Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ТАНД ЗӨВЛӨХӨД

Танд зөвлөхөд

Г.Солонгоо: Эрхээ бүрэн эдлэхийн тулд

Хүний эрх

Хүний эрхийн үндэсний комиссын Ховд аймаг дахь ахлах мэргэжилтэн Солонгоотой товч ярилцав

- Өөрийгөө товч танилцуулна уу?

- Би 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комиссийн Ховд аймаг дахь ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

-Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн гэдэг ямар чиг үүргэтэй ажил юм бэ?

-Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгч, холбогдох байгууллагад зуучлах, аймаг орон нутагт хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, шаардлагатай мэдээллээр хангах, Комиссын шаардлага зөвлөмжийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, ХЭҮК-нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд биечлэн оролцох юм.

-Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс гэж хэзээ байгуулагдсан байгууллага вэ?

-НҮБ-н Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар олон улсын гэрээ конвенцид заасан хүний эрх, эрх яөлөө, шударга ёс, эв нэгдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг хангах, хамгаалах хөхиүлэн дэмжих үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний байгууллага байгуулахыг гишүүн улс орнууддаа уриалсан. Ингээд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдэж, 2001 онд Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс байгуулагдсан.

-Хүний эрх гэж юу вэ?

               -Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой.

Хүний эрх бол таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.

-Хүний эрхийг хамрах хүрээнийх нь хувьд авч үзвэл?

-Хүн бүрт хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ямар ч ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Хүний эрх түгээмэл учраас дэлхийн хаана ч ижил дээдлэгдэх учиртай.

-Хүмүүс ямар эрхтэй хэрхэн хамгаалуулах тухайгаа хаанаас мэдэж болох вэ?

-Мэдээж, хуулиас. Хүний эрхийг Үндсэн хууль, олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг, хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхой заалтууд бий. Монгол Улс хүний эрхийн асуудлаар 30 гаруй олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон. УИХ-аас хүний эрхийг хэрхэн баталгаатай эдлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан зохицуулсан хэдэн зуун хууль батлан гаргасан. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай гэх мэт.

-Эрхээ мэдэх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

-ЭРХЭЭ бүрэн дүүрэн эдлэх БОЛОМЖИЙГ олж авна. Эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ ЗӨРЧИГДӨХӨӨС ХАМГААЛЖ, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардах болно. Эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй ОРОЛЦОНО гэсэн үг. Таны оролцоо, хяналт улс төрчдийг хариуцлагатай болгож, хууль, төрийн бодлогыг сайжруулж, ИНГЭСНЭЭР эрүүл нийгмийг бүтээх боломжтой. Эрүүл нийгэм биднийг энх тайван, амар амгалан амьдрал, ХӨГЖИЛ, ДЭВШИЛД хөтөлнө.

-Эдгээр хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийг хаанаас олж унших вэ?

-Манай цахим хаяг болох mn-nhrc.org болон хуулийн нэгдсэн legalinfo.mn сайтуудаас олж уншиж болно.

-Танай хаягийг хүмүүст мэдэгдэх нь зөв байх хаягаа хэлж өгнө үү.

-Хүний эрхтэй холбоотой асуудлаар манайд хандах хүмүүс Цамбагарав баг Мянган угалзат ОНӨҮГ-ын байрны 1 дүгээр давхарт ирж уулзах буюу. 70437022 дугаарын утас, мөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар холбогдоорой. Манайх хүний эрхийн зөрчилтэй холбоотой бүхий л төрлийн гомдол мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх болно.

                                                                                                                                                Ярилцсан Г.Мөнх

 

 

 

 


   

Ажилгүй дээд боловсролтнуудыг эрх зүйн ухуулагч болгоно

Энэ сарын сүүлчээр манай аймагт Хууль зүйн дотоод хэргийн яамнаас сумдын Засаг дарга, хэлтсийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нарт зориулсан Үндэсний хэмжээний хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан.Нийт 17 сумын Засаг дарга, хэлтсийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нарыг хамруулсан  уг сургалтын зорилго нь “Цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, “Эрх зүйн дунд хугацааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийг холбогдох хүмүүст ойлгуулан сурталчилах явдал юм байна.

Тендер шалгаруулалтын талаар таны мэдвэл зохих зүйлс

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг явуулахад 2005 оны 12 сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийг дагаж мөрдөнө.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ