Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Аймгийн удирдлагууд “Халзан бүргэтэй”-н асуудлаар амлалт авав

  • PDF

halzanbvrgetei1(Цуврал 5) Мянгад сумын нутаг Халзан бүргэтэйн газрын ховор елементийн орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиан нэйшнль рийр ийрт корп” компанитай холбоо бүхий, бий болсон нөхцөлийн байдлын талаар манай уншигчид өмнөх цувралуудаас хангалттай мэдээлэл авсан. Өнөөгийн нөхцөлд Мянгад сумын таван багийн нийт иргэдийн санал хүсэлт, уг багуудын Иргэдийн нийтийн хурлын тогтоол

“Нуухыг нь авах гээд нүдийг нь....”

  • PDF

Nuuhiig ni avah geed nudiig ni 00-Гэр хорооллын усны үнийг бууруулсан алдагдлыг төсвийн мөнгөөр нөхөх нь хэнд ашигтай вэ?- Дэлхий нийтээр цэвэр усны хомосдол үүсч байгаа тухай хаа сайгүй халаглан ярьж, усыг ариг гамтай хэрэглэх талаар хичээцгээн, олон улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжих болсныг бид сайн мэдэж байгаа. Үүний төлөө төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Цэвэр усыг ариг гамгүй хэрэглэвэл бид тун удахгүй ойрын хэдэн арван жилдээ цэвэр усны хомсдолд орж, усны гачигдалтай орнуудын жагсаалтанд багтана хэмээн

Цагдаа ах нараа дагаад долоон настайгаасаа таеквондод хөл тавьсан

  • PDF

byambahav zurag 03Аймгийн Залуучуудын холбооны дарга, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбажав Энэ удаагийнхаа зочноор аймгийн спортын газрын дарга асан, залуучуудын холбооны дарга, олон улсын хэмжээний мастер Б.Бямбажавыг урьлаа. Түүнтэй ярилцахад залуу насныхаа эрч хүчээр жигүүрлэж, спортыг хөгжүүлэхийн төлөө гэх сэтгэл, залуучуудын нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө, залуучуудын байгууллагыг чиг шугамынх нь  дагуу олон нийтэд хүртээмжэй байлгахын тулд зүтгэж яваа

Ээжийгээ бодоход цээж дэвтэнэ

  • PDF

Алсын бараа цэнхэртэж, сэтгэлийг даллан дуудах шиг санагдана. Ээж минь тэр л гэгээхэн хөдөөдөө суугаа гэж бодоход бодлын минь  угт аргалын  утаа,  гэрийн бараа, нялх багын жаргалтай дурсамжууд амилна.Ээжийнхээ тухай бодоход сэтгэл цэлмэнэ. Амьдралын ялих шалихгүй гачигдал бэрхшээл, сэтгэлд хурсан зовнил бүхнийг үлдэн хөөж, гэгээтэй, тэмүүлэмтгий, амар тайван ахуйг цээжнээ урин авч ирэх нь юутай сайхан. Хүн бүхний зүрх сэтгэлд ээжийн нөмөр нөөлөг оршиж, ийм гэгээлэг бүхний эх ундрага болж байдаг гэж бодоход улам ч таатай.

Миний “Хавт Хасар”

  • PDF

Андынхаа мөнхийн дурсгалд...

Хүмүүний хорвоод заяасны хувьд бие биетэйгээ ижилсэн дасч  жаргал зовлонгоо хуваалцаж найзлаж нөхөрлөж явдаг нь жам билээ. Миний анд наддаа Жамуух байгаагүй Миний Хавт Хасар  байсан юм1990 ээд оны эхээр аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэг, хоёрдугаар нарийн бичгийн даргаар хорин хэдхэн настай залуучууд сонгогдсон тэр үеээс бидний үерхэл нөхөрлөл эхэлсэн юм.

“Галданг өшиглө” гэхийн учирт - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – Цуврал 4

  • PDF

Нутаг орон төдийгүй улс үндэстэн, дэлхий нийтийн түвшинд аливаа зүйлийн талаар өмнө нь баримталж ирсэн үзэл хандлагаа улам гүнзгийрүүлэн дэлгэрүүлж, буруу зөрүүг нь засан залруулахыг хичээх болов. Ийнхүү хараа юугаа улам ч хурцатгаж, багтаамж орон зайг нь тэлэн өргөжүүлэхийг эрхэмлэж байгаагийн нэгээхэн үр дүн нь гэвэл түүхэн үнэнтэй холбоотой  зарим зүйлсийг өөр өнцгөөс, шинэ нөхцөл байдлаас авч үзэх зайлшгүй шаардлагыг гаргаж ирсэн явдал.
Гэсэн хэдий ч түүхийн үнэн мөнийг бодит үйл хэрэг болгох эл асуудлыг нийгмийн харилцааны түвшинд төдий соргог бусаар хүлээж авч, үлэмж хойргодуу хандаж байгааг анзааран,  манай редакцийн зүгээс Ховд хот болон баруун Монголчуудын түүх уламжлалтай холбоотой хэд хэдэн асуудлыг сонгож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь Ховд хотын үүсэн байгуулагдсан он цаг, түүхт ойн тухай сэдэв юм.
Энэ удаад манай хэлэлцүүлэгт /ХИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Ph.D/ Г.Пүрэвдоржийн
ирүүлсэн дараах нийтлэлийг толилуулж байна.

Г.Пүрэвдорж /ХИС-ийн Түүхийн тэнхимийн
эрхлэгч, доктор Ph.D/

“Галданг өшиглө” гэхийн учирт

           Монгол түмний олон зуун жилийн түүхийн хуудсуудад зөвхөн өнгөрсөн үеийн төдийгүй үеийн үед мөрдөн сахих, сургамж авах, ирээдүйн номлол агуулагдаж байдагт түүхийг судлахын утга учир оршдог. Бидний өвөг дээдэс түүх намтраа хад чулуунд зураглан үлдээхээс аваад ном судар болгон нууцлан хадгалж, буурч доройтож бусдын эрхшээлд орсон үедээ идэрхэг хүчирхэг явсан үеэ эргэн дурсаж, эх түүхээсээ оюун санааны эрч хүч авч ирсэн нь тэдний угсаа язгуураа алдалгүй хадгалж эдүгээ хүрэхэд гол нөлөө үзүүлжээ.
Эх түүхээ судалсны хамгийн гол ач холбогдол нь үндэсний ухамсар иргэн бүрт суулгах явдал байдаг. Үндэсний ухамсар гэдэг нь үндэсний үнэт зүйлс, удам угсаа гарвал, төрийн тусгаар тогтнол, соёл иргэншил, уламжлалаа танин мэдэж ойлгосон, тэдгээрийг эрхэмлэн дээдэлж, бахархлаа болгосон бие хүний сэтгэлгээ юм.
         Иймээс эх түүхээ иргэндээ судлуулж үндэсний дархлал тогтоох нь төрийн зүгээс анхаарах хамгийн гол асуудал, эх түүхээ судалж, суралцах нь иргэн бүрийн үүрэг байх ёстой хэмээн түүхч хүний хувьд би итгэдэг. Гэхдээ эх түүхээ судлуулна гэхээр бүгдийг танхимд суулгаж хичээл заалгах эсвэл түүхийн ном уншуулах зэрэг гэнэхэнээр ойлгох  нь утгагүй асуудал.  
         Өдгөө манайд томоохон ой, тэмдэглэлт баяр наадмыг ихээхэн хөлтэй тэмдэглэх явдал түгээмэл болжээ. Зөвхөн өнгөрч буй онд гэхэд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой,  түүхэн залгамж холбоо бүхий 1911, 1921 оны хувьсгалуудын тэгш дүүрэн ойг бүтэн жилийн туршид тэмдэглэн өнгөрүүллээ.    Энэ нь нэг талдаа  төрийн зүгээс хийж буй үндэсний дархлал тогтоох ажлын нэгээхэн хэсэг болохоос зөвхөн наадаж цэнгэх  гэсэн асуудал бус. Түүхэн том ойг төрийн зүгээс анхаарал хандуулан тэмдэглэж  байна  гэдэг нь түүгээрээ дамжуулан олон нийтийн анхаарлыг уг асуудалд хандуулах, танин мэдэх сонирхлыг нь өдөөх, түүхээ танин мэдэж санаа авах зэрэг нөхцөлийг бий болгож байгаа хэрэг билээ.
         Ховдчууд бид хот маань хэзээ байгуулагдсанаа мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг, мэтгэлцээд ч байгаа юм шиг, хэрэлдээд ч байгаа юм шиг байсаар нэлээдгүй удлаа. Энэ байдлыг ажихад 1685 онд Галдан бошгот хааны байгуулсан оноор тэмдэглэх нь зөв гэсэн нэлээдгүй эртний судар түүхээс улбаалсан “язгуур” санал , 1762 онд  Буянт голын хөвөөнд Манж нар шилжүүлэн суулгасан оноор тэмдэглэх нь зөв, бид өмнө нь ийн тэмдэглэж болоод ирсэн  юм гэсэн өмнөх саналаа  санал явж байх бололтой. Миний хувьд  энэ тухайд дараах хэдэн саналыг нэмэрлэхийг хичээлээ.
        Нэгэн зүйл:  Хэрвээ ямар нэг зүйлийг шийдэх гээд шийдэлд хүрэхгүй бол бусдын туршлагаас суралцах нь хамгийн сайн арга зам байдаг. Монгол улсын нийслэл маань “төрсөн он”-оо яаж тэмдэглэж байна вэ?  Улаанбаатар нэр авсан нь тун саяхан буюу 1924 он. Гэтэл анх шав нь тавигдсан нь аль тэртээ 1639 он бөгөөд яг тэр он цагаас нь хөөж өнгөрсөн жил 372 жилийнх нь ойг тэмдэглэв биш үү.
Анх суурь нь тавигдсан энэ орд өчнөөн олон удаа бууриа сэлгэн нүүсний эцэст одоогийн Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө суурьшсан түүхтэй.  
       Нэгэн зүйл: Аливаа зүйлд удам угсаа гарвал нэгтнүүдийнхээ эрх ашгийг урьдал болгож хандах нь чухал юм. Энэ ч утгаараа уг асуудал үндэсний ухамрыг бүрдүүлэгч нэг чухал хэсэг нь болдог.  Манж нар Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт болж үлдсэн Зүүнгарын хаант улсыг их цэргийн хүчээр дарангуйлан эзэлж эсэргүүцэн босогчдыг цусан далайд умбуулсны эцэст Ховдын хязгаарыг байгуулж 1762 онд Ховд хотыг Буянт голын хөвөөнд нүүлгэн суурьшуулсан түүхтэй. Энэ нүүлгэн шилжүүлэлтийн цаана ойрадуудын ой санамжаас Зүүнгарын хаант улсын үеийн хүчирхэг байдлын тухай ойлголтыг үүрд арчин хаях, тэр үеийн түүхийг өгүүлэх, сануулах дурсгалуудыг “баллуурдах”  бодлого явж байсан гэдгийг өдгөөгийн бид санаж явах учиртай. Ерөөс аливаа их гүрний зүгээс явуулж байгаа нэг багаахан үйлдэл нь ч цаанаа асар нарийн алсын санааг агуулж байдгийг түүхийн олон баримт гэрчилнэ.   
       Нэгэн зүйл: Үхсэний ясыг өндөлзүүлмээргүй байна. Монголчууд бид ямар нэг муу үйл хийх үед ийн ярьж, сургадаг. Бид Зүүнгарын хаант улсыг үндэслэн байгуулж Манжийн эсрэг тэмцэж явсан Галдан бошгот хаандаа хүндэтгэл үзүүлж хөшөөг нь  төр захиргааны ордныхоо өмнө залсан. Гэтэл эдүгээ Ховд хотын ойг яагаад галдан хааны анх байгуулсан цаг үе болох тэрхүү 1685 оноос нь хөөж тэмдэглэж болохгүй байгаа юм бэ? Ам ажил хоёр алд дэлэм зөрөөд буйн илрэл энэ үү, эсвэл харь гүрний эрх ашгийг дагагсад нөлөөлөөд байна уу? гэсэн асуулт эндээс гарч ирнэ.
       Галдан бошгот хааны тухай манай уншигчид маш сайн мэднэ байх. Миний хувьд  Галдан бол хувь хүнийхээ тухайд ихээхэн өрөвдөлтэй, эмгэнэлтэй замыг туулсан гэж ойлгодог. Харьд сурч ахуйдаа  ахыгаа хуйвалдаанд алуулна. Эр зориг гарган бүх дөрвөн ойрадыг нэгтгэн Зүүнгар хаант улсыг байгуулан, төв Азид ноёрхлоо тогтоох гэсэн  Манжийн эсрэг ганцаараа сөрөн зогсоно, Ар хударгаар ач хүү нь байр суурийг нь булаана, Итгэлт нөхөд нь урвана. Хайрт хатнаа алдана (үхсэнийх нь дараа ч Манж нар цогцосыг нь нэхээд сүнсийг нь амраагаагүй билээ)  гэх зэргээр  амьд ахуйдаа зовон зүдэрсэн нь ихээ. Гэтэл сайн цагийн салхи сэвэлзэж түүний гавьяа зүтгэлийг түүх сударт бодитоор үнэлэх тэмдэглэх болсон энэ цагт түүний анх байгуулсан Ховд хотын ойг насаараа тэмцээд ялагдсан Манж нарынх нь нүүлгэн суурьшуулсан 1762 оноор тэмдэглэж талийгаачийн ясыг дахин өндөлзүүлэх хэрэг бидэнд байна уу?  
        Галдан хааны эхлүүлсэн үйлсийг эсэргүүцэгч та төв талбайд буй түүний сүрлэг хүрэл хөшөөг очоод өшиглөөд үз, хамаагүй ээ хоёр гараараа балбаад үз, бүр болохгүй бол луухаан шиг толгойгоороо мөргөөд үзэгтүн. Магадгүй таны манарсан ухааны сүв нээгдэх ч юм билүү....

Ноосны урамшууллаа авч чадаагүй малчдын мөнгийг гүйцээж олгох уу?

  • PDF

МАЛЧИН МОНГОЛ

-    Малчдаас ирүүлсэн гомдол саналын мөрөөр -

            Өнгөрсөн жил Монгол улсын их хурлаас малчдын бэлтгэсэн ноосыг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх явдлыг зохион байгуулж, тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор тогтоол гаргасан нь эх орны үйлдвэрээ түүхий эдээр хангах, мөн малчдынхаа амжиргаанд нэмэр түшиг болох гэсэн хоёр талын ач холбогдолыг үзүүлэхүйц, өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай гэдэгчилэн оновчтой шийдвэр болсон хэрэг.
          Малчдын ноосны урамшуулалд зориулан 24 тэрбумын санхүүжилтийг баталсан нь яваандаа 9 тэрбум болж танагдсан. Санхүүжилтийн тал илүү хэсгийг хасаж олгохоор болсон  тухайг албан тушаалтнууд тайлбарлахдаа малчдын  дотоодынхоо үйлдвэрүүдэд нийлүүлсэн ноосны хэмжээг тооцоод үзэхэд л ийм болж байна гэж байгаа. 
          Үүний эцэст малынхаа ноосыг эх орны үйлдвэрт нийлүүлсэн малчид л урамшууллаа хүртсэн. Нийлүүлсэн ноосны кг тутамд урамшууллыг нь бодож олгоод бараг дууссан хэмээн орон нутагт ажил хариуцсан хүмүүс, тухайлбал аймгийн ХХААЖДҮГ-ынхан, сумуудын мал эмнэлэг үржлийн албаныхан ам нэгтэй шахам дуугарцгааж байна.
         Тогтоолын дагуу ажил зохион байгуулагдаж, дуусаж буй нь сайшаалтай ч ажлын чанар үр нөлөө ямар болов гэдэгт асуудлын гол гогцоо төвлөрөх ёстой.
Өнгөн дээрээ сайхан тогтоол гарч, сайхан ажил зохион байгуулсан мэт харагдаж буй ч цаана нь малчдын гомдол, санал, таагүй сэтгэгдлийг хуримтлуулан үлдээсэн нь олон баримтаас харагдаж байна.
Энд жишээ болгон Мянгад суманд энэ ажлыг хэрхэн зохион байгуулсан тухай цухас мэдээллийг хүргъе.
Тус сумнаас малынхаа ноосыг Эрдэнэт хивс зэрэг эх орны үйлдвэрт нийлүүлээд УИХ-аас тогтоосон урамшууллаа авах гэж хүлээсэн малчдын дотор авах ёстой урамшууллынхаа арван хувийг ч авч чадаагүй малчин хэд хэд тааралдав.
          2010 оны эцсээр 100 гаруй мал тоолуулж, дараа зун нь 200 гаруй кг ноос нийлүүлсэн малчин 7 - хон кг ноосны урамшуулал авсан. 500 гаруй кг ноос нийлүүлсэн малчин 60-аадхан кг ноосны урамшуулал авсан нь захаас аван тохиолдох ба тус сумын малчид дийлэнхдээ  ноосны урамшууллыг ийм маягаар хүртжээ.  300, 400 хүртэл кг ноосоо дотоодын үйлдвэрт нийлүүлсэн мөртөө урамшууллаас сох хаягдсан малчид ч байж л байна. 
         Манай төр засгийнхан сайхан санаа сэдэж, шийдвэр гаргадаг ч түүнийг хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгож, журамлан зохицуулах тал дээрээ хойрго хандсанаас өч төчнөөн нэхэл дагал, чирэгдэл үүсгэдэгийн жишээ энэ.
        Ноосны урамшуулал олгох ажилд дээрхийн адилаар олон зуун завсар, заальхай гарсны гол шалтгаан нь уг ажлыг зохион байгуулж явуулах арга механизмыг нь бүрдүүлж чадаагүйгээс болсон бололтой.
Өнгөрсөн зун малчид малаа ноослоод зарим нь бараг борлуулчихсан байх үеэд буюу 7 сарын 6-ныг хүргэж байж Засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр шийдвэр нь хожигдож гарсны улмаас нилээд хэмжээний ноосыг гаднын зах зээлд алдсан нь тодорхой. Харин тогтоол гарснаас хойш бол ноосны “ченжүүд” буюу зуучлан борлуулагчид, эх орны ноос боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөгчид, сумаас зохион байгуулсан зарим хүмүүс, бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл гэх мэт хүмүүс малчдын хотоор очин ноосыг нь газар дээрээс нь худалдаж аваад, түүхий эдийн нөөц бүрдүүлэхээр аймаг бүрт тохоогдсон үйлдвэрийн төлөөлөгчид аваачиж нийлүүлсэн байна. Ховд аймгийн малчдын ноосыг бараг бүхэлд нь Эрдэнэт хивс үйлдвэрт нийлүүлжээ. Тус үйлдвэрээс Ховд аймагт томилогдсон төлөөлөгч Батсайханд гэхэд л энэ мэт олон зуучлан борлуулагчдын ноос нийлүүлсэн жагсаалт байна. Зуучлан борлуулагчид ч ноос худалдаж авсан малчдынхаа сум багийн харъяалал, нэр усыг нь бичсэн бүртгэлийг төлөөлөгчид бичүүлж бүртгүүлжээ. Төлөөлөгч цуглуулсан ноосоо нийлүүлсэн малчид болон зуучлан борлуулагчын жагсаалтыг хамтад нь үйлдвэрт өгч, үйлдвэр нь ХААХҮЯ-нд уг жагсаалтыг явуулсан бололтой.
         Яамнаас сумуудын ЗДТГ, Мал эмнэлэг үржлийн тасагт мөнөөх малчдын нэрсийг ирүүлж, танай сумын малчин мөн эсэхийг тодотгоод малчны регистр, жилийн эцсийн мал тооллогын А дансан дээрх малын тоо, олговол зохих мөнгөн урамшууллын дүнг ард нь жагсааж бичээд явуул гэсэн чиглэл ирсэн байна. Сумдын МЭҮ-ын тасгийнхан үүнийг ёсоор нь болгосон боловч, учир начрыг нь эргэж нягтлалгүйгээр хааш яаш хандсанаас малчдын нэр ус хаягдах, тушаасан ноосонд нь олгогдох урамшууллын хэмжээ хасагдаж тооцогдох гэх мэт эрсдэлүүд  олноор гарах болжээ. Малчид ноосоо тушаахдаа айл саахалтаараа ч юм уу, ах дүүсээрээ нийлүүлж өгөөд нэгнийхээ нэрэн дээр бичүүлснийг лавлалгүйгээр зөвхөн тэр хүнийх нь мэдээллийг явуулснаас хамт ноосоо нийлүүлсэн бусад малчид нь хоосон хоцрох, жилийн эцсийн мал тооллогоос хойш малчдын сүргийн тоо толгойд ямар өөрчлөлт гарсныг огт нягтлалгүйгээр уг асуудалд хандсан нь малчдад бас л эрсдэл үүсэх хүндрэлүүдийг бий болгожээ. Түүнээс гадна дан ганц өөрийн нэрээр ноосоо нийлүүлсэн малчин хүртэл урамшууллын жагсаалтаас гээгдсэнийг бодоход энэ будилаан завхралд албаныхны хариуцлагагүй ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь илт байгаа юм.
         Тэр ч байтугай энэ талаар малчид гомдол санал гаргаад яваад очиход та нар золбин “ченжүүдэд” яах гэж ноосоо худалдсан юм. Ноосыг чинь бид авч нийлүүлэх ёстой байсан юм хэмээн амыг нь таглажээ. Гэвч малчид үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа юм. Яагаад гэвэл сумаас энэ ажлыг зохицуулахаар томилогдсон учраас ноосыг зөвхөн бид авч нийлүүлэх ёстой байсан гээд байгаа тэдгээр нөхөд өнгөрсөн зун зах зээлийн ханшаас 100 төгрөгөөр доогуур үнээр малчдын ноосыг худалдан авч байсан болохоор олигтой ноос цуглуулж чадсангүй. Малчид ахуйхан үнээр авч байгаа нэгэнд нь ноосоо өгөх нь мэдээж. Бусад зуучлан борлуулагчид малчдын хотонд нь хүрч очиж газар дээрээс нь зах зээлийн ханшаар буюу 500 төгрөгөөр худалдан авч байхад мань нөхөд нэг газар очиж суучихаад ноосоо авч ирж бидэнд кг-ыг нь 400 төгрөгөөр өг гээд тушаагаад байсан болохоор амжилт олохгүй нь мэдээж бололтой.
       Малчдын сэтгэлд хүрэхээргүй энэ мэт явдал газар сайгүй гарсан тухай яригдаж ХХААХҮЯ болон холбогдох албаныхан дараа жил л ийм алдаа гаргахгүй. Менежментээ сайжруулж чамбай ажиллана гэцгээж байна. Ноосоо нийлүүлчихээд урамшууллаа авч чадалгүй үлдсэн малчдын урамшууллын мөнгийг гүйцээж олгох тухай хараахан сонсогдохгүй байх тул зориудаар ийм завхруулга явуулаад үлдсэн мөнгийг нь завших гэсэн бодлого байсан юм биш биз гэсэн хардлага төрөхөд хүрэв.
        УИХ-аас анх батлагдсан 24 тэрбум төгрөг 9 тэрбум болж хасагдсаныг дээр хэлсэн.Тэгвэл анх ямар ч тооцоо судалгаагүй хэдэн гишүүн “буу халж” байснаа, цээжний пангаар баталчихсан хэрэг үү? Эхлээд яагаад 24 тэрбумыг батлаад дараа түүнээс танагдаж үлдсэн 15 тэрбум төгрөг хааш юунд зарцуулагдахаар болов, батлагдсан 9 тэрбум нь ноосоо нийлүүлсэн бүх малчдад хүрэлцэхээр байсан юм бол алдаа завхарлын улмаас урамшуулаа авч чадаагүй малчдад олгогдох ёстой хичнээн төгрөгийн үлдэгдэл байна гэх мэт асуултуудад Засгийн газар болон ХХААХҮЯ тодорхой хариу өгөх нь зүйтэй гэж санагдана. Ер нь бол урамшууллаас хоцорсон бүх малчдын аваагүй мөнгийг нь олгох нь зүйтэй баймаар.

                                                                                                                                                         Г.Мөнх

Мо Эн Ко компани нутгийнхнийг үнэгүй нүүрсээр хангажээ

  • PDF

Мо Эн Ко компани нутгийнхнийг
үнэгүй нүүрсээр хангажээ

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” компанийнхан хоёр сарын өмнө тус орон нутгийн гэрээ хийсэн 10 гаруй сумын байгууллага, иргэдэд нүүрс үнэгүй  өгөхөө мэдэгдэж байсан. Тус компанийнхан саяхан амласнаа ажил хэрэг болгож 100 гаруй мянган тонн нүүрсийг албан байгууллага, ард иргэдэд үнэгүй нийлүүлжээ. Нутгийн иргэд өвлийг өнтэй давахад нь халуун дулаан илч бэлэглэсэн “МоЭнКо” компанийнханд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Цаг агаарын мэдээ