Download Firefox
Download Firefox

Tuesday, Aug 22nd

Last update12:01:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Спорт

Спорт

“Цаст” хайрханд хийсэн анхны өвлийн авиралт

/тэмдэглэл/

IMG 6612

Өвөл нэгэнтээ эхэлж, хээр хөдөө хийгээд цас мөсөн хуягаа агсан дунхайсан Алтайн дагшин уулсын зүгт хааяа нэгхэн хөлхөх хүний хөл ч татарчээ.

Цаст хайрханы цалин цагаан тэргүүн тэртээд цайлалзан, тэр зүгт хараа бэлчээхэд жаврын үзүүр тас нясхийж, өвлийн амтыг мэдрүүлэх шиг санагдана.

Чухам ийм цагаар бидний хэдэн уулчид тэрхүү хайрханыг зорин замд гарав. Хэрэг явдал тун санамсаргүй өрнөсөн бөгөөд “Ховд” их сургуулийн 35 жилийн ойн хүрээнд Цаст хайрханд авиралт хийж, тус сургуулийн туг, шүтээнийг оргилд нь гаргаж цэнгүүлэх санаачлагыг сургуулийн төгсөгчпийн холбооны тэргүүлэгч П.Батболд нар гаргасны дагуу Ховд их сургуулийн оюутан, уулын спортын мастер Д.Мөнх-Эрдэнээр дамжуулан, бидэнд энэ тухай мэдэгдсэн дариуд бид өдөр шөнийн хугасад бэлтгэлээ базаан, арван хоёр сарын тавны өдөр буюу маргааш нь л хөдөлцгөөсөн юм.

IMG 6588

Авиралтын замд “Ховд” их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүлэгч, уг авиралтыг санаачлагч П.Батболд, Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчин, спортын мастер Х.Бямбасүрэн, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Бөхжаргал болон миний бие нийлсэн таван мастерын баг Ховд их сургуулийн жолооч Г.Бямбаатай зургуулаа дөрөө нийлсэн бөгөөд шөнийн хоногтоо хайрханы хормойд хүрч, шөнө хагаслаад л авиралтыг эхлэв.

Биднийг хайрхан тийш жолоо залахад маань "Ховд" их сургууль, Голомт банк, Монгол даатгал компаний салбарын удирдлага болон 12 жилийн хоёрдугаар сургуулийн захирал Н.Сэрээнэндорж нарын сэтгэлтэй хүмүүс унааны зардал сэлтэд нэмэр хандив өгч, тусалж дэмжсэн юм.  

Хайрханы хормойд шөнийн цагаар баруун талаасаа жаварлаж, хүйтний хэм магад 40 хүрч байгаа бололтой ёстой л тачигнаж байна. Авиралтыг эхлэх газартаа шахаж буудаллахаар майхан сав, түлээ түлшээ базаасан байсан ч энэ хүйтэнд тэсэж хоноход тийм ч санасны зоргоор бус нь магад. Аз болж бидний товлосон газраас наахна 5-6 орчим километр зайтай нэгэн айл өвөлжиж байсныг олж үзсэн нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын малчин Дакар гуайнх аж. Манай баг тэднийд буудаллаж, шөнө хагаслаад, шөнийн гурван цагт авирч эхэлсэн ба үүр хаяаран цайж, гэгээ орох, нар туяаран уулын толгойноос цухуйж, улмаар мандах үеийн тэсгим хүйтэн жаврыг сөрөн, эгцэрхэг, цавчим халил асга, оргилын хэсэг дэх цас, мөсөн хучлагат өндөрлөгийг туулж, үдийн арван хоёр цаг өнгөрөөд нэг цаг дөхөж байхад сая оргилд гарав.

SANY0091

Зогсолтгүй мацаж буй биднийг түрхэн зуур зогсож, амсхийх хооронд л халж, хөлөрсөн бие маань хөрч царцан, даарч эхлэх гээд байсан тул аль болох хурдан цаг алдалгүй урагшилж байв. Нар гарахаас өмнө хайрханы хормой хийгээд энгэр биений нуранги асга царцаж хөлдсөн байсан нь урагшлахад дөхөмтэй ч тулж явсан уулын таяг болон мөсний сүхний маань үзүүр эвгүйхэн тулвал халтирч, биеийн тэнцвэр алдуулах, түүнчлэн хөл халтирах эрсдэл энүүхэнд тул мөч бүрийд болгоомж сэрэмж шаардана. Хайрханы цээжинд хүрч, мөсний зах руу ормогц цас гээд байх юмгүй, гилгэр ногоон мөс зонхилсон эрсдэл ихтэй хэсэг үргэлжлэв. Мөсний тах, худрага, карбин, жумар, мөсний сүх гээд авиралтын буюу эрсдэлээс хамгаалах хэрэгслүүдээр өвч зэвсэглэж, “олсонд орон” /өндөр уулын мөстэй хэсэгт ангал руу унаж эрсдэхээс сэргийлж олсоор холбогдон авирах/, мөч тутам тун чиг хянуур урагшилсны хүчинд сая оргилд гарч чадсан билээ. Оргилын хэсэг дэх хэд хэдэн газарт градус ихтэй, эгц гилгэр мөстэй хэсэг дайралдаж, яггүй сорилт болж байв.

Өвөл цаг, жин хүйтний энэ үеэр “Цаст” хайрхан маань биднийг тун чиг тааламжтой хүлээн авч, салхи шуургагүй, цэлмэг, нартай талбиун сайхан байсан нь олзуурхууштай. Ийм хэдий ч оргилынхоо хэсэгт цагийн жамаар тачигнаж буй жавар салхинд бид удаан саатах аргагүй байсан болохоор зорилго болгож авч гарч ирсэн “Ховд” их сургуулийн туг болон бусад далбаа, дарцагаа хийсгэн, цэнгүүлж, сүү цагаагаа өргөн, залбирч, ёс төрийг үйлдэн, гэрэл зураг хэдэнтээ даруулаад буцах замдаа оров.

IMG 6702

Хайрханы оргил хэсгийн замыг туулж, оргил руу хөтөлсөн зузаан мөсөн хучлага бүхий “хутган нуруу”-н дээгүүр /уулын оргилын хутганы ир шиг хурц ирмэг бүхий тогтоцтой хэсэг/ урагшлаж байх үед нүүрэн хэсгээ хамгаалалтгүй орхисноос болж, багийн хоёр уулчны маань хацар, бас нэг уулчны хөлийнх нь хуруу бага зэрэг хайрагдаад авсныг дурьдах нь жаврын эрч, хүйтний хэмийг илэрхийлэх нэг жишээ болж ч болох юм. 

Буух замд мөсний зах хүртэл жаврын эрч ер сулрахгүй тачигнасаар байсан ба мөснөөс гарч, нуранги асгатай хэсэг рүү ормогц нар ээж, тавиухан сайхан болов. Үүр шөнөөр жавар сөрөн тэмцэж туулсан, танил зам маань аажим аажмаар хорогдон ард үлдсээр, манай баг оройн нар жаргахаас өмнөхөн хайрханы хормойд бууж ирэв. Жолооч маань хайрханы хормой руу дөтлөж болох хамгийн боломжит газар хүртэл бор ногоон “уаз пургон” машиныхаа хүчийг үзэн, зүтгүүлсээр ирж зогсоод, тосон хүлээж байсанд чамгүй ядарч, хөл гар сульдсан бидний хувьд баярлууштай хэрэг болсон юм.

Монгол Алтайн хайрханд хийсэн авиралтуудын түүхэнд бараг тохиолдож байгаагүй ийн өвлийн анхны /бидэнд байгаа мэдээллээр/ авиралтыг ийнхүү ямар нэг эрсдэл, гэмтэлгүй амжилттай дуусгаж, нийт 20 гаруй километр өндөр уулын замыг 14 цагт туулан хайрханы хормойд бууж ирсэн юм.

Урьд өмнө нь уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол улсын анхны эмэгтэй уулчин Ичиноров нарын баг 1980-н хэдэн онд 11 сарын эхээр Жаргалант хайрхан ууланд авирсан, мөн түүнээс хэдэн жилийн дараа Спортын мастер, бидний багш Б.Эрхэмбаяр нарын баг мөн наян хэдэн онд октябрын баяр буюу 11 сарын 7-ны орчимд Мөнххайрхан ууланд авиралт хийснийг эс тооцвол Алтайн нурууны аль нэг хайрханд өвлийн ийм авиралт болж байсан удаа үгүй ажээ.

IMG 6675

Анх удаа арван хоёр сарын жин хүйтнээр “Цаст” хайрханд авирсан өвлийн анхдагч гэж хэлж болохоор авиралт маань хэдий эрсдэлгүй хийгээд амжилттай болсон ч, багийн уулчид маань яггүй хүнд сорилтыг туулж байж сая ард нь гарсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг гэж бодно.

Эрсдэл, бэрхшээлтэй нүүр тулсан, хүндхэн авиралт хийхэд маань уулын эзгүй дайдад бидний ар тал болж, шөнө дөлөөр авиралтын замд гарснаас маань эхлээд уулын хормойд бууж ирэх хүртэл сэтгэлээ чилээж, нүд салгалгүй хойноос харуулдан, санаа нь зовж, хоол унд бэлтгэн хүлээж байсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын малчин, өвгөн Дакар гуай болон хүүхдүүдэд нь, мөн бидэнтэй ганзага нийлж, дөрөө харшуулан, өөрийнхөө болон уаз пургон машиныхаа хийморь, жавхааг сэргээсэн Ховд их сургуулийн жолооч, яруу найрагч Гомбосүрэнгийн Бямбаад энэхүү тэмдэглэлээрээ дамжуулан талархал илгээх нь ч басхүү зүйн хэрэг биз ээ.

 IMG 6666

Алс тэртээд “Цаст” хайрханы цалин цагаан тэргүүн цайлалзан, мөнөөх зүгт хараа бэлчээхэд жаврын үзүүр тас, нясхийж, өвлийн амтыг мэдрүүлэх шиг санагдана.  Хайрхан уулс ийнхүү дагшин байгалийн дошгин ширүүн амьсгал дунд мөсөн хуягаа хөдрөн “аг чиг”, нам гүмхэнд умбан цавцайсаар. Урь ирж, ус, мөрөн гэсэх цаг хүртэл тийшээ зүглэх хүн, амьтны “мөрс” балран, эзгүй зэлүүд, эль хульханд эзлэгдэх ажээ. "

Г.Төрмөнх

2014.12.08

 

Арван тамирчин шинээр спортын мастер боллоо

Medeenii zurag 01

“Ховд 2014” бага олимп буюу олон төрөлт спортын тэмцээний төгсгөлд спортын мастер болон дэд мастер цолны болзол хангасан тамирчдад үнэмлэх, тэмдэг гардуулав.

Byambaa

Өндөр уулын спортын төрөлд Монгол улсын спортын мастер цолыг “Хан Алтайн Бүргэдүүд” уулчдын клубын тамирчин Дүгэржавын Бөхжаргал, Гонгоржавын Төрмөнх, Хумбаагийн Бямбасүрэн нарт олголоо. Эдгээр гурван тамирчин өндөр уулын спортын төрөлд тогтмол амжилт гаргаж спортын мастерийн болзол биелүүлсний зэрэгцээ, таван удаа улсын аврага болж, олон улсын тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэн зэрэг амжилт үзүүлжээ.

Ulambayar

Мөн Чөлөөт бөхийн спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Дэрмээгийн Уламбаяр, Даваажаргал, Шатрын спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Отгонбаяр, Гар бөмбөгийн спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Баттулга, Батхуяг нарт спортын мастерийн үнэмлэх тэмдэгийг, ширээний теннисны спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан Төрболд, Самбо бөхийн спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан Заяа, Гимнастикийн спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерийн болзол хангасан Эрдэнэ-Очир нарт спортын дэд мастерийн үнэмлэх тэмдэгийг тус тус гардууллаа.  

                                                                                                                        Г.Энхжаргал

    

Бага олимпийн шатар, теннисний тэмцээн

                                                             Шатрын тэмцээн

Шатарын эрэгтэй төрөлд алтан медалийг Алтай сумын тамирчин Баттулга, мөнгөн медалийг Бичигт багийн Мягмарсүрэн, хүрэл медалийг дуут сумын Бадам, эмэгтэй төрөлд алтан медалийг Манхан сумын Должинсүрэн, мөнгөн медалийг Ховд сумын Бебигүл, хүрэл медалийг Жаргалан багийн Алтантуяа нар авлаа.

                                                                          Теннисны тэмцээн

Тениссны эрэгтэй төрөлд алтан медалийг Жаргалант багийн Н.Төрболд, мөнгөн медалийг Дуут сумын тамирчин Чинзориг, хүрэл медалийг Алтай сумын тамирчин Мөнхжаргал эмэгтэй төрөлд алтан медалийг Цамбагарав багийн тамирчин Цагаач, мөнгөн медалийг Алагтолгой багийн Жумдаан, хүрэл медалийг Жаргалант багийн Буянхишиг нар хүртэв.

                                                                                                                                       Г.Энхжаргал

 

 

Бага олимпийн чөлөөт бөхийн төрөл

 

SANY0034

                                              Чөлөөт бөхийн төрөл /эрэгтэй/

8 сарын 7-ны өдөр явагдсан чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй 60 кг-ийн жинд хүрэл медалийг Дөргөн сумын Б.Мөнхсүлд, Жаргалант сум Рашаант багийн Д.Амарболд нар, мөнгөн медалийг Эрдэнэбүрэн сумын Н.Зугдарбямба, алтан медалийг Цамбагарав багийн Э.Батзаяа,

74 кг-ийн жинд хүрэл медалийг Жаргалант сум Баатархайрхан багийн О.Түвдэнням, Жаргалант багийн С.Гансүх нар, мөнгөн медалийг Хайрхан багийн Л.Энхбаяр, алтан медалийг Бичигт багийн Б.Сүхбаатар,

SANY0087

Хасах 90 кг-ийн жинд хүрэл медалийг Дөргөн сумын Т.Эрдэнэдалай, Жаргалант сум Наран багийн Г.Ариунболд нар, мөнгөн медалийг Рашаант багийн Б.Төмөрхүү, алтан медалийг Булган сумын Г.Ганхуяг,

Нэмэх 90 кг-ийн жинд хүрэл медалийг Жаргалант сум Буянт багийн Д.Уламбаяр, Алагтолгой багийн Ш.Мөнхцоож нар, мөнгөн медалийг Мөст сумын М.Даваадалай, алтан медалийг Жаргалант сум Баатархайрхан багийн Дармаабазар нар тус тус хүртлээ.   

                                                                  Чөлөөт бөх эмэгтэй

Ch buh em 01

Чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэй 52 кг-ийн жинд хүрэл медалийг Жаргалант сумын Буянт багийн тамирчин Б.Сэлэнгэ, Эрдэнэбүрэн сумын Б.Баярхишиг нар, мөнгөн медалийг Бичигт багийн Д.Шүр-Эрдэнэ, Алтан медалийг Дөргөн сумын Т.Оюунчимэг.

Эмэгтэй 63 кг-ийн жинд хүрэл медалийг Жаргалант сум Буянт багийн О.Нямцэцэг, Бугат багийн Ч.Нямцэцэг нар, мөнгөн медалийг Наран багийн П.Сүрэн, алтан медалийг Алагтолгой багийн А.Байгалмаа.

Мөн эмэгтэй 70 кг-ийн жинд хүрэл медалийг Алтай сумын Ч.Отгонцэцэг, Буянт сумын А.Цэнхэрцэцэг, мөнгөн медалийг Эрдэнэбүрэн сумын Д.Буяндэлгэр, алтан медалийг Жаргалант сум Алагтолгой багийн А.Бодьгэрэл нар тус тус хүртлээ.

                                                                                                                                                              Г.Мөнх

     

 

Бага олмпийн жу до бөхийн тэмцээн

 

Жу до бөхийн эмэгтэй 48 кг-ын жинд Цамбагараь багийн Г.Анужин алтан медаль, Баатархайрхан багийн Алтай-Аян мөнгөн медаль, Булган сумын Гулимарай хүрэл медал.

Эмэгтэй 52 кг-ын жинд Дөргөн сумын Оюунчимэг алт, Манхан сумын Сэлэнгэсайхан мөнгө, Эрдэнэсүрэн сумын Баярхишиг, Жаргалант сум Рашаант багийн О.Мядагмаа нар хүрэл медаль.

Эмэгтэй 63 кг-ын жинд Жаргалант сум Наран багийн П.Өлзийсүрэн алт, Бугат багийн Ц.Нямцэцэг мөнгө, Мөнххайрхан сумын О.Алтансувд, Эрдэнэбүрэн сумын Д.Нямцэцэг нар хүрэл меадлийн эзэд боллоо.

Жу до бөх эрэгтэй

Жу до бөхийн эрэгтэй 66 кг-ын жинд Баатархайрхан багийн П.Балжинням алтан медаль, Булган сумын Б.Мөнхтүвшин мөнгөн медаль, Дөргөн сумын М.Шагдар, Буянт сумын А.Чадраабал нар хүрэл медаль,

Эрэгтэй 73 кг-ын жинд Үенч сумын Д.Жарантай алт, Дөргөн сумын С.Очир мөнгө, Цэцэг сумын Б.Батболд, Булган сумын Энхбаатар нар хүрэл медаль

Эрэгтэй хасах 90 кг-ын жинд Мөнххайрхан сумын Б.Батзаяа алт, Жаргалант сум Наран багийн Г.Ариунболд мөнгө, Тахилт багийн Б.Лхагвасүрэн, Алтай сумын Т.Энэболд нар хүрэл медаль.

Нэмэх 90 кг-ын жинд Булган сумын Б.Амаржаргал алт, Дөргөн сумын П.Ням-Очир мөнгө, Цамбагарав багийн Ш.Мөнх-Од, Мөст сумын М.Даваадалай нар хүрэл медалийн эзэд болсон юм.   

                                                                                                                               Г.Мөнх      

 

 

 

                                          

Бага оломпийн сагсан бөмбөгийн тэмцээн

SANY0068

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Бичигт багийн баг тамирчид алтан медаль, Цамбагарав багийн баг тамирчид мөнгөн медаль, Жаргалан багийн баг тамирчид хүрэл медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Магсаржав багийн баг тамирчид алт, Бичигт багийн баг тамирчид мөнгө, Алагтолгой багийн баг тамирчид хүрэл медаль

Sags 01 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ