Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

“Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга

Zurchliin huuli zuragХүн бүхэнд хүсэл, сэтгэл бий, тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг , өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн байдаггүй. Санаснаар байдаггүйн учир нь хүмүүс олон, олон жилийн туршид амьдрал, нийгмийг бүтээхдээ тэрхүү санаж хүсэж байгаа зүйлдээ саад болох, заримдаа бүүр түүнийхээ дайсан болох олон зүйлийг бий болгосноос үүдэлтэй ажээ. Үүний зарим нь юу гэвэл хүмүүсийн үл ойлголцол, зарим нэгнийх нь зохисгүй үйлдэл, байвал зохих жам ёсны хэм хэмжээг үл тоож, дураар авирлах, зөвхөн өөрийн хязгааргүй хүсэл шуналыг хангах гэсэн санаархал, бас зарим хэсэг нь нөгөө хэсгийнхээ хүсэл сонирхлыг ойлгохгүй мэдэхгүйгээс, байвал зохих хэм хэмжээний тухай мэдээлэлгүйгээс амьдралд үйл олон зөрчил, зөрөлдөөн бий болдог. Чухам үүнийг зохицуулахын тулд хууль журмыг хэрэглэдэг.

Дээрхийг нуршсаны учир гэвэл хэн ч гэсэн өөрийн бодол сэтгэл, хүсэл сонирхлдоо саад тээг бий болгохгүйн тулд жам ёсны хэм хэмжээг, тогтоосон хуулийг хүндэтгэн сахих учиртайг сануулах гэсэн хэрэг.

Манай улсад саявтархан, шинэ тутам батлагдан мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль бол тийнхүү иргэдийн амьдралын хэм хэмжээг зохицуулахад чухал хэрэгцээтэй хууль гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эндээс нэн чухал гэж санагдсан зарим нэг зүйлийг энд авч үзье. Зөрчлийн тухай хуулийн 5.5-д Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ. Хэдийгээр “архи идээний дээж” гэдэг боловч ааг, хүч ихтэй хатуу, хурц идээ болохоороо хэтрүүлж хэрэглэсэн нөхцөлд “савнаасаа бусдыг дийлдэг” гэдгийг бид мэддэг ч, мартаж цалгартах, хэнэггүйтэж омойтох, сэтгэлийн гуниг гутралд дарангуйлуулах, цаашлаад бусдын нөлөөнд автах зэрэг элдэв шалтгаанаар тэрхүү хатуу идээг хэтрүүлэн хэрэглэж, даамай согтсоны харгайгаар ааш омог ихдэж, агсам айзам тавихаас эхлээд, ухаан мэдрэлээ гээж, хэрэг төвөг үйлдэх, түүнээс гадна архийг стандартаас өөрөөр, хүний эрүүл ахуйн шаардлагад нийцэхээргүй орц найрлагатайгаар үйлдвэрлэсний улмаас хэрэглэгчийн эрүүл мэнд, бүүр амь насанд ч аюул, цөв учрах нь бий.

Ийм хэрэг явдал үүсэхээс сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулж, зөв гольдролд оруулах үүднээс хууль үйлчилж байгаа бол харин хуулийг сахиж, эрсдэлээс сэргийлэх учиртайг байнга сануулж, сэрэмжлүүлдэг нь хууль сахиулагчид билээ.

Хуулийн 5.5.7-д “Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журмыг зөрчсөн, эсхүл импортлох жагсаалтад орсон согтууруулах ундааг импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлээгүй бол согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Худалдаалж байгаа согтууруулах ундаандаа хуулинд дурьдсан мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгүүлээгүй байх нь хүний эрүүл ахуйд сөрөг нөлөө учруулах болзошгүй эрсдэлийг дагуулдаг. Хэрэвзээ зөвхөн худалдаанаас олох ашгаа бодож, шинжлүүлээгүй архи худалдаалж байгаад хэн нэг хүнд эрсдэл учруулбал мөнөөх олох ашгаас чинь илүү балаг учрана гэдгийг хэн хүн байнга санаж явах хэрэгтэйг энд улиг болгон дурьдахад илүүдэхгүй биз.

Түүний зэрэгцээ хоёр хөршийн ялангуяа урд хөршийн хилд ойр байдаг манай аймгийн хувьд импортоор бүрэн хэмжээний шинжилгээнд хамрагдаагүй, зарим нэг нь ч нууж, хааж авч гарч ирсэн архи дарс зарагдаж байж болзошгүй тухай ам дамжсан мэдээлэл, яриа хөөрөө элбэг байгааг тэр болгон үгүйсгэх аргагүй юм. Учир нь хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн шинжилгээний лаборатори, төхөөрөмж хэрэгсэл, боловсон хүчин, ажиллагсдын хүрэлцээ хангамж, тэдний хариуцлагад бүрэн найдвар тавих баталгаа бий эсэх гээд олон талаас нь бодож үзэхэд эргэлзээ төрөх шалтгаан байгаа бөгөөд, дотоодын мэргэжлийн хяналтын байгууллагад ч худалдааны бүх цэгүүдэд бүрэн хяналт тавих боломж хомс билээ.

Аливаа хуулийг боловсруулахад бодлого болон амьдралтай хэрхэн уялдаж байгаа байдал хийгээд бодлогын хэрэгжилтийн чанар чансаатай нягт уялдуулж, тунг нь тааруулах нь чухал гэж бодно. Жишээлэхэд энэхүү 5:5.7 дахь заалтын тухайд авч үзэхэд уг заалттай уялдуулаад хилийн гаалийн шинжилгээний байгууллагын хүчин чадал, тэнд ажиллагсдын мэргэжил, хариуцлагын түвшинг төдий хэр баталгаатай болгох зохицуулалтууд нэн чухал гэж бодно. Мөн дотоодын мэргэжлийн хяналтынхны чадвар чансаа, хүрэлцээ хангамжийг нэгэн адил анхаарах хэрэгтэй байх.

Хуулийн 7.11 дүгээр зүйлд хүүхдийн эрхийг зөрчих “хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн бол 12 дугаар зүйлд “нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хүүхэд гэдэг бидний залгамж, Монгол улсын маань ирээдүй. Тийм болохоор бид амьдарч аж төрж буй бүхий л орчиндоо бүхий л цаг үеийн туршид хүүхдийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн хүүхдийн эрх зөрчихөөс сэргийлэхийн зэрэгцээгээр хүүхдэд зохистой үлгэр дагуулал үлдээх нь туйлаас чухал билээ. Болгоомжгүй хийгээд санамсаргүй байдлаар зохисгүй үйлдэл рүү хальтрах, жишээлэхэд аль нэг аж ахуйн нэгж сургуулийн хүүхдүүдэд үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа гэж бодоход түүндээ цалгар хандаж, эрүүл ахуй стандартын шинжилгээнд бүрэн хэмжээгээр хамруулалгүйгээр, “за яахав болоод л байдаг юм, гайгүй биз ээ” гэж хандах нь болзошгүй эрсдэлээс тойрч чадахгүйг цаг тутамд санаж явах ёстой гэсэн үг. Хүүхдийн үдийн цайны бүтээгдэхүүний чанар чансаанд цалгар хандаснаас болж өмнөх жилүүдэд л гэхэд манай аймагт хэд хэдэн удаа хүүхдүүд бөөнөөрөө хордлого авч, төвөгтэй асуудал үүсч байсан нь бодитой жишээ. Түүний дотор нялх балчир хүүхдийн хоол хүнс гэдэг бүүр ч чухал, нандин зүйл учир энэ чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэж буй хүн бүхэн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүнийг өөрийн балчир хүүхдэд очиж буйтай адилтган бодож, анхаарч байваас хууль ёс зөрчигдөх зүйл гарахгүй бизээ.

Тэрчлэн гэр бүлийн асуудал өнөө үед чухлаар тавигдах болсон бөгөөд гэр бүлийн гишүүддээ ширүүн, дориун ханддаг, гомдоодог, дарамт учруулдаг, дарангуйлдаг ч тохиолдол гарах нь олонтоо болсон гэх. Гэр бүл бол хүмүүсийн, улс орны оршин тогтнох үнэт зүйл гэдэг нь ойлгомжтой. Бүхий л гэр бүлүүд нэгэн нийгэмд амьдарч, ах дүү, садан төрөл, найз нөхөд, хамт олон нутаг зон, үндэс угсааны нандин холбоогоор сүлжилдэн холбогдож байдаг учир нийгэм маань, улс орон маань үндсэндээ нэг л гэр бүл гэсэн үг. Тиймээс хөршийн гэр бүлд гарсан үл ойлголцол, төвөгтэй асуудлаас чих хавчиж, зайлсхийлгүй туслах, зайлшгүй холбогдох газарт мэдээлэхүйц хурц асуудал үүссэн тохиолдолд даруй мэдээлээгүйгээс ноцтой эрсдэл үүссэн байх аваас хариуцлага адилхан оногдоно гэдгийг ухамсарлах ёстой аж. Гэхдээ айлын гэр бүлийн юм болгон руу оролцоод, хошуу, хуруу дүрээд бай гэсэн үг биш. Гэр бүлийн дотоод амьдрал, хоорондын хайр, итгэлд хөндлөнгөөс аль болох орооцолдохгүй байхыг гэр бүлийн асуудал гэж олонтоо ярьдаг байгууллага газрууд ч, хууль хяналтынхан ч бас ухамсарлах нь зүй бизээ.

 

Хоёр: Энэ хуулийг эргэж нягтлахын учир

Энэ мэтээр иргэн бүхэн хуулийн ач холбогдлыг ухаж мэдэж, зайлшгүй сахин биелүүлэхийн утгыг ухаарч амьдрахын зэрэгцээгээр, хууль тогтоомж, журам ёс гэдэг бол өөр аль нэг харь гарагийн бус ердөө л бидний өөрсдийн аж төрөл, амьдрал, харилцааг зохицуулж буй зохицуулга гэдгийг сайтар санаж, хуулийг боловсруулахад, андуу ташаа батлагдсан зүйлийг нь хэлж сануулж, засаж залруулахад хүн бүхэн бодол ухаанаа тавьж, сэтгэл гаргаж, оролцох ёстойг энд нэгэн адил чухалчилахыг хүсэв.

Энэ үүднээс авч үзвэл Хуулийн 1.5.1Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд:

1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн бол” гэж тодотгожээ.

Хуулийн бусад заалтуудыг уншваас дээр үгүүлсэн арваас таван зуун нэгжтэй тэнцэх, эсвэл таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх, арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэхүйц торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдэд, уг зөрчил гарснаас хойш зургаан сар, эсвэл нэг жил өнгөрсөн болохоор шалган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж болохооргүй зүйл олонтоо тааралдаж байна.

Тухайлбал “Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан” зөрчил дээрхэд хамаарах ба ийм үйлдлийн сөрөг үр дагавар зургаан сараар ч юм уу нэг, хоёр жилээр хязгаарлагдах боломжгүй гэдгийг анхаараагүй нь тоогүй санагдав. Нэг жишээ дурьдахад гурав дөрөвхөн жилийн өмнө манай аймгийн нэр бүхий газарт, газрын ховор елментийн орд газрыг ашиглуулах, эс ашиглуулах тухай хурц асуудал үүсэж, хайгуул хийж байсан компани тэндээс авсан эрдэс баялгийн дээжийг шинжлүүлсэн шинжилгээний дүнг олон сараар нууж, бултуулж байсныг тэр үеийн баримт гэрчилнэ. Уг дээжийн цацрагийн агууламж нь мэргэжлийн байгууллагын тогтоосон ердийн нөхцөлд байвал зохих хүлцэх хэмжээнээс их, хүн амын эрүүл мэндэд аюултай байсан нь тодорхой болж, уг компани сайн дураараа үйл ажиллагаанаасаа татгалзсаныг бид тухай бүр мэдээлж байсан билээ. Тэгэхээр энэчилэн ноцтой үр дагавар бүхий дээж сорьцыг санаатай нуусан, устгасан байх аваас хөөн хэлэлцэх хугацааг зургаан сар эсвэл нэг, хоёр жилээр хязгаарлах боломжгүй гэдгийг анзаарч, эдгээр заалтыг эргэж харах ёстой. Мөн Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаарх тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан; цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй” гэдэг ч дээрхтэй адил заалт байна. Түүнчлэн “1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон” зөрчил ч үүнд багтаж байгаа бөгөөд хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа буюу зөрчлийн үр дагаварыг хуулийн 1.5-ын 1-3-д заасан хугацаагаар хязгаарлаж, байгаль орчинд хор хохиролгүй болсон гэж боломжгүй гэдэг ойлгомжтой зүйл.

Хуулийн 4.1 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж заасан нь зөрчил үйлдэж, тэр тусмаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль бусаар хөрөнгө орлого олох сонирхол нэн идэвхжсэн өнөөгийн нөхцөл байдлыг хяналтандаа авахад хэрэгтэй олзуурхууштай заалт болсон ч, эрх бүхий албан тушаалтнуудад үүнийг зайлшгүй биелүүлэх үүрэг хүлээлгээгүй, хэрэв биелэгдэхгүй бол хэрхэх тухай тусгаагүй нь учир дутагдалтай санагдав.

Хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 - т .гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой заалт гэж үзэв. Харин үүний дагуу иргэд олон нийтэд өргөнөөр сурталчилан таниулах шаардлагатай нэг зүйл байгааг манай хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэй байгаа нь ямар тохиолдолд шүүхийн энгийн магадлал, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтны зөвлөмж гаргах боломжтой байдгийг иргэд олон нийтэд тайлбарлан ойлгуулах явдал юм.Мөн хуулийн 3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба хууль боловсруулагчид маань энэ заалтыг гаргаж ирэхдээ хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн салбарынхнаас асууж тодруулсан, тэдэнтэй зөвлөлдсөн эсэх нь эргэлзээтэй байна. Юу гэвэл мэдээний хэлбэрээр, эсвэл тоймчийн нийтлэлийн хэлбэрээр зар сурталчилгаа байршуулна гэдэг нь байх боломжгүй зүйл. Сэтгүүл зүйн ухаанд судалдаг, хэрэглэдэг бичлэгийн буюу бүтээл болгон дамжуулах уран бүтээлийн төрөл зүйл нь тус тусдаа бөгөөд мэдээ нь мэдээний зарчмаар нийтлэл сурвалжлага нь мөн тэр зарчмаараа сурталчилгаа нь тусдаа сурталчилганы зарчмаар хийгддэг. Харин төлбөртэйгээр захиалгат нийтлэл, нэвтрүүлэг хийх явдал манай өнөөгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд цөөн бус бөгөөд үүнийг хязгаарлана гэж байгаа бол хэвлэл мэдээллийн салбарын тогтолцоог боловсронгуй болгох, тухайн салбарын байгууллагууд болон сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлан гаргах, өнөөгийн Монгол орны нэн ялангуяа хөдөө орон нутгийн хөрс сууринд огтхон ч зохилдохгүй байгаа тогтолцоог өөрийн онцлогт нь тохирсон, зохицонгуй хэлбэрт оруулах бодлого гаргаж хэрэгжүүлснийхээ дараа иймэрхүү заалтыг батлаж болох юм.

Өнөөгийн нөхцөлд Монголын хэвлэл мэдээллийн салбарын дээрх харилцаануудыг зохицуулсан нэг ч эрх зүйн зохицуулалт (хууль, журам) бий болоогүй байгаа билээ.Тэрчилэн энэ хуулийн 9.6-ын 1-д “Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ. Бидний мунхаглаж байгаагаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол байгууллага хэмээн үйл ажиллагаа явуулах боломжгүй билээ. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байж сая, байгууллагын тамга тэмдэг бусад баталгаажих зүйлийг гаргуулж авах боломжтой болдог. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр байгууллагын хэмжээнд үйл ажиллагаа явуулах угаасаа боломжгүй. Харин хувь хүмүүс соёлын үйл ажиллагааг ганц нэгээрээ, хэд гурваараа эсвэл олуулаа нэгдэж явуулж болох гэдгийг тунгааж үзэх нь чухал байх.

Энэчлэн анхаарч эргэж харууштай зүйлүүд цөөн бус байгаагаас гадна энэ хуулинд зайлшгүй, бүүр энэ тэргүүнд орох ёстой захиргааны зөрчил, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай, мөн мэдээллийн эрх чөлөө мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай асуудлыг ор тас орхигдуулсан нь хачирхал төрүүлэхээс аргагүй байгааг энд онцлон дурьдахыг хүсэв.

 

Г.Төрмөнх

Г.Энхжаргал

Сэтгvvлчдийг шоронгоор далайлгах Д.Дорлигжавын хууль

Dorligjav

“Дөрөв дэхь засаглал” хэмээх цаасан малгай өмсгөн хөөргөж, өөрсдийнхөө бvх төрлийн сурталчилгааг vнэ хөлсгvй, өдөржин, шөнөжин цацуулдаг Монголын улстөрчид эрх мэдэлд хvрэх замыг нь засч өгсөн хэвлэл мэдээллийн салбар, хэдэн муу ядуухан сэтгvvлчид рvvгээ эргээд ноцож, харцаараа хөдөлгөдөг болгохоор хамгийн хорлонтой хуулийн төсөл бэлэн болгочихоод сууцгааж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар шийдлийн Засгийн газрын Хууль зvйн сайд Д.Дорлигжавын яаравчлуулж байгаа Эрvvгийн болон Зөрчлийн тухай хууль батлагдвал өнөөдрийн ядуухан сэтгvvлчид эдийн засаг, санхvvгийн хувьд бvрэн дампуурахаас өөр ямар ч зам харагдахгvй болж байна. Ядаж байхад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд сэтгvvлчдэд Эрvv vvсгэж хорих хуулийн заалт ч багтаж байгаа. Хэдийгээр сvvлийн жилvvдийн замбараагvй их авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнvvдийг удаа дараа илчлэн бичиж, олон цагаан захтнуудыг шударга шvvхийн өмнө аваачсан гавьяа өөр хэнд ч биш хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэнд ажилладаг цалин багатай ч эр зоригтой, нийгмийнхээ өмнө хvлээсэн vvргээ нэр төртэй биелvvлж яваа хэдэн сэтгvvлчдэд хамаатай ч төр засгаасаа эхлээд, олон нийтийн сэтгэл зvй ерөөсөө л муу муухай бvхнийг сэтгvvлчдэд тохож, тэдний нэр хvндийг гутаан доромжлох агуу их компанит ажил орон даяар өрнөөд удаж байна. Ядахад яр гэгчээр нийгмийн бvх л муу муухай, хөшигний арын болж бvтэхгvй бvхнийг илчлэн гаргадаг өнөө хэдэн сэтгvvлч рvv одоо улстөрчид, төр засагтайгаа элбэж аваад дайрч эхлэхээр эргэлт буцалтгvй шийдсэн бололтой.

Учир нь Цагаан сарын өмнөхөн Хууль зvйн сайд Д.Дорлигжав Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдvvлсэн билээ. Эдгээр хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсанаас цөөн хэдэн баримтыг дурдъя.

Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, тvгээсний төлөө мөнгө авсан бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн хvндрэлтэй, өдөр хоног арай ядан аргацааж байгаа нөхцөлд өдөр тутмын сонин, телевиз, богино долгионы радионууд чухамдаа зар сурталчилгаан дээр л аргацаан тогтож, чадан ядан vйл ажиллагаагаа залгуулж байгаа гэдгийг насаараа дарга хийж яваа Хууль зvйн сайд ойлгохгvй байж болно. Магадгvй тэр хvн баримт нотолгоо сайтай ганц мэдээ бичихийн тулд сонины сурвалжлагч өдөржин явган, нvцгэн шогшдогийг яагаад ч гадарлахгvй нь тодорхой. Ганц ярилцлага авахын тулд өрөөнийх нь хаалгыг өдөржин сахидаг сэтгvvлчдийн хагас сард авдаг цалингаар ганц, хоёрхон хоног хооллодог байж ч мэднэ. Гэхдээ эрх мэдлээрээ далайлган бvхэл бvтэн хэвлэл мэдээллийн салбарын дотоод vйл ажиллагаа, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд дур зоргоороо халдах эрх байхгvй.

Д.Дорлигжав сайдын өргөн мэдvvлсэн Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөлд vvнээс ч илvv бас нэгэн ноцтой заалт байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх заалт юм. Тэнд “Сэрэмжлvvлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрvvлгийн хөтөлбөрийг харгалзалгvйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар vнэ төлбөргvйгээр тvгээгээгvй бол хувь хvнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хvлээлгэнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Уг заалттай, заалтгvй бид сэрэмжлvvлэх мэдээгээ хангалттай бичиж, нийтэлж, нэвтрvvлж ирсэн. Vvнийг хуульчлаад байх шаардлага огт байхгvй. Vvгээр бол санаандгvй ганц мэдээ нийтлэхгvй орхиход торгуулж мэдэхээр байна. Гэхдээ уг заалт нь арай өөр зvйлд чиглэгдэж байна уу гэдэг хардлагыг төрvvлж байгаа нь эрх баригчид дуртай шийдвэрvvдээ гаргуулчихаад тvvнийгээ сэрэмжлvvлэх зар сурталчилгаа нэрээр хvссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна хэмээн сэтгvvлчид vзэж байгаа юм. Өнөөдөр улсын өмчид vлдсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ганц, хоёрхон бий. Бараг бvгд хувьд шилжиж, эзэд нь хэдэн сурвалжлагч, сэтгvvлчдээ ажилтай, орлоготой нэг юм чирээд явж байгаа. Гэтэл төрөөс хувь хишиг горьдолгvй өөрсдийгөө аргацаагаад явж байгаа хувийн өмчийн vйл ажиллагаанд төр шууд хутгалдан орох гэж байна. Бvр давраад шийдвэрvvдийг нь хэрэгжvvлээгvй тохиолдолд тооцооны нэгжээр торгоно гэдэг жигтэйхэн зvйл ярьж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн дотоод vйл ажиллагаанд дэндvv эрээ цээргvй хутгалдан орж ирж байгаа хэрэг юм. Тооцооны нэгж гэдэг нь ам.доллартай уялдуулан торгох гэсэн vг. Эдийн засаг хямрангуут сэтгvvлчдээ хvртэл ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр торгож эхлэх нь. Энэ нь өөрөө хууль зөрчсөн vйлдэл бөгөөд хуульд "Монголдоо аливаа торгууль, худалдааг vндэсний мөнгөн тэмдэгтээр гvйцэтгэнэ" гээд заачихсан байгаа.

Тvvнчлэн Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг илрvvлэн бичсэн сэтгvvлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг хvртэл оруулчихаад явж байна. Өнөөдөр Монголд авлига, хээл хахуульд хэн орооцолдож, хэдэн цагаан захтан өнөөдөр тэрбум, тэрбумаар хулгайлсныхаа төлөө хоёр гуравхан жил эрхээ хасуулсан болчихоод малилзсаар гарч ирж байгааг олон нийт харж л байгаа. Vнэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихээд босох тэнхэлгvй тийчилсээр байгаа Монголын улстөрчид, эрх мэдэлтнvvдийн булхай луйврыг өөр хэн ч биш өнөө муу хэдэн муу нэртэй сэтгvvлчид л нийгэмд хамгийн тvрvvнд дэлгэн тавьдаг. Тvvнийхээ төлөө хангалттай муу нэр зvvж, шvvх цагдаагийн байнгын vйлчлvvлэгчид болсоор байгаа нь Хууль зvйн сайд эрхэм Д.Дорлигжавт багадаад байгаа бололтой юм. Магадгvй Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг Д.Дорлигжав сайд найруулан бичиж, гол санааг нь гаргаж ирээгvй байж болно. Гэхдээ Монголын нийгмийг эрvvлжvvлж, булхай луйвар бvхний эсрэг vзэг, камер, дэвтэрнээс өөр зэвсэггvй чин сэтгэл, залуу насны эр зоригоор унаж, босон тэмцэж яваа тоотой хэдэн сэтгvvлчийн эрх ашигт ноцтой хохирол учруулах дээрх хуулийг буцаан татах эрх нь тvvнд хангалттай бий.

Хуулийн дор бvгд эрх тэгш гэсэн уриа лоозонгийн шинжтэй тунхаглал ярьж суухаар хэвлэлийн эрх чөлөөг боомилон дарж, хэдэн муу сэтгvvлчийг ажиллах нөхцөлгvй болгох гэж байгаа Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийн ядаж л дээрх хэдэн ноцтой заалтыг авч хаях эрх мэдэл, хvсэл зориг Хууль зvйн сайдад байгаа болов уу гэж найдах л vлдэж байна. Эрх баригчид, улстөрчид, цагаан захтнууд дураараа авирлахын тулд сэтгvvлчдийг хуулийн заалтаар нухчин дарж хэвлэлийн эрх чөлөөгvй орон болохгvйн тулд Эрvvгийн болон Зөрчлийн тухай хуулийг эргэж сайтар нягтлахыг эрхэм Хууль зvйн сайдаас хvсч байна.

Эх сурвалж:

 

Top of Form

 

 

Шинээр төрөх "17 татвар" шударга ёсонд хэр нийцэх вэ?

Төр оршихуй дор татвар оршдог. Өөрөөр хэлбэл иргэн хүн төрдөө татвар төлөх үүрэгтэй. Тиймээс ч бид энэхүү үүргээ хэлбэрэлтгүй биелүүлсээр ирсэн. Ганц нэг хумсаа нуусан нөхдүүдийг эс тооцвол.

Харин төр засаг маань ард түмнийхээ төлсөн татварын хөрөнгийг хий хоосон үр дүнгүй зүйл зарцуулан эрх мэдэл сандайлсан хэсэг бүлэг хүний гарын салаагаар урсгаснаас улс орны эдийн засаг туйлдаад буйг нуух юун.

Тодруулбал энэ оны улсын төсвийн орлогоос 1.5 их наяд төгрөг сох дутсан. Үүнээс эхний хагас жилийн гүйцэтгэлээр татварын орлого 200 тэрбумаар тасраад буй. Нөгөөтэйгүүр энэ бүгд гадны хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгө оруулалттай татсантай ч холбоотой.

Тиймээс өнгөрөгч өдрүүдэд УИХ-аар Монголд хөрөнгө оруулалт татах зорилго бүхий Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулатлтын сангийн тухай хуулийг бусад дагалдах хуулиудын хамтаар батлаад буй. Гэтэл энэхүү Хөрөнгө оруулалтын хуулийн малгайн дор татварын шинэ хуулиудыг нууж дөнгөснөөр ирэх оноос бид 17 нэр төрлийн шинэ татварыг төлж магадгүй болоод байна.

Уг нь бид эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үедээ гадаадын хөрөнгө оруулалт хэмээн туйлширхаас илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжин өөрсдийн гараар баялаг бүтээх учиртай. Гэтэл хүндрээд буй эдийн засгаа сэхээхийн тулд ард түмнээсээ албадан татвар авах замаар төсвөө нэмэгдүүлэх нь. Тиймээс энэ бүхнийг тодруулбал:

 

1.      Хотын татвар. Нийслэл хотод амьдарч байгаа хэн бүхэн, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүрээс энэхүү татварыг авахаар хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Ингэснээрээ тэд Улаанбаатар хотын хэт төвлөрөлтийг саармагжуулж, багасгаж дөнгөнө гэж үзэж байгаа. Гэсэн ч бүх үйлчилгээнээс татвар суутгана гэвэл татвар шингэсэн үнээр бараагаа борлуулах үйлдвэрлэгчдийг төр захиалан үнэ өсгөх гажиг тогтолцоог бүдүүлж мэднэ.

2.      Аймгуудын татвар”. Бүх аймгийн төв болон улсын чанартай хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээс татвар авахаар хуулийн төсөл бэлэн болгов. Бас л төвлөрлийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн зорилготой.

3.      “Үйлчилгээний татвар”. Энэ нь дээр хоёр татварын нэг хэсэг бөгөөд хязгаарлалтай. Тухайлбал аймаг, нийслэлийн аль нэгэн газар үйлчилгээ явуулсан тохиолдолд татвар төлнө гэсэн үг. Ингэхдээ үйлчилгээ авсан үнийн дүн дээрээ татвартай газраар үйлчлүүлсэнийхээ төлөө үйлчилгээний татвар нэмж төлнө гэсэн толгой эргүүлэм хувилбар.

4.      “Өв хөрөнгийн татвар”. Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнөөс татвар авахаар бэлтгэжээ. Гэхдээ энэ төрлийн татвар нэлээд олон төрөлтэй байж болохыг сануулсан.

5.      “Бэлэглэлийн татвар”. Иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж улсад нэг ч төрлийн татвар төлдөггүй нь буруу зүйл гэж үзжээ. Тиймээс бэлэглэлийн татварыг бий болгох аж.

6.      “Бэлгийн малын татвар”. Энэ нь инээдтэй бөгөөд басхүү сонирхолтой. Хэн нэгэн хүүхэддээ халзан цагаан хонь бэлэглэхдээ татвар төлнө. Хэрэгжүүлхэд ихээхэн төвөгтэй бөгөөд хэл ам дагуулж мэдэх ийм л зүйлийг шударга ёсонд нийцнэ гэж засаг үзэв.

7.      “Үнэт эдлэлийн татвар” үнэт эдлэлээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн ч гэсэн татвар авах нь.

8.      “Бэлэн мөнгөний татвар” үр хүүхэддээ бэлэн мөнгө өвлүүлж үлдээхээс ч улс хувь хишигээ авна.

9.      Хувь хүний орлогын албан татвар” Хувь хүний орлогын одоогийн албан татвар Монголд хувь хүний нийт орлогын 5-8 хувьтай байдаг нь хэтэрхий бага гэж үзэж байгаа бөгөөд дэлхийн жишгээр энэ 30 хувьтай байдаг аж.

10.  “Малчдын татвар” Малчин өрх, мал бүхий этгээдийн мал бүрээс татвар авах гэнэ. Ингэхдээ малын тоог нэг хонины толгойгоор  бодож тооцох аж. Харин үхсэн, алдсан малыг гамшгийн улмаас хорогдсон нотлох баримтыг үндэслэж татвараас хасч тооцох аж.

11.  “Утаа хаядаг машины татвар”. Нэг километр зайд явахад 120 грамм болон түүнээс их хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслээс авна.

12.  “Азын дугаарын татвар” Азын болон мөнгөн улсын дугаар хэрэглэж байгаа автомашины эзнээс татвар авдаг болно. Эсвэл ийм төрлийн улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж төсөвт мөнгө төвлөрүүлнэ.

13.  “Нийтийн зогсоолын татвар”. Улаанбаатар дахь нийтийн зогсоолуудаас татвар авна.

14.  “Байгалийн бохирдлын татвар”. Нийслэлд нүүрс түлсэн айл өрх, аж ахуйн нэгжүүдээс Улаанбаатарын агаарыг бохирдуулсан гэх үндэслэлээр ихээхэн хэмжээний татвар авна. Хэрэв энэ тохиолдолд гэр хорооллын айл өрх бүр энэхүү татварыг төлөх нь зайлшгүй.

15.  “Хог хаясны татвар”. Хог хаясны хураамжийг нэмэгдүүлэхээр хуулийн төслүүдэд тусгажээ.

16.  “Гол ус бохирдуулсаны татвар” Туул голруу бохироо асгадаг арьс ширний үйлдвэрүүд, голд машинаа угаасан этгээдүүдийг журамлахад энэ хууль хэрэг болох нь гарцаагүй басхүү зайлшгүй.

17.  “Нүүрс олборлолтын татвар”. Нүүрс агаарыг ихээр бохирдуулдаг тул түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгжээс килограммаар нь тооцож татвар авах гэнэ.

Мэдээж хууль хэрэгжээд эхэлсэн даруйд бид төлөх үүрэгтэй ч төлөх нь битгий хэл уншихаас ч инээд хүрэм адал сонин татварууд шинээр бий болох нь. Энэ тохиолдолд бид эдгээр 17 татварыг төлөх нь шударга ёсонд хэр нийцэх вэ? Таны бодол.

 

(Эх сурвалж Undesten.mn)

 


Ардчиллын ноён нурууг бөхийлгөх алхмаа эргэн хараач, Х.Тэмүүжин сайд аа!

Temujin

Уг нь хууль ёс гэдэг юм хүний үндсэн эрхүүдийг гишгэчин талхилах учиргүй байлтай. Гэтэл манай төр засгийн эрхмүүдийн ой тоонд ийм бурангуй байдлаар буудаг юм байна гэж харахаас өөр сонголт үлдэхгүй нь. Учир нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг харахад ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд болох хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх,  хувийн өмчийн халдашгүй байдлаа хамгаалах зэргийг илтэд үгүйсгэсэн зүйл заалтууд хэдэнтээ орчихсон байх юм. Тэдгээрийг тухайлан өгүүлэхээс урьтан ардчилагчид ардчиллын  тухай хэдэн үг хэлэхэд дутахгүй нь бололтой байна. Юуны түрүүнд хүн бүрийн заяагдмал эрхүүд болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх,  хувийн өмчийн халдашгүй байдал гэх зэрэг эрхүүдийг төр нь өөрийн хууль, тогтоомжоороо үгүйсгээд байвал тэр улсад ардчилсан засаглал тогтнож байж үзэхэд асуудалтай юм. Яахав, төр гэдэг бол түмний өмнөөс хариуцлага хүлээсэн хэсэг бүлэг хүмүүс гэдэг утгаараа Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн нэгэнтээ хэлж байсанчлан   “Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга” хэмээх тодорхойлолттой хавьцаа очих хэмжээний зүйлсийг сэддэг байхыг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ ёстой  нөгөө Уинстон Черчиллийн хэлсэн үгэнд байдаг шиг  хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй байна гэдэгтэй эвлэрэх ёстой мэт ч, манай эрх баригчид шиг хариуцлагагүй хандаж бол болохгүй баймаар.

Зүй нь ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал бөгөөд ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай ч, дээрх хуулийн төслөөс харахад юун тэр иргэний эрх чөлөөт байдал байх вэ. Харин ч хуулийг сахиулах нэрийдлээр иргэдийнхээ эрхийг төрийн машинаар нухчин дарах бодлого явж байна уу гэж хардахаар байгаа юм.

2002 онд Эрүүгийн хууль баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол Гэмт хэргийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхтэй халдлага хийсэн хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулсан гэж байгаа ч, яг хуулийн төслийг нь үзэхээр эсрэг агуулга явж байна. Тухайлбал, тус хуулийн төслийн Наймдугаар бүлэг буюу Хуулийн этгээдэд оногдуулах ял гэсэн бүлгийг авч үзэхийн тулд заалтуудыг дэлгэрэнгүйгээр нь уншигчдадаа хүргэх нь зөв болов уу. Ер нь бол өөрийн хүч хөдөлмөрөөрөө өсч өндийж компани энэ тэр байгуулж, олон арван хүнд ажлын байр олгож, улсад татвараа төлж байгаа хэнд ч болов алдаж гишгэх эрх огтоос байхгүй болж байна. Жишээ нь, ямар нэг барилгын компанийн тухайн ажилчдын хариуцлагагүй үйлдлээс үүдсэн осол гарлаа гэхэд, баригдаж байгаа барилгын дээрээс унасан төмөр хүнийг гэмтээлээ гэхэд тухай компани хохирлыг барагдуулах нь зүй ёсны асуудал. Мөн тухайн компанитай хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Харин тэр компанийг татан буулгах, хувьцаа, хөрөнгийг хураах нь зүй ёсны асуудал мөн үү гэдэг асуудал гарч ирж байна. Харин одоо Гэмт хэргийн тухай Ерөнхий ангийн Наймдугаар бүлгийг хүргэж байна.

8.1 дүгээр зүйл. Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл

 1. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.

2. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.

3. Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд оногдуулах ялыг дангаар нь эсхүл давхардуулан хэрэглэж болно.

 8.2 дугаар зүйл. Хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл

 1. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:

1.1. торгох;

1.2. хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах;

1.3. үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;

1.4. үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох;

1.5. татан буулгах.

8.3 дугаар зүйл. Торгох

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд арван сая төгрөгөөс арван тэрбум төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулна.

8.4 дүгээр зүйл. Хувьцаа, хөрөнгө, орлогыг хураах

 1. Хуулийн этгээдээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгоор гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай тэнцүү хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хувьцаа, хөрөнгө, орлого хураах ялыг оногдуулна.

2. Хуулийн этгээдээс хураах хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн тавин хувиас хэтэрч болохгүй.

3. Хуулийн этгээдийн удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргаагүй, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр оролцоогүй хувьцаа эзэмшигчийн хувьд ноогдох хувьцааг хурааж болохгүй.

8.5 дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

  1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах ял оногдуулна.

8.6 дугаар зүйл. Үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох

1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох ял оногдуулна.

8.7 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах

 1. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдийг татан буулгах ял шийтгэнэ.

2. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаас бусад хувьцаа, хөрөнгө, орлогыг хураан авч төрийн өмчид шилжүүлнэ гэхчлэн заажээ.

Тэгэхээр эндээс харахад энэ хуулийн тусгай ангийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдэд ял оногдуулах хүрээнд түүний эрхлэн үйл ажиллагааг нь явуулдаг аж ахуй нэгжийг торгох, хувьцаа хөрөнгө орлого хураах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хязгаарлах, үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох, цаашилбал татан буулгах гэхчлэн яллагааг хуулийн төсөлд оруулсан байна. Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хувьаа, хөрөнгө, орлогыг хураан авч, төрийн өмчид шилжүүлнэ гэжээ.

Яг л  хуучин социалист нийгмийн үеийнх шиг хөрөнгө, хувийн өмчийг хураах тухай асуудлыг хуульчилахаар завдаж байгааг эндээс харж болж байна. Аливаа нэг аж ахуй нэгж, байгууллагын эзэнд ял оноогоод, дээр нь хувийн өмчийг нь хурааж байгаагийн цаана тэнд ажиллагсад ажилгүй болох дагаад олон өрх айл амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрэх гэхчлэн давхар давхар олон хүнийг хохироосон олон ялтай заалт болоод байгааг хэлэх нь зөв биз.

Мөн нэг зүйлийг өгүүлэхэд Монгол Улсын үндсэн хууль нь өөрөө хувийн өмчийн халдашгүй байдлыг үгүйсгэсэн байгаа юм. Үндсэн хуулийн 16.3-д 3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэсэн байгаа ч, Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэжээ. Тэгэхээр Төр, түүний эрх бүхий байгууллагад хувийн өмчийг хураах эрх байхгүй биш байна. Харин нэгэнтээ Гэмт хэргийн тухай хуулийн дагуу ял оноосон хуулийн этгээдээс эд хөрөнгийг нь хурааж байгаа бол оронд нь нөхөх олговор, үнийг төлнө гэсэн ойлголт байхгүй нь ойлгомжтой юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн бариад байгаа хуулийн төслийн хуудууг харвал ийм маягаар олон асуудал гарч ирэх нь. Энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Б.Итгэлт (Эх сурвалж Yanaa.mn)

Цаг агаарын мэдээ