Download Firefox
Download Firefox

Friday, Nov 22nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Түүхийн жимээр-Нэгэн зууны өмнөх Ховдын хязгаар - Цуврал-7

  • PDF

Өмнөх дугаарт нийтлэгдсэн сурвалжлагуудад түүхэн эргэлтийн өмнөх буюу 1911 оны 11-12-р сар, 1912 оны 1-7-р сарын үе дэх Ховд хот, Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлсэн билээ.

Харин энэ дугаарт нийтлэгдэж буй “Ховд хотыг монголчууд эзлэн авсан нь” хэмээх сурвалжлагад монгол цэргүүд сайд, жанжингуудын удирдлаган дор 1912 оны 8 сарын 7-ны өдөр Ховд хотыг манж хятадын дарлалаас чөлөөлсөн ба чөлөөлөхөөс өмнөх ба дараахан үеийн Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлжээ..

 

                      А.В.Бурдуков (А.Чуец)

                                                                            Ховд хотыг монголчууд эзлэн авсан нь

                                                                                                                                                 (Өөрийн сурвалжлагчаас)

Цуст мөргөлдөөнгүйгээр шийдвэрлэх гэсэн монголчуудын бүх оролдлого бүтэлгүй болов.

Монголчууд хятадуудад Ховд хотыг тайван замаар өгөхийг олон удаа санал болгосон боловч тэд тэгэхийг хүсээгүй бөгөөд хүлээж ч авсангүй. Харин ч эсрэгээрээ тэд хутагтын илгээсэн жирийн элчийг баривчлан цаазалжээ. Тэд өрсөлдөгчөө айлгахыг хүсч байлаа. Гэвч энэ тооцоо нь буруу байв. Монголчууд хятадын жирийн худалдаачдыг манж нар, хятадын цэрэгтэй холбоо тогтоохгүйгээр хотоос хөдөө рүү гаргахыг олон удаа санал болгож байсан боловч монголчуудын энх тайванч саналыг хүлээн авахгүй байв.

Иймээс монголчууд Ховд дахь оросын консул Кузьминскийд хандаж, зөрчлийг тайван замаар зохицуулахыг хүсчээ.

Кузьминский монголчуудын хүсэлтийг найрсгаар хүлээн авч, цус асгарахаас урьдчилан сэргийлэх, өөрийн биеэр хөндлөнгөөс зуучлан зохицуулахын тулд газар болзон тогтоож, амбанд урьдчилан мэдэгдэнгүүт 8 сарын 2-нд Сангийн хэрэм рүү хөдлөв.

Консул өөрийн харгалзагч нарын хамт консулын цагаан тугтай очтол гэнэт хятадууд хэрмээс гал нээж, харин азаар өөрөө болон харгалзагчдаас хэнийг ч алдаагүй буцаж иржээ.

Ийнхүү сүүлчийн итгэл найдвараа алдаж, монголчууд дайралтанд бэлтгэх хэрэгтэй болов.

Иймээс дайралтанд орох нь тодорхой болж, ойрын нэгэн сайн өдөр хэрмийг дайрах болно гэлцэж байв. Ийм нэгэн сайн өдөр тэдний өөрсдийнх нь тооцоолсноор 8 сарын 7-нд таарч, тэд энэ өдөр хэрмийг эзлэн авав.

Эзлэн авсан тухай дэлгэрэнгүй мэдээ болон хоёр талын хохирлын талаар тодорхой мэдээ надад алга. Энэ өдрийн тухай Ховдоос дэлгэрэнгүй сурвалжлагаар мэдээлье. Одоо манай консулыг хятадууд буудах болсон баримтыг авч үзье. Энэ бол тохиолдлын санамсаргүй зүйл биш байв. Ховдоос ирсэн мэдээгээр Ховдыг эзлэн авсны дараа амбан консулд энэ тухай тайлбарлажээ. Энэ нь оросын болон түүний төлөөлөгчдөд хятадуудын зүгээс санаатай хийсэн дохио гэж миний бие үзэж байна.

Ховд дахь Оросын худалдаачид ухаан сийлэн хоёр гурван хоногийн өмнө Ховдоос гарч явах боломж байсан билээ. Харин одоо бол тэд нар Ховдын гудмаар хятадын үхдэл хүүртэй хамт хөглөрөн хэвтэж байх байсан биз; тэднийг хятадууд амьд үлдэхгүй байсан бизээ.

Ховд, Улиастай дахь оросын консулын харуулууд эдгээр хотуудад амьдарч буй оросуудад заналхийлж буй аюулыг хамгаалж чадахгүй байгаа бөгөөд одоо хүртэл Ховд Улиастайн консул бүрт 10 гаруйхан казак харуул байгаа болно.

Оросуудаас ямар нэгэн хүн одоогоор алагдаагүй байгаа ч Ховд дахь оросын худалдаачдын бараа, таваар, эд хөрөнгийг дээрэмдсээр байна. Дээрмийг монгол, хятад эсвэл сартууд аль нь хийсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Тэсийн голд урианхайчууд оросын мал агуулагч, борлуулагчдыг дээрэмдэж, усин нутгийн хүмүүс, урианхайчууд тэднээс 2 мянган хонь, 18 адууг хураан авч, консулыг хэд хэдэн удаа буудсан тухай мэдээ байна.

8 сарын 21

8 сарын 17-нд Ховдоос ирсэн мэдээгээр 8 сарын 15-нд манжийн түшмэдийн эхнэр, бас хэд хэдэн худалдаачид нийлсэн нийт 20 орчим хүнийг Ховдоос Кош-Агач уруу явуулсан тухай дуулдана.

Амбан болон түшмэдүүд нь сул чөлөөтэй байгаа бөгөөд харин үлдсэн олзлогсдыг шөнийн цагаар хэрмийн шоронд хорьж байлаа.

Монгол цэргүүд сэтгэл санааны хувьд ч баатарлаг байв.

Палт ван Шар сүмээс (Алтайн Шар сүм Б.Н) оросын казакаар монголчуудад бичиг явуулж, эвлэрэхийг хүссэн тухай дуулдана.

Гэвч Кош-Агачийн киргизүүдийн ярьснаар Шар сүмийн харьяат киргизийн (казах Б.Н) хэд хэдэн овог хятадын талыг баримтлагч өөрсдийн “Ли” (түшмэд) нарын эсрэг босчээ. Киргизийн тэдгээр ардууд өөрсдийн анд нөхөр нүүдэлчин монголчуудтай ойртон нийлэхийг хүсч байв. Энэ зорилгоор Ховд голын эхээр киргизийн 700 орчим өрх нүүдэллэн ирэв.

                                                                                                                         8 сарын 27. Кош-Агач -   А.Чуец

                                                                                                                       “Сибирийн амьдрал” сонин. 1912 оны 9 сарын 04. №197

 

                (Нийтлэлийг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, товч оршил, тайлбар бичсэн Ховд их сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн проф, доктор Б.Нямдорж)

 

 

 

 

 

Зарлаагүй дайны баатрууд

  • PDF

Ховдын толь сонин www.tsahim-toli.mn болон ОХУ-ын АБНУ-ын

“Вестник Горно-Алтайска” сонины хамтын ажиллагааны хүрээнд

Мартагдах учиргүй сэдэв

Удахгүй 5 сарын эхээр эх орны дайны ялалтын 69 жилийн ой,харин ирэх 8 дугаар сард Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой тохионо. Он цаг улирах тутам энэ талаар дурсаж, үнэ цэнийг нь мэдрүүлэх явдал бүдгэрч байгаа юм биш биз гэхээр аяс байдал бидний хувьд бий болсон бол хойт хөршүүдийн маань хувьд эл үйл явдлын дурсамжыг амьд, халуунаар нь байлгаж, ихээхэн ач холбогдол өгдөг нь жилийн жилд ажиглагддаг.

Өнгөрсөн жил гэхэд эх орны дайны үед Фронтод бэлэг хүргэж явсан Ховд аймгийн Манхан сумын өндөр настан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсангийн тухай Барнаул хотод зурагт самбар хүртэл босгож, түүхэн дурсгалыг нь мөнхжүүлж байсныг бид тухайн үеийнхээ дугаарт нийтлэж байв.

Хэдийгээр жар, далан жил өнгөрч, тэр үед эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан өвгөдөөс маань тун цөөхөн нь үлдсэн ч, нэр нь тодроогүй дайчид ч мэр сэр бий бололтой. Нэн ялангуй Орос улсын хувьд алс хязгаарын Алтайн бүгд найрамдах улсад ийм хүмүүс ганц нэгээр зогсохгүй аж.

Энэ тухай болон Халхын голын байлдааны талаарх зарим учир холбогдлыг үгүүлсэн нийтлэлийг АБНУ-ын гавьяат сэтгүүлч, “Вестник Горно – Алтайска” сонины ерөнхий эрхлэгч Алексей Ивашкин бэлтгэн ирүүлснийг Монгол хэлнээ хөрвүүлэн уншигч та бүхэнд толилуулж байна .

Жич: Уншигчид болон сэтгүүлчид, нийтлэлчид та бүхнийг энэ сэдвээрх мэдээллээ хуваалцаж, манай редакцид ирүүлэхийг хүсэж байна. Имейл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

                                                                                  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Halhiin gol 03

-           2014 оны наймдугаар сард Монгол орны зүүн хязгаар Халхын голд

болсон зэвсэгт мөргөлдөөний ялалтын 75 жилийн ой тохионо - 

Алтайн Бүгд найрамдах улсын ахмадуудын зөвлөлийн дарга Борис Кондулеевич Алёшкин Халхын голын болон аугаа их эх орны дайнд оролцсон дайчдын тухай баримт материалыг судлан цуглуулахад олон жилийн няхуур ажиллагаа, нөр хөдөлмөрөө зориулжээ.

         Тэрхүү хөдөлмөрийнх нь үр дүнгээр бий болсон “Ялалтын гавьяаг дурсахуй” хэмээх ном нь тун чиг энгийн даруухан байдалтайгаар ердөө нэг мянган хувь хэвлэгдсэн нь Горний Алтайн уншигчдын хүртээл болсон. Номын эхний хэсэгт Халхын голын дайны урьтал үеийн байдал, тухайлбал 1934 оноос хойш Халх голын эрэг хавиар үүсээд байсан түгшүүрт нөхцөл, тулгаралт, мөргөлдөөнүүдэд оролцож, Японы түрэмгийлэгчидтэй тулалдаж байсан Зөвлөлтийн баатарлаг дайчдын гавьяат үйлсийн тухай үгүүлсэн байна. Номонд үгүүлснээр эдгээр тулгаралтуудад оролцож “Алтан од” одонгоор шагнагдсан 70 орчим дайчид байгаагаас 20 нь дайны талбарт амь үрэгдсэн дайчид ба уг одонгоор нэхэн шагнагдсан аж. Энэ бол орос зөвлөлтийн эрэлхэг цэрэг, офицерууд маань хөрш болон бусад орнуудтай зэрэгцэн орших ах дүү ёсны төлөө тэдгээр ард түмнийг халдаар ирсэн дайснаас хамгаалахад халуун амь бүлээн цусаа хайргүй зориулсны нэгээхэн жишээ нь билээ. Дурьдагдаж буй дайчдын дотор хожим ЗХУ-ын хошой баатар болсон цэргийн нисэх хүчний хоёр офицер байдаг нь хошууч С.И. Грицевец, хурандаа Г.П. Кравченко нар юм. Харин Сталиний гараас анхны Алтан од одон гардаж авсан гавьяатан бол дээд офицер, корпус командлагч Я.В. Смушкевич бөгөөд тэр 1939 оны 6 сарын 21-нд ийнхүү шагнагдсан. Ялалтын тухай огт дуугараагүй хэрнээ байлдааны талбарт удирдах авьяас, чадвараа үзүүлж чадсан өрлөг жанжин, корпус командлагч Г.К Жуковд мөн оны 11 дүгээр сарын 15 - нд бас тэрхүү хүндэт шагналыг хүртээв. Тун удалгүй Георгий Жуков Японий милиттирист армийг бут ниргэх тулалдаанийг гарамгай удирдсаныхаа төлөө Зөвлөлт холбоот улсын баатар гэсэн эрхэм алдрыг хүртэв.

Тэгвэл тэрхүү зарлаагүй дайны гал дунд уулын Алтайгаас очсон олон дайчид дээр үгүүлсэнчилэн нэр алдар нь дуурссан баатруудтай мөр зэрэгцэн тулалдаж баатарлаг гавьяа байгуулсан баримтууд ар араасаа олдсоор байна. 1937 онд Ойрадын Автономит улс Алтайн хязгаарын бүрэлдэхүүнд орсон байдаг. Алтай нутгийн алдарт зураач Федор Торхов Эх орны дайн эхлэхээс 2 жилийн өмнө Монголд дарийн утаа үнэрлэн тулалдаанд оролцож явсан дайчин бөгөөд мөр зэрэгцэж явсан нөхдийнхөө тухай хөргийг бичиж үлдээсэн байдаг. Хязгаар нутгийн ахмадын байгууллагын архиваас түүнд хоёр ч дайчны тухай түүхэн баримт олдсон бөгөөд эдгээр нь Поспелихи нутгийн Алексей Петров, Тройцкое суурингийн Кирилл Зорькин нар байв. Барнаул хотын бас нэгэн оршин суугчийн гэрийн архивт Серафима Ивашкин гэх дайчны тухай хадгалагдан үлдсэн бөгөөд энэ хүн зэвсэгт мөргөлдөөний үед галын шугамд дайтаж явсан ажээ. Тэр 1929 онд Дорнот хятадын төмөр замд /КМЖД/-д байхдаа Зөвлөлтийн анхны маршал Василий Блюхерээс байлдааны гавьяаны улаан тугийн одон гардаж явав. Тэрээр ВКП буюу Алтайн хязгаарын цэргийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан, Дорнын ард түмний ахуй заншлыг сайн мэддэг нэгэн байсан байна.

Тэр хүн 1992 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба эхнэр Ольги Николаевныгийнх нь ярьснаар бол түүний тэмдэглэлийн дэвтэрт Халх голын дайнд оролцож явсан тухай өдий төдий зүйлийг дурсан үгүүлсэн байдаг. Халхын голд цусаа асгаруулж байсан дайчдын зарим хүнд бэрхшээлтэй зүйлүүдийг тэнд бичсэн бөгөөд японы офицерүүд манайхаас олзлогдсон дайчдад хэрхэн хатуу бэрх басамжилал, доромжлолыг амсуулдаг байсан тухай ч дурьдсан байдаг гэнэ. Зөвлөлтийн хилчин дайчид Япон цэргийн дарга нарын хэрцгий балмад авирыг сайн мэддэг тул хэрвээ тэдний гарт орвол сүүлчийн сумаа ямагт өөртэй зориулахаар хадгалдаг байсан тухай тэнд бичжээ.

Халхын голд нуувчин дотроо хориглосоор бүтэн хоёр сарын нүүрийг үзсэн энэ дайчин халдан ирсэн японтой халз тулалдаан хийсэн нэгэн баатарлаг үйл явдлын амьд гэрч болсон нь ч нь ч тэмдэглэлд нь би аж. Тэрээр аюул тулгарсан үед Алтай нутгийнх нь сүр сүлд түүнийг зоригжуулж, хэмжээлшгүй эрэлхэг баатарлагийг үзүүлэн тулгарсан дайснаа ялан дийлж чадсан аж.

Halhiin gol 01          Түүнчлэн ахмадын зөвлөлийн архиваас Славагородоос очсон Константин Огнево, Красноярскийн районы Петр Богомякова, Николая Сентябова, Бийск хотын Сергей Наливалкина нарын тухай баримт материал олдсон байна   1920-1921 оны үед төрсөн тэдний хэн нь ч одоо амьд байхгүй нь мэдээж. Харин миний нэг танил сэтгүүлчийн тэмдэглэлийн дэвтэрт Кирилл Зорькины тухай тэмдэглэл хадгалагдаж байгааг олзуурхаж уншигч та нарт хүргэхийг хичээв. Тэр төрөл төрөгсдийнхөө дотроос харьцангуй урт насалсан тэр дайчин хувьсгалын дараахан Залесовскийн районы Борисово сууринд төржээ. Бага залуу насандаа уурын тэрэгний машинист болж Их Речка, Салайр мөрний хоорондох төмөр замын станцад тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан байна. Эх орны дайны жилүүдэд фронтод голдуу үйлчилэн, зөвхөн түр завсарлагаанаар л харьж ирдэг байсан аж.

Халхын голын дайн эхлэхэд тэр цэрэгт татагдаж тэнд пулёмонтчин байв. Тулалдаанд япон цэргүүд амархан шантарч цөхөрч байсныг тодхон санадаг аж. Тэр явган цэргийн хороонд байсан бөгөөд явганаар давших гэдэг тийм ч амар биш байв. Гэсэн ч тэднийг дээрээс агаарын хүчнийхэн хамгаалж, ар, өврөөс нь танкын хорооныхон давшин, японы нөөц хүчийг, яах ийхийн зуургүй бут ниргэж байсан аж. Цөлийн халуунд явган цэргүүд гутлынхаа улыг эргэтэл, давшсаар, улаан армийн “максим” пулёмот мөрлөсөн Зорькин огтхон ч шантарч болохгүй гэсэн хатуу итгэлээр зоригжин тулалдаж байсан аж. Нэгэн удаа тэдний байрлаж байсан газарт Георгий Жуков нарын командын хэсэг хүрэлцэн ирэв. Энэ үед ээлжийн галаар довцог өндөрлөгөөс дайсныг асар хурдан хугацаанд шахан зайлуулсны төлөө зургаан пулёмотчин сайшаагдаж, Жуковын гараас шагнал гардан авсны нэг нь мань Зорькин байлаа. Хожим нь ЗХУ-ын маршал болсон алдарт командлагчийн гараас ийнхүү шагнал гардаж авсандаа маш их билэгшээж баярладаг байв.

Эх орны дайн эхлэхэд Кирилл Алексеевич бэлтгэл хүчинд шилжин, армиас чөлөөлөгдөж, Салайрын станцдаа буцаж очоод төмөр замынхаа ажлыг эрхлэх болов. Яг дайн зарлаж байсан тэр өдрүүдэд Зорькин Читед уурын тэрэгний засварын ажлыг хүлээж аваад байлаа. Хавар болж станцын хавь орчин бүхэлдээ ногоороод хурдан гэртээ харьж энэ хэдэн жилийн турш үзэж туулснаа хуучилсан шиг нуруугаа амраамаар санагдавч, засварлаж буй уурийн тэрэгнүүд нь фронтод чухал хэрэгтэй шүү дээ гэх бодол зэрэгцэж, “баруун тийш нэг, зүүн тийш нэг алхах”-тай адилхан юм болно.

Олон хоногийн хүчир хөдөлмөрийнхөө ард гарч, уурын тэргийг цэргийн яаманд хүлээлгэж өгөхөд өртөөн дээр цэрэг дайчдыг дүүртэл ачсан галт тэрэгний дуу тасралтгүй нүргэлж, дорно зүгт тулалдаж яваад ирсэн дайчдаас ар талд хэн ч үлдсэнгүй бололтой, дайны талбарыг зорьж байгааг гярхай гэгч нь ажиглажээ. Тэгээд тэндээсээ Хабаровскийн дэргэдэх Манзоковын станцад дайчилагдан очив. Тэнд байхдаа саяхан л дорно зүгт Хасан нуур, Халхын голын хөвөөнд япончуудтай дайтаж, хүнд хүчрийг амсаж бараг дуусаагүй байтал дахиад л дайны сүүдэр дайрдаг нь ямар үйлийн лай билээ хэмээн гайхаш тасран боддог байв. Гэсэн ч цэрэг л бол цэрэг. Тушаал ирвэл зөвхөн биелүүлэх үүрэгтэй. Дорнотод дайтаж бараг хоёр жил дайны гал дунд амьдрахдаа Зорькин ихэд туйлдаж ядарсансан. Гэвч шантарсангүй эцэст нь дахиад Маршевийн сайн дурынхны ротод очих хүсэлт гаргав. Цэргийн командлал ч түүнийг ар талын хөдөлмөрөөс нь чөлөөлж, байлдааны бэлтгэл талбарт очихыг зөвшөөрчээ. Тэнд тогоочоос эхлээд их бууч хүртэл цэргийн эрдэмд тунч хурдан суралцаж дадсан байна. Фронт дахь 1943 оны таван сарын зургааны өдөр түүнд бахархам сайхан дурсамж болж үлдсэн аж. Орехово –Зуевийн түр курсийг төгсөж түрүүч цолтой болсон нь тэр юм.

Цэргийн жагсаалд нийлмэгцээ сайн дураараа тагнуулчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтээ командлагчид илэрхийлсэн нь нэн сонирхолтой. Цэргийн жагсаалаас цөөн хэдэн дайчин урагш алхав. Командлагч дэд хурандаа “нэмэгдэж ирсэн түрүүч Зорькиний алдрыг хусавч арилшгүй” хэмээн наадам наргиа болгоод, “нөхөр өвгөн сонсож бай, хэдэн оных билээ” гэж асуухад “1918 оных. Халхын голын байлдаанд үүрэг гүйцэтгэж явсан цэрэг эр би байна” хэмээн хариулав. Тэгэхэд хурандаа “энэ цэрэг сайн тагнуулч болно” гэж цэргүүдэд мэдэгдсэнсэн.

Нийт бие бүрэлдэхүүнээс ийнхүү таван дайчныг шилж авч, тагнуулчын үүрэг гүйцэтгүүлэхээр болсон юм. Орой нь усанд орж, сахал үсээ хусаад өглөө гэхэд командлагчийн сорилтонд орж, хэрэв ямар нэг байдлаар хэрэг бишдэж дайсанд олзлогдвол хэрхэхийгээ илэрхийлсэн ба “Өвөө” гэх хочоо баттай хамгаалж үлдсэн гэдэг. Өмнө нь хоёр жилийн турш фашистуудтай дайтаж явахдаа тагнуулч болохыг хүсдэг байсан тэрбээр дайсныг зэвсэгтэй нь олзолж авахын тулд ямар ч чимээ гаргалгүйгээр довтлох, дайсны галын шугамыг огт сэжиг авахуулалгүйгээр сэтлэж, гүн рүү нь нэвтрэх, түүнчлэн бусад олон янзын арганд гаргууд суралцаж, Белоруссын Кёнгсбергийг эзлэх байлдааны үеэр дайсны байрлал руу нэвтрэн хоёр офицер, хоёр байлдагчыг амьдаар нь олзолжээ. Тэдний нэг нь их бүдүүн, 100 кг энүүхэнд гарах жинтэй нөхөр байсан бөгөөд намрын нойтон намгийг туулан чирч гулдарсаар фронтын шугамыг амжилттай нэвтэрч авч ирсэн аж. Олзлохдоо тэр фашистыг нам цохиж унагаад, авч явсан бөгөөд олзлогдогч сэргэх л юм бол тэнхэрч хүч сэлгэх арга саам эрэх нь магад тул өөрсдөө хичнээн ядарч туйлдаж байсан ч эцсийн хүчээ шавхсаар, хоромхон ч амарч алгуурлалгүй зүтгэсээр, цус нөжинд хутгалдаж, сөхөртлөө туйлдсан нөхөд өөрийнхөн дээрээ ирцгээсэн аж. Түүнээс гадна цэргийн командллад хэрэгтэй дайсны олон чухал мэдээллийг олж мэдэж, олзолж авч байв.

Дайны дараа гэртээ буцаж ирж, ач, зээ, ачинцар, зээнцэрүүдээ өсгөлцөн, амар тайван аж төрж байхдаа хааяа хэр тааруухан балгачихдаг ч гэлээ, аль түрүүн өвчтэй эхнэрийнхээ хүсэж захиж байсныг биелүүлж тамхинаас бүрэн татгалзаж, хөдөлмөрийнхөө үр шимээр аж амьдралаа өөд нь татаж олон жил аж төржээ. Дайны сүүдэр алслаж, ойр дотныхон дундаа амар тайван байсан ч гэлээ япончуудын довтолгооныг няцааж, хүнд тулгаралтанд орж байх үе, амьд хэл олзлон намаг шавхайн дундуур, хүч шавхан үүрч, чирч явах үеийнх нь түгшүүрт байдал үргэлж зүүдлэгддэг байсан хэмээн сэтгүүлч Анатолий Муравлев бичсэн байдаг юм.

Түүхэн лавлах.

Манж гоо улс буюу японы түрэмгийлэгчдийн өдөөсөн, Монгол орны хилийн шугамаас асар холгүй, Халхын голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн нь үнэн хэрэгтээ Зөвлөлт Холбоот улс Японы хооронд болсон зарлаагүй дайн байсан ба 1939 оны 5 сараас 8 сар хүртэл үргэлжилсэн юм.

8 сарын 20-нд эхэлсэн сүүлчийн тулгаралт Японы армийн үндсэн зургаан хэсгийг бүрэн бут ниргэснээр дуусав. Халхын голын байлдааны ерөнхий командлагч Георгий Жуков өөрийн дуртатгалдаа сүүлчийн энэ тулалдаанд япончууд эцсийн хүчээ шавхан, сүүлчийнхээ цэргийн амиар “дэнчин тавьж”, маш шаргуу эсэргүүцэж, түрэмгий, хэрцгий аашилж байсан ч асар бонино хугацаанд бут ниргэгдсэн.

Японы цэргийн хориглож байсан газар болон нуувчинд нэг ч япон цэрэг амьд үлдээгүй байсан. Япончууд маш шаргуу, улайрсан эсэргүүцэл үзүүлсэн болохоор 8 сарын 23-нд Фронтын төв хэсэгт Георгий Жуков миний бие өөрөө хүрэлцэн очиж, тулалдааныг удирдсан ба өөрийн армийн сүүлчийн нөөц хүчийг татаж, агаарын довтолгооны 2012 дугаар бригад, хилчдийн хоёр ротыг давшилтанд оруулсан мөрт багагүй хохирол амссан.

Халхын голд Зөвлөлт, Монголын дайчдын ялалтаар төгссөн энэ байлдааны шийдвэрлэх зорилт нь Япончуудын ЗХУ-д довтлох санаархал байв. 1941 онд фашист Гитлерийн арми Москваг эзлэхээр дайн өдөөхдөө, алс дорнотод Зөвлөлт, Монголын цэрэгт ялагдсан японы ялагдалд харууссан харууслаа хурцаар илэрхийлж байв.

           Чухам ийм учир зарим томоохон түүхчид судлаачид тэмдэглэхдээ Халхын голд Япончууд ялагдсан нь АНУ-ыг ЗХУ-ын эсрэг гар нийлж довтлох төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэсэн асар том нөлөөлөлт хүчин зүйл болсон гэж дүгнэдэг. 1939 оны энэ дайны туршлага нь Японы квантуний армийг 1945 онд бут ниргэж, японы эзэнт гүрний түрэмгийлэн эзлэх санаархалыг бүрэн ялахад маш том хүчин тулгуур болсон гэдэг нь эргэлзээгүй юм.

2005 оны 8 сард Халхын голын дэргэдэх тулалдаан болсон газарт дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, хойчийн буян үйлдэх үйл ажиллагааг анх удаа зохион байгуулан, тэр газарт үнэн алдартны загалмай босгосон. Гэсэн ч Горний Алтайнхан хийгээд бусад газраас тийшээ зорин очиж, бишрэл хүндэтгэлээ зориулах нь тун цөөхөн байх шиг. Ном сурвалжид уулын Алтай нутгийн цөөн дайчдын нэр мөнхрөн үлджээ. Эцэст нь дурьдахад эх орон, хил хязгаараа харийн түрэмгийлэгчдээс хамгаалж, сэрэмжлэн зогсоох нь улс орон бүхний ариун үүрэг, мөнхийн хариуцлага билээ.

Бэлтгэсэн Алексей Ивашкин (Алтайн бүгд найрамдах улсын гавьяат сэтгүүлч)

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

Монгол нутгийн илчит наран доор

  • PDF

Ховдын толь сонин www.tsahim-toli.mn болон ОХУ-ын АБНУ-ын

“Вестник Горно-Алтайска” сонины хамтын ажиллагааны хүрээнд 

Мартагдах учиргүй сэдэв

Жич: Уншигчид болон сэтгүүлчид, нийтлэлчид та бүхнийг энэ сэдвээрх мэдээллээ хуваалцаж, манай редакцид ирүүлэхийг хүсэж байна. Имейл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

                                                                                  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Halhiin gol 08

Георгий Жуковын удирдлаган доор тулалдсан Зөвлөлт, Монголын арми 1939 оны наймдугаар

сарын сүүлчээр Халхын голын эрэгт японы милитирист армийг сэхээ авахгүй болтол нь бут ниргэв

Горний Алтайн Вестник Горно – Алтайска сонинд агуу их эх орны дайны 70 жилийн урьтал үйл ажиллагаа болгож нийтлэлийн аян өрнүүлэх тухай мэдээлэл гарснаас хойш энэ сэдвээр бичсэн уншигчдын болон сэтгүүлчид, нийтлэлчдийн захидал, материалууд тасралтгүй ирсээр байна. Дашрамд дурьдахад гол төлөв сибирийнхнээс ирж буй эл захидлуудад улаан армийн гурван гол бүрэлдэхүүн хэсгийн нэг нь сибирийн дайчид байсан юм шүү гэдгийг олонтоо сануулжээ.

           Одоогоос 75 жилийн тэртээ Монголын тал нутагт болж өнгөрсөн цус асгаруулсан дайн олон хүний амиар хойч үеийнхний амар тайвныг солилцсон хатуу ширүүн үйл явдал байлаа.

            Үхэх сэхэхээ үзсэн энэ тулалдааны нэг талд Зөвлөлт Монголын дайчдын нэгдсэн хүч, эсрэг талд нь Японы империалист арми хийгээд түүний хамсаатнууд байлаа. Тулгаралтын өмнөх үед хилийн маргаанаас үүдэлтэй Японы империалист армийн түрэмгийлэл идэвхжиж, үе үе гэнэдүүлэн довтлох нь элбэгшиж байв.

            Халхын голын үйл явдлыг “Хасан нуурын салаалсан цохилт” гэж нэрлэсэн нь дэмий зүйл биш байсан гэж санана. Түүхэнд тэгтлээ товойлгон дурьддаггүй ч 1930 оны үед Зөвлөлтийн зэвсэгт хүчин   Хасан нуурын орчимд дайсан этгээдэд өгсөн цохилт нь тун чухал ач холбогдолтой байсан юм.

            Зөвлөлт болон түүний холбоотнууд дайнаас зайлсхийж байсан ч Халхын голын ялалттай зэрэгцээд дайчдыг маань эх орны их дайны хоёрдугаар фронт дуудав. Хэдийгээр япончууд Халхын голд найдваргүй болтлоо бут ниргэгдсэн ч түрэмгийллийг өдөөж байсан холбоотнуудын ээлжит төлөвлөгөө ёсоор шинэ дайнд бэлтгэж эхэлснээр 1942 оны 12 сарын 7 гэхэд дайны тэнгэр алс дорно зүгээс Москва тийш шилжив. Ялалт огтхон ч амар хялбараар ирээгүй юм.

Халхын голд болсон Зөвлөлтийн дайчдын ялалт нь заналхийлээд байсан маш том хохирол, эрсдлийг авч одсон гэдгийг тэр бүр дурьдаж мэдээлэлгүй олон жил боллоо. Энэ дайнд 43 удаагийн томоохон эрсдэл, сүйрлийн улмаас 7632 хүн үхлийн шарх олсон ба 2028 - нь хорвоогоос явж одсон. 15251 цэрэг, офецорууд ямар нэг байдлаар бэртэл гэмтэл авч, нийтдээ 24954 хүнээ алдсан байдаг. Бараг 2000 илүү хүн сураг ажиггүй болж 75 жилийн турш хэрхсэн нь тодорхойгүй хэвээр үлдэв. Албан ёсны мэдээгээр 70 орчим дайчин халхын голд эрэлхэг гавьяа байгуулсны төлөө ЗХУ-ын баатар гэсэн эрхэм алдар хүртэж, түүнээс хоёр нь ЗХУ-ын хошой баатар болсон. Георгий Жуков анхны Алтан од одонгоор энгэрээ мялаасан юм.

Halhiin gol 0        

Тухайн үед бичигдэж үлдсэн баримтуудтай одоо хэн ч маргахгүй. Үнэндээ бол сибирчүүд 1941 оны намраас Москваг хамгаалахаар тулалдсан байдаг. Сибирийн дивиз тэр үед байлдааны асар туршлагатай, шаардлагатай бүхий л зэвсэг тоноглолоор тоноглогдсон, нэгдсэн хүч болж чадсан тул улсын нийслэлийг хамгаалахад нөлөө бүхий том хэсэг нь болж байлаа. Тэд үнэнхүү чин зоригоор тулалдаж, үнэндээ бол Халхын голын байлдаанаас олж авсан туршлагаараа “аархаж” байсан нь одоо тод үлджээ.

Монголчуудтай хамтран жил бүрийн зун “Эх орны дайчид” арга хэмжээг зохион байгуулж, 1939 онд тулалдаан болж байсан газруудад эрэл хайгуул хийдэг болсон нь их чухал юм. Оросын түүхчид анх Ремизовын өндөрлөгийн дэргэдэх дайчдын алдраар нэрлэгдсэн газарт, нуувч, хориглолт байсан хэсгүүдийг илрүүлж, амь үрэгдсэн дайчдын шарил чандрыг эрж олох хөдөлгөөн өрнүүлсэн юм. Тэрээр Дорнот аймгийн Сүмбэр сумын нутаг дахь дурсгалын цогцолборт дайчдын хүндэтгэлийн бунхан байсан ба тэр хавиас улаан армийн 16 дайчны шарил чандар илэрсэн байдаг.

            Эрэл хайгуулын ажил өнгөрсөн зун Буйр нуурын орчимд байлдааны онгоц болон нисэгчдийн шарилыг илрүүлэх зорилгоор үргэлжилэв. Экспидицийнхэн эрлийн явцад тулалдаанд сүйрсэн “И-15 бис” онгоцны мөрөөр орсон бөгөөд, хүний яс, онгоцны эд ангиудын сэг зэм, хэлтэрхийнүүд энд тэндээс олдсон нь мөнөөх сүйрсэн онгоцонд байсан хүмүүс хийгээд онгоцны хэсгүүд байлаа. Энэ онгоц 1939 оны 7 сард тулалдаж байгаад агаарт сүйрчээ. Нисгэгчдийн шарилын хэсгүүдийг Чойбалсан хот дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалтай нийлүүлсэн хэмээн найдаж байна. Ийнхүү олон удаа үргэлжилсэн эрэл хайгуулын үр дүнд 1939 оны зун Халхын голд дайсны эсрэг зориг баатарлагаар тулалдаж, амь насаа өргөсөн хоёр мянга гаруй цэрэг, офицерийн баларч бүдгэрсэн хувь зохиолын сэжүүрийг илрүүлсэн билээ.  

            “Дайны хөнөөл одоо ч арилаагүй. Сүүлчийн цусаа дуустал үнэн зүрхнээсээ тулалдаж амиа өргөсөн цэрэг дайчдаас булш бунхангүй үрэгдсэн нь ч өдий төдий бий” хэмээн агуу их эх орны дайны ахмад дайчин, Алтайн бүгд найрамдах улсын хүндэт иргэн Федор Андреевич Конюхов үгүүлсэн нь оргүй зүйл бус.

           1939 онд Халхын голд болсон байлдааны гар нийлсэн ажилагаа нь 1945 оны эх орны дайны ялалтанд маш том үүрэг гүйцэтгэсэн юм. 1941 оны өвлийн эхээр Сибир болон Алс дорнотоос бэлтгэл хүчний 40 дивизийг татаж Москвагийн дэргэд байрлуулсан. “Эмээлээсээ буулгүй” хатуужсан ийм том нөөц хүч байж чадсан тэр тайчдад талархахад ч багадам.

Халуун нар шарсан Монголын тал нутаг дахь япончуудыг ялсан ялалт нь тэсгэм хүйтнээр, хатуу ширүүн дайны хоёрдугаар фронтыг нээхэд маш их түлхэц суурь болсон билээ. Харин одоо Сибирийн эрэлийн группүүд өнгөрсөн дайны ул мөрөөр мөшгөх аянд зун болгон мордож байгаа нь сайн хэрэг. Аймшигт дайныг хэн ч, хэзээ ч хүсээгүй. Өнөөдөр дэлхий даяараа нэгэн тэнгэр дор ажиллаж, суралцацгааж байна.

Эх орныхоо төлөө тэмцэгсдийн дурсгалд толгой гудайлгахгүй хүн нэгээхэн ч үгүй билээ.

Бэлтгэсэн Дмитрий Соколов

Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх

 

 

 


 

Түүхийн жимээр-Нэгэн зууны өмнөх Ховдын хязгаар

  • PDF

Цуврал-5

Өмнөх дугаарт нийтлэгдсэн сурвалжлагуудад түүхэн эргэлтийн өмнөх буюу 1911 оны 11-12-р сар, 1912 оны 1-6-р сарын үе дэх Ховд хот, Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлсэн билээ.

Харин энэ дугаарт нийтлэгдэж буй “Зүүнгарчуудын дунд” хэмээх сурвалжлагад Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараахан 1912 оны 2-5-р сарын хооронд Шинэ тулгар улсад нэгдэх эсэх асуудлаар Ховдын хязгаарын хошуудын ноёдын байр суурь, зөрчил тэмцэл, тэр дундаа нөлөө бүхий ноёдууд болох Дөрвөдийн Далай хан Галсаннамжил, Улаангомын чин ван Содномжамцой нарын тухай, дөрвөдийн далай хан Галсаннамжил, төрсөн хүү гүн Түмэндэлгэржав нарын хоорондын зөрчил, Дөрвөдийн ноёдын эрх мэдлийн төлөө дотоодын хямрал, дөрвөд, баядын ноёдын байр суурийн өөрчлөлт, эцэстээ тэд хэрхэн Богд хаант Монгол улсад нэгдэх хүсэлтээ гаргах болсон тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүхэн эргэлтийн өмнөх Ховдын хязгаарт өрнөсөн улс төрийн үйл явцын тухай нийтлэлд хамаарагдах энэ мэдээгээ оросын худалдаачин А.В.Бурдуков Оросын хаант улсын Томск хот руу явуулж, тэнд хэвлэгдэж байсан “Сибирийн амьдрал” сонины 1912 оны 6 сарын 1-ны №121 дугаарт нийтлүүлж, оросын уншигч олон болон оросын монгол судлаачдыг Ховдын хязгаарт болж буй үйл явцын талаар шив шинэхэн, үнэн бодитой мэдээллээр хангаж байжээ.

А.В.Бурдуков (А.Чуец)

Зүүнгарчуудын дунд

                                                                                                                 (Манай монголын сурвалжлагчаас)

Ховдын хязгаарын зүүнгарчуудын (ойрадуудыг хэлж байна. Б.Н) дунд тэмцэл үргэлжилж байна.

2 сарын эхний өдрүүдэд Улаангомын ноён Чин ван (Дөрвөдийн чин ван Содномжамцой Б.Н) өөрийн аймгийн тэргүүний (чуулган дарга) хувьд өөрийн аймгийг тусгаар тогтносон Халхад нэгдэх хүсэлтээ Гончигдамбаар (Улиастайн захирагч) дамжуулан мэдэгджээ. Чин ван ноёны аймагт өөрийнх нь хошуунаас гадна Бэйлийн болон Засгийн хэмээх 2 хошуу (Засаг төрийн бэйл Түмэнжаргалын хошуу, Засаг тэргүүн зэргийн тайж Аюурзаны хошуу Б.Н), баядын “Түшээ гүний ” хошуу (Баядын засаг улсад туслагч гүн Баатарын хошуу Б.Н) багтдаг.

Чин вантай нэгэн зэрэг Ван (баядын засаг төрийн жүн ван Түгээмэл Б.Н), Бэйл (Баядын засаг төрийн бэйл Самданжамцой Б.Н) тэргүүтэй баядын 6 хошуу Халхад нэгдэх хүсэлтээ бас мэдэгджээ.

10 баядын хошуу нь Дөрвөдийн хоёрдахь аймгийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд чуулганы дарга нь Далай хан (Дөрвөдийн Далай хан Галсаннамжил, Б.Н) юм. Чин ван, Далай хан хоёр Ховдын хязгаарын хамгийн нөлөө бүхий ноёд юм. Эдүгээ хоорондоо дайсагналцах болжээ.

Энд дөрвөдийн хязгаарын энэ 2 нөлөө бүхий хүмүүсийн тухай товч өгүүлье.

Далай хан одоо хүртэл манжийн талыг дагаж, бага балчир эзэн хааныг хаан ширээнээс нь буулгахгүй, богд гэгээнийг Халхын ханаар өргөмжлөхгүй гэсэн Ховдын манж амбаны ухуулгыг дэмжсээр байна.

Үнэн хэрэгтээ далай хан Зүүнгарын тусгаар хан болохыг мөрөөдөж байна. Манжийн талыг баримтлагчид нь захчины 2 хошуу, Нацаг бэйс тэргүүтэй баядын 4 хошуу, өөлдийн нэг хошуу юм.

Дөрвөдийн Далай хан залуу биш, (60 орчим настай), ард олон нь хүндэтгэдэггүй, олонд нэр хүнд муутай, 15 жилийн өмнө хошуугаа захирах эрхээ хасуулсан болно.

Тухайн үед чуулган даргаар баядын Чагдаржав бэйс, түүний туслагчаар Бэйл байсан (хоёулаа нас барсан), Тэд түүнийг шүүн тасалжээ.

Тухайн үед би баядын нутгаар дайрч өнгөрч явсан юм. Гэдэргэн голд том лагерьт хэдэн зуун майхан, гэрүүдийг би харснаа одоо дурсан санаж байна: дөрвөдийн ард олон эзэн ноёноо шүүн хэлэлцэхээр ирцгээжээ.

Ард олон ялагч болов.

Хан эрх мэдлээ хасуулж, ханы хошууг хэдэн жил Равдан захирагч, ууган хүү Далай ханы үе залгамжлагч Тер гүн тайж (Дөрвөдийн гүн Түмэндэлгэржав, Б.Н) нар захирч байв.      

                Энэ явдлын дараа хоёр гурван жил болоод Чагдаржав бэйс нас барж, эрхийн дагуу тамгыг Бэйс, Бэйлийн туслагчид шилжих ёстой байтал чуулган даргын тамгыг Далай хан хүчээр булаан авав. Харин Бэйл тийм чинээлэг хүн биш, ховдын амбанд хээл хахууль өгсөн баян хантай өрсөлдөж чадахгүй байв. Ховдын амбаны илтгэсэн ёсоор ханыг Бээжин баталж, түүнээс хойш дөрвөдийн зүүн аймгийн чуулган даргаар үлджээ.

                Урьд нэгэн цагт хүчирхэг зүүнгарын дөрвөн ойрадын хант улсын хан ширээний төлөө ийм тэмцэл болж өнгөрчээ.

                Эдүгээ зүүнгарын 19 хошуу эрэгтэй, эмэгтэй нийт 40000 орчим хүн амтай байна. Иймээс хан бас бие даасан тусгаар тогтносон хант улс байгуулахыг эрмэлзэж байна. Мэдээж, хант улс нь хагас зуун зэвсэглэсэн цэргээ дуртай цагтаа уул хадаар тараан хөөж болно, харин Далай хан сэтгэлээр унасангүй.

                Чин ван бол арай залуу хүн (одоо тэр 40 настай). Тэр саяхан Бээжингээс буцаж ирсэн. Тэрээр үндсэн хуулийн хурлын гишүүн байсан бөгөөд Хятадаас Монгол юу ч хүлээх хэрэггүй гэдгийг ойлгосон бололтой. Иймээс тэр Халхын талыг баримтлахаар шийджээ.

Бээжинд очихдоо эхэн үедээ Чин ван ноён манж нарт итгэж байв. Улиастайн манж жанжин хил хязгаарыг эргэн тойрон явж шалгалт хийдгийг Бээжингээр зогсоолгохыг оролдож, тэрээр Бээжинд манж нарт бэлэг сэлтэнд 70000 лан мөнгө заржээ. Энэ ажилд өөрийг нь томилсон бол дээр байлаа.

Бээжингийн эрх баригчид түүнд амлаж, түүнээс мөнгө авчээ ...түүгээр бүх явдал төгсгөл болов.

                Харин жанжин урьдынхаараа хилийн дагуу (өнгөрсөн намар) явж, монголчуудаас зөвхөн хоолны зардалд 45000 лан татах болов.

Энэ нөхцөл байдал нь засаг ноёнг манж нараас бүрмөсөн хөндийрүүлэв.

Ханы өдөөн хатгаж турхирсан Улаангомын сүм хийдийн лам нар (1500 хүн) Вангийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэд хэдэн зүүнгарын болон баядын хошуудыг уриалж, ханы талд оруулжээ. Энэ тэмцэл хэзээ дуусгавар болохыг хэлэхэд хэцүү байна. Энэ хөрсөн дээр дотоодын хямрал ч гарч болзошгүй юм.

Мэдээж, Далай ханы далдуур үймүүлэх байдал нь дөрвөдүүдэд хор хохирлоос өөр юу ч авчирахгүй. Одоо Далай хан хоёр аймгийн дөрвөд баядын ноёдын чуулган зарлан хуралдуулна. Хэрвээ чуулган болбол тэд зөвшилд хүрэхгүй байхаа.

Ховдын манж амбан сангийн хэрмэндээ албан ёсоор засаглалаа хэвээр хадгалж үлдсэн боловч 1 сараас хойш түүнд нэг ч хошуу хэрэг дээрээ захирагдахгүй болов.

Ховд дахь манжийн засаглал туйлын дорой байснаас муусайн дээрэмчид Ховдын хязгаарын бүх хятадуудыг тонон дээрэмдэхэд Ховдын амбан тэднийг хамгаалах талаар юу ч хийсэнгүй. Тухайн үед Улиастай болон Улиастайн хязгаарт Кайфуны эрх мэдлээсээ татгалзсан ухаалаг алхмын ачаар хятадын худалдаачид дээрэмдүүлсэн ч худалдааны амьдрал хэвийн байдлаараа явагдаж байна, - Ховдын хязгаарт хятадын бүх худалдаачид дээрэмдүүлсэн ч худалдааны ажил зогсов. Харин энэ нь манжийн амбан, Далай ханы өөрийн гараас мултарч буй засаглалыг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн бодлогынх нь үр дүн юм.

Мэдээж Ховдын амбаны сул дорой байдлыг мэдэнгүүт дээрэмчид өөрийн ховдог шунахай түшмэдийг хохирогч болгон үлдээсэн хятад худалдаачдыг аймшиггүй тонож дээрэмджээ.

Халхын засаглал хэвээр байвал мэдээж хятад худалдаачид Улиастайн хязгаарт байгаа шиг худалдаагаа амжилттай хийсээр байх болно.

Ховдын хязгаарт Оросын ямар ч нөлөө байхгүй байна.

 

II

(Улаангом дахь манай сурвалжлагчаас)

Сүүлийн өдрүүдийн улс төрийн үйл явдлын улмаас 4 сарын 20-доор Улаангомд (Баруун-хойд Монгол) дөрвөд, баядын ноёдын чуулган болов.

Ноёдууд урьдын адил санал бүрэн нэгдээгүй.

Дөрвөдийн далай хан, баядын Нацаг бэйс нар чуулганд ирээгүй, түүнээс хойш тусгаар тогтнолыг дэмжигч талынхантай нийлэхээ эцэслэн зөвшөөрөхгүй. Тэд манжийн талыг баримтлан хэвээр үлдэв. Тэглээ ч гэсэн бусад ноёд нь эргэлт буцалтгүй Халхад нийлэхээр шийдвэрлэв. 5 сарын эхний өдрүүдэд дөрвөдөөс Улаангомын Чин ван, баядын хошуунаас Бэйл нарыг чуулганаас томилон Хүрээ рүү явуулжээ.

Дөрвөд, баядуудтай өмнө нь Ховдын хязгаарт багтаж байсан одоо Шар сүмийн хязгаарт харьяалагдах болсон баруун урианхайн 4 хошуу нэгдэв. (тагна урианхайчуудтай андуурч болохгүй).

Эдүгээ цагт хүчний харьцаа бүхэлдээ тодорхой байна: Ховдын зүүнгарчуудын ихэнх нь Халхад нэгдэхээр бүрмөсөн шийдэв, Ханы, бэйсийн, өөлдийн, захчины тус бүр 1 тусгаар хошууд үлдэв. Харин тэд тэвчихгүй байх аа, ховдын манж нарын дэмжлэг авч чадахгүй. Магадгүй богино хугацаанд тэд Халхад нийлэхээ зөвшөөрснөө мэдэгдэж, Хүрээнд өөрийн төлөөлөгчөө явуулах болов уу.

                                              “Сибирийн амьдрал” сонин 1912 оны 6 сарын 1.Баасан гараг. №121 2-р тал    

                (Нийтлэлийг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, товч оршил, тайлбар бичсэн ХоИС-ийн Түүхийн тэнхимийн проф.Б.Нямдорж)

 

 

                              

Түүхийн жимээр-Нэгэн зууны өмнөх Ховдын хязгаар

  • PDF

Цуврал-5

Өмнөх дугаарт нийтлэгдсэн сурвалжлагуудад түүхэн эргэлтийн өмнөх буюу

1911 оны 11-12-р сар, 1912 оны 1-6-р сарын үе дэх Ховд хот, Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлсэн билээ.

Харин энэ дугаарт нийтлэгдэж буй “Зүүнгарчуудын дунд” хэмээх сурвалжлагад Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараахан 1912 оны 2-5-р сарын хооронд Шинэ тулгар улсад нэгдэх эсэх асуудлаар Ховдын хязгаарын хошуудын ноёдын байр суурь, зөрчил тэмцэл, тэр дундаа нөлөө бүхий ноёдууд болох Дөрвөдийн Далай хан Галсаннамжил, Улаангомын чин ван Содномжамцой нарын тухай, дөрвөдийн далай хан Галсаннамжил, төрсөн хүү гүн Түмэндэлгэржав нарын хоорондын зөрчил, Дөрвөдийн ноёдын эрх мэдлийн төлөө дотоодын хямрал, дөрвөд, баядын ноёдын байр суурийн өөрчлөлт, эцэстээ тэд хэрхэн Богд хаант Монгол улсад нэгдэх хүсэлтээ гаргах болсон тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүхэн эргэлтийн өмнөх Ховдын хязгаарт өрнөсөн улс төрийн үйл явцын тухай нийтлэлд хамаарагдах энэ мэдээгээ оросын худалдаачин А.В.Бурдуков Оросын хаант улсын Томск хот руу явуулж, тэнд хэвлэгдэж байсан “Сибирийн амьдрал” сонины 1912 оны 6 сарын 1-ны №121 дугаарт нийтлүүлж, оросын уншигч олон болон оросын монгол судлаачдыг Ховдын хязгаарт болж буй үйл явцын талаар шив шинэхэн, үнэн бодитой мэдээллээр хангаж байжээ.

А.В.Бурдуков (А.Чуец)

Зүүнгарчуудын дунд

                                                                                                                 (Манай монголын сурвалжлагчаас)

Ховдын хязгаарын зүүнгарчуудын (ойрадуудыг хэлж байна. Б.Н) дунд тэмцэл үргэлжилж байна.

2 сарын эхний өдрүүдэд Улаангомын ноён Чин ван (Дөрвөдийн чин ван Содномжамцой Б.Н) өөрийн аймгийн тэргүүний (чуулган дарга) хувьд өөрийн аймгийг тусгаар тогтносон Халхад нэгдэх хүсэлтээ Гончигдамбаар (Улиастайн захирагч) дамжуулан мэдэгджээ. Чин ван ноёны аймагт өөрийнх нь хошуунаас гадна Бэйлийн болон Засгийн хэмээх 2 хошуу (Засаг төрийн бэйл Түмэнжаргалын хошуу, Засаг тэргүүн зэргийн тайж Аюурзаны хошуу Б.Н), баядын “Түшээ гүний ” хошуу (Баядын засаг улсад туслагч гүн Баатарын хошуу Б.Н) багтдаг.

Чин вантай нэгэн зэрэг Ван (баядын засаг төрийн жүн ван Түгээмэл Б.Н), Бэйл (Баядын засаг төрийн бэйл Самданжамцой Б.Н) тэргүүтэй баядын 6 хошуу Халхад нэгдэх хүсэлтээ бас мэдэгджээ.

10 баядын хошуу нь Дөрвөдийн хоёрдахь аймгийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд чуулганы дарга нь Далай хан (Дөрвөдийн Далай хан Галсаннамжил, Б.Н) юм. Чин ван, Далай хан хоёр Ховдын хязгаарын хамгийн нөлөө бүхий ноёд юм. Эдүгээ хоорондоо дайсагналцах болжээ.

Энд дөрвөдийн хязгаарын энэ 2 нөлөө бүхий хүмүүсийн тухай товч өгүүлье.

Далай хан одоо хүртэл манжийн талыг дагаж, бага балчир эзэн хааныг хаан ширээнээс нь буулгахгүй, богд гэгээнийг Халхын ханаар өргөмжлөхгүй гэсэн Ховдын манж амбаны ухуулгыг дэмжсээр байна.

Үнэн хэрэгтээ далай хан Зүүнгарын тусгаар хан болохыг мөрөөдөж байна. Манжийн талыг баримтлагчид нь захчины 2 хошуу, Нацаг бэйс тэргүүтэй баядын 4 хошуу, өөлдийн нэг хошуу юм.

Дөрвөдийн Далай хан залуу биш, (60 орчим настай), ард олон нь хүндэтгэдэггүй, олонд нэр хүнд муутай, 15 жилийн өмнө хошуугаа захирах эрхээ хасуулсан болно.

Тухайн үед чуулган даргаар баядын Чагдаржав бэйс, түүний туслагчаар Бэйл байсан (хоёулаа нас барсан), Тэд түүнийг шүүн тасалжээ.

Тухайн үед би баядын нутгаар дайрч өнгөрч явсан юм. Гэдэргэн голд том лагерьт хэдэн зуун майхан, гэрүүдийг би харснаа одоо дурсан санаж байна: дөрвөдийн ард олон эзэн ноёноо шүүн хэлэлцэхээр ирцгээжээ.

Ард олон ялагч болов.

Хан эрх мэдлээ хасуулж, ханы хошууг хэдэн жил Равдан захирагч, ууган хүү Далай ханы үе залгамжлагч Тер гүн тайж (Дөрвөдийн гүн Түмэндэлгэржав, Б.Н) нар захирч байв.      

                Энэ явдлын дараа хоёр гурван жил болоод Чагдаржав бэйс нас барж, эрхийн дагуу тамгыг Бэйс, Бэйлийн туслагчид шилжих ёстой байтал чуулган даргын тамгыг Далай хан хүчээр булаан авав. Харин Бэйл тийм чинээлэг хүн биш, ховдын амбанд хээл хахууль өгсөн баян хантай өрсөлдөж чадахгүй байв. Ховдын амбаны илтгэсэн ёсоор ханыг Бээжин баталж, түүнээс хойш дөрвөдийн зүүн аймгийн чуулган даргаар үлджээ.

                Урьд нэгэн цагт хүчирхэг зүүнгарын дөрвөн ойрадын хант улсын хан ширээний төлөө ийм тэмцэл болж өнгөрчээ.

                Эдүгээ зүүнгарын 19 хошуу эрэгтэй, эмэгтэй нийт 40000 орчим хүн амтай байна. Иймээс хан бас бие даасан тусгаар тогтносон хант улс байгуулахыг эрмэлзэж байна. Мэдээж, хант улс нь хагас зуун зэвсэглэсэн цэргээ дуртай цагтаа уул хадаар тараан хөөж болно, харин Далай хан сэтгэлээр унасангүй.

                Чин ван бол арай залуу хүн (одоо тэр 40 настай). Тэр саяхан Бээжингээс буцаж ирсэн. Тэрээр үндсэн хуулийн хурлын гишүүн байсан бөгөөд Хятадаас Монгол юу ч хүлээх хэрэггүй гэдгийг ойлгосон бололтой. Иймээс тэр Халхын талыг баримтлахаар шийджээ.

Бээжинд очихдоо эхэн үедээ Чин ван ноён манж нарт итгэж байв. Улиастайн манж жанжин хил хязгаарыг эргэн тойрон явж шалгалт хийдгийг Бээжингээр зогсоолгохыг оролдож, тэрээр Бээжинд манж нарт бэлэг сэлтэнд 70000 лан мөнгө заржээ. Энэ ажилд өөрийг нь томилсон бол дээр байлаа.

Бээжингийн эрх баригчид түүнд амлаж, түүнээс мөнгө авчээ ...түүгээр бүх явдал төгсгөл болов.

                Харин жанжин урьдынхаараа хилийн дагуу (өнгөрсөн намар) явж, монголчуудаас зөвхөн хоолны зардалд 45000 лан татах болов.

Энэ нөхцөл байдал нь засаг ноёнг манж нараас бүрмөсөн хөндийрүүлэв.

Ханы өдөөн хатгаж турхирсан Улаангомын сүм хийдийн лам нар (1500 хүн) Вангийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэд хэдэн зүүнгарын болон баядын хошуудыг уриалж, ханы талд оруулжээ. Энэ тэмцэл хэзээ дуусгавар болохыг хэлэхэд хэцүү байна. Энэ хөрсөн дээр дотоодын хямрал ч гарч болзошгүй юм.

Мэдээж, Далай ханы далдуур үймүүлэх байдал нь дөрвөдүүдэд хор хохирлоос өөр юу ч авчирахгүй. Одоо Далай хан хоёр аймгийн дөрвөд баядын ноёдын чуулган зарлан хуралдуулна. Хэрвээ чуулган болбол тэд зөвшилд хүрэхгүй байхаа.

Ховдын манж амбан сангийн хэрмэндээ албан ёсоор засаглалаа хэвээр хадгалж үлдсэн боловч 1 сараас хойш түүнд нэг ч хошуу хэрэг дээрээ захирагдахгүй болов.

Ховд дахь манжийн засаглал туйлын дорой байснаас муусайн дээрэмчид Ховдын хязгаарын бүх хятадуудыг тонон дээрэмдэхэд Ховдын амбан тэднийг хамгаалах талаар юу ч хийсэнгүй. Тухайн үед Улиастай болон Улиастайн хязгаарт Кайфуны эрх мэдлээсээ татгалзсан ухаалаг алхмын ачаар хятадын худалдаачид дээрэмдүүлсэн ч худалдааны амьдрал хэвийн байдлаараа явагдаж байна, - Ховдын хязгаарт хятадын бүх худалдаачид дээрэмдүүлсэн ч худалдааны ажил зогсов. Харин энэ нь манжийн амбан, Далай ханы өөрийн гараас мултарч буй засаглалыг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн бодлогынх нь үр дүн юм.

Мэдээж Ховдын амбаны сул дорой байдлыг мэдэнгүүт дээрэмчид өөрийн ховдог шунахай түшмэдийг хохирогч болгон үлдээсэн хятад худалдаачдыг аймшиггүй тонож дээрэмджээ.

Халхын засаглал хэвээр байвал мэдээж хятад худалдаачид Улиастайн хязгаарт байгаа шиг худалдаагаа амжилттай хийсээр байх болно.

Ховдын хязгаарт Оросын ямар ч нөлөө байхгүй байна.

II

(Улаангом дахь манай сурвалжлагчаас)

Сүүлийн өдрүүдийн улс төрийн үйл явдлын улмаас 4 сарын 20-доор Улаангомд (Баруун-хойд Монгол) дөрвөд, баядын ноёдын чуулган болов.

Ноёдууд урьдын адил санал бүрэн нэгдээгүй.

Дөрвөдийн далай хан, баядын Нацаг бэйс нар чуулганд ирээгүй, түүнээс хойш тусгаар тогтнолыг дэмжигч талынхантай нийлэхээ эцэслэн зөвшөөрөхгүй. Тэд манжийн талыг баримтлан хэвээр үлдэв. Тэглээ ч гэсэн бусад ноёд нь эргэлт буцалтгүй Халхад нийлэхээр шийдвэрлэв. 5 сарын эхний өдрүүдэд дөрвөдөөс Улаангомын Чин ван, баядын хошуунаас Бэйл нарыг чуулганаас томилон Хүрээ рүү явуулжээ.

Дөрвөд, баядуудтай өмнө нь Ховдын хязгаарт багтаж байсан одоо Шар сүмийн хязгаарт харьяалагдах болсон баруун урианхайн 4 хошуу нэгдэв. (тагна урианхайчуудтай андуурч болохгүй).

Эдүгээ цагт хүчний харьцаа бүхэлдээ тодорхой байна: Ховдын зүүнгарчуудын ихэнх нь Халхад нэгдэхээр бүрмөсөн шийдэв, Ханы, бэйсийн, өөлдийн, захчины тус бүр 1 тусгаар хошууд үлдэв. Харин тэд тэвчихгүй байх аа, ховдын манж нарын дэмжлэг авч чадахгүй. Магадгүй богино хугацаанд тэд Халхад нийлэхээ зөвшөөрснөө мэдэгдэж, Хүрээнд өөрийн төлөөлөгчөө явуулах болов уу.

                                              “Сибирийн амьдрал” сонин 1912 оны 6 сарын 1.Баасан гараг. №121 2-р тал    

                (Нийтлэлийг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, товч оршил, тайлбар бичсэн ХоИС-ийн Түүхийн тэнхимийн проф.Б.Нямдорж)

 

 

                              

Түүхийн жимээр-Нэгэн зууны өмнөх Ховдын хязгаар - Цуврал-6р

  • PDF

Өмнөх дугаарт нийтлэгдсэн сурвалжлагуудад түүхэн эргэлтийн өмнөх буюу 1911 оны 11-12-р сар, 1912 оны 1-6-р сарын үе дэх Ховд хот, Ховдын хязгаарын байдлын тухай өгүүлсэн билээ.

Харин энэ дугаарт нийтлэгдэж буй Тусгаар тогтносон Монгол (Ховдын хэрэг, Палт ван) хэмээх сурвалжлагад Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараахан 1912 оны 6 сарын сүүлч 7 сарын эхэн үеийн Ховд хот, Ховдын хязгаарын байдалд гарч буй улс төрийн томоохон өөрчлөлтүүд, тэр дундаа Алтайн хязгаарын захирагч Б.Палт вангийн Ховдын хязгаарт явуулсан бодлого, үйл ажиллагаа, Ховдыг манж хятадын ноёрхлоос чөлөөлөхөөр Ховдод халхын болон дөрвөд, баяд, урианхайн цэргүүдийн хамт Богд хааны томилсон сайд Жалханз хутагт, Наваанцэрэн нар ирэх тухай мэдээлжээ.

Энэ мэдээгээ оросын худалдаачин А.В.Бурдуков Оросын хаант улсын Томск хот руу явуулж, тэнд хэвлэгдэж байсан “Сибирийн амьдрал” сонины 1912 оны 8 сарын 5-ны №175 дугаарт нийтлүүлж, оросын уншигч олон болон оросын монгол судлаачдыг Ховдын хязгаарт болж буй үйл явцын талаар шив шинэхэн, үнэн бодитой мэдээллээр хангаж байжээ.

Тусгаар тогтносон Монгол

                                                                                                                                     (Ховдын хэрэг, Палт ван)

                                                                                                               (Өөрийн сурвалжлагчаас)

Tuuhiin jimeer 01

Ховд болон түүний хязгаар нутгийн байдал өдрөөс өдөрт муудсаар байна.

Ховдын манж нар Ховдыг тайван замаар орхиж гарах нь гэсэн өмнө нь мэдээлэгдсэн мэдээ одоо худал болох нь илт болов. Учир нь Халхын сулбагар үйл ажиллагаа, Ховдын зүүнгарчуудын эргэлзээ, хамгийн гол нь Бээжингийн засгийн газраас Шар сүмд (Ховдынх биш Алтайн Шар сүм болно. Б.Н) амбанаар томилогдсон монгол ван Палт Шар сүмд хүрэлцэн ирсэнтэй холбоотой юм.

Палт ван хятадын талыг баримтлагч монгол ноёдын нэг бөгөөд нэр хүндтэй монголчуудын ярьснаар Палт ван нь монголын тусгаар тогтнолыг устгах, Монголыг Оросын оролцоогүйгээр Хятадад нь буцааж өгөх зорилготой Бээжингээс иржээ.

Өөртэйгээ адил хятаджсан монголчууд, өөрийн нууц ажилтнуудаар дамжуулан тэрээр ухуулга, сурталчилгаагаа эрчимтэй явуулах болов. Тэр монголын ноёдын дунд зөрчил, будлиан үүсгэхийг хүсч байв.

              Өөрийн ийм нэгэн нууц ажилтныг Улаангомд явуулж, Ван (Дөрвөдийн чин ван Содномжамцой Б.Н) болон бусад дөрвөдийн ноёдыг хятадын талд ятган буцаан оруулахаар оролдсон боловч амжилтгүй болжээ. Одоо түүний нууц ажилтан хятадын талыг баримтлагч Далай ханыг түших болов. Гэвч Далай хан (Дөрвөдийн Далай хан Галсаннамжил Б.Н) сүүлийн үед Халхад нийлэх бодолтой болсон бололтой. Энд Улаангомд байхаасаа илүү үр дүнд хүрнэ гэж                                       Б.Палт ван                           Палт вангийн нууц ажилтан найдаж байлаа.

Палт ван Ховдын гарнизоныг хамгаалж, бэхжүүлэхийн тулд 30 цэрэг, 2 офицер бүхий морьт хороог илгээв. Тун ч удалгүй 130 хүнтэй морьт хороог явуулахаа амлажээ. Энэ тоог хятадууд хэдэн арваар өсгөх нь мэдээж юм. Ховдын хязгаарын тал нутгаар Ховдод хятадын асар их цэрэг ирж байгаа тухай сураг чимээ гарав. Энэ цэргүүд нь монголын ард түмний эрх чөлөөтэй байх гэсэн өөрсдийн хууль ёсны эрхийг нухчин дарахаар ирж байв.

Мэдээж тийм сураг чимээ нь тал нутагт бүгдэд итгэдэг, гэнэн цайлган талын монголчуудын дунд таатай хөрс болж, тэдний дунд үймээн самуун, эргэлзээ төөрөгдөл төрүүлэв.

           Палт вангийн үйл ажиллагаанд зоригжсон Ховдын манж нар, хятадын худалдаачид сэтгэл санаагаар сэргэж, толгойгоо өндийлгөж эхлэв.

Монголчуудыг хэрцгийлэн дарах болно хэмээн одоо тэд ярьж байна. Ховдод ялагчаар тодрохыг урьдчилан хэлэхэд бэрх байв. Үүнийг Ховдын ойрын ирээдүй харуулах байсан боловч Ховдыг тайван замаар авах нь нэгэнт бүтэлгүйтсэн байв.

Ховд руу халхын 3000 орчим цэрэг ирж байгаа бөгөөд 7 сарын 5-наас хэтрэхгүй Ховдод ирсэн байх ёстой. 7 сарын 4 гэхэд Жалханз гэгээн, хутагтын томилсон Ховдын ерөнхий командлагч Наваанцэрэн бэйс нар Ховдод хүрэлцэн ирнэ. Тэдэнтэй хамт Ховдод дөрвөд, баяд, урианхайн 800 цэрэг ирнэ.

               Далай хан өөрийн хошуунаасаа цэрэг гаргаагүй юм. Далай ханы энэ байдал нь төдийлөн ач холбогдолтой биш байлаа. Учир нь хошууны ард, лам нар өөрийн ханы залгамжлагч, түүний ахмад хүү Тер гүн (гүн Түмэндэлгэржав Б.Н) тайжийн удирдлаган дор урьдын адил Халхын талд үлдэв.

               Палт вангийн хувийн зан чанарын талаар дурдахгүй өнгөрч болохгүй.

Түүнийг сайн мэдэх монголчуудын ярьснаас үзэхэд (“Монголын сонин бичиг” сонины №11-д тодорхойлсноор) Палт ван бол залуу хүн, гарал үүслийн хувьд торгууд, нэгэн торгууд хошууны засаг ноён, Бээжинд удаан хугацаагаар амьдарч байсан, мөн Японд ч сурч байсан бололтой. Нэг үгээр хэлэхэд тэрээр бүхэлдээ хятаджсан хүн.

 Монголчуудын ярих нь: “Тэрээр төрөлх тал нутаг, шарын шашнаа мартсан, нухлагдсан ядуу монголын ард түмнийхээ дайсан нь болсон, мандаж буй монголын эрх чөлөөг бусниулахыг хүсч байгаа бөгөөд монголын ард түмэн, тэдний өөрсдийн өвөрмөц ахуйг газрын хөрснөөс арчин хаяж, тэднийг хятадын боол болгохыг хүсч байгаа. Хятадаас ихээхэн хайр хишиг, хэргэм хүртэхийг горьдож, тэр бол эх орны жигшүүрт хүү, өөрийн эрх ашиг, сайн сайхны төлөө бүгдийг умартан, ингэснээрээ монголын ард түмний эрх чөлөөнд хохирол учруулж байна” гэжээ.

              Палт вантай нэгэн адил тухайн үедээ Монголын шилдэг хөвгүүдийг хөнөөж, өөрийн урван тэрслэлтээрээ эх орныхоо эрх чөлөөг боймолсон нэгэн этгээд санаанд орж ирэв. Энэ хүн бол Ю-Жанжин (чин ван Цэнгүнжав Б.Н) юм (хятад эхнэртэй). 1750-иад онд Шадар ван (Шадар ван Чингүнжав. Б.Н), Амарсанаа нарын хуйвалдаанд оролцогч.

              Домогт өгүүлснээр тэрээр манжид урван Амарсанаа, Шадар ван нарыг барьж өгснөөр хэрэгжих тун дөхсөн Монголын тусгаар тогтнолыг бусниулжээ. Шадар ванг Бээжинд аваачиж, цаазаар авч, Амарсанаа Орос уруу зугтжээ.

Тэр цагт Амарсанаагийн өргөсөн “Би үхэхгүй, өөрийн төрж өссөн тал нутагтаа буцан ирж өөрийн ард түмнээ хятадын савраас чөлөөлнө” гэсэн тангараг монголчуудын зүрх сэтгэлд гүн хоногшжээ. (Зүүнгарчууд, тэр дундаа манай Бийск муж –Ойрад ханы халимагуудын дунд). Түүнээс хойш энэ итгэл бишрэл тэдний зүрх сэтгэлд мөнхөрч, тэд жилийн жилд Амарсанааг хүрч ирнэ хэмээн хүлээсээр байгаа боловч тэр хараахан ирээгүй л байна.

Нээрээ ч Палт вангийн дүртэй орчин үеийн Ю-жанжин нар монголын шилдэг хүмүүсийн толгойгоор, монголчуудын эрх чөлөөний үнээр Хятадаас зэрэг хэргэм авч, ялагчаар тодрох гэж үү? Удалгүй энэ асуултад итгэлтэй хариу өгөх болно.

6 сарын 30–нд Улаангомд урианхайн амбан Гомбодорж хүрэлцэн ирлээ.

7 сарын 15-нд Хүрээнд болох ёстой байсан монголын хаан Богд гэгээний баярын арга хэмжээнд оролцохоор баядын ноён Түмэнбаяр гүн 7 сарын 4-нд явлаа.

“Сибирийн амьдрал” 1912 оны 8 сарын 05 .№175

            (Нийтлэлийг орос хэлнээс монгол хэлнээ хөрвүүлж, товч оршил, тайлбар бичсэн ХоИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор.проф.Б.Нямдорж)

 

Мэргэн бодлогын мэх, шид...

  • PDF

                                                                                                   (Егтлол)

Shog zurag 1             Манай төр захиргааныхны амыг харахад бүх юм нь амжилттай сайн, дутагдал доголдолтой зүйл юу ч үгүй мэт. Гэсэн ч тэдний энэхүү амжилттай хийгдсэн, хийгдэж байгаа ажлуудыг нь нэг бүрчлэн хянаж нягтлаад, тунгаагаад үзвэл бараг л эсрэгээрээ, нэн хөөрхийлэлтэй дүр зураг харагдаад байх юм.

Хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг нь аливаа зүйлийн үнэн мөнийг ил гаргаж тавих, төрийн бодлого, үйл ажиллагааны тухайд бол алдаатай, засаж залруулах шаардлагатайг нь олж харж, илрүүлэх замаар бурууг зөв рүү, худлыг үнэн лүү чиглүүлэхэд нь дайчин туслагч байх явдал. Энэ утгаараа бид өмнөх дугаарууддаа ч зарим нэг хуудуутай зүйл, эргэж харж, дүгнэлт хийж, засвал зохих асуудлуудын талаар хөндөж байсан. Энэ удаад Ховд аймаг дахь “МЗЭ-ийн Алтай салбар” төрийн бус байгууллагын хүсэлт, мэдээллийг эш болгон, боловсролын салбар дахь ном, авьяас хөтөлбөрийн хүрээн дэх зарим нэг “доголон сэглэн” үйл ажиллагааны тухай ам ангайхыг хүсэв.

2013 онд Шинэ Засгийн газраас боловсролын салбарт ном, авьяас, багшийн хөгжил гэх хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь манай аймгийг тойроогүй. Аймгийн ЗДТГ, Боловсролын газрынхны үйл ажиллагааныхаа талаар нийтэд мэдээлсэн мэдээллүүдээс харахад өнгөрсөн оны хувьд эдгээр хөтөлбөрүүд бараг л 100 илүү хувь давж биелээд, лут үр дүн үзүүлчихсэн бололтой. Чухам лут үр дүн нь юу юм бол гээд өнгийгээд үзэх гэхээр тэр гээд харагдах юм нэг л олдож өгөхгүй нь сонин.

Уг хөтөлбөрт хэвлэл мэдээллийнхэн төрийн бус байгууллага олон нийтийг өргөн оролцуулж, санаачлага хөдөлмөрийг нь дэмжих чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөгдөж, мэдээлэл түгээгдсэний дагуу Ховд аймаг дахь тухайн чиглэлийн байгууллагууд чамлалтгүй ажлыг санаачлан, бүтэн жилийн турш өрнүүлсэн ба тэр ажлаа тайлагнаад, хөтөлбөрийн дагуу олгогдвол зохих санхүүжилтийг нь горьдсон боловч таг чиг.

Shog zurag 2            Мөрөөр нь орж, яасан ийсэн гээд сураглахаар мөнгийг нь аймгийн удирдлагууд олгохгүй байгаа гэх. Өөрсдийнхөө хүч бололцоо, хөрөнгө зардлыг шавхан байж, боловсролын салбарт сэтгэл зүтгэлээ зориулсан дээрх байгууллага газруудын хувьд урам нь хугарах нь мэдээжийн асуудал.

Төр, захиргааныхны амаараа гоё ярьдагчилан иргэд олон нийтийн оролцоог дэмжих бус, харин ч тойруу замаар оролцоог нь хязгаарлаж, түлхэн холдуулах бодлогыг санамсаргүй ч юмуу, санаатай ч юм уу хийгээд байгаа нь бас л “маш амжилттай үйл ажиллагаа, эерэг сайн үр дүн нь” юм болов уу гэж гайхахад хүрэх.

Тэгтэл мөнөөх л “авьяас”, “ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос зохиолчдыг урьж авч ирж ажиллуулж байна гэнэ. Аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсээс юмдаг уу урих зохиолчдоо сонгож, нэр бүхий 4-5 зохиолчыг онгоцны ирэх буцах зардал, байрлах байр, буудал, хоол ундны үнийг нь даагаад, дээрээс нь энд ажилласны цалин урамшууллыг ч олгож байгаа бололтой. Тэднийг аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан монцгорууд, дагалдан баясаач төрийн албан хаагчид, түүнчилэн Ховд их сургуулийн багш нар энэ тэр гээд нөхдүүдтэй нэг нэг машин хөлөглүүлэн сумуудаар явуулж, чухам юугаа ч юм бодвол олон түмнийг гэгээрүүлж, гийгүүлэх, ухуулага сурталчилгаа энэ тэрээ хийж 4-5 хоног ажиллуулаад буцааж байгаа аж.

Гэтэл энэ аймагт Монголын зохиолчдын эвлэлийн 15 гишүүн ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Тэднийг болон аймгийнхаа салбар байгууллагын гишүүн 100 гаруй зохиолч, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн “МЗЭ-ийн Алтай салбар” гэх байгууллага байсаар байгааг дарга нар маань онхи мартсан бололтой. Эднийхнийг мөнөөх лут соён гийгүүлэх ажлынхаа сэжүүр төдийд ч ойртуулсангүй. Эсвэл аймгийн зохиолчид гэдэг нь нутгийнхаа Монцгоруудын санаанд хүрэхгүй идэхээс цааш шидгүй хоосон толгойтнууд гэж голсон бололтой. Монцогорууд маань мэдлэг боловсролын хувьд хэр баргыг дагуулахгүй, дээд түвшинд гэгээрсэн голдуу хүмүүс байгаа учир энэ нь ч аргагүй байх.

Гэсэн ч аймгийнх нь зохиолчид мөчөөгөө өгөхгүй хэрэндээ шаралхаж, эгдүү нь хөдөлсөн бололтой. Дарга нарын санаанд “хотынхон гэвэл бурхад Ховдынх гэвэл ноход” юм байжээ гэцгээж сууна. Дээрээс нь мөнөөх хөтөлбөрийн хүрээнд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог дэмжихэд зарцуулагдахаар төлөвлөж баталсан мөнгө нь сох дутаад, хаашаа ч орсон юм бүү мэд, хоосон данс улайж байсан чинь хотоос “гэгээнтнүүд”-ийг авч ирж чимэг хийх болохоор хаанаасаа юм бялхаж, цалигаад л гараад ирдэг юм байна.

Нэгэн нийтлэлчийн “Монголчууд өнгөрсөн 400 гаруй жилийн турш ид шидэнд итгэж, өөрсдөө ойлгохгүй, харь хэл дээрх баринтагтай сударт бүхнээ даатган мөргөж, төрийн томчууд нь түүнийгээ манай үндэсний шүтээн, язгуур шашин хэмээн одоог хүртэл мунхагласаар ирсэн” гэсэн шиг орчин цагийн манай “Монцгорууд”-ын явуулж буй бодлогоор бол тэдний шүтдэг “гэгээнтэн”, “хутагт” нарыг залах болохоор улайж, цайчихсан байсан данс энэ тэр нь гэнэт хаанаас ч юм арвижиж дүүрээд байдаг ид шид цогцолсон бололтой.

Тэгвэл ч мөнөөх “гэгээнтнүүд”-ийг нийслэл хотоос дахин дахин залаад байхаас өөр яахав. Сох хоосон байсан данс нь сая, саяаар үржээд л мөнгөгүй гэж хэлэх зовлонгүй болгох үлэмжийн шидэт аргыг олж хэрэгжүүлж буй мэргэн дарга түшмүүддээ түмэнтээ гялайлаа гэж хэлэх ч багадмаар санагдана.  

 

  Г.Үнэнтоль                    

  

Усны үнийг бууруулж, төсвөөс мөнгө олгосноор ирээдүйд ямар үр өгөөж гарах вэ...?

  • PDF

Us us us

Монгол улсын усны өнөөгийн нөөц хэрэглээ цаашид шаардагдах усны асуудлыг одооноос тооцож, зөв менежментээр ашиглахгүй бол ирээдүйд хомсдолд орж магадгүй гэсэн судалгаа байдаг. Монгол орны нийт усны 10 хувийг газрын гүний ус эзэлдэг байтал бид өнөөдөр ашиглаж байгаа усныхаа 80 хувийг зөвхөн гүнээс авч байгаа. Энэ байдлаар үрэлгэн хэрэглээг даамжруулж, эмх замбараагүй, хэн дуртай нь худаг ухаж, ус гарган авсаар байвал Монгол улс хэдэн жилийн дараа усны асуудлаар аюулын харанга дэлдэж мэдэхээр байгаа юм. Гэтэл усны энэ мэт үрэлгэн занг дэврээх гэсэн мэт Засгийн газраас 2012 оны 6 сард 209 дугаар тогтоол гээчийг гаргасан нь гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх нэрээр төрийн өмчит УҮГ-ын мэдлийн хэрэглээний усаар үйлчилдэг худаг, уст цэгүүдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас олгох асуудал байв. Үүнийг дагалдан гарсан Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор литр тутамдаа 2 төгрөгөөр зарагддаг байсан усны үнийг 1 төгрөг болгож, зөрүүг аймаг орон нутгийн төсвөөс гаргаж өгөхөөр заасан байдаг. Тодруулбал усны үнийг 50 хувь бууруулснаар тухайн худаг ус эзэмшигчдэд жилд дунджаар 31,4 сая төгрөгийн алдагдал үүсэхээр тооцсон ба тэрхүү алдагдлыг орон нутгийн төсвөөс нөхөж өгч байгаа. 2014 оноос эхлэн зөвхөн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, тухайлбал “Шим ус” компанид бус хувийн эзэмшлийн худгуудад энэ шийдвэр нэгэн адил үйлчилж эхлэнэ хэмээн аймгийн Засаг дарга түрүүхэн сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн.

Өнгөрсөн онуудад орон нутгийн төсвөөс жилд 30 гаруй сая төгрөгийг усны үнийн хөнгөлөлт нэртэй урсгадаг байсан бол энэ жил дор хаяж хоёроос гурав дахин нэмэгдэж, жилд 100-аад сая төгрөгийг ийм байдлаар үрэн таран хийнэ гэсэн үг. Хэдийгээр усны үнэ нэг төгрөг болсон нь зарим нэг иргэдэд сайшаалтай байж болох ч улс орны ирээдүй, байгаль орчны тогтвортой байдал талаас нь авч үзэх юм бол энэ нь тийм ч зөв шийдэл биш юмаа. Бүүр тодруулбал наанаа хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлсэн сайхан зүйл мэт санагдаж магадгүй ч өөрийнх нь юмыг хаа нэгтээ нуучихаад буцааж гаргаж өгөх замаар олон түмнийг хуурч байгаа л үзэгдэл. Тэр тусмаа ирээдүй хойч үеийнхээ эсрэг хамгийн эх оронч бус, харалган бодлого явуулж эхэлж байгаагийн илрэл болсон явуургүй үйлдэл гэж хэлж болно.

Усны үнийг бууруулж нэг төгрөг болгосон энэ явдлаа эрх баригчдын зүгээс иргэдийн амьдралд томоохон нэмэр болж байгаа гэж тайлбарладаг ч өнөөдөр усны үнийг хөнгөлөхөөс илүүтэй нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлууд олон байгааг энд хэлэх хэрэгтэй. Үгүй ядаж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хязгаар тавих, иргэдийн тогтмол хэрэглээ болох мах, гурил, будааны үнийг бууруулах зэргээр зайлшгүй хийх ёстой ажлаа орхичоод ийм зүйлээр хөөцөлдөх нь утгагүй. Мөнгөний ханш унасан энэ үед ч ялгаагүй усны мөнгө бол хүүхдүүдийн халааснаас л гардаг чихэр, жимсний мөнгө. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэгчээр өнөөдрийн иргэдийн халаасны хэмжээгээр дүгнэлт гаргаж ирээдүйд уух усныхаа нөөцийг дундруулж болохгүй.

Тэгээд ч хувийн худгуудын усны үнэ өнөөдрийг хүртэл хоёр төгрөгөөр зарагдсаар байгаа төдийгүй орон нутгийн өмчит худгуудыг бодвол ихэвчлэн ажиллах тодорхой цагийн хуваарь байдаггүй. Нэг үгээр бол дуртай үедээ худгаа онгойлгож, хаадаг зэрэг явдлууд бий. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн яаж зохицуулах, тэдний ажиллах цагийн хуваарь болон хэдий хэмжээний ус борлуулж байгааг нь, иргэдэд хэрхэн хүрч үйлчилж байгааг нь зохицуулах арга механизмыг ч гэсэн асуудлын гадна үлдээгээд байгааг хэлэх хэрэгтэй.

Жилээс жилд байгалийн баялаг дундарч, түүнтэй холбоотой үй түмэн асуудлууд хуримтлагдаж, байгаль орчны тэнцвэр алдагдаж байгааг бодох сөхөө аймгийн удирдлагуудад алга уу, эсвэл хаяагаараа халгиж цалгин урсах гадаргын ус буюу Буянт, Ховд голынхоо өнөөдрийн төрхөөр усны нөөцийг тодорхойлоод байна уу гэсэн асуултыг үлдээе. Гэхдээ эдгээр голууд ч гэсэн жилээс жилд багасч, дундарсаар байгааг бодолцох хэрэгтэй. Түүнчилэн усны үнийг хөнгөлснөөр худаг ус эзэмшигчдэд үүсч байгаа мөнгөн алдагдал буюу өнгөц алдагдлаас гадна, ийнхүү хэрэглээний усыг хямдруулж иргэдийг усны үнэ цэнийг хайхардаггүй болгоход түлхэц үзүүлснээс үүдэлтэй “бодит алдагдал”-ыг бас авч үзэх хэрэгтэй Үнэн хэрэгтэй манай Засгийн газар болон аймгийн ИТХ-аас гаргасан дээрх шийдвэр бол иргэд усыг хайр гамгүй урсгах, дундарч дуусахгүй мэт асгасаар байхыг нь дэмжсэн, бэлэнчлэх сэтгэлгээг нь өөгшүүлж ташуур өгсөн харалган шийдвэр гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгох байх.

Ийнхүү усны үнийг хөнгөлж, татвар төлөгчдийн хөрөнгөөс нөхөж байгаагаа иргэдэд дэмжлэг болж байна гэж эрх баригчид бодож яваа бол, үнэндээ энэ чинь том эндүүрэл. Харин түүний оронд усны үнэ цэнийг ойлгуулж, зөв зохистой хэрэглээ талаас нь энэ мөнгийг зарцуулбал, бид алс ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох болно. Байгаль орчны чиглэлээр ажилладаг байсан, бусдыгаа бодвол энэ талын мэдлэг, мэдээллийг харьцангуй илүү хуримтлуулсан байж болох аймгийн Засаг дарга маань энэ бүхэнд хориг тавьж асуудалд өөр өнцөгөөс хандаж, зөв шийдвэр гаргах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдсэнгүй, хүлээгдсээр байна. Харин түүнийхээ оронд бүүр хувийн худгуудад хөнгөлөлт олгоно гэлээ. Уг нь бол хүн төрөлхтний хэр удаан оршин тогтнохтой шууд холбоотой, хамгийн үнэт зүйлүүдийн нэг болсон “чандмань эрдэнэ” усаа өнөө маргаашийн ашиг хонжооны төлөөх хуудуутай бодлогын золиос болгож болохгүй л юмсан.

                                                                                                                                                                            Ж.Саруул

Цаг агаарын мэдээ