Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

“Хан тэнгэр”-ийг дөрөөлж, “Дэлхийн дээвэр”-т тэмүүлнэ

  • PDF

Г.ТӨРМӨНХ

Алдарт тамирчин Тавааны Гүррагчаагийн тухай хөрөг тэмдэглэл

1. “Хүн хар гөрөөс” үү?, “уулын хүрэн бүргэд” үү? Нэгэнтээ Ховд аймгаас төрсөн алдартнуудын уулзалт болох үеэр өдгөө далан насны босгыг алхсан нэгэн алдартан үе тэнгийн алдар гавъяатнуудыг явган аялал, спорт арга хэмжээнд оролцохыг уриалж “…..нас гэдэг бол надад тоо төдийхөн юм. Нас ахихад хүн аливаа идэвхтэй үйл ажиллагаа хийх боломжгүй болдог гэж бодох хэрэггүй. Энэ зөвхөн сэтгэлээс л шалтгаална” хэмээн тэнд байгсадын заримыг гайхшируулж, заримынх нь урмыг сэргээж байсан нь тун чиг содон санагдсан юм. Энэ хүн бол Монгол улсын гавъяат тамирчин, хөнгөн атлетик, өндөр уулын спортын олон улсын хэмжээний мастер, Ази тивийн шилдэг уулчин Тавааны Гүррагчаа байв. Тэрээр далан насыг насалсан хэр нь арван наймтай залуу хөвгүүнтэй адил хөнгөн шингэн, эрч золбоотойгоор ажиллаж амьдарсаар, уулын бүргэд шиг дүүлж яваа нь мөнөөх хэлсэн үгнийх нь баталгаа болж, настануудыг төдийгүй идэр залуусыг ч золбоолог, хийморьлог зүйл рүү даллан дуудах ажээ.

Хувьцаа гэж юу вэ?

  • PDF

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд "Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ гэжээ. Хувьцаа нь танд 2 төрлийн орлого авчирна. Ногдол ашиг, Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг гэх зэрэг. Ноогдол ашиг гэж вэ? Ногдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хувиарлалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал.

ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо таваар нэмэгдлээ

  • PDF

ДОХ-ын вирүсээр өвчлөгчдийн тоо 90-д хүрчээ. Вирүс тээгчдийн тоо 85-д хүрсэн тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яамныхан зарлаж байсан бол он гарсаар таван тохиолдлыг нэмж бүртгэсэн байна.

ДОХ-ын 90 дэх тохиолдол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.

Төрийн албан хаагчийн хүүхэд төрийн сангийн зээлд хамрагддаг байсан үе ард хоцрох нь

  • PDF

Улсаас төрийн албан хаагчийн нэг хүүхдийг төрийн сангийн зээл тусламжаар суралцах боломжийг хангах болсноор багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.

Гэтэл сүүлийн үед иргэдийн дунд төрийн албан хаагчдын хүүхдийг их дээд сургуульд суралцах төлбөрийг төрөөс даадаг байсан журамд өөрчлөлт орж уг тусламжийг хүчингүй болгосон гэх яриа дуулдах болжээ.

“Нутгийн тухай бодол нялх хүүхдийн нулимс шиг тунгалаг

  • PDF

Ховд нутгийн уугуул боловч холын нутгийн суугуул мянга мянган хүмүүс дүн өвлийн цалин цагаан нөмрөгөө өмссөн хан Алтайн уулс, цуур хөөмийн эгшигт гол мөрөн, өвгөд дээдсийн буурийг хадгалсан уугуул нутаг усныхаа барааг нүдээр харах боломжгүй байлаа гэхэд сэтгэлдээ дурайтал санаж буй нь магад. Нэгэн цагт Алтай нутгийн үлэмжхэн хэсгийг хамруулан нэрлэж байсанчилан “Ховдын хязгаар нутаг”-т өвлийн тас нясхийсэн хүйтэн амьсгал яльгүй зөөлөрч, хаврын урьтай золгон, айл хотол, ахан дүүс, хамт олон, баг сумаараа бэлгийн улирлын цагаан сарыг бэлэг ерөөл дүүрэн угтаж, бодол сэтгэлдээ гэгээн сайхан бүхэнд тэмүүлэн аж төрцгөөж байнам.

Түмний тэвчээрийг шалгасан түшээдийн “мэргэн” бодлого

  • PDF

“Бүсийн нэмэгдэл”-ийг шийдэх шаардлага бий юу?

Наагуур бодоход 10 орчим жилийн өмнөөс манай зах хязгаарын аймгуудаас төв рүүгээ шилжих нүүдэл хэрээс хэтэрлээ хэмээн дээр дооргүй ам уралдуулж, ийм шийдвэр гаргаж, тийм арга хэмжээ авах хэрэгтэй гэцгээн, Засаг төрөөс тодорхой ажлууд хийж байгаа тухай танилцуулах болсон. Ард иргэд нийслэл рүү, төвийн бүсийн аймаг хотууд руу зүтгээд байдгийн учир нь мэдээжийн хэрэг амьдралын нөхцөл шаардлагаас үүссэн хэрэг. Ган гачиг, зуд зурхан ойр ойрхон тохиолдож, өвс ургамлын гарц жилээс жилд улам тачир сийрэг болж, цөлжилт, хуурайшилт нүүрлэх болсноор малчдын хувьд аль нэг газар луу алсхан нүүж нутаг сэлгэхээс өөр аргагүй болох нь түгээмэл үзэгдэл болсон билээ.

Туулай жилтнүүдэд хамгийн одтой жил байна

  • PDF

Хулгана жилтэн олдож байгаа  боломжийг сайн ашигла: Цагаан туулай жил таны хувьд ихээхэн хүчин чармайлт шаардах бөгөөд үүнээс үүдэж их ч ядарна. Ялангуяа гэр бүлийн амьдралд тань нэг хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй. Бэрхшээлийг хэрхэн давж гарах эсэх нь зөвхөн таньтай холбоотой. Асуудлыг шууд барьж аван өөртөө зөв эргүүлэх нь таны ухаалаг байдлаас их шалтгаална. Олдож байгаа боломжуудыг ашиглаж чадвал ерөнхийдөө ээлтэй, амжилттай байна. Хувийн амьдрал тань таныг олон шинэ өөрчлөлт, аз сорьсон явдлууд, шинэ өөрчлөлт, учралууд хүлээж байна. Бусдыг аялдан дагалдах хийгээд хэн

TЭНГЭРЛЭГ ААВ МИНЬ

  • PDF

Энэ мөчөөс эхлэн ийм нэртэй буланг шинээр нээж байна. Уншигч та бүхэн Тэнгэрлэг аавынхаа тухай үнэтэй сайхан дурсамжуудаа хуваалцаж бидэнд хандаарай
-ААВЫН МИНЬ ЗУРСАН ЗУРГУУД БОДОЛ СЭТГЭЛД ДУРАЙНАМ -
Дошгин жавар тачигнасан өвлийн ийм өдрөөр аавын маань малгайн орой хүртэл цантаастай, өртөөний саарлыгаа унаад талын хээлийг эвхэн шогшиж яваа, эсвэл хавцал хясааны нарийн зөргөөр мацаж яваа нь дүрслэгдэнэ. Тэнгэр газрыг нийлүүлж, улин исгэрсэн цасан шуурга, хүн байтугай мал амьтны зүрхийг авах нь уу гэмээр тэсгим хүйтэн, ган халуун, усан бороон дундуур туулан хүлгийн дэлэн дээр өнгөрөөсөн аавын маань амьдрал бидэнд нэгдэл нийгмийн алба ажлыг, ертөнц болоод амьдралын тухай өөрийн бодрол бясалгалтай сүлэлдүүлэн босгосон монгол нутгийн маань нэгэн уул юм шиг санагддаг юм.

Цаг агаарын мэдээ