Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

“Төрийн үйлчилгээг иргэдэд

  • PDF

“Төрийн үйлчилгээг иргэдэд” аяны хүрээнд
сум багт хүрч ажиллаа

Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, аймаг, орон нутгийн цаг үеийн ажил байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, иргэдийн саналыг сонсох, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд алслагдсан бүс нутгийн иргэдийг хамруулах, сум, баг, орон нутгийн цаг үеийн ажил байдал, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцжээ. Энэхүү аяны хүрээнд Алтай соёны төслийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаатай холбогдуулан төслийн үр дүнд бий болсон үр дүнг цаашид тогтвортой ханган ажиллах зорилгоор сум, багийн иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна. Бүх сум багт хүрч ажилласан ажлын 5 хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга болон газар хэлтсийн дарга, Засаг даргын дэргэдэх агентлагуудын бүрэлдэхүүн оролцов. Уг арга хэмжээ 12 дугаар сарын 6-аас 11-ний өдөр хүртэл үргэлжилсэн юм.

Шведэд Нобелийн долоо хоног эхэллээ

  • PDF

Өчигдөр Швед улсад Анагаах ухаан, анатомийн салбарын Нобелийн шагналтны нэрийг зарласнаар 110 дахь удаагийн Нобелийн долоо хоног эхэллээ.


Энэ жилийн анагаах ухаан-физиологийн салбарын Нобелийн шагналтнаар дархлааны тогтолцоонд судалгаа явуулсан Америкийн эрдэмтэд болох Брюс Бойтлер, Ральф Штайнман болон Жюль Хоффман нар тодорчээ.

Захидал ирлээ

  • PDF

Талархсан сэтгэлийг маань
түмэнд сонордуулж өгнө үү!

Олон жил өвчинд баригдан шаналж явсан хүмүүсийг өвчнөөс нь ангижруулж, эрүүл сайхан болгож зүйрлэшгүй буян үйлдэж буй хүмүүс мэр сэр тааралддаг. Эдний нэг нь болох Бэгзийн Чимэдхорлоо гэгч эмэгтэй толгой, ууц нуруу, бөөр, хөл гар өвддөг, сав нь гажсан гэх мэт төрөл бүрийн өвчинтэй хүмүүсийг барьж, эмчлэн эдгээж өөрт нь болон аав ээж, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд нь хэмжээлшгүй баяр жаргалыг авч ирсээр байна.
Тэр хүнээр эмчлүүлж өвчин зовлонгоосоо салсан зарим нэгний талархсан сэтгэлийн үгийг хүргъе.
Н.Бадамханд. Намайг толгой болон савны өвчнөөс салгаж өгсөн Чимэдхорлоо дүүдээ маш их баярлалаа. Хүний биеийн зовиур шаналгааг арилгасан ариун буяныг тань тоочивч барагдахгүй. Өгөөмөр сэтгэл ариун буянт үйлс  тань олон түмэндээ хүндлэгдэж, түмнийхээ хайрыг улам ихээр хүлээх болно гэдэгт итгэлтэй байгаа би баярлаж, талархсанаа дахин илэрхийлъе.
Ж.Даваахүү Би хорин хэдэн настайгаасаа эхлэн толгой өвдөж эхэлсэн. Одоо 54 настай. Толгойныхоо өвчнийг намдаахын тулд аналгин уудаг ч сүүлдээ энэ эм үйлчлэхээ больж, цетромон гэдэг эмийг давхарлаж ууж байж толгойныхоо өвчнийг жаал намжаадаг  байв. Гэтэл энэ эгчид бариулсан хүмүүс зүгээр болоод байна гэх сургаар очиж дөрвөн удаа бариулаад л толгойны маань өвчин байхгүй боллоо. 20 гаруй жил шаналсан өвчнөөс салгаж өгсөн ачтан таньд их баярлалаа.
Иргэн Дуламжав: Би 2010 оны 4-р сарын 15-нд их даралт харваж, аймгийн БОЭТ-ийн мэдрэлийн тасагт өдөр шөнө хоёр ухаангүй хэвтэж байж арай нэг ухаан орсон ч нойр хүрэхгүй, толгой өвдөж байнгын зовиуртай байтал эрхэм дүү Чимэдхорлоо барьж өгч толгойны өвчин арилж, ёстой өдөр шөнөгүй унтдаг болж, зовиур шаналгаанаас салсанд хязгааргүй их баярлаж байна.
Цаашид энэ хүнийг холбогдох газраас харж үзэж гавъяа шагнал олгож, сургууль соёлд явуулж өгвөл маш тустай хэрэг болно гэдгийг хэлэх байна гэжээ.
Жаргалант сумын Бичигт багийн 1-ын 40 тоотод оршин суудаг энэ буянт хүнээр бариулж эмчлүүлсэн хүмүүсийн санал сэтгэгдэл зузаан дэвтрээр дүүрэн ярайж байх ба 240 орчим хүн ийнхүү сэтгэгдлээ үлдээжээ.
Ийм хүмүүсийнхээ хүч хөдөлмөрийг үнэлэх цаг нэгэнт болсон баймаар. Энэ цагийн эгэл баатар гэж тодруулж байхыг телевизээр хардаг. Чухам тодруулах хүн энд байна гэдгийг түүнийг зохион байгуулдаг хүмүүст уламжлахыг хүсэж байна.

Иргэн Б.Ганбат

АРД ТҮМНЭЭ СОНСОХ АЯНЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЦГААЯ

  • PDF

МАН-ынхны өрнүүлсэн ард түмнээ сонсох аян Ховд аймагт бараг долоо хоног үргэлжлэв. Намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтнүүд эхлээд онгоцоор бууж, аймгийн ЗДТГ-т орон нутгийн төр захиргааныхантай, ХДТ-т намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж, ирсэн учир зорилгынхоо тухай мэдээлэл хийгээд, тогтсон жаяг ёсоор үдэш нь “шоу” цэнгээн зохиож, дагуулж ирсэн урлагийн хамтлагийнхаа тоглолтоор  хүүхэд залуусыг доргиогоод  харин маргааш нь аймгийн бүх сумуудаар хэсэг хэсгээрээ хуваагдаж “ард түмнээ сонсох”-оор мордоцгоосон. 

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваагийн танилцуулснаар  аянд оролцогсод  26 газарт уулзалт хийж, 3626 хүнийг хамруулсан ба 348 хүн үг хэлж санал бодлоо илэрхийлсэн. Хүмүүсийн хүсэлт өргөдлийг газар дээр нь шуурхай шийдэж, нэг суманд л гэхэд дунджаар 5-12, нийтдээ 40 гаруй иймэрхүү асуудлыг шийдэж өгсөн, их ач холбогдолтой аян болсон ажээ.

ТЭНГЭРЛЭГ ААВ МИНЬ (Цуврал 10) TENGERLEG AAV MINI (tsuvral 10)

  • PDF
Аглагхан нутагтаа ергүүлж л үзэгдэх адууны хийморьтой аав минь Миний аав Мянгад сумын Гахайт багийн харъяат дархчуул овгийн Сүхбалдангийн Гунаажав гэж адуунд эрдэмтэй эрэмгий нэгэн байлаа. 50-аад оны сүүл үе, дүүгээ гэдсэндээ тэврээд адууны захад зогсохтоо болсон тэр цагаас эхлээд л аавын тухай дурсамж сэтгэлд хөврөн үзэгддэг юм. Аав маань зуслан бууриндаа, гэрийнхээ гадаа уурганы цээж залгаж суугаа нь үе үе харагдах шиг болдог. Шинэ төхөөрсөн малын нурууны ясны түүхий нугасаар уурганы хувиа байнга тослоно. Ороо догшин бага морьд уурга их хугалана тиймээс уурганы цээж сэлбэх бургас зориудаар хэдийг авч зусланд гарна. Манай нутгийнхан гахайтын сайн уургачид Очиржав, Гунаажав хоёр юм шүү гэлцэнэ. Аав сайн уургач төдийгүй морь сайн бугуйлдана. Манай сум зундаа нүүгээд зусланд гарна. Талын ногоон нуурын урд хэсгээр нэгдлийн адуучид орой болгон морь барьж түүнийг нутгийн олон харж хөгжинө. Аавын маань нас ахисан үесэн. Бид хэдүүл нэг орой адуун дээр очлоо. Нэг бидэртэй халиун соёолон барьж сургахаар олон залуу адуучид хөөцөлдөнө. Эмнэг халиун адуунд тогтохгүй толгой дээгүүр дүүхэлзээд адуунд нэг ороод нөгөө талаар нь дайраад гарахад олон сурчид толгой онолгүй хоцроно. Бидэнтэй хамт явсан Цэдэн найниа хэмээн авгайлдаг нутгийн ах миний аавд хандаж Гунаа чи нэг ухасхийгээч цаадхи “гар дээрээ сарьсан” багачууд түүнийг барьж чадашгүй нь гэв. Аав байзнасхийснээ эмээл дээрээ өндөсхийгээд суудлаасаа суран буйгуйлаа авч эвхээд тэр морийг төвөггүйхэн барьж өгч байсан нь өнөөдөр санахад кино үзэж байгаа юм шиг тодхон харагдана. Аав минь нутгийнхний хүч хүрэхгүй гэсэн эмнэг хангалыг сургаж номхруулж явсан, хаана хэний сайн морь дуулдана түүнийг нэг унаж үзэхсэн гэж хорхойсож явсан тухайгаа хааяа ярина. Чадалтай омголон ардаг сайн адууг унаж хар хурдаар нь салхи татуулан давхихад дөрөөн дороос өргөөд байх шиг сонин байдаг тухай хожим нь дурсан ярьж байсан юм. Аймгийн арслан Баатарсүрэнгийн ээж самган соёолон морь сургаж өгөхийг ааваас гуйлаа. Аав тэр үед нас ахисан байсан хэдий ч тэр соёолонг адуутай нь тууж ирээд, ганцаараа барьж эмээллэн мордлоо. Намар цагийн хүч тарга ихтэй омголон соёолон унгас алдан хүчтэй булгихад дөрөөний оосор тасарсан боловч аав минь хээв нэг суусансан. Аав маань намайг дагуулж өглөө эртлэн адуундаа мордсон нь олон. Тэр үед манайх хоёр азрага адуутай нэгэнд нь уургач хул, нөгөөд нь уургач хээр морьд байх.Уурганд сурсан морь, хүн хоёрыг хараад хараад ханашгүй гойд сонин үзүүлбэр байдаг байсныг одоо дурсахад бахдалтай. Ороо морь гэснээс тэр үед ургамлын гарц сайн байснаас тэр биз дөрөө шүргэсэн ногоонд хэвтэж байгаа унага тугал харагддаггүй байсан юм. Өвс ургамал нь шимтэй адуу мал нь ч чадалтай чанар чансаатай байж. Зун намар бол дандаа л нуруу зоондоо оноо, онго суусан морьд унацгаана. Нуруун дээрээ салхинаас өөр зүйл гаргалгүй хэдэн жил зэлүүд гүйсэн эмнэг хангал ч цөөнгүй.

Элсэлтийн шалгал

  • PDF


Элсэлтийн шалгалтыг бүсчилж сумдад нь зохион

Байгуулж болохгүй юу


Энэ хаврын элсэлтийн ерөнхий шалгалт Ховд аймагт амжилттай явагдаж өнгөрлөө. Шалгалтанд Ховд аймгаас 1086 хүүхэд хамрагдсан ба давхардсан тоогоор 4373 шалгалт өгчээ. Аймгийн төвийн бага ангийн багш нар шалгалтын явцад хяналт тавьж ажилласан бол Боловсрол соёлын газрын нийт ажилтнууд зохион байгуулалтын арга хэмжээг авч Боловсролын үнэлгээний төв буюу БСШУЯамнаас хоёр багш томилогдон аймгийн Боловсрол соёлын газартай хамтран ажилласан. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын хувьд ямар нэгэн маргаан зөрчилгүйгээр шалгалт амжилттай явагдсан ч ЭЕШалгалт болон хуваарь сонголтыг сумдаас аймагт хүрэлцэн ирж өгөх нь алслагдсан болон амьдралын баталгаажих түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд хүндрэлтэй байгаа нь тодорхой харагдаж байв. Тухайлбал, баруун сумд болох Булган, Алтай, Үенчээс ирж элсэлтийн шалгалтанд оролцох нэг сурагчийн нэг талын зардал 25 мянган төгрөг, энэ зардалаар дөрвөн удаа явна гэхээр 100.000 төгрөг, тэгээд дээр нь замын хоол, бусад хэрэглээний зардлуудыг тооцож үзвэл дор хаяж 200 мянган төгрөг болох юм. Аймгийн төвд таниж мэдэх айл, ах дүү төрөл садангүй хүүхдүүдэд шалгалтанд ирж оролцох нь бүрч хүндрэлтэй байх жишээтэй. Тэгэхээр энэ мэтчилэнгийн асуудлуудыг харгалзан үзэж зохион байгуулалтыг хийхдээ сумдыг бүсчилсэн байдлаар хийвэл ямар вэ гэсэн саналыг эцэг эхчүүд хүүхдүүдээс дэвшүүлж байгаа юм.

Хөх Монголын үрсийг “манкурт” болгох санаархал

  • PDF

Ертөнцийн дээр буруу ёсон удаж үл болмуй. В.Инжинаши

Хүн төрөлхтний бүтээсэн аугаа их мэдлэгийн нэг нь философи сэтгэлгээ билээ. Философи хөгжсөн мянга мянган жилийн түүх нь хүмүүн заяаны ухаарал, сэхээрэл бүлгээ, философийг төрийн бодлогын төвд тавьж хөгжүүлсэн, хөгжүүлэх боломж олгосон улс гүрэн хөгжлийн дээд түвшинд хүрч байсан туршлага дэлхийн олон оронд буй 21-р зууныг оюун ухааны /ноосфер/ зуун хэмээн нэрлэж хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна хэмээн нэрлэж, хүний оюунлаг чанар хүн төрөлхтнийг аварна хэмээн ярьж бичих болов.
Монголчууд 1921-1990 оныг хүртэл марксист философиор, 1990 оноос хойш жил бүр “измээр” уураг тархиа угаалгасаар одоог хүрэв. Ийнхүү монголчууд сүүлийн 90 гаруй жилийн турш ертөнцийг үзэх үзлийн гуйланчлалд автан, сэтгэлгээний манкуртизид татагдан орж нийгэм маань бүхэлдээ зэрлэгшлийн аюулд орж байгаа нь бидний нүдний өмнө ил боллоо. Сэтгэлгээний манкуртизм гэж юу юм бэ?

Бүсийн нэмэгдлийг шийдэх хугацаа ойртожээ

  • PDF

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр явуулсан боловч 2011 оны 04-р сарын 10-ны байдлаар хариу ирүүлээгүй байна хэмээн мэдээлэв. УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад нэгэнт орсон болохоор энэ асуудал хэлэлцэгдэх нь магад ч Засгийн газар байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь шийдвэрт таагүй нөлөө үзүүлэхийг үгүйсгэж боломгүй мэт.

Цаг агаарын мэдээ