Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ

УРЛАГ

Борооны усны хоолойноос “Катюша”эгшиглэнэ

"Эгшиглэнт чимээ" хамтлагийн тухай Оросын сэтгүүлч ийн бичжээ

Avah 1

Улаанбаатар хотод зочлох зуур тэнд тайлан тоглолтоо хийхээр Дархан хотоос ирээд байсан “Эгшиглэнт чимээ” хэмээх хүүхдийн хөгжмийн хамтлагтай уулзаж, уран бүтээлийг нь сонирхох завшаан тохиов. 15 жилийн түүхтэй энэ хамтлагийг Монгол улсын гавъяат багш С.Жамъянхорол санаачлан байгуулжээ. Хамтлагийн гишүүд нь долоогоос 16 насны сургуулийн хүүхдүүдээс бүрдэнэ. Энэ хамтлагийн хамгийн хачирхалтай зүйл нь гарын доорх ямар ч зүйлээр гайхамшигтай сайхан хөгжмийн зэмсгийг орлуулан тоглож болдогийг харуулсан явдал. Тэдний хөгжмийн зэмсэг гэвэл ердөө янз бүрийн хэмжээ, диаметртэй төмөр савхнуудын /труба/ тайрдас, булан төмрүүд /уголка/, модны тайрдас болон зүсмэл моднууд бас шилэн лонх гэх мэтийн зүйлс байна. Энэ үйл хэрэгт борооны усны төмөр хоолой хүртэл татагдан орсон нь нэн сонирхолтой. Тэдгээрийг бөмбөр болон ёочин гэх мэт Монгол үндэсний цохиурт хөгжмийг орлуулан яг байгаа чигээр нь ашиглаж, гайхам сайхан аялгуу тоглох аж. Ийн тоглож байгаа нь надад “Gorg” хэмээх эртний нийлмэл хөгжмийг санагдуулав.

Хамтлагт орох хүүхдүүдийг яггүй чанга шалгуур хүлээдэг гэнэ. Шалгаруулах комисс тэдний хөгжмийн сонсгол, гар хурууны уян болоод “хатлаг” чанарыг нь нарийн шинжиж байж сонгож авсан байна. Одоо тус хамтлаг хаа ч бардам алхахуйц урын сантай болжээ.Биднийг очиход оркестр сургуулилж байсан бөгөөд. Бидэнд зориулан “Катюша”, “Подмосковные вечера” бас нэг гадаадын эстрад дуу, тэгээд мэдээжийн хэрэг Монгол ардын аялгуу тоглож үзүүлэв. Хамтлагийнхан долоо хоногт гурван удаа хоёроос дээш цагаар сургуулилт хийдэг гэнэ. Эгшиглэнт чимээ хамтлагийнхан маань өнгөрсөн жил Улаанбаатарт болсон олон улсын хөгжмийн наадамд очиж оролцон, тэргүүн байранд шалгарч 100.0 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тоглож буй хөгжмийн зэмсэг хэрэгсэлүүдээ 45 тоглогч нэгэн зэрэг тоглохуйц тайзанд тохируулан бэлтгэж, сэлбэж, додомдох, өнгө зүс оруулах хийгээд заалны түрээс сэлтийг ч бодолцож зохион байгуулдаг юм байна.

Avah 6

Монголын өсвөрийн хөгжимчид маань энэ онд Оросод болох “Цэнхэр шувуу”, /Синяя птица/ хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөжээ. Тэд одоо шаардлагатай баримт материал зэргээ бэлтгэж байгаа бололтой.

Бидэнтэй цуг уг хамтлагийнхантай уулзсан Монголын Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв хэлэхдээ “Монгол Оросын хоорон дахь хүмүүнлэг, соёлын чиглэлийн харилцаа, холбоо идэвхтэй өрнөх боллоо. Тэр чинээгээр сурган хүмүүжүүлэх салбарт маань өсөлт дэвшил гарах боломжтой юм. Манай хүүхэд залуус орос хэлийг сонирхон судлах, Оросын их дээд сургуульд элсэн суралцах нь мэдэгдэхүйц эрчимтэй болж байна. Манай сургуулиас хэд хэдэн оюутан Горно-Алтайск хотод их сургуульд суралцсан бол одоо Василий Шукшиний нэрэмжит Бийскийн Боловсролын акедимид эрдмийн зэрэг горилж буй суралцагсад ч нэлээд хэд бий” хэмээсэн. Үүнтэй холбогдуулж хэлэхэд ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын нийслэл болон Монголын Баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын хооронд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, багш сурагчдыг харилцан зочлуулж буй гэх мэт хамтын ажиллагаа явагдаж буй билээ. Дархан хотын хүүхдүүдийн хамтлаг Орос улсад айлчлан тоглосноор тэндэхийн соёл, зан, заншил, хөрш орны ард иргэдийн аж байдалтай танилцах бас нэгэн дэвшилттэй алхам болох нь дамжиггүй.

Хэвлэлд бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх

Avah 4Orkestr 1

 

“Галдан бошигт хаан” жүжгээр олон улсын уралдаанд өрсөлдөнө

Galdan jujig 3

Өнгөрсөн жил Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан МЗЭ-ийн шагналт Нямжавын Сүхдоржийн цомнол Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ССАЖЯ – ны дэмжлэгтэйгээр тайзнаа амилуулан үзэгчдийн хүртээл болгосон.

Төрийн шагналт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь хийсэн энэхүү жүжиг нь энэ 5 сарын эхээр Улаанбаатар хотноо болох олон улсын жүжгийн уралдаанд оролцохоор Монгол улсаас шалгарсан хоёр жүжгийн нэг нь болоод байна.

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уралдаанд бэлтэж, жүжгээ, тайзнаа амилуулан, өөрийн театртаа 4 сарын 26, 27-ны өдөр тоглосон бол 5 сарын гармагц Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад аялан тоглож, улмаар Улаанбаатар хотод очиж олон улсын уралдаанд хүчээ сорихоор бэлтгэж байна.

Энэ жүжгийн нэг онцлог нь бүх дүрүүдийг Ховдын театрын жүжигчид уран бүтээлчид амилуулсан.  

            Жүжгийн гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд жүжигчин С.Лхамхүү, дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, Номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон бол жүжгийн дууг гавьяат жүжигчин С.Жавхлан зохиож, дуулсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Морин хуур 2014” наадмыг сурвалжилахад

SANY03462000 оноос хойш анх удаа өргөн хэмжээгээр зохион байгуулсан Ховд аймгийн “Морин хуур-2014” наадам энэ сарын 13-14-ны өдрүүдэд аймгийн ХДТ-т амжилттай явагдлаа.

Энэ наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор, Хөгжмийн зохиолчдын холбооны Ховд дахь салбар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төв болон сумуудад оршин сууж уран бүтээлээ туурвиж буй 23 хөгжмийн зохиолч болон ая зохиогчдын нийт  60 гаруй бүтээл оролцсон юм.  

Хүүхдийн дуу, эстрадын дуу, зохиолын болон нийтийн дуу, мэргэжлийн дуу гэсэн дөрвөн төрөлд хуваагдан дуулагдсан эдгээр дуун бүтээлүүдээс эхний шатанд 25 дууг шалгаруулан дараагийн шатанд өрсөлдүүлснээс МУСТА нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Цолмонгийн аялгуу, МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч М.Уянсүхийн шүлэг “Миний Монгол” дуу тэргүүлж, МУСТА нэрт хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатарын аялгуу, Ч.Түмэндэмбэрэлийн шүлэг “Аавыгаа би зүүдлэн сэрлээ” дуу дэд байрыг, МУСТА Д.Мандахын аялгуу Бадамын үг “Багшдаа” дуу гутгаар байрыг, ая зохиогч Булганбатын аялгуу, Чойномын шүлэг “Миний майгахан Думаа” дуу тусгай байрын шагнал хүртсэн бол, наадмыг хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдийн нэрэмжит тусгай шагналд МУСТА Батцэнгэлийн хөгжим, Энхсайханы шүлэг “Аргадан байж дуулаарай”, МУСТА Н.Норовнямын аялгуу, Ч.Сүхбаатарын шүлэг “Монгол заяа”, МУСТА хөгжмийн зохиолч Ц.Баатарчулууны аялгуу, М.Төмөрбаатарын шүлэг “Минжит нутаг”  МУСТА хөгжмийн зохиолч Х.Эрхэмбаярын аялгуу, С.Батчулууны шүлэг “Аянчин аав”, МУСТА Д.Зоригтбалсүрэнгийн үг, аялгуу “Хүнгэйн Алтай”, МУБТА Р.Дагиймаагийн аялгуу, Б.Ариун-Эрдэнийн шүлэг “Хайраа би дуулна”  МУСТА Б.Бадамцэрэнгийн аялгуу, Х.Чойжилын шүлэг “Зүүдний өвөө” дуунуудыг шалгаруулан шагнасан байна.

SANY0012

Энэ наадмын шүүгчээр МУСТА, хөгжмийн багш Ч.Ваша, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х.Эрдэнэбаатар, аймгийн Боловсрол соёлын газрын түшмэл Алтангэрэл, Ховд их сургуулийн дэд захирал яруу найрагч Д.Өрнөхдэлгэр нар шүүн явуулсан.

Дууны уран бүтээл гэдэг бол хөгжмийн зохиолч, яруу найрагч болон үг зохиогч, зохиогдсон дууг амилуулан сонсогчдад хүргэдэг дуучин гэсэн олон уран бүтээлчдийн хамтын бүтээл байдаг. Тиймээс аливаа уралдаан тэмцээн  явууллаа гэхэд бүгдийнх нь оролцоог хамтатган авч үзэхгүй аваас учир дутагдалтай. Гайхам сайхан аялгуутай зарим дууны шүлэг нь тааруухан байх, эсвэл маш чамбай сайн бичсэн шүлэгтэй хэдий ч аялгуу нь тааруухан байх тохиолдол бий. Тэрчлэн бүтээлийг амилуулж өнгө донжийг нь зохируулж олонд хүргэх чамлалтгүй чухал зүйл нь дуучдад ногдоно.

Наадмын ерөнхий шүүгч Ч.Вашагийн хэлснээр оролцогч хөгжмийн зохиолч ая зохиогчид маань өөрсдийн бүтээсэн дуунд ямар дуучин тохирох вэ гэдэгт сүрхий мэдрэмжтэй хянуур хандаж, сонголтоо сайн хийцгээсэн бололтой. Ер нь дууг хэрхэн дуулснаас бүх зүйл хамаарна. 

SANY0312

Тэргүүн байр эзэлсэн Н.Цолмонгийн “Миний Монгол” дууг аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Цэнд-Аюуш, дэд байр эзэлсэн Б.Хүрэлбаатарын дууг МУСТА дуучин Я.Амаржаргал, гутгаар байр эзэлсэн Д.Мандахын дууг “Цаст-Алтай” сургуулийн сурагчид болон дуучин Мандалсүрэн, Тусгай байрын Булганбаатарын дууг дуучин Дашхүү нар дуулсан. Мөн тусгай байранд орж Хөгжмийн зохиолчдын салбар холбооны болон ивээн тэтгэгчдийн шагнал хүртсэн дуунуудыг МУСТА, дуучин Н.Норовням, МУСТА, дуучин Оюунцэцэг, МУСТА, ХДТ-ын гоцлол дуучин Одгэрэл, Должинсүрэн, Мэндээ Хүүхдийн дуу дуулаачдын улсын уралдааны гранпри шагналт нэгдүгээр сургуулийн сурагч, Солонгоо, сурагч Б.Баттүшиг, дуучин Түвшинбаяр, МУСТА Мандалсүрэн нар дуулж амилуулсан юм.

Наадмын бараг анх удаа зохион байгуулж байгаа учир алдаа оноо байгаа нь ч магад. Наадмыг үзсэн үзэгчид, ажиглагчид, дуу хөгжим судлаачид, сонирхогчид болон урлагийнхны яриаг чагнахнээ энэ наадмыг шүүн тунгаавал зохих жинэхэнэ мэргэжлийн өндөр чадвартай хөгжмийн зохиолчид нь бүгдээрээ оролцохоор бүртгүүлснээс, шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд цалгардсан тал байгаа гэнэ.

Мөн ХДТ-ын техник хэрэгсэлтэй холбоотой алдаа гарснаас зарим нэг дуучны дуу тасалдаж, дутуу дуулагдсан нь ч ажиглагдсан.  

Цаашид энэ мэтийг анхаарч, дараа дараагийн жилүүдэд зохион байгуулалтыг улам чамбайруулсан сайхан наадам болж тогтмолжих бизээ.      

Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөл цагийн уран бүтээлийн нээлт- урамшууллын багц

 

Teatr

Уламжлалын дагуу жил бүр зохион байгуулагддаг төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, алтан гадас одонт Хөгжимт драмын театрийн өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаагаа 2014 оны 11сарын 17-нд болно хэмээн тус театраас мэдээлэв. Нээлтийн үйл ажиллагаа тухайн өдрийн 19.00 цагт “Ардын дууны” концертоор эхлэх юм байна.

 

Өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын 77 дахь жилийн үйл ажиллагаанд зориулан нийт 5 уран бүтээл тоглогдох ажээ. Уншигчид ат бүхэнд нээлтийн арга хэмжээний хүрээнд ямар ямар уран бүтээлүүд тоглогдох тухай мэдээллийг хүргэж байна.  

 

1.             2014 оны 11 сарын 17 ны 19 цагт “Ардын дууны ” концерт

 

2.             2014 оны 11 сарын 18 ны 19 цагт “Наран тахил” эмгэнэлт драмын жүжиг

 

3.             2014 оны 11 сарын 19 - ны 19 цагт “Орчин үеийн уран бүтээлийн шоу ” тоглолт 2014 оны 11 сарын 20 ны 18 цагт “Зуун дамжсан аялгуу” жар, дал, наяад оны сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт

 

4.             “Галдан бошгот хаан” дуулалт жүжиг

 

5.             2014 оны 11 сарын 20 ны 20 цагт ахмад дунд үеийнхэнд зориулсан “Дуун цэнгүүн” спортын ордонд

 

Үзэгчдийг урамшуулах зорилгоор эдгээрээс Ардын дууны концерт, “Наран тахил” жүжиг, “Зуун дамжсан аялгуу” тоглолт, дуун цэнгүүн гэсэн дөрвөн уран бүтээлийг нэг багц болгон, билетийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм байна. Эдгээр дөрвөн уран бүтээлийг багтаасан урамшууллын багцын үнэ есөн мянган төгрөг ажээ.  

 

              

 

 

 


Галдан хааны тухай тайзны анхны том уран бүтээл

Galdanboshigt haan duulalt jujig 1             Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан МЗЭ-ийн шагналт Нямжавын Сүхдоржийн цомнол Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай “Галдан бошигт” хаан хэмээх дуулалт жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ССАЖЯ – ны дэмжлэгтэйгээр тайзнаа амилуулан, ойн баяр наадмын үеэр хэд хэдэн удаа үзэгчдийн хүртээл болгосон.

Монгол үндэстэн дэлхийн түүхэнд гурван их гүрнийг байгуулсан нь дэлхийн анхны төрт улс Хүннү гүрэн, Чингэс хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс, Зүүнгарын хаант улс юм. “Галдан бошигт хаан” дуулалт жүжигт Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны төр улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, улстөрийн үзэл, амьдралынх нь сүүлчийн он жил, үндэстний эв нэгдлийн тухай өгүүлжээ.

Галдан хааны үйл хэрэг, амьдрал тэмцлийн тухай зохиолчид уран бүтээлчдийн олон бүтээлүүд бүтээгдсэн байдаг.Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмидын “Үхэл ирвээс үл эмээтүгэй” бэсрэг романыг юуны өмнө нэрлэж болох бөгөөд энэ бүтээл нь уран сайхны шийдэл, дүр зохиомж, түүнчлэн баатруудын дотоод амьдрал, оюун санааны ертөнцийг гарган үзүүлэх гэсэн оролдлогынхоо хувьд үнэ цэнэтэй бүтээл болсон. Сүүлийн жилүүдэд тайзны чиглэлийн хэд хэдэн томоохон бүтээлийг зохиолчид туурвисанаас МЗЭ-ийн шагналт нэрт зохиолч Булгудур М.Уянсүхийн “Тэнгэр тайсан үхэл буюу Хар сүлдний оршил”, орчуулагч, зохиолч Наваанзоч Х.Цэдэвийн “Галдан хааны ганцаардал”, мөн өдгөө тайзнаа тоглогдох болсон МЗЭ-ийн шагналт зохиолч Кидан Н.Сүхдоржийн “Галдан бошигт хаан” жүжгүүд юм. Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой чамбай бүтээлүүд бөгөөд он цагийн уртад уншигчдын мэргэн оюуны мэлмийгээр шүүгдэх нь магад.

Duulalt jujig 01

Төрийн шагналт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь хийсэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг нь дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд жүжгийн үйл явдал Галдан хаан хорвоод мэндэлснээр эхэлнэ. Нэгдүгээр бүлэгт түүний бага нас, эцгийнх нь зуурдын үхэл, ахыг нь хөнөөсөн хуйвалдааны тухай, удаах бүлэгт бурхны номонд боловсорсон Галдан нутагтаа эргэж ирээд хаан ширээнд заларч Ануг хатан буулгаж байгаа тухай бас Түвдийн далай ламаас бошигт цол хүртэж буй зэргийг үгүүлнэ. Эцсийн амьсгалаа хураатлаа Манжийн хаантай тэмцэж, эцэст нь “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлснээр энэ жүжиг өндөрлөнө.

Жүжгийн нэг онцлох зүйлийг дурьдвал орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн чадварлаг найруулагч, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчдийг хөдөөгийн театруудад урин ажиллуулах боломж нээсэн явдал юм.

Жүжгийн гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд жүжигчин С.Лхамхүү, дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, Номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон бол жүжгийн дууг гавьяат жүжигчин С.Жавхлан зохиож, дуулсан юм.

Хөгжмийн зохиолч төрийн шагналт Б.Мөнхболдтой шинэ бүтээлийнх нь тоглолтын үеэр уулзавалЭнэ сайхан уран бүтээлийн хөгжмийг бичих завшаан надад тохиолоо. Би анх 2006 онд Галдан хааны талаар судалгаа хийж, 2008 онд “Галдан Бошигт хаан” нэртэй дөрвөн ангит симфони бичсэн юм. Мөн 2009 онд “Алтан намар” хөгжмийн наадамд энэ бүтээлээрээ анх оролцож тус наадмын Гран При шагнал хүртэж байсан. Тэгээд энэ симфони сюэтээ цааш нь үргэлжлүүлж 2013 онд цомог гаргасан. Энэ жил туульсын дуулалт жүжгийн бүтээл болгон баяжууллаа” хэмээв. Жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан гавьяат жүжигчин А.Даваахүү хэлэхдээ “Хааны сүр хүчийг магтан дуулсан энэхүү дуулалт жүжигт миний бие тайлагдашгүй түүхийн гэрч болж байгаадаа, Галдан бошигт хааны гал мэт дүрэлзэн асах сүр хүчтэй энэхүү гайхамшигт хааны тухай  уран бүтээлийг оюун санаандаа тунгаан бодож, урлагийн хэлбэрээр туурвин тавьж байгаадаа туйлын их баяртай байна” гэсэн юм.

Galdanboshigt haan duulalt jujig 4

Жүжгийн түүхийн зөвлөхөөр доктор, профессор На.Сүхбаатар, гавьяат багш А.Баасанхүү, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, хормейстрээр доктор, дэд професор Д.Нандинцэцэг, туслах зураачаар Т.Түмэн-Өлзий, тайзны яриа, ур чадварын багшаар СУИС-ийн гавьяат жүжигчин Ч.Чаминчулуун, төслийн удирдагчаар СТА Б.Нямсүрэн  нар ажилласан байна.

М.Баатар даргатай Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг ийнхүү бүрэн хэмжээний уран бүтээл тоглоход нь “Урлаг маркет” ХХК. дэмжиж ажилласан.

“Галдан Бошигт хаан” жүжгийг цаашид Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт аялан толилуулах, мөн 2015 онд Ховд аймгийн соёлын өдрүүдийн үеэр нийслэл хотод айлчилан тоглохоор төлөвлөжээ.

                                                                                                                                        Г.Мөнх

Хөөмийн өлгий нутаг дахь олон улсын гуравдугаар наадам

           

Huumii naadam 2

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ховд аймагт Олон улсын хөөмийн гуравдугаар наадмыг зохион байгуулсан. Хөөмийн өлгий нутагт гурав дахиа зохион байгуулсан энэ.наадамд Монголчуудаас гадна АНУ, ОХУ, Бельги, Герман, Голланд, БНХАУ-ын ӨМӨЗО, Нидерланд улсын хөөмийчид оролцсон

Saruul tugs 01

Наадмыг гоцлол хөөмий болон хамтлаг гэсэн хоёр төрлөөр, тус бүртээ хоёр үе шаттай явуулсан бөгөөд гоцлол төрөлд нийт 47 хөөмийч өрсөлдсөнөөс тэргүүн дээд шагналыг Чандмань сумын уугуул, “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмийч М.Саруултөгс хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулсан. Удаах байрт Увс аймгийн хөөмийч Д.Басан, ҮДБЭЧ-ын хөөмийч М.Цогтгэрэл нар шалгарсан байна. Хамтлаг гэсэн төрөлд 11 оролцогч /хамтлаг/ авьяасаа сорьсноос ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын “Жангар” хамтлаг, Чандмань сумын “Хоёр Алтай” хамтлагууд тэргүүлж, мөнгөн шагнал хүртжээ.

Наадмын хүрээнд Чандмань суманд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, 16 илтгэл хэлэлцүүлсэн. Түүнчилэн тус сумынхан соёлын төвөө “Хөөмийн ордон” болгон алдаршуулж, сумын төвийнхөө ойролцоо хөөмийн задгай театр байгуулан, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан ажээ.

 

                                                                                                                                                 Г.Мөнх

Олон улсын хөөмэйн III наадмын удирдамж, хөтөлбөр

Ховд аймагт болох Олон улсын хөөмэйн III наадмын хөтөлбөр 

(2014.07.21-23.Монгол улс, Ховд хот)

                                     Huumiin naadam

                                    2014 – 07 – 20 Ням гараг

10:00-20:00 Олон улсын хөөмийн наадмын зочид төлөөлөгчид, хөөмийчдийг

                                бүртгэж байрлуулна.                 /Соёл, спорт аялал жуулчлалын газар/

                                    2014 – 07 – 21 Даваа гараг

06:00 Олон улсын хөөмийн наадамд оролцогчид Чандмань сумруу хөдөлнө.

13:00 Олон улсын хөөмийн наадмын нээлт

/ Тэгшээгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол/, /Чандмань суманд/

14:00 Эрдэм шинжилгээний бага хурал

/Чандмань суманд/

19:00 МУГЖ Д.Сундуйн нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургууль, хөөмийн

кабинет, хөөмийн холбооны үйл ажиллагаатай танилцах

/Чандмань суманд/

2014 – 07 – 22 Мягмар гараг

08:00 Дааганы уралдаан

/Чандмань суманд/

09:00 Цолгүй бөхчүүдийн барилдаан

/Чандмань суманд/

13:00 Концерт /байгалийн амьд театр” Хавчигийн ам”-нд /

/Чандмань суманд/

                               2014 – 07 – 23. Лхагва гараг

09:00-12:30 Олон улсын хөөмийн наадмын гоцлол ба хамтлагийн төрлийн

уралдааны1 дүгээр шатны шалгаруулалт

/Тусгай хөтөлбөрөөр/, /Хөгжимт драмын театрт/

13:00-14:00 Үдийн завсарлага

14:00-17:00 Олон улсын хөөмийн наадмын 2 дугаар шатны шалгаруулалт

/Тусгай хөтөлбөрөөр/, /Хөгжимт драмын театрт/

18:30-20:00 Олон улсын хөөмийн наадмын уралдааны шилдэг оролцогчдын

Нэгдсэн тоглолт, хөөмийн наадмын хаалтын үйл ажиллагаа

/Хөгжимт драмын театрт/

                                      2014 – 07 – 24. Пүрэв гараг

10:00-18:00 Олон улсын хөөмийн наадамд оролцогчдын танилцах аялал

/Тусгайх хөтөлбөрөөр/

2014 – 07– 25. Баасан гараг

10:00-13:00 Олон овог угсаатны өв соёлын наадам

                                                                        Олон улсын хөөмэйн III наадмын удирдамж

Зорилго: Монгол хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан суртачлах, өвлүүлэн хөгжүүлэх, билэг авъяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг дээшлүүлэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ: Монгол улсын болон олон улсын хөөмийчид.

Зохион байгуулагч байгууллагууд: Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монгол хөөмийн холбоо, Нью жуулчин тур компани

Уралдаан болох газар, хугацаа:

Олон улсын хөөмийчдийн уралдаан 2014 оны 07 сарын 23-нд Хөгжимт драмын театрт болно.

Олон улсын хөөмийн наадмын уралдааныг хамтлаг болон гоцлол төрлөөр зохион явуулна.

                Хөөмийн гоцлол төрөлд:

1.             1-р шат: Ардын дуу болон Байгалийн сайхныг дүрсэлсэн хөөмийн аялгуу

                                                                               /хөгжмийн хамсраагүй/

2.             2-р шат: Уртын дуу болон өөрийн шилдэг үзүүлбэр

                                                                               / хөгжмийн хамсраатай/

Хамтлагын төрөлд:

3.             1-р шат: дуэт, трио, квартет, хөөмийн чуулга болон чөлөөт сэтгэлгээний үзүүлбэр /хөөмийн чуулгад хүний тоо харгалзахгүй/ эдгээр төрөлд үндэсний хөгжмийн зэмсэг ашиглаж болно.

4.             2-р шат: гоцлон дуулаачийн бүтээлийг хамтлагаараа хамсран читэглэх.

/ понаграмм ашиглаж болно/

                Тавигдах шаардлага:

                Олон улсын хөөмийн наадамд оролцогчид 2014 оны 07 сарын 18-ны дотор аймгийн соёл, спорт аялал жуучлалын газарт мэдүүлгээ ирүүлж, цаг баримтална. Уралдааны 1, 2 дугаар шатны аппаратур, техник тоног төхөөрөмжгүй амьд явагдах тул хувийн бэлтгэлээ сайн хангасан байна.

Уралдааны шагнал урамшуулал:

                                                     Гоцлол хөөмийн төрөлд:

Тэргүүн дээд шагнал                 Өргөмжлөл                 5.000.000

Тэргүүн байр                               Өргөмжлөл                3.000.000

Дэд байр                                     Өргөмжлөл                 1.000.000

                                                     Хамтлаг хөөмийн төрөлд:

Тэргүүн байр                               Өргөмжлөл                 3.000.000

Дэд байр                                     Өргөмжлөл                 2.000.000

  

                                                                 Харилцах утас: 99437424, 89070999

 

 

Сарангуа Ховдод тоглоно

Saranguya 01Saranguya 02Saranguya 03Монголын Бурхан Шашины их Дууч МУСТА дуучин Д.Сарангуа 15 жилийн дараа дахин Монгол орноо тойрон явж тоглолтоо сонрдуулах гэнэ.“Залбирал дагуулсан ардын дуунууд” нэрт энэхүү тоглолтоо Ховд  аймгийн төвд энэ 5 р сарын сүүлээр толилуулах төлөвлөжээ. Уг тоглолтонд Буддын шашины орой болсон хүчирхэг бурхадын аялгуут залбирлуудаас гадна түүний дуулдаг (Авгын цагаан уул,Сүнжидмаа,Ганган хул) зэрэг олон сайхан ардын дуунууд багтаж байгаа юм байна.

Монгол хөөмэйн олон улсын II наадамд 500 гаруй хөөмэйч оролцов

huumeiМонгол хөөмэйн олон улсын II наадам энэ сарын 7-9-ний өдрүүдэд хөөмэйн эх нутаг Ховд аймагт боллоо.Наадамд Ховд аймгаас нийт 500 хөөмэйч, мөн Улаанбаатар хотоос язгуур урлаг хөөмэйн хамтлагууд, БНХАУ-ын Шинжаан Уйгар, ОХУ-ын Тувагийн хөөмэйчид, Монгол, ОХУ, Хятад болон бусад улсуудаас хөөмэй судлаачид ирж оролцов.

ЗУРААЧ

“ЦАСТ АЛТАЙ”-Н ЗУРААЧ
(Дурсамж)
Б.Батмөнх (ХИС-ийн НХУС-ийн Түүхийн
тэнхимийн багш, доктор, дэд профессор)

XX зууны сүүлч үеийн Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон төлөөлөгчдийн нэг бол Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Д.Мишиг (1940-1994) юм. Тэрбээр 1940 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт мэндэлжээ. Ерөнхий болон мэргэжлийн боловсролыг шат дараалсан сургалтаар эзэмшээгүй хэдий ч төрөлх авъяас билэг, уйгагүй оролдлого, хичээл зүтгэлийн үр дүнд авъяаслаг уран зураач болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.1956 онд Ховд аймгийн урчуудын салбарт дагалдан зураачаар орж ажиллажээ. Түүний уран зургийн багш нь зураач Ж.Аварзэд, Монгол улсын ардын зураач Ц.Доржпалам нар юм. Тэрбээр 1956 оноос

4 УЛИРАЛ 2 АМРАГ

Дөрвөн улирал хоёр амраг

Хөвөн зөөлөн цасан ширхэг
Хацар дээр чинь буулаа хайрт минь
Хүйтэн цасан хайрав уу гэтэл
Хайлан урслаа хонгор минь
Хасын даль шиг хөмсгөн дээр чинь
Хашийн ширхэг буух гэж байсан юм
Хайртай чиний наран сэтгэлд
Хайлаа биз ээ хонгор минь
Хайлаа биз ээ хонгор минь
Харсаар суутал гал зул цэцэг
Хажуу дэргэд ургалаа хайрт минь
Ханьхан чамдаа барь юу гэтэл
Хайран байлаа хонгор минь
Үндэс мөчир нэгэн амьтай
Үеийн биднээс ялгаа нь үгүй
Ааваас ээжээс өвлөж төрсөн
Аашийн сайхан хонгор минь
Аашийн сайхан хонгор минь
Эрсэн цэцгээ мартсан эрвээхэй
Эрхэлж чамдаа дээр суулаа хайрт минь
Энхрий чамдаа хэлюү гэтэл
Эргээд нислээ хонгор минь
Халиун ягаан цэцгийн тоосыг
Хонгор чамд минь авчраа байлгүй
Намуун байгалийг бидэнд үлдээж
Наадан одлоо хонгор минь
Наадан одлоо хонгор минь
Мөнхийн дулаан алсыг зориод
Хунгийн цуваа буцлаа хайрт минь
Сүүдэр сунах алтан тал дээр
Шүүдэр буулаа хонгор минь
Сүргээс үлдсэн сүүлчийн хунгийн
Мөнгөн далиас буусан юм хайрт минь
Эсэн дэлхийн жамыг дагаад
Эргээд ирнэ хонгор минь
Эргээд ирнэ хонгор минь

Далан худалчыг үзээд…

“Театр гэдэг нүдэнд тусах гэрэл, сэтгэлд буух мэдрэмж” хэмээн нэгэн хүний хэлсэн үг санаанд буулаа. Өчигдөрхөн мэт санагдавч бүхэл бүтэн нэг жилийг ардаа үджээ. Театрын тэр дундаа драмын жүжиг үзэлгүй. Гэвч урлаг өөрөө хэзээ ч хуучирдаггүй бас ганддаггүйн жамаар улиг болтолоо үзсэн ч драмын урлагаас би лав л энэ насандаа уйдахгүй байх. “Шөнө амталсан нулимс”, “Шар тэнгисийн тарчилаан” гээд сэтгэл зүрхэнд зурагдан тодоос тод үлдсэн эдгээр бүтээлүүдийн тухай бодох тусам эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл маань хөглөгддөг сөн.

Мартагдахад хүрсэн өвийг олонд таниулсан нь хамгийн чухал

Саяхан зохиогдсон аймгийн ардын урлагийн наадамд 17 сумын 200 гаруй ардын авъястнууд оролцож, 20 авъястнийг шалгаруулан Увс аймагт болж буй 3 дахь шатны наадамд оролцуулахаар явуулсан нь Мөнххайрхан сумын Н.Түмнээ, Буянт сумын Д.Эрдэнээ, Алтай сумын Х.Баяраа, Б.Цагаан, Дарви сумын Б.Баясгалан, Дуут сумын С.Хоролсүрэн, Н.Дамдиндорж, Ховд сумын Х.Нурбек, Мянгад сумын Н.Ганбат, Манхан сумын Э.Гомбожав, Б.Баясгалан, Мөст сумын Ц.Идэш, Үенч сумын А.Энхтайван, Жаргалант сумын Н.Банзайдорж, А.Доржпалам,

Сонгодог концерт үзэж, залуу найруулагчийн шинэ бүтээлтэй танилцаарай

Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн ХДТ 2011 оны гарсаар уран бүтээлийн ургац арвиныг хураахаар шамдаж эхэлжээ. Удахгүй болох олон улсын Олон улсын театрын өдөр тэднйи хувьд уран бүтээлийн охь дээжүүдээр бэлэг барих ёстой хүндтэй өдрүүдийн нэг бөгөөд Ховдын театрынхан уг өдрийг хэзээнээс уран бүтээлийн амжилтаар угтдаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Театрын уран бүтээлчид ирэх 3-р сарын 25-нд дэлхийн болон үндэснийхээ сонгодог бүтээлүүдээс бүрдсэн “Сонгодог бүтээлийн дээжис” нэртэй концертоо үзэгч олонд өргөн барихаар бэлтгэж байна.

Шинэчилэн найруулсан “Далан худалч”-ийг үзээрэй

Өвлийн улирал өнгөрч, хаврын урьтай золгож буй энэ үед ардын жүжигчин, төрийн соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид иргэд, олон түмэндээ сар шинийн мэндийн хадаг өргөн, “Сар шинийн дуу хуурын цэнгүүн”-ийг бэлтгэж, 1 сарын 28-ны өдөр толилуулсан бол цагаагчин туулай жилийн эхэнд тохиох олон улсын театрын өдрийг тохиолдуулан, Ч.Ойдовын зохиол “Далан худалч” хөгжимт драмыг шинэчлэн найруулж тоглохоор бэлтгэж байгаа ажээ.

Фйюмын хөрөг зургууд

Египет улс нь бvх зуун, ард тvмнvvдийн хувьд vнэт эрдэнэс билээ. Тус орны урлаг соёлын яндашгvй баян өв, vлэмж төгс байгаль шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд судлаачдын анхаарлыг төвд байдаг юм. Грекvvдээс зургаан мянган жилийн тэртээ

Помпейн ханын зураг

 Ромчуудын уран зургийн анхны бvтээлvvд нь анхны дууриах загварууд болж байсан этрусчуудын туурвилтай их адилхан байдаг. Эртний ромын зураачдаас Пиктор ("Зураач") хочтой Фабий гэсэн ганцхан зураачийн нэр л бидний vед хадгалагдан иржээ.

Жоттоди Бондоне (1266-1337)

Жоттоди Бондоне (1266/1267-1337)
Жотто ди Бондоне хэзээ төрсөн нь тодорхойгvй ч тvvний хvvхэд насны тухай домог байдаг. Арван настайдаа Флоренц хотын ойролцоо хонь хариулж явахдаа хавтгай хадан дээр хурц vзvvртэй чулуугаар хонийг яг адилхан зурж байхыг нь

Арнольфиний гэр бүлийн хөрөг

Ян Ван Эйк (1390-1441)
"АРНОЛЬФИНИЙН ГЭР БVЛИЙН ХӨРӨГ"

Бельгийн Ватерлоо тосгоны дэргэд болсон алдарт байлдаанд английн армийн хошууч Гейг шархдахад Брюссель хотын нэгэн айлд сувилуулахаар хvргэжээ. Хошууч Гейг айлд хэвтэн асруулж байхдаа орны нь ард өлгөөстэй нэгэн зургийг харж баясаж

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ