Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин

Сонин хачин

Тэнгэрлэг аав минь


Манай энэ удаагийн дугаарт аймгийн Хөгжимд Драмын театрын жүжигчин МУСТА, эрдэмтэн зохиолч Оюуны нэрэмжит… Б.Гиймаа ахан дүүс, үр хүүхдийн хамт аавынхаа тухай хүүрнэж байна.
Тэмээ тэмээ цагаан чулуу
Тэнгэрийн дайтад доргилоо ч
Тэнхэлэгээ хэзээ ч алдаагүй аавынхаа
Тэнгэрлэг хийморьт бишир юү...

Аав минь хавцлын жижигхэн голыг
хүртэл чимээтэй болгосон юм

Хүмүүс Д.Балжинням гэхээр Нэвтийн рашаан амралтын дарга асан гэдгээр нь сайн мэднэ. Аав маань 1920 онд Ховд аймТэнгэрлэг аав минь цуврал_6гийн Дарви суманд Дэмбэрэлийн 4-р хүү болон мэндэлж бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлэн бага, дунд сургууль, улмаар, Монголын анхны мэргэжлийн хүн эмнэлгийн техниккумыг эмчийн мэргэжлээр төгсгөж Монголын баруун хязгаар нутагт хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сурсан мэдсэнээ зориулж явсан сэхээтнүүдийн нэг билээ.
Аав маань Ховд аймгийн хүн эмнэлгийн газар эмчээс нь авахуулаад газрын дарга, ариун цэвэр, халдвар судлалын станцад байцаагч, Үенч, Алтай, Дөргөн, Чандмань, Мянгад, Буянт зэрэг суманд эмчээр ажиллаж байв.
Тэрээр 1943 онд Алтай суманд анхны хүн эмнэлгийн салбар байгуулахаар гэрээ тэмээнд ачаалж, давхар биетэй ээжийг дагуулан, нүүн очсоноор ээж маань тэнд хоёр ихэр ахыг маань төрүүлсэн юм гэнэ лээ. Нэгийг нь аав эх барьж, нөгөөг нь аавтай хамт ажиллаж байсан сувилагч Ядмаа гэдэг хүн эх барьж авсан юм гэдэг. Нэгэн цагт миний аав суурийг нь тавилцаж явсан Алтай сумын хүн эмнэлгийн түүхээc аавынхаа ажил амьдралын талаар ямар ч мэдээлэл олж үзсэнгүй. Тэгээд Ховдын толь сонины энэхүү “Тэнгэрлэг аав минь” хэмээх буланд П.Тогтохбаатар гуай “…аавынхаа тухай төрсөн үр хүүхэд нь бид бичихгүй бол хэн бичих билээ. Бид л аав ээж өвөг дээдсээ дурсахгүй бол цагийн эрхэнд мартагдана..” гэж бичсэн байсан нь санаанд орж, өөрийн эрхгүй үзэг цаас шүүрэн, энэхүү дурсамжийг эвлүүлснээ барин, тус сонины хамт олонд хандах болсон юм. Аавын маань ажиллаж амьдарч байсан түүхийг мэдэх хүн одоо Алтай суманд ховордоо биз ээ. Эх орны дайны хүнд хэцүү тэр үед хоолны гурил олж идэж чадахгүй одоогийн малд өгдөг хивгэн тэжээлийг копромон алчуур шиг юман дээр шигшиж, хүүхэддээ бантан хийж өгдөг байсан тухай, аавыг маань Алтай, Булган, Үенч сумдын дунд дуудлагаар явж байх үед хоёр ихэр ах маань хөхлүүш ханиад тусч, хүндэрээд ажлын эрхэнд яаралтай ирж эргэж чадалгүй хугацаа алдаж явсаар  гэртээ ирмэгц, гэрийнхээ хаяанд чихээ нааж хүүхэд, гэр бүлийнхнийхээ амьд эсэхийг чагнаж байж орж ирж байсан хүнд үеийнхээ тухай бидэнд ярихад үлгэр шиг санагдаж билээ. 
Миний аав буу бариад байлдаагүй ч гэсэн хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж явсан нэгэн. 1970 онд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Нэвтийн рашаан амралтын газрын даргаар томилогдон очиж ажилласан.
Дараа нь өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан хойноо ч амралтын эмчээр нь ажиллаж байлаа. Нэвтийн рашаан амралтыг хөгжүүлэхэд аав маань ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж би үздэг. Яагаад гэвэл миний бага залуу нас Нэвтийн хавцал хэмээх сүрлэг өндөр хад, цэвэр тунгалаг рашаан ус, сэрүүн сайхан агаарт нь өсөж торнисон болохоор Нэвтийн рашаан амралтын газрын үйл ажиллагааг сайн мэдэрч байдаг юм. Аав маань энэ ажлыг авсан жилдээ 100 хүний амралтын байр, талхны байр, моторын байр, халуун усны байр, склад зэрэг барилга байгууламжуудыг Нэгдэл дундын үйлдвэрийн барилгачидаар бариулж байхад би 8-р ангийн бяцхан охин тэдний хоолыг хийлцэж, зав гарахаар нь хамт бөмбөг тоглож байсан нь саяхан мэт санагдаж байна. Энэ цагаас л Нэвтийн рашаан амралтын газар өөрийн гэсэн мал, малчидтай болж, тэр малчдынхаа бэлчээр нутгийн тухай Дуут сумын даргатай байнга уулзаж газар нутгийн талаар ярьж тохирдог байсан болохоор тус сумын дарга байсан Минжүүр гуай л аавын маань ажил байдлын талаар сайн мэдэх хүний нэг дээ.
Аав маань амралтын даргаас гадна малчид, ажилчид, амрагчдынхаа эрүүл мэндийн талаар байнга анхаарал тавьж амрагчдынхаа өрөө болгоноор орж рашаан усаа хэрхэн яаж ууж байгаа талаар зөвлөгөө өгдөг, малчдынхаа үр хүүхэд, хөгшчүүлийг дуудлагаар очиж үздэг одоогийн бригадын эмч шиг л өдөр, шөнөгүй  ажилладаг байлаа. Тэр үед Хийдэв, Донров, Намсрай, Рэнцэн, Загд зэрэг олон малчин  байсан юм. Амралт тэр үед нэг ээлжиндээ 150-200-аад хүн хүлээж авна. Энэ нь бүх сум нэгдлээс ирдэг байлаа. Заримдаа ор нь хүрэхгүй улаан буландаа хүртэл хүн байрлуулж 2-3 ээлжээр хоолонд ордог байсан. Хүн хүч нь дутахаар зуны амралттай байгаа биднийг хүртэл дайчилдаг байв. Би л гэхэд хоол зөөж, аяга таваг угаах зэрэг ажил хийдэг байлаа. Одоогийн хүүхдүүд шиг хөдөлбөл хөлс нэхдэггүй, ахмад хүнээр магтуулж сайхан үгээр урамшиж ажилсаг охин гэдэг магтаалаар цалинждаг байжээ.
Түм түжигнэж, бум бужигнасан сайхан амралтын газар байлаа... Орой болгон кино гарна, үдэшлэг уулзалт болж алдар тэмдэглэнэ. Тэр үед кино механикчаар Сэрчин гуай гэдэг сайхан зантай хөгшин ажиллаж байлаа. Няраваар Цэрэндаш гэдэг өндөр хөх хөгшин ажиллаж байв. Анхны тогоочоор Мөст сумын харъяат Дамдин гуай \аймгийн дарга байсан Галсандондогийн аав\ ажиллаж байлаа. Аав, Дамдин гуай хоёр дарга, тогоочоор олон жил хамт ажилласан даа.
Дамдин гуай зан сайтай, хийсэн хоол цай нь амттай гэж амрагчид их магтдаг сан. Хоолны үеэр зааланд Дамдин гуай аав хоёр орж ирээд “-За хоол ямар байна, цайны өтгөн шингэн таарч байна уу гээд асуудаг. Намайг хоол зөөж байхад өтгөн цай уудаг хүмүүсийг нэг ширээнд суулгахыг бод гээд цайг тусад нь данхалж өгдөг байж билээ. Ёстой л хүний төлөө үйлчилдэг хүн байсан юм даа. Гадаад, дотоодын хүндтэй зочид ирэхээр манай ээжээр ул боов хийлгэж монгол ёсоор цайлдаг байсан нь санаанд тодхон Аавын маань эмчилгээний өрөө амрагчдын байрны доод давхарт байдаг байлаа. Тэндээ физик эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал хийнэ. Клубын нэг өрөөнд холбоо ажиллуулж холыг ойртуулж хоёрыг уулзуулах ажлаа ч өөрөө л хариуцаж хийнэ.  Орой нь үдэшлэг уулзалтан дээр амрагчиддаа зориулж хуучир хөгжим тоглож, магтаал хэлж уран сайханч болчихдог юм юмтай л хүн байж дээ. Аав маань уртын дууч Дугаржав гуайг дуурайж уртын дууг аятайхан дуулчихна. Намайг урлагийн хүн болоход аавын минь нөмөр нөлөө их байсан даа. Энэ амралтын газрын чулуу, ус, ширэг, зүлэг, тарвага, зурмыг нь хүртэл хайрладаг байсан.
Нэг удаа хаанаас ч юм баахан цагаан чулуу авчирж дотрын \бумтай\ рашааны дотор талд дэвсэж байсан. Одоо хүртэл хэдэн цагаан чулуу байдаг юм. Би зунд очих болгондоо заавал зав гаргаж, цагаан чулууг нь ногоон замагнаас нь цэвэрлэж тавьдаг юм. Хавцалын жижигхэн голыг чимээтэй болгохын тулд аав маань голын чулууг нь өөрчилж боргио үүсгэдэг байв. Энэ ажилд нь туслалцаж усны чулуу зөөлцөн хавцлын гол дотор өнждөг байсан маань одоо хамгаас жаргалтай санагддаг.
Аавтай минь цуг тэр үед Дамдин, Цэрэндаш, Догсом, Дашбаньд, жолооч Цэгмэд,  манаач Идэш, Авирмэд, Дагва зэрэг олон сайхан хөгшчүүл ажиллаж байсан. Тэр үед байсан хүмүүсээс одооний Нэвтийн рашаан амралтын газрын манаач Цэвэлготов, эхнэр Цэрмаа нар идээшиж дассан энэ амралтын газраа сахин цалинтай, цалингүй харж, хандаж өдий зэрэгтэй авч үлдсэнд нь талархах  сэтгэл байнга төрдөг.
Зах зээлийн шуурганаар юм байлгүй зочид буудал гэсэн хоёр хөөрхөн жижиг байр үгүй болсон байна лээ. Энэ амралтыг дагасан барилга анги, Усжуулах, ХБТ, Зургийн товчооны амрагчдын сайхан байрууд бас л устаж алга болжээ. Амралтын газрын талбайд байдаг мөргөлдөж байгаа сарлагын бух, чоно хоёрыг хараад зугатаж байгаа ирвэс, уулын оройд зогсож байгаа аргаль, янгирын барималыг Улаанбаатар хотоос 1973 оноос уран барималчин хоёр хүн урьж авчирж бариулсан юм. Тэр хүмүүст би үдийн хоолыг нь зөөж өгдөг байлаа. Тэр барималчид Дуут сумын соёлын төвийн үүдэнд байдаг бөх, саальчин бүсгүйн барималыг бас урлан бүтээсэн юм.
Аав бид хоёр Дуутад тэднийг эргэж очиход Сүхбаатар жанжины дугуй жижиг барималыг бид хоёрт бэлэглэж байсныг тод санаж байна. Намайг Хөгжимт Драмын Театрт жүжигчин болсны дараа тэр хоёр барималчин ахын нэг нь Ховдын нисэхийн замд байдаг хадаг барьсан бүсгүйн хөшөөг босгохоор ирсэн байсан.
Тэгээд азийн цагаан дагина босоогүй байхад Алтайн цагаан дагиныг босголоо гэж бахархан хэлж байсан сан. Нэвтийн рашаан амралт нэг хэсэг хугацаанд хувьчлал нэрээр ажиллахгүй болсон байлаа. Харин 2009 оноос хойш Засаг даргын тамгын газар болон ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулсан албан газар, хувь хүмүүс хамтарч ажиллагаанд оруулсанд нь баярлаж явдаг юм. Зуны цагт аймгийн төвд халуу дүүгэж, хар ялаа, шар шумуул бужигнаж байхад Нэвтийн амралтын хавцалд мөн ч сайхан байдаг байлаа. Хамгийн хэцүү нь замын асуудал л байгаа юм. Зам сайн жижиг машин явах боломжтой болгочихвол тэр амралтын газар хамгийн тохиромжтой сайхан нутаг даа.
Монгол гэрийн тооноор өндөр уул нь харагдаад, агь таана нь үнэртээд, рашаан булаг нь урсаад л... Аавын минь гэрийн буурь харагдаад л... Хавцалыг доороос нь өгсөхөөр хамар минь шурхирч, хацар даган халуун нулимс өөрийн эрхгүй урсдаг юм.
Өвгөн буурал аав, ээжийн минь алхаж явсан мөр нэвтийн рашаан амралтын хавцлын хөрс шороо, хад чулуу бүхэнд шингэж үлдсэн дээ. Энэ амралтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, ажиллаж байгаа хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эгэл атлаа эгэл бус аавынхаа эрхэмсэг сэнтийд бийрийн үзүүрээр бишрэн мөргөе.
Аавынхаа тухай дурсамж бичсэн: Олохуд овогт Балжиннямын Гиймаа

Эртний кодын тухай

Заримдаа мэйлээ шалгахаар сонин гарчигтай захиа ирсэн байдаг- монгол хэлээр бичсэн гэхэд, бас ч биш ч юм шиг. Ойлгоод ч байх шиг, үгүй ч юм шиг. Нээгээд үзвэл, дотор нь баахан сонин юм сараачсан байдаг- юу нь мэдэгдэхгүй, уншихад ойлгогдохгүй.

Зөнчдийг алдаршуулсан 10 тохиол

ZunchХvн тєрєлхтний тvvхэнд ирээдvйг харах чадвартай хvмvvс байсаар ирсэн бєгєєд тэд тодорхой цаг хугацаанд болох vйл явдлыг тэмдэглэн vлдээснээс биелсэн нь олонтаа. Эдгээрээс цєєн хэдийг нь та бvхэнд сонирхуулья.

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ