Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Түүхийн жимээр - Нэгэн зууны өмнөх Ховдын хязгаар

  • PDF

                       (Цуврал 1)

Ховд хотыг манж хятадын дарлалаас чөлөөлсний 102 жилийн ой 2014 оны 8 сарын 21-нд тохионо. Ойд зориулан Ховд нутгийн 100 жилийн өмнөх байдлын тухай сонирхолтой мэдээллүүдийг ирэх 8 сар хүртэл цувралаар нийтлэхээр болов. Энэхүү буланг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүхийн тэнхимийн профессор, доктор Бавуугийн Нямдорж хөтлөн явуулна. Цувралын хүрээнд оросын нэрт монгол судлаач А.В Бурдуковын Хаант Оросын Томск мужийн “Сибирийн амьдрал” сонинд нийтлүүлж байсан, өмнө нь судалгааны эргэлтэнд огт ороогүй, XX зууны эхэн үеийн баруун Монголын улс төр, эдийн засаг, соёлын хөгжилтийн тухай тэмдэглэлүүдээс эрхэм уншигч та бүхэнд анх удаа ийнхүү толилуулж байгаад анхаарлаа хандуулна хэмээн найдна.

Sudall uguulel 15

Оршил - Тайлбар

Баруун монголчуудын дунд <<Элискей>>1 хэмээн нэрлэгдсэн Алексей Васильевич Бурдуков нь Ховдын хязгаарт 19 жил ажиллаж, амьдрахдаа баруун монголын ард түмний түүх, угсаатны зүй, хэл, аман зохиолыг системтэйгээр судлан, олон бүтээл туурвиж монгол судлалд даацтай хувь нэмэр оруулжээ. Тэрээр 1883 онд Оросын Тобольск мужийн Турины хошууны Боровой тосгонд тариачны гэр бүлд төржээ. Орон нутгийн христос шашны сүмийн сургуульд суралцаж төгсөөд амьдралын эрхээр Бийскийн худалдаачин Мокины пүүсэд зарцаар ажиллах болсон байна. Тэнд ажиллаж байгаад 1896 онд 13 настайдаа мал туугчийн хамт Ховдын хязгаарт ирж, баядын нутаг Хангильцаг голд орших Мокины худалдааны сууринд ажиллажм эхлэв. Балчир хүү Бурдуков энэ үеэс л Монголчуудын өвөрмөц ахуй байдал, хэл, соёл, зан заншилтай танилцаж эхэлсэн байна. ков энд ирээд худалдааны сууринд зарцаас эхлэн пүүсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болтлоо зүтгэсэн. Монгол хэлийг амархан сурч, нутгийн хүмүүсийн итгэл хүндэтгэлийг хүлээх болсон, элэгсэг дотно, шударга, нөхөрсөг зантай түүнийг монголчууд дотночилж, “Элискей” хэмээн хүндэтгэн дууддаг байв. А.В Бурдуков нь ардын гэр, ноёдын өргөөгөөр явахдаа монголчуудын оюуны соёлтой танилцаж,тэдний ахуй амьдрал, зан төрх, түүх соёлыг дорвитой судлах хүсэлтэй болжээ.Түүгээр ч барахгүй 1911-1917 онд Ховдын хязгаарт байхдаа оросын хэд хэдэн сонины сурвалжлагчаар ажиллаж, Бийск, Томск, Эрхүү зэрэг хотын олон сонин, сэтгүүлд баруун Монголын тухай олон мэдээ, сурвалжлага, замын тэмдэглэлийг нийтлүүлж байжээ.

1911-1916 онд хаант Оросын Алтайн хязгаарын Бийск хотын өдөр тутмын <<Алтай>>2 сонинд Чуец, А.Чуец, Ч-Ц3 гэсэн нууц нэрээр нийт 20 гаруй мэдээ сурвалжлага нийтлүүлжээ.1912-1917 он хүртэл   хаант Орос улсын Томск мужийн <<Сибирская жизнь>>4 (Сибирийн амьдрал) сонины монгол дахь сурвалжлагчаар ажиллаж, нэрт монгол судлаач Б.Я Владимирцов, Г.Н Потанин нарын туслалцаатайгаар А. Чуец, Чуец нэрээр нийт 35 мэдээ сурвалжлага, замын тэмдэглэлийг нийтлүүлэв.1912 онд л гэхэд А.В Бурдуков <<Сибирийн амьдрал>> сонинд 22 мэдээ сурвалжлага, замын тэмдэглэлээ нийтлүүлжээ. Дээрх сонинуудад хэвлүүлсэн 60 гаруй нийтлэлүүд нь бүхэлдээ 1910-1917 оны үеийн Монголын баруун хязгаарт явагдаж байсан улс төрийн түүхэн үйл явдалд зориулагджээ. Эдгээр сурвалжлага, замын тэмдэглэлүүд нь тухайн үедээ оросын өргөн олон уншигчид, монгол судлаач эрдэмтдийг баруун монголын талаар үнэн бодитой мэдээллээр хангаж байсан учир тэд ихээхэн ач холбогдол өгч байв. А.В Бурдуковын сонинд бичсэн материалуудыг баруун хойд монголын улс төрийн үйл явцын тухай мэдээ сурвалжлага, эдийн засаг, соёлын хөгжилтийн талаарх өгүүллүүд, монголоор аялан явсан замын тэмдэглэлүүд хэмээн ерөнхийд нь гурав бүлэглэж болно.

Эдгээрээс энэ удаад баруун хойд монголын улс төрийн явцын тухай нийтлэлд хамаарагдах нэг чухал мэдээ болох тухайн үед Оросын хаант улсын Томск хотноо хэвлэгдэж байсан “Сибирийн амьдрал” сонины 1912 оны 2 сарын 17-ны №38-ын 3-р хуудсанд нийтлэгдсэн “Ховд хот (Баруун-хойд Монгол)” хэмээх тэмдэглэлийг толилуулж байна. А.В Бурдуковын энэ тэмдэглэл нь тухайн үедээ оросын өргөн олон уншигчид, монгол судлаачдыг баруун монголын талаар үнэн бодитой мэдээллээр хангахад чухал ач тустай байснаас гадна эдүгээ монгол судлалд ХХ зууны эхэн үеийн монгол орны баруун хязгаарт явагдаж байсан улстөрийн түүхэн үйл явдлын он цаг, дэс дараалал, учир шалтгаан, мөн чанарыг тодруулахад танин мэдэхүйн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой үнэт сурвалж юм. Үүнд л уг тэмдэглэлийн танин мэдэхүйн үнэ цэнэ, шинжлэх ухааны ач холбогдол оршино

Sudall uguulel 12

А.Чуец (А.В.Бурдуков) ХОВД ХОТ (БАРУУН – ХОТ МОНГОЛ )

“Сибирийн амьдрал” (Сибирская жизнь) сонин. 1912 оны 02 сарын 17. №38, хуудас-3

Ховд хот Монголын баруун хойд хэсэгт оршдог. Томск мужийн Кош-Агач суурингаас буюу оросын хилээс 300 мод зайтай. Энэ хот нь монголын бөглүү, жижигхэн хот юм. Нийт хүн ам нь 1000 хүрэхгүй. Хятад худалдаачид, гар урчууд, кашгарын сартуул 50 орчим байна. Тэд худалдаа болон ямар нэгэн төрлийн гар урлал эрхэлдэг. Мөн оросын худалдааны хэд хэдэн пүүсүүд байх бөгөөд эдгээр нь нийлээд л Ховд хотын бүх хүн амыг бүрдүүлдэг. Худалдааны хотын дэргэд цэргийн бэхлэлт байх бөгөөд түүнд манжийн амбан тэргүүтэй Ховдын хязгаарын засаг захиргаа, түүний түшмэдийн албадууд байрладаг. Тэнд манж гаралтай 22 тооны хүмүүс, жижиг цэргийн хорооны 100 гаруй хятад цэрэг байна. Хотын хэрмийн эргэн тойронд 200 орчим монгол айл байна. Эдүгээ Ховдын хязгаарын бүрэлдэхүүнд 20 хошуу багтана. Дөрвөдийн 5 хошуу, баядын 11 хошуу, өөлдийн нэг хошуу, захчины 2 хошуу, мянгадын нэг хошуу орно. Торгууд, урианхайн хошуудыг (өмнө нь Ховдын хязгаарын бүрэлдхүүнд байсан) Шар сүмийн хязгаарт таслан өгчээ. Ховд хотын амьдрал нам гүм, нэгэн хэвийн байв. Худалдаачид худалдаагаа эрхлэн харин манжийн түшмэд нар хүн ардыг амгалан сэтгэлээр цөлмөж байв. Нэг үгээр хэлэхэд хүн бүр өөрсдийн ажлыг дор бүртээ амар тайван эрхэлж байв. Ийм байдлаар 1911 оны 11-р сар хүртэл үргэлжилжээ.

Гэвч 11 сард Ховдын гудамнуудын өнцөг булан бүрт шөнөөр манжийн түшмэд хээл хахуульд автсан, монголчуудын төлөө юу ч хийдэггүй болохыг илчилсэн, хуучин байгууллыг түлхэн унагаахыг уриалсан ухуулах бичиг наах болов. Нэг үгээр хэлэхэд Хятадын дотоодоос хувьсгалын үзэл санаа нэвтрэх болжээ. Ухуулах бичгүүдэд Ховд хотод манжийн засаг захиргааг түлхэн унагаах хамгийн сүүлчийн өдөр билгийн тооллоор 10-р сарын 25, манай тооллоор 1911 оны 12-р сарын 25 байхаар төлөвлөжээ. Энэ тухай мэдээ тал нутгаар хурдан тархан, монголчууд хотод орж ирэх нь багасч,худалдааны амьдрал зогсож, бүх юмны үнэ өсөв. Манж нар хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулахын тулд өөрийн цэргийг зэвсэглэж, ингэснээр дөнгөж эхэлсэн аюулын тухай яриа хөөрөөг намжаав. (Манж нар өөрсдийн цэргийг хуудас наахад оролцсон хэмээн сэжиглэсэн бололтой.) Мэдээж энэ эргэлтэнд хэн ч ач холбогдол өгсөнгүй. 12-р сарын 2-ны өдөр бусад өдрүүдийн адил амар тайван өнгөрөв. Харин Хүрээнээс Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласан тухай анхны мэдээ ирсэн явдал энэ байдалд өөрчлөлт авчирав.Ховдод анхны мэдээ 12-р сарын 16-нд иржээ. Энэ өдрөөс эхлэн хятадын хувьсгалчид далд төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд шургуу орж, тэдний тухай мартжээ. Монголын бүх шуудангийн өртөө хятадын засгийн албыг гүйцэтгэхээс татгалзах болов. Хятад, манж нар гадаад ертөнцөөс таслагдсан байв. Тэд Ховд хот дахь хэрэг явдлын тухай Бээжинд мэдэгдэхээр яаралтай бичиг үйлдэн өөрийн морьтой элчийг Гучен уруу явуулжээ.

12-р сарын 25-нд Сангийн хэрэм дотор хятадын бүх худалдаачид оролцсон хурал болов. Манж нар тэдэнд бүгдэд нь зэвсэг тавин өгч, алба хаасны төлөө хөлс олгох болж, зэвсэг хэрэглэх арга барилд сургах санал тавьжээ. Хятадын худалдаачид бид бүгд байлдахаар биш, харин худалдааны ажлаар ирсэн хэмээн үзэж бүгд үүнээс татгалзав. Үүнээс гадна Монголчууд хятадын энгийн худалдаачидтай биш, харин манж нартай тооцоотой тухай мэдэгдсэн монголын талын мэдэгдлийг шалтаглажээ. Хятадууд ярихдаа “Нэгэнт бид зэвсэг бариваас монголын талын ивээлд орох эрхээ алдана. Тэгээд монголчуудаас авах бидний авлага, бидний хариулуулж буй мал, нэг үгээр хэлэхэд бидний бүх хөрөнгө сүйдэх болно”. Энэ бүх үйл явдалтай оросын худалдаачдын эрх ашиг ч салшгүй холбоотой. Энэ өвөл Ховд хотод эдгээр ашиг сонирхлын төлөөлөгч, хамгаалагч нь энд өвөлжиж байгаа зөвхөн нэг л пүүс байв. Тэд эхнэр, хүүхдийн хамт 11-үүлээ байв. Хязгаарын олон хошуудад энэ тооноос хэтрэхгүй, тэд бүгд гол төлөв янз бүрийн пүүсийн наймаачид байв. Эдүгээ цагт монголд оросууд цөөн байгаа нь 2, 3 дугаар сараас худалдааны ажил сэргэж эхлэдэг бөгөөд тэр цагаас оросууд орж ирдэгээр тайлбарлагдана. 10-р сараас худалдааны ажил багасч, 11-р сард оросуудын ихэнх нь эх орондоо буцдаг. Ховдод орос улсын мэдлийн агентууд байхгүй. Сүүлийн үеийн үйл явдлын улмаас оросын оршин суугчид 12-р сарын 28-нд манжийн захиргааны нэгэн төлөөлөгч түшмэлтэй удаан ярилцав. Тэрээр та бүхэнд ямар нэгэн аюул учрахгүй гэдгийг батлан итгүүлж, хэрэв оросын албан ёсны төлөөлөгч байхгүй ч гэсэн манжийн амбанаас биднийг хамгаалах болно гэжээ.

Бид хятад, монголчуудаас айхгүй байгаа. Хэрэв манж нар өөрийн засаглалыг зэвсгийн хүчээр хамгаалбал цус асгарах явдал гарч болзошгүй бөгөөд ийм тохиолдолд харин айж байна гэдгээ тайлбарласан. Иймээс хэрвээ монголчууд та бүхний хооронд ийм үймээн гарвал бид хотоос тохиромжтой үед гарч явахад бидний бүх хөрөнгийг хүлээн авч, тэдгээрийг хамгаалалтанд авсан тухай бичгээ бидэнд өгөхийг гуйжээ. Мэдээж тийм бичиг бидэнд өгөхөөс манжийн түшмэл татгалзаж, хэрвээ монголчуудтай тэмцэлдсэн тохиолдолд бид зэвсгээр биш, үгээр тэмцэж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэхийн тулд хүч үл хэрэглэнэ гэдгээ бидэнд итгүүлэв. Нэг үгээр Хүрээ, Улиастайд болсон шиг үйл явдал давтагдана. Сүүлийн үеийн мэдээгээр Ховд хот дахь манжийн удирдлага ойрын хугацаанд унах болно гэж үзэж байна. Учир нь монголын шинэ засгаас өртөөг татан буулгах, Ховдын болон халхын албаны тариачдыг нүүлгэх тухай зарлиг нэгэнт гарч, Ховдын хэрмийн албаны хэрэгцээнд зориулан нийлүүлсэн албаны мал, тэмээ, адуу, үхэр, сарлагийг хурааж эхлэв. Түүнчлэн Ховдын хязгаарт багтдаг зүүнгарын зарим хошуу хурлаараа Халхад нийлэхээр шийдвэрлэсэн сонсогдоно. 1-р сарын эхний өдрүүдэд манж нар монголчуудын гарт засгийн эрхийг тайван замаар шилжүүлжээ.

А.В.Бурдуков (Нэрт монгол судлаач)

1.Элискейгэээс гадна Элиске, Элексе, Элэскээ хэмээн янз бүрээр нэрлэж байв. ”Алтай” сонин нь 1911 оноос Алтайн хязгаарын Бийск хотод “Пресс” хэвлэлийн газарт хэвлэгдэх болжээ.

2.Эдүгээ энэ сонин нь ОХУ-ын Бийск, Барнаул, Томск хотын архив, номын сангуудад хадгалагдаж байна.

3. А.Чуец буюу “Чуу нутгийн хүн” хэмээх нэр нь А.В.Бурдуковын хэвлэлийн нууц нэр юм.

4.Энэ сонин нь 1897-1919 онд Томск хотод хэвлэгдэн гарч байсан улс төр, уран зохиол, эдийн засгийн тухай мэдээллийн сонин юм.1907 он хүртэл уг сонин нь “Томский листок”, “Сибирская мысль” зэрэг нэртэйгээр хэвлэгдэж байснаа 1907 оноос “Сибирская жизнь“ нэртэй болжээ. Эдүгээ энэ сонин нь ОХУ-ын Барнаул, Томск хотын архив, номын сангуудад хадгалагдаж байна.

5. Энэ сар өдрийг Билгийн болон Юлианы тооллоор бичсэн бөгөөд Григорианы тооллын 12 сарын 15 болно.

6 Григорианы тооллын 1 сарын 03,

7.Григорианы тооллын 1 сарын 07

8.Хаант Орос улсаас тодорхой албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч хүн

9 Григорианы тооллын 1 сарын 10                    

(Тэмдэглэлийг орос хэлнээс хөрвүүлж, оршил, тайлбар бичсэн проф.Б.Нямдорж)

"Мунхаглалаас гэтлэхэд гэмшил чухал”

  • PDF

“Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль – Гэгээрлийн Онол”-оор тайлжээ” гэсэн цуврал нийтлэлийнхээ дөрөв дэх хэсгийг хүргэж байна.

                  “Тэр худал үл хэлэгч нэгэн бөгөөд түүний өртөөлөгчийн үг дэлхий дахиныг гайхшируулна. Тэнгэр халиагчийн ном бүрнээ цуглахад анхны гарвал дэлхийг аварна. Тэр өнгөрснөөс ирээд чангаар хашхирч, эхний эхлэл, төгсгөлийн зөнг үнэн болгоно”

Францын их зөнч Мишел Нострадамус

(Өмнөх гурван цувралыг мөн энэ сайтаас үзэх боломжтой)

Sudriin tailal. tsuvral 04jpg

Сударт айлдсан нь “Тэмү чин Би –ИЭ – ЭР –тэй гэрлэх тэр үед Өг иэ лүн хатан ээж ТАЙ ЭР ИЛЭ хаанаас “Миний хөвүүд дотор хамгийн хаан болох “оюутан” байгаа эсэхийг

Хан хаан Тай – Эр Ила та шалгаж үзүүштэй

Чумон, Чуханы жаягаар түвшин сайханд мэргэшсэн

Чанга зовлонг мөрөөр засах дэмч энд байна уу

Хаан танаар хэлүүлж сонсмоор нэгэн энэ байна....гэж асуухад Тай Эр Ила хаан хэлсэн нь

Иэ Үсү Эхэ анд надад ертөнцийн ирээдүйг хэллээ

Ерөөсөө ямар ч хаан ертөнцийг төвшитгөхгүй

Хүслийн зүйд жаяглагдваас амьдралын мөрд зохих

Арван түгээмэлээ уялгалаваас ахуй нь хүсэлтэйгээ таарч

“Гэрийн онол”-оор улс төвөггүй болж

Гэгээрлээс гэгээрэл рүү зоригдвоос мунхаглал арилж

Гэр бүлийн харилцаа Засаг болж, зэм үгүй болму” гэжээ Тай Эр Ила хаан болвоос Тай Эр Ила хаан болвоос Монголын нууц товчоо болон бусад түүхэн сурвалжид гардагчилан Хэр - иэд-ийн Тоорил хаан бөгөөд Иэ Үсү Эхэ баатартай нягт сайн анд байсан ажээ. Түүний хэлсэн дээрх мөрүүдээс болгоовол ертөнцийг төвшитгэх, түвшин сайхныг тогтоож, зөв хөгжлийг буй болгох хамгийн үндсэн хүчин зүйл нь “хүслийн зүй”-д жаяглагдаж, амьдралын мөрд зохих юм байна. Өмнөх цувралаараа “Хүслийн зүй” гэж юу болох тухай ойлголт өгөхийг хичээсэн бичвэрийг уншигчдад толилуулсан болохоор энэ талаар ерөнхийд нь мэддэг болсон гэж үзье.

Тэрбээр хүнийг гэгээрэлд зоригдолтой болгох өөрөөр хэлбэл ертөнцийн хар цагаан, сайн мууг ялгаж, “хүүн” болохын төлөө өөрийгөө дайчилж бэлдэх ухамсартай болгох, улмаар ертөнцийн аливаа үзэгдлийг үнэн бодитоор нь онол, гүн ухааны андуу эндүүгүйгээр танин мэдэх дөр сууж, зөв үзэл, зөв зоригдолд тэмүүлэх, хамтын хариуцлагын дэмэн доор боловсрохыг эрхэм болгодог “Хүүн” нарыг бэлдэхэд хүслийн зүй чухал үүрэгтэй болохыг сударт үгүүлсэн бий. Товчхондоо хүслийн зүй бол хүнийг “хүүн” болгож төлөвшүүлэх ухаан. Өнөө үед бид нар “Улс төрч болохын тулд эхлээд хүн болох хэрэгтэй” , “Эхлээд хүн болоод дараа нь багш бол” гэх мэтчилэн хэлэлцдэгтэй жишиж ойлгож болох юм. Гэвч хүн байхын тухай өнөөгийн бидний энэ хэлц бол хүслийн зүйд жаяглагдаж, хүүн болох, хүүн байхтай харьцуулшгүй, мөчидхөн ойлголт гэдгийг бас сануулах нь зөв байх.

“Арван түгээмэлээ уялгалах” гэж юу вэ? Доктор З.Бат-Отгоны үгүүлснээр энэ нь ахуйн түгээмэл зохилдлого гэсэн ухагдахуун, Ч.Жавзанчулуун абугайн үгүүлснээр бол амьд биеийг бүрдүүлсэн бодисууд физик химийн ерөнхий шинж чанараараа арван бүлэгт хуваагдах, энэ нь хамгийн анхны хувирал болох туяаны төлөв, бодисын цөмийн эгэл бөөмсийн төлөв, эст амьдралын төлөв гэхчилэн түгээмэл шинж чанаруудад хувилан орших нөхцөлт оршихуй бөгөөд ертөнцийн бүх юмсын оршихуй хувилахуйн түгээмэл зүй тогтол юм байна. Эдгээр зүй тогтолт онолын гаргалгаанд тулгуурлан, ахуйгаа зөв онол, зөв тогтолцоонд нийцүүлэн бий болгож, хөтлөж, баяжуулан хөгжүүлэх, хамгийн гол нь байгаль дэлхий тэнгэр эрхсийн зохист хэм хэмнэлд нийцсэн, хор хөнөөл үгүй ахуйд жаяглагдаж амьдрана гэсэн үг бололтой. Тэгээд “Арван түгээмэлээ уялгалаваас ахуй нь хүсэлтэйгээ таарч, гэрийн онол”-оор улс төвөггүй болно” гэснээс үзэхэд ахуй байдал, аж төрлөө хүсэл зорилго хийгээд зоригдолтойгоо нягт уялдуулж, шүтэн барилдуулах онол ухааныг эзэмшиж, хөгжүүлвээс зөв замнал болно. Ийнхүү анхнаасаа зөв замаар замнах юм бол явцын дунд өөрсдөө учрыг нь олохгүйгээр тотгор саад буй болохгүй, явах зам хийгээд угтах ирээдүй нь улам гийнгэ, саруул болж,   “гэгээрлээс гэгээрэл рүү зоригдох” гарц нээгдэнэ. Улмаар мунхаглал арилна хэмээн сургасан байна.

Мунхаглал гэж юуг хэлээд байгааг бид өмнөх цувралуудаас ойлгосон. Судрын “Хижи гөрөөсний мунхаглал” гэдэг хэсгийг эш болгож толилуулсан шүү дээ. Мунхаглалыг зөвхөн гадаад илэрлээс нь харахад яаж харагддаг болохыг Сор Кок Тай хатан айлдахдаа

“Олон хижүүд тус тусдаа амьд яваа боловч

Орон зай, цаг агаар, наран саран нь нэг билээ

Гэтэл зөвхөн идэх хоолноосоо болж өсөрхөж

Гэгээрлээр үү, мунхаглалаар уу гэж талцаж байх юм

Өөдрөгийг үү, доройтлыг уу гэж маргасаар

Өстөнүүд болчихсон талцаж байх юм

Мунхаглалын гадаад илрэл нь өстөнүүдийн талцаан” гэжээ.

Өнөөгийн манайд ноёлж буй намын тогтолцоот улс төрийн амьдралыг 800 жилийн өмнөөс болгоогоод, яг таг хэлж орхиж. Өнөөдөр төрийн эрхийг гартаа авч, бүхнийг өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэхийн төлөө улайран зүтгэгсэд хэд хэдэн нам болон хуваагдаж, аман дээрээ олны төлөө зүтгэж буй буянтай хүний дүр эсгэн, худал ярих авч, ачир дээрээ болохоор өш хонзонгийн хор буцалган, далд дайн үүсгэж, ард олныг хөлдөө чирч, улс орныг түйвээн сандраасаар ......  

Тэгэхээр өнөө бид нарын хувьд мунхаглалаас гарах гарц эрэх нь хамгийн чухал. Эрээд ч гарц олохооргүй болтлоо төөрч орхисон бол бас яалтай. Харин азтай нь гэвэл бидний өвөг дээдэс энэ гарцыг цаашид сэхээрч, мэдэх бүх арга ухаантай нь хамт судар болгон бүтээж, халдлага, гэм зэмээс хамгаалан, ихэд чанадлан нууцалж явсаар, цаг нь болоход өмнө маань бэлэн дэлгээд гаргаад ирсэн байна. Тэгээд заасан замаар замнаж чадах аваас “Гэр бүлийн харилцаа Засаг болж, гэм зэм үгүй болму” гэж сургажээ. Өвөг дээдсийн судлаж, нээж, хөгжүүлсэн тулгуур гурван онолын нэг болох “Гэрийн онол” хийгээд гэрийн онолт харилцааны тухай өмнө нь бас товч тайлбарлахыг хичээсэн тул уншигчид ерөнхий ухагдахууныг нь мэдэж байгаа.

Гэрийн онол гэдгийг үг зүйн талаас нь “Элч” Ч.Жавзанчулуун гуай тайлахдаа “гэр” гэдгийг үүслийн онол талаас нь авч үзэх юм бол эст биеийн буюу сүнс, эзэн бие хоёрын нэгдлийг хамгаалж буй гэрлэн бүрхүүлтэй холбоотой. Гэрлэн бүрхүүл бол энергийн цогц илэрхийлэл. Тиймээс байгалийн бус хэм, сэтгэл оюуны дэлгэрүүлэгч шинж чанар дээр суурилна. Маш товчоор бол “Гэр”-ийн онол гэдэг нь аанай л “Гэгээрлийн онол” гэсэнтэй дүйцэх ойлголт юм хэмээсэн байдаг. Тэгэхээр “Гэрийн онолт харилцаа” нь гэгээрэл дээр суурилсан харилцаа байх нь.

Сэтгэхүйн онол нь ахуйтайгаа жаяглагдаж байсны маш тод жишээ нь монгол гэрийн зохион байгуулалт. Доктор З.Бат-Отгоны тайлбарласныг үзвэл Монгол гэрийн хаалга нь сүнсний онолоос үүтгэлтэй. Хүн анх ертөнцөд хүүхэд болж ирэхийн өмнө ээжийн талын генийн удмаас сүнсний амин чанарыг олж, аавын талын наран саран сүүн эхээс эзэн бие буюу бие махбодийн генийг олж амь аваад, ээжийн умайгаар дамжин амьдралд ирдэг. Эхийн умай бол ертөнцийн хаалга. Тиймээс ертөнцийн хаалгаар нэвтрэн гэрийн онолт харилцаанд “амь бүл” болон орж ирнэ. Үүний бэлгэдэл нь гэрийн хаалга. Гэрийн хаалганы бас нэг давхар бэлгэдэлт утга нь цагаан энергийг урин дуудагч, хар зүгийн хаалт хамгаалагч болдог байна. Эртнээс Монголчуудын муу зүг гэж үзэж ирсэн улаан зүг буюу урд зүгээс ирэх таагүй энергийг буцаан ойлгож, түүнээс хамгаалахын бэлгэдэл болгон цагаан эсгийгээр үүд хийдэг байсан. Гэрийн баруун тал бол барууны тавин таван тэнгэр болон цагаан талын тэнгэрүүдийн эрчим энергийг буулгадаг тал. Ийн учраас хүндтэй зочид гийчдийг гэрийн баруун талд суулгаж, Тавин таван тэнгэрийн ариун эрчим, чин үнэн, чу үнэн хажир үнэнээр ариусгадаг. Гэрийн зүүн тал бол зүүний дөчин дөрвөн тэнгэрийн эрчим энерги, “моны онол”, “гэрийн онол”, “уялгын онол” гэх тулгуур онол эрдэмүүдийг буулгадаг тал. Гэрийн тооно бол Их засаг буюу тархи. Тооно буюу тархи нь дээд тэнгэрт буй удмынхаа дээд оюунт дээдэстэй холбогдож, тэднээр дамжуулан, мөнх тэнгэрийн хүчийг буулгана. Гэрийн гал голомт бол эдгээрийг холбож нэгтгэж байдаг холбогч, нэгтгэгч, бадраагч нь. Тэсэж үлдэх онолын илэрхийлэл. Мөнх тэнгэрийн хүч буюу эрчим энерги гэрийн хоёр баганаар доош буугаад гал сахигч гэрийн эзэгтэй буюу гэргийнх нь гараар дамжуулан галыг нь бадрааснаар гэрийг гийгүүлнэ. Иймээс айлын гэргий бол “гэрийг гийгүүлэгч” юм. Гэрийн хоймор бол эзэн биеийн онолыг илэрхийлсэн хэсэг. Тиймээс гэрийн эзэн хоймороо сууна. Ертөнцийн хойт зүгээс дэлхийн соронзон орны урсгалаар хуйлран орж ирдэг хар хүч, хатуу энергийг гэрийн эзэн халхлан хоймортоо суудаг домтой ажээ. Гэрийн хана, унь бол тулгуур гурван онолын нэг болох “Уялгын онол”-ын илэрхийлэл. Дээр үгүүлсэнчилэн тухайн гэр бүлийн “хүслийн зүй”-г амьдралын мөрд зохируулан жаяглаж, арван түгээмэлээр оршихуйн байдлаар нь уялдуулан сүлжиж, оосорлож, оломлож, бүсэлдэг байна. Гэрийн дугуй хэлбэр бол ертөнцийн үүсэл бүтэц оршихуйн тогтолцоог томьёолон буулгасан дүрс зүйн ухаан юм байна. Товчид нь дүгнэвэл Монгол гэр бол орчлон ертөнцийн, оршихуй, амьдрахуйн тогтолцоог буулгасан “хувилбарт томьёолол, Оршихуйн гүн ухаан” ажээ. “Гаднаас гийчлэн ирэгсдийг гарцаагүй гэгээрүүлэх орон зай бол гэр юм- гэж дээдсүүд айлджээ.

Ийм арвин их эрдэм ухааны илэрхийлэл болсон гэр бүлдээ эзэн байж, айлын харилцаанд жаяглагдаж, өөрийгөө, отог бүлээ, айлаа улмаар улсаа өмөөрөн босоо зогсох тэмүүлэлтэй, чадвартай ир- гүн болохын тулд мөнөөх хүслийн зүйд суралцаж, хүслийн зүйд жаяглагдах ёстой байж. Ингэснээр “угтаж мэдэж, тосож бэлдэж, тэсэж үлдэх” чадвартай ир – гүн болдог байжээ. Ир –гүн гэдэг бол өөртөө бүхий л “удамшил зохист, уламжлал зохист” амин чанар, эрдэм ухааныг хурааж түүнийгээ “ир” болгож чадсан, улмаар эл чадваруудынхаа үндэс улбаа, утга холбогдлыг гүнзгий ухаж ойлгож хоногшуулсан гэсэн утгыг илэрхийлсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл хүслийн зүйд суралцаж, гэгээрч боловсорсон “ир –гүн” гэсэн үг ажээ. Өвөг дээдсийн үед бол ний –хэмийн гишүүн болгоныг ийнхүү “ир-гүн” болгодог байж. Ний – хэм гэдэг бол бүх хүмүүст хэм өгч хамтын хариуцлагын зохистой байдлыг бий болгосон тогтолцоог хэлнэ. Чухамдаа бол нийтээрээ гэгээрсэн гэсэн утгыг илэрхийлж буй хэрэг хэмээн цувралын өмнөх хэсэгт тайлбарласан. Тэгвэл өнөөгийн бидний нийг –гэм гэсэн ойлголт нь өвөг дээдсийн онолд заасны дагуу бол “нийтээрээ гэмтэн” буюу “мунхаг руу гулсагчид” гэсэн ойлголт юм байна.

Ийнхүү “нийтээрээ гэмтэн” болох мунхаг руу гулсахын шалтгаан нөхцөл нь юунаас үүдэлтэй гэдэг тухайд өмнөх бичвэрүүдээс тодорхой ойлголттой болсон гэж үзье. Ганцхан жишээ дурьдахад одоо манай дэлхийд ноёрхож байгаа барууны соёл иргэншлийн үр дүн болсон хөгжлийн тухай онол сэтгэхүйгээр бол газар дэлхийн эрдэс баялгийг хэдий чинээ эрчимтэй ашиглаж, хэрэглэж чадна бид төдий чинээ хурдацтай хөгжинө гэж үздэг. Гэтэл дээдсийн онолоор бол эх дэлхийн хөрсөн доор буй эдгээр баялгууд нь дэлхийн хувьд бусад эрхис гараг, одот ертөнцтэй, энерги мэдээлэл солилцож, өөрийн оршин байх чадварыг тэтгэхэд хэрэглэгддэг амьд эрхтэнүүд, хүнээр бол элэг зүрх, бөөр уушиг нь. Тодруулбал энэ нь хүн төрөлхтний хэрэгцээнд ашиглагдах зүйл бус харин дэлхий ертөнц,маань мөнхөд оршин тогтнож, бидний амьдралыг тэтгэж байх тэр бололцоог бүрдүүлэхийн тулд сансар хорвоо, гараг эрхсийн амин хүчин, элч энергийг тэтгэн тэнцвэржүүлж байх үүрэг бүхий зүйл гэдгийг тайлж мэдэж, онолын түвшинд баталгаажуулсан байснаар барахгүй, танин мэдэхүйн хувьд өнөөгийн шинжлэх ухааны хүрсэн түвшинг хэдэн зуу дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц өндөр түвшинд хүрсэн байсныг Соркоктой хатны судруудыг тайлж, тайлбарлаж буй “дэмч” нар болоод “элч” нар дуу нэгтэй үгүүлж байгаа юм.

Төрт ёсны хувьд аваад үзэхэд л бидний өвөг дээдис XIII зуун гэхэд хүн төрлөхтний төрт ёсны хөгжлийн дээд өндөрлөгт хүрсэн байв. Энэ бол өвгөдийн маань найман зуун мянган жилийн зүтгэлийн үр дүн байсан тухай Соркоктай бэкүни хатан айлдсан. Тэгвэл бидний танин мэдсэн нь хөгжлийн тэр өндөрлөгийг Монголчуудын төрт ёсны эхлэл байсан, дөнгөж үндсийг нь тавьж байсан нь тэр юм хэмээн эндүүрэх хүртлээ доройтолд орсон ажээ.

Тэгвэл одоо бид яах вэ, өмнө маань ямар сонголт байна гэдэг асуудал гарч ирэх нь мэдээж. Хэлүүлэлтгүйгээр өвөг дээдсийнхээ сэхээрч, мэдэх бүх арга ухаантай нь хамт 800 зууны тэртээд бүтээж, туурвиж үлдээгээд, халдлага, гэм зэмээс хамгаалан, ихэд чанадлан нууцалсаар өмнө маань дэлгээд тавьчихсан байгаа онол гэгээрэлд суралцахын төлөө өөрсдийгөө дайчлах явдал гэдэгтэй маргах хүн байхгүй гэж найдна.  

Үүнтэй холбоотой дээдсийн онолд байгаа маш чухал нэгэн ухагдахуун нь Засаг болон Их засаг юм.

Сударт айлдсан хатны айлдвар болон элч нарын тайллаас үзэхэд Засаг гэдэг бол амьдралд гарсан гажуудал доройтлыг засаж, төвшрүүлэх, төвшин сайхан болгох гэсэн ойлголт юм байна. Ч.Жавзанчулуун гуайн үгүүлснээр бол ертөнцөд амьдарч буй амьд бүхэн хоорондоо шүтэн барилдахуйд оршиж одоогийн шинжлэх ухааны нээгээгүй байгаа байгалийн бус амин хүчин, нэү бодисуудаас эрчим авч төлжиж, амин хүчин хурааж байдаг. Энэхүү амьдлаг үйл явцын замыг нээгч нь амьтай бүхний өөрийнх нь дотоод амин хүчний зохистой үйл, үйлдэл өөрөөр хэлбэл сайн санаа, сайхан сэтгэл удамшил, уламжлал зохистой зөв үйл, зөв ёс жаяг байдаг аж. Хэрэв муу санаа гаргаж, муу бүхнийг үйлдэж, мунхаг руу гулсан орох юм бол түүнийхээ харгайгаар бидний амин чанарт хэм өгч, цэнэглэж байдаг байгалийн бус амин хүчин, оюуны болон гэгээрлийн төв эрхсээс халхлагдаж, харилцаа нь таслагддаг хууль, зүй тогтолтой юм байна. “Амин хүчинг маш дэлгүүн утгаар хураасан нь хэм болно. Амин хүчинг хурааж чадаагүй бол гэм болно” гэж сударт гардаг нь ийм учиртай ажээ.

Амин хүчнийг тэтгэгч хүчин зүйлсээс харилцаа нь холдож таслагдсанаар, цэнэг эрчим авахгүй болсноор гажуудал үүсдэг. Хувь хүний хувьд, өвчинд ээрэгдэхээс эхлээд ухаан бодол доголдох, тархины сэтгэн бодох чадвар доройтох, зан ааш, ёс суртахууны хувьд эвдэрч, “хүүн бус” байтугай, “хүн бус”-д эзлэгдэх, отог, айл, улс гүрний хувьд бусдаас хараат бусаар тусгаар орших чадвараа алдах, бусдын идэш болох муу зам руу хөтлөгддөг байна.

“Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий үмүүн гэнэ.

Хоолоо олоход хоосорлыг ашиглагч хижийг булай гэнэ

Идэхийгээ булаалгаж дассан хижийг булхай гэнэ

Булаагдсаныг дээрэмдэн идэгч хижийг боулихай гэнэ” хэмээн сударт үгүүлсэн байдаг. Эдгээр нь мөнөөх арван гурван хар гэмийн шалтгаан нөхцөл бөгөөд гэмийг арилгахын тулд Засах хэрэгтэй болно. Засахуйн хамгийн шалгарсан хүчин зүйл нь өөрийгөө өөрийн дотоод амин хүчнээр засах явдал. Өөрөөр хэлбэл гэмээ мэдэж, үнэн голоосоо гэмшиж, ухаарах замаар засаж чадах юм бол хамгийн үр дүнтэй Засаглал болно. Ингэж чадахгүй байгаа тохиолдолд “Бөө тархи”-ны тусламжтайгаар Бүхнийг өртөөлөн өрнүүлэгч эрдэм ухаанаар хэмийг нь засаж өгдөг. ингэхийн тулд тухайн отог, бүл, айл улсууд өөрийн гэсэн бүхнийг өртөөлөн өрнүүлэх чадвартан буюу бөө, зайрантай байх хэрэгтэй болдог ажээ.

                Миний хувьд одоо дахиж хоёр цуврал бэлтгэж уншигчдад хүргээд, “Хөх Моногоуулыг ний – хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” судрыг тайлсан тайллын тухай энэхүү нийтлэлийг өндөрлөнө.

                Хэдэн зуун мянган жилийн тэртээд бий болгож үнэмлэхүй өндөр түвшинд хүртэл нь хөгжүүлж чадсан өвөг дээдсийнхээ онол, гүн ухааныг ойлгож мэдэхийн тулд энэ цуврал бичвэрүүдэд цухасхан дурьдагдсан ухагдахуунуудаас гадна “мөрөөдөл”, “боловсрол”, “удамшил, уламжлал”, “орон зайн мэдлэг”, “бүхнийг өртөөлөн өрнүүлэгчийн ухаан”, “мэдвэл зохихуй”, “мон амин чанар”, “моны онол”, “таван тусгаар тогтнол”-ын онол зарчим, “өөрийгөө өмөөрөн босоо орших”,” улсаа өмөөрөн босоо орших” чадвар, “хамтын хариуцлага”, “эрх эдлэх” тухай ойлголт, “Чингис хааны долоон дээд өвгийн нээж, хөгжүүлсэн 12 зөн”, “Алтан дээд Гэр –Иэ” гээд мэдвэл зохих олон зүйлүүдийг уншиж, суралцаж, ойлгох хэрэгтэй болно. Гэтэл өчүүхэн миний хувьд тэр болгоныг багтааж, үгүүлэх ур ухаан мөхсийн учир уншигч та бүхнийг “Сав Ертөнцийн хууль – Гэгээрлийн онол” номыг олж авч бүрэн эхээр нь уншина хэмээн найдаж байна. Мөхөс миний энэхүү бичвэрүүд болвоос Хатны судар болон тайлал бүтээлд чухам юун тухай үгүүлснийг л дөнгөж зах зухаас нь мэдээлэх төдий гэдгийг сануулах нь зөв байх.  

                                                                                                                                           Үргэлжлэл бий

                                                                                                                                            Г.Төрмөнх

           

                    

 

 

 

 

 

 

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

  • PDF

                            (Цуврал 3)

                                         3. Монгол “хүүн”-ий хүсдэг жинхэнэ есөн хүсэл юу вэ?

Sudriin tailal

Судрын тайлалд өнөөгийн бидний байр байдал, нийгмийн тогтолцоог хэрхэн зөгнөж хэлснийг тайлбарлахын тулд гол төлөв сэтгэл эмзэглүүлсэн харуусал, шүүмжлэлийн аяс цухалзуулж байгааг уншигчид өршөөгээрэй.

Нэгэнт сударт үгүүлэгдсэн зүйл, элчийн тайлсан тайлал

Гар утаснаасаа ном унших боломжийг ашиглацгааяа

  • PDF

 9239149be8564a34bigНэг үеийг бодвол хүмүүс ном уншдаг, худалдан авдаг, зохиогч орчуулагч нар ч шилдэг номын эрэлд гардаг болчихож. Цаг үеэ дагаад уншигчдын боловсрол ч дээшилж унших номын сонголт нь ч арвин болсон. Номын дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүсийн тоо ч өссөн гэдэг. Сүүлийн үед номын дэлгүүрээр гэртээ байхдаа ч хэсч болохоор болсон нь үнэхээр бахархмаар. Дэлхийн аль ч өнцгөөс эх хэл дээрээ хэвлэгдсэн дэлхийн сонгодогууд болон монгол зохиолчдынхоо номыг хоромхон зуурын дотор гартаа барьж унших боломжтой болсон байна. Энэ нь цахим ном юм. Уг цахим номыг ухаалаг төхөөрөмжүүд дээр “аз ном уншигч” аппликейшний тусламжтайгаар уншдаг. Гэрт тань багтдаггүй хэдэн зуун номыг ганцхан гар утас юмуу таблет , I phone I pad дээрээ багтаан холын аян замд явах, банк эмнэлэгт оочер хүлээж суух, галт тэргээр зорчихдоо гээд хаана ч унших боломжтойгоороо онцлог юм. Эх дэлхийгээ аврах гарц болсон “Эко ном”-ын эрин иржээ.

Г.Чимэг

Намрын чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

  • PDF

DSC 28 2Хуульд заасны дагуу УИХ-ын намрын чуулганы нээлт ирэх аравдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиох болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит бус чуулганыг хааснаас хойш дөрөв дэх хоногт намрын чуулган зарлан хуралдана гэсэн үг. Намрын чуулганаар хэлэлцэх нэн тэргүүний төслүүдэд ээлжит бус чуулганаас шилжиж ирэх "Урт" нэрт болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, мөн Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Мөнгөний бодлого тэргүүнд жагсана.

Самурай бонд төсвийн нөхөөс болох уу?

  • PDF

Samurai bond

Манай улсад хоног ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ажилгүй иргэдийн тоо ч нэмэгдсээр байгаа нь эдийн  засаг  уруудаж  бай­гааг илтгэж байна. Үүний гол шалтгаан нь гадаад валю­тын нөөц  хомсдсон,  үүний ул­маас ам.доллар, юанийн ханш чан­гарсаар байгаа нь түгшүүртэй байд­лыг бий болгоод байна.

 

Ийнхүү Монгол Улсад эдийн засгийн хямралын салхи сэвэлзэж эхэлсэн нөхцөл байдлыг өөрчлөх гэж шинэчлэлийн Засгийн газрынхан хэрэндээ л хичээж буй. Энэ ч утгаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох албанынхантай арлын Японыг зориод байгаа. Тэд өчигдөр айлчлалынхаа гол зорилгыг үндсэндээ биелүүлсэн сурагтай. Тодруулбал Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад 800 тэрбум иений зээлжих эрх нээж байгаа бөгөөд Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах боломжтойгоо илэр­хийлэн  хамтын ажиллагааны са­намж бичгийг үйлдэж, хоёр тал га­рын үсэг зурсан байна.

 

 

Хэтэрхий цамаан стандарт

  • PDF

Tsetserleg 000

Жилээс жилд өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хэрэглээ нэмэгдсээр байгаад олон эцэг эхчүүд бухимдалтай байна. Нэн ялангуяа цэцэрлэгийн хүүхдийн бүтэн жилийн хэрэглээний стандарт гээчийг энэ жил БШУЯ-аас тогтоосон нь цалин бага, амьдралын өртөг тааруухан олон олон аав ээжүүдэд дарамт болж байгаа юм. Иргэдийн өрхийн хэрэглээ нэмэгдэж, тэгээд дээрээс нь сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд нь стандарт нэрийн дор элдэв хэрэглээнд нь амьдралтай уялдахааргүй зүйлсийг үнэтэйгээс нь сонгох жишиг тогтоож өгсөн нь энэ нийгмийг бухимдуулах гол нөлөөлөл болж байгааг хэлэх хэрэгтэй.

Улс төрийн талбар дуншиж байна

  • PDF

-Эдийн засгийн ээлжит хямралтай зэрэгцэн Засгийн газрыг ганхуулах уу-

UIH

Хэрүүл маргаан, гомдол, хямралын сургаар идэвхждэг уламжлал ёсоор Засгийн газрыг огцруулах тухай цууриа хадаж эхлэв. Намаа шинэчлэнэ гэсэн уриатай гарч ирсэн МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Өмнө нь ч Засаг огцруулах тухай яриа дэгдээд /эсвэл дэгдээгээд/ амжсан. Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага тавиад байгаа МАН-ынхан ч эрх баригчид руу хатуу үг чулуудах нь тодорхой. Сөрөг хүчний байр сууриа саяхнаас ойлгож эхлээд байгаа МАН хэдийнэ шүүмжлэлээ талбиад эхэлсэн болохоор. Иймэрхүү “хачир” сэлтийг нь бэлтгэсэн “хөрс”-өн дээр тулгуурлаад Засгийн газрыг огцруулах тухай том төлөвлөгөө зохиогсод дагалдаад дараагийн танхимын

Цаг агаарын мэдээ