Download Firefox
Download Firefox

Wednesday, Apr 26th

Last update10:49:49 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд

Никола Теслагийн 100 гаруй жилийн туршид нууцлагдсан ярилцлага

XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг. 
Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох 
Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна. 

Tesla 1

Сэтгүүлч: Ноён Тесла та хүн төрөлхтний сансар судлалын явцад нэр алдрын оргилд хүрсэн хүн. Та өөрийнхөө талаар танилцуулаач.

Тесла: Баярлалаа Ноён Смит. Би таны асуултанд үнэн зөв хариулт өгөхийг хичээе.
Сэтгүүлч: Таныг уул ус нь хүн ардтайгаа ижил гайхагдсан Хорватын Лика гэдэг нутгаас гаралтай. Таны төрсөн нутгийг ууланд ургадаг цэцгийн нэрээр нэрлэж, таны төрсөн гэр ой мод, сүмийн дэргэд байдаг байсан гэлцэх юм. 

Тесла: Тийм ээ. Би Серби гарал, Хорват нутгаараа бахархдаг.

Сэтгүүлч: Ирээдүйг зөгнөгчид 20-с 21-р зуун Никола Теслагаар дамжуулагдан шилжлээ гэж байна. Тэд Соронзон орон болон Индукцийн хөдөлгүүрийн эринд зориулж сүлд дуугаа өргөж байна. Үүгээр зогсохгүй Физик, Химийн салбарт хийсэн нээлт тань дэлхийд давамгайлна. Аж үйлдвэрийн салбарт та дээд гэгээнтэн, өглөгийн эзэн мэтээр хүндлэгдэж байна. Никола Теслагийн лабораторит анх атомыг хугалсан байна. Газар хөдлөлтийн хэлбэлзлийг бий болгох зэвсэг ч байна. Сансрын хар туяаг нээсэн байна. Эфирээс гарган авсан эрчмээр таван махбодыг эзэмшиж чадсан учраас ирээдүйн таван үеийн хойч маань сүмдээ таныг шүтэх болно гэж байна.  

Тесла: Тиймээ, эдгээр зүйлс бол миний хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг хэсэг. Гэсэн хэдий ч би хийж чадах хамгийн агуу зүйлээ бүтээгээгүй учраас өөртөө сэтгэл дундуур байдаг. 

Сэтгүүлч: Тэр нь юу вэ, ноён Тесла?

Тесла: Би бүхий л дэлхийг гийгүүлэхийг хүссэн. Хоёр дахь нарыг бий болгож чадахуйц их цахилгаан эрчим хүч бий. Санчирын бүслүүр шиг Гэрлээр Дэлхийг тойрон бүрхэх боломж байна. Хүн төрөлхтөн энэ гайхамшигтай агуу нээлтэд бэлэн биш байна. Колорадо мужийн газрыг би цахилгаан эрчим хүчээр дэвтээсэн. Бид мөн сэтгэл зүйн эерэг энерги болон бусад энергийг ч түгээн дэлгэрүүлж болно. Эдгээр нь Бах эсвэл Моцартын хөгжимд, эсхүл агуу сайхан яруу найргуудад бий. Дэлхийн гүнд баяр баясгалан, энх тайван, агуу их хайрын энерги оршиж байдаг. Үүний илрэл нь дэлхийн гадарга дээр ургаж буй ургамал мод, цэцэг, хүмүүс бидний хоол хүнсэндээ хэрэглэж буй ногоо жимс юм. Би энэхүү энергийн хүн төрөлхтөнд нөлөөллийг судлахад олон жилийг зарцуулсан. Сарнай цэцгийн гоо үзэмж, тансаг үнэрийг эм болгож, нарны гэрлийг хүнс тэжээл болгох боломж бий. Амьдрал хязгааргүй олон хэлбэрт оршдог бөгөөд эдгээр оршлын хэлбэрүүдийг материас нээж илрүүлэх нь эрдэмтэн судлаачдын үүрэг билээ. Үүнд 3 үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Би хийж буй зүйлсээрээ дамжуулан үүнийг л эрж хайдаг. Би тэдгээрийг олж чадахгүй ч, хэзээ ч бууж өгөхгүй. 

Сэтгүүлч: Тэдгээр гурван зүйлс нь юу вэ?  

Тесла: Эхний асуудал бол хоол хүнс. Огторгуйн болон дэлхийн ямар энергиэр өлсгөлөнд нэрвэгдсэн олон түмнийг хооллох вэ? Уг энергиэр түмний цангааг тайлж, хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан цалгиснаар, хүн өөрийгөө Бурхан гэдгээ мэдрэх боломжтой юу? Хоёр дахь асуудал нь хүний амьдралд тохиох нүгэл зовлонг таслан зогсоох. Эдгээрийн зарим сансрын гүнээс ирсэн тахал байх нь бий. Мөн энэ зуунд Дэлхийгээс Сансар луу ч өвчин тархаж байна. Гурав дахь зүйл бол ертөнцөд хангалттай Гэрэл байдаг уу гэдэг асуулт юм. Сансрын болон математикийн бүх хууль үйлчилдэггүй, юуг ч өөрчлөх боломжгүй нэгэн одыг би олж нээсэн. Тэр од манай галактикт бий. Түүний гэрэл нэг ширхэг алимны хэмжээст багтахуйц нягт атал манай нарны аймгаас илүү хүнд жинтэй. Шашин, гүн ухаанд хүмүүнийг Христ, Будда, Зороастер болохуйц хүчтэй гэдэг. Миний батлахыг хүсдэг зүйл бол санаанд багтамгүй, бараг хүрч боломгүй зүйл юм даа. Ертөнцөд орших зорилго бол хүн бүр Христ, Будда, Зороастер байх явдал юм. 

Дэлхийн татах хүч нисэхэд саад болдог. Миний зорилго бол онгоц гэх мэт нисэх төхөөрөмжүүдийг бүтээх бус харин хүмүүст ухамсрын жигүүрийг нь сэргээх явдал юм. Цаашлаад, би агаарт буй энергийг сэрээхийг хүсч байна. Тэнд хамгийн гол энергийн эх үүсвэр байна. Оргүй хоосон зай гэдэг нь сэрээгүй материйн илэрхийлэл юм. 
Энэ гариг дээр бүү хэл, энэ Ертөнцөд хоосон орон зай гэж байхгүй. Астрономичдын яриад байдаг сансрын хар нүхнүүд нь энерги, амьдралын хамгийн хүчтэй эх үүсвэрүүд юм. 

Сэтгүүлч: “Валдорф-Астория” зочид буудлын таны байрлах 33-р давхрын өрөөний цонхоор  өглөө бүр шувууд ирдэг талаар тайлбарлаач. 

Тесла: Хүмүүс шувуудыг ойлгож мэдрэх хэрэгтэй. Учир нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт яг л шувууд шиг жинхэнэ, нүдэнд харагдахуйц далавчтай байсан юм! 

Сэтгүүлч:  Та Смилжанд байх үеэсээ л нисэхийг оролддог байсан шүү дээ!

Тесла: Би дээвэр дээрээс нисэх гээд унасан. Хүүхдийн тооцоолол буруу байж болно. Харин залуу насны жигүүрт амьдралын бүх зүйлс багтдаг буюу залуу насанд таны амьдрал таны гарт байдгийг санаж яваарай! 

Сэтгүүлч: Та гэрлэж байсан уу? Таны хувийн амьдрал, хайр дурлалын асуудал их нууцлаг байдаг. Фото зургуудаас харахад та сайхан залуу байсан байна. 

Тесла: Тиймээ. Би гэрлэж байгаагүй. Асар их хайрлах эсвэл огт хайрлахгүй байх гэсэн хоёр зам байдаг. Төвд нь хүн төрөлхтнийг сэргэн мандуулах хүч үйлчилдэг. Зарим хүмүүс эмэгтэй хүнээс энэрэл хайрыг мэдэрч, дотоод сэтгэлээ хүчирхэгжүүлдэг. Харин зарим хүмүүс ганцаараа байснаараа энэ бүхнийг мэдэрдэг. Би хоёр дахь замыг сонгосон. 

Сэтгүүлч: Таныг харьцангуйн онолыг буруушаадаг гэж үздэг. Та материйг энергигүй гэж үздэг. Гэтэл бүх зүйл энергитэй байх ёстой биш үү? Энэ талаар та юу гэж бодож байна?

Тесла: Хамгийн түрүүнд энерги байсан, дараа нь матери бий болсон.  

Сэтгүүлч: Ноён Тесла, та өөрөөсөө  бус харин эцгээсээ төрсөн гэж хэлж байгаатай ижил юм. 

Тесла: Яг зөв! Ертөнцийн үүслийн талаар юу гэх вэ? Матер бол анхдагч буюу мөнхийн Гэрлээс бий болсон юм. Уг гэрэл маш хурц цацарч, одод гаригсыг, цаашлаад хүнийг тэгээд Ертөнц, дэлхий дээрх бусад бүхий л зүйлсийг бий болгосон. Матер бол Гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илэрхийлэл. Энерги гэрлээс ч урт настай. Ертөнцийн үүслийн талаар дөрвөн хууль байдаг. Эхнийх нь хүний тархи хүлээн авч ойлгохооргүй, математик хэмжиж чадахгүй тэрхүү ээдрээтэй эх үүсвэр. Үүнд бүх Ертөнц багтдаг. 
Хоёр дахь хууль бол тайлбарлах боломжгүй зүйлээс үүссэн гэрлийн жинхэнэ мөн чанар буюу харанхуйн тархац юм. Харанхуй нь аажимдаа Гэрэл болон хувирдаг. Гурав дахь хууль бол Гэрлээс Гэрлийн матер зайлшгүй бий болох хэрэгцээ шаардлага. Дөрөв дэх хууль бол эхлэл үгүй, төгсгөл гэж үгүй. Эхний гурван хууль ямагт үйлчилж байдаг ба Ертөнц мөнхөд оршдог.

Сэтгүүлч: Та Харьцангуйн онолыг бүтээсэн хүний эсрэг (Альберт Эйнштейнийг хэлж байна) мэдээллийг төрсөн өдрийнхөө найран дээр түгээж байдаг... 

Тесла: Сансар ертөнц хязгааргүй гэдгийг санах хэрэгтэй. Харин хүний оюун санаа хязгаарлагдмал учраас хязгааргүй болон мөнхийн гэдэг зүйлсийг хүлээж ойлгож авах чадваргүй байгаа юм. Харьцангуйн онолыг бүтээгч өөрийн онолоо бүрэн дүүрэн ухаарсан бол бие махбодийн хувьд биш юмаа гэхэд оюун санааны хувьд мөнхийн хутгийг олох байлаа. 

Би бол гэрлийн нэг хэсэг. Гэрэл нь өөрөө аялгуу юм. Гэрэл зургаан мэдрэхүйг минь дүүргэдэг. Би гэрлийг харж, сонсож, мэдэрч, үнэрлэж, хүрч, бодож төсөөлөх чадвартай. Бодож төсөөлөх мэдрэмж бол зургаа дахь мэдрэхүй юм. Гэрлийн хэсгүүд нь бичмэл нотууд. Цахилгаан тэр чигтээ хөгжмийн сонат буюу бүрэн хэмжээний хөгжмийн зохиол болох боломжтой. Олон мянган бөмбөлгөн цахилгаан концерт болох боломжтой. Энэ концертод зориулж би Бөмбөлгөн Цахилгаан бүтээсэн нь Гималайн мөсөн оргилуудад ч сонсогдохуйц. 
Пифагор гэх мэт математикчид гэрэл ба хөгжмийн ноотны холбоосыг олж тогтоож чадахгүй. Тэгшигтгэл, тоонууд бол гэрэл, аялгууны илэрхийлэл. Хэрэв Эйнштэйн тэрхүү аялгууг сонссон бол харьцангуй онолыг бүтээхгүй байсан. Эдгээр аялгуу нь хүний оюун санаанд амьдралын утга учрыг ойлгуулж, Ертөнц төгс зохицолд оршиж, бүх зүйл шалтгаан, үр дагаврын шүтэн барилдлаганд оршдог болохыг харуулдаг. Хөгжим аялгуу бол огторгуйн диваажингийн мөнхийн эргэлт юм. 
Хамгийн жижиг одод хүртэл тэнгэрийн симфонийн нэг хэсэг болж, өөрийн найраглалыг туурвидаг. Хүний зүрхний цохилт Дэлхийн симфонийн нэгэн хэсэг. Ньютон ертөнцийн нууц геометрийн бүтэц, тэнгэрлэг оршихуйнуудын хэлбэлзэлд байдгийг ухаарсан. Тэрээр Ертөнц дэлхийд туйлын нэгдэл, шүтэн барилдлагын хууль оршин байдгийг мэдсэн. Огторгүй ертөнц хэмжээ хязгаартай байвал эмх замбараагүй байдал бий болдог. Эмх замбараагүй ноотноос хөгжим үүсдэггүй. Эйнштейн бол уур хилэн, дуу хөгжим хосолсон цаг хугацааны элч төлөөлөгч юм. 

Сэтгүүлч: Ноён Тесла, та тэр аялгууг сонсож чаддаг уу? 

Тесла: Би үргэлж сонсдог. Миний дотоодын чих (сүнслэг сонсох мэдрэмж) минь тэнгэр мэт хязгааргүй уудам. Харин биед орших чихээ би радио долгионы тусламжтайгаар хөгжүүлсэн. Харьцангуйн Онолын хуулийн дагуу хоёр паралель шулуун хязгааргүй үргэлжилсээр хэзээ нэгэн цагт огтолцдог. Үүнээс харахад Эйнштэйны муруй нь муруй биш шулуун болж таардаг. Нэгэнт бий болсон аялгуу мөнхөд оршдог. Аялгуу хүний физик махбодийн хувьд устаж үгүй болно. Гэвч Ертөнцийн аниргүйд мөнхөд сонсогдох бөгөөд үүнд л хүний дотоод агуу хүч оршиж байгаа юм. 
Би Эйнштэйны эсрэг ямар ч санаа агуулаагүй. Тэр сайн хүн  бөгөөд олон сайн зүйлийг бүтээсэн. Түүний зарим бүтээл аялгууны нэгэн хэсэг болж дуурсагдана. Би түүнд бичих захидалдаа эфирэн давхрага оршдог бөгөөд үүний бүрэлдэхүүн хэсгүүд Ертөнцийг төгс зүй зохиролд байлгаж, амьдралыг мөнхөд оршуулж байдаг талаар дурдах болно. 

Сэтгүүлч: Сахиусан тэнгэрүүд яагаад Дэлхий дээр бууж ирдэг тухай та надад хэлж өгөөч? 

Тесла: Надад 10 чухал хүчин зүйл бий. Бүгдийг сонор сэрэмжтэй бичиж аваарай. 

: Би таны бүх үгсийг бичиж авах болноо, ноён Тесла. 

Тесла: Нэг дэх шаардлага бол үүрэг зорилгоо мөн ажлаа дуусгах ёстойгоо өндөр хэмжээнд ухамсарлах. Энэ нь бага залуу насанд мэдрэгддэг. Нэрэлхээд яах вэ. Би 12 настай байхдаа Ниагара хүрхрээн дээр очно гэдгээ итгэлтэйгээр мэддэг байсан. Хүүхэд байхдаа ирээдүйд хийх нээлтүүдээ бүгдийг нь биш ч гэсэн ихэнхийг нь нээх болно гэдгээ мэдэж байсан юм.Харин хоёр дахь дасан зохицох нөхцөл нь шийдмэг, тууштай байх.  

Сэтгүүлч: Гурав дахь нөхцөл нь юу вэ, ноён Тесла? 

Тесла: Сүнслэг, амин эрчмийг өөрийн ажил хөдөлмөрт шингээх. Улмаар хүний бүхий л хэрэгцээ, шаардлагаас чөлөөлөгдөх. Би юуг ч алдаагүй харин илүү ихийг олж авсан. Тиймээс би ямагт жаргалтай байсан. Одоо бичээрэй. Тесла их аз жаргалтай хүн байсан гэж. Дөрөв дэх шаардлага нь ажилдаа физик нөхцөл байдлаа тохируулах. 

Сэтгүүлч: Тэр нь юу гэсэн үг вэ, ноён Тесла?

Тесла: Ажилдаа зориулж биеэ арчлах хэрэгтэй. Бие бол төгс төгөлдөр машин. Би өөрийн биеийн бодисын солилцоо, хэрэгцээ шаардлагыг мэддэг. Миний хувьд ихэнх хүмүүсийн иддэг хоол хүнс маш хор хөнөөлтэй, аюултай байдаг. Заримдаа дэлхийн тогооч нар бүгд миний эсрэг нэгдсэн мэт санагддаг юм... Миний гарт хүрээд үз дээ. 

Сэтгүүлч: Хүйтэн байна. 

Тесла: Тиймээ. Цусны урсгалыг тохируулж болохоос гадна биеийн маш олон процессыг удирдаж болдог юм. Залуу минь та яагаад айв?

Сэтгүүлч: Марк Твейн танаас сэдэвлэн нууцлаг нэгэн буюу Сатаны /чөтгөр/ талаар бичсэн гэж ярьж байсан. 

Тесла: Люсифер гэдэг үг нь илүү аятайхан биш үү. Ноён Твейн хошигнолд дуртай. Хүүхэд байхдаа би түүний номыг уншаад өвчнөөс ангижирч байсан юм. Тэгээд энэ талаар түүнтэй уулзаад хэлэхэд тэр уйлж байсан. Бид улмаар найзууд болж тэр лаброторид маань зочлох болсон. Түүний хүссэнээр нэг удаа хэлбэлзлийн тусламжтай баяр хөөрлийн мэдрэмж төрүүлэх нэгэн машиныг түүнд үзүүлсэн. Энэ бол миний зугаа гаргах зорилгоор хийдэг байсан бүтээлийн маань нэг байсан юм. Ноён Твейнд би энэ хэлбэлзэлд удаан байж болохгүй гэж анхааруулсан ч тэр сонсолгүй удсан. Тэгээд өмдөө бариад пуужин шиг тэр өрөөнд хий алдсан. 

Үнэхээр инээдтэй байсан, гэхдээ миний хувьд энэ ноцтой үр дүн байсан. Бие махбодын бодисын солилцоог зохицуулахад хоол хүнснээс гадна зүүд маш чухал. Нүсэр хөдөлмөр шаардсан их ажлын дараа би ганцхан цаг унтаад л бүрэн сэргэдэг. Би унтах сэрэх цагаа өөрөө хянаж, нойроо удирддаг болсон. Хийж буй зүйлийнхээ учрыг олохгүй байх үедээ өөрийгөө зүүдэндээ энэ талаар бодох даалгавар өгч, тэгээд зүүдэндээ шийдлээ олж чаддаг болсон.  

Тав дахь нөхцөл бол санах ойгоо тохируулах. Ихэнх хүмүүсийн хувьд тархи бол амьдралын туршид бүрдүүлсэн мэдлэгийн сан юм. Миний тархи санах үйлдлээс гадна тухайн цаг мөчид хэрэгтэй зүйлийг олж чаддаг чадвартай.  Энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг. Үүнийг хэрэглэх хэрэгтэй.  Бидний харж, сонсож, уншиж, сурсан бүх зүйлс гэрлийн хэсэг болж биднийг дагаж байдаг. Миний хувьд эдгээр хэсгүүд дуулгавартай, их үнэнч байдаг. Би Германд сурч байхдаа өөрийн дуртай Гётегийн Фауст зохиолыг уншаад л цээжилчихсэн байх жишээтэй. Би толгойдоо олон жилийн туршид нээлтээ хадгалж байснаа сүүлд тэднийгээ бий болгож бүтээсэн. 

Сэтгүүлч: Та төсөөлөн бодох ур чадварын ач тусыг их дурддаг. 

Тесла: Би бүх нээлтийнхээ өмнөөс өөрийн төсөөлөн бодох чадвартаа талархал илэрхийлэх хэрэгтэй байх. Ирээдүйн амьдралд минь тохиолдох зүйлс болон хийх нээлт, шинэ бүтээлүүд маань нүдэнд минь маш тод томруун, дэлгэрэнгүй харагддаг юм. Бага байхдаа энэ юу юм бол гэж их айдаг байснаа сүүлд нь энэ хүчээ онцгой авьяас билэг болгон ашиглаж эхэлсэн. Үүнийг хөгжүүлж, маш хянамгай хамгаалж ирсэн. Бас ихэнх нээлт, шинэ бүтээлүүдээ төсөөллөөрөө засварлаж, эцсийн хувилбарыг гаргаж чаддаг. Энэхүү чадварын тусламжтайгаар би математикийн хүнд тэгшигтгэлийг боддог. Хэрэв би Түвдэд байсан бол Хамба лам болох байсан биз.   

Би маш сайн хараа, сонсголтой. Зоригтойхон хэлбэл бусад хүмүүсээс илүү. Би аянгын чимээг 250 орчим километрийн цаанаас сонсож чаддаг, бусад хүмүүсийн харж чаддаггүй өнгийг тэнгэрээс олж харж чаддаг юм. Энэ авьяас чадвар хүүхэд байхаас минь авахуулаад надад байсаар ирсэн. Сүүлд би үүнийг ухамсарлан хөгжүүлсэн.  

Сэтгүүлч: Та хүүхэд байхдаа хэд хэдэн удаа хүндээр өвчилж байсан. Энэ үнэхээр өвчин байсан уу, эсвэл таны хэлсэн дасан зохицоход шаардлагатай нөхцлүүд юм уу? 

Тесла: Тиймээ. Энэ нь голдуу амин эрчим дутагдсанаас үүдэлтэй. Мөн бие сэтгэлд хуримтлагдсан хорт зүйлсээс ангижрах ариуслын явц байсан. Хүн бүрт цаг хугацааны явцад ийм зүйлс зайлшгүй тохиодог. Ихэнх өвчний эх үүсвэр сэтгэлд оршдог.Тийм ч учраас ихэнх өвчнийг сэтгэл буюу хүний сүнс эдгээх чадвартай. Ликагийн бүс нутагт дэгдсэн холер өвчнөөр би оюутан байхдаа өвчилсөн юм. Миний амьдралын утга учир болсон технологийн чиглэлээр суралцахыг аав минь эцэст нь зөвшөөрсний эцэст би эдгэж чадсан. 
Хуурмаг төсөөлөл бол Дэлхийн гурван хэмжээстээс чанагш бодлоо давуулж гаргах чадвар юм. Надад энэ чадвар бүхий л амьдралын туршид байсаар ирсэн. Бидний эргэн тойрон болж буй бүх үзэгдлийг би урьдчилан хүлээж авдаг. Бага байхдаа голын эргээр авга ахтайгаа зугаалж яваад би: “Голын уснаас загас гарч ирэхэд би түүн рүү чулуу шидээд тэр зүсэгдэнэ” гэж хэлээд бүх зүйл хэлснээр минь болсон юм. Маш их айж мэгдсэн ах маань “Баде ретро Сатанс” /Чөтгөр лүүгээ тонил/ гээд орилж билээ. Тэр Латин хэлтэй, боловсролтой хүн байсан... 

Мөн би Парист байхдаа ээжийгээ нас барж буйг харсан. Тэнгэрт гэрэл аялгуугаар дүүрч, гайхамшигт оршихуйнууд хөвөлдөн байсан юм. Тэдгээрийн нэг нь ижийтэй минь төстэй байсан бөгөөд над руу хязгааргүй их хайр дүүрэн харцаар харж байсан юм. Энэ бүхэн дууссаны дараа ээж минь нас барсан болохыг би мэдсэн юм. 

Сэтгүүлч: Ноён Тесла долоо дахь хүчин зүйл юу вэ? 

Тесла: Бодлын болон амин эрчим бидний хүссэн зүйл болон хувирч, улмаар бүх мэдрэмжүүдээ хянаж сурах мэдлэг юм. Энэтхэгүүд үүнийг Кундалини гэдэг. Үүнийг олон жилийн туршид сурдаг. Зарим хүнд төрөлхөөс заяагдсан байх нь бий. Надад ихэнх нь төрөхөөс заяагдсан. Эдгээр энерги нь энэ Ертөнцөд хамгийн түгээмэл байдаг сексийн энергитэй хамгийн ойролцоо  байдаг. Эмэгтэй хүн энэхүү энерги буюу сүнслэг хүчин чадлыг булаан авдаг хамгийн хүчирхэг хүчин зүйл юм. Би үүнийг байнга мэддэг, дохио санамж ч ирдэг байсан. Би өөрийгөө ухаалаг, сүнслэг машин болгон хувиргасан. 

Сэтгүүлч: Ес дэх хүчин зүйл юу вэ, ноён Тесла? 

Тесла: Бүх зүйлсийг тухайн өдөр, цаг мөчид амжуулж хийх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол өөрийнхөө хэн болох, яагаад Дэлхий дээр ирсэн учир шалтгаанаа мартаж болохгүй. Ер бусын авьяастай хүмүүс өвчин зовлон, хувийн асуудалд баригдаж, эсвэл нийгмийн үл ойлголцол, мунхаг байдал, гүтгэлэг гүжирдэлт, ёс бус байдалд дарлагдаж байна. Дэлхий маш олон сахиулсан тэнгэр уналтанд оржээ. 

Сэтгүүлч:  Арав дахь хүчин зүйл юу вэ?   

Тесла: Энэ бол чухал. Ноён Тесла тоглодог байсан гэж бичээрэй. Тэр  бүхий л амьдралынхаа туршид тоглолт хийж, түүгээрээ баясдаг байсан гээрэй. 

Сэтгүүлч:  Ноён Тесла! Энэ таны ажил бүтээлтэй холбоотой юу? Энэ тоглоом тань? 

Тесла: Тиймээ, эрхэм залуу минь. Би цахилгаанаар тоглох үнэхээр дуртай. Грекийн гал хулгайлсан домгийг сонсох бүртээ жихүүцдэг байлаа. Зевст хангалттай аянга цахилгаан байгаагүй гэж үү, нэг дөлийн төлөө бэртсэн гэж үү? Үүнд нэг л үл ойлголцол байна. Цахилгаан бол хамгийн гайхамшигтай байж болох тоглоом юм. Никола Тесла үүнийг олж нээсэн анхны хүн байсан гэж бичээрэй... 

Сэтгүүлч:  Ноён Тесла, та сахиусан тэнгэрүүдийн талаар, мөн тэдний Дэлхий дээр дасан зохицох талаар ярьж байна. 

Тесла: Би юу? Энэ чинь ижилхэн. Тэр өөрийгөө Индри, Зевс, Пероны хойд төрөл нь байсан гэж хэлсэн гээд бичиж бас болно. Эдгээр бурхдын нэг нь  үдшийн хар хослолтой, бүрх малгай, цагаан бээлий өмсөөд Нью Йоркийн элитууд рүү аянга буулгах гээд бэлдэж байна гээд төсөөл дөө. 

Сэтгүүлч:  Уншигчид маань манай сонины хошин аяст дуртай шүү. Гэхдээ таны хүн төрөлхтний төлөө хийсэн нээлтүүд тань зүгээр тоглоом байсан мэтээр илэрхийлж байгаа нь гайхал төрүүлээд байна. Үүнд олон хүн дургүйцлээ илэрхийлэх байх.  

Тесла: Эрхэм ноён Смит, асуудал юунд байна вэ гэвэл хүмүүс хэт чухал, ноцтой. Хэрэв тийм биш байсан бол хүмүүс илүү аз жаргалтай амьдарч урт наслахсан. Хятадын мэргэн үгэнд ноцтой хурц байх нь амьдрал богиносгодог гэдэг. Уншигчид чинь юуг чухалчилж байна түүн рүү буцья. 

Tesla 7

Сэтгүүлч: Тэд таны философийн талаар сонсохдоо баяртай байна. 

Тесла: Амьдрал бол бүрэн цогц байх ёстой хөгжмийн хэмнэл юм. Би түүнийг мэдэрч, түүнийг найруулж, удирддаг. Энэ бүхэн надад байгаа мэдлэгийг өгсөн, үүнд би талархдаг. Амьд байгаа бүхэн хоорондоо гүн бөгөөд гайхамшигтай холбоотой. Хүн болон одод, нэг эст амьтан болон нар, тоомшгүй олон дэлхийн эргэлт болон хүний зүрх гээд. Энэ холбоос тасралтгүй мөнхөд үргэлжилнэ. Эдгээр нь хоорондоо нийцэлтэй байх төдийгүй шинэ өөр харилцааг бий болоход саад болдоггүй.   Мэдлэг бол сансар огторгуйгаас ирдэг. Бидний дотоод төсөөлөл хамгийн төгс. Бидэнд хоёр нүд байдаг. Нэг нь энэ дэлхийн /биеийн/ нөгөө нь сүнслэг. Үүнийгээ нэг болго гэж зөвлөдөг. Ертөнц бол амьд, яг л өөрийн бүтээлүүд шигээ сэтгэж боддог. 

Чулуу бол ургамал, араатан, хүнтэй ижил амьд оршихуй. Хэрэв хүн хэт жижиг асуудалд төвлөрч, жижгэрээгүй бол од руу хараад түүний өгөх мессеж, хэлийг ойлгох байсан. Тэнгэрт гэрэлтэх оддын мессеж, хэлийг хэрэв бид хэт өөр дээрээ төвлөрч, жижиг хэмжээнд байгаагүйсэн бол ойлгох байсан. Хүний нүд, чих, амьсгал нь орчлонгийн чих, нүд, амьсгалтай нэгэн хэмнэлд цохилох байсан. 

Сэтгүүлч: Таны эдгээр үгс тань Буддизм эсвэл Даоизмын шашны сургаалтай ижил сонсогдож байна. 

Тесла: Тэр зөв! Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл хүн бүхэнд байсаар ирсэн ерөнхий мэдлэг буюу нэг үнэн байна гэсэн үг. Миний өөрийн мэдрэмж, туршлагаар орчлон ертөнц цаглашгүй дээд нэг энерги, нэг бүтэцтэй бөгөөд амьдралын хязгааргүй олон төрх, хувьсалтай. Хамгийн гайхамшигтай нь нэг л нууцыг тайлж чадвал бусад зүйлсийн сэжим олддог. Энэ тийм нууц бидний эргэн тойронд байгаа хэдий ч хүмүүст үүнийг сонсохгүй, харахгүй байна. Бид тэдэнтэй дотоод сэтгэлийн хүчээр холбогдвол тэдгээр нь өөрсдөө бидэнд нууцаа тайлдаг. Маш олон алим байдаг боловч зөвхөн нэг алим л Ньютон дээр унасан. Түүний асуусан алим түүний өмнө унасан юм.

Сэтгүүлч: Энэ ярилцлагын хамгийн эхэнд сонирхож байсан асуултыг тавья. Таны хувьд цахилгаан эрчим хүч гэж юу вэ, ноён Тесла? 

Тесла: Бүх зүйл цахилгаан эрчим хүч. Бүх зүйлийн эхлэл бол гэрэл. Гэрлээс матер, орчлон ертөнц, гариг дэлхий гээд амьдралын бүх хэлбэрүүд бий болсон. Гэрлийн жинхэнэ мөн чанар нь Харанхуй. Гагцхүү бид үүнийг харж чаддаггүй. Үүнд гэрлийн, дулааны, цөмйин, хардиацийн, химийн, механик болон танигдаагүй гээд бүх энерги багтдаг. Үүнд дэлхийг тойрогт нь эргүүлэх хүч багтдаг. Энэ бол жинхэнэ Архимедийн хөшүүрэг юм. 

Сэтгүүлч: Ноён Тесла та цахилгаан эрчим хүчний хувьд хэт туйлширсан санагдлаа. 

Тесла: Би бол цахилгаан эрчим. Хүсвэл би хүний хэлбэрт орсон цахилгаан эрчим. Та ч мөн цахилгаан эрчим шүү дээ, ноён Смит. Гэвч та үүнийг ухаараагүй байна.     

Сэтгүүлч:  Энэ таны биеийн мянган вольтын гүйдэл гүйлгэх чадварыг хэлж байна уу? 

Тесла: Тарьсан ургамал нь эзнийгээ хөнөөнө гээд төсөөлөөд үздээ. Ингэвэл их солиотой биз. Хүний бие болон тархи маш их хэмжээний энергийг агуулдаг. Надад цахилгаан энергийн дийлэнх хэсэг нь байдаг. Хүн бүрт байдаг ялгаатай энерги нь хүний “Би”-г тодорхойлж байгаа юм. Тархины функц болон үхэл зэрэг бүгд гэрэлд шилждэг. Залуудаа миний нүд хар байсан бол одоо цэнхэр болсон. Цаг хугацаа өнгөрч улирахын хирээр тархи илүү хүчтэй болж улам гэгээлэг өнгө рүү хувирдаг. Цагаан бол диваажингийн өнгө юм. Нэг өглөө миний цонхоор цагаан тагтаа бууж ирсэн юм. Тэрээр тун удахгүй нас барах гэж байсан юм. Учир нь нүднийх нь гэрэл маш хурц байсан. Ямар ч амьтны, хүний нүдний гэрэл тийм хурц байсныг би олж үзээгүй. 

Сэтгүүлч: Таны лабораторид хамт ажилладаг хүмүүс таныг уурласан үедээ, эсвэл эрсдэл ойрхон байгаа үед биеэс тань гэрэл, цахилгаан харагддаг гэж ярих юм. 

Тесла: Энэ бол сэтгэцээс ялгарч буй анхааруулах дохио. Гэрэл үргэлж миний талд байсан. Соронзон орны эргэлдэх талбай болон индукцийн моторыг яаж нээснийг минь та мэдэж байна уу? Энэ нээлт намайг 26 насанд минь нэр алдрын оргил өөд чиглүүлсэн юм. Будапешт зуны нэгэн орой би Сигетижем гэдэг нэртэй найзтайгаа нар жаргахыг хараад сууж байлаа. Мянга мянган галын дөл мянган мянган гэрэлтэгч өнгө гялбалзаж би Фауст зохиолыг гэнэт санаад түүнээс цээжээрээ дотроо уншиж эхэлтэл манан шиг дүрсээр хуйларч буй соронзон талбай, индукцийн мотор нүдэнд минь үзэгдсэн. Би энэ бүхнийг нарнаас олж харсан юм! 

Tesla 6

Сэтгүүлч:  Гадаа цахилгаан цахих үеэр таныг өрөөгөө түгжээд өөртэйгээ ярьдаг гэж зочид буудлын ажилтан хэлж байсан. 

Тесла: Би аянга, цахилгаантай ярилцдаг. 

Сэтгүүлч:  Та тэд нартай ямар хэлээр ярилцдаг вэ, ноён Тесла? 

Тесла: Ихэнхдээ өөрийн унаган хэлээрээ. Серб хэлэнд, тэр дундаа шүлэгнүүдэд нь аянга, цахилгаантай ярилцахад тохиромжтой, үг, аялгуу байдаг. 

Сэтгүүлч: Та үүнийг орчуулж өгвөл манай уншигчид их талархах байх. 

Тесла: Дуу чимээ зөвхөн аянга цахилгаанд оршдоггүй. Харин өнгө гэрэлд бас байдаг. Өнгө дуу чимээтэй. Бүхий л хэлний үгс нь аялгуу болон өнгийг үүсгэдэг. Аянга цахилгаан бүр ялгаатай, өөрийн гэсэн нэртэй байдаг. Миний амьдралд ойр дотно аянга цахилгааныг, эсвэл өөрийн биширдэг нэгнийг бий нэрээр нь дууддаг. Тэнгэрийн гэрэл, аянга цахилгаан дунд миний ээж, эгч, ах Даниел, Сербийн шүлэгч Иван Иванович Змаж болон бусад түүхэн хүмүүс амьдардаг юм. 

Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд шүлэг яруу найраг, шинжлэх ухаан хоёр ижил юм уу? 

Тесла: Энэ чинь нэг хүний хоёр нүд. Вилльям Блэйк Ертөнцийг хийсвэр, төсөөллөөс бий болсон бөгөөд дэлхий дээр хамгийн сүүлчийн хүн байх хүртэл орших болно гэдгийг ойлгосон. Энэ бол гэрлийн энергитэй төстэй бүтээлч энерги юм. 

Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд төсөөлөл нь жинхэнэ амьдралаас илүү бодитой гэсэн үг үү? 

Тесла: Энэ нь амьдралыг төрүүлдэг эх нь. Би өөрийн сэтгэл хөдлөл, зүүд, төсөөллөө удирдаж сурсан. Би урам зоригоо үргэлж бадрааж, баяр талархалтай амьдардаг. Би бүх амьдралынхаа туршид баяр баяслаар дүүрэн байсан. Энэ л миний аз жаргалын эх үүсвэр. Хүний амьдралаар болон 5 төрөлдөө хийх нүсэр их хөдөлмөрийг би үүний л тусламжтайгаар хийж гүйцээсэн юм. Ажиллахад хамгийн тохиромжтой цаг бол шөнийн цаг. Яагаад гэвэл энэ үед оддын гэрэл хамгийн хурц, би тэдэнд их ойрхон байдаг. 

Сэтгүүлч: Та түрүүн хэлэхдээ бусад бүх зүйлсийн адил намайг Гэрлээс бүтсэн гэж хэлсэн. Надад сайхан санагдаж байгаа ч үнэндээ би үүнийг ойлгохгүй байна. 

Тесла: Та заавал үүнийг ойлгох хэрэггүй ээ, ноён Смит. Итгэхэд л хангалттай. Бүх зүйл Гэрэл. Түүний нэг цацрагт нь улс үндэстний хувь заяа, амьдрал бүх зүйл багтдаг. Яг л нарыг харж буйтай ижил улс үндэстэн бүхэн өөрийн агуу гэрлээс бүтдэг. Та санаж аваарай. Үхэл гэж огт байдаггүй. Тэд буцаад гэрэл рүү хувирч шилжээд түүндээ оршдог. Гэрэл өөрийн анхны хэлбэрээ хадгалдаг нь жинхэнэ үнэн юм.

Сэтгүүлч: Энэ чинь сэхээрэл /гэгээрэл/ байна! 

Тесла: Би үүнийг харин анхны энергидээ эргэн шилжих гэж нэрлэнэ. Христ болон зарим нэг хүмүүс энэ нууцыг мэддэг байсан юм. Би хүний энергийг хэрхэн хадгалж болох вэ гэдгийг судалдаг. Хүний гэрэл заримдаа Диваажингийн гэрэлтэй төстэй байдаг. Би үүнийг өөрийнхөө төлөө бус харин хүн төрөлхтний төлөө хийж байна. Миний нээлтүүд хүн төрөлхтний амьдралыг хялбаршуулж улмаар ёс суртахуун, сүнслэг оюунлаг байдалтайгаа холбогдоход нь тус болно гэдэгт итгэдэг. 

Сэтгүүлч: Цаг хугацаа устаж болно гэж та үздэг үү? 

Тесла: Яг ч тийм биш. Яагаад гэвэл энергийн анхдагч хууль бол үүний хувиран өөрчлөгдөх шинж чанар юм. Энэ нь яг л Даогийн үүлний хувиралтай харьцуулсантай ижил мөнхийн хувиралд оршдог. Хүн дэлхийн амьдралаа туулсны дараа ухамсраа хадгалдаг. Ертөнцийн аль ч хэсэгт амьдралын энерги оршдог. Тэдгээрийн нэг нь мөнх оршнол буюу энэ л оршнол хүнийг хүлээж байдаг. 

Ертөнц бол сүнслэг /оюунлаг/ юм. Бид замынхаа хагасыг л туулаад байна. Ертөнц биднээс илүү ёс суртахуунтай, ухаалаг юм. Яагаад гэвэл бид Ертөнцийн мөн чанарыг таниагүй, үүнтэй хэрхэн зохицож амьдрахыг мэддэггүй. Үнэндээ би шинжлэх ухааны эрдэмтэн судлаач биш. Шинжлэх ухаан бол миний тасралтгүй эрж хайдаг асуултуудын хариуг олох хамгийн тохиромжтой арга зам юм. 

Сэтгүүлч: Матери гэж юу вэ? 

Тесла: Таны нүд яасан их гэрэлтэж байна вэ! Би юу мэдэхийг хүссэн бэ гэвэл нар гэрэлтэж дуусаад юу болдог вэ? Одод энэ дэлхий дээр эсвэл өөр дэлхий дээр тоос болж унана, эсвэл амьд бүхний бодолд уусч дахин гэрэл, сансрын салхи болон төрдөг. Үүнийг ойлгох нь Ертөнцийн бүтцийг ойлгоход зайлшгүй чухал. 

Сэтгүүлч: Ноён Тесла, энэ бүхэн зайлшгүй чухлаас гадна дэлхийн оршин тогтноход ч чухал гэж та ойлгожээ! 

Тесла: Хүн төрөлхтөн хүч чадалтай болох үед хамгийн дээд зорилго нь оддын зүг чигэлж, тэдгээрийг судалж, мэдэхэд чиглэх болно. Энэ бол хүний амьдралын зорилго бөгөөд үүнийг мэдсэнээр хүн төрөлхтөн аврагдах юм. Одонд хүрэх цаг ирнэ.

Сэтгүүлч: Тэр үед юу болох бол?

Тесла: Бүтээгч инээд алдаад "оддыг хөөж гүйцээд, барьж авсан цагт л газарт унах болно" гэж хэлэх байсан. 

Сэтгүүлч: Энэ бүхэн сансар огторгуйн зовлон буюу таны зохиолдоо байнга дурддаг ойлголттой зөрчилдөхгүй юу? Сансар огторгуйн зовлон гэж юу вэ?

Тесла: Бид Дэлхий төрсөн учраас мэдэхгүй байна. Хүмүүсийн дийлэнх нь үүнийг мэддэггүй. Өвчин зовлон, хорон санаа, дайн дажин гээд бүх зүйл хүний амьдралыг маш аймшигтай утга учиргүй нөхцөл байдалд аваачиж байна. Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй, гэхдээ ойлгож ухамсарлавал нөхцөл байдал илүү дээрдэнэ. Хамгийн ойр дотны хүмүүсийн маань нэг нь өвдөж гэмтэхэд би тэр өвдөлтийг бас мэдэрдэг. Үүний учир гэвэл бидний бие ижил материалаар бүтээгдсэн бөгөөд сүнсүүд маань салшгүй хүчээр холбогдсон байдаг. Заримдаа бид гэнэт ихээр гуниж гутардаг нь энэ гаригийн хаа нэгтээ хүүхэд эсвэл энэрэнгүй нэгэн хүн нас баржээ гэсэн үг.   

Ертөнц тэр чигтээ тодорхой үеүдэд өөрөөсөө, биднээс болж өвддөг. Одод устаж үгүй болох, солирууд бий болох нь төсөөлснөөс ч илүүгээр бидэнд нөлөөлж байдаг. Тэгвэл дэлхий дээр оршдог амьтай бүхний хоорондын холбоос бүр хүчтэй байдаг. Бидний мэдрэмж, бодлоос шалтгаалж цэцэгс улам сайхан үнэртэж эсвэл ялзарч үхэх ч боломжтой. Бид өөрсдийгөө эдгээхийн тулд эдгээр үнэнийг мэдэх ёстой. Анагаах хүч нь бидний зүрх сэтгэлд оршихын зэрэгцээ Ертөнц гэж нэрлээд байгаа бусад амьд оршлын сэтгэлд ч бас оршдог.  

Эх үүсвэр: https://www.linkedin.com/pulse/nikola-tesla-interview-hidden-116-years-jean-michel-letennier
https://en.wikipedia.org/wiki/Nikola_Tesla

Англи хэлнээс орчуулсан: Өлзийбилэг

Хянан нийтэлсэн: Хандсүрэн

Ш.Цэндхүү: Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ?

(Сэтгэл зүйн цогц зөвлөгөө)

“Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр мянгыг” гэдэг ардын сайхан үг байдаг. Хүн хэр зэрэг сэтгэлийн хаттай байгаагаас аливаа бэрхшээл саадыг хүлээж авах, түүнд хандах хандлага нь өөр өөр байдаг.

Хүн бүр өөрийн амьдарч буй орчин тойрны юмс үзэгдлийг өөр өөрийн өнцгөөс хардаг. Тиймдээ ч хүн бүр өөрсдийгөө л хамгийн хүнд байдалд байгаа мэтээр төсөөлж, ямар нэг зүйлээс шантрах нь олонтоо тохиолддог. Гэтэл биднээс хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг эсвэл бүр хязгаарлагдмал чадамжтай боловч биднээс илүүг хийж бүтээж чадсан байдаг. Жишээ нь: Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө зохион бүтээж, зураг зурж, цирк тоглож чаддаг хүмүүс байдаг. Тэдний хамгийн сайн туслагч нь сэтгэлийн тэнхээ.

Бие болон сэтгэцийн эрүүл саруул, эрхтэн бүтэн мөртлөө ажлаас халшран   хойш сууж, амьдралыг хүнд бэрх гэж үглэж суудаг хүмүүст чухамдаа сэтгэлийн тэнхээ л дутсан байдаг. Сэтгэлийн тэнхээ нь тэсвэр хатуужил буюу сэтгэлийн хүчийг хэлж байгаа юм.

Хүн түүнд өөрийгөө бэлтгэж, суралцах хэрэгтэй. Тэгж байж хүн зорьсон зорилгодоо хүрч чадна. Сайн суралцдаг оюутнуудтай уулзахад тэднээс ухаарал, сэтгэлийн хүчийг олж мэдэрнэ. Тэд сайн суралцсаны хүчинд ухаарсан биш, харин ухаарсныхаа хүчинд, сэтгэлийн их тэнхээтэй байхад суралцдаг. Хамгийн гол нь зүгээр л аливаа зүйлийн уг мөн чанарыг ухаарч ойлгоход нь тусал. Ухаарал хүнд сэтгэлийн хүчийг өгдөг. Жишээлбэл: Хүн зорилгоо ухамсарласнаар зөвхөн түүнд хүрч болох зөв арга замыг хайж олдог. Өмнө тохиолдох жижиг саад бэрхшээл түүнд хөнгөн тусдаг. Сэтгэл санааны хувьд тэсвэр хатуужилтай байна гэдэг бол цаашид тохиолдох ямар ч бэрхшээл зовлонд өвдөг үл сөхрөн бат зогсож чадна гэсэн үг. Ийнхүү хүн сэтгэл санааны хүч шаардсан хүнд бэрхшээл зовлонг туулахаараа маш их өөрчлөгддөг. Чухам энэ үед л өнгөрсөн болоод одоогийн амьдралаа эргэцүүлэн бодож цаашид хэрхэн амьдрах талаар бодож эхэлдэг. Харин зарим хүн яагаад сэтгэлийн тэнхээгүй байдаг вэ? Тэд өөртөө итгэлгүй, гутранги үзэлтэй, жижигхэн бэрхшээл саадыг томруулж харагчид байдаг.

Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс бага наснаасаа л үргэлж хэн нэгний тусламж дэмжлэгийг авсаар, хэн нэгний нөмөр нөлөө нь дор амьдарсаар ирсэн байдаг. Тэд ямар нэг ажлыг бие даан хийх, хариуцлага хүлээх чадвар сул хөгжсөн байдаг. Иймээс тэд аливаа асуудал бэрхшээлээс хойш сууж, өөрийгөө чадахгүй бүтэхгүй гэж чамласаар байдаг.

Сэтгэлийн тэнхээтэй болгоход туслах сонгодог аргуудаас:

          Амьдралын зорилготой байх. Хүн өөрийн гэсэн зорилго эрмэлзэлтэй байх нь бодох, сэтгэх, зорих, түүнийхээ төлөө хичээх хүчийг үргэлж өгч байдаг. Харин зорилгогүй хүн юу хийхээ ч мэдэхгүй цаг хугацааг хий дэмий өнгөрүүлсээр, ямар нэг зүйл хийе гэж бодсон ч түүндээ итгэл багатай байдаг.

          Уран сайхны мэдрэмжтэй байх. Энэ нь зөвхөн уран зураг, урлагийг ойлгодог байх гэсэн ойлголт бус, харин аливаа урлагийн бүтээлийг, аливааг хараад сайн сайхан талыг олж харах мэдрэмжтэй байх нь хүнд эргээд сэтгэлийн асар их хүч тэнхээ өгдөг. Жишээ нь: Та яг одоо эргэн тойрноосоо ямар сайхан зүйлийг тусгаж авч болохоор байна. Эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй.

          Бодол санаагаа бодит ажил хэрэг болгох. Танд төрсөн сайхан бүтээлч санааг хэрэгжүүлж, бага гэлтгүй зүйлд ач холбогдол өгч хийж бүтээж байх нь танд урам зориг өгч дараагийн том алхмыг хийхэд тань тус болно.

          Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх. Хүн бусдын төлөө байж чадсанаараа түүний дотоод ертөнцөд агуу орон зай үүсдэг. Бусдад тусалсан хүнд өөрт нь баяр баясал төрж өөртөө итгэх итгэл нэмэгддэг.

          Хариуцлага хүлээх чадвартай байх. Өөрийн хийсэн үйлдээ /үг, үйлдэл/ эзэн болдог байх нь чухал. Хэрэв та хэн нэгэнд өөрийн бурууг чихэж, хариуцлагаас зугтаадаг бол та нэг, хоёр удаадаа амжилт олж магадгүй, харин дараа нь та өөртөө ч итгэх итгэлгүй болж, зүгээр л бэрхшээлд бууж өгдөг болно.

Амьдрал сайхан, амьдрах бүр сайхан гэдгийг үргэлж санаж яваарай.

Хүлээцтэй байхад суралцаж болох уу?

Та бид бүгд л замын түгжрэл, цаг агаар, уур амьсгал, харилцаж буй хүмүүсийн ааш авир гээд олон зүйлд бухимддаг.

Гэтэл бид бухимдаад олигтой зүйлд хүрдэг билүү! “Хүлээцтэй байх” гэдэг талаар бяцхан тайлбар хийе. Юуны өмнө энэ бол хүлцэнгүй байх гэдэг ойлголт огтоос биш. Хүлээцтэй байх гэдэг нь хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд үгүйсгэлгүйгээр хандахыг хэлдэг. Тухайлбал, бид заримдаа ямар нэг зүйлийг үнэхээр хүсэхгүй байсан ч зөвшөөрөх тохиолдол гардаг. Хэрэв хүн үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг, өөрийн бодол санаагаа бусдад тулгах хандлагатай байдаг бол энэ нь танд бусадтай хамтран ажиллах, харилцах зэрэгт маш их төвөг учруулна. Мөн та өөрийн өөрчилж чадахгүй зүйлд дэмий л бухимдаж стресст ордог. Тиймээс ийм зантай хүмүүс хүлээцтэй байхыг суралцах нь зүйтэй. Бид юуны өмнө өөрийгөө бусдын оронд тавьж, бусдыг ойлгож сурахад суралцах хэрэгтэй. Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх, уучлах нь хүмүүст олон бодит боломж олгодог сайн талтай. Бусдын хэлж, ярьж байгааг шууд эсэргүүцмээр байсан ч эхлээд “сонсож” сурах нь олон давуу талуудыг бидэнд өгдөг. Тухайлбал, хүний хэлснийг дуустал нь эсвэл санаагаа бүрэн илэрхийлснийх нь дараа түүнтэй хэрхэн харилцаж хандах талаар зөв бодол үйлдэл биднээс гардаг. Хэрэв хүн тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж таагүй үг болон үйлдлийг хийх үед таны хүлээцтэй байсны ачаар гэмээ ухаарч, танд талархах нь гарцаагүй.

Хүлээцтэй байснаар хүн аливаа зүйлийг дарамтгүйгээр хүлээж авна. Хүмүүс хоорондын харилцааны хувьд тэд бие биедээ хүлээцтэй хандаж сурах нь ойлголцолын эхлэл болдог. Тэгвэл хэрхэн хүлээцтэй байж, харилцааг амжилттай болгох талаар танд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна. Та яагаад ингэж хүлээцгүй зан гаргадгаа өөрөөсөө асуу, өөртэйгээ ярилц, тэгээд ойлгохыг хичээ.

          Бидний цагийн хуваарилалт буруу хийгдсэнээс эсвэл хэт их зүйлийг нэг дор хийх гэж төлөвлөх буюу олон зүйлийг нэг дор хийх гэсэн чадвар хүрэлцэхгүйн улмаас цухалдах байдал үүсдэг. Үүнээс ангижрахын тулд өөрийн бодит нөөц бололцоо, нөхцлийг, мөн учирч болзошгүй эрсдэл зэргийг тооцож төлөвлөгөөгөө гаргахыг хичээ.

          Хэтэрхий их ачааллаас болоод тэвчээр алдарч байгаагаа мэдэрсэн үедээ аль болох өөрийгөө амрааж байх, гүнзгий амьсгаа авч сэтгэлээ цэгцэлж хичээх хэрэгтэй. Хүлээцтэй байдлаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол одоо амьдралынхаа хэв маяг дээр анхаар, шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт хийгээд үз.

          Асуудлын гол учир зангилааг олж сурах.

          Аливаа зүйл сайн тал руугаа эргэхийн тулд тодорхой цаг хугацаа шаарддаг гэдгийг байнга өөртөө сануулж байх хэрэгтэй. Цаг хугацаа эргээд биднээс хүлээцтэй байснаар хүссэн үр дүнд хүрч болдгийг ойлгуулдаг.

Хүмүүс ихэнхдээ тэвчээргүй байдаг нь ямар нэг зүйлийн үр дүнг яг одоо түргэн үзэх эсвэл илүү цаг үрэхгүй байх гэсэн бодлоос болж үүсдэг. Ялангуяа Монголчууд бид адгуу зан гаргах гээд байдаг муу талтай. Гэтэл зарим үед биднээс шалтгаалахгүй зүйл   хүний амьдралд олон байдгийг санах хэрэгтэй. Та бухимдвал таны эргэн тойрныхон тайвшруулах гэхээсээ илүүтэйгээр мөн л бухимдуу хариу үйлдэл үзүүлэх магадлал их байдаг болохоор харин ч ухаалаг байж хүлээцтэй хандсанаар олон хүний талархлыг хүлээх магадлал нэмэгдэнэ шүү. “Зөөлөн нь хатуугаа дийлдэг” гэсэн монгол ардын сайхан үг байдаг.

Хувийн   зохион байгуулалтаа сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Хувийн зохион байгуулалт гэж   юу вэ? Энэ нь хүн цаг хугацаа, эд хөрөнгө, ажил амралт , амьдралаа зохион байгуулалттайгаар төлөвлөх үйл явц гэж ойлгож болно. Эдгээрийн дундаас биднээс хамгийн их төлөвлөгөө зохион байгуулалт шаарддаг зүйл бол цаг хугацаа юм. Та цаг хугацааг зөв зарцуулах, хэрэгтэй зүйлд нь зориулж чаддаг байх нь хамгийн чухал. Хүн ямар ч нөхцөлд өөрийн гэсэн цаг хугацааны   төлөвлөгөө зохион байгуулалттай байснаар өөртөө болон бусдад төвөг багатай амьдардаг. Цаашлаад таны ажил амьдрал ном журмынхаа дагуу явагдаж , магадгүй дундуур нь орж ирсэн жижиг сажиг асуудлууд таныг бухимдуулж зовоохгүй байх сайн талтай юм. Хүн   өөрийн чадах хэмжээнд л ажлаа төлөвлөснөөр түүндээ өөрийгөө   бүрэн дайчилж үр дүн гаргах болно. Цаг хугацааг бид ашигладаг ингэж чадахгүй бол харин цаг хугацаа биднийг ашигладаг. Бид бага   цаг хугацааг ажил , амьдралаа төлөвлөхөд зарцуулснаар эргээд бидэнд маш их цаг хугацааг хэмнэх   боломж олгож болно. Тухайлбал юуны өмнө өөрт ямар нэгэн нэг зүйл сануулахад зориулагдсан тэмдэглэл хөтлөх, уулзах хүмүүсийн болон хийгдэх ажлын жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж хөтөлснөөр бидэнд аливаа асуудлыг цагийг тулгах буюу мартахаас сэргийлэх ач холбогдолтой. Эцэст нь бид цаг хугацааг хянах биш өөрийгөө хянахад тодорхой цаг зарцуулна. Ингэж чадсанаар бид   цаг хугацаа гэдэг зүйлд баригдахгүй чөлөөтэй амьдрах болно.

Хувийн зохион байгуулалтгүй хүмүүсийн нэгэн тод жишээ бол бидний эргэн тойронд хүмүүсийг өөрийнхөөрөө асуудалд татан оролцуулдаг, хаашаа явж , юу хийхээ мэдэхгүй шахам яарч сандарчихсан эсвэл үргэлж л хаа нэгтэйгээс нь асуудал ажил   ундран гарч тэвдүүлж байдаг амьдралтай хүмүүс байдаг билээ. Тэд ажил амьдралдаа төлөвлөж сураагүйдээ аливаа зүйлд эмх цэгц гэдгийг мэддэггүйдээ ийм байдалд ордог юм.  

Хувийн зохион байгуулалтаа сайжруулах дараах зөвлөмжүүдийг танд санал болгож байна.

          Та онц шаардлагатай биш бол нэгэнт төлөвлөсөн төлөвлөгөөндөө өөрчлөлт бага оруул.

          Харин төлөвлөгөөнийхөө дундуур бага зэрэг цаг хугацааг өөртөө болон бусдад үлдээ. Энэ эргээд таны ажилд өөр бусад зүйл саад болохоос сэргийлнэ.

          Хүний гадаад орчин буюу ажиллаж амьдрах орчин төлөвлөгөө, зохион байгуулалттай байснаар хүний дотоод бодол санаа ч мөн эмх цэгцтэй байх үндэс болно.

          Аливаа ажилд дараалал чухал, та хэдийд нь ямар ажлыг амжуулахаар төлөвлөсөн үүндээ хүрдэг байх.

          Та аль болох бусадтай харилцан , хамтран ажиллаж сурахыг хичээ. Энэ нь та болон, таны хамтрагчид бие биенийхээ дутууг гүйцээж ажиллана гэсэн үг. Таны чадахгүйг бусад нь чадаж болно. Бусдын мэдэхгүй ч та мэддэг байх боломжтой. Чухал ажлаа хойш тавихгүй байх, гол чухал ажлаа эхэлж барьж авах хэрэгтэй. Бид заримдаа ач холбогдолгүй зүйл хийснээр хайран цаг хугацаагаа өнгөрүүлснээ сая ухаараад харамсдаг. Тэгэхгүйн тулд эхлээд чухал гэсэн ажлаа хийчихээд дараа нь цаг гарвал ойр зуурын бусад ажлуудыг хийж болно. Юуны өмнө та төлөвлөгөөг өдрөөр, долоо хоногоор, сараар гаргах хэрэгтэй. Түүнчлэн ажил болон гэр бүлийн орчин нөхцлийг эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Та өөрийн хамгийн үр бүтээлтэй цагийг тодорхойлж тэр цагийг үр дүнтэйгээр өнгөрүүлэх нь таны цаг завыг маш сайн хэмнэх болно. Мэдээж цаашлаад олон давуу талууд урган гарах нь ойлгомжой. Таны гэр бүлийнхэндээ болон өөртөө   гаргах цаг зав уртасна, эмх цэгцтэй болно. Ингэснээр таны сэтгэл санаа, эрүүл мэнд , гоо   сайханд ч хувийн зөв зохион   байгуулалт ямар их ач тусаа өгөхийг ойлгоно.

ХИС-ийн ГХСС-ийн СХУСС-ын тэнхимийн багш Ш. Цэндхүү

Монгол хүн хийгээд Хятад хүн

Ийм нэгэн материал олж уншаад сэтгэл эмзэглэхгүй байж чадсангүй. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Өвөрмонголоос Монголд дүрвэж орж ирсэн нэгэн залуу Өвөрмонголчуудын өнөөгийн баян цатгалан мэт амьдралын хөшөгний цаадах далд нууцын тухай энэ нийтлэлд дурдсантай нэн төстэй түүхүүдийг хүүрнэж билээ. Монгол Үндэстэн Бидний үеийн үед түгшиж, болгоомжилж, улайран тэмцэж ирсэн түүх бол ердөө л өмнөд хөрштэйгээ хийсэн тэмцэл байдаг. Бид дайсагнагч сэтгэхүйтэйдээ ч бус, сөргөлдөгч эрх ашигтайдаа ч бус, ерөөсөө л тэгэж тэмцэхгүй л бол болдоггүй байсныг эдгээр бодит түүхүүд сануулна. Харин одоо, өнөө цаг үед, эсвэл маргааш юу болох гээд байна вэ, бүү мэд. Гагцхүү энэ бодит түүхийг маш олон монгол хүн мэдэж, уншиж, санаж, сэрж байх болтугай хэмээн Танид илгээлээ. Нийтэлж цааш цааш нь хүргэх байх гэж найдна. Б.Дармаабазар /Арлингтон/ Эх сурвалж "Зууны Мэдээ"

Mongol Hyatad

Зургийн тайлбар: Манж Чин Улсад хятадууд Монгол хүнийг махыг нь хэсэглэн авч, тамлан хөнөөж буй энэ зургийг Карпе гэгч Франц хүн хальсандаа буулгажээ. Хожим, Хятад дахь олон Монголчууд ийм яргалалд өртсөн.(sensesofcinema.com)

Б.Түмэн-Өлзий 1960 онд ӨМӨЗО-ы Баарин баруун хошууны Баянтал суманд төрсөн. 1984 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын мэргэжлээр төгсгөж, Ардын боловсролын яамны дэргэдэх сонин сэтгүүлийн газар сэтгүүлчээр ажиллажээ. 1994-1997 онд Япон улсад сурч, ажиллаж, 2005-2006 онд МУИС-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд одоо Монголд амьдарч буй аж. Тэрээр “Царай”, “Голын дуун”, “Хүний нутагт”, “Хэнз бодол”, “Хэнз хурга” зэрэг дөрвөн номтой зохиолч хүн.

Монгол, Хятад хэмээх хоёр үндэстэнд Азийн улс гэхээс өөр адил зүйл ховор гэж би санадаг. Миний хэлж байгаатай санаа нийлэхгүй шар царайтай, хар үстэй, намхан нуруутай, онигор нүдтэй гээд адил зүйл тоочих хүн гарах л байх. Гэхдээ л би хэлснээсээ буцахгүй. Хятад хүнийг эхлээд харахад боловсон, цэвэрч, өр зөөлөн, хүч тэнхээ сул дорой мэт харагдана. Харин монгол хүн болхи боодгой, хатуу ширүүн, тэр ч төрхөөрөө зэрлэгдүү харагдана.

Yнэн хэрэгтээ ямар байдаг юм бол. Yнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэж дээдэс маань цэцэлдэг. Юутай ч энэ чигт бодол эргэцүүллээ бяцхан гилж, уншигч Тантай санаа бодлоо зүрхлэн хуваалцъя гэж шийдсэн юм.

Монгол хүн сая танилцсан хүнтэйгээ их дотносдоггүй, яриа өрнүүлэх гэж ч зүтгэхгүй, таагүй санагдвал тэгсгээд нуруугаа үүрэн яваад өгнө. Харин хятад хүн бол өөр. Танилцсан хүнийхээ гарыг илж таалах энүүхэнд. Бүр өвөр түрийд орох нь уу гэмээр дотносно. Хятад хүн гараа талбиж ядан байснаа нэр ус, эрхэлдэг ажил тэргүүтнийг чинь мэдмэгцээ энэ хүн над хэрэгтэй юу гэдгийг ёстой л гялалзтал тооцно. Хэрэгтэй гэж үзвэл салахгүй наалдана. Юугаа ч өгөхөөс буцахгүй. Хэрэггүй гэж үзвэл “баяртай” ч үгүй, бүр эргэж ч харалгүй арилна. Монгол хүн гар барихдаа дуугарч ядаж байснаа хэдэн үг солиод, нутаг ус, нэр жилээ асуугаад сэтгэлд нийцтэй санагдвал олон жил ханилсан найзууд шиг юугаа ч уудлан ярьж хөөрөхөөс буцахгүй болно. Тамхилах юм уу, ганц хоёр хундага татвал бүр хүзүү хүзүүгээрээ тэврэн салах дургүй болно.

Хятадад эх орноо алдуузай гэж өнөөдөр монгол хүн бүр сэтгэл зовниж байгаа нь үнэн. Монгол хүн гудамжинд хятад хүнтэй таарвал ядаж л хүйтэн харцаар ширвэн дургүйцлээ илэрхийлдэг. Цагаан хэрмээс Замын-Yүд хүртэлх их нутгаа хүн зоныхоо нэлээд хэсэгтэй алдсан Чингисийн хойч үеийнхний сэтгэлийн түгшүүрийн илэрхийлэл гэж үүнийг хэлмээр. Харин хэд хоногийн дараа хүйтэн харцаар ширвээд байсан нөгөө хятадтайгаа сайхь монгол тохиолдлоор танилцлаа гэж саная. Нанхиад зоог тансаг бэлдэж “найз аа, найз аа” гэж бялхартал инээд алдан хундага тулгахад “сайн хужаа байна, яах вэ, хужаад ч сайн хүн байх байлгүй дээ” гэж мөнөөх монголын сэтгэл уярна. Цаг элэхийн хэрээр найзын сэтгэл зузаарна. Тэгтэл “Ямаат уулын нүүрсний орд...” гэж яриа өдөхөд эх нутаг руу нь цаг үргэлж өнгөлзөж байдаг аюулт хятад бус, үй зайгүй найз хэлж байх шиг санагдана.

Yүнийг зөвхөн эдийн шунал, эсвэл монгол хүний богино, мунхаг ухаантай холбон тайлбарлавал дэндүү өнгөц болно. Ядаж л ертөнцийн их, бага орнуудын ихэнх хотод “чайна таун” гэгч буй болоод, хятадууд олноор суурьшиж, өөрийн ахуй орчноо буй болгон тухлаад олон зууныг үдэж байгаа болохоор ингэж хэлж байна. Хятадууд хаана ч гэсэн эхлээд харахад бөхөлзөж, хүний ая дагаж амьдрах мэт санагдавч ямагт өөрийнхөөрөө, өөрийн ахуйгаа бүрдүүлэх гэж зүтгэдэг, санасандаа ч хүрдэг үндэстэн гэдгийг хаа сайгүй цэцэглэн дэвжиж байгаа “Чайна таун” нотолно бус уу. Яг л хиаг өвс шиг. Талбайд нэг л ургаад эхэлбэл тал нутгийг тэр чигээр нь бүрхтэл хярган хурган, цэнхэртэн ургадагтай үлгэр нэгэн гэсэн үг. Тийм болохоор үндэстний сэтгэл зүй, аж ахуй эрхэлдэг онцлогтой холбон асуудлыг авч үзвэл байдал илүү ойлгомжтой болно гэж санагдана. Чайна таун Америк, Англи, Герман, Франц, Италид бүгд бий. Yгүй газар гэж үгүй.

Хятад айл байшингийнхаа гадуур хэрэмтэй. Шавраар босгосон Бээжингийн хааны орд гээд бод доо. Нүүдэлчин биднээс улс орноо хамгаалах гэхдээ байгуулсан цагаан хэрмийг ч санагтун. Өөрөөр хэлбэл, ихэс дээдэс, эгэл борог тариачин аль нь ч байлаа гэсэн байшингийнхаа гадуур хэрэм босгодог нь ёс. Хэрмэн хашааг туулан байшин өөд алхахад өмнөөс богшсон хурц үнэр хамар цоргино. Гэрт нь ороход хачин содон үнэр бүр ч тод, тэсэхүйеэ бэрх, нүд хорсгон, хамар сэтлэм ханхалдаг. Монголчууд цуу, жангийн үнэр гэж мэдэмхийрдэг. Yнэндээ бол энэ өтгөн, шингэнийх нь үнэр.

Хөх хотын ойр тойронд хятад маягаар амьдрах болсон монгол айл цөөнгүй болсон нь гашуун үнэн. “Монгол, хятад айлыг юугаар нь ялгадаг вэ” гэж би нэгэн тариачнаас асуухад тэрээр “Шөнө бие засдагаар нь” гэж хариулж билээ.

Олон улсын кино наадмын шагнал олон удаа хүртэж байсан Хятадын алдарт найруулагч Жан Ий Мүгийн “Хуучин худаг” кинонд “хятадын шээсний соёл”-ыг дэлгэцнээс үнэрттэл зураглаж, нийтэд дэлгэсэн болохоор хятадад дургүй нэгэн солиот монгол хэтрүүлж байна гэж намайг зэмлэхгүй нь лавтай. Энэ кино Токиогийн кино наадамд тэргүүн байр эзлэх үед би уг хотод амьдарч байсан юм.

Суурьшмал соёл иргэншил дан ганц хятадынх биш. Гэхдээ л хятадын суурьшмалын соёл өөр үндэстнийхээс ялгаатай. Олон зуун жилийн турш адил гэмээр ахуй нөхцөлд өөр өөр соёл иргэншил төлөвшдөг ажээ. Хятадын соёлд олон юмны гадаад үзэгдэл хийгээд дотоод мөн чанар эсрэгээр байх нь нэн олон. Ямар сайндаа хятадын ухааны нэгэн охь манлай болох эрдэмтэн Сүнз “Yнэн хэмээгч худал болой. Худал хэмээгч үнэн болой” гэж бичихэв.

Долоох шахам нялганаж байсан хүнээ хэрэггүй гэж санавал хувьсхийн эргээд баяртай ч үгүй алга болдог тухай би дээр өгүүлсэн. Харин одоо хүмүүний харгис-зөөлний тухай тогтож ярья. Хятадууд 1968 оны өвлөөс 1969 оны хавар хүртэл хугацаанд өвөрлөгчдийг хоморголон устгах ажиллагаа явуулсан. Хэд хэчнээн хүн үрэгдсэнийг энэ удаа орхин, хэрхэн харгис хэрцгий эрүүдэн тамлаж байсан тухай баримтаар өгүүлье. Эр эмийн амьдралд нүүдэлчин монголчуудыг дэндүү чөлөөтэй гэж үздэг хятадууд шавааралдсан, цухал орчиндоо өөрийн дураар байж чаддаггүйдээ хорсон бачимддагтаа тэр үү, нэн хорсолтой ханддаг улс. Дээр өгүүлсэн 1968-1969 оны хүчирхийллийн үед монгол охид бүсгүйчүүдийг хүчиндсэнийхээ дараа тамлан зовоосон тохиолдол тоолоход ч бэрх олон гарчээ.

Сөнөд баруун хошууны Баянзүрх сумын Баянтал бригадын малчин Хорлоогийн ээж хүү болон аав бэр хоёрыг хооронд нь хүчээр хурьцуулсан тохиолдол ч гарсан. Энэ доромжлолыг тэсэлгүй аав худаг руу харайж, бэр боож үхэж, хүү мэсээр өөрийгөө хороож, ээж нь солиорсон. Yүшин хошууны Тугалтай бригадын малчин Цолмон, Балдан, сумын захиргааны ажилтан Донров нарыг илжиг, гахайтай хурьцуулж, “Танай Монголчууд малаас ямар ялгаатай юм” гэж даапаалсан явдал гарсан.

Монголчууд Эрээн хотыг сайн мэднэ. Тус хотын даргаар 1960-аад онд Бао Гү Ляан хэмээгч монгол хүн ажиллаж байсан /Боржигон овгоо хятадчилан “Бао” болгох явдал Өвөрмонголын зүүн нутагт их байдгийн нэг жишээ бол энэ хүн/. Хотын дарга Бао ямартай ч буруудаж, түүний гор ар гэрийнхэнд нь үсэрхийлснээр эхнэрийг нь эрэмдэг зэрэмдэг болгожээ.

Пан Шиү Ин хэмээх хятад Дөрвөд хошууны Баян-Овоо сумын бичээч Норовжамц гуайн нурууг зүсч тамласандаа сэтгэл үл ханан биеэр тэсэх байтугай сонсоход ч тэсэхэд бэрх тамлалд сөхөрсөн Норовжамц гуай амь тавьсан гэдэг.

Тамлагдан ёолж, бахирсан хүний хэлийг огтлох, мэдүүлэг өгөхгүй бол чих, хамрыг нь огтлох, шүдийг нь бахиар зулгаан авах, толгой руу нь хадаас хадах явдал ердийн хэрэг байжээ. Дээрх олон жишээ баримт бол ном сударт бичиглэгдсэнээс олж түүвэрлэн татаж буй жишээ. Би бас уг харгис явдлын гэрч болсон хүмүүстэй ч нэг бус удаа биеэр уулзаж байсан юм. Тухайлбал, Өвөрмонголын Засгийн ордны Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Гаравуунсэнгээ гуайн шүдийг үр хүүхдийнх нь нүдэн дээр бахиар нэгбүрчлэн сугалан тарчилгаснаас хэдхэн хоногийн дараа нүд аньсан байдаг. Түүний хүү Батаатай Өвөрмонголын Боловсролын яаманд 1984 оноос хойш арваад жил хамт ажиллах завшаан над тохиосон. Тэрээр нэг удаа сэтгэлийнхээ аниагүй шархыг илчлэн дээрх явдлын тухай нулимс дуслуулан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдах мэт болж байна.

Манай Гургуултай сумын Равжаа гуайг “хадаастай хүн” гэдэг. Равжаа гуай миний аавтай найз, манайхаар орж гардаг байсан төдийгүй би охин Цэцэнгэрэлтэй нь дунд сургуулийн нэг ангид сурч байсан. Хахир цагт сумын даргын алба хашиж байсныхаа хувьд хятадуудын хараанд өртөж толгойдоо дөрвөн хадаас хадуулж, золоор амь гарсан нэгэн. Хүний толгойд хадаас хадсан гэхээр хүмүүн бус энэ авирт уншигч та цочирдон намайг “худалч” гэж бүү зэмлээрэй. Ийм явдал дэндүү олон гарснаас амьд үлдсэн ховор тохиолдол нь Равжаа гуай байсан юм.

1960-1963 оны өлсгөлөнгийн үед хятадууд нэг нэгнээ барьж идэх, аав ээж нь хүүхдээ идэх, 1966 оноос эхэлсэн 10 жилийн соёлын хувьсгалын үед хүн яаж алж байсан тухай хятадын Ша Чин, Ло вин, Жин Ий зэрэг зохиолчдын бичсэн баримтат туужуудаас жишээ татвал зөөлөн сэтгэлт монгол уншигч Та хар даран унтаж чадахгүй тул болъё.

Хятадууд өөрийгөө 5000 жилийн боловсны түүхтэй, бичиж хураасан ном судраа зэрэгцүүлээд өрвөл дахин нэг цагаан хэрэм болно гэж гайхуулах дуртай. Бас ч ийн хэлж байгаад үнэний хувь бий. Тийм болохоор дээр миний өгүүлснийг өнө эртний явдал хэмээн бүү эндүүрээрэй. Эсвэл их үндэстний суганд хавчуулагдан хорссон нэгэн жижиг үндэстний төлөөлөгч бичгийн солиотын хийрхэл гэж бүү ташаа бодогтун. Энэ бүхэн тун саяхны явдал бөгөөд ном сударт бичигдэн нийтэд ил болсон баримт гэдгийг бас нэгэнтээ нуршин тэмдэглье.

Интернэтэд, Хятадын өмнөд хэсэгт, 1990-ээд онд хүүхэд идэх явдал гарч байгаа тухай баримт тавигдах болсон. Мөн интернэтэд саяхан тавигдсан “Эв хамт намыг есөнтөө шүүмжлэх нь” номын 66 дугаар нүүрт “Фа Лүн Гүнг хэлмэгдүүлсэн нь” хэмээх бүлэг байх бөгөөд түүн дотор хүн тамласан тухай олон баримт өгүүлсэн байна.

Монголчууд XIII зуунд дэлхийг дайлан дагуулахдаа ч иймэрхүү харгис хэрцгий тамлал хэрэглэсэн хэмээх баримт тэмдэглэгдсэнийг мөхөс би олж үзээгүй, сонсоогүй. Жан Зэ Миний нутаг Янжоу хот гэж бий. Монголчууд энд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, хотыг эзэлснийхээ дараа арван өдөр цэргүүддээ дураараа аашлах эрх олгож, “Янжоугийн 10 хоног” хэмээх хядлага үйлдсэн гэж хятад сударт бичдэг. “Хүний цус дуутай урсч байлаа” хэмээн дүрслэн тэмдэглэсэн байх авч 700 жилийн дараа Өвөрмонголд хийгээд өөр хоорондоо хэрэглэсэн шиг тийм харгис тамлалын тухай тэмдэглэсэн зүйл байдаггүй юм.

Өвөрмонголд 1960-аад онд анх ирж байсан хятадууд уранхай навтархайг нөмөрсөн, яг л Улаанбаатарын гудамжны согтуунууд шиг байлаа. “Хятад гэгч хамгийн ядуу, хамгийн хөөрхий, хамгийн аймхай улс” гэж намайг хүүхэд байхад томчуул ярьдаг байсанд би саяхан болтол итгэж байв. Гэтэл хятадууд үнэн хэрэг дээрээ хувийн эрх ашгийнхаа төлөө үхэхээс буцахгүй хатан зоригтон, шунан тэмцэгч гэдгийг би эр бие жагсаж, эрдэм ухааны зах зухаас зуусныхаа дараа түмэн олондоо хүчээ үнэлэн ажиллаж байж сая ухаарч билээ. Одоо хятадууд ганц Өвөрмонголд биш, дэлхий даяар тэлж, өргөтгөл хийж байгааг бид харж байна. Аймхай хүмүүс ингэж хүний улс дотор өөрийн “улс” байгуулна гэж үү. Ажил хийж, амь зогоох гэж Өвөрмонголд ирчихээд төдөлгүй эздийг нь зодож, олны олноор түрий барин элдвээр дээрэлхэж, охид хүүхнийг нь сүйтгэж байх гэж үү. Энэ мэт явдлын зах сэжүүр Монгол Улсад ч үе үе сонсогдох болсонд сэтгэл түгшинэ.

ОХУ-ын Санкт-Петербург хотод хятадууд олширсонд орон нутгийн сахилгагүйчүүд дургүйцэн нэгдэж, нутгаасаа хөөн зайлуулахаар шуудран дэлгүүр лангууг нь сүйтгэж, эд барааг нь булаан дээрэмдэж, наймаачдыг зодож нүдэж сүрдүүлэх болжээ. Урд орой нь хөх няц болтол зодуулсан хятад маргааш нь мөн л орос наймаачдаас өмнө эртлэн ирчихсэн бээвийн зогсч байхыг хараад мэл гайхсан тухай хэвлэлд бичсэн байна. Уржнан /2005 онд/ Санкт-Петербург хотод хятадын гудамж буюу чайна таун байгуулах газар гаргаж өгсөн нь оросын түүхэнд анхны явдал болж байгаа гэнэ.

Хятад хүн байгаль, амьтан ургамалд төрөлхийн өшөөтэй гэмээр улс. Цаг агаарын хувьд Өвөрмонгол Армонголоос харьцангуй дулаан, өвс ургамал илүү сахлагийн хувьд амьтан араатан ч элбэг байх ёстой гэж би боддог. Тийм ч байсан байх. Харин одоо агаарт нь элээ нисэхээ больж, газарт нь алаг даага харайсан ч тоос манардаг болоод байна. Манай нутагт усны шувуу донгодохоо болиод лав 20 жил болжээ. Хятадууд буга, зээрийг цэрэг арми хөдөлгөн алж, махкомбинатад хүргэж байсан. Yнэг, туулайг урхи хавхаар барьж, тарвага, зурмыг шарж идэж дууслаа. Монголчууд бид шувууны өндгөнд сүүдрээ ч тусгахыг цээрлэдэг. Хятадууд тийм ойлголт огт байхгүй, эрж олон, хормойлж авчраад л шарж иднэ. Хальсаа хариугүй цоолон гарч ирэх гэж байгаа ангаахай тааралдвал бүр шим тэжээлтэй хэмээн баярлан иднэ гээч.

Хятад хүн хоосон газар харуутаа л анжис оруулна. Монгол газрын хөрс нимгэн болохоор гурван жилээс хэтрэхгүй хугацаа өнгөрөхөд л элс болно. Гэсэн ч хятад хүн амархан салахгүй. Элсэн дээр бордоо хаяж байгаад үр цацна. Бордоо ч тусаа өгөхгүй, ургац муудахын цагт орхиод өөр газар нутаг эрээд арилж өгнө. Хэдэн зуунж ил ургасан мод, ургамлыг ч хайрлана гэж үгүй зүгээр л түлэхээ бодно. Өдөр огтлуулахгүй хориод байвал шөнө очиж огтолно. Хориглосон хүнийг модтой хамт хөрөөдөж хаях ч энүүхэнд. Нутгийн маань модыг эдүгээ ил далд унагаж, түлж бараад одоо хоцорсон хожуулыг нь ухаж төнхөх болоод бас хэдэн жил болж байна. “Нүүрс шиг илчтэй түлээ байхад монголчууд мэддэггүй” гэж манийг мангарт үзнэ. Жимс ногоо түүхэд цаг улирал гэж байдгийг хятад хүмүүс хэрэгсэхгүй, дэрс хялганыг ногооноор нь хядаж, гүйлсийг болцуу нь хатуурахаас өмнө уралдан түүнэ. Өөрийнхөө өвөрт л оруулж бай-вал түүхий, дутуу байсан ч хамаагүй. Идэж уухынхаа учрыг яаж ийгээд л олно.

Монгол хүн хийгээд хятад хүний тухай цоохор бодлоо хэлхэн уншигч Танаа өргөн барив. Адил эс адилын тухай дүгнэлтийг та бүхэн минь дор дороо болгоогтун. Харин би огт өөр хэмээх өөрийн бодолдоо үнэнч хэвээр үлдэж буйгаа зүрхлэн өчье.

Эх сурвалж: dayarmongol.mn

Судрын утгыг тайлах болсны учирт ...

                                                                                             (Цуврал 2)

Магад найман зууны өмнө бүтээгдэж, эдүгээ бидний үед орчин цагийн Монгол хэлнээ буулгагдан, уншигчдад хүрч буй энэхүү айлдвар болон тайллыг нийтэлсэн сонины дугаар бүрийг эрхэмлэн хадгалахын зэрэгцээ, судар номон дээр гишгэвэл алдас болдогийг бодолцон, дор газар тавихгүй, дээгүүр нь алхаж гишгэхгүй, урж тасдахгүй бохир буртагтай хутгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!!!

Өмнө нь бид Соркоктай бэкүни хатны Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” судрын утгыг тайлсан Ч.Жавзанчулууны тайллыг уушигчдад ойлгомжтой болгох зорилгоор дөхөмчилөн тайлбарлаж. зургаан цуврал нийтлэл бэлтгэн уншигчдад хүргэсэн. Харин одоо “Хөх Моногоуулыг Кү Эн Долоон биет их засагаар бадраах алтан дээд үнэний гэр иэ” судрын утгыг тайлахын өмнөх “оршил аялгуу”-ны 2 дахь хэсгийг толилуулж байна. 

2014.03.31

           Ч.ЖАВЗАНЧУЛУУН 

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас

Тэнгис далайг хага ярах мэт урагшилна чи

Дуу уухайгаа буу тасла

Хад чулууг бутлах мэт давшилна чи

Хашхираа уухайгаа улам чангаруулахгүй юу чи

Ханцуй хормой урагдан яваа чи

Хойшоо уйл хэргийнхээ мэдээг жигууртэйгээр илгээ \ Эзэн Богд Чингис хаан цолт Тэмү Чин хааны хэлсэн үгнээс. \ Иэ ЭКЭ Моногоуулынхаа гүн ухаан,шинжлэх ухааны өв соёлыг нууц түлхүүрээр нээх энэ хэцүү давааг давах гэж шантрах үе гардаг, Тэр үед энэ мөрийг уншдаг. ИР минь хурцлагдаад,жигүүр ургуулж,зориг оруулдаг,эрчим билээ. Ч.Ж\

”Мон” гэдгийг би өмнөх номондоо ойлгогдохоор тайлбарласан. Орчлон хорвоо болон сэтгэхүйгүй бүх зүйл муу санаа гаргахгүй тул 1-108+109-216-гийн (орчлонт ертөнцийн эд эс бүхнийг бүрдүүлж буй 216 төрлийн элемент) харилцан шүтэлцээнд яг захирагдсан байдаг. “Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон туяа эргэхэд масс багасдаг бол төгсгөлийн эгэл бөөмсийг бодлын хурдтай туяа эргэхэд багассан массыг ихэсгэдэг” хуультай. Дотроосоо аливаа хорт энерги гаргадаггүй амьд эд эсийн хувьд бол дээрх хуулинд яг тохирдог тул хохирол дагуулдаггүй. Гэтэл хүн нь сэтгэхүйтэй тул муу санаа гаргаж хорт хар матери үйлдвэрлэдэг. Энэ нь хохирол дагуулдаг. Тиймээс хүн болон орчлон хорвоогийн зохист харилцааг төвшин сайхан байлгахын тулд ИХ ЗАСАГ буюу засахуйн ухаан эрдмийг бидний өвөг дээдис бий болгож, засаж төвшитгэж ирсэн байдаг. Хатан Яагаад Өтүгэ боловсролтой гэж хэлээд байна гэж та бодно. Яг шинжлэх ухаанаар хэлбэл бидний тархины сэтгэн бодох чадварыг цэнэглэж тэтгэдэг цагаан туяа оюуны төв эрхис гаригын гурвалжины 33 градуст уналт хийж шилжсэн гэдэг үг юм. Оюун сэтгэцийн түвшин нь ийм төрхөнд байгаа үед хүн орчлонгийн эрчимийн харилцан шүтэлцэх хуулинд яг зохицож чаддаг тул хохирол дагуулдаггүй ажээ. Энэ мэт тайлбарыг “Сав ертөнцийн хууль, гэгээрэлийн онол” номд орхигдуулсан тул Ойлголтыг муу өгсөн байх талтай. Тиймээс уг номыг дахин хэвлүүлэхдээ засаж баталгаажуулах болно. Би сударт “юун тухай бичсэн” гэдэг гол санааг ард түмэнд мэдүүлэхийг хичээсэн юм. “ирээдүйгээ өнгөрсөнөөс одоо сүйрүүлэгч” болсон гэдгээ ухаарах сөхөөгүй (чадваргүй, тэнхэлгүй) хүмүүс Энэ нэг “юм” солиорчээ” гэж дүгнэж болно. Бүүр “сэтгэхийн өвчинтэй” гэж шоолж ч болно. Өнөөдөр алба тушаал нэр алдар, өнгө мөнгөөр юмыг харж дандаа гадна өнгөнөөс нь хэмжиж сурсан болохоор ингэх нь ч аргагүй. Манай зарим албан тушаалтнууд, албан хаагчид “төрөөс цалинжсан боловсролтон” яваагаа “тэнгэрийн мундаг” атгасан хувь заяатан гэж “мөнхийн юм” гэж бодож болно. Гэсэн ч Иэ Экэ Моногоуулын нэү-рит засаг мэддэг болсон хүмүүс тэднийг нимгэн боловсролтон, өчүүхэн дотортон гэдгийг өрөвдөн харж халаглаж байгаа гэдгийг нуугаад ч яах билээ. Соракоктай хатны судрын утгыг олох гэж бас мэрийх нь таны үүрэг билээ. Би нэг юманд туйлын их харамсдаг. Моногоуул хүн бүхэн түүх шаштирын өргөн мэдлэгтэй байх ёстой. Хүн бүхэн аав, ээж байх хуультайн адил хүн бүхэн иргүн байж, өвөг дээдэс ураг удмынхаа түүхийг мэддэг байх ёстой. Ир-Гүн байхын тулд бүх хүн билгийн боловсролтой байх ёстой. Би нэгэн дээд сургуулийн түүхийн багшаас Монгол улс яагаад Манжид эзлэгдсэн юм. Өндөр гэгээн Занабазар урвасан нь зөв үү? Хохирол гарсан гэж түүхч та нар үздэг үү? гэж асуулаа. Тэр багштан намайг илт голсон шинжтэй, ихэмсэг янтгар ч гэж бэрх. Мэдэхийг хүсч байгаа бол яахав хэлээд өгч болох юм. Тань шиг ийм настай хүн ингэж асуух нь юу ч гэмээр юм. Илүүц мэт. Өндөр гэгээн Занабазар урваж, манжид эзлэгдсэн боловч, Монголд хохирол байхгүй. Одоо тусгаар тогтнолтой улс байгааг та харж байгаа биз. Улс орны хөгжил,уруудаж,босож хөгждөг хууль байдаг юм. Харийн дайсанд хүч мөхөс үед бууж өгч, эрхшээлд нь орох амьдралын хууль байна шүү дээ. Бүдүүлэг харанхуй Монголчуудад шашны соёл нэвтрүүлж, нүдийг нь нээсэн юм” гэж хариулдаг байна шүү. Аа яа яа Гадаадын хүн бүү сонсоосой. Авилгал, арын хаалгын багш гэж л энэ юм байхдаа гэж бодохоос өөр зам байсангүй. Манж нар Монголд маш их хорт бодлого явуулж байсан нь язгуурын овгийг тарааж, нэг овогтон болгосноор барахгүй, мал адил болзолт рефлекстэй болгон, бүх соёл, иргүншлийн баталгааг устгуулсаны хохирол дэндүү их гэж би үздэг. Хатан ч өөрөө хэдэн зууны өмнөөс “Иэ ЭКЭ Моногоуул улсын хохирол дэндүү их, дааж давахааргүй их болно” гэж урьдчилан сануулсан шүү дээ. Бүү үзэгд. Гадаадын хүн сонсвол Монголчуудын мунхагыг гайхавч өөрт нь хэлэхгүй, сайн ашиглах гэж магтаалд булна буй за. 1911 онд Манжийн эрхшээлээс гарч, нийслэл хүрээнд хорин хэдэн хүүхэдтэй орчин үеийн хичээл заадаг анхны сургууль байгуулсан гэдэг шүү дээ. Манж бидний өвөг дээдсийг дарлаж юу сургасан юм. Ид шид хувь заяаг өгнө гэж сургасан. Энэ хугацаанд дэлхийн бусад улсуудаас шинжлэх ухааны олон нээлтүүд хийгджээ. Ганцхан жишээ дурьдахад: Английн нэрт эрдэмтэн М.Фарадей 1831 онд цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн. М.Кюри уранаас цацраг гарч задрал болох явцад радий, полоний зэрэг химийн шинэ элемент үүсч байгааг нээж, 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн. 1908 онд мөн л химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн Английн эрдэмтэн Э. Резерфорд 1911 онд радийгаас цацарч буй альфа бөөмийг алтны нимгэн ялтас дээр тусган сарних үзэгдлийг нь судалж байгаад атомын төвд маш жижиг цул хэсэг байгааг илрүүлж, түүнийг цөм гэж нэрлэжээ.Бид энэ үед Манжид дарлагдаж байлаа.Ойлгогдохгүй тангуд ном цээжилж, үндэсний бичиг, түүх гэж юу байдгийг бараг мартсан байлаа шүү дээ. Гэтэл Манж нар өөрсдөө шинжлэх ухааны хүрээлэнтэй байсан гэж би уншсан юм байна. Дээрхи түүхийн багш маань мэдлэг боловсролоороо шалгараад, доктор цол хамгаалж, дээд сургуульд ажиллаж байгаа байх л даа. Хэрэв түүхчид хүүхдүүдэд ийм мэдлэг олгодог бол боловсролын систем ялзарчээ.   Монголынхоо гүн ухааныг бусдад устгуулсан ч гэсэн Буддын судар номыг судлах байсан байтал,түүнийг баринтаглан боож “ид шид өгөөч” гэж мөргөсөнд бүх буруу байдаг. Би энд бичээч цорж Агвандоржийн\1785-1849\ бичсэн Түвд хэлний орчуулгаас нэг мөрийг тайлбарлая. “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай. Таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон. Гучин гурван тэнгэрийн таван их эрдэнэ нь индранил, маргад, танха, тончева, оджэй тав ба алт, мөнгө, зэс, сувд, номин, шүр тав нь замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ” гэж гарсан энэ их хэрэгтэй болой” гэж бичсэнийг тайлбарлая. Үүнийг өнөөдөр лам, хутагтууд тайлж гаргаагүй байдаг юм.

Бид 33 тэнгэр гээд хөх огторгуйд ер бусын бурхад байдаг гэж үзэж мөргөдөг. Дээрхи шадыг зөвхөн Моногоуулын онолын гүн ухаан тайлбарладаг. Хаан гэдэг нэр томьёо бол 21 харилцааг хэлдэг. Тархи, зүрхтэй хүн болгон танилцахаас эхлээд баярлах, гомдох гэх мэт харилцаа үүсгэдэг. Баярлавал хүний бие болон оюуны генд нэг харилцаа үүсэж, гомдвол өөр нэг харилцаа үүсдэг. 153-216 хүртлэх дээд байгалийн бус бодис нь энэ харилцааг байгалийн хуулиар үүсгэнэ. Сайн сэтгэл гаргавал 201-207-ын долоон бодис биеийг энергийн сайн боломжоор наран мэт ээнэ. Хэрэв муу сэтгэл гаргавал 201-207 биеийн эс генд үйлчлэх үйлчилгээг үзүүлэхээ больдог. Энэ нь биеийн дотоодоос гарах хорт туяа биеийг бүрдүүлсэн бодисын гэрлэн бүрхүүлд очиж, гаднаас 201-207-ын сайн эрчим нэвтрэн орж ирэх замыг хаадаг тул эсийг цэнэглэдэг шар туяа доголдож, туяаны гажуудал үүснэ. Үүнийг түвд номонд “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай “ гэж хэлжээ. Туяаны гажуудлыг засах шаардлагатай болдог, засахгүй бол генийн доройтол болно. Тиймээс ген хамгаалалтын 153-176 дахь 24 бодис, амин эрчим өгөгч 177-200 дахь 24 бодисын аль таарсан нэгдлээр засах болдог. Наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг таваас удамшил зөв хүчин авдаг гэж Соракоктай хатан хэлснийг онолд оруулан тайлбарлавал: 153-216 \наран\, 213, 214, 215 \саран\, 1-108+109-216 \сүүн\, 201-207 \мэдвэл зохихуй\, 153-176,+177-200 \их засаг\ гэж хүний бие эрчим эхээр хангагдаж амьдардаг тул “ИЭ Чи” эрчимийн харилцаа явагддаг. Эдгээр бүх элементүүд шүтэн барилдахдаа бодисын атомын цогц онолд захирагдана. Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон эргэхэд масс нь багасдаг бол бүүр төгсгөлийн ес дэх задралын үед эгэл бөөмс бодлын хурдаар эргэхэд багассан массыг ихэсгэдэг. Иймээс “ИЭ-ЧИ ЭХЭ” гэдэг. Хүний биеийн эрчимийн шүтэлцээний энэ онолыг Чингис хааны эцэг Иэ үсү эхэ баатар дээд орон зайнаас тайлж нээсэн байна. Иэ бол бодисын эрчмийн харилцаа гэдэг утгатай.Үсү бол сүү гэдэг ойрд үг боловч энэ сударт а\ оюун ухаан, б\ эс ба генийг агуулсан утгатай байдаг. Эхэ бол гэрлийн ба бодлын хурдны шүтэн барилдахуй боловч, тэр нь цогц атомын онол юм. Экэ –ийн өөр нэг утга нь “Бүхнийг өртөөлөн өрнүүлэх гэгээн тархи орон зайг эзэрхийлж, ИР -т КҮ-ЭН боловсрол улсыг ноёрхвоос экэ болно” гэж хатан хэлсэн шүү дээ. Иэ үсү эхэ баатарын нэрний утга ингэж тайлбарлагддаг юм. 201-207 дахь химийн элементийн үйлчилгээ биеэс салвал туяаны гажуудал үүсдэг тул түүнийг хүний биеэс салгахгүй тогтвортой байлгах тэр үйл заслыг ИХ ЗАСАГ гэдэг. Тиймээс их засалын бодис дээр наран долоог оруулж 153-200+5+2 гэж 55 бодисыг оруулж тооцдог. Үүнийг өвөг дээдэс “хүслийн дээд бодис” гэж хэлсэн байдаг. Эртний өндөр соёл иргүншилийн үед эдгээр бодисын эрдэм эзэмшсэн суутнууд байсан ба тэдний сүнс нь 55 ТНГР гэж нэрлэгддэг орон зайн шатлалуудад суудалтай гэдэг. ТНГР ийн энэ онолыг ИЭ ҮСҮ ЭХЭ баатар тайлж, товчоолсон учир ИЭ-ҮСҮ-ЭХЭ баатарын ИХ ЗАСАГ-ийн зөн гэдэг юм. ЭЦЭГ ЗӨН гэдэг. Тиймээс хатан: “Кау Эл ГҮн АКОК ТНГР -ийгээ хоногтоо багтааж эцгийнхээ бүхнийг өртөөлөн өрнүүлэх тархиар соёрхийтэ” гэж ЖРЛГ болсон нь хугацаанаас өнгөрвөл Монгол орон Бумбын эринд олдох ганц боломжоо алдах болно гэж анхааруулсан хэрэг юм. Түвдээс орчуулсан “таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон”-ыг саная “Таван гишүүн төгссөн” гээд байгаа маань Соракоктай хатны наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг бүхий удамшилт таван хүчинг хэлдэг. Энэ нь удамшил, уламжлалын гүн ухаан болдог. Монголын гүн ухаан нь энэ таван цогц дотор багтдаг юм. Энэ таван цогцыг Эрчим-Эх ба МОн-Чу-Кур гэдэг. Нагаржунай үүнийг “Хоосон чанар таван цогц гэвэл үгүйсгэх туйлшрал болно. Таван цогцоос ангид гэвэл ахуйчлах туйлшрал болно. Хоёр туйлд үл орших, хоёрдмол загварт үл баригдах, үзэгдэл ч бус, үзэгч ч бус, нэр томьёонд үл орших үнэмлэхүй агаар түүнийг л хоосон чанар гэнэ” гэжээ. .Атомын задралын ес дүгээр задралын байдалд орших тэр эгэл бөөмсийг хэлж байна.Тэр нь 153-216 дээд бодис юм. Эдгээр бодисыг байгаль дээр нэү ба иэгү байдлаар оршдог гэж Монголын гүн ухаан хэлдэг. 1-152 хүртлэх 152 химийн бодис тус бүрдээ дагнаж атомын задралаар гис, эхэ, төрөөхүүн, нэү, байдалд оршдог юм. 153-200 дахь 48 бодис байгаль дээр зөвхөн нэү байдлаар оршдог. 201-216 дахь дээд мон тоба бодисууд нь мөнхийн нэү байдалтай боловч иэгү хүчинд оршдог тул нэү байдлаас тусгайлан авч үздэг. Иэү бол 1-108 дахь бодист мөнхийн оршихуйн үйлчилгээ өгдөг тул бүх бодист шүтэн барилддаг. Бодис бүхэн гис, эхэ, төрөөхүүн, нэү, иэгү таван байдалд захирагддаг гэж хатан хэлсэн байна. Энэ ухагдахууныг Их сэтгэгч Нагаржунай дээрхи үгээр хэлжээ. Дэлхийн Гүн ухааны онолыг Монголын гүн ухаанаас өөр хэн ч тайлбарлаж чадахгүй байсаар байтал Манжийн хаан юунд устгуулсан юм бол доо. Эсэхүл Манжийн хааны номын архивд тоосонд дарагдаад Монголын гүн ухааны онол хэвтэж байгаа ч байж мэднэ. Монголын гүн ухаанд 144-176 хүртлэх 33 элементийг хамгаалалтын 33 тэнгэр гэдэг. Монгол хүмүүс эрт үед нэг тэн бодис бүхий гэрлэн бүрхүүлт бодис гэж үзээд “тэнгэр” гэж хэлж иржээ. 144-152 нь байгалийн бодит бодист тооцогддог. Бумбын эриний шинжлэх ухааныг хөгжүүлдэг гол багаж юм. 144-176 дахь бодисын 144-152 нь ГИС, эхэ, төрөөхүүн, нэү байдлаар оршивч иэгү байдалд харилцан шүтэлцээтэй байдаг. Үүнийг Түвдээс орчуулсан номонд 33 тэнгэрийн таван их эрдэнэ гэж хэлсэн байна. Алт, мөнгө, шүр, сувд, номин тав бол замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ гэж хэлсэн энэ үг. 144-152 оор шинжлэх ухааныг явуулахад алтны ялтасаар бөөмсийг тусган текнологид хэрэглэхтэй адил тул тэгэж хэлсэн хэрэг. Ирээдүйн шинжлэх ухаанд алт, мөнгө, шүр, сувд, номин таван зүйлийг ялтас мэтээр текнологи болгон хэрэглэнэ гэсэн үг. 153 -176 – ын 24 бодисыг заслын аргаар хэрэглэхэд дээрхи бодисын эрчим нь багаж болно гэдэг утгатай юм. Баринтаглаад мөргөж байгаа энэ судар номонд чинь ийм шинжлэх ухаан байна. Түүнд ид шид өгөөч гэж бид хэдэн зууны турш мөргөлөө, одоо Монгол оронд хадаас хийдэг үйлдвэр байна уу. Автоматаар буугаад мэдлэг өгдөг ид шид гэж байхгүй. Хүн мэдэрч, ойлгож, ухаарч, таньж, сэхээрч байж тэр шинжлэх ухааныг олдог юм. Та ингэж хэллээ гээд надтай марга. Өнөөдөр дэлхий дахинд бие болон оюуны генийг хамгаалдаг нэү бодисоо Түвдүүд гаргаад тавьчихсан, түүнийг Монголчууд ямарч хяналтгүй хэрэглэж байна. Энэ нь Монгол хүний генд хэрхэн тохирч байна гэж хутагтуудын хэн нь ч хэлээгүй байна. Гэтэл Сора кок тай хатан хүний бие болон оюуны ген нь үндэстэн бүхэнд өөрийн гэсэн тусгаар тогтнолтой тул Их Засаг заслын арга түүнд тохирсон тусгаар тогтнолын жаягтай гэж хэлсэнийг би “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номондоо бичсэн билээ. Гэтэл энергийн эриний үед бие болон оюуны генээ хамгаалдаг нэү бодисын нэгдэл буюу тарниа нийтэд гаргасан үндэстэн тэнгэрийн дайнд өртөх болно гээд гараад байдаг нь дайсанд бүх нууцаа ил гаргаад зэвсэггүй болсон улс болсонтой адил. Ямарч эсэргүүцэлгүй алуулсантай адил болох юм. Тиймээс Монголчууд нэү заслын аргаа нууцалж иржээ. Манай лам нар тэр их сударуудыг баринтаглан мөргөж шүтэх биш шинжлэх ухааны онол дээр тайлж тавимаар байна.

   Энэ хүн юу яриад бичээд байна гэдгийг судалж үзээсэй гэж би хүсч байна. Энэ хүн хатны сударыг зөв тайлж уу гэж шалгаасай гэж хүсч байна. Миний бичсэн тайлалтай зэрэгцүүлж тайлаасай, тэгээд цогц ухааныг бүтээх юмсан гэж та бүхэнд хандаж байна. Та өөрөө доктор, профессорын цолыг авилгал өгч худалдаж аваагүй л бол танд заавал судлах сэтгэл үүсэх болно. Энэ бол Моногоуул хүний ген уламжлан, удамших хуулийн шалгарал гэж бодох хэрэгтэй. Та булхайн аргаар доктор, профессорын цол аваагүй бол танд эх оронч үзэл байна. Энэ малчин эмэгтэй юу биччихвээ гэж танд шалгах сэтгэлгээ үүснэ. Өө энэ эмэгтэй түүнийг буруу тайлжээ. Ингэж тайлах ёстой гээд та гаргаад ирвэл жинэхэнэ Хөх Моногоуул иргүн болно. Ингэж энэ сударт хандвал би ихэд баярлах байна.

                13-р зууны үед амьдарч байсан энэ хатан бол Чингис хааны от хан кү эн Толуйн ёсолсон хатан бөгөөд ИЭ Экэ Моногоуулын соён гэгээрүүлэгч, Мон-ын онол буюу дотоод сэтгэлийг гэгээрүүлэх ухааны багш, Гэр Иэ -ний онол буюу бодист энерги шүтэн барилдахуйн онолд боловсорч, мэргэшсэн, уялгын онол буюу улс төрийг удирдах шүтэн барилдахуйн онолд төгс боловсорсон, улс төр, шинжлэх ухаан, гүн ухааны эрдэмтэн кү эн байжээ. Хатны энэ их эрдэм нь Толуй хааны гэгээрэл, боловсрол, мэргэшилээс суралцсаны үр өгөөж бөгөөд хаан, хатан хоёрт Моногоуулын гал голомтын эзэн суухаар Эцэг Чингис хаан ТНГР –ийн ЖРЛГ болгосон байдаг. Сударт: Сийгэн жил Чингис хаан, Толуй хаан, Соракоктай хатан гурав Алтайн нурууны Хас Хах Ёл ууланд амьдардаг Тоул чу мөр гүн-ий гэрт таван хоног зочилсон тухай бичсэн байдаг. Чингис хаан Тоул чу мөр Гүнд “Тоул ухай тай чу мөр гүн” цолоор шагнаж, төрийн багшаар ажиллах ЖРЛГ болгодог. Эртний язгуур Монгол нэг үг бол хэд хэдэн агуулгыг багтаадаг. Тоул гэдэг нэр ул боловсролыг тогтоох гэдэг утгатай. Чу гэдгийг манай философичид харьцангуй үнэн гэдэг утганд авч байна. Шинжлэх ухааны хувьд арайхийж судалж мэдсээр хөгжиж байна гэдэг утга боловч. Бодисын атомын задралын хувьд Чу кур гэвэл “эгэл бөөмс” гэдэг утганд авдаг. Мон чукур гэвэл ДНХ ийн цогц гэдэг утгатай байдаг. Чу Эн гэж хэлбэл ДНХ- ийн цогц дотор агуулагдсан хувь хүний амьдралын мэдээлэл гэдэг утгыг агуулдаг гэдгийг хатан бидэнд хэлж өгсөн байдаг юм. “Чу” бол хүч гэдэг ерөнхий агуулаганд багтдаг. Мөр-Гүн гэдэг үг нь хүний биеийн эс ба генийн хөгжил нь тухайн үеийн 153-216 дахь дээд бодисуудын эрчимийн хүчинд тохирч, харилцан шүтэлцэж, туяаны гажуудал үгүй амьдарч байвал сэтгэхүйн хөгжил нь давамгай болж, ГҮН мэдлэг эзэмшдэг. Мөр гэдэг үг бол хүний цогцос 99 элементийн исэлдэн ангижрах урвалын үр дүнд 950 тэгштгэлээр бүрэлддэгийг илэрхийлсэн утга агуулна. Хатны сударт сүнсний гар гээд байгаа 153-176 –ын 26 бодис, эзний гар гээд байгаа 118-152-ын 24 бодисыг 50 арга Эр-Дэм гээд байгаа юм. Хүний биед дээд бодисоор засал хийхэд 153-176 - аар хамгаалалт хийж, 118-152 - аар технологи болгон ашиглаж байж 177-200 дахь бодисоор засал хийж, амин эрчимыг болон 201-216 дээд мон тоба бодисын оршихуйн чанарыг тогтвортой байлгаж чаддаг юм. Ингэсэнээр 950+50 болж 950 мянган сэхээрэл биетэй боллоо гэж хэлдэг. Ийм биеийг онолоор олж чадсан бол сэрэхүй өөрөө хөгжиж, гүн ухаан үүсдэг гэсэн үг.

Монгол хүний генийн онцлог нь хөх толботой тул их засал-ын аргаа, өвөг дээсээс үүсэн удамшиж ирсэн язгуурын онол ухаанаа хэрэглэхгүй бол бусдаас түрүүлж сэтгэхүй хөгжихгүй, бусдын бүтээснийг хэрэглэгч болох нөхцөл болдог. Чингис хаан Тоул чу мөр Гүнд яагаад “Ухай тай” цолыг нэмж өгсөн бэ гэвэл ”У” бол урлахуй ухаан гэдэг утга агуулдаг. “Хай” бол зугтаах хүчийг тогтоо гэдэг утгатай. “Тай” нь дээд эзэн гэж нэг ойлголт өгдөг. Тэр нь 153-207 -ын 55 бодисын шүтэн барилдахуйгаар үүсдэг оюуныг төгс эзэмшсэн гэх утга агуулдаг. Соракоктай хатан эдгээр судруудаа бичээд Мон кү хаан хүү нь хаан ширээнд ор суухад гардуулж өгөхдөө: “Тоул чу ухай тай мөр Гүний эрх, алдар бол “Дэлхийн хау ухайм чу уг” гэж Чингис хаан эцгийн хэлсэн дэлэгүн утгатай үгийг сэтгэлийн хана болгож бичлээ” гэж хэлсэн байдаг юм.”Чу уг” гэдэг үг бол “өмнөх өндөр соёл иргүншлийн язгуур уг мэдлэгтэй” гэдэг утгатай. Дэлхийн хау гэдэг бол дэлхийн хурд гэдэг утгатай үг . Өтүгэн цагийн Монголчууд өндөр хөгжлийн үр дүнд хау ухааныг бүрэн эзэмшиж чаджээ. Дэлхийн хау хууль бол агт морины хурдаар хөгжих зүй тогтолтой. Тиймээс хатан “Агт морины хурдаар хөгжих ёстойг хаун гэнэ. Агт морины хурдаар хөгжиж чадсаныг хаул гэнэ” гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Шинэ дэлхийд буугаад агт морины хурдаар амьдарсаар 19000 жил онолоор амьдраад чадсан бол дараагийн дэлхийд шилжилт хийж чадах эрхтэй болно. Энэ бол ертөнцийн туйлын чин үнэн зүй тогтол. Үүнийг Монголчууд хэрэгжүүлж чадсан байдгийг хатан бидэнд мэдүүлэхийг зорилго болгожээ. Мон кү хаанд хатан хэлэхдээ “хаан хүүдээ ээж нь том бэлэг өгч байна. Та иш зарлигаа гаргаж, арван мянган жилийн настай энэ номыг Алтайн уугуул ястаныд цээжлүүлж хадгалуул.

               “Ойрдууд цаг бусын өвчин ирвэл дайждаг улс

               Ойрдууд цэгц чанар алдагдвал цусаа бардаг улс

               Ойрдууд гэгээрэлтэй улс тул цөвүүн цагт дэндүү хурц билээ

                ...Гартаа, хөлтэй болгон тэдэнд халдах боломж үгүй

                   Ганцхан жимээр нь янгир цуврахдаа ирвэсээс айна..”

гээд Толуй хааны отгон кү эн Мүкэй хатны хүү Жөн тоба монийг удирдагчаар томилж, Хасарын удмаар харуул тавьж, өөр отог байвал нүүлгэтүгэй гэж хатан ЖРЛГ болсон байдаг юм. Энэ судраас Тоул ухайтай чу мөр Гүн Хэрэйд ир Гүн байсан гэдэг ойлголт гардаг. Хатан энэ судруудаа яагаад бичих болсон тухай бичсэн байдаг юм. Бас тэр үеийн ний-хэмийн улс төрийн үйл явдлуудыг дурдсан байна. Зарим үйл явдалууд нь МНТ-нд бичсэнээс өөр утгатай байдаг. Тухайлбал Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийнхөө ор суурийг Өгөөдэйд залгамжлуулахаар ЖРЛГ болсон байдаг бол энэ сударт Чингис хаан “хаан суурийг” Толуй хаанд өгөхөөр гэриэслэж, бүүр эхнээс бэлтгэж сургасан тухай гарч байна. Энэ тухай хэрхэн дурдсаныг бичье. Чингис хаан,Толуй, Соракок тай гурав Алтайн Хас хах Ёл ууланд амьдарч байсан Тоул чу мөр Гүнийд таван хоног зочилохдоо охин Мүкэйг Толуйд гуйдаг.

...Чингис хаан гурван зуун тавин түшигтэй билээ

Чин , чу, хау жүй ир үнэнээр танай охиныг шинжвээс

Алтайн өврийн газар ганцаараа огоу соракоктай

Алтайн гоу Мүкэйг хараад талархав

Төрсөн бие минь ТНГР ээс одвоос

Туг сүлд барих Толуй хан хүслийн зүйтэндээ

“Айл” бүлийн ний-хэмт засагч хатнаар Мүкэйг өргөх

Амар сайхан санаа байнга гэж Чингис хаан хэлэхэд Тоул чу ухай тай мөр Гүн: ...Ноён байхаас хэтрээгүй, олиггүй нэгэн эрийг юу бодож урина вэ та.Чумон, чухоны номонд мөр гүн гэдгээ танд шалгуулмаар байна.Толуй хан хүслийн зүйтнийг тохой шороодуулбал би дагая. Хажир мэх хийж хүргэний бөх зөнг шалгая гэжээ.

                                                                                                                                   Үргэлжлэл бий

СУДРЫН УТГЫГ ТАЙЛАХ БОЛСНЫ УЧИРТ ...

Ил ба далд

Магад найман зууны өмнө бүтээгдэж, эдүгээ бидний үед орчин цагийн Монгол хэлнээ буулгагдан, уншигчдад хүрч буй энэхүү айлдвар болон тайллыг нийтэлсэн сонины дугаар бүрийг эрхэмлэн хадгалахын зэрэгцээ, судар номон дээр гишгэвэл алдас болдогийг бодолцон, дор газар тавихгүй, дээгүүр нь алхаж гишгэхгүй, урж тасдахгүй бохир буртагтай хутгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!!!

Өмнө нь бид Соркоктай бэкүни хатны Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” судрын утгыг тайлсан Ч.Жавзанчулууны тайллыг уушигччдад ойлгомжтой болгох зорилгоор дөхөмчилөн тайлбарлаж зургаан цуврал нийтлэл бэлтгэн уншигчдад хүргэсэн. Харин одоо “Хөх Моногоуулыг Кү Эн Долоон биет их засагаар бадраах алтан дээд үнэний гэр иэ” судрын утгыг тайлахын өмнөх “оршил аялгуу”-г толилуулж байна. 

Ч.Жавзанчулуун

(Цуврал 1)

Dem

-           Толуйн хатан Сора Кок Тай Бекүни –гийн Хөх Моногоуулыг Кү Эн Долоон биет

           Их Засагаар бадраах Алтан Дээд Үнэний Гэр Иэ судрын утгыг тайлахын өмнөтгөлд -

Би хатны нэгдүгээр судар “Хөх Моногоуулыг Ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэү-рит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу” сударын тайлалыг бичсэн маань Сав ертөнцийн хууль, гэгээрлийн онол” нэртэй ном болон гарсан. Би бүрэн дүүрэн тайлсан гэж бардам хэлж чадахгүй. Өнгөцхөн уншсан хүн хэр бараг ойлгоход бэрх ном болсон байх гэж бодож байна. Энэ номыг энд тэндээс уншвал ойлгоход хэцүү. Номын эхэнд уялдаагүй мэт ойлгогдоно байх. Миний гаргаж ирээгүйг хэн нэг нь нөхөх хэрэгтэй тул уншигч та бүхнийг миний номыг хатны эх судартай тулгаж уншина байх гэж найдна. Их Нострадамус “ТНГР халиагчийн номонд бүрнээ цугларахад, анхны гарвал дэлхийг аварна” гэжээ.Тиймээс эртний өвөг дээдсийн бүтээсэн Тэнгэрийн сударт айлдсан бүхнийг цуглуулахад бид нэгдэх ёстой гэж бодно. Миний номонд язгуур үгийн тайлбар гаргаагүй, бас үг үсгийн алдаа, зарим нэг утгын алдаа байгааг хожим харсандаа хүлцэл өчье. Монгол орны үүслийн гурван эрдэнэ нь “Айл, ХААН,Таван тусгаар эрдэнэ”байтал та юунд Уялгын онол, Гэр иэ-ний онол, Мон-ын онолыг ҮҮСЛИЙН ГУРВАН ЭРДЭНЭ гээд байгаа юм гэдэг асуулт та тавих байх.Би Мон-ын онолыг тайлах-ыг хичээсэн. Яг Мон-ын онолыг авч үзээд бодис зүйн талаас нь судлахад уялгын онол нь орчлон хорвоо, хүн амьтны харилцан шүтэлцээ,1-108+109-216 бодисуудын туяа \атомын задралын төгсгөлийн эгэл бөөмс болон шилжих\ нэг хувирал, хий ба тоосонцорт хувирах нэг хувирал, эсэд хувирах нэг хувирал гэх мэтээр харилцан ээлжлэх үйл явцын үр дүн, үүтгэл нь байдаг. Мон-ын онолын хувьд аваад үзвэл Гэр иэ ний онол нь цогцосны онол болоод явчихдаг. Бүгдийг нь нийлүүлээд үзэхэд сүнс, эзэн биеийн харилцан шүтэлцээний онол болдог. Энэ талаас нь тулгуур гурван онолыг гурван эрдэнэ гэж авсан билээ. Хүн байгаль болон өөрсөд хоорондоо харилцах шүтэлцээг энерги эрчимээр зохицуулах хуулийг аваад үзвэл гэгээрлийн онол болдог юм. Хүн, байгаль өөр хоорондын энерги эрчим хоорондын шүтэлцээг зөв явуулж, зөв амьдарья гэвэл түүнийг мэдэрч,судлаж, ойлгож, таниж, сэхээрч орчлонгийн амин чанарт тохируулах онолыг олох хэрэгтэй болдог. Ер бусын ид шидээр бид онол олдоггүй гэж хатан хэлжээ. Гэгээрлийг ид шидээр буй болгодог тийм хүчин гэж байхгүй гэжээ.Тиймээс энэ МОН-ын онолоо бичжээ. Миний гаргаж ирээгүйг өөр хэн нэгэн нөхөөсэй гэж бодно.

Altan deed ger ie

Бидний дэлхийгээс өмнө өөр нэг дэлхийд нэг сая жилийн тэртээд одоо ирэх гэж байгаа Бумбын эринийг хөгжүүлчихээд, манай гаригт шилжилт хийхдээ алдаа гаргаснаас болж найман зуун мянган жил хүн гөрөөсний амьдралаар амьдарсаар нэг зуун мянган жилийн тэртээд бидний өвөг дээдис эзэн Чингис хааны дээд угсаа одоо ирэх гэж байгаа бумбын эринийг хөгжүүлчихээд тавин мянгаас хол давсан жилд сэрэхүйн дөрвөн улирлыг туулж, манай энэ дэлхийгээс нүүж, тэнд амьдарсаар бас сэрэхүйн дөрвөн улирал туулж, хөгжсөөр нэг түмэн жилийн өмнө энэ дэлхийд иржээ гэж хэлээд байна. Хүмүүс анх шинэ дэлхийд буухдаа Өтүгэ боловсролтой, мон ухамсартай, оул биетэй, мангадай удамшилтай буужээ. Би Өтүгэ боловсрол, мангадай удамшилийг “Сав ертөнцийн хууль, гэгээрэлийн онол” номондоо ойлгогдохоор бичсэн, харин оул биеийн ойлголтыг энэ номонд бичнэ. Шинэ дэлхийд ирэхийн өмнө өвөг дээдэс өндөр соёл иргүншилтэй байж. Тэр өндөр соёлын удамшил нь ОГОУ болоод дээд орон зайд нэү монын сүнс нар мөнхийн суудал эзэгнээд хадгалчихдаг. Түүнийг өнөөдөр “Бурхад” гээд ойлгоод байгаа. Тиймээс долоон үеийн дээд өвгөө шүтэж ирсэн хэрэг. Одоо энэ дэлхийнхэн өөр өөрсдийн үндэстний ёс жаяг дагаад дээд хөх огторгуйд өөрийн үндэстний бурхадад хандаад байдаг нь энэ юм. МОНОГОУУЛ гэдэг үгийн “огоу”-г дээд орон зайд авчихсан тул одоо “мон- ул” үлдэж байгаа биз. Алтайн Мангадай бие “УЛ” удамшилтай буулаа гэсэн үг юм.”Ул” удамшил өмнөх дэлхийн ООСУУ-тай байна гэдэг утгатай\ үг. Өөрөөр хэлбэл Моногоуулын Огоуулын хоёр ОО-г авчихвал МОН- ГУУЛ болж байгаа биз. Ул удамшил ООСУУ-тай тул ОУЛ болдог. Хэрэв гэгээрэлгүй байвал одоо шинэ дэлхийд бид буруу шилжилт хийвэл нэг сая жилийн тэр үеийнх шиг МОН-ГУУЛ болж сэтгэн бодох ухааны эрчимийн шид”-ийн хүч 360=\0\1+3 болж шинэ дэлхийд амьдралаа үргэлжилүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэг сая жилийн өмнөх шилжилтийг бидний өвөг дээдис хийгээгүй. Тэд МОН-ГУУЛ удамшилд буусан тул ООСУУ-г бүрэн алдсан. ОГОУ-г авах тийм мэдээлэл үлдээгүй тул тэр үндэстэн ОГОУ СУУ ИЭ ЭЛ –ыг ЭЛ СУУ ухаанаас өртөөлөн авах чадвараа алдсан байдаг. Нэг зуун мянган жил мал адил сэтгэхүйтэй амьдарсаар өмнөх сэрэхүйн удамшил сэргэсээр одоогоос найман зуун мянган жилийн үеэс бүхнийг өртөөлөн өрнүүлж бидний Чингис хааны өвөг дээдис ОГОУ-г өөрийн шинжлэх ухаан болгожээ. Та бүхэн хатны бүх судрыг олж, уншиж нэгтгээд тунгаа. Энэ бүгд гарч ирнэ. Хатны судар бүхэнд утгыг салгаж тарааж байрлуулсан байгаа гэж хэлье дээ.

Одоо Манай Монгол улсын өнөөгийн байдлыг хатны судараар үнэлбэл “МОН-ГУЛ” болох гээд (Моныг гул болгож доройтуулах гэсэн утга агуулагдана) байна. Энэ байдлаар яваад байвал химийн 120-р элемент нээсний дараа буцах боломжгүй “МОН-ГУУЛ” болно.Үүнд орохгүй гэж сүүлчийн ганц боломжоо ашиглаж, хатны судрын заавраар тэгшитгэж, төвшитгөх аргыг зааж өгсөн байна. Шинэ дэлхийд 270=33+3 ООСУУ-тай буух нь ертөнцийн туйлын үнэн нь нэн ба “суу” болсон үнэн юм. Өндөр Суу ИЭ Эл иргүншилийн ОГОУ-г удамшуулах гэж орчлонгийн амин чанарыг онож үйлдэх, өртөөлдөг ёс байгаа юм. Хатан хэлэхдээ “Чингисийн нэүрит засаг гэж хэлэхээс ичдэг болгож ирийг мохооно. НЭүрит ИХ ЗАСАГ-ийг адгийн муугаар ойлгуулж, тархийг хоосолно” гэсэн байдаг. Орчлонгийн амин чанарыг онож үйлдэж, өртөөлдөг тэр ёс маань бидний өвөг дээдсийн язгуур шүтлэг болох БӨӨ шүтлэг, бөө гэгээн тархины хөгжлийн үр дүн. Бөө гэдэг үгийн ерөнхий утгыг доктор Бат-Отгон тайлсан байна. Нэг боловч ойлгож байгаа нь ололт. Бөө гэдэг нэр томьёо бол зөвхөн сүнс солилцдог төдий биш. ОГОУ-г удамшуулан авах гэж өртөөлдөг юм. Тиймийн тулд нэг дэлхийд амьдарч байх үеийн хүний хөгжлийн 633 үе тутам шинжлэх ухааны үндэстэй ОГОУ удамшил бүхий нэү монын сүнсийг өртөөлөн төрүүлэх болдог. Тэднийг төрүүлэх гэвэл махан цогцост нарын бие болон оюуны генийн хөгжил нь тэр сүнсний оюун энергийн ДНХ-ийн цогцолбортой парлель хэмжээнд хүрсэн байх ёстой. Тийм байж тэр өндөр оюун таны бие болон оюуны генд нэвчиж, шүтэн барилдах эрх үүсдэг. Үүнийг МОН-ыг голлох гэдэг. “Аминаар хамгаалж” гэдэг бол нэү бодисын нэгдэл болох 153-200 –аар засал хийж, улам “гоо” болохыг хэлнэ. “Уманаар жигүүрлэх” гэдэг бол нэгдүгээрт сайн хүний сүнс төрүүлж жигүүрлэж амьдрах.Хоёрдугаарт 1-108-д 109-216 шүтэн барилдахуйн онолд (орчлонт ертөнцийг бүрдүүлэгч бодисуудын шүтэн барилдахуйг хэлж байна) суралцах байдаг. Хүн эхлээд109-216 шүтэлцээнд суралцах ёстой. Энэ бол ОЮУН юм. Үүнийг ГҮН ухаан гэдэг. Үүнээс дөрөөлөн 1-108 –ын ЭР-ДЭМ-д суралцах ёстой. Үүнийг аргын боловсрол гэдэг. Үндэстэний өөрийн гүн ухаанаар яваагүй хүн бол АРГЫН боловсролыг гардан бүтээх ЭРХ олдохгүй. Тэгээд бусдын бүтээсэн соёлоос суралцах ҮҮРЭГ үүсдэг. Хатны сударт ООСУУ, ЭЛ СУУ гэж үг байдаг. ООСУУ нь оул биетэй, мангадай удамшилтай, өтүгэ боловсролтой, мон ухамсартай шинэ дэлхийд буусан хүмүүсийн ДНХ-ийн мэдээллийн удамшил мөн боловч, нэг дэлхийд хүний амьдрал 633 үеийг туулах хуультай. Шинэ дэлхийд буусан Батын ба түүний хүүхэд,түүний хүүхэд гэсээр, 633 үе явсаар хөгжлийн үе шатыг туулахдаа хүүхэд тус бүр үе тутамд бас оул биетэй, өтүгэ боловсролтой, мон ухамсартай, мангадай удамшилыг үе тутамд дэрэлгэн, дөрөөлөн дээшлүүлэн сайжируулсаар төрсөөр явдаг. Тухайн дэлхийн хүмүүсийн бие болон оюуны генээ дагаад шинжлэх ухааны хөгжил нь ОУЛ-аас Моногоуулыг дуустал хөгжих ганц хуультай.Тэгээд шинэ дэлхийд Дутукун ертөнцийг хүлээн авдаг гэж хатан хэлжээ. Нэг улсын хөгжил ч гэсэн тухайн дэлхийдээ дэрэлгэн, дөрөөлөн хөгжихдөө Өтүгэгээс Мугулюйд шилжих үеийн тохироо бүрдэх үед ДУТУКУН үүсдэг гэх мэтээр явдаг. .Иймээс “дутагдахыг мэдэж байвал олохын оршил, байхгүйг мэдэж байвал байлгахын өмнөх” гэж “ХӨХ Моногоуулыг төрөөр бадраах алтан дээд үнэний аялгуу”даа бичээд Хөх Моногоуул Хар Монгул болох үед Дутукун үүснэ. Тэр цагт яах вэ гэдгийг зааж өгсөн байдаг юм. Энэ хэлмэлийг “ХӨХ хөгжлийн хэлмэл” гэдэг бөгөөд тайлах номын нэр “Уялгын онол” нэрээр гарна. Хэлмэлүүддээ хатан “ОУЛ-аас МОНОГОУУЛ хүртэл түмэн настай” гэж бичсэн байдаг. Энэ нь химийн 120-р элемент нээх хүртлэх үе байна. Моногоуул улирал цаашаа таван үечлэлээр хөгжиж, есөн мянган жил үргэлжилнэ гэжээ. Энэ утгыг “Төрөөр бадраах” судартаа бичжээ. Соракоктай хатан “Түмэн настын үлгэр”гэдэгтээ: “Есөн мянган жилийн тэртээд удамшилт гэн хижүүд Алтай ,Ханхай уулстай задын орны газар, Есөн мөрөнд цаг уур болж, дэлхийн усны эхэнд байгалийн хүчин дор үржив” гэж бичсэн нь энэ дэлхийд хүмүүс шилжилтээр буугаад есөн мянган жил болсон гэж хэлсэн үг байна. Хатан судруудаа 1251 онд бичиж дууссан. Химийн 117 –р элментийг нээх үе бол Бумбын эриний шилжилтийн эхлэл болоод химийн 118 ба119 –р элементийг нээх үе бумбын эринд шилжилт явагдаж байх үе юм. Химийн 120 –р элементийг нээсэн тэр үед Бумбын эрин буюу ХӨХ МОНОГОУУЛ улирал эхэлнэ гэж бичсэн байна.1251 оноос хойшхи үеийг нэг түмэн жилийн настай ном бичжээ гэж үзвэл хатны амьдарч байсан тэр үеэс хойш өөр гаригт шилжих үе хүртэл түмэн жил амьдарна гэсэн үг юм. Хүмүүс энэ дэлхийд ирээд, хатны амьдарч байсан үеийг хүртэл есөн мянган жил амьдарчээ. 120 – р элемент нээсэн тэр үеэс хойш ХӨХ Моногоуул улирал эхлээд есөн мянган жил амьдраад “сэрэхүйн дөрвөн улирал”-ыг туулна гэж байна.Тэгвэл бидний МОНГОЛ улс нь 120-р элемент нээгдэхээс өмнө генийн доройтлоос бүрэн салж НЭҮ- РИТ засаг эзэрхийлж, ноёрхсон,шинжлэх ухааны хөгжилөөр хөгжилтэй улсуудтай мөр зэрэгцсэн хөгжлийг олчихсон байх нь ээ. Хэрэв МАНЖ-ид эзлэгдээгүй байсан бол ийм их ЗОРИГЛОН тэмцэх ажил гарахгүй байсан. Химийн 120 –р элемент нээхээс өмнө МОНОГОУУЛ улс НЭҮ-РИТ засаг болох үндэсний ёс заншил, уламжлал, удамшилаа мөрдөхгүй бол болохгүй гэж сануулахдаа хатан “Кау Эл Гүн АКОК ТНГР –ийгээ ХОНОГТОО багтааж эцгийнхээ бүхнийг өртөөлөн өрнүүлэх гэгээн тархиар соёрхийтэ” гэж бичсэн байдаг. Өтүгэ боловсролтой, мон ухамсараар гэгээрэлгүй амьдарсаар булаацалдаж, үхэж, босож, шалгарч, амьдарсаар оюун ухааны шат дээшилсээр гэгээрч, боловсорч, мэргэшсээр Мугулюй,Мануколь улирлыг туулсаар ИЭ ЭКЭ Моногоуул улсыг байгуулаад “ОГОУ” Суу-ЭЛ \соёл\ ыг бид удамшуулан хүлээн авах Сургуулийн суурийг 1198 онд тавьсан тухай энэ сударт байна. Анх шинэ дэлхийд буухдаа оул биетэй хүмүүс үе тутамдаа мон ухамсарыг голлож үе тутамдаа уламжлал, удамшилаа сайжруулж ирсний үр дүнд ОГОУ СУУ ЭЛ\ соёл\-ыг хүлээн авах ЭРХ үүснэ. Энэ бол хэнээс ч хамаарахгүй байгалийн хууль юм. Тиймээс дээд орон зайтай холбогдох өөрийн язгуураас заяасан ёс жаягийг бусдаар сольж болдоггүй энэ мөнхийн хууль нь ЭЛ СУУ-г хүлээн авах ЭРХ болдог. ЭЛ СУУ-ийн СУУ ИЭ ЭЛ гэдэг ойлголт гардаг. ЭЛ бол Өтүгэн цагийн өндөр соёлыг бүтээсэн хүмүүсийн нэү мон-ын сүнс бөгөөд тэд орон зайн 4-8 –р шатлалд суудалтай. Суу бол тэдний Өтүгэн дэлхийд эзэмшсэн оюун ухаан. Суу үнэн бол Чин, Чу, ХАу жүй ир, нэн үнэнээр шалгараад бүхнийг ялагч болж, эзэн эрхээ олсон ухааныг хэлдэг ”Чин үнэнд зохистой бүх урлахуй, ур дүй бол хохирол дагуулдаггүй учир Чу үнэн юм” гэж хатан тодорхойлсон байна. Чин үнэнд зохистой Чу үнэн нь НЭН ялагч болж тухайн үндэстэний Дархлагдсан эрх, ДАРХЛАА болж хадгалагдвал тэр нь тухайн үндэстэний СУУ ухаан болдог.Энэ нь дараагийн дэлхийд тухайн үндэстэний удамшуулан, уламжилуулан хөгжүүлэх “ОГОУ” СУУ-ЭЛ \соёл\ болдог.   Өмнөх дэлхийн Суу-ИЭ ЭЛ иргүншилд тухайн үндэстэн шинжлэх ухааныг хөгжүүлсэн гэх мэт үзүүлэлтээс хамааран тэдэнтэй холбогдох үндэстэний өөрийн арга барил ,ёс жаяг тогтдог. Мацаг барьж, бодь бясалгал хийж мэдрэмжээр холбогдох нэг улс үндэстэн байхад, өөрийн биеэр тэднийг сүнс солилцож буулгах гэх мэт жаягтай нэг үндэстэн байдаг. Үүнийг хатан “ЖАЯГ-ийн хэн ч өөрчилж үл болох тусгаар тогтнол” гэж хэлсэн байна. Хатан судартаа: Моногоуул улсын таван эрдэнэ-д: Айл, Хаан,Таван тусгаар Тогтнол, Жаягын, ГЭР ИЭ-ний гээд байдаг гээд орон зайн, цусны, ахуйн, тархины, засгийн гээд таван тусгаар тогтнолоо хамгаалах гэж “Айл” эрдэнийг үүсгэдэг юм. Айл эрдэнэ гэдэг бол ОГОУ-г бид авахын тулд дээд нэү мон нарыг өртөөлж гэртээ гийчлүүлэх болдог. Улс орны хэмжээнд энэ ёсыг тогтоож байж “Айл” болдог. Тиймээс “Гэр”ийн онолт харилцаа үүсдэг. Атомын төгсгөлийн эгэл бөөмсөд захирагддаг дээд нэү мон-ын сүнсний оюуныг буулгаж уулзана гэдэг бол Атомын хоёр хурдны шүтэн барилдахуйн онолд захирагдаж байж биелдэг учир ХААН эрдэнэ болдог. Ахуйн,Цусны,Орон зайн, Тархины, Засаг-ийн таван тусгаар тогтнолоо алдахгүй гэж дээд нэү монын оюун ухаантай хамтын хариуцлагат харилцаа үүсдэг юм. Энэ бол заншвал зохих зан ба ЖРЛГ юм гэж хатан бичжээ.

                                                                                                                                                   Үргэлжлэл бий

СУДРЫН УТГЫГ ТАЙЛАХ БОЛСНЫ УЧИРТ ...

Ил ба далд

Магад найман зууны өмнө бүтээгдэж, эдүгээ бидний үед орчин цагийн Монгол хэлнээ буулгагдан, уншигчдад хүрч буй энэхүү айлдвар болон тайллыг нийтэлсэн сонины дугаар бүрийг эрхэмлэн хадгалахын зэрэгцээ, судар номон дээр гишгэвэл алдас болдогийг бодолцон, дор газар тавихгүй, дээгүүр нь алхаж гишгэхгүй, урж тасдахгүй бохир буртагтай хутгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!!!

Өмнө нь бид Соркоктай бэкүни хатны Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” судрын утгыг тайлсан Ч.Жавзанчулууны тайллыг уушигччдад ойлгомжтой болгох зорилгоор дөхөмчилөн тайлбарлаж зургаан цуврал нийтлэл бэлтгэн уншигчдад хүргэсэн. Харин одоо “Хөх Моногоуулыг Кү Эн Долоон биет их засагаар бадраах алтан дээд үнэний гэр иэ” судрын утгыг тайлахын өмнөх “оршил аялгуу”-г толилуулж байна. 

Ч.Жавзанчулуун

(Цуврал 2)

Dem

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас

Тэнгис далайг хага ярах мэт урагшилна чи

Дуу уухайгаа буу тасла

Хад чулууг бутлах мэт давшилна чи

Хашхираа уухайгаа улам чангаруулахгүй юу чи

Ханцуй хормой урагдан яваа чи

Хойшоо уйл хэргийнхээ мэдээг жигууртэйгээр илгээ \ Эзэн Богд Чингис хаан цолт Тэмү Чин хааны хэлсэн үгнээс. \ Иэ ЭКЭ Моногоуулынхаа гүн ухаан,шинжлэх ухааны өв соёлыг нууц түлхүүрээр нээх энэ хэцүү давааг давах гэж шантрах үе гардаг, Тэр үед энэ мөрийг уншдаг. ИР минь хурцлагдаад,жигүүр ургуулж,зориг оруулдаг,эрчим билээ. Ч.Ж\

-           

”Мон” гэдгийг би өмнөх номондоо ойлгогдохоор тайлбарласан. Орчлон хорвоо болон сэтгэхүйгүй бүх зүйл муу санаа гаргахгүй тул 1-108+109-216-гийн (орчлонт ертөнцийн эд эс бүхнийг бүрдүүлж буй 216 төрлийн элемент) харилцан шүтэлцээнд яг захирагдсан байдаг. “Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон туяа эргэхэд масс багасдаг бол төгсгөлийн эгэл бөөмсийг бодлын хурдтай туяа эргэхэд багассан массыг ихэсгэдэг” хуультай. Дотроосоо аливаа хорт энерги гаргадаггүй амьд эд эсийн хувьд бол дээрх хуулинд яг тохирдог тул хохирол дагуулдаггүй. Гэтэл хүн нь сэтгэхүйтэй тул муу санаа гаргаж хорт хар матери үйлдвэрлэдэг. Энэ нь хохирол дагуулдаг. Тиймээс хүн болон орчлон хорвоогийн зохист харилцааг төвшин сайхан байлгахын тулд ИХ ЗАСАГ буюу засахуйн ухаан эрдмийг бидний өвөг дээдис бий болгож, засаж төвшитгэж ирсэн байдаг. Хатан Яагаад Өтүгэ боловсролтой гэж хэлээд байна гэж та бодно. Яг шинжлэх ухаанаар хэлбэл бидний тархины сэтгэн бодох чадварыг цэнэглэж тэтгэдэг цагаан туяа оюуны төв эрхис гаригын гурвалжины 33 градуст уналт хийж шилжсэн гэдэг үг юм. Оюун сэтгэцийн түвшин нь ийм төрхөнд байгаа үед хүн орчлонгийн эрчимийн харилцан шүтэлцэх хуулинд яг зохицож чаддаг тул хохирол дагуулдаггүй ажээ. Энэ мэт тайлбарыг “Сав ертөнцийн хууль, гэгээрэлийн онол” номд орхигдуулсан тул Ойлголтыг муу өгсөн байх талтай. Тиймээс уг номыг дахин хэвлүүлэхдээ засаж баталгаажуулах болно. Би сударт “юун тухай бичсэн” гэдэг гол санааг ард түмэнд мэдүүлэхийг хичээсэн юм. “ирээдүйгээ өнгөрсөнөөс одоо сүйрүүлэгч” болсон гэдгээ ухаарах сөхөөгүй (чадваргүй, тэнхэлгүй) хүмүүс Энэ нэг “юм” солиорчээ” гэж дүгнэж болно. Бүүр “сэтгэхийн өвчинтэй” гэж шоолж ч болно. Өнөөдөр алба тушаал нэр алдар, өнгө мөнгөөр юмыг харж дандаа гадна өнгөнөөс нь хэмжиж сурсан болохоор ингэх нь ч аргагүй. Манай зарим албан тушаалтнууд, албан хаагчид “төрөөс цалинжсан боловсролтон” яваагаа “тэнгэрийн мундаг” атгасан хувь заяатан гэж “мөнхийн юм” гэж бодож болно. Гэсэн ч Иэ Экэ Моногоуулын нэү-рит засаг мэддэг болсон хүмүүс тэднийг нимгэн боловсролтон, өчүүхэн дотортон гэдгийг өрөвдөн харж халаглаж байгаа гэдгийг нуугаад ч яах билээ. Соракоктай хатны судрын утгыг олох гэж бас мэрийх нь таны үүрэг билээ. Би нэг юманд туйлын их харамсдаг. Моногоуул хүн бүхэн түүх шаштирын өргөн мэдлэгтэй байх ёстой. Хүн бүхэн аав, ээж байх хуультайн адил хүн бүхэн иргүн байж, өвөг дээдэс ураг удмынхаа түүхийг мэддэг байх ёстой. Ир-Гүн байхын тулд бүх хүн билгийн боловсролтой байх ёстой. Би нэгэн дээд сургуулийн түүхийн багшаас Монгол улс яагаад Манжид эзлэгдсэн юм. Өндөр гэгээн Занабазар урвасан нь зөв үү? Хохирол гарсан гэж түүхч та нар үздэг үү? гэж асуулаа. Тэр багштан намайг илт голсон шинжтэй, ихэмсэг янтгар ч гэж бэрх. Мэдэхийг хүсч байгаа бол яахав хэлээд өгч болох юм. Тань шиг ийм настай хүн ингэж асуух нь юу ч гэмээр юм. Илүүц мэт. Өндөр гэгээн Занабазар урваж, манжид эзлэгдсэн боловч, Монголд хохирол байхгүй. Одоо тусгаар тогтнолтой улс байгааг та харж байгаа биз. Улс орны хөгжил,уруудаж,босож хөгждөг хууль байдаг юм. Харийн дайсанд хүч мөхөс үед бууж өгч, эрхшээлд нь орох амьдралын хууль байна шүү дээ. Бүдүүлэг харанхуй Монголчуудад шашны соёл нэвтрүүлж, нүдийг нь нээсэн юм” гэж хариулдаг байна шүү. Аа яа яа Гадаадын хүн бүү сонсоосой. Авилгал, арын хаалгын багш гэж л энэ юм байхдаа гэж бодохоос өөр зам байсангүй. Манж нар Монголд маш их хорт бодлого явуулж байсан нь язгуурын овгийг тарааж, нэг овогтон болгосноор барахгүй, мал адил болзолт рефлекстэй болгон, бүх соёл, иргүншлийн баталгааг устгуулсаны хохирол дэндүү их гэж би үздэг. Хатан ч өөрөө хэдэн зууны өмнөөс “Иэ ЭКЭ Моногоуул улсын хохирол дэндүү их, дааж давахааргүй их болно” гэж урьдчилан сануулсан шүү дээ. Бүү үзэгд. Гадаадын хүн сонсвол Монголчуудын мунхагыг гайхавч өөрт нь хэлэхгүй, сайн ашиглах гэж магтаалд булна буй за. 1911 онд Манжийн эрхшээлээс гарч, нийслэл хүрээнд хорин хэдэн хүүхэдтэй орчин үеийн хичээл заадаг анхны сургууль байгуулсан гэдэг шүү дээ. Манж бидний өвөг дээдсийг дарлаж юу сургасан юм. Ид шид хувь заяаг өгнө гэж сургасан. Энэ хугацаанд дэлхийн бусад улсуудаас шинжлэх ухааны олон нээлтүүд хийгджээ. Ганцхан жишээ дурьдахад: Английн нэрт эрдэмтэн М.Фарадей 1831 онд цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн. М.Кюри уранаас цацраг гарч задрал болох явцад радий, полоний зэрэг химийн шинэ элемент үүсч байгааг нээж, 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн. 1908 онд мөн л химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн Английн эрдэмтэн Э. Резерфорд 1911 онд радийгаас цацарч буй альфа бөөмийг алтны нимгэн ялтас дээр тусган сарних үзэгдлийг нь судалж байгаад атомын төвд маш жижиг цул хэсэг байгааг илрүүлж, түүнийг цөм гэж нэрлэжээ.Бид энэ үед Манжид дарлагдаж байлаа.Ойлгогдохгүй тангуд ном цээжилж, үндэсний бичиг, түүх гэж юу байдгийг бараг мартсан байлаа шүү дээ. Гэтэл Манж нар өөрсдөө шинжлэх ухааны хүрээлэнтэй байсан гэж би уншсан юм байна. Дээрхи түүхийн багш маань мэдлэг боловсролоороо шалгараад, доктор цол хамгаалж, дээд сургуульд ажиллаж байгаа байх л даа. Хэрэв түүхчид хүүхдүүдэд ийм мэдлэг олгодог бол боловсролын систем ялзарчээ.   Монголынхоо гүн ухааныг бусдад устгуулсан ч гэсэн Буддын судар номыг судлах байсан байтал,түүнийг баринтаглан боож “ид шид өгөөч” гэж мөргөсөнд бүх буруу байдаг. Би энд бичээч цорж Агвандоржийн\1785-1849\ бичсэн Түвд хэлний орчуулгаас нэг мөрийг тайлбарлая. “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай. Таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон. Гучин гурван тэнгэрийн таван их эрдэнэ нь индранил, маргад, танха, тончева, оджэй тав ба алт, мөнгө, зэс, сувд, номин, шүр тав нь замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ” гэж гарсан энэ их хэрэгтэй болой” гэж бичсэнийг тайлбарлая. Үүнийг өнөөдөр лам, хутагтууд тайлж гаргаагүй байдаг юм.

Altan deed ger ie

Бид 33 тэнгэр гээд хөх огторгуйд ер бусын бурхад байдаг гэж үзэж мөргөдөг. Дээрхи шадыг зөвхөн Моногоуулын онолын гүн ухаан тайлбарладаг. Хаан гэдэг нэр томьёо бол 21 харилцааг хэлдэг. Тархи, зүрхтэй хүн болгон танилцахаас эхлээд баярлах, гомдох гэх мэт харилцаа үүсгэдэг. Баярлавал хүний бие болон оюуны генд нэг харилцаа үүсэж, гомдвол өөр нэг харилцаа үүсдэг. 153-216 хүртлэх дээд байгалийн бус бодис нь энэ харилцааг байгалийн хуулиар үүсгэнэ. Сайн сэтгэл гаргавал 201-207-ын долоон бодис биеийг энергийн сайн боломжоор наран мэт ээнэ. Хэрэв муу сэтгэл гаргавал 201-207 биеийн эс генд үйлчлэх үйлчилгээг үзүүлэхээ больдог. Энэ нь биеийн дотоодоос гарах хорт туяа биеийг бүрдүүлсэн бодисын гэрлэн бүрхүүлд очиж, гаднаас 201-207-ын сайн эрчим нэвтрэн орж ирэх замыг хаадаг тул эсийг цэнэглэдэг шар туяа доголдож, туяаны гажуудал үүснэ. Үүнийг түвд номонд “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай “ гэж хэлжээ. Туяаны гажуудлыг засах шаардлагатай болдог, засахгүй бол генийн доройтол болно. Тиймээс ген хамгаалалтын 153-176 дахь 24 бодис, амин эрчим өгөгч 177-200 дахь 24 бодисын аль таарсан нэгдлээр засах болдог. Наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг таваас удамшил зөв хүчин авдаг гэж Соракоктай хатан хэлснийг онолд оруулан тайлбарлавал: 153-216 \наран\, 213, 214, 215 \саран\, 1-108+109-216 \сүүн\, 201-207 \мэдвэл зохихуй\, 153-176,+177-200 \их засаг\ гэж хүний бие эрчим эхээр хангагдаж амьдардаг тул “ИЭ Чи” эрчимийн харилцаа явагддаг. Эдгээр бүх элементүүд шүтэн барилдахдаа бодисын атомын цогц онолд захирагдана. Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон эргэхэд масс нь багасдаг бол бүүр төгсгөлийн ес дэх задралын үед эгэл бөөмс бодлын хурдаар эргэхэд багассан массыг ихэсгэдэг. Иймээс “ИЭ-ЧИ ЭХЭ” гэдэг. Хүний биеийн эрчимийн шүтэлцээний энэ онолыг Чингис хааны эцэг Иэ үсү эхэ баатар дээд орон зайнаас тайлж нээсэн байна. Иэ бол бодисын эрчмийн харилцаа гэдэг утгатай.Үсү бол сүү гэдэг ойрд үг боловч энэ сударт а\ оюун ухаан, б\ эс ба генийг агуулсан утгатай байдаг. Эхэ бол гэрлийн ба бодлын хурдны шүтэн барилдахуй боловч, тэр нь цогц атомын онол юм. Экэ –ийн өөр нэг утга нь “Бүхнийг өртөөлөн өрнүүлэх гэгээн тархи орон зайг эзэрхийлж, ИР -т КҮ-ЭН боловсрол улсыг ноёрхвоос экэ болно” гэж хатан хэлсэн шүү дээ. Иэ үсү эхэ баатарын нэрний утга ингэж тайлбарлагддаг юм. 201-207 дахь химийн элементийн үйлчилгээ биеэс салвал туяаны гажуудал үүсдэг тул түүнийг хүний биеэс салгахгүй тогтвортой байлгах тэр үйл заслыг ИХ ЗАСАГ гэдэг. Тиймээс их засалын бодис дээр наран долоог оруулж 153-200+5+2 гэж 55 бодисыг оруулж тооцдог. Үүнийг өвөг дээдэс “хүслийн дээд бодис” гэж хэлсэн байдаг. Эртний өндөр соёл иргүншилийн үед эдгээр бодисын эрдэм эзэмшсэн суутнууд байсан ба тэдний сүнс нь 55 ТНГР гэж нэрлэгддэг орон зайн шатлалуудад суудалтай гэдэг. ТНГР ийн энэ онолыг ИЭ ҮСҮ ЭХЭ баатар тайлж, товчоолсон учир ИЭ-ҮСҮ-ЭХЭ баатарын ИХ ЗАСАГ-ийн зөн гэдэг юм. ЭЦЭГ ЗӨН гэдэг. Тиймээс хатан: “Кау Эл ГҮн АКОК ТНГР -ийгээ хоногтоо багтааж эцгийнхээ бүхнийг өртөөлөн өрнүүлэх тархиар соёрхийтэ” гэж ЖРЛГ болсон нь хугацаанаас өнгөрвөл Монгол орон Бумбын эринд олдох ганц боломжоо алдах болно гэж анхааруулсан хэрэг юм. Түвдээс орчуулсан “таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон”-ыг саная “Таван гишүүн төгссөн” гээд байгаа маань Соракоктай хатны наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг бүхий удамшилт таван хүчинг хэлдэг. Энэ нь удамшил, уламжлалын гүн ухаан болдог. Монголын гүн ухаан нь энэ таван цогц дотор багтдаг юм. Энэ таван цогцыг Эрчим-Эх ба МОн-Чу-Кур гэдэг. Нагаржунай үүнийг “Хоосон чанар таван цогц гэвэл үгүйсгэх туйлшрал болно. Таван цогцоос ангид гэвэл ахуйчлах туйлшрал болно. Хоёр туйлд үл орших, хоёрдмол загварт үл баригдах, үзэгдэл ч бус, үзэгч ч бус, нэр томьёонд үл орших үнэмлэхүй агаар түүнийг л хоосон чанар гэнэ” гэжээ. .Атомын задралын ес дүгээр задралын байдалд орших тэр эгэл бөөмсийг хэлж байна.Тэр нь 153-216 дээд бодис юм. Эдгээр бодисыг байгаль дээр нэү ба иэгү байдлаар оршдог гэж Монголын гүн ухаан хэлдэг. 1-152 хүртлэх 152 химийн бодис тус бүрдээ дагнаж атомын задралаар гис, эхэ, төрөөхүүн, нэү, байдалд оршдог юм. 153-200 дахь 48 бодис байгаль дээр зөвхөн нэү байдлаар оршдог. 201-216 дахь дээд мон тоба бодисууд нь мөнхийн нэү байдалтай боловч иэгү хүчинд оршдог тул нэү байдлаас тусгайлан авч үздэг. Иэү бол 1-108 дахь бодист мөнхийн оршихуйн үйлчилгээ өгдөг тул бүх бодист шүтэн барилддаг. Бодис бүхэн гис, эхэ, төрөөхүүн, нэү, иэгү таван байдалд захирагддаг гэж хатан хэлсэн байна. Энэ ухагдахууныг Их сэтгэгч Нагаржунай дээрхи үгээр хэлжээ. Дэлхийн Гүн ухааны онолыг Монголын гүн ухаанаас өөр хэн ч тайлбарлаж чадахгүй байсаар байтал Манжийн хаан юунд устгуулсан юм бол доо. Эсэхүл Манжийн хааны номын архивд тоосонд дарагдаад Монголын гүн ухааны онол хэвтэж байгаа ч байж мэднэ. Монголын гүн ухаанд 144-176 хүртлэх 33 элементийг хамгаалалтын 33 тэнгэр гэдэг. Монгол хүмүүс эрт үед нэг тэн бодис бүхий гэрлэн бүрхүүлт бодис гэж үзээд “тэнгэр” гэж хэлж иржээ. 144-152 нь байгалийн бодит бодист тооцогддог. Бумбын эриний шинжлэх ухааныг хөгжүүлдэг гол багаж юм. 144-176 дахь бодисын 144-152 нь ГИС, эхэ, төрөөхүүн, нэү байдлаар оршивч иэгү байдалд харилцан шүтэлцээтэй байдаг. Үүнийг Түвдээс орчуулсан номонд 33 тэнгэрийн таван их эрдэнэ гэж хэлсэн байна. Алт, мөнгө, шүр, сувд, номин тав бол замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ гэж хэлсэн энэ үг. 144-152 оор шинжлэх ухааныг явуулахад алтны ялтасаар бөөмсийг тусган текнологид хэрэглэхтэй адил тул тэгэж хэлсэн хэрэг. Ирээдүйн шинжлэх ухаанд алт, мөнгө, шүр, сувд, номин таван зүйлийг ялтас мэтээр текнологи болгон хэрэглэнэ гэсэн үг. 153 -176 – ын 24 бодисыг заслын аргаар хэрэглэхэд дээрхи бодисын эрчим нь багаж болно гэдэг утгатай юм. Баринтаглаад мөргөж байгаа энэ судар номонд чинь ийм шинжлэх ухаан байна. Түүнд ид шид өгөөч гэж бид хэдэн зууны турш мөргөлөө, одоо Монгол оронд хадаас хийдэг үйлдвэр байна уу. Автоматаар буугаад мэдлэг өгдөг ид шид гэж байхгүй. Хүн мэдэрч, ойлгож, ухаарч, таньж, сэхээрч байж тэр шинжлэх ухааныг олдог юм. Та ингэж хэллээ гээд надтай марга. Өнөөдөр дэлхий дахинд бие болон оюуны генийг хамгаалдаг нэү бодисоо Түвдүүд гаргаад тавьчихсан, түүнийг Монголчууд ямарч хяналтгүй хэрэглэж байна. Энэ нь Монгол хүний генд хэрхэн тохирч байна гэж хутагтуудын хэн нь ч хэлээгүй байна. Гэтэл Сора кок тай хатан хүний бие болон оюуны ген нь үндэстэн бүхэнд өөрийн гэсэн тусгаар тогтнолтой тул Их Засаг заслын арга түүнд тохирсон тусгаар тогтнолын жаягтай гэж хэлсэнийг би “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номондоо бичсэн билээ. Гэтэл энергийн эриний үед бие болон оюуны генээ хамгаалдаг нэү бодисын нэгдэл буюу тарниа нийтэд гаргасан үндэстэн тэнгэрийн дайнд өртөх болно гээд гараад байдаг нь дайсанд бүх нууцаа ил гаргаад зэвсэггүй болсон улс болсонтой адил. Ямарч эсэргүүцэлгүй алуулсантай адил болох юм. Тиймээс Монголчууд нэү заслын аргаа нууцалж иржээ. Манай лам нар тэр их сударуудыг баринтаглан мөргөж шүтэх биш шинжлэх ухааны онол дээр тайлж тавимаар байна.

   Энэ хүн юу яриад бичээд байна гэдгийг судалж үзээсэй гэж би хүсч байна. Энэ хүн хатны сударыг зөв тайлж уу гэж шалгаасай гэж хүсч байна. Миний бичсэн тайлалтай зэрэгцүүлж тайлаасай, тэгээд цогц ухааныг бүтээх юмсан гэж та бүхэнд хандаж байна. Та өөрөө доктор, профессорын цолыг авилгал өгч худалдаж аваагүй л бол танд заавал судлах сэтгэл үүсэх болно. Энэ бол Моногоуул хүний ген уламжлан, удамших хуулийн шалгарал гэж бодох хэрэгтэй. Та булхайн аргаар доктор, профессорын цол аваагүй бол танд эх оронч үзэл байна. Энэ малчин эмэгтэй юу биччихвээ гэж танд шалгах сэтгэлгээ үүснэ. Өө энэ эмэгтэй түүнийг буруу тайлжээ. Ингэж тайлах ёстой гээд та гаргаад ирвэл жинэхэнэ Хөх Моногоуул иргүн болно. Ингэж энэ сударт хандвал би ихэд баярлах байна.

                13-р зууны үед амьдарч байсан энэ хатан бол Чингис хааны от хан кү эн Толуйн ёсолсон хатан бөгөөд ИЭ Экэ Моногоуулын соён гэгээрүүлэгч, Мон-ын онол буюу дотоод сэтгэлийг гэгээрүүлэх ухааны багш, Гэр Иэ -ний онол буюу бодист энерги шүтэн барилдахуйн онолд боловсорч, мэргэшсэн, уялгын онол буюу улс төрийг удирдах шүтэн барилдахуйн онолд төгс боловсорсон, улс төр, шинжлэх ухаан, гүн ухааны эрдэмтэн кү эн байжээ. Хатны энэ их эрдэм нь Толуй хааны гэгээрэл, боловсрол, мэргэшилээс суралцсаны үр өгөөж бөгөөд хаан, хатан хоёрт Моногоуулын гал голомтын эзэн суухаар Эцэг Чингис хаан ТНГР –ийн ЖРЛГ болгосон байдаг. Сударт: Сийгэн жил Чингис хаан, Толуй хаан, Соракоктай хатан гурав Алтайн нурууны Хас Хах Ёл ууланд амьдардаг Тоул чу мөр гүн-ий гэрт таван хоног зочилсон тухай бичсэн байдаг. Чингис хаан Тоул чу мөр Гүнд “Тоул ухай тай чу мөр гүн” цолоор шагнаж, төрийн багшаар ажиллах ЖРЛГ болгодог. Эртний язгуур Монгол нэг үг бол хэд хэдэн агуулгыг багтаадаг. Тоул гэдэг нэр ул боловсролыг тогтоох гэдэг утгатай. Чу гэдгийг манай философичид харьцангуй үнэн гэдэг утганд авч байна. Шинжлэх ухааны хувьд арайхийж судалж мэдсээр хөгжиж байна гэдэг утга боловч. Бодисын атомын задралын хувьд Чу кур гэвэл “эгэл бөөмс” гэдэг утганд авдаг. Мон чукур гэвэл ДНХ ийн цогц гэдэг утгатай байдаг. Чу Эн гэж хэлбэл ДНХ- ийн цогц дотор агуулагдсан хувь хүний амьдралын мэдээлэл гэдэг утгыг агуулдаг гэдгийг хатан бидэнд хэлж өгсөн байдаг юм. “Чу” бол хүч гэдэг ерөнхий агуулаганд багтдаг. Мөр-Гүн гэдэг үг нь хүний биеийн эс ба генийн хөгжил нь тухайн үеийн 153-216 дахь дээд бодисуудын эрчимийн хүчинд тохирч, харилцан шүтэлцэж, туяаны гажуудал үгүй амьдарч байвал сэтгэхүйн хөгжил нь давамгай болж, ГҮН мэдлэг эзэмшдэг. Мөр гэдэг үг бол хүний цогцос 99 элементийн исэлдэн ангижрах урвалын үр дүнд 950 тэгштгэлээр бүрэлддэгийг илэрхийлсэн утга агуулна. Хатны сударт сүнсний гар гээд байгаа 153-176 –ын 26 бодис, эзний гар гээд байгаа 118-152-ын 24 бодисыг 50 арга Эр-Дэм гээд байгаа юм. Хүний биед дээд бодисоор засал хийхэд 153-176 - аар хамгаалалт хийж, 118-152 - аар технологи болгон ашиглаж байж 177-200 дахь бодисоор засал хийж, амин эрчимыг болон 201-216 дээд мон тоба бодисын оршихуйн чанарыг тогтвортой байлгаж чаддаг юм. Ингэсэнээр 950+50 болж 950 мянган сэхээрэл биетэй боллоо гэж хэлдэг. Ийм биеийг онолоор олж чадсан бол сэрэхүй өөрөө хөгжиж, гүн ухаан үүсдэг гэсэн үг.

Монгол хүний генийн онцлог нь хөх толботой тул их засал-ын аргаа, өвөг дээсээс үүсэн удамшиж ирсэн язгуурын онол ухаанаа хэрэглэхгүй бол бусдаас түрүүлж сэтгэхүй хөгжихгүй, бусдын бүтээснийг хэрэглэгч болох нөхцөл болдог. Чингис хаан Тоул чу мөр Гүнд яагаад “Ухай тай” цолыг нэмж өгсөн бэ гэвэл ”У” бол урлахуй ухаан гэдэг утга агуулдаг. “Хай” бол зугтаах хүчийг тогтоо гэдэг утгатай. “Тай” нь дээд эзэн гэж нэг ойлголт өгдөг. Тэр нь 153-207 -ын 55 бодисын шүтэн барилдахуйгаар үүсдэг оюуныг төгс эзэмшсэн гэх утга агуулдаг. Соракоктай хатан эдгээр судруудаа бичээд Мон кү хаан хүү нь хаан ширээнд ор суухад гардуулж өгөхдөө: “Тоул чу ухай тай мөр Гүний эрх, алдар бол “Дэлхийн хау ухайм чу уг” гэж Чингис хаан эцгийн хэлсэн дэлэгүн утгатай үгийг сэтгэлийн хана болгож бичлээ” гэж хэлсэн байдаг юм.”Чу уг” гэдэг үг бол “өмнөх өндөр соёл иргүншлийн язгуур уг мэдлэгтэй” гэдэг утгатай. Дэлхийн хау гэдэг бол дэлхийн хурд гэдэг утгатай үг . Өтүгэн цагийн Монголчууд өндөр хөгжлийн үр дүнд хау ухааныг бүрэн эзэмшиж чаджээ. Дэлхийн хау хууль бол агт морины хурдаар хөгжих зүй тогтолтой. Тиймээс хатан “Агт морины хурдаар хөгжих ёстойг хаун гэнэ. Агт морины хурдаар хөгжиж чадсаныг хаул гэнэ” гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Шинэ дэлхийд буугаад агт морины хурдаар амьдарсаар 19000 жил онолоор амьдраад чадсан бол дараагийн дэлхийд шилжилт хийж чадах эрхтэй болно. Энэ бол ертөнцийн туйлын чин үнэн зүй тогтол. Үүнийг Монголчууд хэрэгжүүлж чадсан байдгийг хатан бидэнд мэдүүлэхийг зорилго болгожээ. Мон кү хаанд хатан хэлэхдээ “хаан хүүдээ ээж нь том бэлэг өгч байна. Та иш зарлигаа гаргаж, арван мянган жилийн настай энэ номыг Алтайн уугуул ястаныд цээжлүүлж хадгалуул.

               “Ойрдууд цаг бусын өвчин ирвэл дайждаг улс

               Ойрдууд цэгц чанар алдагдвал цусаа бардаг улс

               Ойрдууд гэгээрэлтэй улс тул цөвүүн цагт дэндүү хурц билээ

                 ...Гартаа, хөлтэй болгон тэдэнд халдах боломж үгүй

                    Ганцхан жимээр нь янгир цуврахдаа ирвэсээс айна..”

гээд Толуй хааны отгон кү эн Мүкэй хатны хүү Жөн тоба монийг удирдагчаар томилж, Хасарын удмаар харуул тавьж, өөр отог байвал нүүлгэтүгэй гэж хатан ЖРЛГ болсон байдаг юм. Энэ судраас Тоул ухайтай чу мөр Гүн Хэрэйд ир Гүн байсан гэдэг ойлголт гардаг. Хатан энэ судруудаа яагаад бичих болсон тухай бичсэн байдаг юм. Бас тэр үеийн ний-хэмийн улс төрийн үйл явдлуудыг дурдсан байна. Зарим үйл явдалууд нь МНТ-нд бичсэнээс өөр утгатай байдаг. Тухайлбал Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийнхөө ор суурийг Өгөөдэйд залгамжлуулахаар ЖРЛГ болсон байдаг бол энэ сударт Чингис хаан “хаан суурийг” Толуй хаанд өгөхөөр гэриэслэж, бүүр эхнээс бэлтгэж сургасан тухай гарч байна. Энэ тухай хэрхэн дурдсаныг бичье. Чингис хаан,Толуй, Соракок тай гурав Алтайн Хас хах Ёл ууланд амьдарч байсан Тоул чу мөр Гүнийд таван хоног зочилохдоо охин Мүкэйг Толуйд гуйдаг.

...Чингис хаан гурван зуун тавин түшигтэй билээ

Чин , чу, хау жүй ир үнэнээр танай охиныг шинжвээс

Алтайн өврийн газар ганцаараа огоу соракоктай

Алтайн гоу Мүкэйг хараад талархав

Төрсөн бие минь ТНГР ээс одвоос

Туг сүлд барих Толуй хан хүслийн зүйтэндээ

“Айл” бүлийн ний-хэмт засагч хатнаар Мүкэйг өргөх

Амар сайхан санаа байнга гэж Чингис хаан хэлэхэд Тоул чу ухай тай мөр Гүн: ...Ноён байхаас хэтрээгүй, олиггүй нэгэн эрийг юу бодож урина вэ та.Чумон, чухоны номонд мөр гүн гэдгээ танд шалгуулмаар байна.Толуй хан хүслийн зүйтнийг тохой шороодуулбал би дагая. Хажир мэх хийж хүргэний бөх зөнг шалгая гэжээ.

Үргэлжлэл бий

“....Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү...” (Цуврал 6)

         Айлдвар судрыг тайлсан тайлал бүтээлийн тухай нэн сонирхолтой мэдээллийн зургаа дахь хэсгийг хүргэж байна.

Has

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг

“Сав Ертөнцийн Хууль – Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

“Тэр худал үл хэлэгч нэгэн бөгөөд түүний өртөөлөгчийн үг дэлхий дахиныг гайхшируулна.

Тэнгэр халиагчийн ном бүрнээ цуглахад анхны гарвал дэлхийг аварна.Тэр өнгөрснөөс ирээд

чангаар хашхирч, эхний эхлэл, төгсгөлийн зөнг үнэн болгоно”

                                                                                                          Францын их зөнч Мишел Нострадамус

(Түрүүчийн хэсгүүдийг мөн энэ сайтаас уншаарай)

                                                                                                                                                               (Цуврал 6)

“Үжирхэл” хөгжил гэж өвөг дээдэс юуг үгүүлсэн болохыг авч үзсэний эцэст судраас бас нэгэн мөрийг эшлэл болгон толилуулбал: “Хаданд ургасан хайлаасыг намагт ургуулваас хөгцөрмү...” хэмээн айлдсан нь асар гүнзгий утгыг агуулсан бөгөөд хүн төрөлхтний хийгээд Монголын маань өнөө үеийн “хөгжил”-ийн байр байдлыг маш товчоор илэрхийлсэн утга санаа гэж ойлгууштай.

Эшлэлийг цааш үргэлжлүүлбэл:

“...Хаан эрдэнэ байлаа ч мунхаглал руу зүтгэвэл мөхмү

Гэмийг тэвчвээс Моногоуул зөн үжирч үхмү

Амин хүчний эх үүсвэр хомсдвоос амьдрал үхмү

Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү

Мэдвэл зохихуйг мэдүүлэхгүй болвоос амь зуулга хоосорму

Мунхаглалын аюулаас амь бие эрсдэмү

Наран зөв хас дөрвөн ухамсараа гээвээс мохму

Өөрийн өөдгүйн боол, зан бусын идэш, нийг-гэмийн ууш болж

Өсөлсөн булхай, булай, боулигай гурав моныг гул болгому

Мянган онол, мэргэшлээр, нэү оюунлагаар магад гарахгүй бол

Моногоуул зөнг доройтуулж, долоон янзаар үхүүлмү

Бусдын гараар олзыг булаалган идэгч боулигайнууд

Буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосолму

Мэдэхүй, сэрэхүйгээр хөдөлбөөс хөгийн болж үхмү

Үүслийн гурван эрдэнээ голвоос үнэгүйжиж бас үхмү

Сархад, огиудасанд шунаваас сэг, зэм болж үхмү

Уялгын онолыг ухаараагүйгээс ахуйгүй болж үхмү

Хэрсүү бөө занг гээвээс хөгийн болж үхмү

Өвгөдийн боловсоныг хаяваас өөдгүйд боолчлогдму

Өөдгүй бүгд өөгшвөөс өөдтэй нь гутаагдаж үхмү

Холын сайхныг зүүдлэвээс хэмээ цөлмөмүй

Хамтын хариуцлагыг халваас ний – гэм дор үхмү

Хөндлөнгийн хөл дор хөгийн болвоос тамлагдаж үхмү

Идэж эдлэхийн төлөө ижил төрлөө устгаж үгүйрмү

Төвшин сайхныг голвоос төвгөөр хүлхэгдэж үхмү

Моногоуул нэрээ мартваас мунхагийг сонгож үхмү

Чингис чанараа алдваас шорон, цагдаад алагдаму

Нялуун, шулуун, халуун дайнд нидрэгдэж бас үхмү

Зан бусын төлөө үнэлж баршгүйгээ цацагч булхайнууд

Бусдын бурууг дуурайж,халуун дай – яр зарлаж харламу

Гэдэс цадах гэж ний – гэм үйлдэж хараар зэмлэгдмү

Идэж ууж байхдаа итгэлтэй байхын төлөө

Идэгч боулигайд төлбөр төлж хэмийг барму

Ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд

Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж

Муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож

Засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму

Ний үхэл, ний тамлал, ний доройтол дор

Акок Моногоуул иргүнүүд аргал хоргол мэт

Авиргүй булай, боулигай, булхай нарт идэгдэж

Өлсөж, даарч, хийсч хөгийн болж үхмү.....” гэж Чингис хаан зовинон, чин дор мэдээлсэн хэмээн сударт айлджээ. Энэ бол Чингис хаан дээд тэнгэрт хальж одсоныхоо дараа дээд орон зайнаас мэдээлэл дамжуулдаг өвөг дээдсийн аргыг хэрэглэн үр хойчистой ирүүлсэн мэдээлэл гэдгийг уншигчид маань одоо ойлгодог болсон гэж найдна. Дээдсийн сүнс оюун энэ дэлхийгээс явж одсоныхоо дараа ч үр хойчсоо байнга харж хандаж, ирээдүй юуг нь зөгнөн болгоож, санаа сэтгэл талбисаар байдгийн чухам жишээ нь энэ юм. “Үхтэл үр харам” гэж бид хэлэлцдэг бол бидний дээдэс “Үхсэний хойно ч үр харам” хэмээн хэлэлцдэг байсан тухай судрын утгыг тайлагч бээр нэгэнтээ үгүүлжээ.

Чингис хааны энэхүү захиас, сануулгаас гол болгон хэд хэдэн хэсгийг чухалчилан авч үзэж уншигчидтай санал бодлоо хуваалцахыг хичээе. Толуй хааныг нас барсны дараа Чингис хаан бас л дээд орон зайнаас болгоогоод “Хөгийн” болохоос сэрэмжлүүлж, захиас айлдсан, гэсэн ч түүнээс хойш найман зуун өнгөрөхөд бидний улс хөгийн болдогоороо болж, мунхаг руу гулсадгаараа гулссан болохыг тодорхой нотолгоон дээр тайлбарлаж дээр үгүүлсэн. Түүнтэй адил энэ сануулга бүхэлдээ бидний өнөөгийн байгаа байдлыг урьдаас (бас л найман зууны тэртээгээс) илт хараад болгоомжлуулж хэлсний тод илэрхийлэл болно.

Тухайлахад “...Уялгын онолыг ухаараагүйгээс ахуйгүй болж үхмү..” гэсэн нь өвөг дээдсийн бий болгосон оршихуйн гурван гол онол буюу “гурван эрдэнэ”-ийн нэг болох ахуй байдлаа тэтгэн дэвжээхэд үндэс язгуураа болгох ёстой уялгын онол гэж нэрлэгддэг онол ухааныг хөсөр хаяж, бүхнийг гаднаас хуулж дууриасан зээлдмэл арга ухаанд дулдуйдан хөгжүүлэх гэж оролдвол онолын гүн бат үндэстэй Монгол ахуйгаа устаж, мухардмал харанхуй ирээдүй рүү гулсан орох болно гэдгийг зөгнөн сануулсан хэрэг.

“ ... Моногоуул нэрээ мартваас мунхагийг сонгож үхмү Чингис чанараа алдваас шорон, цагдаад алагдаму...” гэснийг задалвал Моногоуул гэдгийг өвгөдийн онол эрдэмд суралцаж, “есөн хүслийн зүй”-г эзэмшиж, таван тусгаар тогтнолыг олж, долоон дээд эцгийн арван хоёр зөнд боловсорч, өөрөөр хэлбэл “өвгөдийн боловсоныг өвлөн авч, соёолуулан дэлгэрүүлснээр гэгээрлийг олж, өөрийгөө болон айл бүл, улс гүрнээ өмөөрөн босоо орших төгс чадвартай болно гэсэн үг гэж бид мэддэг болсон. Тэгвэл энэ бүх удамшил, уламжлалт мэдээллээ гээж, гэгээрэлгүй, харанхуйн зам руу гулсаж, муу бүхэнд эзлэгдсэнээр мунхагийг сонгож үхэх болно хэмээн сануулсан байна. “Чингис чанар” гэж юу болохыг бид бас мэддэг болсон. Хамгийн товчоор дахин сануулахад энэ үг нь “хүн ба орчлонгийн оршихуйг чин үнэнээр хариуцах ГИС зохион байгуулалт” гэсэн үг хэмээн элч Ч.Жавзанчулуун гуай тайлсан. Бас л өвөг дээдсийн бий болгосон, тэгэхдээ Чингис хааны долоон дээд өвөг эцгийн нээсэн шинжлэх ухааны нээлт юм. Энэ чанараа алдваас гэгээрэлгүй боловсролгүй болж, хоосорсон ний - гэмийн үр урхаг болсон цагдаа, шоронгийн гарт өөрсдөө алагдана гэсэн үг. Уншигч та сайтар ухаж бодож үзэгтүн. Ний даяараа зөв удамшилтай, зөв уламжлалтай байж гэгээрсэн, муу муухай бодол санааг хураадаггүй, муу үйл хийдэггүй “ний – хэм” – д бол ямар ч цагдаа, шоронгийн хэрэггүй шүү дээ. Соркоктай бэкүни хатан “...Хоолоо олж идэхдээ хоосорлыг ашиглагч хижийг булхай гэнэ..” хэмээсэн нь “нийг – гэм”-.ийн олдмол тогтолцоог ашиглаж хоолоо олж идэгсэд болох дээрхүүдийг хамаатуулан хэлсэн хэрэг.

“....Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү...” гэдгийг өнөөгийн төр засгийн ажлыг явуулж буй эрхэмүүд сайтар тунгаан бодууштай !!! Бас түүнчилэн

“....Бусдын гараар олзыг булаалган идэгч боулигайнууд

Буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосолму...”

“...Өвгөдийн боловсоныг хаяваас өөдгүйд боолчлогдму

Өөдгүй бүгд өөгшвөөс өөдтэй нь гутаагдаж үхмү...”

хэмээсэн нь өнөөгийн нийгмийн амьдралын дүр зургийг зураад байгаа хэрэг биш гэж үү. Үүнийг нотлохуйц өчнөөн баримтыг энд жагсааж болох ч нэгд цаг, цаасанд хайран, хоёрт уншигчидтай санал бодлоо хуваалцаж байгаа болохоор уншигч та нөхдөд ч бас бодож тунгаах орон зайг нь үлдээх хэрэгтэй гэж үзэв.  

“....Идэж ууж байхдаа итгэлтэй байхын тулд

Идэгч боулигайд төлбөр төлж хэмийг барму

Ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд

Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж

Муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож

Засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму...” нөмөрт нь шалз мэт хоргодож, далбаан дор нь өчүүхэн амиа аргацаах, амар хялбараар хоол олж идэхийн төлөөнөө хэн нэгэнд итгэл олох гэж төлбөр төлөх, ийнхүү идэж ууж байхдаа итгэлтэй байхын тулд бас л тэрхүү ивээгчид бусдын хоолыг булааж өгөх замаар төлөөс төлж, гэмээ мартан, өөрийгөө цайруулан бодох явдал энэ “ний – гэм”-д хэтэрхий газар авсан билээ. Нэг жишээ нь авилга хэмээн нэрлэж буй зүйл. Гэвч авилгатай тэмцэж байна хэмээн ард олонд ойлгуулсан үйлдэл нь өнөөх л булаагч булхай, идэгч боулигайнуудын захиалага болж байгааг зарим гярхай хүмүүс сайтар ажигласан байдаг юм билээ. Улсын бодлого нэрээр гаднын боулигай нартай сэм хуйвалдан, газар орны баялгийг тийшээ гулсуулж, итгэл олж авах гэж оролдох, үнэнийг хэлж илчилсэн заримыг барьж хорьж, цагдаж, тамлаж зүрх зоригийг нь мохоох гэж улайрах зэргийг бид байнга харж сонсож байна. Энэ мэтийгээ ухаарах сөхөөгүй цааш улам улангассаар байвал чухамхүү   “...ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд, ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж, муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож, засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму...” хэмээн сэрэмжлүүлж, захисан байна.  

Дээд орон зайнд мөнхөрсөн дээдсийнхээ санааг ингэтэл нь зовоож, элгийг эмтлэх байдалд хүрсэн нь хаанаас эхтэй вэ гэж бодож болох ч ийм түвшинд хүрсэн үед буруутныг эрж, шалтгаан нэхэх нь илүүц болох бизээ. Сударт айлдсан болон судрын утгыг тайлсан зэргээс олж үзвээс олон зүйл шалтаг нөхцөлдсөн нь магад бөгөөд үүний дотор дотоодын ноёд ихсийн мунхаг, шуналдаа хөтлөгдөж, гэгээрлээс урвасны харгайг гаднын булаагч боулигай нар идэш болгон ашигласан нь нэн тодорхой харагддаг.

Канси буюу Манжийн Энх-Амгалан хаан Монголыг булаан эзлэх хорт бодлогыг явуулахдаа Монголын эртний гүн ухааныг ашиглажээ. Харийн хаан яагаад дээдсийн маань онол гүн ухааныг тэгтлээ сайн судалж, өөрсдийн маань эсрэг ашиглав. Энэ тийм ч магадтай бус болов уу гэж эргэлзэж болох юм. Гэтэл тэр хаан бидний дээдсийн онол гүн ухааныг өөрийн эмэг эхээсээ мэдэж авчээ. Түүний өвөг эцгийн хатан болж очсон Монгол эмэгтэй хаан болох ач хүүдээ Монголын дээдсийн онол гүн ухааныг зааж сургасан нь буруугаар эргэсэн хэрэг. Судрын утгыг тайлагч энэ явдлыг дүгнэн үгүүлэхдээ ”.... чухамхүү тэнгэрийн дайн гэгч энэ болой. Гэсэн ч тэнгэрийн дайныг буруу сэтгэлээр хийж буруу үр дүнд хүрсний улмаас тэр хаан өөрөө төдийгүй улс үндэстэнтэйгээ хамт тэнгэрийн гэсгээлийг хүртэж, дэлхийгээс арчигджээ. Бүүр цаашилбал сүнс нь тамын шатлалд унасан болой” гэсэн байна. Судрын утгыг тайлагч, элчийн эш болгосон жишээг одоо толилуулья. Монголчууд манжийн эрхшээлд байх тэр үед нар сар хиртэх үзэгдлийг буддын шашны ойлголтоор тайлбарлаж, РАХУ хэмээх мангас нар, сарыг залгилаа хэмээн тогоо түмпэнг шанагаар нүдүүлдэг ёс дэлгэрсэн байсан тухай зарим кино шийнээс үздэг. Тэгвэл өвөг дээдсийн онол гүн ухаанаар РАХУ гэгчийг тайлбарлавал хүмүүн бид гэгээрэлгүй яваад байвал муу бодол санаа, муу үйлийн боол болж, мунхагт эзлэгдэнэ. Түүний үрээр үр удмынхаа цаашдын удамшилд доройтол үүсгэж өөрөө “хар ертөнц”-ийн нэгэн хэсэг болно.

Хийсэн муу үйлийнхээ үрээр “тийрэн” болохоос эхлээд зөвхөн нэг чулуун дээр хэдэн мянган жил суух ялд унадаг байна. Ийн “хар ертөнц”-ийг бий болгогсод хэт ихэсвэл ертөнцийг хар РАХУ нөмөрдөг гэж үздэг байж. РАХУ гэдэг нь үндсэндээ доод шатлалд унасан “хар сүнс”-ний ертөнц ажээ. Ертөнцөд хар РАХУ-гийн эзлэх жин ихээр нэмэгдвээс нар ба сарыг залгина гэдэг байж. Нар, сар бол гэгээрлийг тэтгэгч, байгалийн бус нэү дээд бодисыг агуулагч, сүнслэг эрхис гарагыг хэлсэн шинжлэх ухааны нэршил гэж бид өмнө үзсэн. Тэгтэл манж нар Монголын энэ гүн ухааныг урвуугаар эргүүлэн, эх толгойг нь алдуулснаар барахгүй Монголчуудыг мунхагийн боол болгож устгах айхтар далд дайныг өдөөн, далд бодлогоо ингэж хэрэгжүүлж байжээ. Хатуухан хэлэхэд энэ мэт оюун санааны дайны нөлөөгөөр бий болсон үр урхагаас бид одоо ч гарч чадаагүй байна. Өвөг дээдсийн нэн гүн билэгдэл агуулсан ёс заншил олон зүйл дээр урвуугаараа эргэсэн хэвээр. сэтгэл санаа тархи оюуныг маань “оюуны хорт зэвсэг агуулсан” шашны боол болгож, дээдлэж хүндлэх, мөргөж залбирах ёсыг маань ч хөл толгойг нь сольж орхисныг Монголчууд бүрэн гүйцэд ухаарч сэрж чадаагүй л байна. Түүхийн үнэн мөнийг бараг үндсээр нь гажуудуулж, цаг тооллыг хүртэл буруу зөрүүгээр хэвшүүлжээ. Энэ бүхний цаана маргашгүй баримт нотолгоонууд байгаа учраас ингэж бичиж байгаа гэдгийг нурших нь илүүц байх гэж санана. Хамгийн ойрын жишээ гэхэд одоо бидний өвлийн сард тэмдэглэж хэвшсэн цагаан сар буюу сар шинийн “баяр” нь манж, хятадынхан улс төрийн бодлогынхоо халхавч болгон ашиглаж байсан Буддын шашны нөлөөн доор бий болсон харийн үүсмэл ёс байтал (Зарим судлаачид болон шашныхан бурхан багшийн рид хувилгаан үзүүлсний баяраас үүсэлтэй гэж тайлбарладаг бол зарим хэсэг нь Богд Зонховын нас барсны төлөө уй гашууг цайруулан илэрхийлэх гэж бий болгосон зүйл гэдэг) бид үндэсний хамгийн том баяр хэмээн эндүүрсээр ирэв. Гэтэл үндэсний хамгийн том баяр болох цагаан сарыг бидний өвөг дээдэс намрын сард тэмдэглэдэг, нармын сараас шинэ оныхоо сар улирлыг эхлүүлж тоолдог байсан тухай бүхий л нотолгоог түүхч, зохиолч Н.Нагаанбуу тэргүүтэн номч мэргэдээс эхлээд, бөө гэгээнтнүүд, Монголч эрдэмтэд нотолсоор байна. Энд би бидний тархийг “оюуны хорт зэвсэг агуулсан шашны боол болгож устгах санаа”-г манж тэргүүтнүүд сэдсэн гэсэн маань Буддын шашныг яг тийм мөн чанартай гэж хэлсэн үг биш билээ. Гагцхүү Монголд дэлгэрүүлэхдээ тийм санааг шингээж ашигласан гэдгийг л хэлсэн хэрэг. Ямар ч шашин гэгээрлийг номлодог, үндсэн чанар нь хүмүүсийг гэгээрүүлэхэд чиглэгдсэн байдагтай маргашгүй. Жишээлэхэд буддын шашны Будда, Зонхов нарын сургаальд “Билгийн илдээр хүлээс торыг таслаж, ахуй цогцосын хоосон чанарыг нээвэл мадаггүй тэр цагт үзэл онолын төгсгөл ирнэ

“...Долоон нар шарах цагт Довцог байтугай сүмбэр ч шатна

Догшин далай ч ууршиж арилна. Доорд хэврэгхэн хүмүүсийг яалтай билээ... “ гэсэн нь Монголын гүн ухаанд байдагчилан амьд эсэд хэм, эрчим өгөгч “наран долоо”-н бодисын үйлчилгээг хар муу эрчимээр халхлаж, түүнээс тусгаарлагдсан бол устгалын цаг болохоор генийн доройтолтой хэврэгхэн хүмүүс яалтай билээ гэсэнтэй утга дүйх ойлголт гэж судрын утгыг тайлагч үгүүлсэн байна. Устгалын цаг гэдэг нь хар ертөнц буюу РАХУ хэвийн байдлаас хэтрээд ирэх үед дээд тэнгэрээс тэднийг устгах ажиллагаа явуулдаг ба энэ нь бидний өвөг дээдсийн нээсэн онолоор бол орчлонт ертөнцийн оршихуйн зүй тогтлын хуулиар буюу ертөнцийн хязгааргүй дэх туяаны урсгал соронзон хуйларлын хүчээр ийнхүү хар ертөнцийг хийсгэн арилгаж, хар нүхэнд оруулан булшилдаг жамтай гэжээ.

Цуврал бичвэрээ бий үүгээр өндөрлөж байгаа болохоор өмнөх хэсэгт амалсан ёсоороо зарим нэг ойлголтын тухай товч тайлбар өгөх нь зүй гэж үзэв.

Элч буюу судрын утгыг тайлагчийн үгүүлснээр Тэнгэр нь: ухаан, эрдэм, арга, билгүүн, цэвэр таван зүйл, Ертөнц нь: дээдис, огторгуй, газар, бөх, хар таван зүйл. Дээдис бол дөрвөөс дээш шатлалынхан, огторгуй нь од эрхис, орон зайн эрхис туяа, нэүрит байдлаар байгаа бодис, Газар нь: таван махбодь бүхий эст амьдрал, бөх бол хоёр хөх ертөнц, хар гэдэг нь хар сүнсний ертөнц гэжээ. Өмнө нь бидний мэддэг болсон ГИС тогтолцоо, мөн дээд орон зайн шатлалд суудалтай нэү монын сүнс нарын бий болгосон гэх, тархины хөгжлийг тэтгэгч оюуны төв эрхис гараг зэрэг нь мөнөөх “хоёр хөх ертөнц” юм байна.  

Тэгвэл “ОО СУУ” гэж юуг хэлээ вэ? Хатны сударт ООСУУ, ЭЛ СУУ гэж үг байдаг. ООСУУ нь оул биетэй, мангадай удамшилтай, өтүгэ боловсролтой, мон ухамсартай шинэ дэлхийд буусан хүмүүсийн ДНХ-ийн мэдээллийн удамшил. Нэг дэлхийд хүний амьдрал 633 үеийг туулах хуультай. Шинэ дэлхийд буусан Батын ба түүний хүүхэд, түүний хүүхэд гэсээр 633 үе явсаар хөгжлийн үе шатыг туулахдаа хүүхэд тус бүр үе тутамд бас оул биетэй, өтүгэ боловсролтой, мон ухамсартай, мангадай удамшилыг үе тутамд дэрэлгэн, дөрөөлөн дээшлүүлэн сайжируулсаар төрсөөр явдаг. Тухайн дэлхийн хүмүүсийн бие болон оюуны генээ дагаад шинжлэх ухааны хөгжил нь ОУЛ-аас Моногоуулыг дуустал хөгжих ганц хуультай.Тэгээд шинэ дэлхийд Дутукун ертөнцийг хүлээн авдаг гэж хатан хэлжээ. Нэг улсын хөгжил ч гэсэн тухайн дэлхийдээ дэрэлгэн, дөрөөлөн хөгжихдөө Өтүгэгээс Мугулюйд шилжих үеийн тохироо бүрдэх үед ДУТУКУН үүсдэг гэх мэтээр явдаг. Иймээс “....Дутагдахыг мэдэж байвал олохын оршил, байхгүйг мэдэж байвал байлгахын өмнөх” гэж Сор кок тай хатан “ХӨХ Моногоуулыг төрөөр бадраах алтан дээд үнэний аялгуу” судартаа бичээд, Хөх Моногоуул Хар Монгул болох үед Дутукун үүснэ гэдгийг сануулж, тэр цагт яах вэ гэдгийг зааж өгсөн байдаг хэмээн Ч.Жавзанчулуун тайлсан байна.

Хар сүнсний боол гэдэг бол дээдсийн билгэ ухааныг үл ойшоож, мунхагын зам руу гулсан, арван зургаан ний – гэмийг үйлдэж, хар хижи болсон хүн төрөлтнүүд хэтэрхий олширсны улмаас, бусад нь ч бас тэдний эрхшээлд орж, тэдний боол мэт болно гэсэн үг. Тиймээс ийн хар сүнсний боол болохгүйн төлөө тэмцэх ёстой. Тэмцлийн зам нь гэгээрлийн зам, гэгээрэх онолыг нь өвөг дээдэс маань бүтээгээд, өөрсдийн түвшинд хүрэх бүх арга ухааныг заагаад үлдээсэн байгаа тухай цувралын өмнөх хэсгүүдэд хэдэнтээ давтан үгүүлсэн. Эцэст нь гэвэл өмнө үгүүлснийг дахин давтаж, судрын утгыг тайлагч Жавзанчулуун гуайн сануулан хэлснийг толилуулахгүй орхиж үл түвдэв. “Бид мунхаглалын идэш болж, “хар сүнсний боол” боллоо, мөхөх шат эхэлжээ гэж огтхон ч айж болохгүй. Дээд удмаас заяатай “иргүний ОО СУУ” нь тасраагүй, Засахуйн хоёр хөх ертөнцийг өмчилсөн өтүгэн цагаас ирсэн өвөг дээдис маань байхад Монголыг хөтөлж, мандан бадраах зам руу замнах бүрэн боломж нь байна” хэмээн тэрбээр айлдсан билээ.                                                                                                            

                                                                                                                                                          Г.Төрмөнх

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

1.  Адаглаад зуун мянган жилээс наашхи

   Монголчуудын хувь заяаны өрнөлийг багтаажээ

                                                                                                                       (цуврал 1)

Sudriin tailal

Өдгөөгөөс 800-аад жилийн өмнө буюу XIII зуунд бүтээгдэн, “дэмч”-дийн ой санамжаар өртөөлж ирсэн Сорхугтани бэкинү хатны айлдваруудыг ном болгон хэвлэж, нийтэд ил гаргаснаас хойш арав гаруй жилийн нүүрийг үзэв.

Эл судрууд нь Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний оюуны дээд өв гэдгийг нэг хэсэг нь ухаарч ойлгон, судалж, хүмүүст түгээхийг эрмэлзэж байхад бас зарим хэсэг нь учрыг нь сайн ухаж дийлэхгүй, үзэж уншсан нэг нь болохоор дотроо гайхсан болоод л өнгөрч буй нь нууц биш.

Гэтэл аз голлож, “Хөх Моногоуулын Ний – Хэмээр Бадраах Хутагтай Дөрвөн Нэүрит Их Засагийн Алтан Дээд Үнэний Аялгуу” судрын гүн утгасыг тайлан үгүүлсэн тайлал бүтээлийг олж авах завшаан тохиосныг уншигчидтай хуваалцахгүй байж яахин чадах.

Судрын тайлал ном хэвлэгдсэнийг сонсоод зохиогчийг зорьж очиход “урт чихт чи сонсоо юу? Би “Сав Ертөнцийн Хууль Гэгээрлийн Онол” номоо хэвлүүлээд тун удаагүй байна. Цөөхөн хувь хэвлүүлсэн болохоор бараг дуусах тийшээ хандаж байна даа” гэсээр угтав.

Бид хоёр хэсэг зуур яриа дэлгэв. Мэдээжийн хэрэг би түүнээс номондоо юу бичсэнийг сонирхов. Өмнө надад ноорог байдлаар уншуулж байсан “Бүх Дэлхийн Сав Ертөнцийн Хууль – Бумбын Эрины Шинжлэх Ухаан” хэмээх бүтээлээ хэвлүүлснээ хэлэв. Тэгвэл миний сонссон худлаа болох нь ээ гэж бодтол “золиг минь би чамд нэг ном бэлэглэлээ. Уншаад яахыгаа өөрөө мэдэмз. Би чамд бүрэн эрх мэдэл олгож байна. Чамаас өөр хүнд бол тийм эрх олгохгүй гэдгийг өөрөө гадарлаж байгаа байлгүй” хэмээн хошигнох, сануулахыг хослуулсан нь нэг утгандаа миний энэ номын тухай хүмүүст мэдээлэл хүргэх эрхийг чамд олгож байна гэсэн үг, бас нөгөө утгандаа бүтээлийнхээ үнэ цэнийг битүүхэн ойлгуулж байгаа нь тэр юм байна гэдгийг мэдэрч амжив.

                Залуу идэр насандаа сум, орон нутагт хариуцлагатай ажил алба хашиж явсан, харин одоо уул усаа түшин, малын зах бараадасхийж хэнд ч үл анзаарагдам эгэлхэн аж төрж буй энэ хүнтэй би өмнө нь хэд хэдэн удаа уулзаж, үлэмж сонирхолтой ярилцлагууд авч, сонинуудад нийтлүүлж байв.

                2009, 2010 онд “Нийгмийн толь”, “Зууны мэдээ” сонинууд түүнчлэн “Ховдын толь” сонинд нийтлэгдэж байсан “Дэлхийн дулаарал явагдах нь жам ёсны зүйл, озоны цоорхойг бүтээж болно”, “Хүн төрөлхтөн Оюун ухааныхаа хүчээр шалгарлыг давах болно” гэсэн гарчигтай ярилцлагуудыг уншигчид санаж байгаа байх.        

Номыг аваад үзлээ. Миний сонссон худлаа байсангүй дээ. “Сав Ертөнцийн хууль гэгээрлийн онол” хэмээх энэ бүтээлд нэгд Чингис хааны отгон хүү Толуйн хатан Сорококтай бекүни-гийн (зохиогчийн тайлснаар хатны нэрийг ингэж бичих ёстой юм байна) бүтээж, өвлүүлсэн “Хөх Моногоуулын Ний – Хэмээр Бадраах Хутагтай Дөрвөн Нэүрит Их Засагийн Алтан Дээд Үнэний Аялгуу” судрын тайлал болон “Сав Ертөнцийн Хууль Гэгээрлийн Онол” гэсэн хоёр номыг нэг боть болгон гаргажээ.

Бид хатны судрыг уншихад ойлгогдоод байх шиг санагддаг ч энэ бол өнөөгийн бидний сэтгэлгээний цар хэмжээнд тохируулсан өнгөц “хучлага”, “хальс”-ыг нь л харж мэдэрсэн хэрэг байж. Гэтэл тэр их суут хатан байнга шүлэглэсэн хэлбэрээр бичсэн эл судрыг туурвихдаа өнөөгийн биднийг уншихад өөрсдийнхөө оюуны хэмжээнд сургаал болгон ойлгож үлдэхүйц утга агуулгаар гадна өнгийг нь хучаад, бидний ухаж ойлгож дийлэхгүй “дээд оюун ухаан”-ы ойлголтууд, шинжлэх ухааны нарийн онол томьёлолуудыг утга агуулгын хэдэн давхаргыг нэвтлэж байж сая ойлгохуйц гүн далдад нууж үлдээжээ.

Чухам ингэж бүтээснийх нь гэрч бол хатны бүтээлийг бодис зүйн онол дээр тулгуурлан тайлсан “Сав Ертөнцийн хууль гэгээрлийн онол” бүтээл юм. Яагаад заавал хүн болгон гүйцэд ойлгож чадахааргүй, тусгай хүн тайлах ёстой байдаг юм гэж уншигч та гайхаж магад. Тэгэхээр сударт үгүүлсэн зүйл нь өөрөө оюун ухааны өндөр хөгжлийг шаардсан, өөрөөр хэлбэл дээд оюун ухааны түвшинд бүтээгдсэн зүйлүүд юм. (Энэ тухайд нэг жишээ хэлэхэд их зөнч Нострадамусын үлдээсэн бүтээлүүдийн утгыг тайлах гэж олон улсын эрдэмтдийн том баг ажилладаг шүү дээ)   Тиймээс тайлахын тулд тэр бүхнийг ухаж ойлгож чадахуйц өндөр түвшинд боловсорсон байна гэсэн үг. Боловсрох гэхээр хичнээн сургууль төгссөн, орчин цагийн шинжлэх ухааны салбарт эрдмийн ямар зэрэг, цолтой, эсвэл ямар томоохон ажил алба эрхлэдэг, эрхлэж байсан гэх мэттэй жишиж ойлгож болохгүй. Арай өөр ойлголт гэдгийг бас сануулах нь зөв байх. Би үүнээс хойш зохиогчийг байнга “ЭЛЧ” гэж бичих болно. Яагаад гэвэл судрыг ингэж тайлсан болохоор хатны судруудад хэдэнтээ айлдсан “элч” нарын нэг гэж үзэхээс өөр аргагүй юм. “Нууц түлхүүр”-ээр тайлах ёстой бас нэг шалтгаан байгааг энд одоо үгүүлэхээс зайлсхийв. Элчийн хэлснээр бол Сорококтай бекүни хатны судруудыг олон талаас нь мэрж, олон янзын түлхүүрээр тайлахад хүн төрөлхтний тэр тусмаа Хөх Монголын маань хувь заяатай холбоотой өөр өөр ай салбарын том нээлтүүд гарч ирэх ёстой юм байна.

Бидний үгүүлэн буй “ЭЛЧ” Ч. Жавзанчулуун гуай бодис зүйн онол буюу атомын задралын онолоор шинжлэх ухааны ойлголтуудынх нь эх сурвалжыг тайлж байгаа бол, Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч, судлаач доктор З.Бат-Отгон нийгэм, хүмүүнлэгийн ойлголтуудыг мөн л шинжлэх ухааны арга барилаар тайлж, тайлбарлаж байгаа. Харин нийслэл Улаанбаатар хот дахь “Гэрлийн Өргөө”-ний дайчид эл судруудыг эртний Монгол гүн ухааны хувьд “Чуман”-ы номын онолоор буюу БӨӨ-гийн ухаанаар тайлж байгаа ажээ.

Номонд юу үгүүлэгдсэн болохыг мэдэхсэн гэж уншигчид тэсэж ядаж буй нь магад. Гэвч энэ нэг, ганц удаагийн бичвэрээр тийм далай их бүтээлийн тайллын утгыг уншигчдад тоймлон ойлгуулна гэдэг бараг л боломжгүй гэмээр.

Ямар ч атугай эл бүтээлд адаглаад нэг зуун мянган жилээс наашхи Монголчуудын түүхэн хөгжил, хувь заяаны өрнөлөөс эхлээд түүхэн судруудад байдаг нэр уснуудын утгыг хүртэл тайлбарласан нь бий. Тухайлбал Чингис гэдэг үгийн утгыг ойлгохын тулд одоо бидний огт төсөөлөхгүй байгаа Монгол гүн ухааны онол, түүний үндэс улбааг мэдэх хэрэгтэй болно.

“Элч” энэ номондоо хамгийн түрүүнд судрын нэрийг тайлжээ. ХӨХ МОНОГОУУЛ гэдэг үг бол Бүхнийг өртөөлөн өрнүүлэгч ухаанаар гэгээрэл олсон гэж хэлсэн үг юм байна. Мон бол сүнс бие хоёр нэг байгааг илтгэсэн үг, Монгол гэвэл сүнсний гол гэсэн утгатай. Монгул гэвэл сүнслэг чанар доройтож, цогцос гээсний дараа доод шатлалд сүнс унах гэсэн утгатай. Харин Моногоуул гэвэл сүнс ба эзэн бие төгс боллоо гэсэн үг. Үндсэндээ бол МОНОГОУУЛ гэдэг нь ГЭГЭЭРЭЛ гэсэн утга ажээ. ХӨХ гэдэг үг нь язгуур оюун ухаан, ёс заншлаа бусад үндэстэнтэй холилгүй цэврээр авч үлдэж хэрэглэхийг илэрхийлдэг байна. НИИ – ХЭМ гэдэг нь бүх хүнд хэм өгөх гэдэг утгатай. ДӨРВӨН НЭҮРИТ гэдэг нь дөрвөн төрлийн НЭҮ буюу одоогийн бидний “хоосон чанар” гээд байгаа хүчин. ИХ ЗАСАГ бол Монгол бүхнийг өртөөлөгч нарын бие ба оюуны эс, ген заслын ухааныг томьёолон хэлсэн үг юм байна. Хүний бие ба оюуны эсүүдэд хэм өгч сэргээн засдаг байгалийн бус амин бодис буюу НЭҮ бодисууд байдгийг өнөөгийн шинжлэх ухаан нээгээгүй байгаа бололтой. Дөрвөн Нэүритээр бие ба оюуны эсэд хэм өгөхийг дөрвөн нэүритээр бадраах гэдэг хэмээн “ЭЛЧ” үгүүлсэн байна.

БӨӨ гэж юу гэсэн үг юм гэдгийг манай эрдэмтэд, сэхээтнүүд янз бүрээр хэлж байсныг нь олонтаа уншиж сонссон. Гэтэл энэ нь “Бүхнийг Өртөөлөн Өрнүүлэгч” гэсэн шинжлэх ухааны агуулагатай товчилсон үг гэдгийг онож мэдсэнийг нь одоо хүртэл олж үзсэнгүй. Тэрчлэн Монголчууд яагаад хөх толботой байдаг тухай ч олон янзын таамаглал бий. Тэгвэл эл номонд Монголчууд яагаад ийм хувь заяаг олсон, Тэр хөх толбонд юу агуулагдаж байдаг. Түүнийгээ хэрхэн авч явж, хамгаалж тэтгэж чадсан, цаашид биднийг ямар эгзэгтэй хувь заяа хүлээж байгааг нээж гаргасан байна. Хатны нэрийг элч тайлахдаа СОРКОКТАЙ БЭКҮНИ гэх нь зөв гэж үзээд, СОР гэдэг нь бүхний сор, тэргүүн гэсэн утгыг агуулах, КОК бол хөх өнгийг хэлсэн бэлгэдэл агуулсан үг. ТАЙ бол дээд эзэн гэсэн цол хэмээн ойлгох хэрэгтэй гэсэн байна.    

Номонд үгүүлсэн нь “...Өмнөх дэлхийн үед бидний эзэн Чингис хааны долоон дээд өвөг эцэг Бумбын шинжлэх ухааныг өөрсдөө хөгжүүлж, гарагын солилцлыг гардан хийсэн тул үр удам нь хөх толбот тамгатай төржээ..

.”. 21-р зуунд манай дэлхийнхэн бумбын эрины “эрчим судлал”-ын шинжлэх ухаан гэж юу байдгийг төсөөлөөгүй байхад Соркоктай хатан атомын онолын бүх задаргааг яагаад бичдэг юм. Ирээдүйн шинжлэх ухааны техник технологийн онол, генетик, сүнсний онол, тэр ч атугай гарагийн шилжилтийн тухай ингэж энгийн үгээр нууцлаж бичиж үлдээх ямар учир байв гэдгийг та нар маань эрэгцүүлж нэг бодох ёстой. Хойч үе бидний тархины сэтгэн бодох чадвар доройтож, амьтны төрх рүү ойртож байгаа гутамшигт байдлаас хэрхэн гарч болох тэр аргыг бидэндээ зааж өгөхийн тулд ингэжээ. Үүнийг хэлэхдээ “хохимой толгой хүртэл өрөвдөж уйлмаар болтлоо мунхарна” гэж айлдсан байдаг. Ганц жишээ дурьдахад Монголчууд дотор нь юу гэж бичсэнийг нь мэдээгүй байтлаа баринтагтай шашны сударт мөргөж, юу гэж хэлснийг нь ойлгоогүй ч тангуд хэлээр цээжилсэн тарни уншсан ламд мөргөж, дүрсэнд буулгаж тахьсан бурханд мөргөж, энэ их дээд шүтээнүүдийг “гурван эрдэнэ гэнэ хэмээн 16 үеийн турш итгэж, мөрдөж ирсэн. Гэтэл Монголын гурван эрдэнэ бол монын онол, атомын онол, гэр-ийн онол байсныг төсөөлөх ч үгүй болтлоо мартаж мунхарчээ.

Манж тэргүүтэн гаднын шуналт хувхай нар гурван эрдэнийн онолыг маань буруугаар эргүүлж, ухвар мөчид Монгол ноёд, хуврагуудын мунхаг шунахайг ашиглан, өөрсдөөр нь могой бариулж, ийнхүү өөрсдийнхөө оруулж ирсэн жаяг сургаалд мөргүүлж, шүтүүлсээр хэвшүүлжээ”.

Судрын тайллыг уншихад энэ мэт цочоож, гайхшируулам үгүүлэмжүүд олон тохиолдоно. Гэвч үнэнээс зугатаах аргагүй тул гадны үзэл суртахуунд, ЭЛЧ-ийн хэлснээр бол “буруу үзлийн “БОУЛИГА”-д хэтэрхий автагсад хэдий эмзэглэж, шаналавч, угтах ирээдүйг бодон, дээд оюунт хатны айлдварыг хүлээн болгоохоос аргагүй.

Бас номонд үгүүлснээс эш татвал “...Соркоктай хатан “Төрийн найман цаха аялгуу”-ндаа 1206 онд байгуулсан Их Монгол улсын Их Засаг-ийг

“Мэдэхүйн дээд нэүрит засгийг

Бодож дуурайж яваад олоогүй ажгуу

Манукол хүртэл мандаж явсан зүтгэсэн

Найман зуун мянган жилийн олз

Нэүрит үнэнээр байгуулсан ажгуу” гэж айлдсан байна. Найман зуун мянган жилийн өмнөөс бидний өвөг дээдис шинжлэх ухааныг гартаа авч эхэлжээ. Тэр үеэс 144-216 хүртэл нэүрит үнэн дээд бодисыг гартаа авсан байна. Ирээдүйг одоо байгуулдаг туяа судлалын шинжлэх ухааны сүнс солилцох эрдмээр туяаны хувиралд хөгжүүлж эхэлсэн онол нь шинжлэх ухааны суурь болдог ажээ. Атомын есөн задралаас нээж эхлэх үед гэрлийн хурдаар явуулдаг техникийг хөгжүүлэхийг “УЛ” шинжлэх ухаан гэдэг. Ул шинжлэх ухааны суурь дээрээс бодисыг бодитоор туяанд хувиргаж, бодит шинжлэх ухаан болгосон цагт хөгжлийн оргилд хүрэх боломжийг олдог байна. Энэ зам нь эртний Монгол гүн ухаанаар гэгээрлийн зам бөгөөд хүний амьдралыг мөхлөөс аврах зам юм. мөн “Төрийн найман цаха аялгуу”-нд айлдахдаа

“Хөх нуруутууд тавин мянгаас хол давсан илүү жилүүдэд

Сэрэхүйн дөрвөн улирлыг туулж, сэтгэхүйн нэүрит үнэнийг нээж

Мэндлэх ертөнц, бойжих тэнгэрээ олоод, мэдэхүйн мон тоба болсон ажгуу” гэжээ. Яг одоо 2013 он бол манай дэлхийн хөгжлийн манукол улирлын төгсгөлийн шатанд орох үе бөгөөд оюуны төвийн цагаан туяа, оюуны төв эрхис гарагийн гурвалжины 90 градусаас 91 градуст шилжих буюу арифметик прогрессийн хөгжлөөс геометрийн прогрессийн хөгжилд шилжих огцом эргэлтийн үе юм. Нэг ёсондоо Манукол улирал дуусаж, Бумбын эрин ба Хөх Моногоуул улирал эхлэх цаг үе тулж ирээд байна гэсэн үг. (Моногоуул гэдэг нь моныг голлохдоо атомын задралын зүй тогтлын дагуу эрэмбэлэгдсэн ГИС тогтолцоонд зохирох эрдмийг төгс эзэмшиж гэгээрснийг хэлнэ хэмээн ЭЛЧ тайлжээ. Моныг голлох гэж юуг хэлдэг ГИС тогтолцоо гэж юу болохыг энэ нийтлэлийг цааш унших явцад ойлгох болно)

Г.Төрмөнх

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ