Энхбаяр, Тэсийн Б.Баттулга, Говь-Алтайн Гочоогийн Чардаг, Цоодол тэргүүтнээс гадна ажиг сураг алсхан Хөвсгөл нутагтаа суух Пүрэвжалын Майнбаяр гэхчилэн олон олон хүмүүсийн нэр сураг сэтгэлд бууна.

Туулсан амьдралынхаа туршид уулзаж учирч, ижилдэж дассан хэдэн зуун хүний тухай зүрхнийхээ хөлсөөр “хачин өвөрмөц” уран зохиолын дурсгал үлдээмэгц, удалгүй хальж одсон  Б.Баасанжав агсаны “Он цаг холдох тусам одоо юм шиг санагдана, хошууны олон та нар минь бодогдох ч шиг янзтай” хэмээсэн сэтгэлийн хайлан гэнэ, гэнэхэн зүрх рүү орох шиг...

 “Суманд амьдрах сайхан” хэмээх хээрийн салхины урь, цас, борооны үнэр анхилуулсан “хөдөх” шүлгээрээ 2014 оны Болор цомын дэвжээг мялааж асан Сүрэнгийн Бүрнээ ахыг маань бас ч гэж олон хүн анддаггүй байхад “Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхиж...” үзэгдээд, далдарч одох Уушийн Батболдын тухайд нутаг усныхнаас нь бусад хүмүүс ер гадарлахгүй. Тэр бол яг шүлэгт гарч байгаа шигээ дэндүү зөнгөөрөө, байгаагаараа нэгэн агаад, төрмөл авьяасаас нь хэдэнтээ ундрах, цармын гашуун агь шиг шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтэр дээр буулгаж хадгалахаас хэтрэхгүй, олны хүртээл болгох, сурталчилан таниулах энэ тэрийг барагтай бол тоодоггүй, бор баарагдуу нөхөр.

“Түүж өргөсөн шүлэг гал минь

Түгээж цацдаг зүрхний анир минь

Замд таарах эртний анд минь

Таньд өргөх бэлэг ном минь...

....нарнаас авдаг амьсгал минь

Намраас зээлддэг гуниг минь

Хавраас хүртдэг баяр минь

Хамтдаа явдаг онгод минь..” гэх мэтээр түүний шүлгүүд нэг сонсвол бодлоос ер гарахааргүй.

“Хорвоод хүн үүсэхдээ хоосон байжээ

Хоёр биенээсээ илүүчлэх хогшилгүй байжээ

Тэнгэрээс нар зээлдэж илчээ хийсэн юм байна

Толгодоос цэцэг зээлдэж үнэрээ олсон юм байна

Мөрөнгөөс дусал зээлдэж цусаа сэлбэсэн юм байна

Моддоос навчис зээлдэж, өл залгасан юм байна...” хэмээн учирлана. Зах зээлийн шуурга, амьдралын урсгалд туугдсаар, энэ найрагч Цаст, Мөнххайрхан уул, буйдхан хөдөөгөө орхиод, аймгийн төвд суурьшисан агаад ажилгүйдэл, амьдралын алагчлал, дутуу гацуу, хямрал донсолгооны эргүүлгэнд сэгсчигдэж, чимээгүйхэн шаналж явах шиг санагдах ч амьсгалах нь нарны энтэй, гуниглах нь намрын араншинтай түүний юунд ч юм нэг л даамай итгэл үргэлж цухалзана.

Ховд, Увс, Баян-Өлгий гээд баруун аймаг дахь идэр, залуу насны найрагч, зохиолчид, уран зохиолд шимтэгчдэд загалмайлсан эцэг гэгдэх ардын цэргийн бэлтгэл дэд хурандаа Аюушийн Жаргалсайхан зохиолчтой уулзаж, учраагүй, яриа хөөрөө өрнүүлээгүй, “Явуугийн модны дэргэд ч юм уу, явуулын тэрэгний бүхээгт хундага тулгаагүй нь энэ нутгийнхан болоод ирж, очиж байсан утга зохиолын хүрээнийхэн дотор тун ч ховор болов уу.

Хэн гуайтай ч, ямар ч сэдвээр яриа өрнүүлэх, цэц булаалдан, ном тавилцах өлхөн чадвартай, уншиж судалсан, үзэж сонссон нь чухам хэдэн тэрэг ном болмоор амьдралын их туршлагатай эл эрхэмтэй “буу халахад” үнэн урамтай. Жагаа ах маань гол төлөв хүүрнэл зохиолын богино хэлбэрээр бичиж, үгүүллэг, туужийн бас яруу найргийн хэд, хэдэн ном хэвлүүлсэн. Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын түүнд зориулсан шүлэглэснээр “Уулын хэцийн манан шиг учир битүүлэг” энэ зохиолч нэр алдартай зохиолчдын ном зохиол, үг ярианаас эш татан, сонирхолтой хууч дэлгэж, цэнхэр дэлгэцээр тэднийг гарвал хүүхэд шиг баярлаж, шимтэн дурлах агаад эгэл, энгийн ийм зан төрхөөрөө амьдралын нэгээхэн орон зайг үүрч явах шиг санагдах. Аварзэдийн Оюунчимэг эгчийн бас л ямар ч сэдвээр аль  ч талаас нь даацтай, далайцтай авч үзсэн, сонирхолтой ярианд нь шимтэн шимтэмээр. Ажлынхаа зэрэгцээгээр орчуулж буулгасан, бичиж ноороглосон өч төчнөөн зүйлүүдээ дэлгэн үзүүлж, амтат яриандаа автахдаа нэг ёсны “кайф” авч, түүнээсээ таашаал эдлэж байх нь мэдрэгдэнэ.

Энд би санамсаргүй өдөөгдсөн санаа бодлынхоо үзүүрт хөтлөгдөн, гагцхүү өөрийн сайн таньдаг, уулзаж учирч, ярьж хөөрч явдаг цөөн хэдэн хүмүүсийн талаар санаанд илхэн буй ганц нэг зүйлсийг цухасхан дурьдсан төдий юм. Энэ мэтээр тэр бүр олны хараанд өртөж, анзаарагддаггүй ч уран бүтээлд үнэн сэтгэлээ өгч, заавал бүтээж туурвидаггүй байлаа гэхэд түүнд шимтэн дурлаж, утга, уран зохиол, урлаг соёлын ертөнцөөр аялан хэсүүчлэгч сэтгэл нэгт нөхдийг нэг бүрчлэн дурьдана гэвэл энэ багашаархан бичвэр маань хэд дахин сунах учраас ингэсхийгээд товчлоё гэж бодно. Бас ямар ч атугай зохих түвшинд олноо танигдсан, хэр хэмжээндээ нэр алдарт хүрсэн найрагчид, уран бүтээлчид ч миний үгүүлэн буй нутаг орны хүрээнд ганц хоёроор зогсохгүй хийгээд тэдний талаар энэ удаад дурьдахыг азнасан билээ.       

Галзад Төмөрийн Цэдэнсодном гэх танхай авъяст нэгэн хаа сайгүй хэрэн хэсүүчилж, эрх дураараа ч гэх юм уу, этгээд ойлгомжгүй ч гэх юм уу, яг л цыган шиг амьдрах агаад, өнөөдөр энд, маргааш тэнд, нэгэнтээ ор сураггүй алга болсноо, хаа нэг газарт чухам хаанаасыг бүү мэд гэнэт гараад ирчихсэн байх.

“Эхний болоод эцсийн хөх замаар

Эцэнги морьтой бөгтөр шогшином

Элчилгүй холд тэнэмэл салхийг хөтөлж

Эгц хяр дээгүүр бөгөн давнам

Өвсний хурим, могойн чуулганд

Өвгөн модны зарыг хүргэнэм

Улиг дарс тархийг идэж

Ужиг өвчнийг сэдлэн байнам...” энэ юуг үгүүлнэм бэ?  Магадгүй өөрийнхөө хэрмэл амьдралын замыг заасан “нууц тэмдэг” мэт санагдах нь нэн сонин.

“Хуур чарлуулж, довон дээр бөгтөр суунам

Хуурай дэрс шатааж, долоон үеэ дууднам

Сансрын хөхөмдөг гэрэлд хүүгээ үнсэж

Сарны хөлчүү сормуусанд шүлгээ зүүнэм...” гэснийг үзвээс тэртээх хол сансар хийгээд энэтээх эгэлийн хорвоо дахь орон зайд нэгэн зэрэг амьдраад байх шиг.... ер бусын гайхширам. Заяа бандида Намхайжамцын өвөг эцэг “Хунку заяач”-ын тухай, мөн домогт Ану хатны төрсөн эцэг Ойрдын их баатар “Галдмаа буюу Галдамба”-ын тухай (Ану хатанг Ойрдын Очирт цэцэн ханы охин хэмээн өвөг эцгээр нь овоглох явдал түгээмэл тархсан хэдий ч түүхэн үнэний хувьд энэ мэдээ ташаа бөгөөд Ану хатан нь Очирт Сэцэний хүү Галдмаа (Галдамба) баатрын охин болох нь тодорхой баримтаар нотлогддог) дуулалт жүжгүүд болон тайз дэлгэцийн, түүхэн голдуу анхдагч, ховор бүтээлүүд нэлээдийг туурвисан ч түүнийгээ ер хайхрахгүй шахам, өнөө л У.Батболдтой адилхан олонд таниулах гэж ямар нэг алхам хийх нь үгүй.

Хөвсгөлийн Бүрэнтогтохын уугуул Пүрэвжалын Майнбаяр найрагчтай нутаг алс ч гэлээ дэргэд юм шиг хэлхээ холбоотой байдаг маань цагийн үр, хувь заяаны ерөөл ч байж магад. Утга зохиолын хүрээнийхэнд өндөр үнэлэгдсэн яруу найргийн олон ном бүтээл туурвиж, “Алтан өд”-ийн эзэн болж, МЗЭ-ийн шагнал гардсан түүнийг зохиолчид, утга зохиол судлаач, сонирхогчид андахгүй хэдий ч жирийн олон бол тэр бүр мэдэхгүй. Нутгийнхаа хэн нэгэнд түүний тухай үгүүлтэл “өө “Болор цом” аваагүй найрагчийг бид яаж таних вэ дээ” гэсэнсэн. Нээрээ л манай олон нийт “Болор цом” атгаагүй ч юм уу, тэр наадамд дээгүүр байранд давхиагүй бол нэрд гарсан яруу найрагч бус гэж үзэж буй энэ цагт Майнбаяр найрагч, цом гардаж, нэрээ мөнхлөхгүй, хойргошин суугаа нь нэг л базаахгүй зүйл дээ гэх шүү юм бодож, тэр эрхэмийг зөвтгөхөөс аргагүй болсонсон.       

 Ийнхүү “цом”-ын тухай яриа цухалзах төдүйд миний үгүүлэн буй хөдөөний голдуу “болхи, толхи” нөхдийн маань дунд хааяа нэгхэн өрнөөд авдаг “чих халууцам” яриа хөөрөө сэлтүүд зурасхийгээд өнгөрнө. Ховдын найрагч Баасанхүүгийн Баяраа нэгэнтээ “Болор цом”-ын эзэн болсон найрагчийн тэргүүн шүлэг нийтлэгдсэн “Утга зохиол урлаг” сонины дугаарыг барьчихсан халамцуухан ороод ирэв. “Энэ шүлгийг чи хар даа. Эхний хэсэг дэх хоёр мөрийг сүүлчийнхээ хэсэгт дахиад хуулаад тавьчихсан байх. Бичих үг нь олдохгүй болохоор ингэдэг бололтой. Тэгээд хөөрхий шүлэг ч гэж шүлэг л юм. Өвөг дээдсээ магтаж сайрхаад байгаам уу гэтэл түрэмгий, эзэрхүүгээр нь дуудаж шоглож тохуурхаад ч байгаа юм шиг холион бантан л байна шүү дээ” гэж байна. Хэлснийг нь лавлаад уншиж үзвэл нээрээ л тийм анзаарагагүй алдаа гэхээр зүйлүүд байж л байсан. Энэ мэтчилэн хурц гярхай, билэг танхай хэрнээ эгэл боргилхон нөхдийн дундаас нэгэн аравны чөлөөнд нэрийг олоогүй хэдий ч хэдэн зуунаар тасрахгүй дориун сайн зохиол бүтээл туурвин буйг хэн, хэрхэн шүүн дэнслэж чадахсан билээ...

Гэсэн ч дээр цухалзуулсанчилан өнөө цагийн олон нийтийн ойлголт үнэлэмжээр бол болор цом аваагүй, ямар нэг уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлээгүй, нэр нөлөө ихтэй хэн нэгэн хүний үнэлэмж магтаалд хавчуулагдаагүй, цэнхэр дэлгэцээр олон удаа гарч, танигдаагүй бол шальтай зохиолч, найрагч, уран бүтээлч биш болж таарна.

Орон нутгийн хэсэг зохиолчид уран бүтээлчид хамтраад, аймгийнхаа төр захиргааны зүгээс явуулж буй соёлын бодлогын талаар санал бодлоо илэрхийлэхээр, бас тодорхой санал дэвшүүлэхээр ажил хариуцсан даргатай уулзаж л дээ. Тэгтэл “та нар муусайнууд нэрд гарч, олны танил болоогүй байж юугаа яриад байгаа юм. Бид олонд нэр сүрээ дуурсгасан том зохиолчид, уран бүтээлчдийг нийслэл хотоос урьж, хамтарч ажиллана. Та нар мэтсийн хувьд бол арай болоогүй байна” гэх шүү юм ярихад нь манай нөхөд ч мөчөөгөө өгөхгүй мэтгэлцэх аядаад, өнөөх даргын бүүр дургүйг нь хөдөлгөж орхисон явдал бий.

Олны энэ мэт аяс хандлагууд юуг илэрхийлж байна гэхээр зохиолчид уран бүтээлчид, судлаач эрдэмтдийн бүтээл туурвилыг уншиж судлаж, өөрийн оюунаар мэдрэхээсээ илүүтэй, дээр үгүүлсэн хийсвэр үзүүлэлтээр урьдчилан үнэлгээ тогтоож, амарчилан дүгнэх дуртай, хамхуул шиг салхины аясыг дагаж хийсэх дуртай, нэг тийм ямар ч гэмээр юм бэ дээ сэтгэлгээг энэ цаг үе маань хүмүүст “төлөвшүүлж” байх шиг.  

Дээрээс нь уран бүтээлчдийн санал бодлыг сонсох, тэдний өмнө тулгарч буй аливаа асуудлыг авч үзэх, хэлэлцэх, шийдэл гаргахын төлөө хичээх энэ тэр бол манай өнөөдрийн төрийн бодлогод бараг л “хориотой” шахам зүйл гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү зүйлийг холбогдох албаны хүмүүстэй ярих юм бол бодлого төлөвлөлтөнд тийм юм байхгүй юм чинь бид яах вэ дээ хэмээн үнэнийг өчих учир, ойлгоод л чимээгүй болох нь зөв гэхүү дээ. Ийм нөхцөлд амьдрал, амь зуулгынхаа хажуугаар уран бүтээлийн мөр хөөж, түүний төлөө явна гэдэг бол ёстой нөгөө “ногоон тэмээний хажуу” гэмээр авч, уран бүтээлчид бас ч гэж гандан буурахгүй хийдгээ хийсээр байх нь атаархал төрүүлэх шиг.   

Магадгүй энэ байдал бидний өөрсдийн маань хувьд нийгмийн тулгарсан асуудлын талаар бодож санаж, зовниж, шаналж, байгаагаа илэрхийлж тэмцдэггүй, аясыг харамтгай, зарим талаараа аялдан дагалдамтгай, эсвэл хэтэрхий ихэрхэн бодож, энэ нийгэм, улс төрийн явдал бидэнд падгүй, бид үүнээс хувь илүү дээд сууринд очсон хүмүүс, ийм аар, саартай зууралдахгүй гэх янзын санаа агуулдагаас болж байна гэсэн утгатайгаар энэ цагийн нэрт бичгийн хүн хэмээн миний хүндэтгэж явдаг зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийн бичсэн нь эрхгүй санаанд бууна.

Дашрамд нь утга, уран зохиол, урлаг соёлын мөн чанар, үндэс язгуур хийгээд нөлөө сүүдрийн талаар  эрэгцүүлэхийг хичээвэл тэдгээр нь хүний амьдралын хэдэн үеэр зогсохгүй хэдэн зуу, мянган жилээр зүрх сэтгэлд оршиж, амьдрах хосгүй чадварыг их, бага хэмжээгээр агуулсан байх агаад үүний үнэлэмж нь аливаа зүйлийн амт, шимтийг шингээн, ойлгож авч байж, сая дүгнэн бодох хэмжээний зан чанарыг өөртэй бий болгосон соёлт ард түмэн хийгээд бүхнийг тунгаах сүүлчийн найдвар гэгдэх цаг хугацаанд л байх болов уу гэсэн мөхөс бодолд “ороогдоно”.

Яагаад ч юм би үл анзаарагдам атлаа ер бишийн соньхон, тийн нам гүмхэн хорвоод дуртай билээ.  

Хэн нэг уран бүтээлч аг чигхэн аж төрсөөр, ямар нэг соньхон бүтээлээ өөрөөсөө бусдад үзүүлэлгүй шахам хадгалсаар хожмын өдрүүдэд үлдээгээд одох, хэнэггүйхэн зарим нөхдийн маань мөнөө танигдаагүй шахам зохиол номтой тааралдсан нэгэн “шалихгүй амьтан биз ээ” гэх шүү юм бодож тоомжиргүйхэн ширвэх, жил жилийн “Болор цом”, “Алтан өд”-ийн тухай ч юм уу, “бэстселлер” болж /цууд гарсан/ гэх, сургаар тодорсон сүрхий эрэлттэй бүтээл номын тухай шуугин дарвих, шивэр авир гэх сэлтүүд энэ цаг дор эрээлжилнэ.

Үе, үед л ийм байсан, хойшид ч ийм байх биз ээ гэж бодоход нэг л тийм гэх аргагүй “сэтгэл татам” аязтай.

                                                                                                                              Яруу найрагч, зохиолч Хиргис Г.Төрмөнх

                                                                                                                                           Ховд хот 

Сайхан зүүднээсээ сэрцгээ уран зохиолчидоо!

Nominchimed

1987 онд ЗХУ-ын хоёр удаагийн, ЗОУ-ын гурван удаагийн төрийн шагналт, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар зохиолч В.Астафьевийн “Гунигт явдал” роман хэвлэгдэн гарч, социалист систем даяараа шуугиж билээ. Соц системийн нэгэн бүрэлдхүүн хэсэг байсныхаа хувьд Монголчууд ч энэхүү зохиолыг яаравчлан орчуулж, /орчуулагч нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Р.Ганбат/, тухайн үеийн сэхээтнүүд энэхүү номын талаар энд тэнд хэсэг бүлгээрээ хэлэлцэн мэтгэлцэж, мухардалд орсон соц системийн мөн чанарын тухай, гарах гарцын тухай эргэцүүлэн шүүж байлаа... Энэ завсар монголын зохиолчид ч зүгээр байсангүй, тухайлбал С.Жаргалсайхан, Ц.Балдорж, С.Доржготов нарын зарим бүтээлд соц системийн дотоод зөрчлийн мөн чанарыг нээн үзүүлэх гэсэн оролдлогууд гарч ирж, “Цог” сэтгүүл болон бусад хэвлэлээр өргөн хэлэлцүүлэг ч өрнөж байв.
Үүнээс өмнөхөн ЗХУ-н хөдөлмөрийн баатар, ЗОУ-ын төрийн шагналт зохиолч Валентин Распутины “Түймэр” тууж монгол хэлээр орчуулагдчихсан байв. /Орчуулагч нь олон улсын тоймч, орчуулагч Ц.Даваажав/. Чухам энэ багавтархан тууж л Горбачевийн эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт-шинэ сэтгэлгээ” зайлшгүй хэрэгтэй болохыг олон түмний сэтгэл зүрхэнд гарцаагүй шивнэн өгүүлж, соц системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг нээн үзүүлсэн байна... Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “Түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан “соц хайр сэтгэл”-ийн хэлхээ холбоос ямар сул хэврэг, хиймэл хоосон, ёс зүйн үүрэг хариуцлага нь ямар ч үнэ хүндгүй болох нь харагдаж, тас тас үсрэн унаж байгааг харуулсан... Үнэхээр ч тийм байсныг дараахан нь өрнөсөн түүхэн үйл явц, соц системийн задрал бүрнээ нотлон харуулсан “ГУНИГТ ЯВДАЛ” болсон билээ.
Чухам “Түймэр”, “Гунигт явдал” хэмээх энэ хоёр багавтар тууж Соц системийн мухардлын үнэн дүр төрх, мөн чанарыг таниулж, ард түмний нүдийг нээж өгсөн нь өөрчлөн байгуулалтын дотоод нэгэн чухлаас чухал хөдөлгөгч хөдөлгүүр болсон ба харин гадаад хүчин зүйл нь огт өөр утга агуулга, зорилготой байсан юм. Энэ нь өнөөдрийн манай сэдэв биш тул түр орхие.
 
Уран зохиол гэгч нийгмийн оюун санаанд ямархан их үүрэгтэй болохын ойрмогхон бөгөөд бидний амьдралтай хамгийн хамаатай, үр дүнг нь бодитойгоор мэдэрсэн жишээ энэ.
 
Жаахан өмнөх үеийн нэгэн тод жишээ авая. 1850 онд АНУ-ын конгресс “Оргодол боолын тухай хууль”-ийг батлан гаргажээ. Энэ хуулиар эзнээсээ оргосон боолыг хатуу чанга шийтгэнэ. Тухайн үед боолчлолын нөхцөл байдал хүнд байсан өмнөд мужуудаас боолууд олноороо оргон, умардын аж үйлдвэржиж эхэлсэн хотууд руу амьдрал хайн дүрвэдэг байжээ. Тэдний эсрэг гаргасан хууль. Оргодол боолыг ангуучилдаг буутай, үнэрч нохойтой ангуучдын хүчирхэг баг ихэд моодонд орж байсан гэдэг. Тэд хөөрхий оргосон боолыг бууны сүмбээр нохой шиг занчиж, төмөр гав зүүж, гахайтай хамт хонуулах нь ердийн үзэгдэл байж... Алчихад их сайндаа эзэнд нь таван доллар төлнө. Тухайн үед АНУ-д хар боолын зах зээл ид байсан үе.
 
Энэ байдалд сэтгэл шимширсэн нэгэн эх боолын энэхүү хүнд хэцүү, гашуун хувь тавилангийн тухай зохиол бичжээ. “Том авгын овоохой” гэх энэхүү зохиолыг манай ахмад орчуулагчид аль 50-иад оны үед эх хэлээрээ орчуулан гаргасан санагдана. 1851 оны эхээр тогтмол хэвлэлүүдэд цувралаар гарсан энэ зохиол жилийн дараа бие даасан ном болон хэвлэгдэж, хоромхон зуурт эхлээд 5000, дараа нь бүр 300 000 ширхэгээр зарагджээ. Тэр үеийн Америкт 300 000 ширхэг ном гэдэг асар том тоо... Ном дахиад, бас дахиад хэвлэгдэв. Түүнээс ч хачирхалтай зүйл болсон нь Боолчлолыг эсэргүүцсэн умард, дэмжсэн өмнөд хоёр талд Америк орон хуваагдаж, улмаар иргэний дайны гал дүрэлзэн асчээ.
 
1862 оны 11 сарын 25-нд Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордонд Бичер Стоу-г хүлээн авч уулзахдаа “Энэ аугаа их дайны галыг асаасан гайхамшигтай номыг зохиогч тэр бяцхан эмэгтэй та мөн гэж үү?” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Ер нь хүн төрөлхтний түүхэнд уран зохиолын хүчирхэг нөлөөтэй эгнүүлж харьцуулах салбар гэж үгүй юм. Бүүр эрт цагт Эртний Грект хүчирхэг төр улс үүсэж, Афины ардчилал мандаж, Спартууд эр зоригоо гайхуулж байв. Гэвч Хомергүйгээр, түүний “Илиада, Одессиа”-гүйгээр ийм зүйл болох боломжгүй байсан. Яагаад гэвэл Афинчууд бүгд найрамдах улсын үзэл санаагаа Хомероос авч, Спартчууд эр зоригоо Хомероор тэжээлгэж байв.
1762 онд шил дараалан хэвлэгдсэн Ж.Ж.Руссогийн “Эмили” роман, “Нийгмийн гэрээ” хоёр нь Францын аугаа их хувьсгалын угтал, оюун санааны хөрс суурийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.
Энэтхэгийн үндэсний сэргэн мандал, тусгаар тогтнолын удирдагч, оюун санааны эцэг Махатма Ганди өөрийн цөхрөшгүй, шантрашгүй, эвлэрэшгүй боловч энэрэнгүй их тэмцэл, оюун сэтгэлгээнийхээ эх ундаргыг “Рамаяана”-гаас авч байсан ба тэнгэрийн орноо одохынхоо өмнө уруул хөдөлгөн шивнэсэн сүүлчийн үг нь РААМА байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн хүч хэрэглээгүй үндэсний их хувьсгалын үзэл санааны эх сурвалж нь бидний хэлж заншсанаар “Раамын үлгэрийн цоморлог” байж...
Дундад эриний балар харанхуйн хөшгийг Дон Кихотын урт чөргөр гар сөхөж, Шекспир тайзан дээр тэр хөшгийг бүрэн дэлгэн хаяж, Бальзакаас Европ дахин эдийн засгийн системийн язгуур шинжээ олж харан, Шиллер, Гөте, Гэгель, Маркс нар бодомж болгон боловсруулж, тэгээд оюун санааны энэхүү баялаг хөрс суурин дээр хөгшин Европ хүчирхэгжин өндийж байв. Тэр үеийн Барууны ертөнцийн мундагчуул болох Бальзак, Флобер, Стандель, Мопассан, Драйзер... Тэд уран бүтээлдээ, романууддаа амьдарч асан нийгмээ бүхий л талаас нь задлан шинжилж, дүгнэн цэгнэж, тэгээд эрс хатуу эсэргүүцэн шүүмжлэгчид байв.
 
Яагаад гэвэл нийгмийн аливаа хөгжил дэвшлийн суурь нь оюун санаа байдаг, чухам оюун санаанд ямар нэгэн юм өрнөж, бужигнаж, эрж хайж, танин мэдэж байж л дараа нь нийгмийн дэвшил бий болдог нь түүхэн зүй тогтол... Тэр оюун санааны эрч хүч, тэжээл гэрэл гэгээ, унал сэхэлийн нэгэн ундарга нь урлаг, уран зохиол болж ирсэн нь ч мөн л зүй тогтол... Уран зохиол бол нийгмээсээ шууд болон шууд бус хамааралтай цэвэр нийгмийн үзэгдэл, хичнээн цэвэр субьектив бүтээл туурвилаа ч тэр туурвигч нь өөрөө тухайн цаг үеийнхээ, нийгмийнхээ бүтээгдхүүн л байдаг гарцаагүй хууль бий. Марианы хонхорт төрж, Саран дээр өсөж, Ангараг гариг дээр л боловсрол эзэмшээгүй тохиолдолд шүү дээ. Ямар ч эрхэм дээд цэвэр уран зохиолч нийгэм, цаг үеийнхээ золиос нь, бүтээл нь, урлаг нь, нулимс нь, бас дуу хоолой, цуурай нь л байна.
 
Тиймээс ч ухаарч сэхээрсэн хүчирхэг төртэй улс үндэстнүүд уран зохиолын соён гэгээрүүлэх, сэхээрүүлэх үүргийг онцгойлон анхаарч, бүхий л боломжоороо ашиглахыг хичээдэг.
Энэ хүчирхэг нөлөөг өөрийн үзэл суртлын, оюун санааны мөрөөдлийн их улс байгуулах үйлстээ хэрхэн ашиглахаа В.И.Ленин тов тодорхой харж байсан байдаг. Тэрбээр 1914 онд бичсэн “Намын байгууллага ба Намч утга зохиол” бүтээлдээ нийгмийг машин механизм гэж үзэх юм бол утга зохиол бол тэр механизмын эрэг шураг нь гэж тодорхойлж байв. Тэр утга зохиолыг өөрийн эзэнт улсынхаа эрэг шураг, боолт болгож чадсан. Мөн Их Толстойг “Оросын хувьсгалын нэвтэрхий толь” хэмээн нэрлэж байлаа. Үнэхээр ч Их Толстойн бүтээлүүдэд тэр цагийн Орос орны нүүр царай, мөн чанар нь мөхөл сэхэл, итгэл мөрөөдөлтэйгээ тодоос тод тольдогдон байсан. Энэ бүхэн утга, уран зохиолын нийгмийн үр нөлөө, ач холбогдол ямар хүчтэйг харуулна.
1990 оноос өмнөхөн утга зохиол чухам хүйтэн дайны нэгэн гол зэвсэг нь болж байв. Соц систем нь системээ хамгаалж үлдэхийн тулд чардайтлаа тэмцэж, утга зохиолын намч, ангич, ардач чанарт байдгаараа анхаарч байхад нөгөө талаас нь энэ системийг сөхрүүлж авах гэсэн хүчин ч улайран, энэ улайралдаа утга зохиолыг ч өргөн ашиглаж байв. Нэгхэн жишээ нь ур чадвар, мэргэжлийн түвшний хувьд овойж оцойх зүйлгүй, ядмагхан А.Солженыцины “Гулаг олтриг”-т Нобелийн шагнал хүртэл өгч байв. Соц нийгмийн гүнд буй муу муухай бүхнийг өсгөн мандуулж, гайхан шагшруулж, жигшүүлж байлаа. Үр дүн нь ч гарсан.
 
Чухам утга, уран зохиол гэгч зөв үйлд, зөв хэрэглэх аваас тунчиг сайхан үйлийг бүтээнэ. Харин буруу үйлд, буруу гарт, буруу хэрэглэх аваас ямар ч балаг балчиг тарьж мэдэх тийм л хүчирхэг зэвсэг.
 
Харин 1990 оноос хойш нэг хачирхалтай, согогтой үзэл манай уран зохиолын ертөнцөд түгээмэл дэлгэрсэн нь нийгмийн шинж чанараас ангид “цэвэр уран зохиол”-ын тухай үзэл. Уран зохиолд нийгмийн шинэ чанар гэж байх ёсгүй, зохиолч, уран бүтээлч хүн нийгмийн өмнө, хэлний өмнө, ард түмний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх ёсонгүй гэсэн үзэл... Үзэл ч гэж, төөрөгдөл, туйлшрал юм.
 
25 жилийн өмнө урлаг, утга зохиолд байсан намч, ангич, ардач чанарыг таягдан хаях хэрэгтэй байсан, угаасаа тэр бол зохиомол, хиймэл зүйл, цаг зуурын чимэг зүүлт байсан. Харин утга зохиолын нийгмийн чанарыг нь, улс үндэстний оюун сэтгэлгээний суурь болж байдаг мөн чанарыг нь яагаад ч авч хаях боломжгүй. Уран бүтээлч хүн үндэснийхээ хэлний өмнө, түүгээр дамжуулаад үндэснийхээ оюун сэтгэлгээний өмнө, бас цаашлаад улс орныхоо сэргэн мандлын өмнө томоос том хариуцлага үүрч байдаг. Энэ үүрэг хариуцлагыг намч, ангич, ардач чанартай хольж хутгаад хогтой зуурч болохгүй.
 
Соц үзэл сурталтай зохиолыг “Пий, паа” хэмээн түлхэж, үзэл сурталгүй цэвэр уран зохиолын тухай сайхан ярих атлаа жинхнээсээ нул барууны туйлширсан либерал үзэл суртал болсон Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг “Миний ширээний ном” хэмээн үсээ сүгсэгнүүлэн толгойгоо сэгсчиж, шүлсээ үсчүүлэн шогширно. Өхөөрдмөөр ч юм шиг.
Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүрэггүй уран зохиолыг бүтээх тухай шогшрон чухалчлах атлаа Жорж Орвелийн “Амьтны ферм”-ийг гайхан шагшрах... Гэтэл гажуудсан нийгмийн мөн чанарыг гахайн Ферм дээрх дэг журмаас, дарангуйлагчийн араншинг Удирдагч гахайнаас олж харцгаана... Хөөрхөн гэдэг нь.
Иймэрхүү гэнэн төөрөгдлийн үр дүнд манай үндэстний утга зохиол ард түмний оюун сэтгэлгээний чинадад, нийгмийн гүнд өрнөж буй үйл явцыг задлан шинжилж, дэлгэн үзүүлдэг, танин мэдүүлдэг, сэхээрүүлдэг чадвараа бүрэн алдсан.
 
Манай уран зохиолчдын нэг хэсэг нь их сайндаа “Болор цом”, “Утгын чимэг” гэх мэтийн уралдаан тэмцэлдээнд уран яруугаар уншиж, зүрх нь хөөрсөн олны алга ташилтаар тэжээгддэг шүлгэнцэр, өгүүллэнцэрээс цааш гарч чадахгүй байна. Хараагаад, цээрлэж жийрхээд байдаг соц үеийнхээ нуль уриа лоозон болсон хоосон цулгай бүтээлүүдээс огтхон ч дээрдэх юмгүй байна. Түүнээ утга зохиолын хэмжүүр гэж өөрсдөө ч итгэцгээж, ард түмнээ ч итгүүлэн төөрөлдүүлж, мунхруулж байна. Дотоод эрчим хүч, оюуны тэсрэлт, тэмүүлэлгүй, хий хоосон гунигласан, нялагнасан, үгээр наадсан, яг л өнгөөр угалзлуулсан авдрын хээ шиг шүлгэнцэрүүдээс, утга авцалдаа, түүхэн үнэн, ур чадвараас нэлээд хол төсөө романцаруудаас хэтэрч чадахгүй байна. Нэг бол олны анхаарал татсан сэдвээр бизнес хийж, эсвэл шалдар сулдар сэдэв тойрон гунганалддахаас хэтрэхгүй байна.
Арай дөмөгхөн нөгөө хэсэг нь “Цэвэр уран зохиол”-ын тухай сэршгүй гүн бат зүүдэн нойрондоо умбацгаажээ. Эргэн тойронд нь юу болж, ард түмэн нь юунд баярлаж, юунд хөөрч, юунд гутарч, юунд зовж шаналан, юуг хүсэж мөрөөдөж буйг анзаарах ч сөхөөгүй, цэвэр утга зохиолынхоо тухай аугаа их мөрөөдлийн зүүдэндээ мансуурцгаажээ. Хүйтэн дайнд ялагдаж явсан тэр цаг үед хүйтэн мэсэнд үхлийн мэт гүн гүнзгий шарх авчээ.
 
Энэ цаг үе бол нэн сонирхолтой цаг үе, хүн болоод түүний мөн чанар, нийгэм болоод түүний олон хувилбарыг таньж мэдэх боломж уран зохиолчдод нэн өргөн нээж өгсөн цаг үе. Алах ял заагдан шонд дүүжлүүлж, цөллөгт хатаж, өлсгөлөн, өрд таталдаж явсан Ф.Достоевский хэцүү бурангуй тэр цаг үеэ “Энэ цаг үед төрсөн минь юутай аз вэ” гэж халаглан бичиж байсан нь чухам түүнд тэр хэцүү цаг үе нь хүн, түүний мөн чанарыг танин мэдэхэд ямар ч номоос, эрдэмтнээс, гүн ухаантнаас илүү багшилж байсанд оршино.
 
Манай энэ цаг үед чухам энэ л цаг үеийнхээ, энэ нийгмийнхээ, ард түмний оюун сэтгэлгээний гүнд болж буй үйл явдлыг задлан шинжилсэн, нээн үзүүлсэн уран зохиол нэн хэрэгтэй байна. Яагаад гэвэл, өнөөдөр, Монгол Улсад нийгмийн томоохон хөгжил дэвшил зайлшгүй хэрэгтэй цаг үе, өөрөөр хэлбэл оюун санааны их хувьсал өөрчлөлтийн цаг үе тулж ирээд байна. Харин тэр цаг үеийг урин дууддаг түүчээ нь, Данко нь болсон эрхэм уран зохиолчид, оюун билиг, сэтгэлгээний их мастерууд маань хаана байна? Том эргэлтийн, дэвшлийн оюуны суурийг тавьдаг тэр хүмүүс маань хаачив... Монголын Бальзак, Толстой нар...
 
Нийгэм харанхуй мунхаг болох хэрээр, зэрлэгшиж, задрах хэрээр, нийгмийн хөгжил гажих хэрээр утга зохиол цэвэршдэг тийм теором ч гэж байхгүй. Хэрвээ тэгдэг ахул утга зохиолын ч хэрэг алга.
 
“Болор цом” зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, эрхэм Болор цомтонгууд аа... Улс орон чинь уруудан доройтсоор нэг л мэдэхэд мөрөөдөл болсон Болор цом чинь Зоос зуусан ногоон мэлхийгээр солигдчихвол яах гээ вэ?
“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Яруу найрагчид аа... Газар шороо чинь цөлмүүлэн ухуулсаар, цөлжиж, гандсаар нэг л өдөр гэрийн буурийн чинээ ч зүлэг олдохгүй болчихсон байх ахул ямар баллад, риквиемээ бичих гээ вэ?
 
“Цэвэр уран” зохиол зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Уранзохиолчид оо... Эх оронгүй, эх хэлгүй, элгэн ард түмэнгүй болчихвол эзгүй цөлд очиж элсний ширхэгэнд шүлгээ уншиж, үнс нурманд зохиолоо шивнэж өгөх гээ юу?
Б.Номинчимэд
2015.2.28

               

Соёл - Түгжрэл – Гэмт хэрэг

Soeol tugjrelБоловсрол ард түмэнд хүрэхэд зөвхөн хатуу мэдлэг биш харин уран зохиол чухал үүрэгтэй. Тиймээс иргэн хүн, ялангуяа залуу хүн номтой нөхөрлөх хэрэгтэй. Төр бас үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Учир нь хүн ардад танин мэдэхүйг зөвхөн шинжлэх ухааны хатуу боловсролоор биш уран зохиолоор давхар дамжуулах боломжтой. Үүгээр олон асуудал шийгдэгдэх боломжтой.

Уран зохиолын энэ асар их ач холбогдлыг олон орнууд таньсан тул яг л ШУ-тай ижил хэмжээнд уран зохиолын салбарыг хүчтэй дэмждэг. Манай өнөөгийн ардчилсан төр үүн дээр ямар ч бодлогогүй явсаар л байх уу?

Социализмын үед зөвхөн ном бичих, уран бүтээл туурвих үүрэг даалгавартай мэргэжлийн хүмүүс цалинтай ажиллаж, номыг жинхэнэ үйлдвэрлэж, соёлыг жинхэнэ түгээж байсан. Харин одоо энэ бодлого үнэхээр үгүйлэгдэж байна.

Социализмын үеийн зохиолчид Монголчуудад хүн төрөлхтөний мэдлэгийг түгээхийн хажуугаар сайн, муу, гоо сайхны мэдрэмжүүдийг өгч чадсан. Харин одооны залуус юугаар хүмүүжиж байна вэ? Бодох л асуудал.

Уран зохиолын агуу хүчийг ашиглаж нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэх, гоосайхан, сайн муугийн мэдрэмжийг бий болгох бзрэн боломж бгаа. #‎Соёл #‎Түгжрэл #‎ГэмтХэрэг эдгээр зүйлсийн үндсийн үндэс тархи, оюун ухаан, оюун санаа, сэтгэлгээ, хүний хүмүүжил байдаг.

Өнөөдөр Монголын нийгмийн САЙН, МУУ-гийн үнэлэмж, мэдрэмж алдагдаад байна.

Уран зохиол нийгмийн хаана асуудал, алдаа, дутагдал, завхрал байна тэдгээрийг илрүүлж илчилж хүмүүсийн нүдийг нээх увидастай. Энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Үүний төлөө бид тэмцэж, зүтгэж байгаа.

Нийгмийн шударга бус зүйлүүд, тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх үүрэг сэхээтнүүдэд бий, төр бас үүнийг дэмжих үүрэгтэй. Үүргээ хэзээнээс ухамсарлах вэ?

Яагаад эрх чөлөөт, эрхзүйт, ардчилсан гэгдэж буй өнөөгийн нийгэмд хүмүүс амаа үдүүлж сайн дураараа улстөрийн хэрэгсэл болж бие даасан, "ЧӨЛӨӨТ" иргэн бус ХАРААТ иргэд болоод байна?

Өнөөдөр хүүхэд залуучуудад гоосайхан, сайн, муугийн мэдрэмжийг өгч, соёлын боловсрол олгох үүрэгтэй ХҮҮХДИЙН, ХҮҮХЭЛДЭЙН театрууд хаачив???

Сайн бод, сайн бодъё, сайн бодоцгооё.

 

                                                                                                                                                         Н. Хүлгэн

 

 

Галдан хааны ганцаардал

(Дуулалт жүжиг)

Galdan haan 01

Зохиогч: доктор, профессор Х.Цэдэв

ХVII зууны үеийн Ойрад Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Зүүн гарын эзэнт улсын хаан асан Эрдэнэбаатарын Галдангийн үйл хэрэг, амьдрал тэмцлийн тухай зохиолчид уран бүтээлчдийн олон бүтээлүүд бүтээгдсэн байдаг.

             Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмидын “Үхэл ирвээс үл эмээтүгэй” бэсрэг романыг юуны өмнө нэрлэж болох бөгөөд энэ бүтээл нь уран сайхны шийдэл, дүр зохиомж, түүнчлэн баатруудын дотоод амьдрал, оюун санааны ертөнцийг гарган үзүүлэх гэсэн оролдлогынхоо хувьд өнөө хэр, үнэ цэнэтэй гэж үзэж болох бүтээл болсон.

Сүүлийн жилүүдэд тайзны чиглэлийн хэд хэдэн томоохон бүтээлийг зохиолчид туурвисанаас МЗЭ-ийн шагналт нэрт зохиолч Булгудур М.Уянсүхийн “Тэнгэр тайсан үхэл буюу Хар сүлдний оршил”, орчуулагч, зохиолч Наваанзоч Х.Цэдэвийн “Галдан хааны ганцаардал”, МЗЭ-ийн шагналт зохиолч Хидан Н.Сүхдоржийн “Галдан хаан” жүжгүүд юм. Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой чамбай бүтээлүүд бөгөөд он цагийн уртад уншигчдын мэргэн оюуны мэлмийгээр шүүгдэх нь магад.

Өдгөө Галдан бошгот хааны 370 жилийн ойн үеэр Ховд аймгийн ХДТ-т Н.Сүхдоржийн “Галдан хаан” жүжгийг найруулан тавьж байна. М.Уянсүх, х.Цэдэв нарын бүтээлүүд тайзнаа амилах аз тохиогоогүй ч нэн чухал ач холбогдолтой бүтээлүүд гэдгийг онцлоод, энд бид орчуулагч, зохиолч Наваанзоч Х.Цэдэвийн “Галдан хааны ганцаардал” жүжгийг бүрэн эхээр нь толилуулж байна.      

Ойрадын Галдан Бошгот хааны

сүүдэр тохиосны 360 жилийн ойд

зориулвай

ЭХЛЭЛ

Galdan haan 03

/Тайзнаа илд мэс харшилдах, хүлэг морьд янцгаах, хүн орилох зэрэг их тулааны чимээ гарч намжисхийнэ/. Хөшиг нээгдэхэд тулаанд эрсэдсэн Ану хатны цогцосыг цэргүүд авчирч Галдангийн өмнө тавина. Галдан ухасхийн босч Ану хатны цогцосыг тэврэн сууна.

                Галдан хаан:

                Ариун хайрын /минь/ бурхан

                Ану минь, хатан минь!

                Алтан сайхан амиа

                Алдчихлаа гэжүү, даанч дээ!

                Ану минь ээ, хатан минь ээ!

                Ану минь ээ, хатан минь ээ!           

Ану минь, чи миний нар байсийм

                Амин сэтгэлийн минь гэгээ байсийм

                Атаатныг дарахад тулгуур байсийм

                Алд биеийн минь түшиг байсийм

                                                                Ану минь ээ, хатан минь ээ!

                                                                Ану минь ээ, хатан минь ээ!

                                Амьдрал тэмцлийн төлөө

                                Асч дүрэлзсэн гал минь бөхлөө!

                                Ариун үйлсийн төлөө

                                Алтан амиа, чи минь, өргөлөө!

                                Ану минь ээ, хатан минь ээ!

                                Ану минь ээ, хатан минь ээ! – гэж дуулаад Ану хатанг оршуулна. Нилээн тооны цэрэг, ард оршуулгад оролцоно.

 

Цэрэг эр:               Харуулын цэрэг надад

                                Хаанд өргөх айлтгал байна

                                Чин улсын цэргүүд

                                Зэрэгцэн нэхсээр айсуй !

                                Хүрээлж авах янзтай

                                Холуур тойрсоор айсуй!

 

Галдан хаан:       Тусгаар улсынхаа төлөө

                                Тугаа өргөж боссон

                                Уул усныхаа төлөө

                                Урсах цусаа ч хайрлаагүй

Ард түмэн олондоо

Аминчлан захих сургаал байна

Алс хэтийн амьдралдаа

Андгайлж захих захиас байна

                Сонсцгоо, түмэн олон минь

                Сонорыг чинь одоо мялаая!

                Сүсэглэцгээ, түмэн олон минь

                Сүлдэндээ одоо мэхийе!

Миний нутгийн газраас

Бурхан гуйсан ч бүү өг!

Миний нутгийн модноос

Ганцыг гуйсан ч бүү өг!

Алтан шаргал говиос минь

Алгын чинээг нь ч бүү өг!

Ариун тунгалаг уснаас нь

Балгыг гуйсан ч бүү өг!

Ариун эрдэнэт хөрснөөс нь

Чимхийг ч гэсэн бүү өг!

Арвин түмэн сүргээс нь

Өнчин ишиг ч бүү өг!

Өмнөд хөршийнхөө дотрыг

Өнгийж сайтар харж бай!

Өнөд мандах Монголоо

Өрөөрөө хамгаалахад бэлэн бай!

Олон ард: Хурай Хурай Хурай хашгирна

 

Галдан: Үнэнч цэргүүд минь сонсоцгоо!

                                Үхэх сэхэхээ үзэцгээе!

                                Ану хатныхаа өшөөг авч,

                                Амраая, түр ч болов сэтгэлээ!

 

Цэргүүдийн хор: Хүйтэн жадны үзүүрт алтан амиа өгцгөөе!

                                Хүсэл бодол бүхнээ эх орондоо өргөцгөөе!

                                Хорсол атаа, хоосон магтаалаас салцгаая!

                                Хуурамч зан, урван тэрслэхээс ангижирцгаая!

                                Баатар эрс, дайсан хичнээн олон ч

                                Барааг нь хараад эргэж зугтахгүй!

                                Бачит дайсны арга мэх нарийн ч

                                Баатар жанжнуудаас минь давахгүй!

                                Хүчит төмөр цайтлаа улайдсан ч

                                Хүнийг хэзээ ч айлгаж чадахгүй!

                                Бид үнэнч цэрэг хэвээр үлдэцгээнэ!

                                Бид дандаа шударга хэвээр үлдэцгээнэ!

 

/Тайзны захаар Чин улсын цэргүүдийн бараа харагдан их тулааны чимээ нижигнэсээр хөшиг хаагдана/                                                                  

ЗӨВШИЛ ХЭМЭЭХ НЭГДУГААР ҮЗЭГДЭЛ

Галдан хааны гэр өргөө. Хойморт Галдан цагаан эсгий олбогон дээр заларна. Дэргэд нь Данжила, Равдан хоёр болон сайд, баатар эр нарын хүмүүс эгнэн суужээ. Туульч өвгөн ойрадын нэгэн туулийг уянгалуулан хайлж суух авай. Өргөөнд арваад хүмүүн байна. Аягачин идээ будаа барин, айраг цагаа аягалан зочдод барина.

Туульч: /Жангар туулийн хэсгээс хайлна/

Галдан хаан:       Арван гурван оргилтой

                                Алтай эх орон минь хаа байна!

                                Хорин гурван оргилтой

                                Хангай эх орон минь хаа байна!

                                                Онгийн гол руу дөхөх үү?

                                                Ордос нутгийг дээрэмдэх үү?        

                                                Манжийн агуулахыг тонох уу?

                                                Хами тийшээ зүглэх үү?

Агт морьд, эр цэргээ сэлбэж                                                                                  

                    Алтай нутгаа бараадах уу?                                                                                                     

Урвагч хаадыг буцах аваас                            

                                Уулгалан дарж нухчих уу?

                                Хаашаа явж юу хийх вэ?                                                                                                                                  Хамтарч цөмөөрөө ярьцгаая!

 

Данжила:              Бошгот хаан минь, болгоо!

                                Бидэнд хүн хүчин алгаа!

                                Онгийн гол руу дөхөх

                                Унаа хөсөг ч алгаа!

Ордос нутгийг дээрэмдэх

                                Бололцоо даанч алгаа!

                                Аль байгаа бүхнээ дайчилж

                                Алтай нутгаа зорьцгооё!

                                Үхэр Цэвээн-Равдантай

                                Үхэх сэхэхээ үзэцгээе!

Равдан:                 Алтай тийшээ зүглэвээс

                                Ард олон Цэвээн-Равдан руу зугатна!

                                Арван гурван оргилт Алтай,

                                Буурь нутаг минь эзгүйрнэ!

                                                Энэ л уулын бэлээс

                                                Эх нутаг минь эхлэж байгаа!

                                                Энэ л голын хөндийгөөс

                                                Эх орон минь эхлэж байгаа!

                                                Манжийн цэрэг энд

                                                Мадаггүй ирж чадахгүй!

                                                Хэрвээ ирэх аваас

                                                Хэсэглэн дарж сөнөөнө!

                                Хойш эргэж Буриадыг дээрэмдэн

                                Хоол хүнсээ базаавал яана!

                                Хами-г Цэвээн-Равдан эзэгнэсээн!

                                Харагдсан зүгтээ явж болохгүй ээ!

Цагаан Шидэр-Хашка:     

Муугаа үзэж явснаас

                                                Манжид дагаар орцгооё!

                                                Их эзэн Кан-Си-г бараадвал

                                                Идэх уухаар дутахгүй!

                                                Үйлээ үзэж зовсноос

                                                Өмнөд хөршөө бараадъя!

                                                Өлсөх цангахыг мартаж

                                                Өег тансаг амьдарцгаая!

Галдан хаан /ихэд уурсан/:             Манжийн хааны шавхруу горьдож

                                                                Мал шиг амьд явснаас

                                                                Эх орноо сахин хамгаалж

                                                                Эр цэрэг шиг тэмцэх минь дээр!

                                                                Эх орноо умартсан

                                                                Эргүү энэ амьтныг

                                                                Олон түмний нүдэн дээр

                                                                Одоохон цаазаар авсугай!

- гэхэд Равдан, Данжила тэргүүтэн Цагаан Шидэр Хашка-г цаазлахаар авч гарна. Галдангийн бие чичирч, уур омгоо арайхийн дарна. Тэд төдөлгүй эргэж орж ирнэ. Зөвшилдөөн ийн

үргэлжлэнэ.

Үржинжав:            Ан гөрөө ховордож

                                Арга тасархад хүрлээ!

                                Хаврын дунд сард л

                                Ногоо цухуйдаг болжээ!

                                Төр улс чинь уналаа!

                                Түмэн олон чинь бутарлаа!

                                Эцэг эх, үр хүүхдүүд

                                Эхнэр нөхөр салан хагацлаа!

Муу нүхэдсэн тарвага шиг

                                Амиа алдахад хүрлээ!

                                Хүсэл зоригийг чинь дагасаар

                                Хөөрхийс болж хувирлаа!

                                Энэ бүхний лай ланчиг

                                Эзэн чамайг л дайраасай!

                                Ай хөөрхий, чи тамд очоорой!

                                Араас чинь бид ч бас очноо!

Галдан хаан /уурлаж буй авч биеэ барьж байгаа нь илт/:

                                Үржинжав, чи сонс!

                                Үнэнийг чи хэллээ!

                                Гашуун ч гэсэн үнэн үг

                                Гайхам сайхан сонсдоно!

                                Урван тэрслэхээс ч илүү

                                Урам зориг нэмлээ!

Үнэн үгс хэллээ гэж

                                Өш хонзон санахгүй!

                                Эзэрхэг манжийг дагаж

                                Элэг доог болохгүй!

Эх сайхан нутгаа

                                Эгнэгт сахиж үлдэнэ!          

Гаднаас Бадма Мыш /Зүүнгарын хаант улсын элч Москвагаас буцаж ирсэн/ орж ирнэ. Бадма Мыш:

                                Амгалан байна уу, хаантан?

                                Амар байна уу, олон түмээн?

                                Алд бие минь нөхөдтэйгээ

                                Алтан Москва хүрээд ирлээ.

                                Хаан таныхаа илгээлтийг

                                Хаанд нь бариад ирлээ.

Галдан:                 Аян замын уртад

                                Алжааж ядарч ирэв үү?

                                Алс хойд нутгаар

                                Амар жимэр байна уу?

Алексей хаан юу айлдсаныг

                                Алив, бушуухан ярь!

                                Ямар сонинтой ирснийг тань

                                Яриулж сонсмоор байна!

Бадма Мыш: Алексей хааны илгээлтийг

                                Анир тавьж сонсоно уу?

                                Хачир чимэг нэмэлгүйгээр

                                Хаан танаа айлтгая:

                                                “Зүүнгарын хаан танаа

                                                Амар амгаланг айлтгаяа!

                                                Элч төлөөлөгчөө явуулсанд

                                                Эрхэм Галдан танаа талархаяа!

                                                Үнэтэй бэлэг илгээсэнд

                                                Үнэнхүү сэтгэлээс гялайлаа.

                                                Аринц, тувагийн иргэдээс

                                                Алба гувчуур шаарджээ чи!

                                                Эс зөвшөөрөх аваас

                                                Зэвсэглэн хөдлөнө гэжээ чи!

                                                Энэхүү шаардлагыг би

                                                Эс хүлээн авлаа.

                                                Зэр зэвсэг хангинуулж

                                                Цэрэглэх хэрэг байна уу даа?

                                                Ам хэлээ ойлголцож

                                                Амар сууцгаавал ямар вэ?

                                                Эв эеийг эрхэмлэж

                                                Энх жаргацгаавал ямар вэ?

                                                Хаан та элч төлөөлөгчөө

                                                Хэзээ ч илгээсэн болно.

                                                Москва хүрэх замыг

                                                Манайхан газарчлах болно.

                                                Энэ талаар Сибирийн захирагчдад

Зарлиг гаргаж элч томилов.

Оросын хаан Алексей Михайлович,

Москва. 1673 оны 11 сарын 10”

 

Бадма Мыш /амсхийснээ/:               Алтан хуйтай сэлэм,

                                                                Амтат дарс тэргүүтэй

                                                                Алексей хааны бэлгийг

                                                                Гардан хүлээж авна уу?

Галдан хаан бэлгийг хүлээж авна. Сэлмийг ихэд таашааж байгаа бололтой, хуйнаас нь гаргаж үзэнгээ: Орос дарханы хийсэн

                                                                Онцгой сайн сэлэм байна.

                                                                Олиггүй дайсныг дарахад

                                                                Онц хэрэгтэй сэлэм байна.

гэж дуулаад сэлмийг хуйнд нь хийнэ.

 

Галдан хаан:   Алексей хааны илгээлтийг

                                Анхаарал тавьж сонслоо.

                                Аринц, Тувагийн ард олноос

                                Алба гувчуур өгөхгүй гэжээ.

                                Цэрэглэн хөдлөнө гэдгийг

                                Цэглэвэл зохино гэжээ

                                Эв эеийг сахиж

                                Энх амьдрахыг хүсчээ.

Баатар эр:   Алексей хааны илгээлтийг

                                Алга хавсран дагах уу?

                                Аль эсвэл сөргөлдөж

                                Азаа туршин дайтах уу?

Оросын өмнөд нутаг руу

                                Уулгалан дайрвал яасийм?

                                Олз омгоо арвижуулж

                                Олныгоо цатгавал яасийм?

Сайд:                     Өмнөд хөршийн байдал

                                Өөр болсон үед

Чин улсын байдал

                                Цэвүүн болсон цагт

                                Оросын хааны саналыг

                                Ойшоож үзвэл зохистой!

                                Огоорч үүнийг мартваас

                                Идэш болох аюултай!

Галдан хаан:       Байдал ээдрээтэй үед

                                Бодолцох зүйл байнаа!

                                Дотоод гадаад байдлаа

                                Тунгааж үзэхүл зохиноо!

                                Яаран Орос руу дайрваас

                                Яйран сүйрвэл яахийм!

Чин гүрний цэргүүд

Цэрэглэн дайрвал яахийм!

Сайдын үгийг дагах нь

                                Сарны гэрэл шиг ачтай!

                                Их Орос хөрштэй

                                Эвийг сахих нь зүйтэй!

Сайд /хаанд хандан/:        Ухаалаг шийдвэр гаргасанд

                                                Урамтай байна, дэмжиж байна.

                                                Урд хөршийнхөө бодлогыг

                                                Ухаж тунгаах нь зүйтэй байна.

                                                Холч шийдвэр гаргасанд

                                                Хөөртэй байна, хөхүүлж байна.

                                                Хуур юугаа татаж,

                                                Тууль юугаа сонсоцгооё!

                                                Экэл хөгжмийнхөө аялгуунд

                                                Бийгээ биелэж наадацгаая!

                                                Их хааныхаа зарлигийг

                                                Инээд хөөрөөр угтацгаая!

/Хөгжмийн ая эгшиглэж, бийчид биелэнэ. Өвгөн туульч хуурдан үргэлжлүүлэн хайлна, үүгээр үзэгдэл өндөрлөнө

ТЭРСЛЭЛ ХЭМЭЭХ ХОЁРДУГААР ДУГААР ҮЗЭГДЭЛ

                Кан-Си хааны хээрийн өргөө. Кан-Си хаан суудалдаа заларсан харагдана. 2-3 сайд хамт байна. Галдангаас зугатан ирсэн Дамба-Хашка-г хоёр түшмэл өмнөө түлхэн орж ирүүт өвдөг сөхөрцгөөн мөргөв. Дамба-Хашка ч гурвантаа сунан мөргөөд босно.

Дамба-Хашка: Их эзэн хаантан, та

                                Ивээлдээ багтааж авна уу?

                                Таныг бараадахаар ирлээ.

                                Таалалдаа багтааж соёрхоно уу?

Кан-Си: Бусдын газар нутгийг

                                Булаан авч эзлэдэг

                                Бусармаг энэ явдал

                                Галдан хааны зан уу?

                                Ахан дүүсээ хороодог

                                Алан хядахыг эрхэмлэдэг

                                Галзуу догшин явдал

                                Галдан хааны зан уу?

Дамба-Хашка:                    Тийм бишээ, эзэнтэн минь

                                                Тэр чинь, их сайн хүн!

                                                Түмнийхээ төлөө зүтгэсэн

                                                Төрөлхийн жанжин хүн!

Кан-Си: Чин гүрэнд зүтгэхээр

                                Чин санаатай ирсэн бол

                                Тэрслүү Галдангийн талаар

                                Тодорхой айлтгал мэдүүл!

                                Хаагуур нутаглаж байгааг нь

                                Хааж нуулгүй айлтга!

                                Хэдүй хир хүчтэйг нь

                                Хамаг үнэнээр нь айлтга!

                                Эс тэгвээс чамайг

                                Ивээлдээ багтаах аргагүй!

                                Эмнэг морины сүүлнээс уяж

                                Ирсэн зүгрүү чинь буцаана даа

Дамба-Хашка:     Өгөөмөр эзэн хаан минь

                                Үнэн мөнөөр нь айлтгаяа!

                                Өчүүхэн боол би бээр

                                Үнэнийг зөвхөн айлтгаяа!

                                Хэрлэн, Туулын хөндийгөөр

                                Хээрийн өргөөтэй яваа!

                                Хүн хүч гээд байх юм

                                Хуруу дарамхан үлдсээн!

                                Халх нутагт гантай

                                Хур бороо ч дусахгүй

                                Мал сүрэг нь ч таргагүй

                                Маш хэцүү болсоон!

Кан-Си:

                                Улаан будангийн тулаанаас

                                Ум хумгүй зугадсан уу?

                                Муур харсан хулгана шиг

                                Нүүр буруулан зайлсан уу?

                                Аргагүй ялагдах болохоор

                                Аврал хайн зугадсан уу?

 

                                Ачаа хөсгөө ч орхиод

                                Амь тавин зайлсан уу?

Дамба-Хашка:    

                                Амаргүй байдалд орох үед

                                Аргаа олох нь буруу гэжүү?

                                Армиа авч үлддэг нь

                                Арга ухаан биш гэжүү?

                                Хохирол багатай дээр нь

                                Хүмүүсээ аварч чадсан

                                Галдан хааныхаа зөнг

                                Гайхан магталгүй яах вэ?

Кан-Си:                

                                Илүү дутууг орхилгүй

                                Үнэнийг өчих шиг боллоо!

                                Шулуун товч үгтэй

                                Шударга дайчин шиг байна!

                                Манжийн цэрэгт алба хаа!

                                Манай туршуулаар буц!

                                Галдан чамайг сэжиглэхгүй!

                                Ганц ч болов хүн хэрэгтэй!

                                Галдангийн итгэлийг олж

                                Хэрхэх эсэхийг нь танд!

                                Оргон зайлах аваас

                                Олзлож авахыг бод!

                                Галдангийн толгойг авчирвал

                                Түмэн лангаар шагнана.

                                Эрх ямбаар ч дутаахгүй

                                Элбэг хангалуун жаргаана!

Дамба-Хашка:     Өчүүхэн би бээр зарлигийг дагая!

                                Өнөөдрөөс эхлэн манжид зүтгэе!

                                Их эзэн хаан танд гялайлаа!

                                Ивээлдээ авсан тань талархлаа! –

гээд мөргөн гарахад 2 түшмэл дагалдана

Кан-Си: Галдангийн цэргийг дотроос нь

                                Тос өтөх шиг болгоё л доо!

                                Өөрийнх нь хүмүүсийг өөрт нь

                                Өстөн болгоод үзье л дээ!

                                Унаа мал нь тарга тэвээрэггүй

                                Утаа манасхийх их буугүй

                                Арга нь тасраад зүдрэхийн цагт

                                Аврал гуйгаад ирэх нь лав!

                                Манжийн эзэн хаан надад

                                Мөргөж сөгдөөд ирэх нь лав!

                                Тэрслүү Галдан чамайг даа!

                                Тэр цагт яахаа би мэднээ! – хэмээн дуулж, хүйтнээр хөхрөх авай.

Гаднаас нэгэн түшмэл орж ирээд ийн айлтгана.

 

Түшмэл:                Галдангийн хүү Сэвдэнбалжирыг

                                Гартаа оруулж авчирлаа!

                                Анд явж байх цагаар нь

                                Аргандаа оруулж баривчиллаа!

Кан-Си: Ямар сайхан мэдээ вэ!

                                Яасан сайхан хэрэг вэ!

                                Галданг буулгаж авахад

                                Гавъяаг чи байгууллаа!

                                Хэргэм зэргийг чинь нэмье!

                                Харъяат албатыг чинь нэмье!

                                Ямар сайхан мэдээ вэ!

                                Яасан сайхан хэрэг вэ!    

                                Галдангийн удмыг устгах

                                Гайхалтай боломж гарлаа!

                                Чин улсын сүр хүчийг

                                Чинад мандуулах цаг боллоо! – хэмээн дуулж Галдангийн хүү Сэвдэнбалжирыг барьж ирсэн сургийг дуулаад Кан-Си ихэд баярлан хөөрсөн байдалтай болох аж. Гаднаас Галдангийн хүү Сэвдэнбалжирыг түлхэж гулдарсаар хэдэн хүн орж ирнэ.

Кан-Си Сэвдэнбалжирт хандан:

                                                Ган гачигт нэрвэгдсэн

                                                Ганцаардлын туйлд орсон

                                                Хаан эцэг Галдан чинь

                                                Хэзээ ирж дагаар орох вэ?

Сэвдэнбалжир:                  

                                                Эцэг минь юу бодож явааг

                                                Эгээ би яахан мэднэм!

                                                Эр хүний санаа бодолд

                                                Эмээлтэй морь багтдаг бус уу!

                                                Эх орноо тэнд орхиод

                                                Эзэн хаан таныг түшнэ гэжүү?

                                                Энэ жил хэдий гантай ч

                                                Эргэх улирал өөрчлөгдөнө!

Кан-Си:                

                                Алтайн давааг давах

                                Амархан замыг зааж өг!

                                Их цэрэг Алтайг давах

                                Эвтэйхэн замыг зааж өг!

                                Эс тэгвээс чамайг

                                Элдвээр тамлах болно!

                                Эргээд буцах аргагүй

                                Эргүү мал болгоно!

Сэвдэнбалжир:

                                                Тамлал зовлонгоос эмээж

                                                Таныг хуурч чадахгүй нь!

                                                Эргүү мал болохоос айж

                                                Эзэнтэн таныг мэхэлшгүй нь!

                                                Аагим халуун, улаан ган

                                                Алтайг давахад саад болно!

                                                Ээрэм говийг гатлан туулж

                                                Их цэрэг явах аргагүй ээ!

Кан-Си:

                                Алтайг давах аргагүй гэнээ!

                                Арай чи мэхлээгүй биздээ!

                                Чи хэдий миний дайсны хүү ч

                                Чин үнэнийг өчсөн болохоор

                                Энэ удаа чамайг цаазалшгүй!

                                Эзэн хааны шоронд сууж бай!

                                Хэлсэн үг чинь үнэн болохыг

                                Хэрэг явдал харуулаад өгнөө!

Кан-Си: Галдангийн хүүг аваад яв!

                                Гар хөлийг нь гавлан цагд!

                                Хэрвээ энэ хүүг алдчихваас

                                Хэрхэвч та нарыг өршөөхгүй!

Түшмэлүүд Кан-Си-д хэдэнтээ сөгдөн Сэвдэнбалжирыг урдаа оруулан түлхсээр авч гарна.Хаан нэгэн ойр дотнын түшмэлтэйгээ Сэвдэнбалжирийг хэрхэх талаар бодлого боловсруулж сууцгаана.

Кан-Си:     Сэвдэнбалжирийг хэрхэх талаар

                                Сэжиг таавар ямар байна?

                                Өгөөмөр эзэн хааны ивээлд

                                Өнөд багтаавал ямар вэ?

Түшмэл:                Өстөн Галдангийн хүүг

                                Өнөөдөр цаазаар авъя

                                Өргөн олны нүдэн дээр

                                Толгойг нь тас цавчъя

                                Манж гүрний эсрэг

                                Зэвсэг агссан Галдангийн

                                Мах цусны тасархайг нь

                                Нэгмөсөн таславал ямар вэ?

Кан-Си:                 Яарах хэрэггүй, түшмэл минь

                                Сайтар тунгаах хэрэгтэй

                                Давхар давхар мэх гаргаж

                                Дагаар орогсдыг хуурах хэрэгтэй

Өгөөмөр сэтгэл гаргаж

                                Ивээлдээ авсан дүр эсгэ!

                                Туслагч Чиндайн охинтой

                                Гэрлүүлсэн зар тараа!

                                Эзэмшил нутаг зааж

                                Энэрэлдээ авсан дүр эсгэ!

                                Хөрөнгө мал тасдан өгч

                                Хайрлаж энэрсэн төрх гарга!                         

Дагаар орогсдыг өршөөнө гэж

                                Зар сайн тараа!

                                Манжийн хааны ивээлд багтаж

                                Ашид жаргах мэт санаа төрүүл!

                                Чингэж хэрэв чадваас

                                Чин гүрэн бүх дайснаа

                                Өршөөл хэмээх мэхээр

Өөрийн гартаа оруулна!

Түшмэл:                Жа, мэдлээ эзэн хаан минь

                                Таны үг бол тушаал билээ

                                Өстнийг гартаа оруулдаг

                                Өргөн ухааныг чинь биширмү

                                Өгөөмөр эзэн хаантан минь

                                Өлмийд чинь мэхийн мөргөмү

Кан-Си: Сэвдэнбалжирийг хороох гэсэн

                                Сэтгэлээ түр хорьж бай

                                Зүүнгарыг эзлэн авмагц

                                Зүйл дуусгах нь гарцаагүй

                                Галдангийн удмыг үндсээр нь

                                Сэхэхгүй болтол нь тасланаа

                                Хойд зүгтээ дайсангүй

                                Амар амгалан жарганаа

                                                                                Хөшиг хаана

АВЛАЛ ХЭМЭЭХ ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Хээр газар. Галдан шадар хүмүүстэйгээ цагаан эсгий олбог дэвсэн сууцгаана. Тогооч нар задгай гал дээр саяхан авласан зээрийн махыг чанана.

Жанжин /Галданд хандан/:

                                Ангийн тэнгэр хийморьтой байна!

                                Арваад зээр намналаа шүү

                                Тарган зээрийн хорхог ч

                                Тансаг хоолны нэг дээ!

 

Галдан:                 Ангийн хийморио сэргээж

                                Авд мордоод ирлээ!

                                Бурхан тэнгэрээс бидэнд

                                Буян хишгээ хайрлалаа!

                                Эр хүний жаргалын дээд

                                Эзгүй хээр гэдэгсэн билүү!

                                Эрхэндээс ирүүлсэн дарсыг

                                Эрхэм түшмэлүүдэд сөгнө!

                Нэгэн түшмэл дарс аягалан Галдангаас эхлэн тойруулан сөгнөх аж. Хөөр хөгжөөн эхлэнэ. Хэн нэгэн ойрад уртын дуу дуулж, зарим нь түрж байна /Дууг сонгох/. Энэ үеэр алсад морин төвөргөөн сонсогдоно. Хүмүүс гайхан тэр зүг ширтэцгээнэ.

Түшмэл:                Тэртээ уулын цаагуур

                                Тоос татаад байх чинь!

                                Асга хад нурав уу?

                                Адуу мал давхилдав уу?

Жанжин:               Шарга морьтой хүмүүн

                                Шавдуулан давхисаар айсуй!

                                Шороо тоос манаргасаар

                                Шуудхан чиглээд айсуй!

Элч /Галдан хааны өмнө сөгдөн/:

                                Их эзэн хаантан минь!

                                Өршөө, намайгаа өршөө!

                                Өчүүхэн муу боол чинь

                                Өөдгүй мэдээ авчирлаа!  

                                Муу мэдээтэй ирлээ гэж

                                Намайгаа битгий цаазал!               

                                Эзэн хаан тандаа

                                Эгнэгт үнэнчээр зүтгэнэ!

Галдан хаан:   Ямар хэрэг гарсийм бэ?

                                Ягштал үнэнээр нь ярь!

                                Чамайг би өршөөнөө!

                                Чин үнэнийг л өгүүл!

Элч:        Чиний ач Цэвээн-Равдан

                Нутаг орныг чинь булаалаа!

                Хайртай нэгэн хатан чинь

                Хэл дуулгахаар явууллаа!                                  

Галдан ухасхийн босч сэлмээ сугалснаа буцааж хийнэ. Ихэд уурссан харагдана.

Галдан хаан:       Өөдгүй муу новшийг дээ!

                                Өөрийн гараар тарчилгаж

                                Эр хонины тойгыг

                                Эргүү толгой руу нь чихье ээ!

                                                Бушуул, цааш нь яриач!

                                                Болсон явдлыг тоочооч!

                                                Уур омог минь буцалж

                                                Ухаан санаа самуурч байна!

Элч:        Өөдгүй муу Цэвээн-Равдан

                Өөрийгөө хаанд өргөмжлөв!

                Хами, Хотгойдыг эзлэж

                Хангайн даваануудыг хаалаа!

                Танд үнэнч хатан тань

                Дараах үгийг дайлаа:

                “Эр нөхөр Галдан минь

                Эргэж наддаа ирээч дээ!

                Омог төгөлдөр бүргэд минь

                Үтэр түргэн ирээч дээ!

                Олзлогдсон намайгаа чөлөөлж

                Оногдсон жаргалаа эдэлцгээе!”                                                            

Галдан хаан ухасхийн босоход Эрхэндээс ирүүлсэн улаан дарс цагаан эсгий дээгүүр урсан шингэв.

Галдан хаан:       Өөрийн газар нутгаа ч

                                                Өндөр уулс даваагаа ч

                                                Өргөн цээл гол мөрнөө ч

                                                Өгөөмөр олон түмнээ ч

                                                Өнөөдрийг хүртэл би

                                                Өштөн дайсанд алдаагүй билээ!

                                                Өөдгүй муусайн дайснуудын

                                                Өвдгийг чичрүүлж явсаан би!

                                                Хаан төрийг минь булаасан

                                                Хорон санаат чамайг уу!

                                                Өөрийнхөө гараар цаазлаж

                                                Өс хонзонгоо авна даа! – гээд хараал зүхэл тавин замдаа дайралдсан аяга тавгыг өшигчин хээрийн өргөөнөөс гарна

АРСАЛДАЛ ХЭМЭЭХ ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

                Тайзнаа Галдангийн цэргүүд, Кан-Си-гийн цэргүүд 2 талаас эгнэн жагссан байх ба өмнө нь Галдан, Кан-Си нар байлдааны хуяг дуулгатай зогсоно. Цэргүүдийн олонх хэсгийг тайзны арын зураг дээр алслалтаар дүрслэн харуулна.                                            

Галдан хаан:

                Далай Чин улсад

                Дагаар орсон Түшээт хааныг

                Эрдэнэ зуугаа орхиод

                Эгнэгт урвасан Хутагтыг

                Хамаг албатаа малтай нь

                Хамж туусан ноёдыг

                Халх Монголоо орхиод

                Хятадад урвасан хаадыг

                                Би хэзээ ч өршөөхгүй

                                Бичиг өргөж сөгдөхгүй

                                Халхтай би байлдаагүй

                                Хамаг Монголтой дайтаагүй

                Хутагт, Түшээт хаан хоёрыг

                Хурдан эргүүлж өг!

                Хувийн тооцоо надад байна

                Хойшдын заяа нь тод байна

Кан-си:

                Ойрдын хаан Галдан чи

                Одоохон наашаа нүү!

                Олны тусын төлөө

                Онцлож хийх яриатай!

                                Өгөөмөр эзэн хаандаа

                                Өглөг барьцаа өргө!

                                Өнийн энхийг сахиж

                                Есөн цагаанаа өргө!

                Өстөн хоёр хүнийг чинь

                Эргүүлж чамд өгөхгүй!

                Энхийн хэлэлцээр хийвээс

                Энүүн шиг буян байхгүй!

Галдан хаан:

Онцолж ярих хэлцээнд чинь

                                Огтоос би очихгүй ээ!

                                Ойрад Монгол хэзээ ч

                                Од шиг гялалзах хувьтай

                Өглөг барьц авна гэж

                Их санавал гонжийнжоо!

                Есөн цагаан авна гэж

                Ерөөл хүсвэл гонжийнжоо!

                                Өстөн хоёр хүнийг минь

                                Өгөх эсэхээ шийдээрэй

                                Энхийн хэлэлцээр хийхгүй!

                                Энүүн шиг үнэн байхгүй!

Кан-си:

                Хүчит цэргээ хөдөлгөж

                Хүйс тэмтрэнэ чамайг

                Хөөрхий Галдан чамайг

                Хөсрий яс болгоно       

Арван түмэн цэргийг минь

                                Аргална гэж санана уу, чи!

                                Арчаагүй муу Галдан чи

                                Аврал гуйсан чинь дээргүй юү!

                Хорин түмэн цэргийг минь

                Хоргооно гэж санана уу, чи!

                Хөөрхий муу Галдан чи

                Хөлд минь сөгдөх нь дээргүй юү!

                Галдан хаан:

                                                Хүйс тэмтрэнэ хэмээн

                                                Хүчээр бүү сүрдүүл!

                                                Хөсрий яс болсон ч

                                                Хөх Монголдоо л үлдэнэ!

                                                Арван түмэн цэргээс чинь

                                                Айнаа л гэж гонжийнжоо!

                                                Аргалж байгаад дийлнэ!

                                                Арсалдаж байгаад дуусна!

                                                Хорин түмэн цэргээс чинь

                                                Хулчийна гэж гонжийнжоо!

                                                Хүчээ үзээд дуусна!

                                                Хөсөр унатлаа үзэлцэнэ!

                Кан-си:

                                Дагаар орохыг чинь харж

                                Сэтгэлээ нэг хангана би!

                                Давхар мэхэндээ оруулж

                                Бахаа нэг хангана би!

                                                Зөрүүд Галдан чамайг

                                                Зоосны нүхээр гүйлгэнэ

                                                Зөгнөөд хэзээ ч хүршгүй

                                                Зовлонд чамайг унагана

                                Энхийн хэлэлцээр хийж

                                Эргээд уулзсан ч болно!

                                Эзэн хааны элбэрэлд

                                Эгнэгт багтсан ч болно!                

Галдан хаан:

                                                Өөлдийн Галдан хэзээ ч

                                                Өмнөд гүрнийг дагахгүй

                                                Хаан Галдан хэзээ ч

                                                Хятад гүрнийг түшихгүй

                                                Зоосны нүхээр орсон ч

                                                Зовлого минь барагдахгүй

                                                Зовлонд би унасан ч

                                                Зорилгодоо үнэнч үхнэ

                                                Энхийн хэлэлцээр хийдэг

                                                Эргүү тэнэг нь би биш!

                                                Эх орноосоо урвадаг

                                                Элэггүй маанаг нь би би

Кан-си:

                                Ямарч аргагүйд хүрснээ

                                Яагаад ч ойлгохгүй байна уу, чи!

                                Ядуурлын туйлд хүрснээ

                                Юу гэх гээд байнаа, чи!

Хөлд минь сөгдөөд ирэхийг чинь

                                Хоёр нүдээрээ харнаа би!

                                Хөдлөх тэнхээгүй болохыг чинь

                                Хэдхэн хоногоос харнаа

Галдан хаан:

                                Халхын хаадууд хамтарсан бол

                                Хана болон зогсох л байв

                                Халхын тусгаар тогтнолыг

                                Хамгаалж чадах нь үнэн байв

                                Би хэдий ганцаардсан ч

                                Билгийн нүд минь хараастай!

                                Бачит дайсны саварт

                                Баригданаа л гэж үгүй!                                   

Kан-си: Их замын цэргүүд сонсоцгоо!

                                Эцсийн тулалдаанд урагшаа!

                                Чин улсын заналт дайсан

                                Цөлийн дээрэмчин Галданг сөнөөе!           

                                Их буунууд галлаад!

                                Их замын цэргүүд давшаад! /Давшаад! Энэ үг хэдэнтээ давтагдана.

Галдан хаан:      Дайчин эрс, баатрууд минь ээ!

                                Дайны шийдвэрлэх цаг ирлээ!

                                Улс эх орон минь ганцхан шүү дээ!

                                Ухрах газар байхгүйг санацгаа!

                                Дайраад! /энэ үг хэдэнтээ давтагдан түрэгдэнэ/

                Тулаан эхлэж, мэс харшилдан, морьд үүрсэх, шархдагсдын дуу хадах, их бууны чимээ сонсогдсоор хөшиг хаана.

ГАНЦААРДАЛ ХЭМЭЭХ ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

                Гадаа салхи исгэрч, шуурга дэгдэх чимээ гарна. Галдангийн гэр өргөө. Задгай гал түлнэ. Гэр салхинд уначихна уу гэлтэй оволзох аж. Гэрийн хойморт Галдан баавгайн арьсан дээр сууна. Данжила, ядарч зүдэрсэн царайтай, ноорхой хувцастай Ардар Хашка нар хааны дэргэд сууцгаана. Зарц эмгэн Түмэн-Солонго гал дээр хоол буцалгана

Ардар Хашка /Галданд хандан/:

                                Хаан таныгаа бараадаж

                                Хамаг насаа элээлээ!

                                Харсаар байтал ингээд

                                Харангадаж үхэх хэрэг үү!

                                Бошгот хаан таныгаа л

                                Бодож явсаар өдий хүрлээ!

                                Болчимгүй энэ цаг үед

                                Буруулж таниасаа холдохоос!

                                Чимээгүй оргох сэтгэл алгаа!

                                Чимээлж тандаа дуулгалаа!

                                Өршөө, хаан минь, өршөө!

                                Өөр аргагүй боллоо! – гээд мөргөнө.

Галдан хаан: Гар хөл минь болж явсныг

                                Галдан хаан тань мэднээ!

                                Заавал надтай үлд гэж

                                Захирах эрх ч надад алгаа!

                                Та нарыгаа би тэтгэх

                                Тэнхээ чадалгүй боллоо!

                                Ардар Хашка минь, яв даа!

                                Аль дуртай зүгтээ яв даа!

Ардар Хашка бөхийн хүндэтгэл үзүүлээд гарч одлоо. Галдан хааны сэтгэл ихэд шаналсан бололтой.

Галдан хаан:       Зүүнгарын хаан байсан минь

                                Зүүд зэрэглээ биш байгаа даа!

                                Зоригт жанжин баатрууд минь

                                Зүг зүгтээ бутарлаа гэжүү!

                                Ядарч туйлдсан олон минь

                                Зам замаа харагдаа, хөөрхий!

                                Амин зуулгаа түшиж

                                Алс хэтийгээ дагагдаа, хөөрхий!

Данжила:              Хаантан минь, хаантан минь

                                Хатуухан тавилан таньд оногджээ!

                                Хаашаа ч зайлж, сэхэхийн аргагүй

                                Хувь заяаны дэнс оногджээ!

                                Халхын хаадууд Кан-Си-гээс

                                Хоол горьдон урвалаа!

                                Хүндхэн хувь заяаны

                                Хүлээсэнд нэгэнт оржээ, та!

                                Цаст уулын барс шиг

                                Цахилж явсан хаан та

                                Цагийн хатуу салхины

                                Цаламд нэгэнт оржээ, та!

Галдан хаан:       Зүүн гарын хаан болж

                                Тодорч явсан цаг бий!

                                Сургууль, хийд байгуулж

                                Шашныг дэлгэрүүлсэн үе бий!

                                Дорнод Туркмен нутгийг

                                Дайлаар мордон эзлэж

                                Бошгот хаан цолыг

                                Далай ламаас хүртсээн би!

                                Буянт голын хөвөөнд

                                Ховд хотын тулгыг тулж

                                Буурал уулсынхаа дунд

                                Бууриа тэнд зассаан би!

                                Тариа ногоо ургуулахад

                                Түмнээ дайчилсан удаа ч бий!

                                Тэрслүү дайсны өөдөөс

                                Тэнгэрийн сум шиг ульсан ч бий!

                                Их цагаан хаан Алексейтэй

                                Эвийг хичээж ирсээн би!

                                Чин гүрний Кан-Си-тэй

                                Чоно лугаа тэмцэлдсээн би!

Данжила:              Сайн сайхан явсан цаг

                                Санаанд л зөвхөн үлдлээ!

                                Самуун цагийн эрхээр

                                Сатаарлын аймшигт автлаа!

Ойр дотнын хүмүүс чинь

                                Оргон зайлж дүрвэлээ!

                                Цэвээн Равданд олзлогдон

                                Чин гүрэнтэй сүлбэлдлээ!

Галдан хаан:       Гаднаа харагдах ишиггүй

                                Ганхийх нохойн гөлөггүй

                                Хүний дуу амьтны авиагүй

                                Хүйтэн дүнсгэр нутаг болов!- гээд Галдан нулимс дуслуулна.

Галдан цааш нь:                Үнэний төлөө тэмцэлд

                                                Өштөн яасан олон бэ?

                                                Өөрийн саднаас эхлээд

                                                Урвагч яасан олон бэ?

                                                Харийн дайсны өөдөөс

                                                Хамсран босохгүй мөртлөө

                                                Хаан суудлын төлөө

                                                Хатгалдан тэмцэх нь утгагүй!

                                                Кан-Си-д би баригдаж

                                                Гарынх нь чилээг гаргахгүй!           

                                                Гавъяа, нүгэл хоёрыг минь

                                                Ганцхан түүх л ялгана!

                                                Манж, хятадыг түшвээс

                                                Малаас ч дор болж хувирна!

                                                Магадгүй, хойч үе минь

                                                Манийгаа хараан зүхнэ!

                                                Үхэн үхтлээ Галдан би

                                                Үнэний төлөө тэмцэлдэв!

                                                Үгээгүй ядуу болсон ч

                                                Өмнөд гүрнийг царайчлахгүй!

                                                Кан-Си-д би баригдаж

                                                Гарынх нь чилээг гаргахгүй!           

                                                Гавъяа, нүгэл хоёрыг минь

                                                Ганцхан түүх л ялгана! – сүүлчийн бадгийг арайхийн дуусган гуйван дайвалзахад Данжила түшиж авна. Үзэгдэл төгсөнө.

ДЭМИЙРЭЛ ХЭМЭЭХ ЗУРГААДУГААР ҮЗЭГДЭЛ

Шөнө дөл. Галдангийн гэр өргөө. Тулганд галын цог сүүмэлзэнэ. Гэрийн хойморт Галдан унтаж байгаа харагдана. Зарц эмгэн Түмэн-Солонго гэрийн зүүн хаяанд хэвтэж буй. Галдан хар даран зүүдэлж буй мэт болно. Ану хатангийн сүнс эргэж ирэн тэдний хооронд дараах яриа болно. Зарц эмгэн цочин сэрж, айн балмагдан тэдний яриаг сонсоно.

Ану хатны сүнс:                 Амраг нөхөр Галдан минь чи

                                                Амар сайн байна уу, та?

                                                Албат түмэн чинь сайн уу?

                                                Алдар хүнд чинь хэвээр үү?

                                                Омог бардам бүргэд шиг

                                                Шунгаж явсан чи минь!

                                                Олны үйлсийн төлөө

                                                Оройлон дүүлсэн харцага минь! 

Галдан хаан:                       Ану, Ану минь, чи сонсооч!

                                                Алив наашаа, ойртоод ир!

                                                Үнэнч чамаасаа хагацсанаас хойш

                                                Үйлийн үрийг эдлэж явнаа!

                                                Чин улстай дайтсаар

                                                Цэргийн хүчин доройтлоо!

                                                Ган зуданд нэрвэгдэж

                                                Гол зогооход ч бэрх боллоо!                             

Ану хатны сүнс:  Гутрах хэрэггүй, Галдан минь!

                                                Гуних эрхгүй, Галдан минь!

                                                Шударга үйлсийн төлөө

                                                Нударга зангидаж явсныг тань

                                                Нийтийн үйлсийн төлөө

                                                Нэгэн биеэ зориулсныг тань

                                                Эх орон тань мартахгүй!

                                                Гэрэлт хөшөө босгоно!

                                                Үндэс угсаа нэгтэн тань

                                                Үүрд дурсаж явах болно!

Галдан хаан:                       Зүрхний хайртай Ану минь, чи

                                                Зориг зүрхийг минь чангаллаа!

                                                Зорьсон хэргийнхээ төлөө би

                                                Зовж шаналахыг ч тоохгүй ээ!

                                                Ану минь, чиний минь үг

                                                Ахин намайгаа хөвчиллөө!

                                                Асгарах сумны өөдөөс

                                                Аянгын гялбаа шиг цахилна би!

Ану хатны сүнс:  Хайрт нөхөр таныгаа эргэж

                                                Хамаг сэтгэл минь онгойлоо!

                                                Бурханы зарлигийг дагая даа!

                                                Буцах цаг минь нэгэнт боллоо! – гээд сүнс эргэхэд

Галдан хаан /араас нь/:Байз, Ану минь, түр хүлээ!

                                                Би ч араас чинь очноо!

                                                Тавилан заяаныхаа төөргөөр

                                                Диваажинд ч хамт жарганаа! – хэмээн дуулна. Галдангийн сэтгэл ихэд хөөрсөн байдалтай харагдана. Зарц Түмэн Солонго айн чичирч сууснаа:

Зарц Түмэн Солонго:   Хаантан минь, та сая хэнтэй

                                                Харгалдан ярилцаад байв!

                                                Насан хутгыг олсон нэгэн үү?

                                                Надад л огтоос харагдсангүй

Галдан хаан:                       Ану хатны минь сүнс эргэж

                                                Арга тасарсан намайг хөвчлөөд буцав.

                                                Алагхан хорвоогийн жамыг дагаж

                                                Араас нь ч би очмоор байна

Зарц Түмэн Солонго:        Унтаж амардаа, хаантан минь

                                                Үүр цайх ч дөхөж байна.

                                                Шөнөжин та дэмий ярилаа!

                                                Шүлэг нойрондоо умба даа!

Галдан хаан унтахаар дахин хэвтэх авч нойр нь эс хүрэх ажээ. Тэрээр хэдэнтээ эргэж хөрвөснөө:        

                                                Нойр хүрэх янзгүй нь ээ!

                                                Нэгэн үлгэр яриач дээ!

                                                Үлгэрийн сайхныг мэдэрвээс

                                                Үүрээр дугхийж ч юун магад!

Зарц Түмэн Солонго:        Ээ хаантан минь, хаантан минь!

                                                Эгч нь хамаг үлгэрээ дууссаан!

                                                Яая даа байз, хаантан минь!

                                                Явган мэргэний домгийг ярихуу даа!

Галдан хаан:                       Тэг дээ, тэг эгч минь

                                                Тэр домгоо хүүрнээч!

Зарц Түмэн Солонго:        Нар сарыг халхалсан

                                                Нэгэн том шувуу

                                                                Бээжин хотод буй болж

                                                                Бум олныг бужигнуулжээ.

                                                                Энэ шувууг дийлэх хүчтэн

                                                                Тэр хавьдаа олдсонгүй гэнэ.

                                                                Тив дэлхийгээр хайгаад ч

                                                                Тусыг эс олж гэнээ.

                                                                Ойрадын Явган мэргэн л

                                                                Оновчтой сайн харвадаг

                                                                Түүнээс өөр хэн боловч

                                                                Тэр шувууг дийлэхгүй гэж

                                                                Манжийн эзэн хаан

                                                                Мэргэдээс сонссон юмсанжээ.

                                                                Яахав, тэгээд л манжийн хаан

                                                                Явган Мэргэнийг урьж гэнэ.

                                                                Явган мэргэн ч ирж гэнэ.

                                                                Тэр шувууг ч дарж гэнэ.

                                                                Явган Мэргэнээс эмээж гэнэ.

                                                                Яаж ч мэднэ гэж айж гэнэ.

                                                                Хоолонд нь хор хийж

                                                                Хөөрхий мэргэнийг хөнөөж гэнэ. – хэмээн дуулахад

Галдан уурсан:                   За, за одоо боль!

                                                Залхаж гүйцлээ би!

                                                Тусыг усаар хариулдаг

                                                Тэрслүү манж нарыг уу!?- гэж хараал тавина. Хөшиг хаана.

ТӨГСГӨЛ

Гадаа задгай түлсэн галын нурам уугина. Данжила тэргүүтэй хэдэн ядарсан царайтай хүмүүс галын дэргэд уруу царайлан тойрон зогсоно. Нэгэн лам уншлага уншин суух авай. Цаана нь Галдангийн хээрийн өргөө харагдана. Данжила илгэн хүүдий, галын хайч барьсан байна. Албатууд, сайд, жанжнууд хэсэг хэсгээр ирсээр тайз дүүрнэ.

Данжила:              Газар тэнгэр хөмрөх шиг

                                Гамшиг бидэнд учирлаа!

                                Галдан хаан жанч хальж

                                Гарз хохирол амслаа!

                                                Эрдэм чадалт Бошгот минь!

                                                Эрэмгий дайчин хаан минь!

                                                Эх орондоо мөнхжөөрэй!

                                                Эргэж бидэндээ төрөөрэй!

                                Алтайн уулс минь нурах шиг

                                Аймшиг бидэнд учирлаа!

                                Алтайн уулс сүнсийг тань хадгална!

                                Ард олон сэтгэлийг тань хадгална!

Зүүнгарын хаан Галдан та,

                                                Зоригт бүргэд байсан билээ!

                                                Зовол жаргалт ертөнцийн жамаар

                                                Жанч халилаа, хаан минь!

                                                Манж нар Галдангийн цогцсыг

                                                Мөшгин хайн олж аваад

                                                Атаа хорслоо тайлах гэж

                                                Аль муухайгаар бузарлах тул

                                Галдан хааныхаа ариун цогцсыг

                                Галынхаа дөлөнд тушаалаа бид!

                                Аюулт дайсанд цогцсыг чинь өгөхгүй!

                                Алтайнхаа ууланд чандрыг нь хийсгэе!

Гал өөдөө! – гээд хайчаар ясыг түүн авч илгэн хүүдийд хийнэ.

 

Данжила:              Галдан хааны жанч хальсан мэдээг

                                Кан-Си - д дуулгах хэрэгтэй байна!

                                Цэцэр-зайсан, арван хүн аваад

                                Чин гүрнийг яаралтай зорь!

Цэцэр-зайсан:                     Ёсоор болгоёо, Данжила минь!

                                                Явалгүй яахав, энэ цаг үед!

                                                Өмнөд гүрнийг зорьёдоо би!

                                                Өөрийн биеэр Кан-Си-д айлтгая!

Хоор дуу:              Ойрадын түмэн олны маань

                                Од болсон Бошгот хаан минь!

                                Орчих цагийн эрхийг дагаж

                                Од болон харвалаа, та минь!

                                Хаан таныхаа сэдсэн бүхнийг

                                Хамтран дээдэлж явцгааяа!

                                Хайрлан мөргөдөг Алтай нутгаа

                                Хамгаалан тэмцэж явцгааяа!

                                Эх орон минь ганцхан шүү дээ!

                                Эрээд хаанаас ч олдохгүй шүү дээ!

                                Эрх чөлөө, тусгаар тогтнолоо

                                Эрхэмлэн дээдлэж амьдарцгаая!!

Гарчиг

ЭХЛЭЛ 

ЗӨВШИЛ ХЭМЭЭХ НЭГДУГААР ҮЗЭГДЭЛ              

ТЭРСЛЭЛ ХЭМЭЭХ ХОЁРДУГААР ДУГААР ҮЗЭГДЭЛ         

АВЛАЛ ХЭМЭЭХ ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ              

АРСАЛДАЛ ХЭМЭЭХ ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ    

ГАНЦААРДАЛ ХЭМЭЭХ ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ     

ДЭМИЙРЭЛ ХЭМЭЭХ ЗУРГААДУГААР ҮЗЭГДЭЛ  

                           ТӨГСГӨЛ            

                                                         Ховд хот. 2004 он

 

 

“Алтайн дуулал” наадам авьяасын хур буулгав

Yaruu nairag naadam

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр явагддаг “Алтайн дуулал” богино өгүүллэг, яруу найргийн наадам энэ сарын 21-нд аймгийн Хөгжимт драмын театрт болж, эхний шатнаас шалгарсан 26 найрагч, үргэлжилсэн үгийн 9 зохиолч бүтээлээрээ өрсөлдөв.

Энэ удаагийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Б.Баяраа тэргүүлж, дэд байранд залуу яруу найрагч Г.Одонтуяа, гутгаар байранд Н.Мядагбадам, удаах байранд нэрт найрагч У.Батболд, яруу найрагч Б.Буянбадрах нар шалгарлаа.

Богино өгүүллэгийн төрөлд Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул тэргүүлж, зохиолч, Н.Баасанжав, Л.Оюунчимэг нар дэд байр Манхан сумын залуу зохиолч Н.Эрдэнэбат тусгай байр эзэллээ.

Наадмын нэгдүгээр шатанд 50 гаруй шүлэг, 10 гаруй өгүүллэг ирснээс тайзан дээр уншигдсан дээрх бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж унших эрх олгосон байна. Тайзан дээр уншигдсан богино өгүүллэгүүдийг аймгийн ХДТ-ын жүжигчид амилуулж, үзэгчдийн хүртээл болгосон нь олны таашаалд нийцэж байв.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн гишүүн, тус эвлэлийн Ховд дахь Алтай салбарын удирдах зөвлөлийн дарга, зохиолч А.Жаргалсайхан, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч, Х.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Төрмөнх, Г.Бямбаа, аймгийн ССАЖГ-ын соёлын хэлтсийн мэргэжилтэн Гантуяа нар ажилласан юм.    

                                                                                                                                                             Г.Энхжаргал

Яруу найрагч Паслей Самык

ОХУ-ын Горний Алтайн яруу найрагч Паслей Самык уул Алтайнхаа сэдэвт утга

уянгын шүлгүүдээсээ илгээснийг толилуулж байна.

                                 Хатан мөрөн

Ариун ертөнцийн болор шилтгээн Алтай

Аяа, Хатан мөрөн мянга салаална.

Аугаа Белуха цасан малгайтай

Ахуйн манаанд ахмад лугаа зогсоно.

Цал буурал өвгөдийн ариун газар

Царс мод, бүргэдийн дагшин нутаг

Миний чихнээ чиний чимээ эгшиглэнэ.

Миний сэтгэлд чиний дуу уянгална, Алтай минь.

Уулын голууд хөгжмийн чавхдас шиг сонсогдоно

Уулын царс модод өндөр хийгээд хазайшгүй

Гэтэл ... хэдийнээ Хатан мөрний минь зүг

Хар ширмэн толгойт дайснууд мөлхөлдөнө

Үхлийн аюул хаанаас гэнэтхэн нүүрлэв?

Үнэндээ тэд хүн мөн үү гэжүүдээ?

Царсан ой устах нь тэдэнд ямарч хамаагүй!

Чандмань эрдэнэ – ус хордох нь ч хамаагүй!

Халуун дулаан сэтгэлгүй бол хайр, итгэл үгүй

Хайрлах сэтгэлгүй бол газар нутгаа ч хамгаалахгүй

Хууль бус ангуучид индэр өөд зүтгэж

Хатан мөрнийг минь боохыг шаардана.

Хатан мөрөн боргио шидлэн ундуйцана

Харваас цэвэрхэн, тэнгэрийн усаа!

Хатан мөрөн шуугина – Алтайн ариун булаг

Хатан мөрөн – Оросын уулын гол оо.

Аглаг их ой тайга нь уулс дамжин ургана

Амьтан хүмүүс түүнд шүтэн мөргөнө

Ан гөрөөс нь тоолохын аргагүй арвин

Амьдралд байгалиас заяасан хишиг буян.

Хурц сүхний аймшигт далайлтанд өртөж

Хүчирхэг, наран царснууд унасаар байна

Алтайн дээгүүр салхи нь хүртэл уйлна

Аяа, бид ямар дүлий вэ! Эс сонсоно!

Хар ширмэн толгойтонд хориг хаана ч үгүй

Хоосон сэтгэл гэгч хамгийг устгаж чадна

Алдар хүнд, албан тушаалын төлөө

Ариун газрыг минь хөнөөхөд ч тэд бэлэн!

Цаасан гинжээр сэтгэлийг хуурч,

Төмөр гинжээр мөрнийг гавлаж,

Цагийг үдсэн дагшин эрэг дээрх

Царсан ой модыг ч сүйтгэж байна.

Үйл явдлын тойрог газрыг донсолгож

Өнө мөнхийн тайгаас шаналах дуу хадна.

Алтайн хөвгүүд ээ, босцгоо, хамгаалцгаа,

Орос эх орон минь, туслаач, авраач!

 

                                     Мөнхийн цэнхэр

Цэнхэр цэнхэр голууд нь

Цэнхэртэнхэн урсана.

Хөхөөн цэнхэр аялгууг

Хөрст газар шингээнэ.

Цэнхэр торгон тэнгэрийг

Жигүүртэн шувууд чимнэ.

Цэв цэнхэр нуурууд нь

Миний нүд рүү урсана.

Цэнхэр цэнхэр гацуурууд

Цэнхэртэн жирэлзэн өнгөрнө

Цэнхэр цэнхэр уулс

Алтан наран дор сүндэрлэнэ.

Миний тариан дээгүүр

Миний мөрөөдөл дээгүүр

Миний зовлон дээгүүр

Миний бэрхшээл дээгүүр

Миний хайр дээгүүр

Миний гуниг дээгүүр

Миний бууцан дээгүүр

Миний зам дээгүүр

Миний Алтай,

Чиний цэнхэртэх өндөр

Миний Алтай,

Чиний цэнхэртэх ариун,

Миний Алтай,

Чиний цэнхэртэх сайхан.

Миний сэтгэл дандаа сэргэлэн,

Миний сэтгэл гэгээлэг, залуухан,

цэнхэртэнэ,

цэнхэртэнэ,

цэнхэртэнэ,

дандаа,

дандаа,

дандаа.

                         Орос хэлнээс орчуулсан Наваанзоч Х.Цэдэв

 


 

"Цаг хугацаа мөнхийн анд минь"

Havtas 000

Яруу найрагч Г.Төрмөнхийн Цаг хугацаа мөнхийн анд минь хэмээх яруу найргийн шинэ ном хэвлэгдэн уншигчдын гар дээр очиж байна.  

“.......Номонд минь мөнх хөх тэнгэрийн хаа нэгтээгээс гарт минь бариулсан бийрийн аясаар зурагдах сэтгэлийн дотоод таталбарууд, амь амьсгал минь, нүд минь, хайр минь, хувь заяаны зөн таамаг, томьёлол минь бий юмсан” гэж бодох бүрийд яагаад ч юм үл мэдэгхэн эмзэглэл төрнөм.

                Тийн учир уншигчдад, хүмүүст хандан, сэтгэлийн гүнээс дахин хэдэнтээ мэхийж, бас хэдэнтээ омогшин дүрэлзэнэм бөлгөө.

                Гар дээр тань очих энэ номын үг үгүүлбэр болгон миний сэтгэлийн алсаас ниссэн шувуу гэж бодоод, “ ганц нартай мөнхийн орчлон”-гоор хэрэн одох тэр шувуухайг минь алган дээрээ суулгаж, аялах дууллыг нь сонсоод, аясаар нь чөлөөтэй нисгэгтүн...” хэмээн сэтгэлийн өчилөө дэлгэж уншигчдыг урин дуудсан эл бүтээлийг та бүхэн тухлан сонирхоороо

“Цахим болор цом” наадам болно

tsahim Bolor tsom

Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун “Цахим болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэнэ. Тус наадам интернэт орчинд зохион байгуулагдах учраас хүссэн хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах юм байна. Наадамд оролцох бүтээлүүдийг ирэх 12 дугаар сарын 25-ныг хүртэл “Facebook page” хуудсаар дамжуулан хүлээн авч, шилдэг 20 шүлгийг зарлах аж

 

"ЯРУУ ЭГШИГЛЭН"-2013

Яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит яруу найргийн

"Яруу эгшиглэн-2013" наадам

2013 оны 10 сарын 19-ны 12.00 цагаас

Улсын хүүхэлдэйн театрт болно.

Яруу найргийн тэмцээнд 30 хүртэлх насны оюутан, залуучууд оролцох бөгөөд оролцогчдыг 10-р сарын 08-наас 17-ныг дуустал   бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ:

Өөрийн туурвисан   3-аас доошгүй шүлэг, товч танилцуулгын хамт ирүүлнэ. Мөн онлайнаар бүртгүүлж болно.

Шагнал:

•   Наадмын тэргүүн шагнал, цом.мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

• 2 ба 3-р байр тус бүр нэг, тусгай шагнал 2 хүнийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналаар тус тус шагнана.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Цэцээ гүн төвийн 306 тоот өрөөнд авчирч өгнө.

Харилцах утас: 88110666,88099714,99191227

www.facebook.com/yaruuegshiglen

E-mail: altaa_0333

аИаа 0333@уаhоо.соm

mgalariv9@уаhоо.соm

Шүлэг найраг ба чөлөөт индэр

Манай редакцид шүлэг яруу найраг сонирхогч залуу шүлэгч уран бүтээлчид зочилж уран бүтээлийнхээ олзыг хуваалцдаг бөгөөд тэдгээрээс сонгон уншигчиддаа толилуулж байхаар болсон юм.

 

                       Өөрийгөө сонсохуй

 

"Би зураг зурж байна,

Бичгийн ширээний ард суугаад "өнгөрсөн"-ийг ноороглоход

Би зураг зурсан биш

Бусдын зургийн хэсэгхэн зурвас болчихсон өдрүүд...

Чи, чи байгаагүй үед, би, би биш авирлаж,

Чин халуун үгсийг мөс шиг царцааж аяглахдаа

Холын холд чулуу шиг шидэж

Харууслын далайд цагийн сүүдэр шиг орхисон .

Одоо л би амьсгал авч байна

Одоо л би "одоо"-г бүтээх нь

Одоо л би омогшлоо саналаа,

Онегинтэй хамт дуэльд зогсосноо,

Одоо би эрэгцүүлэн бодлогоширч байна.

Санаан зоргоор үсээ салхинд хийсгэн,

Сархад биш хүслээ шуналтайгаар балгаж,

Сарыг дагаж гүйсээр хүзүүдэн эрхэлсэн өдрүүд.

Саваагүй атлаа үүл шиг гэгэлгэн .....

Би зурчихжээ, ирээдүйгээ

Бичгийн ширээний ард суугаад, цэнхэр солонгоор хүрээлүүлэн..."  

 

Анита

 

“Утгын чимэг”-ийн шилдгүүд тодорно

utgaginchimegМонголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно.  23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадамд 80 орчим бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдсэн 15 бүтээл 18.00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа уншигдаж тэргүүн бүтээл тодрох юм. “Утгын чимэг-2013” наадмын сүүлийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн

Их сэтгэгч Д.Урианхайн бодь сэтгэлийн соёл дор мөргөмүү....

/Судлаач, доктор Насанжаргалын ЭНХТӨР/ Зууны мэдээ сонины 2010 оны 10 дугаар сарын 14 -15 ны өдрийн дугаарт Монголын философийн холбооны тэргүүлэгч гишүүн, Еншөөбүү Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхайн бичсэн “Даяаршил... Дангааршил... Монголчуудын соёлын өвийн гүйцэтгэх үүрэг...” \Миний хувьд дэлхий бөөрөнхий эргэсээр!...\ хэмээх Монгол үндэстэн биднийг хийгээд ерөөс

Манай сонины эрхлэгч олон улсын яруу найргийн наадамд оролцохоор шалгарлаа

ОХУ-ын Буриадын Улаан үд хотод болох Итгэл хамбын мэлмий гийсний 160 жилийн ойд зориулсан олон улсын яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтад дэлхийн яруу найрагчдаас ирүүлсэн бүтээлүүдийг шүүн хэлэлцээд, нийт гучин яруу найрагч шалгаруулсны дотор Монгол улсаас Ховд аймгийн яруу найрагч манай сонины эрхлэгч Гонгоржавын Төрмөнх оржээ.Буриад-Монголын Итгэл хамба буюу Бандид лам Дашдорж Итигэловын тухай манайхан

Балар эртний домог үлгэрүүд буюу “Ойрад” –ын М.Уянсүх

    Энэхүү эсээ нийтлэлд яруу найрагч, зохиолч Мулцангийн Уянсүхийн туурвисан 

                       “ОЙРАД” хэмээгч нэн сонирхолтой бүтээлийн тухай үгүүлэх болно. 

   1.Анхдагч санаа буюу мөнх оршихуйн тайлал 

Poet G.Turmunkh; Verse offered to gracious Altai Tavan Bogd mountains

Blue sky- blue sky

Succoring whole world existence

In their brows they have cloudlike natures

Paradise picks- my paradise picks

Pleasing dream of eternal heaven

New poetry

Poet G.Turmunkh

Under autumn sky 

Wiping off my tear bluish like sky

And watching dream in wide steppe

Calling of birds faint like distant

New poetry

Poet G. Turmunkh

Autumn of rosy dream 

In rosy dream I coaxed the world

In autumn tuneful of eyesight

Cajoling my dream by its grey wind

Look blue pretty remote mountains

Суманд суух сайхан

Ховд аймгийн 2011 оны яруу найргийн наадамд дэд байр эзэлсэн яруу

найрагч С.Бүрнээгийн шүлгийг уншигчдад хүргэж байна.

Сүрэнгийн Бүрнээ

                      Суманд суух сайхан

Айл хөршүүд нь нэг нэгэнтэйгээ

Ах дүү мэт эвсэг амьдардаг

Ард олон нь бие биенийгээ

Арван хуруу шигээ сайн мэддэг

Нутаг амьтай өвгөдийн голомт

Хэдэн үеэрээ тасраагүй бадамласан

Нуур шиг амгалан хөдөөдөө би

Хэтээ цахиж голомт тулгалсан

Миний гэр тоонот Мөнххайрханд байдаг

Тэнд би дөрвөн цаг доор

Тэнгэрээ шүтэн амар суудаг

Тэрмэн уулсынхаа салхи чагнан

Тэнгэрлэг шүлгийн санаа олдог

Хоймор ханхайх уулс нь сүмбэрлээд

Хойлогийн исгэрээнд цас будрагнаад

Хаяагаар Цэнхэрийн гол харгилаад

Хад дамжиж цуурдаж, бургилаад

Энд би Мөнххайрхандаа

Эгшиг нэрэн халамцдаг аа

Саалчин сэвгэр үхрээ бөлбөөлөхөд

Саамшсан үүлнээс бороо дусагнаад

Сарлагын бух сүүлээ саадаглахад

Саахалтын холд мөндөл хашигчаад

Мөнххайрхандаа би мөн чиг жаргалтай суудаг

Мөсөн дээр нь сэмбэрүү дэлгэрээд

Мөстлөг зундаа сэрүүхэн зусдаг аа

Намар оройхон голдоо ороод

Найр хурим хөлгүй хавтгайраад

Насан гуай халамцуухан айл айлд буугаад

Налгар шүү дээ манай нутгийн намар

Шимээсэг барьсан идэр эрчүүд

Ширэг эргүүлж өдөржин өвс хаюурдаад

Шөлөнд нь богшоосон тарваганы махнаас

Шорвогонд хөлбөрүүлэн зооглоход шүлс асгараад

Суманд суухын ийм л сайхныг

Сумынхан өөрсдөө даанч мэдэхгүй

2010.9.12. Цэнхэрийн гол

Дөрвөн улирал Инкогнита

Уншигч та бүхэнд 2012 оны Богино өгүүлэгийн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн зохиолч орчуулагч, аймгийн БГХТТ газрын дарга Аварзэдийн Оюунчимэгийн өгүүллэгийг толилуулж байна 

-           Байна уу?

-           Байна. Хэнтэй ярих вэ?

-           Чамтай

-           Аан та хэн бэ?

-           Инкогнита. Нууц нэрт

-           Та яах гэсэн юм

-           Аа ... зүгээр л 

-           Би таныг танихгүй байна

-           Тиймээ би чамайг сайн танина

-           Та юу ярих гэсэн юм

-           Би чамд ... Үгүй би чамайг харж явдаг гэдгээ хэлэх гэсэн юм.

-           Сайхан аргил хоолойг сонссон бүсгүй дуугарсангүй. Залуу ярьсаар. Бүсгүй харилцуурыг тавиад цонхныхоо хөшиг татав.  Дахин утас жингэнэнэ.

***

Сар өнгөрсний дараа бүсгүй харилцуураа авлаа.

-           Байна уу?

-           Байна инкогнита

-           Аа та юу?

-           Тийм байна сайн уу? хонгор минь? Сонин юутай. Гуйя утсаа бүү тавиарай. Би чамайг улаан /платье/ палааз, ягаан өсгийттэй явж байхыг харсан.

-           Хаана

-           Талбай , барилгын спортын ордонд         Их гоё ягаан..

-           Байна уу? Байна уу? уу?

***

-           Байна уу?

-           Байна

-           Нууц нэр та юу?

-           Тиймээ хонгор минь юу хийж байнадаа

-           Бичиж байна Рондо бас Рубай

- Өгүүллэгээ дуусгасан уу?

-           Аль эрт

-           Рубай гэж юун тухай вэ?

-           Сайхан эр хүний тухай, дурлалын тухай онч дөрвөн мөртийг Рубай гэнэ. Гэтэл...

-           За уучлаарай! Хаалганы хонх дугарлаа. Манай дүү бололтой би дахиад яринаа гэв

***

-           Байна уу?

-           Байна.

-           Инкогнита нь. Сонин юутай байна.

-           Уншиж байна.

-           Юун тухай.

-           Чанагуух ертөнц, чанад билгийн хязгаарын тухай.

-           Аа юуны тухай гэж ойлгох уу?

- Өөрөө боловсор! Гэх дээдсийн зөвлөмж.

-           За бүр ч бүү мэд. Унших л хэрэгтэй юм байна даа.

-           За түр баяртай.

-           Баяртай.

***

-           Байна уу?

-           Байна. нууц нэрт сонин юутай.

-           Чи яасан бэ? Уйлаад байна уу даа

-           Чи утсаа авсан шүүдээ. Намрын бороо шивэрч байна даа

-           Байна гэж бүсгүй сулхан дуугартал...

-           Цаана нь эмэгтэй хүний дуу хадаж залуу утсаа тавив.

***

-           Байна уу? Инкогнита нь. Чи утсаа авсан шүү дээ. Дуугараач хайрт минь!

-           Гадаа цас ороод ямар сайхан байна. Хоёулаа уулзъя. Надтай ярихгүй байх чинь зөв. Гэхдээ надад ямар хүнд байгааг ойлгооч гэв.

-           Би ч чамд хайртай гээд санаа алдав. Байна уу?

-           Утасны үргэлжлэх жингэнээ... сонсогдоно.

Хулан (үгүүллэг)

                   Зохиолч: Б.Шүүдэрцэцэг

Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ. Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа.  

Сувилагч:

-Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ "Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ" хэмээн үглэх нь чих дэлсэв. Аргагүй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дүүрэн Барби хүүхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана.

Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. "Яг Ананд дүрээрээ. Ингээд ангиасаа хамгийн түрүүнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хүүхэд ямар царай муутай байдаг юм бэ? үгүй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. "Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu" гэжээ. Бүсгүй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгүйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нүцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад.

-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шүү гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Хулан түүнд хайртай эсэхээ мэдэхгүй. Наймдугаар ангиас нь хойш үргэлж халамжлах болсон энэ хүүг зүгээр л ангийн хүүхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хөвгүүд аль охинд бэлэг өгөхөө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар авах нэрээр дандаа утастдаг, шалгалт дээр сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Түвшинд хайртай. Бүр хар багаасаа шүү. Тэр Түвшин нь байрандаа бүү хэл тэр хавьдаа нэртэй дүрсгүй амьтан. Бүр цэцэрлэгт байхын л өвөлд нь цасаар нүүрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илүүтэй шоглоно. Гэтэл наймаа төгсөөд есөд ордог жилээ есөн сарын нэгэнд өнөө дүрсгүй гайхал чинь Хулангийн ангид шилжээд ирчихсэн байв. Тааралдах бүртээ шоглуулдаг мөртөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ Түвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Түвшинд л зориулж гоёдогсон. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгүүнтэйгээ үргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нүдээрээ инээсэн, өтгөн хөмсөгтэй хэзээ ч ам хуурай байдаггүй хөгжилтэй энэ хүүд ангийн охид их талтай. Харин Түвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангүй. Ай хөөрхий задгай хүрэн үс намируулсан янзаган нүдтэй Хулан гэж хөвгүүдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн валинтены өдрөөр Түвшингээс зүрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөн алхахсан" гэж Хулан битүүхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.

-Хулангийн гэрээс юм ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хүү нь үнэгчлэн үрчигнэнэ. Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хүүгийнхээ хажууд хэвтэн зүүрмэглэв. Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч үгүй гэр ч үгүй. Тэр хоосон тал дундуур Хулан Түвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм, тэр хоёр нэг ч үг дуугарахгүй хаашаа ч юм яваад, яваад л байх юм."

Хажуугийн орон дээр хэвтэж байсан хүүхний хүүхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хүү нь унтсаар. Тийнхүү тайван унтаж байгаад нь баярлан бяцхан улаан нүүр рүү нь харж хэвттэл гэнэт үгээр илэрхийлэмгүй их хайр гарч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав. Аравдугаар ангид орсных нь өвөл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад өгчээ. Ангийнхан нь Түвшинг гаргаж өгөхөөр бөөнөөрөө нисэх рүү явахад Хулан "ханиадтай" гэж шалтаглаад очоогүй. Тэгээд нөгөө Микки хулганы зурагтай том дэрэндээ нүүрээ наагаад асгартал уйлж билээ. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан иржээ. Сарын дараа Хулан Гэгээн валентины өдөр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч хамт шоу үзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр үерхэж эхлэв. Гэтэл хаврын шалгалт эхлэх үеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Түвшинг мартах л гэж Анандтай үерхсэн нь ямар том алдаа болсныг гэнэхэн охин дэндүү хожуу ухаарчээ.

((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр , нэгэн ангийнхаа хөвгүүн Түвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгүүд хошууран шохоорхдог. Гэвч Түвшин л ганцаараа түүнийг үргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. Анхны хайр нь бүтсэнгүйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай үерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хүү төрүүлээд амаржих газарт байхад Түвшин Америкаас утасдан түүнд хайртай гэдгээ хэлнэ.

Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хүү төрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгүй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах төлөвлөгөө боловсруулна. Нэг удаа Хулан Түвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрүүл болдог. Түүнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг өвөртөө оруулна)).

-Би захиа гэдгийг нь харж байна. Чи намайг битгий мангартуулах гээд бай. Түвшин та хоёр ямар холбоотой юм бэ? Чи эртүүд Түвшингээс хүүд бэлэг ирсэн мирсэн гээд л байсан. Захиагий нь болохоор надаас нуугаад кармандаа хадгалж явдаг байх нээ? Их доромжлох нь ээ энэ чинь. Ананд уурандаа биеэ барьж чадахгүй болсон байлаа. Ядахдаа энэ хэрүүлийн хажуугаар хөгжим чихэнд чийртэй гэгч нь хангинана. Хүү нь сэрэн чарлалаа. Хулан дуугүйхэн шиг хүүгээ очиж авлаа. Хардлага гэдэг хүнийг өөрийн ухаангүй болгодог хойно. Ананд уурандаа тавиур дээрээс хөгжмөө түлхэж унагаад галзуу юм шиг хашгичин: -Яршиг л байна. Би ингэж доромжлуулж чадахгүй гэснээ Хулангийн дэргэд үсрэн очиж мөрнөөс нь угз татаад : -Чи яагаад дуугарахгүй байгаа юм. Энэ ямар учиртай захиа юм бэ гэж амьсгаадан асуулаа.Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Хулан хачин тайвнаар: -Ямар учиртайгий нь чи өөрөө мэдэж байгаа юм биш үү?гэх нь тэр. Анандад хэлэх үг олдсонгүй. Ам нь хэд хий ангалзсанаа дахин уурлаж: -Чи Түвшингээс ийм захиа авчихаад надад юу ч хэлээгүй. Хэрвээ надад нэг хүүхэн хайрын захиа энэ тэр өгөөд л би нуугаад чамд хэлэхгүй бол чи уурлахгүй юу? Чи... гэтэл Хулан үгийг нь таслан: -Тоож уурлахгүй. Тэгээд ч би чамд далан булчирхайгаа тоочих албагүй гээд нойтон үсээ сэгсэрлээ. Тэр Түвшингээс захиа авсан өдрөө энэ захиаг уншчихаад халатныхаа халаасанд хийгээд таг мартчихжээ. Түүнээс хойш энэ халатыг ч өмссөнгүй. Захианы тухай бодох ч завдал гарсангүй өнөөдрийг хүрчээ. Захианы тухай Анандад хэлэх үү байх уу гэж нэг хэсэг эргэлзээд дуугүй өнгөрье гэж тэр шийдсэн. Учир нь өөрийнхөө сэтгэл зүрхний нууцыг ямар нэг байдлаар хөндөхийг хүссэнгүй. Гэтэл өнөөдөр тэр захиа нь гарч ирж бөөн хэрүүл тарьчихав. Гэхдээ бүсгүй Анандыг битүүхэн өрөвдөж л байлаа. Угийн дөлгөөн зантай, тэгээд ч өөртэй нь хэзээ ч ширүүн дориун харилцах нь битгий хэл муухай ч харж чаддаггүй энэ залууг ийм их уурлан хашгичихыг нь анх удаа л харсан нь тэр. -Юу гэнээ? Чи намайг доромжлоод байгаа юм уу хайшаа юм? Юуны чинь далан булчирхайгаа тоочих. Түвшин чамд хэзээнээс тийм хандтай байсан юм бэ? -Би яаж мэддэг юм. Тэгээд ч би чиний өмч биш. Толгой даасан хүн шүү. -Чи захиагий нь халаасалчихаад яахаараа мэддэггүй юм? Би бол чамаас юугаа ч нууж үзээгүй. Харин чамд надаас нуух юм байдаг юм байна. Одоо л ингэж байгаа юм чинь дараа нь яах хүн бэ. Чи ер нь... -За, за. Би чамтай хэрэлдмээргүй байна. Хүүхэд сэрээчих гээд битгий хашгичаад бай... Yхсэндээ хүн хардаад байгаа юм, чи гэж Хулан тэсэлгүй хэлчихээд өөр өрөө рүү гараад явчихлаа... Энэ бол түүний шазруун зан хөдөлсний шинж. Хулан бол дэндүү шударга зантай. өдий арван ес хүртлээ хүн хуурч ч үзсэнгүй.Эрх танхил өссөний хувьд дургүйгээ хүрэхээр нэлээд шазруун зан гаргачихна. өөр хүн байсан бол яах гэж тэр захиаг хадгалав даа. Ураад хаячихгүй яав гэж харамсан Анандыг аргадах гэж элдэв шалтаг олох гэж мэтгэх байсан биз. Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хүн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндүү гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нүд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дүү , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан үг хэлэх байх гэж хий горьдсондоо түүн шиг хаалга саван гараад явчихаж чадсангүй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хүний урманд түүнрүү ганц аятайхан харц ч шидэлгүй гоёлын ширээндээ суун үсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нүдээр түүн рүү хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж үсрэн босоод "Би өнөө орой ирэх ч үгүй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггүй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрүү энэ үг хувин дүүрэн хүйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хүрмээ шүүрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгүй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шүлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хүнд жаргалаас илүү зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал түүнд даанч утгагүй санагдаж байлаа. "Энэ охин надад үнэхээр сэтгэлгүй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргүй хүнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгүй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгүүрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хүн. Авгайтай хүн гэхэд гуравхан минутын дотор ингээд хүрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхүү монгол англиар хольж ярьдаг нь түүний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рүүгээ алхав. Ананд түүнийг зүгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай үерхэхэд хамгийн их дургүйцсэн хүний нэг бол Баагий. "Чам шиг номын хүнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хүнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас түүнийг хүүтэй болоход нь хүн бүр баяр хүргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Түүнээсээ ч болдог юмуу. Хүмүүсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хүмүүс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургүйцэн ярвайхаар юм түүнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа үнэнч, хүч доройчуудад дээрэлхдэггүй зөөлөн сэтгэлтэй хүн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хүүхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бүрд нь Анандад хань болж төрөх рүү шогшин, бас хүүг нь гэртээ гарахад хамгийн түрүүнд эргэж очсон хүн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хүүд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ. Хөргөгчнөөс цэв хүйтэн пиво авч ирсэн Баагий: -За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд түүний найз гэхээргүй цэмцгэр хувцасласан туранхай залуу: -Мөнхжин гээд гар барив. -Ананд -Тэр машинаа хэд гэж байгаа юм? -Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь. Баагий: -өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхүү пиво ууж ам халан суух үеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ. -Анандтай ярья. -Ах байхгүй. -өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол? -Та гар руу нь залгахгүй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагүй хөдөөний охин энэ үгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгүй. Хүсэн хүлээсэн мөч нь иржээ. "Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Урнаагийн өрөө олдох болов уу." гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцүүлээд Золтуяа утсаа шүүрч авлаа.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ