Download Firefox
Download Firefox

Monday, May 25th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр

Гадаадынхны таамаг

-Харин Н.Алтанхуягийн Tamga avlaaогцролтыг гадаад ертөнц арай өөр өнцгөөс харж, дүгнэж байгааг монголчууд төдийлөн анзаарч харахгүй байх шиг байна-

2014 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан нам, Шударга ёс эвслийн хамтарсан Засгийн газрын тэргүүн Норовын Алтанхуягийг өнгөрсөн Лхагва гаригт УИХ огцрууллаа. 54,5 хувийн саналаар огцорч байгаа Н.Алтанхуягийн огцрох болсон шалтгааныг олон зүйлтэй холбон тайлбарлаж байна.

Ардчилсан нам доторх бүлэг, фракциудын тэмцэл өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагалаа гэж олон хүн харж байна. Ардчилсан нам түүхэндээ өмнө нэг удаа буюу 1996-2000 оны хооронд эрх барьж байхдаа Засгийн газраа дөрвөн удаа огцруулж байсан түүхтэй хүчин. Ардчилсан намын энэ гутамшигт түүх нь тус намд 10 гаруй жил үргэлжилж, цөөнх байх тавиланг оноосон бөгөөд 2012 онд арайхийн олон суудал авч чадсан юм.

Тэр үед Ардчилсан намын өмнөх гашуун түүхийг олон хүн сануулж, Засгийн газраа тогтвортой ажиллуулаарай гэсэн захиасыг өгч байсан юм. Харамсалтай нь, түүх давтагдлаа. Өнөөдөр дараагийн Ерөнхий сайдаа тодруулах ширүүн тэмцэл Ардчилсан нам дотор ид өрнөж байна

Харин Н.Алтанхуягийн огцролтыг гадаад ертөнц арай өөр өнцгөөс харж, дүгнэж байгааг монголчууд төдийлөн анзаарч харахгүй байх шиг байна.

Монголын улс төрд сүүлийн хоногуудад өрнөсөн энэхүү үйл явдлыг монголчууд авлигатай хийх тэмцлээ тууштай үргэлжлүүлж байна хэмээн харж, тайлбарлаж байна. AP, Bloomberg, Синьхуа зэрэг мэдээллийн сувгууд “авлигын хэрэгт нэр нь холбогдсон Монголын Ерөнхий сайд албан тушаалаа өглөө” гэсэн мэдээллийг түгээж байна. Хүргэн нь, төрсөн охин нь, зөвлөх нь АТГ-т дуудагдаж, хүргэн нь ажлаа хүлээлгэн өгсөн бол, зөвлөх нь саатуулагдаад байгаа билээ. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөвлөх Л.Гансүхийн эсрэг шинэ баримтуудыг АТГ-аас Ерөнхий сайдыг огцрохын өмнөх өдөр дэлгэн гаргасан.

Авлигатай тэмцэхгүйгээр ардчилсан нийгмийн тухай ойлголт хоосон яриа болох юм. Тиймээс ч Монгол Улсын төрийн бүх эрх мэдэл /УИХ, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал/ Ардчилсан намд байгаа энэ торгон агшныг ашиглаж авлигатай хийх тэмцлийг тууштай бөгөөд тултал хийх эрмэлзэл дүүрэн байгааг 2012 оны сонгуулиас хойших үйл явц харуулж байгаа. Хэдийгээр сөрөг хүчний угшилтай компаниудыг түүвэрлэн шалгаж байна, АТГ хадны мангаа боллоо гэсэн мессежүүдийг нийгэмд байнга шидэж байгаа ч МИАТ зэрэг төрийн мэдлийн компанийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулж байсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь АТГ байгуулагдсанаас хойш жараахай биш акул барьсан анхны хэрэг болсон билээ.

Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар шийдсэн монголчуудыг гадныхан илүү зөв тайлж байгаа бус уу.

Д.НАРАНТУЯА (Эх сурвалж news.mn)

 

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд улиран нэр дэвшиж буй гурван хүнийг хэрхэх талаар хэлэлцлээ.
Улсын дээд шүүхээс. Ж.Амарсанааг, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тэднийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болгохоор 100 хувь дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы эзэн хаанд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад газар хөдлөж цунами болж байгаатай холбогдуулан Японы эзэн хаанд болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Эмгэнэлд "Японы Улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Цог Жавхлант Эзэн Хаан Танд болон Танаар уламжлан Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгох ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Шилдэг бүтээн байгуулалтууд шил шилээ даран шалгарах нь ойлгомжтой

Эрхэм нөхөд өө,
Та бүгдийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол түмний Үндэсний их баяр-цагаан сарын шинийн нэгний өмнөхөн Монголын “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгож байгаадаа би баяртай байна.

Өнгөрсөн жил Монгол оронд байнгын ажиллагаатай ардчилсан парламент байгуулагдсаны 20 жилийн хүндэтгэлийн чуулганд би үг хэлэхдээ “Монголчууд бүтээдэг ард түмэн” болох тухай санааг дэвшүүлсэн юм. Жил бүр, газар бүр шинэ байгуулалт бий болгохын төлөө эрмэлзэх, шинийг бүтээж байгуулах, уг бүтээл, бүтээн байгуулалтыг бүтээж бий болгосон хамт олон, айл өрх, иргэдийг засаг захиргааны түвшин бүрт урамшуулж байх санал ч олон нийтээс гарсан юм. Эдгээрийг үндэслэн би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олгож ирсэн Үндэсний бүтээмжийн шагналын уламжлалыг өргөжүүлэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгохоор шийдвэрлэсэн юм.

Ерөнхийлөгчийнхөө эсрэг Египетүүдийн тэмцэл гурав дахь өдрөө үргэлжилж байна

30 жил төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцрохыг шаардсан Египетүүдийн тэмцэл, үймээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
“Ройтерс”-ын мэдээлснээр өглөөгүүр жагсагчид дахин гудамжинд цугларч цагдаа нартай муур хулгана болж “тоглож” байгаа гэнэ. BBC-гийн мэдээлснээр, цагдаа нар, хүчний байгууллагынхан 700 гаруй жагсагчийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд энэ үеэр хоёр хүн амиа алджээ.

оюутны хотхоны ажлыг эрчимжүүлэхийг ерөнхий сайд үүрэг болголоо

Налайх дүүргийн зүүн урд хэсэгт Шивээтийн хөндийд 2000 гаруй га талбайд Их,
дээд сургуулиудын оюутны хотхон байгуулахаар төлөвлөсөн.

Хотхон байгуулах ажлыг эхлүүлээд жил гаруй боллоо. Ажил хэвийн явж байгаа ч дэндүү удаан байна. Одоо ажлаа хурдуулах, эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнөөдөр Оюутны хотхон байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэллээ. Арабууд сая гаруй хүн амтай Доха хотыг л гэхэд 3-4 жилийн дотор байгуулж, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга байшинг сүндэрүүлэн босгоод хүмүүсийг гайхшируулж байхад бид ганц хотхон байгуулах гэж ингээд л яриад байдаг.

Есөн аймагт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулна

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Ховд аймаг дахь Улсын нөөцийн цэг, салбарт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэлээ. Тээврийн зардалд шаардагдах 650 орчим сая төгрөгийн асуудлыг ирэх пүрэв гарагт болох Засгийн газрын  хуралдаанд оруулж хэлэлцүүлэх болсон байна.  

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ