Download Firefox
Download Firefox

Thursday, Feb 22nd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин

Сонин хачин

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА

DFFVuyHLaGxAzjchuulganУИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Тус Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд тусган үг хэллэг, найруулгын засвар хийж, эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ.
Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахаар тусгажээ.
Мөн Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор, банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор үнэлгээ, сорил хийхэд шаардагдах зардлыг Монголбанк гаргах, түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлэх зэрэг анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийн 17.3 дахь хэсгийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын шалгуурыг тодорхой болгох, 1 дүгээр зүйлийн 36.1.2 дахь заалтыг “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” гэж, 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байх” гэж, түүнчлэн “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг саналын томьёолол боловсруулж хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн 7.1, 17.4 хэсгийн өөрчлөлт нь өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй зарим зүйл, хэсэг, заалтуудтай зөрчилдсөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн банкны хараат болон охин компанитай холбоотой зарим зүйл, хэсэг, заалтаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гол заалтууд хуулийн төслөөс хасагдсан гэсэн мэдээлэл байна гээд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, одоо хэлэлцэж буй энэ хуулийн төсөл банкны ерөнхий зохицуулалтын суурь хууль гэлээ. Энэ хууль зээлийн болоод хадгаламжийн хүүг бууруулах шууд зохицуулалтын хууль биш хэмээн тэрбээр тодруулаад, энэхүү суурь хууль сайжран батлагдсанаар банкны системийн ерөнхий эрсдэл буурч, ингэснээр зээлийн хүү, инфляцийн түвшинд нөлөөлж, дунд хугацаанд зээлийн хүү тогтвортой буурах боломж бүрдэнэ хэмээн хариулсан.
Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн байна.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “,түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд” гэснийг “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 62.1-6.2.6-д” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр хууль хоорондын зөрчил үүссэнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн дээр дурдсан нэр бүхий хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Түүнчлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болох, мөн Банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 13 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх” зэрэг зохицуулалт бүхий Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн дээрх хуул, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжсэнээр хууль, тогтоолын төслүүд батлагдлаа.
Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.
Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.
Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас баржээ. Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэлсэн.
Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм аж.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа

erdenetЗасгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Кью Эс Си” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамбад тус тус даалгалаа.

“49 хувийг эзэмшиж байсан талд 400.27 сая ам.доллар төлснийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх харилцан суутгах шийдвэрийг гаргалаа” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагад тус тус даалгалаа

Сартагтай баатар гэж хэн бэ?

З.Далхжав /МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч/

                                                                                                                                     /Эрэгцүүлэл – таамаглал/

Манай Ховд аймагт Сартагтай баатрын тухай олон домог тархсан байдаг. Түүний дотроос Сартагтайн гуу гэдэг домогт гардаг эртний усжуулалтын суваг хэзээ, хэрхэн үүссэн нь одоо ч яг таг тодорхой болсон нь үгүй. “Нууц товчоо” мэтийн түүхэн гол сурвалжуудад ядаж ул мөрийг нь мөшгөчихмөөр, ямар нэг үг өгүүлбэр ч алга. Ингэхээр энэ суваг Чингэс хаан, Өгөдэй хааны үед байгаагүй бололтой. Эсвэл “Нууц товчоо” хэмээх хөлгөн их түүх бичигдсэнээс хойно өрнөсөн ажил байх. Дашрамд дурьдахад Монголын нууц товчоо гэж номын нэр биш, зүгээр нууц түүх юм шүү гэж анхааруулан, эхний хуудасны дээд өнцөгт зориуд бичсэн үг байх гэж би бодож явдаг юм.

Харин Сартагтайн гуу буюу сувгийн тухай домог бол бодит түүх, болсон явдал олон зуун хүмүүсийн гараар бүтсэн зүйл байж таарна. Ардын үлгэр ч бай, тууль ч бай, домог ч бай заавал нэг бодит түүхээс улбаатай байдаг. Гагцхүү аман зохиолд байдаг хийсвэрлэн сэтгэх сэтгэлгээ, ялангуяа зарим үед хэтрүүлэн дүрслэх дуртай ардын авьяастнуудын үлгэршүүлэн хүч оруулсан аман яриа цагийн уртад   ийнхүү домог болж үлддэг бололтой. Их эрдэмтэн Ш.Гаадамба гуай “Гурван зуун тайчуудыг дарсан домог” гэдэг судалгааны өгүүлэлдээ. Энэ онцлогийн тухай тодорхой өгүүлсэн байдаг.

Миний бие “Сартагтайн гуу” домгийн талаар өөрийн бодол саналаа эрдэмтэн судлаачдын анхааралд толилуулахаар ийнхүү зориглосны учир нь зөвхөн өчүүхэн бичээч хүний саваагүй сониуч зангийн илрэл юм шүү гэж учирлан, уучлал гуйх ялдамд өгүүлэх нь

Нэгэн зүйл: Энэхүү эртний усжуулалтын суваг малтах ажил 1241 онд Өгөөдэй хаан өөд болж, Их Монгол улсын төр сулран доройтох тийшээ хазайн бүр сүүлдээ Хубилай хаан улсын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн тэр үеэс сүрхий ахицтай үргэлжилж байсан ажил аажимдаа саатан, ач холбогдол, сүр дуулиан нь буурсаар сүүлдээ зогсож, мартагдсан бололтой.

Нэгэн зүйл: Энэ сувгийн ажлыг Чингис хааны байлдан дагуулалтын үед Дундат Азиас олзолж авч ирсэн боолчууд, гар урчууд усалгаатай газар тариалан эрхлэж, туршлагажсан хүмүүс, бидний ерөнхийд нь нэрлэсээр ирсэн сартуул иргэдийн хүчээр малтжээ гэж бодож байна. Мэдээжийн хэрэг хятад хүмүүс бас гар бие оролцсон байж таарна.

Нэгэн зүйл: тухайн үедээ 10 метрээс доошгүй гүн, мөн төдий хэрийн өргөн, 100 гаруй км урт асар том энэ гуу сувгийг Чингис хааны үнэнч түшмэл, аян дайны хэрэгцээт будаа гурил бэлтгэж байсан тэр үеийн амуучин, балгасчин отгийн ахлагч Чингай Чинсан анх сэдэж, санаачлан удирдан зохион байгуулсан байх магадлалтай.

Нэгэн зүйл: Сувгийн ажилд дайчилагдан оролцож байсан, хүмүүс үе улиран Монгол нутагт дасан уусч, Монголын нэг овог иргэд болон хувирсан байх. Нэгэнт л харь хол нутгаас хөөгдөж, туугдаж ирсэн хүмүүс юм чинь Монгол нутагт үр удмаа үлдээж, идээшин суурьшиж, хүн л юм хойно сайхан амьдрахын тулд аливааг санаачилж, сэдэж хөдөлмөрлөж байсан нь мэдээж. Ийм ч учраас үр, ач нарынх нь дотроос баатар зоригтон, алдар цуутан, ухаантан мэргэд, удирдах авьяастан олноор тодрон гарсан биз. Энэ бүхэн Сартагтай хэмээх цуут баатар тодрон алдарших үндэс суурь болсон байж болох. Эсвэл тийм ерөнхий хэв шинжийг эрхэмлэж, зориуд зохиосон домгийн баатар ч байж болно.

Дээр өгүүлсэн дөрвөн гол санаагаа одоо нотлохыг хичээе.

Бээжинд суугаа охиндоо төрсөн нутгийнх нь усыг уулгаж байхын тулд Сартагтай баатар Ховдоос Бээжин хүртэл суваг малтсан тухай домогт өгүүлдэг. Монголын хаад 1368 он хүртэл 100 гаруй жил Бээжинд суурьшиж байсан болохоор Бээжин хүртэл малтсан гэж домоглох нь ч зүй. Гэтэл Чингай гуай энэ сувгийг Шаргын говьд байгаа усалгаатай тариа, ногооны талбайдаа хүргэх л гэж ухуулсан бололтой. Гэвч түүнийгээ дуусгалгүй нас барж, тэгээд энэ ажил нь бүр зогсож мартагдаад, түүн дээр суурилж домог зохиосон байж болох.

SANY1250

Хорезмд байлдаж байсан Чингис хааны урилгаар тэр газарт очиж бараалхсан Дундатын Чан чун бумбын аян замын тэмдэглэлд “Долоон сарын 25-нд (1220 он) тэнд амьдардаг уран дархчууд нанхиад улсаас ирсэн ажилчин хүн ард багшийг бөөнөөрөө тосож, дуу алдан, уйлан хайлан угтав. Абухань хэмээх уулнаас Чингай ирж багшид бараалхав. Говь нутагт тариалан эрхлэдэггүй атал, энд маш их тариа будаа халиурч байгааг хараад сэтгэл ихэд хөдлөв. Багш есөн шавиа үлдээж, сүм хийд барих газрыг сонгов. Бид хорь гаруй Монголчуудыг дагуулан баруун зүг хөдлөв. Чингай бас зуун цэрэг авч мордов “ гэж бичжээ.

Зуны цагт Чингай ялаа шумуулаас дайжиж, өнөөгийн Дарвийн нуруунд зусаж байсан байх. 1203 онд Хэрэйдын Ван хаанд шахагдан ядарч, зүдэрч явахдаа Балж нуурын шаварт уснаас бүгд ууцгаан, тангараг тавьсан арвандөрвөн гавьяат сайдын нэг Чинсан баатар Чан чун бумбыг газарчилан, бас элдэв осол халдлагаас хамгаалан, Чингис хаанд бараалхах хүртэл нь хамт явсан байдаг. Ингэж зүтгэл гаргасан түүнийг зээн богд магтан сайшааж хүнд их бэлэг шагнал өгсөн гэдэг.

Мөнхүү тэмдэглэлд “Алтайн уулс маш өндөр. Бид баруун зүг гурав хоног явснаа, өмнө зүг чиглэж, өндөр уул давж, гүнзгий хавцал туулав. Хан хүү Өгөөдэй энэ нутгаар дайлан явах замдаа, анх зам гаргасан аж. Гүн хавцал, өндөр давааг өгсөхөд Чингай нэгэн зуун цэрэгт хандан миний тэргийг оосроор дээш татан гаргаж, уруудахад араас татан тогтоож, алгуур зөөлөн буулгах тушаал өгөв. Алтайн өмнө бэлээр их гол урсдаг юм байна” гэснийг бодоход хамба лам Чан чун бумба хаагуур явсан нь тодорхой Алтайн өврийн их гол гэдэг нь Булган голыг хэлсэн бололтой. Ингэхээр Чинган Чинсан ямархуу их эрх мэдэлтэй түшмэл байсан нь мэдэгдэнэ. Сувгийн ажлыг хийлгэх санаа түүнд эртнээс төрсөн байж таарна. Тэрээр Хорезмээс буцаж ирэхдээ олон зуун зарц, боол авчирсан байхаа.

Монголын эртний Хөх дэвтэр гэдэг сударт “Эзэн богд Сартагчинд морилсон их аянаас буугаад есөн өрлөг болон хүчээ өгсөн олон хүнд их шан, нэр цол соёрхов” гэжээ. Үүнээс үзвэл тэр үед Орос, хятад гэдэгтэй адил сартагчин, сартагтай хүмүүн гэж аль нэг үндэстэн угсаатныг нэрлэж байсан бололтой. Таамаглбал сартуул хүмүүсийг хэлээ биз. Ингэхээр “Сартагтайн гуу” хэмээх домог нь мөнөөх сартуул хүмүүстэй холбоотой байж таарна. Тэдний үр хойчис нь Монгол үндэстэн болон уусан шингэж, идээшин дасжээ. Алдарт баатар зоригт эрс ч зөндөө төрөн гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Эсвэл тэд өөрсдийн үүх түүх, олон зуун бээрээр хэмжигдэх урт гуу суваг ухсан их ажлаа нэг хүний нэр болгон нэгтгэн алдаршуулж, түүхэнд үлдээх ухаан сийлсэн ч байж мэднэ.

Алтайн хязгаарт Сартук баатар гэдэг домог бас байдаг юм билээ. Бат хааны ач болох Сартак гэдэг нэртэй хан хүү ч байсан. Буянт сумын нутаг Таван хайрханд одоо хүртэл тахиж шүтдэг Сатуугийн овоо ч тэр хүмүүстэй холбоотой байхыг үгүйсгэмгүй. Гэхдээ одоогийн Буянт сумынхныг тэдний үр хойчис гэж бодохгүй байна. Ихэнх нь манж амбаны зарлигаар 1770-аад оны үед бусад хошуудаас дайчилаглан ирсэн таван зуун тариачин хошууны иргэд гэдгийг бүгд мэднэ.

2014.07.06  

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж зүтгэжээ

    

Boliochee

Уржигдар Ерөнхий сайдын суудлаасаа огцорч өөрийн бүрэн эрхээ Шадар сайд Д.Тэрбишдагвад түр хугацаагаар шилжүүлэн өгсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эргээд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохын тулд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг шахжээ. Гэвч нөгөөх нь байнгын хорооны хурлаа зарлаад ирцээ бүрдүүлж чадсангүй.

Н.Алтанхуягийг огцруулахдаа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагвыг томилчихсон. Уг нь Үндсэн хуульд зааснаар бол дараагийн Ерөнхий сайд томилогдтол огцорсон Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэдэг аж. Гэхдээ бас Засгийн газрын тухай хуулинд үүрэг гүйцэтгэгчийг сольж болох тухай заалт ч бий ажээ.

Тиймээс Н.Алтанхуяг Үндсэн хуулийн заалтыг урдаа бариад өнөөдөр үүрэг гүйцэтгэгч болохын тулд А.Бакейг шахамдуулсан ч УИХ-д тэр үнэхээр хүчгүйдсэн нь харагдлаа. Н.Алтанхуягийг ахин дээш гаргах сонирхол гишүүдэд байхгүй учраас байнгын хорооны хурлыг хуралдуулах ирц хүрээгүй байна.

Г.Самбаа эх сурвалж: ugluu.mn

Мадонна жаалхүүгийн эхнэр болно

Madonna

Өнөөдөр дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн шуугиант мэдээллийг тарааж байна. Нэрт дуучин, жүжигчин, бүжигчин бөгөөд буяны үйлстэн Мадонна дахиад гэрлэхээр болжээ. Энэ удаа 55 настай эмэгтэйн сонгосон эр бол 25 настай бүжигчин залуу Брахим Зайбат юм. Мадоннагийн ойр дотны хүмүүс түүний идэрмэг залуу амраг нь дэндүү нэртэй сүйт бүсгүйнхээ юм болгоныг таалан дэмждэг болохыг өгүүлжээ. Мадонна ч энэ залууд сайн байдаг гэнэ.

Тэд 30 насны зөрөөтэй ч хамтдаа дажгүйлэг харагдаж байгаа аж. Мадонна, Брахим хоёр нэг нэгнийхээ гэр бүлтэй дотно танилцсан бөгөөд сүй тавьснаа албан ёсоор зарлажээ. Гэхдээ олон хүн Зайбатыг ашиг хонжоо хайсан эр хэмээн нэрлэж байгаа юм. Харин дуучин эмэгтэйн гэр бүлийнхэн тэднийг үнэхээр л бие биедээ хайртай гэж зүтгэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Хүн чанараас илүү, шударга ёс хэрэгтэй байна ерөнхийлөгч өө

erunhiilugchШвейцарийн банкинд оффшор бүс буюу татваргүй бүсэд нэг сая ам.доллартай болох нь тогтоогдсон УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон билээ. Иймээс тэрээр өөрийгөө буруутайд тооцож УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ түүний хүсэлтийг ёсоор болгов. Түүний орных нь хүнийг өчигдөр УИХ томилох

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ