Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр

Монгол дахь Америкийн “зөөлөн хүч”

Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш…
Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна…

“Эртний” хэлхээ холбоо
Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Пэйнтэр хууль” зөвлөгөө өгөх компанийн захирал Роберт Пэйнтертэй эртний танил. Бүр оюутан байхын танил ажээ: (http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php
)
Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагыг удирджээ:
(http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx)
Бүр 2003 онд Ц.Элбэгдорж Техаст “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296
2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211)
Энэ Натан Куупер гэгч хуульч мэргэжилтэй, хуурамч компани байгуулж виз гаргадаг хууль бус үйлдлэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges) 2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:
(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)
2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)
Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html
)
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)
Роберт Пэйнтэр Техаст байдаг “Energy Group of South Texas” компаний эзэн Larry Ewers-ийн өмгөөлөгч. Ларри Эверс нь бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байсан. ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан) Роберт Пэйнтер түүнийг шүүхэд өмгөөлжээ: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Энэ Ларри Эверс гэгч ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1)
Р.Пэйнтер 2011 онд Л.Эверст Монголын нүүрс, болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Улмаар өөрөө Ларри Эверсийг Монголын эрх баригчидтай танилцуулахдаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх чадвартай гэж итгүүлсэн байна. Ларри Эверс мөн ондоо Монголын “Бодь” компанитай гэрээ байгуулжээ: (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16 /james-passin-the-american-who-bought-mongolia#p2)
Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog
)
Л.Эверс өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичжээ:
http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew)
Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/117896547064120520172/posts/UQHmrfYFd34)
Энэ тухай “Голомт” ЦЭХ-ийнхэн эртнээс сонирхож хэлэлцэж байсан ба энэ талаар өрнөсөн фейсбүүкийн яриаг эндээс уншиж болно:
(https://www.facebook.com/deegdalantai)
“Голомт.орг”-оор юу ярьсан бэ ?
Энэ мэдээллийн мөрөөр анх орж энэ ажлын эхлэлийг тавьсан Голомт-ЦЭХ-ний Амарлин, Дэлгэр нартаа талархал илэрхийлж байна. Тэдний жинхэнэ нэрсийг нь нийтэд хэлэх болоогүй. Даанч хэнэггүй монголчууд тухайн үед нь тоогоогүй болохоос. Голомт.ЦЭХ-ийнхөн интернет орчинд үнэхээр гайхалтай ажилладаг сүрхий залуучууд байдаг юм. Одоо жил, жил гаруйн өмнө “голомт.орг” сайтад болон одоо бусад сайтад энэ талаар юу ярьсныг товч хүргэе:
…Тэднийг тагнах гэж Монголын Засгийн газар хэдэн зуун мянган еврогийн тоног төхөөрөмж худалдан авч, тэр илрээд нүдний булай болсон. Тэд “Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байна. Жишээ нь:http://www.abajournal.com/news/article/successful
 tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)
Р.Пэйнтэр “Монгол улсад хөрөнгө оруулдаг АНУ-ын компаниудад зөвлөдөг”, “Т.Батаар динозаврын яс алдагдахад Ц.Элбэгдорж өөрийн хамтрагч Р.Пэйнтэрээсээ тусламж гуйж, тэрбээр ясыг Монголд эргүүлж авчирсан тул түүнийг “Алтан Гадас” одонгоор шагнажээ. Харин “одонт найз” нь “Эрдэнэс-Оюу толгой” компанид ямар зөвлөгөө өгч байгааг Ерөнхийлөгчөөс л асуух хэрэгтэй юм байна” гэжээ.
Тэд “Ц.Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. “Ц.Элбэгдорж болон түүний нөхөд бас “Газрын хууль”-ийн цаана байгаа гэж хардаж байна, “TNC” гэгч ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа 76 гишүүн эрх мэдэл нь хязгаартай нэг хүнд “бариулж” байна гэхээр ямар хүмүүсийг сонгосноо ард түмэн харж байгаа… Бүгд хамтарч байгаа байх аа, нийлээд ийм юм хийж байгаа… Жишээ нь С.Баярцогт байна… энэ мөнгийг төсөвт суулгасныг мэдэн будилж гарын үсэг зурж байгаа. Оффшор данс нь илэрчихээд байхад Ц.Элбэгдорж /С.Баярцогтыг/ яах ч үгүй байгаа биз дээ…Тэгэхээр бүгд нэг тал хамтарч хийж байгаа, нэг л өдөр тэсрэнэ дээ…” гэсэн байна.
Одоо хэлэлцэж байгаа хуулиуд болон хуулийн төслүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдоржоос ард түмэн нэг удаа асууж, шалгаах цаг болсон. Дандаа импортын хуулиуд, төсөл гэдэг сайхан нэрээр орж ирээд манай улс, ард түмний эрх ашиг тусаагүй хуулиуд батлагдаад байна. (Энэ талаар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх явцдаа юм уу, эсвэл хаалттай хуралдаан дээр асуух ёстой байх…)
Хуулиндаа ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа тавих ёстой, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тайлангаа тавьж байсан удаа байна уу? “Шударга” Ерөнхийлөгч хуулиа зөрчөөд байна шүү дээ! Магадгүй ард түмнээс сонгогдоогүй болохоор тайлан тавих шаардлагагүй гэж боддог юм болов уу?
Энэ хэргийг судлаад байхаар “Бодь” группын нэр бас олон таарч байна. Лу.Болд чинь одоо үлдсэн хоёр жилдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулиа батална гээд байгаа ш дээ… Хамгийн гол нь эдний дараагийн алхмыг ард олноороо ярьж хэлэлцэж, хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. (Үнэндээ энэ хуулийг Лу.Болдтой УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хамтран санаачилж, УИХ-д оруулсан, тэдний хооронд нэг тойрогт дэвшиж ялснаас өөр холбоо бий юу ? Яагаад АНУ-д төгссөн энэ гишүүн ийм хууль санаачлах болов ? Бас бүх талаар Т.батаарын үйл явцтай нягт холбогдсон хүн шүү дээ)
Р.Пейнтер “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхай үүнд нуурс олборлох, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчийн эсрэг хуулийн зөвлөгөө авах нь ашиг сонирхлын зөрчил биш үү ?
Р.Пэйнтерийн бас нэг үйлчлүүлэгч James Passin бол Монголын уул уурхайг зуучилдаг “Discover Mongolia”-ийн гол хүн, “Б.Клитоны сан”-г санхүүжилдэг. James Passin “Монголыг худалдаж авлаа” гэж “Бизнесвийк” сэтгүүлд ярьсан байна…Өөрийгөө орчин үеийн “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ…Тэгвэл ард нь Билл Клинтон байгаа гэж ойлгож болох нь ээ ?
(http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16/james-passin-the-american-who-bought-mongolia
)
Гэтэл тэр Ж.Пассин бас Роберт Фрийдландын найз гэнэ…Фрийдландаас зөндөө юм сурсан гэнэ шүү…(During Passin’s early visits to Mongolia, he befriended Robert Friedland, the founder of Vancouver-based Ivanhoe Mines, now called Turquoise Hill Resources) Р.Пейнтер эргүүлээд “Larry Ewers”-ийг өмгөөлдөг юм байна. CIA-гийн тагнуулчтай хамтарч ажилласан хэрэг дээр нь хүртэл R.Painter гэдэг нь L.Ewers-ийг өмгөөлсөн гэнэ. Энэ видео дээр таны төлөөлөгч Painter гэж байна: 00:42 дээр сайн сонсоорой.
Энэ Р.Пэйнтэр гэдгийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь манай уламжлалт бус газрын тосны салбарт, занар, фракинг-д оролцож, зөвлөгөө өгч, хууль боловсруулахад оролцсон юм шиг байна. (http://mongolia.usembassy.gov/ news 052114.html)
Р.Пэйнтэрийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь “Norton Rose” гэдэгтэй нийлээд “Norton Rose Fulbright” болсон байна. Энэ компани Монголд олон компанитай эртнээс хамтарч ажилласан юм байна. Жишээ нь: “Петроматад”, “Айвенхоу Майнз”, “Салхитын салхин парк”… Тэгэхээр Р.Пэйнтэр гэнэт л уул уурхай руу “уначихаагүй” юм байна… гэх мэтчилэн бичжээ.
Энд зориуд анхааруулахад энэ 7 дугаар сард, наадмын дараа “Эх орны дайны ялалтын баяр”, “Чөлөөлөх дайны ялалт”-ын баярын дундуур “Анхдугаар ардчилсан сонгуулийн ойн баяр”-ыг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм нэртэй баярыг Польшууд л тэмдэглэсэн.
Энэ хуралд Б.Клинтоныг урьсан байна. Хэрэв бид үнэхээр ашиг хонжоо харвал Б.Клинтоны эхнэр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох бол үүнийг чимээгүй өнгөрөөж болох байх. Гэвч бид “дуугүй өнгөрөөх” ёстой юу ? Эрчүүл бид эмэгтэйчүүдийн занг мэдэхгүй л насаа бардаг…
Өнгө оруулагчид
Киргизүүд хоёр удаа “дахин хувьсгал” хийчихсэн. Мэдээж энэ тухай дурдаж байгаа нь “Сентерра гоулд”-ын асуудалтай холбоотойгоор Киргизийн асуудлыг сонирхож байсантай минь холбоотой.
Гүржид М.Саакашвили төрийн эрхийг булаан авсан ч “яаж авсан, яг тэгж алдсан”. Украин бол өнөөдөр бүр баларч байна, найрсаг славянчууд ингэж алалдах юм гэж хэн саналаа. Манайтай зарим талаараа ижил төстэй нь эдгээр улсууд. Харин хойд Африкийн тухайд бол ярих ч юм биш л дээ…
Харин Монголд яасан билээ?
 Монголын “өнгөт хувьсгал” хийх оролдлого тэднийхээс огт өөр байсан юм.
Үнэндээ тэдний тэмцлийн өрнөл ид үед манай ТЕГ-ын дэд дарга “Өнгөт хувьсгал” Монголд халдварлаж байна гэж буурь суурьтай “Стратеги судлал” сэтгүүлд цэцэрхэж байсан ч “өнгө оруулагчид нь” түүнийг шоолж л байсан байх.
 Монголын Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл гадны нөлөөллөөс ангид байсан бөгөөд илүүтэй үндэсний шинж чанартай байсан гэдгийг үйл явцад ойр байсан хүний хувьд би батлан хэлж чадна. Хэрэв аль нэг улсын дэмжлэгтэй бол илүү их үр дүнд хүрэх байсан байх…
Харин ч гадны нөлөө нь эрх баригч талыг тогтооход илүүтэй үйлчилсэн байх. Энд УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”.
 Дашрамд дурдахад одоо манай улс төрийн бохир систем, түүний учир нь олдохгүй балиар механизмыг Г.Уянгаас өөр нэвт шувт мэдэх хүн байхгүй гэж би баттай хэлж чадна.
Үүний дараа Монголд “дүр эсгэсэн ардчиллыг” батжуулах суртал нэвтрүүлгийн нүсэр арга хэмжээнүүд төлөвлөгдөж байна. Үүний жишээ нь “Анхны ардчилсан сонгуулийн ой”, мөн АСЕМ-ын зардал ихтэй, манайхыг туйлдуулах чуулга уулзалт зэрэг болно. Яг үнэндээ манайд явагдаж буй шинэтгэлийн хөдөлгөөний гол зорилго нь “национализаци” хийхэд оршиж байв.
Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр алдагдан буй баялаг хийгээд боломжуудаа харсан хэн ч ийм алхам хийх ёстой.
 Зөвхөн 2012 онд Монголд 62 уурхай ашиглалтад орсон бөгөөд энэ талаар Та нар сонсоо ч үгүй байх. Учир нь манайхан “Оюу толгой”, “Таван толгой”-г л хардаг. Гэтэл тэр 62 уурхай манай эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна.
Одоо “Оюу толгой” гацаанд орсон гэдэг ч ажиллаж буй ил уурхайгаас жил бүр экспортлож буй тэр их зэсийн баяжмалын орлого хаашаа орчихоод байгааг нэхэх хүн дэндүү цөөн байна. Харин С.Баярцогт үүнд хариулахдаа: “Манай ашигт малтмалын хуулиар мөнгийг нь манай банкуудаар дамжуулахгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтийн явцад дахин батласан” гэж бахархалтай хэллээ. Цаад санаа нь хуулинд ингэж туссан учраас Монголчууд яаж ч чадахгүй гэсэн үг, гэтэл эргэлтийн хөрөнгийг хянахгүйгээр, орлого зардлыг нь хянахгүйгээр бид “Оюу толгой” төслөөс сохор зоос ч олж долоож чадахгүй нь ойлгомжтой.
Нэгэнт хөрөнгө оруулалтаар боссон уурхайнуудынхаа экспортыг хянаж мөнгөө олж авч чадахгүй байж цаашдаа ийм хуульчилсан гэрээнүүдийг байгуулаад байх нь “орох тусмаа муу” гэсэн хувилбарт хүргэчихээд байгааг манайхан ойлгохыг хүсэхгүй байна, үнэндээ ойлгуулахыг хүсэхгүй байна.
Тэр ч аргагүй, зөвхөн “Рио тинто”-д үйлчилснээрээ тэдний “хөрөнгө оруулалтаар” амьдардаг сонин хэвлэл, судалгааны агентлагууд, бүлэг нийтлэлч гэж өөрсдийгөө хөөргөгсдийн тавдугаар цуваа, хэд хэдэн барууны соёлтой телевиз дэх жижиг албан тушаалын эрх мэдлээрээ мөнгө хийгч, улстөрчдийн гар хөл бологсдын “пиар” групп гэгчид “өлсөж үхэхийг хүсэхгүй байна”. Тэд пирамид бүтэцтэй, мөнгө цутгахад доош цацрах маягаар хуваарилагддаг системтэй. Гол халхавч нь өөрсдийгөө либерал гэж өргөмжлөх. Дээрээ ихэнх мөнгө нь тунаж үлдээд доошлох тусмаа багасдаг, гэхдээ доодчуул нь дээшлэхийн тулд бүтээлч байх ёстой гайхамшигтай бүтэц бий л дээ.
Хамгийн хөгийн нь хамгийн лаг бичдэг нь “нийтлэлээ” огт бичгийн талын ойлголтгүй хүнд хянуулдагт байгаа юм. Түүнийг нь нийтлэгдсэн даруйд нь доодчуул нь зааврын дагуу ишлэн тараадаг. Харин хамгийн доод эгнээнийхэн курсын сурагчийн л зиндаатай, энэ шатанд мөнгө бол олдохгүй, либерал гэдгээ батлах шаардлагатай. Тэд дээд шатныхныгаа шүтэн бишрэгч болж, сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг, заримдаа дайрагч отрядын эгнээнд шилжиж эзэндээ үнэнчээ баталдаг. Хэрэв дотор нь үндэсний ямарваа санаархал гаргавал аль ч шатанд байсан тэр этгээдээс түргэн зайгаа барьдаг ийм гайхалтай бүтэц бий дээ. Хэрэв “барууны” захиалагчид нь гарах гарцгүй болбол тэд ганцхан гарцаар л дайрдаг. Тэр нь Орос, Хятадаар айлгах. Энэ уламжлал нь эргээд улсад их ч гай болсон доо…
Тэд үнэнийг дэлгэсэн тохиолдол бүрт бүлэглэн дайрч, интернетийн орчинд зохион байгуулалттай дарангуйлал тогтоохыг оролдож байгаа юм. Хэрвээ тэд ихээхэн өвчигнөөд байвал Оюутолгойн сүүлийн хоёр жилийн бүх гүйлгээнүүдийн жагсаалтыг би ил гаргах болно, тэгээд хэн нь хэн бэ? гэдэг нь тодорно. Халхавч клубынхээ оффисийн түрээсээс эхлээд нийтлэгдсэн материалын төлбөр хүртэл янз бүрийн санхүүжилтийн хэлбэр тэдэнд бий…
Зөөлөн хүч
Энд АНУ-ыг юм уу, либерализмыг хараагаад байх нь утгагүй болно. АНУ дэлхийн улс орнуудын улстөрчдийг сурган бэлтгэж, улстөрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар төрийн дээд албан томилж, нөлөөллөө тогтоодог нь нууц биш юм. Ардчилсан улс учраас үүнийгээ өөрсдөө ч нуудаггүй бөгөөд “Софт повер” буюу “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд ил зарладаг.
Тэр зөөлөн хүчний бодлого гайхалтай хэрэгжиж буй улс бол Монгол Улс мөн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа.
Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ.
Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа.
 Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ? Харин сурагчид нь арай ч Саакашвили шиг Оростой дайтаж зүрхлэхгүй байх.
Энэ бол бараг л ёс бөгөөд 1923-1938 онд Сталины нэрэмжит КУТВ-д манайхныг бэлтгэж байсантай адил зүйл юм. КУТВ бол муу сургууль байгаагүй, энд Японы коммунист Сэн Катаяма, Хятадын Дэн Сяопин, Вьетнамын Хо Ши Мин, Туркийн Назим Хикмет, Тайваний Чан Кайшийг залгамжлагч орос эхнэртэй Зянь Зинго сурч байсан. Дорно дахинд коммунизмыг дэлгэрүүлэхийг оролдож байсан тэр цагтай адил дэлхий дахинд Америкийн либерализмыг дэлгэрүүлэх хөтөлбөр АНУ-д бий.
Америкчуудын хувьд МАН, АН хоёр нэг их ялгаа байхгүй, тэр ч байтугай хоёр гол намын дэргэдэх хүрээлэнгүүд нэг зорилготой тул Монголд Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн ганцаараа ажилладаг. Гэтэл Германчууд болохоор АН-ын дэргэд Конрад Аденаурын санг, МАН-ын дэргэд Эбертийн санг ажиллуулаад байдаг юм. Харин энэ суурин байгууллагууд сүүлийн үед бие даагчидтай тулж ажиллаж эхэлсэн нь тов тодорхой баримт юм.
Чөтгөрийн тойрог
Одоо тойргийг битүүлье.
 Америкийн зөөлөн хүч яалт ч үгүй үйлчилж байна. Энэ хүчний оройд одоохондоо Ц.Элбэгдорж байна. Тэр улс төр-хэвлэлийн өргөн хүрээтэй сүлжээ байгуулаад ажиллуулж байна. Түүнийг төсвийн мөнгөөр угждаг ба пирамид бүтэц нь сүрхий боловсронгуй болсон.
Аль ч нам ялсан тохиолдолд “зөөлөнчүүд” бүх эрхийг гартаа авах юм. Өнгөрсөн жил цорын ганц “Монгол боорцог” Н.Алтанхуягийг түлхэн унагасныхаа дараа үнэмлэхүй эрх мэдэл тэнд төвлөрсөн байна. Энэ утгаараа МАНАН бол яаж ч салгаж болшгүй сиамын ихэр болсон байна. 
Роберт Пейнтер бол энэ хэлхээ холбоонд гол үүрэгтэй оролцож байсан хүн юм. Гайхалтай нь бүр ТТГ-т очиж холбогдсон байна. 2012 оны сонгуулийн дараа “Т.батаарыг” буцаан өгсөн үйл ажиллагаа бол төлөвлөсөн “дэмжих төсөл” байсан байна. Түүнээс АНУ шиг олон хуультай, хүнд сурталтай, ардчилалтай оронд тусгайлсан зорилгогүй бол тэр олон үлэг гүрвэлийн ясыг тийм богино хугацаанд цуглуулаад, савлаад, тамгалаад явуулна гэдэг үнэндээ гайхамшиг юм. Тиймээс Соёлын яамыг байгуулсан, Ц.Оюунгэрэлийг сайдаар тавьсан бол үнэндээ төлөвлөсөн ажиллагаа байжээ.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг энд биш тэнд мэдэж байсан нь ил болж байна. Лу.Болд “Бодь”-ийн маргаанаас болж Д.Баясгалан, М.Зоригт нартай түнжин хагарсан ба банкаа авч үлдсэн талтай нь Ц.Элбэгдорж ойр үлджээ. Тиймээс Лу.Болдыг шахаж, давхар бүтцийн өөрчлөлт рүү Засгийн газрыг шахахдаа бүхий л гадаад харилцааг өөрийн мэдэлд авах гэж улайрч, зорилгодоо хүрснийг хэн ч мартаагүй байна.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн энэ тэнэглэл олон улсын будлиан тарьж, “Голомт” банкны өр ширийн асуудлыг бүр блүүмбүргийн түвшинд сөхөн гаргаж ирэх болов. Үүнийг санамсаргүй явдал гэж үзэж хэрхэвч болохгүй юм. Эдний хутгасан бантанг тоочоод тоочоод барахгүй…
Энэ зуур санхүү мөнгөний махинациуд, тэрбум долларын хөрөнгө оруулалтын амлалттай луйвар явж байсан нь гэнэтхэн задарсан байна. Тэр нь 17,5 тэрбумын асуудлаас болжээ. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болор зориулалт нь тодорхойгүй багцын задаргааг шаардаж, түүнийг С.Баярцогт явуулснаас санамсаргүй мэт байдлаар хэлхээ холбоо илэрчээ.
С.Баярцогт түүнийг хариуцахгүй, тоглоомын тойргийн гадна байсан гэх дүр эсгэж эхэллээ.
 Хэрэв тийм бол Р.Пэйнтертэй эртний найз учраас Ц.Элбэгдорж, эсбэл С.Баярцогтын өмнө ЗГХЭГ-ийн дарга байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын аль нэг нь гарцаагүй холбогдоно. С.Баярцогт маш хүнд дарамтан дор удаан тэсэхгүй тоглоомоос маш эрчимтэй сугаран гарч байна. Одоо асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулж байна. Энэ талаар хэзээ нэгэн цагт бичнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу ?
Энэ мөнгө зөвхөн хуулийн зөвлөгөөнд биш, бас олон нийттэй харилцах үйл ажиллагааны зөвлөгөөнд зориулагдсан талаар ярьж байсан. Тэр зөвлөгөө нь гадагшаа ч дотогшоо ч чиглэлтэй байсныг би хувьдаа маш анхааралтай ажиглаж байсан юм.
Засгийн газар бүрдмэгц Ч.Сайханбилэг анхны үгээ хэлэхдээ монголчуудыг тултал нь айлгасан. Тэрээр нэгд, хоёрт, гуравт эдийн засаг гэсэн. Дараа нь ийм найдваргүй хүчинд тулгуурлаж байгаа Засгийн газар гэхэд дэндүү гоомой мэт шийдвэрүүдийг УИХ-д тулгасан нь халамжийг огцом татах төлөвлөгөөнүүд байсан юм. Мэдээж түүнийг нь нэг ч УИХ-ын гишүүн дэмжээгүй.
Тэгмэгц Засгийн газар хариулт нь тодорхой санал асуулга явуулж хүссэн дүнгээ зарласан. Яагаад гэвэл угаасаа УИХ халамжийг хавтгайруулан зогсоохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байсан шүү дээ. Энд пиарын хувьд дараалал нь зөв, учир нь халамжийн тэтгэмж хасагдахаас нийгэм айж цочирдсон байсан, тиймээс төслүүдээ явуулахыг дэмжих нь гарцаагүй юм.
Гэхдээ хуулийн хувьд буруу бөгөөд Засгийн газар хэзээ ч ард түмнээс асууж шийдвэр гаргадаг субьект биш, зөвхөн УИХ л Засгийн газарт яаж ажиллахыг заах ёстой, энэ бол төлөөллийн ардчиллын амин сүнс. Чухамдаа Үндсэн хуулийг давсан, зөрчсөн, парламентыг цэрээр нулимсан энэ алхам нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан мөн боловч асуудал Ерөнхийлөгч рүү эргэчихээд байгаа юм. Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийг маш сайн тооцсон бөгөөд санал асуулгыг ажил хэрэг болгох тэр хугацаанд УИХ завсарласан байх ба олонх гишүүд тойрогтоо, үйлдсэн нь гадаадад байх ёстой байсан, тэр ч ёсоор болж байна.
Парламент дахь дараалал нь гарын дор байгаа хэзээ мөдгүй унах Засгийн газрыг биш, харин энэ бүхний цаана байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа юм. Энэ улсад хэн эрх барьж байгаа билээ ?! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Уг нь бол нөгөө хамгаалаад байдаг Үндсэн хуулиар бол парламент төрийн эрх барих дээд байгууллага биш үү ?!
Энэ зуур санаатай санал асуулгаар шахаж асуудлыг шийдэх гэж Засгийн газар улайрч байна. “Н.Алтанхуягийн Засгийн газар унасан тул бид цаашид ямарваа хориг саадгүй ажиллах болно” гэж зарласан Сэм Уолш ирж байна. Энэ одоо Монголыг удирдаж байгаа юм уу, хаашаа юм ?!
Нэр цохсон “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг төслийг “урагшлуулах” санаархал явсаар л байна. “Таван толгой”-д ноцтой саад учирсан нь ард түмэн хийгээд парламентаас хамааралгүй юм, учир нь М.Энхсайхан тактикийн алдаа гаргаж АНУ-ын “Пибоди”-г санаатай санаандгүй алин боловч “мартчихсан” байна. Тиймээс Денверийн нөхөр ажлаа хийлгүй л яахав.
УИХ-ын чуулган завсарлахын өмнө хийсэн “Засгийн газрын санал асуулга” хэмээх пиар ажиллагааны төгсгөл нь УИХ-ын чуулган нээгдэхээс өмнө хэрэгжиж дүнгээ гаргах ёстой. Тэр үед Рио Тинтотой тохирсон тохиролцоогоо Засгийн газар парламентад тулгах ба халхавч нь “ард түмнээс асуусан” гэх тайлбар байх юм.
Энүүхэн завсарлагын хугацаанд парламентаас төрийн бүх эрх мэдлийг булаасан хуйвалдааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Одоогоор УИХ-ын даргыг солих асуудлыг оруулах замаар парламентыг самрах төлөвлөгөө л хамгийн бодитой явж байна.
Тиймээс төрийн “гурван өндөрлөг” гурвуулаа найдваргүй байдалд байгаа ба аль нь түрүүлж унах талаар мөрийгөө тавьцгаагаарай !!! Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно…
Үнэндээ хөгийн новшнууд улс төрийн бүтцийг, улмаар Монгол Улсыг бүрэн самарчихлаа л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 26.

Монгол дахь Америкийн “зөөлөн хүч”

Sudlaach Ganaa

Д.Бямбасүрэн: Монгол төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог болжээ

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Дашийн Бямбасүрэнг  “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

Dashiin B

-Та сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?

-Тавтай сайхан байна, хонин жилийн хавар сайхан эхэлж  байна.

-Хонь жилийн эхэнд тантай уулзсаных энэ онд  улс  орны эдийн засаг, төр засгийн байдал, иргэдийн амьдрал ямар байх талаар таны бодлыг сонирхоё?

-Эдийн засгийн хувьд эрээн бараан юм бишгүй байна. Гэхдээ амны билгээс ашдынх гэж, Монголын заяа өндөр юм болохоор урагштай  юм бий, түүний хажуугаар сэтгэл зовоосон зүйлүүд  ч чамгүй байна.

-Хэдхэн хоногийн өмнө шийдлийн Засгийн газрын 100 хоног  өнгөрлөө. Түүнд дүн тавих ёстой улстөрийн намууд, сөрөг хүчний төлөөлөл дуугарсангүй. Та энэ талаар дүгнэлт хийв үү?

-Засгийн газрын 100 хоног гэдгээс өмнө  миний хувьд  нэрийг нь  жаахан өөлмөөр санагддаг. Чингис хаан Монгол Улсаа байгуулахдаа Их Монгол Улс гэж нэрлээд Монгол Улсын төр гэж явсан. Сүүлд Манжийн төрийн үеэс эхлэн  Тэнгэр тэтгэгчийн төр, Эвээр засагчийн төр, Энх-Амгалангийн төр, Найралт төвийн төр гэхчлэн цоллож,   хамгийн сүүлд  Бадаргуулт төрөөр  төгссөн. Манай улс төрийн хүчнүүд Манжийн төрийн үеийг дууриаж засгаа байгуулчихаад гоё нэр цол   өгдөг боллоо. Түрүүчийнх нь “Шинэчлэлийн” Засгийн газар гэдэг нэртэй байсан. Юун шинэчлэх байх вэ дээ, бүгдийг нь хямрааж хаячихаад алга боллоо. Шинээр байгуулагдсан Засгийн газар  өөртөө “Шийдлийн” гэсэн нэр өгсөн. Хүнд үед засгаа хөдөлгөж  төрөө шинээр байгуулна гэдэг маш том алхам. Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн асар өндөр төвшинд, зоримог, зөв шийдвэрүүд гаргах ёстой. Гэтэл 100 хоногт явуулсан үйл ажиллагааг нь харахад шинэ Засгийн газар маань төрөлхийн сульдаатай гарчихжээ. Олон салбарын бодлогыг нэгбүрчлэн тоочих боломжгүй ч эдийн засаг, хүмүүсийн сонирхож байгаа гол салбарыг  нь аваад үзэхэд ямар ч ахиц гарсангүй. Асуудлыг нэг талаас нь барьж аваад нөгөө талаас нь хазаад тэгээд жаахан долоож байгаад эргүүлээд тавьж байгаатай адил санагдах юм. Уг нь ийм үед ажиллаж байгаа Засгийн газарт бодох хоёр л зүйл байдаг. Нэгд, эдийн засгийнхаа төрхийг өөрчлөх ёстой. Үүний тулд боловсруулах үйлдвэрүүд рүү өгөх хэдийгээ боловсруулж, импорт орлох бүртээгдэхүүний үйлдвэрүүдээ дэмжих, экспортын шинэ эх үүсвэрийг нээх чиглэлд том бодлого хэрэгтэй байсан.  Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого  гэсэн баримт бичгийн төслийг би үзсэн л дээ. Социализмын үеийн муухан техникумын сурах бичгүүд дээр ч арай тэрнээс дөнгүүр юм бичдэг байсан. Гэтэл тийм юмыг төрийн бодлого гэж нэрлээд явж байгаа нь өрөвдөлтэй. Засгийн газрын хоёр дахь бодох зүйл нь хямралын үед төрийн бодлогын архитектур, зохиомжийг өөрчлөх ёстой. Энэ бол татварын бодлого,зээлийн бодлого, мөнгөний бодлого, цалин хөлсний бодлогоо өөрчлөх ёстой гэсэн үг. Гэтэл тэрийгээ хийж чадсангүй. Чадах ч нөхцөл байсангүй. Өмнөх Засгийн газар нь төрийн бодлогынхоо бүх механизмыг цуцалж, хүчингүй болгоод баячуудад нь 30 жилийн тогтвортой байдлын гэрчилгээ өгөөд, арай ядууханд нь таван жилийнхийг өгч, бүр жижгүүдийг нь хоосон хаяад, ингээд  эдийн засгийнхаа орон зайг задлаад хаячихсан юм. Үүнээс болж зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй болсон. Энэ талаас нь   Засгийн газарт  би сэтгэл дундуур байгаа. Сэтгэл дундуур байх бас нэг шалтгаан нь Монголын төрийн бодлогыг монгол түмний эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудал тодорхойлохоос илүү гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашиг тодорхойлдог боллоо. Он гарснаас хойш хийсэн хоёр гол ажил нь Урт нэртэй хуулийг өөрчлөх тухай болон  Гацуурт дахь Ноён уулын орд газрын асуудал байлаа. Түүн дээр хамаг цагаа барлаа. Монгол төр гаднын нэг компанийн өмнө сөхрөх гэж яайжганасаар байгаад хугацаа алдаж байгаа нь харамсалтай. Гэтэл эдийн засгийн ерөнхий байдал улам хүндэрлээ. Төгрөгийн ханш унасаар байна. Хуучин өрнүүд дээр шинээр нэмэгдэж сүүлдээ инээдтэй байдалд орж байна шүү дээ.

-Ийм байдалд хүргэсэн зүйл нь дотоодын улстөржилт. Түүнээс болж гаднын  хөрөнгө оруулагчид үргэж,  байдал хүндэрсэн гэж дээр доргүй  тайлбарлах юм?

-Манай эдийн засгийн амьдрал, суртал ухуулгын хүрээг аваад үзвэл маш сонин дүр зураг харагддаг. Ялангуяа 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхээ болилоо, үүнээс болж эдийн засаг сүйрлээ гэж өдөр, шөнөгүй улигладаг, номлодог, сурталддаг хүрээ бий болсон. Үүнийг бодитойгоор аваад үзье л дээ, “Эрдэнэт”  гэхэд л   манай эдийн засагт их чухал үүрэгтэй, түшигтэй, өөрийн болгож авсан, нутагшуулсан технологитой  ийм үйлдвэр. Тэгвэл “Эрдэнэт”-ээс хойш сүүлийн арван жилд юу хийв. “Эрдэнэт”-ээс тав дахин илүү хүчин чадалтай Оюутолгойг ашиглалтад орууллаа. Гэрээгээ арчаагүй хийгээд алдчихлаа. Тэр үед Ерөнхий сайдаасаа өгсүүлээд салбарын сайд нар маань орлогын 70 гаруй хувь нь Монголд орж, ашгийн 59 хувийг Монгол авах нь гэж зарим нь  толгойгоороо дэнчин тавьж байгаад Их хуралд оруулж гэрээгээ батлуулж алга ташаад байсан шүү дээ. Өнгөрсөн жил Оюутолгой хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт  150 тэрбум төгрөг л өгсөн. 70 биш долоон хувь нь Монголд үлдлээ, бусад мөнгөө аваад гарчихсан. Бусад орд ч адил. Тухайлбал, Тавантолгойгоо ашиглалтад орууллаа. Тавантолгой  бол Монголд байтугай Ази тивд  ховорт тооцогдох  коксжих нүүрсний орд газар. Жилдээ 20 сая тонн нүүрс олборлоод байхад Монголыг өлхөн тэжээгээд байхаар уурхай. Гэтэл түүнийгээ  тав хуваагаад алдчихлаа. Газрын тосоо олборлолоо. Монголд олборлосон газрын тосыг Монголын дотоодод боловсруулахгүй гэж гэрээ зураад гаднын компанид өгчихсөн. Өнөөдөр өөрсдөө  гаднын компаниас  газрын тос гуйгаад сууж байна. Уранаа бас  гадныханд өглөө. Уран бол дэлхийд маш их үнэтэй эрчим хүчний эх үүсвэр. Гэтэл түүнийгээ өгч, баахан хэрүүл маргаан хийж эцэст нь 100 сая ам.долларын өртэй хоцорлоо. Тавантолгой дээр  “Чалко”-д өртэй үлдсэн, түүнийгээ гурван жилд төлж чадахгүй. Өнөөдөр 133 сая ам.доллар буюу 250 тэрбум төгрөгийн өртэй байгаа шүү дээ. Араас нь Ерөөгийн төмрийг алдлаа, Сүхбаатар аймаг дахь Төмөртийн орд, цайрын баяжмалаа алдлаа. Дорнодын металлургийн ордоос сорчилж байгаад тавиад туучихлаа. Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо. Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр, уул уурхайгаа ашиглах чиглэл, уул уурхай Монголыг тэжээнэ, тэтгэнэ хэмээн явуулж байгаа ухуулга, уул уурхайд гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулагчид гэдэг маань ерөөс үндэстэн дамнасан луйварчин корпорациудын ашиг сонирхол Монголд орж ирээд байна гэсэн үг. Тэд Монголыг цөлмөөд гараад явахад  тэдний гарыг долоосон Монголын суртал ухуулагчид, нийтлэлчид, улстөрчид, сайд нар, эрх мэдэлтнүүд баяжаад үлдэхээс биш Монголд юу ч үлдэхгүй. Үүнийг ойлгож, өөрсдөө цэвэрших асуудал чухал.

-Хөрөнгө оруулагчид цаашид ч орж ирнэ. Харин тэдэнд  тавих шалгуур ямар байх ёстой бол? 

-Монголын хуулийг хүндэтгэдэг, монгол төр нь баялгийнхаа эзэн гэдгийг ойлгодог, ард түмэн нь тэрний өмчлөгч нь юм байна, хянадаг юм байна гэдгийг ойлгодог, ийм компаниуд Монголтой түншилж, удаан хугацаанд найдвартай хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй. Тэрнийг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Ноён уулын тухай яриад л байна. Гэтэл “Сентерра Гоулд” өмнө нь   алтны ордыг  яаж ашиглалаа. Арван жил олборлоно гэж тогтвортой байдлын гэрээ хийчихээд эхний таван жилд бүх алтыг нь ухаж аваад хаячихсан, татвар бараг төлөөгүй. Тэд Киргизэд алтны орд эзэмшихдээ 18.1хувийн нөөц ашигласны төлбөр төлсөн бол манайд тавхан хувийг төлж байгаа. Ийм байдлаар Монголыг цөлмөж амташчихаад салж өгөхгүй байгаа юм. Тэдний гадаад орнуудад ажилласан туршлагаас үзэхэд сэтгүүлч, ухуулагч, эдийн засагч гээд салбар бүрийн үй түмэн хүнийг хахуульдаж худалдаж аваад суртал ухуулга хийлгэдэг.  Гадна талдаа түүнээс ч хүчтэй суртал ухуулгын баг бий болгочихоод хулгай нь баригдаад ирэхээр “Монголд биднийг хавчиж байна”, “Монголд хөрөнгө оруулагчдын орчин муудлаа” гээд дэлхий даяар шуугиж орилуулдаг. Тэрэндээ бүр  гаршчихсан. Тийм хүмүүстэй бид түншлэх гээд байх юм. Хэн нь хэн бэ гэдгийг эргэж харвал яасан юм бэ. “Рио Тинто”-г орж ирэхэд монголчууд дэлхийн том компани гээд угтаж байсан. Гэтэл орж ирээд яав. Орд газраа бусдад шилжүүлэх гэж оролдлоо, анхны хөрөнгө оруулалтаа нэмлээ, татвар төлөхгүй Нидерланд руу зугтах гэж үзлээ, татвараа дутуу төлж үзлээ, ажилчдаа мянга мянгаар нь  халлаа. Тэдний Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм билээ.  Ийм компани Монголд орж ирээд Монголыг гэхгүй нь лавтай. Энэ  бүхнийг сайтар  харж, дүгнэлт хийх ёстой болж  байх шиг. 

-Манай хуулийн орчин тогтворгүй, дээр нь цоорхой ихтэй. Тийм хуулиар гэрээ хийдэг, дараа нь Арбитрт очоод  уначихдаг, тэгээд шүүхийг зүхэх юм. Дотооддоо  хариуцлага эзэнгүйддэг боллоо?

-Ашигт малтмалын хуулийг 1997 онд баталсан нь  Монголын газрын хэвлийг нээгээд гаднын өлсгөлөн шувуудад тоншуулах хууль болсон. Гэхдээ зарим зүйл заалт нь нааштай байсан. Гэтэл 2006 онд “Айвенхоу Майнз”-ийн захиалгаар хуулиа өөрчилсөн. Тухайн үед уул уурхайн орд газруудыг ил далд эзэмшиж байсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд Их хуралд сууж байсан. Гаднын нэг компани орж ирээд ганц юм хэлэхэд манайхан хуулиа өөрчилж эхэлдэг. Тухайлбал, Гол мөрний эх, урсац бүрэлдэх газрыг хамгаалах тухай хууль  байна. “Сентерра Гоулд-ийн шаардлагаар хуулиа өөрчлөх гэж гурван жил дараалан он дамнуулж  оролдоод сая тэрийгээ хийлээ. Уул уурхай мэддэг хүн энэ салбарын сайд болж байсан удаа байхгүй. Нэг мэдсэн хятад хэлний орчуулагч, нэг мэдсэн нэхмэлчин, эсвэл бие хамгаалагч аваачаад уул уурхайн сайдаар тавьчихсан байдаг. Яагаад ингэж байна гэвэл, цаанаасаа Монголын уул уурхайг сонирхогч этгээдүүдийн идэш болгож хаях, сайд нь тэдний гарт байх, тийм л болзол төрүүлээд байдаг. Тийм болохоор хуулиа үргэлж зөрчинө, тэр нь явсаар торгууль болоод буцаад ирдэг. Арбитрыг би буруутгахгүй  байна. Арбитр улс орон болгонд, олон улсын хэмжээнд байдаг. Олон улсад нэр хүндтэй Шведийн юм уу, Лондоны арбитр байна. Тэд аж ахуйн маргааныг шийддэг. Лондоны шүүх дээр гэхэд л  манай улс “Марубени” корпорацитай хийсэн  маргаанаа аваад ирж байсан удаа бий. Тэр бол зуун жилийн өмнөх жишгээр шийдсэн хэрэг. Өнөөдөр ч ялгаагүй шударга ёсны  тэр л жишиг үйлчилнэ. Тиймээс ямар ч маргаан байхгүй. Харин тэдэнд очтолоо заваарна гэдэг Монголын төрийнхний, эрх мэдэлтнүүдийн, энэ түшмэлүүдийн хийж байгаа ажил шүү дээ.

-Тэгэхээр  асуудал эргээд бидний сонголттой холбогддог. Сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилдөг, одоо ч ярьж байна. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх  бол ямар өөрчлөлт  хэрэгтэй вэ?

-Үндсэн хуулийн дараа орох гол хууль маань Сонгуулийн тухай хууль. Түүгээр бид төрөө байгуулдаг. Гэхдээ энэ хууль 1996 оноос  эхлэн сонгууль болгоны өмнө өөрчлөгдсөөр байгаад тогтвортой төвшинд хүрч чадсангүй. Харин ч 2012 оны сонгуулийг харахад улам бүр гүнзгийрч заваарах тийшээ хандлаа. Улс төрийн намууд үндсэндээ хэдэн баячуудын халаасыг царайчилж амьдарч байна. Орон нутгийн намуудыг нь тэндээс гарсан нэг баян очоод тэжээчихнэ. Тийм болохоор сонгуулиар  тэр нөхрийг гаргахын төлөө  сурталчилгаа хийгээд гүйдэг. Энэ АН-д ч, МАН-д ч, бусад намд ч бий. Сүүлдээ намууд улаан цагаандаа гарч нэр дэвших эрхийг киноны билет шиг  худалддаг болсон. Бүрэн эрх нь дуусч байгаа Их хурлынхан өөрсдөдөө зориулж хуулиа өөрчлөхдөө яавал дахин сонгогдох вэ гэдгээ л боддог. Тийм болохоор хууль нь сайжрах тийшээ биш улам муудах тийшээ явдаг. Сонгуульд санал өгч байгаа сонгогчдын хувьд амьдрал ядуу зүдүү хүнд байх үед нүнжигтэйд нь санал өгнө гэдэг философи гаргаж ирсэн. Эхлэл нь  Хөвсгөл аймгийн 13 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахад тавигдсан. Ингээд мөнгө тараасанд нь санал өгч эхэлсэн. Гэтэл мөнгө тараасан хүн нь сонгогчдод хэдэн төгрөг өгчихөөд улсаасаа эргүүлээд тэрбумаар нь идчихдэг. Сүүлдээ тэр хүмүүс маань  яаж байна гэвэл Монголынхоо юмыг идэж бараад, одоо газар шороогоо, хойч үе ирээдүйнхээ амьдралыг барьцаанд тавьж иддэг боллоо. Oрон даяар сонгуульд хариуцлагатай хандах цаг болсон.

-Хариуцлагыг яаж бий болгох вэ?

-Хүмүүс надтай уул­заад янз бүрийн юм ярь­даг. Зарим нь хувьсгал хийх цаг боллоо гэнэ, за­рим нь бослого гаргах цаг болсон л гэнэ. Гэтэл эднийг хэн сонгосон юм бэ. Бид сонгосон шүү дээ.  Сонгууль болохоор мартаж бялдуучилж, өмнө нь орж гүйсээр байгаад тэр хүмүүсээ гаргаад ирдэг. Энэ маань эргээд төрд ямар байдлаар буудаг вэ гэвэл, жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг хар. 2006 онд бүрдсэн М.Энхболдын Засгийн газар байна. Тухайн үедээ Их эвслийн гэж нэрлэж байсан, би бол цоохор гэдэг юм. Хэ­дэн компанийн захирал сайд болж төрийн мөн­гийг хувааж идсэн. Тийм Засгийн газартай байгааг харахад Украин санаанд ордог. Украины олигархиуд  мужуудаа  хуваагаад авчихсан. Хоо­рон­доо өрсөлдөөд бүр бо­ло­хоо байхаар Америкаас, Латвиас, Шведээс  сайд хөлсөлж авч байна. Улс орны хувь заяа ин­гэж эргэнэ. Тиймээс Сон­гуулийн хуулийг үндсээр нь өөрчлөхгүйгээр бид урагшаа явахгүй.

-2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд оруулсан шинэлэг зүйл нь  намын жагсаалт. Цаашид ч ийм байдлаар явах бололтой. Ийм байж болох уу?

-Намын жагсаалтаар Их хуралд орж ирсэн хүн бол ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ биш. Тэд намын даргын сонгосон хүмүүс. Тэр жагсаалтын толгой дээр намын даргын нэр бичээстэй байгаа, аль ч намынх ялгаагүй. Тэр намын дарга олон түмний өмнө гарч намынхаа  бодлого, үйл ажиллагааг сурталчлаагүй, олон түмнээс дэмжлэг аваагүй атлаа Их хуралд ороод сууж байгаа. Энэ нь явсаар  Үндсэн  хуулийн том асуудал  болж магадгүй. Өмнө нь нэг тойргоос хэдэн хүн өрсөлдөхөөр болж хоорондоо тойргоо наймаалцах, эвсэн хуйвалдах явдал газар авсан. Дарханд Өмнөговьд юу болж байсныг хүмүүс сайн мэднэ. Үүнээс үзэхэд сонгууль гэдэг маань өнгө төдий ардчиллын будаг болж хувирчээ. Өөрчлөхгүй бол болохгүй. Магадгүй Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж төрийн байгуулал, бүтцийг өөрчилж байж асуудлыг шийдэж байж ч болох юм. Гэхдээ миний харж байгаагаар  эд Сонгуулийн тухай хуулиас бусдыг хийж чадахгүй. Дүр үзүүлж худал баахан хашгираад өөрсдөө сонгогдох талаас хуульдаа завсар оруулаад бүрэн эрх нь дуусах байх.

-“Хоёр нам нэг л биш” гэдэг үгийг та олон жилийн өмнө хэлсэн. Өнөөдөр АН засаг барьж, эцэстээ эрх мэдэлгүй шахам, төр ямар ч жолоодлогогүй болчихлоо. Цаашид яах вэ, хэнд найдах болж байна аа, бид?

-Хоёр намын хувьд ямар цаг үе байв гэдэг сонин асуудал. 1990 оны эхэн үед бол Монголын нийгмийг ардчилсан зарчмаар, хүн төрөлхтний нийтлэг үнэлэмжийн баримжаагаар явуулъя гэсэн тодорхой чиг шугамтай байлаа. Тэр үеийн МАХН/МАН/-ынхан бол социализмынхаа  үнэт зүйлээ хадгалъя, социализмын төрийн зохицуулалт, механизмыг авч явья гэсэн иймэрхүү баримжаатай байсан. Гэтэл 2004 оны сонгуулиас хойш 2006 оны цоохор засгийн үеэс эхлэн намуудын хоорондын ялгаа алга болж хэн нэг нь гарч ирээд нөгөөдөхтэйгээ эвсч хуйвалддаг болсон. 2008  онд түүнээс  бүр ч дор юм болж хүний амь хохирч, олонх болсон МАХН/МАН/-ынхан АН-ын нөхдүүдийг даллаж засагт оруулаад   Оюутолгойн гэрээний асуудлыг С.Баярцогт гэж тавьтаргүй хүний нуруун дээр тохож, хуйвалдаж баталсан.  2012 онд АН олонх биш ч олуулаа болчихлоо гээд эвсэл байгуулж хэсэг явснаа болохгүй нь гээд нөгөө МАН-тайгаа нийлчихлээ. Энэ хоёр нам Монголын эдийн засгийг хорлох бодлогынхоо хувьд ижил төвшинд, тэр нь их идсэн, энэ нь бага идсэн гэх юм байхгүй. Сайн, муу гэж дүгнэхэд өнгө ялгарахгүй. Одоогийн байдлаар ардчилсан нийгмийн нөхцөл дотор тоталитар нийгмийн үеийн авангард зарчмаар ажиллаж байгаа улстөрийн бүлэглэлүүд л болж хувирлаа. Энэ улстөрд бий болсон маш том эмгэнэл. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа би АН-ынханд хандаж нэг ил захидал бичсэн юм. Сонин дээр гарсан даа  “Ардчиллын төгс ялалт  ба шинэ сорилт” гээд. Энэ сорилтыг АН-ынхан даасангүй. Харин ч АН сонгуульд гарч ирэнгүүтээ мөрийн хөтөлбөртөө огт байгаагүй, Монголын газар шороог гадныханд худалдах, төрийн механизмыг задлах гэх мэт янз бүрийн арга хэмжээ явуулж ирлээ. Одоо улстөрийн намуудыг бүхэлд нь авч үзвэл, монгол орон 2000 оноос эхлэн худал, хуурмагийн оронд амьдарлаа. Бүх нам худал амлалаа. Нэг нь ч түүнийгээ биелүүлсэнгүй. Тэгээд дахиад сонгуульд ороод л ирнэ. Сүүлийн үед популизм гэж амтай болгон ярих болж, түүнийг  монголчилвол молигодох гэсэн үг шүү дээ. Улс­төрийн намууд молиго үм­хүү­лэгч субьектүүд болж хувирсан.

-Ноён уулыг тойрсон асуудлаар та юу хэлэх вэ, төр засаг болон монголчууддаа. Монголчууд аливаа асуудлаар таны амыг харж, дуугарахыг тань хүлээдэг шүү дээ?

-Ноён уул 50 тонн алтны нөөцтэй, зарим нь 70 тонн нөөцтэй гэж яриад байгаа. Алт Монголд бий. Оюутолгойд 1800 тонн алтаа тавиад туучихлаа.  Ард нь УИХ гаслаад бараг бүтэн улирлыг тууллаа. Алтандаа гол нь  биш. 50 тонн алт байгаад тэрийгээ олборлоод, хэдэн жил ч олборлох юм, тэрнээс нь хэчнээн хэмжээний  татвар авах юм, хэдийг нь Монголбанкинд тушаах ч юм. Түүгээр Монголын эдийн засаг аврагдах уу гэвэл, худал. Сонирхол юу вэ гэхээр хэд хэдэн талын асуудал байгаа юм. Нэгд, Бороогийн алтыг хямдхан авч татвар төлөхгүйгээр идэж ашигласан, Монголын улстөрчид, суртал ухуулагчдын дунд өөрийнхөө бэлтгэл хүчин, дэмжигчдийг бий болгосон “Сентерра Гоулд” гэдэг компани л тийшээ амташчихсан үхэр шиг зүтгэж байгаа юм. “Сохор үхэрт худаг бүү үзүүл” гэж монголчуудын ярьдаг туйлын үнэн. Тэр “Сохор үхэр”-ийн толгой дээр Монголын Тагнуулын газрын дарга байсан генерал хүн очоод сууж байна. Монгол төрд ямар нөлөөтэй, ямар сувгаар яаж мэдээлэл цацах вэ, яаж монголчуудыг мунхруулах вэ гэдгийг тэр нөхөр маш сайн мэдэж байгаа. Нэг талын асуудал нь энэ. Нөгөө тал нь манай Их хурлынхан, Засгийн газар эхэлж асуудлыг боловсруулаад Их хуралд оруулж хэлэлцүүлж байна. Энэ юуг харуулж байна гэвэл, Их хурал, Засгийн газрын дотор олонх нь “Сентерра Гоулд”-ийн гар долоож амьдардаг, тэдний үгээр  явж байгаа юм. Энэ бол няцаагдашгүй баримт. Гурав дахь тал гэвэл, нутгийн хүмүүс уул усаа аварч үлдье гээд явж байна, эрдэмтэд Хүннүгийн булшийг бид гүйцэд судалж амжаагүй гэж байна. Миний бодоход төр, засаг энэ асуудлаар тавхан минутын дотор байр сууриа зөв тодорхойлох  боломжтой. Тэгэхгүй байна. Хүннү бол хүн төрөлхтний үүслээс хойш дэлхийд тодорсон, маш том ул мөрөө үлдээсэн угсаатан. Хүннүгээс монголчууд төрж гарсан. Хүннүгийн улсыг бид Монголын эхний төр байсан гэж үздэг шүү дээ. Хүннүгийн Ноён уулын булшнаас олдсон олдвор хүннүчүүд гэдэг бол Тэнгэр уулынхаа урдуур явахаар одоогийн Афганистан, Газар  Дундын тэнгис хүрч нутаглаж байсан. Тэнгэр уулынхаа хойгуур явахаар Хар далайн цаад зах хүртэл Скитүүд буюу Оросуудын Скипүүд гэж нэрлэдэг хүмүүстэй удам угсаа нэгтэй байсан гэдгийг баталдаг юм. Тэгэхээр хүн төрөлхтний түүх, соёлын энэ их том өв  ганц Монголын юм биш, энэ хүн төрөлхтний үнэт зүйл. Энэ аманд нь эрдэмтэн чи булш ух, тэр аманд нь би алт ухая гэхгүйгээр Ноёын уулыг Монгол Улс тэр чигээр нь түүх, соёлын дурсгалт дархан газар болгох ёстой байсан. Үүнийг шийдээгүй. Шийдээгүйн учир нь  үе үеийн Засаг дарга нар нь гадна, дотнын жижиг луйварчидтай хуйвалдаж алтыг нь ухуулж ашигласаар ирсэн. Засаг дарга нар  нь бүгд мэдэж байсан. Бүгд тэндээс хувь хүртэж, зөвшөөрөл өгч нууцаар ухуулсаар ирсэн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын төр засаг түүх, соёлын дурсгалыг төлбөрт авах  нэг тонн алтаар хэмжиж, түүний төлөө өгөх гэж байгаа юм байна, худалдагдчихсан төр гэсэн харамсалтай ойлголт төрж байна.

-Ноён уулыг судалгаа, шинжилгээний эргэлтэд яаж оруулах нь  зохистой бол. Гэхдээ одоогоор манай эдийн засаг муу, боломжгүй гэж байна? 

-Ноён уулыг төр хамгаалалтад авч, цаашид олон улсын эрдэм шин­жил­гээний том анги ажил­­луулж судалгаа шин­жил­гээ хийлгэвэл Хүннү  га­рал­тай улс олон. Тэр дот­роос монгол, уйгар, түрэг, манжууд бүгд хүннү га­рал­тай. Хамтарсан судал­гаа хийнэ гэвэл өвгөд дээдсийнхээ түүхийг суд­лая гээд бүгд ороод ирнэ. Судалж чадна. Хүн­нүгийн булшнаас олд­сон олдвор гэдэг маш үнэ­тэй зүйл. Ноён уулаас ол­сон хивсний хээн дээр бай­гаа зургийн ачаар бид өнөө­дөр Факторын соёл иргэншилтэй нэг гэдгээ мэдсэн. Скипүүдтэй нэг соёл иргэншилтэй гэдгээ ойлгож авсан.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Ярилцлагаа маргаашийнхаа төлөө өнөөдөр бид юу хийх вэ гэсэн асуултаар жаргаая?

-Эхлээд хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тоо­цож, энэ нөхдүүд Мон­голыг ингэж хохироож байжээ гэдгийг дэлхий нийтэд ил болгох хэрэгтэй. Далд явах юм бол асуудал шийдэгдэхгүй. Нууц, буруу гэрээ хийж байсан хүмүүсийн зарим нь “Толгойгоо ав” гэсэн  шүү дээ. Тэр  толгойг нь  хүлээж авья л даа. Авчраад тушааг. Ард түмэн шийдэг.

Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин

О.Бум-Ялагч: Шийдлийн Засгийн газрын ард олон улсын “бохир” бүлэглэл бий

Bum-YalaltПарламентад суудалгүй намууд нэгдэж Сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллахаар болжээ. Энэ талаар болон Оюутолгойн ноцтой үйлдлүүдийн талаар Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

-Парламентад суудалгүй намууд нэгдэж Сүүдрийн Засгийн газар байгуулна гэж байна. Сүүдрийн Засгийн газар ямар үүрэгтэй ажиллах юм бэ?

-Өнөөдөр парламентад суудалтай намуудаас гадна идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг намууд байна. Эдгээр намаас сүүдрийн Засгийн газар байгуулъя гэсэн санал санаачилга гаргаж байгаа юм. Энэ саналыг Монголын ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн намаас уриалан дуудсан юм. Энэ уриалгыг бусад парламентад суудалгүй намууд дэмжиж байгаа. Сүүдрийн Засгийн газар нь төр засагт хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй. Яагаад гэвэл ийм орон зай бий болчихлоо. Ерөнхийдөө ардчиллын үндсэн гол зарчим бол засаг барьж байгаа болон сөрөг хүчин гэж хоёр хуваагдах ёстой. Гэтэл харамсалтай нь Шийдлийн Засгийн газар бүгдийг нь хамаад авчихлаа. Сөрөг хүчний орон зай байхгүй болчихсон. Энэ утгаараа бид нэгдэж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээс аргагүй болж байгаа юм. Сөрөг хүчний гол зорилго бол ард иргэддээ бодит мэдээллээр хангах үүрэгтэй. Түүнээс бус засаг төрийн төлөө тэмцэх, суудал авахын тулд биш. Биднийг Ч.Сайханбилэгтэй уулзаад ямар нэг суудал авч болдоггүй юм уу гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ бүхнээс харахад Монгол Улсыг тэр аяар нь сөрөг хүчингүй болгох гээд байгаа байдал харагдаж байгаа юм.

-Ингэвэл ямар ач холбогдолтой гэж?

-Ард иргэдийн  дууг яагаад барих гээд байгаа вэ гэвэл хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, Үндсэн хууль Ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлэх юм шиг байна. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч засгаасаа буух болохоор энэ асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ асуудлыг хэрэгжүүлэх байх. Хоёрдугаарт Д.Баярцогт анх эвслийн Засгийн газрыг санал болгосон хүн. Тэгэхээр Оюутолгойн асуудлыг зохицуулах гэж байгаа санагдаж байна. Ард түмний эрх ашгийг хөсөрдүүлсэн шийдвэрүүд энэ Засгийн газраас гарах гээд байна. Монгол Улсад баячуудын засаглал тогтсон. Өнөөдөр гарч байгаа хуулиудыг харвал баян хүнийг яаж улам баяжуулах вэ гэсэн зүйл заалтыг оруулж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг харвал урт нэртэй хуулийн хүрээнд хорьсон байсан зүйлийг эргээд сэргээчихлээ. Энэ хууль гарснаар миний аавын төрсөн нутаг болох Бат-Өлзийт суманд алт ухаад  эхэлсэн. Алт ухаж эхэлсэн энэ газар дархан цаазат газар шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс харахад баячуудыгаа л улам дэмжиж, уул уурхайг цэцэглүүлж байгаа юм.  Стратегийн ордууд руу халдаад эхэллээ. Н.Номтойбаярт Цагаан суваргыг өгсөн. Үүнийг өгсөн гол учир нь одоо гарч байна. АН яагаад МАН-ын хүнд Цагаан суваргыг өгсөн нь ийм л үйл ажиллагаа явагдах гээд байсны илрэл. Уг нь стратегийн орд ард түмний өмч. Үндсэн хуулийн 6-ийн 1-д байгалийн баялаг зөвхөн ард түмний өмч, төрийн хамгаалалтад байх ёстой гэж заасан байдаг. Бид мэдсээр байж дуугүй байгаад байхаар бидний өв хөрөнгийг хулгайлаад байгаа юм. Тиймээс ард түмэн бид соргог байх ёстой. Тэмцэх хэрэгтэй. Тэмцэж байж л хуулиар иргэдэд оногдсон юмаа авна шүү дээ.

-Парламентын гишүүдтэй хамтарч ажиллах уу. Тухайлбал бие даагчид сөрөг хүчний зүгээс ажиллана гэж байгаа шүү дээ?

-Бидэнтэй хамтарч ажиллаж байсан зарим гишүүд байгаа. Жишээ нь иргэний хөдөлгөөний үед хамтарч байсан С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар байна. Тэд хамтрахгүй гэхгүй. Мөн МАН-аас олон хүн бий. Парламентад сууж байгаа ахмад гишүүд биднийг дэмжиж байгаа. Социализмын хүмүүс их ёс зүйтэй байдаг юм байна. Урваач, шарваач биш, хүмүүжлийн доголдолд ороогүй хүмүүс байна. Энэ хүмүүс бидний энэ асуудлыг дэмжсэн.

-Нэрийг нь дурьдвал?

-Нэрийг нь хэлээд яахын бэ. Хэлчихвэл намаас нь арга хэмжээ аваад эхэлнэ.

-“Эв нэгдлийн Засгийн газар”-ыг та нар дүгнэхдээ өөрсдөө л эвтэйгээр эрх мэдлээ хувааж байна уу гэхээс ард түмэнтэйгээ эв нэгдэлтэй биш байна гэх гээд байна уу?

-Үнэхээр тийм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үндсэн санаа эв нэгдэлтэй л хамтдаа байя, ард түмэн яаж байсан ч хамаагүй гэж байгаа юм. Тиймээс ард түмний эрх ашгийг илэрхийлсэн сөрөг хүчнийг ажиллуулах нь чухал болоод байгаа юм.

-Таны хувьд Монголын ногоон намын тэргүүн. Тэгэхээр Ногоон намын зүгээс Оюутолгойн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний зүгээс Оюутолгойн гэрээг буцаах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын конвенцид тодорхой нэг гадаадын төсөл аливаа нэг улсад хэрэгжээд тухайн улсын эдийн засаг хямрах юм бол тэр гэрээг цуцлах ёстой байдаг. Тэгэхээр Оюутолгой хөрөнгө оруулалтаа зогсоосноор Монголын эдийн засаг нурчихлаа. Тиймээс энэ гэрээг зогсоогоод Оюутолгойг олборлох ажлыг Оросуудтай гэрээ хийгээд Эрдэнэтийн зарчмаар явчих хэрэгтэй. Оюутолгой өөрөө 400 миллиард долларын өртөгтэй. Өнөөдрийн энэ байдлаас харахад бид юу ч авахгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Оюутолгой энэ байдлаараа явах юм бол Монголын эдийн засаг босохгүй. Тэгээд яваандаа төрийн эргэлт хийхэд хүрч болзошгүй. Тиймээс ийм байдалд оруулахгүйн тулд Оюутолгойг зогсоохоос өөр аргагүй байгаа юм.

-Оюутолгойн гэрээг анх хийсэн хүмүүс Засгийн газарт орчихлоо шүү дээ. Оюутолгойн үйлдвэрлэлийг зогсоох болов уу?

-Тийм ээ. МАН-ын С.Баяр хүртэл гадаадад байж байгаад хүрээд ирчихлээ. С.Баярцогт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болчихлоо. С.Баярцогт л С.Баярыг дуудсан байх. Гэхдээ С.Баярцогт, С.Баяр нар  мундагтаа биш цаана нь олон улсын бизнесийн бүлэглэл зогсож байгаа юм. Н.Алтанхуягийгаа зайлуул аа, наадах чинь бүтэхгүй хүн байна. Дараачийн хүнийг яаралтай гаргаж ир гэсэн байх. Монголд байгаа америкийн элчин сайдын яамнаас Америкийн Гадаад харилцааны яам руу  явуулж байсан бичиг байдаг. Тэр бичиг дээр Н.Энхбаяр Оюутолгойн 51 хувийг ард түмний мэдэлд байлгана гээд байна. Харин 34 хувь дээр С.Баяр, С.Оюун, Одхүү нарын гишүүд байна. Энэ хүмүүсийг дэмжиж ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Үүгээр юу харагдаж байна гэхээр 2007 онд Монголын улс төрд яаж орохоо Америк хийж байсан байна. Энэ бол бодит баримт. Үүнийг мэдсээр байж ийм байж болохгүй. Олон улсын конвенцид аливаа нэг улс хоёр дахь улсынхаа дотоод хэрэгт оролцохыг хорьсон байдаг. Гэтэл Монголын гурван улстөрчийг дэмжинэ гэдэг бол Монголын дотоод хэрэгт орж байна гэсэн үг. Тэгэхээр бид алдаагаа давтах ёсгүй. Ер нь тэнэг хүн алдаагаа давтдаг. Оюутолгой бол ард түмнийг эдийн засгийн хямралд оруулчихлаа. Тиймээс хар ухаанаар боддог хүн бол хоёр дахь удаагаа үүнийг хийгүй. Монгол малчин хүн бол хийхгүй. Хотод байгаа хүмүүс монгол сэтгэлгээгээрээ бодохгүй байна. Гадаадынхан л дахиж ийшээ оруулж байна. Хэрвээ Монгол хүн байсан бол 20 мянган хувьсагч гэдэг тоо бидэнд ахадсан юм байна. Үүнийг болъё. Мэддэгээр нь Эрдэнэтээр хийе гэнэ биз дээ. Энэ бол хамгийн наад захын хар ухааны логик. Гэтэл заавал Оюутолгой руу орох гээд байна. Судлаачид Оюутолгойн мөнгө идэж байгаа зүйлийг гаргаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар баримттайгаар гаргаж ирлээ. УИХ-д сууж байгаагийнхаа гавьяаг гаргаж байна. Энэ хүмүүс гудамжинд байсан бол мэдэхгүй. Парламентад байгаа учраас бүх мэдээллийг ил авч байна. Үнэхээр ийм хүмүүсийг сонгосондоо баяртай байгаа. Ард түмнийг бодит мэдээллээр хангаж байна. Тиймээс хамт тэмцэж байсны хувьд энэ хүмүүстээ баярлаж, талархаж явдаг.

-Оюутолгойн татварын асуудал юу болж байгаа бол мэдсэн үү. Одоо Татварын Ерөнхий газрын дарга солигдчихлоо?

-Оюутолгой татварынхныг худалдаад авчихсан юм шиг байна билээ. Аливаа бичиг баримт хэлтсийн даргын мэдэлд очингуутаа бүгд нууцлалын зэрэгт орчихдог. Үүнийг даруй солиулах хэрэгтэй. Би Г.Уянга, С.Ганбаатар гишүүдэд хэлж байгаа. Тэгэхгүй бол Монголын ногоон нам очоод хяналтаа тавих гэхээр нууцлалын зэрэгтэй гээд үзүүлдэггүй. Тиймээс боломж байдаггүй.  

Г.Сүрэн. /Эх сурвалж: olloo.mn/

С.Баярцогтыг УИХ-ын дэд дарга болгохыг олон түмэн эсэргүүцэж байжээ

2012 оны сонгуулийн өмнөх үеийн нэгэн баримтат мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Хоёр жилийн өмнө хүргүүлж төрийн бус байгууллагуудаас эрх баригчдад хүргүүлж байсан энэ санал үндэслэлтэй байж уу, үгүй байж уу? Өнөөдөр байдал ямар байна вэ гэдэг талаар эрэгцүүлэхэд илүүдэхгүй!

Seremj

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт “Шударга ёсны дугуйлан” Төрийн бус байгууллага, “Ард түмний мөрөөдөл” Төрийн бус байгууллага, “Алтан Соёмбо” хөдөлгөөн шаардлага хүргүүлжээ. Түүнийг нь бүрэн эхээр хүргэж байна.
Шаардлагад "1.АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газар шинээр эмхлэн байгуулах гэрээ хэлцэл хийж, өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа 11 яамыг 21 болгож төрийн данхайсан бүтцийг бий болгохоор улайрлаа. Ийнхүү 21 яамны 21 сайд, Тэргүүн шадар, Шадар сайд болон Ерөнхий сайд, яам тус бүрийн хоёр дэд сайд гээд Засгийн газрын бүтцэд нийтдээ 66 сайдын суудал гаргаж, түүнийг дагасан бүтэц, агентлаг газрууд гээд татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаахаар зэхжээ. Нийгмийн амьдрал, улс орны сайн сайхны төлөө ажиллах ёстой улстөрийн хүчин ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр төрийн нүсэр бүтцийг бий болгож, ард түмний нуруун дээр хүнд ачаа авчрах гэж байгааг эсэргүүцэж байна. Ирэх дөрвөн жилийн турш татвар төлөгчдийн мөнгөөр 21 яам, 66 сайд, түүний бүтэц агентлаг газруудыг тэжээхийн тулд ард түмэн өлсөх учиргүй.

2.Улстөрийн талбарт 1996 оноос хойш ардчилал хэмээх нэрийн дор олон удаагийн бялуу хуваарилалтад оролцож, удаа дараа дарга сайдын суудалд сууж байсан, бялуу хуваах нөхцөл байдлаа хангахын тулд 2004 онд “Бүдүүн бүлэг”-ийг байгуулж, ардчиллын үнэт зүйлс дээгүүр гишгилэн, албан тушаал хүртэж байсан, С.Баярцогтыг УИХ-ын дэд дарга, Ч.Сайханбилэгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахыг эрс эсэргүүцэж байна.

3.Монгол Улсын хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэнэ хэмээн  “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга, “Бридж” группийн ерөнхийлөгч Д.Ганхуяг, “Бодь”-ийн  М.Зоригт,  “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ, “Шунхлай” группийн Г.Батхүү, “Мон-Уран”-ны Б.Наранхүү нар УИХ-д ард түмний саналаар орж ирсэн. Гэтэл эдгээр бизнесийн бүлэглэл нь шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахаар тохирчээ. Тэдний хувийн бизнесийг Монголын улстөрд хольж хутгахын эсрэг зогсч, бизнесийн энэ мэт бүлэглэлүүд Гүйцэтгэх засаглалд ажиллаж, олигархийн засаглал бий болгохыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэе. Ийнхүү Ардчилсан намын Засгийн газар нь компаниудын Засгийн газар болон байгуулагдаж байгааг эсэргүүцэж байна. Төр бизнесийн бүлэглэл нэгэн дор оршиж, тэр тусмаа Гүйцэтгэх засаглалд бизнесийн бүлэглэл ордоггүй дэлхий нийтийн жишиг байдаг билээ. Тиймээс эдгээр компанийн захирлуудыг Засгийн газарт ажиллуулахыг, компаниудын Засгийн газар байгуулахыг эрс эсэргүүцэж байна. Ард түмэн бизнесийн сүлжээ, олигархиудын бүлэглэлээс бүрдсэн Засгийн газартай байж, тэдний хөрөнгийг зузаалахын төлөө ажиллаж амьдрах ёсгүй.

4.Өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл хийж, улмаар Монгол Ардын Нам Засгийн газраа эмхлэн бүрдүүлэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт Тэргүүн шадар сайдын орон тоо хэрэггүй хэмээн энэ орон тоог байхгүй болгож байсан. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны хоёрыг УИХ-ын гаднаас бүрдүүл хэмээн үүрэгдэж байсан учраас Ерөнхийлөгчийн энэ шаардлага өнөөдөр байгуулагдах гэж байгаа Засгийн газарт зүй ёсоор үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байх нь УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүйд хүрч, сонгодог ардчилсан парламентийн зарчим алдагдана. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас  Тэргүүн шадар сайдын орон тоог хасч, Засгийн газрын бүтцийн гуравны хоёрыг УИХ-ын гаднаас бүрдүүлэхийг шаардаж байна" гэжээ.

Засгийн газарт өгсөн Баабарын 10 зөвлөгөөг няцаахуй

Baabar zuvluguu

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэрт нийтлэлч Б.Баабар   www.baabar.mn  сайтдаа  нийтэлжээ. Түүний бичсэн “Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх вэ?”  http://baabar.niitlelch.mn/content/6558.shtml   хэмээх нийтлэлээрээ  шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэн түрүүнд хийх шаардлагатай ажил хэмээн  10 зөвлөгөө өгсөн байна. Тэгвэл нийтлэлч Баабарын 10 зөвлөгөөг эсэргүүцсэн няцаалтыг  цахим ертөнцөөр дамжуулан  бас өгчээ .

Няцаагчид  ”Неолибералист хорт бодлогын “цагаан хоолой”, хорт пропагандист Баабар гуай Монголыг аврах биш харин улам хорлох 10 зөвлөгөө өгчээ!!!  Маш товчоор бүгдийг нь няцаая”  гэжээ.

Ингээд Бааварын зөвлөгөөг дурьдаад, түүний няцаалтыг тодруулсан үсэгтэйгээр та бүхэндээ хүргэе.

Зөвлөгөө 1: Гадаад өрийн хүүгээ яаралтай төлөхгүй бол цаашид зээл олдохгүй. Зээлээр эхний хүнд давалгааг туулна. Иймээс үгүйдээ л Засгийн газрын өрийн таазыг яаралтай нэмэх хэрэгтэй. Өрийн тааз тэдэн хувиас хэтэрвэл улс сөнөдөг гэх мэтийн уран сайхны яриагаа зогсоомоор байна.

Няцаалт 1: Дефольт руу явж байгаа өнөөгийн энэ хүнд нөхцөлд угаасаа зээл олдохгүй! Харин ч өрийн таазыг нэмэх биш тогтвортой бууруулах ёстой!!!

Зөвлөгөө 2:  Татвар голлон төлөгч том компаниудад компаниар нь барьцаалж зээл олгох хэрэгтэй байна. Олон тийшээ сарваганаж жижиг дунд үйлдвэрлэл гэх мэтийгээ одоохондоо хйшоо тавих шаардлагатай. Чухам тэд л юун түрүүн эргэж сэргэн босч ирснээр цалин цавуу, тэтгэвэр халамжийн мөнгийг чинь олж ирнэ шүү дээ.

Няцаалт 2: Том компаниудыг барьцаалж зээл олгоно гэдэг бол зүгээр л хоосон гоё санаа! ЖДY-ийг эдийн засагт эөрэг нөлөөлөх ач холбогдлоор нь ангилж, хамгийн ач холбогдолтойг нь дэмжих бодлого барих учиртай!!!

Зөвлөгөө 3: Нийгмийн салбарын хувьчлал хийж эрүүл мэнд, боловсролын салбарыг зах зээлийн тогтолцоо руу оруулбал асар их нөөц гарч ирэхээр байна. Зөвхөн энэ хоёр салбар улсын нийт төсвийн гуравны нэгийг эзэлдэг. Энэ суларсан мөнгөөр асар их зүйл хийж болохоор барахгүй эрүүл мэнд боловсролын салбарыг илүүтэй дэмжинэ.

Няцаалт 3: Энэ бол дэлхийн аль ч оронд байдаггүй тэнэг санаа!!!

Зөвлөгөө 4: Соёл олон нийтийн зориулалттай асар их хөрөнгө оруулалт баян байхдаа сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийгдсэн. Энэ болгоныг болохыг нь үнэ дуудаж, болохгүйг нь олон жилээр түрээслэх, зээлээр өгснөөр маш их урсгал зардал хэмнэгдэнэ.

Няцаалт 4: Монгол соёл, соён гэгээрлийг бүрэн устга гэсэнтэй агаар нэг сонстож байна! Ингэх нь зөв үү?!

 Зөвлөгөө 5:  Улсын мэдэлд асар их хэмжээний хөрөнгө байна. Улсын үйлдвэрүүд толгой дараалан алдагдалтай ажиллаж буй. Энэ болгоныг хувьчилж байж л дампуурах нэг нь дампуурч, босох нэг нь босно.

Няцаалт 5:Өмч хувьчлал бол асар эрсдэлтэй бөгөөд аюултай. Маш өндөр түвшинд зөв тооцоолсон бодлого барихгүй бол нийгэмд дампуурал, шударга бус байдлыг шууд  авчирдаг! Хувьчилж огт болдоггүй салбарууд гэж бий. Тэрнээс биш дампууруулах замаар хувааж иддэг Баабартангуудын арга үеэ өнгөрөөсөн!!!

Зөвлөгөө  6: Үйлдвэрлэлийг ашигтай ажиллуулахын тулд төрөөс албаар барьж байгаа үнийн хязгаарлалыг болиулах хэрэгтэй. Ялангуяа эрчим хүч, шатахуун, нүүрс, цахилгаан дулааны үнийг чөлөөлөхгүйгээр хойшид ч цаашаа өндийхгүй.

Няцаалт 6: Макро болон микро эдийн засгийн наад захын статистик, тооцоолол мэддэггүй хүн гэдгээ тодорхой илтгэчихэж!!! Цээжний бан хол явахгүй шүү!!!

Зөвлөгөө 7: Тавантолгойг ашиглаж эргэлтэнд оруулах оролдлого 1973 оноос эхэлсэн. Бараг 50 жил өнгөрлөө шүү дээ. Оюутолгойг 2001 онд нээсэн, хэрүүл нь дуусдаггүй. Хармалсаар байгаад хэнд ч хэрэггүй болох нь. Алив орон гөологийн хайгуулыг хэнээр ч хамаагүй чөлөөтэй хийлгэдэг. Төр гагцхүү стандарт шаардана, хугацаа өгнө, гарсан үр дүнг нь нэхнэ. Ингэснээр тухайн улсын үнэлэмж нэмэгдэнэ. Судлагдсан баялагаараа дэнчин тавин зээлжих бүрэн бололцоотой болдог. Төр ашиглалтаа хянадаг болохоос хайгуул бол улсад орж ирж буй үнэгүй бэлэг, үнэлэмжийг нь нэмж дэлхийн зах зээлд гарч ирэх бололцоог нь дээшлүүлдэг.

Няцаалт 7: “Ард нийтээрээ хөгжих” Оюутолгой, Тавантолгойг л зөвшөөрнө. “Олигархиуд улам баяжих” Оюутолгой, Тавантолгойг бол хэзээ ч дэмжих учиргүй!!!

Зөвлөгөө 8: Засгийн газар гадаад дотоодын ямар ч компанитай тэндэр зарлаж гэрээ хийж тохиролцчихоод удахгүй эргэж буцан булхайцах, тохироогоо өөрчлөх, хуулиа засах увайгүй үйлдлээ дахин давтаж болохгүй. Ийм увайгүй амьтантай хэн ч хамтардаггүй. Нэгэнт тохирсноо баримталдаг, оруулсан хөрөнгө болон бусад капиталыг нь хөндлөнгийн ямар ч халдлагаас хамгаалж чаддаг төртэй орон л итгэл хүлээдэг.

Няцаалт 8: МАН, АН тэргүүтэй өмхийрсөн намууддаа л наад үгээ хэл!!!

Зөвлөгөө 9: Өдгөө эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах төхнологид хувьсгал гарсны буянаар АНУ дэлхийн хамгийн том нөфть үйлдвэрлэгч боллоо. Ойрхи Дорнодын ач холбогдол буурч эхлэв. Занараас эрчим хүчний эх үүсвэр гаргаж эхэллээ. Давхрагын хийг ашиглах төхнологи нэвтэрлээ. Азаар Монгол нь занар болон давхрагын хийгээр баян. Энэ бол хурдан сэхэх нэг бололцоо.

Няцаалт 9: Занар, давхаргын хийг олборлож буй фрэкинг гэх шинэ төхнологи нь байгаль экологид ноцтой сүйрэл дагуулна гэдгийг АНУ-ын өөрийнх нь болоод Гөрманын эрдэмтэд нэгэнт нотолчихсон! Хориглох гэж байгаа!!!

Зөвлөгөө 10: Энэ бүх арга хэмжээг авч байж л өнөөгийн манай нийгмийн урагшлах замын гол бул чулуу болоод байгаа авилга байхгүй болдоггүй юм гэхэд эрс багасна. Нийгэм авилгад идүүлсэн байхад юун ардчилал, өрдийн хөгжил дэвшлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Төр хэдий их зүйл мэдэлдээ байлгана, авилга төдий л их байна. Хулгай хийдэг сав нь том болохоор аргагүй шүү дээ.

Няцаалт 10: Баабар гуайн зөвлөгөөг дагавал аврагдах биш, харин улам сүйрэхээр байна! Харин Yндсэн хуулийн реформ хийх нь ус, агаар мэт хэрэгтэй болоод байна!!!

Төр үү? эсвэл тохуурхал уу?

/Иргэний захидал/

Tur ba luivar 1

Гудамжны шороо бужигнуулсан улс төрийн хэрүүл

Засгийн газар огцров. Улс орон бөөн хэрүүл шуугианд автав. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Монголчууд бүгдээрээ улс төрийн хэрүүл дунд дайвалзав.

- Төр Засгийг тогтвортой ажиллуулаач ээ!

- Энэ Засгийн газар хамгийн их ажил хийж байгаа! Хийсэн ажил нь нүдэн дээр ил байгаа биз дээ!

- Социализмын 70 жилд, ардчиллын 20 жилд хийгээгүй ажлыг энэ Засгийн газар хоёрхон жилд хийлээ! /Энэ үгийг бүр УИХ-ын дарга нь хэлсэн гэж байгаа/

- Түгжилдчихлээ.

-  Урвагчдыг намаас хөөх нь зөв зөв! гэх мэтээр хүнд өвчтөн халуундаа дэмийрэх шиг утга учиргүй харааж зүхцгээх нь эмгэнэлтэй.

Уг нь Засгийн газар огцрох нь хаана ч байдаг ерийн үзэгдэл. Тэр тусмаа хууль зөрчсөн ялихгүй зөрчил, ёс суртахууны өчүүхэн гажуудал гаргасан л бол тэр сайд, тэр засгийн газар, тэр парламентын гишүүн огцордог, огцруулдаг нь төрийн хүч, чадал, цэвэр ариун байдлыг хамгаалах, дэлхий дахинд тогтсон улс төрийн соёлын жишиг.

Гэтэл манайд “Төрийн ажлыг төрлийн алба болгочихоод”, улс орныг эзэнгүйдүүлж, хууль зөрчин хөрөнгө шамшигдуулж, улсын сан хөрөнгийг зогсоо зайгүй хоослон идэж, авлигыг “төгөлдөршүүлж” суугаа эрх баригчид гэх “хулгайч нар” сандал ширээнээсээ зууралдан гудамжны хог шороо манартал иргэдийг талцуулан хэрэлдүүлж байгаа нь Монголын төрийг, нийгмийг, монголчуудын мэдлэг боловсрол, оюун санааг ямархуу доод түвшинд оруулсны эмгэнэлт үзүүлэлт нь юм.

Хэрэв ажил хийсэн бол түүнд зарцуулсан хөрөнгө мөнгө, тэр ажлаас улс нийгэмд орох үр ашиг, бий болгосон бүтээн байгуулалтын чанар эдлэгээ зэрэг олон үзүүлэлтийг авч үзэж байж тэр ажлын сайн, муу, хэрэгтэй хэрэггүйг үнэлэх үнэлгээ нь гардаг юм. Гэтэл 100 төгрөг, 100 сая төгрөг хоёрын ялгааг хэлж мэдэхгүй, хүний хэлсэн үгний учрыг ч ойлгох чадваргүй шүлсээ гоожуулж, манарч мансуурсан, гутлаа чирээд гудамжинд тоос манаргаж яваа нөхдүүд Засгийн газрын ажлыг өмнөөс нь тайлбарлаж, сурталчилж, учир зүггүй “улс төржицгөөн” магтан саймшрах нь дэлхийн улс орнуудын элэг доог болохоор…

Төрийн ордонд залрагчид нь бүр тодорхой хэлбэл АН-ын удирдлага ядарсан иргэдийн “өлөн ходоод” бол юу ч гэж худлаа ярьсан хүлээн авдаг “улс төрийн дуулгавартай талбар” гэдэг харийн эздийн номлолыг ашиглан турхирч байхад гудамжны тоос бужигналгүй ч яах вэ дээ. Үүний тулд багагүй хөрөнгө ч хаях шиг боллоо.

Ардчилсан Нам төрийн эсрэг “гэмт хэрэг”  үйлдэхийг завдав

Ер нь шинэчлэлийн Засгийн газар байгууллаа гэх анхны цуурай л  гудамжны шороо босгож эхэлснийг боловсролтой хэсэг нь анзаарч л байсан.  Өөрөөр хэлбэл АН-ын дарга Н.Алтанхуяг гэгч нь Ерөнхий сайд болсон үеэс Засгийн ажлыг гудамжны “атман”-ы үйлдлээр солих ажиллагаа эхлэсэн гэж хэлж болно. Төрийн хүний үнэр ч шингээгүй энэ нөхөр “Хууль ямар хамаатай юм бэ!” гэж УИХ-ын индэр дээрээс ярвалзаж, олон удаа хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж ирсэн тэр үлгэр дууриаллаас АН-ын олонхи Төрийн ажлыг гудамжны “атман”-ы үйлдэл юм гэж ойлгосны захын жишээ нь намынхаа томилгоогоор “хурган дарга” болсон этгээдүүд байгууллагынхаа ажилтнаа зодож дарамталдаг жишиг тасрахаа больж дуулиан тарьж ирснээс харагдана.

Төсвийн мөнгийг иргэд айхдаа өөрсдөд нь өгсөн мөнгө гэж андуураад  зугаалах тансаглах бол бүр замаа алдсан.

“С.Эрдэнэ сайд хамаатнуудтайгаа НҮБ-ийн ……. очиж зугаалав”, “Нийслэлийн иргэдийн хурлын … гишүүн төсвийн зардлаар Бразилд хөл бөмбөг үзэхээр … “, “өөрсдийгөө …. тэрбумаар урамшуулан шагнажээ”… “ойн арга хэмжээнд …. тэрбумыг зарцуулав” гэх мэтээр хэдэн их наядаар нь мөнгө үрж зугаацан наадах уралдаан өрнүүлсэн.

Уг нь Ерөнхий сайд гэдэг хүний үүрэг нь хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сахин мөрдүүлэх явдал билээ. Гэтэл өөрөө ч хуулийг үл хэрэгсдэг гудамжны араншинтай Ерөнхий сайдад хариуцлага тооцох нь УИХ-ын эрх нь бас үүрэг нь юм. Тиймээс ч гишүүдийн дотроос нэг биш удаа хариуцлага тооцох асуудлыг тавьж байсан.

Харин УИХ-ын энэ эрхийг АН хүч түрэн булаан авахыг санаархаж сүүлдээ бүр мэдэгдэл хүртэл гаргав. АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж мэтээс эхлэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гэх хүүхэн хүртэл “Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг бид нам дотроо шийднэ, та нараар шийдүүлэхгүй” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийг, ер нь төрийн хууль намын дүрэм хоёрынхоо ялгаа заагийг ч мэдэхгүй, ялгаж салгаж ойлгох чадваргүй энэ бүлэг этгээд УИХ-д бусдаасаа ялихгүй олон суудал авсныгаа Монголын Төрийг намынх нь өмчид шилжүүлчихлээ гэж ойлгосон бололтой.

АН-ынхаан та нар Ерөнхий сайдыг нам дотроо яаж “шийтгэх” юм бэ? Дундаа оруулаад зодох юмуу, эсвэл хуруу гарыг нь тайрах юм уу?!

Ямар хууль эрх зүйн үндэслэлээр Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг нэг муу ТББ болох нам шийддэг болсон юм бэ?! Төрийн гаргадаг шийдвэрийг намын ямар тушаал шийдвэр орлодог болчихоо вэ?! Бүхнийг хуулиас гадуур өөрсдийн дур хүслээр авч үзэх гээд байгаа энэ санаархал чинь АН-ын удирдлага гэх та бүхнийг аливаа хэм хэмжээг үл ойлгох гудамжны “атман”-ны сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй, эрх мэдэл олж авсан нь эрх мэдэлгүйгээ “шантаажилдаг” гэмт хэрэгтний “сүрэг” гэдгийг илэрхийлээд байгаа билээ.

Тэр ч байтугай Монгол улсын эрх ашгийн эсрэг удаа дараа үйлдсэн дээрх ”гэмт үйлдэл”-үүдийнх нь төлөө Ерөнхий сайдад хариуцлага тооцохыг дэмжсэн УИХ-ын гишүүдийг цээрлүүлж Монголын Төрийн дээд эрхийг барих УИХ-ын батламжилсан гишүүний эрхийг нь намын шийдвэрээр цуцлах юм гэнэ ээ!

Энэ бүхэн чинь Монгол төрийн эсрэг зохион байгуулалттай үйлдсэн завдлагын “гэмт хэрэг” биш гэж үү

АН-ын дарга гэх Н.Алтанхуягийн удирдан зохион байгуулсан “төрийн эсрэг завдлагын гэмт хэрэг”-ийн чанартай үйлдэл ганц дээрхээр тогтохгүй бөгөөд өөрийнх нь зөвлөх, гэмт хэрэгт холбогдсон Л.Гансүхийг таслан сэргийлэх арга хэмжээтэй хоригдож байх үед нь хууль зөрчин Хууль зүйн сайдынхаа хамт очиж уулзаж, үгсэн хуйвалдсан хэргийг үйлдчихээд, эрх мэдэл албан тушаалаа ашигласан энэхүү гэмт хэргийг газар дээр нь баримтжуулж мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэснийх нь төлөө АТГ-ын ажилтнуудын эсрэг Төрийн хамгаалалтын алба болон Тагнуулын ерөнхий газрыг турхиран сөргөлдүүлж байсныг монголын олон нийт мэдэж байгаа.

Тэгвэл сая бас УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах талаар хэлэлцэхийн өмнө аймгуудын дарга нарыг цуглуулж “хуйвалдаан” зохион байгуулж, тэд нь Ж.Батзандангийн УИХ-ын гишүүний үүргээ хэрэгжүүлэхэд нь саад хийхийг оролдсон нь, тэдний даалгавраар АН-ын гишүүдийн гэх элдэв мэдэгдэл шаардлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан нь эрх мэдлийг хувьдаа өмчлөх гэсэн Н.Алтанхуягийн санаархал ард иргэдийг ямар ч мөргөлдөөн рүү түлхэж, улс орныг яаж ч хямруулахаас буцахгүй этгээд болохыг харуулав.

Эцэст нь АН ард иргэдийг доромжлон тохуурхаж эрх мэдэл албан тушаалын наймааг эрээ цээргүй ил тод хийцгээж, сандал ширээгээ сольж тавиад, Төрийн дээр намаа, намын дээр “Алтангадас”-ын улаан дарцгаа хатгалаа.

Монголын төрийг гудамжны шалбаагт хутган үгүй хийх, төрийг иргэний сайн дурын байгууллагын хавсрага болгон уусган алга болгох, үүний эцсийн зорилго нь хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг “ширэнгийн хууль”-ийг тогтоох гэж тэд ийнхүү улангасаж байна. .

Хаана байна тэр тогтвортой ажиллуулах төр чинь!

Уг нь Төр гэдэг аливаа гэмт хэргийг таслан зогсоож, хууль дүрмийг мөрдүүлэх, ёс зүйг төлөвшүүлэх, нийгмийн амар тайван амьдралыг хангах үүрэгтэй. Харин манайд эсрэгээрээ ард иргэд нь Төрийн эрх баригчдыг хууль мөрдүүлэх, ёс суртахуунтай болгох, тэдний гэмт хэргийг таслан зогсоох гэж тэмцдэг болсоор удаж байгаа. Албан тушаалтны, тэр тусмаа эрх баригчдын хүрээнийхны идэж уух, хөрөнгө шамшигдуулах гэмт хэрэг тоогоо алдав.

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ны ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суугаад 18 сая төгрөг, харин гишүүд нь ганц удаа хуралдаад 5,4 сая төгрөгийн цалин хүртэж сууна”, “Татварын албаныхан 2 жилийн дотор 10 тэрбум давсан төгрөгийг урамшуулал болгон авсан байна”, “Эрдэнэс Таван толгой” компаниас 86 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг хувийн компанид шилжүүлсэн байна”, “Улаанбаатар такси” компанийн 160 орчим ажиллагсад компанийн удирдлагууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хууль бусаар алданги тооцдог, гэрээнд хүчээр гарын үсэг зуруулж хууль зөрчдөг гэж мэдээллээ”, “Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ын уулзалтад 47 тэрбум төгрөг зарцуулна”, “9-р сарын 30-ны байдлаар Монголын талын Оюу толгой төсөлд төлөх өрийн үндсэн төлбөр 751.2 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 153.7 сая ам.долларт хүрчээ.” “Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ”, “Ахаа, бид дотуур байрандаа аймаар их өлсдөг”, “Ажилгүйдэл гэмт хэргийг цэцэглүүлж байна”, “Улсын хэмжээнд гэмт хэрэг 6.1 хувиар өсчээ”, “Хар тамхи хяналтаас гарчихав уу”, “Соргог бөхөнгийн 162 ширхэг эвэр худалдахаар тээвэрлэж явжээ”, “Туул голын уснаас тавдугаар зэргийн бохирдол илэрчээ”, “Айлуудын ундны уснаас хүний өтгөнөөс ялгардаг нян илэрчээ”, “Хосуудыг зодсон хятад иргэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй”, “Хоёрхон сартай үрээ хүйтэн орцонд хаяад явжээ”, “Нар хаасан барилгаас юм унаж машин гэмтээв”, “ТСГ” компанийн барилгаас гурван хүн унаж, нэг нь амиа алдлаа”, “Орцны үүд хаагаад барилга барьж байна”, “Хоногт 2-4 хүүхэд зам тээврийн осолд орж байна”, “Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс балчир үрс хонгилд эмчлүүлж байна”, “Ор хүлээсээр байгаад гэртээ өөд болж байгаа хөгшидөө яахав?”. Энэ бол манай өдөр тутмын амьдралын бодит мэдээллүүд.

Хэн ч үл хэрэгсдэг, хэн ч шийддэггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй, эзэнгүй нийгмийн эмгэнэлт байдал энэ. Нөгөө Төр хаана байна?!

“Төрөө тогтвортой ажиллуулъя” гэж гонгинолдогсдоос дахин асууя!

Нөгөө тогтвортой ажиллуулах гээд байгаа Төр чинь тэгээд хаана байна вэ?!

Бүтээн байгуулалт”-ын баг өмсгөсөн луйвар

Мэдээж өлөв долов хийсэн бартаг этгээдүүд улс орныг өөд нь татах бүтээн байгуулалт өрнүүлэхэд ухаан мэдлэг нь даанч дутна. Тэгээд ч хувиа борлуулж довоо шарлуулах ганц хүслээс цаашгүй нам нэртэй хэдэн луйварчинд төрийн эрх мэдлийг ашиглан төсвийн мөнгө халааслах ганц боломжийн “бүтээн байгуулалт” нь зам. Замын ажил гэдэг мэдлэг чадвар ур ухаан шаардахгүй. Уучлаарай үүнийг сонсоод зарим хүн зам барих гэдгийг хамгийн хялбар ажил юм байх нь ээ гэж бүү ойлгоорой. Уг нь замын ажил гэдэг инженерийн ур ухаан, нариийн технологи шаарддаг ажил л даа. Харин манай өнөөгийн “бүтээн байгуулалт” гэж хашгирагчид зам гэдэг баахан шороо овоолоод дээгүүр нь ууттай цемент зад татаж энд тэнд нь тарааж цацаад, индүү гэгч том машинаар холхиулаад болчихдог амархан ажил юм байна гэж ойлгоод баахан замын ажлыг тэгж гурилдсан. Мэдээж тэр нь жил ч наслалгүй дахин “овоолох” ажлаа хийж түүнийгээ шинээр дахиад төчнөөн зам тавилаа хэмээн орилолдож байгаа нь нууц биш. Бас хичнээн ч мөнгө зарлагадсан гэж залж болно. Ямар сайндаа л 18 уулзвар өөрчлөн засварлахад 48 тэрбум төгрөг зарлагадаж байх вэ дээ! Хийгээгүй замаа хийсэн гэж, 5 км-ийг тавиад 10 км гэж, өмнө тавьсан замыг сая шинээр тавьчихлаа гэх мэтээр худал сурталчилж болно.

Тэр дотор мэдээж ганц нэг чанартай сайн хийсэн ажил байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь тухайн мэргэжлийн компанийн хамт олны хөдөлмөрийн үнэлгээнд хамаарах бөгөөд харин Засгийн газрын ажилд өр тавьж зам тавихыг сонгосон бодлого нь л хамаарах юм.

Луйврын ийм боломжийг Н.Алтанхуяг авхаалжтайдаа олж хараад энэ ажлыг ойшоож үзсэн хэрэг ч биш. Гадны эдийн засгийн алуурчид жижиг буурай орнуудын эдийн засгийг доройтуулахдаа өчнөөн удаа туршиж шалгарсан, өөрийнх нь олох ашгийг олон нийтийн тархи угаах сурталчилгааны жорын хамт заагаад өгдөг бэлэн арга. Өөрөөр хэлбэл мөнгө тархи хоёрыг зэрэг угаах ажлыг л зааж өгдөг.

Яг тэр л аргачлалаар Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их “бүтээн байгуулалт” хийж байна гэх сурталчилгаа явагдаж, түүнд нь эдийн засгийн ямар ч ойлголтгүй, гудамжны тоос босгож гутлаа чирсэн нөхөд л итгэн биширч тэргүүн эгнээнд нь дуу хоолойгоо шахан орилолдож байсны учир ч тэр юм.

Зарим нь бүр “Зам бол улс орны хөгжлийн нүүр царай” хэмээн “Их мэдэгчийн” царай гарган цэцэрхэнэ.

Монгол Улсын 5 жилийн хэвийн амьдралын хэрэгцээг хангах хэмжээний мөнгийг үгүй хийчихээд байгаа тэр зам талбай чинь тийм л их хөгжил дэвшлийг авчирдаг юм бол магтан саймшрагчид та нар хувь хувиараа банкнаас зээл аваад орчныхоо зам талбайг өөрсдөө цардаж, нялгадаад хөгжиж баяжаад явахгүй яасан юм бэ?!

Мэдээж өөрөө зээл аваад зам талбай засаад эхлэвэл өрнөөс өөр юу ч түүнд бий болохгүй. Гэтэл улсын нэрээр зээл авбал өөр хэрэг. Өрийг ард түмэн төлнө. Зээлсэн мөнгө бол өөрсдийнх нь халаасанд орно. Өөрөөр хэлбэл мөнгө угаах хамгийн хялбар арга бол зам тавих “бүтээн байгууллалт” гэгч. Үнэн хэрэгтээ энэ бол гудамжинд гараад хүн дээрэмдсэнээс огт ялгаагүй боловч илүү олз ашигтай дээрэм.

Ийм л жудаггүй луйварчид сүүлийн 25 жил Төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж ирсэн. Өнөөдөр ч УИХ-ын олонхийг тэд бүрдүүлж байна.

Хамгийн харамсалтай нь тэдний хомхой шунал, харалган бодлын гамшигт үр дагавар улс оронд ил тод нүүрлэж, цаашид өрийнхөө төлбөрийг өгч эхлэх тэр цагт төсвийн бүх орлого нь ч зээлийнхээ хүүг төлж хүчрэхгүй болоход улс орон хэрхэх вэ? гэсэн асуулт бодитоор тулж ирээд байгаа нь 2015 оны төсвөө танахаас аргагүй болгосныг УИХ нэгэн дуугаар батласан төсвөөрөө хүлээн зөвшөөрлөө.

Гэвч ингэлээ гээд олон бүлэглэлийн эрх ашгийн зөрчилдөөний талбар болсон хууль бус өнөөгийн УИХ улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай болж чадахгүй нь нэгэнт тодорхой бөгөөд, “эзэнгүй төрийн эмгэнэл”-ээс ангижрахын тулд юуны түрүүнд өнөөгийн Төр Засгийн тогтолцоог өөрчлөхгүйгээр цааш явах ямар ч боломжгүй гэдгийг улс төрийн хүрээнд ч нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа ганц үнэн нь билээ.

Тиймээс нам гэх төрийн бус байгууллагын хавсрага төдий болчихсон, ямар ч чадваргүй, төрийн ажлын гацаа УИХ-ыг нэн даруй тарааж, бүх ард түмний Түр хурлыг байгуулан, Үндсэн хуулиа шинэчлэх нь Монгол Улсын эн тэргүүний шийдвэрлэх ёстой зорилт болоод байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн та хэн ч бай өөрийгөө гололгүй, нэгэн сэтгэлээр энэ үйл хэргийг эхлүүлэхэд дуу хоолойгоо, үйл хэргээ оролцуулахыг улс үндэстний эрх ашиг та биднээс нэхэн хүлээж байна.

Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж хойш тавих нь засаж болохгүй алдаанд ч хүргэж болдог. Монгол Улсад өнөөдөр хэрэгтэй байгаа өөрчлөлтийг заавал 2016 оныг хүлээн хойшлуулах нь өвчнөө хүндрэхийг хүлээхтэй адил тэнэг хэрэг болохсон.

Сайн сайхан амьдралын цаг хугацааг уртасгая гэвэл муу муухайн цаг хугацааг хоромч хадгалалгүй хөөн зайлуулах ёстой нь баталгаа шаардахгүй мөнхийн үнэн билээ.

  Иргэн  О.Лхагвадорж

 Эх сжрьалж /Ugluu.mn/

Лидергүй лойдрууд

Ардын нам бус Ард­чилсан нам Засгийн газраа огцруулчихлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын Тө­рийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан санамсаргүй ал­даа бүхэлдээ Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг огцруулах асуудлыг мордохын хазгай гэгч байдалд оруулчихав. Суурилуулаад сар гаруй хуга­цаа өнгөрч буй санал өгөх хоёр кнопны учрыг өнөөдрийг хүртэл олж чадахгүй яваа түүнд хууль батлах эрх өгсөн нь харамсалтай хэрэг. Ийм утгатай тайлбараар тэрбээр өөрийгөө Ардчил­сан намаас хөөх Үндэс­ний зөвлөл­дөх хорооны хурал­даанаас чөлөөлж чадлаа гэхэд УИХ дахь бүлгийнхээ гишүүдийг “Засгийн газрыг огцруулахгүй” гэдэг саналд нэгтгэж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай. Олонхийн бүлгийн дарга гэдэгтээ хэт итгэж, УИХ-ын гишүүдийг олноор нь загнахыг чухалчилж ирсэн түүний алдааг залруулах бо­ломж үлдсэнгүй.

Loidoruud

Засгийн газрыг Шонхор фракц огцрууллаа 

Ардчилсан нам дотор дахин нэг Ардчилсан нам байгуулагдаад удаж байна. Энэ бол Шонхор фракц. Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцээд Шонхор фракц шиг өндрөө авсан бүлэглэл өнөөдөртөө байхгүй. Өөрийн гэсэн байртай, 21 аймагт салбартай, эрх мэдэлтэй, яам, агентлагийн газарт чөдөр өвс шиг хэрсэн тэднийг УИХ-ын дарга З.Энхболд удирддаг. Иймд хэрэв Ерөнхий сайд, Ардчилсан намын даргаас урьтаж Д.Эрдэнэбат тэдэнтэй учраа олж, нэгдмэл санал бодолд хүрч чадсан бол ядаж л З.Энхболдын “утсан хүүхэлдэй”-нүүд УИХ-ын хуралдаанд ирэх ёстой байсан. Гэтэл УИХ-ын дарга өөрөө чуулганы танхимд морилж, хурлаа удирдчихаад өөрийн хүмүүсийг чуулганаас татснаар Засгийн газар унав. Юун нөгөө “Элсний 13”. Дуулиан шуугиантайгаар улс төр хийж, ил цагаан хэрэлдэж, тэмцэлддэг байсны “элсний 13” ёстой л ар нуруунаас нь гэтэгч мэрэгч амьтны дүрд хувирах нь энэ. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газрыг УИХ дахь МАН-ын бүлэг ч бус, эсэргүү Х.Баттулга ч биш Шонхор фракц унагачихлаа. УИХ-ын танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэрт кноп дарсан найман гишүүний хоёр нь, тодруулбал УИХ-ын гишүүн Д.Батцогт, Б.Наранхүү нар уг фракцийнх. Үүн дээр өчигдрийн чуулганы хуралдааныг тасалсан Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа нар бүгд мөн л Шонхорын “жигүүртнүүд”. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг чуулганы хуралдаанд сууж байсан ч санал хураалт эхлэх үед картаа сугалаад гараад алга болчихсон. Эндээс харахад шинэчлэлийн Засгийн газрын огцролд Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн сайдын суудлаа өгсөн Х.Баттулга болон түүний фракцийг буруутгах шаардлагагүй болчихлоо. Тэд байр суурин дээрээ зогссон. Харин Шонхор фракцийнхан шөнөжин хуралдахдаа Ардчилсан намаас урваж, Ерөнхий сайдын эсрэг ажиллах тохироог хийчихэв. Үүгээрээ уг фракц Ардчилсан нам УИХ-д олонх байсан 1996-2000 оны хооронд гүйцэтгэх засаглалаараа хэрхэн тоглосон алдааг дахин Монголын улс төрд “экспортлолоо”.

 Ардчиллынхан М.Энхсайханаас урвав 

Тэгвэл 1996-2000 онд Монголын улс төрд юу болж өнгөрөв. Тэр үеийн улс төрийн хямрал, улстөрчид хоорондын зөрчлийг ил тодоор нэхэн өгүүлэх зорилгоор дараах мэдээллийг хавсарган бичлээ.
Ардчилсан Монгол Улсын түүхэнд Засгийн газрын огцорлын түүхийг хамгийн анх эхлүүлсэн нь М.Энхсайханых. Тэрбээр “Ардчилсан холбоо эвсэл”-ээс байгуулсан Засгийн газрыг тэргүүлж байхдаа зах зээлийн эдийн засгийн дорвитой гэж хэлж болохуйц шинэчлэлийг эхлүүлсэн нь МАХН-д таалагдаагүй. Улмаар МАХН-ын шинэхэн дарга Н.Энхбаярын “Засгийн газар хамгийн сайн нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого гэж байн байн тунхаглах дуртай. Гэсэн ч нийгмийн хамгааллын үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа хүлээх горьдлого тун бага байна. Хэрэв УИХ Засгийн газартай хариуцлага тооцож сурахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн ард түмний шүүмжлэл, бухимдал УИХ рүү шилжиж, одоогоор зарим хүн, хөдөлгөөнөөс тавьж байгаа УИХ-ыг тараах эсэх талаар ард түмний дунд санал явуулах тухай санал нийт ард түмний шахалт шаардлага болж хувирахыг үгүйсгэх аргагүй” гэсэн мэдэгдэл тухайн цаг үед хүчээ авч, улмаар М.Энхсайханы Засгийн газрын хувь заяа дуусгавар болох цаг ойртож буйг сануулсан хэрэг болжээ. Улмаар МҮАН болон МСДН-ын удирдлагууд “УИХ-ын гишүүн, МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй гэсэн тогтоол гаргаснаараа М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад МАХН-д хүчин зүтгэсэн нь бий. Эндээс М.Энхсайханы намынхаа нөхдөд гомдсон гомдол эхэлж, ардчилалд анд байдаггүй гэдгийг баталж байлаа.

МҮАН, МСДН, МАХН хамтарч Ц.Элбэгдоржийг огцрууллаа 

Ц.Элбэгдорж санасандаа хүрлээ. “Ардчилсан холбоо эвсэл”-ийн даргын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр залрав. Харамсалтай нь, түүний эрх мэдэл ердөө л гуравхан сарын настай байсан юм. Энэ хугацаанд хийсэн хамгийн том ажил нь “Сэргээн босголт банк”-ийг “Голомт”-той нэгтгэх алдарт 80 дугаар тогтоолд гарын үсэг зурсан явдал байв. Энэ нь дахиад л МАХН хийгээд Н.Энхбаярын дургүйг хүргэж, “Засгийн газар буруу шийдвэр гаргасан бол нэг жил ажилласан байна уу, нэг сар ажилласан байна уу хамаагүй. Ямар ч Засгийн газарт хариуцлага тооцож болно” гэсэн хатуухан мэдэгдлийн бай болоход хүргэв. Ц.Нямдорж сайд ч тухайн үед “Зөвшилцөхгүй бол бид УИХ-ыг тараах тухай санал тавих, МАХН гишүүдээ татах зэрэг олон хувилбар бий” гэж байсан нь нийгэмд дуулиан шуугиан дэгдээх нь тэр. Эндээс намынхаа нөхдийн “дэмжлэг”-тэй огцорсон М.Энхсайхан “элсний 13” гэгчийг байгуулж, тэд нь ч Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эсрэг товчлуур дараад зогсохгүй удирдагч нь тухайн үед “Миний Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргахдаа хууль зөрчиж, наад зах нь ёс зүй зөрчиж, УИХ нууц санал хураалтаар бус гишүүд бие биеэ хянах бололцоотойгоор цахим тооцоолуураар санал хурааж байсныг санаж байна. Энэ бол МҮАН, МСДН, МАХН-ын нөлөө бүхий хүмүүс өөр хоорондоо хэрхэн үгсэж, хуйвалдаж байсны илрэл юм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар хангалттай алдаа гаргасан” гэжээ. Ингэж “Ардчилсан холбоо эвсэл”-ийн лидерүүд өөр хоорондоо хөлөө жийлцэж байхад Ерөнхийлөгч асан Н.Багабанди эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тухай бүр нь тулгаж, Монгол Улсыг эгээтэй л Ерөнхийлөгчийн засаглалтай гэдгийг тунхаглачихаагүй. Шинэ Ерөнхий сайдыг санал болгох бүрт “Эрдэнэт”-ийн удирдлагад Ш.Отгонбилэг агсныг үлдээх болзол тулгаж байсан нь тухайн цаг үедээ түүх болон үлджээ. 

Ж.Наранцацралтын эсрэг хуйвалдаан 

Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг даргын албанаас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үүрэг хүлээсэн түүний Засгийн газар бас л найман сараас дээш урт “насалсангүй”. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй ОХУ-д “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Зарубежцветмет” гэсэн хувийн компанид шилжүүлэхийг дэмжсэн утга бүхий уг захидалд Ж.Наранцацралт сайд гарын үсэг зурснаа мэдэхгүй гэдгээ ил тодоор хэлсэн. Улмаар тэрхүү захидлыг түүний үед бус бараг жилийн өмнө илгээсэн ч байж болох баримт гарсан ч хэн ч ойшоосонгүй. Анхнаасаа МАХН М.Энхболдыг хотын даргаар томилуулж байж Засгийн газрын бүрэлдэхүүнийг нь батлах тулган шаардалт хийж байсан шигээ энэ удаа ч огцрох ёстой гэдэг байр суурь баримтлав. Хачирхалтай нь, Ж.Наранцацралт агсны бүрдүүлсэн багийнх нь нөхөд түүнээс урваж, МСДН-ынхан “Ардчилсан холбоо эвсэл”-ээс урвах анхны үйлдлээ хийсэн юм. Ингэж ардчиллын нөхдөөс зөвхөн М.Энхсайхан урваад зогсохгүй, МСДН ч МАХН-тай хүч хавсархад бэлэн гэдгээ нотолсон нь хэврэг засгийн түүхийг улам бүр баталгаажуулж өгчээ. Үүнийг Ж.Наранцацралт агсны тухайн өдөр чуулганы танхимд хэлж байсан “Би Засгийн газрыг тэргүүлж найман сар ажиллаа. Хувийн ашиг сонирхол, бусармаг сонирхолдоо хөтлөгдсөн хэсэг бүлэн хүмүүсийн хуйвалдааны золиос нь Засгийн газар болж таарахгүй. Сөрөг хүчин гэгдэх МАХН бидний эвслийн холбоотон МСДН-ын УИХ дахь бүлгүүд хуйвалдан манай Засгийн газрыг огцруулах гэж үзэж байна. Би Монголын төрөөр тоглогч этгээдүүдийн өмнө буулт хийгээгүйдээ огцорч байна” гэсэн үг та бидэнд илэрхийлж өгөх нь ойлгомжтой. 

Ц.Элбэгдоржийн огцорсон түүх давтагдлаа 

УИХ-ын 2004 оны сонгууль МАХН хийгээд “Эх орон-Ардчилал” эвсэлд зөвшилцлийн гэрээ байгуулах боломж олгов. Энэ сонголтыг Ц.Элбэгдорж тухайн үед “Хаан сонголт” хэмээн нэрийдэж, дахин гүйцэтгэх засаглалыг удирдах эрхтэй болсон. Гэсэн ч 2006 оны арванхоёрдугаар сард Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн бахархалт ойн жилийн ойг сүр ихтэй тэмдэглэх тухайгаа зарлаж байсан Ерөнхий сайд оныхоо нэгдүгээр сард дахин тахимаа өгөх нь тэр. Үүнээс өмнө буюу 2004 оны арванхоёрдугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарсан нь МАХН-д өгөөш болж, Засгийн газар оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсон тухай хоёр он дамнасан улс төрийн тоглолтыг удирдаж, улмаар “Ц.Элбэгдоржийн Засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлыг шуурай шийдвэрлэж бүтээн байгуулах ажил өрнүүлэхээс илүү хоосон амлалт, уран цэцэн үгээр ард түмнийг хуурч, олон нийтийн бухимдлыг дэвэргэж байна. Ядууралтай дайн зарлах, бүх айл өрхийг компьютержүүлэх, ядуу өрхийг олон мянган орон сууцаар хангах зэрэг сүржин мэдэгдэл, даржин хөтөлбөрүүд нь ард түмний амьдралд үр өгөөжөө өгсөнгүй. Мөн “Хадгаламж” банкийг хувьчлах санаачлага нь ч “Сэргээн босголт”-ыг дампууруулсан гэмтэй нь дүйж очно хэмээв. Ийн Ц.Элбэгдоржийн Засгийн газар хоёр дахь удаагаа огцроход МАХН-аас багтсан сайдууд нь “халуун ам бүл”-ээсээ урваж, огцрох өргөдлөө урьтаж өгсөн юм. Энэ нь нөгөө л Засгийн газрын огцорлын шалтгаан бүрийн ард хоёр намыг дамжсан улс төрийн бүлэглэл, улстөрчдийн хувийн тоглолт гол эх үүсвэр нь болсоор ирснийг баталгаажуулж өгөв. 

Лойдор төрүүлэх уралдаан эхэллээ 

Ардчилсан намын дотоод зөрчил, бусад улс төрийн хүчний удирдлагуудтай хийдэг ханцуй дотор наймаа нь дээр өгүүлсэн ёсоор түүхэндээ таван ч Засгийн газраараа тоглочихлоо. Цаашид тэгвэл яах вэ. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын хувьд хэн хэн нь намаасаа 100 хувь, ядах нь ээ 80 хувийн дэмжлэг ч авахад хэцүү. Өөрөөр хэлбэл тэд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд биш гэсэн үг. Өөр өөрийнхөө босгосон овоон дээр архины дээж түрүүлж хүртэх эрхтэй дунд түвшний улстөрчид гэвэл илүү оновчтой байх. Ийм нөхцөлд Ардчилсан намын дараагийн дарга хийгээд Ерөнхий сайд нь лидер гэхээс илүүтэй лойдор байх магадлал өндөр болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нөлөө бүхий лидерүүдийн тохиролцоон дундаас автоматаар гарч ирэх лойдор л Ардчилсан нам болон Засгийн газрыг удирдана гэсэн үг. 
Түүнээс бус Х.Баттулгыг гэхэд Ерөнхий сайд болгохгүйн тулд Алтангадас, Шонхортой хүч хавсарч таараа. З.Энхболдыг ч өчигдрийн увайгүй тоглолтынх нь төлөө Алтангадас зүгээр орхихгүй нь мэдээж. Өнгөрсөн хугацааны Ардчилсан нам доторх улс төрийн зарчмыг хурцалж, дундуур нь өөрсөддөө ашигтай, хонжоотой бүхнийг удирдан чиглүүлж ирсэн Алтангадаст үүнээс илүү чадах зүйл үгүй. Ийм тохиолдолд цаашид Ардчилсан намын зөрчил улам бүр хурцадна. Харамсалтай хэрэг. Ардчиллын бэлгэ тэмдэг гэж өөрсдийгөө өмгөөлдөг атлаа ганц ч удаа эрх барьж, намаа нам шиг, төрөө төр шиг байлгаж чадахгүй байгаа нь Ардчилсан намд буурь суух хувь, лидерүүдэд нь сэтгэл орших хувь дутаж буйн илрэл биз ээ. Иймд ирэх өдрүүдэд лидергүй Ардчилсан намд лойдор олох бэрх хүнд эрлийн аян эхлэв бололтой.

                                                                                                             Г.Отгонжаргал /тоймч/ Эх сурвалж:  toimch.mn

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ