Download Firefox
Download Firefox

Wednesday, Apr 26th

Last update10:49:49 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ СОЁЛ

СОЁЛ

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий

Цагаан сар ойртож байна. Сар тойролгүй мөр мөрөө даран үргэлжлэх олон баяр тэмдэглэлт өдрүүдийн дундаас цагаан сарыг уламжлал, үндэсний хэв шинжээ хадгалсан хамгийн том баярын нэг хэмээн үздэг. Үүнтэй зэрэгцээд цагаан сарын талаар олон зүйл маргаан мэтгэлцээн ч өрнөх болсоор нэлээн хэдэн жилийн нүүр үзсэн. Тухайлбал цаг тооллын маргаан байна.

1990 оны орчмоос эхлэн зурхайчдын дунд жил бүр Монгол шар зурхай, Түвдийн гарал үүсэл бүхий Төгс буянтын зурхайн алиных нь тооллыг дагаж шинэлэх вэ гэсэн маргаан мэтгэлцээн өрнөж ирсэн. Харин сүүлийн үед тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн байнгын мэтгэж маргах нь намжиж, мөр мөрөөрөө бодол, үйлээ хөөцгөөх болсон мэт. Хурц маргаан ийнхүү  намдангуй болсон нь  тухайн хоёр чиглэлийн аль алинд хамаарахгүй өөр үндэслэлийг зарим эрдэмтэн судлаачид дэвшүүлэх болсонтой холбоотой бололтой. Энэ нь Монголын язгуур цаг тооллын тухай ойлголт юм. Цаг тооллын ялгаа зөрөөнөөс гадна цагаан сарын ёс заншил, тэмдэглэн өнгөрүүлж буй зардал чирэгдэлтэй холбоотой санал бодлууд ч чамгүй өрнөдөг.

Олон зуунаар төөрөлдөн, бүдгэрч ирсэн түүхийн үнэн мөнийг илрүүлэн гаргахад тус нэмэр болохуйц аливаа мэдээллийг эрэн цуглуулж, уншигч олны хүртээл болгох гэсэн байр суурин дээрээ манай редакци бат зогссоор ирсэн. Бид өнгөрсөн жил, хөндөж буй сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид, болон энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүмүүстэй холбогдож, юуны өмнө цагаан сарыг тэмдэглэх болсон явдал хаанаас эх сурвалжтай гэдгийг тодруулахуйц мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Энэ удаа тэрхүү нийтлэлээ улам нягтлан тодруулж, шинэлэг мэдээллээр баяжуулан уншигчдад толилуулж байна.

Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

- Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр. Үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

 Н.НАГААНБУУ: (түүхч, зохиолч, профессор)

- Монголчууд шинэ жилийг намрын улирлаас эхэлдэг. Сvvн сар, vр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлvvлдэг тоололтой байжээ. Хvннv гvрний тvvхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сvхбаатар, “Хvннv нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар, тав, есдvгээр сард, нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг байсан гэж бичсэн бий. Эндээс vзэхэд цагаан сар нь одоогийн европын есдvгээр сар болох нь ойлгомжтой байна. “Монгол татарын тухай бvрэн тэмдэглэл”-д “өвс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” хэмээснийг зарим нь бvдvvлэг гэдэг ч уг нь vнэн л юм. Vнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхvй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шvv дээ. Тэрхvv өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дvгрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв, улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хvннvгийн vед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин, амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн тvvхэн хэвшилтэй байжээ. Тэгээд шинэ оноо эхлүүлдэг намрын сардаа цагаан сарын баяр буюу цагаалгаа хийдэг байж. Энэ ёс Чингис хаан болон түүнээс хойш ч байсан. Харин одоо бид нар цагаан сарыг өвөл тэмдэглэж байна. Энэ нь хаанаас бий болсон зүйл вэ гэхээр 15 дугаар зуунд, 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр шарын шашны тэргүүн Зонхава Лувсандагва гэж хүн 63 настайдаа нас баржээ. Насных нь тоогоор зарласан гашуудал нь одоогийн бидний тэмдэглэж байгаа цагаан сарын битүүний өдөр дуусч, бүх дацан хийд шөнөжин ном хурдаг. Өглөө нь дуганаасаа адис авч цайлж ирчихээд дахиад шинийн нэгэн, гурван, найман, 15-н гээд ерөөл хурдаг. Ингээд тэр хүний төлөө л өрөөл хураад Бурхан болсон гэж итгээд энэ нь Төгс буян болдог. Энэ нь зөвхөн тэр шарын шашныг үндэслэгч Зонхава Лувсандагва гэж хүний л ёслол. Энэ цагаалга биш шүү.

Тэгтэл бид чинь Чингисийн Монгол гэж ярьдаг биз дээ. Үүгээрээ хөөх юм бол Монголын өвөг дээдэс намрын дунд сард цагаалдаг байсан түүхэн бүх баримт нотолгоо нь байж байна. 15 дугаар зуунд үүссэн Төвд бидэнд чухал уу Чингис чухал уу. Ингээд үзэхээр хоёр еөр зориулалттай цаг тооны бичиг зөрөх нь ойлгомжтой биз дээ. Нэг нь алдаатай байгаа юм биш. Зориулалт нь хоёр өөр байгаа юм. Нэг нь төвд ламын төлөө төгс буян үйлдэх нас барсантай холбоотой юм байна. Нөгөөтөх нь шинийн 1-ний сараа харж бэлэгшээгээд, эцэг өвгөдөөс шинжин таньснаар, од гарагийн тохироогоо харж, шинэ оноо эхлүүлж байгаа хэрэг.

Т.СЭРГЭЛЭН: (Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хуврага)

-Цагаан сарыг тэмдэглэх болсон нь Чингис хаан авд мордоод бар агнаж их баяр хөөр болсон тэгээд хаврын тэргүүн сарыг бар сарын шинийн нэгнээр хатгаж, цагаан сарыг тэмдэглэж байх зарлиг гаргасан. Энэ нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан дайсныг дараад өөрийн шашинд оруулсан их үйл хэрэг бар сарын шинийн нэгнээр дууссантай бас давхцадаг. Цаагуураа их нарийн учир холбогдолтой зүйл юм. 

А.БААСАНХҮҮ: (судлаач, угсаатны зүйч Ховд аймаг

 -1227 оноос цагаан сар тэмдэглэж эхэлсэн гэж сурвалжаас үзэж байсан. Бар сарын бар өдрийг сонгож байсан нь эр чадал сайн сайхныг бэлгэдсэн. Тэгээд хавар тэмдэглэдэг нь бүх юм дэлгэрэхийн бэлгэдэл болгосон гэж боддог. Манай Ойрадуудын хийдэг мушгимал боорцог болохоор лусын амьтан болох могойг бэлгэдсэн зүйл юм. Тэгэхээр хавар тэмдэглэх нь зохистой л гэж боддог.  

Н.НАГААНБУУ: (түүхч зохиолч, профессор)

- Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол тvvхийн vнэнд нийцэхгvй. Их хаан тэнгэрт итгэсэн бөө мөргөлтөн, алив шашныг даган vндэс угсаагаа умартагч биш, бvх шашинд адил тэгш хvндэтгэлтэй ханддаг байсан. Зөвхөн Алтан хааны vед лам нар тvвдийн бар сард сvм хийддээ ном хурж, сvсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн. XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн vзvvштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, тvвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрvvлэхдээ Тvмэдийн Алтан хантай хамтран тvвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрvvлжээ. Дараа нь XVII зууны дунд vед “Монголын нууц товчоо”-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар тvвдэчлэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн төрсөн өдөр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерөөс Чингис хаан болоод Өгэдэй, Гvег, Мөнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг өөрчлөх зарлиг буулгаагvй болох нь амьдрал тvvхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагvй.Бид намрын дунд сарын 17-нд vзэлтгvй сайн өдөр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл өдрөө байтугай сараа vсэргэж, илvv сартай улирал ч бий болгочихдог тvвдийн тооллоос болж төөрөлдөөд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертөнцийн он, сар, өдрийг хөвөхдөө илvv дутуу давхар өдөргvй тоолсоор есдvгээр сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа vйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад vзэхэд таван есийн хvйтнээр зургаа, зургаан есд дөрвөн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал төллөх болоогvй, цагаан сvvний дээж, шинэ идээ гараагvй цаг шvv дээ. Монгол орны цаг агаар, бvс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй тvвд тоололтой огт нийцдэггvйн нэгээхэн баримт бол энэ.

Ч.ЖАВЗАНЧУЛУУН: (судлаач, Ховд аймаг)  

- Бид бага байхдаа цагаан сар болох үеэр энэ сэдвийг чинь сонирхоод, аав ээжээсээ “яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж асууж байснаа санаж байна. Тэгэхэд ээж маань “Монголчуудтай уг гарвал нэгтэй Хятад, Япон, Солонгос, Балба, Түвд, Лаос, Камбож, Ветьнам гээд нанхиад угсааны бүх улс, мөн Индиан гэх мэтчилэн 12 төрлийн үндэстэн байдаг юм.Тэдний удмын сан хариуцсан тэнгэрийн арш бурхан нь шалтгаан бусаар  хаврын эхэн сарын шинийн нэгэнд таалал төгссөн гэдэг. Энэ өдөр маш их хар өдөр, маш хатуу өдөр болсон тул зөөлрүүлж, цайруулах үүднээс цагаан сар хийдэг болсон гэж өвөг дээдсийн үеэс яригдаж ирсэн юм” гэж билээ.\ Ээж минь аршийн нэрийг хэлж байсан. Тодруулах гэвч тархи минь санахгүй юм..Тэгээд шинийн нэгэнд цагаалга хийж ирсэн хүмүүст  “хүнд” бэлэг өгвөл тэр нь эд болдоггүй юм гэнэ лээ. Бэлэгний гол агуулга нь бэлэгдлийнхээ утга учирт байдаг. Тиймээс шинийн нэгэнд зочиддоо цагаан өнгөөр бэлгэдсэн авсаархан, хөнгөн бэлэг өгдөг учиртай. Орчин үед бэлэг өгөхгүй бол хүн юу гэх юм билээ. Бүр ядаж шинийн хоёрноос өгч нэг болох юм гэж хариулж байсансан” хэмээн үгүүлэв.

Бяцхан хэлэлцүүлэгт уригдсан эрхмүүд маань ийм байр суурийг илэрхийлцгээжээ.

Нэгэнт хаяанд ирсэн цагаан сар болдогоороо болж, жил болгон давтагддаг, эсрэг тэсрэг байр суурь, он тооллын мэтгэлцээн, цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой хүндрэл чирэгдлийг зөвтгөсөн, буруушаасан бодол саналууд урьдын адил эсрэгцсээр өдөр хоногууд үргэлжилэх бололтой. Гэсэн ч энэ бүхний цаана ямар нэг бодит шийдэл нэхэгдсээр хүлээгдсээр байна гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.

Хөндөж буй сэдвийн талаар илүү лавшруулж, ултай мэдээлэл олж авахын тулд дээрх эрхэмүүдтэй үргэлжлүүлэн ярилцлаа. 

- Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

-Бид яагаад цагаан сараа маргаантай тэмдэглэх болов оо?

- Манайхан одоо хувьсганаад л их хэцүү байна шүү дээ. Тэр энэ зурхайгаар явна гээд үүнийг нь нэг тийш болгох хэрэгтэй байна.

-Цагаан сарын баяраа зөв зүйтэй тэмдэглэх ямар гарц байна вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажлын хэсэг гарган, нэг талыг нь барьж туйлширдаггүй тийм л хүмүүсийг байлгамаар байна. 13 дугаар зууны эхэнд амьдарч байсан хүмүүс шороон жил харагчин шарагчин cap гэх мэтээр нэрлэж явдаггүй байж.

Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

Өглөө босоод мөр гаргана гээд цаас бариад энд тэнд аваачиж шороонд булдаг энэ үзэгдлийг одоо боливол яасан юм бэ. Идээ будаа засах асуудлаа ч хялбаршуулмаар байна. Айл болгон ууц тавиад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хамгийн том баяр уу гэвэл мөн.

Билгэдлийн чанартай л баяраа зөв зохистой тэмдэглэмээр байна. Нэг нэгнээ давах гэж уралдаж байгаа ч юм шиг. Хятад бэлэг өгдөггүй айл болох гэж Солонгос явж шатах жишээний айлууд ч байна. Ингэхлээр цаг тооны бичгээ ч шинэчилье ёс жаягаа дагая л гэж хэлмээр байна.

- Н.НАНЗАДДОРЖ: (Монголын Бурханы шашинтны төв гандантэгчинлэн хийдийн дэд хамба)

- Манай цагаан cap яагаад Азийн орнуудаас зөрөөд байна вэ?

-Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэх хэрэгтэй байна. Цаг тоолол нь тооцоолох тоон аргын л ухаан. Азийн орнууд сарны зурхайг голчлон хэрэглэдэг. Өдөр бүрийн cap өөр хэлбэртэй. Шинийн найман хоёр тохиолоо нэг өдөр нь алга боллоо гээд л яриа гардаг. Өдөр алга болно гэсэн асуудал байхгүй. Cap дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ cap битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ юм.

- Манай улс хэзээнээс Төгс буянтын зурхайг дагах болов?

-Азийн ихэнх орнууд Хятадын шар зурхайг баримталдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Бээжин, Сөүлээс cap, нарны харагдах байдал өөр шүү дээ. Манай улсын хувьд Манжийн дарлалд байсан тэр цаг үед энэ зурхайг дагадаг байсан. Азийн улс орон хаан ширээнд хаанаа залснаас эхэлж он тооллоо тогтоодог байна. Дарлагч орон дагаар улсдаа өөрийн улсын хааны он тоолол, цаг тооны бичиг, хэл соёлоо дагахыг шаарддаг байж. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний хойно Төгс буянтын зурхайгаа дагасан..Мэдээж тусгаар тогтнолоо тунхаглах гэж зурхайгаас нь татгалзсан хэрэг. Гэхдээ тэр үед сүм хийдүүд Монгол зурхайгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Төгс буянт зурхай нь зурхайч лам, хуврагуудын шашинтайгаа барилдуулж гаргаж ирсэн зурхай. Хан-Уул, Хатан туулаа харж шинжиж нар, сарны товлолоо гаргадаг. Бид Хятадаас ангид тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглах гэж Хятадын шар зурхайгаар биш Төгс буянтын зурхайгаараа л явах учиртай. Малчдын баярыг ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан

- Н.НАГААНБУУ (түүхч, зохиолч профессор) 

-Бид аль улиралд цагаан сараа тэмдэглэх ёстой вэ таны бодлоор?

-Үүнийг тодотгохын өмнө эхлээд он цагаа зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн, нас барсан, Их Монгол Улсыг байгуулсан хугацаа нь яг яаж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг олохын тулд би одоогийн мөрдөж байгаа болон дундад зууны бүх цаг хугацааг судалж тодруулж ном гаргасан. Өнөөдрийн энэ төгс буянтын, хятадын шар зурхай гээд яриад байгаа нь  бүгд  худлаа. Үүний шалтгааныг тайлбарлахад, төгс буянтын зурхайгаар Чингис хааныг тавдугаар сарын 3-нд буюу зуны тэргүүн сарын улаан тэргэл едөр төрсөн хэмээсэн байдаг. Харин миний хувьд, үүнийг үгүйсгэж байна л даа. Учир нь тавдугаар cap зун биш хавар. Монголчууд   шашинаа   шүтдэг хүмүүс болох гэж дарга, цэрэггүй ардчилал гэж хуйлраад. Төгс буянтын зурхайгаар яваад байна. Энэ бол ардчиллын шалгуур биш. Шашиныг үнэн болохоор нь шүтэж байгаа юм биш.

Түүнийг шүтэж мунхарсан ч түүнд чөлөөтэй хандах ёстой. Түүнээс шашин гэдэг нь туйлын үнэн учраас шүтэж байгаа юм биш. Манжийг дагаж төрийн албанд төгс буянтын зурхай орж ирсэн нь үнэн. Хятадууд буруу зүйл хийхгүй. Нэгдүгээр сард золгоно гэж өөрсдийн сарыг шинжиж шинийн нэгэндээ золгоно гэж байгаа нь тэдэндээ зөв. Тэр агуу ард түмэн буруу юм хийхгүй. Харин Монголчуудын уламжлалт намар болдог байсныг би дээр хэлсэн шүү дээ. Төгс буянтын зурхайг бас гутаагчид ч байдаг. Мунхруулж байна үнэн, худал, буруу, зөв ярьж байна гэж. Энэ бас зөв. Яагаад вэ гэвэл төгс буянтын зурхайг Хөх нуурын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэж хүн хийсэн. Энэ хүн 1704 онд төрсөн. Төгс буянтын зурхайг 1747 онд зохиосон.

Тэгвэл бид 13 дугаар зуун буюу 1100 онд Чингис хаан төрсөн тухай ярьж байна шүү дээ. 600-н жилийн өмнөх юмыг ярьж байна. Гэтэл өнөөдөр яагаад 600-н жилийн дараа гарч ирсэн төгс бнтын зурхайгаар Чингис хааны төрснийг хайгаад байгаа юм бэ. Энэ нь зарчмын хувьд, солиорсон асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж хүн төгс буянт л зөв, манай уламжлалт гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн толгой дээр Монголын ард түмнээ, соёл, их түүхээ мэддэггүй  мулгуу нөхдүүд байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс л ийм гутамшигтай зарлиг гаргаж байгаа юм.

-13 дугаар зууны үед ямар цаг тооны бичиг байв?

-13 дугаар зууны үед Монголын нууц товчоонд цагалбар байсан уу байгаагүй юу гэсэн асуудлыг сөхөж байгаа нь сайн байна. Монголын нууц товчооны төгсгөл буюу 282 дугаар зүйлд “Хулгана жилийн гур cap” гэж бичсэн байгаа. Би үүнийг л гаргаж бичээд байгаа юм.

Зуны тэргүүн сарын тэргэл өдөр гэж яриад байна. Зун нь хэзээнээс эхэлж байгаа юм. Хожим нь эрэн сурвалжлаад Чингис хааныг долдугаар сарын 12-нд нас барсан гэж тоогоор хэлсэн байна. Гэтэл энэ нэг cap нь хаанаас эхлээд байгаа юм. Үүнийг тодруулахгүй Түвд, Нанхиадууд цагаалж байгаа хоёрдугаар сараа нэгдүгээр cap гэж тооцоод, найман сард нас баржээ гэж үздэг. Найман сарын аагим халуунд Түрэмгий балгаснаас олон говийг гатлаад Чингис хааны шарилыг хөндөлгүй авчирч оршуулсан гэж итгэдэг хүмүүс. Энэ нь бас л амьдралтайгаа таардаггүй. Тэгэхлээр 13 дугаар зуунд он тоолол байсан гэж хэлнэ. Тэр цагалбараараа Тэмүүжиний төрсөн, нас барсан, Их Монгол Улсаа тунхагласан энэ бүх цаг хугацаагаар Монголын нууц товчоогоо бичсэн гэж хэлнэ. Ингээд үзэхээр бүх түүх өөр болно. Монголчууд дээр үед дөрвөн улирлаа л олдог байж. Өдөр шөнө тэнцлээ маргаашнаас нь шинэ жил эхэлдэг. Монголчууд намар цагаалдаг байжээ. 12 дугаар сарын 21-н буюу ес эхлэхээр өвөл эхэлдэг. Есөн есийн наян нэг ерөөлийн ес хоног гээд 90 хоног нь өвөл байдаг. Хавар нь гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Харин зун нь зургадугаар сарын 22-нд эхэлдэг байжээ. Энэ бүгдэд нь тахилга хийж найр үйлддэг байсан гэдэг. Түүнээс монголчуудад өөр баяр байхгүй. Монголчууд цагалбараа улирлын зурхай гэдэг байжээ. Улирлаа тоолоод тахилга хийдэг. Тэгэхлээр энэ тооллыг мэддэг хүн байдаггүй. Гаргаж ирээд байгаа хүн нь би юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааныг төрсөн гэж байгаа. Харин шинийн 3-нд хүй нь цөглөсөн гэж байгаа. Гэтэл үүнийг нь 700 жилийн дараа гарсан хятад, түвд зурхайнууд өөр өөрсдийн тооллоороо тайлбарлаад маргаад байгаа юм. Энэ хоёр хоёулаа хэрэггүй цаашаа яв гэж хэлмээр байгаа юм.

-Чингис хааны төрсөн болон бие барсан өдрийг Монгол тооллоор хөөвөл яаж гарч ирж байгаа вэ?

-Би эртний монгол тооллын ул мөр болох тvvхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар тvвдийн жарны тооллоос чөлөөлж, “Монголын нууц товчоо”-ны гурван гол vйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хоёрт, Монголын тулгар төрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хvртэл хуралдаагvй. Харин 1205 оны есдvгээр сараас арваннэгдvгээр сарын сvvлч буюу барс жилийн барс сар хvртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдvгээр хувилбараар 1227 оны дөрөвдvгээр сарын хоёрны өдөр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдvгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхvv хоёр он цаг нь хоёр өөр зарчмаар гаргасан бус, vнэн байж болох тvvхэн vйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцvvлэн гаргасан юм.Эдгээр гаргалгааг дэвшvvлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс тvvхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, vйл явдлын нөхцөл байдал, сар улирлын өнгө төрхөөр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд тvвд жарны тооллоор тооцсон нь vндэслэлгvй төдийгvй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зөрvv зөрчил улам гvнзгийрчээ гэсэн дvгнэлтэд эрхгvй хvрсэн юм.

-Тvvхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар vндэслэлээр хvрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж өгнө vv?

-Тvvхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил төрсөн гэдгийг зааж байна. Гэтэл тvвдийн барс сараас болж, 1162 оны нэгдvгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндvvрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгvй vнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан vнэхээр 1257 оны гахай жил 66 нас хvрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт өнгөгvй тоолдог монгол тооллыг тvвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.Их хуралдай чуулсныг “Монголын нууц товчоо”-нд зөвхөн барс жил гэж тэмдэглэсэн нь тvвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бvх ноёд ихэс 1206 оны хавар хvртэл хуралдсан болж таардаг. Монголын өндөрлөг дэх өвлийн тэсгим хvйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх төдийгvй ийм цэнгэлийг Чингис хаан зөвшөөрсөн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхvv их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас vзвэл яавч өвөл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар өдрийн бар цагт бар зvгээс их хааныг залж, “Их засаг” хуулиа батлан Нэгдсэн Монгол гvрнээ тунхагласан болж таарах нь ээ. “Монголын нууц товчоо” болон “Алтан товч”-ийн мэдээгээр “гахай жил долоон сарын 12-т Тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” гэснээр бол 1227 оны хаврын сэрvvнд насан эцэслэжээ гэж тооцох. Нөгөөтэйгvvр Рашид-ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрvvнд тэнгэрт хальжээ гэж vзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зvтгэх шөнөдөө хvйтэн, өдөртөө сэрvvн улирал мөнөөс мөн гэлтэй. Чингисийн онгон Өвөрмонголд байна. Тэр онгон дээр арванхоёр дугаар сарын 23-нд тахилга хийж байгаа. Яагаад тэр өдрийг сонгож авсан нь учиртай. Чингис хааны хүй нь цөгөлсөн өдөр. Зарим эх сурвалж дээр бичээд байгаа Чингис хааны нас барсан долдугаар cap нь хаврын эхэн cap юм. Хаврын эхэн сард нас барсан хүн сүйдтэй гэсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл гуравдугаар сард шарилыг нь хөндөхгүй энд аваад ирж болно. Гэтэл эдгээрийг тvвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндvvрч, их хааны өвчтэй ахуйн тvvх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.

-Тэгвэл энэ алдаатай өдөр, сарын балаг гэж байгаа юу?

- Байлгүй яах вэ. Манай монгол ахуйтай зохицсон он тоолол байсаар байтал өвлийн ид хүйтнээр сайхан хаваржиж байна уу гээд л шинэлээд, улирлаа мэдэхгүй мангуураад яваад байна. Ес эхлээд л өвөл эхлэх учиртай. Тэгтэл Хөхий өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж үг ч байдаг. Өвлийн эхэн сарыг хөхий гэж нэрлэдэг юм. Хувь, хужир, өөлжин хөхий cap гэж ярьдаг. Амьдрал дээр Григорын тоололд шилжүүлээд гаргачихсан цаг тооллоо дахиад шилжүүлэх гээд байна шүү дээ. Ертөнцийн жамаас гажаад өөрсдийнхөө зохиомол өдөр сараа гүйлгэдэг, хасдаг,засдаг зарим едөр нь байхгүй болчихдог ийм зохиомол юмаараа ухраагаад байна.

Цагаан cap хийх нэг, хоёрдугаар cap нь хоёулаа өвөл шүү дээ. Нэгдүгээр cap гэхэд Бээжингээс урагш бүс нутагт үрсэлгээ соёолж эхэлдэг. Хаврын тариалалтаа бэлэгшээж сайхан баяраа хийдэг. Хөх хот манай улсын хооронд бүтэн сарын ялгаатай цаг хугацааны хувьд зөрөөтэй. Монголд есдүгээр сарын 15-нд байранд халаалт өгдөг байхад Хөх хотод аравдугаар сарын 15-нд өгнө. Аравдугаар сарын 15-нд тэнд нов ногоон байхад энд цас орж байдаг. Ийм зөрүү байдаг. Хоёулаа л агуу гүрэн учраас өөр өөрсдийн зориулалтаар цаг тооллоо бичсэн. Гэтэл хоорондоо хагарч чи түвдээ баримталлаа чи манжаа дагалаа гэж хэрэлдэж байх шаардлага алга.

- Монголчууд цагаан сараа хэрхэн яаж зөв зүйтэй тэмдэглэх вэ?

-Бид эхлээд цагаан идээний баяр болгоё. Намар есөн сардаа айраг цагаагаа хураагаад сайхан шинэлж, хөгшчүүлдээ урин дулаанд очиж золгоё л доо. Өвөл хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна. Манайхан буузанд их ач холбогдол өгдөг. Энэ чинь буузны баяр биш ээ. Намар хийх ёстой цагаан идээний баяр юм. Тэгэхлээр бид цагаан идээ олдох үгүйгээ л бодъё. Цагаална гэж ярьчихаад хаа хамаагүй буузанд ач холбогдол өгөөд байх юм.

- Цагаан сараар заавал ууц тавих ёстой юу?

-Ууц хэрэггүй. Намрын тэр сард малынхаа хариулгыг л тааруулах гэж мал муулдаг байлаа. Хаяа нийлж амьдардаг цөөн айлуудын хамгийн ахмад нь хонь гаргаад ууцаа тавина. Гэдсээ байгаа айлууддаа хуваана. Өөхөлсөн байна уу, мах нь ямархуу байна, хэзээ хужирлах уу, өдөрт хэд услах уу гэх мэтээр шинждэг байсан. Шинжихдээ битүүний шөнө шаант чөмгийг битүү хагалдаг байсан. Ингэж л шинждэг байсан. Гэтэл өнөөдөр бууз гээд л солиороод явж байна.

Өндөр үнээр ууц авлаа ч гэж ярих болж. Энэ ямар хэрэгтэй юм бэ?. Малаасаа хөндийрөөд, суурин амьдралтай болчихсон бидний хувьд лав л малын тарга хүчийг шинжих гэж ууц худалдаж авахгүй нь тодорхой. Ерөнхийлөгч Чингис хааны он тооллыг тогтоолоо гээд зарлиг гаргалаа. Энэ нь эргээд төвд, манж хоёр луугаа орсон болохоор би эрс эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж тэр хүн эргээд григорын тоолол руу оруулья гээд, шилжчихсэн юмыг дахин шилжүүлэх гээд мангартаад байна. Хажуудаа эрдэмтдийн комисс гаргасан хэрнээ тэднийхээ саналыг авалгүйгээр Ерөнхийлөгч энэ он тооллыг зарласан нь үнэхээр буруу юм. Шинжлэх ухаан хэзээ ч шашинжиж болохгүй алдааг Ерөнхийлөгч гаргалаа.

Г.ТӨРМӨНХ 

 

Ч.Жавзанчулуун: Цагаан сар хийгээд язгуур монгол ёс

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий”

Has temdeg1- Удахгүй цагаан сарыг тэмдэглэцгээх гэж байна. Энэ тухайд бид язгуур түүхийн талаас нь тодорхой асуудал хөндсөн нийтлэлүүдийг бэлтгэн жил бүрийн өдийд уншигчдад хүргэсээр ирсэн. Өмнөх дугаарт ч мөн адил эл сэдвээр, ялангуяа цагаан сарыг Монголчууд хавар тэмдэглэж байсан уу, эсвэл намар тэмдэглэж байсан уу гэдгийг тодруулах үүднээс томоохон нийтлэл гаргасан. Харин одоо таниас дээр мөргөх, индэрт өвчүү залах зан үйлийн учир холбогдлыг тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм.

- Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг юм байна. Цагаан сараар гэрийнхээ баруун урд талд индэр босгодог нь “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Төр удирдах найман цах-ыг алдагдуулахгүйгээр ёс, зан үйлийг явуулах хэрэгтэй байдаг юм билээ. Индэрийг чулуугаар арван хоёр давхарлаж өрнө. Энэ бол арван хоёр боловсролоор босгох Монгол төрийн ухааныг бэлгэдсэн хэрэг. Мөн индэрийнхээ дөрвөн талд дөрвөн зүгт хандуулж, арван хоёр сан тавина. Босгосон индэр дээрээ өвчүү тэргүүтнийг галд өргөх зан үйл үйлдэнэ. Сан тавих, өвчүү өргөх тэргүүтэн нь ертөнцийн дөрвөөс найм дахь шатлалын орон зайд байгаа өөрийн удмын өтгөс буурлуудад золгож байгаа ёс юм билээ.

Энэ нь бүхэлдээ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан, бат бэх байхыг бэлгэдсэн ёс, зайн үйл болж байгаа хэрэг. За тэгээд гэрийн эзэн болон үр хүүхдүүд сан тавьж, тэнгэр дээдэстэй золгосныхоо дараа овоо индэрээ өмнө талаас нь эхлэн гурван удаа тойрч, цай сүүний дээж, идээ будаагаа өргөнө. Харин гэрийн ээж нь гэртээ үлдэж, гэрийн баруун урд талд гурван давхар хөх чулуун дээр сан тавьж, цайны дээжээ удмын буурлуудад өргөдөг. Гэрийн эзэн буюу хүүхдүүдийг индэрээ тойрч байх үед гэргий нь гэрийн хажуу дахь сангийнхаа хойно дороо гурван удаа эргэж цацал өргөнө. Гурван удаа индэр тойрох, гурав эргэж цацал өргөхийн учир холбогдол гүнзгий.

- Энэ ёс заншлыг үйлдэхэд тогтсон дэг ёс, дараалал бий юу?

- Байгаа. Индэрт өвчүү тэргүүтэн идээ өргөх үедээ эхний удаад хамгийн түрүүнд эгц өмнө зүгт, дараа нь эгц баруун зүгт, тэгээд эгц хойт зүгт, эцэст нь эгц зүүн зүгт хандана.

Өмнө зүг нь Төрийн найман цах-ны Ир-гүний зүг, баруун зүг нь Ертөнцийн аялгууны зүг, хойт зүг нь Монгол аялгууны зүг, харин зүүн зүг нь оюун ба эсийн сэрэхүйн аялгууны зүг юм. Ийнхүү дөрвөн зүгт тус бүр гурав, нийт 12 удаа өргөл өргөх бөгөөд энэ нь Монголоор бол заламаа үүсгэсэн болж байгаа юм. Харин христийн ёс жаягаар бол загалмай үүсгэсэн болж байгаа юм. Харин баруун өмнө зүгт гурван  удаад идээ өргөх нь Засгийн аялгуунд өргөж байгаа хэрэг. Баруун хойт зүгт өргөх нь Дэмчийн аялгуунд өргөж байгаа, зүүн хойт зүгт бол андын аялгуунд, зүүн өмнө зүгт бол эзэн эрхийн аялгуунд өргөж байгаа хэрэг болно. Энэ хоёр эргэлт нь Монгол гэр барих ёсоор бол ханаа дугуйлсны дараа тооноо босгоод дараа нь дөрвөн зүгийн унийг өлгөөд, тэгээд дөрвөн зовхисоо хатгадагтай агаар нэг. Гэр барихад бүх юм нар зөв эргэнэ. Харин гэрийн дунд бүсийг л буруу эргүүлж бүсэлдэг. Энэ нь хамгаалалт болдог учиртай. Индэрийг гурав дахь удаад тойрохдоо эгц өмнө буюу “Иргүн”-ий зүгээс эхлээд зовхис алгасалгүй найман зүгтээ тус бүр гурав өргөөд, хамгийн сүүлд индэрийн өмнө зогсож, эгц дээшээ гурав ба ёс өргөдөг нь Тэнгэрийн аялгууг бүтээж байгаа хэрэг. Ийнхүү ёслрл зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэн өндөрлөх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг.

Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог энэ ёс нь Алтайн арван гурван сан болон цайны дээж өргөх ёстой амин шүтэлцээтэй яг ижил ёс юм. Тэрбээр эдгээр ёс заншлын утга агуулга нь бүгд адил хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан хэрэг.

Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм шүү. Хувь хүнээс эхлээд удамшлын Хасаа бүрдүүлж, улс орон нийтээрээ Хас тамганы дор захирагдахыг хэлнэм бус уу.

- Одоо манайхны дагаж үйлдээд байгааг төвд литийн баахан ёс байдаг шүү дээ. Мөр гаргах энэ тэр гээд. Тэр талаар та юу хэлэх вэ? 

- Төвдийн ёс заншилд найман хөлөл гэж байдаг. Түүгээр тэр жил тийм жилтэй хүн тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддаг юм. Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг шүү дээ. Модон дээр суусан хүн  нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой.

За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон.

Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир

- Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир нь үндэсний язгуур жаяг, ёс заншилдаа байсан гэж та үздэг. Чухам энэ тухай тайлж үгүүлсэн хоёр ч номыг та бүтээлээ. Эдгээр номынхоо гол утга санааны талаар манай уншигчдад тун товчхон мэдээлэл өгөхийг хүсвэл болохсон болов уу?

- Миний бүтээж, хэвлүүлсэн хоёр ном бол эртний судрыг тайлан үгүүлсэн тайлал юм. Нэг үгээр хэлбэл Монгол хүмүүс оршихуйн мөн чанараа хэрхэн хамгаалах вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан онолын ном. Эртний судар гэхээр манайхны ойлгодог Монголд буддын шашин дэлгэрснээс хойш үеийн тэр шашны хуулбар судрууд биш. Түүнээс өмнөх, бүүр нэн эртний үеэс улбаатай Монгол язгуурын судар номыг хэлж байгаа хэрэг. Миний хамгийн анх хэвлүүлсэн “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номын тухай чи өөрөө нэлээн олон цуврал тайлбарыг бэлтгэж уншигчдад хүргэсэн шүү дээ. 

- Саяхан та “Гэрийн онол” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна лээ. Хэвлэгдсэн номноосоо уншигчдын хүртээл болгохоор энд Ховдод авч ирсэн үү?

- Үгүй. Ердөө гуравхан ширхэгийг л авч ирсэн. Нийслэл хотод цөөн хувь хэвлүүлсэн. Тэнд бол номыг маань сонирхож унших хүсэлтэй, сэхээрэлтэй хүмүүс элбэг. Харин энд бол тийм биш шүү дээ.

- Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлж хийх юм бий юу?

- Байлгүй яахав. Сударт үгүүлсэн зүйлсийг миний хоёр номын тайлал төдийгөөр хязгаарлаж болохгүй. Би дахиад гурав дахь номыг бичиж байгаа. Хэвлэгдэхэд  бараг л бэлэн болсон. Энэ ном маань өмнөх хоёр номын утга агуулга, учир холбогдлыг нэгтгэн зангидаж ойлгуулахаар хийгдсэн ном юм. Тиймээс одоо гарах номыг уншиж байж, эл сэдвийн талаар тодорхой дүүрэн гэж болохуйц мэдлэгтэй болох боломжтой.

- Таны энэ “Гэрийн онол” номыг үзэхэд химийн 109 – дэхээс 152 дахь бодис буюу эгэл бөөмсүүд тийм үйлийг бүтээж, нөлөөллийг үзүүлдэг гэх мэтээр барим тавим үгүүлсэн байх юм.

- Тийм л дээ. химийн 152 хүртэлх елементийн тэр олон эгэл бөөмсийн хүний бие болон оюун санаа, удамшил зэрэгт нөлөөлөх нөлөөлөл, уг елементүүдийг хэрэглэн засал хийдэг Монгол уламжлалт арга, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдлын тухайд би санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй. Судрыг тайлаад үзэхэд л тэгж бууж байгаа юм. Одоо бичиж буй “Их Моногоул улсын уялгын онол” номонд 153-аас 216 дахь эгэл бөөмсийн төлвөөр буюу атомын долоогоос есдүгээр задралын төлөвд байх бодисууд хүний биеийн амин эрчим болдог тухай, генийн болон удамшлийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тухай онол дээр тайлбарласан бий.

- Энэ ном таны өмнө нь тайлан үгүүлж байсан судрын үргэлжлэл тайлал уу, эсвэл түүнтэй хамаагүй зүйл үү?

- Яг өмнөх судрын тайлал биш ч гэсэн түүнтэй холбоотой өөр нэг судрыг тайлсан юм. Өнгөрсөн онд бөө нар дээд тэнгэрийн сахиусиудтай харьцаж тэдний үг айлдварыг улаачлан буулгах замаар бүтээсэн дөрвөн судраас гол чухал зүйлүүдийг нь тайлан үгүүлэх замаар бичиж байгаа юм. Энэ дөрвөн судрыг бүтээхдээ Монголын шилдэг улаач нар Хүннүгийн үе болон түүнээс өмнөх өндөр Ир –гүншлийн үеийн “оюуны нэү мон”-ын мэдээлэл хадгалсан буурлуудыг биеэрээ оруулан буулгаж, үг айлдварыг нь сонсож буулгах замаар бүтээсэн байна. Одоогоор бол ийм номыг “мон”-ын онолын хэлээр хөрвүүлдэг юм.

- “Оюуны нэү мон” гээд байгааг би хар ухаанаар ойлгохдоо дээд тэнгэрээс эш зарлигаа буулгаж буй онго сахиусуудын сэтгэл оюун гэж бодож байна. Буруу ташаа бодсон бол өршөөгээрэй.

- Ер нь бол тийм л дээ. Харин онолын үүднээс бол “оюуны нэү мон” гэх нэр томьёонд авч үзнэ. Гэрийн онол номонд энэ утга санааг тодорхой тайлбарласан байгаа. би Монголын гурван гол тулгуур онолыг тайлан гаргаж тавих гэж хичээж байна. Хоосон цээжээ дэлдэн цэцэрхэгчид их болсон энэ цаг үеийн харь шүтэх үзэл саармагжиж, өөрийгөө таньж ухаарах цаг улам хурдтай дөтлөөсэй гэж л хүсэх байна. Өнөөдөр харийн Төвд, Тангудаас эхтэй ном шүтээн ёс заншлыг үндэснийх хэмээн эндүүрсэн хэвээр. Энэ Монгол маань өөрийн гэсэн онолтой, жаяг ёс, зан заншилтай байжээ гэдгийг мэдээсэй гэж л үнэнээсээ хүсэж байгаа юм.

-Таны одоо хэвлүүлэх Уялгын онол номонд өөр ямар шинэлэг зүйлүүд байгаа вэ?

- Хүн төрөлхтөн нарны аль гариг дээр үүссэн. Аль аль гаригуудад төрөлхтнүүд суурьшин амьдарч байсан гэх мэтийг тэрхүү сударт үгүүлсэн байгааг нь тайлж гаргаж ирсэн.

- “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд л кино шийн дээр гараад байдаг. Тэнгэрийг шүтэж, Мөнх тэнгэрийн хүчин доор амьдарч байгаа цагтаа Монголчууд хүчирхэг байдаг гэдэг.

- Энэ бол онолын нарийн үндэслэлтэй зүйл. Учрыг нь ухахын тулд онолын нарийн гаргалгааг задлаж ойлгох шаардлагатай болно. Хамгийн товчоор хэлбэл гэгээрч, боловсорч, мэргэшээд орчлонт ертөнц буюу тэнгэрийн орон зай дахь дөрвөөс найм дахь шатлалд гарч чадвал Мөнх Тэнгэрийн Хүчийг хадгалж байгаа хэрэг болдог. Тэдгээр шатлалын “оюуны нэү мон”-ууд буюу сахиус тэнгэрүүдтэй харьцаж чадаж байвал Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдарч байна гэсэн үг. Энэ тухай би өмнөх хоёр номондоо бичсэн байгаа. Эдгээр номонд миний санаанаасаа зохиосон зүйл байхгүй гэдгийг түрүүн хэлсэн. Эртний судрын тайлал юм. Дэргэдээ байгаа Монголчуудын маань хэн нэгний толгойноос гарсан гэхээр хүлээж авмааргүй санагддаг ч юм уу. Тоох нь бүү хэл нэг л янз муутай ханддаг явдал манайханд бий л дээ.

- Гэтэл манайхан Бурханы шашин Буддагийн гүн ухаан гээд л түүний төлөө амиа өгөх нь холгүй байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- “Хан” гэдэг үг бол хүний амьдралд хариуцлагыг эрхэм болгосон ноён боловсрол гэдэг утгатай.  Харин “Бур” гэдэг үг бол онолгүй үгүүлэх буюу аман сургааль гэсэн утгыг илэрхийлнэ. Эл сургаалийн үндсийг Буддын шашныг үндэслэгчид тавьсан. Харин Монголын Чингис амин чанарын онол ном бол мөнөө ноён боловсролын онол дээр гаргасан бүхнийг онолоор цогцлоох ухаан мөн тул “номын хаан” болдог юм. Монголчууд дээд сүнсний оронтой шууд өртөөлөн харьцдаг бол бусад үндэстнүүд мацаг барих, бясалгах гэх мэтээр өөр аргад дулдуйдаж дээд орон зайд дөтлөхийг хичээдэг шүү дээ.

Ярилцсан Г.Төрмөнх

Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ

IMG 8951

Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын 12-аас 18-ны хооронд Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ.

Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох хатуугийн хөтөл, Алтанцөгц, Сутай хайрханы бүс нутаг Дарви сумын ойролцоох Чандмань үзүүр зэрэг газруудаас эртний түрэг угсаатны соёлын дурсгалд холбогдох “руни”  бичээсүүдийг олсон байна. Түүнчлэн эдгээр газруудаас өмнө нь төдийлөн илэрч олдоогүй байсан, хүннүгийн үе, мөн Их Монголын эзэнт гүрний түрүү үеийн улсуудад холбогдох хадны зураг дүрсүүдийг илрүүлжээ.  

IMG 8587

Судлаачдын багт уулчид болон уран бүтээлчид ч багтсан нь судалгааны ач холбогдлыг илүү өргөн цар хүрээтэй болгосон тухай экспедицийнхэн ярьсан.  

Алтай таван богдод  судалгаа хийх үеэр судалгааны багийн гишүүн, уулын спортын мастер Г.Төрмөнх, Х.Бямбасүрэн нар Алтай таван богдын Их наран оргилд амжилттай авирснаас гадна. Алтай таван богдын мөсөн гол болон оргилын мөсний хайлалтанд давхар ажиглалт хийжээ. Тэдний ярьж байгаагаар Алтай таван богд хайрханы мөс урд жилүүдийнхээс илүү түрцтэй хайлж байгаа нь анзаарагдсан байна.

Энэхүү экспедицийг санаачлан удирдсан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, судлаач, зохиолч Г.Аким Монгол орны уул хайрхадын тухай өргөн мэдээллийг багтаасан “Туульс хайлдаг уулс” номныхоо хоёр дахь ботийг бичиж эхлээд байгаа бөгөөд эл номонд энэхүү судалгааны талаарх сонин хачныг дэлгэрэнгүй өгүүлнэ хэмээн багийн гишүүд мөн мэдэгдсэн.

Судалгааны багт СГЗ Г.Аким, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн, Ховдын толь сонины эрхлэгч, яруу найрагч судлаач Г.Төрмөнх нар ажилласан ба яруу найрагч С.Бүрнээ, Х.Эрдэнэбаатар, жолооч Мөнхдорлиг нар ч оролцсон ажээ.   

 

                  Г.Энхжаргал              

Ч.Жавзанчулуун: Цагаан сар хийгээд язгуур монгол ёс

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий”

Has temdeg2-

Удахгүй цагаан сарыг тэмдэглэцгээх гэж байна.  Энэ тухайд бид язгуур түүхийн талаас нь тодорхой асуудал хөндсөн нийтлэлүүдийг бэлтгэн жил бүрийн өдийд уншигчдад хүргэсээр ирсэн. Өмнөх дугаарт ч мөн адил эл сэдвээр, ялангуяа цагаан сарыг Монголчууд хавар тэмдэглэж байсан уу, эсвэл намар тэмдэглэж байсан уу гэдгийг тодруулах үүднээс томоохон нийтлэл гаргасан. Харин одоо таниас дээр мөргөх, индэрт өвчүү залах зан үйлийн учир холбогдлыг тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм.    

- Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг юм байна. Цагаан сараар гэрийнхээ баруун урд талд индэр босгодог нь “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Төр удирдах найман цах-ыг алдагдуулахгүйгээр ёс, зан үйлийг явуулах хэрэгтэй байдаг юм билээ. Индэрийг чулуугаар арван хоёр давхарлаж өрнө. Энэ бол арван хоёр боловсролоор босгох Монгол төрийн ухааныг бэлгэдсэн хэрэг. Мөн индэрийнхээ дөрвөн талд дөрвөн зүгт хандуулж, арван хоёр сан тавина. Босгосон индэр дээрээ өвчүү тэргүүтнийг галд өргөх зан үйл үйлдэнэ. Сан тавих, өвчүү өргөх тэргүүтэн нь ертөнцийн дөрвөөс найм дахь шатлалын орон зайд байгаа өөрийн удмын өтгөс буурлуудад золгож байгаа ёс юм билээ.

Энэ нь бүхэлдээ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан, бат бэх байхыг бэлгэдсэн ёс, зайн үйл болж байгаа хэрэг.  За тэгээд гэрийн эзэн болон үр хүүхдүүд сан тавьж, тэнгэр дээдэстэй золгосныхоо дараа овоо индэрээ өмнө талаас нь эхлэн гурван удаа тойрч, цай сүүний дээж, идээ будаагаа өргөнө. Харин гэрийн ээж нь гэртээ үлдэж, гэрийн баруун урд талд гурван давхар хөх чулуун дээр сан тавьж, цайны дээжээ удмын буурлуудад өргөдөг. Гэрийн эзэн буюу хүүхдүүдийг индэрээ тойрч байх үед гэргий нь гэрийн хажуу дахь сангийнхаа хойно дороо гурван удаа эргэж цацал өргөнө. Гурван удаа индэр тойрох, гурав эргэж цацал өргөхийн учир холбогдол гүнзгий.

- Энэ ёс заншлыг үйлдэхэд тогтсон дэг ёс, дараалал бий юу?

- Байгаа. Индэрт өвчүү тэргүүтэн идээ өргөх үедээ эхний удаад хамгийн түрүүнд эгц өмнө зүгт, дараа нь эгц баруун зүгт, тэгээд эгц хойт зүгт, эцэст нь эгц зүүн зүгт хандана.

Өмнө зүг нь Төрийн найман цах-ны Ир-гүний зүг, баруун зүг нь Ертөнцийн аялгууны зүг, хойт зүг нь Монгол аялгууны зүг, харин зүүн зүг нь оюун ба эсийн сэрэхүйн аялгууны зүг юм. Ийнхүү дөрвөн зүгт тус бүр гурав, нийт 12 удаа өргөл өргөх бөгөөд энэ нь Монголоор бол заламаа үүсгэсэн болж байгаа юм. Харин христийн ёс жаягаар бол загалмай үүсгэсэн болж байгаа юм. Харин баруун өмнө зүгт гурван  удаад идээ өргөх нь Засгийн аялгуунд өргөж байгаа хэрэг. Баруун хойт зүгт өргөх нь Дэмчийн аялгуунд өргөж байгаа, зүүн хойт зүгт бол андын аялгуунд, зүүн өмнө зүгт бол эзэн эрхийн аялгуунд өргөж байгаа хэрэг болно. Энэ хоёр эргэлт нь Монгол гэр барих ёсоор бол ханаа дугуйлсны дараа тооноо босгоод дараа нь дөрвөн зүгийн унийг өлгөөд, тэгээд дөрвөн зовхисоо хатгадагтай агаар нэг. Гэр барихад бүх юм нар зөв эргэнэ. Харин гэрийн дунд бүсийг л буруу эргүүлж бүсэлдэг. Энэ нь хамгаалалт болдог учиртай. Индэрийг гурав дахь удаад тойрохдоо эгц өмнө буюу “Иргүн”-ий зүгээс эхлээд зовхис алгасалгүй найман зүгтээ тус бүр гурав өргөөд, хамгийн сүүлд индэрийн өмнө зогсож, эгц дээшээ гурав ба ёс өргөдөг нь Тэнгэрийн аялгууг бүтээж байгаа хэрэг. Ийнхүү ёслрл зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэн өндөрлөх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг.

Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог энэ ёс нь Алтайн арван гурван сан болон цайны дээж өргөх ёстой амин шүтэлцээтэй яг ижил ёс юм. Тэрбээр эдгээр ёс заншлын утга агуулга нь бүгд адил хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан хэрэг.

Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм шүү. Хувь хүнээс эхлээд удамшлын Хасаа бүрдүүлж, улс орон нийтээрээ Хас тамганы дор захирагдахыг хэлнэм бус уу. 

- Одоо манайхны дагаж үйлдээд байгааг төвд литийн баахан ёс байдаг шүү дээ. Мөр гаргах энэ тэр гээд. Тэр талаар та юу хэлэх вэ? 

- Төвдийн ёс заншилд найман хөлөл гэж байдаг. Түүгээр тэр жил тийм жилтэй хүн тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддаг юм.              

    Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг шүү дээ. Модон дээр суусан хүн  нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой.

За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон.  

Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир

Has temdeg1

- Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир нь үндэсний язгуур жаяг, ёс заншилдаа байсан гэж та үздэг. Чухам энэ тухай тайлж үгүүлсэн хоёр ч номыг та бүтээлээ.  Эдгээр номынхоо гол утга санааны талаар манай уншигчдад тун товчхон мэдээлэл өгөхийг хүсвэл болохсон болов уу?

- Миний бүтээж, хэвлүүлсэн хоёр ном бол эртний судрыг тайлан үгүүлсэн тайлал юм. Нэг үгээр хэлбэл Монгол хүмүүс оршихуйн мөн чанараа хэрхэн хамгаалах вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан онолын ном. Эртний судар гэхээр манайхны ойлгодог Монголд буддын шашин дэлгэрснээс хойш үеийн тэр шашны хуулбар судрууд биш. Түүнээс өмнөх, бүүр нэн эртний үеэс улбаатай Монгол язгуурын судар номыг хэлж байгаа хэрэг. Миний хамгийн анх хэвлүүлсэн “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номын тухай чи өөрөө нэлээн олон цуврал тайлбарыг бэлтгэж уншигчдад хүргэсэн шүү дээ. 

- Саяхан та “Гэрийн онол” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна лээ. Хэвлэгдсэн номноосоо уншигчдын хүртээл болгохоор энд Ховдод авч ирсэн үү?

- Үгүй. Ердөө гуравхан ширхэгийг л авч ирсэн. Нийслэл хотод цөөн хувь хэвлүүлсэн. Тэнд бол номыг маань сонирхож унших хүсэлтэй, сэхээрэлтэй хүмүүс элбэг. Харин энд бол тийм биш шүү дээ.  

- Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлж хийх юм бий юу?

- Байлгүй яахав. Сударт үгүүлсэн зүйлсийг миний хоёр номын тайлал төдийгөөр хязгаарлаж болохгүй. Би дахиад гурав дахь номыг бичиж байгаа. Хэвлэгдэхэд  бараг л бэлэн болсон. Энэ ном маань өмнөх хоёр номын утга агуулга, учир холбогдлыг нэгтгэн зангидаж ойлгуулахаар хийгдсэн ном юм. Тиймээс одоо гарах номыг уншиж байж, эл сэдвийн талаар тодорхой дүүрэн гэж болохуйц мэдлэгтэй болох боломжтой.

-  Таны энэ “Гэрийн онол” номыг үзэхэд химийн 109 – дэхээс 152 дахь бодис буюу эгэл бөөмсүүд тийм үйлийг бүтээж, нөлөөллийг үзүүлдэг гэх мэтээр барим тавим үгүүлсэн байх юм.

- Тийм л дээ. химийн 152 хүртэлх елементийн тэр олон эгэл бөөмсийн хүний бие болон оюун санаа, удамшил зэрэгт нөлөөлөх нөлөөлөл, уг елементүүдийг хэрэглэн засал хийдэг Монгол уламжлалт арга, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдлын тухайд би санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй. Судрыг тайлаад үзэхэд л тэгж бууж байгаа юм. Одоо бичиж буй “Их Моногоул улсын уялгын онол” номонд 153-аас 216 дахь эгэл бөөмсийн төлвөөр буюу атомын долоогоос есдүгээр задралын төлөвд байх бодисууд хүний биеийн амин эрчим болдог тухай, генийн болон удамшлийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тухай онол дээр тайлбарласан бий.

- Энэ ном таны өмнө нь тайлан үгүүлж байсан судрын үргэлжлэл тайлал уу, эсвэл түүнтэй хамаагүй зүйл үү?

- Яг өмнөх судрын тайлал биш ч гэсэн түүнтэй холбоотой өөр нэг судрыг тайлсан юм. Өнгөрсөн онд бөө нар дээд тэнгэрийн сахиусиудтай харьцаж тэдний үг айлдварыг улаачлан буулгах замаар бүтээсэн дөрвөн судраас гол чухал зүйлүүдийг нь тайлан үгүүлэх замаар бичиж байгаа юм. Энэ дөрвөн судрыг бүтээхдээ Монголын шилдэг улаач нар Хүннүгийн үе болон түүнээс өмнөх өндөр Ир –гүншлийн үеийн “оюуны нэү мон”-ын мэдээлэл хадгалсан буурлуудыг биеэрээ оруулан буулгаж, үг айлдварыг нь сонсож буулгах замаар бүтээсэн байна. Одоогоор бол ийм номыг “мон”-ын онолын хэлээр хөрвүүлдэг юм.

Has temdeg3

- “Оюуны нэү мон” гээд байгааг би хар ухаанаар ойлгохдоо дээд тэнгэрээс эш зарлигаа буулгаж буй онго сахиусуудын сэтгэл оюун гэж бодож байна. Буруу ташаа бодсон бол өршөөгээрэй.

- Ер нь бол тийм л дээ. Харин онолын үүднээс бол “оюуны нэү мон” гэх нэр томьёонд авч үзнэ. Гэрийн онол номонд энэ утга санааг тодорхой тайлбарласан байгаа. би Монголын гурван гол тулгуур онолыг тайлан гаргаж тавих гэж хичээж байна. Хоосон цээжээ дэлдэн цэцэрхэгчид их болсон энэ цаг үеийн харь шүтэх үзэл саармагжиж, өөрийгөө таньж ухаарах цаг улам хурдтай дөтлөөсэй гэж л хүсэх байна. Өнөөдөр харийн Төвд, Тангудаас эхтэй ном шүтээн ёс заншлыг үндэснийх хэмээн эндүүрсэн хэвээр. Энэ Монгол маань өөрийн гэсэн онолтой, жаяг ёс, зан заншилтай байжээ гэдгийг мэдээсэй гэж л үнэнээсээ хүсэж байгаа юм. 

-Таны одоо хэвлүүлэх Уялгын онол номонд өөр ямар шинэлэг зүйлүүд байгаа вэ?

- Хүн төрөлхтөн нарны аль гариг дээр үүссэн. Аль аль гаригуудад төрөлхтнүүд суурьшин амьдарч байсан гэх мэтийг тэрхүү сударт үгүүлсэн байгааг нь тайлж гаргаж ирсэн.

- “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд л кино шийн дээр гараад байдаг. Тэнгэрийг шүтэж, Мөнх тэнгэрийн хүчин доор амьдарч байгаа цагтаа Монголчууд хүчирхэг байдаг гэдэг.

- Энэ бол онолын нарийн үндэслэлтэй зүйл. Учрыг нь ухахын тулд онолын нарийн гаргалгааг задлаж ойлгох шаардлагатай болно. Хамгийн товчоор хэлбэл гэгээрч, боловсорч, мэргэшээд орчлонт ертөнц буюу тэнгэрийн орон зай дахь дөрвөөс найм дахь шатлалд гарч чадвал Мөнх Тэнгэрийн Хүчийг хадгалж байгаа хэрэг болдог. Тэдгээр шатлалын “оюуны нэү мон”-ууд буюу сахиус тэнгэрүүдтэй харьцаж чадаж байвал Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдарч байна гэсэн үг. Энэ тухай би өмнөх хоёр номондоо бичсэн байгаа. Эдгээр номонд миний санаанаасаа зохиосон зүйл байхгүй гэдгийг түрүүн хэлсэн. Эртний судрын тайлал юм. Дэргэдээ байгаа Монголчуудын маань хэн нэгний толгойноос гарсан гэхээр хүлээж авмааргүй санагддаг ч юм уу. Тоох нь бүү хэл нэг л янз муутай ханддаг явдал манайханд бий л дээ.  

- Гэтэл манайхан Бурханы шашин Буддагийн гүн ухаан гээд л түүний төлөө амиа өгөх нь холгүй байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- “Хан” гэдэг үг бол хүний амьдралд хариуцлагыг эрхэм болгосон ноён боловсрол гэдэг утгатай.  Харин “Бур” гэдэг үг бол онолгүй үгүүлэх буюу аман сургааль гэсэн утгыг илэрхийлнэ. Эл сургаалийн үндсийг Буддын шашныг үндэслэгчид тавьсан. Харин Монголын Чингис амин чанарын онол ном бол мөнөө ноён боловсролын онол дээр гаргасан бүхнийг онолоор цогцлоох ухаан мөн тул “номын хаан” болдог юм. Монголчууд дээд сүнсний оронтой шууд өртөөлөн харьцдаг бол бусад үндэстнүүд мацаг барих, бясалгах гэх мэтээр өөр аргад дулдуйдаж дээд орон зайд дөтлөхийг хичээдэг шүү дээ.

                                                                                                                                                Ярилцсан Г.Төрмөнх

Хадны зураг дахь ороомог дүрсийн утга бэлэгдэл

ТАНИН МЭДЭХҮЙ

ТОВЧ АГУУЛГА: Энэхүү өгүүлэлд Монгол Алтайн нурууны төв хэсгээс шинээр илэрсэн хадны зургуудад тохиолдож байгааороомог дүрснийтухай болон буган хөшөө, хадны зургаадад тохиолддог ороомог дүрсний утга зүйн талаар өөрсдийн саналыг дэвшүүлж байна. Уг дүрслэл ньнүүдэлчдийн соёл, шашин, уламжлал, зан заншил, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэсэн байх ба хадны зурагт ховор, харин буган хөшөө, Пазырык булшнаас гарсан эд өлгийн зүйлс,Хүннүгийн ширмэл ширдэг зэрэгт нар зөв болон нар буруу эргэсэн байдлаар нэлээд дүрслэгджээ. Эл дүрслэлийн утга зүй бэлгэдлийг янз бүрийн соёлд өөр өөрөөр тайлбарласан ба ихэнхдээ үхэл, амьдрал, мөн нарыг бэлгэдсэн дүрслэл хэмээн үзэж байгаа бол бидний зүгээс хүний толгойн орой болон гар хөлний хурууны өндөгт байх эргүүлгийг бэлгэдсэн болов уу? хэмээн үзэж байна.

Хадны зураг бол хүн төрөлхтөний оюуны сэтгэлгээний анхны бүтээл төдийгүй бичгийн дурсгалтай эн зэрэгцэх түүхэн сурвалжийн нэг юм. Учир нь бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн зургууд нь тухайн үеийн хүмүүс хэрхэн аж төрж юу бодож сэтгэж хүсэж мөрөөдөж байсан талаарх үнэтэй мэдээллийг агуулж буй түүхийн дурсгал болохоос гадна эртний хүмүүсийн шүтлэг бишрэл урлаг соёл оюун санааны шууд илэрхийлэл болно.Дэлхийдөргөн тархсан соёлын нэгэн үзэгдэл, эртний хүмүүсийн оюун санааны өвөрмөц дурсгал хадны зургийн дурсгалаар баялаг газрын нэг нь Монгол Алтайн нуруу билээ.Иймд Алтайн нуруунд байх олон мянган хадны зургийн дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Монгол Алтайннурууны хадны зургийн агууламж, хэв загвар, зохиомж нь эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маяг, нийгмийн зохион байгуулалт болон тэдний амьдарч байсан байгалийн өвөрмөц нөхцөлөөс үүдэлтэй. Хадны зургийн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил өөр өөр байдаг нь он цаг хийгээд түүнийг бүтээсэн ард түмний оюун сэтгэлгээний онцлог ба нийтлэг талыг илэрхийлж байдагт оршино.

Huren del oroomg

Бид 2012 онд Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун зүгт 25 км-ийн зайд УлаанХүрээ багийн нутагт орших Хүрэн дэлийн нуруунаас шинээр 300 гаруй хадны зургийн дурсгалыг олж илрүүлсэн ба эдгээр зургуудыг дараагийн ээлжинд нийтлэх болно.

Хүрэн дэлийн хадны зургууд нь Х.Ө. 47° 15.664”, З.У. 092° 01.223” солбицолд д.т.д 1700м өндөрт оршино.Уг хадны зургуудын дотор сонирхол татахуйц нэгэн дүрслэл байгаа нь дэлхий нийтийн археологийн соёлд неолитийн(8000-3000) үеэс тархсан хэмээн судлаачид үздэг Ороомог (спираль) дүрс юм(Зураг-1,2).

Бидэнэ удаадХүрэн дэлийн нуруунаасилэрсэнороомог дүрсхийгээд уг дүрсний бэлгэдэл утга зүйг судлаачид хэрхэн авч үздэгийг тодруулахын дээр өөрсдийн тайлбар таамаглалыгдэвшүүлж байна.

Ever oroomg

Монгол нутаг дахь ороомогдүрс сийлэгдсэн дурсгалууд

Монгол нутгаас илэрсэн хадны зурагт ороомог дүрсийг ховор сийлсэн, харин буган чулуун хөшөөдөд ороомог дүрсийг цөөн тоогоор сийлэн үлдээсэн байна. Жишээ нь: Ховд аймгийн Мөст сумын Баянзүрх уулын Мухар давын амны I буган хөшөө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хондлойн буган хөшөө, Увс аймгийн Зүүнхангай сумын Хүрдлэгийн амны буган хөшөө(Зураг-7,8), Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүртийн хөндийгөөс археологич Д.Эрдэнэбаатар илрүүлэн олж эдүгээ Монголын үндэсний музейд хадгалагдаж буй нэгэн буган хөшөө, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тарган нуурын II хөшөө зэрэг 6 буган хөшөөнд ороомог дүрс сийлэгдэн үлджээ.Ороомог дүрс сийлэгдсэн буган хөшөөдийг газарзүйн байршлаар авч үзвэл Монгол Алтайн өвөр бэлд 3, Увс аймагт 1, Хөвсгөл аймагт 2 бүртгэгдээд байна. Уг дүрс хөрш зэргэлдээ орнуудын нутагт буй буган хөшөөд дээр дүрслэгдсэн тохиолдол тун ховор байна.

Эл дүрслэлийн байрлал болон ороомгийн эргэлтийг нарийвчлан дурдвал, Мухар давын 1 дүгээр буган хөшөө, Хондлойн буган хөшөө, Сүртийн хөндийн буган хөшөө зэргийн баруун хажууд нар зөв эргэлттэй, харин Хүрдлэгийн амны буган хөшөөний баруун хажууд нар буруу эргэлттэй ороомог дүрсийг сийлсэн байна. Тарган нуурын 2 дугаар хөшөөний ороомог дүрс нь зөвхөн хоёр бүтэн эргэлттэй.

Ороомог дүрслэлийг тайлбарлах нь

Hurdlegiin am oroomog

Судлаачид ороомог дүрсний утга учрыг олон янзаар тайлбарласан байдаг.Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Одбаатар буган чулуун хөшөөн дээр дүрслэгдсэн ороомог дүрсийг Цагаан салаагийн хадны зурагт нэгэн хүний цаад талд дүрсэлсэн олон давхар цагираг бүхий дугуй дүрсэнд тулгуурлан ″Бамбай″ байж болох юм хэмээн үзсэн байдаг.

Судлаач Ц.Төрбат, Н.Баярхүү нар Хондлойн болон Мухар давын амны 1 дүгээр буган хөшөөнд бүсний дор бөгөөд баруун хажуу талд адил эргэлттэй, адил дүрсийг мөн адил аргаар дүрсэлсэн нь сонирхолтой хэмээн өгүүлжээ. Ганц нэг тохиолдлыг эс тооцвол, буган хөшөөний баруун хажууд дүрслэгдсэн ороомог дүрс ихэнхдээнар зөв эргэлттэй, зүүн хажуу талд нар буруу эргэлттэй байна. Үүнтэй төстэй нэгэн баримт дурдахад, Ноён уулын 6 дугаар булшнаас гарсан үслэг малгайн дээр хоёр ороомог дүрсэлсний баруун талынх нь нар зөв эргэлттэй, зүүн талынх нь нар буруу эргэлттэй байна. Энэ малгайг зарим судлаачид бөөгийн малгай хэмээн таамагласан ч бий. Мөн уг булшнаас гарсан ширмэл ширдэг дээр ороомог дүрс олон байдаг (Зураг-3). Энэхүү ширмэл ширдэгний голын дөрвөлж дотор өргөөш 3 эгнээ, уртааш 8 эгнээ болгон нийт 24 ширхэг ороомог дүрсийг гурав гурваар нь сөөлжүүлэн нар зөв болон буруу эргэлттэйгээр дүрсэлжээ. Өөрөөр хэлбэлнар зөв эргэлттэй 12, нар буруу эргэлттэй 12 ороомгийг урлан гаргажээ. Энэ нь Хүннү нарын чимэглэх урлагийн нэгэн илэрхийлэл болохоос гадна бүх зүйлийг бэлгэдлийн үүднээс бүтээдэг нүүдэлчдийн уламжлалын хувьд дүрсийн бэлгэдлийн агуулга бас хадгалагдаж байгаа нь тодорхой юм.

Хүннүгийн ширмэл ширдэг дээрх эдгээр ороомог дүрсүүдийг зарим судлаачид “Түмэн наст хээ”-ний нэгэн төрөл хэмээн үздэг. “Түмэн наст хээ”-г урт удаан, өнө орших, төгсөшгүй үргэлжлэхийн бэлэгдэл болгон дээдэлдэг.Магадгүй энэ утгаараа ч Хүннүгийн ширдэг дээр урлагдсан байж болох юм. Ямар ч атугай буган хөшөөдөд сийлсэн ороомог дүрслэл нь Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүчүүдийн ноёлох ангийнханд уламжлагдан үлдсэн байжээ.

Үүнээс гадна нүүдэлчдийн язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн эд хэрэглэгдэхүүн дотор энэхүү ороомог дүрслэл бас тааралдаж байна. ОХУ-ын Эрхүү хотын музейд хадгалагдаж буй 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэн үеийн буриад бөөгийн даавуун дээр гурван ертөнцийг зурж дүрсэлсэн онгон зураг дээр дээд ертөнцийн од эрхэсийн дотор хоёр том дугуй нарны дүрслэл байгаагийн нэг нь олон давхар битүү цагиргуудыг давхарлан зурж гадагш богинохон нарны цацраг зурсан байхад нөгөөг нь нар буруу эргэлттэй ороомог дүрсээр зурж, гадагш нь цөөн тооны богино цацраг урлан гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энд хоёр нар дүрслэхдээ нэгийг нь битүү цагиргаар, нөгөөг нь ороомог байдлаар дүрсэлснээс гадна, хоёуланд нь цацраг дүрсэлсэн явдал юм. Хэрэв нэг нь цацраггүй байсан бол сар хэмээн үзэж болмоор. Гэвч бөөгийн өөр нэг даавуун дээрх “Хорийн охидын онгод” зураг дээр мөн л хоёр нарыг олон давхар битүү цагирагаар дүрсэлж, хоёуланг нь голоос гадагш нэвт гарсан цацрагтайгаар дүрсэлсэн байгаа нь дээрх дүрсүүдээр нарыг төлөөлүүлсэн нь тодорхой байна(Зураг-6). Бөөгийн хэрэглэгдэхүүнд байгаа эдгээр дүрсний адил олон давхар битүү цагирагтай, гадагш цацрагтай нарны дүрс манай улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант хайрханы хадны зурагт олноор дүрслэгдсэн байдаг.

Ороомог дүрслэл гадны соёлд

Ороомог дүрслэлийн бэлгэдэл нь үндэстэн угсаатан бүрт өөр өөр байсан бололтой. Гэхдээ нийтлэг ойлголт нь амьдрал, үхэл, эргэн төрөлтийн бэлгэдэл байхын зэрэгцээ нарыг бэлгэдэх нь бас тохиолддог.

Энэтхэг болон Пакистаны эртний соёлд ороомог дүрсийг эхийн ариун умай буюу үржлийн бэлэгдэл, бас хамгаалалтын бэлэгдэл, Грек, Ромын соёлд бурхад, сүнсний бэлэгдэл, Хятадад нарны шүтлэгтэй холбон үздэг бол Полинезийн арлын эртний хүмүүс үхэл, амьдралтай холбон бэлгэддэг аж.

Европын Келтүүдийн үлдээсэнмегалитын үеийн дурсгалуудын дотор бунхант булшны үүдэвч болон тахилгын газрын ойролцоох хад чулуун дээр янз бүрийн ороомог дүрсүүд сийлсэн байдаг. Үүнийгзарим судлаачид зөв эргэсэн ороомог нь нар болон газар дэлхийн зохицлыг, нар буруу эргэлттэй нь эртний сүсэг бишрэлдэх байгалийн хүч энергийг бэлгэддэг бололтой хэмээн тайлбарладаг бол зарим нь Келтийн ихэнх ороомог дүрс бунхант булш юм уу тахилгын газрын хажууд байгаа нь муу муухай сүнс, чөтгөрөөс өөр ертөнц рүү зорчигч хэн нэгнийг хамгаалах нууц хүчний бэлгэдэл болдог хэмээн үздэг байна. Мөн нар зөв эргэлттэй ороомгийг ус, хүч, овог аймгуудын нүүдэлтэй холбон үзэх хандлага ч бас бий. Үүнээс гадна, нар зөв эргэлттэй ороомог нь өвлийн нар, нар буруу эргэлттэй нь зуны нарны төлөөлөл гэж бас үздэг.

Америкийн Индианчуудын хувьд ороомог дүрсээр улирлын ээлж, төрөх үхэхбуюу амьдралын тойргийгтөсөөлдөг ажээ. Тухайлбал, Америкийн Нью Мексико мужийн нутаг дахь Чако хавцлын Фажада хэмээх эгц өндөрлөг дээройролцоогоор 900-1300 оны үед зурж үлдээсэн ороомог дүрслэлийг судлаачид олон жил судалсны эцэст хавцлын хананд зурсан уг дүрслэл дээр хавцлын зайгаар тусах нарны гэрлийн тусгалаар улирал, зун, өвлийн нарны идэвхжил, өдөр шөнийн тэнцэл зэргийг тодорхойлдог байсан болохыг тогтоожээ.

Ороомог дүрс нь дорно дахинд Японы шинэ чулуун зэвсгийн үеийн (МЭӨ 1300-900) Жомоны соёлын эрт, дунд, хожуу шатны ваар савууд, Хятадын Шар мөрний сав дахь Неолитын үеийн Яншаогийн соёлын (МЭӨ 5000-3000 жил) ваар савууд, Алс дорнодын Амар мөрний сав дахь Неолитын үеийн (МЭӨ 5000-3000 жил) ваар савууд дээр дүрслэгдсэн байна. Монгол болон Оросын Алтайд малтан судалсан Пазырыкийн дурсгалуудаас ороомог дүрслэлтэй ваар цөөнгүй олдсон байдаг.

Буган хөшөөн дээрх ороомог дүрсийг судлаач Ж.Баярсайхан Төв Азийн эртний хүмүүсийн нарны бэлэгдэл хийгээд бөө мөргөлийн ойлголттой холбон аливаа муу муухай зүйлээс хамгаалах, мөн амьдралын мөнхийн эргэлт, үхэх, төрөх хорвоогийн жамыг давхар агуулсан байж болох юм хэмээн үзсэн.

Ороомог дүрсийн талаар бидний бодол

Ороомог дүрс гэдэг нар зөв болон буруу эргэсэн цагираг дүрс юм. Бид уг дүрсийг хүний гар, хөлний хурууны өндөг, мөн толгойн оройд байх эргүүлгийг төлөөлүүлсэн дурсгал байж болох юм хэмээн таамаглаж байна.

Зөвлөлтийн нэрт Монголч эрдэмтэн Л.Н.Гумилев Монголчуудын түүхэн дэх мандан бадралт, бууралтыг тайлбарласан “Эрчим хүчний тэсрэлийн” онолМонголчууд 300 гаруй жилийн давтамжтай тэнгэрээс болон газраас ихээхэн эрчим хүч авдаг, энэ хүчээ авсан үедээ хүчирхэгжин, харин эрчим хүч авч чадаагүй үедээ сулран доройтож, өөр хоорондоо тэмцэлдэнхарийн гүрний (жишээлбэл, Манж чин гүрний) эрхшээлд ордог хэмээн үздэг. Энэ онолын үүднээс авч үзвэл Монголчууд тодорхой цаг хугацаанд биеийн аль нэг хэсэг, ямар нэгэн эрхтнээрээтодорхой энерги, эрчим хүчийг өөртөө дамжуулан авдаг байх нь. Тэгэхээр энэ энерги, эрчим хүчийгхаанаас, хэзээ, юугаар дамжуулж авдаг байсан бэ?Одоо тэр эрчим хүчийг бид авч байгаа юу? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Энэ асуултанд хариулахын тулд бөөгийн шашны болон угсаатны зүйн баримтуудыг авч үзэхийг хүсч байна.

Монголчуудэртнээс нааш хаана хэрхэн хийморио сэргээдэг байсныг тодруулбал Нэгд, Уул овоон дээрээ очиж,

Хоёрт, Ургахын улаан нарнаас,

Гуравт, Газар эх этүгэн- ээс эрчим хүч авч хийморь сүлдээ сэргээдэг байжээ. Тодруулбал:

Нэг.Уул овоог тахих, галыг эрхэмлэх зан үйл.Монголчууд эртнээс нааш бөөгийн шашны уламжлалаар уул овоогоо тахиж, шүтсээр ирсэн. Өдгөө ч ийм зан үйлүүд бурхны шашинд бат бөх байсаар байна. Жишээ нь,шинийн нэгний өглөө уул овоондоо идээ цагаагаа өргөдөг ба энэ овоогоо наран мандах зүг хандуулан өндөр довцог газар дээр босгодог.Мөн жил бүр нутгийн шүтлэгтэй овоог лусын буулт буух өдөр тахин аргадаж, бороо хур оруулахыг хүсдэгзэрэг нь бүгд бөөгийн зан үйл юм.

Монголчууд жижиг овооноос авахуулаад төрийн тахилгат уул овоог өндөр уулын орой довцог газар барьдагнь бөөгийн зан үйлийн үүднээс дээд тэнгэрээс ирж байгаа эрчим хүч тэр газар буудаг хэмээх үзэлтэй холбоотой бололтой.Монголын нууц товчоонд Чингис хаан 1219 онд Хорезм улс эзэнт гүрний алтан аргамж болсон элчийн харилцааг удаа дараа тасалсан учир дайн зарлахаас өөр аргагүйд хүрчаян дайнд мордохын өмнө “Бурхан халдун” уулан дээрээ гарч малгайгаа авчбүсээ хүзүүндээ өлгөн гарынхаа алгыг дээш харуулан гурван өдөр гурван шөнө тэнгэр газартайгаа харьцаж, дуусаад баруун хөдөлсөн тухай гардаг.ЗохиолчЧ.Лодойдамба“Тунгалаг тамир” романдаа Итгэлт баяны хүү Хонгорыг Шилийн богдуулан дээр гарч урьдын шилийн сайн эрчүүдийг магтан дуулж, хийморио сэргээгээд шилийн сайн эр болж буйгаар бичсэн нь бас учиртай.Харин өнөө цагийн төв Монголын иргэд “Хийморийн овоо” гэж нэрлэсэн овоог бий болгож хийморио сэргээхийн тулд (тэр жилийн энергийг авахынтулд)шинийн нэгний өглөө эртлэн овоон дээрээ очин гал түлж тусгай зан үйл үйлддэг болжээ.

Гал түлэх зан үйл нь Монголын өнцөг булан бүрт байдаг түгээмэл зан үйл юм. Гал түлж байгаа нь эрчим хүч буух газрын ойр орчим байх муу муухай зүйлийг хөөн зайлуулж буй бөө мөргөлийн зан үйл юм. Монголчууд эртнээс галыг амьдлаг зүйл хэмээн үзэж ирсэн бөгөөд дундад зууны үед гадны элч төлөөлөгчдийг галын дундуур алхуулж, муу муухай зүйлийг арилгасны дараа хаанд бараалхуулдаг байсан. Өдгөө ч талийгаачийг нутаглуулсны дараа оршуулганд явсан хүмүүс хоёр галын дундуур гарч ариусан гашуудлыг тайлдаг. Хоолныхоо дээжийг галд өргөж галын бурхан баярлуулах, бүтэн хонины өвчүү бүтнээр нь галд хийж гал тахих гэх мэт галыг эрхэмлэх зан үйл өдгөө ч монголчуудын дунд хадгалагдсаар байна.

Шинийн нэгний өглөө гал асааж тусгай зан үйлээ хийж байхдаамонголчууд малгайгаа авч, идээ будаагаа алган дээрээ тавин хурай, хурай, хурай хэмээнхурайлдаг нь тэнгэрээс ирж байгаа энергийг толгойныхоо оройн эргүүлэг, хурууныхаа өндөгний эргүүлгээр, харин газраас ирж буй энергийг хөлийн хурууны өндөгний эргүүлгээр өөртөө шингээн авч тэр жилдээ хийморь сүлд нь босоо явахыг ерөөж бэлгэдсэн зан үйл юм.

Хоёр.Нарыг эрхэмлэн тахих, нарнаас эрч хүч авах. Дэлхий нийтээр нарыг эртнээс нааш эрхэмлэн дээдэлсээр ирсэн ба Монголчуудад ч нартай холбоотой зан үйл маш олон байна.Жишээ нь, гэрлэх гэж байгаа хүний хадаг сүйг өгөх хүмүүс айлд өглөөний мандах нарнаар ордог, хурим хийхдээ охиныг шинэ гэрт нь дөнгөж нар мандаж байхад оруулдаг зан үйл өдгөө ч хүртэл бий.

Захчин хуримын зан үйлд хурим хийж байгаа залуусыг гэрийн урд талд хонины арьс юмуу эсвэл ширдэг дээр суулган хадаг уясан чөмөгний том талыг нь залууд,нарийн талыг охинд атгуулаад

Шар наранд мөргөмүү

Шагай чөмгөнд мөргөмүү

Дөрвөнаав ээжийн заяа сахиусанд мөргөмүү?хэмээн наранд гурвантаа мөргүүлдэг байсан нь хурим хийж буй залуусыг ургах шар нартай адил гэрэл гэгээтэй амьдрахыг бэлгэдсэн бололтой.

Гурав.Газар (эх этүгэн) -аас эрчим хүчийг авах.Монголчуудгазрыг этүгэн эх хэмээн шүтэж ирсэн ба газарт гадас, мод хатгаж орхихыг цээрлэдэг нь газрыг амьд хэмээн үзэж ирсэнтэй холбоотой. Хаврын эхэн сард лус сэргэсэн, ан амьтан ичээнээс гарсан хэмээн үзэж газар булаг шандтайгаа болгоомжтой харьцаж ирсэн байдаг. Монголчууд хүүхдийг мөлхөх үеэс нь эхлэн гадаа шороонд тоглуулж, газартай харьцуулж эрүүл чийрэг хүн болгон өсгөдөг байсан.Монгол хүүхдүүд зуны гурван сар зориуд хөл нүцгэн явж газраас ирж байгаа энергийг биедээ шингээдэг байжээ. Энэ нь эртнээс нааш уламжилсан зан үйл бөгөөд бидний өвөг дээдэс газраас ямар нэгэн эрчим хүч ирж байдгийг мэдэж байсан учраас үр хүүхдээ үргэлжийн хөл нүцгэн байлгаж, газрын эрчим хүчийг авахуулдаг байсан бололтой.

ДҮГНЭЛТ

Манхан сумын нутгаас шинээр илэрсэн хадны зургууд дунд ороомог дүрслэл нэг, мөн нэгэн янгирын эврийг ороомог дүрсээр сийлсэн дурсгал илэрлээ. Ороомог дүрс нь 3000 жилийн тэртээгээс буган хөшөө, хадны зурагт тэмдэглэгдэж ирснээс үзэхэд уг дүрс бөөгийн зан үйлтэй салшгүй холбоотой болох нь мэдэгдэж байна.

Бидний таамгаар буган хөшөө, хадны зураг дээрхороомог ньхүний толгойн оройн үсний эргүүлэг, гар, хөлний өндөгний эргүүлгийг дүрсэлсэнбөгөөд газар, тэнгэрээс ирж буй эрчим хүчийг хүний биед шингээн дамжуулах замыг бэлгэдсэнбололтой. Монголчууд уул овоон дээр гарах, ном судар уншуулахдаа үргэлж малгайгаа авч, алгаа дэээш харуулан гараа дэлгэж залбирдаг нь эрчим хүчийг толгойн эргүүлэг, хурууны өндгөөрөө дамжуулан авч буй зан үйлбөгөөд эцэг, эхийн үгэнд ордоггүй танхай хүүхэддээ″Миний хэлсэн үг, чиний толгойн оройгоор орох цаг ирнэ″ хэмээдэг нь магадгүй толгойн оройд байх эргүүлгээр хэлсэн үг орно, улмаар энэ л эргүүлгээр хүн гаднаас эрч хүч энерги авна гэсэн утгатай бололтой.

Хүний толгойд байх үсний эргүүлэг дийлэнх хүмүүст нар зөв эргэсэн байдаг. Дээр өгүүлэн буй хоёр ороомог дүрс хоёулаа нар зөв эргэлттэй сийлэгдсэн нь утга зүйн хувьд бидний таамагтай нийцэж байна. Үүнээс гадна нар зөв эргэлттэй ороомог дүрс нь нүүдэлчдийн нарыг эрхэмлэх заншил, бүх зүйлийг нар зөв тойруулан хийдэг зан үйлийн нэг илрэлбайж болох юм. Монголчууд гэрийн бүслүүрийг нар зөв тойруулан бүсэлдэг, дээл өмсөхдөө бүсээ нар зөв тойруулдаг, тоглоом наадам тоглохдоо хүртэл нар зөв эргүүлэн тоглодог уламжлалтай. Нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа нар, байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой, түүний хэмнэлээр явагддаг тул магадгүй нарны эргэлтийг даган аливаа зүйлийг нар зөв тойруулах зан үйлүүд бий болсон бололтой.

Нүүдэлчид НТӨ 3000 жилийн тэртээгээс эхлэн буган хөшөө, хад чулуунаа ороомог дүрсийг сийлдэг байсан нь хүний толгойн оройн эргүүлэг, гар хөлийн хурууны өндгөнд байх эргүүлгийг төлөөлүүлсэн дүрс байж болох бөгөөд уг дүрслэл нь эрчим хүчийг биед дамжуулах зам гүүр болон нэн эрт үеэс нааш түүхийн бүх үеүүдэд хэрэглэгдсээр ирснийг үгүйсгэх аргагүй юм. Гэвч цаашид энэ дүрслэлийн бэлгэдэл, утга зүйг нарийвчлан судлах шаардлагатай юм.

 

Ч.ЭНХТӨР, Ц.МӨНХБАТ

 

Манханы нутгаас шинээр илэрсэн буган хөшөөд

Орон нутагтаа буй олон мянган жилийн тэртээх өвөг дээдсийнхээ үлдээсэн /хадны зураг, буган хөшөө, хүн хөшөө зэрэг /дурсгалуудын учир холбогдол, хэдий үед холбогдох, ямар хүмүүс бүтээсэн зэргийг ард иргэддээ таниулан мэдүүлж, эх түүхээ хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх нь түүхч бидний эрхэм үүрэг билээ. Нэгэн сэтгэгч ‹‹Хэрэв чи өнгөрснөө гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна›› хэмээн хэлсэнчлэн хүн бүр түүх соёлын дурсгалаа нүднийхээ цөцгий мэт хайрлан хамгаалах нь чухал. Бид дээрх үүргээ биелүүлэх зорилгоор сүүлийн 10 шахам жил олон газар байх өвөг дээдсийнхээ үлдээсэн ариун дурсгалуудыг сурвалжлан шинжилсний үр дүнд нилээд олон дурсгалуудыг илрүүлжээ.Цаашид ч олон дурсгалуудыг илрүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах гэсэн чин хүсэл туйлаас их байна. Иймд энэхүү бэсрэг өгүүллийг уншигч та бүхэн өөрийн сум орон нутагт тань буй бичигтэй хөшөө, буган хөшөө, хүн хөшөө, хадны зураг зэрэг дурсгалуудыг бидэнд мэдэгдвэл хамтран судлахад бэлэн сууна. Энэ удаагийн дугаарт бид Манхан сумын нутгаас шинээр илэрсэн Хүрэл зэвсгийн сүүл үе, төмөр зэвсгийн түрүү үед холбогдох нүүдэлчдийн үлдээсэн хосгүй нэгэн дурсгал болох буган хөшөөний тухай өгүүлэхийг зорилоо.

Bayan tohoi Bugn hushuu

Баянтохойн буган чулуун хөшөө

Манхан сумын төвөөс зүүн өмнө зүгт 5 км-ийн зайд Баянтүмбэ уулын өвөрт Төгрөгийн голын хөвөөнд хэсэг ойн төгөл байдаг. Энэ төгөл байх газрыг Баянтохой хэмээн нэрлэдэг. Баянтохойн GPS заалтын ХӨ 47ө 26" .903' ; ЗУ.092ө 14".063' солбицолд д.т.д 1400 метрийн өндөрт нэг буган чулуун хөшөө бий [Зураг-1]. Уг буган чулуу хөшөөний өндөр 80 см, зузаан 20 см, өргөн 40 см. Ташуу гурван зураас, мөн дугуйзүйл дүрсэлж түүний дор зэвсэг гэмээр зүйл сийлсэн.

Horoo uzuur 02 BH

Хороо үзүүрийн буган чулуун хөшөө

Манхан сумын төвөөс зүүн хойт зүгт 10 орчим км зайд Хороо үзүүр хэмээх газар нэгэн том хиригсүүр бий. Энэ хиригсүүр дундаа өндөр чулуун овоолоостой. Чулуун овоолоосоос 4 зүг рүү чиглэсэн зураастай. Уг хиргисүүрийг тойруулан, 32 ширхэг тахилын байгууламж үйлдсэн байдаг. Хиригсүүр дээр хоёр буган чулуун хөшөө бий . Эдгээр хөшөөд нь GPS заалтын ХӨ 47ө 30". 35.5' ;ЗУ.092ө 07".56.6'-ын солбицолд д.т.д 1368 метрийн өндөрт оршдог [Зураг-2].

Нэгдүгээр буган чулуун хөшөө: Хар өнгийн занар чулуугаар үйлджээ. Өндөр 84 см, зузаан 17 см, өргөн 25 см. Хажуу талдаа гурван ташуу зураастай, хойт талд "Г" хэлбэрийн зээтүүрхүү дүрсийг цохиж сийлсэн. Нүүрэн талдаа нарийн зураасаар бүс дүрсэлжээ. Бүснээс саадаг зүүсэн байна.

Хоёрдугаар буган чулуун хөшөө: 1-р хөшөөтэй зэрэгцүүлэн босгожээ. Хөшөөг хийсэн чулуу бага зэрэг махир хэлбэртэй. Өндөр 120 см, зузаан 20 см, өргөн 20 см. Хажуу талдаа гурван ташуу зураастай, зураасны дээд талд толгойн боолтны нийлбэр ховилтой. Хойт талдаа дээрээсээ 36 см зайд зууван гонзгой цэгэн бүслүүртэй[Зураг-3

Senj tsahir BH

Сэнж цахирын буган чулуун хөшөө

Манхан сумын төвөөс баруун зүгт 25 км-ийн зайд нутгийн ардууд хаваржаа, намаржаагаа хийдэг талыг нутгийнхан Талын харын хөдөө хэмээдэг. Талын харын хөдөө нь олон жижиг толгойнуудтай. Эдгээр олон толгойнуудын нэгийг нь Сэнж цахир гэдэг.

Энд нэг буган чулуу хөшөө байна. Хөшөө байх газар нь GPS заалтын ХӨ 47ө 17" .898' ; ЗУ.092ө 20".297' солбицолд д.т.д 1500 метрийн өндөрт оршдог [Зураг-4].Өндөр нь 140 см, зузаан 40 см, өргөн 70 см. Буган чулуун хөшөө нь газарт хэвтсэн байдалтай байна. Хөшөөний нүүрэн талд ташуу гурван зураас, хажуу талд нь дугуй зүйлийг сийлж, доогуур нь тасархай зураасаар хөшөөг холбожээ.

Азийн-Европ тивийн нутгаар судлаачид 100 гаруйжилийнтэртээгээссудлаж 700 гаруй буган хөшөөгилрүүлээдбайна. Үүнд: Монголоос 550 гаруй, Өвөрбайгалыннутгаас 10-12,Саян-Алтайгаас 20 гаруй, УулынАлтайгаас 60 орчимОренбурагмуж, Кавказ, Украин, Эльбаголзэрэггазрааснийт 12 олдоодбайна. Дээрх тоо баримт нь 10-аад жилийн өмнөх тоо бөгөөд одоогийн байдлаар Монгол орны нутгаас 1000 гаран буган хөшөө олдсон албан бус мэдээ бий. Түүхийн ном зохиолуудад Манхан сумын нутгаас нэг ч буган хөшөө тэмдэглэгдсэн тохиолдол байгаагүй харин сүүл үеийн судалгаагаар тус сумын нутгаас 10 шахам буган шинээр илэрсэн. Иймд дээрх 550 гэсэн тоо 1000 давсан нь үнэнд дөхөх юм. Буган хөшөөг юунд, хэнд зориулж, яагаад босгох болсон талаар судлаачдын дунд олон янзын таамаг байна.

Үүнд:Оросын судлаач Н.Н.Диков ‹‹Оршуулсан дайчин цэргийн хөшөө››, Кубарев ‹‹Онц хүндэтгэлтэй баатар мэт шүтэгддэг дээдэс››, В.В.Волков ‹‹Баатарлаг өвөг-удирдагч, ивээн тэтгэгчийн гэгээн дүр››Монголын нэрт археологич Н.Сэр-Оджав ‹‹Овог аймгийн сурвалжтаны булшин дээр босгосон хөшөө››, Д.Цэвээндорж ‹‹ Дайчин эрд зориулан босгосон хөшөө›› гэх зэргээр тайлбарласан байдаг. Харин судлаач Ж.Баярсайхан буган хөшөө нь ямар нэгэн утгаар хүнтэй холбоотой тэр дундаа хүний хойд настай холбоотой дурсгал болох нь илт мэдэгдэж байна. Буган хөшөө шиг тийм нүсэр, хөдөлмөр, ур ухаан шаардсан бүтээлийг жирийн хүнд зориулж босгоогүй харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын удирдагч, баатарлаг, домогт хүмүүсийн онгод дүрийг төлөөлүүлэн босгосон харин буга дүрсэлсэн нь 3000 жилийн тэртээх хүмүүсийн ертөнцийг үзэх үзэлд бөөгийн шашны үүднээс гурван тив байдаг. Хүн төрөлхтөн дунд тивд амьдардаг нас барвал доод тив рүү явдаг гэсэн үзэл байсан.

Иймд талийгаачийн сүнсийг доод тивээс дээд тиврүү хүргэх тэнгэрийн унаа нь буга гэж үзээд бугыг хад чулуунаа дээдлэн шүтсээр иржээ.

Хөшөөнд буга дүрслэхийн утга учир

Буган хөшөөн дээр дүрслэгдсэнбугатай ижил загварчилсан бугын дүрслэл хадны зурагт элбэг дүрслэгдсэн байдаг. Хадны зурагт дүрслэгдэн үлдсэн бугын дүрийн он цаг утга учрыг тодруулахад гол баримт болох дурсгал нь буган хөшөө юм.

Буган хөшөөнд дүрслэгдсэн бугын утга учрыг тайлах оролдлогыг судлаачид дараах байдлаар хийсээр иржээ.

Д.Цэвээндорж буган хөшөөний бугын дүрсийг тайлбарлахдаа " Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг, хүнд ямар нэг хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон" гэжээ.

Харин доктор С.Дулам Монголын домог зүйн дүр бүтээлдээ "Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан бөгөөд буган чулуун хөшөөг бүтээгчид нь өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой" гэж үзжээ. Монголчууд өөрсдийгөө буганаасгаралтай гэж түүхийн хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоонд" ”...Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гаталж ирээд, онон мөрний хөвөөнд нутаглаж, Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Зарим судлаачид Гоо марал гэдэг нь Хоо /Ухаа хонгор/ бугыг нэрлэсэн хэмээн тайлбарлажээ.

Оросын судлаачид буган хөшөөний буга болон бусад амьтдыг ихэнхдээ Индо-Иран овог, аймгуудын дунд байсан домгуудад үндэслэн буга, адуу зэрэг амьтдыг нарны шүтлэгтэй холбон тайлбарладаг. Түүнчлэн скифүүдийн дунд өргөн дэлгэр тархсан амьтны загварт урлагийн нөлөө хэмээн үздэг судлаачид бий.

Буган чулуун хөшөөний утгазүйн талаар сүүлийн үед нилээд дорвитой цогц судалгаа хийж байгаа судлаач бол Монголын үндэсний музейн Судалгаа үзүүлэн зохион байгуулалтын албаны дарга Ж.Баярсайхан юм. Тэрээр буган хөшөө тэр дундаа бугын дүрийг бөөгийн шашны зан үйлтэй холбон тайлбарлахыг оролдсон. Буган хөшөөг бүтээгчид нь судлаачдын тогтоосноор хүн төрөлхтний шашны үүсгэл болох бөө мөргөл үүсэн бүрэлдэх үеийн хүмүүс юм.

Бөө нарын тэнгэрийн унаа хэмээн үздэг хэнгэрэгээ буга, согоо болон бусад амьтдын арьсаар бүрдэг байсан бөгөөд Монгол бөөгийн ойлголтоор бугыг "Онгодын унаа морь" хэмээн үзэж дээдэлдэг байсангэж бөө судлаач О.Пүрэв тэмдэглэжээ. Бөө нар хэнгэрэгээ бугын арьсаар бүрэхийн сацуу хэнгэрэг амилуулах ёслол гэж тусгай ёслол үйлддэг. Амилаагүй хэнгэрэг унаа болж чаддаггүй гэж үздэг. Бөөгийн хэнгэрэг нь уул эзний огторгуй, хурмаст тэнгэрт очиход нь хөлөг, аян зоргол болж өгдөг ажээ.

Бөө судлаач О. Пүрэв өөрийн бүтээлдээ ",,,, ойн Монгол овог, аймгуудын бөө нар эртнээс нааш онгод тэнгэрийнхээ унааг буга, согоо" байсан гэж үзжээ. Цаатан, Тож бөөгийн ёсонд бөөгийн онгон нь хөлгөө унаж, тэнгэрт халин дүүлэн нисэж, учрах онгондоо уулздаг.

Түүнээс гадна Сибирийн олон угсаатнуудын дунд бөөгийн гол өмсгөлийн нэг болох малгай буюу титэм дээр бугын эвэрний дүрс байдаг бөгөөд онгод, сүнсний өвөг дээдэс нь гэж үздэг. Түүнчлэн буга нь дээд ертөнцөөр аялахад унаа болдог, тэнгэрийн буганы бэлгэдэл ажээ.

Мөн Орос Алтайд малтсан Пазырыкын соёлын цөөнгүй булшны ухмал модон авсны гадна ханыг бугын дүрстэй арьсаар чимэглэсэн байна. Энэ нь талийгаачийг нөгөө ертөнцөд хүрэх замд болзошгүй аюулаас урьдчилан хамгаалах ид шидийн сэтгэлгээтэй холбоотой ажээ.

Судлаач Ж.Баярсайхан дээрх баримтуудад тулгуурлан эртний шүтлэгийн ухамсраар буга нь энэ ертөнцөөс нөгөө ертөнцөд хүргэдэг, бөө хүнийг дээд ертөнцтэй холбодог, сүнс тээдэг шидэт онгод хүлэг, муу муухай зүйлээс хамгаалах шидэт амьтан болох ба энэхүү эртний үзэл санааны буга, буган хөшөөн дэх буга хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байгааг таамаглаж болон гэжээ. Энэ нь бугыг дүрслэгчид тухайн амьтныг талийгаачдыг тэнгэрт (харанхуйн орон буюу нөгөө ертөнцөд) хүргэгч шидэт унаа хүлэг хэмээн үздэг шүтлэгийн ойлголттой холбоотой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бөөгийн шашны үзлээр гурван ертөнцийн тухай ойлголт байдаг. Үүнд: дээд, дунд, доод гэсэн гурван ертөнц байдаг хүн дунд ертөнцөд амьдардаг харин нас барсны дараа хүний сүнс доод ертөнцөд очдог гэсэн бөөгийн үзэл байдаг. Буган хөшөөнд дүрслэгдсэн дээшээ цойлж, харайж байгаагаар дүрслэгдсэн буганууд нь нас барсан хүний сүнсийг дээд тив рүү аваачих тэнгэрийн унаа гэсэн ойлголтоор дүрслэгдсэн байж болох юм. Буган хөшөөнд дээрх утгаар дүрслэгдсэн бугын дүр нь хадны зурагт мөн адил дүрслэгдсэн байна. Судлаач эрдэмтэд буган хөшөөг гол төлөв манай эриний өмнөх нэг мянган жилд (НТӨ VII-III зуун) хамруулан үздэг.

Буган чулуун хөшөө ангилал

                             Монгол нутгийн буган чулуун хөшөөг анхлан ангилал хийсэн хүн бол Оросын судлаач Г.Н.Потанин билээ. Тэрээр буган хөшөөг

1.                         Засаагүй

2.                         Зассан хэмээн ангилсан байна .

                             XX зууныэхэн үеээр Урианхайн хязгаар, Хангайн нуруугаар судалгаа хийсэн ФинийнэрдэмтэнГ.ГранэБуган чулуунхөшөөг ангилахоролдлогохийсэн. Үүнд:

1.                         Тамгатайхөшөө

2.                         Эргэнтойронбүслүүр зураасбүхий ,Сараалжинхээтэйтаван. талхэлбэртэйдүрс , ташуузураастайамьтныдүрсгүйхөшөө

3.                         Амьтныдүрсбүхийсараалжитдүрсэлдэвэдлэлхэрэглэлтэйхөшөө хэмээнангилан үзсэнбайна.

Археологич Д. Наваанмонголнутгаасолдсонбуганхөшөөг Хийцхэвмаяг, зурагсүгийнхбайдлаардараахбайдлаарангилан үзсэнбайна. Үүнд:

1.                         Бугатурагамьтныгбодитойгоордүрсэлсэн

2.                         Хүний нүүр царайтөдийггаргасан

3.                         Байгалийнхадыгтэр чигээрньавч үйлдсэн

4.                         Бугатурагамьтныгхэлбэрдэхаргаар үйлдсэн

5.                         Бугатурагаас өөр амьтандүрсэлсэн

Хөдөлмөрийнбагажзэвсэг, өөр зурагсүгтэйгэж 6 ангилсанбайна.

буган чулуунхөшөөг дүрдүрслэлээрньН.Н.Диков

1.                         Бодит

2.                         Хэлбэрдмэлгэж 2 ангилсандоорохбайдлаарангилж 1970 онхүртэлбаримтлажбайв.

ХаринОросынархеологч В.В.Волков «ОленныекамниМонголии» хэмээхбүтээлдээдараахбайдлаарангилсан

1.                         АмьтнызураггүйЕвразийннийтлэгбуганхөшөө

2.                         БодитбайдалддөхсөнбугадүрсэлсэнСаян-Алтайнхөшөө

3.                         БугыггажэтгээдмаягаардүрсэлсэнМонгол-Өвөрбайгалийнхөшөө хэмээнангилсанбайна.

Археологич Э.А НовгородоваМонголорнынутгаасолдоодбуйбуган чулуунхөшөөг урлажбүтээсэншинжтөрхөөр нь үндсэн 3 төрөлдхуваасанбайна. Үүнд:

1.                         Бугыг шувууны хошуу мэт урт хошуутай Угалзалсан эвэртэйгээр ихээхэн гаж байдлаар дүрсэлсэн хөшөө

2.                         Бугаболоодбусадамьтныгбодитбайдлаардүрсэлсэнхөшөө

3.                         Бугындүрсбайхгүйболовч буганхөшөөндбайдагбусадзүйлсийгдүрсэлсэнхөшөө.

                             Харинархеологич Д. Цэвээндорж В.В Волковындэвшүүлсэнангилалыг үндэсболгожнэртомъёололынхувьддараахбайдлаархэрэглэхньтохиромжтойюмхэмээжээ. Үүнд:

1.                         Монгол-ӨвөрбайгалынЗагварчилсандүрстхөшөө

2.                         СаянАлтайнАмьтныдүрстбуганхөшөө

3.                         АзиЕвропынамьтныдүрсгүйбуганхөшөө.

Манхансумыннутгаасолдсонбуган чулуунхөшөөд нь Д.Цэвээндоржийнангилалаарбугындүрсбайхгүйболовч буганхөшөөндбайдагбусадзүйлсийгдүрсэлсэнхөшөө хэмээхгуравдугаарангилалдхамруулжбайна.

                                                                                                            Ч.Энхтөр,Ц.Мөнхбат /Манхан сумын багш нар/

Ц.СҮРЭНЖАВ:Хүннүгээс улбаатай Монголчуудын нүүдэл дэлхийн түүхийг тодорхойлж ирсэн

Хятад улсад 14 жил амьдарсныхаа 8 жилд Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажилласан, өдгөө тус агентлагийн ерөнхий редактор Ц.Сүрэнжавтай ярилцалаа. Саяхан 2223 жилийн ойг нь тэмдэглэсэн Хүннү гүрэн болон Дундад улсын түүхийн судруудаас уншиж, судлан мэдсэн Монголын түүхийн талаарх мэдлэгээсээ тэрбээр уншигчидтай хуваалцаж байна.Hunnu 1

- Хүннү нар гэж хэн байв аа гэдгээс яриагаа эхэлье. Хүннүг өөрийн өвөг дээдсээ хэмээн мэтгэх улс үндэстэн, олон судлаачид байна.

- Хүннү гэдэг өнгөрсөн цагийн супер угсаатнуудын нэг л дээ. Хятад сурвалжид Хүннү, Сяньби, Нирун зэрэг нүүдэлчидийг ерөнхийд нь “Ху” нар хэмээдэг. Энэ дундаас Хүннү нар НТӨ 1000 оноос цааш яригдах Азийн хамгийн хүчирхэг нүүдэлчидийн улс юм. Өнөөдөр дэлхийн олон оронд Хүннүг өвөг дээдсээ хэмээн булаацалдах, мэтгэх явдал газар авлаа. Арай л Оросууд Хүннү бол манай өвөг дээдэс гэхгүй байна. Хятад, Солонгос, Япон гээд өөрсдийн өвөг дээдэс мэтээр мэтгэх тохиолдол цөөнгүй. Яг энэ асуудлаар нарийн судалгаа хийсэн хүмүүс гэвэл нэн түрүүн хоёр орос эрдэмтнийг дурьдаж болно. Эхнийх нь Л.Н.Гумилёвын бичсэн “Хятад дахь Хүннү нар” гэдэг ном байна. Эл номыг миний бие орчуулж, Олон улсын Монгол судлалын хүрээлэнд эхийг нь бэлтгээд хэвлэх гэж байна. Энэ номон дээр Хүннү, Сяньби нар болон бусад нүүдэлчин улсуудын талаар тодорхой бичсэн байна. Нөгөө хүн нь Н.Я.Бичурин гэж эрдэмтэн байна. Харин Хятадын талаас Хүннүгийн талаар судлаж, бичсэн зүйлс түүхийн судар бүхэнд нь бий. Хятадын алдарт түүхч Си Мачян тэмдэглэснээс үзвэл, түүний амьдарч ахуй цаг үед Хүннү хамгийн хүчирхэг нүүдэлчний гүрэн байсан ажээ.

- Хүннү нар хэний өвөг дээдэс вэ? Гэх асуудалд дэлхийн эрдэмтэд дор бүрнээ дүгнэлт хийсэн нь бий. Миний дээр нэр дурьдсан Оросын хоёр эрдэмтэн “Хүннү нар бол яах аргагүй Монголчуудын өвөг дээдэс юм”. Гэсэн байр суурин дээр хатуу зогссон байсан. Хэн алдартай, хэн хүчирхэг байсан, тэр угсаатнаар өөрсдийн дээдсээ болгохыг эрмэлздэг нь хэзээнээс байсан явдал. Гэхдээ бодит баримт, он цагийн тохиол, газарзүйн геополиткийн орчинг авч үзхэд Хүннү нар Монголчуудын өвөг дээдэс гэдэг нь тодорхой юм. Нэгдүгээрт монголчууд байсан, сууж байгаа Шинжаан, Ар, Өвөр Монгол, Ганьсу, Хөх нуурын газар бол Хүннүчүүдийн оршин тогтнож байсан үндсэн нутаг. Хоёрдугаарт, хүн судлалын утгаараа, арьсны өнгөнөөс л харахад Хүннү, Монголын угсаа гарвал нэг. Нөгөөтэйгүүр, өвөр монгол хэл бол Хүннү нарын хэлэлцэж байсан хэл юм. Үүнээс гадна аж төрөх арга нь нүүдэлчин. Малаа хариулж, морио унаад байгаль дэлхийд элдэв гамшиг тарьж, ухаж төнхдөггүй энэ нүүдлийн соёл иргэншлийг тээж ирсэн хүчирхэг угсаатан.

- “Хүннү” гэдэг яаг ямар утгатай үг вэ?

Surenjav

- Олон эрдэмтэд үүнийг өвөг монгол хэлний “Хүн”, “Хүмүүн” гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Би ч үүнтэй санаа нийлдэг юм. Хүннү гэхийн учрыг харин олон янзаар тайлбарладаг. Юун түрүүн олон тоо гэх нь бий. Нөгөө хувилбар нь “Хүн боол” гэсэн тайлбар. Хятадаар боолыг “Ну” гэж хэлнэ. Бид эртний төрт улсуудын түүхээ ихэвчлэн Хятад сурвалжаас уншдаг тул иймэрхүү доршаах хэлц, хэллэг цөөнгүй таардаг. Энэ нь түүх бичигчийн субектив хандлага болохоос бодит, үнэн ойлголтыг хараахан илэрхийлэхгүй.

- Хүннүгийн түүхийг Дундадын түүхийн сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн байдаг нь манай уншигчдад сонирхолтой байх?

- Хан гүрний хаан ордны албат Си Мачяныг ёс алдаж, хааны хэрэгт тэрсэлсний учир тайган болгосон байдаг. Эл тайган бичгийн өндөр боловсролоо түлхүү хөгжүүлж “Түүхт ном”-ыг бичсэн түүхтэй. Энэ номондоо Хүннүгээр зогсохгүй азийн хавтгай дахь бүхий л улсын тухай тэр бичиж үлдээсэн. Дундадын зарим эрдэмтэд Хүннү, Сяньби нарын тухай Хятадын түүх, сурвалжид анх Түүхт номд дурьдсан гэж үзэх нь бий. Энэ сударт Хан гүрний их хаан Хамаг цэргээ дайчилж, умардыг дайлахаар явсан талаар бичсэн. Тарвагатайн нуруу, Эрчис мөрний зүгт Хүннү нарыг дайлаар мордоод эргэж ирэхдээ дөрвөн цагаан буга, дөрвөн саарал чоно хөтөлж ирэв хэмээн тэмдэглэсэн нь бий. Үүнийг бодит утгаар нь ойлгоход учир дутагдалтай. Энэ нь Монголын дээдсийг барьж ирсэн талаар ёгтлон өгүүлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл дөрвөн эр, дөрвөн эм нүүдэлчнийг олзлон ирсэн тухай өгүүлэмж. Үүнээс хойш гарсан бүхий л судруудад Монголчуудын өвөг дээдсийн талаар маш олон баримтыг бичсэн. Харамсалтай нь манай түүхч, судлаачид Хятадын сурвалжийг сайтар үзээгүй. Ийм сурвалжийн хэл хуучных тул Хятад хүн ч ухахад бэрх.

“Түүхт ном”-оос хойш гарсан “Зурхайт ном”, “Шүлэглэлт ном”, “Умардын нүүдэлчдийн түүх”, Чан-Чун бумбын “Баруун газар аялсан тэмдэглэл”, Елүй Чуцайн “Баруунаа зорчсон тэмдэглэл” гээд Хүннүгийн талаар өгүүлсэн судар, шастирыг нэрлэвэл урт жагсаалт гарна. Эдгээрээс хамгийн анхных нь Хан гүрний үед бичигдсэн “Умардын нүүдэлчдийн тэмдэглэл” хэмээх судар байна. Нэр дурьдаж буй судруудын олонх нь монгол хэлээр гараагүй. Манай эрдэмтэд ч гар хүрээгүй байгаа. Сүүлийн үед Хятадад шуугиан тариад байгаа “Цусан өнгөт үүрийн туяа” гэж ном байна. Азийн шар арьстан ард түмнүүдийн соёл иргэншил, үсэг бичгийн үүрийн туяа урдаасаа биш умар зүгээс туссан гэсэн санаа уг номонд бий. Хятадын дүрс үсгийг анх Хятад хүн бодож олоогүй, умардын нүүдэлчид бодож олсон, бодит баримт нь хадны зурагт байгаа гэж үзжээ. Тэр байтугай, Хятадын хаадын хаан гэх Цин Ши Хуанди монгол хэлээр ярьдаг, Зүрчин хүн байсан гэх баримтыг гаргаж тавьсан байх юм. Зүрчин нар бол манж нарын дээдэс. Хянганы нуруугаар зүр гур агнан, аж төрж асан Монгол овогтныг Зүрчин хэмээнэ. Цин Ши Хуанди монгол хэлээр ярьж чаддаг бус, ерөөс монгол хэлээр ярьдаг байжээ. Энэ асуудлыг Жу Шэ Юань гэдэг хятад хүн өөрийн ажлаараа дэвшүүлэн гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл хятадын соёл нүүдэлчний соёлоос салбарлан хөгжжээ гэсэн шинжлэх ухааны шинэ дүгнэлтэд тэр хүрчээ. Жу Шэ Юань бол “Хятадын умардын олон үндэстний ирэл гарал” хэмээх ном бичсэн судлаач юм. Хятадын умардын олон үндэстэн гэдэгт Уйгар, Кидан, Монгол, Түрэг гээд маш олон үндэстнийг багтаан ойлгодог.

- Хүннү нарын нүүдэл, газарзүйн байршлын талаар яриач?

- Хүннү нарыг Дундадын түүх бичлэгт Өмнөд Хүннү, Умард Хүннү гэж хоёр хуваана. Өмнөд Хүннү нь Умардтайгаа манай эриний нэгдүгээр зууны үед томоохон тулаан хийсэн байдаг. Байлдаанд ялагдсан Өмнөд Хүннү нар баруун зүгт, Европ руу дайжин гарсан. Өмнөд Хүннү нар Европт хүрээд бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхисон. Тэдний хамгийн алдартай удирдагч нь бидний мэдэх Аттила хаан. Түүх, археологи хоёрын хавсарга байсан угсаатны зүйг бие даасан шинжлэх ухаан болгон хөгжүүлсэн Л.Н Гумилёв Хүннү нарын тухай номондоо Европт нүүдэллэж очсон Хүннүчүүдийг Алтай, Тарвагатайн нуруу, Зүүн гарын хотгорт үлдсэн Умард Хүннүгээс ялган авч үзэх хэрэгтэй гэсэн байдаг. Тэрбээр энэ хоёрыг ялгахын тулд Европт очсон Хүннү нарыг “Гүннү” гэж нэрлэх санал дэвшүүлсэн.

Европт очсон, Аттила хааны Хүннүчүүдийн үр удмыг Мажар буюу өнөөгийн Унгарчууд гэдэгтэй дэлхийн эрдэмтэд санал нийлдэг. Мажаруудыг хятад хэлээр Хүннү гэдэгтэй адилаар “Шүн” гэж тэмдэглэнэ. Англи хэлнээ ч “hungary” хэмээн нэршжээ. Гэхдээ энд генийн мутаци гэж зүйлийг санах хэрэгтэй. Мажарууд бол Төв Азийн шар арьстнаас цагаан арьстан болтлоо генийн мутацид оржээ.

- Хүннү нарын шашин, хүн амын талаар тодорхой мэдээлэл байдаг уу?

- Хүннүг тухайн үеийн Хятадтай хүн амын хувьд ойролцоо байсан гэдэг. Хүн ам нь олон учраас хүчтэй байжээ. Өнөөдөр хүннүгийн хүн амын талаар тодорхой баримт үгүй байна. Энэ үед итгэл бишрэл гэдэг зүйл улс төрийн үзэл бодол, зорилгыг тодорхойлж байсан. Нүүдэлчдэд нэг онцлог байдаг нь шашинд чөлөөтэй ханддаг явдал. Энэ бүхэн хүннүгийн хувьд адилхан байжээ гэдэг. Атиллагийн эзэлсэн нутгуудад хүмүүс шашин шүтлэгээсээ болж ямагт дайтдаг байсан цаг үед шүү дээ. Атилла хаан Германы хааны охинтой урагласан шөнөө түүний мэсэнд өртөж амиа алдсан гэлцдэг. Зүс, шүтлэг өөр, харь орны гүнжтэй ураглаж байснаас нь тэдний шашинд хандах чөлөөт хандлагыг харж болно.

- Хүннү гүрний их ойг сүүлийн үед өргөн тэмдэглэх боллоо. Энэ он цагийн талаар таны бодлыг сонсъё?

- Хүннүгийн төрийн түүхийг 2223 жилийн өмнө байгуулагдсан гэж яг таг хэлэх хүн энэ дэлхийд байхгүй. Энэ бол багцаа, таамгаар авч буй он цаг. Энэ байтгуай 800 жилийн өмнө амьдарч байсан Чингис хааны өвөл, эсвэл намар төрсөн эсэх талаар мэтгэлцэж, гэдсэндээ хөлөө хийлцэж сууцгаана шүү дээ бид.

- Хүннү гүрний тухай ярьж буй бол Сянби нарын тухай ч дурдах хэрэгтэй болов уу?

- Тийм. Хүннү, Сяньби хоёр нэгэн үед зэрэгцэн оршиж байсан нүүдэлчний улсууд. Энэ хоёр олонтаа эвсэж, олонтаа дайтаж байсан түүхтэй. Энэ талаар олон янзын домог бий. Хүннү, Сяньби хоёр тулалдаад, хоёр эр, хоёр эм хүн үлддэг домгийг иш татаагүй түүхч байхгүй. Сяньби нар ийнхүү ялагдаад Өргэнэ голын дэргэд элчилгүй их хадан уулсын гүнд, дөрвөн хүн ямааны өлөнгийн хэрийн нарийхан замаар очиж нуугдан хэдэн зуун жил болоход өсч үржээд, эл нутагт амьдран суухад хэцүү болсон тул адуу, үхэр нийлсэн далан бод гарган, арьсаар нь хөөрөг хийж, төмрийн хүдэр хайлуулан зэр зэвсэгтэй болж, их шугуйн дундуур зам гаргаж, баруун урагш хээр тал руу гарч ирсэн гэдэг. Өвөрмонголын Хөлөнбуйрт Гашууны агуй гэж бий. Өвөрмонголчууд тэр агуйг Монголынн дээдсийн өсөж үржсэн агуй гэж үзэх тул тогтмол тахилга хийдэг. Хятадын сурвалжуудад ч, Л.Н.Гумилёвын судалгаанд ч монголчуудын угсаа гарвалыг Сяньби нартай холбон тайлбарласан нь их. Тэрбээр Монголчуудыг Хүннүгээс илүү Сяньбид ойр гаралтай гэж үзсэн.

Hunnu 2

Умард Хүннү нар ч байг, өмнөд Хүннү нар ч байг, Сяньби ч байг, Нирун ч байг, Шивээ ч байг. Монголын өвөг дээдэс болох энэ нүүдэлчний төрт улсууд тухайн цагтаа хэнтэй хаяа хатгаж, зэрэгцэн оршиж байсан бэ гэдэг л бидний судлан, мөшгөх гол асуудлын нэг юм. Бүх л цагийн нүүдэлчид суурин иргэдтэй зэрэгцэн оршиж ирсэн. Эрт цагт суурин улсыг уулгалан довтолж, эд бараа, тариа будаанаас эхлээд хэрэгцээтэй зүйлийг олзлон авдаг байсан нь тухайн үеийнхээ үзлээр бол шудрага тэмцлийн хэрэг байж л дээ. Хятадын зохиолч Жян Рун “Чонон сүлд” романдаа “Хятад хүн бол өвс иддэг хонь юм. Монгол хүн бол мах иддэг чоно юм” гэж бисэн байдаг. Чоно үгүй бол хонь үгүй, хонь үгүй бол чоно үгүй . дайсан мэт бие биенээ нөхцөлдүүлж оршин тогтнох хуулиар суурин иргэншил, нүүдлийн соёл иргэншил зэрэгцэн оршиж иржээ.

- Хүннүгийн домогт удирдагчдын талаар олон домог байдаг. Та уншиж, дуулснаасаа хуваалцаач?

- Хүннү нарын удирдагчдын дундаас түүхэнд нэрээ тодоор үлдээсэн дөрвөн хүн бий. Эхнийх нь Атилла, удаах нь Хүүхэн Шаньюу, Түмэн Шаньюу нар. Эдгээр хаад суурин иргэдэд дийлдэх үедээ дийлдэж, дийлэх үедээ дийлж явсан. Модун Шаньюугийн үед Хүннүгийн довтолгоог торгоон зогсоох арга барагдсан учраас баруун Хан улсын хаан ордныхоо хамгийн үзэсгэлэнт охиноо өгсөн. Өвөрмонголд Ван Жао Жүний соёлын наадам гэж хийдэг. Бүх хятадын 56 үндэстний баярын дотроос томд тооцогдох уг баяр бол Модун Шаньюуд бэлэг болгосон тэр үзэсгэлэнт хатны нэрэмжит наадам юм. Модун Шаньюуд бэлэг болгохоор ордны охидоос санал асуухад өдгөөгийн Хятадын Хунань мужаас гаралтай Ван Жао Жүн хэмээх эл бүсгүй өөрийн саналаар одсон гэдэг. Өдгөө уг хатан Монгол, Хятадын найрамдлын бэлгэ тэмдэг болсон бөгөөд, Модун шаньюутай дөрөө харшуулан яваа 30 гаруй метр өндөр хөшөө нь Хөх хотод бий. Энэ хатан бол Хятадын түүхэнд алдартай дөрвөн агуу хатны нэг ч гэдэг. Ван Жао Жүн Модун Шаньюуд очсоны дараа 60 жилийн амгалан тогтсон гэдэг. Ван Жао Жүн шүлэг дуулал бичдэг, их авьяаслаг хүн байсан тул Хүннү нарын хүндлэлийг хүлээж чаджээ гэж түүхнээ өгүүлсэн нь бий. Эв найр үүссэн нөхцөлд хоёр иргэншлийн дундах нийгмийн харилцаа илүү хөгжиж, худалдаа наймаа хийж эхэлсэн байдаг.

- Ярилцлагын эхэнд хэлсэн “Супер угсаатан” гэх нэршил сонирхол татлаа?

- Наран ургах зүг буюу дорнын ертөнцөд дэлхийн түүхийн 70 дөхүү хувь бүтэж бүрэлдсэн. Ухаандаа америкийн түүх л гэхэд Колумбаас хойш 300 гаруйхан жил шүү дээ. Гэтэл Дорно, Евразийн хавтгайд хэдэн арван мянган жилийн түүхтэй үндэстнүүд оршин тогтнож байна. Монгол бол тэдний л нэг. Дэлхийн түүхэнд цөөн хэдэн супер этнос буюу угсаатан оршин тогтнож иржээ. Түүний нэг нь Монгол юм. Турк, Хятад, Орос, Монгол зэрэг цөөхөн улс үндэстэн л үүнд багтана. Энэтхэг, Төвд ч орохгүй. Л.Н.Гумилёв энэ үндэстнүүдийг “sub etnos” буюу дэд угсаатан гэж тодорхойлсон.

Л.Н.Гумилёв “Монголчууд болон Мэргэдүүд 13 дугаар зуунд” гэдэг номондоо “13 дугаар зуунд зүүн тэнгисээс Каспийн тэнгис хүртэл 2000 гаруй үндэстэн, угсаатан эх орон, гишгэх газартай болохын тулд тэмцэлдэж байсан. Тэр үеэс нааш 1000 жил дайтаж, тэмцэхэд тогтвортой хориодхон үндэстэн үлдсэн. Энд голлон тоглогчийн нэг нь хуучин цагт бол Хүннү нар, 13 дугаар зуунаас хойш бол Монголчууд гэж бичсэн.

- Хүннү нарыг хүчирхэгжин мандсан шалтгааныг та юу гэж тодорхойлох вэ?

- Хүннү нарын хүчирхэг байдлын нууц мэдээж хэрэг цэргийн эрдмийг гаргууд эзэмшсэнтэй нь холбоотой. Мөн нэг том хүчин зүйл бол тэдний унаж байсан адуу юм. Цусан хөлстэй адуу гэх энэ төрөл зүйл өдгөө үндсэн дээ устсан. Энгийн морьд өдөр туж давхихад сувдан хөлс нь гарч цуцдаг бол цусан хөлстэй адуу өдөр, шөнө хоёр давхиад тунгалаг биш, цусан өнгөт хөлс гардаг. Хятадаар Хансүема буюу цусан хөлстэй адуу гэх төрөл зүйл одоо дэлхий дээр Туркменд цөөн тоогоор, хэдэн жилийн өмнө сонинд мэдээлснээр Шинжаанд 20 гаруй байсан. Найрамдах үед Хүннүчүүд 1000 цусан хөлстэй адуу Хан улсад өгсөн түүх бий. Манай эриний өмнөөс л дэлхийн бүх эд хөрөнгийн ихэнх хэсэг нь нааш цааш урссан, Хятадын нутгаас Адриатын тэнгис хүрдэг торгоны зам дээр хамгийн их тоглолт хийсэн, тэмцэлдсэн ард түмэн бол Монгол, Түрэг, Арабын ертөнц. Жишээлэхэд манай Зүүн гарын хаант улс Торгоны замыг 100 гаруй жил ноёрхохдоо маш их ашиг олсон. Дэлхий дээр торгоны зам, цайны зам, Хувын зам, Алтны зам гэж эртний худалдааны гол замууд байсан. Хүннү нар хүчирхэгжиж мандсан бас нэг том шалтгаан бол эл Торгоны замыг эрхшээж чадсан явдал юм.

- Таны үзэхээр Хүннү нар хүн төрөлхтөнд юу өгсөн бэ?

- Хүннү нар зөвхөн морь унаж, мал хариулаад, сэлэм далайж дайн хийгээд явсангүй. Өөрийн соёл иргэншил түүхийг бүтээж, Ази, Европыг холбож өгсөн. Тухайн үед Каспийн тэнгисийн чанадад сууж байсан шар толгойтой хүмүүс, тэр тэнгисээсээ нааш ямар үндэстэн, аж төрөлтөн байгааг мэдэхгүй, хөмөрсөн тогоон дор л байсан улс шүү дээ. 13 дугаар зуунд монголчуудын хийсэн даяаршлын эртний хувилбар нь Хүннүгийн байлдан дагуулал, нүүдэл суудал юм. Хятадын дөрвөн их нээлт байдаг. Дарь, ваар, луужин, цаасыг дэлхийд түгээсэн хүмүүс бол нүүдэлчид, монголчууд. Хятадын энэ олон төрийг дан хятад хүмүүс байгуулаагүй. Жишээлбэл, Тавгачи нар буюу нүүдэлчид Тан улсыг байгуулсан. Сонирхолтой нь, одоогийн хятад улсын дарга Ши Жин Пинийг тавгачи хүн гэдэг. Тавгачи гэдэг нь Хүннүгийн нэг салаа салбар.

- Та түүхэн улсуудыг хэнтэй зэрэгцэн оршин байсныг нь харах хэрэгтэй гэж ярьлаа. Монгол угсаатны мөнхийн хөршүүд бол Орос, Хятад улсууд. Тэдний түүхийн “Амбиц”-ын талаар та юу хэлэх вэ?

- Монголын тухай Хятадын түүхийн гол амбиц бол дээр хэлсэнчлэн, умардын нүүдэлчин ард түмнийг түүхийн бүх л хугацаанд, Хятадын бүх төрт улсуудын умард хязгаарын цөөн тоот үндэстэн байсан гэх үзэл. Энэ бол айхтар том амбиц юм л даа. Хойд хөрш Оросын хувьд ч ялгааүй. Амбиц, ашиг сонирхол нь түрсээр Тува, Буриадыг өөрийн хилийн цэсэд оруулсан. Хятад Өвөрмонголыг авсан. Уралын нуруунаас цааш байсан Орос улс Алс Дорнод дахь нүүдэлчний газар нутгийг эзлэн, асар том гүрэн болоод байна. Оросын тэжээж байгаа энэ их байгалийн баялагтай хязгаар нутаг бол угтаа нүүдэлчдийн унаган нутаг. Сибирийн Саха үндэстний нэр бол Захчин гэдэгтэй адил зах хязгаар гэсэн утгатай монгол үг юм. Тэд угсаатны зүйн утгаараа Монгол.

Хятадын далбаан дээрх таван хошуунууд Монгол, Төвд, Уйгар, Манж, Солонгосыг бэлгэдэж байгаа. Үүнийг мөнгөн дэвсгэртэнд бичсэн таван хэлний тайлбар нь батална. Хятадад хамгийн их нь Өвөрмонголд 4 сая 800 мянган монгол хүн байгаа гэсэн мэдээ байна. Уг нь 1990 онд 2 сая өнгөрөөд байсан. Цөөн тоот үндэстэн гэж бүртгүүлвэл төр засгийн зүгээс маш их хөнгөлөлт эдэлдэг болсон учраас хятад аавтай, Монгол ээжтэй, эсхүл хятад ээжтэй, монгол аавтай хүмүүс монгол хэмээн бүртгүүлэх болсноос монгол хүн амын тоо нь ингэж хурдан өссөн. Энэ нь маш олон давуу талтай. Сургалтын тэтгэлгээс эхлээд цөөн тоот үндэстэн бол гурван хүүхэд төрүүлэх эрхтэй гэх мэт. Угтаа бол бид өвөрмонголчуудаас хүн амын хувьд их байх ёстой. Сүүлийн үед дэлхий нийтэд салсан үндэстнүүд нэгдэх үйл явц эхэлж байна. Вьетнам, Герман, одоо хоёр Солонгосын жишээ байна. Энэ үйл явц цааш явсаар хоёр монгол нэгдэхээр болбол цөөн тоотойг нь их тоотойд нь нэгтгэнэ. Иймээс бид хүн ам, хөгжлийн хувьд илүү гарах ёстой.

Хамгийн их газар нутагтай болон хамгийн олон хүн амтай хоёр гүрний хооронд Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн нь дэлхийн анхаарлыг их татдаг. Өнгөрсөн намар манай улсад айлчилсэн Польшийн Сеймийн дарга Монголын хятад судлаачидтай уулзсан. Тэд асар их хүн амтай, коммунист засаглалтай Хятад улстай бидний хэрхэн худалдаа наймаа хийж, зэрэгцэн оршиж буй туршлагаас суралцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Хэдийгээр тэд Европын гүнд байгаа ч бидний арга барилыг судалж, Хятад улстай эдийн засгийн өргөн харилцаанд орохоос өөр аргагүй болж буйгаа ч нуугаагүй. Тэр уулзалт дээр миний бие “Уралын нуруунаас нааш гуравхан том үндэстэн байгаа. Орос, Хятад, Монгол. Манай хүн цөөхөн боловч газар нутаг том. Монгол хүн дэлхий дээр хамгийн багадаа 10 саяар тоологдоно. Хятадын 8 мужид, Оросын 3 бүгд найрамдах улсад монголчууд зонхилон сууж байгаа. Ийм олон хэсэгт хуваагдан сууж буй үндэстэн дэлхийд өөр байхгүй” гэж хэлсэн.

- Эх түүхээ сонирхон судалж буй залууст хандах таны үгээр яриагаа өндөрлөе?

- Өөрийнх нь дуудлагаар Хорезмд очсон Чанчүн бумбаас Чингис хаан урт наслахын нууцыг асуухад мэргэн өтгөс “Орон орны олон ихсийн урилгыг эс авсан ч таныг дэлхийн агуу их хүн учраас би золгохоор ирлээ. Хүнийг урт наслуулах эм, жор гэж энэ ертөнцөд үгүй. Намайг гурван зуу наслав гэдэг ч худал. Би 71 настай хүн. Хэрэв тийм зүйл байдаг бол энэ ертөнцийн амьдрал хэдийнэ дуусах байсан биз. Мөнх бус гэдэг тэнгэрийн таалал гэж хариулсан гэдэг. Мөнх бусын энэ хорвоод хүн өөрийн үйл хэргээ дэнслэж, өвөг дээдсийнхээ түүхийг ухаарч мэдэх хэрэгтэй юм. Би улсад ажиллаад тэтгэвэрт суух гэж буй ч гэлээ Монгол хүн юм бол боломж л байвал гэгээрэх хэрэгтэй гэж өөртэй хэлдэг.

            Хүн хорвоод адгуус амьтан шиг үржиж, хооллохын тулд төрдөггүй. Хүн гэдэг чухам ямар гээчийн газар гишгэж, ямар агаараар амьсгалж, байгаагаа, цаг үеэ шинжин таньж, ямар түүх туулсан, ямар удам угсаатай гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд, түүхийг судлахын тулд ядаж гаднын хоёр хэл мэддэг байх ёстой. Басхүү хуучин үсгээр нэрээ тавьж чадахгүй байж өөрийгөө түүхч, судлаач гэж санавал түүн шиг ичгүүр үгүй.

Ярилцсан Я.Баяраа

 

"Монголчууд" цахим ном бүтээжээ

Mongolchuud 4Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Дэмбэрэлийн Өлзийбаатарын “Монголчууд” цахим түүхийн номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, гадаад харилцааны  дэд сайд Д.Ганхуяг, түүхч, эрдэмтэн судлаачид олон хүндэт зочид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “хөдөө явж байхдаа Д.Өлзийбаатар доктортой танилцаж, монголын түүхийн цахим ном хийх гэж байгаа талаар нь сонссон. Улс эх орныхоо түүхээ залуу хойч үедээ таниулахад энэ бүтээл маш их тус болох учраас дэмжин Гадаад харилцааны яамтай холбож өгсөн. Хөдөө, гадаа явахдаа, эсвэл замын түгжрэлд явахдаа машиндаа сонсож болох олон талын ач холбогдолтой бүтээл болсон” гэдгийг онцолсон юм.

“Монголчууд” түүхийн цахим номд Монгол нутагт хүн анх суурьшсан чулуун зэвсгийн үеэс авахуулаад 1992 оны Ардчилсан хувсгалын үеийг хамарсан нийт 81 сэдвийг багтаажээ.

Эх орныхоо түүхийг мэдэхгүй өсч буй хүүхэд залууст зориулан тэдэнд эх орныхоо аугаа түүхээр бахархаж, улмаар эх түүхээ гүнзгийрүүлэн судлах санаа бодлыг суулгах үүднээс монголын түүхийн товч тоймыг цомогт хүүрнэн хэвлүүлжээ. Тэрээр Монгол улсын 300 гаруй жилийн туршид хамаарагдах мартаж үл болох үйл явдлуудыг чухалчлан, олон олон чухал зангилаа асуудал болон үйл явдлын гаргалгааг дэлгэн тавьсан байна.

“Монголчуудын түүх бол хүн төрөлхтний түүх” хэмээн ярих Д.Өлзийбаатар доктор насаараа түүхчээр ажилласан, Монголын түүхийг олон жилийн турш олон талаас нь судалж буй хүн юм. Тэрээр Архивын Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний түүхийн архивын захирлаар ажилладаг.

“Монголчуудад түүхийг нь таниулах гэсэн миний гурав дахь оролдлого энэ л дээ. “Монголчуудын цахим түүх” CD. Өөрөөр хэлбэл, залуучуудад Монголын түүхийг ярьж таниулах, түгээх сонирхлыг өдөөхөд чиглэсэн оролдлого юм. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонууд нь тодорхой хязгаартай байдаг. Цагийн, эфирийн гээд хязгаартай. Иймээс бүх хүмүүст хамарч хүрч чаддаггүй. Тухайн үед хүн нь үзсэн бол, тэгээд л өнгөрсөн үзэж чадаагүй хүмүүс нь энэ талаар мэдэж чадалгүй өнгөрдөг. Тэгээд л мартагддаг. Иймээс залууст өдөр тутамдаа сонсгох нь хамгийн чухал юм гэсэн үүднээс Монголын түүхийг ауди CD хэлбэрээр гаргасан” гэж зохиолч шинэ номныхоо талаар өгүүлсэн юм.

 

Мартагдах учиргүй хүн

Shalbin gegeen

Хүний амьдралд учрах үй олон хүмүүний дундаас мартагдахааргүй дурсамж үлдээдэг нь цөөн билээ. Миний хувьд үл мартагдах нэгэн хүн учирсан нь Ойрад Монголын шашины зүтгэлтэн Шинжааны Ойрадын их гэгээн Шаливан гэгээн буюу Галсантүвдэнпэрэнлэйжамц агсан билээ.

Энэ их хүн бол Ойрадын Шалуба гэгээний 14 дүгээр дүрд 1947 онд буюу таван настай байхдаа тодорсон хувилгаан хүн. Шалуба хийд нь Түвд нутагт байдаг. Тэрвээр Шинжааны Ховогсайрын нутагт амьдарч хийд байгуулж өөрийнхөө шавь нартаа бурханы шашины ном судрыг зааж сургахын хамт сүсэгтэн олонд ихэд буян үйлдэж байсан тул Шинжааны Монголчууд дээдлэн хүндэлдэг нэгэн байсан билээ.Шаливан гэгээн Шинжаан-Уйгарын буддын шашинтны тэргүүн бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хуралдаанд хэд хэдэн удаа оролцож байжээ,

Бид Ярантын боомт нээгдэх үеэр буюу 1992 оноос танилцаж дотносдог байсан билээ. Тэр их гэгээн надад бурханы ном сургаал айлдан сургамжилж, Далай багш, Ажиа гэгээн, Халимагийн Дилав хутагттай уулзаж   байснаа нь ярьж байсан нь саяхан мэт санагдана. Манай гэрт ирж хоноглож аймгийн удирдлагуудтай уулзахаар гарахын өмнө би хээрээд\ гоёод \ авъя гэж цэвэр торгууд аялгуугаар ярьж эхнэр биднийг инээлгэж байсан нь нүдэнд харагдсаар байнам. Намайг Өрөмчи хотод 2012 онд очиход өөрөө машинаа барин үйлчилж, дайлж цайлж явахад нь тэндхийн болон Ховдын Монголчууд ирж адис авч байхыг хараад тэр хүнийг бишрэх сэтгэл аяндаа төрж байсныг нуух юу билээ.

     Шаливан гэгээн Ховд хотод Шар сүм байгуулагдахад олон ном, судар хадаг яндар, шүтээний эд зүйлс тэргүүтэн зэргийг ирүүлж талархал илэрхийлж байсан бол Ганданпунцагчойлон хийдэд голлох шүтээний нэг болгож XVII зууны Монголын их соён гэгээрүүлэгч, бурханы шашны их хутагт Рабжамба Заяа бандида Намхайжамц /Огторгуйн далай/-ын нэг метрийн өндөртэй цутгамал дүрийг бурханы орон Гүмбэнд бурханчлан бүтээлгэж Шинжааны Монгол лам хувраг нараар аравнайлуулан амилуулж залсан юм.                  

Шаливан гэгээн их хутагтын цутгамал дүрийг бурханчлан бүтээхэд 100,0 мянган юаны зардлыг хувиасаа гаргаж Ойрадын сүсэгтэн олонд хандив болгон өргөсөн билээ.

Булган, Ховд, Улаанбаатар хотод олон төрөл садан байдаг талаар ярьж Булган суманд арвин их таван суман торгууд түмэн бий , тэд сайхан амьдарч байна шүү гэж нэгэн удаа хүүнэж, Торгуудын их, бага олон нүүдлийн талаар нулимс унагах шахам байж хууч хөөрч билээ.

Энэ их хүнээс олон сайхан үг яриа сонсож, адис авч явсандаа одоо би бахархнам. Их гэгээн маань 2014 оны 10 сарын 17-18-нд шилжих 73 насандаа таалал төгсөж, бурханы оронд заларчээ. Түүний шарилыг чандарлах үед тэнгэрт олон өнгийн туяа татсан тухай тэр ёслолд оролцсон олон хүн утас цохиж, зарим нь интернетээр зургийг нь ирүүллээ. Аргагүй л бурханы шашины номонд гэгээрсэн их хүн байсныг тэр тэнгэрт уусан алга болсон туяа нотлох ажаам.

Халимагийн Бурханы шашины Алтан сүмд ширээт ламаар тэргүүлсэн лам хуврагууд Шаливан гэгээний хойтоход зориулан ном хуржээ.

Тун удахгүй Шалуба гэгээний 15 дугаар дүр удахгүй тодрох буйзаа.

Ум ма ни бад ми хум.

                                                                                           МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч

                                                                                                                Дагвын Жүгдэрбарам

Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам

Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад хэлийг бусад аялгуунд "хөрвүүлэх" нь ямар үр дүнд хүргэж болох тухай бодлоо хуваалцаж байна.
Jamiyan Buriad
Асуудлыг ойлгох нь

Эдүгээ буриад хэл хэцүүхэн байдалд ороод байна. Хүмүүс төрөлх хэлээ улам бүр мартаж, ярих, бичих хүн ховордсоор байгаагийн дээр буриад хэлээ хадгалж хамгаалах, хөгжүүлэх асуудал хурцаар хөндөгдөх боллоо.
Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд янз бүрийн арга замыг хэлэлцэж эхлээд байгаагийн нэг нь халх аялгуунд дөхүү "саа"-лах аялганд шилжих тухай яригдах болсон.

Харин энэ санаа буриад хэл болон халх монгол хэл (орчин үеийн монгол хэл) тэс өөр хэлнүүд хэмээн ихэнх буриадууд тооцдогийн дээр мөн уран зохиолын буриад хэл оршдог гэж үздэг талынхны дунд ихээхэн шуугиан тариад байгаа юм.

Тэр ч бүү хэл зарим буриадууд өөрсдийгөө монгол биш хэмээн үздэг. Буриадуудын уг гарлын үзэл санаа энэ хоёр төрөл хэлэнд ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Харин энэ асуудалд хожим анхаарлаа хандуулая.

Харин одоохондоо хэлний асуудалд эргэн орж буриад хэлний хөгжлийн түүхийг бага ч атугай танилцуулах гэж байна. Уран зохиолын буриад хэл бүрэлдэн буй болсон түүх, эх сурвалжаа мэдэхгүйгээр энэ асуудлыг шийднэ гэж байхгүй санагдаж байна.

Энэхүү өгүүлэл хоёр талынхныг болон дээрх хэлэлцүүлэгийг эсэргүүцэгчдийг тайвшруулах болов уу хэмээн найдая.

                                                                       Бүтэн зүйлийн нэг хэсэг

1727 онд Орост нэгдэхээсээ өмнө Буриад нь Монгол улсын нэг хэсэг байлаа.

Энэ нь буриадууд нийтийн монгол бичигтэй (хуучин монгол бичиг) байснаар батлагдана. Энэ бичгийг 1936 он хүртэл буриадууд төрөлх бичгээ хэмээн тооцдог байсан юм.

Түүгээр ч үл барам 1923 онд өөрийнхөө Буриад-Монголын АССР улс байгуулахдаа хүртэл албан ёсны хэл нь нийтийн монгол бичигт тулгуурласан "буриад-монгол" хэл байсан билээ.

Нийтийн монгол бичиг нь өөрийнхөө нэгдсэн шинж чанар, өвөрмөц онцгой байдлаар буриадын нутгийн аялгууны ялгааг тэгштгэж, аль ч аялгуугаар ярьдаг хүн энэ бичгээр нэгийгээ төвөггүйхэн ойлголцдог байсан юм.

Монгол бичгийн ачаар Буриадын нутгийн аялгуунууд нэгийхээ эсрэг сөрөгөлдөх аргагүй байснаар барахгүй халх монголчууд болон Монгол Улс, Өвөр Монголын бусад ард түмнүүдтэй хялбархан чөлөөтэй ойлголцдог байлаа.

Монгол бичгийн давуу тал бол түүний үсэг бичгийн дүрэм нь нийт монгол хэлтнүүдийн хувьд нэг байсны дээр энэ бичгийн ачаар нутгийн аялгуунууд давхар өөрийн онцлог шинж чанараа хадгалсаар байдагт оршино.

1930-аад он хүртэл нийтийн монгол бичгийг хэрэглэж байх явцад буриад, халх монгол хэлний цорын ганц ялгаа зөвхөн дуудлага төдий л байсан юм. Үүний баталгаа нь 1920-30 онуудад хэвлэгдэж байсан Бүгд Найрамдах улсын "Буряад Үнэн" сонины өгүүлбэрзүй, үгийн сан, нэр томъёо зэрэг нь халх монгол хэл болон бичгийн монгол хэлтэй бараг адилхан байгаа явдал. Гэвч 1933 онд энэ бичгийг халсан явдал нь түүхчдийн үзэж буйгаар үзэл суртлын болон улс төрийн шалтгаантай юм.

                                               Латин, кирилл үсэг болон энгийн ардын хэл

1933 онд буриад-монгол хэл латин үсэг хэрэглэх болов. Гэхдээ энэ шатанд хүртэл буриад хэл зөвхөн бичиг үсгээ л сольсон болохоос нийт монгол хэлний үг хэллэг, зөв бичгийн дүрэм, үгийн сан, өгүүлбэрзүй тэр бүү хэл дуудлагаа зэрэг халх монгол хэлтэй төстэй чанараа хадгалсаар байсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл латин үсгээр бичдэг болсон болохоос биш халх монгол хэлтэй бараг адилхан буриад хэл байсан гэсэн үг. Харин 1939 оноос нөхцөл байдал өөрчлөгдөн кирилл үсэгт шилжив. Ингэснээр ярианы нутгийн аялгууг бичгийн уран зохиолын хэлэнд тооцох боллоо.

Цаашид янз бүрийн нутгийн аялгууны хар ярианы хэлээр ном зохиол хэтэрхий ихээр хэвлэх болсон нь бичгийн хэлний стандарт алдагдахад хүргэж буриад хэл халх монгол хэлнээс улам ондоошиж эхэлжээ. Эхний ээлжинд энэ нь буриад хэлний өгүүлбэрзүй, үгсийн санд нөлөөлж эхэлсэн юм.

Харамсалтай нь энэ сөрөг үйл явц өнөөдрийг хүртэл оршсоор байна. Энгийнээр хэлвэл тэр цагаас эхлэн буриад, халх монголчууд нэг нэгийгээ ойлгох нь улам багассаар өнөөдрийг хүрсэн хэрэг. Гэхдээ шэнэхэн буриадуудын хувьд тэс өөр.

Шэнэхэний буриадууд өнөөдрийг хүртэл нийтийн монгол бичиг хэрэглэж байгаа бөгөөд үүнийхээ ачаар буриад хэлний үндсийг хадгалсаар иржээ. Түүгээр ч барахгүй энэ нь тэднийг орчин үеийн монгол хэлээр чөлөөтэй харьцахад нь тус болж байна. Энэ нь бас тэднийг Монгол Улс, Өвөр Монголын соёл, мэдээлэл, боловсрол, эдийн засгийн хөгжлийн нэг орчинд байх боломж олгож байгаа юм.

Монгол Улсын хувьд кирилл үсэгт шилжсэн боловч үүндээ нийтийн монгол бичгийн бүхий л стандартуудыг (үгийн сан, өгүүлбэрзүй, зөв бичих дүрэм зэргээ) хадгалан үлдэж, хар яриа, нутгийн аялгууг уран зохиолын хэлэнд аваагүй билээ.

                                                         Түүхийг эерэгээр харах нь

Алс хэтээ бодох юм бол буриад хэлний "бичгийн хэлийг ярианы хэлэнд ойртуулах" гэх хэл хөгжүүлэх арга зам бол үнэн хэрэгтээ ямар ч үр ашиггүй зүйл болох нь харагдаж байна.

Харин Монгол Улсад болон Өвөр Монголд, шэнэхэний буриадуудын хувьд шал өөр эсрэг замаар буюу "хар яриаг бичгийн хэлэнд дөхүүлэх" арга хэрэгжиж байдаг нь түүхэн талаасаа маш зөв бөгөөд амьд жишээ юм. Одоо буриадын онцог шинж байдлаа бүрдүүлэх үүднээс хэлний асуудалд хандаад үзье.

Ингээд 1958 онд "Буриад-Монголын АССР"-ийг "Буриадын АССР" болгон өөрчлөн нэрлэх шийдвэр гаргасан нь "буриад-монгол"-ын ард түмэн, болон өөрийгөө "буриад-монгол" гэж үзэх үзлийг үгүй хийж орхив. Үүний оронд өөрсдийгөө "буриад" гэж нэрлэх болсон шинэ ард түмэн гарч ирлээ.

Ийм маягаар "буриад-монгол хэл" эрх баригчдын ганцхан удаагийн далайлтаар "буриад хэл" болон хувирч, хэлийг бүрдүүлж байсан "монгол хэл" албан ёсоор арчигдах нь тэр. Яг энэ цагаас буриадуудын өөрийгөө үзэх үзэл, төрөлх хэл нь буриад, монгол хоёр хэмээн хуваагдсан үеэс эхэлсэн гэж болно.

Тухайн арга хэмжээний өнгөц талыг орхиод харвал халх монгол хэл, буриад хэлнүүдийг нэгтгэж байсан нийтийн монгол бичгийг эцсийн бөлөгт хуучирсан эд гэж үзээд шинэ "буриадын уран зохиолын хэл"-нээс бүрмөсөн хасч орхив.

Энэхүү хиймэл ажиллагааны дүнд "уран зохиолын буриад хэл"-ний цаашдын ирээдүйд гарах бэрхшээлүүд төрөн гарч ирлээ. Энэ нь орчин үеийн үг хэллэгээс авахуулаад эцэст нь авиа дуудлагын асуудал юм аа. Үүний тодорхой жишээ бол 1930-аад оны хийгээд 1990-ээд оны "Буряад Үнэн" сониныг харьцуулан харахад хангалттай.

Тухайлбал: «Буряад уласай нийгэм, улас түрын асуудалнуудын талаар бага хурал болоходо засагай газарай зүгhөө юрынхэлэгшэ, сайдууд оролсобо» (1930 он.). «Буряад республикын социально-политическэ асуудалнуудын талаар конференци болоходо правительствын зүгhөө президент, министрнууд оролсобо» (1990 он.). Уг нь энэ хоёр өгүүлбэрт байгаа утга санаа, үгийн сан адилхан юм.

Гэвч 1990-ээд оны сонинд болохоор хэдийгээр буриадын 1920-30 оны бичгийн уран зохиолын хэлэнд байдаг ч 13 үгнээс 7-г нь авч хэрэглэсэнгүй. Ингээд "яагаад эдгээр үгс орчин үеийн "уран зохиолын хэлэнд" байхгүй байна вэ?" гэсэн асуулт урган гарч байна. Хариулт нь энгийн.

1930-аад оноос буриад хэлний хар ярианы хэлбэр албан ёсоор "утга зохиол"-ын хэлтэй эн зэрэгцэх болсон бөгөөд жил ирэх бүр жинхэнэ бичгийн утга зохиолын хэлнээс алсран холдсоор ирсэн хэрэг. Энэ мэтчилэн буриад хэлний бүрэлдэн бий болсон түүхээ мэдсэнээр буриад хэлийг нутгийн аялгуунд шилжүүлэх асуудал тийм ч зөв биш нь харагдаж байгаа юм.

Харин 1930-аад оны үеийн нийтийн монгол бичиг дээр суурилсан халх монгол хэлтэй бараг адилхан байсан буриад хэлээ эргэн сэргээх гэж ярих нь зөв бөгөөд үнэн шийдэл гэж харж байна.

Үүнийг өөр нутгийн аялгуунд эсвэл халх монгол хэлэнд шилжүүлэх гэж байна хэмээн шүүмжлэх нь буруу хэрэг билээ.


                                                                   Орос хэл дээр бичсэн ОХУ-ын докторант С.Жамьян
                                                                                                                    Орчуулсан С.Майдар.

 

 

Үзэсгэлэнт байгалийн энгэр дээр …

                  (Аян замын богцоос)

Өндөр көкөөн өврөөс

Өндгөн хараараан гүүлгэнээ

Өрийн ах нар та нартаагаан

Найрлан хамтаар жирганаа…

Oyunhuu zurag 01

Наран жаргахын алдад бид Дөргөн сумаас гарлаа. Арын дэнж дээр зогсон аян замын ерөөл хүсэж уул ус тэнгэр хангайдаа сан тавьж залбираад зам шуудрав. Билгийн тооллын зуны адаг цагаагчин хонин сарын шинийн 8, 9-ний билэгт сайн өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын Хиргэнэ гэдэг газарт болох “Ойрад түмэн” язгуур урлагийн их наадамд оролцохоор уригдан, төрөлх Дөргөн сумаасаа ардын авъяастан 3 хөгшнийг “богтлон” аваад явж байгаа минь энэ. Уг наадмыг зохиогч байгууллагын зүгээс урилга заллага удирдамж хөтөлбөрөө Ховд аймгийн ССАЖГ-аар дамжуулан нэгдсэн журмаар сумуудад өгсөн хэдий ч даншиг наадам, ойн баярууд давхцаад ааг амьсгаа авч амжаагүй юм уу, дарга цэрэг холбогдох хүмүүс нь хариу өгөөгүй таг чиг гэнэ. Ойрад түмний том бүрэлдэхүүн торгуудуудтай (Булган сумын) удаа дараа холбоо барин урьж залсан боловч цаад хүмүүсийнх нь цаг зав нь таараагүй юм уу, унаа тэрэг нь саатсан уу, удахгүй гарлаа гээд бас л алга болцгоожээ. Ингээд миний бие яруу найрагч Б.Баяраа ахыг жолоочоор урин аваад, бидэн 4 олон улсын чанартай том наадамд бүхэл бүтэн аймгийнхаа нэрийн өмнөөс гарч өглөө дөө. Мааньтын хөтлөөр давж уруудан Баян овоон хойт худагт зусаж байгаа, манай багийн гишүүн Цэгмэд ахын ач хүргэн Пүрэвсүрэнгийнхээр буун ингэний айраг залгилаад хөдлөв. Шөнө дундын үе шүлэг нойрын цагаар Наранбулаг сумаар орж Цэгмэд ахын худ Жүгдэр гэдэг айлд цай хоол хийлгэх зуур 2 хөгшин маань шимийн архи шимэн хэсэг тухлаад цааш хар тосон замаар гүйлгэн цаг гаруйтай явж Улаангомд орж Театрын сахиулаас “Наараан суутан” Лхагва ахын үлдээсэн бензиний мөнгийг аваад замаа хөөцгөөлөө.

Үүр хаяарч ахуйд Улаан даваан дээр гарч ирэхэд тэртээд Түргэний уулсын ноён оргил “Дэглий цагаан” үлэмж дагшинаар гэрэлтэн үлгэрийн юм шиг сүмбэрлэх нь сүрдмээр хийгээд биширмээр. Зорьсон газраа ирэхэд 5 цаг 40 минут болж, модот уулын зүүн салаанд мөөг шиг бөмбийлдэх жуулчны баазын гэрүүд өглөөний наранд өнгө ялгаран цайрч байлаа. Лхагва ах биднийг угтан ирж мэндлэн золгож зочдын өргөөнд оруулан цай хоолоор дайлаад 15 дугаарын гэрт амарч тухлахыг мэдэгдэв. Урд орой нь ойрад түмний гал тахих ёслолын арга хэмжээ, галын наадам болсон ч бид амжаагүй билээ. Наадмыг зохион байгуулагчид шөнөжин нойргүй, хээрийн тайзаа угсарч босгож гагнаж хоножээ. “10 цагт наадмын нээлт болох хүртэл жаахан амраад нүдний хор гаргаад авцгаах хэрэгтэй байхаа” гэж “МВС”-гийн Мягмарсүрэн захирал санаа тавилаа.Төрөлх сургуулийн маань 60 жилийн ой тохиогоод наадам цэнгүүн нийллэг дайллага гэсээр хоёр гурван өдөр бужигнаж нойр муутай байсны дээр шөнөжин давхиулаад огт унтаагүй мөртлөө байгалийн сайханд нүд баясан сэтгэл сэргэж, аян замын алжаал ядаргаа ор мөргүй хийсэн одов. Юун унтах.

Униартагч их Алтаад

Униарын будан татна

Уул нутгаан санахад

Юухан жиргалтай Алтаа вэ…

Ай, их уулсын орон минь. Ариун цэнгэг агаарыг нь амьсгалаад залгилаад ханамгүй ээ. Аз жаргал гэдэг чинь амар амгалангийн үр билүү л…

Бур бур бороотой

Сэр сэр салхитай

Бурхан бумбын орон гэж аав ээжийн дуулдаг байсан тэр нутаг энэ санж хэмээн халимаг буурлууд бишрэн сүсэглэсэн гэнэм.

Уул хайрхан ноёлон дүнхийж Үүрэг нуур хөлд нь цэлийж, ой мод ногоорон сүглийх онгон дагшин баян тансаг байгаль ээжийн энхэр зөөлөн энгэрт энэхүү “ОТ ТУР” ХХК-ны “Оршин тогтнохуй” аялал жуулчлалын бааз ажиллан, “Ойрад түмэн” язгуур урлагийн наадмыг 2006 оноос жил бүрийн 8 сарын 4, 5нд, тасралтгүй 8 дахь удаагаа зохион явуулж байгаа нь энэ ажээ.

Oyunhuu zurag 04

Наадмыг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж, үндэсний язгуур урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн энэхүү буянт үйлсийн эзэн нь “От тур” ХХК-нын ерөнхий захирал, “Ойрад түмэн” ТББ-ын тэргүүн Ж.Батсүх гэдэг нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, нүдэнд дулаахан шаламгай байрын шавилхан шар залуу байлаа. Хэн дуртай хэр баргийн аавын хүү ч биш, хатан зүрхэндээ өмгөөлж халуун цусаараа тэжээх монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн л үүрэг мэт санан зорьж, үнэнчээр зүтгэн ололт дэвшлийг олж гаргаж чадахын учир “Ойрад түмэн” ТББ-ыг байгуулан тэргүүлж, олон улсын чанартай болгон наадмынхаа хүрээг тэлж, өвөг дээдсээс дамжин өчнөөн зууныг өртөөлөн үлдэж ирсэн ч ороо бусгаа он цагийн тоосонд дарагдаж, орхигдон гээгдэж яваа уламжлалт хэл соёл зан заншил, язгуур урлаг болон үндэсний үнэт нандин өв дурсгалаа сэргээн хадгалж өвлүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл хөлс хөдөлмөр хөрөнгө мөнгө бүхнээ харамгүй зориулж яваа Батсүх ахад баярлаж талархах нь зүй ёсны хэрэг байлаа. Тийм ч болохоор аялал жуулчлалыг язгуур урлагтай хослуулан хөгжүүлсэн ховор үйлсийг нь үнэлж 2010 онд “Испани”-ийн нийслэл Мадред хотод болсон олон улсын фесьтивалаас “Алтан бух” шагналыг хүртээсэн ажээ.

Мөн ачааны ихийг үүрч арын албыг амжуулах эхнэр хүний зүтгэл эрийнхээ нэрэнд багтаж явдаг болохоор нөр их ажил үйлсийг бүтээн босголцож ирсэн түүний хань Оюун эгчдээ нэгэн адил талархал дүүрэн явнаа…

Нарин баахан шаргыг

Амы нь татаад мордыт

Насанд санагсан үйлсийг

Номын ёсоор бүтээгийт…

               10 цагт наадмын нээлт болж хөгжим дуу хангинан, “Тува”-чууд тугаа мандуулан тэргүүлж, ойрад түмний ардын авъяастнуудын төлөөлөл болсон олон ястан угсаатнууд өөр өөрийн өвөрмөц загвар хийц бүхий өнгө ялгаран алаглах хувцас чимэг хэрэглэл хийгээд хуур икл цуур товшуураа барьсаар баярын талбайд жагсан ирж, тойрон эгнэж бахархал дүүрэн зогсоцгоов.

Эхний өдрийн наадам язгуур урлагаар дагналаа.  

Тагнийн их уулсын сүрлэг шинж төрх, сүрдэм хавцал, цавчим халил, өтгөн ой тайга, өндрөөс түрхрэн буух горхи булаг, довтлон хөөсрөх догшин гол ус, байгалийн шунгинах хүнгэнэх исгэрэх хархирах бүхий л авиа чимээ дуу дүрслэл өнгө хоршилыг гайхамшигтайгаар тусган илэрхийлдэгээрээ дэлхийд алдартай Тува хөөмийд автан, бахдан ахуйд “ёстой бут авч будаа болголоо” гэдэг үг санаанд оров.

ОХУ-ын гавъяат жүжигчин Ирил ахлагчтай Тува улсын баг бүрэлдэхүүнд ОХУ-ын ардын жүжигчин 4, гавъяат жүжигчин 3 ирсэн ба үнэхээр чадварлаг хүчтэй тоглолт үзүүлбэрүүдийг толилуулж байлаа.

1912 оны 7 сард Ховд хотыг манж хятадаас чөлөөлөх дайн эхлэхийн урд орой цэргүүдэд эр зоригийн дуулал, баатарлаг үйлсийн бахдал болсон домогт Бум-Эрдэнэ туулиа хайлж асан, (оросын эрдэмтэн А.В.Бурдуков Парчин туульчийн хэлсэн туульсыг бичүүлэн авч дэлхий дахинд монгол туулийг гаргаж таниулжээ) ойрадын алдарт туульч М.Парчин агсаны унасан газар угаасан ус Хяргас сумын Булган хангай багаас төрөн гарсан М.Цолмонхүү хүүгийн тодхон цээл хоолой товос товос товшуурын аянд онгод тэнгэрээ дуудаж овоо тахилгаа тойлох мэт нэг өндөрсөн нэг намсаж, хайлах туультайгаа хавь орчныг хамтад нь займруулах…

Их эртний аялгуу гадагшаа займарч дотогшоо зангирахад дээдсийн сүнс сэрж, дэлт морьд нь дэргэж, дэлхийн хоймор дэнслэх шиг л… Тийм эртний аялгуу бодол тэмтрэх…  

Их уулсын дунд идээшин жаран жарныг жаргааж ирсэн ард түмний дуу хуур нь авиа эгшиг аялгуу хөгөөрөө их уулсаа л дуурайх.

Ойрад түмний ут дууны өв сан нь утга агуулгын хувьд ерөнхийдөө нэг ч угсаатан ястан тус бүрдээ үг шүлэг ая данг нь зөрүүтэй байхаас гадна дотроо ч баруун зүүн урд хойт нутаг хошуугаараа бага зэргийн ялгаатай өөр аяар дуулах.

Намирын эхнийхэн буюу “онгионхон” аятай нь Давст, Улаангом, Тариалан, Ховд, Өмнөговь, Наранбулаг, Өлгий, Дөргөнийхөн, “хааныхан” аятай нь Түргэн, Сагил, Бөхмөрөн сумынхан гэх мэт.  

Ут дууны төрөлд дөрвөдүүд зонхилж Ш.Аюуш, Со.Намсрай. То Намсрай,( Улаанбаатраас ирсэн) Ш.Батсүх (Дарханаас ирсэн) магнайтай ойрадын нэрт олон дуучид ирсэний дунд хамгийн залуу, бас ээмэгтэй нь би байлаа. Бөхтэй ламтай,нэртэй төртэй, хэлэмгий шаламгай, дууч хуурч яргайнхны үргэлжлэл миний нагац Цэгмэд ах “Цагаан тохой нутаг” дууг язгуур хөг аяар нь дуулж, аялгуу сайт Айтынхны удам, яруу дууч яргайнхны зээ охин би “Улаан бор мор”-иан дуулж угтаан хоёулан “ууд холбон жолоо өргүүлж” талархал хүлээн энгэрээн цоолуулж бэлэг гардавт.

…Зээ.. хэмээн эхлэхэд зэл дүүрэн унага зэрэглэн харагдаж, болтугай хэмээн төгсгөхөд ботго тором талаар нэг бэлчих мэт болох, дандаа сайн сайхныг даллага мэт хурайлан эерэг эрч хүч хуримтлуулдаг бэлэг дэмбэрэлийн цогц бол ерөөл магтаал билээ. Энэхүү наадамд оролцсон ардын авъяастнуудаас олон сайхан ерөөл магтаал аялгуулан хэлсний дотор Давст сумаас ирсэн Мөнгөнсүх нь хурдан морины цолыг дуудахдаа унаган хүлэг морио нутгийнхаа уул устай уялдуулан холбож шүлэглэсэн нь арай содон, өөрийг эрэлхийлсэн өнгө аястай байлаа.

Ахуй амьдрал, зан заншлаа уран нарийн үйл хөдөллөөрөө харуулан, ая татлагаа дагаж үелзтэл биелэх урианхай, дөрвөд, баяд, хотонгийн авъяаслаг олон бийчид дотроос шар дээлтэй шалмаг хөдөлгөөнтэй хөгшөөрөг хүн накалзтал биелж намилзтал бүжсэн нь хотонгийн алдарт бийч Зинаамидэр гуай юмсанжээ…

Хорвоогийн хамаг явдлыг

Хоёрхон чахдсанд багтаадаг

Хосгүй нэгэн овог

Ази-ийн цээжинд нутагтай .. гэж их найрагч маань зүгээр ч нэг

хэлээгүй. Хуурын хэлээр хүмүүс хоорондоо ярилцдаг байсан тухай

олон домог түүх, аман яриа байдгаас жишээлэхэд ойрадын “Таван хасаг” гэдэг татлаганы тухай сийрүүлбэл…

Османы дээрэмчид довтлон айл хотлыг тонон, алж түүвэйж асан аюул түгшүүрт тэр цагт таван хасаг цэрэг мал хариулж явсан нэгэн залууг алаад гэрт нь очжээ. Хүний дотор хүн байдаг болохоор тэдгээрийн дунд нэгэн сайн санаат цэрэг яваад хоймор тавиатай хуурыг авч ийн татаж гэнэ.

                                Таван хасаг таван хасаг

Түүнээ дундак улаан нүдэн буутаа хасаг!

Адаргаар дүүрэн адуун байна

Арилжаа көк азарга байна түүг авыч түүг авыч

Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав

Тэсгэнээр дүүрэн тэмээн байна

Тэлүү манкан буур байна түүг авыч түүг авыч

Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав

Хотхораар дүүрэн хойн байна

Хотхор галзан хуц байна түүг авыч түүг авыч

Утсан чигтээ улаан амийм өршөөгийч гигээд ядав..

Үүнийг сонссон айлын эхнэр бүх учрыг ойлгож архи сөгнөсөөр согтоон унагаж дайснаа даран амар мэнд үлдсэн гэдэг.

Мөн нэгэн хархүү эрэлд явсаар замын айлд буужээ. Гэрийн эзэгтэй цай цүү ч болохгүй, царай өгөх янзгүй үйл үртэс бариад жишимгүй сууна гэнэ шүү. Залуу баахан байгаад тэсч ядахдаа хуурыг нь авч

Харамч авгаа хайснаа хавхаг

Хар аргал галын хавхаг гээд татаадахсан чинь хүүхэн гүйж гарснаа

орж ирээд хуурыг шүүрэн авч

Эцэнхий цагаан морь чинь

Эмээлээ гэдсэндээ аваад явлаа хөөрхий гэж хариу барьжээ.

Түүнийг сонсоод залуу сандран гарч хөглөсөн мориныхоо араас хөөцөлдөж одсон гэх хошин яриа бий. Икл хуурын хоёрхон чавхдсаар аялгуулан харилцан ярилцаж чаддаг ийм хосгүй билэгт ард түмний өв соёл түүх шаштирын сан хөмрөг нь сааршгүй арвин дундаршгүй их дуусашгүй баян ажээ.

Икл хуурын төрөлд дөрвөд баядын олон татлага орсноос дөрвөдийн “Өрөөлт шархал морин” хэмээх ховор сонин татлагаараа миний “хөтөлж аваачсан морь“ буюу Р.Баянмөнх ах маань гарцаагүй магнайллаа. Үүгээр эхний өдрийн наадам өндөрлөв. Хоол цай идэж уугаад бид 20 гаруй км-ын зайтай орших Үүрэг нуур луу хөдөллөө. Үүл хөглөрөн, үес үес салхи үлээж Үүрэг нуур дээгүүр бороо цайрна. Тэртээ баруун хойно хилийн чанадах ”Мөнгөн тайга”-ын орой мөнгөрөн гялалзаж, зүүн хойно зүмбэрлэх “Цагаан шувуут”-ын оргил цаглашгүй ихэмсэгээр ноёлоно.

Асга хад нурах мэт дуу чимээ нүргэлэн нуур түрхэрч, хөөсрөн хуйлрах цагаан давалгаа цалгилан бууж хөвөөгөө цохихдоо хайргатай усаар хөлийг хорстол ороолгох. Ай, юутай гайхамшиг.

Үүрэг нуурын хөвөөнд

Цагаан цагаан гал цахилна

Үүлэн завсрын гэрэл

Цастын зулайд цацарна хэмээн яруу найрагч Баяраа ах маань шүлэглэх…

Нар шингэж намуухан үдэш налайв. Үдшийн цэнгүүн эхэлж ойр орчныг сэргээн ой тайгыг доргион хөгжим нижигнэж, задгай хээрт зассан тайзан дээр олон ястан үндэстэн бүгдээр огшин баярлаж дуулан цэнгэж хөөрөн бүжиглэв. Хөдөөгийн агаарын сайхныг ээ. Хөтлөгч Амараагийн доргиохыг ээ…

Алтан бумбатаа аршааныг

Амы нь дүүрэн байлгыт

Ашид санагсан үйлсийг

Номын ёсоор бүтээгийт…

Oyunhuu zurag 02

Уяхан замбуутивийн наран униартагч их дэлхийд илч гэрлээ түгээсээр ертөнцийн нэгэн шинэ өглөө ерөөлөөрөө ирлээ. Нүүдэлчин ахуй нүдний өмнө амилан, манхан атанд тооно ачин тэргүүлсээр мартагдахаа шахсан тэмээн нүүдэл айсуй. Ацаа хөтөлсөн бүсгүйн алчуур нь улаан, тэрлэг нь цэнхэр ажээ. Амдан тосож домботой цай тавагтай идээ барин айлын эхнэр нүүдэл цайлах. Тэмээн ацаа бууж тэнгийн татлага тайлахад арагт бүүвэйлэгдэн ирсэн жаал хүү амгалан нойрсож байлаа.

Наадмын хоёр дахь өдөр ийнхүү нараа дэвсэн эхэлж, улс олон баярынхаа талбайд цугларан хүрээлж утын дууны уянга түрлэг эгшиглэсээр…

Мөнгөн бумбатаа аршааныг

Мөл дүүрэн байлгыт

Мөнкөд санагсан үйлсийг

Номын ёсоор бүтээгийт…

Эрийн гурван наадамдаа хүчит 64 бөх   барилдсанаас “ОТ ТУР” ХХК-ны бөх, аймгийн арслан Буянжаргал түрүүлж, “Увс” нуур дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаяр үзүүрлэж, даага, азарга, их насны морьд уралдан, урианхай сур харваачид эрхийн цэцээ шалгав.

Хөлийн асраас утын дуу шуранхайлж, хөөрөг зөрүүлэн өвгөд маань тамхилах…

Ут сайхан күрэн

Уужмын холд гишхэдэлтээ

Уйдашгоо ах та нарам

Өргөөгөөн дүүрээд үлнэ…

Айраг чигээгээн сөгнөж амттан идээгээн барьж ая тааваараа найрлан жаргах домог мэт өвгөдөө хараад дотроо би тэднийгээ урт наслаарай гэж залбирлаа.  

Ардаг баахан шарга нь

Артаа тарган байдаг

Аагадаа кийгсэн чигээгээн

Ах нар тандаан барина…

Найр наадам зохион, настан буурлуудаа цуглуулан сэтгэлийн жаргал эдлүүлж, уул ус лус савдагаа баясгах мөнхүү “хэргийн эздэд” баярлахгүй байхын аргагүй аж. Та нарыг минь бурхан ивээх болтугай.

Наадмын үйл ажиллагааны үед, хоёр өдрийн турш хамгийн их ачаалалтай, хамгийн завгүй байсан хоёр хүн бол хамтран зохион байгуулагчид буюу “МВС” телевизийн захирал Д. Мягмарсүрэн болон “Наараан суутн” нэвтрүүлгийн хөтлөгч редактор, “Ойрад” театрын менежер Ц.Лхагва \МУСТА\ ах байлаа. Ойрадын цогц өв соёлыг сэргээн хадгалж үлдээхийн төлөө гар сэтгэл нэгдэн олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн орон даяар түгээн цацаж Монголын өв соёлын сан хөмрөгийг арвижуулан, хувь нэмэрээ оруулж яваа Мийгаа захирал Лхагваа ах хоёрын маань сэтгэл зүтгэл наадмын томоохон тулгуур болж буйг онцлон кэлсү. Мөн “МВС” телевизийн зураглаач Н.Насанбат “бие засах чөлөөнгүй” гэгчээр бичлэг хийн зогсоогоороо өнжиж байлаа…

Хавтай залуучууд хангал булгиулж, малиа тавин эр хүний зориг хийморь авхаалж самбааг гайхуулан наадахад хурсан олон хурайлан дэмжиж уухайлан түрнэ. Мартагдаад дурсагдахаа ч байсан гэх, мань мэт нь төсөөлөх ч үгүй энэхүү малиа тавих наадгайг сэргээн оруулж ирсэн нь олзуурхууштай хэрэг бөгөөд морины хурдлах давхил дунд малгайг онон малиа тавих гэдэг шүүрэхээс хавьгүй төвөгтэй, нэлээн ур чадвар шаардсан амаргүй даваа ажээ. Мөн өсгий даран өсөж буй залгамж халаа өсвөр насны бөхчүүд барилдан хүч мэхээ сорьж, зүс нэг морьдоороо ижилсэн зүйтэй торгон дээлээрээ гоёсон морьтой хос болон ухаант өвгийн ерөөл оршоож уран эмгийн учиг шингээсэн язгуур үндэсний хувцас шалгаруулав. Үүнд манай хоёр (Цэгмэд ах, Номинхүү эгч) дөрвөд дээл хувцасаа өмсөн хэт хутга хөөрөг даалингаа зүүж оролцон дэд байрыг эзлээд авчээ. “Ач ам барьж, зээ зэл алхуулдаг гэж үгтэй юм. Сайн зээ байгаад зэл алхуулав. Жинхэнэ монгол наадам гэдэг чинь энэ” гэж Цэгмэд ах маань жигтэйхэн их баярлаж байлаа.

Ийнхүү үүлэн шүхэртэй тэнгэрийн доор үзэсгэлэнт байгалийн энгэр дээр ойрад цусаа огшоон омогшил цээжиндээ асаан, хурдтай бөхтэй хууртай дуутай хурсан олон цугаараа хувьтай сайхан наадав..

Язгуур өв түүх соёлоо дээдэлж Янжинлхам бурханы мэлмийг баясгасан үүсгэн мөрлөгч Батсүх ахдаа, үгсэн дэмжигч Оюун эгчдээ, халамжлан дагуулагч Лхагва ахдаа, хатамжлан зүтгэгч Мягмарсүрэндээ сайн үйлс бүхэн тань дэлгэрч, санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэж явахын ерөөлийг хамаг монгол түмнийхээ өмнөөс хамтатган өргөе.

Мөн наадмыг зохион байгуулахад нь оролцон тусалж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст гүнээ талархъя...

Чилэн сайхан хар

Чиний чинь адуунд байдуу

Чилээд суугсан ах нар  

Одоо мангадар харийт…

Дөрвөд далай хааны нутаг дөрвөн талдаа дүнхийнэ. Дөтхөн замыг бариад дөрөө мултлаад мордлоо. Аян замын ганзага ашдын билгээр дүүрэн байж арван зүгийн тэнгэр адис хишгээ бүгдэд адил тэгш хайрлах болтугай. Мохошгүй монголын мөхөшгүй их өв соёл дэлхийн энгээр дэлгэрч түгэхийн өлзий хутаг орштугай. Хурай, хурай, хурай.

                                                                2014.08.13.

                                                                                               Таргад Басангийн Оюунхүү

Аймгийн төвийн наадмын эрээвэр сонин

Hovd bun 01

Монголчууд муу санаагүй, дэвэргэн цагаан сэтгэлтэй, гэнэн ард түмэн. Ямар сайндаа л намар-өвөл олсныгоо цагаан сараар, хавар-зун олсныгоо улсын баяраар үрсэн шиг үрж, баярлаж цэнгэж, наадамлаж байхав дээ. Энэ жил Галдан бошигт хааны мэндэлсний 370 жил, мөн Морин эрдэнийн Бат оршил даншиг наадмыг 7 сарын 25-28-нд Ховдод хийх тул зөвхөн Жаргалант сумын наадмыг Аймгийн төвийн хойгуур урсах Буянт голын их, бага хоёр салааны завсарт, зүлгэн дээр 7 сарын 6-7-нд зохион байгуулсан.

Наадмаар 256 бөх барилдуулж, их нас, азарга, соёолон, хязаалан, шүдлэн, дааган насны морьд уралдуулж, харваачид цэц мэргэнээ сорьцгоов. Даншиг наадам болохтой холбогдуулж гаргасан уяачдын хүсэлтийг харгалзан, бүх насны морьдын уралдааны зайг таван км хүртэл багасгаж уралдуулсан тухайгаа уяачдын холбооныхон ярьж байлаа. Харин зарим насны морьд уралдаанд айрагдсаны дараа эрлийз гэсэн шалтгаанаар хасах гэж оролдож буй нь хэр үнэнд нийцтэй бол... Халхын хэдхэн "том толгой" уяачдын эрх ашгийг хамгаалсан энэ болхи журам олон ястны түүхийн энэ буурал хотод болж буй уралдаан наадамд хүртэл нөлөөлж байна. Монголчууд бид Японы үндэсний сумо бөхийн спортод хэдэн арваараа орж, гурван ч аваргатай болоод байгаа. Монгол, Орос, Гүрж гэх мэт орны бөхчүүдийг барилдуулснаараа сумо бөхийн нэр хүнд дэлхий даяар өсч, олимпын хөтөлбөрт оруулах асуудал мэр сэр яригдаж эхлээд байна. Гэтэл манайхан казак бөхчүүддээ хүртэл үндэсний бөхийн цол өгөх дургүй сэтэртнүүд байдаг шүү дээ. Хэдэн жилийн өмнө жороо бол морины үндсэн явдал биш өвчин гэж "донгодож" байсан нэг эрхэм өнөөдөр улсын баяраар түр уначих жороо морь гуйж явах нь инээдтэй. Яах вэ дээ ганц эрлийз морь уралдаа л биз. Бай шагналыг нь өгчих нь зүйд нийцнэ. Баяр наадмын морины комисс ингэж "жижгэрч" болохгүй ээ. Энэ ойгоор жороод Булган, хурданд Дөргөн, Буянт, Жаргалант, Манхан сумын уяачдын уясан хурдан хүлгүүд хурдан байсныг тэмдэглүүштэй.

Жаргалант сумын хэмжээнд тэмдэглэсэн тулгар төрийн буюу Хүн гүрэн байгуулагдсаны 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг одоо толилуулья.

SANY0043

Азарга:

1.             Дөргөн сум Эрдэнэбаатарын бор

2.             Дуут сум Цэрэнготовын хүү Төрийн банкны уяач Ц.Галбадрахын хүрэн

3.             Дөргөн сумын уяач Н.Мөнхтөрийн саарал

4.             Дөргөн сумын уяач Д.Алтайн бор

5.             Буянт сумын уяач Б.Батцоожийн хээр

Жороо:

1.             Жаргалант сумын уяач Д.Далхжавын хээр

2.             Жаргалант сумын уяач Ч. Гантулгын хул

3.             Булган сумын уяач Б.Энхбатын хээр

4.             Булган сумын уяач Б.Баасанжавын хээр

5.             Булган сумын уяач Б.Ууганбаярын хээр

Их нас:

1.             Манхан сумын уяач Отгонбаатарын хүрэн

2.             Булган сумын уяач Т.Алтанхуягийн бор

3.             Буянт сумын уяач н.Жамсрангийн бор

4.             Манхан сумын уяач Идэшийн халиун

5.             Жаргалант сумын уяач Батсайханы хүрэн

Соёолон:

1.             Буянт сумын уяач Түвшинжаргалын саарал

2.             Манхан сумын уяач Энхболдын саарал

3.             Жаргалант сумын уяач Батцагааны эрх бор

4.             Манхан сумын уяач Сайнбаярын саарал

5.             Манхан сумын уяач Нармандахын элбэг бор

Хязаалан:

1.             Буянт сум аймгийн алдарт уяач Д.Отгоннямын шарга

2.             Буянт сумын уяач Э.Азбаярын шувуухай хүрэн

3.             Жаргалант сумын уяач М.Баасанжавын наран зээрд

4.             Манхан сумын уяач Г.Мөнхзаяагийн бор хээр

5.             Жаргалант сум, Аэро Монголиа ХХК-ийн уяач Ц.Цэрэнсамбуугийн саарал алаг

Шүдлэн:

1.             Дөргөн сумын уяач Л.Эрдэнэбаатарын бор

2.             Дөргөн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хүрэн халзан

3.             Буянт сумын уяач Д.Мягмарцоожийн цавьдар

4.             Дөргөн сумын уяач Т.Жаргалсайханы хул

5.             Манхан сумын уяач н.Өсөхбаярын цолмон цоохор

Даага:

1.             Чандмань сумын уяач Батцагааны хээр

2.             Буянт сумын уяач Батнасангийн хүрэн

3.             Жаргалант сумын уяач Ганзоригийн хээр

4.             Мянгад сумын уяач Алдархишигийн хээр

5.             Дөргөн сумын уяач Төртүвшингийн цавьдар тус тус айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Баяр наадмаар хүчит 256 бөх барилдав. Улсын заан-1, харцага-2, начин-7 зодоглосон нь наадамчдын цөсийг хөөргөж байлаа. Гурвын даваа шувтрахад дээрх 10 ханагараас гадна сумын заан-9, аймгийн начин-5, харцага-4, заан-2, арслан-2 тус тус үлджээ. Дөрвийн даваа эхлэхийн өмнө улсын заан Ц.Мягмарсүрэнг талбайд гарч ирэхэд улсын цолтнууд бүчин авч байлаа. "Найраа эхлэлээ" гэж наадамчид шивнэлдэх сонсогдов. Хэдэн жилийн өмнө аймгийн арслан цол авах гэж 300 сая төгрөг өвөртөлж ирсэн залуугийн тухай төвийн хэвлэлд бичигдэж Ховдчуудын нүүрийг улайлгаж байсан. Ховдоос төрсөн улсын цолтонгууд ирэх болгондоо “хор найруулж” байдаг болохоор иймэрхүү наадамд Ховдчууд бараг дасч дээ. Завхан аймгийн арслан амтшаад дахиж ирсэн тухай нэр бүхий бөхийн зүтгэлтэн их л дургүй ярьж байна. “Аймгийн арслан цол - 15 сая” гэсэн яриа чих дэлсэнэ. Итгэхэд бэрх энэ үг илүү их үнэмшил нэхнэ. Хөдөөх зарим сумдаар гунжин үхрийн заан, дөнжин үхрийн заан гэх мэт хошин яриа ч гарсан байна лээ. Юутай ч монгол бөх өөрийгөө шинэчлэх, ухаарах цаг болсон санагдана. Үүнээс илүүг үл нуршин бөхийн барилдааныг сийрүүлэн тоймлон хүргэе. Хүчит бөхийн долоогийн даваанд аймгийн харцага Б.Бат-Өлзий, аймгийн харцага Б.Тайван, аймгийн начин Г.Энхбилэг, сумын заан н.Алтангэрэл нар барилдсанаас аймгийн харцага Б.Бат-өлзий, Б.Тайван нар үзүүр түрүү булаацалдахаар үлдэж, аймгийн харцага Б.Тайван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Ард түмэн цаг үргэлж шударга зүйлийг хүсч байдаг. Б.Бат-Эрдэнэ аварга ид барилдаж байх үедээ Чандмань сумын наадамд ирж үзүүрлэчихээд дахин хэзээ ч ингэж барилдахгүй гэсэн гэдэг. Гэтэл саяны наадмын дараа манай аймгийн “нэг том” дарга "би тэр улсын цолтой бөхчүүдийг 5-ын даваанаас дээш гарч болохгүй гэж хэлсэн юм. Манай аймгаас аймгийн цолтой олон бөх төрлөө..." хэмээн сайрхан ярьсан байх юм. Бөхчүүдийн цолыг өгөлгүй удаах, барилдах эрхийг нь хасч хэлмэгдүүлэх явдал Завханы Лхагва арслан /урт гарт/, Баянхонгорын Аюуш арслангийн үед гарч байсан гэдэг юм. Бас 2011 онд болсон аймгийн 80 жилийн ойн баяраар Ховдын уугуул Улаанбаатарын суугуул том сэтэртнүүдийн нэг Загджавын хүү Соёмбо гэгчийн дуулиан хэсэгтээ намжихгүй олны чихийг хангинуулж байсан бол энэ удаа хэн нэг том дарга нь наадмын бөхийн барилдааныг дэглэсэн тухайгаа сайрхан ярьж бас л хөгөө дэлгэх нь тэр. Тэр дарга хэт сэтгэл нь хөөрөөд тэгж дэгс хэлсэн үү, эсвэл зүүдээ ярих гээд хулгайгаа гэгч болж байгаа нь энэ үү бүү мэд.

Хэрвээ өөрийнх нь хэлсэн үнэн бол одоо болох ойн баяр хийгээд даншиг наадмаар өнөөх дарга маань бас л бөхчүүдэд тушаал өгч, хороо хутгах юм болов уу гэдэг нь нэн сонирхолтой. 

А.Жаргалсайхан

 

 

Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ой болон даншиг наадмын хөтөлбөр

XVII ЗУУНЫ ҮЕИЙН ОЙРД МОНГОЛЫН ТӨР, ШАШНЫ НЭРТ ЗҮТГЭЛТЭН,

ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ ГАЛДАН

БОШИГТ ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 370 ЖИЛИЙН ОЙ, БАРУУН

БҮСИЙН ИХ ХУРД НААДМЫН ХӨТӨЛБӨР 

2014.07.21-27                                                                                                                                     Ховд хот

                                2014 оны 07 дугаар сарын 21-ны Даваа гараг

10:00-19:00 “Галдан бошигт хаан”дуулалт жүжгийн нээлтийн арга хэмжээ

/Ард-Аюушийн талбайд, тусгай хөтөлбөрөөр/

 

                              2014 оны 07 дугаар сарын 22-ны Мягмар гараг

09:00-17:00          Хүүхэд, эмэгтэйчүүдийн сурын харваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

09:00-17:00          Олон улсын хөөмийн IIIнаадмын нээлт, эрдэм шинжилгээний бага

хурал

/Чандмань суманд,тусгай хөтөлбөрөөр/

09:00-17:00          Их ой, их хурд наадамд зориулсан“Галданбошигт хаан-370”жилийн

Ойн бүтээлийн үзэсгэлэн

/Өв соёлын хүрээлэнд/

 

                            2014 оны 07 дугаар сарын 23-ны Лхагва гараг

09:00-17:00 Баяр наадмын халх сурын харваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

09:00-17:00          Олон улсын хөөмийн наадмын уралдааны шалгаруулалт

/ Хөгжимт драмын театрт/

18:00-20:00          Олон улсын хөөмийн наадмын нэгдсэн тоглолт

                / Хөгжимт драмын театрт/

 

                                  2014 оны 07 дугаар сарын 24-ны Пүрэв гараг

08:00:12:00          “Галдан бошигт судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

/Тусгай хөтөлбөрөөр/

09:00-17:00          Баяр наадмын “Урианхай” сурын цуваа харваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10:00-11:00 Торгууд ардын ”АГСАЛ” бүжгийн хөшөөний нээлт

       /Тусгай хөтөлбөрөөр/

11:30-13:00          Баяр наадмын нээлтэд зориулсан цэцэг өргөх ёслол           

/Ард-Аюушийн талбайд/

14:00-15:30          Галдан бошигт хааны мэндэлсний 370жилийн ой, баруун бүсийн Их

Хурд наадмын баярын хурал

/Хөгжимт драмын театрт/

16:00-17:30          Баярын хүндэтгэлийн концерт

/Хөгжимт драмын театрт/

 

                                 2014 оны 07 дугаар сарын 25-ныБаасан гараг

09:00-10:00          Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн Их

                                Хурд наадмын нээлтийн арга хэмжээ

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10:00-15:00          Угсаатны бүлгүүдийн өв соёлын наадам

/Төв цэнгэлдэх хүрээлэнд тусгай хөтөлбөрөөр/

09:00-17.00 Баяр наадмын шагайн харваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10:00-17:00 Баяр наадмын “Урианхай” сурын багийн харваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14:00:15:00          Дааганы уралдаан

/Аман худагт/

15:00-16:00          Шүдлэн насны морины уралдаан

/Аман худагт/

16:30-17:00 Жороо морины уралдаан

/Аман худагт /

17:00-17:30          Эрлийз морьдын уралдаан /бага нас/

/Аман худагт/

18:00-19:00   Эрлийз морьдын уралдаан /дунд нас/

/Аман худагт/

20:00-23:00          Ховд нутгаас төрсөн урлагийн мастеруудын нэгдсэн тоглолт,цэнгүүн, ёслолын буудлага

/Ард-Аюушийн талбайд/

               

                             2014 оны 07 дугаар сарын 26-ны Бямба гараг

07:00-08:00          Азарганы уралдаан

/Бөөр харын урд Цалуугийн дэнж дээр морь барианы газарт/

08:00-09:00 Ардын авьяастнуудын хэсэгчилсэн тоглолт

/Морь барианы газарт /

09:00-10:00 Соёолон насны морины уралдаан

/Цалуугийн дэнж дээр морь барианы газарт /

09:00-10:00 Хос морьтон, үндэсний хувцастай сайхан хосууд шалгаруулах

тэмцээн                                    

/Морь барианы газарт /

11:00-12:00Хязаалан насны морины уралдаан

/Цалуугийн дэнж дээр морь барианы газарт /

12:00-13:00 Морин дээрээс бугуйл шүүрэх тэмцээн, морь сэлгэж унах тэмцээн

/Морь барианы газарт /

13:00-14:00          Их насны мориныуралдаан

/Цалуугийн дэнж дээр морь барианы газарт /

14:30-15:30 Эрлийз морьдын уралдаан /их нас/

/Цалуугийн дэнж дээр морь барианы газарт /

15:00-18:00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19:00-21:00          “Галдан бошигт хаан” үндэсний дуулалт жүжиг

/Хөгжимт драмын театрт/

 

 

 

                                2014 оны 07 дугаар сарын 27-ны Ням гараг

09:00-15:00          Хүчит бөхийн барилдааны хоёр, гурав, дөрөв,тавын даваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

09:00-11:00          Халх, Урианхай сурын шигшээ харваа

                                                                                             /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

09:00-16:00          Хүүхдийн барилдаан

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15:00-16:00          Шагай, Халх,Урианхай сурын харваанд түрүүлсэн харваачдад

Шагнал гардуулах

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, айрагдсан морьд, унаач

Хүүхдүүдэд бэлэг гардуулах

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16:00-17:00          Хүчит бөхийн барилдааны зургаа, долоогийн даваа

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00          Хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд шагнал гардуулах

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.00-18.30 Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой,баруун бүсийн Их

Хурд наадмын хаалт

/Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20:00-23:00          “Баярын үдэш” цэнгүүн, ёслолын буудлага

/Ард-Аюушийн талбайд, тусгай хөтөлбөрөөр

                                                                                   ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Шинэ арслан, шинэ гарьдтай болов

Buh 01

Тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул улсын харцага Намсрайжав 9 даван түрүүлж, Монгол улсын арслан цолоор мялаалгав. Энэ удаагийнхтай нийлээд сүүлийн 5 жилийн улсын наадмын 4-т нь Увс нутгийн бөхчүүд түрүүлж, ясны бөх удамтай нутаг гэдгээ харуулсаар байна. Тодруулбал 2010 оны улсын наадамд заан Б.Ганбат, аварга Өсөхбаярыг орхиж түрүүлсэн бол 2011 онд С.Мөнхбат 10 даван түрүүлж, улсын аврага, 2012 онд аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж улсын арслан цолны эзэн болж байсан.

Buh 02

Харин энэ наадамд үзүүр булаалдсан Ш.Жаргалсайхны хувьд 5-ын даваанаас эхлээд улсын аврага Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Мөнхбаатар, гарьд Н.Ганбаатар нарыг эрэмгий, дайчин барилдаанаараа өвдөг шороодуулснаар улсын гарьд цолны болзлыг ийнхүү хангалаа.

Тэрчлэн энэ наадмаас Ховд нутгийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага цол хүртэж, Ч.Батчулуун, Н.Адьяабат, Л.Лха-очир, Б.Бадамсүрэн, Б.Суманчулуун нарын 5 начин төрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж-ийн үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үг

Өргөн олон наадамчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо

Хүндэт зочид гийчид ээ,


Elbegdorj

Өнгөрснөөс өвлөж ирсэн, өнөөдрөөр дэвжин цэцэглэх, өрнөх ирээдүйд мандан босох гурван цагийн алтан аргамж, монгол наадмын хоймор, эх орныхоо голомт, улсын нийслэл Улаанбаатараас нийт иргэд, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Цэлмэг хөх тэнгэр, ноён оргил уулс, өргөн тал хөндий, хангай говь, мөрөн голууд хосолсон Монголын сайхан эх оронд маань өвсний шим жигдэрч, өнгөтэй сайхан дэлгэр цаг тохиож байна.

Газар газрын Монгол наадам хийморь бахархал дүүрэн эхэлж байна.

Үндэсний их баяр наадам бол Монгол түмний халуун түүх, гэгээн хүсэл, хамтын хүчийг илтгэсэн язгуур эрдэнэ билээ. Дэлхийд төрийн дэг, хуулийн засаглал, ёс журам тогтоож явсан өвөг дээдсийн маань харвасан сумны эрч хариагүй, унасан хүлгийнх нь шандас аргамаг, зоригт баатруудынх нь сүр хүч хэвээр байгааг энэ цагийн Монгол наадам уламжлан харуулдаг аа.

Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын өнгө гийж, уламжлал соёлоо дээдэлж, урагшлах золбоог илтгэсэн сайны билэгт яриа өрнөж байна.  Энэ мөчид эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа ард түмэндээ, мөн хилийн чанадад олон хэлийн оронд наадамлаж буй иргэддээ бүгдэд нь ажил хөдөлмөрийн амжилт, бүтээл туурвилын эрчим, сайн сайхны ерөөлийг өргөе.

Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгийн сойлго төгс, хүчит бөхүүдийн бяр даацтай, мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байхыг ерөөе. Саяхан ард түмэндээ уламжилсан нэгэн уриалгыг энд давтан хэлье.

Морьтон Монголчуудаа морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа Монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархцгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдлэе. Морьтойгоо малаа хариулая. Морьтойгоо наадамлая. Морио уная Монголчуудаа. Морь бол Монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм.

Мянга мянганыг улираан, хүн төрөлхтний түүхэнд онцгойрон мандсан Монгол түмний бахархал-Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая аа.

Зол хийморь тань босоо сайхан наадаарай.

 

 

 

Наадмын Буриад, Урианхай сурын харваа

Буриад сурын харвааг З.Ариунбат, Ж.Нямдаваа нар тэргүүллээ

Naadam 03

Хүннү гүрэн байгуулагдсаны 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын буриад сурын харваа Үндэсний сурын алтан зурхайд өчигдөр болж өндөрлөсөн.

16 аймгийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон энэхүү харваанаас хоёр мэргэн шинээр төрж, мөн тооны спортын мастер, гурван харваач дэд мастерын болзол хангажээ.

Эрэгтэй харваачдыг Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Хэрлэн сумын харьяат, “Цацраг Трейд”, “Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат манлайлсан бол Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компанийн харваач Б.Батбаатар аман хүзүүджээ.

Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймаг, Эрдэнэт хотын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин  Даяр Дуурсах мэргэн Ш.Даваахүү гутгаар байр эзэлсэн бол Дорнод аймаг Баяндун сумын харьяат “Адуун чулуун” ХК, “Дорны Гэрэгэ” ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун групын харваач Т.Баярмэнд нар удаах байруудад шалгарсан байна.

Харин эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогох сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун группийн харваач Ж.Нямдаваа түрүүлж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Дорнын гэрэгэ ХХК-ны харваач, Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа дэд байр эзэлжээ.

Гутгаар байрт Өмнөговь аймгийн харьяат Таван толгой транс” ХХК, Ажнай корпорацийн харваач, үндэсний сурын Монгол Улсын мэргэн, спортын мастер С.Баярмаа шалгарч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компани, Зэвсэгт хүчний 167-р ангийн харваач С.Энхтунгалаг, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хот, Хан-Уул дүүрэг, Петровис компанийн харваач, үндэсний сурын Монгол улсын мэргэн, спортын мастер Б.Бүтваан нар удаах байруудад шалгарсан байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр хүүхдийн харваагаар үргэлжилнэ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Урианхай сурын харваанд 2 тамирчин спортын мастер болзол хангалаа

Naadam 04

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын   Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Урианхай сурын харваанд Улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсоноос

1-р байр Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ххк багын харваач Б.Мөнхтөр түрүүлж урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.

2-р байр Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компаний  харваач Д.Мөнхгэрэл

3-р байр Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү

4-р байр Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат

5-р байранд Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус эзэлсэн байна.

Спортын мастерийн болзол Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзол, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарынгол хк харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүллээ гэж Үндэсний сурын салбар хорооноос мэдээллээ.

Эх сурвалж "Монцамэ" агентлаг

Улсын наадам - Азарга, хязаалангийн уралдаан

Азарганы уралдаан

Naadam 01

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо. 1899 онд анх Улсын баяр наадмын хурдан морины хөтөлбөрт орж, өдгөө 115 жилийн ой нь тохиож буй азарганы уралдаанд газар газрын  223 шандаст  хүлэг гараанаас гарснаас Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хонгор азарга саахалтын зайтай түрүүлэн, торгон жолоогоо өргүүллээ.

-aман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун,

-айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан,

-айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд,

-айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат Бадамын Оргилын оодон халтар тус тус хурдалжээ.

Аймгийн алдарт уяачД.Баянбат уяач ийнхүү улсын наадмын азарганы түрүүг авснаар монголын хурдан морьны уралдааны түүхэнд нэгэн өвөрмөц түүхийн эзэн болж байна.

Монгол Улсын манлай уяач Мөнхийн Данзанням, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбат нар ийнхүү гурван үеэрээ унаган адуугаа улсын наадамд түрүүлгэсэн бахархам амжилтын эзэн боллоо. ХХ зууны туршид давхардсан тоогоор улсын их баяр наадмаас 280 айраг түрүүг авсан их хурдны өлгий Баянцагаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Азарганы уралдааны дараа Хүй долоон худагт “Сэрсэн тал” соёлын наадам үргэлжилж, 14.00 цагаас наадмын албан ёсны нээлт болно. Нээлтийн дараа 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр болж, 16.30 цагийн үед их насны морьд барианд орсноор өнөөдрийн хурдан морьны хөтөлбөр үндсэндээ өндөрлөнө.

Харин маргааш соёолон нас, дааганы уралдаан болж, шүхрийн буулт хийх юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хязааланд Т.Батзоригийн хурдан хээр түрүүллээ

Naadam 02

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр уламжлал ёсоор хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн юм. Хүй долоон худагт нийт 318 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Т.Батзоригийн хурдан хээр үрээ  түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, айргийн гуравт, Төв аймгийн Сэргэлэн сумын, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ хурдалсан бол дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Даваахүүгийн хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Э.Сүрэн Эх сурвалж Medee.mn

Үг аялгуу бийрээр урлаачид аймгийн удирдлагуудад өргөх бичиг барина

Ховд аймагт “үг, аялгуу, бийрээр урлаачид” буюу зохиолчид, зураачид хөгжмийн зохиолчдын аймгийн зөвлөгөөнтэй хамтруулан Ховд аймагт сэтгүүл зүйн байгууллага үүссэний 70 жилийн ойг тэмдэглэв. Тус зөвлөгөөний үеэр Ховд аймгийн зохиолч, яруу найрагчид, хөгжмийн зохиолч, зураачид болон сэтгүүлчид бүтээлийн дээжээсээ дэлгэн үзүүлж, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбоо, Зураач, уран бүтээлчдийн холбоо, Хөгжмийн зохиолчдын холбооны салбар байгууллагуудын тус бүрийн илтгэлийг хэлэлцэж, уран бүтээлчдийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал, асуудлыг шийдвэрлэх гарц боломжуудын талаар халуун санал шүүмжлэл өрнүүлэн, улмаар аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудад хандсан зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 11 зүйлийн санал бүхий өргөх бичгийг өргөн барихаар шийдвэрлэжээ.

Ug aya biir 05          Зөвлөгөөнөөс гаргасан өргөх бичгийг толилуулж байна.

                                                                                                                      Үг, аялгуу, бийрээр урлаачдын

анхдугаар зөвлөгөөнд оролцогчдоос

                                                                           дэмжив.

ӨРГӨХ БИЧИГ

2014.06.19                                                                                                                                                                   Ховд хот

 

Аймгийн Засаг даргад уламжлах нь “Үг, аялгуу, бийрээр урлаачид”-ын анхдугаар зөвлөгөөнд оролцогчдоос дэвшүүлсэн доорхи санал санаачлагыг, Засаг даргын Тамгын газар, ССАЖ-ын газар болон холбогдох, газар хэлтсийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх бололцоо нөхцлийг нь бүрэн бүрдүүлж өгөхийг хүсэж байна.

Зөвлөгөөнөөс дэвшүүлсэн саналууд

Ug aya biir 031. Ховд аймгийн Зохиолчид, сэтгүүлчид, зураачид, хөгжмийн зохиолчдын бүтээн туурвих, үйл ажиллагаагаа амжилттай явуулах бололцоог бүрдүүлэхийн тулд нэгдсэн ажлын байрны барилгыг, /ордон урлан/ барих асуудлыг судлаж шийдвэрлэх.

2. Аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөрт үг, аялгуу, бийрээр урлаачдын орон тооны бус зөвлөл болон уран бүтээлчдийн төрийн бус байгууллагуудаас дэвшүүлсэн асуудлыг бүрэн хэмжээгээр тусгаж, хэрэгжүүлэх.

3. Аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын Соёлын албаны дэргэд үг, аялгуу, бийрээр урлаачдын орон тооны бус зөвлөлийг байгуулах.

4. Орон нутгийн уран бүтээлчдийн бүтээл туурьвилыг тодорхой шалгуурт үндэслэн худалдан авч, аймгийн болон сумдын бүх номын сангуудад хүргэж, олны хүртээл болгох.

5. Орон нутгийн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Ховд аймагт хэрэгжүүлэх

6. Гадаад, дотоодын холбогдох үйл ажиллагаанд уран бүтээлчдийг оролцуулах, уран бүтээлийн томилолтыг бий болгох

7. Ховдын зохиолчдын шилдэг бүтээлийн эмхэтгэл “Уулс салхис тарвас-2” бүтээлийг 2014 оны 2 дугаар улиралд багтааж хэвлүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэж, цаашид 4 жилд 1 удаа хэвлүүлэх.

8. Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ой, цаашид болох аливаа тэмдэглэлт ой болон бусад үйл ажиллагаануудын хүрээнд орон нутгийн бүтээлчдийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулж хэвших.

9. Монгол улсын хэмжээнд явагддаг “Болор цом”, “Утгийн чимэг” богино өгүүллэгийн наадам, “Морин хуур наадам”-ыг Ховд аймагт зохион байгуулах, Монголын урчуудын эвлэлийн хорооны “Хавар”, “Намар” үзэсгэлэнг аймагт уламжлал болгон явуулж, шалгарсан шилдэг уран бүтээлчдийг дэмжин, улсын чанартай арга хэмжээнүүдэд оролцуулж хэвших, зураачдыг уран бүтээлийн судалбарт явахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

10. Ном, Авьяас, Аврага хөтөлбөрийн хүрээнд тухайн чиглэлийн орон нутгийн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар тусгагдсан заалтуудын хэрэгжилтийг хангаж, төлөвлөгдсөн зардлыг зориулалтын дагуу зарцуулах, энэ хөтөлбөрт орон нутгийн зохиолчдыг оролцуулах.

11. Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах боломжийг судлаж шийдвэрлэх

 

Бүсийн соёлын зөвлөгөөн

Ug aya biir 08               Соёл спорт, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвт баруун бүсийн сургалт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд болж өнгөрөв. Уг зөвлөгөөнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нарын чухал албаны хүмүүс оролцсон ба Засгийн газрыг төлөөлөн оролцсон албаныхан салбар бүрт төр засгийн зүгээс баримтлах бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ оролцогчид тулгамдаж байгаа болон хөгжлийн асуудлаа хэлэлцэж зөвлөмж гаргажээ.

Г.Одонтуяа

 

Ховд аймаг дахь уран бүтээл туурвигчдын өнөөдрийн асуудал

2014 оны 06 сарын 19-нд Ховд аймагт болсон “Үг, аялгуу, бийрээр урлаачдын аймгийн зөвлөгөөн буюу зохиолчид, сэтгүүлчид, хөгжмийн зохиочлид зураачдын нэгдсэн зөвлөгөөнд МЗЭ-ийн Ховд дахь Алтай салбарын УЗГ, яруу найрагч Г.Төрмөнхийн тавьсан товч илтгэл

Монголын Зохиолчдын эвлэлийн Алтай салбар

1.         Бодит байдал буюу ерөнхий чиг хандлага

 

Дэлхийн болон гүрэн улсуудын түүхийг ажихад төрийн бодлогынх нь гол цөм нь оюунт хүмүүн хийгээд эрдэм мэдлэг, шинжлэх ухаан байсан нь тодорхой байдаг. Монголчуудын өвөг ухааныг судлаж үзэхэд хэдэн мянган жилээр төрт их гүрний түүхийг бүтээсэн өвгөд маань төрийн амин сүнс нь өв соёл, ухаан эрдэм, гэж тодорхойлж байжээ. Тиймээс төрийн хэргийг мэдэж, шийдвэр гаргах эрхийг мэргэдид олгож, хаан хийгээд өрлөг баатад нь мэргэдийн ухаанаар тунгааж олсон, мэргэн шийдвэрийг хэрэгжүүлдэг байж.

Монголын нууц товчоо хийгээд бусад сурвалжид эзэн Чингис хаан төр гүрний холбогдолтой аливаа шийдвэрийг гаргахдаа бичгийн мэргэд Шихихутаг, Чу мэргэн нарын санаа бодлыг ямагт эрхэмлэдэг байсан гэх мэт сурвалж баримтууд нэн элбэг.

Энэ явдал хойшдын түүхэн цаг хугацааны туршид ямар нэг хэлбэрээр хадгалагдсаар ирсэн. Түүнчлэн нийгмийн тогтолцооны өмнөх хэвшлийн үе буюу социализмийн үед оюуны бүтээл туурвилыг улсын үнэт баялаг гэж үзэж, бүтээн туурвигчдыг ажиллах нөхцөл боломжоор нь хангах талаар харьцангуй анхаарч ирсэн нь түүхэн баримт сурвалжуудаас тодорхой харагддаг.

Гэвч 1990-ээд оны үеийн нийгмийн харилцааны шилжилтээс хойш, зохиолчид, сэтгүүлчид зураачид, хөгжмийн зохиолчид гэсэн нийгмийн оюун санааг тэжээгч гол цөм хэсгийг төрийн соёлын бодлогоос гадуур авч үзэж, гаргуунд нь орхисноор тэдгээрийн бүтээн туурвих бололцоо нөхцөл нь ихээхэн хумигдмал болж, түмэн зүйлийн бэрхшээлтэй учрах болов.

Энэ нь тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг даяршлын урсгалд нэгтгэж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх гэсэн бодлогоос үүдэлтэй хэдий ч, дэлхийн бусад улсуудыг улс төр, эдийн засгийн нөлөөндөө багтааж, соёлыг нь либералчилах буюу нэг том цутгаланд нийлүүлэх гэсэн өндөр хөгжилтэй том гүрнүүдийн эл загвар, нөлөөлөл нь Монгол үндэсний хөрс суурин дээр буухгүй, нийцэж тохирохгүй байгаа нь олон зүйл дээр мэдэгдэж, сөрөг үр дагавар нь үйлчилсээр байна.

Өнөөгийн нөхцөлд Монгол төрийн соёлын бодлогод соёлын зарим өв, дурсгалт зүйл, өв тээгчдийн талаар тодорхой хэмжээгээр анхаарч байгаа ч аймаг орон нутагт төдийгүй, Монгол улсын хэмжээнд оюуны бүтээл туурвигчид, соёлыг бүтээгчдийн талаар ямар нэг цэгцтэй бодлого байхгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Үүний үр уршигч нь бүтээн туурвигчдын амь, амжиргаа, ахуйн түвшинд хүндээр нөлөөлж, бүтээж туурвих бололцоог нь шууд болон дам байдлаар хязгаарлаад зогсохгүй. Үндэстний оюуны ертөнцийн хөгжил, идэвхжилд сөргөөр нөлөөлж, сүүдэрлэх хандлага бэлхнээ харагдаж байгаа юм.

Орон нутгийн нөхцөлд өнөөдөр зохиолч болон хөгжмийн зохиолч, зураач уран бүтээлчдийн хувьд бүтээл туурвих, туурвиж бүтээснээ түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн байгууллага, төр засагт хийгээд олон нийтэд үнэлүүлэх, үр өгөөжийг нь хүртэх, амьдрал ахуйдаа наалдуулах боломж нь туйлын хязгаарлагдмал байгаагаас бусадтай адил сайн, сайхан амьдрах нөхцөл ч ихээхэн хомс байна

Үүнд аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдал, олон түмний боловсрол, соёлын түвшин, төр захиргааны бодлого үйл ажиллагаа гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд эдгээрийг залж чиглүүлж, зөв чиг, замнал руу хандуулах хамгийн чухал хүчин зүйл нь нийгмийн харилцааны шинжтэй ухагдахуунууд, төр захиргаанаас явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэр, түүнчлэн уран бүтээлчид уран бүтээлийн байгууллагууд болон төр захиргааныхны хоорондох уялдаа холбоо юм.

 

2.         Өнөөгийн түвшинд хүлээгдэж буй асуудлууд

Энд бид хэтэрхий олныг нуршиж, үйл явцыг тэлэлгүйгээр яг өнөөгийн түвшинд нэн тулгамдаж, шийдлээ хүлээж байгаа гэхээр гол хэдэн зүйлийг авч үзэхийг хичээе

Нэгд: Орон нутаг дахь оюуны салбарт бүтээж туурвигчдын хувьд нийгмийн амьдралд оролцох, төр захиргааны бодлого шийдвэрт санаа оноогоо тусгах боломж нь маш хумигдмал байгаа юм. Ялангуяа соёлын салбарын бодлого үйл ажиллагаанд учир дутагдалтай зүйлс захаас аван байгааг анхаарах хэрэгтэй. Хамгийн ойрын жишээ гэхэд соёлын бодлого гэхээр түүх, соёлын өв дурсгалыг судлаж хамгаалах асуудлыг чухалчилан авч үздэг ч, бүтээн туурвичдын асуудлыг орхигдуулдаг нь үнэн мэргэн бодлого биш. Хүн төрөлхтний хийгээд үндэстэн, угсаатны түүх тасралтгүй үргэлжилдэг. Тэгэхээр түүхийн зөвхөн нэг хэсэг үед л соёлыг бүтээгээд түүнээс хойших үед нь зөвхөн түүнийг судлаж хамгаалах төдий л байх ёстой гэсэн бодлого явуулах нь дэндүү харалган хэрэг гэж үзэж байна. Соёлын үнэт зүйл цагаас цагт тасралтгүй бүтээгдэж, шинэ шинэ зүйлээр сэлбэгдэж байдаг учраас тэрхүү бүтээгчдийг дэмжиж хөгжүүлэх нь зайлшгүй асуудал байх ёстой.

Төр захиргааны бодлого шийдвэрт оюуны салбарынхан, эрдэмтэд, уран бүтээлчид зохиолчид, сэтгүүлчид, зураач, хөгжмийн зохиолчдын санаа бодол оролцоо нэн чухал. Орон нутгийн соёлын салбарт бодлого боловсруулж явуулахдаа эдгээр оюуны их нөөц агуулсан бүтээлч нөхдийн түшиг тулгуурыг чухалчилах юм бол одоо яригдаж байгаачилан мөнөөх ухаалаг төр рүү дэвших бас нэг алхам болно. Тиймээс энэ салбар дахь шийдвэр гаргах түвшний аливаа зөвлөлүүдэд эрдэмтэд, зохиолчид, сэтгүүлчид, зураач, хөгжмийн зохиолчдыг оролцуулж ажиллуулах нь нэн чухал гэдгийг удирдлагууд хийгээд, төрийн албан хаагчдад зориудаар сануулж байна.

Нийгмийн харилцааны үр дүнд өрнөж буй түмэн үзэгдлийн учир начрыг тунгааж, ээдрээ зангилааг тайлан, зөв мэргэн шийдвэр гаргахад тусалж чадах, хамгийн чухал салбар бол хэвлэл мэдээллийн салбар, хамгийн чухал хүмүүс нь сурвалжлагчид, сэтгүүлчид байдаг, Яагаад гэвэл тэд асуудлыг бүх талаас нь судлаж, бүх талын эх сурвалжтай уулзаж, арвин их баримт материал цуглуулж, ажиглаж, судлаж, дүн шинжилгээ хийж байж, мэдээлэл, нийтлэл, сурвалжлага, нэвтрүүлгээ бэлтгэдэг. Гэсэн ч өнөөдөр нутгийн удирдлага хийгээд төр, захиргааны түвшинд үүнийг огтхон ч ойшоож үзэхгүй байна

Түүнчлэн урлаг соёлын бүтээлийг бий болгож бүтээж буй зохиогчдыг нь орхигдуулаад, зөвхөн тухайн бүтээлийг хүмүүст хүргэж буй зуучлагч, улбаалагчдыг соёл бүтээгч мэтээр авч үзэж, хөхиүлэн дэмжидэг хандлага, олон нийтийн бодол сэтгэлд сүрхий газар авснаар барахгүй төрийн бодлогын чиг хандлагад ч даамай нөлөөлсөн явдал бий.

Захын нэг нийтийн юм уу, эстрадын дуучнаар дуу дуулуулахад төд, өдөн сая төгрөгөөр үнэлэгдэх мөртлөө түүнийг бүтээсэн бүтээлчдийг нь дурсах ч үгүй орхидог нь өнөөдөр түгээмэл үзэгдэл. Зохиогчид, бүтээлчид нь ёс жудаг, хүн чанар энэ тэрээ бодоод энэ талаар ямар нэг асуудал тавьдаггүй ч гэлээ, энэ нь цаанаа нийтийн, нийгмийн ёс суртахуун, ухаан санаанд, өөрөөр хэлбэл аливааг зөв мэргэнээр үнэлж тунгаах чадамжид нь асар их сөрөг нөлөөтэй гэдгийг ч анзаарах цаг болсон мэт.

Бас нэг орхигдуулж болохгүй асуудал гэвэл оюунаараа бүтээгчид болох зохиолчид, сэтгүүлчид, зураачид, хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилын үнэлэмжийг дээшлүүлэх, бодитой үнэлэх, тэдэнд бүтээж туурвих, боломж нөхцлийг нь бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх явдал мартагдсаар байна.

Энэ нь дам дамдаа нийгмийн болон хүмүүн олны оюун санааны ертөнцөд сөргөөр нөлөөлж, “оюуны хоосрол”, гарз хохирол руу хөтлөх далд хүчин зүйл болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

3.         Шийдвэрлэх арга зам

Эдгээр бодит үндэслэл, гаргалгаануудад тулгуурлан, тулгамдсан асуудлуудыг зохих түвшинд шийдвэрлэх дөт гарцыг олох зорилгоор бидний зүгээс дараах саналуудыг дэвшүүлж байна.

Нэгд: Аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөрт дээрх асуудлуудас улбаалан Зохиолчид, хөгжмийн зохиолчид зураачдын байгууллагаас тусгуулахаар оруулсан саналуудыг тусгаж, хэрэгжүүлэх

Хоёрт: Нутгийн удирдлага болон төр захиргааны холбогдох бодлого шийдвэрт оюуны салбарын бүтээлчдийн оролцоог бодитой болгох үүднээс соёлын болон холбогдох салбарт шийдвэр гаргадаг зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэлийн Алтай салбар, МСЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Хөгжмийн зохиолчдын холбооны салбар, Зураач, уран бүтээлчдийн холбооны төлөөллийг оруулж ажиллуулах, мөн ССАЖГ-ын дэргэд эдгээр салбар байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн зөвлөлийг бий болгож ажиллуулах

Гуравт. Бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийн үнэлмжийг бодитой болгож, дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Мэргэжлийн зөвлөлөөр дэмжигдсэн /шаардлага хангасан/ бүтээлүүдийг зохиогчдоос худалдаж авч, аймгийн хэмжээн дэх бүх номын сангуудад бүртгэлжүүлэн байршуулж, уншигчдын хүртээл болгодог болох

Энэ асуудлаар бусад аймгууд болон хотуудын ном соёлын байгууллагуудтай хамтарч ажиллахад ИТХ, Засаг даргаас бодлогын дэмжлэг авах

Мөн зөвлөлөөр дэмжигдсэн зохиолчид, зураачид, хөгжмийн зохиолчдын бүтээлийг аймаг худалдаж авч, гадна дотны хүндэт зочдод бэлэг болгодог соёлыг нэвтрүүлж, хэвшүүлэх

         Дөрөвт. Ирэх 7 дугаар сард тэмдэглэх Галданбошигт хааны мэндэлсний 370 жилийн ой болон түүний хүрээнд явагдах томоохон арга хэмжээнүүдийн үеэр ирэх зочдод бэлэг сэлт бэлтгэх зорилгоор төсөвлөсөн зардлыг чухамхүү орон нутгийнхаа уран бүтээлчдийн бүтээлийг сурталчилах, тэднийг дэмжихэд зарцуулах талаар шийдэл гаргуулж хэрэгжүүлэх, цаашид энэ мэт томоохон үйл явдлуудтай холбоотойгоор ийм ажлыг мөн хэвшил болгож, тогтмолжуулах      

Тавд: Нийгмийн харилцааг эрүүлжүүлж, тэнцвэржүүлэхэд байнгын тасралтгүй үйл ажиллагаагаа зориулдаг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах амьдрах, хөгжиж боловсрох суурь нөхцлийг нь бүрдүүлэхийн төлөө “Орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос санаачлан боловсруулсан “Орон нутгийн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг Ховд аймагт хэрэгжүүлэ

           Зургаад: Зохиолчид, зураачид, хөгжмийн зохиолчид, сэтгүүлчид нийтлэлчдийн ордон, урланг барьж байгуулах зориулалтаар газар олгох, цаашид барьж босгоход нь дэмжлэг үзүүлэх

Долоод: Боловсролын салбарт хэрэгжиж буй ном, авьяас хөтөлбөрүүдийн хүрээнд энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр тусгагдсан заалтуудын хэрэгжилтийг хангуулах. Ажил нь хийгдсэн мөрт олгогдоогүй зардлуудыг нөхөж олгуулах, цаашид төлөвлөгдсөн зардлыг нь зориулалтын дагуу зарцуулах гэсэн саналуудыг аймгийн удирдлагууд, ССАЖ-ын газар, Боловсролын газруудын удирдах ажилтан мэргэжилтнүүд, төр, захиргааны холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Ойрад түмний голомтыг сахиж, галыг манасан баруун Монгол түмний Өлгий Ховд аймгийн маань оюуны соёлын түүчээ өнөд мандан бадраг.    

 

 

 

 

 

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ